Чи миний сэтгэлийг шархлуулсан
Үргэлжлэл: 01:32:16 мин.
Дүрүүд:
Эр:
Жонатан үйлчлүүлэгч
Дон сэтгэл зүйч
Марк жүжигчин
Элиот Бетийн хүү
Жим үйлчлүүлэгч
Билл оюутан
Хал оюутан
Жош жүжигчин
Эм:
Кэролайн үйлчлүүлэгч
Бет Донын эхнэр, зохиолч
Жоржиа Бетийн ээж
Сара Маркийн эхнэр, Бетийн дүү
Сильвия Бетийн найз
Веа
Фрэнки
Мэриелл оюутан
Эльен эмч
Айви оюутан
Эмэгтэйчүүд 1-3
-------------------------------
ЭЙ24 ТОЛИЛУУЛЖ БАЙНА
ФИЛЬМ НЭЙШН ЭНТЕРТЭЙНМЕНТ ХАМТРАН БҮТЭЭВ
ЛАЙКЛИ СТОРИЙН БҮТЭЭЛ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Кэр: Жонатан... Чи байна уу? Өө, бурхан минь. Чи юу ширтээд байна аа?
Жон: Юу?
Кэр: Би чамтай яриад байна. Яасан, хивс үү? Хана уу? Юу юм? Юу? Харав уу? Би түүнтэй ярьж байхад тэр над руу ч харахгүй байна.
Дон: Танд Кэролайныг харахгүй байх шалтгаан байгаа юм уу?
Жон: Би харсан гэж бодсон.
Кэр: Юу, чи толгойныхоо хажуу талд нүдтэй болчихсон уу?
Жон: Би ингэж сонсдог юм.
Кэр: Өө... би мэдсэнгүй.
Жон: Тиймээ, би ингэж төвлөрдөг юм, ойлгов уу? Чи намайг таньдаг болоод хэр удаж байгаа билээ? Би ийм л байдаг. За болъё.
Кэр: Чи тийм байдаггүй.
Дон: Кэролайн, хэрэв Жонатан таны юу хэлснийг давтвал энэ танд сонссон юм шиг санагдах уу?
Кэр: Үгүй, тэр миний сая хэлсэн бүхнийг надад давтах хэрэггүй. Тэр над руу харвал хэрэгтэй. Над хуу хар. Толгойгоо эргүүлээд намайг хар. Өө, түүнд инээдтэй бололтой. Үнэхээр инээдтэй байх нь. Энэ тийм хэцүү юу?
Жон: Надад юу хийхийг заах хэрэггүй. Бас над руу бүү чичил, за юу?
Кэр: Зарим шалтгаанаар би түүнийг хуруугаар заахад тэр дургүй.
Жон: Тиймээ, зарим шалтгаан. Төсөөл дөө. Өдрийн турш ийм гээд төсөөл. Төсөөл. Хөөе! Энийг төсөөл.
Кэр: Нэг бол чи түүнтэй эхийнх нь тухай ярилцлах хэрэгтэй байх. Ээж чинь чамайг хүүхэд байхад хуруугаараа чичилдэг байсан, яах гэж?
Жон: Миний ээж өөд болоод 7 ч хоноогүй байна. Чи яадаг өлөгчин бэ.
Кэр: Би өлөгчин юм уу? Чи сая сонсов уу?
Жон: Тиймээ.
Кэр: Би өлөгчин гэнэ.
Жон: Тиймээ. Тийм.
Кэр: Би ийм л хүн. Би шүү, би өлөгчин. Чиний төлөө үргэлж бүгдийг хийж байдаг тэр хүн.
Жон: Дон, Дон.
Кэр: Үргэлж шүү.
Жон: Дон.
Кэр: Тиймээ, Дон, үүнийг залруул. Залруулаад өг. Түүнд сайтар туслаад өг. Тэр өөрөө тэгж чадахгүй хүн.
Жон: Дон. Чи үүнд оролцмоор байна уу? Бид гэртээ учраа ололцож болно.
Дон: Тэгэхээр, харилцах илүү үр дүнтэй арга байдгийг та хоёр мэднэ. Тиймээс энэ тухайд... Тиймээ, жигшил дургүйцлээ багасгаж, чин сэтгэлд боломж өгөх хэрэгтэй.
Жон: Ойлголоо, чин сэтгэлд боломж өгье. Бид энд ирдэг болоод удаж байгаа, гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй.
Кэр: Сонсооч, Жонатан? Түүнийг ганцааранг нь орхи, тэр ядарсан байна.
Жон: Тэгсэн байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
ЧИ МИНИЙ СЭТГЭЛИЙГ ШАРХЛУУЛСАН
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Би хичээлдээ явах замдаа мэндлээд гаръя гэж бодлоо. Ингээд, сайн уу.
Элиот: Манайд шинэ төрөл ирсэн. Та амсаж үзэх үү? Маш зөөлөн.
Бет: Үгүй ээ.
Эли: Ээж. Та өвс татдаг ш дээ. Би тэр дэлгүүрт нь ажилладаг. Ав л даа.
Бет: Би чамаас үүнийг худалдаж авахгүй.
Эли: Тиймээ, таныг шулдаг тэр газартаа та очно.
Бет: Би очдоггүй.
Эли: Та очдог. За, за, би энэ талаар яримааргүй байна.
Эр: Та надаас авч болно шүү.
Бет: Оо, үгүй ээ, баярлалаа. Тэнгэр минь. Надад ердөө ч... Чамайг энд ажиллахад би дургүй. Энэ чинь аюултай.
Эли: Бид хамгаалагчтай ш дээ.
Бет: Тэр үү?
Эли: Би пончик авч болох уу?
Бет: Аа... уг нь эднийг би шавь нартаа авсан... үүнийг миний... сурагчдад...
Эли: Ойлголоо. Баярлалаа, ээжээ.
Бет: Эднийг...
Эм: Баярлалаа.
Бет: Зүгээр ээ. Тэгээд, зохиол чинь юу болж байна?
Эми: Урагштай байгаа.
Бет: Би хүлээж тэсэхгүй нь.
Эми: Тиймээ, гэхдээ та нэг их хүлээх хэрэггүй. Энэ сайн болсон үгүйг би мэдэхгүй.
Бет: Чи надаар даажигнаж байна уу? Бүх юм сайхан бүтнэ. Би чамд маш их хайртай. За, би явах болчихлоо.
Эми: Танд хайртай шүү, баяртай.
Бет: Баяртай. Сэрээрэй.
Эм: Тэгэхээр чи зохиолч юм уу? Чи хэлж байгаагүй.
Эми: Болох гэж оролдож байгаа.
Эм: Энэ ямар гэдгийг би ойлгоно. Би гүйцэтгэх продюсер.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Айви: Миний бичих юм, гудамжинд нэг эр надад дөхөж ирээд машин нь унтарсан, дугуйгаа солихын тулд хувцсаа сольж өмсөх хэрэгтэй гэж хэлсэн тухай. Түүнийг хувцсаа сольж байх зуур хэн ч харахгүйн тулд тэр намайг хүн харж байгаач гэсэн. Тэгээд би...
Мэр: Надад ч гэсэн ийм зүйл тохиолдсон.
Айви: Нээрэн үү?
Бет: Чи хэдэн настай байсан бэ?
Айви: 9.
Бет: Ойлголоо.
Хал: Би ойлгосонгүй. Тэгээд яасан?
Айви: Тэр өмдөө тайлаад намайг ширтээд гар хангалга хийж эхэлсэн.
Хал: Балиар юм.
Бет: Чамд тийм зүйл тохиолдсон нь аймшигтай, Айви, бас чамд Мэриелл. Гэхдээ хүмүүс ямар нэг хувийн чанартай юм бичих нь урам өгдөг. Энэ үнэн. Билли, чамд хуваалцах юм байна уу?
Билл: Байгаа. Тэгэхээр, аа.. Би маш их чалчдаг нэг охиныг таньдаг байлаа. Би түүнд ёстой дургүй. Ингээд нэг өдөр зөгий түүний аманд орж, би түүнийг одоо орилж эхлэнэ гэж бодсон, үнэхээр зугаатай санагдсан л даа. Тэгэхэд би: “Бурханы аврал. Тэр одоо л нэг дуугай болно доо” л гэж бодсон. Гэвч түүний харшлын урвал сэдэрч нас барсан.
Бет: Хөөх. Би ингэнэ гэж бодсонгүй. Энэ... энэ аймаар юм. Яг тэнд, энэ чиний өмнө болсон уу?
Билл: Эмнэлэгт. Гэхдээ энэ үнэхээр эвгүй санагдсан. Би тэр өдрийн тухай бичмээр байна. Учир нь би түүнийг шоолсондоо гэмшдэг. Надад үнэхээр онцгүй санагдсан.
Бет: Энэ маш сэтгэл хөдлөм түүх болно гэж би бодож байна.
Хал: Хэрэв би хэн нэгэн үхээгүй, ямар нэг таагүй зүйлийн тухай бичмээр санагдвал яахав?
Бет: Чамд гэж хэлэхэд, би ингэж хэлье... юу бодсоноо бич, гэхдээ үүнийгээ хэнд ч бүү үзүүл. Энэ үнэн. Чи ямар түүхийн талаар бодсон юм, Хал?
Хал: Шоронд байгаа хүн.
Бет: Өө, за. Тэгээд шоронгоос чиний сонирхсон ямар сэдэв байна?
Хал: Шорон?
Бет: Тиймээ. Бурхан минь, залуус аа, ямар үр бүтээлтэй хичээл вэ. Ийм сайхан групптэй гэхээр би итгэхгүй байна. Өөрсөддөө алга ташаарай. Тиймээ. Надад таалагдаж байна. Гайхалтай.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Чи номоо дуусгалаа.
Бет: Чи уншсаар байгаад залхасан байх.
Дон: Арай ч үгүй ээ, Бет. Роман сайхан болсон, хайрт минь, үнэн шүү.
Бет: Тийм байж, тэгвэл би Сильвиягаас яагаад юу ч сонсохгүй байна? Муу болсон байж мэднэ. Эсвэл миний дурдатгал шиг сайн болоогүй байх.
Дон: Чи сайхан ном бичсэн. Тэгээд надад итгэ, Сильвия чам руу залгана. Чи мэднэ, тэр хараахан уншиж амжаагүй байх, өөр юмгүй.
Бет: Нээрэн үү?
Дон: Тиймээ, би үүнд итгэлтэй байгаа.
Бет: Миний дурдатгалууд сайн болоосой гэж би хүссэн. Яагаад болоогүй гэж чи бодож байна?
Дон: Хайрт минь. Надад итгэ, чиний дурдатгалууд гайхалтай байсан. Чиний шинэ ном бас гайхалтай. Тиймээ, түүнд таалагдана.
Бет: Өө, энэ Элиот. Бид түүнийг урих ёстой байсан уу?
Дон: Хайрт минь, энэ бидний ой. Хоёулаа эргээд залгая.
Бет: Тиймээ, тэгье.
Дон: Нааш ир. Ийм байна...
Бет: За. Чи сайн үнсэлцэж байна. Чи үргэлж тийм байсан.
Дон: Баярлалаа. Ойн баярын мэнд.
Бет: Ийм юм бас байдаг аа. Энд бидэнд юу байна? Өө, бяцхан хайрцаг.
Дон: Тиймээ.
Бет: Хөөх!
Дон: Чамд таалагдсан уу?
Бет: Үнэхээр гоё юмаа. Надад энэ таалагдлаа.
Дон: За... навчин хэлбэртэй.
Бет: Тиймээ... Чи намайг мэднэ.
Дон: Тийм шүү. Сайхан зохиж байна.
Бет: Тиймээ. За... Надад таалагдлаа. Ойн баярын мэнд.
Дон: Хөөх. Үгүй ер өө! Өө! Захгүй цамц.
Бет: Тиймээ.
Дон: Хөөх, энэ зөөлөн юм.
Бет: Үнэхээр зөөлөн байгаа биз?
Дон: Тиймээ, Тиймээ.
Бет: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Сайн уу.
Бет: Сайн уу. Бид үнэхээр азтай.
Дон: Тиймээ. Бид азтай.
Бет: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Сайн уу. Би танд юугаар туслах вэ?
Эм: Би свитер хайж байна. Та нарт улаан байхгүй биз?
Бет: Улаан свитер. Ойлголоо, түр хүлээ. Би шалгаж үзээд ирье.
Эм: Та нар ихрүүд үү?
Сара: Ихрүүд ээ? Бид эгч дүүс. Тэр надаас арай, арай илүү эгчмэд, 25 насаар ч билүү, нэг тиймэрхүү.
Бет: Энэ танд ямар санагдаж байна? Болох уу?
Сар: Өө, танд сайхан зохиж байна. Надад улаан таалагддаг.
Эм: Баярлалаа.
Бет: Зүгээр ээ. Хөгшчүүлийг сэтгэл татам гэж бүү хэл.
Сар: Тэр сэтгэл татам байсан.
Бет: Үгүй, хүүхдүүд л сэтгэл татам, тийм үү?
Сар: Тиймээ. Бурхан минь, надад энэ гунигтай санагдчихлаа.
Бет: Би мэднэ. Сайн уу. Наашаа ирээрэй. Бид чамд юугаар туслах вэ?
Сар: Сайн уу, охин минь.
Зоу: Та нарт хар өмд байгаа юу?
Бет: Хар өмд. Ойлголоо, тэгэхээр чиний хэмжээ 48 эсвэл 50 бололтой. За, би үзээд ирье.
Зоу: Дээр нь гутал.
Бет: За.
Сар: Бид өдөрт ганцхан юм өгдөг. Гэхдээ чи маргааш дахиж ирсэн ч болно.
Зоуи: Мэдлээ. Би маргааш ирж чадахгүй, тэнэг новш минь.
Сара: Ямар ичмээр юм.
Бет: Энэ чамд ямар байна? Чамд таалагдаж байна уу?
Зоуи: Тиймээ.
Сара: Тиймээ, түүнд энэ таалагдсан. Болсон. Баяртай. Баяртай.
Бет: Юу вэ? Чи яагаад ийм ууртай болчихов?
Сара: Тэр намайг тэнэг новш гэж хэлсэн.
Бет: Ингэж талархдаг байх нь, тийм үү?
Сара: Би мэднэ ээ, тус болох ийм л сайхан. Сайн уу.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Жим: Би түүнд тусалмааргүй байна. Аав надад хэзээ ч туслаагүй, гэтэл би яагаад туслах ёстой гэж?
Дон: Чиний ах эгч өөр бодолтой гэж бодох юм, тэд... тэд түүнд тусалж байгаа.
Жим: Мэдэхгүй юм, магадгүй тэд надаас илүү зөөлөн сэтгэлтэй биз. Би юу ч хийхгүй байгаад тэд дургүйцдэг. Тэд түүнийг эмчид үзүүлж, хөлийнх нь хумсыг авч өгдөг.
Дон: Жим, бид хамтарч ажиллаад нэг их удаагүй. Гэхдээ, Тиймээ, бид... чи аавтайгаа ямар харилцаатайг бид судлана гэж найдаж байна.
Жим: Чи намайг сонссонгүй. Миний аав тэнэг байсан. Тэр хэвээрээ үлдэнэ. Өөр юмгүй. Зөвхөн бусад хүмүүс надад уурлаад байгаа нь таалагдахгүй байна. Би ах эгч хоёртойгоо их дотно байдаг.
Дон: Тэр хоёр чамд уурладагийг чи мэддэг үү?
Жим: Тиймээ, би сайн мэднэ. Гэхдээ энэ чухал биш, би өөрийнхөө бодлыг өөрчлөхгүй. Хэрэв тэд хүсээд байвал түүнтэй зууралдана л биз.
Дон: Тэд хүсч байгаа юу?
Жим: Би мэдэхгүй ээ.
Дон: За тэгвэл... бидний ярилцлага ингээд дууслаа. Хоёулаа... Миний хувьд... Би ярилцлагаа ирэх 7 хоногт үргэлжлүүлмээр байна.
Жим: Тэгье. Баярлалаа, Дон.
Дон: Биеэ бодоорой.
Жим: Бурхан минь, тэнэг новш.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: За, чи юу гэж бодож байна?
Веа: Уучлаарай.
Сара: За яахав. Тиймээ, энэ байх л зүйл. Үүний тулд би энд байгаа юм. Тэгээд, чамд ямар нэг тодорхой шалтгаан байна уу?
Веа: Би үнэхээр мэдэхгүй. Байдаг л гэрэл.
Сара: Тиймээ. Тийм, тэр үнэн. Энэ энгийн. Байдаг л гэрэл.
Веа: Үнэн.
Сара: Тиймээ.
Веа: Гэхдээ энэ юуг ч илэрхийлэхгүй.
Сара: Тиймээ. Үгүй ээ, чиний зөв. Энэ юуг ч... юуг ч илэрхийлэхгүй. Хүлээ. Юу? Байзаарай, намайг уучлаарай. Өө, энэ муухан сонголт байлаа. Ойлголоо, би чамайг сонслоо. Болчихлоо. Үгүй ээ, би гэхдээ... Би ойлгосон. Ойлголоо.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Миний бодлоор, чи хавьгүй дээр хаана ч ажилласан чадна, ойлгов уу, учир нь чи ухаантай. Чи дипломтой.
Эли: Яг бусадтай адилхан.
Дон: Тэр 23 настай, тэр өөр хаана ажиллах ёстой юм?
Бет: Миний бодлоор, чи өөрийнхөө чадварын түвшинд илүү тохирсон ажил олж чадна, учир нь чи авъяастай, Эли.
Эли: Хэн мэдэх юм?
Бен: Би мэднэ. Тиймээ.
Дон: Би мэднэ. Бид хоёулаа мэднэ.
Эли: Та хоёр ядаж миний бичсэнийг уншаагүй ш дээ.
Бет: Юу? Чи тоглоод байна уу? Больж үз. Сайхан жүжгийн зохиол болно гэдгийг би мэднэ.
Дон: Чиний бодлоор зохиол чинь хэзээ дуусах вэ?
Эли: Мэдэх юм алга.
Дон: Би дахиад жаахан салад авч болох уу?
Бет: Тэг ээ. Энэ үү?
Дон: Баярлалаа, хайрт минь.
Эли: Та хоёр яагаад тусдаа идэж болдоггүй юм бэ?
Дон: Бид хуваасан ч болно.
Бет: Энэ яагаад чиний санааг зовоосон юм?
Дон: Элисон сайн уу?
Эли: Тэр сайн. Тиймээ, би тэгж бодож байна. Тиймээ, тэр маш их ажилладаг. Заримдаа надад санагддаг юм гэвэл... тэр холдоод байх шиг. Би мэдэхгүй байна.
Бет: Оо, хүү минь...
Эли: Миний ажлаас болсон байх, учир нь надад өсөж дэвжих, эсвэл ахиухан мөнгө хийх боломж байхгүй.
Дон: Нэг бол та хоёр сэтгэл зүйчид хандах юм уу.
Эли: Бид 23-тай.
Дон: Сонс, энэ... энэ хэзээ ч эртэдэхгүй.
Эли: За яахав, бид учраа олцгооно. Энэ чухал биш.
Дон: Та хоёр тэгсэн нь дээр. Тэр түрээсийн хагасыг нь төлдөг.
Бет: Болно, түүний яг одоо сонсох хүсэлгүй юм нь энэ, Дон.
Дон: Яасан? Чи мэдэх үү, би чамайг энд дугуй унаж сургаж байлаа.
Эли: Яг энд үү?
Дон: Тиймээ, бэлтгэл хийдэг дугуйтайгаар. Чи үүнийг санаж байна уу?
Эли: Аа, тийм.
Дон: Би энд байсан гэж бодож байна. Тиймээ, хөгжилтэй байсан.
Эли: Та бол сайн багш.
Дон: Өө сайхан.
Бет: Энэ ямар байна? Амттай байна уу?
Дон: Тиймээ.
Эли: Та хоёр ганц зайрмаг хувааж байгаа юм уу?
Бет: Тийм ээ, чи идмээр байна уу?
Эли: Үгүй ээ, баярлалаа.
Бет: Амсаад үз, энэ самрын тостой.
Эли: Би ч явъя даа. Энэ... Би зүгээр. Өдрийн хоолонд баярлалаа.
Дон: Зүгээр.
Бет: Зүгээр ээ.
Эли: Дараа уулзъя.
Дон: Хайртай шүү.
Бет: Би ч гэсэн хайртай.
Эли: За, сайхан зугаалаарай.
Дон: Амжилт хүсье.
Бет: Май, дахиад жаахан идчих.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Бүгдийг нь ууж болохгүй шүү.
Марк: Үгүй юу?
Сара: Чи унтаад өгнө, хонгор минь.
Марк: Тэр юу л бол. Би сандраад байна.
Сара: Энэ юмнуудыг хараач. Юу гэхээр... Энд ер нь хүмүүс амьдардаг юм уу? Энд хаана нь залгуур залгах вэ?
Марк: Хөөе, би ямар харагдаж байна?
Сара: Дэгжин, сэтгэл татам.
Марк: Миний гар бүр хөлөрчихөж.
Сара: Чи сайн чадна. Тэдэнд үзүүлээд өг. Өө, хараал ид.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сан: Энэ үнэхээр төвөгтэй. Тэр намайг бүгдийг буруу хийж байгаа юм шигээр бодоход хүргэдэг.
Дон: Чи ганц жишээ татаж болох уу?
Сан: Би бие засах үед усаа гоожуулахыг тэр хүсдэг, тэгвэл тэр хаалганы цаанаас сонсдоггүй. Нэг удаа би хаалгаа дутуу хааснаас болж тэр их уурласан. Түүнд энэ яагаад хэцүү байдаг юм? Би түүний шээхийг байнга л сонсдог. Энэ надад ер хамаагүй. Бас би түүнд бэлэг авч өгөхөөр уурладаг. Түүнд материаллаг үнэт зүйлс огт хамаагүй юм шиг аашилдаг ч үнэндээ тийм биш. Тэр Эйппл цаг зүүдэг.
Дон: Чи түүнд хайртайдаа эд зүйл авч өгдөг үү?
Фрэн: Тийм ээ.
Дон: Энэ тэгээд... Ойлголоо.
Фрэн: Би түүнд юу авч өгсөнийг та мэдэх үү? Малгай, учир нь тэр өөрийнхөө гээчихсэн. Тэр намайг сонсохгүй байна гэж хэлдэг. Тэр малгай.... Тэр бүр “Эйч-н-Эм”-ийнх!
Дон: Энэ бүхэн чамд танил сонсогдохгүй байна уу, Фрэнки?
Фрэн: Би тэгж бодохгүй байна. Энэ юу гэсэн үг юм?
Дон: Түүний зан авир надад чиний амьдралд байдаг нэг хүнийг санагдууллаа.
Фрэн: Хэнийг?
Дон: Чиний аавыг.
Фрэн: Миний аав аа?
Дон: Тийм ээ. Чи төстэй юм анзаарсан уу? Жишээ нь тэр чамайг үргэлж шүүмжилдэгийг нь?
Фрэн: Үгүй ээ, та өөр хэн нэгэнтэй андуурсан байх. Миний аав хамгийн сайн хүн. Тэр намайг зөвхөн жинхэнэ эцгийн ёсоор хайрладаг.
Дон: Аа, мэдээж. Намайг уучлаарай. Энэ...
Фрэн: Үгүй ээ, зүгээр. Та маш олон хүмүүстэй уулздагийг би мэднэ.
Дон: Үгүй энэ.. энэ... энэ зүгээр биш. За, за... Цааш... цааш нь үргэлжлүүлцгээе.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Бурхан минь, улаан буйдантай, сайхан тунатай жирийн кофе шопууд хаачсан юм бэ?
Силь: Чи өөр газарт очмоор байсан юм уу?
Бет: Үгүй ээ, чи миний юу хэлж байгааг мэднэ. Энд онцгүй хоолтой, олиггүй харилцаатай байдаг.
Силь: Харин ч надад энд маш таалагддаг.
Бет: Мэдисонд ганцхан жинхэнэ кофе шоп үлдсэн. Би уг нь эмчид очих замдаа түүгээр ордог байсан юм. Дараа нь миний эмч өөд болж, би дахиж орохоо больсон. Эмч чинь өнгөрөхөөр хачин санагдахгүй гэж үү?
Силь: Ингэхэд Элиот сайн уу? Тэр одоо хэдтэй вэ?
Бет: Тэр 23-тай. Тийм ээ, тэр марихуаны дэлгүүрт ажилладаг. Менежер ажилтай.
Силь: Энэ ч яахав хууль ёсных.
Бет: Тэр жүжгийн зохиол бичиж байгаа.
Силь: Тэр зохиолч юм уу?
Бет: Энэ түүний анхных нь. Үнэндээ би зохиолыг нь уншаагүй л байгаа. Гэхдээ...
Силь: Энэ чинь зоригтой алхам. Чам шиг нэртэй зохиолч эхтэй байдаг нь аз.
Бет: Нээрэн мартсанаас....
Силь: Мэдээж, би чиний аль хэдийн мэддэг зүйлээс эхлэе. Би чиний бүтээлд дуртай, роман ч сайн болж.
Бет: Мэдээж.
Силь: Би... энэ надад чиний дурдатгалууд шиг хүчтэй санагдаагүй.
Бет: Ойлголоо, гэхдээ энэ өөр зүйл, учир нь энэ уран сайхны зохиол.
Силь: Сонс, одоо хэцүү болсон. Өрсөлдөөн ихтэй, зөндөө олон сайн зохиолууд, мөн зөндөө олон шинэ дуу хоолойнууд гарсан.
Бет: Минийх хөгшин дуу хоолой.
Силь: Үгүй ээ, чи бүх үндэстэнүүдийн зохиолчидтой өрсөлддөг, сэдэв нь дүрвэгсэд, хавдар, аллага, хэрцгий хандлагын тухай.
Бет: Би хүчирхийлэлд өртөж байсан.
Силь: Аман хүчирхийлэл.
Бет: Хүчирхийлэл бол хүчирхийлэл.
Силь: Мэдээж, тийм байсан. Чи энэ талаар маш сайхан бичсэн байдаг.
Бет: Баярлалаа. Тиймээ. Сонс, энэ чиний анхны уран зохиол. Чи дахиад нэгийг бичвэл яасан юм?
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Тэр надад шинэ дуу хоолой алга гэсэн.
Дон: Чинийх хамгийн шилдэг нь.
Бет: Тэр хөгшин дуу хоолой. Би тэгтлээ хөгшрөөгүй.
Дон: Чи ингэж хэлээгүй билүү... саяхан шахуу чамтай өөр нэг агент ярилцахыг хүссэн гэж?
Бет: Аан, тийм. Винс ч билүү.
Дон: Тийм ээ. Тийм, тиймээс... Түүнд гар бичмэлээ явуул.
Бет: Тийм ээ, бодоод байсан би явуулаад үзье. Чи юу хийгээд байгаа юм?
Дон: Би мэдэхгүй ээ. Ингэвэл дээр харагдах нь. Зөвхөн бага зэрэг ядарч.
Бет: Бага зэрэг ядарсан, бас хүн аймаар.
Дон: Тийм ээ, чи мэднэ, эмэгтэйчүүд үргэлж арьсаа татуулж байдаг. Энэ яг давхар стандарт шиг. Би... би ядарсан харагдаж байна. Би... би хөгширч байна.
Бет: Чиний ухаан самуурчихсан уу?
Дон: Чи Ботокс шахуулсан ш дээ.
Бет: Тийм ээ, би эндээ нэг жаахан хийлгэсэн. Би одоо ч гэсэн хөмсөгөө хөдөлгөж чадна. Хар даа, хар.
Дон: Оо, тийм ээ, илэрхий байна.
Бет: Чи хэзээнээс өөртөө анхаардаг болчихов?
Дон: Би мэдэхгүй ээ, би... би залуу, халуухан байсан.
Бет: Мөөн, чи надаас залуухан хэвээрээ байгаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Ээж дээрдсэн байх гэж бодож байна.
Сара: Энэ тухайд надад мэдэх юм алга.
Бет: За яахав, чи сайтар хичээгээрэй, за юу. Өнөөдрийг сайхан өдөр болгоцгооё.
Сара : Би сайхан байна. Чи ч сайхан байна.
Бет: Бид хоёулаа сайхан байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Ээж ээ.
Ээж: Сайн уу.
Бет: Сайн уу. Та сайн биз дээ?
Ээж: Би сайн, харин чи?
Бет: Сайн.
Сара: Сайн уу, ээжээ.
Ээж: Сайн уу.
Сара: Тантай уулзах сайхан байна.
Ээж: Би ч гэсэн.
Бет: Оо, энэ үнэхээр амттай харагдаж байна.
Сара: Хөөх.
Ээж: Жаахан түрхэх хэрэгтэй.
Сара: Та хөөрхөн байна.
Ээж: Би хөөрхөн биш. Би нас биед хүрсэн эмэгтэй.
Сара: Энэ эелдэг үг.
Бет: Та Битлжүүсийг хэзээ үзсэн бэ?
Ээж: Ямар битл ээ?
Бет: Энэ... энэ мюзиклийг.
Ээж: Наадах чинь юу вэ?
Бет: Энэ тоглолтын хөтөлбөр.
Ээж: Битлжүүсийнх үү?
Бет: Тиймээ.
Ээж: Аан. Би энэ тоглолтыг үзээгүй.
Сара: За яахав.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Сильвия чамайг зохиол дээрээ ажиллаач гээд байгаа юм уу?
Бет: Би мэдэхгүй ээ, магадгүй... Үгүй ээ.
Ээж: Тэр чамайг ойлгохгүй байна. Чамайг ойлгох хэн нэгэн хэрэгтэй.
Бет: Тэр намайг ойлгодог байсан.
Ээж: Үнэн үү? Чи дурдатгал дээрээ ажиллахад тэр туслаагүй.
Бет: Юу гэсэн үг юм? Тэр түүнийг хэвлэлтэнд өгсөн.
Ээж: Тэр илүү сайн борлуулж болох байсан.
Бет: Нэгд, энэ түүний ажил биш. Хоёрт, сайн борлогдсон, та мэдэж байгаа.
Сара: Сайн гэдгээс ч илүү борлогдсон.
Бет: Тийм ээ.
Ээж: Бүр илүү байх ёстой байсан.
Бет: Аав намайг үгээр хүчирхийлдэггүй байсан бол шилдэг борлуулттай байж магадгүй байсан.
Ээж: Юу?
Бет: Тийм ээ.
Ээж: Чи чинь яачихсан юм бэ? Тэгж бүү ярь. Чи яагаад томоождоггүй юм?
Бет: За яахав. Аан гээч, би шинэ номоо өөр агентад илгээх гэж байгаа.
Ээж: Сайн байна.
Бет: Ингэхэд та юу хийж байсан бэ, ээжээ?
Ээж: Физик эмчилгээ. Нетфликс. Т.С.К.
Сара: Т.С.К. байхгүй.
Ээж: Энэ яагаад Кино суваг гэж нэрлэгдэх ёстой вэ? Энэ Кино суваг ш дээ.
Бет: Тёрнерийн Сонгодог Кинонууд.
Ээж: Тоглоогүй биз?
Сара: Тийм ээ. Энэ үнэн.
Ээж: Өө. Би Т.М.З гэж хэлсэн.
Сара: Үгүй, та тэгээгүй.
Ээж: Би ямар элэнцэгээ мэдэх юм. Зөндөө олон сувагууд байна даг.
Бет: Мартсанаас, ээж, бид энд ирсэнийх, танд бидэнд өгчих хэрэггүй хувцаснууд байна уу?
Ээж: Чи надаас үргэлж ингэж асуух юм.
Бет: Тиймээ, учир нь бид сүмийн сайн дурынхан.
Ээж: Надад юм үлдсэн үгүйг би мэдэхгүй.
Бет: Та үзээд өгвөл болох уу?
Ээж: Би үзээд ирье.
Бет: Ашгүй дээ.
Ээж: Та нарт сайн дурынхан байх зохихгүй, та хоёр дэмий юманд хүчээ тарамдах юм. Та нар сайн дураараа миний төлөө ямар нэг юм хийж болохгүй юу?
Бет: Та зүгээр ш дээ.
Ээж: Би зүгээргүй байна.
Сар: Тэр орон гэргүйчүүдэд атаархаад байгаа юм уу?
Бет: Тийм ээ, тэгж байна, учир нь тэдэнд хэрэгтэй бүхнээр нь тусалдаг болохоор ээж ингэж хэлсэн байх. Өө, сайхан. Энэ болох байх.
Ээж: Тэгэхээр энэ...
Бет: Тийм ээ, яг болно.
Ээж: Гэхдээ энийг хүн өмсөх үгүйг би мэдэхгүй, өнгө нь үнэхээр онцгүй.
Бет: Үгүй ээ, энэ болно. Тийм ээ.
Ээж: Бас энэ байна.
Бет: Тийм ээ. Энэ хэн нэгэнд таалагдана.
Сара: Зүгээр юм.
Ээж: Харин үүний хувьд би бодлоо өөрчиллөө, энийг март.
Бет: Үгүй ээ, аятайхан цамц байна.
Ээж: Чи юу яриад байна аа?
Бет: Та яах гэж авчирсан юм? Та наадахаа хэдэн удаа өмссөн бэ?
Ээж: Нэг л удаа байх. Гэхдээ энэ сайхан эд, орон гэргүйчүүдэд өгөхгүй ээ.
Бет: Тэд сайхан зүйлд ч талархадаг, та мэднэ дээ.
Ээж: Май, тэгээд ав л даа. Наадахаа тэр гуйлагчингуудад өг.
Бет: Янзтай. Хөөе, ээж.
Ээж: Яав?
Бет: Төмсний салад үнэхээр амттай болж. Би үүнээс жаахныг гэртээ авч харьж болох уу?
Ээж: Өө, тэг ээ, би зөндөө хийсэн, надад маш ихээр байгаа. Тугалган цаас ав.
Бет: Юу? Энэ... би энэ савнуудаас нэгийг нь авах гэж байлаа. Танд ойролцоогоор 3000 ширхэг байдаг.
Ээж: Үгүй ээ, үгүй, зүгээр л тугалган цаасанд боогоод ав.
Бет: Энэ инээдтэй байна. Би төмсний саладыг... тугалган цаасанд ороомооргүй байна, ээжээ. Энэ чинь.. энэ чинь маш муухай.
Сара: Ухаангүй хэрэг.
Бет: Ээж?
Ээж: За?
Бет: Та гажигтай хатагтай биш.
Ээж: Би гажигтай хатагтай биш. Тэгээд ч би хатагтай биш. Бидний хэн нь ч хатагтай биш. Бид эмэгтэйчүүд, харин энэ миний гэр. Тэгээд миний төмсний саладыг бүү ав. Би маргааш идэхээр үлдээнэ.
Бет: Сайхан л байна.
Сара: Ингээд болчихсон уу?
--------------------------------------------------------------------------------------------------------------
Марк: Тэр дүр нь үнэндээ их хачин. Гэхдээ сонирхолтой.
Дон: Тийм ээ.
Марк: Сонирхолтой. Би энэ дүрийг авсандаа итгэхгүй байгаа, нээрэн шүү. Би эхлэхэд бэлэн байна, ойлгож байна уу. Би жаахан... жаахан сандраад байгаа.
Дон: Тийм дээ. Тэгээд, хэзээ эхлэх вэ?
Марк: Сургуулилт маргаашнаас эхлэнэ.
Дон: Мөөн, шууд эхлэх нь.
Марк: Юу гээч, энэ жинхэнэ сорилт болно гэж бодсон, яагаад гэхээр, бусад бүх хүмүүс нь... Бусад хүмүүс нь театрын нэртэй жүжигчид.
Дон: Зөв, зөв.
Марк: Тиймээс би бага зэрэг... Ерөнхийдөө, би сандраад л байгаа. Ингэхэд, чи сайн биз дээ?
Дон: Сайн. Тийм ээ.
Марк: Гажигтай шинэ хүмүүс?
Дон: Үгүй ээ, шинэ хүн байхгүй. Байхгүй. Би мэдэхгүй юм. Би ойрд нэг л биш байгаад байна.
Марк: Нээрэн үү? Юу гэсэн үг юм?
Дон: Мэдэхгүй юм даа... миний гажигтай нөхдүүд зүгээр. Ер нь бол би тэднийг тэгж хэлэх ёсгүй юм. Хэрэв чи дургүйцэхгүй бол...
Марк: Үгүй ээ. Мэдээж.
Дон: Учир нь...
Марк: Өө, би мартах шахлаа, Сара миний төрсөн өдрөөр оройн хоол хийнэ. Та хоёр манайд ирэх ёстой шүү.
Дон: За.
Марк: Тийм ээ.
Дон: Чи одоо хэдтэй вэ?
Марк: Би мэдэхгүй ээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Би Марктай өдрийн турш оймсны дэлгүүр хэссэнээс ээжтэй хамт байсан нь дээр. Тэр Парагонд очиж гурван цаг болно гэж хэлсэн.
Бет: Юу?
Сара: Дон түүнтэй хамт явах байх.
Бет: Ямар инээдтэй юм бэ. Марк оймсыг тэгтлээ их чухалчилдаг юм уу?
Сара: Тэр тэгдэг. Тийм ээ.
Бет: Хөөх. Би түүнд чанартай оймс авч өгөх юм уу?
Сара: Үнэндээ, тэр оймсны талаар чамд бүгдийг хэлж өгч чадна. Хямдхан оймс чанартай оймсноос маш ялгаатай тухай, бас тэр шинийг авахын тулд үргэлж хуучныг нь хаядаг. Тэр бүр бандаашаа хүртэл хаядаг.
Бет: Чи үгүй юу?
Сара: Үгүй ээ.
Бет: Хэзээ ч үгүй юу?
--------------------------------------------------------------------------------------------------------------
Марк: Би чамайг үзүүлэн рүү аваачина. Би түүнийг үзүүлэн гэдэг юм. Тэнд чамд хэрэгтэй бүхэн байгаа. Бүх загварууд, бүх даавуунууд.
Дон: Ойлголоо.
Эр: Сайн уу.
Марк: Сайн уу.
Эр: Би чамайг нэг хулуутай кинонд хараагүй билүү?
Марк: Тийм ээ.
Эр: Хөөх. Сайн уу, сонин юу байна? Үнэхээр хөгжилтэй кино.
Марк: Баярлалаа, баярлалаа. Чи сельфи хиймээр байна уу?
Эр: Өө, хэрэггүй дээ. Гэхдээ баярлалаа.
Марк: За. Энэ миний амьдрал.
Дон: Юун хулуутай кино вэ?
Марк: Энэ миний 10 жилийн өмнө тоглосон тэр кино.
Дон: Чи хулуу болсон юм уу?
Марк: Үгүй ээ, би гол дүр нь байсан.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Би кадрт багтаагүй нь харамсалтай.
Сара: Парагон руу явцгаая. Тэд тэндээ байгаад би итгэлтэй байна.
Бет: Юу? Үгүй байлгүй дээ. Тэр дэлгүүрт хичнээн их оймс байдаг билээ дээ?
Сара: Чи харна аа. Би чамд хэлээд байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Би яараагүй байна.
Бет: Би ч гэсэн. Энэ ямар ч хэрэггүй байлаа. Бид дуусгачихлаа.
Сара: Түүнд бол хамаатай.
Бет: Тийм ээ. Өө, чи мэдэх билүү?
Сара: Юуг?
Бет: Элиот 16-нас хүрээд эндээс нэг юм хулгайлж билээ. Тэр үнэхээр маш том асуудалд орсон.
Сара: Мэдээж, тэр тэгнэ.
Бет: Пинг-понгийн бөмбөгнүүд.
Сара: За тэр. Тэд чинь маш үнэтэй.
Бет: Тийм ээ. Хар даа. Чиний зөв байжээ.
Сара: Сонирхолтой нь тэд хөдлөсөн болов уу. Чи тэднийг саажсан гэж бодож байна уу?
Бет: Царцсан юм шиг харагдах юм.
Сара: Үгүй ээ. Хар даа, тэднийг нэг нь хөдөлж байна.
Бет: Хоёулаа тэдэнд сэмхэн дөхөж очьё.
Дон: Чи мэдэх үү? Хэрэв би Бетийг өчүүхэн шүүмжлэхэд маш их дургүйцдэг.
Марк: Чамд зохиол нь таалагддаг гэж бодсон.
Дон: Яахав, надад таалагддаг, гэхдээ надад... надад шинэ ном нь таалагдаагүй.
Марк: Нөгөө дуртадгалууд уу?
Дон: Үгүй ээ, үгүй, тэр... шинэ роман бичсэн. Уран зохиол. Сэдэв нь юу байлаа даа... нэг нууцын тухай. Яг тийм, би ер ойлгоогүй. Ямар учиртай зохиол гэдгийг нь би мэдээгүй.
Сара: Бид явах хэрэгтэй, Бет.
Дон: Би сааталд орчихсон юм шиг санагддаг, би үнэндээ.. Би яахаа мэдэхгүй л байна. Ямар ч учиртай юм? Ёстой мэдэх юм алга.
Марк: Өө, чөтгөр гэж. Чи түүнд энэ тухайгаа хэлэх үү?
Дон: Үгүй ээ, би чадахгүй. Би чадахгүй. Магадгүй би хоёр дахь, гурав дахь, хорь дахь уншлагын дараа хэлэх байсан биз, хэлэх ёстой байсан байх.
Марк: Хорь дахь уншлага аа?
Дон: Тийм ээ, тийм. Тэр ноорог бичээд л, бичээд л, бичээд л... намайг тэмдэглэл хийж өгөөч гэдэг, гэтэл би тэрийг нь яаж хийхийг ч мэддэггүй. Одоо хэлэхэд оройтсон санагдддаг.
Марк: Энэ сайн юм биш гэж үү?
Дон: Надад биш.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Өө, бурхан минь.
Сара: Хүлээгээч, Бет. Бет...
Бет: Өө, бурхан минь.
Сара: Минийхээр, тэд өөр юмны тухай ярилцаж байсан байх.
Бет: Би үүнд итгэхгүй байна.
Сара: Үгүй дээ, бид буруу ойлгосон байж мэднэ.
Бет: Миний дотор муухайрч байна.
Сара: Өө, үгүй ээ, нээрэн үү?
Бет: Тийм ээ. Би одоо огиулах юм шиг байна.
Сара: Өө, хүлээ, тэнд байдаг... Тэнд байдаг... Өө бурхан минь, яг энд үү? Тэнгэр минь. Оо!
Бен: Үгүй ээ, би чадахгүй юм шиг байна. Би чадахгүй нь.
Сара: Тэр чамайг аминаасаа ч илүү хайрладаг ш дээ.
Бет: Энд болж байгаа бүхэнтэй энэ ямар хамаатай юм бэ?
Сара: Түүнд чиний ном таалагдаагүй гэж би хэлж байна, ойлгов уу? Тэр чиний номонд дургүй, энэ ямар хамаатай гэж?
Бет: Чи ойлго, би энэ номон дээр 2 жил ажилласан, тийм ээ? Би түүнд уншуулахаар бараг сая гаруй ноорог өгсөн байх, тэр унших болгондоо ном таалагдаж байна үргэлж хэлж байсан. Үргэлж шүү.
Сара: Учир нь тэр номыг чинь ер ойлгохгүй байсан биз.
Бет: Одоо миний гар бадайрч эхэллээ. Тийм ээ, бариад үз... Нээрэн.
Сара: Ойлголоо, чи гүнзгий амьсгаа авч чадах уу?
Бет: Би амьсгалж байна, Сара.
Сара: Мэдлээ, ер нь чи ер нь... Чи түүнтэй ярилцах хэрэгтэй.
Бет: Энэ наргиан байлаа. Би түүний нүүр лүү дахиж хэзээ ч эгцэлж харахгүй. Тиймээ, одоо дууссан.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Би сайн зүйл бишгүй л хийлээ. Би тэр жүжгийг бичиж Атлантикаас шагнал хүртэл авсан.
Сара: Тэр... тэр үнэхээр сайн болсон шүү.
Бет: Миний бүх нийтлэлүүдийг, бүх эссээг, бүр миний багшилж байгааг тэр ухаангүй явдал гэж боддог байх нь. Өө, бурхан минь, миний дурдатгал яахав? Тэр муухан болсон гэж боддог байх. Өө, бурхан минь, энэ бүх хугацаанд...
Сара: Чиний талаар тэр яаж ингэж бодож чадав аа?
Бет: Дон намайг хүндэлж чадна гэж үү?
Сара: Мэдээж, тэр чамайг хүндэлдэг.
Бет: Үгүй ээ, хэрэв тэр миний ажилд дургүй бол үгүй. Чи үүнийг мэднэ. Энэ бүх хугацаанд тэр надад худлаа хэлдэг байж.
Сара: Үгүй ээ, тийм байх ёсгүй.
Бет: Тэр худалч. Бас дүүрсэн тэнэг. Би шүүмжлэлийг нь хүлээж авах чадваргүй гэж тэр боддог. Үнэхээр гомдмоор санагдаж байна.
Сара: Бет, тэр чамд хайртай, бүр түүнд чиний ном таалагдахгүй байсан ч тэр.
Бет: Надад түүний зөвшөөрөл хэрэгтэй. Энэ маш чухал.
Сара: Тэгвэл би уншаад үзье.
Бет: Тэгэх хэрэггүй. Чи ном уншдаггүй.
Сара: Би номонд орсон уу?
Бет: Үгүй ээ.
Сара: Нэг юм хэлье. Яахав, Марк үргэлж сайн хүн биш, ойлгов уу? Энэ яг жүжигчинтэй адилхан, дүрээс бүх юм шалтгаалдаг.
Бет: Чи яагаад шивэгнээд байгаа юм? Тэр буйдан дор нуугдсан юм уу?
Сара: Тэр үргэлж өөгүй байдаггүй гэж би хэлээд байна, чи ч гэсэн ялгаагүй.
Бет: Гэхдээ тэр заримдаа сайн хүн.
Сара: Тийм ээ, мэдээж.
Бет: Заримдаа чамд Марк сайн хүн биш шиг санагдвал чи түүнд юу гэж хэлдэг вэ?
Сара: Сайн хүн гэдэг.
Бет: Тэгвэл, чиний худлаа хэлж байгааг тэр мэдвэл яахав?
Сара: Тэр үхнэ.
Бет: Би ч гэсэн үхмээр байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Чи одоо зүгээр биз дээ?
Бет: Үгүй, дахиж үгүй. Галзуурах нь холгүй байна.
Сара: За яахав, би чам руу дараа залгая. Чи одоо гэртээ харих уу?
Бет: Тэгнэ.
Сара: Түүнтэй ярилцаарай. Хайртай шүү.
Бет: За.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэд муудсан үгүйг мэдэх арга байдаг гэж бодох юм.
Эм1: Байгаа. Чи тэднийг усанд хийгээд дээшээ хөвж байна уу гэдгийг нь хар.
Эм: Энэ сайн гэсэн үг үү, эсвэл муу гэсэн үг үү?
Эм1: Минийхээр муу байх. Би мэдэхгүй байна. Би одоохон хараадахъя.
Эм: Үгүй ээ, одоо хайх хэрэггүй. Би тэднийг зүгээр л гаргаж хаяна. Чи үргэлж л нэг юм хайж байх юм.
Бет: Намайг уучлаарай, яриаг чинь тасалдуулсанд уучлаарай, та хоёр юу хийдэг чинь надад сонин санагдаад... Та хоёр ямар ажил хийдэг вэ?
Эм: Яасан?
Бет: Би мэдэхгүй ээ. Надад зүгээр л сонирхолтой санагдаад. Та нар сонирхолтой ажил хийдэг юм шиг харагдлаа.
Эм: Би цэцгийн дизайнер, энэ зураач.
Бет: Ойлгомжтой, гайхалтай. Тиймээ. Чамд найзын чинь зураг таалагддаг уу?
Эм: Тэр миний эхнэр. Тийм ээ, таалагддаг.
Бет: Зөв, зөв. Харин чамд.. чамд түүний... юу.. эхнэрийн чинь цэцгийн загварууд таалагддаг уу?
Эм1: Чи яагаад энэ бүхнийг асуугаад байгаа юм?
Эм: Чи түүний асуултанд хариулмааргүй байна уу?
Эм1: Тийм ээ, миний эхнэрийн цэцгийн зохион байгуулалт маш гоё.
Эм: Тэр миний цэцэгсийг үргэлж л их даруухан гэдэг юм.
Эм1: Үгүй ээ, үгүй, тэд үргэлж тийм биш.
Эм: Чи сайхан гэсээр байвал мууг нь олж харахгүй.
Эм1: Чи миний зурагнуудыг сайхан болж гэдэг. Тэд муу байх нь.
Эм: Би чиний зурагнуудыг үнэлэхдээ тийм үг хэзээ ч хэлдэггүй.
Эм1: Үгүй ээ, өнгөрсөн 7 хоногт чи тэгж хэлсэн.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Тархины гарз. Тархины гарз. Тархины гарз. Тархины гарз. Тархины гарз. Тархины гарз. Новш гэж. Тархины гарз.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Марк: Чи тоглоод байна уу?
Сара: Үг болгоныг.
Марк: Та нар яах гэж тэгсэн юм бэ?
Сара: Юу? Би зүгээр л... Бид хийх юмгүй байлаа л даа. Тэгээд л мэндлэх гэж орсон юм.
Марк: Байз, Дон мэдсэн үү?
Сара: Би мэдэхгүй. Гэхдээ чи юу ч хэлж болохгүй шүү, за юу?
Марк: Хөөх...
Сара: Бурхан минь, Бет маш их шаналсан, дургүй нь ч их хүрсэн, би түүнийг буруутгахгүй ээ. Тэр арай л огиулаагүй. Энэ яг “Гэрлээгүй эмэгтэй”-д гардаг хэсэг шиг байсан.
Марк: Аан?
Сара: Мартаж үз. Чи ер нь надад худлаа хэлж байсан уу? Яг үүнтэй адилхан зүйл дээр гэж байна.
Марк: Ямар?
Сара: Миний дизайн, эсвэл миний сонголт дээр.
Марк: Чиний сонголт надад таалагддаг.
Сара: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Хэн бэ?
Эли: Ээж?
Бет: Элиот, чи энд юу хийж яваа юм? Хүү минь, юу болсон?
Эли: Элисон намайг хаясан.
Бет: Өө.... Нааш ир.
Эли: Үгүй ээ.
Бет: Юу болсон юм бэ?
Эли: Тэр надаас холдож байгааг би анзаарсан, гэхдээ иймдээ тулна гэж би огт бодсонгүй. Би ердөө ч мэдээгүй. Муу өлөгчин!
Бет: Элиот, “өлөгчин” гэж хэлэх хэрэггүй байх.
Эли: Уучлаарай.
Бет: Тэр аз жаргалгүй байсан байх гэж бодох юм.
Эли: Та түүний талд байна уу?
Бет: Юу? Үгүй би ердөө л... Энд шалтгаан байх ёстой гэж байна. Юу ч болсон бай, та хоёр энэ асуудлаа шийдэж чадна гэж би найдъя.
Эли: Тэр танд таалагддагийг би мэднэ.
Бет: Тийм байсан. Одоо ч таалагддаг, чи мэднэ. Гэхдээ яагаад, хүү минь? Элисон чамд юм хэлсэн үү?
Эли: Тэ өөр хүнтэй унтсан.
Бет: Хөөх, хонгор минь. Жинхэнэ өлөгчин.
Дон: Нээрэн үү?
Бет: Хүү анх түүнийг тэгж хэлсэн.
Дон: Эл, надад харамсалтай байна. Энэ... энэ үнэхээр чанга. Юу гээч, ийм зүйл болдог л юм. Та хоёр үүнийг хамт давж гарах хэрэгтэй.
Эли: Сүүлрэх байх ёсгүй зүйл. Та хоёр нэг нэгнийгээ хуурдаггүй ш дээ.
Дон: Үгүй л дээ, гэхдээ миний хэлээд байгаа юм...
Эли: Та хоёр бие биедээ итгэдэг, тийм үү?
Дон: Мэдээж.
Эли: Та хоёр яагаад надад санаа зовдоггүй юм?
Бет: Бид зовж байна.
Дон: Тийм ээ, тэгж байна.
Эли: Хэрэв та нар дургүйцэхгүй бол би хуучин өрөөндөө хонолоо.
Дон: Эл... Бет? Бет?
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Хүү минь, би чамайг сайн найз залуу гэдэгт итгэж байна.
Эли: Магадгүй би биш байх. Элисоны зөв байж мэднэ.
Бет: Тэр чамайг хуурсан.
Эли: Тэр... тэр үүнийг хүсээгүй гэж хэлсэн. Тэр ганцаардсан юм байх.
Бет: Юу? Үгүй ээ, Элиот, энэ чинь буруу. Хэрэв тэр сүүлэрчихээд чамайг буруутгаж байвал...
Эли: Тэр буруутгаагүй.
Бет: Тэр тэгсэн. Чи сая тэгж хэлсэн ш дээ.
Эли: Боллоо, би одоо унтах минь. Заримдаа та намайг бүр дордуулаад байх юм.
Бет: Магадгүй ажилтай нь холбоотой байх, тэр огт өөр бодолтой хүүхэд. Тэр хуульч болохоор хатуу шийдсэн.
Эли: Дээр нь би бүтэлгүй амьтан болохоор тэр.
Бет: Өө, бурхан минь, Элиот. Чи надаад даажигнаж байна уу? Би чамайг тайвшрахад чинь туслахыг хичээж байна. Би бууж өглөө.
Эли: Тэг ээ. Сайхан санаа. Хүлээ, ээж.
Бет: Яасан?
Эли: Манайд саран боов бий юу?
Бет: Би мэдэхгүй байна. Би үзээдэхье.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Юу болоод байгаа юм?
Бет: Чи юу яриад байна?
Дон: Чи яагаад буйдан дээр унтсан бэ? Чи... чи надад уурлаад байгаа юм уу?
Бет: Миний нойр хүрэхгүй байсан.
Дон: Чи... Чи Сильвиягаас болж сэтгэлээр унасан уу? Чи... Чи зохиолоо явуулсан уу, нөгөө... Нөгөө агент залуу руу?
Бет: Би зүгээр, ойлгов уу? Сильвиягийн зөв байсан. Роман муу болсон.
Дон: Сильвияд мэдрэмж байдаггүй. Зүгээр л... зүгээр л тэр залууд явуулчих. Яасан?
Бет: Хэрэггүй.
Дон: Юу хэрэггүй?
Бет: Чамд ном таалагдсан дүр үзүүлдэг чинь.
Дон: Юу л даа, Бет, энэ яриа жаахан залхааж эхлэж байна.
Бет: Тийм ээ, би үүнтэй санал нийлнэ.
Дон: Чамд роман таалагдсан уу? Учир нь энэ чухал гэдгийг чи мэднэ.
Бет: Мөөн, шинэ аргаар үзэх нь.
Эли: Өглөөний мэнд.
Дон: Өглөөний мэнд.
Бет: Би хичээлээс хоцрох нь. Орой уулзъя. Хайртай шүү.
Эли: Ээжийн юу нь буруу болчихов?
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Үнэндээ заримдаа би тэднийг хараад.. би та нарт яаж туслахаа мэдэхгүй байна гэж боддог. Би тэдний асуудалтай орооцолдох юм.
Марк: Хүлээ, энэ юу гэсэн үг вэ?
Дон: Үгүй ээ, шоолох хэрэггүй, заримдаа би мартдаг. Жишээ нь... Бет чиний ээж өнгөрсөн билүү? гэж хэлсэн. Харин би тэгж асууж чадахгүй, учир нь би мэддэг болохоор. Би үнэхээр ч мэддэг.
Марк: Найз минь...
Дон: Гэхдээ би нэг мэдэхэд тэдэнтэй хутгалдсан байдаг.
Марк: Чи хөгширч байна. Чи энэ юмыг бичих хэрэгтэй.
Дон: Үгүй ээ. Гэхдээ би хэзээ ч ийм байгаагүй.
Марк: Харин... харин Бет та хоёр юу болж байна?
Дон: Яасан?
Марк: Зүгээр. Би мэдэхгүй юм, зүгээр л...
Дон: Тэр нэг л хүйтэн, хачин аашлаад байгаа. Тэр Сарад ямар нэг юм хэлээгүй юу?
Марк: Үгүй ээ, үгүй. Би юу ч мэдэхгүй.
Дон: За, за.
Марк: Би... Харин Бет яагаад гэдгээ, эсвэл өөр юм хэлсэн үү?
Дон: Үгүй ээ, гэхдээ нэг л биш.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Жим: Би тэр газарт дургүй, харин эхнэр их дуртай. Тиймээс бид хоёр жилд нэг удаа очдог. Тэр ч яахав, бид хамт амарч байхдаа бие биетэйгээ дажгүй зохицоод л байдаг.
Дон: Сайн байна. Яагаад гэж чи бодож байна?
Жим: Бид амарч байгаа учраас.
Дон: Ихэнх хосууд хамт амарч байхдаа маргалддаг.
Жим: Бид тэгдэггүй.
Дон: Тийм дээ. Ингээд... бидэнд бараг цаг үлдсэнгүй. Гэхдээ би... би чамаас нэг юм асуумаар байна.
Жим: Тэг л дээ.
Дон: Тийм ээ, би ердөө л нэг юм шалгамаар санагдаад... Чи энэ уулзалтаас яг хүссэн тэр зүйлээ авч чаддаг уу?
Жим: Та яагаад надаас үүнийг асуусан юм?
Дон: Би ердөө л шалгаж байна.
Жим: Надад зүгээр. Ах эгч нартай асуудалтай байгаа нь миний цорын ганц толгойн өвчин. Тэд одоо аавтай хамт байгаа. Тэд надтай огт харилцдаггүй. Гэхдээ би өөрийгөө буруутай гэж бодохгүй.
Дон: Чамд буруутай юм шиг санагдсан уу?
Жим: Би сая үгүй гэсэн.
Дон: Ойлголоо, хоёулаа ирэх 7 хоногоос үргэлжлүүлцгээе. Тийм ээ бид... Бид дуусгах цаг нь болсон байна. Тийм ээ.
Жим: За.
Дон: За, биеэ бодоорой.
Жим: Ямар ч утгагүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Хал: Хэдийгээр тэр муухай өрөөнд халуун, бүгчим байсан ч бүсгүйн гар даарч байлаа. Байх цаг нь ч дуусах дөхжээ. Аав нар хүүхдүүдтэйгээ салах ёс хийцгээнэ. Эвелин түүнийг ирэхийг удаан хүлээсэн боловч тэр ирсэнгүй алга болжээ. Тэр хэзээ ч ирэхгүй.
Бет: Хөөх. Хал. Бурхан минь, энэ чинь үнэхээр гэнэтийн зүйл... Сэтгэгдэл төрүүллээ. Сайхан болсон байна. Анхны удаа гэхэд үнэхээр дажгүй.
Хал: Би шоронгийн тухай бичнэ гэж хэлсэн.
Бет: Тийм ээ, чи тэгж хэлсэн.
Эм: Энэ маш гунигтай байлаа.
Мэр: Надад таалагдсан.
Бет: Хүн болгон бичсэнээ уншсаны дараа бид үүнийг нухацтай авч үзнэ. Гэхдээ сайн байна, Хал, сайн байна. За, хэн өөрийнхөө зохиолыг уншмаар байна?
Айви: Би нөгөө сэдвээр бичих гэж байснаа бодлоо өөрчилсөн. Тиймээс би одоогоор юу ч бичээгүй байгаа.
Бет: Ойлголоо.
Айви: Би тэр сэжгийн нүцгэн эрийн тухай бичих гэж байснаа гэнэт миний дургүй хүрээд. Тиймээс би 8 настайдаа амьтны хүрээлэн рүү аялсан тухайгаа бичих санаатай.
Бет: За тэгээд, энэ сайхан аялал болсон уу?
Айви: Тэгэхээр, бид сармагчингуудыг харж байлаа, би, бас миний ээж. Тэдний нэг нь намайг бүр үзэн ядсан юм шиг, торноосоо гарч ирээд намайг алах юм шиг хараад байсан. Дараа нь миний хамраас цус ихээр гарч ээж намайг гэр лүү авч явахаас араггүй болсон юм.
Бет: Тэгвэл.... энэ... энэ сайхан аялал биш байж.
Билл: Заримдаа чи энэ тухай ярих хэрэгтэй байдаг, тийм үү?
Бет: Тийм ээ. Өөрөөр, миний номны нэр яг энэ тухай хэлдэг юм.
Хал: Ямар нэр?
Бет: Би энэ тухай ярих ёстой.
Хал: Чи энэ тухай ярих ёстой?
Бет: Биш ээ, биш “Би энэ тухай ярих ёстой”.
Хал: Чи хэлэх ёстой байх нь.
Бет: Үгүй дээ, үгүй, номны нэр нь “Би энэ тухай ярих ёстой”. Энд байгаа хэн ч миний номыг уншаагүй юу?
Эм: Би энэ талаар мэдээгүй.
Бет: Хэрэв та нар миний номыг мэддэггүй юм бол надад итгээд багш болгосонд би итгэхгүй байна.
Билл: Та ном хэвлүүлж, маш олон нийтлэлүүд бичсэнийг би мэднэ.
Айви: Харин би зүгээр л бүртгүүлсэн. Юун тухай ном бэ?
Бет: Тэр миний хүүхэд насны тухай. Дурдатгал.
Хал: Өө, би бусад дурдатгалуудыг уншиж байсан, үнэхээр ярих юмгүй.
Бет: Алийг нь?
Хал: Гуйя, үгүй ээ, баярлалаа.
Билл: Би тэр номонд дуртай.
Мэр: Би ч гэсэн дуртай.
Эм: Би тэр номыг уншина аа.
Мэр: Гэхдээ би таны номыг заавал уншина.
Хал: Би ч гэсэн.
Айви: Тийм ээ.
Билл: Би уншиж үзнэ.
Эм: Заавал уншиж үзнэ.
Хал: Би хэлэх ёстой билүү?
Бет: Энэ. Би энэ тухай ярих ёстой. Тийм ээ.
Хал: Би энэ тухай ярих ёстой, ойлголоо.
Бет: Тийм ээ, энийг бичээд авчих.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Өө, бурхан минь, би тэднийг идмээргүй байна гэж чамд байнга хэлдэг.
Кэр: Яагаад гэхээр, чи үргэлж заваан юм иддэг, ялангуяа ажил дээрээ.
Жон: Үгүй ээ, энэ... За, за, тэр намайг ажилдаа авч яв гэж салад хийгээд нэг балай жижигхэн хуванцар саванд хийж өгдөг, гэтэл...
Кэр: Тэр балай биш.
Жон: ...шалтгаан нь...
Кэр: Тэднийг дахин боловсруулдаг юм.
Жон: Тэгээд хөгийн гялгар уутанд хийнэ. Энэ ямар ялгаа байна.
Кэр: Чи дуугай болоод цааш нь ярьж болохгүй юу?
Жон: Тэгэхээр, энэ надад салад хийдэг ганцхан шалтгаан нь намайг тураахын тулд, харин энэ чинь идэвхгүй түрэмгийлэл.
Кэр: Үгүй. Үгүй, энэ худлаа. Би салад хийдэг шалтгаан нь чамайг эрүүл байлгахыг хүссэндээ тэр. Би бүгдийг хэлээд өгье. Би түүнд салад хийж өгдөг, тийм үү? Харин тэр түүнийг ажилдаа авч очоод хэрчсэн бяслагнуудыг саладтайгаа хольдог, тэгээд яадаг гээч? Тэр салад аа иддэггүй.
Жон: Хэн чамд тэгж хэлсэн?
Кэр: Хэн надад хэлснийг чи мэднэ.
Жон: Ойлгомжтой. Баярлалаа, Наоми.
Кэр: Наоми надад хэлсэн юм. Эрүүл байлгахын тулд яаж үйлээ үздэгийг чи төсөөлнө гэж би бодохгүй байна. Чиний төлөө шүү.
Жон: Миний төлөө юу? Тийм байж. Ойлголоо, намайг уучлаарай. Эрүүл мэндийн хувьд, “Өө, уучлаарай зөөгч өө, бидэнд дахиад 100 грамм Маргарита өгч болох уу?” гэдэг шиг.
Кэр: Энэ юу вэ? Энэ юу гэсэн үг юм? Хэн? Хаанаас?
Жон: Бас л Наоми.
Кэр: Наоми Шинэ Зеландаас ирсэн.
Жон: Тийм ээ.
Кэр: Энэ Шинэ Зеланд биш. Чамд эмэгтэйчүүд таалагддаггүй гэж бодож байна.
Жон: Надад эмэгтэйчүүд таалагддаг. Нээрэн. Би эмэгтэйчүүдэд дуртай. Харин би чамд дургүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Веа: Уучлаарай.
Сара: Ойлголоо, энэ асуудал биш. Чи зургийг нь үзсэн, тийм ээ?
Веа: Зургаар нь дүгнэхэд хэцүү байдаг юм.
Сара: За, за. Зүгээр ээ, учир нь би дахиад нэг юм авчирсан.
Веа: Уучлаарай.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Уучлаарай. Энэ ямар үнэтэй вэ?
Сара: Өө, бурхан минь.
Эм: Гоёмсог биш гэж үү? Энэ цорын ганц дахин давтагдашгүй.
Бет: Тийм ээ, би тэгж бодсон юм.
Эм: Энэ 19,000 доллар.
Бет: Айн?
Сара: Өө, маш их баярлалаа. Бет, дуугай болооч.
Бет: Яасан?
Сара: Энэ чинь миний хийдэг ажил. Чи энэ хүмүүсийг доромжилж болохгүй.
Бет: Энэ бүр тухгүй гээч. Урт вандан ийм үнэтэй гэж үү?
Сара: Сэрээч чи. Хөөе, энэ гэрлүүдийг хар даа.
Бет: Би яаж ч байсан энэ ванданг худалдаж авахгүй байсан.
Сара: Чи юу гэмээр байна?
Бет: Тийм ээ, сайхан юм. Өөрөөр хэлбэл, энэ яг порно киноных шиг, гэхдээ тэр хүүхэнд таалагдах байх.
Сара: Чи маргааш орой ирэхээр төлөвлөж байна уу?
Бет: Тийм ээ, үнэндээ... би... би чадахгүй юм шиг байна, намайг уучлаарай.
Сара: Бет, наад исрээс хөлөө буулгачихгүй юу? Гуйя.
Бет: Яасан? Нээрэн үү?
Сара: Чи чинь яачихаад байгаа юм бэ? Чи яагаад одоо болтол Донтой ярьдаггүй юм?
Бет: Чи ойлго, би... Үнэндээ би түүний юу гэж хэлэхийг сонсож чадахгүй байх.
Сара: За яахав, тэгвэл чи манайд хүрээд ир... сайн ууж ав, дарс ахиухан уучих. Тайван байхыг хичээ. Дараа нь чи гэртээ хариад түүнтэй тайван ярилцахыг бод. Чи юунд энд юм идээд байна? Босооч! Би чамайг алмаар байна.
Бет: Юу?
Сара: Над исрээсээ босооч! Чи хаа сайгүй үйрмэг болгочихлоо. Сайн уу, хонгор минь. Юу? Юу гэнэ ээ? За, хүлээж бай. Юу болсон юм? Юу гэсэн үг вэ? Чи зүгээр биз дээ? Ойлголоо, ойлголоо. Гэхдээ чи яг одоо надад хэлж болохгүй юу? Энэ тийм муу юу?
Бет: Яасан бэ?
Сара: Тэнгэр минь, тэр уйлж байна.
Бет: Өө үгүй ээ, яагаад? Юу болов?
Сара: Мэдэхгүй ээ. Тэр зүгээр гэж хэлсэн атлаа намайг яг одоо гэртээ ирээч, миний хэрэг байна гэх юм. За, за. Явахаас. Би явлаа. Явцгаая. Алив бос, явцгаая.
Бет: Энд надад сайхан байна.
Сара: Босооч!
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Марк, хонгор минь, юу болсон бэ? Чи намайг үхтэл айлгалаа. Юу болсон юм?
Марк: Би халагдсан.
Сара: Өө, нээрэн үү?
Марк: Би яг одоо алга болмоор байна.
Сара: Юу болов?
Марк: Би өөрөө ч мэдэхгүй, бүх зүйл болж байна гэж бодсон. Ядаж л би найруулагчид таалагдсан гэж бодсон, тэр хүүхэн намайг магтаад байсан юм. Тэгээд бэлтгэл хийсний дараа тэр: "Би чамтай түр ярилцаж болох уу?” гэсэн. Тэр намайг бүх хүний нүдэн дээр: "Өөрийнхөө юмнуудыг ав" гэж хэлсэн.
Сара: Ямар харгис юм бэ.
Марк: Тиймээ. Тэгээд тэр хүүхэн: "Чи энэ дүрд тохирохгүй байна, би чамайг солино" гэсэн.
Сара: Ямар аймаар юм.
Марк: Бусад жүжигчид намайг хал гэж түүнд хэлсэн байх.
Сара: Өө, тэд тонилог цаашаа.
Марк: Тиймээ.
Сара: Бүгдээрээ тонилог. Тэдний тэр хөгийн жүжиг нь дампуурна гэдэгт би итгэлтэй байна.
Марк: Тиймээ.
Сара: Энэ нь маш том бүтэлгүйтэл болно, чи үүнийг мэднэ. Бурхан минь, энэ чиний буруу биш.
Марк: Үгүй ээ, энэ миний буруу.
Сара: Үгүй ээ, чи өмнө нь хэзээ ч халагдаж байгаагүй. Жүжигчин болгон дор хаяж нэг удаа халагдаж байсныг чи мэднэ.
Марк: Намайг Диснейн киноноос хассан.
Сара: Өө... яг үнэн.
Марк: Чи малгайг санаж байна уу? Малгай. Би үнэхээр ичиж байна. Би үхмээр байна. Бурхан минь, миний төрсөн өдөр. Төрсөн өдрийн үдэшлэг болохгүй, за юу, хайрт минь? Төрсөн өдөр болохгүй. Юу ч болохгүй. Энд хэн ч ирэхгүй, за юу?
Сара: Ойлголоо. Төрсөн өдөр болохгүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Хонгор оо? Хайр аа?
Марк: За?
Сара: Чичрээд байна.
Марк: Юу?
Сара: Ширээ чичрээд байна ш дээ.
Марк: Тийм ээ, учир нь миний хөл чичрээд байгаа юм. Би болиулж чадахгүй байна.
Дон: Та салад идэх үү?
Бет: Хөөе, би чамайг нэг жүжигт дүр авсан гэж сонссон. Ямар дүр вэ? Юу? Юу болсон бэ?
Сара: Түүнийг халсан.
Дон: Өө новш!
Марк: Тиймээ.
Бет: Ээ, бурхан минь.
Сара: Өчигдөр.
Дон: Өө, биднийг уучлаарай, Марк. Энэ аймшигтай зүйл.
Марк. Тийм ээ, би ямартай ч жүжигчний ажлаа больсон.
Сара: Үгүй ээ, чи болихгүй. Хонгор минь, ердөө ганцхан жүжиг. Тэр бүтэлгүй болно.
Дон: Тийм ээ, бид тэгнэ гэж найдаж байна.
Сара: Түүнээс гадна, би тэтгэвэрт гармаар байгаа учраас чи больж болохгүй.
Бет: Юу? Чиний одоо бизнесийнхээ бүх захиалгуудыг авч байгаа.
Сара: Би хүмүүсийг үзэн яддаг. Би тэдний муухай байшинг дахиж чимэглэмээргүй байна, үүнд ямар ч утга алга. Дэлхий бүхэлдээ хайлж байхад би ямааны ноолууран хана хайгаад явж байдаг.
Бет: Тийм юм байдаг юм уу, Сара?
Сара: Тийм ээ, байдаг. Энэ үнэн. Өө, бурхан минь.
Дон: Чи зүгээр үү?
Марк: Үгүй ээ, би наадахыг чинь уумааргүй байна.
Бет: Та нар үхмээр байна уу? Чи цүнхэндээ антацид авч явдаг юм уу?
Сара: Би антацид авч явдаг. Надад Газ-Экс байгаа, надад... өтгөн зөөлрүүлэгч байгаа. Бас надад... аан.. Ксанакс байдаг. Хэн нэгэн уумаар байна уу? Авах хүн байна уу?
Бет: Би ер нь бичихээ больсон дээр байх. Нэг бодлын сэтгэл уужирч, тайвшрах байх гэж бодох юм.
Дон: Хэрэггүй, Бет. Төлөөлөгч чиний номыг ойлгоогүй. Энэ түүний төлөөлөгчийг халах шалтгаан биш ... Би зүгээр л... Би тэр Сильвияг сайн гэж ердөө ч бодохгүй байгаа.
Сара: Чи сайхан ажилтай хүн.
Дон: Баярлалаа.
Бет: За боль, Дон, хэрэггүй. Үнэнийг хэлэхэд, урам өгөх гэж оролдох хэрэггүй, за юу? Учир нь энэ чамд зүдэргээтэй байдгийг би мэднэ.
Дон: За яахав, хэлснээр чинь болог. Ойлголоо.
Бет: Сайн байна.
Дон: Үгүй ээ. Үгүй ээ, ингэхэд чи юу гэдгийг мэдэх үү? Надад энэ сайхан биш байна. Энэ... энэ гомдмоор байна. Дөнгөж сая чиний хэлсэн зүйл.
Бет: Уучлаарай, чи гомдсон гэж хэлж байна уу?
Дон: Тиймээ, хэрэггүй... Надад уураа гаргах хэрэггүй.
Бет: Чамд ямар юмаа гаргах аа?
Дон: Өөрийнхөө уур бухимдлыг.
Марк: Энэ Грекийн оливын тос.
Бет: Би зүгээр л... Чи мэдэх үү? Чи надад дахиж худлаа яримааргүй байна.
Дон: Чамд худлаа хэлэх ээ?
Бет: Тиймээ.
Дон: Бурхан минь, чи больж болох уу? Чи яг хүүхэд шиг аашлаад байх юм.
Бет: Би чиний ярьж байхыг сонссон. Би чамайг Марктай ярьж байхыг сонссон.
Дон: Чи юун тухай яриад байна аа?
Бет: Парагонд.
Дон: Юу?
Бет: Сара бид хоёр мэнд мэдэх гэж орсон юм. Тэгээд бид та хоёрын яриаг санаандгүй сонссон.
Дон: Юу? Та хоёр биднийг тагнажээ. Юу вэ?
Бет: Юу? Үгүй ээ. Энэ зүгээр л зугаацах гэсэн ганцхан секунд л байсан юм. Тэгэхдээ бид та нарын яриаг сонссон.
Дон: Юуны тухай?
Бет: Миний ажлын талаар.
Дон: За, хүлээж бай. Энэ... Тэгэхээр энэ бүхэн ийм учиртай байжээ?
Бет: Энэ бүхэн, энэ бүхэн ийм учиртай байсан юм. Туйлын зөв. Би сонссон... Би чиний хэлсэн бүхнийг сонссон.
Дон: Мөөн, жишээ нь... жишээ нь юун тухай?
Бет: Жишээ нь, чи миний шинэ номыг үзэн яддаг тухай.
Дон: Юу? За, би тэгж хэлээгүй. Энэ...
Бет: Чи тоглоод байна уу? Чи надад сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх гэж байна уу? Тиймэрхүү янзтай харагдаж байна.
Дон: Хэрэв... хэрэв би тэгсэн бол...
Бет: Тийм ээ, чи тэгсэн.
Дон: Гэхдээ чи буруугаар яриад байна.
Бет: Өө үгүй ээ, би зүгээр л...
Сара: Тэгэхээр....
Бет: Би бүр үүнийг зохицуулж ч чадахгүй.
Сара: ...хүлээгээрэй, надад та нараас асуух юм байна.
Бет: За, Марк, намайг уучлаарай. Чи үнэхээр сайхан оройн хоол идэх эрхтэй. Аан, чи ажлаасаа халагдсан нь харамсалтай байна. Мөн төрсөн өдрийн мэнд хүргэе.
Дон: Бет.
Марк: Баярлалаа.
Дон: Бет. Би, аан... Намайг үнэхээр уучлаарай. Би гарах ёстой... Би гарах ёстой...
Марк: Тиймээ. Тийм.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Бет.Бет.
Бет: Зүгээр л намайг ганцааранг минь орхи.
Дон: Үгүй ээ, би тайлбарлая.
Бет: Үгүй ээ чи... Чи аль хэдийн тайлбарласан, ойлгосон уу? Маш ойлгомжтой байсан.
Дон: Сонсооч дээ, чиний сонссон бүхэн чиний бодож байгаа шиг юм биш. Гуйя.
Бет: Чи юу дуртайгаа бодох эрхтэй байдаг. Чи тийм л хүн. Би хэзээ ч юм дахиад чамд итгэж эхлэнэ гэж бодохгүй байна.
Дон: Хайрт минь, энэ миний бодсон юм биш.
Бет: Чи миний нүүрэн дээр худлаа хэлсэн. Бараг мянган удаа.
Дон: Үгүй ээ, тэгээгүй. Худлаа хэлээгүй. Энэ худлаа биш...
Бет: Юу? Хэрэв худлаа биш бол юу худлааг би мэдэхгүй байна.
Дон: Энэ худлаа биш, энэ ердөө л миний бодол, тэр алдаатай байсан байх, ойлгосон уу? Би... Би чамайг ятгахыг хүсээгүй. Би юу мэдэх вэ? Миний хүссэн... Тэр ном надад таалагдсан ч бай, үгүй ч бай, би чамайг дэмжихийг хүссэн, за юу? Миний юу гэж бодох хэнд хамаатай гэж?
Бет: Энэ... Энэ миний ажил. Надад энэ хамаатай. Надад ямар их хамаатайг чи мэднэ. Би чиний бодлыг ямар их хүндэлдэгийг чи мэднэ.
Дон: Хөөе, нааш ир.
Бет: Үгүй!
Дон: Би чамд хайртай.
Бет: За, за, бодох ч хэрэггүй. Бурхан минь.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Сайн уу, та хоёр. Тэгэхээр яаж... Та хоёр юу болж байна?
Жон: Бид энэ талаар ярилцлаа, тэгээд чи мэднэ, бид энд хоёр жил гаруй ирлээ, урд нь зөндөө ирсэн. Чи бидэнд тусалж байгаа юм шиг санагдсангүй.
Дон: Та нар тэгж бодсон нь харамсалтай. Нээрэн шүү. Би та хоёрт санаа тавьдаг. Маш их.
Жон: Би чамаас нэг юм асууж болох уу?
Дон: Мэдээж.
Жон: Чи яагаад хогоо гаргаж хаядаггүй юм бэ?
Кэр: Жонатан!
Жон: Чимээгүй! Би энд долоо хоног болгон ирэхдээ үүнийг анзаарсан. Чи хэзээ ч гаргаж хаядаггүй.
Дон: Чи яагаад үүнд санаа зовоод байгаа юм?
Жон: Чи яагаад хогоо гаргаж хаядаггүй юм?
Дон: Би... би дүүрсэн үед нь гаргаж хаядаг.
Жон: Энэ дүүрэн биш үү? Харав уу, миний бодлоор, чи жаахан гайхуулах гэж үүнийг байлгадаг. Ойлгов уу, яагаад гэхээр, ирсэн хүн болгон: “Хөөх, энд ямар их нулимс урсдаг юм бэ” гэж бодно.
Дон: Би та хоёрт яаж илүү сайн туслах талаар бодъё.
Жон: Бид чамтай дахиж уулзахгүй байхаар шийдсэн.
Дон: Бид энэ талаар ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
Кэр: Энд яриад байх юмгүй. Бид хэдийн энэ тухай ярилцсан.
Жон: Тийм ээ, бид үүнийг ярилцмааргүй байна. Гэхдээ бид үүнийг чамд хэлэхийг хүссэн юм.
Кэр: Тиймээ.
Дон: Ойлголоо. Тэгвэл би... Надад үүнийг сонсох харамсалтай байна. Хэрэв та нар өөр мэргэжилтэнтэй уулзмаар байвал би зөвлөж...
Жон: Үгүй ээ, үгүй. Бид өөр мэргэжилтэнтэй уулзмааргүй байна. Бид зөндөө мэргэжилтнүүдтэй уулзсан. Үгүй ээ. Бид мөнгөө буцааж авмаар байна.
Дон: Уучлаарай?
Кэр: Бид мөнгөө буцааж авмаар байна.
Дон: Би ойлгосонгүй. Хэнээс?
Жон: Өө, бид бодож үзсэн л дээ, Билл Гейтс бидэнд мөнгө өгч магадгүй.... Чи! Сонсооч, бид энд хоёр жил гаруй ирсэн, тийм үү? Тэгээд энэ хоёр жилийг бид тооцсон юм. Бид чамд бараг 33,000 доллар зарцуулсан байна.
Дон: Би ойлголоо. Тийм байж.
Жон: Тийм ээ, яагаад гэхээр, бидний хооронд үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй гэж бидэнд.. бидэнд санагдсан, тиймээс бидний санал нэгдсэн ганцхан зүйл бол бид мөнгөө буцааж авах эрхтэй.
Дон: Эмчилгээнд явах нь үр дүнгийн баталгаа болдоггүй. Бүх юм амаргүй.
Жон: Тийм ээ, үр дүн гарах ёстой, ойлгов уу, учир нь бид... бидний гэрлэлт дэнжигнэж байна, за юу? Харин чи тус болсонгүй. Хэн ч тусалсангүй.
Дон: Би чадлаараа хичээж байгаа, Жонатан, гэвч үнэндээ та нарын асуудлыг шийдэх ганц хүн нь би биш.
Кэр: Тэгвэл бид яах гэж энд ирдэг юм?
Дон: Та нар... зөвхөн та нар өөрсдийнхөө асуудлыг шийдэх ёстой. Харин би энд та нарын үүнд чинь туслах гэж байдаг. Би ойлгож байна. Жишээ нь, энэ... энэ заримдаа... жинхэнэ үр дүнд хүрэхийн тулд урт хугацаа шаарддаг юм.
Жон: Хэр удаан?
Дон: Энэ шаардлагтай бол их удаан үргэлжилнэ.
Кэр: Энэ жинхэнэ хариулт биш.
Жон: Бид... бид энд марзагнаагүй байна. Тэгээд сонс, хэрэв чи хэсэгчилэн төлөх хэрэгтэй бол энэ болно. Бид үүнийг бүрэн зөвшөөрнө.
Дон: Тэгэхээр, би үүнийг тайлбарлъя, та хоёр.. энд ирээд л хэрэлддэг учраас та нар... маш их уурлаж бухимддаг. Харин би тусалдаггүй. Би та нарт асуудлыг яаж шийдэхийг хэлдэггүй, мөн та нар мэднэ...
Кэр: Чи хэлдэггүй.
Дон: Та нар гэрлээд хэр удаж байна?
Жон: 9 жил.
Кэр: 10 жил.
Жон: 10 жил.
Дон: Та нар гэрлэлтээ цуцлуулах тухай урд нь бодож байсан уу?
Жон: Юу?
Кэр: Юу?
Дон: Би та нарт хэлэх зүйл зарцуулсан мөнгөтэй чинь дүйцэх байх гэж бодлоо, би та нарын сэтгэл зүйчийн хувьд энэ миний ажил. Та хоёр салах тухай бодох хэрэгтэй. Та нар эмчилгээг зогсоомоор байна уу? Зүгээр л салцгаа.
Жон: Ямар новш нь вэ, Дон? Чи ийм балай юм ярьж болохгүй.
Кэр: Чи яаж зүрхлэв ээ.
Дон: Үнэнээ хэлэхэд, миний харсанаар та нарын дунд юу ч байхгүй. Би... би ингэж хэлснээр та нарт буян болж байна.
Кэр: Чи үнэхээр тэгж бодсон уу?
Жон: Түүнийг сонсох хэрэггүй.
Дон: Тийм ээ, энэ миний бодсон зүйл.
Кэр: Би салмааргүй байна.
Жон: Аа, хая цаашаа. Явцгаая, Кэролайн. Явцгаая. Өө, мартсанаас, эмч ээ, бид энэ удаад мөнгө төлөхгүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Винс: Үнэхээр зоригтой эхлэл, би үүнд хүрэхээс ч халгах байлаа. Яахав, надад хэдэн санаа, хэдэн тэмдэглэлүүд бий, гэхдээ маш бага. Тэд маш бага, шалихгүй.
Бет: Чамд ном таалагдсанд би баяртай байна.
Винс: Бас чиний дурдатгал мэдээж надад таалагдсан.
Бет: Өө....
Винс: Үгээр гомдоох ямар гэмтэйг хүмүүс мэддэггүй юм.
Бет: Тийм шүү, тэр үнэн. Баярлалаа, баярлалаа.
Винс: Чамайг бүх насаар чинь мулгуу гэж хэлэхэд чи яаж сэхээ авах вэ?
Бет: Тийм ээ, би мэдэхгүй... мэдэхгүй юм, хүн ер нь тийм юмнаас сэхээ авч чадах болов уу даа, тийм ээ.
Винс: Тэр чамд хэлээд байсан бас нэг өөр зүйл юу байлаа даа... Аан тийм, тархины гарз.
Бет: Тиймээ. Үгүй ээ, энэ оносон үг байсан.
Винс: Тархины гарз.
Бет: Тийм ээ.
Винс: Ямар аймаар юм.
Бет: Тийм ээ.
Винс: За ингээд ажилдаа орцгооё.
Бет: Тэгье, гайхалтай. Би баяртай байна.
Винс: Чи баяртай байгаад би баярлаж байна.
Бет: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Веа: Өө, бурхан минь, энэ чинь гайхамшиг. Надад маш их таалагдлаа. Би үнэхээр баяртай байна. Би хэзээ ч иймэрхүү зүйл харж байсангүй.
Сара: Өө...
Веа: Чамд маш их баярлалаа.
Сара: Зүгээр ээ.
Веа: Би танд атаархаж байна. Хэрэгтэй зүйл олдож, бүгд сэтгэл хангалуун байх үнэхээр сайхан байх даа, тийм ээ?
Сара: Тийм шүү, тэр мэдээж.Тийм ээ, ажил бүтэмжтэй болсонд би үнэхээр баяртай байна.
Веа: Үнэхээр төгс эд.
Сара: Энэ үнэхээр сайхан гэрэл. Дахин давтагдашгүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Марк: Хайрт минь. Энэ чинь юу вэ? Өө, бурхан минь. Хөөх.
Сара: Эд нар чийгийг шингээдэг тусгай оймснууд
Марк: Өө, би шингээгч оймсонд дуртай.
Сара: Харин энэ оймснууд мэдээж чамайг дулаацуулна... хэрэв... хэрэв хүйтэн болбол, гэхдээ хөл чинь хөлрөхгүй. Тэгээд эд нарыг бодвол хөлрөх дуртай хүмүүст зориулан тусгайлан хийсэн. Мөн... мөн энэ цагаан хоолтных. Тиймээс чи эднийг идсэн ч болно. Харин эд нарыг элгээр хийсэн, эднийг сормуусаар хийсэн.
Марк: Гайхалтай. Чи шилдэг нь. Би жүжигчин байхаа больсон. Хангалттай. Энэ тэнэг мэргэжил. Би нэртэй болохыг хүсэж залхсан, би хэзээ ч тийм болохгүй. Би хөгширсөн. Би дахин ингэж чадахгүй нь.
Сара: Хэрэв чи дургүй бол үүнийг хийх хэрэггүй.
Марк: Чи намайг болих хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?
Сара: Чи болих ёсгүй.
Марк: Яагаад болохгүй гэж?
Сара: Учир нь чи маш сайн.
Марк: Ямартай ч би болино. Энэ хэнд хамаатай юм бэ? Би энэ мэргэжилд дуртай гэж бодсон. Гэтэл үгүй байж. Би зүгээр л алдартай болохыг хүссэн байх.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Эли: Тэр над руу "Чи хэдийн дууссан уу?" гэсэн маягаар харсан. Хэрэв би бичиж чадахгүй бол яахав? Би насан туршдаа марихуаны дэлгүүрт ажиллах уу?
Бет: Чи зохиолоо яагаад бидэнд уншуулахгүй байгаа юм?
Эли: Хараахан дуусаагүй байгаа. Хэрэв би хэзээ ч юм дуусгавал би та нарт уншуулна. Гэхдээ яг одоо би төгсгөлийг нь бичвэл энэ томоохон амжилт болно.
Бет: Хүү минь, яагаад гэвэл энэ өөрөө том амжилт. Энэ гайхалтай болно гэж би итгэж байна.
Эли: Та үүнийг мэдэхгүй. Би бүтэлгүйтэж мэднэ.
Бет: Тиймээ, тийм, энэ бүтэлгүйтэж мэднэ.
Эли: Та яагаад тэгж байгаа юм бэ?
Бет: Юу тэр вэ?
Эли: Та түүнийг уншаагүй. Та уншсаныхаа дараа л шүүмжлээрэй.
Бет: Хөөе чи чинь яачихаад байгаа юм бэ? Юу... юу болоод байна?
Эли: Та надаас үргэлж хамгийн сайныг хүлээдэг.
Бет: Чиний талархал уу?
Эли: Та намайг усанд маш сайн сэлдэг гээд намайг мэргэжлийн ангид бүртгүүлснээ санаж байна уу?
Бет: Өө, бурхан минь.
Эли: Би мундаг усанд сэлэгч байгаагүй. Би үүнийг танд хэлсээр байсан. Би дундаж байсан. Миний дасгалжуулагч хүртэл намайг эхлэн сурагчдын ангид орох ёстой гэж хэлсэн.
Бет: Тэр тэгж хэлсэн үү?
Эли: Тийм ээ, энэ... энэ ичгүүртэй байсан. Гэхдээ үүнээс дор юм нь би хэнд итгэхээ мэдэхгүй байсан. Би сайн биш гэдгээ мэддэг, гэтэл миний ээж намайг сайн гэдэг байсан. Тэгээд, би сайн байсан уу? Эсвэл ээж надад худлаа хэлсэн үү?
Бет: Тэгвэл би чамайг яагаад сайн гэж бодсон бэ?
Эли: Та бодоогүй. Та намайг тэгж бодохыг хүссэн.
Бет: Магадгүй би чамайг сайн болж чадна гэж бодоод зүгээр л зоригжуулдаг байсан байх.
Эли: Тэгвэл та миний бүтэлгүйтэх суурийг тавьсан байх нь.
Бет: Нээрэн үү? За, за. Бурхан минь, намайг уучлаарай.
Дон: Одоо буруутгахаа боль. Эл, болно.
Бет: Үгүй ээ, энэ зүгээр. Ойлгов уу? Тэр энэ бүхнээ бидэнд ярих ёстой. Би тэрийг нь сонсмоор байна.
Эли: Дунд сургууль. Миний англи хэлний багш ноён Саапыг санаж байна уу?
Бет: Тийм ээ.
Эли: Тэр миний бичсэн ямар нэг цаасан дээр “дунд” тавьсан, харин би гэртээ ирээд үүн дээр үнэхээр хичээсэн гэдгээ хэлсэн. Би онц авах байсан.
Бет: Тийм байж. Би үүнийг санахгүй байна, гэхдээ зүгээр.
Эл: Харин та: “Хэрэв чи үнэхээр хичээсэн юм бол сайн дүн авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд та багштай уулзаад надад сайн дүн тавиулахаар итгүүлж чадсан.
Бет: Тэгээд энэ яг ямар гэмт хэргийн чанартай вэ?
Эли: Би сайн авах ёсгүй байсан. Би дунд авах ёстой. Гэхдээ би танд үүнийг мэдэгдэхийг хүсээгүй.
Бет: Түр хүлээ, Элиот. Юу гэнэ ээ. Чи сайн дүн авах хэрэгтэй гэж надад хэлсэн, зөв үү? Харин би чамд итгэсэн. Тэгвэл, энэ тохиолдолд чи намайг хуурсан байх нь, тийм үү, хүү минь?
Эли: Ээж, би хүүхэд байсан. Би усанд сайн сэлдэггүй байсан. Би сайн оюутан байгаагүй.
Бет: Элиот, ээж чинь дэмжигч байхыг хичээсэн. Эцэг эхчүүд ингэдэг юм. Тэд хүүхдүүдээ дэмжихийг хичээдэг.
Эли: Гэхдээ би үүнтэй хамт... энэ нэг хачин мэдрэмжтэй хамт өссөн, би бусдаас илүү гэсэн мэдрэмж. Би өөрийгөө өөрийнхөө нүдээр харж байгаа юм шиг. Гэтэл гэнэт л би таны хэлээд байсан тэр хүүхэд биш гэдгээ ойлгосон.
Бет: Өө, чихэрхэн минь.
Эли: Та өөрийгөө буруутай юм шиг санадаг байсан учраас энэ бүгдийг хийсэн гэж би сэтгэлээсээ боддог. Гэмшсэн сэтгэлээр.
Бет: Юуны төлөө?
Эли: Яагаад гэхээр, та хоёр надаас илүү өөрсөддөө санаа тавьдаг.
Дон: Юу?
Бет: Юу?
Дон: Элиот, чи яаж ингэж бодож чаддаг байна аа?
Бет: Энэ худлаа. Би хэнээс ч илүү чамд санаа тавьдаг.
Дон: Тийм ээ.
Эли: Тэгвэл би энд гуравдахь илүү юм шиг яагаад үргэлж надад санагддаг юм?
Дон: Элиот.
Бет: Өө, хүү минь.
Эли: Надад жаахан орон зай хэрэгтэй.
Бет: Хөөх. Новш гэж.
Дон: Нээрэн үү? Үүний дараа юу?
Бет: Юуны дараа?
Дон: Элиот сая өөрийг нь хуурсан гэж чамайг буруутгасан, учир нь чи түүнтэй шударга байгаагүй. Гэтэл чи надад яг адилхан шалтгаанаар уурлаж байна.
Бет: Би худлаа хэлээгүй. Би дэмждэг байсан.
Дон: Би ч худлаа яриагүй. Би ч гэсэн дэмжсэн.
Бет: Энэ худлаа. Чи дэмжих гэж худлаа хэлсэн.
Дон: Үгүй ээ, би чухал гэж бодсондоо чамайг дэмжсэн.
Бет: Би хүүхэд биш. Элиот хүүхэд байсан. Би өөрийгөө том болсон гэж мэдэрсэн шиг түүнийг тэгж мэдрэхийг би хүсээгүй.
Дон: Тийм ээ, би мэднэ, гэхдээ чи... Чи эцэг шигээ биш.
Бет: Тэгвэл миний ээж. За юу?
Дон: Яах вэ. Тийм ээ, магадгүй бага зэрэг.
Бет: Миний ном чамд таалагдаасай гэж би үнэхээр хүссэн.
Дон: Би мэднэ. Үнэндээ, би тэр ном надад таалагдах үгүй надад хамаагүй. Үүний тулд би чамд хайртай биш, Бет. Чи ном биш. Чи Элиотыг гайхамшигтай жүжиг бичиж чадна гэсэндээ хайрладаг уу?
Бет: Үгүй ээ, Дон. Би гэхдээ...
Дон: Би үүнийг хэлэх ёстой. Намайг уучлаарай. Бидний ертөнц бүхэлдээ нурж байхад чиний санаа зовсон юм энэ үү?
Бет: Үгүй дээ. Ертөнц тэр чигээрээ нурж байгааг би мэднэ. Мэдээж би үүнийг мэднэ. Гэхдээ энэ миний ертөнц. Миний жижигхэн бардам ертөнц, бас... би шаналж байна. Уучлаарай. Би чамд итгэсэн. Би чамд итгэдэг.
Дон: Хайрт минь, уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Би... Бет, чи надад хэзээ ч худлаа хэлээгүй юу? Би мэдэхгүй юм, надад худлаа хэлж байсан уу, эсвэл..
Бет: Тийм ээ, би итгэлтэй... Тийм ээ, тэгээд... Энэ чамайг...
Дон: Энэ чамайг намайг бага хайрлахад хүргэсэн үү? Эсвэл... эсвэл энэ намайг хүндлэхгүй болгосон уу?
Бет: Үгүй ээ, энэ... Энэ чинь огт өөр зүйл. Тэд зүгээр л... Тэд зүгээр л жижиг зүйлс, нэг тийм... Харьцуулах юм байхгүй. Үнэндээ, энэ чиний карьер, чиний ажилтай адилгүй, эсвэл...
Дон: Жишээ нь юу гэж?
Бет: Би мэдэхгүй байна. Чи надад эд зүйлс авч өгөхөд надад таалагдсан юм шиг дүр үзүүлдэг. Өөр юм байхгүй.
Дон: Өө, нээрэн үү? Тэгээд ямар эд зүйлс? Өө, аль нь вэ? Бүгдээрээ гэж үү? Чи тоглож байгаа биз. Юу? Юун:... Юу вэ, ийм учраас чи надад хэлээгүй юу? Юу гээч...
Бет: Би хэлсэн. Би яг энэ навчин ээмгийг гэж хэлсэн, гэтэл чи үргэлжлүүлэн... энэ бүх навчин ээмгүүдийг надад авсаар байсан.
Дон: Гэхдээ надад... Би чамайг зүүсэн байхыг харсан.
Бет: Тийм ээ, чамайг баярлуулахын тулд.
Дон: Үгүй ээ.
Бет: Тийм ээ. Сэтгэлийг чинь бодсон.
Дон: Үгүй ээ, ингэхэд чи мэдэх үү? Чи ч гэсэн надад миний дургүй юмыг бэлэглэж байсан.
Бет: Өө, Уок уу?
Дон: Үгүй ээ. Чи надад авч өгсөн захгүй свитер. Тэр бараг гурав дахь нь.
Бет: Ноолууран свитерт дургүй хэн байдаг юм?
Дон: Тэр захгүй. Захгүй свитерт дуртай нэг ч эрэгтэй байхгүй, бидэнд харуулах юм байдаггүй.
Бет: Юу? Чи ямар балай юмаа яриад байгаа юм бэ?
Дон: Надад хөх байхгүй, би яах гэж захгүй цамц өмсөх юм? Үгүй ээ, би тоглоогүй.
Бет: Дон, захгүй цамц энд ирдэг, тийм биз?
Дон: Тийм ээ.
Бет: Харин хөх энд байдаг.
Дон: Тэгсэн ч, би... би цээжээ ил харуулах ёстой гэж бодохгүй байна. Би ямар салхи татуулсан дарвуулт завин дээр байгаа биш. Чи мэднэ, миний хүсэхгүй...
Бет: Өө, бурхан минь.
Дон: Чи өөр нэг юм мэдэх үү?
Бет: Аа?
Дон: Чи намайг гайхалтай сэтгэл зүйч гэж үргэлж хэлдэг байсан.
Бет: Тиймээ.
Дон: Гэтэл чи үнэндээ мэдэхгүй.
Бет: Юуг?
Дон: Жишээ нь, би новш. Үнэндээ би жинхэнэ новш.
Бет: Үгүй ээ, энэ боломжгүй.
Дон: Үгүй ээ, энэ үнэхээр, үнэхээр боломжтой.
Бет: Нээрэн үү? Чи надад энэ тухай хэлмээр байна уу?
Дон: Үгүй дээ, тэгээд ч одоо биш.
Бет: Хоёулаа одоо энэ хүүгээ яавал дээр вэ?
Дон: Мэдэх юм алга.
Бет: Магадгүй чи сэтгэл зүйч байх.
Дон: Тийм ээ. Тийм.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Тиймээс өөр нэг агент миний номыг хариуцахаар болсон.
Ээж: Аль нь? Тэд сайн уу?
Бет: Би найдаж л байна.
Эм: Тим Уилсон.
Ээж: Тэд чиний өмнөх агентаас илүү сайн ажиллах ёстой шүү, чи анхаараарай.
Бет: Тэнгэр минь, ээж.
Ээж: Яасан? Энэ удаа илүү дээр болох ёстой.
Бет: Ойлголоо, гэхдээ энэ надад яаж туслах юм? Нээрэн, та энэ тухай бодоод үзээч?
Ээж: Чи гомдомхой шүү. Би ердөө үнэнийг хэлж байна. Тэд дурдатгал дээр чинь маркетинг сайн хийгээгүй.
Бет: Ойлгомжтой. Би таныг маркетингийг мэргэжилтэн гэж мэдсэнгүй. Би... би үнэндээ жаахан гайхчихлаа, уг нь би таныг нарийн бичиг гэж боддог байсан.
Ээж: Гүйцэтгэх нарийн бичиг.
Бет: Мэдлээ.
Ээж: Тэр яахав, би зарим юмыг мэднэ.
Бет: Тийм үү? За, за. Би... би номоо хэвлэлтэнд өгсөн, түүнийг сайн хүлээж авсан. Харин одоо би дахиад нэг ном хэвлэлтэнд өгч байна.
Ээж: Би чамаар маш их бахархаж байна.
Бет: Тиймээ.
Ээж: Миний охин.
Бет: Тиймээ. Надад энэ буйдан таалагддаг.
Ээж: Нээрэн үү?
Бет: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Би чамд хэлэхээ мартчихаж. Би нөгөө цамцыг буцааж авмаар байна.
Бет: Ямар цамц?
Ээж: Миний чамд өгсөн гоёмсог нь.
Бет: Таны хэзээ ч өмсдөггүй нь үү?
Ээж: Би түүнийг огт өмсдөггүй нь энд хамаагүй Тэр минийх, би буцааж авмаар байна.
Бет: Хэтэрхий оройтсон. Учир нь би түүнийг аль хэдийн асрамжид өгчихсөн.
Ээж: Чи яагаад тэгж байгаа юм?
Бет: Учир нь би... та тэрийг надад өгсөн.
Эмч: Өглөөний мэнд. Сайн уу.
Бет: Өглөөний мэнд
Эмч: Сайн уу. Өглөөний мэнд.
Ээж: Өглөөний мэнд.
Эмч: За... Жоржиа, та өнөөдөр ямархуу байна?
Ээж: Сайн биш. Миний бүх юм өвдөж байна.
Бет: Түүний хөлний өвчин ихэссэн.
Эмч: Ойлгомжтой...
Ээж: Би өөрийнхөө өмнөөс ярьж чадна.
Бен: Өө за, ойлголоо.
Ээж: Хар даа, чи үнэхээр залуухан, үзэсгэлэнтэй ... Тэгээд хэдийн эмч. Энэ нь гайхалтай биш гэж үү?
Бет: Энэ үнэхээр... Үнэхээр үзэсгэлэнтэй, ээж ээ.
Эмч: Баярлалаа. Гэхдээ би харагдаж байгаа шигээ залуу биш.
Ээж: Чи хэдэн настай вэ?
Бет: Ээж ээ, болиоч.
Эмч: Би таныг үзэхийн өмнө зарим нэг юмыг тайлбарлах гэсэн юм. Энэ практикийг явуулахад ихээхэн зардал гардаг, энэ нь намайг өвчтөн бүрт цаг зарцуулах боломжгүй болгодог.
Ээж: Харин Вайнштейн эмч надад их цаг зарцуулдаг байсан.
Эмч: Тийм ээ, гэхдээ тэр тэтгэвэртээ гарсан. Миний ажил маш завгүй байдаг. Тиймээс эмнэлэг консьержийн төлбөр авах ёстой байгаа. Энэ уучлаарай ч, зайлшгүй шаардлагатай. Энэ ямар учиртайг та нар мэдэх үү?
Ээж: Надад зарах машин даан ч байдаггүй юм.
Эмч: Би тайлбарлаад өгье. Та чанартай үйлчилгээ авсны төлөө жилд нэг удаа 800 доллар төлнө.
Ээж: Энэ тохиролцоо шиг санагдлаа.
Бет: Тийм ээ, гэхдээ энэ...
Эмч: Үүнд ердийн зардлууд багтаагүй.
Ээж: Ойлгомжтой. Хэрэв үнэхээр шаардлагтай юм бол би консьержийн төлбөрийг төлнө өө.
Эмч: Сайн байна. Ийм өвчтөнийг алдмааргүй л байна шүү. Харин одоо үзлэгтээ орцгооё.
Бет: За. Би та нарыг энд чинь үлдээе.
Эмч: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Бет: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таны цүнх надад байгаа.
Ээж: Миний цүнх хаана байна?
Бет: Би таны цүнхийг авсан.
Ээж: Миний цүнхийг сайн хараарай.
Бет: Би ойлгосон, ээжээ. Надад цүнх чинь байна.
Ээж: Би удахгүй эндээс гарна.
Бет: Би ойлголоо.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Баярлалаа. Энэ кафе байсаар байгаад би баярладаг юм.
Ээж: Энд хамгийн сайн туна хийдэг.
Бет: Тийм ээ.
Ээж: Энэ цэс нь заваан юм.
Бет: Би мэднэ ээ.
Ээж: Энэ хуванцар дор нь бохир байн.
Бет: Тийм байна. Бас эвгүй үнэртэй юм.
Ээж: Аан... би өөр эмчид очиж үзүүлнэ. Хэрэв тэр хүүхэн ганган тавилга авахад нь намайг 800 доллар төлнө гэж бодсон бол тэр юмтай хүүхэн.
Бет: Тийм ээ, би ойлгосон. Би ойлгосон, ээжээ. Би мэднэ.
Ээж: Тийм ээ.
Бет: Тийм ээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Биеэ бодоорой.
Эр: Удахгүй уулзъя.
Дон: Сайн уу, Жим... ороод ир.
Жим: Сайн уу.
Дон: За...
Жим: Хэрэв би өтөл насандаа сэтгэл зүйчид очвол намайг алчихаарай.
Дон: Би... би сайхан гэж боддог.
Жим: Үнэхээр хэцүү, тэр таван секундын дараа л үхэтхийн унана. Тэгээд, тэр өөрчлөгдөх юм уу?
Дон: Би мэдэхгүй, магадгүй. Бид эхлэхээс өмнө би чамтай нэг юмны тухай ярилцмаар байна.
Жим: Тэгье.
Дон: Бидний сүүлчийн уулзалтын дараа, мөн түүний өмнөх уулзалтын дараа... бид дөнгөж дуусангуут... чи нэг юм хэлэхийг би санаандгүй сонссон юм, юу гэвэл... чи надад сэтгэл дундуураа хэлсэн.
Жим: Би ер тэгээгүй.
Дон: Ойлголоо. Тэгвэл хоёулаа эхэлцгээе. Чи өнөөдөр юун тухай яримаар байна?
Жим: Миний ах эгч хоёр урдын адил надтай харьцахгүй байгаа, би... үүнийг яах ёстойг мэдэхгүй байна.
Дон: Надад нэг санаа байна.
Жим: Бурханы аврал.
Дон: Тэд аавыг чинь асрахын тулд чи тэдэнд тустай юм хийж яагаад болохгүй гэж? Энэ тэдэнтэй харьцах хандлагыг жаахан өөрчилж магадгүй.
Жим: За, жишээ нь юу?
Дон: Аа... тэд хүүхдүүдтэй үгүйг би мэдэхгүй, эсвэл...
Жим: Тиймээ, миний эгч хүүхэдтэй.
Дон: Чи эгчийнхээ хүүхдийг харж өгвөл тэр аавд чинь туслаж чадна.
Жим: Тэр хүүхэд асрагчтай.
Дон: Хүнсний дэлгүүр явдаг ч юм уу, эсвэл... Нэг бол түүнд... түүнд юу хэрэгтэйг нь асуу. Мөн чи ийм адилхан зүйлээр ахдаа хандаж болно.
Жим: Тийм ээ. Энэ сайхан санаа. Би чадна... Би оролдоод үзэж магадгүй.
Дон: Тэгээрэй. Ирэх 7 хоногт уулзъя.
Жим: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Сайн уу, хүү минь.
Эли: Ээж, та юу хийж яваа юм?
Бет: Хүүгээсээ өвс худалдаж авах нь хачирхалтай гэж үү?
Эли: Үгүй ээ.
Бет: Миний пончикт хүрч болохгүй.
Эли: Та юу хүсч байна?
Бет: Би мэдэхгүй, амьдралыг утга учиртай болгох юу ч яахав.
Эли: Би ойлголоо.
Бет: За.
Эм: Сайн уу?
Бет: Сайн уу.
Эм: Элиот таныг ч гэсэн зохиолч гэж надад хэлсэн.
Бет: Тиймээ. Би зохиолч. Ном бичдэг.
Эм: Догь юмаа. Хэрэв та кино зохиол бичихээр бол надад хэлээрэй. Би гүйцэтгэх продюсер.
Бет: Хөөх. Мөн, тийм байж. Чамд маш их баярлалаа.
Эли: Үүнийг үз.
Бет: За.
Эр: Хөөе. Залуус аа.
Эм: Би та нарт юугаар туслах вэ, залуус аа?
Эр: Зүгээр л бараа харах гэж ирлээ.
Бет: Элиот, чи энэ залуусыг хар даа. Чи надаар тоглоо байна уу... чи яах гэж энд ажилладаг юм?
Эр: Хангалттай. Бүгдээрээ шалан дээр хэвт!
Эр: Чөтгөр ав!
Эр: Босож болохгүй. Алив, өвснүүдээс ав. Амт оруулсан юу ч хамаагүй.
Бет: Нааш ир.
Эр: Бас хэдэн уут. Тэр өвснүүд, хүлээ, тэд Индика юу?
Эр1: Би мэдэхгүй ээ.
Эр: Зөвхөн Индикаг, тэнэг ээ.
Эр1: Энд холимог байна. Энэ зүгээр үү?
Эр: Хамаагүй. Түргэлээч! Мөнгө хаана байна?
Эли: Хайрцганд.
Эр: Надад аваад өг!
Бет: Битгий.
Эли: Ойлголоо, би чиний хэрэгтэй бүхнийг олоход чинь туслая, хэрэв... хэрэв чи хүсч байвал.
Эр: Түргэлээч. Хурдал. Босож ирээд надад мөнгөө өгөөдөх.
Бет: Түүнд өгчих... За, хэвт. Одоо болсон.
Эли: Ээжээ, та бүү саад бол.
Бет: Өө, бурхан минь. Тэнгэр минь.
Эли: Новш юмаа. Үнэхээр чанга байлаа.
Бет: Бүгдээрээ зүгээр үү? Залуус аа, та нар зүгээр үү?
Эли: Та зүгээр үү?
Бет: Чи зүгээр үү?
Эли: Тийм ээ.
Бет: Өө, бурхан минь.
Эли: Бид зүгээр ээ.
Бет: Би чамдаа маш их хайртай.
Эли: Би мэднэ ээ.
Бет: Би амьдралдаа ингэтлээ их айж үзсэнгүй.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Би урд нь буу хэзээ ч харж байгаагүй.
Дон: Хонгор минь...
Бет: Юу л даа, яг тийм нөхцөлд.
Дон: Баярлалаа... та хоёр зүгээр байгаад Бурханд үнэхээр талархъя.
Бет: Тэгээд дараа нь бид цагдаагийн газар очлоо. Би тэдэнд тэдгээр залуусын тухай дүрсэлж хэлж өгсөн чинь тэд тоох ч юм алга. Чи төсөөлж байна уу? Энэ яг л...
Дон: Өө, нааш ир, хүрээд ир. Тийм ээ.
Бет: Бурхан минь, энд ямар халуун юм бэ. Би хөлөрчихлөө. Чи намайг тавьж болох уу?
Дон: Уучлаарай.
Бет: Би мэдэхгүй юм, чи яах гэж энд ийм халуун байлгадаг юм бэ?
Дон: Халуун миний нүүрийг хайлуулах шиг санагддаг.
Бет: Энийг хайлуулах хэрэггүй. Энэ сайхан царай.
Дон: Чи миний шүдний сойзыг аваад өгөхгүй юу?
Бет: За.
Дон: Чи миний хэлснийг бодож үзсэн үү?
Бет: Аа... тийм ээ. Чи үүнийг хиймээр байгаа гэж бодсон. Чи хийх хэрэгтэй.
Дон: Чи надад үнэн яриад байна уу? Чинийхээр бол... Чи намайг солиотой гэж боддоггүй юу?
Бет: Хайрт минь, би чамайг жаахан солиотой гэж боддог, гэхдээ...
Дон: Тэгвэл, чи... хэрэв би... хэрэв би үүнийг хийвэл чи дургүйцэхгүй юу?
Бет: Би чамайг дэмжиж байна.
Дон: Тийм байж. Баярлалаа, тийм ээ. Тийм ээ, надад чиний дэмжлэг хэрэгтэй.
Бет: Би чамтай хамт.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Сара: Тийм ээ, тэр хүүхэн тэр балай гэрэлд үнэхээр баярласан, энэ.... намайг ямар их айлгасан гээч. Мөн би өөр ямар нэг юм хийх хэрэгтэйг эндээс л ойлголоо. Мэдэхгүй юм, ямар нэг утга учиртай зүйл.
Бет: Үгүй ээ, чиний хийж байгаа зүйл утга учиртай.
Сара: Хэний төлөө?
Бет: Хэний ч төлөө биш.
Сара: Больж үз.
Бет: Би тоглосон юм. Сайн уу, Эйлин.
Эйл: Надад энэ таалагдлаа.
Сара: Нээрэн үү? Гэхдээ тэр... Юу гээч, Эйлин? Би чамд шударгаар хэлэх гэсэн юм. Энэ цамц чамд хамгийн сайн сонголт биш. Юу гээч, харин энэ цамц чамд маш сайхан зохино.
Эйл: Өнгө, хээ нь муухай юмаа.
Сара: Тийм ээ, тийм.
Бет: Энэ надад таалагдаж байна.
Эйл: Надад ч гэсэн.
Сара: Үнэхээр сайхан цамц. Баярлалаа.
Эйл: Баярлалаа.
Бет: Бид ээждээ дэндүү сайхан сэтгэл гаргадаг.
Сара: Би мэднэ ээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Захиа: Энэ захиаг авсны дараа 33,000 долларыг буцааж өгнө үү. Бэлнээр эсвэл чекээр.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Нэг жилийн дараа
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Ээж нь ирлээ.
Бет: Уучлаарай. Та хоёр юм захиалсан уу?
Эли: Үгүй ээ, бид хүлээж байлаа.
Бет: Өө, та нар заавал тэгэх хэрэггүй ш дээ.
Эйл: Тийм ээ, мэдээж.
Бет: Аа.. оргилуун дарс.
Дон: Хөөе.
Бет: За.
Дон: Ойн баярын мэнд.
Бет: Ойн баярын мэнд.
Эли: Ойн баярын мэнд. Та хоёр гэрлэсэн хэвээрээ гэхэд итгэмээргүй юм.
Бет: Юу яриад байна, Элиот?
Дон: Төлөө.
Эли: Хачин шүү.
Бет: Төлөө.
Эли: Төлөө.
Дон: Нэг бяцхан зүйл...
Бет: Бэлэг, болчихсон юм уу? Бурхан минь. Үгүй ээ... Үгүй байлгүй дээ. Сайхан бэлэг. За. Энэ чиний бэлэг.
Дон: Хөөх.
Бет: Тиймээ.
Дон: Чи намайг ичээхийг хүсч байна уу? Аа... Үгүй ээ! Бид адилхан бодолтой гэхээр би итгэхгүй юм.
Эли: Юу болоод байна аа?
Дон: Энэ бидний бяцхан наргиан.
Бет: Тийм ээ.
Эли: Өө, янзтай.
Бет: Бид хоёр жил болгон нэг нэгэндээ яг адилхан ийм балай юм бэлэглэдэг юм, ингэснээр бид хоёр уламжлалаа хадгалана гэж боддог байлаа. Тийм ээ.
Эли: Мөн догь оо.
Дон: Чи... Чи энийг авмаар байна уу?
Эли: Үгүй ээ, энэ задгай энгэртэй.
Бет: Өө, бурхан минь.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Та энэ он жилүүдэд энэ өрөөнд тодорхой хэмжээнд маш их чармайлт гаргалаа. Би таныг үгүйлэх болно.
Эр: Би хоёр ч удаа салахад чи надтай хамт байсан, бас миний ухаангүй хүүхдүүд, миний хавдар байна.
Дон: Энэ надад хүндэтгэл. Нээрэн шүү.
Эр: Миний хувьд ч гэсэн. Би явна гэхээр итгэхгүй байна.
Дон: Та хэзээд буцаж ирж болно.
Эр: Чи хэтэрхий үнэтэй тусдаг.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Марк: Би сая Нолантай уулзлаа.
Жош: Тэр юу гэсэн бэ?
Марк: Тэр намайг хэдэн шинэ дуу бичиж өгөөч гэсэн.
Жош: Энэ ч сайн шүү.
Марк: Үнэ хөлсгүйгээр. Тийм ээ... Би түүнд хэдийн 20 дуу илгээсэн.
Жош: Миний бодоход түүнд хэрэгтэй нь байгаагүй байх.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Үгүй ээ...Энэ үнэн үү?
Марк: Сайн уу, сайн уу, сайн уу.
Сара: Хайрт минь, чи гайхалтай байлаа.
Марк: Нээрэн үү?
Сара: Гайхамшигтай.
Бет: Өө, бурхан минь... чи үнэхээр мундаг байлаа.
Марк: Баярлала, хонгор минь. Дон хаачсан?
Бет: Түүний бие нь тавгүй байгаа. Тиймээс тэр ирээгүйд уучлаарай гэсэн. Тийм ээ.
Марк: Тэр яахав ээ.
Эли: Сайн уу. Та гайхалтай байлаа.
Марк: Баярлалаа, Элиот. Ирсэнд чинь баярлалаа.
Эли: Зүгээр.
Марк: Та нарт таалагдсан уу?
Бет: Таалагдсан.
Марк: Баярлалаа, хайрт минь.
Жош: За манай од энд байна. Сайн ажиллаа. Сайн байлаа. Гайхалтай болсон.
Марк: Энэ Джош П. Пейс.
Бет: Би мэднэ.
Марк: Хөөе, би үргэлж буруу дууддаг юм.
Жош: Пайс.
Марк: Тийм ээ, мэдээж...
Бет: Тийм ээ. Пайс.
Жош: Та нарт таалагдсан уу?
Эр: Уучлаарай. уучлаарай.
Жош: Зүгээр.
Эр: Би жүжиг сайхан болсон гэж бодож байна. Би чамтай хамт зургаа авахуулж болох уу?
Марк: Өө, бурхан минь. Болно. Тэг ээ, тэг, нааш ир.
Эр: Тийм ээ.
Эр: Би ч гэсэн болох уу?
Эр: Тийм ээ, одоохон, түр хүлээ, би одоохон...
Бет: Чи их ядарсан байх даа.
Жош: Үгүй дээ, ер нь... би эрч хүчийг мэдэрдэг. Жүжгийн ачаар.
Бет: Өө, тийм ээ, мэдээж.
Жош: Тийм ээ, тийм, тийм.
Сара: Чи наашаа ирэхийн тулд их хол зам туулдаг уу? Эсвэл ердөө л ойрхон амьдардаг уу?
Жош: Би ихэвчлэн такси барьдаг.
Бет: Ойлгомжтой, тийм ээ.
Жош: За, за... Намайг уучлаарай, ирсэнд баярлалаа.
Бет: Тиймээ.
Жош: Иисус Христос...
--------------------------------------------------------------------------------------------------------------
Эли: Тэр сайн байсан гэж би бодлоо.
Бет: Тийм ээ.
Эли: Би мэдээгүй, би түүнийг ганцхан удаа нөгөө... хулууны тухай хачин кинонд л харсан. Танд өгөх нэг юм надад байгаа.
Бет: Тийм үү?
Эли: Би дуусгасан. Би мэднэ ээ. Надаас маш их цаг авсан.
Бет: Үгүй ээ. Хэнд хамаатай юм? Энэ... Энэ чинь л чухал. Чи мэдэж байна уу. Чи жүжгийн зохиол бичсэн!
Эли: Юу... Энэ эхний ноорог нь. Сануулъя. Замбараагүй байж мэднэ.
Бет: Элиот, эхний ноорог чухал. Тийм ээ.
Эли: Бас энийг аавд өгөөрэй, за юу? Түүнийг дээрдэнэ гэж би найдаж байгааг хэлээрэй.
Бет: За, би хэлнэ ээ. Бурхан минь, би хүлээж чадахгүй нь. Энэ үнэхээр яг л... Би хүлээж тэсэхгүй нь. Тийм ээ.
Эли: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Бет: Дон, байна уу?
Дон: Сайн уу.
Бет: Чи тэднийг авсан уу?
Дон: Тэгсээн.
Бет: Хөөх.
Дон: Тийм ээ. Чи юу гэмээр байна?
Бет: Яахав... бага зэргийн цус хуралт... Өвдөж байна уу?
Дон: Бага зэрэг. Би ямаршуу харагдаж байна?
Бет: Зүгээр. Зүгээр.
Дон: Нээрэн үү?
Бет: Яг одоо биш л дээ. Гэхдээ...
Дон: Үгүй ээ, энэ эдгэх ёстой.
Бет: Тийм ээ.
Дон: Харин тийм.
Бет: Чи сайхан харагдах болно.
Дон: Нээрэн үү? Би сайхан харагдана гэж бодож байна уу?
Бет: Тийм ээ, хонгор минь. Чи үнэхээр сайхан харагдаж байна.
Дон: За, ашгүй дээ. Надад таалагдана гэж бодож байна. Энэ...
Бет: Тийм ээ.
Дон: Тийм ээ.
Бет: Өө, би үнэхээр баяртай байна.
Дон: Тийм ээ, тийм. Би ч гэсэн. Тийм ээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Кино зохиолыг бичиж найруулсан: Николь Холофсенер
--------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Бет: Чи ямар түүхийн талаар бодсон юм, Хал?
Хал: Шоронд байгаа хүн.
Бет: Өө, за. Тэгээд шоронгоос чи ямар сэдэв сонирхож байна?
Хал: Шорон.
Бет: Тийм байж.
Дон: Ойн мэнд хүргэе.
Бет: Бид азтай хүмүүс.
Дон: Тийм ээ.
Эм: Элиот таныг ч гэсэн зохиолч гэсэн.
Ээж: Тэд илүү сайн болгох ёстой.
Силь: Чи бүх үндэстэнүүдийн зохиолчидтой өрсөлддөг, сэдэв нь дүрвэгсэд, хавдар, аллага, хэрцгий хандлага.
Бет: Би хөгшин дуу хоолойтой.
Дон: Чинийх хамгийн шилдэг нь.
Бет: Аав намайг үгээр хүчирхийлдэггүй байсан бол шилдэг борлуулттай байж магадгүй байсан.
Ээж: Тэгж бүү ярь.
Дон: Чиний шинэ ном гайхалтай. Чиний дурдатгал ч гайхалтай.
Бид дотно хүмүүстээ хэлдэг гэмгүй бяцхан худлын тухай хөгжилтэй түүх
Марк: Чи дажгүй юу?
Дон: Би нэг л биш байгаад байна.
Жим: Энэ миний буруу биш.
Дон: Чи буруут гэж боддог уу?
Жим: Би сая үгүй гэсэн.
Кэр: Түүнийг хуруугаар чичихэд тэр дургүй.
Жон: Өдрийн турш ийм гээд төсөөл. Төсөөл. Хөөе! Энийг төсөөл.
Кэр: Түүнийг зүгээр орхи, тэр ядарсан байна.
Дон: Би хөгширчээ.
Бет: Тэр зөнчихсөн юм уу?
Дон: Би Ботокс шахуулдаг.
Бет: Тийм ээ, би эндээ нэг жаахан хийлгэсэн. Би одоо ч гэсэн хөмсөгөө хөдөлгөж чадна. Хар даа, хар.
Дон: Үнэхээр илэрхий байна.
Зохиолч, найруулагч Николь Холофсенерийн гэнэтийн бэлэг
Бет: Хөөх, хар даа. Хоёулаа тэдэнд сэмхэн дөхөж очьё.
Дон: Яахав, надад таалагддаг, гэхдээ надад... надад шинэ ном нь таалагдаагүй.
Бет: Өө, бурхан минь.
Сара: Хүлээгээч, Бет.
Бет: Миний дотор муухайрч байна.
Сара: Өө бурхан минь, яг энд үү?
Бен: Үгүй ээ, би чадахгүй юм шиг байна. Би чадахгүй.
Хайр гэдэг үргэлж уучлалт гуйх шаардлага байдаг тухай гайхалтай түүх
Дон: Гэхдээ чи буруугаар яриад байна.
Бет: Чи надад сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх үү?
Тэр надад үргэлж худлаа хэлдэг байж.
Дон: Би худлаа хэлээгүй. Би дэмждэг байсан.
Бет: Энэ худлаа. Чи намайг дэмжих гэж худлаа хэлдэг байсан.
Сара: Юу гээч, Марк үргэлж сайн байдаггүй. Энэ яг жүжигчин шиг.
Бет: Тэр чамд таалагдахгүй үед чи түүнд юу гэж хэлдэг вэ?
Сара: Чи гайхалтай байсан.
Марк: Нээрэн үү?
Жулия Льюис-Дрейфус хэзээ ч үүнээс илүү сайн байгаагүй
Эли: Ээж, та надаас үргэлж хамгийн сайныг нь хүсдэг.
Бет: Талархах хэрэггүй.
Заавал үзэх ёстой инээдмийн кино элэг хөштөл инээлгэдэг
Сара: Утга учиртай зүйлээр оролдох хэрэгтэй байх.
Бет: Чиний одоогийн ажил утга учиртай.
Сара: Хэний төлөө?
Бет: Хэний ч төлөө биш.
Бүх талаараа сэтгэлд дотно, хөгжилтэй
Дон: Бидний ертөнц нурж байхад чи зөвхөн үүнд санаа зовж байна уу?
Эли: Ээж ээ, та саад болоод байна.
Дом: Би чамд хайртай.
Бет: За яахав. Мартаж үз. Бурхан минь.
Чи миний сэтгэлийг шархлуулсан
Back to episodes Go home