Калдо: Сайн байлаа. Үлдсэнийг нь надад...
Эр 1: А-Авраарай...
Калдо: Орта...
Орта: Калдо, Маш Барндедийн тал чи оржээ. Бага зэрэг хүч чадал харуулчихсан чинь... Чи хүртэл уначихсан байх шив. Би түүнийг зөвшөөрөхгүй.
Калдо: Би ч гэсэн түүнийг бүрэн зөвшөөрөөгүй л байгаа. Гэхдээ түүний хүч бодит. Ядаж үүнийг нь зөвшөөрөх цаг ирэх л байх.
Өгүүлэгч: Хэдэн өдрийн дараа, Иносент Зеро Ийстон Шидийн сургууль руу дайрсан мэдээ дэлхий даяар тарлаа. Үймээнийг намдаахын тулд Хутагтууд түүнийг хөөсөн гэж мэдээлэв. Үүнд эргэлзэж буй хүмүүс ч олон байлаа. Ид шидийн товчоо энэ хэргийн дараа хамгаалалтыг бэхжүүлж, мэдээллийг зохицуулав. Бүх үнэнийг мэдсэн, энэ хэргийн гол эзэн болох Маш энэ үнэнийг хүндээр хүлээж аван... далайн эрэг рүү явлаа.
Финн: Яагаад?
Дот: Зун далайн эрэг дээр заавал цохих ёстой!
Маш: Анх удаа л далай харж байна.
Финн: Би ч гэсэн найзуудтайгаа анх удаа л далайд ирж байна.
Дот: Би ч гэсэн.
Маш: Би ч гэсэн.
Ланс: Би ч гэсэн.
Финн: Бүгдээрээ хөгжилдье!
Маш: За.
Дот: Тийм ээ!
Маш/Дот: Тийм ээ! Тийм ээ!
Лемон: Бүгд сэтгэлийн тэнхээ сайтай юм даа...
Финн: Гэхдээ ийм зүйл болчхоод байхад далай дээр байж болох юм уу?
Дот: Тэнэг ээ! Одоо л тарвас хагалж тоглох цаг!
Маш: Тийм шүү.
Дот: За, нядалгааны тарвас.
Финн: Юу вэ?!
Маш: Ойлголоо. Үүнийг хагалж...
Дот: Цусыг чинь сороод, хамгийн муудаа үхэх болно.
Финн: Аймаар юм! Яагаад ийм авчирсан юм?
Дот: Юу яриад байгаа юм? Амьд үлдэнэ гэдэг чинь амьдралын утга учир биз дээ?
Финн: Гэнэт яачхаа вэ? Нүд чинь гөлийчхөж!
Маш: За, хагалчихлаа. Идье.
Наймаалж: Баярлалаа... Баярлалаа...
Финн: Идэхэд хэцүү юм! Машийг Иносент Зерогийн хүүхэд гэдэгт итгэж чадахгүй нь.
Ланс: Машийн нөхцөл байдлыг бодвол, тэд заавал түүнийг унагах гэж үзэх л байх.
Лемон: Юу ч буруу хийгээгүй байтал. Машийн хүсэж байсан тайван байдлын эсрэг л зүйл болоод байна.
Валберг: Машийн хувьд хамгийн хэцүү сорилт одоо л эхэлж байна.
Бүгд: Захирал аа!
Финн: Юу хийж байгаа юм?
Валберг: Зун юм чинь.
Финн: Гэхдээ гэмтэл чинь...
Валберг: Санаа зовох зүйл...
Финн: Хүнд гэмтэлтэй байна! Яагаад энд хүртэл ирсэн юм?
Валберг: Зун жилд ганц л болдог шүү дээ.
Финн: Үгүй ээ, гэхдээ л...
Валберг: Та нар мэдэж байгаачлан, Иносент Зерог дарж авахаас нааш Маш Барндед тайван байж чадахгүй. Хамгийн хүчирхэг хувийн шид, цаг хугацааны шид болон миний орон зайн шид түүнд байгаа. Хориотой шид ашиглан шидийн хүчийг нэмэгдүүлсэн байгаа. Иносент Зерог Шидийн орны хамгийн хүчирхэг шидтэн гэж хэлж болно. Тэгээд дуусахгүй. Түүний ард байгаа таван ах дүүс энэ дэлхийн хамгийн шилдэг шидтэнүүд. Надтай тэнцүү, илүү ч байж магад.
Финн: Тийм хүчтэй хүн бүр тавуулаа байна гэдэг...
Валберг: Энэ янзаараа байвал дэлхий гарцаагүй сүйрнэ. Иносент Зерог ийм хүчтэй болсон гэж бодсонгүй. Одоогийн байдлаар бидний ялах хувь бараг л 0 хувь. Гэхдээ би үүнийг давж чадах хүн бол Маш Барндед гэдэгт итгэж байгаа. Тэрээр бэлтгэлээрээ шаламгай чадвар, хатуу чанга байдал, сэтгэлийн тэнхээ, үлэмж их хүч олж авсан. Тэр үлэмж их хүч нь гарцаагүй хамгийн хүчтэй шидийг ч үгүй хийх түлхүүр болно.
Лемон: Гэхдээ хэдий Маш ч гэсэн энэ дэлхийн хамгийн хүчирхэг шидтэн шүү дээ.
Маш: Лемон, зүгээр ээ. Ялна, ялагдана гэсэн 2 үр дүн л байгаа. 50 хувийн боломжтой. Бас булчин хэзээ ч ялагдаж байгаагүй. Ялах боломж 100 хувь.
Финн: Ямар тэнэг шалтгаан бэ?
Лемон: Би энэ занд нь хайртай.
Валберг: Хамгийн гол нь түүний сэтгэлийн хүч. Үргэлж өөдрөг, сул доройг орхихгүй байх сэтгэлд л жинхэнэ хүч оршдог. Миний бий болгож чадаагүй ертөнцийг бий болгоорой. Найдаж байгаа шүү, Маш Барндед.
Маш: Надад даатгачих. Дайснуудаа хэмх нүдээд, найзуудтайгаа цуг энэ сургуулийг заавал төгсөнө.
Финн: Маш.
Ланс: Гэхдээ улирлын эцсийн шалгалтууд болох гэж байгаа. Чи зүгээр юм уу? Ганц шалгалтад унах юм бол хөөгдөнө шүү.
Брад: Ингэхэд, өвөө... Хутагт сонгох шалгалтын өмнө улирлын шалгалтууд байгаа. Мөөгөн толгойт зүгээр байгаа даа?
Өвөө: Маш сайхан сэтгэлтэй болохоор зүгээр ээ.
Брад: Шалгалт сайхан сэтгэл хоорондоо холбоотой юм уу?
Лемон: Машийн түвшинг тодорхойлох гэж жишиг шалгалт авсан. Ид шидийн хэл шинжлэл, 30 оноо. Ид шидийн түүх, 10 оноо. Ханд найруулах, 3 оноо. Ид шидийн математик, 10 оноо.
Ланс: Практик шалгалтаа даваад байсан ч, бичгийн шалгалт нь их муу байна.
Финн: Нэг л биш байна. Үнэхээр хичээл дургүй юм аа даа?
Маш: Харимаар байна.
Дот: За, зүгээр дээ. Бид тусална аа.
Маш: Айн? Дот, хичээл хийж чаддаг юм уу?
Дот: Чадна. Хичээл гэдэг нь зорилгодоо хүрэхэд хийх ёстой хамгийн амархан зүйл. Зүтгэлийн бэлтгэл хийж байна гэж бодоод өдөр бүр хичээл хийдэг. Бас сайн сурлагатай байлаа гээд алдах зүйл байхгүй. Том болоод харамсмааргүй байдаг болохоор.
Маш: Хүндээр хүлээж авчихлаа.
Дот: Би сайн заагаад өгнө өө.
Маш: Заагаад өгөөч...
Ланс: За, эхэлье.
Маш: За.
Ланс: Ид шидийн математикийн анхан шатнаас эхэлье. Ярвигтай зүйлсийг нь орхиод, шууд оноо авах гэж үзнэ.
Маш: За.
Ланс: Хамгийн чухал нь томьёо чээжилж, яаж ашиглах вэ гэдэг.
Лемон: Одоо Ид шидийн түүх үзнэ. Эхлээд зөв нэр томьёог чээжлээд, хооронд нь холбоорой. Тэгж чадах юм бол...
Дот: Ухаалаг байх аргыг мэдчих юм бол Ид шидийн хэл шинжлэл амархан! Чиний хамгийн сайн чээжлэх зүйл бол энэ томьёо болон...
Финн: Ид шид судлал дээр эхлээд ид шидийн зарчмыг сураад, олон хэсэгт ангилж гаргах нь чухал. Жишээ нь энэ...
Дот: Яасан бэ?
Лемон: Дэлбэрчихлээ!
Финн: Маш!
Маш: Чадахгүй нь... Үүнийг хэзээ ч хийж чадна гэж бодохгүй байна.
Дот: Чадах, чадахгүй чинь хамаагүй!
Ланс: Чадахгүй бол хөөгдөнө шүү.
Маш: Чөтгөр... Хэрцгий... Харах.
Дот: Маш!?
Финн: Маш?
Дот: Зугтчихлаа!
Лемон: Маш!
Финн: Араас нь хурдан явахгүй бол!
Ланс: Боль. Битгий араас нь яв.
Финн: Ланс?
Ланс: Үр дагаврыг нь бодолгүйгээр хэлэхэд хэцүү нөхцөл байдлаас зугтаж байгаа бол тийм л хүн гэсэн үг.
Финн: Гэхдээ...
Ланс: Сурах хүсэлгүй хүнд юм заах гэж оролдох завтай хүн би биш.
Финн: Гэхдээ... Би араас нь явлаа.
Дот: Финн!
Финн: Маш хааччихсан юм бол? Булуулчихаж? Газарт?
Маш: Энэ хэвээрээ эх дэлхий рүүгээ буцмаар байна.
Финн: Маш.
Маш: Уучлаарай, Финн. Би хичээлийг л...
Финн: Чи ийм биш дээ. Ялах боломжгүй дайсан байсан ч өөр зүйл бодолгүй тулалддаг Маш шүү дээ. Цуг төгсмөөр байна. Маш, чамтай цуг! Хичээцгээе, тэгэх үү?
Маш: Баярлалаа, Финн. Чиний хэлдэг зөв. Ичгүүртэй талаа харуулчихлаа. Би хичээнэ.
Финн: Олон сохор номин зүүгдчихэж.
Маш: Зугтсанд уучлаарай. Дахиад хичээл заагаад өгөөч.
Дот: Өө, яах вэ? Би бол заамааргүй л-
Лемон: Хичээцгээе, Маш!
Дот: Айн? Уучлаарай, тоглосон юм. Өчүүхэн санагдсан уу? Би өчүүхэн санагдчихсан уу?
Ланс: Суудалдаа суу.
Маш: За.
Дот: Битгий үл тоо л доо. Үнэхээр уучлаарай.
Өгүүлэгч: Ингээд Маш хичээлдээ муу ч, үүнтэйгээ нүүр туллаа. Тэгээд шалгалтын өдөр...
Багш: За, эхэл!
Ланс: Ингээд боллоо.
Багш: Эгалт Вансом.
Лемон: Зүгээр дээ, Маш!
Маш: Найзуудтайгаа төгсөх... Найзуудтайгаа төгсөх...
Багш: Дараагийнх нь Маш Барндед.
Маш: Өө, энд байна.
Багш: Маш Барндед. Чи энэ сургуулийн хичээлүүдийг дандаа эсэргүүцсэн үйлдэл гаргадаг байсан.
Маш: Тийм санаатай биш...
Багш: Дээр нь чиний сурлага тааруу. Хөөгдөх чинь цаг хугацааны асуудал гэж хэлмээр байгаа ч гэсэн, цаг нь тулбал хичээж чаддаг юм байна шүү.
Маш: Энэ...
Багш: Гэхдээ магтахаар дүн ч аваагүй л дээ.
Дот: Чүү ай тэнцсэн байна!
Финн: Чүү ай л.
Маш: Иймхэн л зүйл байсан юм уу?
Ланс: Битгий хамраа сөх.
Дот: Битгий хамраа сөх.
Том: Хулс!
Дот: Юу гэнэ ээ?
Лемон: Том асуудал гарсан байна!
Финн: Ойлгоод байгаа юм уу?
Том: Хулс!
Ланс: Нэр хүндтэй сургууль Ийстон Шид ашиглаж чаддаггүй хүний Хутагтад нэр дэвшүүлсэн гэх мэдээ сонин дээр гарсан гэнэ.
Финн: Ланс хүртэл ойлгож байна.
Том: Хулс, хулс, хулс!
Дот: Юу гэнэ ээ!? Тэр мэдээг уншсан иргэд сургууль руу ирж байгаа гэж үү!?
Эр 1: Маш Барндедийг өг!
Эр 2: Шид ашиглаж чаддаггүй хүн байгаа гэж юу гэсэн үг юм!?
Эр 3: Шидийн сургуулиас шууд хөө!
Эр 4: Нуугдаад байлгүй гараад ир! Шидийн орны шилдэг сургуульд шид ашигладаггүй хүн сурдаггүй юм!
Эр 2: Бохир цустай хүн Бурхны ариун тавцан дээр битгий явуул! Бурхантай тэрсэлсэн хэрэг!
Финн: Муу шүү. Тайвшрах шинж харагдахгүй байна.
Эр 1: Чи хэн бэ? Хамааралгүй хүмүүс хол бай!
Лемон: Түр хүлээ!
Финн: Лемон.
Лемон: Шид ашигладаггүй байлаа гээд та нарт ямар гэм хийсэн юм? Шид ашигладгаар нь хүнийг үнэлж болох юм гэж үү? Би тэгж бодохгүй байна.
Эр 2: Шид ашиглаж чадахгүй бол Бурханд хаягдсанаас өөрцгүй! Биднээс өөр!
Эм 1: Чи түүнтэй ямар хамаатай юм?
Эр 3: Гаднын хүмүүс хол бай!
Лемон: Би гаднын хүн биш! Би бол... Маш Барндедийн... эхнэр байна.
Эр 1: Гэрлэчихсэн юм уу?
Эр 2: Ийм жоохон байж уу?
Маш: Юу болох нь энэ вэ?
Лемон: Эхнэр гэхээсээ илүү заяаны хосууд! Улаан утсаар бидний тавилан холбогдсон!
Эм 1: Солиор!
Эр 1: Битгий даажигнаад бай!
Лемон: Асуудал байна уу, айн!?
Эр 2: Үзмээр байна уу?
Эр 3: Яачихсан охин бэ?
Лемон: Хэн ч биш юм байцгааж их чийртэй юм.
Дот: Хүлээ!
Эр 1: Чи чинь...
Дот: Би Маш Барндедийн... төлөөлөгч байна.
Эр 2: Төлөөлөгч?
Эр 1: Юу юм?
Дот: Түүний өмнөөс албан ёсны мэдэгдэл хийе. Шид ашиглаж чаддаг хүмүүст, над шиг туршлагагүй хүн нэр дэвшигчид сонгогдсон нь нэр төрийн хэрэг. Ичгүүргүй санагдаж магадгүй ч, нэг зүйлийг хэлье. Ална шүү. Болсон.
Эр 3: Одоо хангалттай!
Эр 1: Бидэнтэй тэрсэлдэх гээ юу!?
Маш: Яагаад илүү ярвигтай болгоно вэ?
Лемон: Би түүнийг хамгаална!
Дот: Тэр буруу зүйл хийгээгүй!
Санваартан: Шид ашиглаж чадахгүй хүнийг өмөөрч байгаа та нар гэмт хэрэгтнүүд! Муу нүгэлт амьтад! Гэсгээл хүрт!
Маш: Лемон!
Ланс: Байз. Чи гарах юм бол улам л хэцүүднэ. Тэсээд өнгөр.
Эр 1: Айгаад байгаа юм уу?
Эр 2: Ингээд болоо юу?
Лемон: Зүгээр. Маш шид ашиглаж чаддаггүй нь... Маш тийм тэнэг шалтгаанаар гэсгээл хүртэх юм бол, би ч гэсэн цуг гэсгээл хүртэнэ! Хэдэн чулуу шидсэн ч, яаж ч доромжилсон ч... Тийм... Тийм... Яагаад намайг аврахаар ирсэн юм?
Маш: Харин... Надтай адилхан шалтгаантай байсан бол өмнөөс чинь харамсаад байсан юм.
Лемон: Тийм сайхан сэтгэлтэй хүн... муу хүн биш гэдэгт би итгэж байна!
Санваартан: Сэтгэл хөдлөлөөр хандаж байгаа чинь хүүхдээрээ байгааг чинь харуулж байна. Шид ашиглаж чаддаггүй Хутагтад нэр дэвшиж байгаа хүнийг барих юм бол би алдартай болно. Харамсалтай юм. Шид ашиглаж чаддаггүй хүнд эрх байхгүй! Тэр охин энэ ертөнцийн хуулийг бохирдуулж буй гэмт хэрэгтэн! Өршөөл үзүүлж болохгүй!
Эр 1: Нүгэлтэй амьтад!
Финн: Лемон!
Лемон: Маш.
Санваартан: Маш Барндед байна! Битгий зугтаалга! Шид ашиглаж чаддаггүй хүнийг барих шиг амархан зүйл үгүй.
Дот: Маш! Сургууль дотор хурдан нуугд!
Санваартан: Шоронгийн хана!
Лемон: Маш!
Санваартан: Би түүнийг барьчихлаа! Энэ хана 15 сантиметрийн зузаантай. Аварга мангасууд хүртэл гарч чаддаггүй юм! Гайхалтай гяндан. Үгүй ээ, тийм биш... Энэ хана 15 сантиметрийн зузаантай. Аварга мангасууд хүртэл гарч чаддаггүй юм даа. Үгүй ээ, үгүй! Энэ хана 15 сантиметрийн зузаантай. Аварга мангасууд хүртэл гарч чаддаггүй юм даа. Энэ хана 15 сантиметрийн зузаантай. Аварга мангасууд хүртэл гарч чаддаггүй юм даа.
Дот: Хөөе, Маш.
Маш: Эртний яриа ч гэсэн, одоо надад хийж чадах зүйл байхгүй байж магад. Энэ Шидийн орны хамгийн шилдэг нь болж харуулъя... Шид ашиглаж чадахгүй байсан ч зүгээр гэдгийг.
Валберг: Өршөөгөөрэй. Миний дурын шийдвэр та бүхэнд төөрөгдөл учруулсан бололтой.
Эр 1: Валберг захирал!
Валберг: Гэвч түүний хувь тавилан Хутагтын шалгалтын дараа шийдэгдэнэ. Ид шидийн товчоо тэгж шийдсэн. Тийм болохоор ахиад жоохон хүлээж болох уу? Маш Барндед. Хүн амьдралдаа ганц ч ийм хүнтэй таарахгүй байж магадгүй. Өөрийн чинь төлөө дуугарч өгөх хүн... Сайн найзуудтай юм аа. Та нараар би бахархаж байна.
Маш: Энэ сургуульд ороод чухал зүйл олонтой болсон. Тийм болохоор... Заавал Хутагт болох болно.
Валберг: Хутагт болохгүй бол, чамайг өмөөрсөн хүмүүсийг Шидийн орон гэмт хэрэгтэн гэж үзнэ. Шалгалтыг давах нь цор ганц арга шүү, Маш Барндед.
Өгүүлэгч: Нэр дэвшигчийн шалгалт эцсийн шатандаа ирлээ. Маш Ийстон шидийн сургуульд уулзсан гайхалтай найзуудынхаа дэмжлэгийг үүрэн... Өөрийг нь хүлээн зөвшөөрсөн, сайхан сэтгэлтэй сэнпай нарынхаа үгийг сонсож, өрсөлдөгч нартайгаа тулалдсанаараа бэхэжсэн холбоог сэтгэлдээ тээн, Хутагт болохоор зорьж байна!
Маш: Юу ч ирсэн бай ухаан алдтал нь нүдэх болно... энэ нударгаараа!
TRAILER
Маш: Нэг юм дууслаа.
Өгүүлэгч: Магиа Лүпстэй тулалдсан тулаанд ялж, Маш болон түүний нөхөд Хутагт болоход ойртсоор байлаа.
Эр: Чи шид ашиглаж чаддаггүй гэж үнэн үү?
Маш: Чадна. Шид. Ашиглаж чадна.
Эрхлэгч: Шуурхай хурал хийнэ.
Эр2: Алдааг хурдан зохицуулах ёстой.
Өвөө: Сэтгэл хөдөлчихлөө. Маш найзуудтай болсон байна гэдэг.
Финн: Заавал тэгнэ ээ.
Эрхлэгч: Тэр шид ашиглаж чаддаггүй байлаа ч... түүнийг алдаж болохгүй.
Гранз: Сайн залуу байна!
Мадле: Хүчээ харуулах ёстой. Энэ жилийн Хутагт болоход нэр дэвшиж чадвал баталгаа болно.
Маш: Бүхнээ дайчлах болно оо.
Эр: Сул дорой хүмүүс хэрэгцээгүй. Тийм учраас би тэднээр яасан ч болно.
Макарон: Хүч чадлыг эрэлхийлдэг би болон... Хэн нь илүү хүчтэй бол?
Амес: Чиний хувьд хамгийн хэцүү сорилт одоо л эхэлж байна. Ялж байж л үр шимийг нь хүртэнэ.
Эр: Шидийн товчоотой дайн зарлаж байна.
Эр2: Хайж байлаа, Маш Барндед.
Бичиг: Булчин шидийн эсрэг.
Эр: Шид ашиглаж чадахгүй хүн Хутагт болох гэж байна.
Бичиг: Шинэ бүлэг.
Эр: Мэдээж, бүтэлгүйтвэл шууд устгана.
Бичиг: Эхэллээ.
Маш: Би дийлдэшгүй. Хүрээд ир.
Бичиг: Машле: Ид шид болон булчин анимэн "Хутагт сонгон шалгаруулах шалгалт" бүлэг.
Өгүүлэгч: Машле: "Хутагт сонгон шалгаруулах шалгалт" бүлэг. 2024 оны 1-р сараас гарч эхэлнэ.
Back to episodes Go home