Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 50
Нэр: Faster 03/02/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Макс – эмэгтэй, 20-30 насны, уралдааны жолооч
Паулин – эмэгтэй, 40-50 насны, Максийн ээж
Максийн аав – эрэгтэй
Хүүхэд Макс – эмэгтэй, 7-12 насны
Ажилтан 1 – эрэгтэй, 40-50 насны
Охин – эмэгтэй
Тэмцээний хөтлөгч 1 – эрэгтэй
Мейер – эрэгтэй, 40-50 насны, F1 сургуулийн багш
Мюллер – эрэгтэй, 20-30 насны, уралдааны жолооч
Мюллер аав – эрэгтэй
Мюллер ээж – эмэгтэй
Алекс Смит – эрэгтэй, 40-50 насны
Мел – эмэгтэй, 20-30 насны, Максийн найз
Самир – эрэгтэй, 30-40 насны, Максийн хамт ажилладаг хүн
Стэн – эрэгтэй, 30-40 насны
Энгеррано – эрэгтэй, 40-50 насны, Стэний үйлчлэгч
Стэн аав – эрэгтэй, 60-70 насны
Франц хөтлөгч – эрэгтэй
Мюллер найз охин – эмэгтэй, 20-30 насны
Сурвалжлагч – эрэгтэй
ТВ хөтөлбөр – эрэгтэй
Зөөгч – эрэгтэй
Портимао хөтлөгч – эрэгтэй
Жузеппэ – эрэгтэй, уралдааны жолооч
ЭлСи төлөөлөгч – эрэгтэй
Макс: Энэ өдөр би амьдралынхаа хамгийн том алдааг гаргасан. Би ууртай байсан. Урвагдсан мэт санагдсан. Энэ зүгээр л мартчихаж чадах мэдрэмж биш. Огтхон ч үгүй. Гэхдээ эхлэл рүү нь буцаж очихыг зөвшөөрнө үү. Энэ бүхэн яг адилхан байдлаар эхэлсэн. Хурдны замаар давхиж яваа машин.
Максийн аав: Холдооч ээ! Замаас холд.
Паулин: Хурдлаарай! Яваач дээ, хараал ид! Хурдал!
Максийн аав: Хамгийн хурдан нь энэ.
Максийн аав: Хамгийн хурдан нь.
Паулин: Макс?
Максийн аав: Тийм ээ, энэ юм илүү хурдалж чадахгүй!
Паулин: Наад нэр чинь таалагдаж байна.
Максийн аав: Одоо энэ тухай ярих цаг үнэхээр мөн гэж үү? Хөгийн амьтан! Ахиад ганцхан бээр.
Паулин: Би ахиад нэг бээр тэсэж чадахгүй ээ!
Паулин: Новш!
Максийн аав: Юун новш? Яагаад новш гэсэн юм?
Макс: Төрсөн цагаасаа эхлээд би хурданд донтсон байсан. Бүр үнэхээр донтсон.
Максийн аав: Тэр уйлах ч юм уу, ямар нэг юм хийх ёстой биш билүү?
Макс: Цагт 80 бээрийн хурдтай байхад гайхалтай байсан, мансуурсан мэт. Тэр мөчөөс эхлээд хурд миний амьдрал болсон.
Хүүхэд Макс: Ааваа, хар даа.
Макс: Би хэзээ ч хамгийн хөөрхөн, эсвэл хамгийн эелдэг ялангуяа хамгийн ухаантай нь байгаагүй ч, би үргэлж хамгийн хурдан нь байсан. Хурдтай явах үед дэлхий дээр ганцаараа байгаа мэт санагддаг. Би эрх чөлөөтэй болдог.
Паулин: Макс!
Макс: Би амьд байгаагаа мэдэрдэг.
Паулин: Чи галзуу юм уу! Зүгээр үү, хонгор минь?
Макс: Аав ч бас хурданд хайртай байсан. Нэг өглөө тэр ямар ч тайлбаргүйгээр яваад өгсөн. Тэр арын толиндоо ч хараагүй. Тэр бол би амьдралдаа анх удаа хангалттай хурдан байж чадаагүй мөч. Тэгээд би дахиж ийм зүйл болохгүй гэж тангарагласан.
Паулин: Тийм ээ! Алаад өглөө! Атаархуу амьтан. Чамд хөгжилтэй биш байна уу? Хонгор минь, аан гээч. Тэнд маш олон тоглоом байна. Үүнийг аваад жаахан хөгжилдчихөөд ир, за юу? Хайртай шүү.
Эмэгтэй 1: Азтай байлаа.
Паулин: Аз аа? Больж үз. Алив ээ.
Тоглоом 1: Шинэ тоглогч.
Паулин: Макс? Дуусчихлаа, явцгаая.
Өсвөр Макс: Би унаж үзэж болох уу?
Паулин: Үгүй ээ, үгүй, тэгж бодохгүй байна. Маш аюултай шүү дээ. Эд нар чинь маш хурдан явдаг. Тэгээд бас энэ хүүхдүүд чамаас их том харагдаж байна, хараач.
Ажилтан 1: Долоо болон түүнээс дээш, хатагтай. Мөн манай картууд охид, хөвгүүд аль алинд нь зориулагдсан.
Макс: Тээр, би болно.
Паулин: Мэдэхгүй юм даа, хонгор минь.
Өсвөр Макс: Гуйя.
Ажилтан 1: Алив ээ, хатагтай.
Өсвөр Макс: Гуйя, гуйя, гуйя.
Ажилтан 1: Түүнийг суулгаад үз. Тэгэхээр энэ хурдална, харин энэ нь зогсоно. Зэрэг болохгүй шүү. Ойлгосон уу? За, явцгаая. Хөгжилдөөрэй.
Паулин: Тэр хаана байна? Би түүнийг харахгүй байна.
Ажилтан 1: Улбар шар малгайтай, мөн үү ?
Паулин: Тийм ээ, мөн.
Ажилтан 1: За, за, за, за. Тэнд байна. Тэр.
Паулин: Айн, бүгдийг нь гүйцээд байгаа юу? Байж боломгүй юм. Тэр, тэр хэзээ ч--
Ажилтан 1: Жолоодож үзээгүй? Харваас тэр авьяастай юм. Гайхалтай юм.
Өсвөр Макс: Ээж, хараач!
Паулин: Тэр үнэхээр хурдан яваад байна.
Ажилтан 1: Тийм ээ, хурдан гэхэд ч багадмаар юм.
Охин: Өө бурхан минь.
Ажилтан 1: Осол. Осол.
Охин: Бурхан минь.
Ажилтан 1: Хурдан, хурдан тийшээ оч.
Охин: Хэн нэгэн түүнд туслаарай.
Паулин: Макс!
Ажилтан 1: Эцэг эхчүүд ээ, замаас холдоно уу.
Охин: Бурхан минь.
Паулин: Зүгээр үү?
Ажилтан 1: Хөөе, хөөе. Намайг сонсож байна уу?
Макс: Мэдээж би түүнийг сонсож байсан.
Ажилтан 1: Зүгээр үү?
Макс: Би зүгээр л цочирдчихсон байсан юм. Би том осолд орчихсон хэр нь баяртай байсан. Гэхдээ одоо би тунг нь нэмэх хэрэгтэй болсон.
Дуу: ♪ Би ахиад хиймээр байна ♪
Тэмцээний хөтлөгч 1: Дугаар 11 орж ирлээ. Энэ бол Макс Ролланд, тэрээр улирлын анхны ялалтаа аваад байна.
Дуу: ♪ Дахиад хиймээр байна ♪ ♪ Одоо л, дахиад, дахиад ♪
Тэмцээний хөтлөгч 1: Үнэхээр гайхалтай үзүүлэлт.
Тэмцээний хөтлөгч 1: Макс ойртож байна.
Дуу: ♪ Дахиад хиймээр байна ♪ ♪ Дахиад, дахиад хиймээр байна ♪ ♪ Одоо л, дахиад, дахиад ♪
Тэмцээний хөтлөгч 1: Ингээд боллоо, Макс Ролландын энэ улирлын тав дахь ялалт.
Дуу: ♪ Дахиад хиймээр байна ♪
Өсвөр Макс: Гайхалтай! Бүр инээмсэглэсэн царай байна. Баярлалаа!
Паулин: Таалагдаж байна уу?
Макс: Уралдаанаас би шинэ зүйлд донтсон юм.
Паулин: Урагшаа, Максвелл!
Макс: Өрсөлдөөн. Тэр цагаас хойш би үргэлж хамгийн хурдан, үргэлж №1 байхыг хүссэн.
Тэмцээний хөтлөгч 1: Дугаар 11 хэнд ч боломж олгосонгүй. Тэр уралдааныг бүрэн хянаж байна.
Мейер: Дугаар 11 хэн юм?
Шүүгч эр 2: Макс Ролланд. Өө, новш.
Мейер: Яасан?
Шүүгч эр 2: Охин байна шүү дээ.
Тэмцээний хөтлөгч 1: Макс Ролланд дээд амжилтуудыг эвдсээр байна. Итгэмээргүй юм.
Мейер: Хөөх.
Дуу: ♪ Дахиад хиймээр байна ♪
Макс: Тэгээд би мөрөөдөлтэй болсон. Тийм ээ! Формула нэгийн жолооч болох. Бүр сургууль хүртэл байдаг, Винфилд уралдааны сургууль. Догь юм аа! Ээж намайг нэг жил сурахад хүрэх мөнгө цуглуулж чадсан. Ердөө нэг жил.
Паулин: Яв.
Паулин: Тиймээс би алдах эрхгүй байсан.
Мейер: Баяр хүргэе. Та бүхний онцгой гүйцэтгэл манай сургуульд суралцах эрхийг олголоо. Энд бид таныг илүү сайн болох нөхцөлөөр хангаж, чадавхыг тань хамгийн дээд хэмжээнд хүргэнэ. Та нарын дотор бусдаас өөр, ямар нэг онцгой зүйл байгаа мэт мэдрэгдэж байгаа байж магадгүй. Тэр дотоод мэдрэмж, тэр итгэл бол худал хуурмаг. Энд та нар бүгд онцгой авьяастай. Тиймээс хэн ч онцгой биш. Эргэн тойрныхоо жолооч нарыг хар. Үнэхээр сайн хар. Тэдний нэг нь таны байрыг эзэлнэ гэдгийг ойлгож ав. Тиймээс тэднийг давж гарах ёстой. Дараагийн улиралд ганцхан жолооч л F3-т уралдах эрхийг авна гэдгийг санаарай, Винфилд уралдааны сургуулийн аварга. Эд бол та нарын машинууд, F4 Майгале хоёрдугаар үеийн Альпин хөдөлгүүр. Энэ жил эдгээр машин та нарын нэг хэсэг болох тул сайн арчлаарай. Солнье, 21. Мюллер, 26. Дюиль, 22. Ролланд, 25. Хоёр шулуун дээр бүрэн хурд гаргаж, эргэх үед хамгийн зөв өнцөг авахыг хармаар байна. Өөрөөр хэлбэл, зайгаа барина, гүйцэж түрүүлэхгүй. Одоохондоо бүлгээс салж давхих цаг биш. Бие биетэйгээ уралдах хэрэггүй. Би та нарын чадварыг харахыг хүсэж байна, гэхдээ гүйцэхгүй. За, бэлэн, анхаар, яв, яв, яв!
Багш эр 2: 59.7. Солнье сэрэх хэрэгтэй болж дээ. Хөөх, тэр үнэхээр явж байх чинь.
Мейер: Хэр хурдан?
Багш эр 2: 56.3, хамгийн хурдан нь. Мюллер ердөө 0.2 секундийн ард.
Мейер: Очиж хармаар байна. Тэгээд дугуй нь түгжигдчихлээ. Хэт орой тоормосоллоо. Мюллер түүнийг мэдээж гүйцэж түрүүлнэ.
Багш эр 2: 25, 26 дугаар машинууд, одоо тайвшир.
Мейер: Үгүй ээ, орхичих. Юу болохыг нь харъя.
Макс: Энэ залуу тоглоод байна уу? Хөөе, миний ард ор!
Мюллер: Арилж үз!
Макс: Новш!
Мюллер: Болгоомжтой!
Мейер: Би өөрийгөө давтах дургүй. Хэн ч миний тогтоосон дүрмээс дээгүүр биш, ойлгов уу? Өглөө би хангалттай ойлгомжтой хэлээгүй бололтой. Даруу байдал, хүндлэл. Ойлгов уу?
Мюллер: Тийм ээ, ноён Мейер.
Макс: Тийм ээ, ноён Мейер.
Мейер: Энэ бол тоглоом биш. Замаас гарна гэдэг эвдрэл гэсэн үг. Арын албаны залуус үүнийг чинь засах гэж шөнөжин сууна. Өөрсдөөрөө бахархаж байгаа биз? За, тойргийн таван тойргийг явганаар явж, замаа сайтар мэдэр. Айн?
Мюллер: Тангараглаж байна, дараагийн удаа--
Макс: Чи л намайг гүйцэж түрүүлсэн.
Мюллер: Чи өвсөн дээр байсан, би яах ёстой байсан юм? Жолоо барьж сур, эмэгтэй минь.
Макс: Тэр миний байр байсан. Чи намайг урд гаргах ёстой байсан.
Мюллер: Үхсэн ч үгүй. Чи нэгт баймаар байвал, хэнд ч гүйцэгдэх ёсгүй. Дасгал дээр ч гэсэн.
Макс: Нэгт ээ?
Мюллер: Чадах юм чинь ердөө энэ үү? Ямар урам хугармаар юм бэ?
Макс: За. Тэг нэг боллоо, чи.
Мюллер: Ядаж л хүлээн зөвшөөрч байх шив.
Макс: Тийм ээ, гэхдээ дасаад хэрэггүй л байх.
Сургуулийн ажилтан: Бүх юм зүгээр үү? Замыг сайн мэдэрч чадсан уу?
Мюллер: Тийм ээ, баярлалаа.
Сургуулийн ажилтан: Та нарыг өөрсдөө буцна гэж ойлголоо.
Мюллер: За. Явах уу? За. Үүнийг зам дээр л шийдэх нь дээ, тийм үү?
Макс: Нэг улирал, 15 жолооч, гуравдугаар сараас 10-р сар хүртэл долоон уралдаан, сар бүр нэг жолооч хасагдана. Эцэст нь хамгийн шилдэг залуу нь анхны F3 улиралдаа уралдах эрх авна. Ер нь би юу яриад байна аа? Хамгийн шилдэг охин нь гэх гэсэн юм.
Мейер: Дараагийн ялагч Вилл Мюллер.
Ангийн залуу: Сайн байна, Вилл.
Мюллер: Би бол Вилл.
Мейер: Та нар харин үүнээс нь илүү байх ёстой. Алив ээ, Макс, тэсээрэй. Ялагч нь Макс Ролланд. Хэрэв анзаарсан бол, энэ та нарт боломж олгож байна. Макс Ролланд. Сайн ажиллалаа. Энэ улирлын анхны давхар ялалт.
Багш эр 2: Үргэлжлүүлээрэй.
Багш эр 2: Арав… Анхаарлаа бүү алд. Ес...
Мюллер: Зүүн. Баруун.
Макс: Тэнэг амьтан. Үгүй!
Мюллер: Тайвшир, байнга өрсөлдөх шаардлагагүй. Улирал яаж өрнөхийг мэдэж байгаа биз дээ.
Макс: Хөөе, намайг тайван орхи.
Мюллер: Эрэгтэй ариун цэврийн өрөө.
Макс: Мэдэж байна.
Мейер: Эцэст нь, нэгдүгээр байранд Вилл Мюллер.
Макс: Өө, алив ээ, төмрийн сэг минь! Алив!
Мейер: Вилл ахин тэргүүлж эхэлснээр, сүүлийн ганц уралдаан үлдээд байна.
Паулин: Оройн мэнд. Чи 14-р эргэлт дээр замаас гарсан, тийм үү? За. Юу болсон юм?
Макс: Өө, мэдэхгүй ээ. Маргааш улирлын сүүлийн уралдаан. Би гуравдугаар байранд, тэгэхээр заавал ялах ёстой харин Вилл оноо авах ёсгүй, гэтэл тэр дөнгөж саяхан симуляци дээр хагас секундээр ялчихлаа. Өнгөрсөн долоо хоногт замаас гарснаас л болж, үгүй бол би түрүүлж байх байсан.
Паулин: Би юу сонсож байна гээч? Миний охин уралдааны шилдэг сургуулийн эцсийн уралдааны өмнө гуравдугаар байранд явж байна. Энэ бол гайхамшиг. Тэр бүх залуустай бууж өгөлгүй, эн тэнцүү өрсөлдөнө гэдэг, чи үнэхээр мундаг байна, Макси.
Макс: Намайг тэгж битгий дууд.
Паулин: Жаахан амарч, хөгжим сонс, за юу? Тэгвэл чамд сайн. Түр азнаад уралдааныг мартаарай. Чи энэ замыг гарын таван хуруу шигээ мэднэ.
Тэмцээний хөтлөгч 1: Мэдээж, гайхах зүйлгүй улирлын турш тэргүүлсэн хоёр энэ сүүлийн уралдаанд тэнцүү байртай байна. Макс Ролланд ба Вилл Мюллер. Тэд эцсээ хүртэл эн тэнцүү тулалдах нь тодорхой. Үүнийг харахыг тэсэн ядан хүлээж байна. 25-ын гараа гайхалтай.
Паулин: Тийм ээ, Макси!
Тэмцээний хөтлөгч 1: Макс Ролланд эхний эргэлт дээр тэргүүллийг авлаа, араас нь Вилл Мюллер ойртож байна.
Мюллер аав: Урагшаа, Вилли! Энэ жаахан охиныг уйлуул.
Мюллер ээж: Хонгор минь!
Тэмцээний хөтлөгч 1: Удаан хүлээгдсэн энэ тулаан итгэлийг алдсангүй. Тойрог бүрд Вилл ба Макс биднийг түгшээж байна. Энэ уралдаан тэдний бүхэл улирлыг тольдож, тэд хоёул цагаан тугийг өргөхөд бэлэн биш байна. Ролланд үзэгчдийн урдуур хурд нэмж байна. Вилл Мюллерийн гаднаас дайрах оролдлого хийсэн маш эрсдэлтэй жолоодлого. Макс дотор талд байрлалаа зөв эзэлжээ. Тэр бууж өгсөнгүй. Мюллер асуудалд орлоо.
Мюллер аав: Энэ бол торгууль! Шударга бус явдал! Энэ бол торгууль. Тэр түүнийг бүр замаас шахчихлаа. Ажлаа хий л дээ, новш гэж!
Тэмцээний хөтлөгч 1: Арын далавч нь гэмтсэн ч, Вилл уралдаанд хэвээр байна. Хэдий гуравдугаар байранд орсон ч аваргын цолыг авах боловч түүний сэтгэл ханахгүй нь харваас илт. Тэр дахин хоёрдугаар байранд орж, Макс Ролландад ойртож байна. Өө, тэд бие биеэ шахаж байна. Үгүй ээ, урдуур нь шургах гэж оролдохдоо, Вилл Мюллер өөрийгөө уралдаанаас гаргалаа.
Мюллер: Алив ээ! Алив! Явцгаая!
Тэмцээний хөтлөгч 1: Ингээд боллоо! Макс Ролланд Винфилд Уралдааны Сургуулийн түүхэн дэх анхны эмэгтэй аварга боллоо. Итгэмээргүй!
Паулин: Одоо хэн уйлж байна даа? Алив ээ!
Багш эр 2: Алив ээ, Макс. Сайн ажиллалаа. Чи чадлаа! Тийм ээ? За? Гайхалтай уралдаан боллоо.
Макс: Тэр хаана байна?
Багш эр 2: Юу?
Макс: Вилл хаана байна?
Мюллер: Хараал ид!
Багш эр 2: Чи харж байна уу, чи анхаарал-- Макс?
Макс: Хөөе, чи арын далавчаараа намайг алах шахлаа!
Мюллер: Миний машинаас салгасан юмаа хэлж байна уу? Чи миний аваргыг булаалаа
Макс: Аан, тийм үү. Чиний аварга гэж үү?
Мюллер: Чи намайг замаас шахаад буцаж ирээд дахиад намайг мөргөж гаргасан.
Макс: Би чамд зай үлдээсэн, харин чи хоёр удаа дайрсан!
Мюллер: Үгүй, тэгээгүй!
Макс: Тэгсэн! Чи гуравдугаар байранд үлдэх ёстой байсан юм. тэгсэн бол тэр новшийн аваргаа авах байлаа! Гэхдээ надад ялагдана гэхээр тэвчиж чадаагүй. Чи бол хөгийн новш.
Паулин: Макси! Өө, сайн байна, хонгор минь.
Мюллер: Новш!
Мейер: За боль.
Паулин: Чи үнэхээр гайхалтай байлаа. Би чамаар маш их бахархаж байна.
Мейер: Сайн ажиллалаа, Макс.
Үзэгчид: Браво! Сайн байна.
Паулин: Урагшаа, Макс!
Мейер: Бүгдэд нь баяр хүргэе. Үнэхээр гайхалтай улирал байлаа. Одоо ноён Алекс Смитийг халуун алга ташилтаар угтана авна уу, Смит Минерва багийн эзэн, захирал, ирэх улиралд тэдний Формула гурвын машиныг жолоодох эрэгтэй эсвэл эмэгтэй жолоочийн нэрийг зарлах хүн.
Алекс Смит: Сайн байцгаана уу? Та бүхний цагийг их үрэхийг хүсэхгүй байна. Манай багт ирэх ирэх жилийн жолооч бол... Виллиам Мюллер!
Мюллер аав: Тийм ээ! Тийм!
Алекс Смит: Баяр хүргэе, залуу минь. Ингэнэ гэдэгт би огтхон ч эргэлзээгүй.
Мюллер ээж: Гайхалтай.
Алекс Смит: Тийм ээ, би мэдэж байсан.
Мейер: Баяр хүргэе. Сайн байна. Чамайг хамтрагчтайгаа танилцуулъя. Явцгаая.
Мюллер аав: Сайн хүү.
Тэмцээний хөтлөгч 1: Энэ бол аваргын төгсгөл. Ирэх жил дахин уулзана гэдэгт найдаж байна.
Алекс Смит: Таны хүү бол од.
Мюллер: Баярлалаа.
Макс: Чи нэг зүйлийг мартаагүй биз?
Макс: Ломбард дээр хэд хүрэхийг нь хар.
Мейер: Сонс, чи улирлыг нэгдүгээр байраар дуусгасан. Энэ сургуульд ямар ч эмэгтэй өмнө нь ингэж байгаагүй. Чамд өөр ирэх санал, боломж бас бий. Эсвэл ирэх жил ахиад оролдож болно.
Макс: Ирэх жил гэж үү? Надад ирэх жил гэж байхгүй. Миний эцэг эх саятан биш.
Мейер: Формула нэгд хүрсэн хэдэн эмэгтэй байдгийг чи мэдэх үү?
Макс: Тав.
Мейер: Тийм, тав. Одоо тэдний нэг нь нэг улирлыг дуусгалаа. Энэ бол авьяас биш, статистикийн асуудал. Алекс Смит бол ямар ч эрсдэл гаргах хүн биш. Тэр Формула нэгд жинхэнэ боломжтой гэж үзсэн жолооч нарт л бооцоо тавина. Тэгээд л болоо.
Макс: Жинхэнэ боломж гэж үү?
Мейер: Чи юу хийж байгаа юм? Макс, үгүй ээ!
Паулин: Макс! Замаас холд! Хөдөл! Макс!
Мейер: Паулин, яах гэж байгаа юм?
Паулин: Би охиныхоо араас явна.
Мейер: Битгий, цагдаа нар очиж байгаа. Үгүй! Зогс! Зогс! Паулин!
Макс: Би хурдлах үедээ, дэлхий дээрх цорын ганц хүн мэт мэдэрдэг. Би эрх чөлөөг мэдэрдэг. Би амьд гэдгээ мэдэрдэг.
Паулин: Энэ бүхэн үнэн гэж үү?. Макс, яагаад ингэнэ вэ?
Макс: Намайг хурдлах үед цаг хугацаа зогсдог. Өөр юу ч хамаагүй болдог.
Паулин: За, хөдөл, хөдөл! Холдооч.
Макс: Би хүссэн газраа явж чадна.
Паулин: Холдооч ээ! Сайн уу, хонгор минь? Чи намайг айлгаж орхисон шүү.
Макс: Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Паулин: Зүгээр ээ, хонгор минь. Макс... Дахиж тийм машинд суухгүй гэж надад амлаач. За юу?
Макс: Амлая.
Паулин: Би чамд хайртай.
Макс: Би ч бас. Нэг жил, таван сар, гурван өдөр, долоон цаг, хорин миллисекундийн дараа, би энд байна.
Мел: Хөөх, уучлаарай. Миний буруу. Би төөрчихлөө, Б сектор хаана гэдгийг мэдэх үү? Энд үү?
Макс: Оффис уу?
Мел: Тийм.
Макс: Үгүй ээ, тэд боомтын нөгөө талд байгаа.
Мел: Өө, новш.
Макс: Чамайг хүргээд өгөх үү?
Мел: Тийм ээ, мэдээж. Баярлалаа. Чи догь шүү. Би аймаар хоцорч байна. Чи хамгийн мундаг нь. Ярилцлагад хөлөрчихсөн очиж болохгүй шүү дээ. Намайг Мел гэдэг.
Макс: Харин намайг Макс гэдэг.
Мел: Ямар түүхтэй хүн юм?
Макс: Миний түүх үү?
Мел: Чам шиг охин яагаад нягтлан бодох хэлтэст тайван суухын оронд өргөгч жолоодож яваа юм? Цагдаа нар чамайг хайж байгаа юу?
: За баяртай. Маргааш уулзъя.
Макс: Маргааш уулзъя. Ээж? Ээж? Ээж? Ээж? Энд байсан юм уу?
Паулин: Зүгээр үү?
Макс: Та намайг айлгаж орхилоо, хаана байгааг чинь мэдсэнгүй.
Паулин: Би ч хаа холдож чадах вэ дээ.
Макс: Та юу хайж байгаа юм?
Паулин: Эмээгийн чинь салатны аягыг хайж байна. Нөгөө жижиг нугаснуудтай. Онлайнаар яг тэр аягыг 50 доллароор зарж байсан.
Макс: Ийм юманд намайг хүлээх хэрэгтэй шүү дээ--
Паулин: Би жаахан хөдөлж байх хэрэгтэй. Чи надад үүрд наалдаж чадахгүй биз дээ?
Макс: Ээж ээ... Ээж ээ!
Паулин: Новш. Уучлаарай, хонгор минь.
Макс: Зүгээр үү?
Паулин: Тийм ээ, аваарай, аваарай.
Макс: Үнэхээр.
Паулин: Би зүгээр. Надад тэрийг аваад өгөөч.
Макс: Үнэхээр үү? Май.
Паулин: Баярлалаа.
Макс: Тэнд хар даа. Энэ нэлээн хүнд юм. Өнөөдөр ажил дээр дажгүй охинтой танилцсан. Энд юу ч алга.
Паулин: Чи ийм юмны талаар ярих дургүйг мэднэ, гэхдээ чи бодож үзсэн үү?
Макс: Юу?
Паулин: Ирэх жил, Макси. Маягтуудыг буцааж өгөөгүйг чинь харсан. Сарын эцэс хүртэл л хүчинтэй. Энэ бол маш сайн сургалт.
Макс: Юу яриад байгаа юм? Сургалт гэж юу болохыг мэдэх үү? Цалингүй гэсэн үг. Цалингүй.
Паулин: За яах вэ, мэдэхгүй юм. Би зээл авч болох юм. Миний
Макс: Зээл ямар ч нэмэргүй. Буцааж төлнө. Ид шид биш. Гэснээс, тэд надад дахин сануулга илгээсэн. АРК компани, Кочард Эсквайр, Пелланд Кортийн шүүхийн гүйцэтгэгчид. Харж байна уу?
Паулин: Зүгээр ээ. Наадах чинь хуучны юм.
Макс: Яг тийм, хоёр жил болсон.
Паулин: Тийм ээ, гэхдээ... Бид зохицуулж чадна. Үргэлж гарц байдаг.
Макс: Ямар ч гарц байхгүй. Би ажиллах ёстой. Бурхан минь, та үнэхээр бодитоор харахгүй юм аа. Ёстой нэг.
Паулин: Тийм ээ. Би үүнийг баталж чадна.
Макс: Та хэзээ ч юунд ч нухацтай ханддаггүй. Би тэсэхээ больж байна.
Паулин: Өө, Макси.
Макс: Намайг Макси гэж бүү дууд. Би үзэн яддаг. Тэр цомуудаа хаячих. Зүгээр л зай эзэлж байна.
Ажилтан: Сайн уу? Сайхан өдөр байна.
Макс: Сайн уу, Мел? Тэгэхээр чамайг авчихсан юм шив.
Мел: Чи мэднэ дээ, хэтрүүлэгтэй анкетаа өгөөд л. Сууж болох уу?
Макс: Би агуулах руу явах ёстой. Гарц нь нөгөө талдаа.
Мел: Зүгээр ээ, надад хийх юм алга. Миний баярын оройн хоол хаана байна? Танайд уу?
Макс: За тэгье, гэхдээ манай ээж тэнд байна.
Мел: Алив ээ. Ээжийн хоол. Тэр хөгжлийн бэрхшээлтэй.
Мел: Хөгжлийн бэрхшээлтэй? Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хайртай.
Самир: Хөөе, буцаагаад залга. Усан онгоц боомтод ирлээ. Би асуудалд орчихлоо, найз аа. Яараарай!
Макс ажлын залуу 2: Тэгээд яах вэ?
Самир: Таван минутын дараа ахиад залгана. Хамгийн муу тохиолдолд, өөрсдөө хийнэ. Зүгээр дээ.
Макс ажлын залуу 2: Үгүй ээ, найз аа, үгүй, үгүй. Сүүлд бид хоёр хийхэд маш удсан. Би хоёр цагийн дараа тоглолт үзнэ. Болохгүй ээ.
Самир: Юу? Хүлээ, түр азна. Хөөе! Хөөе! Чи тэр агуулахаас давхиж явдаг охин мөн үү? Гудамжаар давхидаг? Илүү цагаар ажиллавал ямар вэ? Боомтын нөгөө тал руу 80 машин зөөх хэрэгтэй.
Макс: Тийм ээ, гэхдээ би зөвхөн Фэнвик жолооддог.
Самир: Байз, чи жолоодож чадна биз дээ? Амархан шүү дээ. Нэг цаг, 100 доллар. Хоёр цаг, 200. Ямар байна? Тийм гэж хэлээч, үгүй бол би баларна. За, боллоо хөгшөөн, би хүн оллоо.
Макс ажлын залуу 2: Эхлээд нэг тойрог хийлгэ. Эрсдэл гаргахгүй.
Самир: Юу? Үнэхээр үү?
Макс ажлын залуу 2: Хэрвээ нэг минутад боомт гурвын эцэст очоод буцаад ирвэл, болж байна.
Самир: За, бүгд зөвшөөрвөл, надад ч бас зүгээр. За, эхэлж болно. Санаа зоволтгүй, тэр хатуу харагддаг ч зөөлөн хүн. Гэхдээ болгоомжтой, энд нүх ихтэй. Харин шулуун дээр хурдаа нэмж болно. За. Хөөе. Намайг сонсож байна уу? Сайн уу?
Макс ажлын залуу 2: Юу гээч...
Самир: Хөөе, удаан, удаан. Зөөлөн, зөөлөн.
Макс: Тэгээд богино зам.
Самир: Хаашаа явж байгаа юм? Хурдаа хас, гуйя. Тоормос, тоормос, тоормос, гуйя. Чи юу хийгээд байна аа? Фэнвик байна! Тэнд, за, тэнд, тэнд, боомт 3, яг урд! Үгүй, урд биш! Өө, өө, болгоомжтой. Түгжээтэй, түгжээтэй.
Макс: Тайвшир. За, боллоо, боомт 3. Алив ээ.
Самир: Үгүй, үгүй, үгүй, үгүй, зогс! Зогс, гуйя!
Макс: Болох уу? Энэ хурд чамд болж байна уу?
Самир: Хүлээ. Хэсэг завсарлаж болох уу? Өө, би одоо... Барьж чадахгүй нь.
Мел: Тэгээд тэр үнэхээр бөөлжсөн гэж үү?
Макс: Мэдэхгүй ээ, би түүнийг чингэлгийн цаана нуугдаж байгааг харсан. Аймаар инээдтэй байсан.
Мел: Чи тоглоод байна. Хүнээр тоглоод л.
Макс: Өө тийм, ээжид машины тухай битгий хэлээрэй.
Мел: За, ойлголоо.
Макс: Бид ирлээ.
Паулин: Яг таарлаа, охид оо. Дөнгөж шарах шүүгээнээс гарсан.
Макс: Бид хоёр хийчих байсан юм. Та заавал хийх гээд яах вэ, ээж.
Паулин: Үгүй дээ, байнга зочинтой байдаггүй шүү дээ.
Мел: Оройн мэнд.
Паулин: Сайн уу? Стоуферын нимбэгтэй лам загас.
Макс: Инээгээд үзээрэй.
Мел: Манайх гэртээ дандаа Грек хоол иддэг. Их сайхан байна.
Паулин: Тийм ээ, харж байна уу? Суугаарай.
Макс: Тусламж хэрэгтэй юу, ээж?
Паулин: Үгүй ээ, бүх юм зүгээр.
Макс: Дэрийг чинь авчиръя. Түр хүлээ.
Паулин: Тийм ээ. Харж байна уу? Одоо би хүүхэд нь болчихлоо. За тэгэхээр жаахан цээж ил гарсан байхад болно биз?
Мел: Тийм ээ, тийм ээ. Тийм ээ, гоё харагдаж байна. Сандлаа ч оруулсан болно.
Паулин: Тийм үү?
Мел: Та хөгжлийн бэрхшээлгүй залуутай болзож болно гэдгээ мэднэ биз дээ?
Паулин: Өө, тийм үү?
Мел: Тийм ээ, мэдээж.
Макс: Уучлаарай.
Мел: Баярлалаа. Өө, саналаа, манай авга ах Исмаэль ганц бие. Тэр 20 жил галзуу эмэгтэйтэй гэрлэсэн байсан, тэгээд...
Паулин: Хонгор минь, цэвэрлэхээ болиод бидэнтэй нэгд.
Мел: Дажгүй зургийг нь олоод... Өө, энэ байна.
Паулин: Өө, харъя.
Мел: Тэр Брэд Питт биш шүү, хэт догдлоод хэрэггүй.
Паулин: Тийм ээ, би Брэдтэй ойр ойрхон тааралддаггүй. Хөөрхөн харагдаж байна. Макси, ирээдүйн хойд эцгээ хар даа. Макс?
Мел: Тэр зүгээр үү?
Паулин: Чамд хэлээгүй юм уу?
Мел: Юу хэлнэ гэж? Хөөх, би нягтлан гэж маш буруу тааж ээ. Чи үнэхээр F1-ийн жолооч юм уу?
Макс: Үгүй ээ, өмнө нь больчихсон.
Мел: Чи сайн байсан уу?
Макс: Дажгүй байсан. Ангидаа бол хамгийн сайн нь.
Мел: Өө, хөөх.
Макс: Өөр юм ярьцгаая.
Мел: Чи од юм байна. Огт мэдсэнгүй. Ямартай ч, энэ халуухан юм гээч? Чамайг өмссөн байхыг харъя.
Макс: Үгүй ээ, тайлчих, гуйя. Шатаах ёстой байсан юм.
Мел: Хөөх, жаахан сүртэй юм.
Макс: Муу ёр.
Мел: Эртхэн хэлэхгүй яасан юм. Тоглоогүй ээ, юу болсон юм? Яагаад больсон юм?
Макс: Энэ тухай үнэхээр яримааргүй байна. Алив ээ, явж бүжиглэе.
Мел: Ойлголоо. Макс, энэ юмыг яаж тайлдаг юм?
Ажилтан: Самир уулзъя гэж байна.
Макс: Ойлголоо, очлоо.
Самир: Шинэ машины ачилт ирэх долоо хоногт ирнэ. Мягмар гарагийг сул байлга.
Макс: Энэ зүгээр нэг удаагийн юм байсан.
Самир: Үгүй ээ, үгүй. Чамайг бидэнтэй хамт ажиллана гэж агуулахад мэдэгдье, за? Яг өнөөдөр шиг.
Макс: “Өнөөдөр шиг” гэж юу гэсэн үг юм?
Самир: Түр хүлээ, чи харна аа. Хар даа. Форд Мустанг Босс 302. Брюс Лигийнх байсан гэнэ. Эзэн нь үүнийг хэдэн сар хүлээсэн. За. Тэгэхээр энэ залуу бол манай шилдэг үйлчлүүлэгчдийн нэг. Тэр манай шилдэг жолоочийг хүссэн, тэгээд би чамайг санал болгосон. За, асаагаад үз. Чи үнэхээр гайхна. Аан, юу вэ?
Макс: Муу санаа.
Самир: За яах вэ, яах вэ, магадгүй энэ удаа урамшуулал байхгүй, гэхдээ чи сайн ажиллавал, эзэн нь их өгөөмөр байж чадна. Үнэхээр, үнэхээр өгөөмөр шүү. За, хэцүү гэдгийг нь мэдэж байна, гэхдээ гуйя, хэт хурдан биш шүү. За?
Энгеррано: Тавтай морил. Тэр удахгүй ирнэ. Аан, тэнд.
Стэн: Мамма миа! Эцэст нь ирлээ.
Энгеррано: Үнэхээр гайхалтай байна, ноёнтон.
Макс: Сайн байна уу?
Стэн: Минийх!
Энгеррано: Хатагтай, та нимбэгтэй ундаа уух уу?
Стэн: Гараашинд нь үлдээгээрэй. Энгеррано танд онгойлгож өгнө. Энгеррано!
Макс: Юу гээч...
Стэн: Энгеррано!
Макс: Новш, хаана байна аа...
Стэн: Чи машинд дуртай юу? Би зөвхөн домогт машинууд л цуглуулдаг. 790, 780 морины хүчтэй, 200 цахилгаан. Дино 246 ЖТ. Хамгийн хурдан нь биш ч, бурхан минь, ямар үзэсгэлэнтэй вэ. Шевролет Камаро '74, жинхэнэ эх загвар. Ноёнтон, аваргуудын уралдаан! Тэгээд миний хүүхэд, миний гоо үзэсгэлэн, миний эрдэнэ, Шелби Кобра '65. "Муу Хөвгүүд" киног үзсэн үү? Хөөх, тэр "Муу Хөвгүүд"ийг үзээгүй юм байна.
Макс: Тэр юу вэ?
Стэн: Тэнд юу ч байхгүй. Өө, үгүй, өө. Хүлээ. Энэ бол миний урлан, би зүгээр л бага зэрэг оролдож үздэг юм.
Макс: Зүгээр л оролдож үздэг гэж үү?
Стэн: Тийм.
Макс: За.
Стэн: За тэгэхээр, түлхүүр.
Макс: Бичиг баримтууд машин дотор байгаа. Энэ машиныг бусдаас нь илүү сайн арчилна гэж найдаж байна.
Стэн: Чарли?
Макс: Намайг буудал хүртэл хүргэж өгч чадах уу?
Стэн: Тийм ээ, мэдээж.
Макс: Би гэртээ харих хэрэгтэй байна.
Стэн: Чамд төлөвлөгөө байхгүй гэж найдъя.
Макс: Одоо!
Стэн: Би бидэнд зориулж оройн зугаалга бэлдсэн.
Макс: Намайг сонсож байна уу?
Стэн: Ёстой гоё болно. Би Спазод захиалга өгсөн. Чамд таалагдана.
Макс: Ноёнтон!
Стэн: Би эзнийг нь танина. Бид хэдэн тоглоом тоглож болно. Нээрэн чи ялалт байгуулах ёстой шүү дээ. Өө, үгүй, үгүй, үгүй, үгүй. Бид миний шинэ хүүхдийг туршиж үзнэ. Би түүний тухай хэлээгүй гэж үү? Надад итгээрэй, ёстой алуурчин л гэсэн үг. Юу? Өө, үгүй! Чи амласан шүү дээ. Өө, за яах вэ, ярилцъя л даа. Алив ээ, Чарли. Алив ээ, гуйя. Алив ээ! Чарли! Чарли! Чарли? Таалагдаж байна уу? Надад хоёр бий. Би үүнийг ирдэггүй найздаа зориулж авсан юм. Тэр эргээд залгана аа.
Макс: Үгүй ээ, баярлалаа, би гэртээ харих хэрэгтэй.
Стэн: Хөөе, өдөр бүр жинхэнэ аваргатай уулзах боломж олдохгүй шүү дээ.
Макс: Тэр нь биш л дээ, зүгээр л галт тэргэндээ хоцрохыг хүсэхгүй байна.
Стэн: Алив ээ, ганц Гран При тоглоё, дараа нь би чамайг өөрөө хүргэж өгье.
Жолооч эр: Анхаарлаа хандуулна уу. За, боллоо. Шулуун чигээрээ.
Стэн: За, нэг тоглолт 50 доллар.
Макс: Гэхдээ би чамайг ялбал дахиад 200.
Стэн: Чи надад таалагдаж байна. Үүнийг ав. Тэгэхээр, хаашаа явах вэ? Мельбурн уу? Имола? Шпильберг? Хатагтай сонго.
Макс: Би зүгээр ээ.
Стэн: За, Монца. Тэгээд чамайг урд эхлүүлье.
Макс: Яагаад намайг урд эхлүүлнэ гэж?
Стэн: Аан, чамд ялах боломж өгөхийн тулд.
Тоглоом хоолой: Италийн Гран Прид тавтай морил, Монца.
Стэн: За.
Макс: За, эхэллээ.
Стэн: Хөөх, чи үнэхээр бүх хүчээ гаргаж байна. Үгүй.
Макс: Уучлаарай.
Стэн: Новш, энэ тэнэг машинд юу болоод байна аа?
Макс: Яасан бэ?
Стэн: Чи удахгүй харна аа. Урам орчихлоо!
Макс: Новш, би юу ч хийж чадахгүй байна.
Стэн: ДРС хүч. Өө, новш. Өө.
Макс: Миний ээлж.
Стэн: Ийм байх ёсгүй! Чи чинь хэн юм?
Тоглоом хоолой: Чи яллаа.
Макс: Тийм ээ!
Стэн: Новш! Новш! Энэ тэнэг хүрднээс болоод байна. Энгеррано! Энгеррано! Дахиад эвдэрчихлээ!
Стэн: Би уучихсан юм, нуруу аймаар өвдөөд.
Макс: Сайхан амраарай, ээж ээ.
Самир: Хөөе, Макс. Би чамд зурвас явуулсан. Надад яаралтай хүргэлтэд тусламж хэрэгтэй байна.
Макс: Тэгэхээр би одоо хүргэгч үү?
Самир: Тийм ээ. Хөдөл. Нэг цагийн дараа. Дугуйгаа аваарай, зургаан бээрийн зайтай.
Дуу: ♪ Тийм ээ, ээ, ээ ♪ ♪ Би өглөө сэрэх дуртай ♪ ♪ Гэхдээ мөрөөдсөөр л ♪ ♪ Анхааруулгагүйгээр, өдөр өнгөрдөг ♪ ♪ Заримдаа би зугаалдаг ♪ ♪ Гэхдээ мартчихдаг ♪
Энгеррано: Хатагтай.
Дуу: ♪ Би удааширч чаддаггүй ♪
Энгеррано: Яг цагтаа.
Дуу: ♪ Найзууд минь инээгээд сууж байдаг ♪ ♪ Харин би унтсаар л ♪
Энгеррано: Болж байна шүү. Чи харна аа.
Дуу: ♪ Харин би тэднийг унагаж байна ♪ ♪ Намайг солиотой гэж хэлдэг ♪ ♪ Гэхдээ би зүгээр л нарны дор хэвтэхийг хүсдэг ♪
Стэн: Бурхан минь, би мундаг шүү. Чи харсан уу? Муугүй биз. F3 олдоогүй болохоор F1 авчихсан. Макс Ролланд, мини картын аварга, 2018. Евро Өсвөрийн хоёр удаагийн аварга. Мөн Винфилд Уралдааны Сургуулийн аварга. Чиний симуляци дээрх хугацаа чинь зүгээр аз байж таарахгүй.
Макс: Намайг мөрдсөн юм чинь уралдахаа больсныг мэдэх байх.
Стэн: Аан, уралдахаа больчихсон юм уу? Тэр одоо уралдахаа больсон гэнэ ээ. Чиний уралдах өдрийг хүртэл. За, яв. Хэдхэн тойрог л. Бэлэн үү, гүнж ээ? Тэгвэл яв! Хэрвээ таатай биш байвал зогсож болно шүү, за?
Макс: За, гэхдээ анхааруулъя, зогсоно гэдэг миний зан биш.
Стэн: Энгеррано, дуран.
Энгеррано: За, ноёнтон.
Стэн: Анхаар, огцом эргэлт ойрхон.
Макс: Шууд гарчихна биз дээ?
Стэн: Макс, зөөлөн яваарай. Эхний тойрог шүү дээ.
Макс: Хөөх. Хэцүү байна.
Стэн: Зүгээр үү?
Макс: Эмзэг байгаа биз?
Стэн: Эхний тойрог бараг дууслаа. Гайгүй ээ.
Макс: Баярлалаа. Ямар сайн зоригжуулав аа.
Стэн: Хугацаа?
Энгеррано: 58.
Стэн: Тэр илүү хийж чадна.
Макс: 58. Би хэдийг зорьж байгаа юм?
Стэн: Би 51 гэж бодож байна. Хэрвээ 52-оос хурдан бол баярлана.
Макс: Хөөе, би чамайг симулятци дээр бут ниргэсэн биз дээ?
Стэн: Хөөе, үгүй ээ, жолооны хүрд муу холболттой байсан.
Макс: Би одоо чиний секунд хэмжигчид бас муу холболт хийлээ шүү. Бэлэн үү? Хэд вэ?
Стэн: За. 56. Сайн биш байна. Зургаа дахь араанд орж болно, Макс.
Макс: Чи ингэж хэлэх ёсгүй байсан юм.
Стэн: Чи харна аа! Чи харна аа! 54! Сайжирлаа! Сайн байна, Макс. Дараарай! Шах, шах!
Дуу: ♪ Чи стандартыг тогтоосон гэж бодсон ♪ ♪ Би хэзээ ч ойлгох гэж оролдоогүй гэж ♪
Макс: Хугацаа?
Стэн: 52.3. Алаад өг, Макс!
Макс: Дуусаагүй байна.
Дуу: ♪ Чи чадлаараа бүхнийг өгсөн ♪ ♪ Чиний өгсөн зүйл ♪
Стэн: Яв, яв, яв, яв, яв, яв! Цаг дууслаа. 51.2. Чи чадлаа! Тэд одоо надтай азгүй амьтан мэт харьцахгүй. Дараагийн тойргийн дараа зогсож болно, Макс.
Макс: Яасан, рекордыг чинь давах вий гэж айв уу?
Дуу: ♪ Чи шалгуурыг давлаа гэж бодсон ♪ ♪ Чиний хийсэн бүх зүйл бүдгэрч эхэлнэ ♪
Стэн: 49.8. 49.8! Мэдэж байсан! Би мэдэж байсан! Бурхан минь, би мундаг юм аа! Би үнэхээр сайн! Макс. Макс. Хөөе, Макс! Бид ирчихлээ.
Макс: Өнөөдрийн явдалд баярлалаа.
Стэн: Таатай байлаа. Бид хамтдаа хол явна. Чамайг унтаж байхад сайн мэдээ авсан.
Макс: Бид хаашаа ч явахгүй. Би дахиж жолоо барихгүй.
Стэн: Өө, тэд намайг F3-д жолоодохыг хүсээгүй. Дэлхий ертөнц миний эсрэг байна. Би үеийнхээ хамгийн шилдэг жолооч, гэхдээ гомдоллохыг илүүд үзнэ. Илүү догь. Надад амьдралд ганц тохиох боломж олдож байна, гэхдээ би үүнд хэтэрхий сайн. Маргааш үд дунд над дээр ир, би чиний амьдралыг өөрчилнө. Энэ бол чиний сүүлийн боломж. Сайхан өдөр болно доо!
Макс: Бид хаашаа явж байгааг хэлж болох уу?
Стэн: Үгүй! Сайн барь!
Дуу: ♪ Би бүхнээ зориулж байна ♪ ♪ Чихрийн савх шиг Энхийг сахиулагчтай ♪ ♪ Чи үүнийг хэрэглэхийг хүсэж байгааг мэднэ ♪ ♪ 3D мөрөөдөл бүтээгч ♪ ♪ Үүнийг хийх газраа олох хэрэгтэй ♪
Стэн: Нисэхээс айдаггүй биз дээ?
Макс: Тийм.
Стэн: Гайхалтай.
Дуу: ♪ Жинхэнэ эх бүтээгчтэй ♪ ♪ Би бүхнээ зориулж байна ♪
Макс: Одоо бид хаашаа явж байгааг хэлэх үү?
Стэн: Чиний амьдралыг өөрчилж чадах хүнтэй уулзана. Би чамайг зам дээр харсан. Чи үүнд зориулагдсан. Би мэднэ, чи мэднэ, удахгүй бүх дэлхий мэдэх болно. Ташрамд хэлэхэд... Би чамайг хэлээсэй гэж хүсэж байна.
Макс: Юу? Болиоч! Юу хэлүүлэх гээ вэ?
Стэн: Чи өөрийгөө мундаг жолооч гэж хэлэхийг л сонсмоор байна.
Макс: Үгүй ээ.
Стэн: Хэл.
Макс: Боль! Би бөөлжих нь. Гуйя, гуйя. Боль!
Стэн: Үгүй.
Макс: За, за, за, за. Би мундаг жолооч, үүний төлөө төрсөн. Би ээждээ болино гэж хэлсэн ч тэсэхгүй байна. Би шөнө бүр зам дээр байна гэж зүүдэлдэг. Тэнд л би амьд байгаагаа мэдэрдэг. Үнэхээр амьд! Одоо сэтгэл чинь ханав уу?
Стэн: Тийм ээ. Дотроо уудлах сайхан биз? Хөөе, тийшээ хар. Бид ирлээ. Пол Рикардын зам ба голфын талбай. Энэ өдрүүдэд энд л байх ёстой. Энд Францын уралдааны хамгийн шилдгүүд цуглардаг. Дутуу байгаа нь бид л байна. Хатагтай. Сайн байцгаана уу. Сайн уу, залуусаа! Сайн уу, бүсгүйчүүд ээ! Тэгэхээр, Альпинас баг ямар байна? Хөөе, Жорж, хөгшин зальтан.
Майк: Үгүй ээ, би Майк.
Стэн: Энэ бол Макс Ролланд. Нэрийг нь санаарай. Тэгэхээр, хэр байна? Яаж байна даа?
Стэн аав: Энэ чиний жолооч уу?
Стэн: Тийм. Энэ бол Макс.
Стэн аав: Макс? Охиных гэхэд хачин нэр байна. Жинхэнэ нэр чинь мөн үү?
Макс: Мөн.
Стэн аав: Гэхдээ чи охин биз дээ?
Макс: Тийм ээ, яагаад?
Стэн аав: Одоо үеийнхнийг гүйцэхээ больж дээ. Хөвгүүд нь охид, харин охид нь хөвгүүд.
Макс: Байзнаарай, ойлгохгүй байна.
Стэн: Үгүй ээ, чи ойлгож байна. Макс Жузеппег орлох сайн жолооч гэж бодож байна.
Макс: Юу, бид ийм юм яриагүй...
Стэн: Ярьсан.
Стэн аав: Бид эмэгтэйчүүдийн цувралд уралддаггүй. Чи мэднэ шүү дээ.
Стэн: Тэр зүгээр нэг охин биш. Тэр Винфилдэд Мюллерийг ялж түрүүлсэн. Тэр бол үнэхээр сайн жолооч. Хүлээ, хар даа. Үүнийг хар. Энд. Бичлэг нь тийм сайн биш. Сайн харагдахгүй ч түүний цаг үнэхээр солиотой. Хэдэн секунд вэ, ноёнтон? 49.8. 49.8! Мэдэж байсан! Би мэдэж байсан! Бурхан минь, үнэхээр мундаг. Би үнэхээр сайн!
Стэн аав: Би чамтай ганцаарчлан ярьж болох уу?
Стэн: Мэдээж. Цэцэрлэгийн үдэшлэг дээр уулзъя.
Франц хөтлөгч: Францын 16 дахь уралдааны чуулга Кастеллетэд тавтай морилно уу. Манай зочинд Виктор Мартинсд халуун алга ташилт. Тэрээр Альпын Академийн гишүүн, 2020 оны Европын аварга, мөн 2022 оны Формула гурвын дэлхийн аварга. Түүнд халуун алга ташилт.
Стэн: Бип, бип. Болгоомжтой! Энд явж байна. Хөөе, Макс! Миний Виктор яаж байна? Хэзээ бид сэлэх вэ? Миний дугаар байгаа юу? Санаж яв, чи хамгийн шилдэг нь. Бид эртний танилууд, гэхдээ тэр одоо дэлхийн аварга. Ямартай ч, би өөр нэг аваргыг харж байна. Чи F3-д уралдана.
Макс: Юу?
Стэн: Тэврэхгүй юм уу?
Макс: Надад санал хэлэх эрх байхгүй юу? Чи дандаа ингэж тулгадаг уу?
Стэн: Би шахахгүй л бол чи хийхгүй. Бусад хүмүүс чиний оронд орохын тулд юу ч хийхэд бэлэн. Чамд улирлын сүүлийн гурван уралдаанд оролцох боломж байна маш сайн багт, айхавтар толгой инженерийн хамт. Эсвэл чи Престиж Каргод буцаж очоод хэдэн зоосны төлөө ээлжээр ажиллана. Өөрийн чинь сонголт. Алив ээ. Алив ээ. Алив ээ.
Мюллер: Макс Ролланд? Чи энд юу хийж яваа юм? Чамайг харахад сайхан байна.
Макс: Чи Альпынд уралддаг юм уу?
Мюллер: Тийм. Би туршилтын жолооч. Яаж өрнөхийг харна, гэхдээ дажгүй. Сайхан баг.
Стэн: Чиний төлөө баярлаж байна.
Мюллер: Харин чи? Энд юу хийж байгаа юм? Буцаад жолоодож байгаа юу?
Макс: Үгүй ээ, тийм биш. Би дэмжих гэж ирсэн.
Мюллер найз охин: Байзнаарай, чи Паблогийн найз охин мөн үү?
Макс: Уучлаарай?
Мюллер: Энэ бол Макс, миний... Тэр бол...
Макс: Хуучны найз. Аюулгүй. Санаа зоволтгүй.
Мюллер найз охин: Явцгаая, эгч маань оройн хоолонд хүлээж байгаа.
Мюллер: За. Дараа уулзъя.
Стэн: Хуучин найз залуу юу?
Макс: Үгүй.
Стэн: Харамсалтай юм, царайлаг юм байна.
Макс: Юу гээч?
Стэн: Яг хуучин найз залуу чинь.
Макс: Таны шөрмөс татна шүү дээ.
Паулин: Зүгээр ээ. Хэт халуун биш. Хэт халуун биш. Намайг битгий түлчхээрэй. Тэр авгынхаа зургийг явуулаагүй.
Макс: Үнэхээр үү?
Паулин: Үгүй.
Макс: Би түүнийг... Тэр гайгүй шүү, үнэхээр.
Паулин: Үнэхээр үү?
Макс: Тийм ээ. Цэвэрхэн боллоо.
Паулин: Чи өчигдөр орой их орой ирсэн юм байна. Шууд л унтсан.
Макс: Тийм ээ, нэмэлт ээлж авсан. Их ядарсан.
Паулин: Чамайг гоё машинтай буулгасан залуу хэн юм?
Макс: Юу?
Паулин: Тэр чамд хэт хөгшин биш гэж үү? Надад таалагдахгүй байна.
Макс: Та хэтрүүлж байна.
Паулин: Тэр чамд мөнгө өгдөг юм уу?
Макс: Та тоглоод байна уу? Намайг юу гэж бодоо вэ? Тэр бол ажлын хүн. Би түүнд хүргэлт хийж өгдөг, тэгээд л болоо. За, би явлаа, оройтно. Та зүгээр биз?
Паулин: Хүргэлтүүд.
Макс: Тийм ээ, тэр жаахан хэтрүүлдэг. Гэхдээ надад F3-ийн машин жолоодох боломж санал болгосон.
Мел: Айн, тоглоод байна уу? Гайхалтай юм. Тэгээд чи одоо хүртэл энд юу хийгээд байгаа юм?
Макс: Ямар нэг юм болбол гэж.
Мел: Юу гэсэн үг юм?
Макс: Би өмнөх шигээ алдаа гаргавал. Эсвэл тэд бодлоо өөрчилбөл, бүтэхгүй бол, эсвэл би муу байвал. Мэдэхгүй ээ. Амьдрал тийм л байдаг шүү дээ?
Мел: Чамд ийм галзуу гайхалтай боломж ирсэн байна. Чи яг одоо бэлтгэл хийж байх ёстой. Хамгийн муудаа л гэхэд өөр ажил олдоно. Ямар ч байсан...
Макс: Ямар ч байсан Гэхдээ ээжид минь юу ч битгий хэлээрэй. Тэр үүнийг мэдэж болохгүй. Санаа зовох вий. Би сарын дараа эхнээсээ эхлэх байдалд орж магадгүй, тэгэхээр...
Мел: Өөрийгөө хохирогч болгохоо боль. Чи бут цохино. Ирэх жил хүмүүс чиний төлөө өрсөлдөнө. Чи өөрөө мэдэж байгаа. Үнэхээр шүү, үнэн.
Стэн: Аюулт Макс, засаагүй очир эрдэнэ минь. Бичиг баримтууд бүгд зүгээр. Чиний анхны F3 уралдаан. Бид Бельги рүү явна. Энэ амралтын өдрөөр фритс идэх нь дээ. Дараа уулзъя.
Макс: Энэ амралтын өдөр надад шалтаг хэрэгтэй болох нь.
Мел: Тийм үү?
Мел: Алив ээ! Ямар гайхалтай юм бэ!
Стэн: Туршилт 15:00 цагт эхэлнэ. Инженерүүдтэй очоод машиныг мэдэрч үз. Энд жолооч бол хаан. Өөрийн гэртээ байгаа мэт бай. Хэрэв тохируулга хийх хэрэгтэй бол, одоо л хийх цаг, за юу? Бүгд чиний төлөө энд байна. Гэртээ тавтай морил. Би буцаж ирнэ.
Мюллер: Тэгэхээр чи Жузеппег орлож байгаа юм уу? Надад хариу өгч болох байсан шүү дээ.
Макс: Чи энд юу хийж байгаа юм?
Мюллер: Би л чамаас наад асуултыг чинь асуух ёстой. Гэхдээ би аль хэдийн хариуг нь мэдэж байна. Анхааруулж байна, би цолоо хамгаалах ёстой. Энэ бол миний тэмцээн, миний ангилал, ойлгож байна уу?
Макс: Альпын яасан юм?
Мюллер: Би туршилтын жолооч. Би F3-ийг орхиогүй. Над руу яагаад ингэж хараад байгаа юм? Бид анх удаа хамт зам дээр гарч байгаа биш. Түүнээс гадна, би хариугаа авах ёстой.
Стэн: Довтлох хэрэггүй, Макс. Чи P7-д байна, төгс байрлал.
Макс: Гэхдээ тэр яг урд байна!
Мюллер: Виллийг тоох хэрэггүй, байраа барь.
Макс: Би чадна. Би өмнө нь хийж байсан.
Стэн: Энэ бол F4 биш.
Макс: Стэн, нэг зүйл санаа зовоогоод байна.
Стэн: Юу?
Макс: Миний дуулга.
Стэн: Санаа зоволтгүй, чи зүгээр л ядарсан байна.
Макс: Үгүй, би зүгээр.
Стэн: Анхаарлаа төвлөрүүл. Бас Виллийг март! Зорилгодоо анхаар. Макс, болгоомжлоорой!
Макс: Үгүй ээ!
Франц хөтлөгч: Өнөөдрийн ялагч бол Виллиам Мюллер. Улиралд ердөө хоёр уралдаан үлдээд байхад, Вилл хоёр дахь цолоо авах замдаа орлоо. Итгэмээргүй!
Сурвалжлагч: Сайн уу, хэдэн үг авч болох уу?
Макс: Хэлэх зүйл алга, ялагч тэнд байна.
Сурвалжлагч: Гэхдээ тэр танаас муу зураг авахуулдаг гэдгийг зөвшөөрөх үү?
Макс: Чамд жинхэнэ асуулт байна уу?
Сурвалжлагч: Байна. F3-ийн гараанд эмэгтэй хүн байх ёсгүй гэдэг хүмүүст юу гэж хэлэх вэ?
Макс: Уучлаарай? Дахиад хэл дээ. Намайг яагаад зовоогоод байгаа юм?
Стэн: За. Өнөөдөр ингээд дууслаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Инээмсэглэл дээрээ жаахан ажиллах хэрэгтэй. Чиний үзэмж чухал. Урам хугарсныг чинь мэдэж байна, гэхдээ анхны уралдаанд бол муугүй. Чи таван хүнийг гүйцэж, дараа нь жолоогоо алдсан.
Макс: Дугуй муудсан байсан.
Стэн: Тийм биш. Чи зүгээр л туйлдталаа ядарсан, хүлээн зөвшөөр. Чиний дугуйнууд зүгээр байсан. Сайн уу?
Стэн аав: Тэр зогсох ёстой байсан, хараал ид.
Стэн: Тийм ээ, мэдэж байна. Мэдэж байна. Тэр сайн хурд барьж байсан.
Стэн аав: Надад хамаагүй.
Стэн: Тийм ээ, ойлголоо.
Стэн аав: Эгнээндээ ор!
Стэн: Ойлголоо.
Стэн аав: Хүндлэл шаардаач!
Стэн: За. Тийм.
Макс: Бүх зүйл зүгээр үү?
Стэн: Тийм ээ, төгс. Бүх зүйл төгс. Гэхдээ чи байраа хадгалахыг хүсвэл маш хатуу бэлтгэл хэрэгтэй болно. Чи бэлэн үү? Бүхнээ зориулна биз?
Макс: За.
Стэн: За?
Макс: За!
Стэн: За тэгвэл. Муу мэдээ гэвэл дунджаар эмэгтэйчүүдийн булчингийн хэмжээ 30 хувиар бага. Чи аль хэдий нь галзуу мэт бэлтгэл хийдэг хүмүүсээс хоёр дахин их бэлтгэх хэрэгтэй болно. Мэднэ ээ, шударга биш. Гэхдээ бодит байдал ийм.
Макс: Би хэдэн тойрог хийх хэрэгтэй вэ?
Стэн: 10 дээр 30% нэмбэл хэд вэ?
Макс: Би мэдэхгүй, тоонд муу.
Стэн: Тэгвэл чиний рефлекс хэр вэ? Ёстой муу байлаа.
Макс: Танд оройн хоол хийсэн. Би өнөө орой оройтно. Дахиад уу?
Макс: Тийм ээ, нэмэлт ээлж авсан.
Стэн: Чиний туранхай хүзүүг бэхжүүлнэ. Чи тэсвэр тэвчээрээ сайжруулна.
Паулин: Тэр компани чамайг туйлдтал ажиллуулж байна аа?
Стэн: Өнөөдөр дөчин тойрог хийх хүртэл чи явахгүй.
Макс: Би чадна.
Дуу: ♪ Тэр солиотой ♪
Стэн: 29, 30. Одоо 30%ийг нэмэх үү?
Макс: Үгүй.
Стэн: Өө, тийм. Дахиад. Тоормос дар! Одоо! Бараг л.
Энгеррано: Ороод ир, тэр чамайг хүлээж байна.
Паулин: Өө, уучлаарай. Новш, новш. За. Хурдасгуур, хурд, тоормос. Бүх зүйл жолоонд байна.
Стэн: Чи дөрөвдүгээр араандаа үлдэх ёстой байсан. Рефлекс. Үгүй. Энэ чинь рефлекс. Яагаад ийм эрт тоормослоод байгаа юм?
Паулин: Үүнийг хар даа. Ухрах. Өө, новш!
Макс: Тийм ээ. Үүн дээр ажиллая.
Стэн: 48, 49, 50, 51. Тийм ээ, энэ үнэхээр аймшигтай.
Макс: За, дахиад оролдъё.
Дуу: ♪ Урьд хэзээ ч ингэж хичээгээгүй мэт ♪ ♪ Тэр солиотой ♪
Стэн: Хугацаа?
Стэн: Рефлекс. Алив, Макс. Чи чадна. Мэдээж, чи юу гэж бодов?
ТВ хөтөлбөр: Зүгээр л могой, матар, гүрвэлүүдийг ав. Яст мэлхий бол хэвлээр явагч. мөн хашаан дотор алхаж явна. Тэднийг жижиг торонд байлгаад, дараа нь хашаанд чөлөөтэй явуул. Орон зайтай байлга.
Дуу: ♪ Тэр солиотой ♪
Стэн: Рефлекс. Тийм ээ. Үнэхээр анхаарлаа төвлөрүүлэхэд юу болдгийг хар даа.
Макс: Намайг үргэлжлүүлээд явуул. Би чадна.
Стэн: Боллоо, боллоо! Боллоо! Боллоо, 20 тойрог дараалан 60 секундээс доош! Маш сайн байна!
Мюллер: Тэд төгс байна. Санаа зоволтгүй.
Макс: Бид 9 цагт гэж хэлээгүй бил үү?
Мюллер: Зүгээр ээ, Макс, 9:03 болж байна.
Макс: Би түрүүлж ирэхийг үнэхээр үзэн яддаг.
Мюллер: Мэдээж. Чамайг хэзээ ч хариулахгүй гэж бодсон.
Макс: Чамд нэг юм хэлэх гэж ирсэн юм. Энэ бүх хугацаанд таг чиг болсонд уучлаарай, гэхдээ би сургуулийн хэнтэй ч уулзахыг хүсээгүй. Чамтай ч бас.
Мюллер: Ойлгож байна. Гэхдээ би чамайг санасан шүү дээ.
Зөөгч: Та юу захиалах вэ?
Мюллер: Аан, түүний авч байгааг авъя, баярлалаа.
Зөөгч: Хөөх, ямар сайхан залуу вэ.
Макс: Зүгээр анхааруулчихъя. Уралдааны тухай ярина гэвэл би явлаа.
Мюллер: Өө, тийм үү?
Макс: Тийм.
Мюллер: Юунаас айгаад байгаа юм?
Макс: Би юунаас ч айгаагүй. Миний чамд хэлснийг зам дээр миний эсрэг ашиглахыг хүсэхгүй байна.
Мюллер: Тэгэхээр би чиний дайсан хэвээрээ юм уу?
Макс: Тийм ээ. Тийм байх.
Мюллер: Уучлаарай. Ямартай ч, анхны F3-ийн уралдаандаа чи үнэхээр сайн байсан. Хэрвээ замаас гараагүй бол, эхний гуравт орох байсан, гайхалтай.
Макс: Би уралдааны тухай ярихгүй гэж хэлсэн.
Мюллер: За. Харамсалтай нь, чамайг хараад би “Эцэст нь жинхэнэ өрсөлдөгч оллоо, үнэхээр тулж өрсөлдөх хүн” гэж бодсон. Гэхдээ тэгэхийн тулд уралдаанаа дуусгах хэрэгтэй. Тийм үү?
Макс: Найз бүсгүйдээ хариу бич дээ.
Мюллер: Баярлалаа.
Зөөгч: Юм идэх гэж байна уу?
Макс: Уучлаарай?
Зөөгч: Анзаарсан эсэхийг чинь мэдэхгүй ч энд “зоогийн газар” гэж бичсэн байгаа.
Мюллер: Хөөх.
Макс: Яачхаад байгаа юм?
Мюллер: Тийм ээ.
Макс: Алив. Эндээс явъя.
Мюллер: Санаа зоволтгүй, би төлнө.
Макс: Байз, надад илүү дээр санаа байна. Гурав...
Мел: Үгүй.
Макс: Хоёр...
Мюллер: Макс, боль.
Макс: Нэг. Яв.
Мюллер: Новш.
Зөөгч: Хөөе! Хөөе!
Макс: Зүгээр бололтой, тэр явчихлаа. Буцаад ирэхээс нь өмнө явъя.
Мюллер: Макс. Хүлээ.
Портимао хөтлөгч: Портимаод тавтай морил, нар гялалзаж, уралдааны гайхалтай амралтын өдрийг эхлүүлж байна. Улсын өнцөг булан бүрээс фэнүүд өмнөд Портимаог зорин иржээ. Нэг улирлын дараа.
Стэн: Машинд суу.
Макс: Байз. Түр хүлээ.
Майк: Байна уу?
Мел: Байна уу, Макс, ээж чинь ирсэн.
Макс: Юу?
Мел: Тэр энд байна. Тэр жолооны багштайгаа хамт ирсэн. Мэдэхгүй ээ, чамайг гэнэт баярлуулахыг хүссэн бололтой. Би яах вэ?
Макс: Би хүргэлт хийхээр явсан гээд хэл.
Паулин: Сайн уу, Мелани?
Мел: Үгүй, болохгүй. Тэр яг одоо Самиртай ярьж байна.
Макс: Новш. Тэгвэл өвдсөн гээд хэлчих.
Мел: Тэгвэл яагаад гэртээ байхгүй байгаа юм?
Макс: Мэдэхгүй ээ, худал ярихдаа чи сайн биз дээ?
Мел: Би товч намтар дээрээ худал бичихдээ л сайн, чамайг халхлахдаа биш. Чамайг яагаад ингэж нуугаад байгааг ойлгохгүй юм. Чи юунаас айгаад байгаа юм?
Макс: Мэдэхгүй. За, зүгээр л намайг Фэнвикийн шинэ загваруудын талаар сургалтад явсан гэж хэлчих. Тэгвэл болно. Тэр итгэнэ.
Мел: Намайг алж байна шүү.
Стэн: Хөөе, юу болж байна? Ямар сургалт гэнэ ээ?
Макс: Юу ч биш.
Мел: Байна уу?
Стэн: За, хөдөл, цаг боллоо.
Макс: За, чи чадна, чи хамгийн шилдэг нь. Би явах хэрэгтэй. Баяртай.
Стэн: Төвлөр! Учир нь өнөөдөр чи тэднийг гайхшируулна.
Портимао хөтлөгч: Гуравдугаар байранд, найман тойрог үлдээд, өнөөдөр огт өөр хүн шиг харагдаж буй Макс Ролланд байна. Гадна талын гайхалтай гүйцэлт. Түүний хөдөлмөр харагдаж байна. Тэр илүү шийдэмгий болж. Өнөөдөр үнэхээр эхний хоёрт орох боломж түүнд байна.
Стэн: Алив, явъя, Макс. Чи төгс байна. Цааш нь, шах.
Портимао хөтлөгч: Ролландын хувьд шинэ тойргийн рекорд. Тэр Ришетийг дотроос нь дайрч байна. Тоормосыг аль болох удаан барьж байна. Ришет мэхэнд орлоо. Бүрэн дүүрэн. Хар даа. Гайхалтай.
Стэн: Бага зэрэг хэтэрлээ. Болгоомжтой. Дугуйнууд чинь хэт халж байна. Тэсээд бай. Биднийг шагналын тавцанд хүргэ.
Макс: Би хоёрдугаарт явж байна. Би удаашрахгүй.
Стэн: Барьц хязгаарлагдана. Дугуйгаа хөргөж өгөөч. Бид уралдааныг дуусгах ёстой. Чи түүнд хэт ойр байна. Улаан бүсэд орлоо. Бага зэрэг сулла, хоёрдугаар байр маш сайн.
Макс: Зүгээр ээ, би юу хийж байгаагаа мэдэж байна.
Стэн: Макс.
Макс: Би түүнийг гүйцэж түрүүлээд дараа нь удааширна.
Портимао хөтлөгч: Макс Мюллерын ар талд. Тэр гадна талаас оролдож байна. Энд гүйцэж түрүүлэх нь маш эрсдэлтэй. Мюллер зайгаа хаах нь тодорхой. Мөн Ришет боломжийг ашиглаж байна. Ролланд нэг байр ухарлаа. Түүний дутмаг туршлага ил болж байна. Тэр цаг алдаж, дугуйгаа гэмтээж байна.
Стэн: Макс, намайг сонс. Чи дугуйгаа шатаах нь!
Макс: Зүгээр ээ! Надад үүнийг хийхийг зөвшөөр!
Портимао хөтлөгч: Хар даа, тэр дахиад довтолж байна. Түүнд гуравдугаар байранд байх бодол огт алга. Түүний уралдааныг харахад улирлын дунд хожуу ирсэн нь үнэхээр харамсалтай.
Стэн: Хараал ид, тэр сонсохгүй байна!
Портимао хөтлөгч: Өө, Тандер эргэхэд жаахан халтирч эхэллээ.
Стэн: Макс, намайг сонс. Чи дугуйгаа шатаах нь!
Портимао хөтлөгч: Түүний дугуй аль хэдийн дууссан, сүүлийн хоёр тойрогт илт харагдсан. За ингээд дуусаа. Тэр маш хурдан хурд алдаж байна. Хоёр машины барьцын ялгааг хар даа. Тийм ээ, одоо бүх талаас нь довтолж байна. Төгсгөлийн шулуун түүний хувьд маш хэцүү харагдаж байна. Ямар харамсалтай хэрэг вэ? Шагналын тавцанд гарч болох байсан ч хэт их шахаад бүхнийг алдлаа.
Макс: Стэн, би цааш хянаж чадахгүй нь.
Стэн: Новш, ийм юм болж болохгүй! Хараал идэг!
Портимао хөтлөгч: Тэр одоо долдугаар байранд орлоо. Үнэндээ харахад хэцүү байна. Миний ойлгохгүй байгаа зүйл бол яагаад хэн ч анхааруулга өгсөнгүй вэ?
Стэн: Юугаа бодож байсан юм? Яагаад намайг сонсоогүй юм? Чи шагналын тавцанд гарах байлаа. Бид ойрхон байсан. Чи надад итгэж эхлэх хэрэгтэй. Бид нэг баг шүү дээ.
Макс: Чи төгсгөлд намайг орхисон. Чи намайг ганцааранг нь үлдээсэн. Энэ чинь баг гэж үү?
Стэн: Тийм ээ, аав аа. Та харсан уу? Бид ойрхон байсан биз дээ? Тийм ээ, мэдэж байна, тэр намайг сонсоогүй. Гэхдээ арай дээр байсан. Ядаж уралдаанаа дуусгасан. Тийм ээ. Ааваа, би... Новш. Чи үүнийг сонсоогүй.
Макс: Тэгэхээр би аавын чинь төлөө уралдаж байгаа юм уу? Тийм учраас тэр намайг авсан хэрэг үү? Бяцхан хүүдээ бэлэг болгож өгсөн хэрэг үү?
Стэн: Яг ингэж хэлэхээр ч жаахан... Гэхдээ би... Сонс, Макс, энэ юуг ч өөрчлөхгүй. Миний буруу, чамд хэлэх ёстой байсан юм. Цаашдаа бүгдийг ярилцах болно. Макс! Сүүлийн нэг уралдаан, бид тэднийг бут ниргэнэ.
Макс: Ээж ээ, ээж ээ, юу болоод байна? Би түргэн дуудлаа.
Паулин: Юу ч биш.
Макс: Халтирсан уу? Юу болсон юм? Юун дээр унасан юм? Та зүгээр үү?
Паулин: Зүгээр ээ.
Макс: Новш, цус гарч байна.
Паулин: Намайг сонс.
Макс: Цус гарч байна!
Паулин: Намайг сонс. Би зүгээр.
Макс: Үгүй, та зүгээр биш. Би таныг үхчихлээ гэж бодлоо. Та бүхнийг чадна гэж боддог, гэхдээ чадахгүй. Та хөгжлийн бэрхшээлтэй.
Паулин: Мэдэж байна, баярлалаа.
Макс: Би тусалъя.
Паулин: Зүгээр ээ, би өөрөө чадна.
Макс: Та чадахгүй.
Паулин: Би чадна! Надаас холд!
Макс: За, тэгье.
Мюллер: Болзоонд жаахан орой биш үү? Энд юу хийж байгаа юм?
Макс: Толгойгоо цэгцлэхээр ирсэн.
Мюллер: Тийм ээ, би ч бас заримдаа тэгдэг. Бид их юм туулсан. Дандаа сайхан дурсамж биш.
Макс: Тийм ээ.
Мюллер: Гэхдээ санаж байна. Хачин л юм. Бидний өрсөлдөөн надад үнэхээр таалагддаг байсан.
Макс: Заримдаа чи л намайг жинхэнэ ойлгодог хүн юм шиг санагддаг.
Мюллер: Үнэндээ бол би чамайг огт ойлгодоггүй.
Макс: Санаа зоволтгүй, би өөрийгөө ч ойлгодоггүй.
Мюллер: Бид хэзээ ч хамт байж чадахгүйг чи мэднэ биз? Би энэ амралтын өдөр чамайг шалгаруулалтад бут ниргэнэ, чи намайг үзэн ядна. Дараа нь Бямба гарагийн Гран Прид ч мөн адил. Байнга л тийм байх болно.
Макс: Чи бол новш. Чи новш, гэхдээ үнэнийг хэлсэн. Гэхдээ энэ амралтын өдөр чамайг би ялна.
Франц хөтлөгч: Ирсэн та бүхэнд баярлалаа. Формула гурвын улирлын сүүлийн уралдааны Прованс тойрог замд тавтай морилно уу. Шалгаруулалтын спринтүүд нэг цагийн дараа эхэлнэ. Танд гайхалтай шоу бэлдсэн.
Макс: Стэн! Стэн, наашаа ир.
Стэн: Юу болсон?
Макс: Мэдэхгүй байна, би чамайг сонсохгүй байна. Холболт муу юм шиг байна.
Стэн: Хүлээ, шалгая. Нэг, хоёр, нэг, хоёр, шалгаж байна. Сонсогдож байна уу?
Макс: Үгүй, тасалдаад байна.
Стэн: КэйДи КэйТү, Стэн, сонсогдож байна уу? Тэр энд юу хийж байгаа юм?
Стэн аав: Стэн хаана байна?
Стэн: Би буцаад ирье, за?
Макс: За.
Стэн: Аав, та энд юу хийж байгаа юм бэ?
Стэн аав: Түүнийг машинаас гаргаад Жузеппег оруул.
Стэн: Та ингэж болохгүй, аав аа.
Стэн аав: Болохгүй гэж юу гэсэн үг вэ? Энэ чинь миний баг, би хүссэнээ хийж чадна.
Стэн: Уралдааны өмнөхөн түүнийг сольж болохгүй.
Стэн аав: Ямар ялгаа гарна гэж? Улирлын сүүл шүү дээ.
Стэн: Надад нэр хүнд байна.
Стэн аав: Чи надад тэр охин бидэнд анхаарал татна гэсэн. Тийм ээ, үнэн. Бүгд л бидний тухай ярьж, шоолж байна. Бид инээдэм наадгай болж байна. Дээрээс нь тэр хэвлэлд хүн ч доромжлолгүйгээр ярьж чаддаггүй. Чи надад Жузеппегээс илүү сайн жолооч амласан.
Стэн: Тэр тийм биш. Аав аа, намайг сонс. Одоо 2024 он. Тэр энэ уралдаанд байгаа цорын ганц эмэгтэй. Ямар ч үр дүн гаргасан тэр онцгой харагдана. Энэ бол бидэнд ашигтай. Түүнийг ямар хөөрхөн гэдгийг чи харсан биз дээ. Бүгд түүн рүү харж байна. Спорт Авто түүнтэй ярилцлага хийхийг хүсэж байна. Мөн машинтай нь зураг авна. Сайн мэдээ.
Стэн аав: Зураг авалт. Намайг юу ажиллуулж байна гэж бодоо вэ? Загварын агентлаг уу?
Стэн: Аав аа, бид хоёулаа эмэгтэй хүн хэзээ ч эрэгтэй жолоочийн түвшинд хүрэхгүйг мэдэж байгаа ч, дэлхий дахинд итгүүлэх хэрэгтэй. Энэ яг л багт хэрэгтэй зүйл, орчин үеийн өнгө аяс. Юу гээч, түүнийг шалгаруулалтын уралдаанд оруул. Хэрвээ тэр эхний гурван байрт орохгүй бол, би дахиж танаас ямар ч зүйл гуйхгүй гэдгээ амлая.
Стэн аав: Бүр зул сарын баяраар ч.
Стэн: Бид зул сар тэмдэглэж байгаагүй.
Стэн аав: Болж байна. Энэ танай жолооч уу?
Мейер: Формула нэгд хэдэн эмэгтэй орж байсан гэдгийг чи мэдэх үү? Тав, нэг нь ч улирлаа дуусгаагүй.
Мюллер: Чамайг хараад “Эцэст нь жинхэнэ өрсөлдөөн гарч ирлээ” гэж бодсон. Гэхдээ тийм байхын тулд чи уралдаанаа дуусгах ёстой байх.
Стэн аав: Бүгд л биднийг шоолж байна. Бид инээдэм наадгай болсон.
Макс: Тийм болохоор л намайг авсан юм уу? Бяцхан хүүдээ бэлэг болгож өгсөн хэрэг үү?
Стэн: Ямар ч эмэгтэй эрэгтэй жолоочийн төвшинд хэзээ ч хүрэхгүй.
Франц хөтлөгч: 25 дугаартай машинд юу болоод байна?
Стэн: Макс, юу болоод байна? Чи юу хийгээд байгаа юм? Машинд асуудал гарсан уу?
Франц хөтлөгч: Тэр зам хааж байна.
Стэн: Яв, Макс.
Франц хөтлөгч: Ингэвэл үүнээс болж улаан туг
Стэн: Яв, яв.
Франц хөтлөгч: гарах нь гарцаагүй.
Стэн: Новш! Макс!
Франц хөтлөгч: Итгэмээргүй юм! Тэр явахаас татгалзсан гэж байна.
Макс: Хэн бэ?
Паулин: Зүгээр л би.
Макс: Та наашаа яаж ирсэн юм?
Паулин: Өчигдөр үдээс хойш гарсан. Дөнгөж сая ирлээ.
Макс: Хэдэн цаг болж байна?
Паулин: Нэг цаг.
Макс: Би тэгтлээ удаан унтсан гэж үү?
Паулин: Тийм ээ, сонин шүү. Анх удаа мини картын уралдаанд хожигдсон өдрийг чинь санагдуулж байна. Чи 48 цаг тасралтгүй унтсан. Би их санаа зовсон. Моно эсвэл өөр зүйл болсон гэж бодсон. Гэтэл үгүй, зүгээр л их гунигтай байсны шинж байсан. Тэр үед л би ойлгосон, чи үүнд зориулагдсан гэдгийг, уралдаанд, өрсөлдөөнд.
Макс: Ээж ээ, би танд нэг зүйл хэлэх ёстой. Бидний амлалтыг санаж байна уу? Би зөрчсөн. Би уралдааны машин барьсан бас F3 аваргад бүртгүүлсэн. Уучлаарай.
Паулин: Намайг тэнэг гэж бодоо юу? Царай чинь, нүд чинь, явж байгаа чинь хүртэл шөнийн дотор өөрчлөгдсөн. Надад ойлгоход бага зэрэг хугацаа орсон, гэхдээ Ферраригаар чамайг хүргэж өгдөг залуу нууцлаг хүн биш шүү дээ.
Макс: Уучлаарай, ээж ээ.
Паулин: Үгүй. Уучлал гуйх ёстой нь би, хонгор минь, чамайг бодохоосоо өмнө өөрийгөө бодсондоо.
Макс: Ээж ээ...
Паулин: Зүгээр л би чиний төлөө айсан юм. Чамайг над шиг болоосой гэж хүсээгүй. Айх нь зүгээр ээ, хонгор минь. Айдас амьдралын нэг хэсэг. Гэхдээ, хэрвээ би бяцхан охиноо мөрөөдлөө дагахаас нь зогсоовол би өөрийгөө хэзээ ч уучлахгүй.
Макс: Ээж ээ...
Паулин: Уучлаарай, хайрт минь. Маш их уучлаарай. Би чамд хайртай. Өнөөдөр улирлын сүүлийн уралдаан биш билүү?
Макс: Та бүгдийг мэдэх юм аа. Би үргэлж бүхнийг балладаг. Би өчигдөр шалгаруулалтын уралдааны эхлэлийг хаасан.
Паулин: Тэгэхээр чи сүүлд эхэлнэ, өмнө нь ч хийж байсан.
Макс: Үгүй ээ, багийн менежер намайг сольчихсон. Тэд намайг дахиж машинд суулгахгүй.
Паулин: Тэр хөгшин залуу чамд тусалж чадахгүй гэж үү? Тэр нөлөөтэй хүн шиг харагдсан.
Макс: Үгүй, чадахгүй.
Паулин: Юу? Яагаад? Макс.
Макс: Ямартай ч нэг цагийн дараа эхэлнэ. Би амжихгүй ээ, ээж ээ.
Паулин: Нэг цагийн дараа гэж үү? Тэгвэл хурдал. Мел.
Мел: Сайн уу?
Макс: Чи энд юу хийж байгаа юм?
Паулин: Энэ хайрцгуудыг би ганцаараа авчраагүй юм шүү. Бид явах хэрэгтэй. Нэг цаг бол их хугацаа биш. Явцгаая.
Мел: За, дотоод чөтгөрүүдээ гаргах цаг чинь боллоо. Ядаж шатаагаагүй нь сайн.
Паулин: Гэхдээ жолоог би барина.
Мел: Тэр зүг биш, өнөөдөр зах ажиллаж байна.
Макс: Аваач, аваач, аваач. Стэн, аваач ээ, новш!
Стэн: Ашгүй дээ. Би чамд дор хаяж 20 мессеж үлдээсэн. Би чамайг үхчихлээ л гэж бодсон.
Макс: Намайг сонс. Би зам дээр очоод өөрийн байраа буцааж авна. Хэрвээ Жузеппе миний машинд байвал, би орвонгоор нь эргүүлнэ.
Стэн: Юу яриад байгаа юм?
Макс: Сүүлчийн нэг уралдаан. Чи надад ядаж үүний өртэй.
Стэн: Мэдээж, гэхдээ түр байз, би...
Макс: Мэдээж хаалттай байна.
Паулин: Хаалттай биш.
Макс: Ээж ээ!
Мел: Яаж байна аа? Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй!
Макс: Ээж ээ!
Мел: Унадаг дугуйчин.
Паулин: Уучлаарай, эрхэм ээ.
Макс: Бид үхэх нь.
Паулин: Өнөөдөр бол үгүй. Өнөөдөр биш. Алив ээ. Бид уралдана, хонгор минь.
Макс: Харж л байя.
Мел: Тэр галзуу юм.
Стэн: Зүгээр үү?
Жузеппэ: Юу?
Стэн: Юу?
Жузеппэ: Чи юу хийж байгаа юм? Ээ, инээдтэй биш шүү, найз аа.
Стэн: Өө, хараал идэг.
Жузеппэ: Хөөе, намайг эндээс гаргаач!
ЭлСи төлөөлөгч: Сайн байна уу, Виллиам?
Мюллер: Сайн байна уу?
ЭлСи төлөөлөгч: Таны ялалтыг тэмдэглэхээр бүгдийг авчирлаа.
Мюллер: Гайхалтай.
ЭлСи төлөөлөгч: Бидэнтэй нэгдэхээсээ өмнө ЭлСид...
Уралдаанч: Хөөе, Вилл. Хэн ирснийг хар даа.
Мюллер: Их баярлалаа. Дараа уулзъя.
Паулин: Болгоомжтой. Би хөгжлийн бэрхшээлтэй.
Мел: Уучлаарай.
Паулин: Замаас гар, гар, гар.
Стэн: За, төлөвлөгөө өөрчлөгдлөө. Макс 28-р машиныг барина.
Техникч эр: Юу яриад байгаа юм? Бидэнд цаг алга.
Стэн: Түүнийг тоормосонд хүргэхийн тулд би педалийг нь сонгосон.
Макс: Уучлаарай.
Стэн: За?
Техникч эр: За.
Стэн: Яв. Энэ балай юманд үлдсэн нэр хүндээ ашиглаж байна.
Макс: Би түүний тухай сонсмооргүй байна. Тэгээд ч, чамд хэлэх юм үлдээгүй.
Стэн: За.
Мел: Яв, Макс. Тэднийг бут цохиорой.
Стэн: Алив! Бид таван минутын дараа халаалтад бэлэн байх ёстой.
Дуу: ♪ Яв ♪
Тэмцээний хөтлөгч: Шалгаруулалтын уралдааны дараа уралдаан эхэлнэ. Гран При яаж өрнөх нь их тодорхой боллоо. Виллиам Мюллер өчигдөр өрсөлдөгчдөөсөө таван секундээр хурдан байсан. Тэр ирэх жил Альпин багт нэгдэхээсээ өмнө сүүлчийн ялалтаар дуусгахыг хүсэж буй биз ээ.
Паулин: Уучлаарай.
Мел: Баярлалаа.
Паулин: Уучлаарай.
Хамгаалагч: Та хэн бэ?
Паулин: Эзний охин.
Мел: Уучлаарай.
Паулин: Тусгай хүмүүс.
Мел: Зам тавь.
Үзэгч: Ёооё. Болгоомжтой.
Паулин: Уучлаарай.
Мел: Хөлөө аваарай.
Паулин: Баярлалаа. Төгс. Маш сайн.
Мел: За, тэр хаана байна?
Стэн: Зам ердийнхөөс илүү халуун байна. Чи өнөөдөр дугуйгаа илүү анхаарах хэрэгтэй. Макс? Намайг сонсож байна уу, Макс? Энэ холбоо үнэхээр хог юм аа.
Макс: Үгүй ээ , зүгээр ажиллаж байна.
Стэн: За. Зүгээр л надтай яримааргүй байна уу?
Макс: Тийм.
Стэн: Яагаад гэдгийг асууж болох уу?
Макс: Үгүй.
Тэмцээний хөтлөгч: Бүх жолооч нар гараанд жагссан байна. Тэд хэдхэн секундийн дараа гараанаас хөдөлнө. Заримд нь энэ сүүлчийн завсарлага ч байж магадгүй. Бусдад нь энэ анхны ялалт нь ч байж мэднэ. Харцгаая. Тэгээд тэд хөдлөлөө! Бүх жолооч нарт сайн эхлэл боллоо, ялангуяа Тандер 28-д.
Стэн: Сайн эхлэл, гэхдээ битгий яар, за?
Макс: Ярихгүй байж болно шүү, за? Би чадна.
Тэмцээний хөтлөгч: Төгс эхлэлийн дараа, уралдаан эхэллээ. Бид аль хэдийн 28 дугаартай Жузеппе Маттонигоос бага зэрэг идэвх харж байна. Тэр гайхалтай эргэн ирэлт хийж байна. Тэд үнэхээр бүхнээ дайчилж байна. Тэд хоорондоо хэдхэн сантиметрийн зайтай байна. Тэгээд тэд мөргөлдлөө.
Макс: Эд нар чинь галзуу юм уу?
Стэн: Чи зүгээр үү? Макс?
Макс: Одоо л надад санаа зовж байна уу? Сэтгүүлийн нүүрэнд л гарахад хангалттай гэж бодсон юм сан?
Стэн: Юу?
Тэмцээний хөтлөгч: Гайхалтай. Маттони жолоодож буй 28-р машин дахин нэг байр ахилаа.
Макс: Энэ чамд хангалттай авьяас байна уу?
Тэмцээний хөтлөгч: Жаахан засвар. 28 дугаартай машиныг Макс Ролланд жолоодож байгаа бололтой, Жузеппе Маттони биш байна. Тэрээр дахин нэг байр урагшиллаа.
Макс: Би тэдэнтэй өрсөлдөж чадахгүй юм шиг байна.
Стэн: Энэ чиний бодож байгаа зүйл биш, Макс. Би...
Макс: Зүгээр л хөөрхөн болохоор л уу? Чи намайг чадна гэж итгүүлсэн ч үнэндээ огт тоогоогүй. Энэ бүхэн өөрийгөө аавынхаа өмнө гоё харагдуулахын тулд тийм үү?
Стэн: Чамд сонсгосонд уучлаарай. Би түүнд сонсохыг хүссэн зүйлийг нь л хэлсэн, тэгээд л болоо. Ёкогоос болгоомжлоорой. Тэр замын дунд хэсгийг үргэлж эзэлдэг. Гадна талаас хуурч болно тэгээд...
Макс: Дотор талаас нь гүйцэж түрүүлэх үү? Тиймэрхүү л юм.
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд дахин нэг жолоочийг гүйцэж түрүүллээ. Тэр гал шиг байна!
Стэн: Макс. Би аавдаа бодсоноо үнэнээр нь хэлбэл тэр итгэхгүй байсан болохоор ингэж хэлсэн.
Макс: Тэгвэл чи юу гэж боддог юм? Алив ээ, хэлээд өг.
Стэн: Болгоомжтой, урд талд мөргөлдөж байна. Макс? Макс, зүгээр үү?
Макс: Тийм, зүгээр ээ, арайхийж мултарлаа.
Тэмцээний хөтлөгч: Өнөөдөр тэд бараг нийлж явж байна.
Стэн: Шар туг, хурд сааруул. Аюулгүйн машин гарч ирэх нь. Том осол.
Тэмцээний хөтлөгч: Хөөх, тэр дахин уралдаанд орлоо. Итгэмээргүй!
Мел: Юу болоод байна аа?
Паулин: Тэд цэвэрлэгээ хийж байх хооронд аюулгүйн машины ард явж, байраа хадгална. Энэ нь түүнд тэргүүлэгчдэд ойртох боломж олгоно.
Макс: Тэгээд? Чи үнэндээ юу гэж боддог юм?
Стэн: Би чам шиг жолоочтой өмнө нь уулзаж байгаагүй. Маш хурдан, маш зөн совинтой. Чамайг үнэхээр хол явах чадвартай гэж бодож байна. Миний хэзээ ч хүрээгүй хэмжээнд. Чи үнэхээр тасархай жолооч.
Макс: Стэн, надад мэдэх ёстой ганц зүйл байна. Хэрвээ би эрэгтэй байсан бол чи надад яг ингэж туслах байсан уу?
Стэн: Үгүй ээ, мэдээж үгүй. Учир нь тэд чамайг булаацалдах байсан. Ивээн тэтгэгчид, багууд, бүгд. Тэгээд чи над руу харах ч үгүй байлаа. Энэ “хэрвээ би эрэгтэй байсан бол” гэсэн яриагаа болих хэрэгтэй, энэ чинь зүгээр л шалтаг биз дээ? Хэрвээ чи шилдэг нь байхыг хүсвэл, шилдэг гэдгээ нотол, бүх эргэлзээг арилга. Хүндлэлийг зам дээр олж авдаг.
Тэмцээний хөтлөгч: Аюулгүйн машин эцэст нь буцаад орж байна. Тэргүүн байранд байгаа Вилл Мюллер дахин эхлүүлэх гэж байна.
Стэн: Урагшаа. Тэдний өгзгийг өшиглө, аварга минь!
Тэмцээний хөтлөгч: Тэгээд тэд дахин хөдөллөө. Макс Ролланд хурдаа сулруулж байна. Зургаан тойрог үлдсэн ч Вилл Мюллер одоогоор тэргүүлсээр харин өрсөлдөгчдийнх нь зөрүү нэмэгдсэнгүй.
Макс: Миний хэмнэл алдагдчихлаа. Дугуйнууд зүгээр үү? Ямартай ч өнөөдөр барианд орно гэж төлөвлөж байна.
Стэн: Чи хэт их шахсан. Одоо жаахан болиод тэднийг хооронд нь тулалдуулчих.
Макс: Би араас явах дургүй.
Стэн: Түүнийг гүйцэж түрүүлэхийг зөвшөөр. Бас дугуйндаа хөрөх хугацаа өг.
Макс: Чи солиорчихоо юу?
Стэн: Зайгаа барь. Бүү дайр. Тэд удахгүй хүчээ барна.
Макс: Гэхдээ барианд хоёр тойрог л үлдсэн.
Стэн: Надад итгэ. Нэг удаа тэвч. Өө, энэ чинь ямар тэнэг юм бэ.
Тэмцээний хөтлөгч: Ролланд уралдааны төгсгөл хүртэл ингэж барьж чадах болов уу? Тэр удааширч байх шиг.
Тэмцээний хөтлөгч: Түүнийг гүйцэж түрүүллээ.
Стэн: За, яг төгс. Холхон байж, дугуйдаа зөөлөн хандаарай, за?
Макс: За.
Паулин: Би ойлгохгүй байна, тэр одоо дайрах ёстой шүү дээ.
Мел: Ямар нэгэн мэх хийж байгаа нь тодорхой.
Тэмцээний хөтлөгч: Вилл Мюллер жаахан хурд алдлаа, мөн өрсөлдөгчид нь ойртож эхэлж байна.
Стэн: Боллоо, Вилл халтирч байна. Түүний дугуйнууд дуусжээ. Чи одоо ойртож болно. Дайралтад ор. Намайг хэлэхээр давшихад бэлэн байгаарай.
Тэмцээний хөтлөгч: Тэд уралдааны төгсгөлд ойртож байна.
Макс: Хөөх, тэр юу байсан бэ? Хөдөлгүүр зүгээр үү?
Стэн: Хөдөлгүүр зүгээр.
Макс: Итгэлтэй байна уу?
Техникч эр: Хараач. Бүгд зүгээр.
Стэн: Боллоо. Чи тойрог бүрд аравны хоёроор нөхөж байна. Дайр. Тоормосон дээр бага барьж, эргэлтээс гарахдаа бүх хүчээ гарга. Тэдэнд үзүүлээд өг.
Дуу: ♪ Маш хөгжилтэй байсан, чи маш хүчтэй мэдэрч байна ♪
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд довтолж эхэлж байгаа бололтой. Тэр маш эрсдэлтэй жолоодлого хийхийг оролдож байна. Тэгээд одоо хөдөллөө. Түүнийг юу ч зогсоож чадахгүй мэт.
Паулин: Яв, яв, яв, яв, яв. Яв даа, яв, яв, яв. Алив ээ.
Мел: Тийм ээ. Тийм!
Стэн: Маш барьцгүй байсан ч чи чадлаа.
Макс: Стэн, чи ядаргаатай байна.
Стэн: Өө, за тийм байна.
Макс: Вилл хаана байна?
Стэн: Чамайг хүлээж байна. Чи түүнийг гүйцнэ.
Тэмцээний хөтлөгч: Бид энд Макс Ролландын хувьд гайхалтай төгсгөлийг харж байна, зургадугаараас гуравдугаар байранд ердөө хоёр эргэлтэд орлоо.
Вилл техникч: Болгоомжтой, Вилл, байдал ширүүсэж байна. Ролланд зургаан аравны зайтай байна.
Мюллер: Мэднэ, би арын тольтой.
Тэмцээний хөтлөгч: Гуравдугаар байрыг ингэж буцаан авах гэж. Ингээд л боллоо, Макс Ролланд Мюллерын ард дахин орлоо.
Стэн: Хөөе, хөөе, хөөе, хөөе. Өө, бурхан минь.
Макс: Стэн, би анхаарах хэрэгтэй байна.
Стэн: Аан? Өө, уучлаарай. Би дуугүй байя.
Техникч эр: Стэн, Стэн.
Стэн: Одоо биш.
Техникч эр: Аав чинь ирчихсэн байна.
Стэн аав: Одоо дууссан. Дараагийн тойрог дээр зогс гэж хэл.
Стэн: Юу? Гэхдээ тэр хоёрдугаар байранд явж байна.
Стэн аав: Жузеппе л жолоодох ёстой. Тэр хасагдана. Бид зүгээр ээ. Одоо үүнийг шууд зогсоо.
Стэн: Аав аа, түүнийг уралдаанаа дуусгахыг зөвшөөр.
Стэн аав: Станислас, түүнд нэн даруй зогс гэж хэл.
Стэн: Үгүй.
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд ялалтад хүрэхэд хоёр тойрог дутуу байна. Тэр бүгдийг ардаа үлдээж байна.
Стэн: Битгий сулла. Түүнийг дарамтад байлга. Чи маш сайн байршилд байна. Бага зэрэг тоормосол. Тийм. Чи чадна аа. Чи чадна, Макс!
Тэмцээний хөтлөгч: Тэгээд Ролланд чадлаа. Итгэмээргүй.
Паулин: Тийм ээ!
Стэн: Чи ёстой алж байна.
Тэмцээний хөтлөгч: Боллоо! Макс Ролланд сүүлийн тойрогт орохдоо тэргүүллээ. Гайхамшигтай. Түр хүлээ. Энд юу болж байна? Түүний машинаас утаа гарч байна.
Макс: Гэнэт маш халаад эхэллээ. Би шатаж байна.
Стэн: Тийм ээ, чи үнэхээр дүрэлзэж байна. Чи түүнийг гүйцсэн. Чи түүнийг шатаана!
Макс: Үгүй ээ, би машин үнэхээр шатаж байна гэж хэлж байна.
Стэн: Юу?
Стэн аав: Стэн, Стэн, бурхныг бодож түүнд зогс гэж хэл.
Паулин: Юу болоод байна?
Стэн аав: Макс, энэ бол КлермонТоннерр. Даруй хайрцагт ор. Тосны даралт унаж байна.
Макс: Арван эргэлт үлдсэн.
Стэн аав: Одоо шууд зогсоо, эс тэгвээс би чамайг шүүхэд өгнө.
Макс: Тэгвэл би сайн хуульч авах хэрэгтэй болох нь.
Стэн аав: Тэр юу гээд байна?
Паулин: Юу болоод байна, Мелани?
Стэн аав: Чи түүнтэй ярь! Бурхан минь!
Стэн: Түүний зөв, Макс, хэтэрхий аюултай байна. Уучлаарай, гэхдээ одоо буцаж ирэх хэрэгтэй. Макс?
Макс: Би юу ч харахгүй байна.
Паулин: Юу болоод байна ? Мелани, намайг өргө. Намайг өргө.
Стэн: Болохгүй байна!
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд машин нь шатаж байхад ч зогсохгүй байгаа бололтой. Тэр уралдааныг дуусгахын тулд бүхнийг эрсдэлд оруулж байна.
Макс: Хэт халуун байна, би чадахгүй нь.
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд дахин нэгдүгээр байранд орлоо.
Стэн: Тийм ээ!
Тэмцээний хөтлөгч: Тэр барианд бүхнээ зориулж байна. Тэд мөр зэрэгцэн явж байна.
Стэн: Тийм ээ!
Макс: Би чадлаа!
Стэн: Тийм ээ!
Тэмцээний хөтлөгч: Макс Ролланд энэ уралдаанд Вилл Мюллерийг яллаа.
Стэн: Багийг дуудаарай.
Тэмцээний хөтлөгч: Ямар гээч уралдаан бэ!
Паулин: Зам тавиарай.
Мел: Уучлаарай.
Паулин: Уучлаарай. Уучлаарай. Өө, хайрт минь. Чи намайг айлгалаа.
Мел: Чи галзуурчхаж, Макс. Чи үнэхээр солиотой юм.
ЭлСи төлөөлөгч: Баяр хүргэе. Ямар гээч уралдаан бэ! Ямар гээч жолооч вэ!
Стэн: Би хэлсэн биз дээ? Тийм биз? Чи ёстой тасархай жолооч! Хараач! Тийм ээ!
ЭлСи төлөөлөгч: Бид түүнийг ажиглаж хэрэгтэй. Нэр нь хэн бэ?
Стэн аав: Макс. Хүү шиг.
Стэн: Энэ чинийх!
Шүүгч: Зам тавиарай.
Макс: Хасагдсан. Аюултай жолоодлого гэж үзжээ. Намайг насан туршид хориглоогүй нь жинхэнэ гайхамшиг.
Стэн: Хөөе! Макс! Юу байна?
Макс: Сайн. Чи хэр байна? Энэ бүгд юу вэ?
Стэн: Би том шийдвэр гаргасан. Би эцэст нь өөрийнхөөрөө явна. 40 хүртлээ аавынд амьдарч болохгүй.
Макс: Чи 40 хүрчихсэн шүү дээ.
Стэн: Ямар ч байсан, би хотод байр авна. Илүү дээр байх болно. Аан тийм, аав цуглуулгаа буцааж авч байна, миний хайртууд.
Макс: Тэгэхээр чамайг хөөж байгаа юм байна. Хотын байр чинь ээжийнх чинь биз дээ.
Стэн: Чамайг санасан шүү. Аавтай минь байдал ямар байна? Чамд сайн хандаж байна уу?
Макс: Стэн, би дараагийн улиралд чиний аавын төлөө уралдахгүй.
Стэн: Юу?
Макс: Би Альпын академид элссэн.
Стэн: Итгэмээргүй.
Макс: Би Формула хоёрт АРТ-тэй суудал авсан мөн Формула нэгт Кастеллед... туршилтаар орно.
Стэн: Юу?
Макс: Бас...
Стэн: Өө үгүй ээ, Вилл чамайг жирэмсэн болгочхож.
Макс: Бурхан минь, үгүй ээ. Надад арын албанд хамт байх хүн хэрэгтэй. Итгэж болох хүн.
Стэн: Тийм ээ.
Макс: Сонирхох хүн мэдэх үү?
Стэн: Түр хүлээ, чи намайг инженерээ болгох гэж байна уу?
Макс: Тийм ээ.
Стэн: Тэгэхээр би чиний муухай аашийг дахиад нэг жил тэвчих хэрэгтэй юу?
Макс: Тэврэлдвэл яаж байна? Үлдсэн нь түүх болсон доо. Одоо бид Пол Рикардын зам дээр байна, энд би анх удаа Формула нэгт уралдана, албан ёсоор. Тэсэхгүй нь.
Хөтлөгч эр: Зогсоо. За, сайхан боллоо, авлаа.
Макс: Хэрэгтэй бүхнээ авсан уу?
Хөтлөгч эр: Тийм ээ.
Макс: Ашгүй.
Хөтлөгч эр: Гайхалтай. Аян замд чинь дахин баяр хүргэе. Маш их урам зориг өгч байна.
Макс: Маш их баярлалаа.
Мел: Сайн ажиллалаа.
Хөтлөгч эр: Уучлаарай, би ганц сүүлийн асуулт асууя. Маш онцгой эмэгтэй F1 жолоочдын клубд багтах ямар санагддаг вэ?
Макс: Үнэнийг хэлэхэд, би тийм их боддоггүй. Мэдээж бахархаж байна, гэхдээ миний хувьд энэ бол жолоочийнхоо чадварыг харуулах боломж бас байх ёстой газартаа байгаагаа батлах явдал. Тэгээд л болоо. Би хүндлэлийг зам дээр олж авдаг гэдгийг сурч авсан. Зам дээр эрэгтэй, эмэгтэй гэж байхгүй, зөвхөн жолоочид л байдаг. Жолооч байна гэдэг ганц л утгатай. Хамгийн хурдан нь байх.
TRAILER
Мег: Чи үнэхээр F1-д уралддаг байсан юм уу? Яг юу болсон юм? Яагаад больчхов?
Паулин: Чамд хэлээгүй юм уу?
Стэн: Макс Ролланд, 2018 оны мини картын уралдааны аварга. Евро Өсвөрийн хоёр удаагийн аварга.
Макс: Намайг мөрдсөн юм чинь уралдахаа больсныг минь мэдэх л байлгүй.
Стэн: Өө, уралдахаа больчихсон юм уу? Уралдахаа больчихсон гэнэ ээ. Дахиад уралдах өдөр хүртэл чинь. Хоёулаа хамтдаа хол явна аа. Байр сууриа хадгалмаар байвал чамд чанга хатуу бэлтгэл хэрэгтэй.
Мюллер: Чадах юм чинь ердөө энэ үү?
Макс: Дасаад хэрэггүй л байх шүү.
Стэн: Рефлекс чинь хэр байна? За за. Нисэхээс айдаггүй биз дээ?
Макс: Тийм ээ.
Стэн: Гайхалтай.
Мюллер: Хоёулаа хамт байж чадахгүйг мэднэ биз дээ?
Макс: Алив ээ.
Мюллер: Би эрхийн төлөөх тэмцээнд энэ амралтын өдрөөр чамайг бут ниргэнэ. Харин чи намайг үзэн ядах биз.
Макс: Би л энэ амралтын өдөөр чамайг болгож тавина даа.
Текст: “АКА” киноны найруулагч
Стэн: Чи ялагчийн тавцанд зогсож болох л байлаа. Надад итгэх хэрэгтэй шүү дээ.
Стэн аав: Энэ чиний жолооч уу?
Стэн: Энэ бол Макс.
Стэн аав: Охин гэхэд хачин нэртэй юм.
Макс: Чи далавчаараа намайг алчхаж магадгүй байлаа!
Мюллер: Чи миний аваргын цолыг хулгайлсан!
Макс: Тийм ээ, чиний аваргын цол гэнэ шүү.
Текст: Паола Локателли, Албан Ленуа
Стэн: Шилдэг нь баймаар байна уу? Тэгвэл шилдэг нь гэдгээ батал. Хүндлэлийг зам дээр олж авдаг юм.
Макс: Машинаа удирдаж чадахгүй байна!
Стэн аав: Түүнийг тэмцээнээс хасна!
Стэн: Хараал идэг!
Стэн аав: Түүнийг яг одоо зогсоо.
Макс: Би шатаж байна.
Текст: Радар филмс үзүүлж байна. “Хурдан” Морган С. Далибертийн бүтээл.
Стэн: Намайг инженерээ болооч гэж байгаа юм уу?
Макс: Тийм ээ.
Стэн: Тэгвэл чиний яршигтай зантай бүтэн жилээс ч удаан зууралдах болох нь ээ.
Текст: Тун удахгүй...
Back to episodes Go home