Jujutsu Kaisen S3_06

Эр 1: Сэрүүхэн юм бэ? Өнөөдөр хэдэн цаг алхчхав даа. Өглөөнөөс хойш юу ч идсэнгүй. Өлсөж байна гэж жигтэйхэн. Хариад юу иддэг юм билээ?

Эр 2: Гэхдээ том байх тусмаа сайн гээ биз дээ? Тулалдвал хүнд нь дээр гэсэн. Хайчхаад дахиад залгая. За. Алга. Хаашаа явчхав? Ядаргаатай юм аа. Жорлон оров уу?

Эр 3: Хөөе, хар даа! Загасны зайдас иддэг болов уу?

Панда: Үнсье.

Эр 2: Тэр тулаанд оролцоо биз дээ?

Панда: Үнсье.

Эр 3: Май, загасны зайдас шүү. Амттай шүү.

Эр 2: Панда мах идэхгүй биз дээ?

Эр 3: Хулсны навч л...

Панда: Май! Загасны зайдсыг чинь авлаа. Гарах хаалганд камер байхгүй. Сайн уу.

Мэгүми: Панда, үнэхээр зүгээр юм уу даа? Үүнээс болж дараа нь муудалцах вий.

Панда: Зүгээр, зүгээр. Бушуухан үүдийг очиж хамгаалъя. Кирара байна. Хакаритай хамт байгаагүй юм уу?

Кирара: Панда? Мөн... арзгар үстэй хүү. Пандатай ийш нэвтэрсэн гэхээр Хар шидийн сургуулийнх уу? Тэгвэл Юү ч бас адилхан. Хар шидийн сургуулийнх. Кин аюулд орж.

Итадори: Зохион байгуулагч аа, ярилцах зүйл-

Мэгүми: Чөтгөр ноход! "Нийлбэр"!

Панда: Үсрээд! Фүшигүро!

Мэгүми: Чөтгөр нохдыг хийсгэчхэв үү? Үгүй, Пандагийн хэлснээс үзэхэд ойртож чадсангүй юу?

Кирара: Пандаг хэдийн тэмдэглэсэн.

Панда: Ажиглалтын өрөө рүү явж байна. Хакари руу буцах санаатай юу? Байз, Кирара! Бид дайснууд биш ээ! Хакаригаас юм гуйх л гэсэн юм.

Кирара: Итгэнэ гэж санаа юу? Чамайг буруу бодож, Панда.

Панда: Энэ чинь намайг ойртуулахгүй байх заль уу? Ёоё.

Мэгүми: Кирара ч бас ойртож чадахгүй юм бий?

Панда: Фүшигүро?

Мэгүми: Кирарад ойртож чадахгүй байгаа юм биш Чөтгөр нохдоос ч холдож чадахгүй нь. Яг яадаг хараалт техник вэ?

Итадори: Сонсоод аль!

Хакари: Сонсож харагдаач! Тайвширчихсан болохоор.

Мэгүми: Мухардмал байдалд орлоо. Энэ нь ч сайн хэрэг. Кирара. Бид одоо нарийндаа бол Хар шидийн сургуулийнх байхаа больсон. Токиод одоогоор юу болж байгааг мэдэж байгаа биз дээ? Хаа сайгүй гарч ирж буй хаалтууд хамааралгүй биш. Урьдаас таамаглаагүй хар шидийн террорист ажиллагаа болсон. Хакаригийн тусламж хэрэгтэй байна.

Кирара: Та нар л анхнаасаа биднийг хассан бус уу? Өөрсдөөсөө болчхоод.

Мэгүми: Хар шидийн сургуулийнх байхаа больсон гээд байхад. Дээдсүүдтэй юу болсон юм бэ?

Панда: Уламжлалт фракцтай муудалцсан. Уламжлалт фракцын "уламжлал" нь зөвхөн дүрэм журамд хандах хандлага нь биш. "Хар шидийн зөв хэлбэр" гэсэн санаа ч мөн багтдаг. Күгисакигийн хараалт техник ойлгогдоход амархан. Уламжлалт үзэлтнүүдийн дуртай хар шидийн өнгө аястай. Өмнө нь алдартай байсан "хараалтай видео" ч юм уу. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хар шид шинэ технологитой холбоотй болж байгаа. Тэр нь хараалт техникт хүртэл нөлөөлбөл Уламжлалт фракц эсэргүүцнэ.

Кирара: Киний хараалт техник нь үүний тод жишээ. Дээр суудаг тэнэгүүд иймээс л ялагдсан юм. Гэхдээ та нар хэчнээн балаг тарилаа ч Гожо Саторугаар цэвэрлүүлчихнэ биз дээ? Бидэнд найдах учрыг нь ойлгохгүй байна. Тиймээс тусламж гуйхаар ирсэн чинь худлаа. Өөр нэг зорилготой гэж бодох нь ойлгомжтой биз?

Мэгүми: Гожо багш тамгалуулсан. Тиймээс ялагдсан юм.

Мэгүми/Панда: Итгэхгүй байна.

Бичиг: (Итгээгүй царай)

Панда: Сэтгэлийг нь ойлгож байна л даа.

Мэгүми: Гэхдээ энэ хүн Хакаритай хамгийн ойр хүн. "Зугтах туулай."

Кирара: Туулай?

Мэгүми: Энэ хүнийг ятгаж чадвал Хакаритай тохиролцоход асуудалгүй болно. Акрукс. Гакрукс.

Кирара: Зөндөө олон юм. Яах гэж байгаа юм бол? Миний хараалт техник хараалт энергийг тэмдэглэдэг. Шикигамиг хар шидтэнтэй адилханд тооцогдоно. Энэ маягаараа түрүүний нохой шиг татагдах нь. Өөрийн шикигамидаа няцлуулж, боогдох нь дээ.

Мэгүми: Панда! "Зугтах туулай" ямар байв?

Панда: Миний дараа орох хөөрхөн байлаа!

Мэгүми: Юутай ойртоод, юутай ойртохгүй байгааг асууж байна!

Панда: Надаас чиний байгаа 2-р давхар луу асуудалгүй ойртлоо. Кирара эсвэл ажиглалтын өрөөний хаалга руу л болохгүй байна.

Мэгүми: Таны биеийн хаа нэгтээ одны тэмдэг бас нэр байна уу?

Панда: Ай-Эм-Эй-Ай...

Мэгүми: Миний ч бас хаа нэгтээ...

Панда: Имай гэнэ.

Мэгүми: Оллоо. Зугтах туулайтай ижилхан Акрукс. Чөтгөр нохдод ч бас байсан байх. Хараахан юу ч олж мэдээгүй ч Энд... Ойлголоо! Энэ хараалт техникийн зарчим бол одны орд!

Кирара: Энэ хүртэл бол ойлгох хүн нь ойлгоно.

Мэгүми: Одны ордны үндэс нь... "Өмнөдийн загалмай."

Кирара: Новш. Нүүрэн дээр гараад ирлээ. Бүр хоёуланд нь. "Үгүй байлгүй" гэсэн царай. Миний хараалт техник Өмнөдийн загалмай дээр үндэслэсэн гэсэн баттай итгэл бол байгаагүй. Гэтэл би "үгүй байлгүй" гэсэн царай гаргачихлаа. Бүр итгэлтэй болоод авлаа. Энэ чигтээ хараалт техникийг бүрэн ойлговол ажиглалтын өрөө рүү орчихно. Энд зогсоох хэрэгтэй.

Мэгүми: Дахиад л мухардмал байдал. Гэхдээ үнэхээр л Өмнөдийн загалмай байж. Цүмикид талархъя даа. Гэхдээ үүнээс илүү юу ч мэдэхгүй. Гэснээс Өмнөдийн загалмайд дөрвөн л од байдаггүй билүү?

Панда: Фүшигүро.

Мэгүми: Үнэхээр л Пандатай бол ойртож болж байна. Панда, Өмнөдийн загалмай чинь дөрвөн одтой биз дээ?

Панда: Мэдээж. Загалмай хэлбэртэй юм чинь.

Мэгүми: Тэгж ч бодсон юм. Кирарагийн хараалт техник нь бай тус бүрд Өмнөдийн загалмайн одод тааруулж хүчээр тодорхой зайтай байлгадаг гэж бодож байна. Гэхдээ Кирара хаалгатай ойртож чадна. Панда бид хоёр хоорондоо ойртож чадна.

Панда: Энгийндээ бол бидний од Кирара болон хаалганы одтой түлхэлцэж байгаа юм бий?

Мэгүми: Тийм бол Кирара одоо ажиглалтын өрөө рүү зугтахгүй байгаа нь хачин байна.

Панда: Тийм бий. Тэр хаалганы дотор тал руу ойртвол бид яаж ч чадахгүй. Тийм бол ингэвэл яаж байна? Нэг одыг А гээд өөр од B-тэй ойртдог ч B нь А рүү ойртохгүй. Иймэрхүү байдлаар од тус бүрд нийцэл гэж байдаг. Нийцэлтэй од руу л ойртож чадна. Хайч чулуу даавуу шиг.

Мэгүми: Гэхдээ та бид хоёр ойртсон ч чөлөөтэй хөдөлж болж байна.

Панда: Тэгэхээр биш байна.

Мэгүми: Тодорхой чиглэлтэй дардасны арга хэмжээ шиг юм болов уу? Тус бүрд нь ойртох ээлж байдаг юм болов уу? Тэгээд ижил төрлийн одод нийлж болдог.

Бичиг: (Дардас цуглуулах дүрэм)

Панда: Тийм бий. Гэхдээ хар шидтэн өөрөө хараалт техниктээ ордоггүй бол яах вэ?

Мэгүми: Тийм биш. Тэр өөрөө Чөтгөр нохдоос зайгаа авч байсан. Одоо Кирара биднийг ямарваа нэг тодорхой нөхцөл биелүүлж, өөрийн нүд хүрэхгүй газраас хяналтын өрөө рүү орох вий гэдгээс сэргийлж байна.

Панда: Тийм бол таваас илүү од байгаа байх нь.

Мэгүми: Тийм. Дардас цуглуулах таамаглал зөв байлаа ч дөрвөн л од байгаа бол би эсвэл та Кирарад ойртож болох байсан. Бидний дунд тав дахь од байна. Тэрүүгээр давахгүй л бол Кираратай ойртохгүй.

Панда: Зургаа эсвэл долоо дахь од байвал яах юм?

Мэгүми: Арай ч тийм их байхгүй биз л гэж найдахаас. Загалмайн хэлбэрт таван одтой бол утга нь олдохоо болино.

Кирара: Баригдсан юм бол... Дайрахаас өөр аргагүй!

Мэгүми: Панда!

Панда: Зүгээр ээ. Асуудалгүй. Фүшигүро! Одыг хай!

Мэгүми: Шидэж болохгүй шүү.

Панда: Юу?

Мэгүми: Таныхтай ижилхэн Имай одоор машиныг тэмдэглэсэн. Чөтгөр ноход, миний үетэй адилхан! Шидвэл эргэж ирнэ эсвэл наалдана! Одоор тэмдэглүүлэхийн тулд эхлээд байнд хүрэх хэрэгтэй байх. Гэхдээ надад, Зугтах туулайд Кирара хүрээгүй дээ. Хүрсэн нь Чөтгөр ноход төдий. Өөрөөр хэлбэл Кирара биетэд биш, хараал техникт тэмдэг тавьж байна. Хаалга эсвэл машин шиг биетэгд тэмдэг тавихын тулд аль нэг хүний хараалт энергийг шингээх ёстой юм болов уу? Мэдсэн юм. Машинаас Кирарагаас өөр хүний үлдэгдэл хараалт энерги гарч байна. Хараалт техникийн хамрах хүрээ тийм том биш бол өөр нэг одны үлдэгдэл нь... Оллоо. Тав дахь од. Бид гурваас өөр ямар ч үлдэгдэл харагдахгүй байна. Кирара хэдийн өөрийн хараалт энергиэр одыг тэмдэглэсэн. Биетэд минийхтэй ижил Акрукс одоор тэмдэг тавихын тулд өөрийн хараалт энергийг ашиглаж болохгүй. Түрүүний машин шиг над руу эд зүйл шидэхгүй. Үүнд хүрвэл Кирарад ойртож болно.

Тэнгэн: Фүшигүрогийн таамаг зөв байв. Кирарагийн хараалт техник "Хайрын учрал" нь Өмнөдийн загалмай дээр үндэслэсэн. Таван төрлийн одыг байны хараалт энерги дээр оноодог. Нэг од нөгөө одтойгоо ойртохын тулд шийдэгдсэн дарааллыг дагах ёстой. Ижил төрлийн одод нэгэндээ татагдана.

Кирара: Чи сайн юм. Жинхэнээсээ миний хараалт техникийг ойлгочихлоо.

Мэгүми: Панда!

Панда: Май!

Тэнгэн: Дараалал нь од хоорондын зай. Анх харахад оддын цуваа хавтгай мэт санагдах боловч хоорондын зай харилцан адилгүй. Дэлхийгээс од тус бүрийн хоорондын зай нь ондоо.

Кирара: Гэхдээ ухаан хэтрүүлж зараад Юм шидэхгүй гэж таамагласан юм биш үү? Миний хараалт энергиэр тэмдэглэсэн од Гинаныг суллаад чинийхтэй ижил Акрукс одтой тэмдэглэхэд л болно. Ю— Юу? Юу? Хаанаас гараад ирэв? Одоо л ойлголоо. Ерөөсөө нохой шикигамигаа болиулаагүй байж. Ижил одод хоорондоо таталцахыг хэдийн ойлгочхож ээ? Шикигами болон өөрийнхөө хооронд хана тавьж татагдах шикигамиг хананд байрлуулсан байж. Тэгээд намайг зураас дээр гишгэхэд нохойг суллана. "Хайрын учрал" идэвхгүй болно.

Мэгүми: Яриаг минь сонсоод аль.

Кирара: Чи. Үнэхээр саяныхыг тооцоолсон уу? Чөтгөр ноход эсвэл чиний аль нь татагдахыг мэдэхгүй биз дээ?

Мэгүми: Үүнд мөрийцсөн ч одоо бол мэдлээ. Хараалт энерги их гаргаж байгаа нь татагдана биз? Эхэндээ би Чөтгөр ноход руу татагдсан. Таны дайралтыг хамгаалах гэж хараалт энергиэр биеэ чангалахад үр дүн эсрэгээрээ байсан.

Кирара: Чи нэгдүгээр анги уу? Ер хөөрхөн биш байна.

Мэгүми: Гуйя, цаг алга. Яриаг минь сонсооч.

Кирара: Ойлголоо.

Мэгүми: Итадори!

Итадори: Фүшигүро, Панда. Битгий оролц.

Хакари: Басаад байна уу?

Мэгүми: Шууд цохилт!

Хакари: Энэ жаал. Түрүүнээс хойш бултах ч гэсэнгүй. Ухаан самуурчхаа юу?

Итадори: Энэ Шибүяа дахь тулаантай адилгүй. Хакарид өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ шиг зүйл. Одоо бултахгүй, хариу зодолдохгүй. Энэ хүн зөөлрөх хүртэл.

Хакари: Сонирхолтой юм. Юу гэхийг чинь сонсъё. Чамайг зогсож байх хооронд чинь!

Кирара: Кин, энэ хүүхдүүд туслалцааг чинь авъя гэнэ. Яриаг нь сонсоод үз.

Хакари: Сонсъё гэж хэлээ биз дээ? Хөөе, Итадори. Яагаад би гэж? Бид анх уулзаж байгаа байх аа? Яагаад надад найдав?

Итадори: Дээд ангийнхан таныг хүчтэй гэсэн.

Хакари: Мэдсэн юм аа. Хар шидтэн өөр хар шидтэнээсээ гуйхдаа "хамтдаа амиа эрсдэлд оруулаач" гэх ёстой биз дээ? Чи намайг амиа эрсдэлд оруулах хэмжээний догдлолтой байх ёстой. Одоо энд харуулах ёстой байдаг юм. Тэд гуйсан болохоор л өмнөөс нь гуйж байгаа юм уу? Яга ах юу хийгээд байгаа юм? Энэ хулчгарыг яагаад зайлуулсангүй вэ?

Итадори: Надад догдлол байхгүй ээ. Би бол нэг эд анги. Хар шидтэнүүдийн хараал устгагч. Устгасаар байх эд анги.

Хакари: Хөөе, нээрэн яриад байна уу? Шал уйтгартай юм.

Мэгүми: Муу шүү! Итадори, одоо болсон!

Хакари: Өвдөж байгаа биз? Гожо ахын хэлснээр бол миний хараалт энерги бусдынхаас хатуу юм шиг байна лээ. Үхчихсэн үү? Хөөе, Панда! Бас тэр Зараа толгойт! Итадориг эндээс аваад бушуу арил! Дахиж... Хамгаалалт авалгүй гурав цохиулсан шүү дээ. Үүний өмнө нь ч гэсэн нүдсэн. Чи яг юугаар бүтсэн юм бэ?

Итадори: Би бол эд анги. Эд ангид үүрэг гэж байдаг биз дээ? Хараал устгасаар байх миний үүрэгт та хэрэгтэй гэж байгаа бол таныг толгой дохитол залхаах л болно. Ах. Таны үүрэг юу юм?

Хакари: Энэ жаал... Энэ "эд анги"-ийн догдлол гэж үү? Болж байна. Хэд ч хамаагүй-

Кирара: Кин. Дүрэлзэв үү дээ?

Хакари: Догдлолдоо худал хэлж чадахгүй нь. Та нар буугаад ир. Тохиролцъё.

Мэгүми: Шийдэгдлээ. Ятгаж чадав уу? Баярлалаа гэж хэлсэн нь дээр үү?

Кирара: Зүгээр ээ. Дээдэст дургүй ч гэсэн Хар шидийн сургуулийнханд туслахдаа Кин хамгийн ихээр дүрэлздэг.

Итадори: Ёоё!

Коганэ: Дин-дон!

Итадори: Юу вэ?

Коганэ: Дин-дон! Цаазын тоглоомын тоглогч шинэ дүрэм нэмлээ. Дүрэм 9. Тоглогч бусад тоглогчийн мэдээллийг мэдэж болно. Нэр, оноо нэмсэн дүрмийн тоо, колонийн байршлыг мэдэж авч чадна. Таван оноо нэмэгдлээ.

Кашимо: Мэдээж шүү дээ. Би алсан юм чинь. Бүгдээрээ сул дорой юм. 400 жилийн өмнө нэг иймэрхүү байсан. Хаана байна, Сүкүна?

Коганэ: Одоогийн оноо чинь 200-г давлаа. 100 оноог ашиглаж Цаазын тоглоомд дүрэм нэмэх үү?

Кашимо: Тийм бий. Дүрэм... Нэр... Хэр хүчтэйг нь тодорхойлох оноо. Дүрэм нэмбэл оноо хорогдох нь ээ? Мөн нэмсэн дүрмийн тоо. Тэгээд аль колонид байгаа нь. Коганэ, дүрэм нэмье. Бүх тоглогчийн мэдээллийг дэлгэ.

Эр 1: Зүүд болон бодит байдлын хоорондох зай. Нэг үгээр шившлэг.

Итадори: Яаж миний нэрийг мэддэг билээ?

Мэгүми: Би Итадоригоос ондоо.

Коганэ: Хаалтад хөл тавих аваас чи ч бас тоглогч

Мэгүми: Цүмикиг Цаазын тоглоомоос аврах дүрэм нэмүүлнэ.

 

Back to episodes Go home