USK 02-10 A

The day my foster father threw me in jail, I became the prison queen—now he kneels,begging for mercy!

 

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 139мин

Линк: https://www.youtube.com/watch?v=npwfnMqhfvo  

 

Гол дүрүүд:

Миан: эм, Чу Миан, Чу овогтын өргөмөл охин 

Ли: эр, Ли Тиан Чүэ

Ту: эр, Ли Тиан Чүэгийн туслах Мэншу

Чу: эр,  Чу овогт, өргөж авсан аав  

Эж: эм, Чу Мианы өргөмөл ээж

Ш: эм, Чу Шиа, Чу овогтын охин

Ф: эр, Фэн Шэнжун, Чу Мианы экс

Ши: эр, Ши Аоран, Чу Мианы аварсан хүн

 

 

Миан: Аав аа. Аав аа, гуйж байна. би заавал амжилтанд хүрнэ. Чу овогтын ачийг заавал хариулна. Намайг битгий цаазаар авахуулаач дээ. Аав аа.

Чу: Миан. Би чамд эртнээс тодорхой хэлсэн. Анхнаасаа Чу Шиагийн хэргийг тохох гэж чамайг өргөж авсан. Энэ цаазын ялыг чи үүрэх ёстой. Чамаас өөр үүрэх хүн байхгүй. Чи үүр.

Миан: Аав аа. Би ч гэсэн таны охин шдээ. Аав аа, гуйж байна.

Ш: Чу Миан. Уг нь чамайг ингэе гэж бодоогүй юм. Даанч би аав ээж хоёрын төрсөн охин нь. Харин чи өргөмөл охин нь.

Миан: Шиа. Бид хоёр эгч дүүс шүү дээ. Бид нар хамт өссөн.

Ш: Эгч дүүс ээ? Гайгүй байлгүй. Чу Миан. Чи зүгээр л нэг хаягдмал амьтан. Манай Чу овогтынх чамайг 18жил өсгөсөн. Одоо чиний хариуг нь барих цаг. Угаасаа энэ хорвоод чамайг гэх хүн байхгүй.

Чу: Шиа. Дэмий юм ярих хэрэггүй. Бороо орж байна, даарчихна.  Хурдан оръё.

Ш: за. Хөөе. Энийг хурдан үхэл рүү нь явуул.

Эр эр: Мэдлээ.

Миан: Аав аа. Аав аа.

*****************

Эр: Сайн байна. Сайн байна.

Эр: Наашаа наашаа.

Эр: Дамжуул. Наашаа.

Эр: ёох ядарчихлаа.

Но:  Сонирхол татаж байх чинь. Хөөе. Очиж харъя. Хөөе. Ахдаа хүрээд ир... Муу новшийг ал...

Х: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Амь өршөө. Амь өршөө. Амь өршөө. Эгч ээ, амь өршөө.

Эр: Миан эгчээр оролдоно гэнэ ээ? Миан эгч Фэндао шоронгийн босс гэдгийг мэдэхгүй юу?

Са: Яг үнэн. Миан эгч ирээд гуравхан жил болж байна. Ирэхдээ юу ч мэдэхгүй жаахан охин байсан ч энэ шоронд тэрнийг дийлэх хүн байхгүй. Миан эгчээр оролдож байдаг, үхлээ эрээ юу?

Эр: Миан эгч ээ. Ийшээ суу. Фэндао шоронд ирсэнд баяр хүргэе.

Миан: Тэгээд яах юм. Фэндаогаас явж чадахгүйгээс хойш. Тэд нараас өшөөгөө авч чадахгүйгээс хойш.

Эр: Миан эгч ээ. Фэндао арал манай улсын хамгийн аймшигтай хорих газар. Эндээс гарахын тулд бүхэл бүтэн улсын эсрэг тэмцэнэ гэсэн үг.

Са: Миан эгч ээ, энд олигтой юм нэг ч байхгүй. Та эндхийн хаан шүү дээ. Эндээс гарч яах гэсэн юм?

Эр: Тийм ээ, тийм.

Миан: Үзэн ядсандаа үхэж ч чадахгүй байна. Өшөөгөө заавал авна. Чу овогтынх намайг гурван жилийн өмнө гүтгэсэн. Хариуг нь заавал төлөх ёстой. За за. Намайг дахиад босс гэж дуудах хэрэггүй. Миний хэлснийг санаж байна уу? Шалгалт ирэхээр яах ёстой билээ?

Са: Мэдлээ мэдлээ. Таныг сэтгэцийн өвчтэй гэж хэлнэ.

Миан: Тэгж байж л бид нар баригдахгүйгээр, Фэндаогийн шоронгоос гарч чадна.

Бүгд: Мэдлээ мэдлээ мэдлээ.

Эр: Юу болоод байна аа? Шоронгийн хаалга онгойчлоо. Хурдан зугтаарай.

Са: Алчихлаа. Алчихлаа. Зугтаарай.

Миан: Юу болоод байна аа? Хэн нэг нь биднийг алах гэж байх шиг байна. Тэгвэл энэ хорвоод амьдарсны хэрэг юу байна? Чу Шиагийн өмнөөс буруутаад дуусах гэж үү? Үгүй ээ. Яасан ч үгүй.

Ту: Ли ноёнтон. Энэ манай улсын хамгийн аюултай газар. Фэндао арлын шорон. Энд ирсэн хоригдлуудын 50% нь үхдэг.  Зугтах ямар ч боломж байхгүй. Эндхийн олон хоригдол галзуурдаг.

Ли: Энэ ч гэсэн сэтгэцийн өвчтэй юу?

Эр: Ли ноёнтон, сэтгэцийн өвчтэй.

Ли: Дэлгэрэнгүй мэдээлэл.

Эр: гурван жилийн өмнө энд ирсэн. 21 настай, өөр тодорхой мэдээлэл алга. Орон гэргүй хүн байх. Шизофренитэй гэж оношилсон байна.

Ли: 21 настай. Ийм эмэгтэйг 18 настайд нь илрүүлж энд авчирч байдаг.  Муугүй шүү. А улсад миний нүд рүү эгцэлж хардаг хүн цөөхөн. Тэр.

Ту: Ноёнтон, дахиад хүн сонгох уу? Энд сэтгэцийн өвчтэй олон хүн байгаа.

Ли:  Хэрэггүй.  

Миан: Ли ноён? Намайг авч явна гэж байна. эндээс гарах боломж олдлоо.

Эр: Хачин юм даа. Миан эгчийн чадвараар... өөрийгөө хамгаалах хэцүү биш дээ. Яагаад дагаад явчихав аа?

Са: Нэгд. Чу Миан эндээс явахыг хүсч байсан. хоёрт. Чу Миан их ухаантай. Тэрнийг авч явсан хүн жирийн нэг хүн биш. Лиа Тиан Чүэ.

Эр: Ли Тиан Чүэ?

Са: Эндээс гарч чаддаг юм бол Ли Тиан Чүэ гэдэг нэрийг  сонсох л юм бол холуур явж байгаарай. Тамын хаанаас ч хэцүү хүн.

Эр: Гэхдээ Миан эгч аваад явчихлаа шд. Яаж зугтах юм бэ?

Са: Чу Мианд энд гурван жил болсон. Тэрэн шиг хүн амьд гарч л таараа. Харин ч тэрнийг энд үлдээсэн бол хэцүүдэх байсан байх.

*********************

Чиан Юан.

Миан: Фэндаогаас намайг авчраад гурав хоночихлоо. Энд хоригдож байх гэж. Ли ноёны хэн болохыг мэдэж чадсангүй. Надаар яах гэж байгаа юм бол? Мөнгө байхгүй. Бичиг баримт ч байхгүй. Хүлээгээд л байх хэрэг үү?

Эм: Хөөе. Чи сонссон уу? Шиао Ли жолооч гэнэтхэн тормослосноос болж залуу ноёнтон тэрнийг олон хүний нүдэн дээр зодсон гэсэн. Хагас үхлшүүт, эмнэлэгт байгаа гэсэн.

Эм2: Тийм юм болсон юм уу? Өнгөрсөн жил залуу ноёнтон ажлын өрөөнд буутай дайрч орж ирээд, ноёнтноос эрх мэдлээ өгөхийг шаардсан гэсэн. Компанийг нь авсны дараа ноёнтныг гэрийн хорионд байлгаж байгаа.

Эм: Тэгвэл энэ охиныг харж бай гэсэн даалгавар харин ч амар ажил байж. Сэтгэцийн өвчтэй ч гэсэн... төвөг удаад байхгүй юм. өдөр болгон савлуур дээр савлаад, үгэнд ч сайн орно.

Эм2: Харин тийм.

Миан: Ли Тиан Чүэ  хэрцгий хүн байх нь. Эрх мэдэлтэй, хэрцгий хүн. Фэндаод  галзуурсан гэсэн болохоор жаахан дүрээ гаргах хэрэгтэй юм байна. тэгэхгүй бол Ли ноён  намайг жүжиглэж байгааг мэдчихвэл... би сайнаар дуусахгүй байх.    

Эм: Авхай. Яагаад улам чанга савлаад байна аа? Болохгүй ээ.

Эм2: хурдан буугаарай. Авхай, хурдан буугаарай.

Миан: Ли Тианчүэ намайг тэвэрчихлээ. Намайг тэвэрсэн юм чинь шидчихгүй байлгүй дээ. Газар унаад ясаа хугалах байх гэж бодож байсан чинь...

Эм: Авхай, та чинь ухаанаа алдаа  юу? Яаж тэгж савлаж болдог юм бэ?

Ли:

Эм: За-залуу ноёнтон.

Ли: Та нар... ингэж хүн хардаг юм уу?

Эм: Залуу ноёнтон, өршөө. Уучлаарай. Бид нарын буруу.

Ли: Мэншу. Энэ хоёрыг нүднээс далд оруул.

Мэн: Мэдлээ.

Ту: Мэдлээ. Яг одоо ажлаас нь халъя... үзлэгийн хариу гарсан. Энэ авхайд халдварт өвчин байхгүй. Түрэмгий зан байхгүй. Хамт байхад асуудал байхгүй. Нэмж хэлэхэд хэн болох нь тогтоогдоогүй.

Ли: Тэр чухал биш. Орлон тоглогчийн хэн байх хэнд хамаатай юм? Гэхдээ, тэрэнтэй үнэхээр төстэй юм.

Миан: Тэр ээ? Хэн? Дайсан уу? Эсвэл хуучин амраг уу?

Ту: Тийм ээ. Залуу авхайтай үнэхээр адилхан. Тэр үед авхай өвдөөд, дуу чимээ бараг гаргадаггүй байсан. алхахдаа ч зөөлөн явдаг.

Ли:  Тэр үед дөнгөж 21тэй байсан.  

Миан: Ли Тианчүэгийн нүүрний хувирлыг хар даа. Дурласан байсан нь гарцаагүй. Тэгэхээр хайртай хүнээ орлуулахаар намайг сонгосон байх нь ээ.

Ли: Мэншу. Хүмүүсээ аваад яв. Би энд амарна.

Ту: Намайг дагаад яв. Ли ноёнтныг энд ирэхээр гадаа үлдэж байгаарай. Ийшээ орж ирэх шаардлагагүй.

Бүгд: мэдлээ.

Миан: Надаар яах гэж байгаа юм бол? Бүгд гараад явчихлаа. Тэгээд ч Ли Танчүэ энд амарна гэсэн. Юу гэсэн үг юм бол?

Ли: Сайн сонс. Өнөөдрөөс чи, Ли Тианчүэ миний хүн.

Миан: Тэрний хүн? Ли Тианчүэ юу хэлэх гэсэн юм бол? Яагаад миний өмнө хувцасаа тайлаад унав аа? Энэ гаж донтон арай тийм юм бодоод байгаа юм биш биз? Гэхдээ... давгүй булчинтай юм гээч.

Ли: Жоохноо. Эндээ томоотой хүлээж бай. Усанд орчихоод ирье. Чамаар хийлгэх юм байна.

Миан: Ашгүй явчихлаа. Хүлээгээрэй. Сая юу гэсэн бэ? Шүршүүрт орсны дараа намайг хэрэгтэй гэсэн үү? Намайг арай тэгэхгүй байлгүй дээ? Болохгүй ээ. Эндээс гарах хэрэгтэй...

Ли: Жоохноо. Хаана байна?

Миан: Ийм хурдан шүршүүрт орчихож байгаа юм уу?

*************

Ли: Өө. Энд байж байна.

Миан: Хөөх.... нуугдаж тоглоно.

Ли: Дараа дахиад миний зөвшөөрөлгүй явах юм бол... хөлийг чинь хугалчихна шүү. Ойлгосон уу? Мартчихаж. Галзуу юм чинь... миний хэлснийг ойлгохгүй байлгүй.

Миан: Муу нохой. За яах вэ, үзээд алд. Торонд орсон загас...

Ли: баларлаа. Миний үсийг арчаад өг. Эгч ээ. Сайн харж ав, ганц л удаа зааж өгнө шүү. Дараа... үс арч гэхээр арчихгүй бол хөөрхөн хуруунуудыг чинь нэг нэгээр нь таслаад... нохойд өгнө гэж мэд.

Миан: Гаж донтон. Сая эгч ээ, гэж хэлэхдээ их зөөлөн хэлсэн. Надаар эгчийгээ орлуулах гэсэн юм биз дээ. Болж байна. болж байна. хуучны амраг биш байж. Унтах шаардлагагүй.

Ли: Намайг тэвэр... Намайг тэвэр. Эгч ээ. Таныг алга болоход би 9 настай байсан. танд тусалж чадаагүй. Одоо 25 нас хүрчихлээ. Дутах зүйл байхгүй ч, танд юу ч өгч чадахгүй. Эгч ээ. Бага байсан үеийнх шигээ зөөлөн цохиод өг. Сайхан байна.

Миан: Нохой шиг үнэрлээд. Унтчихаж байгаа юм байх даа. дээр нь галзуу хүнийг тэврээд... өнгөрснөө мартаж чаддаггүй юм байж. Гаж донтон гэх үү, эсвэл өнгөрснөө мартдаггүй хүн гэх үү?

Ли: Эгч ээ.

Эгч: Хүн алчихлаа. Хүн алчихлаа. Харин ч сайн юм боллоо. Одоо Тианчүэг хэн ч дээрэлхэж чадахгүй. Тианчүэ. Цас орж байна. цас орж байна. үнэхээр сайхан.

Ли: Эгч ээ, битгий л дээ.... битгий... Зүгээр л зүүд. Чөтгөр ав. Эмэгтэй хүнтэй байгаагүй удсан болоод ч тэр үү... галзуу хүн хараад ингэж байна гэхээр...

Миан: Өвдөж байна. Муу гаж донтон. Гэнэтхэн босч ирчихээд хүний нүүр базаад. Миний нүүр ямар гэм хийчихсэнх юм  болоо? Ашгүй явчихлаа. Өвдөж байна. Эндээс хурдан явах хэрэгтэй. Тэнэг амьтан.

Ту: Өнөөдөр парламентын нэлээд хэдэн гишүүн сэтгүүлч нарт таныг эдийн засгийг хяналтандаа авч, А улсын эдийн засгийг сүйрүүлэх гэж байна гэж ярьсан.

Ли: Хяналтандаа авах нь ойлгомжтой. Гэхдээ дэмий юм ярьсан тэдний хохь. Цэвэрлэ.

Ту: Мэдлээ. Ноёнтон, яасан бэ?

Ли: Юу ч биш.

Миан: Ашгүй, гаж донтон явчихлаа. Одоо л зугтах боломж гарах нь.

***************

Эр: Авхай, ирчихлээ. Надад сайн үнэлгээ өгөөрэй. Энэ танайх уу? 

Миан: Дайсны гэр. Чу овгийнхон. Би эргээд ирлээ.

Ш: ээж ээ, өнөөдөр дэлгүүр хэсээд сайхан байлаа. Аав аа.

Чу:  Тэгвэл болж дээ. Шиа. Өнөөдөр Ли компани дээр очсон гэсэн байх аа.

Ш: Даанч Ли Тианчүэтэй уулзаж чадаагүй. Тэгээгүй бол Тианчүэг өнөөдөр буулгаад авчихгүй юу.

Эж: Тийм амархан гэж бодоо юу. Ли Тианчүэ чам шиг 21 настай охинд амархан хууртах байсан бол аль хэдийн тэгчихсэн байгаа.

Ш: Хүмүүс тэрнийг харгис хэрцгий л гээд байдаг. Бусдаас өөрөөр сэтгэдэг болохоор нь тэгж байгаа юм. Надад тэрний дайсан болох хүсэл байхгүй. Намайг яав л гэж.

Эж: Чамайг дээ. Дөнгөж төрсөн тугал бараас айдаггүй гэдэг байх аа.

Ш: Ээж ээ. Битгий ингээд бай л даа. за за. Би явж шүршүүрт орлоо.

Чу:  Энэ хүүхдийг дээ.

*****************

Эж: Яасан бэ?

Ш: Ээж ээ.    Ээж ээ. Хар даа.

Миан: Би эргээд ирлээ.

Ш: Чу Миан байна. Чу Миан л байж таараа. Чу Миан эргээд ирж.

Миан: Эрх чөлөө гэж энийг л хэлэх байх. Энэ мэдрэмж... сайхан байна. Шоронд сурсан эрдэм... хуурамч бичиг баримт хийх. Энэ байхад Шианлагийн нэрийг ашиглаад, хүссэнээрээ амьдарч болно. Одоо хэрэгтэн биш болсон.

Эр: Хөөрхөнөө, шорлог чинь болчихлоо.

Миан: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Миан:

Эр: Бүгд зайлцагаа. Хэн ч үлдэж болохгүй. Энэ гудамжийг худалдаад авчихсан.

Хүмүүс: Явъя. Хурдан явъя. Яваарай. Хурдан зугт. Зугт зугт. Хурдан яв...

Миан: Юу...  Худалдаад авчихсан. Баячуудын амьдралыг ойлгох арга алга. Үгүй ээ. Лин Тианчүэгийн туслах биш үү? Энэ гудамжийг авсан хүн... арай... Ли Тианчүэ гэж үү?

Ту: Байз... байз... Хүмүүсийг яв гэсэн ч бизнес хийж байгаа та нарыг яв гээгүй. Ажлаа үргэлжлүүл. Амттай хоол хийгээдэх.

Миан: Бизнес?

Ту: Хамгийн цэвэрхэн, амттай хоолоо хийгээрэй. Алдаа гаргах юм бол маргаашийн нарыг үзэхгүй гэж мэд. 

Миан: Мэдлээ.

Эм: Ли захирал аа. Хүмүүс намайг хачин гээд байсан. Цүнх, гоёл чимэглэл ч сонирхохгүй, гудамжны хоол сонирхдог гээд...

Миан: Энэ эмэгтэй... Ли Тианчүэд бараг л наалдчихаж. Тахир дутуу хүн биш дээ.

Эм: Ли захирал аа. Энд утаа ихтэй байна. Ли захирал шиг өндөр барилгад ажилладаг хүн газар дээр бууснаас ялгаагүй гэсэн үг.

Миан: Эрчүүд ийм эмэгтэйд дуртай байдаг юм байх даа?

Ли: Юу хийгээд байгаа юм? Чамтай энд унтана гэж бодоод байгаа юм уу?

Эм: Ли захирал аа. Ичмээр юм аа. Тэгж болохгүй биз дээ?

Ту: Болж байна уу? Хурдан аваад ир.

Миан:  За. Очилоо. Очилоо.

Ли: Байз... хэр удаан нуугдах гэсэн юм?

Миан: Мэдчихсэн юм байх даа.

****************

Ли: Байз... хэр удаан нуугдах гэсэн юм?

Миан: Мэдчихсэн юм байх даа.

Эм: Ли захирал аа, хэнийг хэлээд байгаа юм?  Хар даа. Хүйтэн хөндий болчих юм. Яг одоо идчихмээр харагдаж байна. Ли захирал аа. Юу болоод байна аа?

Ли: Намайг алах гэсэн хүн ганц нэг биш. Хамгийн чадваргүй... тэнэг нь чи.

Ту: Уучлаарай, Ли захирал аа. Миний буруу, энийг нь ч мэдэхгүй танд ийм хүн авчирч өгч байдаг. Миний буруу.

Ли: санаа зоволтгүй. Цаг нь болохоор чиний амийг авна. Энийг авч яваад байцаа. Хэн намайг алах гээд байгааг олж мэд.

Ту: Мэдлээ. Ли захирал аа.

Ли: Сонирхолгүй юм. Явлаа... Наймаачин гэхэд зоригтой юм  гээч. Айхгүй байна уу?

Миан: Таныг Ли ноён гэдгийг мэднэ. Ли ноён шиг хүн байхад бид нар шиг хүмүүст айх зүйл байхгүй.

Ли: Юу? Бэлэн зэлэн үгтэй юм гээч. Амны хаалтаа ав. Надад царайгаа харуулаадах. Дургүй байгаа юм уу, чадахгүй байгаа юм уу?  Зүгээр ээ. Би тусалъя.

Эр:  Залуу ноёнтон. Чан өргөөнөөс мэдээ ирлээ. Таны авчирсан авхай алга болчихож.

Ту: Алга болсон? Яахаараа алга болдог юм?

Ли: Юундаа сандарсан юм? тэрнийг алга болох юм бол дэлхий нийтээр эрэн сурвалжилж, үхсэн, амьд хамаагүй олно. Надаас хэн ч зугтаж чадахгүй. Чан өргөө рүү.     

Ту: Мэдлээ.

Миан: Ашгүй явчихлаа. Үнхэлцэг хагарах шахлаа. Хүлээгээрэй. Сая намайг эрэн сурвалжилна гэж хэлсэн. Дэлхийн нөгөө хэсэгт очсон ч гэсэн нуугдаж чадахгүй гэсэн үг. Болохгүй ээ. Буцаж очих хэрэгтэй.

Ту: Ли захирал аа, та суу.

Ли: Тэр машинд сууя.

Ту: Мэдлээ. Ли захирал аа. Алдаагаа залруулахыг зөвшөөрнө үү. Би дахиад хүн олж ирье.

Ли: өнөөдөр хүн хайх хэрэггүй. Ямар ч хэрэггүй.

Ту: энэ удаа заавал танд таалагдах хүн олж өгье. Ли захирал танд ямар нэг  тавих шаардлага байгаа юу? Царайлаг. Ялдам. Сайхан биетэй. Эсвэл... халуухан байвал зүгээр үү? 

Ли: сэтгэцийн  өвчтэй.

Ту: Аан?

Ли: Өнөөдрийн эмэгтэйгээс илүү Чан өргөөнд байгаа эмэгтэй сонирхол татаад байна.

Миан: Юу гэнэ вэ? Надаар нас барсан хүн орлуулах гэсэн юм байх даа? муу араатан.

Ту: Ли захирлын сонирхол аргагүй л өөр юм.

Ли: Тэрнийг алчих уу? Гэхдээ тэрнийг алчихвал... орлох хүнгүй болчихно.

Ту: Аан?

Миан: Ли Тианчүэ. Хүн чанартай байгаач. Гаж донтон шиг аашлахаа боль.

Ту: Ли захирал аа, ирчихлээ.  

Бүгд: Залуу ноёнтон. Та ирэв үү.

Ли: Тэр хүн алга болсон гэж сонслоо. Юу болоод байгаа юм?

Эм: Би... бид нар...

Ли: унтлагын өрөөнд үзсэн үү? Нуугдаж тоглох дуртай хүүхэд. Ядраад, унтчихсан байж магадгүй. Унтаж байх шив. Сэрсэн үү?  Сэрсэн бол босоод, хамт хоолло.

Миан: Мөрөн дээрээ тавина гэнэ ээ. Ийм хүн байдаг юм уу?

Ли: Хөдлөөд байх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү. Галзуу байх чинь надад хамаагүй.

Миан: Энэ хүнийг дээ. Хорт могой.

Ту: Ноёнтон.

Ли: Юу хийгээд байгаа юм? хурдан хоол авчир гэж хэл.

Ту: Мэдлээ.

Ли: Тэрний иддэг хоол яасан бэ?

Эм: Хоол зүгээр ээ. Залуу авхай л заримдаа ингээд байдаг юм. Авхай. Хоолоо ид.

Миан:  түрүүн зөндөө шарсан мах идчихсэн. Одоо яаж юм идэх юм?

Эм: Авхай. Хурдан ид.

Миан: Галзуу хүнд дуртай гэсэн байх аа? Дуртай байхыг чинь харъя л даа.

Ли: Хөөрхөн гэдэг нь.

Эм:  Залуу ноёнтон. Би авхайг гал тогоонд аваачаад идүүлчихье. Танд саад болохгүй.

Миан: Хурдан намайг аваад яв. Ли Тианчүэ гэдэг гаж донтныг харах хүсэл алга. Ийм хүнийг хөөрхөн гэж байдаг. Галзуурсан байх аа?

Эм2: Залуу ноёнтон, уучлаарай. Би дахиад хийгээд ирье.

Ли: Хэрэггүй. Тэр юу иддэг юм?

Эм: Авхай хоол голдоггүй юм өө. Өгсөн болгоныг иднэ.

Ли: Тийм үү. Хоол голж болохгүй. Барбикю мэтийн хоол болохгүй юм идэж болохгүй. Ли Тианчүэ миний хүн, юу идэх, юу идэхгүйг би шийднэ. Үгэнд орохгүй, хамаагүй хоол идээд байвал зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Ойлгосон уу?

Миан: Намайг таньчихаж. Тэвчих арга алга. Тулаан...

Ту: Ли захирал аа. Наадах чинь ойлгохгүй болохоор ингэж хэлээд ч нэмэргүй байх. Ма асрагч, Фан асрагч хоёрт хоолыг нь сайн захичихъя.

Ли: Чиний хэлдэг зөв. Галзуу хүн яаж ойлгох вэ. Мэншу. Бугуйнд нь байгаа юмыг авч болох уу?

Ту: Фэндао хорих газрын электрон цоож. Тусгай материалаар хийгдсэн эд. Их хатуу. Тусгай багаж байхгүй бол авах боломжгүй. Энийг зүүсэн байгаа цагт шоронгоос оргосон оргодол гэдэг нь ойлгомжтой. Нийгэмд амьдрах боломжгүй.

Ли: таалагдахгүй байна. өөрчлөөд... бугуйвч болго.

Ту: Мэдлээ. Залуу авхайн талаар, нэг шинэ юм олж мэдсэн.

Ли: Орон гэргүй хүн биш.

Ту: Тийм ээ. Нэр нь Чу Миан. Чу Жэнмины өргөмөл охин. 18-тай байхад нь тэрнийг Фэндао хорих газар руу явуулсан. Шалтгааныг нь судалж байгаа.

Ли:  Чу Жэнмин.

Ту: буян хийх дуртай. Өнгөрсөн улиралд тэдний компани хамгийн сүүлд орсон. Танаас дэмжлэг авахыг хүсч байгаа. Тэдний охин Чу Шиа... Хятадын интернэтийн алдартан. Олон дэмжигчтэй. Чу Шиа Тиантиан групт байгаа. Тантай уулзах хүсэлтэй гэсэн. Би татгалзсан.

Ли: Тэр хүмүүс сонин биш байна. Гэхдээ, Чу овогтын хэргийг сайн шалга. Миний хүнийг тэд нар дээрэлхэх ёсгүй.

Ту: Мэдлээ.

Ли: Бас... Бугуйнд нь байгаа юмыг хурдан бугуйвчаар соль. Харах хүсэл алга.

Ту: ойлголоо.

****************

Миан: Ли Тианчүэ... харин ч тус боллоо. Электрон бугуйвчийг хаш бугуйвч шиг харагдуулж болдог юм байна. Одоо намайг мэдчихнэ гэж айх хэрэггүй боллоо. Хүссэнээ хийж болох нь.

Эм: дараагийн мэдээ.  Бид Чу овогтын охин Чу Шиатай уулзаад байна.

Миан: Чу Шиа?   

Эм: дараагийн мэдээ.  Бид Чу овогтын охин Чу Шиатай уулзаад байна.

Миан: Чу Шиа?  

Ш: Чу Миан. Би ч гэсэн ингэмээргүй л байна. даанч би аав, ээж хоёрын төрсөн охин нь. Харин чи өргөмөл хүүхэд.

Миан: Чу Шиа. Чу овогт. Гурван жилийн өмнө Чу Шиаг Фэн овогттой нийлүүлэхийн тулд намайг доромжилж, Фэндао хорих газар руу явуулж, амьдаар минь тамалсан. Энэний хариуг авах цаг нь болж.

Эм: Чу авхай. Өнөөдөр маргааш төрсөн өдөр тохиож байгаа гэсэн. Төрсөн өдрийн үдэшлэгээ яаж хийх гэж байна даа?

Ш: Үнэнийг хэлэхэд үдэшлэгтээ олон алдартай хүмүүсийг урьсан. Төрсөн өдөр ч яах вэ, энэ боломжийг ашиглаад Африкийн хүүхдүүдэд зориулж хандивын мөнгө цуглуулах гэж байгаа.

Эм: Чу Шиа авхайг түрүүчийн сард бас л хандивын арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон. Төрсөн өдрөөрөө ч гэсэн хандивын арга хэмжээ зохион        байгуулж байдаг, үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

Ч: Миний төрсөн өдөрт ирээрэй.

Миан: Чу Шиа төрсөн өдрийн үдэшлэг хийнэ гэнэ ээ. Төрсөн өдрийн үдэшлэг яаж надгүй болох билээ? Чу Шиа. Чу овогт. Би эргээд ирлээ. Та нар... бэлэн үү?

***************

Ф: Шиашиа, ирчихсэн үү.

Ш: Уучлаарай, Шэнжун. Би оройтчихлоо.

Ф: Зүгээр ээ. Өнөөдөр чиний төрсөн өдөр шд. Чи хүссэнээрээ хоцорч болно. Би Фэн овогтын нэрээр зочид буудлын нэг давхрыг бүхэлд нь түрээсэлчихсэн. Төрсөн өдрөө тухтай хийж болно.

Ш: Ганцхан давхрыг захиалаад намайг сэтгэл ханана гэж бодоо юу? Ли Тианчүэ байсан бол зочид буудлыг бүхэлд нь түрээслэх байсан байлгүй... Шэнжун, баярлалаа.

Ф: ШиаШиа, уучлаарай. Санаатай тэгээгүй юм шүү.

Ш: Шэнжун. Хоёулаа нийлээд гурван жил болж байна. чи одоо болтол эгчийг мартаж чадахгүй байгаа юм уу?

Ф: Би... ШиаШиа. Чу Миан сураггүй болоод гурван жил болж байна. Одоо чи миний найз охин. Санаа битгий зов. Чамайг их сургуулиа төгсөхөөр би очиж чамайг гуйна.

Ш: За.

Ф: За, хурдан оръё.

Ш: Миан...

Ф: Би угаалгын өрөө орж, цэвэрлэчихээд ирье.

Ш: Хаана байна аа? Яах аргагүй Чу Миан байсан даа. Буруу харсан юм бол уу? Тийм дээ. Чу Миан Фэндао арлаас яаж  зугтаж чадах вэ дээ.

Миан: Авхай, зүгээр үү?

Ш: Дулаахан байна. Хүн байна. сүнс биш. Чу Миан. Үхээгүй байсан юм уу?

Миан: Авхай. Юу яриад байгаа юм бэ? Чу Миан гэж хэн юм?

Ш: Чиний гэмгүй царайг үзэн ядаж байна. Гурван жил өнгөрчихөөд байхад хүний дургүй хүргэсэн хэвээрээ байх шив. Чи ч чадвартай юм аа. Фэндаогийн хорих газраас яаж оргосон юм? Шоронгоос оргохоор яадгийг чи мэдэх үү?

Миан: Авхай. Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна.

Ш: Жүжиглэсээр л байна уу? Би яг одоо аавыг дуудлаа. Хүн явуулж, чамайг шоронд хий гэж хэлнэ.

Ф: Чу Миан?  Чу Миан. Чи гурван жил хаана байсан юм бэ? ШиаШиа бид хоёр чамайг хичнээн хайсан гэж санана?

Миан: Намайг хайсан?

Ф: Тийм ээ. Чи гурван жилийн өмнө гэнэтхэн алга болчихсон. Хүмүүс чамайг эрэгтэй хүн дагаад явчихсан гэж яриад байсан. би тэр үгэнд итгээгүй. Даанч чамайг яаж ч хайгаад олж чадаагүй.

Ш: Тийм ээ. Чу Миан. Чи ингэхэд хаана байсан юм? Шэнжун бид хоёр чамайг зөндөө удаан хайсан.

Ф: Юу... Чу Миан.  Би ШиаШиатэй үерхэж байгаа.

Ш: Шэнжун чиний араас гүйдэг байсан ч  гэсэн надад уурлахгүй биз дээ? 

****************

Ш: Шэнжун чиний араас гүйдэг байсан ч гэсэн надад уурлахгүй биз дээ? 

Миан: Та хоёр андуураад байна. Би та хоёрын хэлээд байгаа хүн биш. Юун, Чу Миан? Намайг Ши Шианла гэдэг.

Ш: Ши Шианла? Нээрээ хүн андуурчихсан байна шд.

Ф: Нээрэн Чу Миан биш юм уу? Тэгвэл чамд ихэр эгч дүү байдаг уу?

Миан: Ямар хачин хүмүүс вэ? Уучлаарай. Завгүй болохоор түрүүлээд явлаа.

Ш: Явуулж болохгүй. Чу Миан. Явж болохгүй.

Миан: За яах вэ...

Ф: ШиаШиа.

Миан: Чи харсан биз дээ. Би тэрэнд хүрээгүй шүү. Намайг сүрдүүлэх гэж байгаа юм биш биз дээ?

Ф: Тийм биш ээ. Сэтгэл нь хөдлөөд тэгж байгаа юм. би эмнэлэгт хүргэж өгье.

Миан: Тэг тэг. Намайг түлхээгүй гэдгийг харсан юм чинь би түрүүлээд явлаа.

Ф: Байз. Ши авхай, бид нар өнөөдөр хүн андуурчихлаа. ШиаШиа өнөөдөр энд төрсөн өдрөө хийж байгаа. Бид нарт тусалж болох уу? Та манай найзтай үнэхээр адилхан юм. Та хоёр ямар нэг холбоотой байж магадгүй. Надад асуух юм их байна.

Миан: Ашгүй үдэшлэгт нь  орж болохоор боллоо. За яах вэ. Би ч гэсэн тэр надтай адилхан хүнийг хармаар байна.

Ф: ШиаШиа. Чи зүгээр үү?

Ш: Хаана байна? Хаана байна аа?

****************

Ш: Хаана байна? Хаана байна аа?

Ф: ШиаШиа, тайвшир.  Зөндөө зочин ирчихсэн байна. Өнөөдөр чиний төрсөн өдөр чухал.

Ш: Тэр мууг чөтгөр аваг. Тэрнийг ингээд алдчих гэж. Ингээд явуулчихаж болохгүй. Яах аргагүй Чу Миан байх ёстой. Дараа дахиад таарвал багийг нь хуулж хаяад хэн гэдгийг нь  илчлэх юм шүү... би хүнд хэлээд нүүрний будагаа засуулаадахъя.

Ф: За. Явчихаад ир. Би хүлээж байя.

*****************

Эр: Ли ноёнтон. Та ирчихсэн үү.

Ли:  Өнөөдөр энд яасан их хүнтэй байх юм?

Эр: Фэн овогтын хүүгийн найз охиных нь төрсөн өдөр болж байгаа гэсэн. Зочид буудлын нэг давхрыг хөлсөлсөн гэнэ лээ. Дуу чимээ их байвал би очоод хөөчихье.

Ли: Хэрэггүй. Явъя.

Эр: За за. Ийшээ.  

Ч : Чу Шиа. Танайх үнэхээр өгөөмөр юм аа. Зочид буудлын бүтэн нэг давхрыг хөлсөлж байдаг.  Жирийн нэг хүн бол ингэж чадахгүй дээ.

Ш: Сүртэй юм биш ээ.

Ч: өнөөдөр олон залуу ноёд ирсэн гэж сонссон. Чамд атаархчихлаа. Ийм олон хүчирхэг найзуудтай. Намайг танилцуулахгүй юм уу?

Ш: Хэнтэй нь танилцмаар байна?

Ч: Фэн Шэн Жунбэй. Язгууртан айлын ноёд дундаас тэр хамгийн царайлаг нь.тийм ээ, оройн зоогийн үеэр намайг танилцуулаад өг, тэгэх үү?

Ш: Энэ муу Чиан Наннан. Намайг Фэн Шэнжунтэй үерхэж байгааг ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй байж. Фэн Шэнжунтэй хамт байхыг мөрөөднө гэнэ ээ. Байна уу? Шэнжун.

Ф: ШиаШиа. Аав надад яаралтай ажил даалгачихлаа. Би удахгүй эргээд ирнэ ээ.

Ш: Зүгээр ээ. Ажил чухал. Би ганцаараа чадна аа.

Ф: Тэгвэл би ажлаа дуусчихаад очино оо. Нээрэн, би гэнэтийн бэлэг үлдээсэн. Чи хайгаад үзээрэй.

Ш: Гэнэтийн бэлэг ээ? Фэн Шэнжун надад бэлэг авсан юм бол уу? Үнэтэй гоёл чимэглэл юм бол уу? Миний эртээд ярьж байсан цөөхөн байдаг цүнх юм бол уу? Чу Миан.

Ту: Тэр зогсож байгаа авхай, Чан өргөөний авхай биш үү?  Яагаад Чан өргөөнд байдаггүй билээ?

Ли: Чимээгүй. Дуугүй харж бай.

Ш: Энд ирж зүрхэлнэ гэнэ ээ. Үхмээр байгаа юм биз дээ. Наннан.

Ч: Аан?

Ш: Тэр эмэгтэйг хар даа. Фэн Шэнжун тэрнийг эргүүлж байгаа гэсэн. Би чамд боломж олгоё. Сая би Шэнжунийг нэг тийш нь явуулчихсан. Тэгээд ч тэр эмэгтэйд би урилга өгөөгүй.

Ч: Чиний хэлж байгаагаар... сайн сургаад өг гэж байгаа юм уу? Тэгж болохгүй байх аа. Чиний төрсөн өдөр болж байхад. Хэрэг тарьж болохгүй шд.

Ш: Үдэшлэг болгон дээр л ийм юм болж байдаг шд. Алиалагч нарын шоу болдог. Би үзмээр байна.

Ч: За яах вэ... Энэ бүсгүйг... харж байгаагүй юм байна. Чу Шиагийн найзуудыг би бүгдийг нь танина. Өөрийг чинь харж байгаагүй юм байна. Уучлаарай. Урилгаа харуулж болох уу?

Миан: Надад урилга байхгүй. Чу авхайн найз залуу Фэн ноён намайг оруулсан юм.

Ч: Чу авхайн найз залуу? Үнэгүй хоол идэхийг хүссэн бол урьдчилаад бэлдэх хэрэгтэй юм биш үү. Фэн Шэнжун Чу Шиагийн найз залуу биш. Юугаа яриад байгаа юм?

Эм: Үнэгүй хоол идэх гэж ирсэн?

Эм: Хөөрхөн бүсгүй байна. ямар айлын охин юм бол гэж бодож байсан чинь... үнэгүй хоол идэх гэж ирсэн хуурамч амьтан байж.

Ту: Жирийн хүн шиг байна. Галзуу хүний шинж алга. Ли ноёнд худлаа хэлнэ гэнэ ээ? Та мэдэж байсан байх нь ээ?

Ли: Чи оройтож мэдлээ. Харж бай. Би яахыг нь хармаар байна. Ямар заль хэрэглэх нь вэ?

Ч: Аан? Чамд ичих нүүр алга уу? Хүн хэлээд байхад идэж, уусаар л байх юм.

Миан: Намайг үнэгүй хоол идэх гэж ирсэн гэж хэн хэлээ вэ?

Ч: За яах вэ. Чу Шиагийн найз гэсэн байх аа? Тэгвэл Чу Шиатай нүүрэлдье.

Ш: Яасан?  Юун шуугиан бэ?

Ч: Чу Шиа. Энэ хүн чиний найз гэнэ ээ. Энэ юун найз юм?

Ш: Энэ авхай...бид танилууд биш санагдах юм?

Бүгд: Юу вэ? Энэ хэн юм болоо? Үгүй байлгүй дээ. Ийм юм байж болох уу?

Ч: Харав уу?  Чу Шиа. Чи мэдэхгүй байна. Энэ хүн буудалд орж ирээд зогсохгүй, чиний үдэшлэгт ороод ирчихсэн байна. Инээдтэй юм.

Эм: Тийм ээ. Баригдчихсан байж тоохгүй идээд л байх юм. үхэхээс айдаггүй юм байх даа.

Эм: Шинзуо зочид буудалд ийм хүн оруулчих гэж дээ.

Эр: Хэлэх үг алга. Тэнд байгаа юмнуудад бүгдэд нь хүрсэн байх. Би л лав эндээс юм идэхгүй.

Ч: Чу Шиа. Чи эндхийн эзэн нь. Энэ хүнийг яавал дээр вэ?

Ш: Авхай. Танд ямар нэг юм тохиолдсон болоод л үдэшлэгт орж ирсэн байх. Би хүнээр юм боолгоод өгье. Гэртээ авч очоод идээрэй.

Миан: Чу авхай, намайг доромжлоод байгаа юм уу?

Ч: Чу Шиа. Ийм сайхан сэтгэлтэй байх гэж. Ийм хүн танайхыг яаж ч магадгүй. Хойноос ирээд хот минийх гэдэг байх аа. Ийм амархан явуулчихаж болохгүй шд.

Эм: Чу Шиа, тэр үнэн шүү. Чи хэтэрхий сайхан сэтгэлтэй байна.

Эм: ийм хүнийг явуулж болохгүй.

Эр: Битгий явуул.

Бүгд: Явуулах хэрэггүй. Битгий явуул.

Ч: Хувцасаа тайл. Юм хулгайлсан байна уу, харъя. Та нар ч гэсэн юм чинь алга болсон байна уу, шалгаарай. Энд нууцаар орж ирсэн байхыг бодоход хулгай хийх гэж ирсэн байж магадгүй.

Ш: Авхай. Бид нар өөрт чинь итгэхгүй байгаа юм биш. Үдэшлэгийн танхимд орж ирчихээд цув өмсчихсөн болохоор хүмүүс сэжиглэх нь аргагүй.

Ч:  Яг үнэн. Хулгайлсан юмаа нуух гэж байгаа байлгүй. Хурдан тайл.  

Миан: Тайлахгүй бол юу гэж?

Ш: Тайлахгүй бол, бид нар өөрсдөө л тайлахаас. Өнөөдөр эндээс явж чадахгүй нь дээ.

Ч: Тэнэг амьтан. Хурдан тайл.

Миан: Тайлсан ч гэсэн юу ч гарч ирэхгүй бол... Та  хоёр сөхөрч суугаад уучлалт гуйх юм уу?

Ч: Би...

Ш: Үгүй ээ. Чу Миан цуваа заавал тайлах ёстой. Тэгж байж л бугуйнд нь байгаа электрон цоожийг харж болно. Тэгвэл хүмүүс Чу Мианыг оргосныг мэднэ. Өөр юм хийх шаардлагагүй. Чу Миан үхнэ. Хөөе. Миний ээмэг байхгүй байна. Ээжийн өгсөн бэлэг. Надад хайгаад өгөхгүй юу?

Ч: Энэ авснаас зайлахгүй. Наад цуваа хурдан тайл.

Бүгд: Тайл. Тайл. Тайлаач. Тайл. Тайл. Тайл. Тайл гэж байна. тайл. Тайл.

Ч: Хурдан тайлаач. Юу ч байхгүй байвал би сөхөрч суугаад уучлалт гуйя.

Миан: Хэлсэн үгэндээ хүрээрэй. Тэгвэл та. Чу Шиа авхай.

Ш: Авхай. Бид нар зүгээр л шалгаж байна. Наннан нэгжсэний дараа юу ч гарч ирэхгүй бол би ч гэсэн уучлалт гуйя.

Миан: Сөхөрч суугаад уучлалт гуйна.

Ш: Тэртэй тэргүй хувцасаа тайлахаар, гарт нь байгаа электрон цоож харагдана. Хүмүүс хараад цочирдох нь тодорхой. Хулгай хийсэн үгүй нь хэнд хамаатай юм? Болж байна. хэрвээ юу ч байхгүй бол би сөхөрч суугаад уучлалт гуйя.

Ч: Сонсов уу? Хурдан тайл...

Миан: Би өөрөө.

***************

Миан: Би өөрөө...

Хүмүүс: Хөөх.

Ту: Ийм хөөрхөн гэж мэдээгүй юм байна.

Ли: Тэгж их таалагдаа юу?

Ту: Яалаа гэж.

Миан: Нэгжээд үз. Ээмэг чинь байна уу, хайгаад үз.

Ш: Бугуйндаа тууз зүүчихсэн байна. электрон цоож байгаагаас зайлахгүй. Тэр туузыг авчихвал тэрнийг илчилж болно. Ийм байх ёсгүй. Ийм байх ёсгүй. Электрон цоож. Электрон цоож хаана байна?

Эм: Бурхан минь.

Ш: Намайг алгадна гэнэ ээ.

Миан: Алгадчихлаа. Эхлээд зөвшөөрөл авах ёстой юу?

Ч: Чи галзуу юм уу? Чу авхайг алгадаж байдаг. Хамгаалагч аа. Хамгаалагч.

Ш: Авхай. Бид хоёрт өс хонзон байхгүй. Миний төрсөн өдөрт урилгагүй орж ирчихээд... би хэн гэдгийг чинь л асууж байна. намайг алгадах хэрэг байгаа юм уу?

Эм: Яагаад алгадаж байгаа юм?

Эм: Хэтэрч байгаа юм биш үү? Хаанаас ирсэн тэнэг вэ?

Эр: Хурдан бариад ав.

Бүгд: Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав . Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав. Бариад ав.

Ту: Авхайг барьж идэх нь. Ли ноёнтон, би очиж туслах уу?

Ли: Хэрэггүй. Юу хийхийг нь харъя.

Ч: Шинзуод ирчихээд  хүн зодож байдаг. Чамайг цагдаад өгнө дөө.

Миан: Сайн сонс. Надад хүрэх юм бол маргааш танайх А улсаас алга болно.

Ч: Яасан том дуугарч байна аа. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Манайхыг алга хийнэ гэнэ үү.

Миан: би биш. Миний ард байгаа хүн... та нар бүгдээрээ нийлээд ч, тэрнийг дийлэхгүй.

Ч: Хн.

Ту:Ли захирал аа. Таны нэрийг хэлэх байх.

***************

Миан: Ли захирал аа, таны нэрийг хэлэх байх.

Ли: Жоохноо, ухаантай юм гээч. Миний нэрийг хэлсэн ч гэсэн... нотлох баримт байхгүй болохоор хэн итгэх юм? Чи оч. Цаг нь болохоор гэрчлээд өг.

Ту: Мэдлээ.

Ч: Чиний ар тал гэнэ ээ? Чиний ард хэн байгаа юм?

Миан: Миний овог Ши.

Ч: Ши байхаараа яадаг юм? Ши овогт тийм сүрхий хэрэг үү?

Миан: Авхай. Шинзоугийн эзний овог Ши гэдгийг мэдэхгүй юу?

Ч: Шинзуо буудал, чамтай адилхан... чиний хэлж байгаагаар... Ши овогтын хүн гэх гээ юу?

Эм: Ши овогт гэнэ ээ? Ши овогтынх хэдэн зуун жилийн түүхтэй шүү дээ.

Эр: Ши овогтынх улс оронтой дүйцэхүйц эд хөрөнгөтэй гэдэг юм байна лээ. Бас хилийн ихэнх хэсгийг мэдэлдээ авсан гэсэн.

Ш: Ши овогтын хүн гэнэ ээ? За яах вэ. Энэ Шинзуо буудал Ши овогтынх. Хүн дууд. Хурдан менежерээ дуудаад ир. Энэ авхайг таних нь уу, харъя. Ши овогтын авхай мөн байна уу? Чу Миан. Чи өөрөө л эхэлсэн шүү. Ши овогтын хүн болж дүр эсгэнэ гэнэ ээ?  Намайг тийм амархан хуурна гэж бодоо юу?

Ту: Ли захирал аа. Үнэхээр Ши овогтын хүн юм бол уу?

Ли: Ши овгийнх энэ үедээ ганц ч охин байхгүй.

Ту: Тэгвэл яагаад худлаа хэлж байгаа юм бол? Амархан баригдана шүү дээ.

Ли: Миний нэрийг хэлэхийн оронд худлаа хэлж байхыг бодоход, өөрөө мэдэж байгаа биз. Юу хийгээд байгаа юм? Сайн харж бай. Ганц л үс унагах юм бол, дахиад надад үзэгдэх хэрэггүй.

Ту: Мэдлээ. Авхай өөрийг нь хэлээгүй болохоор Ли захирал уурлачихав уу? Миний тусламж хэрэг болох уу?

Х: Хэн нэг нь өөрийгөө Ши овогтын хүн гээд байгаа сурагтай. Хэн юм?

Ш: Хуан ноён. Та хар даа. Энэ Ши овогтын охин мөн үү?  

Х: Тоглож байгаа байлгүй дээ. Ши овогтынх өмнөдөд амьдардаг. Нийслэлд юу гэж ирэх юм? Надад лав мэдэгдээгүй. Ши овогтын хүн болж жүжиглэж байдаг. Үхмээр байна уу?

Миан: Би Ши овогтын хүн мөн. Шиа Аораны аврагч байна.

Х: Том том ярьж байх шив. Ши Аоран бол Ши овогтын удирдагч. Чам шиг хүн Ши ноёныг аварсан гэж том дуугарч байдаг. Хүн ир. Энэ худалчийг аваад яв.

Миан: Хуан ноён. Таны оронд байсан бол би болгоомжлох байлаа. Ши Аоран руу залгаад үз. Энэнээс болж ирээдүйгээ баллав даа. Ши Аоранд... намайг тусламж хүсч байна гэж хэлээрэй.

Х: Тэгвэл би залгаад үзье... Авхай. Ши ноён, видео коол хийе гэж байна.

Ч Ш: Юу?

***************

Х: Авхай. Ши ноён, видео коол хийе гэж байна.

Ч Ш: Юу?

Миан: Болж байна. Гэхдээ энэ хүмүүсийг нэгийг нь ч явуулж болохгүй.

Х: Мэдлээ. Би хүмүүс дуудаад энэ газрыг битүүмжилье. Хөдөл. Ийшээ морил.

Ш: Юу болоод байна аа? Хуан ноён... Чу Мианы худал үгэнд итгэчихлээ.

Ши: Ингэж уулзах гэж. Чу Миан. Чи үнэхээр Фэндао арлаас гараад ирж. Тэр үед би бусдад гүтгүүлж, Фэндао арлын ойролцоо далайд уначихсан байсан. чи намайг авраагүй бол би Фэндаогийн шоронд хоригдож байх байлгүй.

Миан: Би эрт орой хэзээ нэгэн цагт Фэндаогаас явна гэж хэлсэн байх аа.

Ши: Би олон юм ярихгүй. Чи гараад ирсэн болохоор миний амийг аварсан ачийг чинь би хариулна. Ингэе. Би нийслэл рүү хүн явуулж чамайг авахуулъя. Би чиний хүссэн болгоныг өгнө.

Миан: Одоо... чадахгүй нь.

Ши: Яагаад?

Миан: Би Ли Тианчүэгийн нүдэнд өртчихсөн.

Ши: юу? Яаж байгаад тэр хүний нүдэнд өртчихдөг билээ?

Миан: Намайг Фэндаогаас гаргаж авсан хүн. Ли Тианчүэгийн тухай та юу мэдэх вэ?

Ши: Зуун жилд ганц тохиодог... амаргүй хүн дээ. Тэрний аав Ли Чинцан их сүрхий хүн байсан. Тэгсэн ч гэсэн эцгийнхээ толгойд буу тулгаж, эрх мэдлийг нь булаасан хүн дээ. Төрсөн эцгийгээ тэгж байгаа хүн бусдыг яаж ч магадгүй. Тэр чиний нөхөр юм уу, дайсан юм уу?

Миан: Одоохондоо ямар ч асуудалгүй байгаа. Хойшид юу болохыг мэдэхгүй л байна. за за. Гол юмаа ярья. Өнөөдөр та надад тусал.

*****************

Ч: Бурхан минь ээ. Тэр хүн Ши овогтыг аварсан хүн л биш байгаасай. Гуйж байна. гуйж байна.

Ш: Чу Миан яасан ч биш. Чу Миан Фэндаогийн шоронд байсан. хог новшноос өөрцгүй. Тэнд гурван жил болсон. Яаж Ши Аораны аврагч байх юм.

Ч: Ирж байна.

Х: Болгоомжтой.

Эм: Хөөх. Хуан ноён яасан даруухан болчихов оо?

Эм: тэр эмэгтэйн хэлсэн үнэн юм шиг байна. Нээрэнгээсээ Ши ноёны аврагч байх нь.

Ч: Баларлаа.

*************

Ш: Наадах чинь миний сандал.

Миан: Тийм ээ. Чиний сандалд... би суучихлаа. Тэгээд юу гэж?  

Ш: Чи... Хуан ноён. Энэнд хууртах хэрэггүй. Ши ноёныг аварсан хүн биш.

Х: Чу авхай. Ши аввхай яах аргагүй Ши ноёны амийг аварсан хүн. Та надаас илүү мэдэх хэрэг үү?

Ш: Мэдэхгүй яах юм.     

Миан: Өө. Тэгээд чи юу мэдэх юм?

Ш:  Би... Чи юу хийгээд байгаа юм? электрон бугуйвч чинь хаана байна? Яаж гараасаа авсан юм?  Ингэхэд юу хийгээд байгаа юм?

Миан: Өнөөдөр үнэхээр миний нүдийг нээж өглөө. Чу овогтын охин үнэхээр дураараа юм гээч.

Х: Энэ галзуу эмийг бариад ав. Ши авхайн хэлсэн бүгдийг үг дуугүй биелүүл.

Ш: Хуан ноён. Ухаанаа алдаа юу? Энэ худалчийн үгэнд итгэж байдаг.Би Чу Жэнминий охин  байна. ВИП үйлчлүүлэгч байна.

Х: Чу ноён энд тэндээс хөрөнгө оруулалт хайж байгаа. Ши овогтыг уурлуулж зүрхлэх үү?

Ч: Ши авхай.  Би сохор байж. Миний буруу. Уучлаарай. Чу Шиа намайг тэг гэсэн. Би тантай сөргөөцөлөхийг хүсээгүй. Намайг уучлаарай. Бүгд миний буруу.

Миан: Чу Шиа авхай, найз чинь хэлсэн амандаа хүрчихлээ. Таны ээлж.

Ш: Битгий мөрөөд. Чи Ши овогтын аврагч байх ёсгүй. Намайг сөхрөөд уучлалт гуйна гэж бодоо юу? Гайгүй байлгүй.

Х: үхмээр байна уу? Сайн барь. Хурдан Ши авхайн өмнө сөхрүүлээдэх.

Чу: Зогс. Миний охинд хэн хүрч зүрхлээ вэ?

**************

Чу: Зогс. Миний охинд хэн хүрч зүрхлээ вэ? 

Миан: Уулзалгүй удсан байна шүү, аав аа.

Чу: Чу Миан? Үхээгүй байх шив.

Ш: Аав аа. Аав аа, надад туслаарай. Энэ муу эм намайг сөхөрч суугаад уучлалт гуй гэж байна.

Х: Хэний “муу эм” гээд байгаа юм? энэ бол манай  Ши овогтын ачтан.

Чу: Хуан ноён байх аа? Миний охин яаж таныг уурлуулсныг мэдэхгүй юм.

Х: Танай охин намайг уурлуулаагүй. Харин тэнд сууж байгаа Ши авхайг уурлуулсан.

Чу: Өө. Ши авхай.

Х: Ши авхай, манай эзнийг аварсан ачтан. Танай охин хэн юм? Тэрнийг олон хүний нүдэн дээр доромжилчихоод уучлалт ч гуйхгүй.

 Чу: Ши овогтын ачтан гэнэ ээ? Үнэхээр Чу Миан биш юм бол уу? Царай нь адилхан харагдаад байна даа. Ши авхай. Уучлаарай. Би охиноо сайн сургаагүй байж. Таны хөх инээдийг хүргэж.

Миан: Зальдаж байх шив.

Чу: Хурдан Ши авхайгаач уучлалт гуй. Юу хийгээд байгаа юм?

Ш: Аав аа. Та галзуураа юу? Энэ эмийн өмнө сөхөрч суугаад, уучлалт гуйх юм уу?

Чу: буруугаа хүлээж мэдэхгүй юу? Чу овогтын нэр хүндийг үгүй хийх гээ юу?

Ш: Уучлаарай.

Миан: Ингээд л болоо юу? Чу авхай намайг гүтгэсэн бол сөхөрч суугаад уучлалт гуйна гэж өөрөө хэлсэн санагдах юм.

*****************

Миан: Ингээд л болоо юу? Чу авхай намайг гүтгэсэн бол сөхөрч суугаад уучлалт гуйна гэж өөрөө хэлсэн санагдах юм.

Х: Хурдан сөхөр.

Ш: Уучлаарай. Ши авхай.

Миан: Чин сэтгэлээсээ хэл. Чу Шиа авхай.

Ш: Ши авхай, би сохор байж. Төрсөн өдөр дээрээ таныг эвгүй байдалд оруулчихлаа. Уучлаарай. Намайг уучил.

Миан: Чу Шиа авхай. Би төрсөн өдөрт чинь сайн санаж ирсэн. Намайг ингэж доромжлох юм гэж бодсонгүй. Тийм болохоор... төрсөн өдрийн үдэшлэг хийх хэрэггүй.

Х: бүгдийг нь сүйтгэ.

Ш: Болохгүй ээ. Битгйи...  Ши авхай. Миний буруу. Намайг уучилчих л даа. би уучлалт гуйж байна.

Миан: Тэвчиж чадахгүй нь уу? Бусдад доромжлуулж, уланд нь гишгэгдэх ямар байна? Сайн сонс. Зүгээр л чамайг өдсөн юм.  яг энэ мөчийн төлөө.

Ш: Юу гэнэ ээ? Чи хэн юм?

Миан: Таа л даа. Өнөөдөртөө ингээд больё. Тэр бялуу сайхан харагдаж байна. Чу Шиа авхай өнөөдрөөс хойш жил бүр энэ өдрийг санаж байх болтугай.

Ш: Аав аа. Тэр хэн юм бэ? Сая хэлсэн үг нь...

Чу: Олон юм ярих хэрэггүй. Чу Миан... биш.

Ш: Гэхдээ аав аа. Хэрвээ үнэхээр Чу Миан мөн бол үхээгүй байгаа гэсэн үг. Тэгвэл би үхнэ гэсэн үг.

Чу: Ши авхайг нууцаар дага. Хаана очсоныг нь, юу хийж байгааг нь, хэнтэй уулзсаныг нь бүгдийг нь мэд.

Эр: Мэдлээ, Чу ноёнтон.

Чу: Энийг өмс. Явъя.

*************

Ту: Захирал аа.

Ли: Тэрнийг асуудлаа өөрөө шийдчихнэ гэж бодсонгүй.

Ту: Ли захирал магтаж байна уу?

Ли: Тэнэг хог. Ийм төвөгтэй арга хэрэглэж байдаг. Гэхдээ яах вэ, болж байна. Зураг, бичлэгүүдийг нь над явуул. Дараа нь утсан дээрээ байгааг нь бүгдийг нь устга.

Ту: Мэдлээ. Мартсанаас... авхай яаж Ши Аораны аврагч болчихдог билээ? өөр юу нууж байгаа бол?

Ли: Гурав хоногийн дотор олж мэд.

Ту: Мэдлээ.

***************

Миан: Энэ хорвоод... сайхан амьдралтай хүмүүс байдаг. Хичнээн буруу юм хийсэн ч, хичнээн ичгүүргүй байсан ч тэр. Чамайг гэрт чинь хүргэж өгөх хүн байна... Чу Миан. Туулах зам... урт байна. 21 насны... төрсөн өдрийн мэнд...

Ли: Чу Миан.

Миан: Аан?

Ли: чиний нэр мөн гэж үү?  Яагаад энэ нэрийг хашгирч байгаа юм?

Миан: миний нэрийг дуудаж байна. би зүүдэлж байгаа байх.

Ли: Чу Миан. Сэр.

Миан: Чи хэн юм?

Ли: Чиний эр хүн...

Миан: Хэл дээ. Миний найз юм бол... тэгвэл чи... надад төрсөн өдрийн мэнд хүргэхгүй юм уу?

Ли: Чиний эр хүн гэж байна.

Миан: Март.

Ли: Төрсөн өдөр өө. Асаа...

Миан: Гоё байна.

Ли: Таалагдаж байна уу?

Миан: Таалагдаж байна.

Ли: Миний дэргэд байгаа цагт би хүссэн бүгдийг чинь өгнө...

Ту: Ли захирал аа. Орой болчихлоо. Явах уу?

Ли: Явъя.

****************  

Миан: Ли Тианчүэ. Яагаад энд байдаг билээ? өчигдөр... ингэхэд юу болсон юм бэ? Новш гэж. Архи ууснаас болж байгаа юм.

Ли: Хэлсэн байх аа. Миний зөвшөөрөлгүй явбал... хөлийг чинь хугална гэж? Миний хэлснийг ойлгохгүй байна уу? Үнэндээ... чи тэрэнтэй адилхан...  Гэхдээ удаан ажиглаад та хоёр өөр болохыг ойлгосон. Тэр сул дорой болохоор амиа алдсан.

Миан: Эгчийгээ хэлж байгаа юм бол уу.

Ли: Манай эгч надаас 12 насаар эгч. Их аядуу зөөлөн. Дуу цөөтэй. Зарц нарт  дээрэлхүүлсэн ч гэсэн дуугү тэвчдэг. Би 9 настайдаа зарц нарт зодуулж тахир дутуу болох дөхсөн. Тэр үед галзууртлаа уурлаад зарц нарыг бүгдийг нь алчихсан. Дараа нь өөрийгөө хороосон. Тэрнээс хойш хэн ч намайг дээрэлхэж  байгаагүй. Хэн ч намайг халамжилж байгаагүй.

Миан: Эгч нь тэрнийг аврах гэж амиа золиосолсон байж.

Ли: Энийг яагаад чамд ярьж байгааг мэдэх үү? Жоохноо. Миний ертөнцөд тавтай морил... миний ертөнцөд орж ирсэн хүмүүст нэг л дүрэм үйлчилдэг. Тун энгийн. Тэр бол... чи... зөвхөн минийх... сайн санаж яв. Мартах юм бол зовно гэж мэд.

Миан: галзуурах нь ээ. Яагаад ч юм бид хоёрын хооронд ямар нэг юм болсон юм шиг санагдаад байх юм. жинхэнэ галзуу юм байна. ойлгохоо байлаа.

**************

Ши: Чу Миан. Би сая мэдээ авлаа. Чу Жэнмин Чу Шиа Ли Тианчүэгийн эмэгтэй гэсэн цуу яриа тараасан байна. Одоо... хэвлэлийнхэн Ли Тианчүэгийн тухай мэдээлэхээс айж байгаа. Тэд нар зураг авсан байна лээ. Би чамд явуулъя.

Миан: Толгой толгой. Ли Тианчүэ гэдэг энэ хүн... надад саад болоод байна. Ийм сайхан боломж гарч байхад. Чу овогтын эцэг, охин хоёрын нэр хүндийг арай гэж унагаж байхад. Хайран боломж.

Ши: Одоо яавал дээр вэ? Би Чу овогтын учрыг олж өгөх үү?

Миан: хэрэггүй. Ли Тианчүэ тийм хуурамч эмэгтэйчүүдийг үзэн яддаг байх аа. Манай дүү Чу Шиа жинхэнэ хуурамч хүн.

Ши: Чиний хэлж байгаагаар...

Миан: Би Ли Тианчүэгийн компьютерийг ухаад, ажлын хуваарийг нь Чу Шиад явуулаад... тэр хоёр уулзвал юу болох бол?

Ши: Ли Тианчүэг ашиглах гээ юу? Чу Миан. Галаар тоглох хэрэггүй.

Миан: Санаа зовох хэрэггүй. Би юу хийхээ мэдэж байна. Ли Тианчүэ Чу Шиатай уулзах юм бол... Чу овогтынх илүү хурдан үгүй болно. Чу Шиа. Чу Шиа. Чиний тэгтлээ хүсээд байгаа хүнтэй уулзуулж өгье. Боломжоо сайн ашиглаарай даа.

****************

Ш: Надад СПА-д цаг аваад, нүүрээ будуулж, үс засуулах цаг аваад өг.

Эм: Мэдлээ.

Эж: Яасан бэ? Гэнэтхэн яараад?

Ш: Ли Тианчүэ намайг уулзъя гэсэн. Ээж ээ. Ли Тианшүэ үдээс хойш надтай уулзана гэж байна. надтай хандивын талаар ярилцана гэсэн.

Эж: Урд нь уулзахгүй гээд байсан биз дээ? Яагаад гэнэтхэн уулзъя гэдэг билээ? Хэвлэлийнхнээс болсон юм биш байгаа?

Чу: Тийм байх ёсгүй.

Ш: Аав аа. Та хүрээд ирэв үү.

Чу: Ли Тианчүэ иймхэн юмны төлөө дорд хүмүүстэй уулзах хүн мөн үү? Хичнээн завгүй хүн билээ дээ. Жирийн хэрэг биш байх. Очсон нь дээр.

Ш: Аав аа. Урамгүй гэдэг нь.

Эж: чамд санаа зовоод л хэлж байна.

Чу: За за за. Хаана уулзъя гэж байна?

Ш: Шаншуй өргөөнд.       

Чу: Ийм юм байх гэж. Ийм юм байх гэж. Энэ Ли Тианчүэ манай Чу овогтыг тоодоггүй байсан. Ам нээв үү үгүй юу, Шаншуй өргөөнд урьж байдаг. Сайн байна. эртээд чиний төрсөн өдөр дээр тэнд байсан гэсэн. Тэгэхэд л чамайг харсан байх.   

Ш: Аав аа. Намайг хувийн өргөөнд урьсан нь, ямар учиртай юм болоо?

Чу: Юу гэж бодоо вэ? Буудалд оръё гэх гэж байхгүй юу.

Ш: Тэгвэл би... сайн бэлдэх хэрэгтэй юм байна.

***********

Эм: Хөөрхөн байна. Байна уу? За. За. Залуу ноёнтон авхайг Шаншуй өргөө рүү явуул гэж байна. удахгүй жолооч ирнэ. Явъя. Авхай. Хурдан хурдан явъя.

Миан: Шаншуй өргөө гэнэ ээ? Миний Чу Шиаг оч гэсэн газар биш үү? Надаар яах гэж байгаа юм бол?

***************

Эм: Авхай. Залуу ноёнтон уурлах юм бол... зугтдаг юм шүү. За юу?

Эм2: Тийм ээ. Зугтаад гадагшаа гараарай. Бид нар залуу ноёныг зогсооно оо.

Эм: Залуу ноён эзэгтэй, ноён хоёрын дурсгалыг хүндэтгэхээр энд ирэхээрээ ууртай болчихдог юм.      

Эм2: Харин тийм ээ. Шалтгааныг нь ч асуухгүй хүн алчихдаг.  

Миан: Дурсгал гэхээр... оршуулга байх нь ээ? Ли Тианчүэ энд амрахаар ирээгүй байх нь. Ээж, эгч хоёрынх нь оршуулга байж... энд зогсож байхыг бодоход...

Ли: Энэ миний ээж. Энэ миний эгч. Хүндэтгэл үзүүлж мэдэх үү?

Миан: Намайг яагаад хүндэтгэл үзүүл гээд байна аа? Тэрний гэр бүл надад ямар хамаатай юм?

Ли: Надаас гадна тэдэнд хүндэтгэл үзүүлсэн анхны хүн нь чи.

Миан: Тэгэхээр  аав нь ч энд ирдэггүй гэсэн үг үү? Намайг энд авчирч байна гэхээр... ийм хүндэтгэл надад хэрэггүй ээ.

Эм: Залуу ноён уурласангүй. Авхайг эзэгтэй, авхай хоёрт мөргүүлж байна. Ийм юм байх гэж... Залуу ноёнтон. Авхай. Цагаан гаатай шөл болчихлоо.

Ли: Тэрэнд уулга.

Эм: Мэдлээ.

Эр: Ли захирал аа. Чу авхай ирлээ.

Миан: Ирчихсэн юм уу? Ли Тианчүэг гашуудахаар ирснийг мэдсэн бол би тэгэхгүй байсан юм.

Ли: Ямар Чу авхай?

Эр: Чу Жэнмины  охин. Чу Шиа авхай.

Ли: яах гэж ирсэн  юм?

Эр: Таныг урьсан гэж хэлсэн. Африкийн ядуу хүүхдүүдэд хандив өргөх талаар ярилцана гэж хэлсэн. Би нарийн бичгээс асуусан, цаг авсан гэж байна.

Ли: Би урьсан?

Эр: Тийм ээ.

Ли: Өөдгүй хог. Надаар тоглоно гэнэ ээ?

Миан: Тэр... юу болоод байна аа?

Ли: Хүний ач мэддэггүй хог.

Миан: Яагаад хүн загнаад байгаа юм?

Ли: Тоглох сайхан байна уу? За яах вэ. Тэгвэл тоглоё.

Эм2: Юу хийгээд байгаа юм? залуу ноёныг энд ирэхээрээ уурладгийг нь мэдсээр байж. Авхайд цагаан гаатай шөл өгөөд. Авхай, залуу ноёныг сэтгэлээс татгалзаж байгаа юм шиг харагдаж байна шд. Залуу ноён уурлахгүй яах юм.

Эм: Цагаан гаатай шөл хөрчихнө гээд л тэгж байна. Тэгээд ч залуу ноён өнөөдөр их тайван харагдсан. Гэнэтхэн уурлана гэж яаж мэдэх вэ дээ? Сая л зүгээр байсан чинь. Авхай ч гэсэн инээж байсан.

Эм2: Залуу ноён амархан уурладаг. Мэдсээр байж. Авхай. Битгий ай. Битгий ай. Залуу ноён угаасаа л ийм зантай. Уур нь гарчихвал зүгээр болчихно.  Зүгээр. Зүгээр...

Миан: Цагаан гаатай шөл уугаагүйгээс болоод... Ли Тианчүэ уурласан гэж үү? Яагаад ч юм тийм биш гэж бодогдоод байх юм.

Эм2: авхай. Авхай.

Эм: Авхай. Авхай.

Ш: Ли ноёнтон.  Ли ноёнтон, энэ хоёр хүн хэн болохыг...

Миан: Аваад явчихлаа.

Эм: Залуу ноён яагаад тэр хүнийг аваад явчихав аа? Залуу ноёныг авхайд сайн гэж бодсон чинь.

Эм2: Эрчүүдийн сэтгэл амархан өөрчлөгддөг. Манай авхай хичнээн сайн хүн билээ. толгой муутай л болохоос. Залуу ноён удаан сонирхохгүй нь ойлгомжтой. Хар  л даа. Манай авхай тэнэг биш. Гомдчихсон байна.

Миан: Ли Тианчүэ дүр эсгэгчдэд  дургүй гэж. өөрөө хэлээгүй гэж үү? Түрүүн инээж байгаа нь аймаар байсан. Юу хийгээд байгаа юм бол? Үнэхээр... эрчүүдийн үгэнд итгэх аргагүй. Дургүй гээд байсан байж. Дургүй хүрчихлээ. Фжэн Шэнжун ийм байсан. Ли Тианчүэ ч ялгаа алга. Энэ удаа... би алдаа гаргалаа.

Эм: Авхай. Гомдох хэрэггүй. Ийм хөөрхөн юм чинь... залуу ноён эргээд ирнэ ээ.

Миан: Эгч ээ. Би хардсан юм биш ээ. Ли Тианчүэ хэдэн хүнтэй унтах нь надад ямар ч хамаагүй. За юу? Хүнтэй унтахыг тэгж их хүссэн юм байх даа? ээж, эгч хоёрынх нь булш байсаар байхад...

**************

Ш: Ли Тианчүэд тэврүүлэх ч ... сайхан юм аа. Ли ноёнтон, өвдөж байна. яагаад газар шидэж байгаа юм бэ? Өвдөж байна шдээ.

Ли: Амаа тат. Дургүй хүрч байна.

Ш: Ли ноёнтон. Юу гэсэн үг вэ? Намайг тэвэрч байснаа... миний дуунд дургүй гэсэн.

Ли: хажуугийн өрөөнд оруул. Нүдэнд бүү үзэгдүүл.

Эр эр: Мэдлээ.

Ш: Ли ноёнтон. Юу болоод байна аа? Та намайг урьсан шдээ. Намайг өөрөө дуудсан шдээ. Эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу?

Эр: Амаа тат. Үхэхийг хүсээгүй бол дуугүй бай.

Ш: Ингэж тохироогүй шдээ. Ли Тианчүэ өөрөө намайг энд урьсан. Зочид буудалд очсон энд байсан ямар ялгаа байгаа юм. Би хамгийн дур булаам дотуур хувцасаа хүртэл өмсөж байхад. өрөөнд хорьж байдаг. Юу болоод байгаа юм?

Эр: Сайн сонс. Үхмээргүй байгаа бол амаа хамхи. Дуугүй байж бай.

Ш: Хөөе. Хөөе. Ли ноёнтон, юу болоод байгаа юм бэ?

Ли: Чу Миан. Зоригтой юм аа. Одоо бүр над руу эмэгтэй хүн явуулдаг болж. Харж л байгаарай. Хичнээн том аз таарсныг мэдэхгүй байгаа бол... би хэтэрхий сайн байсан юм шиг байна. Тэгээд дураарай дургиж байх шив... Хөөе, нааш ир... Очоод юу хийж байгааг нь хараад ир.

Эр: Мэдлээ.  Ли захирал аа.

Ли: Яасан? Гэмшиж байна уу? Гэмших ёстой. Намайг өөр эмэгтэйтэй болчихвол... чи яах гэж байна? энэ хорвоод чи бол шоргоолж. Хэлээч.

Эр: Авхай... унтчихсан байна.

Ли: Юу гэнэ ээ?

Эр: Авхай хаалганы дэргэд суугаагаараа унтчихсан байна.

Ли: Тухтай байна уу?  Энд унтаад? Сайн байна. Сайн байна. Чан өргөө рүү буц. Зайл.

Миан: Яагаад байгаа юм болоо?

Эм: Алив, хурдан босоорой.

***************

Ши: Миан эгч ээ. Миан эгч ээ. Хичнээн ухаантай хүн билээ дээ. Фэндао шоронгийн бүх хүнийг дуулгавартай болгож чадсан байж. Өшөөгөө авах гэж байна гээд дүүгийнхээ замыг засаад өгчихдөг. Тахиа хулгайлах гээд будаагаа алдав гээч нь болоо шив.

Миан:  Инээж ханав уу?

Ши:За за за. Инээхгүй ээ, инээхгүй. Одоо яая гэж бодож байна? Лиа Тианчүэ Чу Шиаг дэргэдээ авчихлаа. Үдэшлэг дээр Ли Тианчүэгийн учрыг олсон гэж бодож байгаа. Чу овогтынхон зүгээр суухгүй нь ойлгомжтой. Чу Жэнминтэй хэдэн компани хамтарна гэж бодож байна?

Миан:  Энэ удаа би алдаа гаргалаа.

Ши:бас Ли Тианчүэ үнэхээр Чу Шиад сэтгэлтэй болоод, Чу Шиа чиний хэн гэдгийг мэдчихвэл... тэрэнд гомдоллох нь тодорхой. Тэгвэл чамд л хэцүү болно доо. Ингэе. Ли Тианчүэд баригдаагүй дээрээ хурдан наашаа хүрээд ир. Би чамайг хамгаалъя. Өшөө авахаа түр март. Амиа хамгаалах илүү чухал.

Миан:  Ингээд явж чадахгүй ээ.

Ши:Чу Шиа Ли Тианчүэтэй нийлчихлээ. Чи яаж тэрнийг дийлэх юм?

Миан:  Надад хэн ч саад болж чадахгүй. Ли Тианчүэ байсан ч тэр. Чу овогтыг хамгаалмаар байгаа бол тэгнэ л биз. Надад алдах юм байхгүй болохоор айх юм алга.

Ши: Чу Миан.

Миан:  Тэгээд ч... Чу Шиа, Ли Тианчүэ хоёр нийлсэн ч... сайн хэрэг гэсэн үг биш. Ли Тианчүэ хэрцгий хүн. Хүссэнээ хийдэг. Тэрнийг олон хүн алахыг хүсдэг. Би тэрнийг алж чадахгүй. Чу Шиа чадах уу?

Эм2: Авхай энд байна.

Эм: Авхай гадагшаа харж байна. залуу ноёныг хүлээж байгаа юм шиг байна. Ингэж байгаад сэтгэлийн өвчин тусах вий дээ.

Миан:  Би Ли Тианчүэг хүлээгээгүй ээ.

Эм2: Авхайтай хамт гадуур алхвал ямар вэ?

Эм: Хөөе. Сайхан санаа байна. гадуур яваад өвччин нь дээрдэх ч юм билүү.

***************

Ч: Чу Шиа. Чи азтай юм аа. Ганц удаа утсаар яриад л Ли Тианчүэ мөнгийг чинь төлчихлөө.

Ш: Энэ юу ч биш. Тэнгэрээс од авъя  гэх юм бол надад аваад өгнө гэсэн.

Ч: Хөөх.      

Эм2: манай авхай сайхан сэтгэлтэй шүү.

Ч : Хөөх. Ши авхай байх шив? Яасан? Манай Чу Шиаг дахиад дээрэлхэх гэж ирээ юу?

Эм: Хөөе. Яах гээ вэ? Хүн андуураад байна. хүн андуурсан гэж байна.

Ч: Галзуураа юу? Намайг түлхэнэ гэнэ ээ?

Эм: Энэ хүүхдийг дээ.  Ийм жаахан байж ааштай юм гээч. Хэн чамд хүрсэн юм?

Ч: Чу Шиа.

Ш: Чу Миан. Энэ удаа зугтах гээд үз л дээ.

****************

Ш: Энэ удаа зугтах гээд үз л дээ.  Ши овогтынх чамайг хамгаалдаг байлаа ч, яаж ч чадахгүй. Миний ард Ли Тианчүэ байгаа.

Миан:  Намайг явахаар... хэн зогсоох юм?

Эр: Босс. Энэ байна.

Эр: аваад яв.

Миан: Барьцаалах нь.

Эр: Үхэхийн хүсээгүй бол эсэргүүцээд үз л дээ.

Ш: Та нар юу хийгээд байгаа юм? намайг тавь. Би Ли Тианчүэгийн эмэгтэй байна.

Эр: Ли Тианчүэгийн эм ээ? Ли Тианчүэгийн эмийг авахаар ирлээ. Хурдан аваад яв.

Миан: Ли Тианчүэгийн дайсан байж таарлаа. Ийм юм байх гэж.

Ш: би явахгүй. Явахгүй ээ. Энийг аваад яв.

Эр: Бүү хөдөл. Хамт аваад яв.

Эм2: Авхай.

Эм: Авхай. Манай авхайг тавь.

Эр: Дуугүй бай. Яв...

****************

Эр: Ли ноёнтон. Компаний хувьцааны үнэ тогтворгүй байна.

Эр: Тийм ээ.

Эр: энэ хэн хэнд нь ашиггүй.

Миан:  Долоо хоног өнгөрчихлөө. Чу Миан сайн тэсч байх шив. Утсаар ч ярьсангүй. Уучлалт ч гуйсангүй.

Эр2: Тианчүэ. Сүүлийн үед ямар нэг юм болоо юу? Надаа хэлчих, би шийдээд өгье.

Ли: Миний хэрэг та нарт хамаагүй.

Эр2: Тэнэг хогнууд. Мэншу Тианчүэгийн хүн. Зогсоож зүрхэлнэ гэнэ ээ?

Ту: Босс. Хэн нэг нь гудамжнаас Чу авхайг барьцаалчихлаа.

Ли: Хэн?

Ту: Барьцаалах үед Чан өргөөний хүмүүс хамт байсан. Тэд нарыг хамт аваад явсан байна.

Ли: Одоо л жаахан зовох нь.

Ту: аврахгүй юм уу?

Ли: чи намайг хэр удаан дагасан билээ? Тархи чинь ажиллахаа болио юу?  Хэзээ эмэгтэй хүнээс болж сүрдүүлэгт автдаг болоо вэ? Гайгүй байлгүй.

Эр2: Тианчүэ, юу болоо вэ? Ямар нэг юм болоо юу? Би зохицуулаад өгөх үү?

Ли: Юу ч биш. Намайг дагах дуртай, бардам хүн жаахан зовох нь бололтой. Сайн юм боллоо.

Эр:  Хэн тийм бүдүүн зүрхтэй байдаг байна? Ли захиралтай сөргөөцөлдөж байдаг.

Эр: Амьдрахаас залхаж л дээ. Хохь нь.

Ли: Ажилтай болчихлоо. Хоол идэхээ болилоо. Мэншу, хүмүүсээ дууд. Миний хүнд       гар хүрч байдаг. Үхэхийг хүсч.

****************

Эм: Түй. Ичгүүргүй эм. Манай авхайг хөлдөө чирч байдаг.

Ш: Намайг тавь. Намайг хурдан явуул. Гуйж байна. хэд хэрэгтэй юм, би хүссэн болгоныг чинь өгье.

Эр: Мөнгө үү? Ли Тианчүэгийн эмийг барьцаалж зүрхэлж байгаа хүнд... мөнгө хэрэгтэй гэж бодоо юу? Яв яв. Хурдан яваач.

Эр: Яв. Бушуул. Яваач. Яв...

Эм2: Манай авхайд битгий хүр. Манай авхай хэн болохыг мэдэх үү, чи?

Эр2: Хэн ч байсан яадаг юм. Надад Ли Тианчүэгийн эм л хэрэгтэй. Бусад нь  бүгд үхнэ.

Эм: Юу? Манай авхай...

Эр2: Хөөе. Бусдыг нь ал. Ли Тианчүэгийн эмийг л үлдээ. Яв.

Эр: явъя. Яваач.

Эр2: Аваад яв.

Б: Та нар ч азгүй юм даа. буруу газар байж таардаг. За алив. Хурдан дуусгая. Үнэнч юм гээч. Даанч танай авхайд... та нарын амь хамаагүй юм шиг байна. тэгвэл эхлээд та хоёрын амийг авъя.

Эр2: хөөх. Энэ эм күнфү мэддэг юм байна.

Миан: Та нарт түрүүний эмэгтэй хэрэгтэй. Бид нарыг явуул. Тэгвэл би амьд үлдээе.

Эр2: Амьд үлдээнэ ээ? Бид нарыг уу? Би үндэсний сандагийн аварга. Миний өмнө бардамнаж байдаг. За яах вэ. Хэн нь дийлэхийг харъя  л даа.

Эр: Яасан. Одоо тэгээд яах гэж байна?

Миан: Дахиад тулалдмаар байна уу? Намайг босс дээрээ аваачаадах. Хэлэх ганц л юм байна.  бид гурвыг явуул.

Эр: За яах вэ. Босстой уулзуулаад өгье.

Миан: Хө эгч ээ, Фэн эгч ээ. Наашаа хүрээд ир.

Эм: Авхай. Та галзуу биш юм байна.

Миан: Яасан? Урам чинь хугараа юу?

Эм2: Авхай. Та эв эрүүл юм байна. ашгүй дээ.

Миан: Одоо ингэж байх цаг биш. Эндээс хурдан явах хэрэгтэй.

Эм: за.

Б: Сайн байна. сайн байна. авхай, үнэхээр чадварлаг, овсгоотой юм. сандагийн аваргыг ялчихдаг.

Миан: Бид нарыг явуул.

Эр: Чу Шиаг яах юм?

Миан: Бид нарт хамаагүй. Тэрний ална уу, барьцаална уу. Дураараа бол. Бид нар энэ талаар ганц ч үг цухуйлгахгүй. Надад итгэж болно.

Б: Чу Шиаг барьцаалахад та нар тэрэнтэй хамт байсан. тэрэнтэй хамааралгүй гэдгийг чинь би яаж мэдэх юм? эндээс яваад олон юм яривал яах юм?

Миан: Тэгвэл үзэлцье л дээ. Хүрээд ир.   

Эр : босс. Босс. Ли Тианчүэ манай болзлыг зөвшөөрсөн. Гэхдээ хариу болзол тавьсан. Энд ирж барьцааны хүмүүсийн ямар байгааг өөрийн нүдээр харна гэж байна.

Б: Юу? Бид нар зөв хүнээ барьсан болж таарлаа. Эхлээд хоёр хурууг нь явуулж байж л хөдлөх байх гэж бодож байсан юм.

Эр: Харин тийм. Өмнө нь нэг хүн эцэг нэгтэй дүүг нь барьцаалсан. Хоёр хурууг нь таслаад явуулсан ч гэсэн тоогоогүй гэсэн. Буруу хүн барьцаалсан байж дээ. Энэ удаа тэрний эмэгтэйг барьцаалсан болохоор хурдан ирлээ.

Б: Энэ эм Ли Тианчүэгийн сул тал  юм бол бид нарын ажил бүтлээ л гэсэн үг. Очоод, хэл. Ганцаараа ир гэж хэл.

Эр: Мэдлээ. Авхай, та азтай байна. миний ажил хэрэг бүтчихлээ. Ингэе. Эндээ түр хүлээж бай. Солилцоо явагдаж дуусахаар би та нарыг явуулъя. Би та нарт саад болохгүй. Ямар вэ?

Миан: Болж байна.

Эр: Ли захирал аа, тавтай морил.

Бо: Ли захирал аргагүй л зоригтой юм. бизнесийн салбарыг атгадаг Ли Тианчүэг ийм зөөлөн сэтгэлтэй гэж мэдсэнгүй. Аль эртний л ингэх байж.

Ли: Лин        Лао. Өрөөсөн хөлөө авсанд хийчихээд... хүн барьцаалж байдаг. Зүрх чинь зогсох вий дээ.

Бо: Бизнест хөл тавьсанаа бодвол намайг ах гэж дуудах ёстой байлгүй.

Ли: Манай аав ч намайг хянаж чадахгүй. Чи чадна гэж бодож байна уу?

Бо: Ли Тианчүэ. Хаана байгаагаа сана. Чиний ингэж байх цаг биш. Чиний эмэгтэй, надад байгааг битгий март.

Ли: Ал. Тэрнийг үхсэний дараа чам шиг хөгшин зөнөгийг түмэн хэсэг тасчиж хаяад нохой хооллоно.

Бо: Лин Тианчүэ. За яах вэ.  Чамтай маргаад яах вэ. Өнөөдөр чи энд ирсэн болохоор би хэлэх юмаа шуудхан хэлчихье. Агаарын болоод усан тээврийн талыг нь надад өг.

Ту: Лин захирлын шунал хэтэрч байна. ам ангайв уу үгүй юу  агаарын, усан тээвэр гэж байдаг. Идэж барах уу?

Бо: Идэж чадах үгүй нь та нарт ямар ч хамаагүй. Харин надад байгаа тэр хөөрхөн бүсгүйд л санаа тавь... манай энэ хүмүүс боловсон зан гэж мэдэхгүй болхи хүмүүс. Тэрэнд хүрэх юм бол...

Ли: Аваад ир...

Миан: Татгалзахгүй байна. аргагүй л... Ли Тианчүэ Чу Шиад сайн байх нь.

Бо: Ли захирал аа. Харав уу? Танай хүн бүрэн бүтэн байгаа.

Ш: Ли ноёнтон. Ли ноёнтон, намайг авраач дээ.

Ли: Бусад нь?

Бо: Бусад гэнэ ээ?

Б: Барьцаалах үеэр Чу Шиа нэг хүнээс барьчихаад тавихгүй байсан.  ажлаа хурдан хийхийн тулд хамтад нь аваад ирсэн. Шууд алчихъя гэж бодсон чинь... тэр эм овоо зодолдчихдог юм байна лээ. Одоохондоо тэнд байж байгаа. Аяар учрыг нь олох санаатай.

Бо:  Ямар хүн юм?

Б: Хажуугаар явж байсан хүн

Бо:  Ли захирал аа. Өөрийнхөө эмэгтэйг авч болно. Үлдсэнийг нь бүгдийг нь ална.  Энэ баримтанд гарын үсэгээ зурчих юм бол... би энэ талаар ганц ч үг гав хийхгүй.

Ту: Ална аа?

Ли: бусдыг нь ална гэсэн үү?

Бо: Алалгүй яах вэ. Санаа бүү зов. Манай хүмүүс ажлаа сайн мэднэ.

Ли: Яаж алах юм?

Б: Хоолойг нь хэрчиж ална.

Ли:  Лин Лао. Миний өөрөө ч гар хүрч зүрхэлдэггүй хүний хоолойг хэрчинэ гэнэ ээ?

Миан: Энэ...юу гэсэн үг вэ?

Ли: Хэн чамд зөвшөөрсөн юм?

Б: Тэрнийг ал.

Эр: Хурдан ал.

Б: Алаач.

Ту: Ли захирал аа, та түрүүлээд гарч бай.

Ли: Би өөрөө очиж авна.

Ш: Ли ноёнто. Намайг авраач дээ. Ли...

Ли: Чиний хүзүү Ли Тианчүэ, минийх.

Ту: Ли захирал аа. Эндхийг хяналтандаа авчихлаа. Хэн ингэсэн бэ? Над руу нал. Яасан, жүжиглэсээр л байх уу? Чу Миан авхай. Наашаа нал.

Ш: Ах аа. Миний хүлээсийг тайлаад өг.

Бүгд: Ли захирал аа.

Ш: тэр Чу Мианы өмсөж байсан хувцас байна. Ли Тианчүэ намайг аврахаар ирээгүй гэж үү? Чу Мианыг аврахаар ирж. Итгэхгүй байна. Ли ноёнтон. Ли ноёнтон. Ийм байх ёсгүй. Би Ли Тианчүэгийн эмэгтэй. Намайг аврахаар ирсэн байх ёстой. Намайг л аврахаар ирсэн байх ёстой.

Ту: Ли захирал аа.

Ли: Агуулахыг дэлбэл.

Ту: Ли захирал аа, бүгд хяналтанд байгаа. Дэлбэлэх хэрэг байна уу?

Ли: Жоохноо гэмтчихсэн, уур хүрээд байна.

Ту: Мэдлээ, Ли захирал аа.

Ли: Салют, таалагдсан уу?

Миан: байшин дэлбэлчихээд салют гэж байгаа юм уу? Романтик юм аа. Намайг галзуу биш гэдгийг хэзээ мэдсэн юм?

Ли: Таа л даа.

Миан: шөнийн зах дээр үү?

Ли: Ухаантай гэдэг нь.

Миан: Тэгвэл яагаад намайг илчлээгүй юм?

Ли: чиний хэр удаан жүжиглэхийг харах гэсэн юм. Хувцасаа тайл. Тийшээ ор.

Миан: Ли ноёнтон. Хоёулаа ярилцъя.

Ли: эхлээд хувцасаа тайл.

Миан: Үгүй ээ.

Ли: Хэн татгалзаж болно гэсэн юм? Сайн ороод ав. Энэ рашааныг манай ээж анх олсон юм. олон хүн хичнээн хүссэн ч  орж чадахгүй. Талархаж яв.

Миан: Баярлалаа.

Ли: Ярих юм байгаа гэлүү? Хэл.

Миан: намайг Чу Миан гэдэг. Чу Жэнмины өргөмөл охин. Охиныхоо өмнөөс хэрэг хүлээлгэх гэж намайг өргөж авсан. Намайг 18тай байхад, би хэрэггүй болсон болохоор Фэндаогийн хорих газар руу явуулсан. Намайг галзуу гэсэн яриаг ч гэсэн тэр тараасан. Дараа нь намайг та энд авчирсан. Намайг Фэндаогаас аварсан болохоор би энийг хэлэх хэрэгтэй байх.

Ли: Намайг хэрцгий хүн гэдгийг чи мэднэ. Галзуу хүн шиг авирлаж, чамайг ч алчихаж магадгүй. Тэгээд надаас нуухаар шийдсэн биз.

Миан: Тийм ээ. Тэр үнэн. Ли ноёнтон. А улсад надад өөрийн гэсэн бичиг баримт ч байхгүй. Тийм болохоор таны дэргэд байвал  амьд үлдэж магадгүй. Бас Чу овогтынхоос өшөөгөө авах боломж олдох байх гэж бодсон. Харин таны хувьд надад муу бодол огтхон ч байхгүй.

Ли: Тэгж чадахгүй.

Миан: Нэгэнт бүгдийг нь мэдсэн болохоор таны дэргэд байж чадахгүй байх.

Ли: Явах нь уу?

Миан: Ли захирал эгчийгээ орлох хүн хайж байгаа. Би эгчээс чинь өөр болохоор явсан нь дээр.

Ли: хаашаа явах юм?

Миан: А улсад үлдэнэ ээ. Ли захирал намайг аварсан болохоор... миний ачтан. Ли захиралд дутах гачигдах зүйл байхгүй ч гэсэн... ирээдүйд ачийг чинь хариулах боломж гарах байх аа гэж найдаж байна.

Ли: Шоронгоос дөнгөж гарч ирсэн. Бичиг баримт ч байхгүй. Мөнгө ч байхгүй. Миний ачийг хариулна гэхээр...

Миан: Би үргэлж ийм байхгүй.

Ли:Тийм үү?  Ганц л утсаар ярихад чамайг бариад аваад явна. Хамгийн хүнд ял тулгааж, буцаагаад шоронд хийнэ.

Миан: Ли ноёнтон. Одоо биш ч гэсэн ирээдүйд  би тус болох ч юм билүү. Намайг барьж өгөөд ямар ашигтай юм? Тэгээд ч ажлын нэмэр. Тийм биз дээ?

Ли: Тэгээд явна гэж байгаа юм уу?

Миан: Явах ёстой. Ли ноёнтон, танд орлох хүн хэрэгтэй гэвэл би Фэндаод очоод тохирох хүн олоод өгье. Таны дэргэд байсан болохоор би яг тохирох хүн олж чадна. Энэ хугацаанд Ли ноёнд төвөг удчихлаа. Би ингээд явъя даа.

Ли: Явна аа? Модон хайрцагаа авахгүй юм уу?

Миан: Авна аа. Чан өргөөнд оччихоод явна.

Ли: Би завтай байгаа. Хамт явъя.

Миан: Ли ноёнтон, хүргэж өгсөнд баярлалаа. Би хайрцагаа авчихаад явлаа. Чан өргөөнөөс өөр юм авахгүй ээ.

Ли: Мэншу. Чан өргөөг битүүмжил. Шумуул ч гаргаж болохгүй.

Ту: Мэдлээ.

Бүгд: Мэдлээ.   

Миан:  Юу болоод байгаа юм?

Ли: Авхайг бодлоо өөрчлөхөөс нааш өргөөнөөс ганц ч алхам холдуулж болохгүй.

Бүгд: Мэдлээ.

Миан:  Би... Ли ноёнтон. Аа. Энийг ид.

Ли: Хэлэх юм байгаа бол хэл. Тойруулах хэрэггүй.

Миан:  Ли ноёнтон. Би ямар бодол өөрчлөх ёстой юм?

Ли: Тэнэг юм уу? Тэр шөнө шөнийн зах дээр машины багажинд байхдаа бүгдийг нь сонссон биз дээ? Чи... өвдсөн болж намайг хуурсан. Би тэвчсэн. Нууцаар гарч өшөөгөө авсныг чинь ч би өнгөрөөсөн. Би олон удаа чамайг тэвчсэн. Яах гэж тэгсэн гэж бодоо вэ? Цэцэрлэгт согтчихсон байхад чинь би чамайг авчирсан. Барьцаалагдчихсан байхад чинь би чамайг аварсан. Гэмтчихсэн байхад чинь хүртэл би чамайг рашаанд оруулсан. Намайг яах гэж тэгсэн гэж бодоо вэ? Ли Тианчүэ,би хариуг нь авах ёстой биз дээ?

Миан:  Тэгвэл юу хүссэн юм?

Ли: Чи хэл л дээ.

Миан:  Сэтгэл. Бие.

Ли: Ганц боломж үлдлээ.

Миан:  Ли ноёнтон. Хүчээр хагалсан гуа амтгүй байдаг. Тасалж авсан цэцэг үнэргүй гэдэг. 

Ли: би өөрөө хүсч байхад хэн ч яаж ч чадахгүй. Ли Тианчүэ, би хүсэх юм бол үхсэн, ялзарсан, өмхийрсөн ч бай миний гарт үхэх болно.

Миан:  Тэгвэл яриад байх юм алга.

Ли: миний үгэнд орж, миний торонд үлд. Өшөөгөө авахад чинь би хүссэнээр чинь тусална. Үгэнд орохгүй бол чи юу ч хийж чадахгүй.

Миан:  намайг албадаж байгаа юм уу?

Ли: Чамайг албадсан бол хоёр гар, хөлөнд чинь дөнгө зүүчихсэн байгаа.

Миан:  Ли ноён, танд хүн чанар гэж байна уу?

Ли:  чамайг хүчлэхгүй байгаа нь их юм.

Миан:  Бодож үзье.

Ли: Өнөө шөнө... би өрөөнд чинь очино.

*****************

Ли: Сайн байна. бодсоноос хурдан байлаа.

Миан:  Ли ноён. Торонд орсон шувуу надад ямар эрх байгаа вэ?

Ли: Ли Тианчүэ би байна. чи юу хүсээ вэ?

Миан:  эрэгтэй, эмэгтэй хүний харилцаанд итгэх арга байхгүй. Ли ноён өнөөдөр намайг алтан торонд хорьж байгаа ч, маргааш мөнгөн, нөгөөдөр хүрэл тортой болохгүй гэж яаж мэдэх юм? 

Ли: Юу хүсээд байгаа юм?

Миан:  Надад байр суурь өг. Шинэ хүн. Хууль ёсны байр суурь. Далд байх хүсэл алга.

Ли: Болж байна.

Миан:  Их сургуульд сурмаар байна.

Ли: Юм сурмаар байгаа бол дэлхийн хамгийн сайн багш хөлсөлж өгч болно. 9-5 хүртэл сургуульд явахаар ядарна биз дээ?

Миан:  би олон юм шаардахгүй. Зүгээр л миний хүссэнийг хийлгэхэд болно. Би сургуульд сурмаар байна. Хөл дээрээ тогтох хэрэгтэй.

Ли: Болж байна. тэгвэл Чу овогтыг яах вэ? Миний тусламж хэрэгтэй юу?

Миан:  бүгдийг нь танаар хийлгэчихвэл, би юу хийх болж байна?

Ли: Тэгвэл... өөр асуух юм байна уу?

Миан:  Байхгүй.

Ли: Одоо миний ээлж. Ли Тианчүэ. 25 настай. Ээжгүй. Эгчгүй. Ганцаараа. Би ааш муутай хүн. Хүч хэрэглэх, цус урсгах дуртай. Харгис, хэрцгий болгоныг хийж чадна. Хамгийн чухал нь... харамч, бүгдийг хянах дуртай.  Надаас урвах юм бол... надаас зугтвал би яах вэ? Юу болохыг чи мэдэж байгаа. Миний дэргэд байгаа цагт чи хязгааргүй эрх чөлөө, хязгааргүй эрх мэдэлтэй байж болно.

Миан:  Байз.

Ли: Яасан?

Миан:  Сарын тэмдэг ирж байх шиг байна.

Ли: Надаас зугтах арга хайж байна уу?

Миан:  миний хэлсэн үнэн.

Ли: За яах вэ. Би шалгая.

********************

Миан:  Өлсөөд байна.

Эм: Залуу ноёнтон. Авхай. Өглөөний цай бэлэн. Та хоёр яг      халуун байхад нь ирлээ.  

Ли: Хоол идэхдээ эгдүүтэй хэвээрээ байх шив.

Ту: Ли захирал аа. Таны хэлснийг аваад ирлээ.

Миан:  Ийм хурдан уу?

Ту: Тийм ээ. Энэ баримтны мэдээлэл А улсын мэдээллийн санд орчихсон байгаа. Жинхэнэ баримт.

Ли: Гайхаад байх чинь. Чиний хүссэн нэр байх аа. Таалагдахгүй байна уу?

Миан:  Чу Миан байсан ч яах вэ. Зүгээр л нэг нэр. Юу ч гэж дуудсан ялгаа байхгүй. Тэртэй тэргүй би өөрийнхөө жинхэнэ нэрийг мэдэхгүй.

Ту: Бас их сургуультай ярьчихсан. Чу авхай шоронд гурван жил болсон болохоор хичээлээсээ хоцорсон байх. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би бүгдийг нь зохицуулчихсан. Ямар ч шалгалт өгсөн та тэнцэнэ. Чу авхай  өөрийнхөө тааваар сурахад болно.

Миан: Ийм юм байдаг аа.

Ту: Энд ангиудын мэдээлэл байгаа. Та сонирхоод үзээрэй.

Ли: Юу сурмаар байна?

Миан:  Фэндао шоронд байсан хүн жирийн нэгэн болсон болохоор... юу сурвал дээр вэ?

Ли: Хүүхэд шиг. Ийм байж болохгүй. А улсад алдар гавъяаг үнэлдэг. Хүнд найдаж амьдрах юм бол амьд явах ямар хэрэг байна? бусдад олдох боломжийг үрж яах юм? яасан? Намайг буруу ярьж байна гэж бодож байна уу?

Миан:  Үгүй ээ. Энэ тухай олон сонссож байсан. жаахан гунигтай байна.

Ли: Хүчтэй нь амьд үлддэг нь байгалийн хууль. Чи Фэндаод гурван жил болсон болохоор тэр хүмүүсийг өрөвдөж байгаа байх. Гэхдээ чи эндхийн амьдралд дасах ёстой.

Миан:  Чөтгөр аваг. Хүчтэй нь амьд үлдэнэ. Ойлголоо.

Ту: Тэгвэл урлагийн анги сонговол ямар вэ? Титу сургуулийн урлагийн сургууль их алдартай. Тэндхийн багш нар ч бас дэлхийд алдартай. Авхай тосон зураг зурахдаа сайн болохоор танд тохирох байх.

Миан:  Тэгье. Энийг сонгоё. Хэзээ хичээлдээ орох вэ?

Ту: Өнөөдөр орж болно.

Ли: Сайн байна.

Ту: Би ингээд явъя.

Миан:  тэгвэл би хичээлдээ явлаа.

Ли: Яасан? Тэврүүлэх дургүй байгаа юм уу? Сургуульд явахад хэдэн болзол байна.

Миан:  Хэл хэл.

Ли: Хичээл чинь тарахаар жолооч очиж авна. Хичээлээ тасалж, эрт тарж болно. Гэхдээ заавал цагтаа ирэх ёстой. Дээр нь клубт явахгүй. Цагийн ажил хийхгүй. Оюутны зөвлөлд орохгүй, найзтай болж болохгүй.

Миан:  Яагаад?

Ли: Би хэлсэн байх аа. Чиний ертөнцөд зөвхөн би байх ёстой. Бусад бүх юм хичээл хүртэл намайг бодох хугацааг чинь богиносгоно. Би буулт хийсэн.

Миан:  Болж байна. зөвшөөрч байна.

Ли: За. Хичээлдээ яв. Миний үгийг мартав. Мартах юм бол дэмий шүү.

Миан:  Санаа битгий зов. Би аль болох хурдан яваад өгнө. Энийг хүссэн нь авна биз.

Ли: За яв.

Миан:  За.

Ту: Ли захирал аа. Авхайг ингээд явуулчих юм уу?

Ли: Яасан? Сургуульд явахад хамгаалагч дагуулж явуулах уу?

Ту: Тэгж хэлсэн юм биш ээ. Авхай их тайван харагдаж байгаа ч, дурамжхан байх шиг харагдаад.

Ли: Тэрэн шиг эмэгтэйг намайг хянаж чадахгүй гэж бодоо юу?  

****************

Хүмүүс: Хөөх. Хөөх. Хөөрхөн юм аа. Хөөх. Ямар хөөрхөн юм бэ?

Ч: Чу Шиа, чамд бүр атаархчихлаа. Атаархсандаа болоод хэлэх ч үг алга. Ли Тианчүэ чамайг барьцаалагдсан гэж сонсоод  бүх юмаа орхиод очсон гэсэн. Бас чамайг дээрэмчдийн байрнаас тэврээд гарч ирсэн гэсэн. Бүр уйлсан гэсэн  

Ш: Уйлсан? Тэнд байхад Ли Тианчүэ харин ч намайг хоёр удаа өшиглөсөн. Хэтрүүлж байгаа юм. Зүгээр л намайг аварсан юм. Юун уйлах вэ?

Ч: Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байх.

Эм: Шинэ оюутан ирж байгаа гэсэн. Хөөрхөн юм уу?

Эм3: Хөөрхөн гэхээс илүү гэмгүй, гэнэн. Хацрыг нь чимхвэл ус гарч магадгүй. Харангуут сүү шиг цагаан, бас их энгийн.

Эм: Үнэн юм уу даа. тийм хөөрхөн юм уу? Тэгвэл Чу Шиагаас ямар юм?

Эм3: Хоёр өөр л дөө. Чу Шиа ч гэсэн харахад гэнэн харагддаг. Гэхдээ жаахан задгай хувцасладаг. Бас сургуулийн дүрэмт хувцас өмсөх дургүй. Шинээр ирсэн оюутан харин ч эсрэгээрээ. Шуудай өмссөн нь ч хөөрхөн харагдана. Шинээр ирсэн оюутан удахгүй манай урлагийн сургуулийн гоо бүсгүй болох байх аа. Сургуулийн мисс ч болох юм билүү.

Эм: Бурхан минь. Бүр хармаар санагдчихлаа.

Эм3: Хичээл эхлэх гэж байна. явъя.

Ч: Чу Шиа. Тоох хэрэггүй. Чамаас хөөрхөн  байна гэж байхгүй.

Ш: Очиж харж байж л мэдэхээс.

****************

Эр:  Хөөрхөнөө. Яагаад манай сургуульд ирсэн юм? аль сургуулиас ирсэн юм? Би нийслэлд байдаг хөөрхөн охидыг бараг бүгдийг нь мэднэ. Чамайг яагаад хараагүй байдаг билээ? Чамд найз залуу байгаа юу?

Эр2: Хөөе. Хөөрхөнөө, нэр чинь хэн юм? хэлчих л дээ. Нэг ангийнхан байж. Найзууд болъё л доо.

Эр: Харин тийм.

Эр2: Гар утсаа өгчих, би уншуулчихъя.

Миан: Харсан уу?

Эр2: Өө...

Ш: Чу Миан. Чи энд юу хийж байгаа юм?

****************

Ш: Чи энд юу хийж байгаа юм? Шилжиж ирсэн оюутан гэсэн. Чи яахаараа энд ирдэг юм? Энэ зочид буудал биш. Титу их сургууль. Хүссэн нохой, муур нь ороод байдаггүй юм.

Миан: Чу Шиа авхай. Дахиад таарах шив.  Сургуульд ирээд эхний хичээл дээр таарна гэж бодсонгүй.

Ш: Энд яах гэж ирсэн юм?

Миан: би яагаад энд байж болохгүй гэж?

Ш:  Чамд тийм эрх байхгүй. Хэн ч биш юм байж. Юу ч чадахгүй байж.:

Миан: яасан? Чу авхайг сөхрүүлж уучлалт гуйлгасан би сургуульд сурч болохгүй гэж үү?

Ш: Юугаа яриад байгаа юм бэ?

Ч: Тийм ээ, юугаа яриад байгаа юм?

Миан: Мэлзэж байна уу? За яах вэ. Зочид буудлыг хяналтын камерыг бичлэг аваад ир гээд хэлчихье. Сөхөрч уучлалт гуйсныг сануулаад өгье л дөө.

Ч: Чи тэнэг юм аа. Чу Шиа хэний найз охин гэдгийг мэдэх үү? Үхмээр байгаа юм уу?

Миан: Өө, мартах дөхлөө. Ли Тианчүэ Чу авхайг аврах гэж дээрэмчид дээр ганцаараа очсон гэлүү? Бас тэврээд уйлсан гэсэн байх аа? Үнэхээр сэтгэл хөдөлгөм хайр байна.

Ш: Чи...

Багш:   Хичээлээ эхлье.

****************

Ли: Хичээлийн эхний өдөр. Хоёр хичээл орсон. Бусад цагаа хуулийн сургуулийн номын санд өнгөрүүлсэн... Дүрэм зөрчиж байдаг. Ухаантай царай гаргачихаад... яагаад дандаа үгнээс зөрж байдаг юм?

Миан: Одоо биш ч гэсэн, ирээдүйд хийхгүй гэсэн үг биш.

Ли: Тэгээд... дахиад тэгээд үзээрэй. би ажлаар гадаад явахаар болсон. Долоо хоноод ирнэ. Тэр үед сарын тэмдэг чинь ирсэн үү, үгүй юу хамаа байхгүй. Бэлтгэлтэй байгаарай. 

Миан: Гадаад явах гэж байгаа юм уу?

Ли: Тийм. Яасан? Зугтмаар байна уу? ... Зугтмаар байна уу?

Миан: Зугтах боломж байхгүй.

Ли: Сайн санаж ав. Чан өргөөнд  байж бай. Уур хүргэх хэрэггүй.

Миан: Орой болчихож. Унтаж амар.

********************

Ли: А Миан. Нааш ир.

Миан: Яасан, Ли ноёнтон?

Ту: Авхай. Энэ таны шинэ утас.

Миан: Ли ноёнтон. Энэ хэтэрхий үнэтэй эд байна. надад жирийн утас байхад л болно.

Ли: Намайг дагасан бол... жирийн юм хэрэглэх ёсгүй.

Миан: Ойлголоо.

Ли: Би долоо хоног ирэхгүй. Хичээлээ тараад гэртээ ирээрэй. Гадуур явж болохгүй.

Миан: За.

Ли: Бас... над руу өдөрт гурван удаа залга.

Миан: Яах гэж? Намайг залгахаар завгүй байж магадгүй л гэж. Тэгвэл дэмий байх.

Ли: Авах үгүй нь миний шийдэх хэрэг. Чамд хамаагүй.

Миан: За. Ойлголоо.

Эр: Чу Жэнмин их сургуулийн хотхонд зочилсон байна. дараагийн зогсоол Титу их сургууль. Оюутнуудтай ирээдүйн талаар ярилцана.

Миан: Энэ удаа би заавал хариугаа авна даа.

*************

Чу: Шэнжун тэр хэдийг ир гэж хэлсэн үү?

Ш: Бүгд ирчихсэн. Шэнжун надтай хамт сууна гэсэн. Аав аа. Өөртөө л санаа тавь. Намайг тоох хэрэггүй.

Чу:  Чамайг яаж тоохгүй байх юм.

Ш: намайг тоох хэрэггүй ээ. Чу Миан манай ангид ороод ирсэн. Би энд хэр удаан сурсан билээ дээ. Тэрнийг яахаа бодож олсон уу?

Чу:  Чи... хүүхдээрээ гэдэг нь. Чу Миан өшөөгөө авахаар ирсэн. Гэхдээ тэрэн шиг жаахан охин яах л гэж дээ.

Ш: Тэрнийг харахаар уур хүрээд байна. ямар нэг юм хийвэл яах юм? Аав аа, тийм хүн яаж надтай нэг ангид хичээлд сууж чадаж байна аа?

Чу:  Би яаж зүгээр суух вэ дээ. Сүүлийн үед би лекц бэлдээд завгүй, их ядарсан. Завтай болохоороо би тэрнийг Титу сургуулиас хөөлгөөд өгнө өө. Харин хэзээ вэ гэдэгээ бодож байна. тэр ч надад нэг баригдана аа.  тэр үед бид Чу Миан яаж ч чадахгүй. Тэр үед амыг нь бариад өгөмз гайгүй. Бид нарыг тэгэн гэж хэн мэдэх юм?

Ш: Тэрнийг алахад би дэргэд нь байна шүү.

Чу:  За за за. Өөрөө мэд. Одоо сэтгэл чинь ханав уу? Аав нь... илтгэл тавих гэж байна. түрүлээд явлаа.

Ш: Аав аа, амжилт.

Чу:  за. Энэ улсын буяны үйлсийн удирдагчийн хувиар.... Одоо асуулт тавьж болно.

Эр: Ноён Чу. Оюутнуудад тэтгэлэг өгөх талаар та юу гэж боддог вэ? Нэмэх хэрэгтэй юм биш үү?

Чу: Сайн байна. би ч гэсэн оюутнуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бодож байгаа. Оюутнууд бол манай улсын ирээдүй. Та нарыг сайн сургаж, халамжилж байж л бид ирээдүйн тухай ярина. Тийм болохоор оюутны тэтгэлгийг нэмэх хэрэгтэй. Дараагийнх нь. Өөр асуулт асуух хүн байна уу?

Миан: Надад байна.  

Эр: хөөх. Мөн байна.

Чу:  Чу Миан. За, асуултаа асуу асуу.

Миан: Чу ноён буяны үйлсэд сэтгэлээ зориулж, хүмүүст туслахыг хүсдэг. Тэгвэл...

Чу: Уучлаарай. Микрофонд асуудал гарсан юм шиг байна. түр сууж байгаарай.

Миан: Ийм чухал уулзалтын үеэр ийм асуудал гарна  гэж бодсонгүй.  Зүгээр ээ. Би бэлдчихсэн байгаа.

Чу: Юу гэнэ ээ? Сайн сонсогдохгүй байна.

Миан: Одоо сонсогдож байна уу? Чу ноёнтно. Эсвэл би хажууд чинь очих уу?

Эр: Хөөе. Ингэж асуулт тавьж болохгүй.

Миан: Чу ноёнтон. Түрүүн асуулт асуу гэсэн байх аа? Одоо яагаад болохгүй гээд байгаа юм? Түрүүний оюутнуудыг хөлсөлсөн юм биш биз?

Бүгд: хариул. Хариул. Асуултанд хариул. Асуултанд хариул. Асуултанд хариул. Хариул. Хариул. Асуултанд хариул. Асуултанд хариул. Хариул.

Чу: за. Асуултаа тавь тавь.

Миан: Чу ноён буяны үйл хийж, бусдад тусалдаг хүн. Тэгвэл ийм хүний зан чанар ямар байх ёстойг хэлээд өгөөч?

Чу: миний байнга хэлдэг үг. Сайн үйл хийх гэжбайгаа бол хувиа бодож болохгүй. Өглөгч  байх хэрэгтэй. Хүмүүст үйлчилдэг...

Миан: зарим хүн таныг Шиао Хө компанитай холбоотой гэж байсан. зөвхөн компанид ашигтай шийдвэрүүдийг гаргадаг гэсэн. Энэ үнэн үү?

Чу: Энэ үгийг хаанаас сонссоныг чинь мэдэхгүй юм. тийм юм байхгүй.

Хүмүүс: тийм яриа байдаг юм уу? Үнэн бол уу? Энэ үнэн юм уу? Харин л дээ. Тэр юу вэ? .... үнэн юм биш үү. Нээрэн юм шиг байна.

Миан: Чу ноёнтон. Таныг охинтойгоо хөдөө очиж тарвас тариалдаг тариаланчидтай лайв хийхээр явсан гэж сонсон. Тарвас тариалагчид их талархаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

Чу: Тийм ээ. Тэндхийн тарвас зарагдахгүй байсан. би ч гэсэн чадах чинээгээрээ туслахыг хүссэн юм. боломжоороо туслалгүй яах вэ. Тариаланчид намайг бүр гэртээ урьсан... Нөхөд өө, харж байна уу? Лао вангийн тарвас үнэхээр амттай болж. Энэ жил тарвас том, бас амттай ургасан байна. олон захиалга авахгүй. Холбоос дээр дараад 500хүний захиалгыг л авна.

Эр: Сайн байна. болчихлоо ах аа.

Эр: Хөөе. Яагаад шидэж байгаа юм бэ?

Чу: Тэгээд яадаг юм? тэгээд яадаг юм?

Эр: Ёоёо... ёоёо. Ёоёо.

Чу: түй.

Эм: Ийм хүн байсан юм уу?

Эр: Итгэмээргүй юм.

Эм: Үгүй байлгүй дээ.

Эр: Ингэж болдог юм уу?

*****************

Эр: Ли захирал аа. Нефтийн үнийг өсгөх шаардлагатай байна. танд ч, надад ч бүгдэд нь ашигтай.

Ту: Ли захирал аа. Чухал мэдээ. Чан өргөөний авхайн тухай.

Миан: Тарвас тариалагчид их талархаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?  

Ли: Зугтах гэж байна.

Ту: Юу гэнэ ээ?

Ли:  Яг одоо буц. Энэ улсын хилээр нэг л алхдаг юм бол... эргэж ирэх хэрэггүй гэж хэл.

Ту: Мэдлээ. Яг одоо явъя.

Эр: Ли захирал аа.

Ли:  очоод хөлийг нь хугалаад өгье л дөө.

Миан: Чу ноёнтон. Асуулт байна. Таны олж байгаа бүх мөнгө цэвэр байж чадах уу? Чу ноёнтон, асуултад хариулаад өгөхгүй юу?

Хүмүүс: Асуултад хариул. Хариул. Асуултад хариул. Хариул. Асуултад хариул. Хариул. Асуултад хариул. Хариул Асуултад хариул. Хариул. Асуултад хариул. Хариул.

Чу: Түр хүлээгээрэй. Энэ оюутан намайг үзэн яддаг хүн байгаа юм. Намайг гүтгэж байна. энэ бичлэгнүүд бүгд хуурамч.  Бүгд худлаа. Албаар ингэж байгаа юм. миний лекцийг хорлож байна. би тэрнийг шүүхэд өгнө. Хамгаалагч. Хамгаалаг. Тэрийг бариад ав. Хурдан бариад ав.

Миан: Чу Жэнмин. Үнэн төрхийг чинь илчилсэн болохоор уур чинь хүрч байна уу? Тарвасны худалдаачныг зодсон шигээ намайг зодох нь уу? Манай улсад тан шиг ийм хүн байгаа нь ичгэвтэр хэрэг.

Чу.: амаа тат. Наадахаа аваад гар:. Чирээд гарга.

Миан: Чу ноёнтон. Цагдаа ирж байх ёстой. Одоо явбал зугтаасан хэрэг нэмэгдэнэ.

Бүгд. Битгий яв. Байж бай. Хаашаа зугтах гээ вэ? Наанаа байж бай.

Миан: Чу ноёнтон Ли Тианчүэгийн хадам аав болох гэж байгаа гэсэн. Энэ холбоогоо ашиглаад     буруу юм хийх гэж байж магадгүй.

Бүгд: Хаашаа зугтах гээ вэ? Наанаа байж бай.. муу өөдгүй амьтан. Хэргээ хүлээ. Хэргээ хүлээ. Наанаа байж бай.

Ш: Аав аа.

Бүгд: Муу өөдгүй амьтан. Хаашаа зугтах гээ вэ? Наанаа байж бай.. муу өөдгүй амьтан. Хэргээ хүлээ. Хэргээ хүлээ. Наанаа байж бай.

Миан: Чу овгийнхон...

Ш: Аав аа. Одоо яах вэ? Одоо яавал дээр вэ?

Чу:  Энэ муу золигийг би дутуу үнэлж. Чу Миан. За яах вэ. Очоод бариад ир. Гайгүй дээ. Өнөөдөр хэлсэн үг болгон чинь худлаа байсныг өөрөөр чинь хэлүүлнэ ээ гайгүй. Арга нь олдож л таараа.

Ш: Би хаана байдгийг нь мэдэхгүй шд. Хаанаас олох  вэ?

Чу: Заавал барь. Тэр ирж худлаа хэлсэн гэж хэлэхгүй бол би баларна.

Ш: Тэгвэл мэдэгдэл хийхгүй гээд байвал яах вэ?

Чу: Тэгвэл ал. Чу Миан эргээд ирвэл манай Чу овогтын Фэн шүй, эд хөрөнгө бүгд үгүй болно. Хаана ч байлаа гэсэн тэрнийг заавал үгүй хий. Тэгж байж л, чу овогтынх сайхан амьдарна. Сайн сонс. Чу Мианыг хурдан цааш нь харуулж чадахгүй бол Фэн Шэнжун дээр очоод, хурдан тэрэнтэй гэрлэ.  Чиний уулзаж байсан залуу ноёдоос Шэнжун хамгийн гайгүй нь. Чамд сэтгэлтэй. Фэн компани ч гэсэн хүчирхэг. Фэн овогтынх намайг хамгаалах юм бол би гарч ирж чадна. Ойлгосон уу?

Ш: аав аа. Аав аа.

*********************

Ш: Энд байгаа гэж мэдсэн юм аа. Яасан? Буруу юм хийчихээд зугтах гээ юу?

Миан: Буруу юм аа? Би харин ч тэнгэрийн өмнөөс гэсгээж байна.

Ш: Чу Миан. Чи зугтаж чадахгүй. Бариад ав...  Битгий ойрт.

Ээж: Шиашиа. Шиа шиа.

Ш: Ээж ээ.

Ээж: Миан. Тухтай суугаад ярилцъя. Жэнмин баригдчихлаа. Манай гэр бүл байхгүй болсон. Одоо бид нарыг үх гэж байгаа бол чинийхээр болог. Шиашиатай хамт үхье. Би хор аваад ирсэн. Миан. Аавыгаа суллуулчих. Муу ч гэсэн эцэг чинь шүү дээ. Тэр бичлэгүүдийг хуурамч гээд л хэлчих. Хуурамчаар үйлдсэн гээд хэлчих. Тэгвэл энэ хэрэг дуусна.

 Миан: Үгүй.

Ээж: Ийм хэрцгий байх хэрэг байна уу?

Миан: Харин ч гайгүй. Чу овогтынхон намайг яасан билээ? мартаа юу? Чу Жэнмин ийм болсон нь өөрийнх нь хийсэн хэрэг.

Шү: Чу Миан. Миний аавыг тэгж хэлэхээ боль.

Ээж: Чу Миан. Энэ удаа надтай урилцахаар шийдсэнд баярлалаа. Гэхдээ одоо хоёр л боломж байна. нэгд. Аавыгаа суллуул. Хоёрт. Шиашиа бид хоёрын үхэхийг харах.

Миан:  Үхэх ээ? Та хоёр амиа хорлож байгаа болохоор надад ямар ч хамаагүй.

Ээж: Миан. Ийм юм хэлж байгаад битгий буруутгаарай. Ийм том хэргийг зүгээр өнгөрөөх боломжгүйг чи мэдэж байгаа. Чи бол эцэг эхдээ хаягдсан өнчин хүүхэд. Чу овогтынх чамд сайн байгаагүйг мэдэж байна. чамайг олигтой асарч халамжлаагүй. Гэхдээ чамайг өвдөх бүрт бид нар дэргэд чинь байсныг битгий март. Би чамд эм уулгаж, асардаг байсан. төрсөн өдрийн үдэшлэг ганцхан Шиашиад хийж өгдөг байсан ч гэсэн... би чамд бялуу өгч төрсөн өдрийн дуу дуулж өгдөг байсан. тийм биз дээ? Нэг удаа нэгдүгээр байранд ороогүй гээд уйлаад ирэхэд чинь би сэтгэлийг чинь засах гэж өдөржин аргадсан.

Миан:  Яасан их халамжлаа вэ? Махыг нь идэх гэж тахиа тэжээдэг шиг. Тэгээд тахиа нь талархах ёстой юу?

Ээж: Миан. Би тэгж хэлээгүй. Тэр гөлөг, гахайнууд орилж, хашгирч, газар өнхрөхөөс өөр юу ч мэдэхгүй. Гэхдээ чи бол хүүхэд. Хэн ч харж хандаж, асрахгүй байсан бол амьдарч чадахгүй.

Миан: Гэхдээ намайг үх гээд шоронд явуулсан байх аа? Тийм болохоор би Чу овогтынд ямар ч өргүй.

Ээж: Тэгвэл миний өөрийг яах вэ? Би чамайг сүүгээр  угжиж, анх өмссөн даашинзыг чинь хүртэл авч өгсөн. Анх удаа сарын тэмдэг чинь ирэхэд би л чамд тусалсан. Би чамд ариун цэврийн хэрэглэл авч өгсөн.

Ш: Юундаа инээсэн юм?

Миан: Инээдтэй юм. үнэхээр хэрцгий.  Чу Жэнмин муу хүн ч гэсэн, та тэрнээс ч дор. Хүнийг алж чадна. Намайг өөрөө өсч чадахгүй байсан гэж байгаа юм биз дээ. За яах вэ. Өнөөдөр би амиараа төлчихье. Хорыг чинь уучихлаа. Чу Жэнмин үхэх ёстой.  

*****************  

Ли: Чу Миан. Утсаа авч байх шив. Сайн сонс. Чаддаг юм бол  илүү хурдан зугт. Би чамайг байгаа газраас чинь барьж ирэхдээ л ирнэ. Хөлийг чинь заавал хугална.

Миан:  Ли ноёнтон. Би хордчихсон. Надад түргэн дуудаад өгөөч.

Ли: Юу гэнэ ээ?  

Миан: Би... хор уучихсан. Амьд үлдэхийн тулд ходоодоо цэвэрлүүлэх хэрэгтэй байна. надад тусалж болох уу? Сургуулийн баруун хаалган дээр байна. удаан тэсэхгүй байх...

Ли: Чу Миан. Чу Миан. Түргэн дууд. Ходоод цэвэрлэдэг төхөөрөмж авчир гэж хэл. Сургуулийн баруун хаалган дээр. Хурдан.     Яг одоо. Түргэнийхэнд амжиж ирэхгүй бол бүгдийг нь хамт булна гэж хэл.

Ту: Мэдлээ.  Яг одоо дуудъя.

Ли: Чу Миан. Чу Миан. Чу Миан... харах хэрэггүй. Чиний үхэл амьдрал чиний шийдэх хэрэг биш. Чи үнэхээр сайн юм аа. Хор ууж амиа хорлож байдаг.

Миан: Мэдчихсэн юм уу?

Ли: нүдээ ч цавчихгүй хор ууж байдаг. Амиа хорлож байдаг. 9 амьтай гэж бодоо юу? Яасан? Надтай яримааргүй байна уу?

Миан: Баярлалаа, Ли ноёнтон.

Ли: талархаж мэдэж байх шив. Аварсан гээд үзэн ядах байх гэж бодсон чинь.

Миан: Би үхэхийг хүсээгүй. Зүгээр л өртэй байхыг хүсээгүй.

Ли: Амиараа тоглож байдаг. Ухаантай гэж бодож байна уу.

Миан: би хордож  байсан болохоор, эмнэлэг хүртэл тэсч чадна гэж бодсон юм. Ийм хурдан үйлчилнэ гэж бодсонгүй.

Ли: Хордож байсан гэнэ ээ?

Миан: бага байхдаа Чу овогтынд олон төрлийн хачин эмнүүд уудаг байсан. тэрнээс болоод ч юм уу, миний бие хоронд тэсвэртэй болчихсон. Фэндао арал дээр гурван жил болохдоо хортой хоол зөндөө идсэн. Бусад нь бүгд үхсэн ч, би зүгээр үлдсэн. Тийм болохоор би үхнэ гэж бодоогүй.

Ли: би байгаагүй бол чи үхчихсэн байгаа.

Миан: Баярлалаа, Ли ноёнтон. Ачийг чинь яаж хариулахаа мэдэхгүй байна.

Ли: энэ хариулт чинь... чи зугтах гэж байсан биздээ?

Миан: Зугтах гэж байсан бол би юу гэж хор уух юм?

Ли: Хор уусан чинь төлөвлөөгүй юм байсан. тэгээд ч, ходоодоо угаалгачихаад зугтах байсан байлгүй. Сайн сонс. Намайг хуурах гэж байсан ч, энэ удаа бүтсэнгүй.

Миан: За за. Ли ноён намайг зугтах гэж байсан гэж бодож байгаа бол надад өөр хэлэх үг алга.

Ли: тэртэй тэргүй би эмнэлгийг битүүмжилчихсэн. Хаалга болгоны дэргэд олон хамгаалагч байгаа. Биеийн байдлыг чинь бодох юм бол торон дахь шувуу болохоос аргагүй. За. Сайн амраад ав. Би завтай болохоороо ирэмз.

Эм: Авхай. Бие чинь зүгээр үү? Хэдхэн хонож байхад яахаараа ингэтлээ турчихдаг байна аа?

Эм2: харин тийм. Хөөрхий авхай минь. Ингэж ч зовох гэж дээ. Тэр муу Чу овогтынхон. Хүн гэж хэлэх арга алга. Азаар залуу ноёнтон тэр муу хоёрыг бариад авсан.

Миан: би зүгээр ээ. Би зүгээр.

Эм. Бид хоёр танд санаа зовоод урд шөнө унтаж чадаагүй. Даанч залуу ноён зөвшөөрөөгүй болохоор орж ирж чадаагүй. Үхэх нь л гэж бодсон.

Миан: Ли Тианчүэ та хёорыг оруулаагүй юм уу?

Эм2: Тийм ээ. Залуу ноён шөнөжин таныг өөрөө сахиж хоносон. Бид хоёрыг ч оруулахгүй байсан.

Миан: Шөнөжин намайг сахисан гэнэ ээ?

Эм Эм2: Тийм ээ.

Эм2: Ингэхэд залуу ноён авхайтай холбоотой юм бол уу? Гадаадад ажлаа дуусаагүй байж гэнэтхэн эргээд ирсэн.  Залуу ноёнтон ирсэн нь аз боллоо. Тэгээгүй бол авхай та яах ч байсан юм билээ.

Миан: энд юу хийж байгаа юм?

Ли: Хамт хооллохоор ирлээ.

Миан: Фаг Шүэ, Чу Шиао хоёрыг баривчилсан гэж сонссон.

*************

Эр: Хөөе хөөе хөөе. Хэн та нарыг унт гэсэн юм? бос.

Ш: Гуйж байна. намайг явуулчих л даа. миний буруу. Би буруугаа ойлгосон.

Эр: Одоо л айхыг мэдээ юу. Ли захирлын хүнд хор уулгана гэнэ ээ?

Эр: Та нар үхэхийг хүсээ юу?

Ш: Миний буруу. Би дахиад хэзээ ч Чу Мианыг дээрэлхэхгүй. Бүгд миний буруу.

Эр: эндээс гараад хаачих гээ вэ? Авхай ходоодоо хоёр удаа угаалгасан гэсэн. Өлсөж байна уу? Халуун ногоо идээд үз. Ходоод чинь цоорох байлгүй. Ид. \

Эр: Ид. Хурдан ид. Сонсож байна уу? Бушуул.

Ээж: би идье. Би идье. Миний охинд идүүлж болохгүй.

Эр: Хурдан ид.

Миан: Тэр хоёрыг явуулчих.

Ли: бяцхан авхайг ийм өрөвч гэж мэдээгүй юм байна.

Миан: Энэ янзаараа тэр хоёр удахгүй үхэх биз. Тэгвэл би өөрийнхөө тавьсан зангыг харж чадахгүй. Тэр хоёр хүн болгонд муу хэлүүлж, хараалгуулах ёстой.

Ли: За яах вэ. Суллачихъя.

Миан: Байз. Сулахаасаа өмнө ходоодыг нь хоёр удаа угаагаад өг.

Ли: Дахиад хоёр удаа юу? Тэгээд нэмэр байна уу?

Миан: Би Чу овогтынд удаан амьдарсан. Би энд үхэхээс наагуур ирсэн. Одоо тэр хоёрын ээлж.

***************

Эр: Буу.       

Ээж. Шиашиа. Шиашиа.

Эм: Эзэгтэй, авхай. Та хоёр зүгээр үү?

Ээж:. Хурдан эмч дууд. Эмч хурдан дууд.

Эм: За оръё. Ороод дуудъя.

Ш: Та нар галзуураа юу? Яагаад манай юмнуудыг хулгайлж байгаа юм?

Эм: Эзэгтэй. Авхай. Бид нар цалингаа авах хэрэгтэй биз дээ? Гэрийнхнийгээ тэжээх ёстой. Эзэнтэн шоронд хоригдчихсон. Та хоёр хоёр хоног сураггүй алга болчихсон. Бид нарын цалинг ч өгөх хүн байхгүй. Бид нарт энд байсан  юмнуудыг зарахаас өөр арга байгаагүй.

Ш: Та нар ингэж ярьж болдог юм уу? Манай Чу овогт нурчихаагүй байна._

Эм: Нураагүй ээ? Эзэнтнийг авлига авч, хүний аминд хүрснийг мэдэхгүй хүн энэ хотод байхгүй. Авхай таны уулздаг байсан залуу ноёд ганц ч удаа ирээгүй. Чу овогттой сайн холбоотой байдаг байсан залуу ноёд бүгд нүүрээ буруулсан. Тэд нар явахдаа эндээс авах юмаа аваад явсан. Эзэгтэй, авхай, бид нар ч гэсэн энд баймааргүй байна. та нар өөрсдөө эмчээ дууд.

Ш Ээж: Юу гэнэ ээ?

Ээж: Шиашиа.

Ш: Ээж ээ. Одоо яах вэ?

Эм: Чу эзэгтэй мөн үү?

Ээж: хэн бэ?  

Эм: Миний хэн болохыг мэдэх шаардлагагүй. Чу Мианыг алахыг хүсч байгааг чинь би мэднэ. Би тусалъя.

****************

Эм2: Алив, авхай. Манай нутгийн уламжлал байдаг юм. эмнэлгээс гарахаасаа энэ зутанг завал идэх ёстой. өвчнөөс салдаг гэдэг юм. бас гэрийнхэнтэйгээ уулзахын ерөөл. Бие гүйцэд эдгээгүй байгаа болохоор хамаагүй хоол идэж болохгүй. Шөл уучих.

Миан: За. Баярлалаа Фан эгч ээ.

Эм2: Авхай. Уугаарай.

Эм: Авхай. Бүгдийг нь бэлдчихлээ. Явцагаая.

Миан Эм2:  явъя.

Эр: Авхай, түр хүлээгээрэй. Машин удахгүй ирнэ.  

Миан: За.

Эм2: Авхай. Би сүүлийн үед интернэтээс бие хурдан тэнхрүүлдэг олон жор олсон. Ходоодонд ч гэсэн сайн гэсэн. Би бүгдийг нь хийж өгнө өө.

Эр: Хурдан бариад ав. Авхайг мөргөх гэж байсан.

Миан: Энэ машин хачин байна даа. яагаад гэнэтхэн жолоогоо эргүүлчихэв? Намайг мөргөхгүй, шууд хашлага мөргөчихлөө. Тэгэхээр...эхлээд бие хамгаалагч нарын анхаарлыг сарниулж байна. Хурдан холд...

Эм2: Авхай. Зугтаарай. Авхай. Зугт. Би хамгаалъя...

Эм: Фан.

Миан: Фан эгч ээ.

Эм: Бурхан минь аварч хайрла. Фаныг аварч хайрлаач дээ.  Эмч ээ. Яаж байна? тэр зүгээр үү?

Эр. Уучлаарай. Эмгэнэл илэрхийлье.

Эм: Фан...

Миан: өөрийгөө хэрцгий гэж бодож байтал... юу ч биш байж. Юу ч биш байж.

******************

Эм: Залуу ноёнтон. Авхайг хар даа. Фаныг өнгөрснөөс хойш өөр хүн шиг болчихоод байна. ганц ч үг хэлэхгүй. Нулимс ч унагахгүй. Энд суугаад, Фаны хийсэн танюнийг идэхээс өөр юм хийхгүй юм. гэдэс нь хэцүүдэж байх шиг байна. хичнээн ч аягыг идчихэв дээ.

Ли: Одоо болно. Ходоод чинь сайн биш байгаа. Юу хийгээд байгаа юм? Үхээ л биз. Харамсаад байгаа бол би өшөөг нь аваад өгье.

Миан: Би өөрөө. Миний урдуур орох юм бол алчихна шүү.

Ли: асрагчаас болж намайг алах гээ юу?

Миан: Надаас л боллоо.

Ли: чамд хэцүү байгаа бол би мартуулаад өгье.

Миан: Яаж?

Ли: Яасан? Босох тэнхэл үлдсэн гэж үү?

Миан: унтаж чадахгүй байна. хүсэхгүй байна.

Ли: Надтай байж Фаныг бодоод байгаа юм уу?

Миан: Фан Шүэг олсон уу?

Ли: Фэн овогтынд байгаа.

Миан: Чу овогтынд талд зогссон хэн ч бай, бүгд миний дайсан.

Ли: Фэн Шэнжун солиорчихсон юм байх даа? Чу Жэнмины охинтой гэрлэж байдаг.

Миан: Гэрлэнэ ээ? Сайн байна. сайн байна.

Ли: Хаачих нь вэ?

Миан: Фан эгчийн оршуулгыг хийе.

**********************

Шэ: Эмээ, хөгшрөөд гадуур юу болоод байгаагч мэдэхгүй байна. Намайг Чу шиатай гэрлэ гээд байдаг.

Ш: Шэнжун.

Шэ: Бие чинь таагүй байвал хэвтэж амар л даа.

Ш: Чи харамсаад байгаа юм уу?

Шэ: Үгүй ээ.

Ш: Тийм л байна шд. Чу Миан бид хоёрын хамт байгааг мэдээд бид нараас өшөөгөө авахаар шийдсэн. Чи одоо ч гэсэн тэрнийг мартаагүй байгаа.

Шэ: Хачин санагдаад байна. Чу Миан миний төлөө ийм юм хийнэ гэж үү? Чу овгоос ингэж хариугаа авна гэж үү?

Ш: тэгэлгүй дээ. Шэнжун. Чи өөрийгөө сайн мэдэхгүй байх шиг байна. Чу Миан чамайг булаасан гээд намайг үзэн ядаж байгаа. Манайхыг сүйрүүлэхийг хүсч байгаа. Манайх ийм болсон болохоор... чи л надтай гэрлэхгүй бол... тэгвэл би... би...

Шэ: За за. Өвдөөд байгаа бол юм ярих хэрэггүй. Би харамсахыг хүсэхгүй байна. удахгүй нотариатч ирнэ. Ёслол удахгүй эхэлнэ. Би хаашаа зугтах вэ дээ?

**************

Эмээ: Шэнжун миний хайртай ач хүү. Шэнжун л өөрөө хүсвэл хэнтэй ч гэрлэсэн яах вэ.  

Ээж: Эзэгтэй. Манай Шиад ийм сайн байх гэж. Шиашиа ч азтай юм аа.

Эр: хосуудыг алга ташин угтан авцагаая. Амьдралын хамгийн чухал мөч нэг нэгнээ олох. Өөдөөсөө хараад зогсоно уу. Фэн Шэнжун... Чу Шин авхайг хууль ёсны эхнэрээ болгож, үүрд хайрлаж, халамжилж, тэрэнд үнэнч байхаа амалж байна уу?

Шэ: Зөвшөөрч байна.

Хүмүүс. Юу болоод байна аа? Тэр юу вэ? Хэн юм болоо? Хэн юм болоо? Юу болоод байна аа?

Эмээ:  Манай Фэн овогтыг хэн дорд үзээд байна?

Миан: би байна.

Эмээ: Шэнжун, чи энэ хүнийг мэдэх үү?

Ш: Эмээ, Шэнжун сайн байсан охин. Намайг Шэнжуныг булаасан гээд намайг зүгээр байлгахгүй, сургууль дээр хүртэл дээрэлхээд байгаа.

Эмээ: Юу? Чи хэний хүүхэд вэ? Яагаад дураараа загнаад байгаа юм?

Миан: Фэн эзэгтэй. Надад тантай өс хонзон байхгүй. Энэ авсыг танд зориулж авчраагүй. Гэхдээ энэ хоёрыг гэрлэхийг зөвшөөрч байдаг та ухаанаа алдсан бололтой. Намайг өршөөж хайрлаарай.

Эмээ: Чи... чи...

Шэ: Чу Миан. Чи хэтэрч байна. дэндэж байгаа юм биш үү?

Миан: Чу Шиа, Фан Шүэ хоёрыг надад өг. Тэгвэл би яг одоо явахад бэлэн байна. үгүй бол энд бүгдээрээ үхэх болно.

Ш: Хангалттай. Шэнжун. Би чамаас болж ийм болчихоод байна. аав хүртэл шоронд орчихсон. Хүнд саад болохгүй хуримаа хийчихье гэсэн чинь... авс хүртэл аваад ирлээ. Хэрэггүй. Би гэрлэхээ болилоо.

Шэ: Шиашиа. Санаа битгий зов.  Бид хоёрт хэн ч саад болж чадахгүй

Миан: өнөөдөр заавал гэрлэх юм биз дээ?

Шэ: Тийм. Миний сайн хүн бол Чу Шиа. Хичнээн худал үг тарааж, тэрнийг гүтгэх чинь хамаагүй. Би өөрийнхөө нүдээр харсан зүйлдээ л итгэнэ. Тэр буруугүй.

Миан: Фэн Шэнжун. Уг нь чамайг зүгээр орхиё гэж бодож байсан юм. өнөөдөр чи Чу овогтынхонд туслахаар шийдсэн болохоор надад өөр хэлэх үг алга. Өнөөдөр би... Фан Шүэ, Чу Шиа хоёрын амийг авахаар ирсэн. Чи өгөхгүй гэж байгаа бол чамаас эхэлье.

Шэ: Намайг ална аа?

Эмээ: Та нар юугаа харсан юм бэ? Хурдын гуравдугаар залуу ноёныг хамгаал. Энэ галзуу эмийг гаргаж хая. Гаргаж хая гэж байна.

Шэ: Шиашиа.

Ээж: Чу Миан. Бид нарыг зүгээр орхиж  болохгүй юу? Заавал ингэх ёстой юм уу? Би ээж чинь байна.

Шэ: Ээж ээ? Юун ээж?

Миан: За яах вэ. Өнөөдөр ойлгуулаад өгье. Чу шиа төрснөөсөө хойш бие муутай, байнга өвддөг, тавилан муутай одонд төрсөн. 25 нас хүрэхээсээ өмнө үхнэ. Энэ тавилангаа өөрчлөхийн тулд нэг өдөр төрсөн охиныг гэртээ авчирч тэрний үйлийн үрийг үүрүүлэх ёстой гэж төлөгч хэлсэн юм. тэгвэл тэр амьд үлдэнэ. Тэр охин нь... би байна. гурван жилийн өмнө Чу овогтынхон намайг эр хүний өвөрт оруулах гэж оролдсон. Би чадлаараа зугтааж, чам дээр очих гэж хичээсэн. Чи намайг хамгаална гэж амалсан болохоор. Гэтэл чи... нүд ирмэх зуур Чу Шиатай нийлсэн. Өнгөрсөн гурван жил би зүгээр ч нэг алга болчихоогүй юм. би Фэндао арлын шоронд байсан.  гурван жил тэнд амьдарсан. Фэн Шэнжун, чамайг хэдэн хэсэг тасчиж хаясан ч, гомдолгүй биз дээ?

Шэ: Шорон? Тийм байх боломжгүй. Боломжгүй. Тийм байх ёсгүй. Шиа. Эгч ээ, Чу Мианы хэлдэг үнэн үү?

Ш: Мэдээж худлаа. Манай Чу овгийнхон тэрнийг өрөвдсөндөө өргөж авсан. Худлаа ярьж байгаа юм. бид нарыг өөрийг нь хорлосон гэж дандаа худлаа ярж байдаг юм.

Шэ: Тэгвэл чи яагаад надад Чу Миан та хоёр эгч дүүс гэж  хэлээгүй юм?        

Ш: Би...

Ээж: Шэнжун. Одоо энийг ярьж байх цаг биш. Чу Миан бид хоёрыг алах гээд байна. Шиашиа бид хоёрыг хамгаалдаггүй юмаа гэхэд, эмээгээ хамгаалах хэрэгтэй биздээ?

Шэ: Одоо л энийг ярих цаг. Гурван жилийн өмнө Чу Миан усаар ярьсныхаа дараа алга болчихсон. Чи тэрнийг хорлосон уу?

Ш: Үгүй ээ. Үгүй. би биш. Би биш. Худлаа ярьж байгаа юм. худлаа хэлж байна. надад биш тэрэнд итгээд байгаа юм уу? Одоо л ойлголоо. Шэнжун. Чи надад итгэдэггүй юм байна. гэхдээ одоо тэр чухал биш. Чу Миан намайг яасан ч зүгээр орхихгүй. Чу Миан чамайг орхиогүй гэж чи бодоод байх шиг байна.     тэгээд л ингэж байна. өнгөрсөн гурван жил чи тэрнийг мартаагүй байж.

Шэ: Би чамаас асууж байна. гурван жилийн дотор яагаад надад хэлээгүй юм?

Миан: Одоо хангалттай. Наадахаа хамгаалах юм уу, зайгаа тавьж өгөх үү?

Шэ: Хааш нь авч явах гэж байгаа юм?

Эм: Энэ эм Фаныг алсан. Амиараа төлөх ёстой.

Миан: Тэгээд? Та нар хэн нь түрүүлэх вэ?

Ээж: Чу Миан. Энэ ээжийнх нь хийсэн хэрэг. Ээжийгээ ганцхан удаа уучилчих тэгэх үү? Гуйж байна. ганцхан удаа. Би дахиад яасан ч тэгэхгүй.

Миан: ганц удаа? Хүн үхчихээд байна. одоо яах гэж байна?

Ээж: Би гэрийнхэнд нь нөхөн төлбөр өгье. Чу овогтын бүх хөрөнгийг өгье.

Миан: мөнгө өглөө гээд босоод ирэхгүй. Амийг чинь авна.

Ш:Ээж ээ.

Ээж: Миан. Ээж нь байна. жаахан байхад чинь би чамайг дандаа тэвэрдэг байсан. чи намайг үнсдэг байсан шд. Чи надад хичнээн хайртай билээ. чи намайг яаж алж чадах юм?

Миан: Ээж ээ? Наад үгийг чинь сонсоод дотор муухайрч байна. Фан эгчийг би ганц ч удаа ээж гэж дуудаж үзээгүй. Гэтэл тэр амиараа намайг хамгаалсан. Фан Шүэ. Би чамайг ээж гэж дууддаг байсан. ОДоо тэгээд ямар байна?

Ээж: Битгий. Миан. Тайвшир л даа. миний буруу. Бүгд миний буруу. Өнгөрсөнөө бодоод ч болов ээжийгээ өршөөчих л дөө. Тэгэх үү?

Миан: Санаа зовох хэрэггүй. Өнгөрсөнөө бодоод би ганцааранг чинь явуулахгүй. Явуулчихаад араас чинь Чу Шиаг  явууламз. Ямар вэ?

Ээж: Үгүй ээ. Миан. Энэ миний хийсэн хэрэг. Би л буруутай. Шиашиад ямар ч хамаагүй.

Миан: Энэ хэрэг Фан эгчид ч хамаагүй байсан.

Ээж: би буруугаа хүлээе. Намайг алах хэрэггүй. Би өөрөө хэргээ хүлээе. Миан. Энд олон хүн байна. Намайг алчихвал чи шоронд орно. Тийм биз дээ? Өөрийгөө хорлоод хэрэггүй.  Би өөрөө хэргээ хүлээе. Би шоронд оръё. Шиашиаг л явуулчих.

Миан: За яах вэ. Цагдаад очоод худал хэлж, булзааруулах юм бол амьд үлдээхгүй гэж мэд.

Ээж: Намайг цаазаар авахуулахыг хүсээ юу?

Миан: Амийг амиар гэдэг байх аа. Шүүхийн шийдвэр гарсны дараа дахиж гомдол гаргаж болохгүй.

Ээж: Миан. Чи яасан хэрцгий юм бэ?би ээж чинь шүү дээ.

Миан: Газарт булагдсаныхаа дараа Фан эгчээс асуугаарай. Тэгэх юм бол би Чу Шиаг амьд үлдээе. Тэгэхгүй бол би өнөөдөр би хоёулангийн чинь амийг авна.

Ээж: За яах вэ. Би хэргээ хүлээе. Давж заалдахгүй. Шүүхээс гаргасан ялыг эдлэх болно. Оронд нь Шиашиаг аюулгүй байна гэж амал.

Миан: Надтай наймаалцах эрх танд байгаа юу? Би амийг нь өршөөнө гэж хэлсэн.  Хурдан явж хэргээ хүлээ. Фан эгчийн цогцосыг аваад яв.

Ээж: Шиашиа. Сайхан амьдардаг юм шүү. Чу Миантай сөргөөцөлдөх хэрэггүй. За юу? Сайхан амьдраарай.

Ш: Чу Миан. Чу овогтынхон чамайг өсгөсөн шд. Аянганд ниргүүлэхээс айхгүй байна уу?

Миан: Аваад яв.

Ш: Яах гээ вэ? Шэнжун. Шэнжун, намайг авраач дээ. Тэрнийг зүгээр л хараад суугаад байх юм уу? Намайг алах гээд байна шдээ.

Шэ: Чу Миан. Чи...

Миан: Дахиад саад болоод үз л дээ.

Шэ: би саад болох гээгүй. Шиашиаг хааш нь авч явахаа хэлчих. Амийг нь өршөөнө гэж амалсан биз дээ?

Миан: Айгаа юу? Тэгээд болиул л даа.

Шэ: Үгүй ээ, би болиулахгүй. Зүгээр нь хааш нь авч явахыг чинь мэдмээр байна.

Миан: За яах вэ.

Ш: Яах гээ вэ? Яах гээд байгаа юм? чи... болиоч...

Шэ: Шиашиа.

Миан: Би амийг чинь үлдээнэ гэж амалсан. Харин яаж гэдгээ хэлээгүй байх аа. Хагас үхдэл болоод үхсэн амьдын хооронд амьдар. Хааш нь авч явах вэ гэлүү? Мэдмээр байгаа бол... Фэндао арал тэрэнд яг тохирно.

Ш: Муу өөдгүй амьтан.

Шэ: Чу Миан. Битгий яв. Надад асуух юм байна.

Миан: Надад чамтай ярих юм алга. Чу Шиаг гаргаж хаясан чинь дээр шүү. Тэрнийг дэргэдээ авах юм бол дараагийн хүн нь чи байх болно.

Шэ: Чу Миан. Чу Миан...

*****************

Ли: бүтэн гурван цаг гүйлээ. Зугтах бэлтгэлээ хйиж байна уу?

Миан: Асуудлаа шийдчихсэн. Жаахан гадуур гармаар байсан юм.

Ли: Мэншу надад хэлсэн. Цагдаа нар Чу овогтынхны хийсэн хэргүүдийг шалгаж байгаа гэсэн. Чу овогтыг Фэндао арал руу явуулна гэж байна лээ.

Миан: баярлалаа, Ли ноёнтон.

Ли: Юунд тэр вэ?

Миан: Би Чу Шиагийн хөлийг олон хүний дэргэд хугалчихсан. Хариуцлагаа хүлээнэ гэж бодож байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг барих гэж хүн ирээгүй. Тийм болохоор Ли ноёнд талархах ёстой байх.

Ли: ухаантай гэдэг нь.

Миан: өнөөдөр яасан эрт ирээ вэ?

Ли: ирсэн? Талийгаач эгчээс маань хойш намайг хүлээдэг хүнтэй боллоо. Сэтгэл санаа сайхан байна. явъя. Гэртээ харья.

Миан: За.

Төгсөв.

Back to episodes Go home