USK 02-06

A 6-year-old girl was kicked out; the billionaire made her his daughter and brought her home.

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 93мин

Линк: https://www.youtube.com/watch?v=IjqMXhYNHz8

 

Гол дүрүүд:

Жао: эм, Жао жао охин, 10 настай

Жэн: эр, Пэй Жэн, захирагч Пэйгийн хүү 8 настай

Ми: эм, Жаожаогийн ээж Миао И

Пэй: эр, цэргийн захирагч Пэй,

В: эр, Ван даамал

Лин: эр, салаан дарга Лин, Жаожаогийн аав

Ни: эм, Нианру Жаожаогийн авга эгч

Х: эм, Лин Хуй, Жаожаогийн ангийн охин

 

 

 

Пэй: Энэ охин зальтай юм гээч. Эхлээд нүүр рүү нь алгадаад. Дараа нь гэмгүй царайлж байдаг. Манай жаалд хань болж мэдэх юм.

Охин: Аав аа, гуйж байна. намайг үлдээчих л дээ.

Эм: Энэ охин өрөвдөлтэй юм аа. Төрсөн эцэгтээ хаягдаад зогсохгүй нууц амраг нь хүртэл дээрэлхэж байдаг.

Эр: Харин тийм. Лин  салаан даргыг шулуун шударга хүн гэж сонссон. Яаж ийм юм хийж чаддаг байна аа?

Лин: Миао И. Надад итгэ. Нианру бид хоёрын хооронд юу ч байхгүй. Би зүгээр л дүүгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлж байна. Хүүхдүүдээ аваад харьж бай. Би хариад бүгдийг нь тайлбарлая.

Ми: би чамд итгэж байна. Жаожао. Үгэнд ор. Ингэхээ боль. Ээжтэйгээ гэртээ харья. За юу?

Жао: энэ өөдгүй аав хуурсан гэдгийг ээжид өнөөдөр итгүүлж чадахгүй юм шиг байна.

Эр: Пэй захирагч байна.

Хүмүүс: Юу? Пэй захирагч яагаад энд байдаг билээ? Мөн байна. Мөн байна.

Пэй: Охин минь, чамайг хэн гэдэг вэ?

Жао: Сайн уу, ах аа. Намайг Лин Жаожао гэдэг. Ах аа, Жаожаод туслаач дээ. Аавд намайг битгий хөө гэж хэлээд өгөөч....

******************

Жао: Сайн уу, ах аа. Намайг Лин Жаожао гэдэг. Ах аа, Жаожаод туслаач дээ. Аавд бид нарыг битгий хөө гэж хэлээд өгөөч....

Лин: Жаожао.

Пэй: Лин Шао, юу болоод байгаа юм?

Лин: Пэй захирагч аа, энэ манай гэрийн хэрэг. Санаа бүү зов. Би өөрөө зохицуулчихна.

Пэй: Тэгээд энэ хэргийг яаж зохицуулах гээ вэ? Энэ гурвыг хөдөө буцааж, зовоох   гэж байна уу?

Лин: Захирагч аа. Үнэнийг хэлэхэд... манайх жижигхэн болохоор үнэхээр боломжгүй байна.

Пэй: Лин Шао. Арми чамайг ингэж сургаа юу? Дүүгийнхээ хүүхдүүдийг байрандаа авчирч, торго өмсгөж амьдруулчихаад, өөрийнхөө гэр бүлийг хөдөө хаяж, үл тоомсорлож байдаг. Ийм байж болох уу?

Жао: Аав энэ ахаас айдаг юм байна. Тэгвэл энэ ахад аавыг сайн сургаад өг гэж хэлдэг хэрэг ээ.  Захирагч ах аа. Жаожао аавыг буруутгахгүй. Өнгөрсөн таван жил ээж, дүү бид гурав хөдөө байнга өлсөж, даардаг байсан ч гэсэн Жаожао аавыгаа дандаа санадаг. Ганцхан... ганцхан... аавд бид нарыг битгий хөө гээд хэлээд өгөөч дээ...

Хүмүүс: энэ... үнэхээр... өрөвдөлтэй юм аа. Хөөрхий дөө. Хүүхдээ хөдөө хаячихаад... ийм эцэг байдаг юм уу? Ичих нүүргүй юм  аа.

Эр: энэ эмэгтэйг хар л даа, алт, торгоор гоёчихсон. Мэдэхгүй хүн бол эхнэр нь гэж хэлэхээр байна.

Ни: Шао ах аа, та юм хэл л дээ. Хүмүүс буруугаар ойлгох нь байна.

Лин: Захирагч аа,  энэ бүгд эндүүрэл.

Пэй: Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Өнгөрсөн таван жил чи гэр рүүгээ ганц ч удаа мөнгө явуулаагүй. Дүүгийнхээ гэр бүлтэй элбэг хангалуун амьдарч байсан. Лин Шао, өөрийнхөө эхнэр хүүхдийг ч хамгаалж чадахгүй байж хүний нөхөр, эцэг гэж дуудуулах эрх чамд байна уу? Чамд дүрэмт хувцас ч өмсөх эрх  байхгүй.

**************

Пэй: Чамд дүрэмт хувцас ч өмсөх эрх  байхгүй.

Лин: Захирагч аа. Би... Жаожао. Аавтайгаа гэртээ харья. Явъя. Явъя. Хэдүүлээ явъя.

Пэй: Жаожао. Аав чинь дахиад дээрэлхэх юм бол төв байран дээр Пэй ах дээрээ ирээрэй. Ах нь чамд тусална.

Жао: За. Баярлалаа, захирагч ах аа.

Лин: Захирагч аа, санаа бүү зов. Би ээж, охин, хүү гурвыг сайн харж хандана аа.

Пэй: хэлсэн үгээ санаж яваарай.

Лин: Явъя. За, орцогоо.

Жао: Болохгүй ээ. Энэ өөдгүй амьтантай буцаад нийлчихвэл... өмнө нь бид нараас авсан мөнгийг буцааж авч чадахгүй. Орохгүй. Орохгүй ээ. Би ормооргүй байна.

Лин: Жаожао. Яагаад үгэнд орохгүй байгаа юм?

Жао: Яасан ч буцаж орохгүй. Аав аа, та намайг авга эгчээс болж зодсон. Буцаад гэртээ ирэх юм бол та намайг дахиад зодно.

Лин: Жаожао, үгэнд ор. Аав нь чамайг зодохгүй. Хурдан ор.

Жао: Орохгүй. Хэрвээ...

Лин: Хэрвээ юу гэж?

Жао: авга эгчийг явуул... авга эгчийг явуул.

Лин: Юу гэнэ ээ? Авга ах чинь нас барахаасаа  өмнө гэрийнхнийгээ надад даатгасан. Тэгээд ч бэлэвсэн эмэгтэй, өнчин хүүхдүүд өөр хаана очих юм? Чи хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм? Юмны учир мэдэхгүй.

Ми: Юмны учир мэдэхгүй ээ? Өөрийнх нь хүүхдүүд турж үхэх гэж байхад, хүний хүүхдийг элбэг дэлбэг амьдруулж байдаг. Өөрийнхөө хүүхдүүдийг хар. Яс арьс болчихсон байна.

Жао: Аав аа, Авга эгчийг явуулахгүй юм бол бид нарт мөнгө өг. Дүү, ээж бид гурав явъя.

Лин: Миао И.

Ми: Жаожаогийн хэлдэг зөв. Чи дүү нараа явуулах дургүй байгаа бол бид нар хөдөө очсон ч гэсэн амьдрах хэрэгтэй биз дээ?

Лин: Манайд одоохондоо тийм мөнгө байхгүй.

Ни: Бэр эгч ээ, сүүлийн үед манайх үнэхээр мөнгө муутай байгаа. Та нарт өгөх мөнгө үнэхээр байхгүй.

Жао: Тэгээд яадаг юм. Өнөөдөр заавал мөнгө өг. Мөнгө өгөхгүй бол би Пэй  захирагч ах дээр очиж хэлнэ. Пэй ах угаасаа таныг дээрэлхээд байвал ирээрэй гэсэн.

Лин: За яах вэ. Эндээ хүлээж бай. Би мөнгө аваад ирье.

************** 

Жао: Ээж ээ. Хэдүүлээ мөнгөтэй болчихлоо.

Ми: Тийм ээ,  мөнгөтэй болчихлоо. Дахиад өлсөхгүй.

Дүү: Эгч ээ, та ёстой мундаг. Ааваас зөндөө мөнгө авчихлаа.

Пэй: Жаожао... Жаожао. Намайг таньж байна уу?

Жао: Пэй ах аа.

Пэй: Жаожао. Та нар хаашаа явж байгаа юм?

Жао: Пэй ах аа, ээж, дүү бид гурав байх газар хайхаар явж байна. Аав авга эгчийг явуулахгүй гэсэн.

Пэй: Чэн авхай, энэ үнэн үү?

Ми: Захирагч аа, нөхөр маань сайхан сэтгэлтэй, гэнэн хүн. Тэгээд ч тэд нар төрсөн дүүгийнх нь эхнэр хүүхэд. Би төвөг удмааргүй байна.

Пэй: Чэн авхай, хэтэрхий өрөвч юм. Тэгээд та нар хаана амьдрах гэж байна? Би жолоочоор хүргүүлээд өгье.

Ми: Пэй захирагч аа, төвөг удах хэрэггүй. Бид нар одоо л байрлах газар хайхаар явж байна. бусдыг нь дараа шийднэ.

Пэй: Орой болчихсон байна. амьдрах газар олоход хэцүү дээ. Манайд хоосон өрөө байгаа. Өнөөдөртөө захирагчийн өргөөнд хоновол ямар вэ?

Ми: Тэгж яаж болох билээ.

Пэй: Зүгээр ээ. Жаожао, надад таалагдсан. Надад Жаожаогаас гуйх юм байна.

Жао: Нээрэн үү? Юу юм?

************

Пэй: Цай уу. Жаожао, ахынхаа орлогч болмоор байна уу?

Жао: Пэй ах аа. Орлогч гэж юу юм? Мундаг юм уу?

Пэй: Орлогч гэхээр Пэй ахаас нь бусад бүх хүн чиний доор байна гэсэн үг.

Жао: Жаожао зөвшөөрч байна. тэгье. Жаожао хүчтэй хүн болно.

Дүү: Эгч ээ, та тийм мундаг юм уу? Ааваас илүү мундаг уу?

Жао: тэгэлгүй дээ.

Пэй: Чэн авхай. Үнэнийг хэлэхэд... та нарыг энд авчирсан нь... надад багаасаа дэггүй өссөн хүү байдаг юм. би Жаожаог тэрэнтэй хамт сургах гэсэн юм.

Ми: Гэхдээ… Жаожао энэ жил дөнгөж арван настай.

Пэй: манай хүү найман настай. Сахилгагүй нь дэндсэн хүүхэд. Би долоон хүүхэд олж өгсөн. Бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Өнөөдөр би эмнэлэг дээр Жаожаог харсан. Хэрсүү, шийдэмгий охин байна лээ. Жаожао л тэр золигийг дарж чадах байх.

Ми: Гэхдээ...

Пэй: Чэн авхай, санаа битгий зов. Хэрвээ зөвшөөрөх юм бол би сар бүр 20мөнгөн зоос өгье. Бас та гуравт хэрэгтэй бүх зүйлээр хангана.

Жао: Пэй ахтай дотно байвал ээж дахиад хэнд ч дээрэлхүүлэхгүй гэсэн үг. Аав, авга эгч хоёр ч гэсэн бид нарт төвөг удаж чадахгүй.

Ми: Жаожао. Пэй ах нь чамайг хүүтэйгээ хамт сургана гэж байна. Чи сурмаар байна уу?

Жао: Сурах аа? Тэгвэл дүү ч гэсэн хамт сурах юм уу?

Пэй: Тэгэлгүй яах вэ.

Жао: Зөвшөөрч байна.  Урд насандаа дүү бид хоёр сургуульд явах байтугай, өлсгөлөнгийн үеэр өлсөж үхсэн. Энэ удаа ээж, дүү хоёроосоо яасан ч салахгүй.

**************

Жэн: Ван даамал аа. Хурдан миний хувцсыг аваад ир. Залуу ноён босох гэж байна.

В: Залуу ноёнтон, захирагч танд хамт хичээл хийх хүн авчирсан. Таныг номын өргөөнд дуудуулж байна.

Жэн: хичээл хийх хүн? Надад хичээл хийх хүн ямар хэрэгтэй юм? Яв гэж хэл.

В: Тэр...

Жэн: Би өөрөө яв гэж хэлье.

В: Залуу ноёнтон. Ингэж болохгүй шүү дээ.

Жэн: Яахаараа болдоггүй юм? аав, ямар хүн авчирсныг яаж мэдэх юм? Ямар хүн болохыг нь харуулах хэрэгтэй. Би тэгж хүнээр захируулдаг хүн биш.

В: Гэхдээ Лин Жаожао авхайг Пэй захирагч өөрийн биеэр урьсан шд. Ингэх юм бол...

Жэн: Юунаасаа айсан юм? Би аавын ганц хүү нь. Гадны хүнээс болж намайг зодов л гэж. За за. Хурдал.

В: За.

Жао: Пэй ахын хүү нь ямар хүн бол? Пэй ах царайлаг юм чинь хүү нь ч гэсэн царай муутай биш байх. Тийм ээ. Пэй ахын хүү нь надад дургүй гэвэл, яах вэ? Пэй ах, хүүтэй нь хамт хичээлээ сайн хийнэ гээд амалчихсан. Март, март. Одоо хамаагүй. Хаалгаа яагаад хаагаагүй юм бол? Арай... Пэй ахын хүү нь дотор байхгүй юм бол уу? Юу ч гэсэн хараадахъя.  Хүнгүй байна...

Жэн: Хурдан ор. Хурдан орооч дээ.

Жао: Пэй ахын хүү нь дэггүй гэсэн үнэн байх нь ээ. Тийм бол... аа, хулгана байна.

Жэн: хулгана. Хаана? Хаана байна аа? Хаана? Хаана байна аа? Лин Жаожао.

Жао: Шүршүүрт ороо юу?

Жэн: чамайг даа. би чамай гаавдаа хэлнэ дээ. Аав аа, намайг дээрэлхээд байна. Хар л даа. би бүр норчихлоо...

Пэй: Жаожао. Юу болсон юм?

Жао: Пэй ах аа, тийм биш ээ. Хаалган дээр ус тавиад намайг норгох гэж байсан юм. Би санамсаргүй хаалга мөргөчихсөн чинь тэрний дээр уначихсан.

Жэн: Аав аа. Худлаа ярьж байна. Тэрэнд битгий итгэ.  

Пэй: Ван даамал. Юу болоод байгаа юм?

В: Юу...

Жэн: Аав аа, яагаад? Тэрнээс болсон шд.

Пэй: Дуу. Чиний хийсэн хэрэг гэдгийг хараагүй байсан ч мэдэж байна. Чамайг үймүүлж дэггүйтсэн ч би юм хэлдэггүй. Яагаад Жаожаог дээрэлхэж, гүтгэж байгаа юм? Би чамд юу гэж сургасан бэ?

Жэн:  Цэрэг хүн... хил хамгаалж, хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Эмэгтэй хүн, хүүхэд дээрэлхдэг хүн эх орноосоо урвасантай адил.

Пэй: Мэдэж байх шив. Чиний шийтгэл, өрөөндөө очоод цэргийн дүрмийг арван удаа хуулж бич. Би хоолны дараа шалгана.

Жэн: За. 

Жао: Пэй ах аа. Та Жаожаод ингэж их итгэдэг юм уу?

Пэй: Нааш ир. Пэй ах нь, Жаожао сайн хүүхэд гэдгийг мэднэ. Сайн хүүхэд худлаа хэлдэггүй юм.    

Жао: Пэй ах намайг мэддэг болоод удаагүй мөртлөө ингэж итгэдэг байх гэж. Гэтэл миний аав...

Лин: Яагаад дүүгээ шат руу түлхэж байгаа юм?

Жао: Би түлхээгүй. Өөрөө л намайг түлхэх гэж байгаад уначихсан шд.

Лин: Өөдөөс үг сөрнө гэнэ ээ?

Жао: Пэй ах миний аав байсан ч болоосой.

**************

Жэн: Лин Жаожао. Чамайг заавал хөөж явуулна даа.

В: Залуу ноёнтон. Тэгж бодох хэрэггүй.

Жао: Ван ах аа, сайн уу.

В: Лин авхай.

Жэн: Яах гэж ирээ вэ?

Жао: Сайн уу. Намайг Лин Жаожао гэдэг. 10 настай. Одооноос би чамтай хамт хичээл хийнэ.

Жэн: Үгүй ээ. Чи яв... Чи...

Жао: Ван ах аа, би тэрнийг цохиж болох уу?

Жэн: Инээж байгаад ийм юм асууж байдаг. Аймаар юм аа.

В: Захирагч, Лин авхай залуу ноён хоёрын хэрэгт бид нарыг оролцож болохгүй гэсэн.

Жэн: Чи яах гээ вэ? Яах гээд байгаа юм бэ?

В: Залуу ноёнтон. Тэсдэг юм шүү...

Жэн: Яах гээд байгаа юм бэ?        Яах гээд байна аа? Борооны улирал гурван сар үргэлжилнэ... хайртай... Борооны улирал гурван сар үргэлжилнэ. Хайртай хүнээ санан зуны эхэн сарыг хүлээнэ...

Пэй: Жаожао тэр золигийг ийм хурдан номхруулна гэж бодсонгүй.

Жэн: Муу өөдгүй Лин Жаожао. Чамайг заавал хөөж явуулна даа. Хөөе. Лин Жаожао.

Жао:Яасан?

Жэн: Ю-у юу ч биш... Лин Жаожао, хоёулаа өрсөлдье.

Жао: Юугаар өрсөлдөх юм?

Жэн: Тэгвэл бай онож өрсөлдье. Би таван настайгаасаа аавтай хамт буудлагын талбайд сургуулилсан. Чамайг ялж л таараа.

Жао: Болж байна. би буудлагын талбайд очиж үзээгүй. Явъя.

Жэн: Байз. Мөрий тавьж байгаа юм чинь бооцоо тавих хэрэгтэй.

Жао: Юун бооцоо?

Жэн: Би ялах юм бол чи  надтай хамт хичээл хиймээргүй байна гэж аавд хэл.

Жао: Тэр... чи ялагдвал яах юм?

Жэн: Чи ялах юм бол чамайг босс гэж хүлээн зөвшөөрье. Бас үгэнд чинь орно. Бас хичээлээ сайн хийнэ. Дахиад чиний үгнээс зөрөхгүй.

Жао: Болж байна. Чамд амалчихъя.

Жэн: Энэ бууг аав надад долоон нас хүрэхэд бэлэглэсэн. Миний буудаж сурсан буу.

Эр: Залуу ноён энэ хавьдаа л сайн бууддаг хүмүүсийн нэг.

Эр2: Тэр охин буу ч барьж үзээгүй байх. Ялагдах нь гарцаагүй.

Жэн: Лин Жаожао. Ялагдлаа хүлээж болно шүү.

**************  

Жэн: Лин Жаожао. Ялагдлаа хүлээж болно шүү.

Жао: Хурдал л даа. Би ч гэсэн буудаж үзмээр байна.

Жэн: Буу ч барьж үзээгүй байж надтай өрсөлдөнө гэнэ шүү. Нэг хүн таван сумаар буудна. Хамгийн өндөр оноо авсан нь ялна.

Жао: За.

Эр: таван удаа оносон. 9оноо, 8оноо, 7оноо, 6оноо.

Жэн: Ямар вэ? Лин Жаожао. Өрсөлдөх хэвээрээ юу?

Жао: миний ээлж, миний ээлж.

Эр2: Хар даа. хэлээгүй юу. Энэ охин буу ч барьж үзээгүй байж таараа. Ялагдах нь гарцаагүй.

Эр: Энэ охин ялагдах нь гарцаагүй. Гэхдээ л буу ч барьж үзээгүй охин хүүхэд юм чинь ялагдахад яав л гэж.

Жэн: Лин Жаожао. Хурдан ялагдлаа хүлээчих. Тэгээд манай гэрээс хурдан яв.

В: Захирагч  аа, захирагч аа. Баларлаа. Том хэрэг мандлаа.

Пэй: Юунд сандраа вэ? Тэнгэр нураа юу?

В: Залуу ноёнтон. Залуу ноёнтон Жаожао авхайтай өрсөлдөнө гээд  буудлагын талбай руу аваад явчихаж.

Пэй: Муу золиг. Жаожаог тийм аюултай газар руу дагуулаад явчихдаг. Жаожао Пэй Жэнээс өөр. Би Жэнд багаас нь буудахыг зааж өгсөн. Тэнэсэн суманд оногдвол яана?

Жао: Ингэсэн байх аа? Тийм ээ... за. Болчихлоо.

Жэн: Хэрэггүй. Би өөрөө очиж харна. Нэгийг ч оноогүй байлгүй. Юу вэ? Бүгд арав дээр байна. ийм байх ёсгүй дээ?

Эр: Бүгд арав гэнэ ээ? Залуу ноён буруу харсан байх.

Эр2: явъя. Очиж харъя.

Жэн: Ийм байж болно гэж үү? Аав бид хоёр зөндөө удаан буудах бэлтгэл хийсэн. Яаж ингэж чаддаг байна аа? Би ч ингэж чадахгүй байхад. Лин Жаожао. Чи үнэхээр анх удаа буудаж байгаа юм уу?

Жао: Тийм. Би анх удаа л буу барьж үзэж байна.

Жэн: Лин Жаожао. Худлаа ярихаа боль. Нээрэнгээсээ анх удаа байсан бол юу гэж дандаа арав дээр онох юм?

Жао: Өлгөлөнг болох үеэр манайд идэх юм байгаагүй. Тэгээд би чулуугаар шувуу агнадаг байсан юм. Тэгсээр байгаад би мэргэн болчихсон. Ээж хүртэл намайг магтсан юм чинь.

Жэн: Гэхдээ чулуу, буу хоёр өөр шд. Чи сая яах аргагүй буу цэнэглэж мэдэхгүй байсан.

Жао: Чамайг буудах гэж байхад би сайн харсан. Тэгээд л сурчихсан.   

Жэн: Чи үнэхээр суут ухаантай юм уу?

Жао: Би суут ухаантан биш ээ. Гэхдээ чи надад амалсан. Намайг ялах юм бол  намайг босс гэж дуудна гэсэн. Одооноос хичээлээ сайн хийгээрэй. Миний өөдөөс үг сөрөхгүй.

Жэн: Би хэлсэндээ хүрдэг хүн шүү.  Эх хүн хэлсэндээ хүрдэг. Одооноос би боссын үгэнд орж, хичээлээ сайн хийнэ ээ.

**************

Пэй: Жаожао. Жаожао, чи зүгээр үү? Буунд цохиулж, суманд оногдоогүй биз? Өвдөж байгаа юм байна уу?

Жао: Жаожао, зүгээр ээ. Пэй ах аа, санаа зовох хэрэггүй.

Жэн: Аав аа. Жаожао ёстой мундаг байсан. ганц ч удаа буу барьж үзээгүй юм байж, намайг яг дуурайж байсан. анх удаа буудаж байж таван удаа арвын тоон дээр оносон.

Пэй: Юу? Жаожао, Пэй ахдаа хэл дээ. Чи буугаар буудаж байсан уу?

Жао: Үгүй ээ. Пэй ах аа. Би буугаар буудаж үзээгүй.

Пэй: Сайн байна. манай Жаожао жинхэнэ цэрэг болох нь. Жаожао. Хурдан том болоод жинхнээсээ Пэй ахынхаа туслах болмоор байна уу?

Жао: Жаожао зөвшөөрч байна. Пэй ах мундаг болохоор Жаожао Пэй ахын туслах болмоор байна.

Пэй: Манай Жаожао, энэ үеийн анхны эмэгтэй цэрэг болох нь дээ.

Жао: Тийм ээ. Жаожао заавал таны туслах болно оо.

Жэн: Би ч гэсэн. Би ч гэсэн Жаожаотай хамт  туслах болно.

Жао: Тэгвэл хоёулаа явж даалгавраа хийе.

Жэн: За за.

**************

Нэг сарын дараа

Жан: Бид хоёр хүрээд ирлээ.

Жэн: Аав аа, би шалгалтан дээрээ онц авсан. Хятад хэлний багш намайг магтсан. Намайг их сайжирсан гэсэн.

Пэй: Чэн авхай. Жаожао та хоёрт баярлалаа. Жэн хичээлдээ их сайжирч байгаа. Энэ  Жаожаогийн л ач.

Жао: Пэй ах аа, Пэй Жэн өөрөө л хичээлээ сайн хийсэн. Надтай ямар ч хамаагүй.

Пэй: Сайн байна. Сайн байна. Чэн авхай Жаожаог их сайн хүмүүжүүлж. Ухаантай дээрээ даруухан. Би шийдлээ. Өнөөдрөөс Жаожаогийн сарын цалинг 30мөнгөн зоос болголоо.

Жао: Нээрэн үү? Пэй ах аа, баярлалаа.

Пэй: Нээрэн байлгүй яах вэ. Чэн авхай, энэ хүүхдийг харах тусам хайр хүрээд байх юм. Би хуурай охиноо болгож  өргөж авмаар байна.

Ми: Пэй захирагч, Жаожаог өргөж авна гэнэ ээ? Сайхан л хэрэг байна. Гэхдээ, энэ хэрэг… Жаожаогаас өөрөөс нь асуусан нь дээр байх.

Пэй: тэгэлгүй яах вэ. Жаожао, миний охин болмоор байна уу?

Жао: Нээрэн үү? Би үнэхээр Пэй ахын охин болж болох юм уу?

Пэй: Яагаад Пэй ах гээд байгаа юм?

Жао: Захирагч аав аа. Жаожао одоо л жинхэнэ аавтай боллоо.

Ми: Пэй захирагч аа, манай Жаожаод сайн байдагт  баярлалаа.

Пэй: өнөөдрөөс бид нар нэг гэр бүл. Пэй захирагч гэж дуудсаар л байх уу? Тэгж болох уу?гадна хүн шиг. Зүгээр л Юан Жоу гэж дууд.

Жао: Ээж ээ.

Ми: За. Юан... Юан Жоу.

Пэй: Миао И. Жаожао байнга гэртээ байх дэмий. Би сургуультай ярьчихсан. Маргаашнаас манай Жаожао ч гэсэн сургуульд  сурна.

Жао: Ямар гоё юм бэ. Жаожао сургуульд сурах нь...

****************

Ми: Жаожао. Сургуульд орсон юм чинь сайн сураарай. Ангийнхаа хүүхдүүдтэй муудалцаж болохгүй шүү. За юу?

Жао: Ойлголоо ээж ээ.

Ми: За, хурдан ангидаа ор.

Багш: Нойтон үүл модыг бүрхэж, цонхоор нарны улаан гэрэл тусна. Хүүхдүүд ээ, өнөөдөр манайх шинэ сурагчтай болсон. Наашаа ирээд, өөрийгөө танилцуул.

Жао: Сайн уу. Намайг Лин Жаожао гэдэг.

Х: Жаожао?  Лин Жаожао, хөдөөний хүүхэд. Надтай нэг сургуульд сурна гэж бодоо юу?

Багш: За. Пэй Жэний ард суучих.

Жао: За.

Жэн: Босс Жаожао. Хурдан хүрээд ир.

Багш: За. Сонгодог яруу найргаа үргэлжлүүлье. Борооны дараа сэтгэл сэргэж,... за багшийгаа уншихаар “Үүл модыг халхална” шүлгээ дагаад уншаарай.

Бүгд: Үүл модыг халхална.

Х: Хөөе. Нөгөө намгаас ирсэн хөдөөний охин байх шив. Шувууны үүр ухаахаас уйдаад, манай сургуулийн номыг хулгайлахаар ирээ юу?

О2: Хөдөөнийхөн бүдүүн бийр хэрэглэдэг гэсэн. Миний үзэг арван шуудай будааны үнэтэй.

Жэн: Босс Жаожаог дээрэлхэхээ боль.

Х: Дээрэлхэхээр яадаг юм? хайнга, залхуу болохоор л чи ядуу байгаа юм. явъя, төгөлдөр хуурын хичээл эхлэх гэж байна.

Жао: Уучлалт гуй.

Х: хэн чамаас уучлалт гуйдаг юм?

Жао: Лин Хуй. Анхааруулчихъя. Надаар битгий оролд.

Х: Чи...

Жэн: Больж. Би хүртэл тэрнээс айдаг юм. Чи өөрөө л эхэлсэн шүү. Босс Жаожао, явъя. Хичээл эхлэх гэж байна. Би аавд хэлээд маргааш шинэ ном авахуулаад өгье.

Жао: За. Явъя.

Х: Лин Жаожао. Наанаа зогс. Багш аа. Хүлээгээрэй.

Эр: Хуй яасан бэ?

Х: Багш аа, сая Жаожао өөрийгөө гоц авъяастай гээд байсан. Бас бүгдийг нь өөрөө сурсан гэж байна лээ. Багшаар заалгах шаардлагагүй гээд байсан. өшөө... өшөө...

Эр: өшөө юу гэж байна?

Х: Бас багш таныг юу ч чаддаггүй юм байна гэсэн. Хөдөөний багшаас нь дор байна гэсэн.

Хө: Юу? Юу ч чадахгүй байж их зан гаргана гэнэ ээ?

Жэн: босс Жаожао. Лин Хуй түрүүн ёстой ичмээр байсан.

Жао: Тэр өөрөө л эхэлсэн.

О: Лин Жаожао.

Хө: Лин Жаожао. Чи багаасаа өөрөө хөгжим тоглож сурсан гэсэн байх аа? Надаар заалгах шаардлагагүй гэсэн үү? Үнэн үү?

Жао: Аан?

Хүү: Лин Жаожао их зантай юм аа. Өөрөө сурсан гэнэ шүү. Гайгүй байлгүй.

О: хөдөөний хөөсөн мантуу, тийм  мундаг байж чадах юм уу?

Жэн: Багш аа, Жаожао тэгж хэлээгүй шд.

Х: Багш аа, Жаожао, Пэй Жэн хоёр сайн найзууд. Тийм болохоор Жаожаог өмөөрөх нь аргагүй.

О: Тийм ээ. Тийм тийм. Багш аа, би ч гэсэн тэгж хэлэхийг нь сонссон.

Хүү: Лин Жаожао бас таныг хөдөөний багшийг нь гүйцэхгүй гээд байсан.

Жао: За яах вэ. Намайг дахиад гүтгэж байх шив. Багш аа, Жаожао тэгж хэлээгүй.

Хө: Лин Хуй Лин салаан даргын охин. Ухаантай, юмны учир мэдэх ёстой. Лин Жаожао хөдөөнөөс ирсэн хүүхэд. Лин Хуй тэрнийг гүтгэхгүй нь лав. Ийм олон хүн худлаа хэлж байна гэх гээ юу? Лин Жаожао, хөдөөнөөс ирсэн юм байж их зантай, биеэ тоосон, хүн басамжилж байдаг. Бас худлаа ярьдаг.  Би чам шиг хүнд юм заахгүй. Хурдан ангиас гар.

****************

Пэй: Ван даамал.

В: За, захирагч аа.

Пэй: Тэр золиг сүүлийн үед сургууль дээр хэрэг тариагүй юу?

В: Захирагч аа, залуу ноёнтон хичээлдээ Жаожао авхайтай хамт явж байгаа. Тэр хоёр их сайн байгаа. Өнгөрсөн сард тооны хичээл дээрээ сайн авсан байсан.

Пэй: Энэ золиг Жаожаотай нийлсэнээс хойш ааш зан нь хүртэл өөрчлөгдөж байна. Жаожао ямар байна? сургуульдаа дасч байна уу?

В: Жаожао авхай хичээлдээ сайн байгаа. Залуу ноёны хэлснээр Лин салаан даргын бэр дүүгийн охин нь нэг ангид байдаг болохоор Жаожао авхайгаас байнга өө хайгаад байдаг гэсэн.

Пэй: Юу? Дахиад л Лин Шао юу? Машин бэлд.

В: Захирагч аа, хаашаа явах вэ? Лин салаан даргынх руу явах уу?

Пэй: Сургууль руу.

В: Сургууль дээр залуу ноён хэрэгт тарьсан ч захирагч ингэдэггүй юмсан. Пэй захирагч Жаожао авхайг үнэхээр өөрийн охин гэж боддог байх нь.

****************

Жао: Багш аа. Би тийм юм үнэхээр хэлээгүй. Лин Хуй намайг гүтгэж байна.

Хө: Хуй сайхан сэтгэлтэй хүүхэд. Тэрнийг чиний үеэл гэдгийг би мэднэ. Яасан гэж чамайг гүтгэх юм?

Х: Үеэл эгч ээ, багш бид нарт буруу юм хийсэн бол алдаагаа засч бай гэж зааж өгсөн. Хурдан багшаас уучлалт гуй. Тэгвэл багш уучилна.

Жао: Би тэгж хэлээгүй. Яагаад уучлалт гуйх ёстой юм?

Хө: Буруу юм хийснээ мэдэж байж, алдаагаа засахгүй зөрүүдэлж байдаг. Надад чам шиг сурагч хэрэггүй. Хурдан миний ангиас гар.

Пэй: Хэнийг хөөгөөд байгаа юм?...

**************

Пэй:  хэнийг хөөгөөд байгаа юм

Хө: Пэй захирагч. Та ямар хэргээр ирээ  вэ? Та нар гарч бай.

Жэн: Аав аа, та ирчихэв үү.

Пэй:  Жэн. Юу болоод байгаа юм?

Жэн: Аав аа, Багш Жаожаог ангиас хөөсөн.

Пэй:  Жаожао миний хүүгийн номын хамтрагч. Багш аа, яагаад тэрнийг ангиас хөөснийг чинь асууж болох уу?

Х: Юу? Жаожао Пэй Жэний номын хамтрагч гэнэ ээ?

Хө: Пэй захирагч аа. Энэ Лин Жаожао гэж хүмүүсилгүй хүүхдээс болж байгаа юм. их зантай, биеэ тоосон, хүн хүндэлж мэдэхгүй.  Бас өөрийгөө суут ухаантай гэж хэлсэн. Багшаар заалгах шаардлагагүй юм байх аа.

Жао: Жаожао тэгж хэлээгүй.

Пэй: Юу гэнэ ээ? Миний охиныг хүмүүжилгүй гэсэн үү?

Хө: Лин Жаожао... Пэй захирагч аа. Жаожаог таны охин гэж мэдсэнгүй. Мэдсэн бол би ангиас хөөхгүй байсан юм.

Пэй:  Жаожао миний өргөмөл охин ч гэсэн би тэрнийг төрсөн охиноо гэж боддог. 

Жао: Пэй аав, намайг төрсөн охин нь гэж байна. Намайг хамгаалдаг аавтай байх ийм байдаг байх нь ээ.

Пэй: багш хүн байж хүн бүрт ижил тэгш хандах ёстой байтал, дээрэнгүй зан гаргаж, бусдад тал засч байдаг. Өнөөдөр би ирээгүй бол Жаожаог аль хэдийн ангиасаа хөөгөөд гарчихсан байгаа байлгүй. Ийм хүн багш байх эрхгүй. Өнөөдрөөс  чамайг багшаар ажиллуулахгүй.

Хө: Пэй захирагч аа. Миний буруу. Ганцхан удаа өршөөгөөч дээ. Жаожао, багшийнх нь буруу. Гуйж байна. Аавдаа хэлээд өг л дөө.

Жао: Битгий горьд. Захирагч аав аа. Баярлалаа.

Пэй: Миний охин, аав нь охиноо хамгаалах ёстой. Жэн, Жаожао та хоёр яагаад дээрэлхүүлдэг билээ?

Жэн: Хүүхдүүд Жаожаог хөдөөнөөс ирсэн, ядуу гээд шоолоод байсан. бас төгөлдөр хуур тоглож чадахгүй гэж шоолсон.

Пэй: Жаожао. аав нь төгөлдөр хуурын багш авч өгье. Чи тоглож сурмаар байна уу?

Жао: Гэхдээ... би айгаад байна. сайн тоглож чадахгүй бол яах вэ.

Пэй: аав нь Жаожаод итгэж байна. Манай Жаожао мундаг юм чинь. Буудахыг хүртэл хараад сурчихдаг байж... төгөлдөр хуурнаас юунаас нь айсан юм? тоглож сурчихаад бүгдэд нь тоглож үзүүлээрэй. Манай Жаожаог хэн шоолохыг харж л байя.

Жао: За. 

Пэй: Би Жаожаод Германы шилдэг төгөлдөр хуурч хөлслөөд, төгөлдөр хуур заалгасан. Жаожао даруухан болохоор өмнө нь тоглож үзүүлэхгүй байсан юм. өнөөдөр Жаожао бид нарт төгөлдөр хуур тоглож үзүүлнэ.

Бүгд: хөөх. Сайн юм аа. Гоё дуу байна.

Хүү: Лин Жаожаог төгөлдөр хуур тоглож чаддаг гэж мэдээгүй юм байна. бас их сайн тоглож байна.

О: тийм ээ. Лин Хуйгаас сайн тоглож байна.

Х: Лин Жаожао төгөлдөр хуур тоглож чаддаг болчихож. Бас их сайн тоглож байна. Номын хамтрагч нар ийм сайн байдаг гэж мэдээгүй юм байна. Үгүй ээ. Би заавал номын хамтрагч болох ёстой.

***************

Х: Аав аа. Өнөөдөр би Жаожаогаас болоод ичиж үхэх дөхсөн.

Лин: Юу болоо вэ? Чи хичээлдээ явсан биз дээ? Лин Жаожао төрсөн нутаг руугаа явчихсан байх ёстой доо. Та хоёр яаж таарсан юм?

Х: Лин Жаожао хөдөө яваагүй байна лээ. Пэй Жэний номын хамтрагч болсон гэсэн. Бас манай сургуульд сурч байгаа.

Лин: Юу?

Ни: Юу? Лин Жаожао Пэй Жэнийг номын хамтрагч болсон гэнэ ээ?

Х: Тийм. Лин Жаожао сургуульд сурч байгаа. Пэй захирагч төгөлдөр хуур заалгахын тулд гэрийн багш авч өгсөн гэсэн.

Лин: Муу өөдгүй хог. Надад худлаа хэлнэ гэнэ ээ? Хоёр хүүхдээ аваад хөдөө буцлаа гээд байсан чинь. Болохгүй. Хурдан очиж уулзъя.

Ни: Шао ах аа, яарах хэрэггүй.

Лин: Яасан?

Ни: Шао ах аа, суучих. Миний хэлэхийг сонс. Шао ах аа. Пэй захирагч хүүгээ сургуульд явуулахаас гадна гэртээ ч гэсэн хичээл заадаг танхимтай гэж би сонссон.  Олон алдартай багш урьдаг, бас гадаад хүмүүс ч ирдэг гэсэн.

Лин: Юу гэх гээ вэ?

Х: Шао Хуй, Шао Юу хоёрыг  ч гэсэн хамт сургаж болно. Лин Жаожао шиг юу ч мэдэхгүй амьтан нэг өдөр Пэй захирагчийн уурыг хүргэчихвэл Пэй захирагч уураа манай Лин овогт гаргавал яана. Тэгвэл бид нарын ирээдүй хэцүүднэ. Шао Хуй, Шао Юу хоёр ухаантай хүүхдүүд. Лин овгийн нэрийг өргөх нь гарцаагүй. Тэгвэл та ч гэсэн Пэй захирагчтай дотно болж болно.

Лин: Тэгье.

*****************

Эр: Лин салаан дарга аа.

Лин: Захирагч гэртээ байна уу?

Эр: Салаан даргад айлтгая. Захирагч өглөө эрт гараад явсан.

Лин: Тэгвэл Чэн Миао И, Лин Жаожао хоёрыг дуудаад өг.

Эр: Та түр хүлээнэ үү.

Ми: Лин Шао.

Жао: Нөгөө өөдгүй аав ирчихэж. Сайн хэрэг лав биш.

Лин: Чэн Миао И. Чи…

Ни: Шао ах аа, яасан ч уурлаж болохгүй шүү. Бэр эгчийг ятгах хэрэгтэй. Жаожао, Шиао Чэ, бэр эгч гурвыг гэртээ аваад ир.

Лин: Миао И. Жаожаог Пэй захирагчийн хүүгийн номын хамтрагч болсон гэж сонссон.

Ми: Тийм. Тэгсэн.

Лин: Жаожао. Аавдаа хэл дээ. Захирагчийн гэрт ном үзэх сайхан байна уу?

Жао: Сайхан байна. бас сонирхолтой. Ном уншиж, бас төгөлдөр хуру тоглож сурсан.

Лин: Сайн байна. Жаожао дуртай байвал боллоо. Миао И, Жаожао, Шао Чао хоёрыг аваад буцаад ир.

Ми:. Яах гэж?

Лин: Жаожао нас бага. Юм мэдэхгүй. Ирснийхээ дараа ямар хэрэг тарьсныг санаж байгаа биз дээ? Захирагчийн хүүгийн уурыг хүргэчихвэл яана?

Жао: Намайг эндээс явуулах гэсэн юм биз дээ. Авга эгчийн хүүхдүүдийг авчрах гэж байгаа биз. Жаожао явахгүй. Пэй ах, Пэй Жэн хоёр надад их сайн байдаг. Жаожао энд байх дуртай.

Лин: Лин Жаожао. Үгэнд ор гэж байна. Миао И. Шулуухан хэлчихье. Би өнөөдөр Жаожаогийн орыг ШаоХуй, Шао Юу хоёрт өгүүлэх гэж ирсэн юм.

Жао: Өгөхгүй.   

Ми: Үгүй ээ. Зөвшөөрөхгүй.

***************

Ми: Үгүй ээ, зөвшөөрөхгүй.

Лин: Чэн Миао И. Яагаад хүний үг ойлгодоггүй юм бэ? Шао Хуй, Шао Юу хоёр багаасаа олон эрдэмт суралцсан. Тэр хоёрт ийм боломж байх юм бол ирээдүйд том амжилт гаргана.

Жао: Аав аа, Жаожао ч гэсэн сургуульд явмаар байна. эндээс явчихвал дүү бид хоёр сургуульд сурч чадахгүй.

Ми: Жаожаогийн хэлдэг үнэн. Жаожаог сургуульд явуулж чадахгүй би яахаа мэдэхгүй байсан юм. Шао Чэ ч гэсэн сургуульд явж байгаа. Би хоёр хүүхдээ сургуульд сургаж чадахгүй байсан. одоо л нэг юм сургуульд явах боломж гарч байна. чи эцэг нь байж өөрийнхөө хүүхдэд олдсон боломжийг булаах гээ юу?

Лин: Миао И, чи мартаа юу? Миний дүү үхэхээсээ өмнө надад эхнэр хүүхдээ сайн харж хандаарай гэж захисан. Ийм сайхан боломж гарч байхад чи бэр эгч нь байж ойлгож болохгүй юу?

Жао: Аав аа. Жаожао сурах боломжоо тэр хоёрт өгмөөргүй байна.

Ми: Би чиний амлалтыг бодоод хөдөө хоёр хүүхэдтэйгээ амьдарч байсан. Су Нианру, тэрний хоёрыг хүүхдэд би хангалттай зайгаа тавьж өгсөн. Тэд нарыг бодсондоо хөдөө амьдарч, тэд нарын төлөө чамайг хүртэл орхисон.

Лин: Тийм ээ, Миао И. Нэгэнт тэгсэн юм чинь одоо яагаад болохгүй гэж?

Ми: Энэ удаа... яасан ч үгүй.

Жао: Ээж ухаан орчихож. Надад ийм өөдгүй аав хэрэггүй. Тийм ээ, бид нар өгөхгүй.

Лин: За яах вэ. Хэрэг тарьчихаад над дээр гуйж ирэх хэрэггүй шүү.

Жао: Хэн танаас гуйх юм.

Ми: Аав нь бид нарт хайргүй болчихсон юм бол уу?

Жао: Ээж ээ, аав үнэхээр бид нарт хайргүй юм шиг байна. бид нар өмнөхөөсөө сайхан амьдарч байгаа. Аав бид нарын төлөө баярлахгүй байна. бид нарт хайртай байсан бол юу ч гэж ингэж уурлах юм? Ээж ээ. Ааваас салбал ямар вэ? Бид нарт хэрэггүй юм чинь. Би дүү та хоёрыг сайн асарна аа.

Ми: Ээж нь бодож үзье. Жаахан хүлээчих. Аав нь авга ахыг нь бодоод, авга эгч бас хүүхдүүдэд нь сайн байдаг байх.

Жао: Март. Ээж одоо болтол сайн юм шиг байна. эрт орой хэзээ нэгэн цагт ээж тэрний ямар хүн болохыг харна аа. За. Ээж ээ, гуниглах хэрэггүй. Жаожао шинэ дуу сурсан. Хурдан ороод танд тоглож үзүүлье.

****************

Жэн: Босс Жао.

Жао: Пэй Жэн, яасан?

Жэн: Аав бид хоёрт маргааш хичээл заах шинэ багш хөлсөлсөн.

Жао: За. Ойлголоо.

Жэн: Ван даамал маргааш хоёр шинэ хүүхэд нэмж ирнэ гэж хэлсэн. Ямар хүүхэд ирэхийг нь мэдэхгүй байна.

Жао: Тэд нар юм бол уу?

*****************

Багш: Өнөөдөр түүвэр тэмдэглэл үзье.

Жао: Та хоёр энд юу хийж байгаа юм?

Х: Аав бид хоёрыг авчирсан юм.

Ху:  За, ирчихсэн бол хичээлээ сайн хийгээрэй. Хурдан суу. Лин салаан даргаас мөнгөн зоос авсан юмсан. Хоёр хүүхэд нэмж өгнө гэсэн болохоос Лин Жаожаотой таардаггүй хоёр хүүхэд хүрээд ирэх гэж.

Лин: Ху багш аа. Манай хоёр хүүхдийн бүртгэлийг танд даатгачихъя.

Ху:  Лин салаан дарга санаа зоволтгүй. Залуу ноёнтны хичээлийг  би мэдээд зохицуулдаг юм. Захирагч иймэрхүү хэрэгт оролцдоггүй.

Лин: За.

Ю: Пэй Жэн ах аа, энэ сүүтэй чихрийг манай аав авчирч өгсөн. Ёстой амттай. Та ид.

Жэн: Би идэхгүй ээ. Аав чихэр их идвэл шүдгүй болдог гэсэн.

Х: Пэй Жэн, энэ миний зоогийн газраас авсан амттан. Идээд үз.

Жэн: Би ийм жигнэмэг идсээр байгаад залхчихсан. Чи өөрөө ид.

Жао: Пэй Жэн. Ээж амтат төмс шарж байна. Явж идэх үү?

Жэн: Идье. Идье.

Жао: Пэй Жэн, ээжийн шарсан амтат төмс ямар амттай гээч. Явъя.

Ю: Эгч ээ. Эгч, Пэй Жэн ах хоёр бид хоёрт дургүй юм шиг байна.

Х: Ийм амттай жигнэмэг хүртэл идэхгүй байж, хөдөөнийхний иддэг нэг муу шарсан амтат төмс идэж байдаг. Жаожаогаас болж байгаа юм. бид  хоёрыг Пэй Жэнд муу хэлсэн байж таараа.

Ю: Тэгвэл одоо яах вэ?

Х: надад нэг арга байна.  

****************

Пэй: Лин салаан дарга ямар хэргээр ирээ вэ?

Лин: Хэд хоногийн өмнө гаргасан тушаал дэвшүүлэх хүсэлтийн талаар асуухаар ирлээ.

Пэй: Хүсэлтийг чинь дээш нь явуулчихсан. Одоохондоо хариу нь ирээгүй байна.

Ни: Пэй захирагч аа, Шао ах тушаал дэвшиж чадахаар байна уу?

Пэй: Тэгэх байх аа. Лин салаан даргын хийсэн ажлын талаар тайланг бүгдийг нь явуулсан байгаа.

Ни: Пэй захирагч аа, баярлалаа.

*************

Жэн: Босс Жао, энэнээс ид. Тэгэхгүй бол өдөр хичээл хийгээд өлсөнө.

Жао: За.

Х: Лин Жаожао яаж Пэй Жэнтэй ийм дотно болдог байна аа? Жаожао эгч ээ. Эртээд хөгжмийн ангид болсон явдлыг уучлаарай. Би энийг танд өгч байгаа юм. би олон ургамлын үндэс холиод хийчихсэн. Гэдэс чинь өвдөөд зөндөө гүйлгэнэ  дээ. Тэгвэл Пэй Жэн дургүй нь хүрээд хөөх нь гарцаагүй.

Жао: Шао Хуй. Яагаад намайг хорлож байгаа юм?

****************

Жао: Шао Хуй. Яагаад намайг хорлож байгаа юм? 

Х: Яаж мэдсэн юм болоо? Би би, тэгээгүй. Би чамайг хорлож яах юм?

Жао: Хорлоогүй гэсэн үү? Тэгвэл чи өөрөө уу. Ээжтэй цуг ой руу явж эмийн ургамал түүдэг байсан болохоор олон ургамал мэддэгийн хэрэг гарлаа. Тэгээгүй бол гэдэс өвдөөд балрахгүй юу.

Ю: Манай эгч юу гэж чамайг хорлох юм?

Лин: Шао Юу юу даа?

Ми: Шао Юу? Лин Шао ирсэн юм бол уу?

Ни: Явъя. Хурдан очиж харъя.

Х: Тийм ээ. Яагаад чамайг хорлосон гэж бодоо вэ? Худлаа ярихаа боль.

Ни: Шао Хуй, Шао Юу. Яасан бэ?

Лин: Лин Жаожао. юу хийгээд байгаа юм?

Ми: Жаожао. яасан бэ?

Жао: Ээж ээ, Шао Хуй миний аяганд гэдэс өвтгөдөг эм хийчихсэн.

Ни: Жаожао. Шао Хуйд дургүй ч гэсэн, гүтгэж болохгүй биз дээ?

Лин: Лин Жаожао. Чамайг жаахан юм байж  ийм хорон санаатай гэж мэдээгүй юм байна. Дүүгээ хүртэл ийм аймшигтайгаар гүтгэж байдаг.

 Жао: ээж ээ. Би худлаа хэлээгүй. Миний аяганд нээрэнгээсээ гэдэс өвтгөдөг эм хийчихсэн.

Х: Худлаа ярихаа боль. Би тэгээгүй.

Пэй: Хэн худлаа яриад байгааг шалгаад үзвэл мэдэж болно.

Лин: Пэй захирагч аа. Яаж шалгах вэ?

Пэй: Чи... Уу. Энийг уугаад гэдэс чинь зүгээр байвал Жаожао чамайг гүтгэсэн гэсэн үг. Тэгвэл би уучлалт гуйлгая.

Х: Уухгүй. Аав аа, би уумааргүй байна.

Лин: Пэй захирагч аа, хүүхэд айчихлаа. Шао Хуйд тийм эм байхгүй гэдгийг би баталж чадна.

Пэй: Жаожао. энд гүйлгэдэг эм хийснийг чи яаж мэдсэн юм?

Жао: өлсгөлөн болдог жил манайд идэх юм байгаагүй. Ээж намайг ой руу авч яваад зэрлэг ногоо түүдэг байсан. Тийм болохоор Жаожао олон ургамлыг үнэрээр нь мэднэ. Энэ дотор берберин, лактоз, бас нэг ургамлын үндэс байгаа. Бүгдээрээ гэдэс гүйлгэдэг эмнүүд.

Х: Би энэ ургамлыг авах гэж номноос зөндөө удаан хайсан. Энэ яаж  үнэртээд мэдчихдэг байна аа?

Пэй: Хүн ир. Эмийн баригч дуудаад ир.

Эр: Захирагч аа.

Пэй: Энд эмийн санд очсон хүн байна уу?

Эр: Захирагч аа, Лин Хуй авхай манай эмийн санд нууцаар орж ирсэн. Би санаа зовооод явсных нь дараа эмийн ургамлуудаа шалгасан. берберин, лактоз гээд ургамлын үндэснүүд алга болсон байсан.

Пэй: Энэ ургамлууд гэдэс гүйлгүүлдэг үү?

Эр: Энэ ургамлууд бүгд гэдэс тавгүйрхүүлдэг нөлөөтэй.

Пэй: Лин Шао... Лин Шао... өөрийнхөө өсгөсөн  хүүхдийг харж байна уу?

Лин: Пэй захирагч аа. Шао Хуй жаахан хүүхэд шүү дээ. Санаатай тэгээгүй байх.

Ми: Санаатай тэгээгүй ээ? Хүүхдийг ингэж ялгаварлаж болдог юм уу? Төрсөн хүүхдээ гүтгэж, яасныг нь ч асуухгүйгээр буруутгаад байсан. Үеэл дүүгээ болохоор “санаатай биш” гэж байгаа юм уу?

Ни: Бэр эгч ээ. Шао Хуй санаатай тэгээгүй. Тэгээд ч Жаожао, Шао Хуй хоёр үеэлүүд. Шао Хуй яасан гэж Жаожаог хорлох юм? Тийм биз дээ, Жаожао?

Жао: Харин ч эсрэгээрээ. Тэр өдөр Шао Хуй намайг шатнаас түлхэх гэж байгаад өөрөө шат руу уначихсан. Та нар тэрийг ч бас тоохгүй өнгөрөөсөн. Одоо эм хийчихээд байхад хүртэл, ааваа дандаа ингэж өмөөрөх юм уу? Аав аа, уурла. Ээжид өөрийнхөө жинхэнэ төрхийг харуул.

Лин: Хангалттай. Шао Хуй алдаа гаргаа л биз. Бүгдээрээ Лин овогтын хүүхдүүд байж. Иймхэн юмнаас болж маргах гээ юу?

Ми: Лин овогтын хүүхэд өөрийн чинь мах цусны тасархайнаас илүү чухал юм биз дээ? Жаожаог төрөхөд чи нүдэндээ нулимс цийлэгнүүлээд тэвэрч байсан. Миний хайртай охин гэсэн байх аа. Одоо яаж байна?

Лин: Чэн Миао И. Юугаа яриад байгаа юм? Пэй захирагчийн өмнө жүжиг тавьж дуусах болоогүй юу? 

Пэй: Хангалттай. Лин Шао. Хүн хордуулж, хүний аминд хүрэх гэсэн үеэлээ өмөөрч, эхнэр хүүхдээ үл хайхарсныг чинь харгалзаад тушаал дэвших хүсэлтэд чинь татгалзаж байна. Дээр нь ажлаас зургаан сар чөлөөллөө.

Лин: Мэдлээ, захирагч аа.

Пэй: Тэрнээс гадна... Пэй овогтын сургуульд хорон санаатай хүмүүс хэрэггүй. Хойшид хоёр хүүхдээ авчрах хэрэггүй.

Лин:Явъя.

Ми: Пэй захирагч аа, баярлалаа.

Пэй: Зүгээр ээ. Би охиноо өмөөрөлгүй яах вэ.

Ми: Би Жаожаотай түр гарчихаад ирье.

Жао: Ээж яах гэж байгаа юм бол? Тэр өөдгүй аав дээр очих гээгүй байгаа?

**************

Лин: Шао Хуй. Яагаад эгчийгээ гүтгэж байгаа юм?

Х: Би тэрэнд дургүй. Миний аавыг булаасан.

Ю: Би Лин Жаожаод дургүй.

Лин: Та хоёрыг захирагчийг гэрт сургах гэж хичнээн их хичээснийг мэдэж байна уу? Тэгж байхад хүн хордуулж байдаг. Одоо дахиад энд сурах боломжгүй болчихлоо. Миний тушаал дэвших ч өнгөрлөө.

Ни: Шао ах аа, хүүхэд буруутгаад яах вэ. Миний харснаар Лин Жаожао тэр хэдээс болж байгаа юм. бодоод үз л дээ. Лин Жаожао тэр хэдийг ирснээс хойш байнга л хэл ам гарч байна. Таны өстөн дайсан байх.

Х: ээжийн хэлдэг зөв. Лин Жаожаогаас л болсон.  Миний аавыг булаах гээгүй байсан бол би тэрнийг хорлохгүй байсан юм. миний аавыг булаагаад явчихвал яах юм.

Лин: Шао Хуй. Үгэнд ор. Уурлах хэрэггүй. Аав нь амалъя. Яасан ч чамайг орхиж явахгүй.

******************

Жао: Ээж ээ. Хаашаа явж байгаа юм?

Дүү: Харин тийм. Ээж ээ. Хаашаа явж байгаа юм бэ?

Ми:  Лин Шао.

Лин: Хүүхдүүдээ аваад явж бай.

Ни: За. Хурдан ирээрэй.

Лин: За.

Ми: Лин Шао. Чамд хэлэх юм байна.

Лин: Юу юм? Дахиад мөнгө нэхэх гэж байна уу? Надад мөнгө байхгүй. Эртээд байсан бүх мөнгөө чамд өгчихсөн. Тэгээд ч, би зургаан сар цалин авахгүй. Та нарт өгөх мөнгө алга.

Жао: Аав аа, өөрөөсөө асуугаад үз. Ээж, дүү бид гурав танаас хэзээ мөнгө нэхсэн юм?

Лин: Тэгээд яах гээ вэ? Мөнгө нэхэхээс өөр та нар юу чадах юм?

Жао: Аав аа. Өнгөрсөн таван жил та гэртээ ганц ч зоос явуулаагүй. Ээж, дүү бид гурав гомдоллоогүй. Хичнээн хэцүү байсан ч танаас юм нэхээгүй.

Дүү: Эгч бид хоёрыг өлсөхөөр ээж уул руу яваад модны үндэс авчирч чанаж өгдөг байсан.

Ми: Лин Шао. Өөрөөсөө асуугаад үз. Бид гурвын төлөө чи юу хийсэн  юм? Жаожао, Шао Чао хоёрыг авчирснаас хойш чи бид гуравт ганц удаа ч гэсэн аятайхан үг хэлсэн үү? Байнга л хөөж байсан.

Жао: Аав аа, гэртээ хариад идэх хоолгүйг мэдсээр байж яагаад бид нарыг хөөгөөд байгаа юм?

Лин: Би хэлсэн байх аа. Гэр хэтэрхий жижиг болохоор олон хүн багтахгүй.

Ми: Гэр...  үнэхээр зайгүй гэж үү? 

Лин: Миао И. Та нарыг байлгахгүй гээд байгаа юм биш. Би хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Гэр жижигхэн болохоор олон хүн багтахгүй гээд байна. Та нар хамт амьдарна гэвэл Нианру хажуугийн жижиг өрөөнд хоёр хүүхэдтэйгээ амьдрах болно.

Ми: Тийм болохоор бид гурвыг хөдөө зовж амьдар гэж байгаа юм уу?

Жао: Аав аа, дүү бид хоёр таны хүүхэд биш юм шиг байна. Лин Юу, Лин Хуй хоёр таны хүүхэд байх.

Дүү: Миний аав надад хайргүй юм байна.

Лин: Жаожао. Шао Чао. Би та хоёрын аав. Үргэлж тийм байна.

Жао: Аав аа, худлаа ярихаа боль. Бид нар танд хэрэггүй.

Лин: Миао И, чи мэдэж байгаа шд. Энэ олон жил Нианруг хоёр хүүхэдтэй нь би л харж хандаж байсан. Тэр хоёр хүүхдэд надаас өөр хүн байхгүй. Тэд нарыг явуулчихвал бэлэвсэн эмэгтэй, хоёр нялх хүүхэд яаж амьдрах юм?

Ми: Тийм бол... тэрэнтэй гэрлэчихээч дээ.

Лин: Юу гэнэ ээ?

Ми: хоёулаа... салъя...

Лин: Юу гэнэ ээ? Миао И, яахаараа Лин Жаожао шиг юмны учир ойлгодоггүй юм бэ?

Ми: яагаад гэвэл бид гурав чамаас залхаж байна.

Лин: Чэн Миао И, намайг жаахан ойлгож болохгүй юу? Энэ олон жил би Нианру тэр гурвыг тэжээхээс гадна та гурвыг тэжээж байна. Би ч гэсэн ядарч байна.

Жао: Аав аа. Дүү бид хоёрын буруу. Таныг зөндөө зовоосон.

Ми: Жаожаогийн хэлдэг зөв. Шао Чаогийн хэлдэг ч зөв. Аав чинь бид нарт хайргүй. Тийм бол... хоёулаа салъя. Тэгвэл чи ч гэсэн дүүгийнхээ эхнэртэй хүний нүднээс нуугдахгүй сайхан амьдарч чадна.    

Лин: Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх.

Ми: хоёулаа салъя.

Лин: За яах вэ. Тэгж их хүсээд байгаа бол...дараа нь харамсав даа.

Жао: Ээж одоо л аавын үнэн төрхийг харж байна. Захирагчийн гэрт үлдээд, Пэй Жэнтэй хамт хичээлээ сайн хийх хэрэгтэй. Ээж, дүү хоёроо би сайхан амьдруулна аа.

******************

Эмээ: Жэн арь.

Жэн: Эмээ. Эмээ, та яагаад хүрээд ирэв?

Эмээ: Аав та хоёрыг чинь санаад  хүрээд ирлээ. Яасан, болохгүй юу?

Жэн:  Юу гэж дээ. Би таныг санаад хоолоо ч идэж чадахгүй байсан юм.

Эмээ: Энэ золигийг дээ. Аавдаа төвөг удаж болохгүй шүү, томоотой байгаарай.  Ингэхэд чи хэрэг тарьчихаагүй биз?

Жэн: Юу гэж дээ. Би босс Жаожаогийн үгэнд сайн ороод хичээлээ сайн хйиж байгаа. Аав ч гэсэн намайг хичээлдээ сайн гэж магтсан юм чинь.

Жао: Эзэгтэй, сайн уу. Намайг Жаожао гэдэг. Пэй захирагч намайг Пэй Жэний номын хамтрагч болохоор авчирсан.

Эмээ: Яасан хөөрхөн охин бэ. Миний сонссоноор... Жэн арь 7 хүн хөөж явуулсан гэсэн. Энэ золигийг номхруулсныг бодоход... ямар арга хэрэглэснээ эмээдээ хэлчих.

Жоа: Эзэгтэй, Пэй Жэн буудах дуртай. Жаожао тэрэнтэй буудаж өрсөлдсөн. Пэй Жэн надад ялагдах юм бол хичээлээ сайн хийнэ гэж амалсан. Би чавхаар байнга харвадаг. Бүх сумаа арвын тоон дээр буудсан. Тэгээд Пжй Жэн миний үгэнд орж байгаа.

Эмээ: Тийм үү?

Жэн: Тийм. Босс Жао ёстой мундаг. Анх удаа буудаж байж бүгдээр нь арван оноо авсан. Ааваас ч мундаг юм байна лээ.

Эмээ:Тийм байна, мундаг юм аа. Жаожао хөөрхөн, бас хэрсүү охин байна. Ийм хүүхэд ховор шүү.

**************

Ни: Шао ах аа. Шао ах аа,  хүрээд ирэв үү. Шао Хуй, Шао Юу хоёр гэрийн багш авна гээд байна. Лин Жаожаод багш байхад заавал багштай болно гээд өдөржин уйллаа. Таны ажил юу болж байна?

Лин: Ярих ч юм биш. Эртээд Шао Хуй, Шао Юу хоёр захирагчийн гэрт хэрэг тарьж, тэндээс хөөгдсөнөөс хойш багш нар тэр хоёрт хичээл заахгүй гээд байна. ы

Ни: Шао ах аа. Тэр үед андуурсан шүү дээ. Та салаан дарга шүү дээ. Та Шао Хуй, Шао Юу хоёрыг багаас нь мэднэ. Үнэхээр өөр арга байхгүй гэж үү?

Лин: Би хэдэн өдөр улаа эргэтэл гүйлээ. Хотын хамаг сайн багш нар бүгд Пэй захирагчийн гэрт  Пэй Жэнд хичээл зааж байгаа. Сайн багш хаанаас олох юм?

Ни: Лин Жаожао гэдэг шуламнаас болж байгаа юм. Пэй захирагчтай холбогдоогүй байсан бол манай Шао Хуй, Шао Юу хоёр захирагчийн гэрт, хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байхгүй юу. Үгүй ээ. Лин Жаожао миний хүүхдээс илүү гарах ёсгүй... Шао ах аа. Захирагчаас дахиад гуйгаад үзэж болохгүй юу? Шао Хуй, Шао Юу хоёрыг хамт сургая гээд.

Лин: Пэй захирагч нэг хэлсэн бол үгнээсээ буцдаггүй хүн.     Нэмэргүй байх.

Ни: Шао ах аа. Дүү чинь эрт өнгөрсөн. Өнчин үлдсэн бид гуравт танаас өөр хүн байхгүй. Нэг арга бодож ол л доо.

Лин: Нианру. Пэй захирагчийн ээж хотод ирээд хэд хонож байгаа гэж дуулсан. Эзэгтэй сайхан сэтгэлтэй хүн. Пэй захирагч ч бас ачлалтай хүү болохоор эзэгтэй Пэй захирагчийг ятгаж өгч чадах ч юм билүү.

Ни: Тэр эзэгтэйг өөрийнхөө талд оруулчихвал хүүхдүүдийн хичээл байтугай, Чэн Миао Ийг хоёр хүүхэдтэй нь гэрээс нь хөөлгөж чадах  ч юм билүү. Лин Жаожао. Лин Жаожао. хэр удаан их зан гаргахыг чинь харж л байя.

*****************

Эмээ: Май. Амтат гуа ид. Сайхан чихэрлэг байна.

Жэн: Амттай байна.

Жао: Жаожао, жаахан байж байгаад идье. Эзэгтэй, жүрж уушгинд сайн гэсэн. Та ид.

Эмээ: Жаожао, халамжтай юм аа. Амттай байна. Жаожаог харж байна уу? Өөрийгөө хар. Эмээ нь өнөөдөр явах гэж байхад чамд тоож байгаа ч юм алга.

Ни: Эзэгтэй.

Жао: Су Нианру.

Ни: Эзэгтэй. Сайн байна уу.

Эмээ: Ямар хэргээр ирээ вэ?

Ни: Эзэгтэй. Намайг Су Нианру гэдэг. Пэй захирагчийн доор ажилладаг Лин салаан даргын бэр дүү нь. Аль эртнээс л тан дээр ирэхийг хүсч байсан юм. Таныг Сужоугийн хатгамалд дуртай гэж сонссон. Энийг танд бэлэглэж байгаа юм. бас энэ...     энэ их чанартай, өмнөдөөс авчирсан шувууны үүр. Эзэгтэй, бага гэж битгий голоорой.

Эмээ: Миний удаан хайж байгаа урт наслахыг билэгдсэн нарс мод, тогоруутай хатгамал уу даа? Энэ хатгамал 500 мөнгөн зоосны үнэтэй байсан. 

Жао: Тийм үнэтэй юм уу? Пэй захирагч аавын цалинг зургаан сар хассан гэсэн дээ. хорон санаат Су Нианру ийм их мөнгө хаанаас олсон юм болоо? Авах ёсгүй газраас авчихаагүй байгаа? Энэ яах аргагүй сэжигтэй байна. Хуурай аавыг ирэхээр хэлж, асуух хэрэгтэй юм байна.

Эм: Эзэгтэй. Гэр бүлээс өвлөж ирсэн хаш бугуйвчийг аваад ирлээ.

Эмээ: За. Ширээн дээр тавьчих.

Эм: Мэдлээ.

Эмээ:. Су эзэгтэй, таны авчирсан бэлэг хэтэрхий үнэтэй юм. би авч чадахгүй нь. Бэлэгээ аваад явсан нь дээр.

Ни:  Чөтгөр ав. Эзэгтэйг ятгаж чадахгүй бол... би яаж хоёр хүүхдээ... Пэй өргөөнд ирүүлэх болж байна аа? Үгүй ээ. Заавал арга олох хэрэгтэй.

Эмээ: Жаожао. чи бяслагтай жигнэмэгэнд дуртай байх аа. Эмээ нь гал тогоонд очоод болж байна уу, үзээд ирье.

Жао: За... Төлөө. 

Ни:  Эзэгтэй. Ширээн дээр байсан хаш бугуйвч чинь алга болчихож.

Эмээ: Юу? Манай өвөг дээдсээс уламжилж ирсэн өв байгаа юм. ирээдүйн бэрдээ өгөх гэж байсан юм. түрүүхэн яах аргагүй энд байсан даа. яагаад алга болчихдог байна аа?

Ни:  Эзэгтэй, та мэдэхгүй байх. Энэ Лин Жаожао хөдөөний юм үзээгүй хүүхэд. Гэнэтхэн авмаар санагдаад авчихсан ч юм билүү, хэн мэдлээ? Лин Жаожао хулгайлснаас зайлахгүй.

Жао: Нотлох баримтаа гаргаад ир. Би түрүүнээс хойш эндээс босоогүй. Тэр бугуйвчинд гар хүрээгүй. Намайг гүтгэхээ боль.

Жэн: Тийм ээ. Жаожао хэзээ ч хулгай хийхгүй. Энэ эмэгтэй яах аргагүй гүтгэж байна.

Жао: Эзэгтэй. Жаожао таны хаш бугуйвчийг аваагүй. Та Жаожаод итгэж байна уу?

Эмээ: Энэ хүүхдийг дээ. Эмээ нь итгэлгүй яах вэ. Манай Жаожао үгэнд сайн ордог, сайн хүүхэд. Юм хулгайлах хүн биш. Хоосон таамаг ярих хэрэггүй.

Ни:  Эзэгтэй. Энэ өрөөнд бид нараас өөр хүн байсан билүү? Эзэгтэй, тэр хаш бугуйвч танай өвөг дээдсээс уламжилж ирсэн эд. Таны хувьд их үнэ цэнэтэй. Түрүүн би Лин Жаожао тэр ширээний хажууд сууж байхыг харсан. Тэр цүнх нь байж байна. юм нуусан нь гарцаагүй.  Хаш бугуйвчийг тэр л авсан байж таараа.

Эмээ: Жаожао...

Ни:  Эзэгтэй. Бугуйвч алга болчихвол яах болж байна? адилхныг хаанаас олох юм? Лин Жаожаогийн цүнхийг ухаад үзвэл ямар вэ? Байхгүй бол тэр л биш.

Жао: Эзэгтэй, Жаожао буруу юм хийгээгүй. Надад айх юм алга. Жаожао цүнхээ үзэхийг зөвшөөрч байна.

Ни: Эзэгтэй. Хар л даа.

Жао: энэ бугуйвч яагаад миний цүнхэнд орчихдог байна аа?

Ни: Эзэгтэй. Хар  л даа.

Эмээ: Манай өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн хаш бугуйвч мөн байна. яагаад Жаожаогийн цүнхэнд орчихдог байна аа?

Жао: Юу болоод байна аа?

Ни: Эзэгтэй. Та мэдэхгүй байх. Лин Жаожао ээжтэйгээ хөдөө амьдардаг байсан юм. ядуу өссөн хүүхэд. Аятайхан юм хараад тэсэхгүй хулгайлчихсан биз.

Жао: Жаожао хулгай хийгээгүй. Худлаа ярихаа боль. Эзэгтэй, Жаожао таны бугуйвчийг хулгайлаагүй. Жаожао хулгайч биш.

Жэн: Тийм ээ. Босс Жаожао хулгай хийхгүй. Эмээ, энэ Су Нианру гэдэг хорон санаатай эмэгтэйд итгэх хэрэггүй.

Ми: Жаожао. Яагаад уйлчихсан юм? Юу болоо вэ?

Жао: Ээж ээ. Жаожао хулгай хийгээгүй.

Ни: Бэр эгч  ээ, ашгүй хүрээд ирэв үү. Жаожоа том хэрэг тарьчихаад байна. Эзэгтэйгийн уламжлагдаж ирсэн хаш бугуйвчийг хулгайлчихсан байна. Санаатай тэгээгүй  байх л даа. Гэхдээ, хичнээн ядуу байсан ч хүүхдэдээ хулгай хийхийг зааж болохгүй биз дээ.

Ми: Яахаараа... эзэгтэй. Жаожао хар багаасаа л хүний  юм дураараа авч байгаагүй. Хулгай хийнэ гэж байхгүй.

Ни: Яагаад болохгүй гэж? Эзэгтэй. Би Жаожаогийн авга эгч нь болохоор гэрийн муу хэргийг илчилмээргүй л байна. Гэхдээ, танд худлаа ярихыг хүсэхгүй байна. Лин Жаожао хөдөө байхдаа миний мөнгөн ээмгийг хулгайлж байсан. багаасаа л тийм хүүхэд байсан.

**************

Жао: Жаожао таны ээмгийг хулгайлаагүй. Яагаад намайг гүтгээд байгаа юм бэ?

Ми: Тийм ээ. Бэр дүү. Жаожаогийн авга эгч нь байж яагаад хүүхэд гүтгэж байгаа юм?

Ни: Би худлаа хэлээгүй. Энэ хаш бугуйвч нотлох баримт болно. Эзэгтэй. Пэй захирагч шулуун, шударга хүн. Армид тэрнийг бүгд хүндэлдэг. Захирагчийн өргөөнд хулгайч амьдарч байна гэсэн яриа гарах юм бол Пэй захирагч нэр нүүрээ алдана гэсэн үг.

Эмээ: Жаожао. энэ бугуйвч чиний цүнхнээс олдсон. Энийг бүгдээрээ харсан. Надад игэхээс өөр арга алга. Захирагчийн гэрт урт гартай хүн байж болохгүй.

Жао: Эзэгтэй. Жаожаог яв гэж байгаа юм уу? Эзэгтэй, бид нарыг битгий хөөгөөч дээ. Манай нутагт өлсгөлөн нүүрлэчихсэн байгаа. Бид нар модны үндэс идэж амьдардаг. Жаожао ээж, дүү хоёроо өлсөж үхэхийг хармааргүй байна.

Жэн: Жаожао тийм хүн биш. Жаожаог явуулахгүй.

Ни: Эзэгтэй. Лин Жаожао Пэй Жэний найз болохоор залуу ноёнтон тэрний талд орох нь аргагүй. Пэй Жэн ч гэсэн буруу юм сурвал яана?

Эмээ: Чиний хэлдэг зөв. Захирагчийн гэрт урт гартай хүн байлгаж болохгүй. Хүн ир...

Жао: Жаожаог захирагчийн гэрээс хөөж байгаа юм уу?

Пэй: Жаожаог хэн хөө гэсэн юм?

Эр: Захирагч аа.

Жао: Захирагч аав аа. Та ирчихэв үү.

Ни: Пэй... Пэй захирагч аа. Та яагаад хүрээд ирэв?

Пэй: Жаожао миний өргөж авсан охин. Захирагчийн өргөөний залуу авхайг хөөх гэж байхад би ирэхгүй яах юм? Жаожао. аавдаа хэл дээ. Юу болсон юм?

Жао: хэн нэг нь хаш бугуйвчийг миний цүнхэнд хийчихсэн байсан. Авга эгч эзэгтэйг ятгаад байсан. хоёулаа нийлээд ээж бид хоёрыг хөөж явуулах гэж байна.

Ни: Захирагч аа. Бугуйвч үнэхээр Жаожаогийн цүнхнээс гарч ирсэн. Эзэгтэй өөрөө мэдэж байгаа. Хөдөлшгүй баримттай. Лин Жаожао эсэргүүцэж чадахгүй.

Пэй: Жаожао. Айх хэрэггүй. Аав нь энд байна. Сайн бодоод үз. Энэ бугуйвч чиний цүнхэнд яаж орсон байж болох вэ?

Жао: Жаожао бугуйвчинд гар хүрээгүй. Хэн нэг нь намайг гүтгэж байгаагаас зайлахгүй. Шияан багш хэн юманд хүрснийг хурууных нь хээгээр  мэдэж болдог  гэж ярьж байсан. Тэрүүгээр шалгаад үзвэл Жаожаог хэн гүтгэх гээд байгааг мэдэж болох байх... аав аа. Цагдаагийн газарт хурууны хээг шалгаж болдог гэсэн. Бугуйвчин дээр байгаа хурууны хээг шалгаад үзвэл хэн хүрснийг мэдэж болно. Тэгвэл намайг хэн гүтгэх гээд байгааг мэдэж болно.

Пэй: Жаожаогийн хэлдэг зөв. Цагдаагийн газарт тийм  арга байгаа.

Жэн: Жаожао  мундаг юм аа. Бүгдийг нь мэдэж байна.

Ни: Жаожао, юугаа яриад байгаа юм? Пэй захирагч аа. Лин Жаожао дэмий юм ярьж байна. Тэрний үгэнд итгэх хэрэггүй.

Пэй: Миний охин... дэмий юм ярих хүн биш. Зарим нэг хүн ийм хэрэг хийгээгүй гэж найдъя.

Ни: Эзэгтэй.

Эмээ: Юан Жоу. Уурлах хэрэггүй. Ниманру сайн санаж л хэлж байна.

Пэй: Ээж ээ. Жаожао миний өргөж авсан охин. Би Жаожаод итгэдэг. Тэгээд ч тийм юм хийх хүүхэд биш. Тэгвэл хурууны хээ шинжилдэг шинжээчийг төхөөрөмжтэй нь аваад ир. Шалгаад үзье. Жаожао, аав нь чамд итгэж байна. Чамайг гүтгэсэн бол аав нь хариуг нь авах дахин авч өгнө.

Жао: За.

************

Жао: Ах аа. Яаж байна? харагдаж байна уу?

Эр: Олчихлоо.

Пэй: Хэний хурууны хээ байна.

Эр: Захирагчид айлтгая. Лу эзэгтэйн хээ байна. бас Су Нианругийн хурууны хээ байна.

Ни: Үнэхээр олоод мэдчихлээ. 

Жэн: Мэдсэн юм аа. Жаожао тийм хүн биш. Тийм ээ. Жаожао явах хэрэггүй болчихлоо. Аав аа. Жаожаог гүтгэсэн энэ хорон санаатныг шийтгээрэй.

Ни: Лин Жаожао. хөдөөнөөс ирсэн юу ч мэдэхгүй юм байж... яагаад захирагчийн өргөөнд амьдарч, захирагчийн хайр ивээлийг хүртэх  ёстой юм?  чамаас болж  миний хүүхдүүд боломжоо алдчихлаа... Лин Жаожао, Пэй овогтынд орлоо гээд болжмороос галт шувуу болж чадна гэж бодоо юу? Сайн сонс. Чамайг зүгээр л өрөвдөж байгаа юм. өрөвдөлтэй, эцэггүй бутач болохоор чинь.

Жао: Би бутач хүүхэд биш. Надад захирагч аав байгаа.

Ми: Су Нианру. Би чамайг хангалттай удаан тэвчлээ. Хүүхдээр хүртэл оролдоод. Ичихгүй байна уу? Чи хүүхдийнхээ төлөө тэгсэн гэсэн. Хүүхдэдээ бусдын аавыг хулгайлахыг зааж өгчихөөд. Жаожаог хичнээн удаа гүтгэх гэсэн юм. Эндээс хурдан зайл.

Ни: намайг алгадна гэнэ ээ? Чэн Миао И. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Лин Шао миний төлөө чамайг хүүхдүүдтэй чинь хаяад явсан.

Пэй: Амаа тат. Су Нианруг аваад яв.

Эр: Мэдлээ.

Ни: Намайг тавь. Тавиач.

***************

Эмээ: Жаожао. уучлаарай. Би зөнөж байх шиг байна. Буруу хүнд итгэж, чамайг буруутгах шахлаа.

Жао: Эзэгтэй.Жаожао зүгээр ээ. Гэхдээ бид нарыг хөөхгүй байж болох уу?

Эмээ: Эмээ нь та нарыг яасан ч хөөхгүй. За, цаг орой болж. Эмээ нь явлаа. Дараа дахиад уулзъя.

Жао: За. Эмээ болгоомжтой яваарай.

Эмээ: За.

Жао: Эмээ. Би таныг санана аа.

Эмээ: Би ч гэсэн санана аа.

Жао Жэн: Эмээ, баяртай.

Эмээ: Баяртай.

Пэй: Жаожао. Сайн санаж ав. Чи Пэй Юан Жоугийн охин. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон аавдаа хэлж байгаарай. Аав нь чамайг заавал хамгаална.

Жао: За. Ойлголоо. Жаожао одоо хамгаалдаг аавтай болсон.

Ми: Юан Жоу. Өнөөдөр маш их баярлалаа. Би яаж талархахаа ч мэдэхгүй байна. өнөөдөр би амттай хоол хийж өгвөл ямар вэ? Талархсан сэтгэлээ тэгж илэрхийлье.

Жао: Захирагч аав аа. Манай ээжийн хоол ёстой амттай.

Пэй: Миао И. Тэгвэл төвөг удчихъя.

Ми: За.

*************

Ни:  Шао ах аа.

Лин: Нианру... Яасан бэ? Юу болсон юм? Хэн дээрэлхээ вэ? Надад хэлчих. 

Ни:  Таны сайн охин Лин Жаожао л байхгүй юу. Сайхан сэтгэл гаргаад эзэгтэйд бэлэг өгөхөөр очсон чинь... намайг ингэнэ гэж би яаж мэдэх вэ дээ. Захирагчид хэлээд намайг хүмүүсээр хөөгөөд гаргачихсан.

Лин: За яах вэ. Лин Жаожао хэрээс хэтэрч байна. настай хүнийг хүртэл дээрэлхэж байдаг.

Ни:  Шао ах аа. Би гомдолтой байна.

Лин: Нианру, санаа зовох хэрэггүй. Би яг одоо очоодЛин Жаожаог сургааад өгье.

**************

Жао: Хөөх.

Пэй: Миао И, баярлалаа. Хурдан суу. Энэ гурав хүлээж тэсэхээ байлаа.

Ми:. За. Хоолоо ид.

Лин: Лин Жаожао. гараад ир.

Жао: энэ хүн яагаад хүрээд ирэв ээ?  ... энэ хүн яагаад хүрээд ирэв ээ? Тайван хоол ч идэх арга алга...

Ми: Жаожао.

Лин: Чи яагаад ийм санаа муутай болчихсон юм? Юу ч мэдэхгүй хөдөөний хүүхэд байж. Чамд урам хугарч байна. чи хүүхдээ яаж өсгөсөн  юм?

Жао: Манай ээж танаас салчихсан. Миний ээжийг загнах эрх танд байхгүй.

Лин: Ээж чинь олигтой сургаагүй болохоор л чи авга эгчийгээ ч хүндэлж мэдэхгүй байна. Авга эгч чинь Шао Юу, Шао Хуй хоёрт туслах гэж ядаж байхад. Яахаараа захирагчийн өргөөнөөс хөөж явуулдаг юм? 

Жао: Та яагаад авга эгчийн үгэнд итгээд байгаа юм? өмнө нь ч, одоо ч тэр. Ээж бид хоёр ямар ч шалтгаангүй буруутгаад байх юм. Тэнэг. Авга эгчид хууртах нь аргагүй юм байна.

Лин: Төрсөн эцгийгээ юу юу гэнэ ээ? Чамайг сургаад өгье л дөө.

Пэй: Лин Шао. Жаожао миний өргөмөл охин. Хүрээд үз л дээ.

Жао: Та мэдээгүй биз дээ? Авга эгч эзэгтэйд тал засах гэж ирсэн. 500мянгөн зоосны үнэтэй Сужоугийн хатгамал авчирсан.

Лин: Би 300 зоос л өгсөн. Хаанаас тийм их мөнгө авах  юм?

Жао: зургаан сар цалингаа хасуулчихаад тийм их мөнгө хаанаас авсан юм? Авах ёсгүй мөнгө л авсан байлгүй.

Лин: Дэмий юм ярихаа боль. Нотлох баримт чамд байна уу?

Пэй: Нотлох баримт... энэ байна. Нотлох баримт, энэ байна. сүүлийн үед би армийн хөрөнгө завшиж, шамшигдуулсан хэргийг шалгаж байгаа. Лин Шао. Дансны нэвтэрт тамга, гарын үсэг чинь байна лээ. Энийгээ өөрөө хар.

Лин: Ийм байх ёсгүй. Би мөнгөний талаар юу ч мэдэхгүй.

Жао: Шалтаг хэлэхээ боль. Захирагч аав таны цалинг 6сараар хасчихсан. Лин Юу, Лин Хуй хоёр төгөлдөр хуурын хичээлээ заалгасаар байгаа. Би захирагч аавд хэлчихсэн.

Пэй: Наад тамга чинь бүгд чинийх байна. Лин Шао. Цэргийн албыг урвуулан ашиглаж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэг чинь батлагдсан. Дээрээс тушаал ирсэн чамайг ажлаас чинь чөлөөлсөн.

Лин: Юу? Би... энийг олоод мэдчихсэн байдаг. Арай... миний ирээдүй ингээд баларлаа гэж үү?

Пэй: Одооноос чи цэрэг биш. Эндээс хурдан зайл.

Лин: Су Нианру. Намайг ятгаж мөнгө авахуулсан гэж би чамайг буруутгаагүй. Хүүхдүүдээ аваад хаачих гэсэн юм?

Ни: Миний хаачих танд ямар хамаа байна?  Тэгээд ч, мөнгө хулгайлаад баригдаж байгаа бол өөрийн чинь тэнэгийнх. Тэгч их шуналтаагүй бол юу гэж баригдах юм? Одоо бүр ажил ч үгүй болчихлоо. Хүүхдээ ч өсгөж чадахгүй. Би яах гэж  энд үлдэх юм?   

Лин: Су Нианру. Чи яагаад ийм болчихсон юм? надад сайн гэсэн биз дээ?

Ни: Тавиач. Тийм ээ. Би юу гэж ийм хэрэггүй эрд сайн байх юм. бид нарт хамаг мөнгөө зарцуулдаг байгаагүй бол юу гэж дэргэд чинь байх вэ дээ.

Лин: Тэгж ярьж болдог юм уу? Би та нарын төлөө хичнээн хичээсэн билээ. Миний мөнгөнд болсон юм биз дээ.

Ни: Тийм ээ. Ингээд хэрэггүй амьтан болчихно гэж хэн санах вэ дээ. Азаар би Жан штабын ажилтантай найз болсон. Хүүхдүүдээ аваад сайхан амьдрахаар явлаа. Төвөг удах хэрэггүй. Тэгэхгүй бол би зүгээр өнгөрөөхгүй шүү. Явъя.

Лин: Су Нианру        ийм хүн байсан юм гэж үү. Миао Ийг хоёр хүүхэдтэй нь хөөж явуулдаггүй л байж. Тэгсэн бол ийм  байдалд орохгүй байсан юм. Нээрэн тийм. Миао И. Жаожаод их сайн. Жаожао дээр очъё.

***************

Лин: Жаожао. Жаожао. Аав нь байна. Хаалгаа хурдан нээ, аав нь байна.

Жао: Аав аа? Энэ хүн яагаад байгаа юм болоо? Пэй Жэн. Эндээ байж бай. Би очиж харчихаад ирье.

Жэн: за. Босс Жаожао ямар нэг юм болох юм бол би      очиж чамайг аварна аа.

Жао: За.

Лин: Жаожао. Аавынх нь буруу. Аав нь юу ч үгүй болсон болохоор ганцхан чи л тусалж чадна... Жаожао. Аавынх нь буруу. Аав нь юу ч үгүй болсон болохоор ганцхан чи л тусалж чадна.

Жао: Ээж бид хоёрыг дандаа загнадаг байсан байж. Би яасан ч туслахгүй.

Лин: Жаожао. Тэгж ярьж болохгүй шдээ. Би төрсөн аав чинь байна. цус уснаас өтгөн гэдэг. Аав нь Су Нианру тэр эмээс болж та гурвыг хаях ёсгүй байсан юм.

Жао: Ээж таны төлөө зөндөө юм хийсэн. Та ерөөсөө тоодоггүй. Одоо харамсаад ч оройтсон.

Лин: Жаожао. Ээж чинь одоо ч гэсэн аавд нь сайн. Ээждээ хэлээд өг л дөө, тэгэх үү? Ээжийгээ надтай буцаад нийл гээд хэлээд өг. Тэгвэл бүгдээрээ гэр бүлээрээ амьдрна.

Жао: Гайгүй байлгүй. Надад захирагч аав байгаа. Тэгээд ч ээж тантай байхгүй гэсэн.

Лин: За яах вэ. Яасан? Пэй Юан Жоуг хараад төрсөн эцгийгээ хаяж байгаа юм биз дээ? Өөдгүй муу хог. Ээж чинь Пэй Юан Жоутай аль эртнээс зүгээргүй байсан биз дээ. Хэлээдэх, тэр хоёр нийлчихсэн үү?

Жао: Захирагч аав аа.

Пэй: Жаожаогаар оролдоод үхэхийг хүсээ юу?  Талархаж мэдэхгүй бол фронт руу явуулаад өгье л дөө. Аваад яв. Жаожао. Зүгээр үү?

Жао: Би зүгээр. Нээрээ, захирагч аав аа. Та яагаад эрт ирээ вэ?

Пэй: зүгээр бол боллоо. Маргааш Сон захирагчийн төрсөн өдөр болно. Аав нь та хоёрыг аваад үдэшлэгт явна аа.

Жао Жэн: Тэгье.

*****************

Жао: хөөх. Үдэшлэг гоё юм аа.

Ни: Залуу ноёнтон. Энэ миний хийсэн ундаа. Уугаад үз.

Жэн: босс, май.

Жао: Хорон санаат энд юу хийж байгаа юм? эртээд уйлаад манай аавгүй амьдарч чадахгүй гээд байсан байх аа? Одоо... өөр хүнтэй болчихож. Гэхдээ, энэ ахын гэдэс  нь яагаад ийм том юм? Цэргийн цалингийн хөгцөрсөн сав юм бол уу?

Ни: Чи... Жан ах аа. Хар даа. жаахан хүүхэд хүртэл ингэж ярьж байна.

Ж: Энэ... хэний хүүхэд юм?  яагаад ингэж дураараа ярьж байгаа юм?

Жэн: Манай босс хэлэхийг хүссэн үгээ  хэлдэг юм. Та нарт яма хамаатай юм?

Ж: Пэй захирагчийн хүү байх шив. Яриа юм аа.

Жэн: Энэ хорон санаатай хүн манай боссыг дандаа дээрэлхдэг. Яасан, тэрнийг хамгаалах нь уу?

Ж: Юу?  Пэй захирагчийн хүүхдээр оролдоно гэнэ ээ. Надаас хол бай...

Ни: Лин Жаожао. чамайг даа. би чамаас болж ийм байдалд орсон. Пэй овогтын ганц охин гэдгээрээ түрий барьж байх шив. Өөрөөр чи яаж ч чадахгүй.   

Жао: Явъя. Хоёулаа, ээж, захирагч аав хоёр дээр очъё. Хорон санаатыг тоох хэрэггүй.

Жэн: За.

Ни: Хн... Азаар би урьдчилаад бэлдчихсэн байгаа. Лин Жаожао, энэ удаа чи зүгээр яасан ч зүгээр өнгөрөхгүй...

С: Шао Лан. Шао Лан. Юунд хордчихов оо? хүн байна уу? Хурдал. Шао Ланы хорыг тайлах хэрэгтэй байна.

Эр: Хуо сайдаа.  Энэ огт үзэж байгаагүй хор байна. тэгэхээр ерөндөг байхгүй гэсэн үг.

С: Юу? Манай Шао Ланыг үх гэж байгаа юм уу? Миний хүү. Ухаан орооч дээ. Миний хүү. Сэргэ л дээ. Яана гэнэ ээ. Миний хүүг хордуулсан байна. алуурчныг олох хүртэл эндээс хэнийг ч явуулахгүй. Миний хүүг хордуулсан хүний амийг авна.

Ни: Лин Жаожао. чи эндээс амьд гарч чадахгүй. Хуо сайдаа. Би Лин Жаожао хор хийж байхыг харсан.

Жао: Би тэгээгүй. Би биш.

Пэй: худлаа ярихаа боль. Жаожао яасан гэж хүн хордуулах юм?

Ми: Жаожао хордуулсан гэж байгаа бол нотлох баримт байгаа юм уу?

Ни:  Лин Жаожао савтай хор барьчихсан байхыг би  харсан. Би андуураагүй бол хор биед нь байгаа байлгүй. Хуо сайд итгэхгүй байгаа бол өөрөө шалгаад үз.     

****************

Ни: Хуо сайд, итгэхгүй байгаа бол өөрөө шалгаад үз.   

Жао: надад тийм юм байхгүй. Сүүтэй чихэр л байгаа. Энэ юу  вэ? Савтай хор юм бол уу?

Ни: Лин Жаожао. яагаад юмаа гаргахгүй байгаа юм? би гаргаад өгөх үү? Харцагаа. Лин Жаожао хордуулсан нь илт байна. нотлох баримт нь энэ байна.

Жао:. Би...

С: Лин Жаожао. яаж байгаа чинь энэ вэ? 

Жао: Би тэгээгүй. Би биш. Би хэн энд хийснийг ч мэдэхгүй байна.

Ми: Өөрийнхөө амиар тангараглая. Жаожао яасан ч хордуулсан байх боломжгүй.

Пэй: Хуо сайд аа. Жаожао яасан ч ийм юм хийхгүй. Надад жаахан хугацаа өгчих. Би заавал хэрэгтнийг олно.

С: Нотлох баримт энд байна. биш гэж хэлэх гээ юу? Хүн байна уу? Лин Жаожаог цаазал. Миний хүүгийн өшөөг ав.

Ми: Үгүй ээ. Хуо сайд аа. Жаожаогийн амийг өршөө.

Пэй: Хуо сайд аа. Жаожао яасан ч хордуулсан байх учиргүй.

С: хортой сав Лин Жаожаогийн биеэс олдсон. Хэлээдэх. Та нар ч гэсэн хамт үхмээр байна уу? 

Жао: Жаожао хордуулаагүй. Захирагч аавыг буудаж болохгүй.

Ми: Хуо сайд аа. Жаожао миний охин. Ална гэвэл намайг ал. Юан Жуо энэ хэрэгт ямар ч хамаагүй. Жаожаог өршөөгөөч дээ.

С: Тэд нарын амийг өршөөдөг юм байж. Миний хүүг хэн аврах юм? Миний хүү насанд ч хүрээгүй байна. Чиний охин миний хүүг хордуулахдаа миний хүүгийн амийг бодсон уу? Та нар Лин Жаожаогийн өмнөөс хариуцлага хүлээхийг хүсээд байгаа бол бүгдээрээ миний хүүтэй хамт шороонд булагд.

Жао: Болохгүй ээ. Жаожао таны хүүг аварч чадах байх.

С: Юу? Эмч чадахгүй гэж байхад. ийм жаахан юм байж. Миний хүүг аварч чадна гэнэ ээ?

Жао: Жаожаод нэг арга байна. миний аав, ээж хоёрыг битгий буудаарай. Надад жаахан л хугацаа өгчих.

Эр: Сайд аа, залуу ноён амьсгаатай үгүйтэй байна. удаан тэсэхгүй юм шиг байна.

С: Хурдан арга бодож олооч.

Эр: Би... Надад ямар ч арга алга.

Жао: Сайд аа. Өөр арга байхгүй юм чинь Жаожаод зөвшөөрчих л дөө. Чадахгүй бол Жаожао үхэхээс айхгүй.

*************

Жао: Сайд аа. Өөр арга байхгүй юм чинь Жаожаод зөвшөөрчих л дөө. Чадахгүй бол Жаожао үхэхээс айхгүй.

Эр: Ноёнтон. Залуу ноёнд хугацаа бага байна.

С: За яах вэ. Тэгвэл оролдоод үз. Чадахгүй бол та нар бүгдээрээ үхнэ.

Пэй Ми: Жаожао. бид нар чамд итгэж байна.

Жао: За. Намайг болохгүй юм идэхэд ээж надад савантай ус уулгасан. Түр хүлээж байгаарай. Ээж ээ, залуу ноёнд энийг уулгачих.

Ми: Би  яагаад энийг санасангүй вэ? Хорыг эмчлэхийн тулд эхлээд хорыг гадагшлуулах хэрэгтэй.

Ни: Хуо сайд аа. Залуу ноён үхлийн ирмэг дээр байна. Эд нар залуу ноёныг хүндлэхгүй байна шүү дээ.

Жао: Тийм биш ээ. Ээж намайг өвдчихсөн байхад ингэж эмчилж байсан юм.

С: Су Нианругийн хэлдэг зөв. Миний хүү та нараас болж үхсэн. Та нар биеийг нь хүртэл зүгээр үлдээхгүй юм байна. хүн ир. Эд нарыг чирээд гар.

Пэй:. Хуо сайд аа. Би захирагчийн хувиар Жаожаод зөвшөөрөл өгөхийг гуйж байна. Би Жаожаод итгэж байна. Тэгээд ч одоо өөр арга алга байна шүү дээ.

С: За яах вэ. Тэгвэл оролдоод үз.

Жао: Шао Лан ах сэргэчихлээ.

С: Шао Лан. Бие чинь яаж байна?

Ш: Аав аа, би зүгээр. Жаожао намайг аварсан уу?

Жао: Жаожао таныг аварсан.

Ни: Муу өөдгүй эм Шао Ланыг аварчихлаа.

С: Шао Лан. Хэн чамайг хордуулсныг мэдэж байна уу?

Ни: Залуу ноёнтон. Би энийг танд бэлдсэн юм. Уугаад үз.

Ш: Тийм ээ. Жаожаогийн авга эгч. Надад уух юм авчирч өгсөн.

С: Су Нианру. Хүн ир. Энэ эмийг барь.

Ни: Мартчихаж.

С:  Су Нианру, миний хүүг чи хордуулсан байж. Жаожаогийн ухаалаг аргаар миний хүү амьд үлдлээ. Тэгээгүй бол би гэмгүй хүн алах байж. Энэ галзуу эмийг гянданд аваачиж хорь.

Эр: Мэдлээ.

Ни: Намайг тавь. Лин Жаожао харж л байгаарай.

С: Өнөөдөр бүгд айж сандарлаа. Жинхэнэ хэрэгтнийг баривчилсан болохоор бүгд тарж болно. Жаожао. Өнөөдөр би чамд өртэй боллоо. Хуо ах нь тэр галзуу хүний учрыг олсныхоо дараа чамд дээр очиж талархалаа илэрхийлнэ ээ.

Жао: За. Хуо ах аа, тэгвэл бид нар явлаа.

С: За.

****************

Пэй: бид нар ч азтай юм аа. Жаожаогийн ачаар аюулд орсон сайдын хүүг аварч чадлаа шүү дээ. Жаожао мундаг байна.

Жао: Захирагч аав дандаа намайг хамгаалдагийн ач.

Ми: Тийм ээ. Өнөөдөр танд баярлалаа. Таны л ач.

Пэй: Жаожао миний охин. Тэгээд ч энэ бид нарын буруу байгаагүй. Су Нианругийн хорон санааг яалтай билээ.

Ми: Нээрэн, хүүхэд тэврээд ядарчихлаа.

Пэй: Зүгээр ээ.

Жао: Захирагч аав ээжид сайн юм шиг байна. Ээж ч гэсэн захирагч аавтай гэрлэчихвэл жаргалтай байх  нь гарцаагүй. Жаожао ээжийгээ жаргалтай байгаасай гэж хүсч байна. Захирагч аав аа, би явж Пэй Жэн, Шао Чао хоёртой тоглолоо.

Пэй: За... Болгоомжтой...

Жэн: Манай босс ч мөн дөө.

Дүү: Тэгэлгүй дээ, миний эгч юм чинь.

Ми: Уучлаарай, Пэй захирагч аа. Миний болгоомжгүйгээс боллоо.

Пэй: Зүгээр ээ. Хүүхэд анзааргагүйгээс боллоо. Хөл чинь зүгээр үү? Эмч дуудах уу?

Ми:  Хэрэггүй ээ. Баярлалаа.

****************

Жао: Ээж, захирагч аав хоёр яаж байгаа бол? Захирагч ааваас зугтаад л байгаа бол уу?

Жэн: Томчуудыг ерөөсөө ойлгохгүй юмаа. Сайн юм бол яагаад хамт байж болдоггүй юм бэ?

Дүү: Эгч ээ. Ээж ч  гэсэн захирагч аавд сайн юм уу?

Жао: Ээж захирагч аавд сайн. Гэхдээ бид нарыг бодоод захирагч ааваас зайгаа бариад байгаа байх.

Жэн: Тоох хэрэггүй. Тэрийг хардаа. Цаасан шувуу байна. цаасан шувуугаар тоглоё.

Жао: Энд яагаад цаасан шувуу байдаг билээ? хачин юм даа. Хөөе, Жэн тийшээ битгий яв. Захирагч аав эндээс цаашаа явж болохгүй гэсэн. Су Нианру. Шоронд орчихоогүй юм уу?

Ни: муу золиг. Чамаас болж би шоронд орсон. Энэ удаа би яасан ч алдаа гаргахгүй. Чамайг алаад хаячихъя л даа.

Дүү: хорон санаат. Миний эгчийг тавь. Хазна даа.

Ни: Муу золиг. Эгчтэйгээ адилхан хүний дургүй хүргэсэн амьтан. Харж л байгаарай. Эгчтэй чинь хамт ялчихъя л даа.

****************

В: Чэн авхай. цай уу.

Ми: Баярлалаа, Ван даамал аа.

В: За. Чэн авхай. Захирагч төв дээр ажилтай байгаа болохоор надад танаас асуух юм байна.

Ми: Ван даамал аа, асуу асуу.

В: Пэй захирагч танд сэтгэлтэй гэдгийг та мэдэх байх. Гадны хүн болохоор надад ийм юм хэлэх эвгүй байгаа ч... Пэй захирагчийн хувьд та их чухал хүн гэж хэлэх гэсэн юм. өөрөөс нь ч илүү чухал.

Ми: Баярлалаа, Ван даамал аа. Гэхдээ би одоохондоо хүүхдүүдээ л өсгөе гэж бодож байна.

В: Чэн авхай, харин ч сайн хэрэг. Та хүүхдүүдээсээ Пэй захирагчийг юу гэж боддогийг нь асуугаад үз л дээ. Жаожао, Шао Чао хоёр Пэй захирагчид сайн байдаг.

Эр: Чэн авхай. Баларлаа. Залуу ноёнтон, залуу авхай хоёр алга болчихлоо.

Ми: Юу гэнэ ээ? Алга болсон?  Пэй захирагч аа.

Пэй: Оруул.

Ми: Юу болоо вэ?

Ми: Хүүхдүүд алга болчихлоо. Би өргөөг нэгд нэгэнгүй нэгжсэн. Одоо яах вэ?

Пэй: Сандрах хэрэггүй. Би хүн явуул хайлгая. Хотыг бүхэлд нь нэгж. Хэрэгтнийг барихад мэдээлэл өгсөн хүнд том шагнал өгнө гэж зар тараа.

Эр: мэдлээ.

Ми: Жаожао.

Пэй: Жаожао.

Ми: Шао Чао. Пэй Жэн.

Эр: Хааччихдаг байна аа?

Пэй: Жаожао. Жаожао.

Ми: Жаожао. Жаожао. Хаана байна аа?

Пэй: Жаожао.

Эр: Залуу ноёнтон. Пэй залуу ноёнтон. Жаожао авхай. Та нар хаана байна аа?

Ми: Энэ алчуур.        Энэ Су Нианругийн алчуур байна.

Пэй: Үгүй ээ. Эм байх шиг байна.

Эр: Захирагч аа. Шоронгийн дарга Су Нианру шоронгоос зугтчихсан гэж хэлүүлж байна.

Ми: Су Нианру аваад авчихсан байх. Одоо яах  вэ? Миний хүүхдүүдэд муу юм хийх юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Пэй: Тушаал дага. Хотын хаалгануудыг хаа. Су Нианруг хайж ол.

Эр: Су авхай.  Сайн байна шүү. Энэ гурвыг зарвал овоо үнэд хүрэх юм байна.

Эр: Тийм ээ. Тэгвэл хэдүүлээ юм уух мөнгөтэй болох нь дээ.

Ни: Энэ гурван хүүхдийг л далд оруулж байвал болох нь тэр. Мөнгөө та нар өөрсдөө ав. Би  ганц ч зоос авахгүй. Уул руу зараад, дахиад хэзээ ч энд ирэхээргүй болгоход болно.

Эр: Су авхай, санаа бүү зов. Гэхдээ нэг нь Пэй захирагчийн хүү байна. Пэй захирагчийн хүүг зарна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ни: Захирагч байгаад яах юм? би аль хэдийн занга тавьчихсан. Пэй ЮанЖуо ирсэн ч гэсэн хүүхдүүдээ буцааж авч чадахгүйгээс хойш.

Эр: За. Сайн байна.

****************

Дүү: Эгч ээ. Би айгаад байна.

Жао: Шао Чао, битгий ай. Пэй жэн, эгч хоёр нь энд байна.

Жэн: Битгий ай. Манай аав мундаг юм чинь бид нарыг заавал олно.

Жао: Та хоёр наашаа ойрт. Хэдүүлээ зугтах арга бодож олъё. Жаахан байж байгаад гурвуулаа чанга уйлна шүү. Тэгээд та хоёр жорлон орно гэж хэлээрэй. Жорлон явахдаа гэнэдүүлж байгаад хурдан зугтаарай. За юу?

Жэн: за.

Хүүхдүүд: Гэртээ харимаар байна. гэрээ санаад байна. гэртээ харимаар байна. гэртээ харий л да. Гэрээ санаад байна.

Эр: Дуугүй бай.

Хүүхдүүд: Гэртээ харимаар байна. гэрээ санаад байна. гэртээ харимаар байна. гэртээ харий л да. Гэрээ санаад байна.

Эр: Дуугүй бол гэж байна.

Жэн: би шээмээр байна. тэгэхгүй бол өмдөндөө шээлээ.

Эр: Тэвчихгүй юу чи.

Дүү: Би баамаар байна. би өмдөндөө баамааргүй байна.

Ни: Заваан юм. Энэ гурвыг хурдан аваад яв. Нил өмхий болчихлоо.

Эр: Явъя... хурдлаач.

Эр: Болж байна уу?

Эр: Юугаа идчихсэн юм бэ?

Ни: Шээс баас нь дийлдэхгүй. Болж байна уу? ы

Жао: Хорон санаат. Миний ээжийг дээрэлхээд байсан. өнөөдөр би зүгээр өнгөрөөхгүй дээ.

Хүүхдүүд: бид нар болчихлоо.

Эр: Муу золиг зугтчихлаа. Зугтахаа боль.

Эр: Араас нь хурдан хөө. Бариад ав. Баригддаг юм бол арьсийг чинь хуулна даа.

Ни: Хэрэггүй амьтад. Хэдхэн хүүхэд харж байж чадахгүй. Хурдан араас нь яваач.

***************

Пэй:. Жаожао.

Ми: Ямар нэг юм болсон байх.

Пэй: Хүүхдүүдийг алах байсан бол хүлж авч явахгүй. Тэгээд ч Су Нианру энэ тосгонд байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

Эр: захирагч аа, Чэн авхай. Тэр урд хаягдсан байшин байна.

Ми: Явъя. Жаожагийн үсний зүүлт байна. энд байсан байна.

Пэй: бүгд нэмж хүн аваад энэ хавийг бүгдийг нь нэгж. Хурдан.

Бүгд: Мэдлээ.

Ми: Би байхгүй болохоор хүүхдүүд айж байгаа байх.

Пэй: Миао И, битгий санаа зов. Хүүхдүүдээ заавал олно оо.

Эр: Бүү хөдөл. Бүү хөдөл.

Ни: Чэн Миао И. Дахиад уулзах шив.

Ми: Су Нианру. Хүүхдүүд гэм хийгээгүй. Яах гэж хүүхдүүдийг барьцаалж байгаа юм?

Ни: Яасан гэнэ ээ? Танай хүүхдүүдийг зарах гээд өгөөд явуулчихсан. Одоо тэд нарыг амьддаа олж харахгүй гэж мэд. Бүх насаараа зовж, шаналж амьдар.

Пэй: Су Нианру. Чи хэлэхгүй байсан ч бид нар хүүхдүүдээ олно.

Ни: Тэгээд хай л даа. Нээрэн, Пэй захирагч аа. Эндээс амьд гарах үгүйг чинь мэдэхгүй л байна шүү. Эхэл... 

Пэй: Болгоомжтой.

Ми: Юан Жоу. Тэнэг юм уу. Сум биеэрээ хааж яаж болдог юм бэ?

Пэй: Би тэнэг биш ээ. Чамайг шархадчихвал би харамсана.

В: Пэй захирагчийн хувьд та их чухал хүн гэдгийг хэлэх гэсэн юм. өөрөөс нь ч илүү чухал. 

Пэй: Миао И. Одоо хамгийн чухал нь хүүхдүүдээ олох.

Ми: за.

***************

Эр: муу золигнууд. Надад баригддаг юм бол арьсыг чинь өвчинө дөө.

Жэн: Тэгвэл ирээд барь л даа.

Эр:  муу золиг. Харж л байгаарай, арьсыг чинь хуулна даа.

Жао: Хоёр муу хүн. Харж л байгаарай. Зөгийний үүр олдог юм бол та нарыг болгоод өгнө дөө.

Дүү. Эгч ээ, мундаг.

Ни:  Муу өөдгүй золиг. Азтай юм гээч. Та нарыг бүгдийг нь алчихъя л даа.

Жао: Хорон санаат. Зөгийний үүр шиг болгоод өгнө шүү.

Жэн: Шидээд байгаарай. Сайн  шид.

Жао: Ингээд бариарай.  Цаашаа бай. Цаашаа...

Ми: Жаожао. жаожао. Жаожао. Шао Чао.

Жао: Ээж ээ. Захирагч аав аа.

Жэн: аав аа.

Дүү: Захирагч аав аа.

Ни: Хөдөөнөө байж байхгүй яасан юм? үхэж байвал таарна. Хүүхдүүдтэйгээ хамт хөдөө үхэхгүй яасан юм.

Пэй: Аваад яв.

Эр: Мэдлээ.

Пэй: Аваад яв.

Ни: Намайг тавь. Тавь гэж байна.

Ми: Жаожао. Шао Чао. Шао Жэн. Та нарыг аврах гэж байгаад захирагч гараа гэмтээчихсэн.

Жао: Захирагч аав аа. Жаожао үлээгээд өгье. Тэгвэл өвдөхгүй.

Жэн: Аав аа, би ч гэсэн үлээгээд өгье.

***************

Ми: Жаожао. Хүн байцаахаар...чи айхгүй юу? Айх юм бол ээждээ хэлээрэй, хоёулаа гэр рүүгээ явна аа.

Жао: Ээж ээ. Жаожао айхгүй байна. жаожао муу хүмүүсийн шийтгүүлэхийг хармаар байна.

Пэй: Жаожо. Зоригтой байгаарай.

Ни: Лин Жаожао. Чэн Миао И. Та нар намайг шоолохоор ирээ юу? Би буруу юм хийгээгүй. Та нар захирагчид ирж наалдаагүй бол би та нараас дээр амьдрах байсан юм. Миний ийм байхыг харах сайхан байна уу? Би та нараас хамаагүй дээр. Захирагчид л ойртож чадаагүй болохоос:.

Жао: Та буруу ярьж байна. муу юм хийдэг хүмүүс хариугаа авдаг юм. дүү бид хоёрын аавыг булааж, ээжийн нөхрийг булаачихаад бид нарыг ална гэнэ шүү. Ээж хэзээ ч өөрийгөө тантай харьцуулж байгаагүй.

Ми. Су Нианру. Чи өөрөөсөө болж энд ирсэн. Чиний амьдрал надад хамаагүй. Би хүүхдүүдтэйгээ амар тайван амьдрахыг л хүссэн. Чи эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан болохоос өөрөө хийж бүтээхийг хүсээгүй.

Жао: Тийм ээ. Та өөрөө юу ч хийхгүй, зүгээр л авахыг хүсдэг. Тийм болохоор анхнаасаа ялагдах нь тодорхой байсан.

Пэй: Жаожаогийн хэлдэг зөв. Хүссэндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Жаожао. Тэрнийг яаж шийтгэх вэ? Захирагч аав нь чиний өмнөөс шийдчихье.

Жао: Захирагч аав аа, та шийд. Хууль муу хүмүүсийг шийтгэдэг.

Пэй: Су Нианру, цэргийн хөрөнгийг хулгайлсан. Алуурчин хөлсөлж, цэргийн захирагчийг алахыг завдсан, энгийн иргэдэд ч их хэмжээний хохирол учруулсан. Нэн даруй, цаазаар ав. Жаожао та хоёр явж бай. Эндхийг би хариуцна.

Жао: Одоо ээжийг хэн ч дээрэлхэж чадахгүй. Гэхдээ ээж, захирагч аав хоёр хэзээ нийлэх юм бол? Ээжийн аз жаргалын төлөө би л хичээхээс.

***************

Жэн: Аав аа. Чэн эгчийг ээж болгох нэгдүгээр төлөвлөгөө. Аав аа, сонсмоор байна уу?

 Пэй: бяцхан чөтгөрүүд ингэхэд юу төлөвлөөд байгаа юм? Аан?

Жао: Захирагч аав аа. Бид нар танд туслах гэж байна.

  Пэй:  Тэгвэл, манай Жаожао үргэлжлүүлээд ярь.

Жао: Ээж хатуу үгнээс илүү зөөлөн үгээр хэлбэл үгэнд ордог юм. Тэгэхээр сайн ярьдаг байх хэрэгтэй. Бас тодорхой байх хэрэгтэй. Жаожао алдаа гаргачихаад яалаа. Тэрэн шиг эгдүүтэй царай гаргавал ээж шууд уучилна.

Пэй: Би чадах юм байна. өөр юу байна?

Дүү: Хоёрт. Дур булаам байдлаа харуулах.

Жэн: Аав аа, та царайлаг юм чинь эгчид таалагдах нь гарцаагүй.        Бас  сайхан галбиртай хүнд бүгд дуртай байдаг.

Жао: Бас, Захирагч аав аа.  Ээж сайхан үг сонсох дуртай. Сайн уяраах хэрэгтэй.

Ми: Та нар юу хийж байгаа юм?

Жао: Захирагч аав аа. Бид нарын хэлснийг мартаж болохгүй шүү. Ээж ээ. Захирагч аав аа. Бид нар явж тоглолоо.

Ми: хамгаалагч дагуулж явахаа мартав аа.

Жао: За.

Ми: Болгоомжтой.

Пэй: Ёоёо.

Ми: Яасан бэ? Шархаа маажиж байгаад зулгалчихаагүй биз?

Пэй: Миао И. Өрөөсөн гараараа түрхэж болохгүй байна. миний эмийг түрхээд өгөөч?

Ми: За. Жаахан тэсчих... 

Пэй: Миао И. Би чамтай, гурван хүүхэдтэйгээ амьдармаар байна. чамтай байхыг хүсч байна. болох уу?

****************

Пэй: Би чамтай, гурван хүүхэдтэйгээ амьдармаар байна. чамтай байхыг хүсч байна. болох уу?

Жао: Ээж ээ, аавд зөвшөөрчих.

Жэн: Чэн эгч ээ, аавд зөвшөөрчих л дөө.

Дүү: Ээж ээ. Зөвшөөрчих. Эгч бид хоёр захирагч аавдаа хайртай.

Жао: Ээж ээ. Дүү бид хоёр таныг жаргалтай амьдраасай эгж хүсч байна. бас таныг хамгаалдаг хүнтэй болно. Жаожао том болохоороо таныг хамгаална аа.

Ми: Жаожао. Шао Чао. Та хоёр захирагч аавтайгаа баймаар байна уу?

Жао:. Тийм.

Дүү: Тийм.

Ми: Зөвшөөрч байна.

Хүүхдүүд: Тийм ээ. Зөвшөөрчихлөө. Аав, ээж хоёр гэрлэх нь. Ура. Тийм ээ.

*************

Хүүхдүүд: Тийм ээ. Ээж аав хоёр хуримаа хийчихлээ. Ура... гоё доо.

Эр: Пэй захирагч, Чэн авхай хоёр үнэхээр хараа булаам хосууд шүү. Ингээд гэрлэчихлээ дээ.

Эр: Тэгэлгүй дээ. Чэн авхай тэр өөдгүй амьтнаас арай гэж салсан юм чинь. Нөгөө өөдгүй хуучин нөхөр нь тулааны үеэр өрөөсөн хөлөө алдаад, наашаа буцаад ирсэн гэсэн. Үйлийн үрээ гэж.

Эм: Одоо яая гэх вэ. Захирагч аа, Чэн авхай баяр хүргэе.  Баяр хүргэе.

Жао: Хуримын чихэр тараалаа. Бариад аваарай.

Хүүхдүүд: Дахиад. Дахиад...

Эр эм: Баяр хүргэе. Баяр хүргэе. Аз жаргал хүсье.

Эр: өнөөдөр Захирагч, Чэн авхай хоёрын баярын өдөр. Очоод баяр хүргэх юм бол чамд халуун хоол ч өгч магадгүй. Би явж хуримын чихэр идлээ.

Жао: Баяртай, аав аа. Одооноос би Пэй Жаожао болсон. Аав аа, ээж ээ баяр хүргэе. 

Хүмүүс:. баяр хүргэе. баяр хүргэе. Аз жаргал хүсье.

Төгсөв.

 

 

Back to episodes Go home