02-12-02

Хятад кино – "Сяо Сяо-г хайсан 18 жил"

Линк:  https://www.youtube.com/watch?v=DxI7OTP6q9s

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Сү Чянь (Жинхэнэ Мү Сяо Сяо)

Гол эмэгтэй дүр

Мү Тиншэньтэй хамт өссөн ах нь.

Мү Тиншэнь (Тун Тун ах)

Гол эрэгтэй дүр

Мү Группийн ерөнхийлөгч. 18 жилийн турш дүү Сяо Сяо-г хайсан.

Лу Юань

Туслах дүр

Мү Тиншэний нарийн бичиг бөгөөд үнэнч анд.

Цинь Юйвэй

Гол хорон санаат дүр

Сү Чяний хаш эдлэлийг хулгайлж, Сяо Сяо-гийн дүрд хувирч Мү Тиншэнийг хуурсан.

Жао Чи

Сөрөг туслах дүр

Цинь Юйвэйн хөлсний алуурчин, гар хөл.

Ли эгч

Сөрөг туслах дүр

Мү гэрийн үйлчлэгч.

 

Туслах дүр

Сяо Сяогийн өргөсөн ээж

 

Дээрэмчин: Юундаа орилоод байгаа юм! Дахиад орилох юм бол та нарыг жижиглээд нохойн хоол болгоно шүү!

Дээрэмчин 2: Яв! Гуравдугаар ах аа, Шинээр авчирсан тэр хоёр "гарзын гай" сүүлийн хэдэн хоног сохор зоос ч олж ирсэнгүй.

Дээрэмчин: Хэрэггүй юмнууд. Хуучин дүрмээрээ явъя. Нэгнийх нь хөлийг, нөгөөгийнх нь гарыг хугал. Зайл!

Дээрэмчин 2: За! Муу гөлөгнүүд минь! Гараа хугалуулах уу, эсвэл хөлөө юу?

Тун Тун: Дүү минь, Ах нь чамайг хамгаална аа.

Дүү минь зугтаарай.

Дээрэмчин 2: Чи намайг цохиж зүрхлэнэ гэнэ ээ? Тэр хоёр муу гөлөг зугтчихлаа!

 

Дүү: Тун Тун ах аа, би маш их айж байна.

Тун Тун (Бага нас): Сяо Сяо, ах нь муу хүнийг төөрүүлчихээд буцаад хүрээд ирье. Энэ зүүлтний хэсгийг чи заавал авч яваарай. Үүнтэй байхад ах нь чамайг заавал олж очно.

Дүү: Ах аа. Тун Тун ах аа.

 

 

Дээрэмчин 1: Сайн бод доо, хаашаа зугтах вэ? Тэнд байна.

Дүү: Тун Тун ах аа. Тун Тун ах аа.

Дээрэмчин: Тоглоом дууслаа.

 

 

Лу Юань: Бид ингээд хайгаад байвал далайгаас зүү хайхтай адилхан байна. Бид болих уу?

Мү Тиншэнь: Дуугүй бол! Жинхай хотыг бүхэлд нь нэгжсэн ч хамаагүй би түүнийг заавал олох ёстой. Миний гэрлэх хүн бол Сяо Сяо.

Лу Юань: Гэхдээ сүүлийн үед Цинь гэр бүл хуримыг маш хүчтэй шахаж байна. Компанийн олон төсөлд энэ нь маш их сөрөг нөлөө үзүүлж байна.

 

 

Мү Тиншэнь: Сяо Сяо чи миний төрсөн дүү биш ч гэлээ, би чамайг сайн хамгаалах ёстой.

 

Сяо Сяо, 18 жил... чи хаана байна вэ?

Сү Чянь: Тун Тун ах аа, 18 жил боллоо. Та хаана байна вэ?

 

 

Лу Юань: Таныг сүүлийн үед хэтэрхий их ядарсан байх гэж бодоод, би мэргэжлийн бариач захиалсан юм. Сайн алжаалаа тайлаад ав.

Сү Чянь: Тун Тун ахад бас ийм сорви байсан шүү дээ.

 

Дүү: Ах аа та одоо амарч байна уу?

Ах: Сяо Сяо хамгийн шилдэг нь.

 

Мү Тиншэнь: Түүний нүд яг Сяо Сяо-гийнх шиг юм байна.

Су Чянь: Үгүй ээ, би л дэндүү их бодоод байгаа байх.

Мү Тиншэнь: Чиний нэр хэн бэ?

Сү Чянь (Бичгээр): Миний нэр Сү Чянь.

Мү Тиншэнь: Чи ярьж чаддаггүй юм уу?

Мү Тиншэнь: Тэр ярьж чадахгүй ээ, хэлгүй. Миний Сяо Сяо биш байна.

Су Чянь: Би буруу ярьчихав уу? Тэр яагаад ийм гунигтай харагдаад байгаа юм бэ? Мү Тиншэнь: Үргэлжлүүлээд барь даа.

Мү Тиншэнь: Сяо Сяо, энэ миний төсөөлөл үү? Яагаад чи миний яг хажууд байгаа юм шиг санагдаад байна вэ?

Мү Тиншэнь: Бариа сайн байна. Цаашид чи байнга намайг барьж бай.

Сү Чянь (Бодол): Маш сайн байна. Мү захирал шиг ийм том хүнтэй танилцвал Тун Тун ахын сургийг илүү хурдан гаргаж магадгүй.

 

 

Цинь Юйвэй: Чи хэн бэ? Яагаад Тиншэнь ахын гэрт байгаа юм?

Сү Чянь: Би Мү захиралд бариа хийхээр ирсэн юм.

Цинь Юйвэй: Юугаа дэмий дохиод байгаа юм? Амаа нээгээд ярьж чадахгүй байна уу?

Үйлчлэгч: Цинь авхай, тэр хэлгүй хүн байгаа юм. Цинь авхайтай хурдан мэндлэхгүй юу. Энэ бол Мү захирлын сүй тавьсан бүсгүй.

Цинь Юйвэй: Мү Тиншэнь яахаараа хэлгүй хүн дагуулж ирдэг байна аа? Чи Тиншэнь ахтай ямар холбоотой юм?

Үйлчлэгч: Тэр зүгээр л нэг муу бариач шүү дээ. Яаж Мү захиралтай холбоотой байх вэ дээ. Хурдан мэндэл.

Цинь Юйвэй: За за, чи яв. Тиншэнь ах аа,

Мү Тиншэнь: Чи юу хийж байгаа юм?

Цинь Юйвэй: Санаад ирлээ шүү дээ. Гурван хоногийн дараа бидний сүй тавих өдөр. Тиншэнь ах аа, та мартчихаагүй биз дээ?

Мү Тиншэнь: Би хэлсэн, Сяо Сяо-г олох хүртэл би сүй тавих талаар бодохгүй.

Цинь Юйвэй (Бодол): Дахиад л Сяо Сяо! Би түүнийг энэ ертөнцөөс бүрмөсөн арчих болно.

 

Туслах: Мү захирал аа, таны хайж байсан хаш эдлэл барианы газар харагдсан байна.

Цинь Юйвэй: Олсон ч гэсэн яах вэ дээ, Мү Тиншэнь зөвхөн минийх л байх болно.

Туслах: Хаш эдлэл барианы газрын нэгэн бариачид байсан байна. 888 дугаартай өрөөнд харагдсан.

Мү Тиншэнь: Энэ бол 99 дэх удаагийн хайлт. Сяо Сяо, эцэст нь чамайг оллоо гэж үү?

 

 

Ван захирал: Хөөрхөнөө, гар чинь ямар хүйтэн юм бэ. Чи яамаар байна? Хоёулаа жоохон хөгжилдөх үү?,

Су Чянь: намайг тавиач... Намайг тавь!

Ван захирал: Муу гичий! Чи намайг хазна гэнэ ээ! Гичий минь, намайг хэн гэдгийг мэдэх үү?

Су Чянь: Намайг явуул л даа.

Мү Тиншэнь: Зогс

Ван захирал: Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би "Рунчен" үл хөдлөх хөрөнгийн Ван захирал байна. Жинхай-гийн нэгдүгээр групп болох Мү-гийн түнш байна! Өнөөдөр чи дууссан!

Лу Юань: Нүдээ нээгээд сайн хар. Энэ хүн бол Мү группын ерөнхийлөгч Мү Тиншэнь байна.

Ван захирал: Мү Тиншэнь? Та Мү захирал мөн үү? Гуйя намайг өршөөгөөч. Би мэдсэнгүй. Эсвэл би үхвэл таарна. Би үхвэл таарна. Өршөөгөөч!

Мү Тиншэнь: Үүнийг хотоос хөөж гарга.

Ван захирал: Би үхвэл таарна... би үхвэл таарна...

Мү Тиншэнь: Чи зүгээр үү?

Су Чянь: Намайг аварсанд баярлалаа.

Мү Тиншэнь (Бодол): Түүнд хаш эдлэл алга, Сяо Сяо биш байна. Гэхдээ түүний төрх Сяо Сяо-той ямар адилхан юм бэ. Нас нь ч таарч байна.

Мү Тиншэнь: Чи манай гэрт ажиллахыг хүсэж байна уу?

Сү Чянь (Дохиогоор): Би... болно гэж үү?

Мү Тиншэнь: Мэдээж.

 

Лу Юань: Мү захирал аа, барианы газрын менежер хэлэхдээ энэ хаш эдлэлийг харсан гэсэн, гэхдээ хэнд байсныг нь тодорхой мэдэхгүй байна. Магадгүй өөр үйлчлүүлэгч байсан байх.

Мү Тиншэнь: Үргэлжлүүлээд хай. Дахиад л бүтэлгүйтлээ. Сяо Сяо, чи хаана байна вэ?

Сү Чянь (Бодол): Хаш эдлэл... Тэр бас хаш эдлэл хайж байгаа юм байна.

 

 

Цинь Юйвэй: Лу Юань, чи яагаад энэ хүүхнийг дахиад дагуулаад ирэв ээ?

Лу Юань: Уучлаарай Цинь авхай, Сү Чянийг Мү-гийн гэрт ажиллуулахаар Мү захирал шийдсэн.

Сү Чянь (Дохиогоор): Цинь авхай, би сайн ажиллахаа амлаж байна.

Лу Юань: Явцгаая Сү Чянь, би чамд орчныг танилцуулъя.

Цинь Юйвэй: Мү Тиншэнь хэзээ ч эмэгтэй хүнд ингэж анхаарал тавьж байгаагүй. Яагаад заавал энэ хүүхэнд гэж?

 

 

Сү Чянь: Уучлаарай, би санаатай биш шүү.

Цинь Юйвэй: Сү Чянь, чи юу хийж байгаа юм?

Су Чянь: Уучлаарай

Цинь Юйвэй: Энэ шиг арчаагүй хүнийг Мү-гийн гэрээс хөөх хэрэгтэй!

Мү Тиншэнь: Мү гэрт хэзээнээс чи шийдвэр гаргадаг болчихоо вэ? Өвдөж байна уу?

Сү Чянь (Дохиогоор): Өвдөхгүй байна. Миний буруу.

Мү Тиншэнь: Чи өрөө рүүгээ орж эм түрх.

Цинь Юйвэй: Мү Тиншэнь, чи Сү Чяньд арай л өөр хандаад байна уу?

Лу Юань: Мү захирал аа, хурал руу явцгаая.

Цинь Юйвэй: Энэ бол чамд өгч байгаа сануулга шүү. Чи өөртөө ахадсан зүйлд шунаад хэрэггүй.

Сү Чянь (Дохиогоор): Би юу буруу хийсэн юм бэ?

Цинь Юйвэй: Мү Тиншэнь бол чиний хүрч чадах хүн мөн үү?

Сү Чянь (Дохиогоор): Үгүй. Би зөвхөн Мү захирлын хувцсыг арчих гэж байсан юм.

Цинь Юйвэй: Чи муу хэлгүй амьтан, бас зүрх гаргаж байна уу. Мү Тиншэньд ойртох нь чиний хамгийн том алдаа. Түүнээс хол бай, үгүй бол чи маш их зовох болно.

 

 

 

 

Дүү: Би Тун Тун ахтай гэрлэхийг хүсэж байна.

Ах: Дүү минь хурдан гүй.

Дүү: Тун Тун ах аа, би маш их айж байна.

 

Мү Тиншэнь: Би Сяо Сяо-г алдчихлаа...

Сү Чянь (Бодол): Мү захирал маш их гунигтай харагдаж байна. Мү захирал аа, битгий уу.

Мү Тиншэнь: Чи мэдэх үү? Би нэг дүүтэй байсан. Би түүнийг олон жил хайсан ч олж чадахгүй байна.

Сү Чянь (Бодол): Мү захирал надтай адилхан хайртай хүнээ хайж байгаа юм байна. Би таныг заавал уулзана гэдэгт итгэлтэй байна. Та бол сайн ах.

Мү Тиншэнь: Сяо Сяо...

Су Чянь: Сяо Сяо? Үгүй ээ, би буруу сонссон байх.

Мү Тиншэнь: Сяо Сяо, битгий яваач. Би чамайг маш их санаж байна. Битгий яваач, Сяо Сяо.

 

Цинь Юйвэй: Мү Тиншэнь ахыг согтуу байхыг ашиглаж, нэг шөнийн дотор өөрийн болгох гэж байна уу?

Сү Чянь (Дохиогоор): Би тэгээгүй.

Цинь Юйвэй: Өмнөх сургамжийг чинь сануулж өгөх үү? Би чамд хэлсэн, миний зүйлд хүн хүрэхэд би хамгийн дургүй. Гэтэл чи тэгж  байна. Юугаа хараад зогсоод байгаа юм?

Зарц: Гэхдээ... Хэрвээ Мү захирал мэдвэл...

Цинь Юйвэй: Би Мү гэрийн эзэгтэй нь байна! Мү Тиншэнь нэг арчаагүй хүнээс болж надад уурлана гэж бодож байна уу?

Сү Чянь (Дохиогоор): Та нар юу хийх гэж байна?

Цинь Юйвэй: Муу золиг! Тиншэнь ахын нүдэнд өртөх гээд байхдаа яадаг юм!

 

Мү Тиншэнь: Больцгоо. Та нарыг хэн ингэ гэсэн юм ?

Зарц: Бид...

Зарц 2: Баларлаа. Мү захирал наашаа ирж байна.

Цинь Юйвэй: Юу хэлэх, юу хэлэхгүйгээ сайн мэдэж байгаа биз? Үгүй бол миний арга барилыг мэднэ биз!

Зарц: Тийм ээ, тийм.

Бид зүгээр л Сү Чянийг Мү гэрт өөр зорилготой ирсэн гэж бодоод... Өршөөгөөч, бид дахиж ингэхгүй.

Мү Тиншэнь: Дахиад нэг удаа ийм зүйл болбол та нарыг өршөөхгүй шүү.

Цинь Юйвэй: Муу гичий, би чамайг яаж шийтгэхийг хараарай.

 

Эм: Цинь авхай үнэхээр улам бүр үзэсгэлэнтэй болоод байна аа.

Эм 2: Зөвхөн Цинь авхай л Мү захиралд тохирно.

Зарц: Цинь авхай, таны тушаалаар Сү Чяний бариа хийж байсан тэр эрчүүдийг олж ирлээ.

Цинь Юйвэй: Төлөвлөгөөний дагуу ажиллаарай.

Эм: Цинь авхайн өнөөдрийн хувцас үнэхээр гоё байна.

Зарц:Өнөө орой Цинь авхай болон захирлын сүй тавих ёслол болно. Бүгд сонор сэрэмжтэй байгаарай. Зочдод сайн үйлчил. Сонсов уу?

Зарц нар: За!

Зарц: Чи, тэдэнд дарс аягал.

 

 

Зочин: Энэ чинь нөгөө барианы газрын хөөрхөн хэлгүй хүүхэн биш үү?

Зочин 2: Тийм байна. Тийм шүү. Энэ гар... яг тэр зөөлөн хэвээрээ байна.

Зочин 1: Юугаа жүжиглээд байгаа юм? Чи мартчихаа юу? Чи намайг толгойноос хөл хүртэл бүгдийг нь барьж үзсэн шүү дээ.

Зочин 2: Тийм шүү дээ, бидний биеийн хаана ч хүрээгүй газар байхгүй.

Зочин 3: Энэ их зөөлхөн байгаа биз? Халуухан байна. Битгий зугтаа.

Су Чянь: Больцгоо л доо.

Зочин 1: Хөөе чи хаашаа явах нь уу?

Су Чянь: Битгий л дээ.

Зочин 1: Муу гичий, чи намайг түлхэж зүрхлэнэ гэнэ ээ?

Цинь Юйвэй: Юу болоод байна аа?

Зочин: Цинь авхай, энэ хүүхэн намайг санаатайгаар өшиглөлөө.

Цинь Юйвэй: Сү Чянь, чи зочдод ингэж үйлчилдэг юм уу?

Сү Чянь (Дохиогоор): Тэд түрүүлж надад гар хүрсэн юм.

Цинь Юйвэй: Юугаа дохиод байгаа юм? Хурдан уучлалт гуй. Тэд бол миний урьсан хүндэт зочид байна.

Су Чянь: Би уучлалт гуйхгүй.

Зочин: Хөөе, юун сүрхий ариун хүн бэ? Чамд таван зууг өгье. За за, ах нартайгаа хэд алжаалаа тайлчих, жаргаана шүү. Хахаха!

Эм: Тэр чинь нэг муу бариач хүүхэн байна шүү дээ! Мү гэр бүл бол Жинхай гэр бүл. Яаж ийм хүн авдаг байна аа?

Сү Чянь (Дохиогоор): Үгүй ээ, тийм биш.

Зочин: Чи бариа хийж үзээгүй гэх гээд байна уу?

Зочин 2: Бид чиний байнгын үйлчлүүлэгчид байна шүү дээ!

Зочин 3: Тэр байтугай чиний барианы арга барил үнэхээр сайн. Хүнийг үнэхээр жаргаадаг шүү дээ. Хаха!

Зочин 2: Нааш ир, ах нартаа үйлчил!

 

Зочид: Үнэхээр заваан юм. Ийм эмэгтэй энд байх нь Мү захирал болон Цинь авхайн сүй тавих ёслолыг бузарлаж байна.

 

 

Цинь Юйвэй: Муу хэлгүй амьтан, чи нийтийн бие засах газар шиг байж, Мү гэрийнхнийг урхидах гэж байна уу?

Эм: Мү гэр бүл... магадгүй Мү захирлыг урхидах гээд байгаа юм уу?

Эм 2: Энэ хэлгүй хүүхэн үнэхээр зоригтой юм аа.

Сү Чянь (Дохиогоор): Би тэгээгүй. Би бол бариач.

Зарц: Чи яаж үг хэлж чадаж байна аа? Мү захиралд бариа хийж байгаад түүнийг өөрийн болгоно гэж бодоо юу?

 

Зочин: Энэ хэлгүй хүүхэн тоглох дуртай юм байна.

Зочин 2: Би чамд хүссэнг чинь өгөх үү?

Зочин 3: Хэрэв энэ хэлгүй хүүхэн худалдагдах дуртай юм бол, худалдаад авъя. Залуусаа, яг таарлаа. Сайхан жаргаарай. Хаха!

Цинь Юйвэй: Бүгдээрээ битгий уурлаарай. Сү Чянь... тэр бол бараа биш, би түүнийг яаж зарах билээ.

Зарц: Цинь авхай үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

Би хамгийн ихээр ийм хүмүүсийг үзэн яддаг. Өнөө орой, хамгийн өндөр үнэ өгсөн нь авна! Хаха!

Зочин 1: Түүний ийм хөөрхөн царайг хараад би 1000 юань өгье!

Зочин 2: Би 2000-г өгье! Хэлгүй хүнтэй тоглох нь жинхэнэ кайф шүү дээ. Хаха!

Эм: Та нар өвчин авахаас айхгүй байна уу? Бусдын тоглоод хаясан "цоорхой гутал" шүү дээ. Эм 2: Тийм шүү, өвчин авчихав даа.

Цинь Юйвэй: Миний нүд алдахгүй ээ. Та нар яаж тодорхой харах вэ дээ?

Зарц: Хэлгүй минь, өнөөдөр ямар ч хамаагүй зочин чамайг тоож байгаа бол чи дээд шагнал авлаа л гэсэн үг.

Сү Чянь (Дохиогоор): Та нар яах гэж байна аа?

Зочин: Би ерөөсөө 10,000-г төлье.

 

Мү Тиншэнь: Больцгоо.

Цинь Юйвэй: Өө, Тиншэнь ах аа, та яагаад одоо л ирж байгаа юм бэ? Тэр бидний сүй тавих талбайг сүйтгэчихлээ.

Мү Тиншэнь: Тэр бол бариач, түүнд бас нэр төр бий.

Битгий ай. Хэн ч чамд дахин гар хүрэхгүй.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа...

Мү Тиншэнь: Дуугүй бол!

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, та миний тайлбарыг сонс л доо.

Мү Тиншэнь: Чи бол… Сяо Сяо! Би чамайг эцэст нь оллоо!

Сү Чянь (Бодол): Би...

Мү Тиншэнь: Би бол Тун Тун ах байна. Чи намайг санаж байна уу?

Сү Чянь (Дохиогоор): Тун Тун ах аа... Та миний Тун Тун ах юм байна.

Мү Тиншэнь: Эцэст нь чамайг оллоо. Би чамайг үнэхээр удаан хайлаа.

Цинь Юйвэй: Тэр ерөөсөө Сяо Сяо биш!

Мү Тиншэнь: Дуугүй бол!

Цинь Юйвэй: Сонсооч! Сү Чянь бол хуурамч

Мү Тиншэнь: Су Чянь хаш зүүлттэй нотолгоотой.

Цинь Юйвэй: Түүний тэр хаш эдлэл бол хуурамч. Жинхэнэ нь энд байна.

 

 

Зочин: Юу болоод байна вэ? Яаж хоёр хаш эдлэл байж болдог билээ?

Зочин 2: Аль нэг нь заавал хуурамч байж таарна.

Сү Чянь (Бодол): Яагаад надад байдагтай яг ижилхэн хаш эдлэл түүнд байгаа юм бол?

Цинь Юйвэй: Чи бол хуурамч. Чи ойлгохгүй байгаа байх, юу болоод байгааг.

 

 

Цинь Юйвэй: Энэ чинь хаш чулуун зүүлт байна. Арай Су Чянь чинь Сяо Сяо юм биш биз? Миний замд хөндөлсөхийг би яагаад ч зөвшөөрөхгүй. Энэ сүй тавих ёслолын үеэр би чиний нэр төрийг чинь бүрмөсөн үгүй хийнэ!

 

 

Цинь Юйвэй (Бодол): Баттай болгохын тулд би тэдний өнгөрсөн түүхийг бичсэн өдрийн тэмдэглэлийг заавал унших ёстой.

Эр: Цинь авхай, хаш эдлэл бэлэн болсон.

Су Чянь: Чи л жинхэнэ хуурамч амьтан!

Цинь Юйвэй: Хуурамч эсэхийг чинь ганцхан хараад л мэднэ. Чи үзэх үү?

 

 

Мү Тиншэнь: Юу болоод байна аа? Юйвэй л Сяо Сяо юм байна шүү дээ.

Сү Чянь (Дохиогоор): Тун Тун ах аа, Би бол Сяо Сяо!

Цинь Юйвэй: Би бол Сяо Сяо!

Мү Тиншэнь: Чи миний Сяо Сяо биш ээ.

Цинь Юйвэй: Мү Тиншэнь ах аа...

Би бол Сяо Сяо!

Сү Чянь (Дохиогоор): Чи миний хаш эдлэлийг хулгайлсан байна!

Мү Тиншэнь: Сү Чянь! Чи хуурамч хаш эдлэлээр намайг хуураа юу?

Уучлаарай Сяо Сяо. Би чамайг гомдоочихлоо.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би таныг санаатай тэгээгүй гэдгийг мэдэж байна.

Сү Чянь (Дохиогоор): Энэ хаш эдлэл түүнийх биш!

Мү Тиншэнь: Болно Сү Чянь!

Зарц: Чи хэлгүй амьтан байж, энд үлдэж нүүрээ түлж яах юм бэ? Үүнийг чирч гарга!

Сү Чянь: Тун Тух ах аа, Би л Сяо Сяо шүү дээ.

Мү Тиншэнь: Болно Сү Чянь! Энэ бол миний Сяо Сяо-той хийж байгаа сүй тавих ёслол. Чи энд үлдэх эрхгүй.

 

 

Мү Тиншэнь: Энэ бол миний сүйт бүсгүй. Бас миний 18 жилийн турш хайсан Сяо Сяо. Миний сүй тавих ёслолд ирсэн бүх хүмүүст баярлалаа. Надтай хамт энэ сайхан мөчийг гэрчлээрэй.

 

Дүү: Тун Тун ах аа би чамтай заавал гэрлэнэ.

 

Цинь Юйвэй: Тун Тун ах аа, бидний хувь тавилан нэгэнт шийдэгдсэн. Хэн ч биднийг салгаж чадахгүй.

 

Дүү: Би чамайг заавал олно... Олсныхоо дараа буцаж ирээд чамтай гэрлэнэ

 

Сү Чянь: 18 жилийн өмнө бид том болоод гэрлэнэ гэж амласан.

 

Ах: Энэ бол бидний гэр.

 

Су Чянь: 18 жилийн дараа бүх зүйл орвоогоороо эргэчихэж.

Мү Тиншэнь: Энэ бол миний сүйт бүсгүй.

Сү Чянь (Бодол): Таны учруулсан шарх яг л шөнийн харанхуй манан шиг байна. Миний сэтгэлийг бүрхэж байна.

 

Дүү: Бид үргэлж хамтдаа байна.

 

Сү Чянь (Бодол): Намайг зовлон шаналлын ангал руу түлхлээ. Тийм болохоор би таныг орхихоор шийдлээ. Энэ эцэс төгсгөлгүй харамслыг орхиё. Бидний ирээдүйн амьдрал тус тусдаа сайн сайхан байх болтугай.

 

 

Ээж: Сяо Сяо, чи яачихав аа?

Су Чянь: Ээж ээ...

Тун ах намайг Сяо Сяо гэдэгт итгэхгүй байна.

Ээж: Юу ч гэсэн 18 жил өнгөрлөө шүү дээ. Бие биеэ танихад чамд заавал цаг хугацаа хэрэгтэй байж таарна.

Су Чянь: Гэхдээ тэр надаас илүү өөр хүнд итгэхийг хүсээд байна. Тэр надад итгэхийг хүсэхгүй байна.

Бас миний хаш эдлэлийг хулгайлчихсан.

Ээж: Тэгвэл өөр зүйл байна уу? Өөрийгөө батлах өөр арга байна уу?

Су Чянь: Нээрээ тийм. Тун Тун ах наранцэцэгт хамгийн их дуртай. Энэ бол бид хоёрын нууц.

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа. үүнийг надад өгсөн юм уу?

Ямар эр хүн наранцэцэг өгдөг байна аа?

Мү Тиншэнь: Тэр багадаа наранцэцэгт хамгийн их дуртай байсан.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би жаахан ядарлаа.

Мү Тиншэнь: Явцгаая.

Цинь Юйвэй: Тэгвэл чи намайг буцаж очиж унтахад туслахгүй гэж үү?

Цинь Юйвэй: Хараал идсэн хүүхэд насны дурсамжууд. Бараг л барьц алдах шахлаа.

 

 

Мү Тиншэнь: Сайн амар даа.

Цинь Юйвэй: Битгий яваач. Би чамайг дахиад алдахаас айж байна.

Мү Тиншэнь: Өмнө нь ах нь буруутай байсан. Одооноос ах нь үүрд чиний дэргэд байна.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, нэгэнт бид сүй тавьсан юм чинь... хуримаа эртхэн хийчихвэл яасан юм бэ?

Мү Тиншэнь (Бодол): Мү Тиншэнь, чи юунд эргэлзээд байгаа юм? Сяо Сяо-той гэрлэх нь чиний үргэлж хүсэж байсан зүйл биш гэж үү? Гэхдээ би яагаад Сү Чяний тэр нүдийг мартаж чадахгүй байна вэ?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа,

Мү Тиншэнь: хуримыг яаравчлахгүй байж болно оо.

Нээрээ, өмнө нь яагаад би чамайг энэ хаш зүүлтийг зүүсэн байхыг харж байгаагүй юм бэ?

Цинь Юйвэй: Энэ бол Тиншэнь ахын надад үлдээсэн хамгийн нандин зүйл. Би үүнийг зөвхөн хамгийн чухал үедээ л зүүдэг.

Та одоо ч миний хэн гэдэгт эргэлзэж байна уу?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, та намайг Сяо Сяо гэдэгт итгэхгүй байгаа юм уу?

Мү Тиншэнь: Би зүгээр л тохиолдлоор асуусан юм.

За за, битгий их юм бод. Чи сайн амар.

Цинь Юйвэй (Бодол): Болохгүй ээ. Би Тиншэнь ахыг эргэж буцах боломж олгож болохгүй. Өнөөдөр би заавал жинхэнэ утгаараа түүний эмэгтэй болох ёстой.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, нэгэнт сүй тавьсан юм чинь... чи хүсэхгүй байна гэж үү?

Мү Тиншэнь: Чи битгий ингэ. Чи бол миний хамгийн хайртай хүн. Тийм болохоор би чамайг илүү их хүндлэх ёстой. Ойлгосон уу?

Цинь Юйвэй: За.

 

 

Цинь Юйвэй: Бидний эргэн уулзсаныг тэмдэглэж ганц хундага тулгаж болно биз дээ?

Мү Тиншэнь: Тэгэлгүй яах вэ.

Цинь Юйвэй (Бодол): Би чамайг ийм аргаар өөрийн болгохыг хүсээгүй ч, чи намайг ийм байдалд хүргэлээ.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа,

 

Туслах: Та энэ бичиг баримтыг яаралтай ирж боловсруулах хэрэгтэй байна.

Мү Тиншэнь: За. Би эхлээд ажлын өрөө рүүгээ орж жаахан ажил амжуулъя.

Цинь Юйвэй: Битгий яв л даа. 

Мү Тиншэнь: би удахгүй эргээд ирнэ. За юу?

Цинь Юйвэй (Бодол): Хараал идсэн Лу Юань. Чи намайг хүлээж бай.

 

 

Мү Тиншэнь: Юу болоод байна аа?

Сү Чянь: Тун Тун ах аа, таны надад зааж өгсөн наранцэцгийг хар даа.

Мү Тиншэнь: Сяо Сяо

Су Чянь: Тун Тун ах аа... та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?

Мү Тиншэнь: Сяо Сяо, Эцэст нь би чамайг оллоо.

Су Чянь: Тун Тун ах аа...

Сү Чянь (Дохиогоор): Та намайг тавиач. Би чамайг эмчид үзүүлье. Хүсэхгүй байна. Би бол Сяо Сяо.

Мү Тиншэнь: Сяо Сяо! Би чамд хайртай. Намайг битгий орхиоч дээ.

Сү Чянь: Тун Тун ах аа... Чи эцэст нь намайг танилаа.

 

 

Цинь Юйвэй (Бодол): Дарсны эм үйлчилж эхлэх ёстой байтал яагаад Мү Тиншэнь ирэхгүй байна вэ? Болохгүй ээ, дахиж хүлээж болохгүй.

Цинь Юйвэй: Муу гичий. хэн ч чамайг одоо аварч чадахгүй. Муу янхан. Миний залууд гар хүрсэн хүнийг би өнөөдөр алж байж санаа амарна.

 

 

Су Чянь: Намайг явуул. Үгүй ээ.

Цинь Юйвэй: Яасан бэ? Тун Тун ахыгаа авраарай гэж дуудмаар байна уу? Чаддаг юм бол дууд л даа. Тиншэнь ахад бариа хийх дуртай биз дээ? Одоо чи чөтгөр шиг харагдах болно. Би чамд сургаж өгье. Би уг нь их зөөлөн хүн гэхдээ би чамд хэзээ ч зөөлөн сэтгэл гаргахгүй.

Сайн санаж ав, би бол Сяо Сяо! Би бол Мү Тиншэний эмэгтэй! Юугаа хараад байгаа юм? Ярь л даа! Сургамж болсонгүй юу?

Цинь Юйвэй: Түүний гарыг давстай усанд хий.

Зарц: Хэрвээ хүн өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй байвал би мэдүүлж өгье. Хар даа, чиний аль хэсэг Цинь авхайтай дүйцэх юм?

Мү Тиншэнь: Сяо Сяо.

Су Чянь: Тун Тун ах аа, хараарай. Энэ бол таны надад зааж өгсөн наранцэцэг.

Мү Тиншэнь: Сү Чянь яаж наранцэцэг хийж чаддаг байна аа? Итгэхгүй байна. Би түүнээс тодорхой асуух ёстой.

 

 

Мү Тиншэнь: Больцгоо.

Мү Тиншэнь: Хэн та нарт Сү Чяньд ингэж хандах зөвшөөрөл өгсөн юм!

Зарц: Мү захирал аа, би...

Мү Тиншэнь: "Би" гэж юу вэ? Миний асуултад хариул!

Зарц: Мү захирал аа, Сү Чянь Сяо Сяо-гийн дүрд тоглож таныг урхидсан. Би таны өмнөөс түүнд сургамж өгч байна.

Мү Тиншэнь: Чи бол зүгээр л манай Мү гэр бүлийн тэжээдэг нохой. Заавар өгөх ямар эрх чамд байгаа юм уу?

Зарц: Мү захирал аа, би буруутай, би буруутай.

Мү Тиншэнь: Үүнийг аваад яв! Гарыг нь хугал!

Зарц: Өршөөгөөч! Өршөөгөөч дээ. Би буруутай. Миний буруу

 

 

Мү Тиншэнь: Би зүгээр л та нарыг яагаад үргэлж Сү Чянийг оролдоод байгааг ойлгохгүй байна.

Цинь Юйвэй: Тэр биднийг сүй тавьсны дараа хүртэл таны орон дээр гарсан шүү дээ. Сургамж өгөх ёстой биш гэж үү?

Мү Тиншэнь: Дуугүй бол! Яг одоо Жао эмчтэй холбогд. Түүнийг яг одоо ирүүл.

Лу Юань: За.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би тантай ярьж байна!

Мү Тиншэнь: Чи үнэхээр Сяо Сяо мөн үү? Миний мэдэх Сяо Сяо дэндүү зөөлөн сэтгэлтэй болохоор шоргоолж ч алж чадахгүй.

 

Мү Тиншэнь: Энэ наранцэцэг... үүнийг чи хийсэн тийм үү?

Сү Чянь: Инээмсэглэж буй нарны төрх. Үүнийг та надад зааж өгсөн.

 

 

Сү Чянь (Бага нас): Тун Тун ах аа, яагаад тэнгэр үргэлж бороотой байгаа юм бэ? Би Нар ахыг санаад байна.

Тун Тун (Бага нас): Чамд Наран ахыг хийж өгөх үү?

Сү Чянь (Бага нас): За!

Тун Тун (Бага нас): Намайг хараач би нар ах байна.

Сү Чянь (Бага нас): Ваа, Тун Тун ах үнэхээр мундаг юм аа. Би бас сурмаар байна.

Тун Тун (Бага нас): За, би чамд зааж өгье.

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа... Мү Тиншэнь! Түүнд битгий итгэ!

Мү Тиншэнь: Чи өчигдөр орой үүнийг надад өгөх гэж байсан тийм үү? Чи л миний үргэлж хайж байсан Сяо Сяо мөн байна.

Сү Чянь: Тун Тун ах аа... та эцэст нь намайг танилаа.

 

 

Цинь Юйвэй: Мү Тиншэнь! Тэр үргэлж чамайг хуурч байсан. Надад баримт байна. Энэ бичлэг бүхнийг батална. Тэр Мү-гийн гэрт ирэхээсээ өмнө намайг дуурайх бэлтгэлээ аль хэдийн хангасан байсан.

Ээж: Сяо Сяо... Мү-гийн захирал төөрсөн дүүгээ хайж байна. Энэ ах дүү хоёрын өнгөрсөн түүхийг ээж нь бүгдийг нь олж мэдсэн. Хэрэв чи түүнд ойртож, дүү нь мөн гэж итгүүлж чадвал бид баян чинээлэг амьдрах болно.

 

 

Цинь Юйвэй: Нэг бичлэг, мэдээлэл бэлд. Тодорхой шаардлагуудыг утсаар чинь явууллаа.

Зочин): Цинь авхай, та тоглоогүй биз дээ? Та намайг Мү Тиншэний хэрэгт туслаач гэж байна уу? Тэр ямар хүн бэ гэдгийг та надаас илүү мэднэ. Би түүнийг оролдож зүрхлэхгүй.

Цинь Юйвэй: 5 сая юань.

Зочин: Тохирлоо.

 

 

Сү Чянь: Тийм биш ээ!

Мү Тиншэнь: Чамайг хэлгүй байж ийм сайн залилж чадна гэж санасангүй. Сү Чянь!

Сү Чянь: Үгүй ээ!

Мү Тиншэнь: Чамайг хэлгүй байж ийм ухаалаг гэж бодсонгүй.

Цинь Юйвэй: Сү Чянь аа, хэрэв чамд мөнгө хэрэгтэй байсан бол би өгөх байсан юм. Гэхдээ би чамайг дахиж хэзээ ч Тиншэнь ахад ойртох боломж олгохгүй.

Мү Тиншэнь: Энд нэг сая юань байна. Энэ бол өчигдөр оройн чиний нөхөн төлбөр. Дахиж чиний царайг хармааргүй байна.

Сү Чянь: Тэр намайг гүтгэж байна!

Цинь Юйвэй: Тиншэнь ахын хамгийн хайртай хүн бол би. Чи надад гүтгүүлэхээр ямар үнэ цэнтэй хүн юм бэ?

Сү Чянь: Тун Тун ах аа, би...

Мү Тиншэнь: Болно! Чиний төлөө түр зуур зөөлөн сэтгэл гаргасан минь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байлаа. Дахиж чиний царайг хармааргүй байна.

Уучлаарай Сяо Сяо, би эргэлзэх ёсгүй байж.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би таныг санаатай тэгээгүй гэдгийг мэдэж байна. Чи заавал энэ хэлгүй хүнд гүтгүүлсэн байж таарна.

Су Чянь: Тун Тун ах аа.

Мү Тиншэнь: Энийг хөөж гарга!

Мү Тиншэнь: Чиний төлөө түр зуур зөөлөн сэтгэл гаргасан минь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байлаа. Дахиж чиний царайг хармааргүй байна. Үүнийг хөөж гарга!

 

 

Сү Чянь: Магадгүй та зүгээр л Мү Тиншэнь юм байна. Дахиж миний Тун Тун ах биш.

Ээж: Халуун нь буучихлаа. Охин минь, яагаад ийм байдалд орчихоо вэ?

Зүгээр ээ.

Хэлмээргүй байвал битгий хэл. Дахиж Мү-гийнх рүү явах хэрэггүй.

Сү Чянь: Ээж ээ, энэ хорвоод надад танаас өөр хэн ч байхгүй.

Ээж: Хайртай хүн нь нүдний өмнө байвч таньж чадахгүй байна. Энэ бол хувь тавилан юм байлгүй дээ.

Сү Чянь: Ээж ээ, Бид дахиж хаашаа ч явахгүй. Бид шавраар хүүхэлдэй хийж болно шүү дээ.

Ээж: За. Ээж нь чамтай өмнөх шигээ хамт байна.

Лаяны тосгон руу явж шавран хүүхэлдэй авъя. Тэнд жуулчид их ирдэг.

Сү Чянь (Бодол): Лаяны тосгон... Багадаа Тун Тун ах бид хоёр тэнд байнга тоглодог байсан. Тэр санаж байгаа болов уу?

 

 

Мү Тиншэнь: Сяо Сяо, юу хийж байгаа юм?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, хэрэв таны зүрх сэтгэлд би байхгүй бол би энд үлдэх ямар ч утга алга.

Мү Тиншэнь: Тэгж болохгүй ээ. Сүүлийн хэдэн өдөр ах нь буруу зүйл хийсэн. Чиний төрсөн өдөр удахгүй болно. Би чамд нэг гэнэтийн бэлэг бэлдсэн. Чамайг нэг газар дагуулж явъя.

Цинь Юйвэй: Төрсөн өдөр өө?

Мү Тиншэнь: 9-р сарын 9 бол чиний төрсөн өдөр, чи мартаагүй биз дээ?

Цинь Юйвэй (Бодол): Энэ чинь нөгөө Сяо Сяо-гийн төрсөн өдөр байна шүү дээ.

Цинь Юйвэй: Мэдээж санаж байна.

Цинь Юйвэй (Бодол): Дахиад л нэг баахан хэрэггүй дурсамж.

Мү Тиншэнь: Санаж байна уу? Чи багадаа энд тоглох хамгийн дуртай байсан. Тэр үед бид хамтдаа шавран хүүхэлдэй авдаг байсан. Чи олсон мөнгөөрөө дандаа чихэр авдаг байж билээ.

Цинь Юйвэй: Мэдээж санаж байна.

 

 

Сү Чянь: Ах аа, миний хийсэн туулай хөөрхөн байна уу?

Мү Тиншэнь: Хөөрхөн байна.

Сү Чянь: Энэ үнэн үү?

 

 

Мү Тиншэнь: Эзэгтэй, энэ туулайг та хийсэн юм уу?

Мү Тиншэнь: Су Чянь?

Цинь Юйвэй: Энэ муу хэлгүй амьтан яасан салдаггүй юм бэ. Сү Чянь, чи яагаад энд шавран хүүхэлдэй зараад байгаа юм?

Сү Чянь: Би чамд зарахгүй. Чи яв.

Цинь Юйвэй: Сү Чянь, чи уурласаар байгаа юм уу? Ингэвэл яасан юм, би чиний бүх хүүхэлдэйг худалдаж авъя. Чамд жаахан нөхөн төлбөр болог, за юу?

Сү Чянь: Чиний мөнгө хэрэггүй. Би зарахгүй.

Мү Тиншэнь: Сү Чянь, энэ туулайг чи хийсэн юм уу? Надад хариул!

 

 

Цинь Юйвэй: Лаяан хот руу хүн явуул. Сү Чяний лангууг сүйтгэ.

Сү Чянь: Явцгаа.

Цинь Юйвэй: Сү Чянь, чи намайг ийм их үзэн ядаж байна уу?

Мү Тиншэнь: Болно Сү Чянь! Тэр бол миний хамгийн чухал хүн. Дахиж түүн рүү дайрах хэрэггүй.

Сү Чянь: Тэр чиний хамгийн чухал хүн юм бол... би хэн юм бэ?

Би бол Сяо Сяо.

Цинь Юйвэй: Сү Чянь, чи намайг дуурайх дуртай юм аа.

Сү Чянь: Би хэн байх нь та нарт хамаагүй. Та нар явцгаа.

Мү Тиншэнь: Яасан бэ?

Цинь Юйвэй: Миний гэдэс өвдөж байна.

Мү Тиншэнь: Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.

Цинь Юйвэй: Би бас алхаж чадахгүй байна

 

 

Мү Тиншэнь (Бодол): Болохгүй ээ, би үүнийг тодорхой болгох ёстой. Лу Юань, чи Юйвэйг эмнэлэгт хүргэж өг.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа!

Мү Тиншэнь: Саяны газар руу буцаад очъё. Бүх зүйл тодорхой болохоос нааш хэнд ч мэдэгдэж болохгүй. Хурдал!

 

 

Дээрэмчин: Бүгд замаас зайл!

Энэ одоо юугаа дохиод байгаан бол? Ойлгохгүйн байна.

Ээж: Больцгоо. Сяо Сяо.

Дээрэмчин: Хөгшин зөнөг минь! Бусдын хэрэгт оролцох дуртай юу? Чамайг алчихвал яах юм чи?

Нилээн ширүүн юм гээч.

Ээж: Больцгоо. Болиоч дээ.

Мү Тиншэнь: Су Чянь. Су Чянь. Су Чянь.

 

 

Мү Тиншэнь: Су Чянь. Су Чянь. Эмч ээ, нөхцөл байдал ямар байна?

Эмч: Өвчтөний амь насанд аюулгүй болсон. Гэхдээ хэсэг хугацаанд сайн амрах хэрэгтэй. Гэхдээ тэр нэг сартай жирэмсэн... шим тэжээл сайн авах хэрэгтэй.

Мү Тиншэнь: Жирэмсэн?

Эмч: Чи нөхөр нь байж эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдээгүй юм уу?

Мү Тиншэнь: Би түүний нөхөр нь биш.

 

 

Сү Чянь: Энэ хаанах вэ? Та яагаад энд байгаа юм?

Мү Тиншэнь: Эмч чамайг жирэмсэн гэсэн. Сайн амрах хэрэгтэй.

Сү Чянь (Бодол): Би жирэмсэн гэж үү?

Цинь Юйвэй (Нууцаар сонсоод): Болохгүй ээ.  Эмч Сү Чянийг жирэмсэн гэсэн гэнэ ээ? Хэрэв тэр хүүхэд төрвөл асуудал үүснэ.

Сү Чянь: Би яаж жирэмслэх вэ?  Магадгүй тэр шөнө... Би үнэхээр Тун Тун ахын хүүхдийг тээж байгаа гэж үү?

Мү Тиншэнь: Эмч чамайг жирэмсэн гэсэн, асрах хүн хэрэгтэй. Чиний нөхөр хаана байна? Би түүнийг олоод ирье.

Сү Чянь (Бодол): Үнэндээ энэ хүүхэд...

Туслах: ТА яаралтай ирэх хэрэгтэй байна.

Мү Тиншэнь: За, чи сайн амар.

Цинь Юйвэй (Утсаар): Ямар ч үнээр хамаагүй түүнийг ал!

 

 

Цинь Юйвэй: Өмнөх удаа эм өгөхөд Сү Чяньд амархан үйлчилсэн. Энэ удаа би заавал амжилтанд хүрэх ёстой.

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, миний өөрийн гараар найруулсан кофег амсаад үзээрэй.

Туслах: Захирал аа, Су хатагтай хордсон байна.

Мү Тиншэнь: Юу?, би одоо очлоо.

Цинь Юйвэй: Хэрэггүй амьтан. Байнга төвөг удах юм аа.

Мү Тиншэнь: Юу болов?

Эмч: Өвчтөн хордлогын шинж тэмдэгтэй байна. Яаралтай цус сэлбэх шаардлагатай.

Мү Тиншэнь: Юугаа хүлээгээд байгаа юм?

Эмч: Гэвч эмнэлэгт сөрөг резус (HR-) бүлгийн цусны нөөц хүрэлцэхгүй байна.

Мү Тиншэнь (Утсаар): Байна. Хотын бүх эмнэлгээс "сөрөг резус" (ховор) цус олоод ир! Хурдал!

Мү Тиншэнь (Бодол): Сяо Сяо ховор бүлгийн цустай. Сү Чянь бас. Яагаад бүх зүйл ингэж давхцаж байна вэ?

 

 

Эмч: Жирэмсэн эмэгтэйн амь нас аюулгүй боллоо. Ар гэрийнхэн нь орж уулзаж болно. Гэхдээ сэтгэл санааг нь тогтвортой байлгах хэрэгтэй.

Мү Тиншэнь: Чи одоохондоо гадаа бай.

Су Чянь: Аав нь биднийг аварсан. Бид аавд нь дахиад нэг боломж олгож болох уу?

Мү Тиншэнь: Сү Чянь, би зүгээр л чамаас асуух гэсэн юм. Өчигдөр ямар нэгэн бохир зүйл идсэн үү? Эсвэл өөр ямар нэгэн хүнтэй тааралдсан уу?

Эмч: Захирал аа.

Сү Чянь (Бичгээр): зөвхөн нэг л хүн... амны хаалт, малгайтай эрэгтэй хүн дусал солихоор орж ирсэн.

Мү Тиншэнь: Чи түүний царайг санаж байна уу?

Сү Чянь (Бичгээр): Тэр амны хаалттай байсан.

Мү Тиншэнь: Тэр эмчийг олоод ир!

Эмч: Мү захирал аа, би танд мэдэгдэх гэсэн юм. Эмнэлгийн хяналтын систем эвдэрсэн байна. Юу ч бичигдэж үлдээгүй байна.

Мү Тиншэнь: Юу гэнэ ээ?

Эмч: Уучлаарай Мү захирал аа, би яг одоо шалгая.

Мү Тиншэнь: Зогс! Ийм зүйл дахиж давтагдахыг хүсэхгүй байна.

Эмч: За, ойлголоо.

Мү Тиншэнь: Чи сайн амар.

Су Чянь: Миний ээж?

Мү Тиншэнь: Ээжийг чинь эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Сэрэхээр нь би та хоёрыг уулзуулна.

 

 

Цинь Юйвэй (Утсаар): Мү Тиншэнь аль хэдийн эмнэлгийн хяналтыг шалгаж эхэлсэн байна. Чи ямар нэгэн мөр үлдээгээгүй биз дээ?

Жао Чи (Утсаар): Би бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийсэн, та санаа зоволтгүй. Эмнэлгийн хяналтын бичлэгийг би аль эрт устгачихсан.

Цинь Юйвэй (Утсаар): Чамайг жаахан ч гэсэн ухаантай гэж бодъё.

Жао Чи: Миний ах дүү нар бүгд бэртсэн. Энэ ажилд чи нэмж мөнгө өгөх хэрэгтэй.

Цинь Юйвэй: Чи ажлаа дуусгаж чадаагүй байж дахиад мөнгө нэхэж байгаа юм уу?

Жао Чи: Цинь авхай, сайн бодоорой. Хэрэв би баригдвал чи ч бас зугтаж чадахгүй шүү.

Цинь Юйвэй: Дэмий юм ярихаа боль. Мөнгө нэмж өгье.

Ажил нь бүтээгүй байж мөнгө нэхээд байхдаа яах вэ дээ. Энэ Жао Чи-г эрт орой хэзээ нэгэн цагт заавал замаасаа зайлуулна аа.

 

 

Мү Тиншэнь: Тэр яг хэн болоод Су Чянь руу дайрдаг байна.

Лу Юань: Мү ах аа, танд энэ бүхэн хачирхалтай санагдахгүй байна уу? Сү Чяний гэр бүлийн байдал маш энгийн. Хэн түүн рүү ингэж улайран дайрах вэ?

Мү Тиншэнь: Хэлэх гэсэн юмаа шууд хэл.

Лу Юань: Миний бодлоор Цинь авхайд (Юйвэй) асуудал байна. Эмнэлгийн асуудал тийм ч чухал биш байлаа гэхэд, тэр Сү Чяний ээжийг огт танихгүй шүү дээ. Тэгвэл өмнөх тэр бичлэг хаанаас ирсэн байх вэ?

Мү Тиншэнь: Чинийхээр бол Юйвэй тэр бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэх гээд байна уу?

Лу Юань: Тийм.

Мү Тиншэнь: Энэ хэргийг сайн шалга. Санаж ав, нууцаар шалгаарай.

Лу Юань: За.

 

 

 

Су Чянь: Би бол Сяо Сяо.

Цинь Юйвэй: Түүний тэр хаш эдлэл хуурамч байсан.

Мү Тиншэнь: Юйвэй, Сү Чянь... Энэ хоёрын хэн нь худал хэлээд байна вэ?

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, та өдөржин ажиллаад ядарсан байх. Би мөрийг чинь бариад өгөх үү?

Мү Тиншэнь: Хэрэггүй ээ.

Цинь Юйвэй (Бодол): Тиншэнь ах яагаад гэнэт надад ингэж хүйтэн хандах болов? Магадгүй...

Нээрээ, Сү Чянь яаж байна?

Мү Тиншэнь: Чи түүнд их санаа зовж байгаа юм уу?

Цинь Юйвэй: Мэдээж, тэр таны өмнөөс хутгалуулсан шүү дээ. Одооноос тэр таны амийг аврагч.

Мү Тиншэнь: Тийм болохоор, би түүнийг гэртээ авчирч асруулахаар шийдсэн. Чи дургүйцэхгүй биз дээ?

Цинь Юйвэй (Бодол): Тэр намайг сорьж байна уу, эсвэл аль хэдийн сэжиглээд эхэлсэн үү?

Мү Тиншэнь: Сү Чянийг эмнэлэгт хордуулсан хэргийн талаар чи юу гэж бодож байна?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, энэ чинь юу гэсэн үг вэ?

Мү Тиншэнь: Зүгээр дээ. Би зүгээр л чиний бодлыг сонсмоор байна.

Цинь Юйвэй (Бодол): Намайг сэжиглэж байгаа нь гарцаагүй боллоо.

Мү Тиншэнь: Би ганцаараа баймаар байна.

Цинь Юйвэй: Болохгүй ээ, би Сү Чяний гэдсэн дэх хүүхдийг заавал үгүй хийх ёстой.

 

 

Цинь Юйвэй: Тэр хэлгүй амьтан Тиншэнь ахын хүүхдийг тээж байна гэж үү?

Зарц: Яаж ийм зүйл болдог байна аа! Би тэрнийг ингэчих үү?

Цинь Юйвэй: Хэрэггүй. Тиншэнь ах надад аль хэдийнэ эргэлзэж эхэлсэн.

Зарц: Би яавал дээр вэ?

Цинь Юйвэй: Чи…

 

 

Лу Юань: Мү захирал аа, би шалгаж дууслаа. Тэр бичлэг үнэхээр хуурамч байна.

Мү Тиншэнь (Бодол): Би бол Сяо Сяо... Тэгвэл Сү Чянь үнэхээр жинхэнэ Сяо Сяо байх магадлалтай юм байна.

Цинь Юйвэй (Бодол): Лу Юань миний ажлыг үргэлж баллах юм. Би чамайг заавал Мү-гийн гэрээс зайлуулна.

 

Цинь Юйвэй: Ли эгч ээ, ажлын өрөөний түлхүүрийг надад өг.

Ли эгч: Цинь авхай, энэ нууц кодыг зөвхөн Мү захирал, Лу Юань хоёр л мэднэ.

Цинь Юйвэй: Тэгвэл нууц бичиг баримт хулгайлсан хэргийг Лу Юань дээр тохоход бүр амар биш үү? Чи зөвхөн миний хэлснээр хийж байж л энэ гэрт үлдэж чадна.

Ли эгч: Гэхдээ Мү захирал…

Цинь Юйвэй: Тиншэнь ахын нүдэнд одоо зөвхөн Сү Чянь л харагдаж байна. Чи түүнд ямар их хор хөнөөл учруулснаа битгий март. Зөвхөн би л чамайг аварч чадна.

Цинь Юйвэй: Бичиг баримтыг Лу Юань хулгайлсан. Энэ бидэнтэй огт хамаагүй. Ойлгосон уу?

 

 

Мү Тиншэнь: Бие чинь яаж байна? Дээрдэж байна уу?

Мү Тиншэнь: Хоолны дуршил чинь муу байна гэсэн. Идмээр байгаа юм байна уу?

Сү Чянь: Будааны зутан.

Мү Тиншэнь: За, би аваад ирье. Одооноос идэх зүйл байвал надад шууд зурвас бичиж байгаарай.

Сү Чянь (Бодол): Тун Тун ах маань ийм зөөлөн байж чаддаг байх нь ээ.

Туслах: Энд байна.

Сү Чянь (Дохиогоор): Би өөрөө идье.

Мү Тиншэнь: Хөдлөх хэрэггүй. Би өөрөө өгье. Хоёр хоногийн дараа надтай хамт Мү гэр рүү буцъя.

Сү Чянь (Бодол): Яг л хүүхэд насандаа буцаж очсон юм шиг санагдаж байна.

 

 

Зарц нар: Сү авхай, гэртээ тавтай морил!

Мү Тиншэнь: Өнөөдрөөс эхлэн Сү Чянийг маш сайн халамжлаарай. Дахиж асуудал үүсвэл Мү гэрээс хөөх болно шүү.

Цинь Юйвэй (Бодол): Сү Чянь, чи битгий баярлаарай. Жинхэнэ жүжиг одоо л эхэлнэ.

Су Чянь: Үр минь, бид гэртээ ирлээ.

Мү Тиншэнь: Босох хэрэггүй. Чи өвдсөн шүү дээ.

Цинь Юйвэй: Сү Чянь аа, Тиншэнь ахын амийг аварсанд баярлалаа. Хэрэгтэй зүйл байвал надад хэлээрэй.

Сү Чянь: Надад юу ч хэрэггүй. Би түүнийг аварсан нь тэр миний Тун Тун ах болохоор л тэр.

Цинь Юйвэй: Сү Чянь эндээ сайн амарч тэнхэр. Ли эгч ээ, түүний ачааг аваад өрөөнд нь оруул.

Ли эгч: За. Цинь хатагтай.

Мү Тиншэнь: Бие чинь дээрдэж байна уу?

Цинь Юйвэй: Яасан бэ Ли эгч ээ? Яагаад ингэтлээ сандраа вэ?

Ли эгч: Мү захирал аа, Цинь авхай минь! Та нар хараач! Энэ Сү авхай чинь дэндүү гаж донтой юм байна. Энэ хайрцагт дандаа Мү захирлын хувийн эд зүйлс байна шүү дээ.

Цинь Юйвэй: Сү Чянь... чи дэндүү гаж юм аа.

Сү Чянь: Би тэгээгүй! Энэ би биш! Эдгээр зүйлс яагаад энд байгааг би үнэхээр мэдэхгүй байна.

Ли эгч: Худал хэлэхдээ ч гэсэн жаахан бодож хэлээч. Эдгээр зүйлс чиний цүнхнээс гарч ирлээ шүү дээ. Одоо ч гэсэн гүтгэсээр байх уу?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, Сү Чянийг өөр газар асруулъя. Түүний энэ сэтгэцийн өвчин улам хүндэрч байх шиг байна.

Мү Тиншэнь: Сү Чянь, надад тайлбар хэрэгтэй байна.

Сү Чянь: Би тэгээгүй! Хэн нэгэн намайг гүтгэж байна.

Ли эгч: Мү захирал аа, Мү гэр бүл түүнийг байлгаж болохгүй. Энэ гаж донтныг зайлуул.

Мү Тиншэнь: Юмаа бэлд. Өнөөдөр үдээс хойш Лу Юань чамайг өөр газарт хүргэж өгөх болно.

 

 

Лу Юань: Мү ах аа, эмнэлгийн хорны хэргийн учир олдож байна.

Цинь Юйвэй (Бодол): Тэр муу Жао Чи ямар нэгэн баримт үлдээсэн юм биш биз?

Лу Юань: Энэ бол эмнэлгийн хяналтын камераас сэргээсэн дүрс байна.

Цинг хатагтай, Сү Чянь шархтай байгаа...

Цинь Юйвэй: Би түүнийг Тиншэнь ахын амийг аварсныг мэднэ. Гэхдээ сэтгэцийн асуудалтай хүнийг Тиншэнь ахад ойр байлгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Лу Юань: Цинь авхай, та юу яриад байгаа юм бэ?

Ли эгч: Эдгээр зүйлс Сү Чяний нуусан Мү захирлын хувийн эд зүйлс байна. Хараач, дотуур өмд, шүдний сойз... хулгай хийсэн байна шүү дээ!

Мү Тиншэнь: Дуугүй бол. Шалны наад зүйлсээ хурдан цэвэрлэ!

Лу Юань: Байж бай... би хараатахъя.

Мү Тиншэнь: Техникийн хэлтэс рүү явуулж энэ хүний царайг тодорхой болгоод ир.

Лу Юань: За.

Мү Тиншэнь: Өө тийм. Сү Чянийг өөр газар хүргэж өгөхөөр болсон. Чи түүнийг аваад яв.

Лу Юань: Мү ах аа... энэ хэргийг дахиад нэг сайн шалгавал яасан юм бэ? Би Сү Чянийг тийм хүн биш гэдэгт итгэж байна.

Цинь Юйвэй: Хүний царайг харж болохоос сэтгэлийг нь таньж чадахгүй шүү дээ.

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би танд нэг зүйл хэлэх ёстой. Лу Юань компанийн нууц бичиг баримтыг хулгайлсан байна.

Ли эгч: Мү захирал аа, Цинь авхайн зөв. Би Лу Юанийг таны өрөө рүү нууцаар орохыг өөрийн нүдээр харсан.

Лу Юань: Му ах аа, би тантай хамт олон жил болсон. Миний ямар хүн гэдгийг та хамгийн сайн мэднэ.

Цинь Юйвэй: Өмнө нь тэр Тиншэнь ахад маш үнэнч байсан байх. Гэвч Сү Чянь гарч ирснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Тэд Мү ахын хөрөнгийг авахын тулд хамтарч ажиллаж байна.

Лу Юань: Цинь авхай, баримттай ярь.

Цинь Юйвэй: Баримт нь ажлын өрөөнд байгаа. Чи нүүрэлдэж чадах уу?

Лу Юань: Мү ах аа, би таны эсрэг зүйл хэзээ ч хийж байгаагүй.

Цинь Юйвэй: Сэйфний нууц кодыг гуравдагч хүн мэддэггүй. Бичиг баримт алга болсон байна. Чамаас өөр хэн байх вэ?

Лу Юань: Мү захирал аа, надад жаахан хугацаа өгөөч. Би үнэнийг заавал олох болно.

Цинь Юйвэй: Үнэн гэж үү?

Лу Юань: Би чамайг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө.

Цинь Юйвэй: Гүтгэх ээ? Энэ чиний Сү Чяньтай нууцаар уулзаж байгаа зураг байна. Энэ чинь л чиний түүнд дахин дахин туслаад байгаа шалтгаан байх нь.

Цинь Юйвэй: Лу Юань, Мү захирал чамд итгэж байхад чи Сү Чяньтай нийлж Мү гэр бүлийн хөрөнгийг авах гэж байна уу? Чи үнэхээр ичих нүүргүй юм аа.

Мү Тиншэнь: Одоо чамд хэлэх өөр үг байна уу?

Лу Юань: Зургууд хуурамч байна.

Мү Тиншэнь: Яг л нөгөө хуурамч бичлэгүүд шиг үү?

Лу Юань: Мү ах аа,

Мү Тиншэнь: Сү Чяний гэдсэн дэх хүүхэд магадгүй Лу Юанийх ч байж мэдэх юм байна.

Лу Юань: Бидний хооронд юу ч байхгүй!

Мү Тиншэнь: Дуугүй бол! Би чамайг дүүгээ гэж бодож байтал чи надад ингэж хандаж байна уу? Гадны хүнтэй нийлж Юйвэйг гүтгэж, компанийн нууц хулгайлаад...

Лу Юань: Би эсэргүүцэхгүй ээ. Үүнийг таны ачийг хариулж байна гэж бодъё. Гэхдээ өнөөдрөөс эхлэн бидний зам саллаа.

Мү Тиншэнь: Юу гэсэн гэнэ ээ? Дахиад нэг хэлээч!

Лу Юань: Би сохор хүний өмнө жүжиглэж дахиж инээхгүй.

 

 

Ли эгч: Таарсан юмнууд. Гэгээн цагаан өдрөөр ичихгүй байна уу?

Мү Тиншэнь (Бодол): Би Сү Чянийг үзэн ядах ёстой байтал яагаад түүнийг Лу Юаньтай хамт байхыг харахаар сэтгэл минь эвгүйцээд байна вэ?

Лу Юань: Сү Чянь, Мү гэрт үлдэх хэрэггүй ээ. Чи явсан нь дээр.

Сү Чянь: Болохгүй ээ. Би Тун Тун ахад үнэнийг тайлбарлах ёстой. Тэр бүх зүйл намайг гүтгэсэн хэрэг. Лу туслах бол сайн хүн. Бид хоёр хоёулаа гүтгүүлсэн байна. Энд заавал үл ойлголцол байгаа.

Ли эгч: Чи одоо ч Мү захирлын нүүрийг харж зүрхэлж байна уу? Зайл! Түүний нүдийг бүү бузарла.

Сү Чянь: Лу Юань бид хоёр ямар ч холбоогүй! Чи түүнд ингэж эргэлзэж болохгүй.

Мү Тиншэнь: Сү Чянь, чи түүнийг өмгөөлөх ямар эрхтэй юм бэ? Намайг аварсан болохоор надад заавар өгч болно гэж бодоо юу?

Үдээс хойш би чамайг өөр газарт хүргүүлнэ.

 

 

Цинь Юйвэй: Муу хэлгүй амьтан минь, одоо бид тооцоогоо дуусгах цаг болсон.

Сү Чянь: Чи юу хийх гээд байгаа юм? Хаш эдлэлийг надад өг!

Цинь Юйвэй: Биднийг гэрлэсний дараа энэ хаш эдлэл байх эсэх, би хэн байх нь огт хамаагүй болно. Намайг тэгж харахад чинь би дургүй гэж хэлсэн биз дээ? Чи одоо Мү Тиншэний хүүхдийг тээж байгаадаа баяртай байна уу? Одоо би чамд хүүхдээ алдахын зовлонг мэдрүүлнэ!

Сү Чянь : Хэрэггүй ээ! Хэрэггүй ээ!

Цинь Юйвэй: Би чиний хүүхдийг хүсэж байна.

 

 

Мү Тиншэнь: Зүгээр үү? Бэртээгүй биз?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа... таныг яг цагтаа ирсэнд баярлалаа.

Мү Тиншэнь: Сү Чянь! Чи Сяо Сяо-г алахыг хүсээ юу?

Сү Чянь: Би тэгээгүй! Тэр өөрөө унасан.

Мү Тиншэнь: Болно! Чи түүнийг түлхэхийг би өөрийн нүдээр харсан!

Сү Чянь: Таны харсан зүйл үнэн биш! Цинь Юйвэй таныг үргэлж хуурч ирсэн!

Цинь Юйвэй: Су Чянь чи үргэлж ахыг авахын тулд жүжиглэж ирсэн. Миний оронд байхыг чи хүсэж байна.

Сү Чянь: Үнэхээр муу хүн юм.

Цинь Юйвэй: Толгой өвдөж байна.

Мү Тиншэнь: Чамайг өрөө рүү чинь аваачъя.

Сү Чянь: Чи түүнд дахиад л хууртагдах гэж үү?

Мү Тиншэнь: Зайл. Чамайг ийм муухай сэтгэлтэй гаж гэж яаж мэдэх вэ дээ. Сяо Сяо, би чамайг өрөө рүү чинь авч явъя.

Сү Чянь (Бодол): Үр минь, бид аавыг нь дахиж хүлээгээд хэрэггүй ээ.

 

 

Мү Тиншэнь: Сяо Сяо, эдгээр өдрүүдэд ах нь буруутай байсан.

Цинь Юйвэй: Сү Чянь дэндүү зальтай учраас та хэн нь жинхэнэ Сяо Сяо гэдгийг ялгаж чадахгүй байлаа.

Мү Тиншэнь: Би бодлоо, энэ ажил амжмагц бид шууд гэрлэнэ.

Цинь Юйвэй: Нээрээ гэж үү? Би зүүдлээгүй биз дээ?

Мү Тиншэнь: Би амлаж байна, энэ бол зүүд биш. Би дахиж хэзээ ч Су Чяний асуудалд оролцохгүй.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, та үнэхээр сайн хүн юм аа. Ээж ярьж байна, би жаахан хувийн асуудлаа ярих хэрэгтэй байна. Та түр амарч байх уу?

Мү Тиншэнь: За тэгье.

 

 

Цинь Юйвэй: Байна.

Жао Чи (Утсаар): Мү Тиншэнь миний байгаа газрыг олчихсон байна.

Цинь Юйвэй: Надад хэдэн өдөр өгчих.

Жао Чи: Хэзээ мөнгө шилжүүлэх юм бэ? Хэрэв би баригдвал чиний тухай бүгдийг хэлнэ шүү.

Цинь Юйвэй: Маргааш үдээс хойш хуучин газраа уулзъя.

 

 

Цинь Юйвэй: Чамайг болгоомжтой бай гэж хэлээгүй билүү?

Жао Чи: Мү Тиншэнь ямар аюултай хүн гэдгийг чи мэдэхгүй юм уу?

 Одоо надад 10 сая өг, би шууд явна.

Цинь Юйвэй: 10 сая аа? Намайг банк гэж бодоо юу?

Жао Чи: Би мэдэхгүй ээ, арга ол. Гурван хоногийн дотор мөнгөө авахгүй бол хоёулаа хамт сүйрнэ шүү.

 

 

Мү Тиншэнь: Сяо Сяо, намайг ажлаа дуусгахыг хүлээгээрэй.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, бидний хурим үнэхээр гайхалтай болно байх аа.

Мү Тиншэнь: Явлаа.

Цинь Юйвэй (Бодол): Жао Чи ч бай, Сү Чянь ч бай, миний хуримыг сүйтгэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй.

 

 

Мү Тиншэнь: Энд нэг сая байна.

Сү Чянь: Та намайг худалдаж байгаа юм уу?

Мү Тиншэнь: Энэ нэг сая бол өчигдөр миний өмнөөс хутгалуулсны нөхөн төлбөр. Маргааш Мү гэрээс яваарай.

Сү Чянь: Би гар хөлтэй хүн, өлсөж үхэхгүй ээ.

 

 

Цинь Юйвэй: Зогс. Явахаасаа өмнө гэдсэн дэх хүүхдээ үлдээх ёстой шүү.

Сү Чянь: Энэ бол Мү Тиншэний хүүхэд.

Цинь Юйвэй: Даанч Тиншэнь ах чамайг Лу Юаний хүүхдийг тээж байгаа гэж бодож байгаа.

Сү Чянь (Бодол): Тун Тун ах аа, бидний хүүхдийг авраач...

Цинь Юйвэй: Энэ хүүхэд чиний гэдсэнд хангалттай удаан байлаа.

Сү Чянь: Хэрвээ Тун Тун ах мэдвэл чамайг зүгээр орхихгүй.

Цинь Юйвэй: Надад Мү Тиншэнд эм өгөх боломж гараагүй бол чи хүүхэдтэй болохгүй байсан шүү дээ. Наадахаа уулга. Надад өгөөтөх.

 

 

 

Мү Тиншэнь: Би тамгаа мартсан байна. Буцаад яв.

Цинь Юйвэй: Чи үхмээр байна тийм үү? Би чамд тусалъя.

Зарц: Баларлаа, баларлаа. Му захирал ирчихлээ.

Ли эгч: Одоо яах вэ?

Цинь Юйвэй: Та нар эхлээд гар. Энд байгаа зүйлийг надад үлдээ.

Миний буруу. Би  Тиншэнийг чамаас булаах ёсгүй байсан юм.

Мү Тиншэнь: Су Чянь, юу хийгээд байгаа юм?

Зүгээр үү?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа. Би удахгүй үхэх болов уу?

Мү Тиншэнь: Би энд байна,

Сү Чянь : Тэр бол муу хүн!

Мү Тиншэнь: Би чамд дахиж хэзээ ч итгэхгүй!

Сү Чянь, хэрвээ Юйвэйд ямар нэгэн зүйл тохиолдвол би чиний амийг авна шүү! Явцгаая.

 

 

Ли эгч: Ийм их цус гарсан байна. Үүнийг гаргаж хая! Энд үхүүлж болохгүй.

 

 

Лу Юань: Хатагтай, зүгээр үү? Су Чянь уу? Чи яагаа вэ?

Сү Чянь: Хүүхдийг минь авраач.

 

 

Лу Юань Эмч ээ, бие нь ямар байна?

Эмч: Хүүхдийг аварч чадсангүй. Өвчтөний дотор хана маш ихээр гэмтсэн байна. Их хэмжээний цус алдаж байгаа тул савыг нь авахаас өөр аргагүй.

Лу Юань: Эмч ээ, заавал нэг арга олооч. Тэр маш залуу дээ.

Эмч: Таныг ойлгож байна, гэвч цаг алдвал өвчтөний амь насанд аюултай. Ар гэрийнхэн нь гарын үсэг зурах хэрэгтэй.

Ээж: Би Сү Чяний ээж байна. Эмч ээ, охины минь амийг авраач!

 

 

Лу Юань: Эгч ээ, та Сү Чянийг өдөржин асарлаа. Одоо харьж амар даа. Таны бие дөнгөж л тэнхэрч байгаа шүү дээ.

Ээж: Сяо Сяо-г сэрэхийг харахгүйгээр би явахгүй.

Сувилагч: Сү Чяний ар гэрийнхэн хэн бэ? Төлбөрөө гүйцээж төлнө үү.

Ээж: Лу хүү минь, надад мөнгө байгаа. Миний охиныг түр хараад өгөөрэй.

 

 

Сү Чянь: Үгүй ээ, энэ чиний хүүхэд шүү дээ. Тэрнийг битгий гомдоо.

Лу Юань:  Су Чянь, Чи ярьж чаддаг болчихож! Хэл дээ, хэн чамайг ингэж гэмтээсэн юм?

Сү Чянь: БИ өөрөө зохицуулна аа. 

Лу Юань:  Мү Тиншэнь мөн үү? Би одоохондоо түүнтэй очиж уулзана.

Сү Чянь: Хэрэггүй. Ингэсэн нь ч дээр дээ. Би дахиж Му гэр бүлд өргүй боллоо.

Лу Юань:  Мү Тиншэнь, чи эрт орой хэзээ нэгэн цагт заавал харамсах болно.

Сү Чянь: Миний хүүхэд байхгүй болчихсон уу?

Лу Юань: Сү Чянь, одоо хамгийн чухал нь биеэ бодох шүү. Эгч сувилагчтай хамт сая гараад явлаа. Би дуудаад ирье за юу?

 

 

Лу Юань: Мү Тиншэнь! Сү Чянь чамаас болж ямар их зовж байгааг чи мэдэж байна уу?

Мү Тиншэнь: Би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.

Лу Юань: Тэгвэл би чамд хэлье. Сү Чяний гэдсэн дэх хүүхэд бол...

Зарц: Мү захирал аа, Цинь авхайн сэтгэл санаа маш тогтворгүй байна. Эмнэлгээс гарна гэж үймүүлээд байна.

Цинь Юйвэй: Цаашаа явцгаа.

Мү Тиншэнь: Битгий ай, ах нь чамайг хамгаална.

Цинь Юйвэй: Намайг гэр рүү минь аваад яваач.

Мү Тиншэнь: Шарх чинь хараахан эдгээгүй байна, бид эмнэлэгт байх хэрэгтэй.

Цинь Юйвэй:  Үгүй ээ би гэртээ харьмаар байна. БИ айж байна.

Ли эгч: Му захирал аа, хатагтай яагаад гэрээр эмчилгээ хийлгэж болохгүй гэж?

Мү Тиншэнь: Битгий ай. Ах нь гэр рүү аваад явъя .

 

 

 

Сү Чянь: Ээж ээ

Ээж: Сяо Сяо, чи ярьж чаддаг болчихож! Ямар сайн хэрэг вэ. Миний охин эцэст нь ярьж чаддаг боллоо.

Лу Юань: Эмч хэлэхдээ, Сү Чянь гадны хүчтэй цочролд орсон учраас ярьж чаддаг болсон гэсэн.

Сү Чянь: Ээж ээ, битгий уйл даа. Би зүгээр болчихсон биш үү?

Ээж: Ээж нь л арчаагүйдээ чамайг ийм их зовоочихлоо.

Сү Чянь: Тантай учирсан минь миний хувь тавилан байлаа.

Ээж: Муу охин минь, хэн чамайг ийм болгочихов оо?

Лу Юань: Бүгд Цинь Юйвэйгээс болсон. Тэр Сү Чяний нэрийг ашигласан. Сү Чянь Мү-гийн гэрт маш их зовсон. Цинь Юйвэй түүний хаш эдлэлийг хулгайлж, Сү Чянийг гүтгэсэн. Мү Тиншэнь юу ч ойлгохгүй Сү Чянийг цохиж, ийм болгосон юм.

Ээж: Би анхнаасаа л чамайг ахтай чинь уулзуулдаггүй байж.

 

 

 

Цинь Юйвэй: Айж байна.

Мү Тиншэнь: Битгий ай, би энд байна.

Сү Чянь: Жүжиглэхээс ядрахгүй байна уу?

Ли эгч: Чи өмнө нь Мү захирлыг татахын тулд зориуд хэлгүй дүр эсгэж байсан байна шүү дээ.

Сү Чянь: Мү Тиншэнь, чи надад хэзээ ч итгэхгүй. Гэхдээ одоо надад хамаагүй ээ. Бүх зүйл тодорхой болсон.

Цинь Юйвэй: Намайг битгий буруутга. Толгой маш их өвдөж байна.

Мү Тиншэнь: Чи Юйвэйг сэтгэцийн өвчтэй болгох шахлаа. Чиний хийсэн зүйл аллагатай адилхан!

Ээж: Аллага гэнэ ээ? Жинхэнэ алуурчид бол та нар!

Ли эгч: Та нар таарсан зүйлээ л хүртэж байна.

Ээж: Миний охин хөдөлмөрөөрөө мөнгө олдог, чи түүнийг доромжлох ямар эрхтэй юм? Чи өөрөө ч гэсэн адилхан хүн биш үү?

Ли эгч: Би ажилчин хүн байж болно, гэхдээ би Мү гэр бүлийн төлөө ажилладаг.

Ээж: Сү Чянийг ээжгүй гэж битгий дээрэлхээрэй.

Ээж: Мү захирал аа, надад Сү Чянийг таны жинхэнэ дүү гэдгийг батлах баримт байна.

Мү Тиншэнь: Юу гэнэ ээ?

Цинь Юйвэй: Болохгүй ээ... би Тиншэнь ахтай гэрлэх гэж байна. Үүнийг сүйтгэхийг зөвшөөрөхгүй.

Ли эгч: Хөгшин зөнөг минь, юун дэмий юм яриад байгаа юм?

Мү Тиншэнь: Дуугүй бол! Чи үргэлжлүүлээд хэл.

Ээж: Тэр үед би Сү Чянийг уулын бэлээс олж байсан юм. Тэр үсээ сүлжсэн, цагаан даашинзтай, хар гуталтай байсан. Гарт нь загасан сүүлтэй хаш эдлэл чанга атгаатай байсан юм.

Мү Тиншэнь: Хар гутал… цагаан даашинз... загасан сүүлтэй хаш эдлэл...

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, яасан бэ?

Ли эгч: Мү захирал аа, энэ эх охин хоёр бол залилагчид. Сү Чянь таны өдрийн тэмдэглэлийг ээждээ уншуулсан байх.

Мү Тиншэнь: Энэ баримт тийм ч үнэмшилтэй биш байна.

 

 

Сү Чянь: Ээж ээ, явцгаая. Дахиж энэ хүмүүстэй уулзах хэрэггүй.

Лу Юань: Байж бай! Надад гэрч байна. Сү Чянийг Сяо Сяо мөн гэдгийг баталж чадах хүн байна. Энэ бол тухайн үед Сү Чянийг эмчилж байсан эмч. Тэр баталж чадна.

Ээж: Миний хэлсэн бүхэн үнэн.

Эмч: Тухайн үед Хуйфан Сү Чянийг үзүүлэхээр ирэхэд тэр гартаа загасан сүүлтэй хаш эдлэл барьсан байсныг би санаж байна.

Цинь Юйвэй: Лу Юань, чи хаанаас ч хамаагүй нэг хөгшин олж ирээд Тиншэнь ахыг хуурах гэж байна уу?

Ээж: Лу өвгөн бол Таоюань тосгонд хэдэн арван жил эмч хийсэн хүн!

Цинь Юйвэй: Болохгүй ээ... Эмч байлаа гээд Сү Чянийг Сяо Сяо гэдгийг баталж чадахгүй шүү дээ.

Лу Юань: Хэн баримтгүй гэсэн юм? Сяо Сяо-г бага байхад нь Мү Тиншэньээс гадна зөвхөн түүнийг харж байсан хүн л танина.

Мү Тиншэнь: Би явчихаад ирье.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа

Лу Юань: Мү Тиншэний машинд Сяо Сяо-гийн бага насны зураг байгаа. Эмч тэр үед үзсэн хүүхэд мөн эсэхийг батална. Чиний худал хуурмаг одоо ил болно!

Ли эгч: Хатагтай та зүгээр үү?

 

 

Мү Тиншэнь: Эмч ээ, энэ зураг дээрх охин таны аварсан хүүхэд мөн үү?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, та итгэсэн ч, эс итгэсэн ч би таныг хэзээ ч хуурч байгаагүй.

Лу Юань: Үнэн эсвэл худал гэдэг нь одоо л тодорхой болно.

Эмч: Би сайн харлаа. Энэ зураг дээрх бяцхан охин бол миний тухайн үед эмчилсэн хүүхэд биш байна.

Лу Юань: Байж боломгүй юм! Эмч ээ, дахиад сайн хараач!

Эмч: Би биш гэсэн бол биш. Залуу минь, чи намайг хамтдаа худал хэлээсэй гэж хүсээ юу?

Ээж: Эмч ээ, та мөс чанараараа ярих хэрэгтэй. Би таныг гуйж авчирсан шүү дээ.

Лу Юань: Энд заавал нэг асуудал байна. Хэл дээ, тэд чамайг мөнгөөр худалдаад авчихсан уу?

Цинь Юйвэй: Тэр хөгшин эмчийг олоод энийг өг.

Эмч: Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Уучлаарай, би ажилтай байна, явлаа.

 

 

Сү Чянь: Битгий араас нь хөө дөө, Лу Юань. Би дахиж Мү гэр бүлтэй ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна.

Цинь Юйвэй: Үр дүн нүдний өмнө байна. Сү Чянь, чи одоо хамаагүй гэж жүжиглэж байгаа юм уу? Дэндүү оройтсон гэж бодохгүй байна уу?

Сү Чянь: Тийм ээ, оройтсон. Чи миний хүүхдийг алсан гэдгийг би хэзээ ч мартахгүй!

Мү Тиншэнь: Болно Сү Чянь! Энэ бүхэн чиний өөрийн чинь тарьсан лай. Хэрвээ чамаас болоогүй бол...

Сү Чянь: Мү Тиншэнь, би чамтай хэзээ ч учраагүй байсан болоосой гэж хүсэж байна.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, би маш их гомдож байна.

Мү Тиншэнь: За за, энэ асуудлыг ингээд орхиё.

Цинь Юйвэй: Өнөөдөртөө та нарыг зүгээр явуулъя.

 

 

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, таны шарх өвдөж байна уу?

Мү Тиншэнь: Зүгээр ээ, жаахан л шарх. Би бодлоо, бид аль болох хурдан гэрлэсэн нь дээр.

Цинь Юйвэй: Нээрээ гэж үү? Ямар гоё юм бэ! Тиншэнь ах аа, би эцэст нь тантай гэрлэх нь.

 

 

Мэдээ: Мү захирал болон Цинь гэр бүлийн охин гурван хоногийн дараа хуримаа хийхээр боллоо.

Сү Чянь: Мү Тиншэнь, одоо бид үнэхээр танихгүй хүмүүс боллоо.

 

 

Сү Чянь: Тэр хүн яагаад эмнэлэгт намайг хордуулсан эмчтэй ийм адилхан байгаа юм бэ?

Эр: Яасан? 

Цинь Юйвэй: намайг хэн нэгэн ширтээд байгаа юм шиг санагдаад байна.

Эр: Санаа зоволтгүй ээ. Энэ муу газар руу чөтгөр ч ирэхийг хүсэхгүй. Мөнгөө?

Цинь Юйвэй: Май, аваад яв. Дахиж хэзээ ч битгий эргэж ирээрэй.

Жао Чи: Иймхэн үү? Чи намайг гуйлгачин гэж бодоо юу?

Цинь Юйвэй: Чи дахиад хэдийг хүсээд байгаа юм?

Жао Чи: 100 сая.

Цинь Юйвэй: Чи галзуураа юу?

Жао Чи: Чиний хийсэн бүхнийг би илчилж чадна шүү.

Цинь Юйвэй: Чи ч гэсэн холбоотой гэдгээ битгий март.

Жао Чи: БИ яана гэж? Миний амьдрал сүйрсэн. Гэхдээ чи болохгүй. Чи Мү гэр бүлийн хатан болох гэж байна, тэр гэр бүл хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй. Сү Чяний хаш эдлэлийг хулгайлсан, түүнийг гүтгэсэн... Энэ бүхнийг хэлэхэд 100 саяас илүү үнэлэгдэнэ биз дээ?

Цинь Юйвэй: Чи намайг заналхийлж байна уу?

Жао Чи: Тийм ээ, тэгээд яах юм? Чи өөрийнхөө нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа байлгүй. Хахаха!

Жао Чи: Гурван хоногийн дотор мөнгөө өгөөрэй.

Цинь Юйвэй: Намайг заналхийлдэг хүмүүсийг би хамгийн их үзэн яддаг. Чи ийм зүйл хүссэн тийм үү? Үхэхийг.

Жао Чи: Туслаач. Гуйя.

 

 

 

Жао Чи: Чи яагаад намайг аварсан юм? Би чамайг хохироосон шүү дээ.

Сү Чянь: Чи мөнгөний төлөө л энэ бүхнийг хийсэн.

Жао Чи:Чи надад өс санаагүй биз дээ?

Сү Чянь: Би хүнийг нүдэн дээрээ үхэхийг харж чадахгүй...

Жао Чи: Уучлаарай... Би Мү Тиншэнд очиж Цинь Юйвэйн жинхэнэ нүүр царайг илчлэх болно.

Сү Чянь: Хэрэггүй. Ирээдүйд дахиж муу зүйл хийхгүй бол болоо.

 

 

Лу Юань: Су Чянь, чи зүгээр үү?

Сү Чянь: Би зүгээр ээ, явцгаая.

Жао Чи: Цинь Юйвэй чиний бүх зүйлийг булааж авсан.

Лу Юань: Су Чняь, чи өөрийнхөө төлөө тэмцэх ёстой.

Сү Чянь: Би Мү гэр бүлтэй дахиж ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байна.

Лу Юань: Энэ бичлэгийг цагдаад өгье. Цагдаа нар шударга ёсыг тогтоож чадна. Гэхдээ чи Мү Тиншэньээс зугтаад байвал энэ шарх хэзээ ч аниж, чи урагшилж чадахгүй.

 

 

Эм: Ваав, үнэхээр сайхан хосууд юм аа.

Эр: Энэ Цинь авхай бол Мү захирлын 18 жил хайсан хүн гэнэ ээ. Эцэст нь хос хоёр нэгдэж байна.

Хөтлөгч: Цинь авхай, та Мү Тиншэньтэй гэрлэхийг зөвшөөрч байна уу?

Цинь Юйвэй: Зөвшөөрч байна.

Хөтлөгч: Мү Тиншэнь захирал, та Цинь Юйвэйг эхнэрээ болгон авахыг зөвшөөрч байна уу?

Мү Тиншэнь: Би…

 

 

Сү Чянь: Би зөвшөөрөхгүй!

Цинь Юйвэй: Энэ муу юугаа хийж энд ирэв ээ?

Ли эгч: Сү Чянь, чи яах гэж ирсэн юм?

Сү Чянь: Би түүний жинхэнэ нүүр царайг илчлэх гэж ирлээ.

Цинь Юйвэй: Даварчихсан амьтан бэ! Хүн ир аваад гарга.

Сү Чянь: Чи айж байна уу?

Цинь Юйвэй: Надад айх зүйл алга. Харин чи... хуримын талбарт ийм хэрэг тарьсныхаа төлөө өнөөдөр хэн нь зохих шийтгэлээ хүртэхийг харъя.

Сү Чянь: Харин хэн нь шийтгэлээ хүртэх бол?

 

 

Мү Тиншэнь: Сү Чянь, чи миний хуримыг сүйтгэж яаж чадаж байна аа?

Сү Чянь: Мү Тиншэнь, чи үнэхээр тэнэг юм. Одоо хүртэл үнэнийг олж харж чадахгүй байна гэж үү?

 Мү Тиншэнь:  Чи юу гэх гэсэн юм?

Сү Чянь: Сайн хар! Чиний өмнө зогсож байгаа хүн Мү Сяо Сяо биш. Тэр бол зүгээр л нэг хуурамч амьтан!

Эм: Сү Чянь дахиад л худал ярьж байна!

Эр: Сүй тавих ёслолоос авахуулаад одоо хурим хүртэл... Мү захирал аа, түүнийг битгий өршөөгөөрэй!

Мү Тиншэнь: Хүмүүс ээ! Тэрнийг гарга!

Сү Чянь: Намайг хөөж болно оо. Гэхдээ эхлээд дэлгэц рүү хар!

Цинь Юйвэй: Чи юугаа хийгээд байгаа юм?

Зочид: Юу вэ? Цинь Юйвэй хуурамч байсан гэж үү? Юу болоод байна аа?

Зочин 2: Бид бүгд хууртсан хэрэг үү?

Мү Тиншэнь: Би үнэхээр хүн андуурсан гэж үү?

Сү Чянь: Тун Тун ах аа, түүнд битгий хуурт! Энэ хаш эдлэл түүнийх биш. Би Сяо Сяо байна!

Мү Тиншэнь: Би чамд дахиж хэзээ ч итгэхгүй! Би буруу бодож байж...

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, Сү Чянь намайг гүтгэж байна. Тэр намайг атаархсандаа хорлох гэж байна. Тэр хуурамч бичлэг ашиглаж байна!

Сү Чянь: Цинь Юйвэй, чи үнэхээр зөрүүд юм аа.

Цинь Юйвэй: Су Чянь чи зүгээр л надада атаархаж байна. Тийм болохоор л намайг хрлох гэж байна.

Сү Чянь: Би бол чиний дүрсэлсэн  хүн. ЧИ миний хаш зүүлтийг хулгайлсан, миний өмнөөс жүжиглэсэн.

Цинь Юйвэй: Чи хуурамч бичлэг ашигласан байна. Тэгээд бид нарыг хуурч чадна гэж бодоо юу? Тиншэнь ах аа, тэрэнд битгий итгэ.

Мү Тиншэнь: Хангалттай. Би өөрөө дүгнэлтээ гаргая.

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа. Та миний тайлбарыг сонс л доо. Би хэзээ ч худлаа ярьж байгаагүй. Энэ бүхэн Су Чяний хуйвалдаан байна. Энэ бичлэг чинь хуурамч.

Тиншэнь ахаа, итгэ л дээ.

Эм: Тийм ээ, энэ бичлэг хуурамч байх.

Эр: Энэ Су Чянь эрх мэдэлд санаархаж өөрөө хийсэн юм байна.

Эм: Миний бодлоор Цинь авхай шиг хүн яаж худлаа дүр эсгэх бил ээ?

Цинь Юйвэй: Тийм ээ, Тиншэнь ах аа, Би бол Сяо Сяо.

Лу Юань: Чамайг хэн Сяо Сяо гэсэн юм?

Цинь Юйвэй: Чи яахлаараа энд ирдэг бил ээ?

 

Эм: Энэ чинь Му захирлын нарийн бичиг байна. Яагаад энд байдаг бил ээ?

Эм 2: ЧИ мэдээгүй юм уу, Энэ Лу Юань чинь аль эртнээс Су Чяньтай холбоотой байсан. ЗҮгээр л эд хөрөнгөнд нь шунаж байна.

Мү Тиншэнь: Су Чянь чи гайхалтай юм аа. Өөрөө жүжиг тоглоод бас хамтрагчтай хүртэл болчихсон.

Сү Чянь: Сохор хүний бодол надад хамаагүй.

Лу Юань: Му Тиншэнь, би өнөөдөр энд зүгээр нэг ирээгүй. Харин би гэрч авчирсан. Тэр Ся Чяны хэн гэдгийг баталж чадна.

 

Эмч: Тийм ээ, би Су Чяныг Сяо Сяо гэж баталж чадна.

Цинь Юйвэй: Хэн наадахад чинь итгэх юм?

Ээж: тэр үед Сяо Сяо өндөр халуунтай байхад нь энэ эмч эмчилсэн юм. Тэр Сяо Сяо-гийн хаш эдлэлийг харсан.

Эмч: Тийм ээ, тэр үед бяцхан охин гартаа загасан сүүлтэй хаш эдлэл атгасан байсан.

Мү Тиншэнь: Та худлаа яриагүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Эмч: Би эмч хүн, худал хэлэхгүй.

Ли эгч: Энэ эмчийг Сү Чянь худалдаад авчихсан байна!

Мү Тиншэнь: Өмнө нь чи Юйвэйг өмгөөлж байсан биш үү? Яагаад одоо үгээ өөрчилж байгаа юм?

Эмч: Өмнө нь Цинь Юйвэй намайг сүрдүүлсэн юм!

Мү Тиншэнь: Амаа хамхи, Юйвэй тийм хүн биш.

Сү Чянь: Му Тиншэнь, чи сохроос гадна зүрх сэтгэлгүй юм байна. Чи Юйвэйд бүрэн эзэмдүүлсэн байна.

Мү Тиншэнь: Чи дахиж Юйвэйг доромжилбол харамсах болно шүү.

Сү Чянь: Му Тиншэнь, чамд надад гар хүрэх эрх байхгүй!

Цинь Юйвэй:  Чи муу Тиншэнийг цохино гэнэ ээ?

Лу Юань: ЧИ тэрэнд гар хүрч чадахгүй шүү.

Цинь Юйвэй:  Тиншэнь ах аа, тэд нар бөөнөөрөө дайрч доромжилж байна.

Мү Тиншэнь: Хүн ирээд тэднийг гарга.

 

 

Жао Чи (Гарч ирээд): Зогс. Цинь авхай, чи айж байна уу?

Цинь Юйвэй:  Би юунаас айна гэж? Би чамайг огт танихгүй.

Жао Чи: Чи Сү Чянийг хорлох бүх төлөвлөгөөг надтай хамт хийгээ биз дээ?

Цинь Юйвэй:  Чи юугаа яриад байгаа юм?

Жао Чи: Чи надаар өөрийнхөө бохир ажлаа хийлгүүлснээ мартаа юу? Чи Сү Чяний хаш эдлэлийг хулгайлж, надаар түүнийг доромжлуулж, эмнэлэгт хордуул гэж тушаасан! Энэ бүхнийг нэг нэгээр нь миний ард зааварчилгаа өгөөгүй юу чи?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа, битгий итгэ! Тэд бүгд нэг тал!

Жао Чи: Би чиний төлөө амиа тавин зүтгэж байхад чи намайг алж, амыг минь таслахыг хүссэн. Сү Чянь намайг авраагүй бол би одоо үхчихсэн байх байлаа. Тийм болохоор би түүнд үнэнийг олоход нь тусална. Цинь Юйвэй, чи шийтгэлээ амсах ёстой!

Му захирал аа, дэлгэц дээрх бичэг хуурамч биш. Энэ бүхэн бол баримт. Намайг уучлаарай. Би зүгээр л Су Чяньд тусалж чадна гэж найдаж байна.

Мү Тиншэнь: Чиний хэлж байгаа зүйлд би итгэнэ гэж бодоо юу? Та нар бүгд нэг тал.

Жао Чи: Му захирал аа

 

Ээж: Энэ хоёр зураг худлаа хэлэхгүй байх тийм үү?

Цинь Юйвэй: Тиншэнь ах аа. Су Чянь бол Сяо Сяо гэж үү?

 

Мү Тиншэнь: Сяо Сяо... Уучлаарай. Би чамайг маш их гомдоосон байна. Намайг уучилж чадах уу?

Сү Чянь: Би чамайг хэзээ ч уучлахгүй. Чиний надад болон ээжид минь хийсэн зүйлсийг би хэзээ ч мартахгүй.

Мү Тиншэнь: Би түүнийг дахин дахин гомдоосон.

Хамгийн чухал хүнийг гомдоож, бүр бидний хүүхдийг өөрийн гараар үгүй хийсэн байна! Намайг уучлаарай Сяо Сяо.

Мү Тиншэнь: Сяо Сяо уучлаарай.

Сү Чянь: Одоо энэ талаар ярих шаардлага байна уу? Юйвэй намайг доромжлох үед Тун Тун ах үргэлж түүний талд байсан. Өөрийн төрсөн хүүхдээ өөрийн гараар үгүй хийсэн.

Мү Тиншэнь: Би Цинь Юйвэйг чи гэж андуурч... Цинь Юйвэй, чи яагаад намайг хуурсан юм бэ?

Цинь Юйвэй: Тэрнийг ирснээс хойш чи над руу харахаа ч байсан. БИ бууж өгөхийг хүсээгүй. Яагаад Су Чянь чамайг өөрийн болгох ёстой гэж?

Мү Тиншэнь: Чи Су Чянтай харьцуулашгүй үнэхээр муухай эмэгтэй.

Мү Тиншэнь: Зайл!

 

Эм: Цинь Юйвэй гэж ийм л эмэгтэй байж. Хараал идээсэй.

Ли эгч: Болохгүй, Цинь Юйвэй над руу буруугаа тохох нь гарцаагүй.

Мү Тиншэнь: Ли эгч ээ. энэ гэмт хэргийн хамсаатан байж зугтах гэж байна уу?

Ли эгч: Эрхэм ээ, намайг уучлаарай.

Мү Тиншэнь: Сү Чяньд яаж хандсаны чинь би чамаар зуу дахин илүү төлүүлнэ!

Ли эгч: Эрхэм ээ, энэ бүхэн Цинь Юйвэйн хууран мэхлэлт.

Мү Тиншэнь: Хүн ир. Үүнийг аваад яв! НЭг сайн болгоод өг.

Ли эгч: Үгүй ээ, эрхэм ээ намайг уучлаарай.

 

 

Мү Тиншэнь: Сяо Сяо, Юйвэйг яахыг хүсэж байна?

Сү Чянь: Цинь Юйвэй, чиний үйлийн үр ирлээ.

Мү Тиншэнь: Юйвэй, битгий тэнэгт!

Цинь Юйвэй: Тийм би галзуурсан. Би чамд хайртай болохоор галзуурчихаж. Битгий ойрт. Үгүй бол Су Чянь үхнэ. 

Мү Тиншэнь: Цинь Юйьэй, Сү Чянийг явуул, чи юу хүссэнээ ав!

Цинь Юйвэй: Му Тиншэнь, Чи намайг зүгээр явуулахгүй гэдгийг би мэдэж байна. Чи намайг үзэн ядаж байгаа! Хэрэв тэр байхгүй байсан бол чи аль хэдийн минийх байх байсан! Бид гэрлэж, хүүхэдтэй болох байлаа! Гэтэл энэ бүхэн...

Мү Тиншэнь: Цинь Юйвэй, тайвшир.

Цинь Юйвэй: Намайг чамд итгэнэ гэж бодоо юу? Чи намайг зүгээр орхихгүй. Намайг яасан ч зүгээр орхихгүй. 

Мү Тиншэнь: Би чамайг зүгээр явуулъя. Энэ бүхэн түүнд ямар ч хамаагүй.

Цинь Юйвэй: Мэдээж хамааралтай. Тэр байхгүй байхад чи минийх байсан. БИд гэрлэж би чамд хүүхэд төрүүлж өгнө гэж бодсон. Гэтэл энэ бүхэн одоо байхгүй болсон.

Сү Чянь: Үгүй ээ би ингээд байж болохгүй.

Цинь Юйвэй тайвшир. Би Тиншэнь та хоёрын хүслийг биелүүлье.

Цинь Юйвэй: Худлаа ярихаа боль! Мү Тиншэнь надад хайргүй!

Сү Чянь: Чи Тиншэньтэй хамт байсан сайхан цагаа санаж байна уу?

 

Тиншэнь: Би чамайг одооноос хайрлаж хамгаална. Үргэлж чиний хажууд байх болно.

Мү Тиншэнь: Чи зүгээр үү? Бэртсэн үү?

Цинь Юйвэй: Му Тиншэнь, та нар муусайнуудыг харааж байна. Би чамайг үүрд харааж байна. Та нар хэзээ ч жаргаж чадахгүй.

Мү Тиншэнь: Цинь Юйвэй, би чамайг шоронд явуулна. ЧИ үлдсэн амьдралаа тамд өнгөрөөнө.

Цинь Юйвэй: Му Тиншэнь, чи ингэж болохгүй.

Мү Тиншэнь: БИ чамайг хэдэн хэсэг болгож урж тасаддаг ч болоосой.

Цинь Юйвэй: Миний олж авч чадахгүй тэр аз жаргалыг та нарын хэн ч эдлэхгүй.

 

Цинь Юйвэй: Би эцэст нь Му Тиншэньтэй гэрлэлээ. Би бол хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй. Би Му хатагтай болсон. Тэрэнтэй гэрлэсэн. Су Чянь чи намайг одоо ч гэсэн ялаагүй байна.

Жао Чи: Би дэндүү их муу зүйл хийсэн. Шийтгэлээ амсах ёстой.

Сү Чянь: Жао Чи?

Жао Чи: Сү Чянь, надад мөс чанар байгааг ойлгуулсанд баярлалаа. Би одоо ч гэсэн хүний мөсөө гээгээгүй.

Ээж: Сяо Сяо, одоо дахиж санаа зовох хэрэггүй. Жао Чигийн хувьд тэр магадгүй очих тохиромжой газар байх.

Сү Чянь: Му Тиншэнь, Му ноёнтон… Сяо СЯо одоо энэ дэлхий дээр байхгүй болсон .

Мү Тиншэнь: Сяо Сяо, би Тун Тун ах чинь байна. Битгий яваач. Чи юу хүссэнээ ав, би бүгдийг өгье. Сяо Сяо Би бууж өгөхгүй.

 

Ээж: Бүгдээрээ ирж үзээрэй. Гар урлалын зүйл байна. Шавран хүүхэлдэй байна.

Эр: Ийм шар өнгөтэй байгаа юу?

Ээж: Шар өнгөөр хийж болно.

Су Чянь: БИ хийгээд өгье.

Ээж: За май

Эр: Би дахиж ирнэ ээ.

Ээж: За сайн байна, баярлалаа.

Эм: Эгч ээ, бид нар шинээр нэгийг авъя.

Су Чянь: Шинээр гэнэ ээ? Түр хүлээж байх уу?

Эм: За тэгье тэгье. Дараа ирж шинийг авъя.

Тиншэнь: Алив бүгдээрээ наааш ир, шавран хүүхэлдэй аваарай.

Дараа дахин ирээрэй.

Су Чянь: Чи яах гэж ирсэн юм?

Тиншэнь: БИ туслахаар ирлээ.

Су Чянь: Му гэр бүлтэй бид одоо ямар ч хамааралгүй.

Тиншэнь: Чи ээжийгээ санаж байна уу? Бидэнд ээж шавраар хоёр хүүхэлдэйг хийж байсан даа.

 

 

Хүү: Энийг ээж хийж өгсөн юм. Чи сүйт бүсгүй, би хүргэн...

Эм: Сяо Сяо, том болоод Тун Тун ахтайгаа гэрлэх юм уу?

Охин: Би Тун Тун ахтайгаа үүрд хамт байхыг хсүэж байна.

 

 

Лу Юань: Мү ах аа, хотын өмнөд хэсгийн 5 тэрбумын төсөл бэлэн боллоо. Маргааш гарын үсэг зурна.

Мү Тиншэнь: Би чамд хэлсэн биз дээ? Компанийн бүх ажлыг чи шийд.

Лу Юань: Гэхдээ компани…

Мү Тиншэнь: Хэрэггүй хэрэггүй. БИ очихгүй. Сяо Сяо намайг уучлах хүртэл би буцаж очихгүй. Компани дампуурсан ч надад хамаагүй.

Сү Чянь: Мү Тиншэнь, чи яв. Би чамайг хэзээ ч уучлахгүй.

Мү Тиншэнь: Үгүй ээ, Сяо Сяо. Би бүх насаараа чамайг хүлээх болно. Нэг өдөр, нэг сар, нэг жил болсон ч... Сяо Соя, Би чамайг уучлах хүртэл дэргэд чинь байх болно. Сяо Сяо тэгвэл ингэх үү…

 

 

Back to episodes Go home