Mashle magic and muscle_S02_11

Өгүүлэгч: Валберг захирал Иносент Зеротой хатуу тулаан хийж байлаа. Өөрийн хүчирхэг шид, Оройн зайн Гурав дахийг ашиглаж, тулааныг эргүүллээ.

Валберг: Тэнгэрийн вангийн хазайлт! Тэнгэрийн ван ертөнцийг устга!

Өгүүлэгч: Амь насаа дэнчин тавин ашигласан шид нь Иносент Зерог ялж байгаа мэт байсан ч... Цаг хугацааг ухраасан Иносент Зерод шид үйлчилсэнгүй. Цөхрөлд унаад байсан Валберг... Түүнийг аврахаар Машийн өвдөгний дайралт орж ирэв.

Валберг: Маш Барндед!

Маш: Өөрөөс чинь хүчтэй дайсан урд чинь гарч ирэх үед чи яах вэ гэж. Ухаан алдтал нь нүдэх болно... энэ нударгаараа!

Өгүүлэгч: Маш, догь юм аа. Гэхдээ наад хөл чинь...

Райо: Юу болоод байна, Калдо? Орон зайн шид тэр чигээрээ алга болчихлоо.

Калдо: Надад бодогдож байгаа ганц л зүйл байна. Цаг хугацааны шидээр цагийг ухраасан.

Райо: Цаг хугацааны шид? Иносент Зеро юу? Калдо, эндэхийг даатгалаа шүү.

Калдо: Мэдлээ. Ноён Валбергийг даатгалаа шүү.

Райо: Хэнд юу хэлээд байна? Би шүү дээ. Гэж хэлсэн ч нөхцөл байдлыг бодож үзвэл хэцүүхэн л байна даа. Эсэн мэнд байгаарай, Ноён Валберг.

Валберг: Юу хийж байгаа юм, Маш Барндед? Тэр чамайг онилж байгаа! Яг одоо зугт-

Маш: Настай хүнд сайхан ханд гэж намайг өсгөсөн.

Валберг: Ямар ч хөгшин хүнд ханддаг шигээ надад хандах гэж үү?

Иносент Зеро: Аргагүй л Маш Барндед. Энэ хүртэл ирсэнд чинь баярлаж байна шүү. Миний хүү. За, надтай цуг яв.

Маш: Ээ...

Иносент Зеро: Ир.

Маш: Ээ...

Иносент Зеро: Тийм үү. Тэгвэл хүчээр л авч явахаас. Гэхдээ эхлээд...

Валберг: Энэ...

Маш: Захирал аа!

Иносент Зеро: Биеэ олон удаа янз бүр болгосны хүчинд, би бусад хүмүүсийн шидийн булааж чаддаг болсон. Багшаас харанхуйн шидийг нь хүртэл авсан. Харин одоо Валберг. Чиний орон зайн шидийг авъя. Одоо оройтсон.

Валберг: А-Арай...

Иносент Зеро: Яг тийм. Оройн зайн золиос.

Валберг: Юу гээч... Миний шид... Тэгээд зосгохгүй, шидийн чадвар ийм зөрүүтэй байдаг...

Маш: Баларлаа.

Иносент Зеро: Энэ ертөнцийг ноёлох хүчийг олж авлаа. Ертөнц минийх боллоо. Маш Барндед, чи дараагийнх нь. Миний эд зүйл бол.

Валберг: Муу шүү. Машийг авчих юм бол бидний найдвар...

Иносент Зеро: Үйлчлэхгүй ээ. Үйлчлэхгүй гэж байна.

Маш: Ойрхон байлаа.

Иносент Зеро: Хүчний энэ их ялгааг биеэрээ мэдэрсэн үү? Чамайг аваад харина аа, Маш Барндед.

Маш: Юу вэ?

Валберг: Түүний биеийн тэнхээ шидийн чадвараа дийлэхээ больж байна. Хүч чадалд шунасны төлөөс.

Иносент Зеро: Би төгс хүн болмоор байна. Үхэшгүй, үзэсгэлэнтэй, хүчирхэг. Тэгээд л болоо.

Валберг: Төгс хүн. Бүх шидийн хүчийг багтааж чадах биеийг олж авахын тулд Маш Барндедийг онилж байгаа байх нь.

Иносент Зеро: Сайрхах хэрэггүй шүү. Чи миний нэг хэрэгцээнээс цаашгүй. Чиний төрсөн учир шалтгаан бол намайг илүү хүчирхэг оршихуй болгох.

Валберг: Чи зүгээр биеэ л тоож байна. Түүнд өөрийн амьдралаа шийдэх эрх бий.

Маш: Тийм шүү.

Иносент Зеро: Өөрийн амьдралаа сонгох эрх? Чам шиг шид ашиглаж чадахгүй хүн энэ ертөнцөд амьд үлдэж чадахгүй.

Маш: Хөөх!

Иносент Зеро: Олон жилийн турш Шидийн орныг удирдаж явсан Адам Жобс, Ноблис Оближ гэх зүйл ярьдаг байсан ч эцэст нь шид ашиглаж чадахгүй хүмүүсийг зөвшөөрүүлж чадаагүй. Чи ч гэсэн тийм биз дээ? Тийм ээ, Валберг?

Валберг: Үгүй ээ. Шидийн хүч үлдээгүй болохоор бултаж чадахгүй нь. Одоо ч ингэж хөдөлж чадаж байдаг... Гэхдээ бидний байгаа нөхцөл байдлыг огт өөрчилж чадахгүй. Ийм их хүчний ялгаатай байгаа бол...

Маш: Ямар сайхан үлгэр вэ? Ид шид бүх зүйл болсон ертөнцөд хамгийн хүчирхэг нь жигшмээр хүн байна гэдэг. Булчингаараа ялахад таатай байх болно доо. Ертөнц намайг хүлээн зөвшөөрнө дөө.

Иносент Зеро: Мэдлэггүй байх ч аймаар шүү. Бүхнийг чадагч намайг ойлгохгүй л байх шиг байна. Гэвч энэ биед дасахад надад хугацаа хэрэгтэй бололтой. Би явлаа.

Валберг: Ингээд л шууд...

Иносент Зеро: Дараа үргэлжлүүлье.

Дот: Энэ юун шид вэ?

Ланс: Чөтгөрүүд алга болж байна.

Маргарет: Ялсан мангасуудаа авч явсан ч нэмэргүй юм байна.

Калдо: Тийм шүү. Гэхдээ бидний дайсан бол Иносент Зеро. Ямар ч шалтгаангүйгээр...

Дот: Т-Том болчихлоо!

Калдо: Бидний ялсан мангасуудын цогцсыг нийлүүлж аварга мангас бүтээчихлээ.

Маш: Юу вэ?

Валберг: Тэр...

Иносент Зеро: Их том зүйл ярьдаг юм байна. Зогсоох гээд үз л дээ, Маш Барндед. Шид ашиглаж чадахгүй чи чадах юм бол шүү дээ.

Валберг: Ийм байдалтай мангас хормын дотор бүхэл хотыг устгах хүчтэй. Хүч чадлын эсрэг асар их хүч чадал л ашиглаж байх шив. Ү-Үгүй ээ, миний шидийн хүч...

Райо: Би ч яг эгзэгтэй үед амждаг залуу шүү.

Валберг: Райо.

Райо: Ноён Валберг! Наад шарх чинь... Таныг хурдан Ид шидийн товчооны эмнэлэг рүү-

Валберг: Болгоомжтой, Маш... Бурн...

Райо: Маш? Мөөгөн толгойт энд байсан юм уу?

Маш: Өө, би хайгаад ирье.

Райо: Ёстой нэг. Олохоороо надад хэлэх байсан биз дээ? Гэхдээ яах вэ... Халуухан зүйл хийсэн байна.

Иносент Зеро: Их том зүйл ярьдаг юм байна. Зогсоох гээд үз л дээ, Маш Барндед. Шид ашиглаж чадахгүй чи чадах юм бол шүү дээ.

Эр 1: А-Айн?

Эр 2: Юу вэ? Юу болсон бэ?

Эм 1: Унтаж байгаад сэрсэн юм шиг л санагдаж байна.

Эр 3: Яг юу...

Лемон: Айн? Луу хаана байна?

Финн: Дот? Ланс?

Калдо: Цаг хугацааг зогсоох шид арилчихлаа.

Дот: Муу шүү.

Ланс: Үймээн болох нь.

Маргарет: Тийм дээ. Учир нь тийм мангас байгаа шүү дээ.

Эр 1: Тэр юу вэ?

Эр 2: Мангас юм уу?

Эм 1: Үгүй байлгүй!

Эр 3: Хөөе, наашаа ирж байна! Сургуулийг сүйтгэх гэж байгаа юм уу!?

Абис: Абел эзэнтэн, тэр...

Абел: Иносент Зеро.

Лемон: Маш.

Финн: Б-Бул чулуу...

Лемон: Үгүй ээ!

Анна: Авраарай, ах аа!

Ланс: Гравиоле!

Эр 1: Айн? Зогсчихлоо!

Ланс: Чи надад үргэлж хүч өгөх юм даа, Анна.

Дот: Саяны хэсэг юу байсан бэ? Би сая чиний төсөөллийг харсан уу? Аймаар юм!

Маргарет: Саундз Рэ! Хурдан зугт!

Финн: Ийм мангасыг ялна гэж байхгүй.

Лемон: Маш! Хаана байна, Маш?!

Дот: Хэр том байсан ч гэсэн... Экспломб! Хаалт шиг зүйл гараад ирлээ. Юу гэсэн үг вэ?

Калдо: Тэр бол шид няцаах хаалт.

Дот: Хаалт? Тэр өргөстэй нөхрийг хамгаалсантай адилхан уу?

Калдо: Тийм. Иносент Зерогийн хүн хаа нэгтээ байж л таараа. Түүнийг ялахгүй бол шид үйлчлэхгүй. Орта түүнийг хайж байгаа ч, шидтэн сайн нуугдаж байгаа биз. Бид одоогоор юу ч хийж чадахгүй. Би ч гэсэн хайхаар явлаа.

Дот: Б-Би ч гэсэн!

Эр 1: Хөөе, битгий түлх! Авраарай!

Эр 2: Шид үйлчлэхгүй мангас ирж байна! Дууслаа!

Эр 3: Нэмэргүй нь. Энд ч гэсэн хаалттай, гарч чадахгүй нь!

Ланс: Зугтахгүй юм уу?

Маргарет: Хэнтэй яриад байгаа юм?

Ланс: Юу ч ирсэн бай, би зогсоох болно.

Маргарет: Гайхалтай аялгуу тоглох юм шиг байна даа.

Дот: Новш, хаалт босгосон шидтэн? Тэр мангас хаяанд тулаад ирчихлээ. Энэ янзаараа балрах нь.

Эр 1: Авраарай!

Эр 2: Үхмээргүй байна!

Эр 1: Нэмэргүй нь... Ямар ч нэмэргүй нь.

Эм 1: Авраарай! Хэн нэгэн авраарай!

Финн: Яагаад ийм зүйл болчхов?

Лемон: Бал сараа тэмдэглэж амжаагүй байсан шүү дээ!

Абис: Абел эзэнтэн.

Эм 1: Ингээд өнгөрчээ!

Эр 1: Ийстон ингээд дууслаа!

Дот: Айн? Баларлаа!

Калдо: Амжихгүй нь.

Финн: Яаж...

Лемон: Яагаад...

Абис: Хойшоо чирэгдэж байна. Ид шид үү?

Абел: Үгүй ээ, ямар ч шид үйлчлэх ёсгүй. Тэгэхээр магадгүй...

Дот: Тэр муу!

Калдо: Байж боломгүй юм.

Лемон: Айн? Үгүй байлгүй.

Финн: Чамтай уулзсанаас хойш... Үргэлж ингэж бодож байлаа. Арай л утгагүй юм аа, Маш.

Эр 1: Хөөе, тэр... Маш Барндед биш үү?

Эм 1: Ү-Үгүй байлгүй.

Эр 2: Тэр мангастай...

Бүгд: ...олс таталцаж байна!

Эр 1: Гэхдээ зүгээр юм уу? Тэр шид ашиглаж чадахгүй биз дээ?

Эм 1: Ийм хүн сургуулийн шилдэг нь болж чадна гэж үү?

Эр 2: Бид зөвшөөрөхгүй шүү дээ. Энэ ертөнцөд шид ашиглаж чадахгүй хүнд орон зай байхгүй биз дээ?

Эр 3: Тийм ээ. Хэдий ийм их...

Эр 4: Тэр хамаатай юм уу? Шид ашиглаж чаддаг, чаддаггүй бай хамаагүй... Тэр одоо биднийг болон сургуулийг хамгаалахын төлөө тэмцэж байна. Хамаг чадлаараа тэмцэж байна!

Эр 1: Хичээгээрэй.

Эм 1: Хичээгээрэй.

Бүгд: Хичээгээрэй.

Абис: Хичээгээрэй, Маш.

Абел: Маш Бурдэд.

Лемон: Хичээгээрэй, Маш! Маш!

Финн: Ийм зүйл болно гэж бодсонгүй. Сургуульд ад үзэгддэг Маш... Хөөгдөх гэж байсан Маш... Шид ашиглаж чаддаггүй Маш... Ид шид бүх зүйл нь болсон энэ ертөнцийн хуулийг няцааж байна. Хичээгээрэй. Хичээгээрэй, Маш! Маш! Ашгүй зүгээр байна. Тийм ээ, баярлалаа.

Лемон: Маш, мундаг байлаа! Үнэхээр догь байлаа! Аргагүй л миний нөхөр! Намайг... идээч.

Финн: Идээч.

Маш: За. Амттай юм.

Лемон: Айн? Кремтэй талх?! Яагаад?!

Райо: Тийм үү. Ойлголоо. Мэдээг хүлээж авлаа.

Кайсэ: За, би явлаа.

Валберг: Райо.

Райо: Ноён Валберг. Тэр чаджээ. Мөөгөн толгойт.

Валберг: Тийм үү. Ноблэс Оближ. Шидийн оронд үүнийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа хүн чи л байна даа... Маш Барндед.

Бичиг: ДАРААГИЙН АНГИД МАШ БАРНДЕД БОЛОН ТҮҮНИЙ САЙН НАЙЗУУД

 

Back to episodes Go home