02-12-01

Хятад кино – Хэтэрхий оройтсон харамсал

Линк:  https://www.youtube.com/watch?v=tGkJ537U9qg

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Лян Чин Юань (Юань-юань)

Эмэгтэй гол дүр

Гү Ян Шэний эхнэр.

Гү Яньшэнь

Эрэгтэй гол дүр

Гү Группийн ерөнхийлөгч. Эхнэртээ хайртай гэх боловч Жан Шутунтай нууц амрагийн харилцаатай байсан.

Жан Шутун

Эсрэг дүр

Гү Ян Шэний нууц амраг

Лу Минчэ

Туслах дүр

Чин Юанийн анхны хайр, хожим гэрлэдэг.

Тиантиан

Найз, туслах дүр

Чин Юанийг ой санамжаа алдсаны дараа хамт дуулж, хөгжмийн салбарт хөл тавихад нь тусалдаг хамтрагч найз нь.

Сон Янг

Туслах дүр

Гү Ян Шэний туслах

Лу Дун

Туслах дүр

Лу Минчэгийн аав

 

Эхнэр: Долоон хоногийн дараа бидний гэрлэсний долоон жилийн ой болно. Тэр өдрөөс бүх зүйлийг шинээр эхэлцгээе. Бас тэр өдөр бүгдийг бүрмөсөн дуусгацгаая.

Чи оройтлоо.

Гү Ян Шэнь: Уучлаарай, өнөөдөр ноён Жан-ы үдэшлэгтэй байсан юм. Би татгалзаж чадсангүй. Хэтэрхий их уучихаж, чамайг хүлээлгэчихлээ. Уучлаарай, миний буруу. Би гэмээ цайруулъя.

Эхнэр: Тийм үү?

 

 

Эрэгтэй: Чиний нөгөө эмэгтэй 2 сартай жирэмсэн гэж сонслоо. Чи одоо юу хиймээр байна?

Гү Ян Шэнь: Уучлаарай, би арай хоцроод хэлчихлээ. Гэхдээ шударга байхаа битгий мартаарай.

Гү Ян Шэнь: Юу болоо вэ, Юань-юань?

Эхнэр: Зүгээр ээ. Энэ сам хорхойн соус үнэхээр халуун ногоотой юм аа.

Гү Ян Шэнь: Май, жаахан ус уучих

Эхнэр: Гү Ян Шэнь намайг Франц хэлний ангийн шилдэг оюутан байсныг магадгүй мартсан юм шиг байна. Бас тэр миний араас гүйхийн тулд Франц хэл сурч байснаа мартаж.

 

 

Гү Ян Шэнь: Яасан бэ, Юань Юань? Уурласан хэвээрээ байгаа юм уу?

Эхнэр: Чамас архи үнэртэж байна. Муухай үнэртэж байна. Нээрээ, чи сая намайг гомдоосноо нөхөж өгнө гэсэн үг үү? Тэгвэл үүн дээр гарын үсэг зур.

Гү Ян Шэнь:  Энэ юу вэ? Чи одоо хүртэл надтай хөндий хандаад байх юм.

Эхнэр: Энэ бол чек. Дүнг нь битгий хараарай. Хурдан гарын үсэг зур.

Гү Ян Шэнь:  За, би чамд амлая. Би харахгүй ээ. Юу ч хүссэн би чамд өгье.

 

Утсаар: Юэ Шэнь, бид нар бүгдээрээ энд байна. Чамайг хүлээж байна, чи хэзээ ирэх юм?

Гү Ян Шэнь:  Удахгүй очлоо. Жинтиан биднийг үдэшлэгт урьсан юм. Хувцсаа сольчих. Хамт явцгаая. Чи хуучин найзуудтайгаа уулзаагүй удсан шүү дээ. Тэдэнтэй хамт байцгаая.

Эхнэр: За. Гү Ян Шэнь, энэ магадгүй бидний хос шиг гадагшаа гарч байгаа сүүлчийн удаа байх. Долоон хоногийн дараа бид бие биедээ хамааралгүй болно.

 

 

Эрэгтэй: Эгч ээ

Гү Ян Шэнь: Зөөгч өө, лимонтой цай авъя.

Эр: Ян Шэнь, яахлаараа лимонтой цай гэж? Уух хэрэгтэй ш дээ.

Гү Ян Шэнь: Эхнэр маань архи уудаггүй.

Эр: Заза.

Гү Ян Шэнь:  Юу болоо вэ, хонгор минь? Чи нөхөр рүүгээ гөлрөөд байх юм.

Эхнэр: Тийм ээ. Би ийм халамжтай нөхрөө тод хармаар байна. Түүнд өөр бодол байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байна.

Гү Ян Шэнь Хонгор минь, ийм тоглоом битгий хий л дээ. Чи намайг орхиод явбал би тэвчиж чадахгүй.

Эхнэр: Гү Ян Шэнь намайг анхны харцаар хайрлаж, чин сэтгэлээсээ араас минь гүйсэн. Би анхны хайртаасаа болоод сэтгэлийн шарх авсан байсан болохоор үргэлж хайр дурлалаас зугтдаг байсан. Гэсэн ч Гү Ян Шэнь намайг өөртөө татж чадсан. Түүнтэй хамт байхыг зөвшөөрөхдөө миний ганцхан шаардлага бол үнэнч байдал байсан.

Гү Ян Шэнь: Алив би аваад өгье. Ийм зүйлийг би яаж эхнэрээ өөрөөр нь хийлгэх билээ?

Найз: Хөөе, Ян Шэнь, та хоёр хайраа гайхуулахаа болиоч. Бусдаас нууцаар хийж болохгүй гэж үү? Бидэн шиг ганц бие хүмүүст хэцүү байна.

Гү Ян Шэнь За за, би эхнэртээ хамааралтай хүн. Та нар угаасаа л мэднэ. Хэрэв тэвчиж чадахгүй бол явж болно.

Найз: За, за, би зүгээр л уулаа.

 

 

Үйлчлэгч: Эрхэм ээ. Энэ таны лимонтой цай.

Гү Ян Шэнь: Ширээн дээр тавьчих. Одоо явж болно.

Үйлчлэгч: За эрхэм ээ. Уучлаарай, би халтирчихлаа.

Гү Ян Шэнь Чи миний эхнэр энд байгааг харахгүй байна уу? Чи энд хэрэггүй, одоо шууд гар!

Үйлчлэгч: Хэрэгтэй зүйл байвал намайг дуудаарай.

Гү Ян Шэнь: Юань-юань, ариун цэврийн өрөө ороод ирье. Чин Тиан, бэр эгчдээ анхаарал тавиарай.

Чин Тиан: Санаа зоволтгүй ээ.

Эхнэр: Би ч бас ариун цэврийн өрөө ороод ирье.

 

 

Гү Ян Шэнь: Түүний өмнө гарч ирэхийг хэн чамд зөвшөөрсөн юм?

Үйлчлэгч: Би чамайг их саналаа. Чи миний энэ хувцсыг тачаангуй гэж бодохгүй байна уу? Дотроо юу өмссөн байгаа бол гэж сонирхохгүй байна уу?

Гү Ян Шэнь: Юу ч өмсөөгүй байгаа юм биш үү?

Үйлчлэгч: Чамайг үзэн ядаж байна. Чи үнэхээр муу хүн юм аа.

Гү Ян Шэнь: Чи юу хараад байгаа юм?

Эхнэр: Гү Ян Шэнь, нэг л удаа итгэл эвдсэн бол дахиж хэзээ ч итгэ гэдэг боллоо. Хайр гэдэг урт зам. Энэ замд итгэл хамгийн чухал. Гү Ян Шэнь, би чамтай хамт байхыг хүсэхгүй байна.

 

 

Туслах: Хатагтай, ноёнтоны хүсэлтийн даруу танд тусгайлан зориулж тагтааны шөл байгаа юм. Шим тэжээлээр тэтгэх шөл. Та заавал уух ёстой.

Эхнэр: Өнөөдөр бол 8 дугаар сарын 7-ны өдөр үү?

Туслах: Хатагтай, та сүүлийн үед их ядарсан байх. Та өдөр хоногоо мартаа юу?

Эхнэр: Тийм байна. Цаг хугацаа үнэхээр нисэх юм.

Үүнийг 3 өдрийн дараа миний нөхөрт өгөөрэй.

Туслах: За, хатагтай. Ноёнтон энэ бэлгийг хараад маш их баярлах болно.

Эхнэр: Энэ үр хөндөлтийн баримтыг хараад түүнийг баярлана гэж найдаж байна. 3хан өдрийн дараа бүх зүйл дуусна.

 

Утас: Хүндэт харилцагч танд манай аялалыг сонгосонд талархаж байна. 8 дугаар сарын 10-нд явахаасаа өмнө урьдчилж ачаагаа бэлдэхийг танд сануулж байна.

Гү Ян Шэнь Хонгор минь, би гэртээ ирлээ. Чи өөрөө хоол хийгээ юу? Миний дуртай хоолнууд байна.

Эхнэр: Хоолоо идэцгээе. Энийг сүүлийн үдэлт гэж бодъё.

Гү Ян Шэнь: Чи минь их хичээлээ. Би эхнэртээ үнэхээр их хайртай. Ажлаас залгаж байна. Надад зориулж энэ сайхан хоолыг бэлтгэсэнд баярлалаа.

Эхнэр: Хариул даа, магадгүй компанид яаралтай ажил гарсан байж магадгүй.

Нууц амраг:  Байна уу?

Ян шэнь, би шөнийн цэнгээний газар чамайг хүлээж байна. Чи хэзээ ирэх юм бэ?

Гү Ян Шэнь Би Юань-юаньтай хамт баймаар байна. Өнөөдөр орой боломжгүй.

Нууц амраг: Ян шэнь, өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ. БИ олон найзуудаа урьчихсан. Чамайг бас ирнэ гээд хэлчихсэн. Чамаас гуйж байна. Тэгэх үү?

Гү Ян Шэнь: Би одоохон очлоо. Ажил дээр яаралтай ажил гарчихлаа.

Эхнэр: Хэрэв чи одоо явбал дахиж ирэхгүй. Явахаасаа өмнө хоолоо идээд дуусга. Энэ бол миний чамаас гуйж байгаа анхны бөгөөд сүүлчийн хүсэл.

Гү Ян Шэнь За.

Нууц амраг: Би чамаас гуйж байна, Ян шэнь.

Гү Ян Шэнь: Компани дээр яаралтай асуудал гарсан байна. Би одоо шууд явах ёстой. Хүлээж байгаарай, би зохицуулчихаад хүрээд ирье.

Эхнэр: Гү Ян Шэнь, би хүлээж чадахгүй. Би энэ бүхэн үүрдийнх байна гэж бодсон. Гэвч энэ зүгээр л нэг тоглоом болж хувирлаа. Гү Ян Шэнь, чи Жан Шутуны нуух гэж үргэлж хичээж байсан. Гэвч тэр надтай шууд тулна  гэж чи хэзээ ч төсөөлөөгүй байх.

 

 

Эхнэр: Энэ бичиг баримтыг шөнийн цэнгээний газарт очоод Гү Ян Шэньд хүргэж өг.

 

 

Утас: Эрхэм зорчигч таны Хайчэн чиглэлийн нислэг хоёр цагийн дараа хөөрөх гэж байна. Нисэх буудалд нэг цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ үү. Та тавтай аялаарай.

Эхнэр: Гү Ян Шэнь. Баяртай.   

 

 

Найзууд: Төрсөн өдрийн мэнд хүргэе! Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Жан Шутун: Та бүхэнд баярлалаа. Би энэ төрсөн өдрөө дахиад л ганцаараа өнгөрөөнө гэж бодсон. Гэхдээ Ян шэнь надад ийм том гэнэтийн бэлэг бэлдэнэ гэж санасангүй. Ялангуяа намайг болон хэвлий дэх хүүхдийг минь халамжилж байгаа Ян шэньд баярлалаа.

Нөхөр: Төрсөн өдрийн мэнд.

Найз: Хөөе, Зөвхөн баярлалаа гэж хэлэх хангалтгүй ээ. Чи талархлаа үзүүлэх ёстой. Үнсэлцэх ёстой биз дээ, тийм үү?

Бүгд: Үнсээрэй, үнсээрэй, үнсээрэй, үнсээрэй, үнсээрэй.

Эрэгтэй: Түр хүлээгээрэй. Ноён Гү Ян Шэнь аль нь бэ? Танд илгээмж ирлээ, үүн дээр гарын үсэг зурна уу.

Найз: Салах гэрээ юу? Энэ...

Найз: Бэр эгч үнэхээр чамаас салчихсан юм уу?

Гү Ян Шэнь Амаа тат.

Эмэгтэй: Бурхан минь. Энэ өдөр эцэст нь ирж байгаа бололтой

Нууц амраг: Юу болоо вэ? Чи яагаад муухай царайлчихсан юм бэ?

Нөхөр: Чи яаж Юань-юаньтай яаж өөрөө холбогдож чадаж байна аа? Жан Шутун, чи би чамтай хамт байхдаа юу гэж хэлснийг мартсан уу?

НА: Ян Шэнь, битгий ингэ л дээ. Хүүхэд бид хоёр айчихлаа.

Нөхөр: Амаа тат. Хатагтай хаана байна? Шалгаад надад хэл.

Туслах: Эрхэм ээ, хатагтай өдөржин гадагшаа гараагүй байна. Тэр гэртээ байгаа байх.

Жан Шутун: Ян шэнь, чи хаашаа явах гэж байгаа юм?

Гү Ян Шэнь: Би чамд хэлье, хэрэв Юань-юаньд ямар нэгэн зүйл тохиолдвол би чамайг амиар чинь төлүүлэх болно.

 

 

Нөхөр: Юань-юань. Юань-юань чи хаана байна?, Юань-юань. Юань-юань байхгүй байна. Тэр надад уурласан байх.

Үйлчлэгч: Ноёнтон энэ бэлгийг хатагтай танд өгүүлсэн. Яг өнөөдөр энэ бэгийг танд өг гэж тусгайлан хэлсэн. Тэр яаж жирэмсэн байж болох билээ? Тэр жирэмслэх боломжгүй шүү дээ.

Туслах: Үүн дээр хатагтай өөрөө гарын үсэг зурсан байна.

Гү Ян Шэнь Үр хөндөлтийн хагалгаа. Тэр үнэхээр үр хөндүүлсэн гэж үү?

Туслах: Би мэдэхгүй байна. Гэхдээ огнооноос нь харахад хагалгаа дууссан байна. Буцаах боломжгүй.

Нөхөр: Ямар ч боломжгүй. Би яах болж байна? Тэр бидний хүүхдийг хүсээгүй гэж үү? Яагаад?

Туслах: Үр хөндүүлэх зөвшөөрлийг бичигт гарын үсэг зурсан байна. Тэр юу хийж байснаа сайн мэдэж байсан юм шиг байна.

Нөхөр: Тэр мэдэж байсан. Гэхдээ би энэ хүүхдийг ямар их хүлээж байлаа даа. Юань-юань. Чи хүүхэд хүсэхгүй байна уу? Чи намайг хүсэхгүй байгаа юм уу?

Хэн нэгэн: Ян шэнь.

Гү Ян Шэнь Юань-юань, энэ Юань-юань-ы дуу байна.

НА: Ян Шэнь.

Нөхөр: Яагаад чи гэж? Яагаад чи гэж?

НА: Ян Шэнь чи юу яриад байгаа юм бэ?

Нөхөр: Юань-юань, тэгэхээр чи бүгдийг мэдэж байжээ. Тийм болохоор явсан байна. Намайг хүүхдээ ч хүсээгүй байна. 

Туслах: Хатагтай. Тэр сэтгэлээр унасан байна. Та түүнийг тайвшрах хүртэл явсан нь дээр байх.

НА: Энэ миний гэр. Намайг хаашаа явуулмаар байгаа юм?

Намайг хатагтай Гү гэж дуудах ёстой. Одооноос эхлэн би Гү гэр бүлийн эзэгтэй, хууль ёсны эзэгтэй нь байна. Өө, тэр ч бас жирэмсэн байсан юм байна. Гэхдээ үүнийг авхуулсан нь дээр дээ, хүүхэд төрүүлэх зовлонгоос ангижирч, миний хүүхэдтэй өрсөлдөхгүй амар.

Туслах: Нууц амраг байж яаж ингэж чадаж байна аа?

НА: ЧИ юу гэнэ ээ?  Яасан нууц амраг? Лян Чин Юань л хэрэггүй амьтан байх. Нөхрөө ч хамгаалж чадахгүй. Би чадвартай учраас л Гү Ян Шэний сэтгэлийг татсан юм. Чи бол зүгээр л юу ч мэдэхгүй үйлчлэгч. Эндээс хурдан зайл.

НА: За, хайрт минь. Чи намайг цохичихлоо.

Нөхөр: Цохиход яадаг юм? Өнөөдрөөс эхлэн би чамтай харилцаагаа тасална. Би Юань-юань-ыг олохоор явлаа. Би Юань-юань-ыг заавал буцааж авчрах ёстой.

Найз: Лян Чин салах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэр буцаж ирэхгүй. ЧИ над руу харж болохгүй юу? Хамтдаа урт удаан жаргалтай амьдарч яагаад болохгүй гэж?

Нөхөр: Эхнээсээ л бид зөвхөн хэрэгцээгээ хангаж байсан. Чи бас Юань-юань-д дахиж саад болохгүй гэж надад амласан. Миний хэлснийг үг гэж бодсонгүй юу?

Жан Шутун: Гэхдээ би чамд маш их хайртай шүү дээ. Ян Шэнь, чи надад огтхон ч сэтгэлгүй гэж үү? Би ч бас чиний амраг шүү дээ.

Нөхөр: Юань-юань үүнийг харвал дургүйцэх болно.

НА: Чи юу хийгээд байгаа юм бэ?

 

 

НА: Гү Ян Шэнь, чи надад ингэж хандаж болохгүй. Энэ чинь чиний хүүхэд. Чи яаж өөрийнхөө төрсөн хүүхдэд ийм зүйл хийж чадаж байна аа? Намайг явуулчих тэгэх үү? Дахиад ийм зүйл хийхгүй гэж амлаж байна. Би буруу зүйл хийснээ үнэхээр мэдэж байна. Би Лян Чин Юань-ыг өдөх ёсгүй байсан юм. Гэхдээ би чамд маш их хайртай. Би зүгээр л хүүхэддээ бүрэн дүүрэн гэр бүл өгөхийг хүссэн юм.

Ян Шэнь, чи надад хайртай биз дээ?

Гү Ян Шэнь: Би хүүхэддээ гэр бүл өгмөөр л байна.

Хэрэв чи дуулгавартай байсан бол би чамайг болон хүүхдийг чинь тогтвортой амьдруулж болох байлаа. Жан Шутун, чи шуналтай байсан тул буруутлаа. Одоо чиний амсаж буй зовлон бол чиний өөрийн нүгэл.

НА: Хэрэв чи түүнд үнэхээр хайртай байсан юм бол яагаад дахин дахин миний орон дээр гарсан юм бэ? Яагаад намайг өөрийнхөө хүүхдээр жирэмслүүлсэн юм бэ? Чиний тэр хайр гэж нэрлээд байгаа зүйл чинь зүгээр л өөртөө зориулсан жүжиг үү? Хэрэв чи үнэхээр хэн нэгнийг хайрладаг бол чиний зүрх сэтгэл, бие махбодь чинь яаж салангид байж чадах юм бэ? Чи үнэхээр хоёр нүүртэй юм. Чи Лян Чин Юань-ы нэрийг хэлж, түүнд хайртай гэж хэлдэг мөртлөө шөнө нь намайг нэг ч үг дуугаралгүй тэвэрдэг байсан. Хахаха!

Нөхөр: Амаа тат.

НА: Яасан үнэнийг хэлчихсэн үү? Чи түүнд хайртай гэдэг ч надтай амрагласан. Чи бол хоёр нүүртэй бялдууч амьтан. Чиний хайр бохир усны сувгийн хорхойноос ч илүү жигшүүртэй юм.

Гү Ян Шэнь: Энэ миний буруу. Энэ миний л буруу. Гэхдээ оройтоогүй байна. Би Юань-юань-ыг буцааж авахаасаа өмнө бүх нүглээ цэвэрлэх хэрэгтэй. Үндсээр нь устгах хэрэгтэй.

Жан Шутун: Хэрэггүй ээ, Гү Ян Шэнь. Битгий ингээч дээ. Гү Ян Шэнь.

 

 

Эмэгтэй: Эмч ээ, тэр ямар байна? Намайг хармагцаа л ухаан алдчихсан. Тэр маш хүнд өвчтэй байгаа юм уу?

Эмч: Өвчтөн дөнгөж сая үр хөндүүлсэн байна. Түүний бие хараахан бүрэн тэнхрээгүй байна. Тэр өмнө нь маш хүчтэй цочролд орсон байж магадгүй, одоо ой санамж нь жаахан бүдэг байна. Та өвчтөнийг сайн асарч, илүү их амраах хэрэгтэй. Түүний сэтгэл хөдлөлийг хэт их савлуулахгүй байхыг хичээгээрэй.

Эм: За.

Юань-юань, Юань-юань. Чи тэр хүний төлөө надтай харилцаагаа тасалсан. Гэтэл ийм өрөвдмөөр гэж үү? Өөрийгөө ийм байдалд ортол ямар зүйлийг туулаа вэ?

 

 

Нөхөр: Юань-юань, чи үнэхээр намайг хүсэхгүй байгаа юм уу? Би чиний байж болох бүх газраар хайлаа. Яагаад би чамайг олж чадсангүй вэ?

Эхнэр: Анхны хайртаасаа салсны дараа би үргэлж хайр дуусах хугацаатай байдаг гэж өөртөө хэлдэг байсан. Би зүрхээ цоожилсон. Гү Ян Шэнь гарч ирэх хүртэл. Тэр зүрхэнд минь үндэслэсэн зөрүүд мод шиг байсан. Тэр миний юунд дуртай, юунд дургүйг маш сайн мэддэг байсан. Надаас илүү сайн мэддэг.

 

Нөхөр: СОнгино, сармис хоолонд бага хийгээрэй. Бас тахиандаа бага халуун ногоо хийж их элсэн чихэр хий. Бас аяга халуун нимбэгтэй цай аваад ир.

 

Эхнэр: Би үг хэлээгүй байсан ч тэр үргэлж намайг нэвт харж чаддаг. Тэр намайг хэзээ ч тайлбар хий гэж хүчилдэггүй байсан.

Нөхөр: Хэрэв хэлэхийг хүсэхгүй бол хэлэх хэрэггүй. Чамд нөхөр чинь байна. Тэнгэр нурсан ч би хариуцлагыг нь хүлээнэ.

 

Эхнэр: Тэр жил намайг өндөр халуунтай байхад тэр галзуу юм шиг эргэж ирсэн. Тэрнээс болоод осолд орсон. Сэрснийхээ дараа хэлсэн эхний үг нь...

Нөхөр: Юань Юань тэр хаана байна? Тэр зүгээр үү? Чи зүгээр үү? Чи зүгээр байна.

 

Эхнэр: Тэр үед би түүнд өөрийн бүх зрх сэтгэлээ өгөхийг хүссэн. Өнгөрсөн үеийн сорви минь түүнээс болж эдгэрсэн. Би хатагтай Гү болсон. Би үргэлж түүнийг илүү сайн халамжлахыг хүсдэг байсан. Би түүний зуршил бүрийг санадаг. Миний зүрхэнд тэр бүхэн сийлээстэй байгаа.

 

Эхнэр: Энийг өмсчих.

 

Эхнэр: Гү Ян Шэнь яг л нарны туяа шиг. Намайг харанхуй өнгөрснөөс минь татаж гаргасан. БИ түүнтэй хамт өтөлмөөр байна. Би үргэлж энэ талаар боддог. Орой бүр би ажлаа тарж ирэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Гүйж очиход мэдрэгддэг салхи хүртэл маш сайхан санагддаг. Би үнэхээр нөхөртөө маш их хайртай. Үхэн үхтлээ түүнтэй хамт баймаар байна.

 

 

Гү Ян Шэнь Юань-юань, энэ миний буруу байсан. Би заавал чамайг олох болно. Би заавал чамайг олох болно.

Туслах: Ноён Гү, бид Хайчэнд хатагтайг оллоо.

 

Нөхөр: Юань Юань чи хаана нуугдана вэ? Холоос ганцхан удаа ч болсон харах юмсан. 

Цэцэг худалдагч: Цэцэг зарж байна. Шинэхэн сарнай цэцэг зарж байна.

Нөхөр: Өнгөрсөн жилийн энэ өдөр би түүний гарыг атгаж байсан. Гэтэл одоо ганцаараа байна.

Охин: Ах аа, цэцэг аваарай. Танд хайртай хүн байгаа биз дээ? Хэрэв та түүнд сарнай өгвөл тэр баярлах болно.

Гү Ян Шэнь Тийм ээ, гэхдээ би түүнийг алдчихсан. Би бүгдийг нь авъя. Юань-юань, би эцэст нь чамайг оллоо. Чи надтай хамт гэртээ харих уу?

Эмэгтэй: Чи галзуурчихаа юу? Хэн чиний Юань-юань юм бэ?

Эрэгтэй: Чи хэн бэ? Найз охиныг маань яагаад байгаа юм чи? За явцгаая, энэ галзууг битгий тоо. Тоглолт эхлэх нь. Хурдан явъя.

Охин 1: Сонссон уу? Тиантиан болон Лян Чин Юань нар дэбютээ хийгээд ердөө нэг сарын дараа тоглолтоо хийж байна.

Охин 2: Өө, би мэдэж байна. Тэдний хоёр дуу хоёулаа хит болсон. Тэдний шүтэн бишрэгчид маш хурдан өсөж байна. Тэд урд талын талбай дээр дуулж байна. Хоёулаа очиж сонирхоцгооё уу? Явцгаая.

Нөхөр: Лян Чин Юань мөн гэж үү? Тоглолт хаана байна? Надад хурдан хэлээч.

Охин 1: Энэ урд харагдаж байгаа их дэлгүүр дотор болно.

Хүмүүс:  Тиантиан би чамд хайртай. Тинтиан, нааш хараарай. Нааш хараарай. Би фэн чинь байна.

 

Нөхөр: Биш байна.

Фэн: Маш хөөрхөн байна. Би чиний шүтэн бишрэгч. Би чиний шүтэн бишрэгч, би чамд хайртай. Би чамд хайртай. Өөр нэг дуу дуулаад өгөөч. Гуйж байна.

Нөхөр: Юань Юань

Эхнэр: Эрхэм ээ, та зураг авахуулахыг хүсэж байна уу?

Нөхөр: Юанв Юань, би чамайг маш удаан хайлаа, эцэст нь чамайг оллоо.

Эхнэр: Эрхэм ээ, хүндэтгэлтэй хандана уу.

Нөхөр: Чи намайг санахгүй байна уу?

Эхнэр: Би ой санамж сайтай. Гэхдээ чамайг санахгүй байна.

Нөхөр: Намайг сонсооч дээ.

Эхнэр: Ноёнтон, намайг Лян Чин Юань гэдэг. Чиний хэлсэн Юань Юань биш.

Надад дахиж саад болохгүй байхыг хүсье.

Гү Ян Шэнь Юань-юань. Юань-юань 

 

 

Эхнэр: Ян Шэнь, Ян Шэнь.

Нөхөр: Юань Юань. Энэ хаанах вэ? Би хаана байна? Шөнө орой болсон байна.

Эмч: Энэ бол эмнэлэг. Та одоо маш сул биетэй байгаа тул орноосоо босож болохгүй.

Гү Ян Шэнь Намайг битгий зогсоо.

Эмч: Хэрэв та одоо гарвал найз чинь уурлах болно.

Нөхөр: Надад найз байхгүй. Би зүгээр л өөрийнхөө Юань-юань-ыг олох хэрэгтэй байна. Тэр надад уурласан байгаа.

Эмч: Зогс

 

Эхнэр: ЧИ ухаан алдчихсан болохоор чамайг эмнэлэгт хүргэж өгсөн юм. Битгий буруугаар ойлгоорой. Би түүнийг сайн танихгүй. Бид найзууд биш.

Чи явна гэсэн биз дээ? Яв даа, хэн ч чамайг зогсоохгүй.

Гү Ян Шэнь Би хаашаа ч явахгүй.

Эмэгтэй: Чи яагаад байгаа юм? Чи түүнийг үргэлж Юань-юань гэж дуудах юм. Ийм дотноор дуудаад. Манай Юань чамайг таньдаг юм уу?

Нөхөр: Би түүнийг үргэлж ингэж дууддаг байсан.

Эхнэр: Энэ хоолой, энэ дүр төрх... Яагаад надад нэг л танил санагдаад байна вэ? Гэхдээ надад энэ мэдрэмж таалагдахгүй байна.

Эмэгтэй: Юань-юань энэ залуу хэвийн биш байна, тийм үү?

Эхнэр: Эрхэм ээ, бид дэбютээ хийгээд ердөө хоёрхон сар болж байгаа шинэ залуу дуучид. Гэхдээ таныг ирэхээс өмнө бид таныг хэзээ ч харж байгаагүй. Та үнэхээр хүн андуурчээ.

Гү Ян Шэнь Тэр мартчихаж, тэр бидний хоорондох бүх зүйлийг мартчихаж. За яахав, тэгвэл бид шинээр эхэлж болно.

Надад одоо очих газар байхгүй. Чи намайг хүлээж авах хэрэгтэй.

Найз: Чи үнэхээр сонирхолтой хүн юм аа. Бид бол хөгжимчид болохоос буяны байгууллага биш. Бид яагаад чамайг хүлээж авах ёстой юм бэ?

Эхнэр: Бид тийм зүйл хийх шаардлага байхгүй. Ноёнтон та гэртээ эртхэн харьсан нь дээр. Хоёулаа эртхэн явъя.

Эмэгтэй: Хөөе. Би аль хэдийнэ чамайг мэдэж байсан. Манай Юань-д муу санаа агуулаад байгаа юм биш биз?

Гү Ян Шэнь Би түүнд сэтгэлтэй байж болохгүй гэж үү?

Найз: Чи зүгээр хүн шиг харагдаж байгаа ч харамсалтай нь тархи чинь сайн ажиллахгүй байгаа бололтой. Хэрэв чи Юань-ы араас гүймээр байгаа бол дахиад найман зуун жил дадлага хийх хэрэгтэй болох байх даа.

Нөхөр: Юань-юань, хүлээж бай. Би бууж өгөхгүй. Би чамтай хамт насан туршдаа байх болно.

 

 

Найз: Гү Ян Шэнь, чи юугаа хийгээд байгаа юм? Яахлаараа ухаан алддаг юм?

Нөхөр: Би зүгээр ээ. Би Юань Юанийг олсон. 

Найз: Олсон гэнэ ээ? Та хоёр арай?

Нөхөр: Тэр намайг санахгүй байна. Тэр бидний хоорондын бүх зүйлийг мартчихаж.

Найз: Хэрэв тэр мартчихсан бол чи яах гэж байгаа юм бэ? Зүгээр л эмнэлэгтээ бай. Гү групп-ийн зуу зуун ажилчид чамайг буцаж ирэхийг хүлээж байна. Чи сүүлийн өдрүүдэд ирээгүй, компани замбараагүй байна.

Нөхөр: Жинтиан, би чамд итгэдэг. Би Гү групп-ийг чамд үлдээе. Би чамд хувьцааныхаа арван хувийг өгнө.

Жинтиан: Гү Ян Шэнь, Чи галзуураа юу? Чамайг санахгүй байгаа эмэгтэйн төлөө Компаниа хаяж, гэр бүлээ хаях гэж байгаа юм уу?

Гү Ян Шэнь Би галзуураагүй ээ. Би амьдралынхаа бүх зүйлийг өгч чадна, гэхдээ би заавал Юань-юаньтай дахиж хамт байх ёстой. Намайг битгий ятга. Би хэдийнэ шийдсэн.

 

 

Нөхөр: Хар даа, чамд таалагдаж байна уу?

Эхнэр: Чи яагаад дахиад энд ирэв ээ? Би чамд надад саад болохгүй бай гэж хэлсэн шүү дээ.

Гү Ян Шэнь Би чамд цэцэг өгөхөөр ирлээ. Үүнийг хараад баярлах байх гэж бодлоо.

Эхнэр: Намайг наран цэцэгт дуртай гэж чи яаж мэдээв? Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч энэ залууг харахаар танил хэрнээ эгдүүцэм мэдрэмж төрөх юм.

Нөхөр: Одооноос намайг зүгээр л Ян Шэнь гэж дуудаж байгаарай.

Эхнэр: Эрхэм ээ, бид бие биенээ таньдаг бил үү? Цэцгээ аваад яв, би хүсэхгүй байна.

Нөхөр: Чамд таалагдахгүй байна уу?

Эхнэр: Надад таалагдахгүй байгаа хэрэг биш ээ. Үүнийг хараад би баяртай байна.

Нөхөр: Тэгвэл ав даа.

Эхнэр: Гэхдээ би чамд дургүй.

Нөхөр: Надад дургүй байсан ч хамаагүй. Би чамайг хүлээх болно. 1 өдөр хангалтгүй бол 1 сар болно. 1 сар хангалтгүй бол 1 жил чамайг хүлээнэ.

Эхнэр: Чиний юу яриад байгааг би ойлгохгүй байна. Бидний хооронд ийм зүйл байх шаардлагагүй.

Гү Ян Шэнь Ойлгохгүй байсан ч хамаагүй ээ. Зүгээр л намайг чамд хайртай гэдгийг санаарай. Би чамд маш их хайртай.

Эхнэр: Энэ бол бидний уулзаж байгаа хоёр дахь удаа шүү дээ. 2хон удаа уулзсан хүндээ ингэж хэлдэг юм уу? Тэнэг гэж бодохгүй байна уу?

Нөхөр: Гэхдээ би чамайг олон жилийн өмнөөс мэднэ.

Эхнэр: Би сүүлд уулзахдаа энэ асуултыг асууя гэж бодож байсан юм. Намайг яагаад дандаа Юань Юань гэж дуудаад байгаа юм? Яагаад тэр вэ?

Нөхөр: Би...

Эхнэр: Чи миний дүрээр өөр хүнийг хараад байгаа юм уу? Тийм үү? Тэгэхээр би зүгээр л чиний харамслаа нөхөх орлон тоглогч юм уу? Тийм үү?

Гү Ян Шэнь Маргааш уулзъя.

Эхнэр: Дахиж битгий ирээрэй.

 

 

Нөхөр: Сон Янг, чи ой санамжаа алдсан хүн тэр хэвээрээ байна гэж бодож байна уу?

Сон Янг: Ноён Гү, хүний зүрх сэтгэлийн тухайд би үнэхээр ойлгохгүй байна.

Нөхөр: Гэхдээ тэр гарцаагүй мөн. Ижилхэн нэртэй. Юань Юань би яавал дээр вэ?

Сон Янг: Тийм эсвэл үгүй гэдгийг Гү ноёнтон өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох хэрэгтэй байх.

Нөхөр: Миний зүрх үү?

 

 

Найз: Хөөх А Юань, Чиний бичсэн дуунууд үнэхээр гайхалтай юм. Хэрэв энэ гарвал бид жилийн шилдэг дууны жагсаалтад заавал орно. Шинэ залуу дуучны шагнал авна.

Эхнэр: Чи эхлээд продюсерт үзүүлж, засах зүйл байгаа эсэхийг хараарай.

Найз: За. За.

Эхнэр: Хурдан яв.

 

Эхнэр: Яагаад дахиад чи байдаг билээ? Би чамайг дахиж битгий ир гэж хэлсэн шүү дээ.

Гү Ян Шэнь Би чамаар дуу бичүүлмээр байна.

Эхнэр: Ямар төрлөөр, ямар хэлбэрээр? Төлбөрөө яаж төлөх юм?

Нөхөр: Хайрын дуу бичүүлье.

Эхнэр: Чамд ер нь бусдыг хүндлэх хүндлэл байна уу? Чи үнэхээр гаж донтон юм аа.

Гү Ян Шэнь Уучлаарай, би жаахан бүдүүлэг байлаа.

Эхнэр: Би өнгөрсөн удаад хэлсэн. Би чиний таньдаг хүн биш. Чи өөрийнхөө тэр бодлыг надад тулгахаа больж болохгүй гэж үү?

Гү Ян Шэнь Би зүрхнээсээ асуусан. Чи санаж байгаа ч бай, үгүй ч бай, тэр зөвхөн чиний төлөө л цохилдог.

Эхнэр: Хэнд зүрх байдаггүй юм бэ? Хэрэв цохилохгүй бол тэр үхсэн хүн гэсэн үг.

Нөхөр: Чи үүнийг мэднэ. Би энэ талаар яриагүй байна.

Эхнэр: Ямар ярьшигтай юм бэ? Асуудал үүсгэхээ больж болохгүй юу?

 

Найз: А Юань надад туслаарай.

Эр: Хэн чинь Лян Чин Юань вэ?

Эхнэр: Тиантиан, чи түүнд юу хийчихээ вэ? Чи юу хүсээ вэ?

Нөхөр: Гэгээн цагаан өдрөөр айлд дайрч ороод хүн гэмтээж байна. Чи шоронд ормоор байна уу?

Эр: Энэ шулмаас асуу. Юу хийснийг нь

Эхнэр: Тиантиан, чи тэдэнд юу хийчихсэн юм бэ?

Найз: А Юань, тэд бүгд нэг бичлэгийн компанийнхан. Чний дуунууд алдартай болохоор тэд намайг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Бүх зохиогчийн эрхийг тэдэнд шилжүүлнэ гэж.  Би болих гэж оролдсон ч тэд намайг бариад авчихлаа.

Эр: Манай босс чиний дуунуудад дуртай байгаа нь чиний аз. Ичгүүргүй байхаа боль. Дуунуудынхаа зохиогчийн эрхийг хурдан хүлээлгэж өг, үгүй бол бид өөрөөр үзнэ шүү.

Найз: Та нар илт биднийг дарамталж байна. Бидний маш их хичээж бичсэн дуунуудыг бид яагаад өгөх ёстой гэж?

Нөхөр: Та нар хоёр талтай гэрээ байгуулсан байна. Та нар хуулийг зүгээр л бэлэгдэл гэж бодоо юу?

Дээрэмчин: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Юундаа оролцоод байгаа юм? Энэ хоёртой ямар холбоотой юм?

Нөхөр: Би...

Эхнэр: Тэрэнд ямар ч холбоогүй. Надтай ярь.

Эр: Санаа зоволтгүй ээ. Бид хамааралгүй хүмүүсийг сонирхохгүй байна. Би өнөөдөр түүн дээр ирсэн. Манай дарга хэлэхдээ чи гарын үсэг зурах эсэх нь хамаагүй гэсэн. Лян Чин Юань манай компанитай заавал гэрээ байгуулах ёстой.

Эхнэр: Ямар гэрээ? Гарын үсэг ээ?

Найз: Би ойлголоо. Та нар зохиогчийн эрх авах гэж ирээгүй байна. Та нар Лян Чин Юанийг өөрсөдтэйгөө гэрээ байгуулахад хүчлэхийн тулд зориуд урхи тавьжээ. Та нар худалч нар. Эр: Та нар тэнэгүүд одоо л ойлгов уу? Хэтэрхий оройтсон.

Найз: Би та нарыг А Юаньд хүрэхийг зөвшөөрөхгүй.

Эр: Хэрэггүй юм ярихаа боль. Тэднийг аваад яв.

Нөхөр: Тэд нарыг авч явмаар байвал эхлээд надтай зодолд.

Эр: Чи хэн гэдэг новш вэ?

Эхнэр: Болгоомжтой.

Эхнэр: Гү Ян Шэнь. Гү Ян Шэнь. Гү Ян Шэнь.

Эр: Больцгоо.

Найз: Уучлаарай.

Эхнэр: Гү ноёнтон, над руу хар даа. Битгий унтаарай. Бид хэдийнэ түргэн тусламж дуудчихсан.

Нөхөр: Юань-юань, битгий айгаарай.

Эхнэр: Чи тэнэг юм уу? Тэдэнд хутга байгааг чи мэдэж байсан шүү дээ. Тэгсэн ч хутгалуулчихдаг галзуу юм уу?

Эхнэр: Чи ч гэсэн галзуу биш гэж үү? Би чамайг хамгаалах болно.

Эхнэр: Ярихаа боль . Чи яаж байна?

Нөхөр: Чи надад амлаач.

Эхнэр: За, би чамд амлая. Юу ч байсан амлая.

Гү Ян Шэнь: Би хараахан юу гэдгээ хэлээгүй байна шүү дээ.

Эхнэр: Чи намайг аварсан. Би чамд юу ч амлаж чадна.

Гү Ян Шэнь: Ирээдүйд дахиж ийм бодлогогүй үйлдэл хийхгүй гэж надад амла.

Эхнэр: Гү Ян Шэнь, Гү Ян Шэнь.

Найз: Үнэхээр сэтгэл хөдөлмөөр юм аа. Ийм зүйлийг бүр кинон дээр ч хийж зүрхлэхгүй байх.

 

 

Эхнэр: Аз болоход эмч хэлэхдээ хутга гүн ороогүй, амин чухал эрхтнүүдийг гэмтээгээгүй гэсэн. Үүнийг танд зориулж тусгайлан хийсэн юм. Улаан чавга болон хар тахианы шөл. Тамир тэнхээ оруулдаг.

Нөхөр: Баярлалаа

Нөхөр: Чи өнөөдөр их айсан байх даа. Май энийг ид.

Найз: А Юань, Чи зөвхөн Гү Яньшэнийг хараад байгаа юм биш биз дээ? Бид энд суусаар л байна.

Эхнэр: Та нар энд байсаар л байгаа юм уу. Их ид дээ, битгий нэрэлхээрэй. Нээрээ, өнөөдөр ноён Сон-д баярлах хэрэгтэй. Үгүй бол бид үнэхээр яахаа мэдэхгүй байх байлаа.

Сон Янг: Энэ бол миний үүрэг. Та хэтэрхий эелдэг байна.

Эхнэр: Гэхдээ надад  нэг асуулт байна. Та нар яагаад түүнийг ноён Гү гэж дууддаг юм бэ?

 

 

Нөхөр: БИд багийн найзууд. Хамтдаа өссөн юм.

Сон Янг:  Тийм тийм тийм. Гү ноён гэдэг тэрний хоч нь байгаа юм. Хүүхэд байхаасаа л Тэр үргэлж захирал болохыг мөрөөддөг байсан юм. Тийм болохоор бид зүгээр л түүнийг дагаад тэгж дууддаг болчихсон. Бид зүгээр л дасчихсан хэрэг. Хаха.

Гү Ян Шэнь Сон Янг, чи өнөөдөр орой аяллаар явна гэж хэлээгүй бил үү? Хоцорчихгүй биз дээ?

Сон Янг: Тийм, тийм, тийм. Би мартчихаж. Тэгвэл би та нарт саад болохоо больё доо.

Эхнэр:  Оройн хоол идэхгүй юм уу?

Сон Янг: Үгүй дээ, үгүй. БИ өлсөхгүй байна. БИ түрүүлээд явлаа.

Нөхөр: Би гаргаж өгчихөөд ирье.

Эхнэр: За.

За май үүнийг ав

Гү Ян Шэнь: Сон Янг чи компанийг сайн ажиглаж байгаарай. Ямар нэгэн яаралтай зүйл гарвал надтай хэзээ ч хамаагүй холбогдоорой.

Туслах: Ноён Гү, Гү группийн ерөнхийлөгчийн хувьд та группээ удирдахдаа эрс шийдэмгий байдаг. Гэхдээ хатагтай... тэр одоо зүгээр л нэг жижигхэн дуучин, бас өнгөрсөн үеэ мартчихсан. Хэрэв нэг өдөр тэр өнгөрсөн үеэ санавал та түүнтэй яаж нүүр тулах вэ?

Гү Ян Шэнь: Түүнтэй илүү их цагийг өнгөрөөвөл чи илүү их зүйлийг ойлгох болно. Ирээдүйн тухай дараа л ярилцъя.

Туслах: Тэгвэл таны бүх хүсэл биелэх болтугай гэж ерөөе.

Эхнэр: Ян Шэнь.

Нөхөр: Юань-юань. Хүйтэн байна. Ханиад хүрчих вий.

Эхнэр: Би ноён Сон-ыг жаахан хачин хүн гэж бодож байна. Ян Шэнь, чи надаар тоглоод байна уу?

Гү Ян Шэнь Надад чамд өгөх бэлэг байна.

Эхнэр: Хэрэггүй ээ. Мөнгөө битгий үр.

Нөхөр: Энэ үнэгүй зүйл.

Чамд зүүгээд өгөх үү?

Эхнэр: Чи хэзээ авсан юм?

Нөхөр: Нилээн удаан хугацааны өмнө.

Эхнэр: Гэхдээ бид уулзаад удаагүй шүү дээ.

Нөхөр: Юань Юань, би чамд зүүж өгч болох уу?

Эхнэр: За.

Нөхөр: Юань Юань, яасан бэ?

Эхнэр: Надад энэ хүзүүний зүүлт нэг л танил санагдаад байна.

Гү Ян Шэнь Чи ямар нэг зүйл санаж байна уу?

Эхнэр: Үгүй ээ, магадгүй би хэтрүүлж бодсон байх.

Гү Ян Шэнь Юань-юань, би чамайг маш эртнээс хайрлаж эхэлсэн. Чи хэзээ надтай гэрлэх вэ?

Найз: А Юань, чи ачийг нь хариулахын тулд үүнтэй гэрлэх хэрэгтэй. Битгий эргэлзээрэй. Зүгээр л тийм гэж хэл.

Эхнэр: Тиан тиан.

Нөхөр: Юань Юань, чи надтай гэрлэх үү?

 

 

Найз: Манай Юань эцэст нь хуримаа хийж байна.

Туслах: Энэ чинь сайн зүйл. Юунд нь уйлаад байгаа юм?

Найз: Би баяртай байна аа.

Хөтлөгч: Одоо хуримын ёслол албан ёсоор эхэлж байна.

Нөхөр: Өнөөдөр би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Эхнэр: Үгүй ээ, би хамгийн аз жаргалтай.

Хөтлөгч: Хуримын андгайгаа уншина уу.

Гү Ян Шэнь: Би, Гү Ян Шэнь/Lян Чин Юань, сайн дураараа эхнэр нөхөр болж байна. Сайн цагт ч, муу цагт ч, баян чинээлэг ч, ядуу зүдүү ч, эрүүл саруул ч, өвчин зовлонтой ч бид үргэлж хамт байх болно.

Хөтлөгч: За одоо бөгжөө солилцоорой.

Найзууд: Үнсэлцээрэй, үнсэлцээрэй, үнсэлцээрэй

 

Эрэгтэй: Би эсэргүүцэж байна.

Хүмүүс: Энэ хүн хэн бэ? Тэр яаж хуриман дээр ингэж дайрч орж чаддаг байна аа?

Эмэгтэй: Энэ сүйт бүсгүйн хөгжмийн студийн хамтрагч байх шиг байна.

Найз: Энэ чинь Лу Минчэ юу? А Юань-ыг гэрлэхэд тэр эргэж харалгүй гадаад руу явсан гэж сонссон. Тэр яагаад өнөөдөр гарч ирэв ээ?

Лу Минчэ: Чи түүнтэй хамт байж болохгүй. Түүний өмнө нь чамд юу хийснийг чи санахгүй байна уу? Тэр чамайг араар чинь тавьж өнөөх эмэгтэйгээ жирэмслүүлсэн. Тэгээд бүр чиний хүүхдийг ч үл тоосон. Чи энэ бүхнийг мартчихаа юу?

 

 

Гү Ян Шэнь: Юань Юань, Юань Юань. Чи яасан бэ? Юань Юань.

Эхнэр: Гү Ян Шэнь, Жан Шутун шиг үзэсгэлэнтэй бүсгүй чамайг гэж байхад чи яагаад намайг Хайчэн хүртэл дагаж ирсэн юм?

Нөхөр: Чи бүгдийг санаж байна.

Эхнэр: Тийм ээ, би санаж байна. Чи муу урвагч. Чиний худал хуурмаг, Жан Шутунтай явалдсан заваан харилцаа бүгдийг нь би санаж байна.

Нөхөр: Юань Юань. Миний буруу, үнэхээр миний буруу. Надад нэг боломж өгөөч дээ. Би алдаагаа засна.

Эхнэр: Алдаагаа засах аа? Би чамаас хол байх гэж Хайчэн рүү явсан. Чамайг эцэст нь мартаж чадсан. Чи намайг явуулахгүй юм уу? Би чиний худал үгэнд хууртдаг Лян Чин Юань биш.

Гү Ян Шэнь: Чи ямар ч болсон байсан би чамд хайртай. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Эхнэр: Чи надад хайртай гэж хэлж байгаа ч чиний хайр надад зөвхөн шарх л өгдөг. Зүрх рүү минь хутгаар хатгаж байгаа юм шиг л байдаг.

Гү Ян Шэнь: Юань-юань, би буруу зүйл хийсэн. Би үнэхээр өөрчлөгдөх болно. Би Жан Шутун болон тэр хүүхдийн асуудлыг шийдчихсэн. Би тэднийг зохицуулсан. Одоо надад үнэхээр зөвхөн чи л байна.

Эхнэр: Чи үнэхээр миний дотрыг муухайруулж байна. Тавь.

Гү Ян Шэнь Би тавихгүй.

Эхнэр: Тавь!

Эр: Гү Ян Шэнь, А Юань-аас хол бай!

Нууц амраг: Лян Чинь Юань, там руугаа тонил!

Найз: А Юань, болгоомжтой.

Эхнэр: Гү Ян Шэнь

Жан Шутун: Чи яагаад түүнийг хааж байгаа юм? Түүнд тийм их хайртай юм уу?

Нөхөр: Тийм ээ, би хайртай. Түүнд хайртай болохоор амь насаа өгөхөд ч бэлэн.

Жан Шутун: Харин би? Би юу юм? Хэрэв чи түүнд үнэхээр хайртай байсан юм бол яагаад надтай хүүхэдтэй болсон юм бэ?

Гү Ян Шэнь: Би зүгээр л алдаа гаргасан. Эр хүн болгоны гаргадаг тэр л алдаа. Бас Юань-юань хүүхэд гаргаж чадахгүй, тэр эрүүл биш.

Жан Шутун: Чи намайг үүнд хүчилсэн. Хүүхэдтэй болбол би байр сууриа бататгаж чадна гэж бодсон. Гэтэл чи өөрийн гараар миний хүүхдийг алчихлаа.

Хахаха! Эхнээсээ дуусах хүртэл би л ганцаараа тэнэг нь байж. Хэрэглэж дуусаад хаячихдаг хог байж.

Туслах: Хурдан цагдаа дууд.

Нууц амраг: Намайг тавь. Гү Ян Шэнь, би үхсэн ч сүнс болоод чамайг дагах болно доо.

Намайг тавь! Намайг тавь!

Гү Ян Шэнь Юань-юань, битгий яв. Надад дахин нэг боломж олгооч. Юань-юань, уучлаарай.

Эхнэр: Чиний уучлалтыг би хүлээж авч чадахгүй. Хутганы өмнүүр орж амиа золиослох чинь нүглийг чинь цагаатгаж болох ч учруулсан хохирлыг чинь арилгаж чадахгүй. Чи намайг араар тавихаар шийдсэн тэр мөчид л бидний хоорондын бүх зүйл дууссан.

Лу Минчэ: Явцгаая, энийг тэдэнд үлдээ.

Найз: А Юань, битгий эргэж хар. Ийм хүний төлөө харамсах хэрэггүй.

Гү Ян Шэнь: Юань-юань! Юань-юань!

 

 

Найз: А Юань, хэрэв уйлмаар байвал зүгээр л уйл. Битгий дотроо хадгал. А Юань, намайг хүлээж байгаарай.

Лу Минчэ: Түүнийг ганцааранг нь орхи.

 

 

Нөхөр: Чи арай нүцгэн байгаа юм биш биз дээ?

Би чамаар дуу бичүүлмээр байна.

Эхнэр: Ямар төрлөөр үү? Сэдэв нь юу байх вэ? Бас төлбөрөө яах юм?

Нөхөр: Хайрын тухай дуу бичээрэй.

 

Гү Ян Шэнь Өнөөдөр би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Эхнэр: Үгүй ээ, би хамгийн жаргалтай нь.

 

Эхнэр: Хүн яаж ийм тэнэг байж болдог байна аа? Тэр адгийн амьтанд дахин дахин дурлаад.

Лу Минчэ: А Юань босоорой.

Эхнэр: Минчэ.

Лу Минчэ: Юунд ч битгий санаа зов. Би байна. А Юань, А Юань.

 

 

Найз: Хөөрхий А Юань, тэр галзуурч байна.

Лу Минчэ: Чи харьж амар даа.

Найз: Зовох цагт л нөхрийн чанар танигдах юм.

Чи үнэхээр их хичээлээ.

 

 

Найз: Үгүй ээ, чи энд байсаар л байгаа юм уу?

Лу Минчэ: Шшш, чимээгүй бай. А Юань-ы халуун нь дөнгөж буугаад одоо л нэг гүн нойрсож байна.

Найз: Өөрийнхөө наад сахал үсийг хараач. Чи шөнөжин унтаагүй хэрэг үү?

Минчэ: Тийм үү?

Найз: Хүлээгээрэй. ЧИ одоо ч А Юаньд хайртай хэвээрээ юм уу?

Минчэ: Чи одоо л ойлгож байгаа юм уу?

Найз: Ярих ховтой боллоо.

Минчэ: За би хүнтэй уулзах ажилтай.

Би ингээд явъя даа.

Найз: Хүлээж бай, хүлээж бай. А Юань-ыг сэрэхийг хүлээгээд түүнд бүх зүйлийг тодорхой хэлээч. Хэрэв чи одоо ингээд явчихвал бүтэн өдрийнхөө хөдөлмөрийг үгүй хийнэ гэсэн үг биш үү?

Лу Минчэ: Тэр одоо маш эмзэг байна. Би түүнд нэмж дарамт болмооргүй байна. Юу ч битгий хэлээрэй.

Өө, нээрээ, би түүнд зориулаад гал тогоонд амуу будааны агшаамал хийчихсэн шүү. Сэрэхээр нь өгөөрэй.

Найз: А Юань азтай юм аа. Уулзсан залуу бүрээ татах юм. Тэгж битгий хэл ээ. Хамаагүй ярьж болохгүй шүү.  Гү гэж тэр амьтан сэтгэл хөдлөлөө хянах чадамжгүй, жинхэнэ новш.

 

 

Найз: За, түүний агшаамал хийх чадвар гайхалтай юм аа. Магадгүй тэр үүнийг тусгайлан сурсан юм болов уу?

А Юань, сэрсэн бол ирээд суу. Би чамд агшаамал аваад ирье.

Эхнэр: Хэрэггүй ээ би өлсөөгүй байна.

Найз: Тэгвэл дахиад жоохон унтаад дараа нь идэх үү?

Эхнэр: Агентлагт бас хэлээд өгөөрэй. Дараа 7 хоног гарах шинэ дууг хойшлуулъя гэж.

Найз: За тэгвэл чи хэдэн өдөр сайн амраад биеэ сайн тэнхрүүлээрэй.

би түүнд хэлье. Хэзээ хүртэл хойшлуулах юм?

Эхнэр: Тодорхойгүй хугацаагаар.

Найз: Тодорхой биш гэнэ ээ?

 

 

Найз: Харж байна уу? Тэр сүүлийн өдрүүдэд ийм байдалтай байна. Гадагшаа ч гарсангүй. Өмссөн унтлагын хувцас нь бараг элэгдэж дууслаа.

Минчэ: Сүүлийн үед ажил ихтэй байгаа биш үү?

Найз: Бүгдэнгээс нь татгалзсан. Бас их ууртай, бухимдалтай байгаа. БИ ойртож чадахгүй байна аа.

 

 

Нөхөр: Надад чамд өгөх бэлэг байна.

Эхнэр: Надад бэлэг хэрэгүй ээ. Мөнгөө битгий үрээ.

Гү Ян Шэнь: Энэ үнэгүй ээ. Би чамд зүүгээд өгье, за юу?

Эхнэр: Новш.

Минчэ: А Юань,

Найз: А Юань, тайвшир. Өөрийгөө битгий гэмтээ.

Эхнэр: Надад битгий ойрт!

Лу Минчэ: А Юань, томоотой бай. Би чамайг нэг газарт аваачъя.

Эхнэр: Лу Минчэ, чи намайг хаашаа авч яваа юм бэ?

Лу Минчэ: Энэ бол миний ганцаараа ирэх дуртай газар. Нууц газар юм.

Эхнэр: Тэгээд надад ямар хамаатай гэж? Ганцаараа яв би явлаа.

Минчэ: А Юань

Эхнэр: Юугаа хийгээд байгаан? Чи хүн хулгайлагч юм уу?

Лу Минчэ: А Юань, надад итгэ, бид удахгүй очно. Тэнд чамд таалагдах болно. За юу?

 

Эхнэр: Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

Лу Минчэ: Гоё байгаа биз? Би энийг санаандгүй олсон юм. Зөвхөн миний мэдэх нууц. Би өмнө нь энд хэнийг ч авчирч байгаагүй. А Юань, энэ наранцэцгүүдийг сайн хар даа. Тэд өөрсдөө ургасан. Жил бүр өөрсдөө ургадаг. Хэн нэгэн арчлахгүй байсан ч тэдэнд хамаагүй. Бид ч бас адилхан. Хэн нэгнийг хайрлах эсвэл үзэн ядахаас үл хамааран бид өөрийгөө алдаж болохгүй. Энэ бол амьдралын гол утга учир биш гэж үү?

 

 

Үзэгч: Бурхан минь, энэ ая, энэ үг үнэхээр гайхалтай юм.

Эм: Би бүр зарсхийчихлээ.

Эр: Тайзан дээрх энэ байдал... Хэн тэднийг шинэ залуу дуучид гэж итгэх юм бэ?

Эр: Хятадын хөгжмийн ертөнц үнэхээр өөрчлөгдөх гэж байна уу?

Эхнэр: Энэ бол бидний "Наранцэцэг" (Sunflower) нэртэй шинэ дуу. Хэвлэл мэдээллийнхэн биднийг дэмжинэ гэж найдаж байна.

Найз: Бүгдэд нь баярлалаа.

Эхнэр: Та бүхэн Тиан тиан, Чин Юан бидний амьд тоглолтыг үзлээ. Биднийг дагаж, лайк дарж, түгээвэл "Чин Тиан" хамтлагийн гарын үсэгтэй зураг авах боломжтой шүү. Баяртай.

Лу Минчэ: Би мэдсэн юм аа. Миний бүсгүй үргэлж хамгийн тод наранцэцэг байх болно гэдгийг.

 

 

Нөхөр: Юань-юань, яагаад ямар ч сураг алга байна вэ? Юань Юань энд байна.

Эхнэр: Энэ бол бидний "Наранцэцэг" нэртэй шинэ дуу. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн үүнийг дэмжинэ гэж найдаж байна.

Гү Ян Шэнь Юу, түүний шинэ дууг "Наранцэцэг" гэдэг гэнэ ээ?

Туслах: Ноён Гү, аажуухан. Та дөнгөж сая сэхээн амьдруулах тасгаас шилжиж ирсэн шүү дээ. Баларлаа шарх задарсан байна.

Гү Ян Шэнь Хараач. Юань-юань-ы шинэ дууг "Наранцэцэг" гэдэг юм байна. Тэр намайг уучилж. Тэр намайг заавал уучилсан байх ёстой.

Туслах: Ноён Гү, эхлээд хэвтэж бай л даа. Би эмч дуудаад ирье.

Нөхөр: Би түүнийг олмоор байна.

Туслах: Гү ноёнтон, та чинь галзуураа юу?

 

 

Фэнүүд: Наашаа хараарай. Наашаа хар. Гарын үсгээ өгөөч. Та үнэхээр таалагддаг шүү.

Харуул: Лян хатагтай, Тиан хатагтай. Гадаа байгаа фэнүүд галзуурч байна. Бид ВИП хэсгийг нээчихсэн байгаа. Намайг дагаад яв.

Эхнэр: Хичээсэнд баярлалаа. Явцгаая.

Гү Ян Шэнь Юань-юань, би эцэст нь чамайг оллоо.

Эхнэр: Гү Ян Шэнь!

Харуул: Чи яаж энд орж ирэв? Одоо гар!

Туслах: Уучлаарай. Гуйж байна, бидэнд зөвшөөрчих. Бид зөвхөн хэдхэн үг л хэлмээр байна. Зөвхөн хэдхэн үг.

Тиантиан: Манай Юань-юань чамаас болж хангалттай хохирсон. Чи яаж энд ирж чаддаг байна аа?

Минчэ: А Юань, чи намайг эд нарыг гаргаасай гэж хүсэж байна уу?

Эхнэр: Үгүй ээ, би зохицуулж чадна. Чи энд намайг хүлээж бай.

Нөхөр: Сяо Сон, чи тэнд очоод намайг хүлээж бай.

Туслах: За Гү ноёнтон.

 

Нөхөр: Юань-юань, чи эцэст нь над дээр дахиад хүрээд ирлээ. Би чиний шинэ дууг сонссон. Чи намайг уучилсан, тийм ээ?

Эхнэр: Үгүй ээ, би зүгээр л өөрийгөө чөлөөлсөн юм.

Нөхөр: Намайг уучлахгүй байсан ч хамаагүй. Надтай уулзаж л байвал болно. Урт хугацаа хэрэгтэй байсан чхамаагүй. Надад хугацаа байна. Би өмнөх алдаагаа залруулъя.

Эхнэр: Үгүй ээ. Энэ бол бидний сүүлчийн уулзалт. Надад дахиж саад болохгүй байхыг хүсье.

Гү Ян Шэнь: Чи зүгээр л уурандаа ингэж хэлж байгаа юм. Чи намайг анхны удаа хайрлаж чадсан, хоёр дахь удаагаа ч чадсан. Энэ нь би чиний жинхэнэ хайр гэсэн үг. Чи надад дахин дурлаж, надтай гэрлэх болно.

 

 

Найз: Энэ хорвоо дээр чам шиг ийм арчаагүй новш байдаг аа?

Намайг битгий зогсоо. Би түүнд заавал сургамж өгөх ёстой.

Эхнэр: ЧИ яриа ойлгохгүй байгаа болохоор би шулуухан хэлье. БИдний хооронд ямар ч харилцаа байхгүй. Цаашид ч байхгүй. Хэзээ ч байхгүй.

Миний хэлэх үг ингээд дууслаа. Баяртай.

Гү Ян Шэнь Би итгэхгүй байна. Чи надад хайртай хэвээрээ байгаа. Үгүй бол яагаад шинэ дуугаа "Наранцэцэг" гэж нэрлэсэн юм бэ? Яагаад миний өгсөн хүзүүний зүүлтийг зүүсэн хэвээрээ байгаа юм?

Эхнэр: Чиний өгснийг би аль хэдийн хаячихсан. Үүнийг би өөрөө худалдаж авсан юм. Нөхөр: Юань-юань, өөрийгөө битгий хуур. Наранцэцэг бол бидний хайрын бэлгэдэл байсан. Хэрэв чи наранцэцэгт дуртай хэвээрээ бол чи намайг бодсоноосоо ч илүү хайрладаг гэсэн үг.

Эхнэр: Сайн сонсож ав. Би угаас наранцэцэгт дуртай. Чамаас болоод дуртай зүйлдээ дургүй болно гэж байхгүй. Чи тийм ч чухал хүн биш.

Найз: Ваав, А Юань үнэхээр мундаг юм аа. Би бүр дурлах нь ээ.

Нөхөр: Боломжгүй зүйл. Боломжгүй.

Эхнэр: Би үүнийг саяхнаас л ухаарсан. Би нэг хүнд талархах ёстой. Энэ дууг түүнд зориулж бичсэн юм.

Найз: Яагаад надад хайрын "эхүүн" үнэр үнэртээд байна вэ?

Туслах: Ноён Гү, эмнэлэг рүү хурдан явцгаая. Шарх чинь улам дордоод байх шиг байна.

Нөхөр: Би бууж өгөхгүй. Би чамайг заавал буцааж авна.

 

 

Бүгд: Төлөө. Манай шинэ дууны орлого 100 саяыг давна гэж бодож байна.

Минчэ: Манай шинэ дуу сарын турш хит болно гэдэгт итгэлтэй байна.

Найз: Дууны маань зохиогчийн эрхийн төлбөр арван саяас даваасай.

Лу Минчэ: Юу болоо вэ? Ямар нэг зүйл болоо юу?

Эр: А Чэ, чи хаана байна? Эмээгийн бие гэнэт муудаж, цус харвачихлаа. Эмнэлэг дээр хурдан ир.

Лу Минчэ: Эмээгийн бие маш хүнд байна гэнэ ээ? Би одоохон очлоо.

Эр: Эмч хэлэхдээ өнөөдрийг давж чадах эсэхийг нь мэдэхгүй байна гэсэн. ЧИ хүнтэй уулзаж байгаа гэл үү? Эмээ чамайг найз охиноо аваад ир гэсэн. Сүүлийн удаа хараад амар тайван явъя гэсэн. Хөөе, чи намайг сонсож байна уу? Түүнийг хурдан авчир. Би гарын үсэг зурах гэж байна.

Минчэ: Би яах ёстой вэ? Би худал хэлэх ёсгүй байсан юм. Надад хэн тусалж чадах уу?

Найз: Үгүй ээ. Би бол энэ ертөнцөд унасан ганцаардмал эмэгтэй, оччихвол миний хөгжмийн онгодыг үгүй хийнэ.

Эхнэр: Яагаад над руу хараад байгаа юм? Хөгшин хүнээр ингэж тоглох чинь сайн биш шүү дээ.

Минчэ: Эмээ минь бүх насаараа шаргуу ажилласан. Манай гэр бүл 3 үеэрээ л байдаг. Тэр надад хамгаас илүү хайртай.  Би түүнийг харамсалтайгаар явуулмааргүй байна.

Эхнэр: За яахав, жүжгээ дуустал нь тоглоё.

 

 

Минчэ: Эмээ, эмээ! А Чэ ирлээ.

Эхнэр: Сайн байна уу, авга ах, авга эгч ээ. Намайг Лян Чин Юань гэдэг. Би Лу-тай хамт ирлээ. Эмээ дээр хамт зочлохоор ирлээ.

Аав: Сайн уу Лян Чин Юань.

Ээж: Сайн байна. Хурдан эмээ дээр хүрээд ир.

Аав: Хурдал. Ээж ээ, сэрээрэй. А Чэ, ирээдүйн бэрээ авчирсан байна. Хараач.

Минчэ: Эмээ, та сэрчихэв үү?

Эхнэр: Сайн байна уу, эмээ. Намайг А Юань гэдэг.

Эмээ: Энэ хүүхэд үнэхээр царайлаг юм аа. А Юань, суу даа. Өө, бурхан минь. Чи үнэхээр азтай хүн юм, чи А Чэ-г удирдаж чадаж байна шүү дээ. Би амар тайван явж чадах нь.

Минчэ: Эмээ, та юу яриад байна аа? Та 100 насална шүү дээ.

Эхнэр: Эмээ, таны тарианы зүү буруу орчихож. Энэ маш аюултай. Би танд туслаад янзлаад өгье.

Эмээ: Үгүй ээ.

Лу Минчэ: Аав аа, юу болоод байна аа?

 

Эмээ: Өө. За яахав, ямар ч байсан би бэртэй болчихлоо.Эмээ нь дахиж дүр эсгэж чадахгүй нь. А Юань, эмээтэйгээ хамт яв. Эмээ гэртээ зөндөө бэлэг бэлдсэн байгаа. Явцгаая. Эмээ хүлээж байгаарай. 

Аав: Надтай хамаагүй шүү. Энэ бол эмээгийн санаа байсан юм. Би компани дээрээ маш их ажилтай байна. Би хурдан явах хэрэгтэй.

Ээж: Чи яваад түүн рүү оч. Энэ бидэнд хамаагүй.

Минчэ:Арай дэндүү юм аа. Би үхтлээ айлаа.

 

 

Эхнэр: Энэ чинь нөгөө алдартай "Хайхуа" харш биш үү? Би өмнө нь сэтгүүл дээр харж байсан юм байна.

Минчэ: Тийм ээ

Эхнэр: Миний санаж байгаагаар Хайчэний хамгийн чинээлэг Чү гэр бүлийнхэн энд амьдардаг гэсэн. Та нар Чү гэр бүлтэй ямар холбоотой юм?

Эмээ: А Юань, энэ Чү групп чинь манай гэр бүлийнх. А Юань, чи манай гэр бүлд бэр болж орвол хэзээ ч зовохгүй.

Эхнэр: Чи "Чу" группийн залгамжлагч юм уу?

Ээж: Манай А Чэ-д юу тохиолдоод байгааг би мэдэхгүй юм. Ийм том групп байхад гэртээ ирж удирдахаас татгалзаад хөгжмийн студи нээх гэж зүтгээд байх юм.

Лу Минчэ: Би хөгжимд дуртай. Би өөрийн хүчээр амьдармаар байна.

Эхнэр: ЧИ санй хичээхгүй бол, тэрбум хөрөнгийн өв залгамжлагч болох нь байна шүү.

 

 

Эхнэр: Надаас дахиж ийм асуудалд туслаач гэж битгий гуйгаарай.

Баян хүмүүс үнэхээр идэвхтэй юм аа. Та нар байнга идэж, ууж байх юм. Би үүнийг дийлэхгүй нь.

Минчэ: Чи тэдэнд таалагдсан болохоор л ингэж байгаа юм.

Эхнэр: Нээрээ, энэ зүйлсээ ав. Эдгээр юмнууд чинь арван саяын үнэтэй.

Би үүнийг авч чадахгүй ээ. Тиймээс ирээдүйн өөрийнхөө жинхэнэ эхнэрт үлдээ.

Лу Минчэ: Чамаас өөр хэн ч хатагтай Лу болохгүй.

Гү Ян Шэнь Юань-юань, чи мөн үү?

Эхнэр: Надад муу совин төрөөд байна.

Нөхөр: Юань-юань, чи яагаад энд байгаа юм бэ? Би мэдлээ. Чи болон чиний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа биз дээ?

Эхнэр: Өөрийнхөөрөө л бод.

А Чун, явцгаая.

Гү Ян Шэнь Хүлээгээрэй, намайг үгээ дуусгахыг зөвшөөрөөч. Би өнөөдөр "Чу" групп дээр төсөл ярилцахаар ирсэн юм. Чиний төлөө би Гү группыг Юньчэнээс Хайчэн рүү аажмаар нүүлгэхэд бэлэн байна.

Эхнэр: Ноён Гү, үг хэлээ бодож хэлээрэй. Чиний юу хийх чинь надад огт хамаагүй.

Гү Ян Шэнь Яахаараа хамаагүй байдаг юм? Намайг Хайчэнд байр сууриа олчихвол чи хөрөнгө оруулалт хайж хаа сайгүй явж гадуурхагдах шаардлагагүй болно.

Эхнэр: Хэрэггүй ээ.

Гү Ян Шэнь Тийм ээ, чи дуу бичиж, тоглолт хийж ингэж их зүтгэх шаардлагагүй. Тэр үед чи зүгээр л гэртээ хатагтай Гү байхад л хангалттай. Би чамайг үргэлж алган дээрээ бөмбөрүүлж явах болно.

Лу Минчэ: Ноён Гү-гийн нүднээс харахад чи үнэхээр өөрийнхөө алдааг бүрэн ухаараагүй байна. Өөрийгөө зөв гэж бодсон хэвээрээ л байна. Чи А Юань юунд дуртайг ч мэдэхгүй байж дураараа ярих юм.

Нөхөр: Чу Минчэ, би чамтай аль эрт учраа олчихсон.  Хэрэв чи саад болоогүй бол бид аз жаргалтай амьдрах байлаа. Хэрэв чи бидний хэрэгт дахиж оролцвол надаас сайн зүйл битгий хүлээгээрэй.

Эхнэр: Би чамайг маш удаан тэвчлээ. Чи яаж түүнийг ингэж доромжилж чаддаг байна аа?

Нөхөр: Юань-юань, чи үнэхээр түүнийг өмөөрч байна уу? Тэр бол ядуу хүн. Тэр надаас дээр гэж үү?

Эхнэр: Тийм ээ, тэр чамаас дээр. Тэр өөрийнхөө хүчээр бүхнийг хийдэг, бусдын өгөхийг хүлээдэггүй. Явцгаая.

А Чэ: Энэ бол А Юань. Тэр өөрөө миний гараас хөтөллөө.

Эхнэр: Уучлаарай. Би зүгээр л яарсандаа гараас чинь хөтөлснөө мартчихаж. Гэхдээ санаа зоволтгүй ээ. Би бол өөрийн гэсэн зарчимтай хүн. Би хэзээ ч чамаас хамааралтай байхгүй,

А Чэ: Чамайг надад найдаасай гэж би хүсэж байна. Насан туршдаа байсан ч болно.

 

 

Нөхөр: Энэмуу новш Юань Юаньд санаархаж байгаа нь гарцаагүй. Нэг арга бодохгүй бол болохгүй юм байна.

 

Найз: Хөөе, А Юань. Тэрнийг ахр даа.

Эхнэр: Яасан?

Найз: Энэ шинэ үзэсгэлэн хэзээ нээгдсэн юм бэ? Би өмнө нь харж байгаагүй юм байна. Арван долоон жилийн "царцаа" загварлаг юм аа. Энэ үзэсгэлэн ямар утга учиртайг би мэдэхгүй юм.

Эхнэр: Хурдан явцгаая, цаг болж байна. Би маргааш өглөө шинэ дууны дээжээ өгөх ёстой. Заавал сайн бичүүлэх хэрэгтэй.

Найз: Яагаад ингэж яараад байгаа юм бэ? Ороод нэг сонирхоцгооё. Санаандгүй олсон онгод бодлыг чинь өөрчилж магадгүй. Бүтээл хийхэд чинь хэрэг болно шүү.

 

 

Хүмүүс: Ваав хараач, хараач. Энэ Гү ноёнтоны гар ноорог байна. Энэ бүгдийг гараар бичсэн байна.

Хүмүүс: Үнэхээр өвөрмөц юм аа. Үүнийг хараач. Ваав!

 

 

Эхнэр: Гү Ян Шэнь, энэ галзуу амьтан.

Найз: Хөөе, А Юань, нааш ирээд хараач. Энэ чиний арван зургаан настай үеийн зураг байна.

Гү Ян Шэнь: Тиантиан, энэ тэнэгийг яая даа.

Эм: Тэр бол энэ үзэсгэлэнгийн гол баатар байна.

Эм 2: Ваав, тэр үнэхээр үзэсгэлэнтэй, эрхэмсэг юм аа.

Эм: Чи түүнийг танихгүй гэж үү? Чинтиан хамтлаг одоо алдартай болсон. Тэдний шинэ дуу чартын дээгүүр удаан хугацаанд бичигдэж байгаа.

Эм: Ваав, тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас авъяастай юм аа. Тэр ийм хүнд хайрлагдаж байдаг. Бурхан түүний төлөө ямар хаалгыг хаасан юм бол оо?

Гү Ян Шэнь: Чин Юань, чамайг ирнэ гэдгийг би мэдэж байсан юм.

Эхнэр: Уучлаарай. Би одоо явлаа.

Нөхөр: "Арван долоон жилийн царцаа" цаг хугацааны үзэсгэлэнд маань ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ үзэсгэлэн бол хатагтай Лян Чин Юань-д барьж буй бэлэг юм. Үзэсгэлэнд байгаа бүх зүйлд бидний хайр дурлалыг илэрхийлж байгаа. 17 жилийн царцаа гэж нэрлэх болсон шалтгаан нь миний Лян хатагтайд өгсөн хайр сэтгэлтэй минь холбоотой. Яг л царцаа шиг газарт бүгж, тоолж баршгүй олон бэрхшээл, өвдөлт, харанхуйг туулсны эцэст энэ хайр ямар гүн гүнзгий болохыг би ойлгосон. Юань-юань, надад дахин нэг боломж олгооч, тэгэх үү?

Зочид: Зөвшөөрөөч! Зөвшөөрөөч! Зөвшөөрөөч!

Найз: Үнэнийг хэлэхэд Гү Ян Шэнь үнэхээр муу хүн юм. А Юань түүнд итгэхгүй байх аа, тийм ээ?

Эхнэр: Гү Ян Шэнь, өөрийнхөө төсөөллөөр дэлхийг битгий бод. Чи яг алиалагч шиг харагдаж байна. Өө нээрээ Чи нэгэнт газар доор нуугдаж байгаа бол заавал гарч ирэх шаардлагагүй. Зүгээр л тэндээ ялзарч бай.

 

 

Эхнэр: Юу вэ?

Минчэ: Эхлээд нээгээд үз.

Эхнэр: Би завгүй байна.

Минчэ: Би юу ч хэлээгүй байна шүү дээ.

Эхнэр: Нааш нь өг. Илэрхий байна.

Минчэ: Надад дахиад нэг удаа тусалчих. Хэрэв би ганцаараа үдэшлэг дээр очвол тэр баян хүүхнүүд намайг амьдаар минь идчихнэ.

Эхнэр: Надаас ийм зүйл дахиж битгий гуй гэж хэлсэн шүү дээ. Намайг ашиглаж болохгүй шүү дээ. Дээрээс нь Чи яагаад Тиантиан аас асуудаггүй юм бэ?

Лу Минчэ: Тэр ууланд алхахаар аяллаар явчихсан. Тэр сүүлийн хэдэн өдөр байхгүй байгаа. Бас аав маань өнөөдөр орой очно. Хэрэв би өөр хүн дагуулаад очвол миний өмнөх худал хэлсэн нь илэрхий болчихно шүү дээ.

Эхнэр: Би чамаас үнэхээр айж байна. Гэхдээ энэ сүүлчийн удаа шүү. Дахиж хэзээ ч үгүй.

Минчэ: Бурхан минь, би сая юу хийчихэв ээ? Намайг алгадах байх даа.

Эхнэр: Юу болоод байна? Миний зүрх яагаад хурдан хурдан цохилоод байна вэ? Хэт их кофе ууснаас болсон байх. Тийм юм байна.

Минчэ: Юу… чи… өөрөө шийдвэрээ гарга даа.

Эхнэр: Хөөе чи, хурдан яв. Миний бүтээлд битгий саад бол.

Лу Минчэ: За за, үргэлжлүүлээд хий дээ. Өө, зүгээр ээ.

Эхнэр: Тэр ингэж харагдахдаа үнэхээр өхөөрдөм юм аа.

 

 

 

Эр: Бурхан минь, тэр чинь шинэ залуу алдартай дуучин Лян Чин Юань биш үү? Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Эм: Түүний өмссөн даашинзыг харсан уу? Энэ чинь 50 саяын үнэтэй "YCCGG"-ийн лимитэд загвар байна. Түүний өнөөдрийн хамтрагч хэн байх бол? Ямар азтай залуу байгаа бол?

Гү Ян Шэнь: Юань-юань. Намайг энд байгааг чи яаж мэдсэн юм? Гадаа салхитай байна, чиний бие сайн биш байгаа шүү дээ. Надтай хамт дотогшоо ор.

Минчэ: Мэдээж би хамтрагчдаа анхаарал тавих болно.

Ноён Гү, битгий төвөг уд.

Нөхөр: Өмнө нь Юань-юань миний гараас хөтөлдөг байсан. Би дэлхийн бүх эрчүүдийн атаархлыг төрүүлсэн эр байх ёстой байлаа.

 

Эхнэр: Яагаа над руу ширтээд байгаа юм?

Минчэ: Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна.

Эхнэр: Арай өөр юм хэлж болохгүй юу?

Минчэ: Үзэсгэлэнтэй байна. Гэхдээ үзэсгэлэн гоо бол чиний давуу талуудыг сүүлийнх нь.

Эхнэр: Сүүлд хэзээ би ингэж чин сэтгэлээсээ инээснээ санахгүй байна.

Минчэ: Миний бүсгүй ингэж инээсээр байх болно.

 

 

Нөхөр: Уучлаарай, гар маань халтирчихлаа. Уучлаарай, Юань Юань, би даашинзыг чинь баллачихлаа. Би чамд шинийг авч өгье.

Эхнэр: Хэрэггүй ээ, би үйлчлэгчээс асууж цэвэрлүүлье. Нөхөн төлбөр өгмөөр байгаа бол А Чэд өг.

Үйчллэгч: Ийшээ явна уу.

Гү Ян Шэнь: А Чэ, чамтай их дотно байх чинь.  Чи ядуу байж тийм үнэтэй даашинз аваад, бүх насаараа хураасан мөнгөө дуусгасан байх даа.

Минчэ: Тэр хамгийн сайхныг л өмсөх ёстой, тийм биш гэж үү?

Нөхөр: Үнэндээ чи ийм хэрэггүй зүйл хийх шаардлагагүй. Би өнөөдөр Лу Дун-ыг олж, "Чу" группийн төслийг авч Хайчэнд байр сууриа баттай олох болно. Тэгвэл Юань-юань аяндаа над дээр гүйгээд ирнэ.

Лу Минчэ: ийм нэг үг байдаг даа. Ноён Гү, чи үнэхээр дэндүү өөртөө итгэлтэй юм аа.

Нөхөр: БИ чамд зүгээр сануулж байна.  Юу ч үгүй хоцров доо.

Минчэ: За, Хэн юу ч үгүй хоцрохыг харж л байя.

 

 

Зочин: Ноён Лу, уулзалгүй удлаа.

Лу Дун: За, бүгдэд нь мэнд хүргэе.

Гү Ян Шэнь Ноён Лу, би Юньчэний Гү Ян Шэнь байна. Өмнө нь тантай оройн хоолонд орж байсан, дараа нь гэрт чинь зочилсон боловч та байхгүй байсан.

Лу Дун: Надад сэтгэгдэл төрж байна. Чи үнэхээр чадварлаг залуу байна.

Нөхөр: Уучлаарай ноёнтон, өидний ярьж байсан төслийн талаар…

Лу Дун: Өөр өдөр ярилцвал яаж байна?  Төслийнхөө танилцуулгыг аваад манай нарийн бичиг дээр очоорой. Би бүх зүйлийг зохицуулна.

Гү Ян Шэнь Баярлалаа, ноён Лу. Сайхан хамтын ажиллагаа байх болно гэдэгт итгэлтэй байна. Төлөө.

Лу Дун: Хамтын ажиллагааны төлөө! Нээрээ, Куан энд ирчихсэн байгаа. Би та хоёрыг танилцуулж болох юм. Тэр удахгүй группыг удирдана.  Хамтран ажиллагсад бие биенийгээ таьдаг байхад муу зүйл байхгүй бодож байна.

Гү Ян Шэнь Миний хувьд нэр төрийн хэрэг. Ноён Лу-гийн хэлснээр цаашид "Чу" групп бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллах болно. Гайхалтай, Юань-юань. Би чамд нэг алхам ойртлоо,

Лу Дун: А Чэ.А Чэ, нааш ир. Чамайг шинэ найзтай чинь танилцуулъя.

Нөхөр: Юу? А Чэ?

Лу Минчэ: ноён Гү, дахин уулзлаа.

Гү Ян Шэнь Чи залуу эзэн Лу байсан юм уу?

Лу Минчэ: Тийм ээ, миний овог Лу.

Гү Ян Шэнь: Лу овогтой хүмүүс олон байдаг.  Энэ бацаан үнэхээр ноён Лу-гийн хүү байх гэж.

Лу Дун: Та нар бие биенээ таньдаг юм уу?

Гү Ян Шэнь Бид хамтран ажиллаж чадахгүй учраас би шууд эх үүсвэрийг нь таслах болно. Би энэ бацааны Юань-юань-ы тухай бодлыг таслах болно.

Аан тийм ээ, Лу ноёнтон. Лян Чин Юань хатагтайтай хамтдаа өнөөдөр ирсэн байсан. Тэр надтай 2 удаа гэрлэж байсан. Үл ойлголцлоос болоод үр хөндөлт хүртэл хийлгэж байсан. Тэгээд уйтгарлаад Хайчэнд ирсэн юм. Ийм асуудлаас болоод би ч бас Юньчэнээс Хайчэн рүү хурдан ирэх шаардлагатай байгаа юм.

Лу Дун: Та хатагтай Лян-ыг таны хүүхдийг тээсэн гэж хэлсэн үү?

Нөхөр: Хмм, би тэгж хэлсэн. Баян айлын эцэг эх яаж хүүхдээ үр хөндүүлж байсан, салсан хүүхэнтэй гэрлэхийг зөвшөөрөх юм бэ?

Гү Ян Шэнь Тийм ээ, үнэнийг хэлэхэд би ч бас хариуцлага хүлээх ёстой. Би ичиж байна. Цаашид би түүнд сайн анхаарал тавих болно. Гэхдээ эрхэм "Чу" группийн үүднээс бид Лу-г ингэж хохироож болохгүй.

Эхнэр: Гү Ян Шэнь, ичдэггүй амьтан.

Минчэ: Бохир ажлыг надад даатга. Гараа битгий гэмтээ.

 

 

Зочин: "Чу" групп болон дуучин Лян Чин Юань уу?

Эм: Тийм ээ, би тэднийг дөнгөж сая үүдээр хамт орж ирэхийг харсан.

Гү Ян Шэнь Юань, чи надад итгэх ёстой. Би бол чамд үнэхээр санаа тавьдаг хүн. Харин Лу Минчэ-гийн хувьд тэр эцэг эхийнхээ шалгуурыг ч давж чадахгүй.

Лу ноёнтон, та бол туршлагатай хүн. Залуу хүмүүс хайр дурлал чухал гэж бодож байгаа байх. Гэхдээ Хайчэны хамгийн чинээлэг хүний хувьд өмнө нь амьдрал зохиосон хүн бол танай гэр бүлд сайн тохирохгүй байх.

Зочин: Үнэхээр тийм шүү.

Эм: Хайчэний хамгийн баян хүний залгамжлагчид маш олон, баян айлын охид дугаарлан хүлээж байхад яаж салсан хүүхэнтэй гэрлэх юм бэ?

Эр: Тохирохгүй юм байна.

Эхнэр: Лу Минчэ бид хоёр дүр эсгэж байгаа ч Лу авга болон Лу-гийн гэр бүлийнхэн надад үнэхээр сайн ханддаг. Одоо тэд надад урам нь хугарсан байх даа.

Минчэ: А Юань, битгий яв. Чи буруу зүйл хийгээгүй шүү дээ.

Гү Ян Шэнь Энэ арга ажилласан бололтой. Ахмадууд зөвшөөрөхгүй л бол Лу Минчэ юу ч хийж чадахгүй гэж би бодож байна.

Лу Дун: Энэ цохилтыг би Лу гэр бүлийн ирээдүйн бэрийн өмнөөс өгч байна. Чамтай холбоотой байх нь зүгээр л хараал юм байна. Азгүй амьтан.

Эхнэр: Лу авга аа,

Нөхөр: яаж ийм зүйл болж болох билээ? Ноён Лу, та түүнийг өмнө нь гэрлэж байсан, хүүхэдээ алдаж байсанг нь тоохгүй гэж үү?

Минчэ: Манай овог яагаад Лу мөртлөө манай компани "Чу" групп гэж нэрлэгддэгийг тааж үз л дээ.

Лу Дун: Учир нь манай группийг үндэслэгч бол Минчэ-гийн эмээ юм. Тэр амьдралдаа дөрвөн удаа гэрлэж байсан. Тэр өөрийнхөө шаргуу хөдөлмөрөөр босгосон бизнесээ ямар нэгэн нэр хүндтэй холбохыг хүсээгүй. Тийм болохоор өөрийнхөө нэрээр нэрлэсэн юм.

Эхнэр: Тэр миний тухай зөв хэлсэн.

Минчэ: Би гэр бүлийнхэндээ чамайг эцэг эхдээ хаягдсан тухай чинь хэлсэн. Бүгд чамд санаа зовж байгаа, ялангуяа эмээ. Тэр хэлэхдээ зөвхөн намаг дунд байсан хүн л тэндээс гарч ирэх ямар хэцүү байдгийг мэддэг гэсэн.

Лу Ду: Охин минь, битгий гунигла. Өнөөдрийн энэ саад бартааг туулсны дараа чиний амьдралын үлдсэн хэсэг дардан байх болно.

Минчэ: Би эмээгийнхээ өмнөөс чамд хундага өргөж байна. Тэр чамайг өөртэй нь хамгийн адилхан охин гэж хэлсэн. Чи залуу байна, чиний түүх түүнийхээс илүү гайхалтай байх ёстой.

 

Зочин: Хатагтай Лян, би танд хундага өргөе.

Эм: Залуу байхдаа новш нартай тааралдахгүй хэн байх билээ? Зүгээр л тэднийг хаячих.

Эр: Би чамайг хүндэлдэг, би чиний шүтэн бишрэгч.

Эхнэр: Баярлалаа,

Минчэ: та бүхэнд баярлалаа. би үүнийг түүний өмнөөс уучихъя.

Гү Ян Шэнь Яаж ийм зүйл болдог байна аа? Миний Юань Юань.

 

Хамгаалагч: Гү ноёнтон, зохион байгуулагчийн зүгээс өнөөдрийн арга хэмжээнд таныг энд уриагүй. Одооноос эхлэн Хайчэний бүх баян гэр бүлүүд чамтай хамтран ажиллахгүй. чи өөрөө явах уу, эсвэл бид туслах уу?

Нөхөр: Юань-юань,

Харуул: яв

Нөхөр: Юань-юань,

Лу Дун: би чамд тэгж их битгий уу гэж хэлсэн шүү дээ. Алив болгоомжтой. Хүү минь аав нь ингэж л тусалж чадна. Цаашдаа өөрөө зохицуулаарай.

Эхнэр: Ус уумаар байна.

Минчэ: Би чамд ус аваад ирье. А-юань, босоод ус уу. Ус энд байна.

Эхнэр: Чи үнэхээр царайлаг юм аа.

Лу Минчэ: Би зүүдэлж байгаа юм биш биз? А юань миний дэргэд байна.

 

 

Лу Дун: А Чэ, А Чэ. Чи сэрчихсэн үү? Би орлоо шүү.

Эхнэр: Тиантиан, юу болсон бэ?

Ээж: А Чэ, А Чэ чи сэрчихсэн үү? Бид нар орлоо шүү.

А Чэ чи зүгээр үү? Ээжийгээ битгий айлгаад бай.

Минчэ: Үгүй ээ, би хувцасгүй байна шүү. Би чамд хувцас аваад ирье.

Эхнэр: Чи хувцаслачихсан уу?

Минчэ: Аажуухан өмс дөө, битгий яар.

Баларлаа.

Эхнэр: Юу болоо вэ?

Минчэ: Чи энэ хувцасыг өмсөж чадахгүй нь.

Эхнэр: Бурхан минь, өчигдөр шөнө ямар ширүүн байсан юм бол оо?

Минчэ: ИТгэж чадахгүй нь ээ. Би ямар араатан шиг байсан юм бэ?

 

 

Ээж: А Чэ, чамайг өчигдөр уусан гэж ааваас чинь сонслоо. Тэгээд ганцаараа харьна гэсэн гэнэ. Тэгээд загинуулаад аюултай гээд энд авчирсан байна.

Аав: Тийм ээ, А Чэ чи өрөөндөө байна уу? Гараад ир.

Минчэ: Үгүй үгүй үгүй.

Аав: Бид орлоо шүү.

Минчэ: Хараач, би эрүүл саруул байна.

Ээж: Миний хүү. Би өглөө эрт чамд агшаамал авчирч байхад чи талархахгүй байгаа юм

Лу Дун: Тийм тийм.

Минчэ: Үгүй үгүй үгүй.

Эхнэр: Өглөөний мэнд, авга ах, авга эгч ээ.

Ээж: А Юань ч бас энд байгаа юм уу. Зүгээр байгаа нь сайн байна. Май энэ агшаамал. Дараа нь сайн идээрэй. Одоо Хайхуа харш руу буцаад явцгаая. Огноог нь шалгаад урилгаа явуул.

Лу Минчэ: Хөөе, ээж ээ, аав аа.

Аав: Та нар үргэлжлүүл дээ.

Минчэ: Ээж аав аа...

Эхнэр: Би тайлбарлая.

Хоёул: Надад нэг санал байна. Урилга явуулах тухайд.

Эхнэр: Чи эхлээд хэл.

Хоёул: Нэг, хоёр, гурав. Гэрээгээр гэрлэцгээе.

Минчэ: Ингэвэл аав ээж, эмээгээр дахиж шахуулах шаардлагагүй.

Эхнэр: Гү Ян Шэньг бүр мөсөн явуулахад хэрэгтэй. Явсных нь дараа хэрэв хэн нэгэн маань жинхэнэ хайртайгаа учирвал бид шууд гэрээгээ цуцална.

Минчэ: Ингээд тохирлоо. Би цаас, үзгээ аваад ирье.

Эхнэр: За. Энэ  зүгээр л гэрлэлтийн өмнөх гэрээ боловч яагаад зүрх маань ингэж хурдан цохилоод байна вэ?

Лу Минчэ: А Юань, миний энэ жижигхэн мэхний төлөө намайг уучлаарай. Би энэ өдрийг маш удаан хүлээсэн юм.

 

 

Эхнэр: Энэ  ямар байна?

Аав: Үнэхээр гоё байна.

Ээж: Бүгдэнг нь л гоё байна гээд байхын. Өөр үг хэлж чаддаггүй юм уу?

Аав: А Юаний өмссөн болгон гоё харагдаж байна. Чи үнэнийг сонсох дургүй байх.

Ээж: Үнэхээр гоё юм, гэхдээ арай хэтэрхий энгийн байна. Энэ нь А Юань-ы эрхэмсэг төрхөнд тохирохгүй байна. Ээж ээ, та юу гэж бодож байна?

Ээж: Чиний зөв. Тэр алмаазуудыг хараач, арай хэтэрхий юм байна. Өөр хадгалсан даашинз байгаа эсэхийг худалдагчаас асууя. Эсвэл дизайнераар дахиад оёулъя.

Эхнэр: Би түр амарч болох уу?

Ээж: А Юань хүлээж бай, үзээгүй даашинз зөндөө байна шүү дээ.

Эхнэр: Би үнэхээр ядарч байна. Би үнэхээр чадахгүй нь. Намайг зүгээр л явуулчих.

Минчэ: Юань-юань  хүн болохоос хүүхэлдэй биш. Хэрэв та нар түүнийг дахиж шахах юм бол би түүнийг шууд харш руу аваад явна шүү.

Ээж: За за за. Үгүй үгүй.

Эмээ: За, дахиж өмсөхгүй ээ. А Юань-д хурдан амттан аваад ир.

Лу Дун: Бурхан минь, яагаад амттан гэж? Жимс өгье.

Эмээ: Тийм жимс. Хурдан, хурдан аваад ир.  

Эхнэр: Ямар ч эргэлзээгүй хайр нь хүнийг эрх дураараа хүүхэд шиг болгож чаддаг.

 

 

Найз: Ян Шэнь, чи жаахан сэргээд надтай хамт Юньчэн рүү буцаж болохгүй гэж үү? Одоо Хайчэний бүх баян гэр бүлүүд нэгдэж биднийг хаалаа. Зөвхөн Юньчэн рүү буцвал компанид бага ч гэсэн найдвар байна.

Гү Ян Шэнь Үгүй ээ, Юань-юань энд байна. Би хаашаа ч явахгүй.

Найз: Чи мэдэхгүй байгаа юм уу? Лян Юань-юань Лу Минчэ-тэй гэрлэхээр зөвшөөрсөн. Тэр буцаж ирэхгүй.

Нөхөр: Тийм зүйл болохгүй. Миний бэлдсэн бэлгийг харахгүй байна уу? Төрсөн өдрөөр нь би түүнд том гэнэтийн бэлэг барина. Тэгвэл тэр намайг уучлах болно.

Найз: Найдваргүй болжээ. Би явлаа. Биеэ бодоорой.

 

 

Гү Ян Шэнь Юань-юань. Хаалгаа нээ, чиний хайрт чинь ирлээ. Надад чамд үзүүлэх гэнэтийн бэлэг байна. Хаалгаа нээ.

Эр: Юун чимээ вэ? Чимээ гаргахаа болиоч.

Нөхөр:  Сайн байна уу, Лян хатагтай хайчсаныг мэдэхгүй биз?

Эр: Хаашаа гэнэ ээ? Хуримаа хийх гэж. Хайхуа харшийн зууны хурим болно. БИ шууд дамжуулалтыг үзнэ.

Нөхөр: Хайхуа харшийн хурим аа?

Эр: үнэхээр өвчтэй юм аа.

 

 

Минчэ: А Юань, чи амьдралынхаа үлдсэн хугацаанд надтай хамт байх болно.

Эхнэр: Би яах ёстой вэ? Би дурлачихсан юм шиг байна.

Нөхөр: Юань-юань. Юань-юань. Энэ удаад би энэ ертөнцийн хамгийн их хайртай бүсгүйгээ үнэхээр алдсан бололтой.

 

 

Эхнэр: Би шөнө бүр энд нууцаар унтдаг. Би түүнийг илүү тухтай байлгах ёстой. Юу вэ? Ямар хүүхэд шиг юм бэ? БҮр цоожтой байна гээч. Хайрын тухай бүх дурсамж нь байгаа байхдаа. А Чэ ямар охинд өмнө нь сайн болж байсан юм бол?

Юу? Өөрийнхөө төрсөн өдрийг хийсэн онгойчихлоо. Яагаад цоож нь нээлттэй байгаа юм бэ?

 

Минчэ: Миний охин. Түүний хамгийн дуртай цэцэг бол наранцэцэг. Тэр өөрөө хамгийн тод наранцэцэг гэдгээ мэддэггүй. Өнөөдөр нарлаг байна, гэвч миний тэнгэрт бороо орж байна. Өнөөдөр миний охин өөр хүний гарт очлоо. Миний охин хайр дурлалаас маш их шарх авсан. Тэр гэхдээ өнгөрсөн дурсамжаа мартчихсан. Тэр новш энэ хорвоогийн хамгийн сайхан эрдэнийг авчихаад халамжилж чадсангүй. БИ тэрэнтэй тооцоо бодно гэхдээ тэрнээс өмнө би түүнийг хайрлаж эмчилмээр байна.

 

Өнөөдөр би эцэст нь охиноо наранцэцгийн талбайд аваачих боломжтой боллоо. Би түүнд худал хэлсэн. Наранцэцэг өөрөө ургадаггүй, би түүнд зориулж тарьсан юм. Би тэднийг жил бүр арчилдаг болохоор л ингэж гайхалтай цэцэглэдэг юм. Энэ хорвоод тохиолдол гэж байдаггүй. Бүх хувь тавилан бол үнэндээ шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Би ямар азтай юм бэ. Би энэ үр дүнгийн төлөө тэмцсэн.

Минчэ: Юань-юань, би зүгээр ээ. Чи унтаж болно. Чи яагаа вэ?

Эхнэр: Чи тэнэг амьтан. Чи муу тэнэг амьтан. 

 

 

Нөхөр: Юань Юань, намайг битгий орхиоч. БИтгий орхи л доо.

Туслах: Ян Шэнь, Ян Шэнь энийг хараач.

Нөхөр: Цаашаа яв.

Би Юань Юаны талаар сонсмооргүй байна. Сонсохгүй.

Туслах: Үгүй ээ, уухаа боль. Хараач. Энэ бол Лян Чин Юань болон Лу Минчэ-гийн гэрлэлтийн өмнөх гэрээ. Би эцэст нь оллоо. Тэд хуурамчаар гэрлэсэн байна. Ха!

Нөхөр: Тийм ээ, энэ Юань-юань-ы гар бичмэл байна. Гайхалтай, би мэдсэн юм. Юань-юань өөр хүнтэй гэрлэхгүй байсан юм. Юань Юань намайг хүлээж бай.

 

 

Нөхөр: Юань Юань.

Минчэ: Аав нь байна гэхээр сонсогдох нь уу үзье.

Эхнэр: ОДоо дөнгөж усан үзэм шиг хэмжээтэй байгаа шүү дээ. Яаж чамайг сонсох юм? 

Нөхөр: Гэрээт гэрлэлт биш бил үү? Яаж хүүхэдтэй байж болдог юм?

Лу Минчэ: Юань-юань, чи их хичээлээ.

Эхнэр: Үгүй ээ, А Чэ. би энэ хүүхдийн төлөө ямар их санаа зовсон гэж санана. Таван жилийн өмнө сэлж чаддаггүй Гү Яньшэнийг аврахын тулд би хүйтэн усанд хэтэрхий удаан байсан. Эмч намайг дахин жирэмслэхэд хэцүү гэж хэлсэн.

Нөхөр: Тэр үед намайг живэхээс аварсан хүн бол тэр байсан юм байна. МИний санааг зовоохгүйн тулд тэр Тиантиан намайг аварсан гэж хэлсэн байна. Үүнээс болоод хүүхэдтэй болж чаддагүй байж.

Эхнэр: Жилийн өмнө би хүүхэдтэй болсон. Тэр намайг хуурч байсан болохоор би хүүхдээ авхуулахаас өөр аргагүй болсон. Би дахин хэзээ ч хүүхэдтэй болохгүй байх гэж бодож байлаа. Гэтэл санаандгүй байтал сахиусан тэнгэр намайг ээжээрээ сонгосон байна.

Нөхөр: Юань Юань, миний буруу. Үнэхээр миний буруу. Чамтай би ямар нүүрээрээ уулзах юм? Энэ миний хүртэх ёстой тавьлан. Юань Юань.

 

 

Back to episodes Go home