Закадр (Эм):
Прага хотод сайхан амьдрах нууц юу вэ? Чехийн нэгэн залуу бүсгүй биднийг төрөлх хотоороо аялуулна.
Өвөл аялахаар төлөвлөж байна уу? Тэгвэл бид Италийн өмнөд хэсэгт орших, хясаанд нуугдсан эрдэнэ мэт газрыг танилцуулъя.
Хоол хүнс ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх бол? Үүний хариултыг олохоор бид лабораторид зочиллоо. Эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийг Euromaxx нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
Закадр (Эм):
Прага бол жуулчдын хамгийн дуртай хотуудын нэг. Гэхдээ Чех улсын нийслэл болох тус хотод амьдрал хэрхэн өрнөдөг бол? Жуулчдын нөр их хөл хөдөлгөөн дунд хотын оршин суугчид хэрхэн аж төрдөг вэ? Бид нэгэн оюутан бүсгүйгээс төрөлх хотоо танилцуулахыг хүссэн юм.
Закадр (Эм):
Евростатын мэдээлснээр Чех залуус дунджаар 26 насандаа гэрээсээ тусдаа гардаг нь Европын холбооны улс орнуудын дундаж үзүүлэлттэй ойролцоо юм. Прага хотын төвд ганц бие хүн амьдрах жижиг байрны сарын түрээс 700-1000 еврогийн хооронд байдаг. Байрны түрээсийн үнэ сүүлийн нэг жилд 20 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.
Закадр (Эм):
Прага хотын нийтийн тээврийн систем Европтоо шилдэгт тооцогдохуйц өндөр хөгжсөн. Автобус, трамвай, метро, галт тэрэг нь 24 цагийн турш ажилладаг бөгөөд оюутнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг ажээ.
Закадр (Эм):
Чехийн их сургуулийн оюутнуудын 90 гаруй хувь нь амьжиргааны зардлаа олох эсвэл туршлага хуримтлуулах зорилгоор давхар ажил хийдэг.
Прага бол шилдэг их сургуулиудыг цогцлоосон хотуудын нэг бөгөөд 2023 онд тус улсын нийт оюутнуудын бараг 40 хувь нь энд суралцсан байна.
—-------------------------------------------------------------------------------------------------------------
Закадр (Эм ):
Ирээдүйд бид юу идэх вэ? Дэлхий даяар олон арван старт-ап компаниуд загас, мах болон махан бүтээгдэхүүнийг лабораторийн аргаар гаргаж авахаар ажиллаж байна. Хүн амын өсөлт болон хүнсний хомсдолтой тэмцэх зорилготой энэхүү туршилт хэдийн биеллээ олж эхэлжээ. Бид хоол хүнсний ирээдүйг тодорхойлж буй Германы хоёр ч старт-ап компаниар зочиллоо. Загас, мах, лабораторид үүсгэсэн амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд... Энэ үнэхээр хүнсний ирээдүй гэж үү?
—-------------------------------------------------------------------------------------------------------------
Закадр (Эм):
Нэвтрүүлгийн төгсгөлд бид таныг жинхэнэ адал явдалд урьж байна. Euromaxx-ийн сурвалжлагч Гөнна Кетельс Их Британид байрлах дэлхийн хамгийн гүн зочид буудал руу нэвтрэх зориг гаргасан юм.
Закадр (Эм):
Азаар Ник надтай хамт байна. Тэрээр энэ уурхайд зургаан жил гаруй хугацаанд хөтөч хийж байгаа юм. Энэ газар 1990-ээд онд хаагдах хүртлээ дэлхийн хамгийн том занарын ил уурхай байжээ. Одоо надад авиралтын хэрэгсэл, олс үнэхээр хэрэг болж байна.
Закадр (Эм):
Одоо бүх зүйл нухацтай болж эхэллээ. Бид эгц доошоо бууж байна.
Закадр (Эм):
Энэ бол дөнгөж эхлэл. Хэрэв та хавчиг, бүгчим орон зайнаас эсвэл өндрөөс айдаг бол энэ аялал танд тийм ч их таалагдахгүй болов уу.
Закадр (Эм):
Энэ бол газар доорх 419 метрийн гүнд орших, дэлхийн хамгийн гүн зочид буудал болох "Deep Sleep" юм. Энд нэг удаадаа арван зочин хүлээн авах хүчин чадалтай. Энэхүү өвөрмөц зочид буудлын үүсгэн байгуулагч, менежер Майлс намайг хүлээж байлаа.
Закадр (Эм):
Энэхүү буудлыг барихын тулд Майлс болон түүний багийнхан бүх материалаа өөрсдөө хонгилоор зөөж авчирсан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард үүдээ нээжээ.
Закадр (Эм):
Бүхээг бүр хоёр хүн хүлээн авах боломжтой. Халаалт, цахилгаан, тэр ч байтугай Wi-Fi хүртэл бий. Хонох болон аялах зардал нэг хүний 175 фунт буюу 202 еврогоос эхэлдэг байна.
Закадр (Эм):
"Агуйн өрөө" гэж нэрлэдэг энэхүү өрөөг шууд занар хадыг ухаж хийсэн бөгөөд урсгал устай. Сайн дулаалга болон цахилгаан халаагуурын ачаар дулаахан, хуурай байж чаддаг. Гэхдээ нэг тавилга авчрах нь тэдэнд маш том сорилт болжээ.
Закадр (Эм):
Харин хоолны тухайд?
Закадр (Эм):
Хөтөч маань тогоочийн үүргээ ч бас гүйцэтгэдэг юм. Зочдод үйлчлэх нь маш нарийн төлөвлөгөө шаарддаг. Ширээн дээрх бүх зүйлийг буудлын ажилтнууд үүргэвчтэй зөөж авчирсан. Би орондоо орохыг үнэхээр тэсэн ядан хүлээж байна!
Закадр (Эм):
Энэ долоо хоногийн дугаар маань ийнхүү өндөрлөж байна. Европын соёл урлаг, энтертайнмент ертөнцийн сонин сайхныг манай сошиал хуудсаар дамжуулан хүлээн аваарай. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.
Back to episodes Go home