“Wrath Of Becky”
Эм: Ноён хатагтай Гиббс энд та 2-ын уулзахыг хүсэх хүн байгаа гэж бодож байна.
Эр: Өө энийг хараач ээ, Алис.
Эм2: Өө чи лав Бэки байх.
Бэ: Та 2-той уулзаж байгаадаа баяртай байна, ноён хатагтай Гиббс.
Эм2: Өө гуйя биднийг зүгээр л Тэд бас Алис гэж дууд. Харин энэ бол Диэго тийм үү?
Бэ: Тийм ээ.
Эр: Гэртээ тавтай морил хонгор минь. Гэртээ тавтай морил.
Бэ: Юу бодож байгааг чинь мэдэж байна аа? Энэ охин хэн бэ? Энэ миний мэдэх Бэки биш. Гэхдээ би өргөж авсан аав ээждээ зориулж жүжиг тоглох хэрэгтэй болсон юм. Тийм ээ, энэ 2 мулгууд зориулж.
Эр: Тэгэхээр Алис бид 2 хүүхэд өргөж авахаар шийдэхдээ, бид орчноо ч гэсэн солих ёстойгоо ухаарсан. Хамгийн шилдэг Христын боловсролыг олж авахын тулд шүү дээ. Бас эндхийн бүх сургууль хамгийн шилдэг сургалтын хөтөлбөртэй гээч. Дээд зэрэглэлийн, хамгийн шилдэг, бас хамгийн ирээдүйтэй нь.
Бэ: Би маргаашийн төлөвлөгөөгөө сайн мэдэхгүй л дээ, гэхдээ хурдхан л сургуульдаа явмаар байна.
Эм2: Тэгэлгүй яахав. Би өглөө хамгийн түрүүнд сургууль руу чинь дагуулж явах гэж байгаа.
Бэ: Гайхалтай.
Эр: Өө бас шинэ захирлыг мартаж болохгүй шүү.
Эм2: Ноён Серио.
Эр: Сайн залуу шүү.
Эм2: Бид хамтдаа хэдэн жил сүмд явж байгаа билээ?
Эр: 6 жил. Бас тэр чиний үеийн охинтой, Сара.
Эм2: Тэр үнэхээр хөөрхөн.
Эр: Та 2 нэг анги болж ч магадгүй.
Эм2: Тэр тэргэнцэртэй л дээ. Гэхдээ тэр чамд таалагдана аа.
Бэ: Бас би тэрэнтэй хамт сүмд явна гэсэн үг үү? Магадгүй тэнд миний үеийн хүүхдүүд зөндөө байгаа байх.
Эм2: Өө Бэки.
Эр: Хөөх.
Эм2: Ингэж хэлэх чинь намайг ямар баяртай байгааг чи төсөөлөх ч үгүй дээ.
Эр: За за, хоолоо идэх үү?
Бэ: Тийм ээ, нөгөө, зүгээр л… Эхлээд залбирал хэлвэл зүгээр биз дээ?
Эр: Чи итгэж байна уу?
Эм2: Тэр төгс юм.
__________________
Эм2: Бас санаарай, хэрвээ чамд ямар нэг юм хэрэг болвол… Тэд бид 2 хажуу өрөөнд байгаа шүү.
Бэ: Миний ивээгч тэнгэрүүд.
Эм2: Сайхан амраарай хонгор минь.
Бэ: Сайхан амраарай ээж ээ.
Эм2: Тэд! Тэдди…
Бэ: Диэго нааш ир.
Бэкигийн уур хилэн.
Бэ: 4н Неонацист нуурын байшин луу маань дайрч аавыг минь хөнөөснөөс хойш 2 жил өнгөрч байна. Тэд манай байшингийн доор нуусан хараал идсэн тэнэг түлхүүрийг хайж байсан юм. Тийм ээ, энэ хараал идсэн тэнэг түлхүүр. Тэгээд дараа нь ийм юм болсон. Тэдний төлөвлөгөөг нураасан нь харамсалтай л даа. Би одоо 16-тай. Өргөж авсан гэр бүлээсээ гурван ч удаа зугтсан. Би залилж, мэхэлж, хулгай хийж намайг хуулиас системээс гадуур байлгах бүхнийг хийсэн. Хэрвээ надаас асуувал энэ бүхнийг бодоод үзвэл, би өөрийгөө дажгүй л боддог….Өө тийм ээ, би заримдаа өөрийнхөө урхинд уначихдаг. Төгс хүн гэж байхгүй шүү дээ.
__________________
Бэ: Идээрэй.
Эл: Баярлалаа хонгор минь.
Бэ: Энэ бол Элэна Кан. Би тэрэнтэй бүтэн жил хамт амьдарсан. Би тэрний талаар тун жаахныг л мэднэ. Тэр хөгшин, бараг л бүх хүнийг үзэн яддаг. Бас энүүгээр яваа хүмүүст тусалдаг. Бид тэгж л танилцсан. Би дахиад л өнөөдөр өөрийнхөө урхинд уначихсан.
Эл: Би харсаан. Дөнгөж л сэрж байсан юм. Цонхоороо харж байтал чи гэнэт л алга болчихсон. Тун хөгжилтэй байсан шүү. Чи унтсан уу?
Бэ: Үгүй ээ. Орой бүр яг л адилхан байдаг. Харин та?
Эл: Хүүхэд шиг л унтлаа. Тэгээд?
Бэ: Би л дандаа эхэлдэг шүү дээ.
Эл: Тэгээд өнөөдөр юу нь өөр гэж?
Бэ: Би хоолтой байгаадаа талархаж байна.
Эл: Би халуун кофетой байгаадаа талархаж байна.
Бэ: Та хоол гэж болохгүй гэчхээд өөрөө яагаад кофе гээд байгаа юм?
Эл: Хоол бол зайлшгүй хэрэгцээ. Кофе бол тансаглал.
Бэ: Өнөөдөр цалингаа авахдаа талархаж байна.
Эл: Би уншиж байгаа зохиолдоо талархаж байна.
Бэ: Ямар зохиол юм?
Эл: Жинхэнэ хатуужил. Чамд таалагдах байх.
Бэ: Надад Диэго байгаад талархаж байна.
Эл: Тэр ч сайн хүү шүү.
Бэ: Дахиад нэг. Намайг гайхшруулаач.
Эл: Өөр юунд талархах гэхээр…
Бэ: Дахиад нэг өдөр байгаад…
Эл: Надад дахиад нэг өдөр байгаад.
Бэ: 3-т нь таныг дандаа ингэж давтаж хэлдгийг чинь болиулах дүрэм хэрэгтэй. 3 дах нь үргэлж тодорхой болохоор та 2-ыгоо санаж байхад л болно.
Эл: Дүрмийг би л өөрчилнө. Би ахмад хүн шүү.
__________________
Бэ: Бүгдийг ивээгч эцгийн шарсан талхтай өглөөний цай.
Эр: Баярлалаа хонгор минь.
Бэ: Миний нэрийг харж байна уу?
Эр: Уучлаарай?
Бэ: Миний энгэр дээрх нэр. Энэ хонгор минь гэж байна уу?
Эр: Үгүй ээ.
Бэ: Тэгээд юу гэж байна?
Эр: Бэки.
Бэ: Тийм ээ, наадах чинь миний нэр.
Эр: За за, бурхан минь. Өө Бэки хонгор минь. Би цөцгийн тостой талх захиалсан.
Бэ: Тавган дээр чинь цөцгийн тос байна.
Эр: Тийм ээ, гэхдээ талх талх шарагчнаас гарч ирэхдээ тос нь хайлсан байхад би илүү дуртай.
Бэ: Би жинхнээсээ тэгээгүй л дээ.
Эр: Хөөе?
Бэ: Гэхдээ тэгэхийг үнэхээр бүр маш их хүссэн….Новш гэж!
__________________
Эр: Жаспер Хиллсээс гаралтай этгээд 1-р зэргийн хүн амьны хэргээр яллагджээ.
Бэ: А-Л-У-У-Р-Ч-И-Н. 2 у үсэг, 2 үг үүсээд 22 дээр.
Эл: Ийм тоглоомноос хүний тухай ихийг мэдэж болдог юм.
Бэ: Яаж тэр вэ?
Эл: Өөрт нь байгаа үсгүүдээр ямар үг бүтээхийг нь харна. Ах маань хамгийн хэцүү үгийг олох гэж байдгаараа хичээдэг байсан. Үргэлж өөрийгөө зөвтгөдөг адгийн амьтан байсан юм. 3 үсэг 2 удаа, 10 оноо.
Бэ: Таныг ахтай гэж мэдээгүй юм байна.
Эл: Би дээрээ дөрвөн ахтай.
Бэ: Тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?
Эл: Нэг нь л амьд байгаа. Адгийн амьтан.
Бэ: Харамсалтай байна.
Эл: Чи алчихсан биш дээ. Тэгээд ч бид алдсан хүн бүрийнхээ тоогоор өөр хүнтэй учирч байдгийг би ухаарсан.
Бэ: Ахин дахин. 10 оноо. Та яагаад намайг хаанаас ирснийг асууж байгаагүй юм?
Эл: Чи яагаад хэлээгүй юм?
Бэ: Та сонирхохгүй байна уу? Аав ээжгүй нэг охин гэнэтхэн л гарч ирээд өрөө хөлслөе гэсэн.
Эл: Чи төлбөрөө төлдөг. Гэрийн ажилд ч тусалдаг. Бас би чамайг бараг л хүүхэд гэж хардаггүй. Чи 18 тай гэсэн байх аа? Намайг 9 настай байхад ээж маань өөд болсон. Аав маань архичин. Би 15 тайдаа гэрээсээ зугтсан. Бид бүгд л хаа нэг газраас ирсэн. Бүгд л амьд үлдэхийн тулд хийх ёстойгоо хийсэн. Нийт хэдэн оноо болж байна?
Бэ: 15, 10.
Эл: Сайхан оролдлого байна.
Эр: Бид тун сонирхолтой нэгэн мэдээг хүргэе. Өөрсдийгөө журамт эрчүүд гэж нэрлэсэн бүлэг этгээдүүд Филлмор луу ирж байж магадгүй. Хууль хүчний байгууллага энэ 7 хоногт үймээн гарч болзошгүй гэж үзэж байгаа.
Эл: Энэ дэлхий солиорчхож.
Эр: Тийм учраас сенатч Анне Хэрнандэсийн хамгаалалтыг нэмэгдүүлж байгаа юм байна. Олон сарын турш олон ч онлайн платформоор журамт эрчүүдийг тандаж байсан байна. Тэдний үйл ажиллагаа нэмэгдэж байгаа ба жижиг хотуудад удаа дараа гарч ирж байгаа юм байна. Журамт эрчүүд лхагва гарагт Филлмор хотын танхимд ирвэл юу болохыг цаг хугацаа л харуулах бололтой.
___________________
Са: Бидэнд суудал зааж өгөх юм уу эсвэл наанаа зүгээр л зогсоод байх уу?
Ай: Тийм ээ, байзаарай байз байз би нэг юм асуугаатахья. Ээж чинь чамайг үнэхээр ингэж нэрлэсэн юм уу? Учир нь Бэки чинь тайчигчийн нэр охиндоо тайчигчийн нэр өгдөг ямар ч эмэгтэй дээр би азаа үзэх байсан.
Гу: Чи ер нь ээжүүдтэй ямар асуудалтай юм бэ?
Ай: Надад ээжүүд таалагддаг юм аа.
Са: Үгүй ээ, тэр юу гэх гэсэн гэхээр ээжтэй чинь унтмаар байна гэж байна.
Ай: Тийм ээ, яг зөв би ээжтэй чинь унтмаар байна.
Бэ: Тийшээ суугаарай.
Ай: Таалагдаагүй юм шиг байна. Алив ээ.
Гу: Нэг л хачин байна шүү. Нэг л муу мэдрэмж төрөөд байна. Зүгээр нэг ажил мөн эсэхийг нь л мэдмээр байна.
Ай: Шон надад нэг тус болооч. Зүгээр л дотоож руугаа гараа хийгээд цус болсон хэрэглэлээ гаргаад ирээч.
Гу: Чи амаа татаж болохгүй юу, хөгшөөн?
Ай: Чи хэлээч.
Са: Сонсооч, мэдэх зүйлсээ мэдэх цаг болохоор л Даррил бидэнд бүгдийг хэлж өгнө.
Гу: Даррил гэдэг чинь мессежээр харилцдаг л нэр шүү дээ. Чи тэрэнтэй уулзаж байгаагүй, бидний хэн нь ч.
Ай: Тэр чинь хуучин тусгай хүчнийх. Тэр чинь үүсгэн байгуулагч эцгүүдийн нэг.
Гу: Тэрнийг нууц цагдаа биш гэж хэн мэдэх юм?
Ай: Тэнгэр минь гэж.
Гу: Нээрээ шүү, цагдаа нар үргэлж л онлайн дээр байж байдаг, тийм үү?
Ай: Нээрээ шүү, сугалаад гарга. Удаавал хордоод шоконд орчихно шүү. Наадах чинь жинхэнэ алуурчин гэдгийг мэднэ биз дээ?
Гу: Залуус аа, би та нар шиг л сенатч Хэрнандэст дургүй за юу? Тэрнийг би үзэн яддаг. Гэхдээ маргааш байдал муугаар эргэвэл, би өмнөх тэнэгүүд шиг шоронд хатмааргүй байна.
Ай: Хачин юм даа, өөрөө ялгаагүй хэрнээ өлөгчингүүдийг ингэтлээ үзэн яддаг байх гэж.
Са: Тэрний зөв өө. Хөөе хүн байна уу? Тийм ээ. Бид энд өнөөдөртөө багтаад кофе авч болох уу?
Бэ: Одоохон очлоо.
Гу: Чи яагаад заавал ингэж байдаг юм бэ? Уучлаарай гээд гэж болно шүү дээ.
Бэ: Миний дургүйг хүргэсэн хүмүүсийг яах талаар би төсөөлөн бодох дуртай. Анхнаасаа л би төсөөлөл сайтай хүүхэд байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил энэ маань бүр ч хүчтэй болсон юм.
Са: Ингэж нэг ирлээ.
Гу: Баярлалаа.
Ай: Үнэхээр сайхан байна шүү. Чи сайн байна шүү.
Бэ: Баярлалаа. Гэхдээ энэ төсөөлөл байгаагүй ээ.
Са: Новш гэж. Чөтгөр гэж.
Бэ: Бурхан минь!в
Са: Хараал ид чи тэнэг юм уу?
Бэ: Намайг үнэхээр уучлаарай.
Са: Хараал идсэн тэнэг өлөгчин.
Бэ: Би яваад алчуур аваад ирье.
Са: Тийм ээ, тэгсэн чинь дээр. Эндээс хурдхан тонилж үз. Хараал идсэн доодхыг маань түлчихлээ.
Ай: Зүгээр дээ, зүгээр.
Са: Наад савраа тат!
Ай: Би сэвээд өгөх юм уу?
Са: Үгүй ээ, боль. Та 2 амаа татаж болохгүй нь уу? Амаа тат!
_____________
Са: Тэр санаатай тэгсэн.
Гу: Хэнд хамаатай юм бэ? Жаахан охин шүү дээ.
Ай: Шууд нүүр лүү чинь цацаагүйд нь гайхсан шүү. Яасн бэ? Тэгээд хүсвэл ал л даа, надад ерөөсөө ч хамаагүй.
Са: Хөдөл.
Ай: За за.
_______________
Са: Чам шиг өлөгчингүүдэд хичээл заах хэрэгтэй. Амаа хамхи! Хөөх хөөрхөн гөлөг байх чинь ээ.
Бэ: Диэго дайр. Диэго.
Ай: Сайн охин. Сайн уу, Бэки? Чи сууж болно шүү дээ.
Са: Хамрыг минь хугалчих шиг боллоо. Муу бяцхан өлөгчин. Чи новшын хамрыг минь хугалчихлаа.
Гу: Юу болсон бэ?
Ай: Тэр Антонигийн хамрыг хугалчихсан бололтой.
Гу: Зүгээр айлгаж байгаад орхино гэсэн яасан юм бэ?
Ай: Тийм ээ, бид б төлөвлөгөөндөө орсон.
Гу: Өө энэ ч муу шүү. Энэ ч үнэхээр муу…
Са: Амаа тат! Муу бяцхан өлөгчин, чамайг сургаад өгсний дараа үхэх минь яав даа гэж чи бодох болно доо.
Эл: Хөөе. Буугаа газар хая.
Гу: Чөтгөр гэж.
Эл: Бэки битгий хөдлөөрэй.
Ай: Тийм ээ, Бэки хөдлөөгүй чинь дээр.
Эл: Охинтой битгий ярь.
Са: Хөөе хатагтай намайг сонс.
Эл: Буугаа буулга гэж байна.
Гу: Буугаа буулга л даа хөгшөөн.
Ай: Бид тэгээд яах юм бэ?
Гу: Буугаа буулга, хараал идсэн буугаа буулга гэж байна.
Эл: Хийгээч.
Ай: За за би буулгалаа.! Харав уу? Буулгачихлаа.
Эл: Сайн байна, одоо манай гэрээс зайлцгаа.
Бэ: Элэна.
_________________
Бэ: Диэго! Диэго! Диэго!
Са: Дижэй?
Ай: За?
Са: За за, та 2 миний хэлэхийг сайн сонс. Энэ тухай хэн ч сонсох ёсгүй шүү. Намайг ойлгов уу?
Ай: Мэдээж, хөгшөөн.
Са: Хөөе. Ойлгосон уу, гэж байна.
Гу: Тэр цагдаа дуудна даа.
Са: Хэнд хамаатай юм бэ?
Гу: Надад хамаатай. Чи тэр эмэгтэйг алчихсан. Хараал идсэн нүүр лүү нь буудсан. Энэ чинь баригдвал миний амьдрал дууслаа л гэсэн үг, гэтэл би юу ч хийж амжаагүй байна. Би юу ч…
Са: Хараал идсэн хулчгар тэнэг өлөгчин минь. Ахиад энэ тухай ярихыг чинь сонсдог л юм бол хараал идсэн нүүрэнд чинь сум зоочихно шүү. Чи ойлгов уу? Тэр чинь зүгээр л нэг тэнэг бяцхан өлөгчин. Чи л наад амаа хамхиж хамхиж явахад болно. Маргааш тэр новшын ажлыг дуусгачхаад эндээс хурдхан арилцгаана. Чи ойлгов уу? Би яах ч үгүй дээ. Тэгэхээр одоо тайвширсан чинь дээр. Тэрнийг чимээгүй байлгасан чинь дээр шүү. Ганц ч үг унагахгүй шүү.
Ай: Маргааш буудалцаан болоод эхлэхээр тэр ямар царай гаргах бол оо? Тэр үед цаадах чинь тайван байж чадахгүй л байх даа. Юу гэхээр, чи л тэрнийг авчирсан шүү дээ. Би энийг л хэлэх гэсэн юм.
_________________
Бэ: Хайртай бүхнийг минь надаас булаасан. Хорт хавдар ээжийг минь авсан. Нео-нацистууд аавыг маань хөнөөсөн. Харин одоо Элэна ч үгүй боллоо. Таны надад өгсөн гэр оронд талархаж байна. Миний харж байгаагаар надад хийх 2 ажил байна. Тантай хамт өнгөрүүлсэн мөчүүддээ талархаж байна.Би эхлээд нохойгоо олно. Ахин нэг өдөр амьдарч байгаадаа талархаж байна. Дараа Элэнаг хөнөөсөн адгийн шаарнуудыг бүгдийг нь цааш харуулна.
__________________
Бэ: Цайны газар байхад тэр залуус Дэррил гэдэг залуугийн талаар ярьж байсан. Тэрнийг олоход хэцүү байгаагүй ээ. Энэ новшийн хотод 2хон Дэррил байдаг болж таарсан. Би Дэннинг Рөүд 2048 гэдэг хаягаас эхэлсэн. Энэ бол Дэррил нэг.
Эм: Сайн уу, хонгор минь.
Бэ: Би Дэррилыг хайж байна.
Эм: Тэр чинь би байна.
Бэ: Таныг Дэррил гэдэг юм уу?
Эм: Тийм ээ.
Бэ: Та тамхи татах ёсгүй байх аа.
Эм: Тэгэхээр чи хэлэхгүй бол би ч хэлэхгүй ээ.
Бэ: Дэррил 2 Колоны замын 4739-д амьдардаг. Яагаад ч юм энэ миний хайсан Дэррил мөн юм шиг санагдсан.
Ко: Тэнгэр эцэг минь, өнөө орой бидний өмнө тавьсан энэ бүх хоолонд тань талархаж байна. Бидний биеийг энэрэх болтугай. Эзэн минь, энэ үдэш бидний биеийг амрааж өгөхийг хүсье. Та биндийг өөртөө зүтгүүлэхээр дуудсан билээ, бид энийг тань яав ч хөнгөнөөр хүлээж авахгүй. Эзэн минь маргааш биднийг болон журамт нөхдийг минь хамгаалан, таны зарлигийг биелүүлэн Сатаны дагагчдийн дагуулсан бузар булайг дарах боломж бидэнд хайрлаач. Таны нэрийн өмнөөс бид залбирья. Амен.
Бүгд: Амен.
Ко: За идэцгээ хөвгүүд ээ. Сүүлд хэзээ ийм сайхан гэрийн хоол идсэнээ ч санахгүй байх чинь ээ, залуус аа.
Ай: Тийм шүү, их амттай харагдаж байна. Баярлалаа, эрхэм ээ.
Ко: Та нар Твигт л талархах хэрэгтэй дээ. Тэр бүх хоолыг хийсэн юм.
Ти: Тийм ээ, ээж маань дүү бид 2-т заасан ганц сайн зүйл нь л энэ байх. Тэрнээс бусдаар бол бусдаасаа л ялгаагүй фемойд байсан.
Са: Фемойд гэж юу юм?
Ти: Чи фемойд гэж мэддэггүй юм уу?
Ай: Тийм шүү чи фемойд гэж мэддэггүй юм уу?
Са: Өө тэгээд чи мэддэг хэрэг үү?
Ай: Остин Поверст дээр гардаг буутай хөхтэй эмэгтэй шиг биз дээ?
Ти: Биш ээ, тэр чинь фэмбот.
Ай: Ямар ялгаатай юм?
Ти: Ялгаатай.
Ай: За за, бурхан минь. Намайг хараал ид.
Ти: Дэррил чи энэ тэнэгүүдийг хаанаас олсон юм бэ?
Ко: Би олоогүй ээ, тэр олсон юм.
Гу: Тэр гэж хэн юм?
Са: Нээрээ фемойд гэж юу юм?
Ти: Фемойд гэдэг нь эмэгтэй бас андройд гэдэг үгийн нийлбэр байгаа юм. Эзний ногоон дэлхий дээрх бараг бүх эмэгтэйчүүдийг ингэж дүрсэлж болно. Зөвхөн өөрсдийгөө боддог өөрсдийнх нь бэлгийн бас санхүүгийнх нь хэрэгцээг хангаж чадаагүй эрчүүдийг үзэн яддаг золгүй өлөгчингүүдийг хэлдэг юм.
Ай: Золиг гэж дээ. Би туслах чинь больё л доо, хөгшөөн.
Са: Би энийг чинь л хэлээд байсан юм.
Ай: Янзтай.
Ко: Чи өлсөөгүй юм уу, Шон?
Гу: Юу?
Ко: Хоолоо идэхгүй байх чинь, бүр хүрсэн ч үгүй. Ямар нэг юм болоо юу?
Са: Үгүй дээ, үгүй, үгүй. Манай залуу зүгээр. Энэ хүртэл хол зам туулаад ядарсан байх. Гэхдээ удахгүй зүгээр болчихно оо. Тийм үү, Шон? Гэрийн эзэнд бүдүүлэг аашилж болохгүй биз дээ.
Гу: Тийм ээ. Тийм , уучлаарай эрхэм ээ.
Ко: Чи яагаад хоолны ширээн дээр малгайгаа авч болохгүй гэж, тийм үү?
Гу: Уучлаарай, эрхэм ээ.
Ко: Та нар эрхэм ээ, гэхгүй байж болно оо. Би ердөө л та нар шиг журамт эр. Зүгээр дээ, найз минь. Яагаад энийг торонд хийчихсэн юм?
Са: Өө тийм ээ, сүүлийн үед ааш нь олдохгүй байгаа юм. Өөр нохойтой зодолдоод нэлээн шарх ч авсан. Зүгээр л аюулгүйн үүднээс л тэгсэн юм.
Ай: Бас биднийг идчих вий гээд.
Ко: Санаа тавьж байгаа чинь сайн хэрэг.
Ай: Хөөе тэрний царайг бид нэг туган дээрээ зураад журамт нохой гээд нэрлэчхэж болно шүү дээ. Хөөе байз журамт анч гэвэл болох юм байна. Хөөе чи сонсов уу? Журамт анч. Тийм ээ, бидэнтэй таардаг мөн ч азтай нохой юм даа.
Гу: Өршөөгөөрэй.
Ай: Замд яваад дотор нь муухайрсан байх.
________________
Ко: Чи зүгээр үү? Жаал аа?
Гу: Тийм ээ, би сая бие засчхаад гарч ирсэн юм.
Ко: Надтай хамт яваач.
Гу: За, тэгье ээ.
Ко: Ийшээ зүүн талын өрөө. Ор ор. Энд их замбараагүй байгаа шүү, ажил их байсан болохоор энэ чигээр нь үлдээчихсэн юм. Алив суугаач. Тэгээд чи хэзээ журамт эр болохоор шийдсэн юм?
Гу: Нөгөө хэдэн сарын өмнө үү? Би эртнээс л элсэхийг хүсдэг байсан л даа, гэхдээ хэдэн сарын өмнө л анхны ажилдаа явсан.
Ко: Хөөх. Анхны ажилд явсан мэдрэмжээ мэдрэхийн тулд би юугаа ч өгөхөд бэлэн. Тэгэхэд та 3 танилцсан гэж Антони хэлсэн.
Гу: Тийм ээ, манай хотод болсон ажлын үеэр. Бидэн рүү маш их нулимс асгаруулагч цацсан.
Ко: Тэгэхээр бидний төлөөлөл болж тэнд байсан чинь сайн хэрэг. Бид ямар олуулаа гэдгээ тэдэнд харуулах нь чухал.
Гу: Тийм ээ, тийм шүү.
Ко: Чи янзтай юм хармаар байна уу?
Гу: тийм ээ, за за. Хатуу диск байна.
Ко: Зүгээр ч нэг хатуу диск биш ээ. Энэ манай үүсгэн байгуулагчдын бидэнд итгэж үлдээсэн цорын ганц зүйл. Энэ систэмд огт холбогддоггүй компьютер бидний ажил рүү өнгийх гэсэн хүмүүсийг цэвэрхээн мухардуулдаг юм.
Гу: 12 шавь гэнэ ээ? Хөөх энэ….
Ко: Биширмээр байгаа биз?
Гу: Ийм олон хүн байдгийг мэдээгүй юм байна.
Ко: 12 байтугай их.
Гу: Тийм ээ.
Ко: Би гадаад оронд алба хааж байсныг мэдэх үү?
Гу: Өө мэднэ ээ. ДиЖэй таныг өмнө нь тусгай хүчний цэрэг байсан гэсэн.
Ко: Армийн дэслэгч, салаан дарга. Иракт 3 удаа очсон.
Гу: Хөөх…
Ко: Тийм ээ. Би залуустайгаа хамт… Тэндхийн хамгийн муу залуусыг ангуучлах даалгавартай явсан юм.
Гу: Тэгэхээр бидний төлөө тэмцсэнд баярлалаа.
Ко: Тэгээд тэнд нэг шөнө ийм юм болсон. Би багийнхантайгаа, бид хотод үнэхээр аюултай адгийн нэг залууг хайж байлаа. Тэр хараал идмэр тэр дайнд манай 15 залууг хөнөөсөн. Тэгээд бид гэрт нь очсон. Тэр өөрөө байгаагүй ч эхнэр нь гэртээ байлаа. Тэгээд би нэг залуугаа манаанд гаргасан. Хөөрхөн жаал. Бид тэднийг Түүтси гэж дууддаг байсан, учир нь гэрийнхэн нь үргэлж тэрэнд Түүтси Роллс явуулдаг байлаа. Тэгээд би эхнэртэй нь учраа олж байтал гэнэтхэн л буун дуу хадаад эхэлсэн. Хэдхэн секундын дотор бид бүгдээрээ үймэлдлээ. Сумнууд хаа сайгүй л нисэлдэж байлаа. Түүтси дайраад л ороод ирсэн. Хаа сайгүй цус болчихсон. Мөрөндөө нэг, хөлөндөө 2 буудуулчихсан. Амин тус газар нь биш ч тэр алхаж чадахгүй байлаа. Тэгээд бид 3 тэр хоосон байшинд нуугдаж үлдэцгээлээ. Тэгэхэд бидэдн радио холбоо байгаагүй. Тэр үед би тэдэнд манай залуус биднийг хайгаад ирнээ л гэж байлаа. Гэтэл Түүтси дуугүй байж чадаагүй ээ. Өвдсөндөө орилоод л байсан. Лопез бид 2 тэрнийг…нөгөө залууг нь Лопез гэдэг. Бид тэрэнд амаа тат чимээгүй ээ гээд л байсан. Чамайг сонсоод биднийг олчихно шүү дээ. Гэхдээ тэр тайван байж чадаагүй ээ. Тэгээд…Би гараа ингэж бариад тэрний нүүрэн дээр тавиад, тэгээд базаж эхэлсэн. Би зогсож чадаагүй ээ. Эхлээд зөөлөн байсан ч бага багаар улам чангалсаар. Илүү хүчтэй, тэгээд… Мэдээж, Лопез тэр талаар хэнд ч хэлээгүй л дээ. Миний хийсэн зүйл багийнхний төлөө байсныг тэр мэдэж байгаа. Өөрөөсөө ч том зүйлийн нэг хэсэг нь байх ийм л байдаг юм. Багаараа нэг байх, ёстой багийн гишүүн бүр урдах ажлаа хийх ёстой. Үгүй бол багийнхнаа бүгдийг нь доош татна. Ганц сул холбоос байхад л баг тэр чигтээ бутарна. Чи тэр сул холбоос биш биз дээ?
Гу: Биш ээ, эрхэм ээ.
Ко: Итгэлтэй байна уу?
Гу: Тийм ээ, эрхэм ээ.
Ко: Бас би та нарт намайг эрхэм ээ гэж дуудах талаар юу гэлээ?
Гу: Уучлаарай.
Ко: Чамтай ахан дүүс байгаадаа бахархаж байна, найз минь.
Гу: Тийм ээ, мэдээж хэрэг. Би угаалгын өрөө..
Ко: Хөөе Шон дахиад нэг юм байна.
Гу: За?
Ко: Өчигдөр та нарт юу болоов? Та нарыг шөнө дунд ирнэ гэж бодож байлаа. Замд чинь асуудал гараагүй биз дээ?
Гу: Тийм ээ, манай машины дугуй хагараад… хоолны газар жаахан цаг нөхцөөсөн юм.
Ко: Тийм ч байх гэж гадарласан юм аа За яв даа, сайхан амраад ав.
________________
Ти: Дэррил. Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ?
Ко: За за, очлоо.
Бэ: Өчүүхэн эрхтэнтэй хөгийн амьтдын дуусашгүй урт жагсаалтыг хараад би Элэнагийн зөв байсныг ухаарсан юм. Энэ дэлхий үнэхээр солиорчхож. Бас би дэлхийг аварч чадахгүй байж магадгүй ээ. Гэхдээ энэ хэдэн новшыг цааш нь харуулаад, тэр хоорондоо сайхан хөгжилдөөд авч бол болж байна шүү.
________________
Ко: Эх орноо хамгаалж шаардлагатай даалгавар бүрээр урвалтыг зогсоохын төлөө. Эрх чөлөөний төлөө.
Бүгд: Эрх чөлөө.
Ти: Тэр орой ирнэ гээгүй билүү?
Ай: Тэр гэж хэн юм бэ?
Ти: Хэн байна?
Ко: Энд харагдаж байгаагаар Бэки байна. Аалга тайлахаар очтол хэн ч байгаагүй. Энэ л байна.
Гу: Новш тэр яаж биднийг олсон юм бол?
Ай: Уучлаарай.
Ко: та 3 энэ талаар юм мэдэх үү?
Са: Үгүй ээ, юу ч мэдэхгүй.
Ко: Надаас яг ямар новшоо нуугаад байгаагаа хэн нэг нь надад тайлбарлаатах даа?
Гу: Зүгээр хэлчихье ээ, залуус аа.
Са: Чи амаа татаж бай.
Ко: Найзынхаа үгэнд орсон чинь дээр гэж бодож байна.
Ти: Ноёд оо, ямар чөтгөр нЬ болоод байгаа юм бэ?
Гу: За за.
Са: Дижэй.
Ай: За за, зүгээр, зүгээр дээ, залуу минь. Бид зүгээр ээ, зүгээр л тэдэнд нохойны талаар хэлчихье.
Ко: Нохой яасан юм?
Ай: Бид хлгайлчихсан юм аа, тэгээд л болоо.
Ко: Хулгайлсан байж.
Ай: Тийм ээ, сүртэй юм биш.
Гу: Гэхдээ ганц тэр биш ш дээ.
Ко: Хөөе одоо болно.
Са: Амаа тат.
Ай: Амаа татаж үз.
Са: За за, тэгэхээр ийм байна. Бид нар нохойг жижигхэн тэнэг охиноос хулгайлчихсан юм. Энэ хулчгар новш энийг л хэлэх гээд байгаа юм за юу. Яасан? Нэг охин биднээр оролдоод байсан юм, тэгэхээр нь гэр лүү нь дагаад нохойг нь хулгайлчихсан. Юм. Сүртэй юм биш. Чи энийг хүсээ юу? Одоо болсон уу? Тохиолдлоор та нарын тэр охин чинь Бэки юм биш биз?
Бэ: Духныхаа яг голд бяцхан эргүүлэгтэй нэгэн охин байдаг байж гэнэ ээ. Тэр маш сайн охин байлаа, үнэхээр үнэхээр сайн. Гэхдээ муу үедээ, үнэхээр аймшигтай байж гэнэ.
Ай: Та нарт яаж байгааг мэдэхгүй л дээ, надад бол үнэхээр новшын хөгжилтэй байлаа, тийм ү? Хөөе ямар зоригтой охин бэ??
Гу: Тэр биднээр тоглож байна.
Ти: Биднийг айлгахыг оролдож байгаа юм.
Са: Өө бурхан минь, найз минь юу гээч? Чи жаахан тайвшрах хэрэгтэй. Иймэрхүү бяцхан сүрдүүлгийг бид даваад гарж дөнгөхтэйгөө.
Ти: Тийм ээ, тэр яг энийг л хүсч байгаа. Биднийг хоорондоо маргалдахыг.
Са: Та нар чинь яачхаад байгаа юм бэ, залуус аа? Боль л доо, тэр чинь 12 той л охин шдээ.
Ай: Тийм ээ, одоо ч хүүхдийн дэлгүүр лүүгээ явдаг биз.
Ти: Үгүй ээ, тэр Классик Бэки байна.
Са: Классик юу гэнэ ээ?
Ти: Бэки.
Ай: Тийм ээ, тэр нэрээ бүгдэд нь зарлачихсан.
Ти: Үгүй ээ, нөгөө Бэки. Би таая л даа. Үсээ будчихсан, сул хувцастай халуухнаар нь үнэлвэл 5 оноо өгөхөөр.
Са: За за, бид чамайг гаж амьтан гэдгийг чинь ойлголоо.
Ти: Наад өмхий амаа тат.
Са: Үгүй ээ, үгүй, үгүй чи өөрөө амаа тат.
Ти: Там руугаа тонил.
Са: Чи өөрөө тонилж үз.
Ко: Хэн нэг чинь яваад тэр охинд хараал идсэн нохойг нь өгчхөж чадахгүй нь үү?
Са: Тийм ээ, тийм асуудалгүй. Би явья. Тийм ээ, би охин дээр очьё.
Ко: Чи юм мартаагүй юу?
Са: Би юу мартсан гэж?
Ко: Нохой.
Са: За за, сонсооч залуу минь. Нохойг нь хулгайлахад охин бидний царайг харчихсан за юу? Одоо очоод нохойг нь өгвөл шууд л өгзгөө чирээд цагдаа руу явах биз.
Ко: Наадах чинь миний асуудал биш.
Са: Маргааш биднийг хотын төвд аваачмаар л байвал чиний асуудал мөн л болно доо. Сонс, тэр зүгээр л нуугдаж тоглох гэж байгаа тэнэг охин. Би яваад тэрнийг олоод, жаахан тайвшруулж байгаад хараал идсэн нохойг нь буцаагаад өгчихье. За юу?
________________
Са: Хөөе Бэки. Чи нохойгоо буцааж авмаар байна уу? Ирээд надтай ярилц.
Бэ: Чи өөрөө ирээд ярь.
Са: Хөөе. Чи зогсооч дээ. Сонс л доо, би тэнэг нохойг чинь буцаагаад өгье. За за, хараал ид зогс үгүй бол толгойд чинь сум зоочихно шүү. Баярлалаа. Юу гээч, чи намайг их хэцүү байдалд орууллаа даа.
Бэ: Өө тийм үү, яасан гэж?
Са: Чамайг энд буудчихмаар л байна, даан ч тэд буун дуу сонсоод баахан тэнэг асуултаар булна биз.
Бэ: Хм тэр ч ядаргаатай шүү.
Са: Тийм ээ, үнэхээр тийм. Тэгэхээр чамайг цааш нь харуулах өөр арга олох хэрэгтэй болох нь дээ. Ямар чөтгөр нь вэ?
Бэ: Найз чинь түлхүүрээ трактортоо үлдээх хэрэггүй л байж дээ.
Са: Чи яаж байна аа? Намайг хурдан эндээс гаргасан чинь дээр шүү.
Бэ: Чи найзыг маань алсан.
Са: Тийм ээ, хурдан эндээс гаргахгүй бол чамайг ч гэсэн араас нь явуулчхана шүү.
Бэ: Тэгээд нохойг минь хулгайлсан.
Са: Нохой чинь зүгээр байгаа. Би чамд энийг л хэлэх гээд байсан юм. За за.
Бэ: Чамайг буудчихмаар л байна. Гэхдээ тэд сонсчихно. Тэгээд ч надад буу жаахан уйтгартай санагдаад байдаг юм. Чамайг алах өөр арга хайж олохоос доо.
___________________
Ай: Тийм ээ.
Ти: Энэ бол манай дуу.
Ай: Бааранд ч гал асаахаар дуу байна даа.
Ти: Бурхан минь одоо бас юу вэ?
Са: Хаалгаа битгий нээгээрэй.
Ко: Юу гээч чөтгөр нь вэ?
Са: Хаалгаа битгий нээгээрэй, гуйя, гуйж байна. Үгүй ээ, битгий, үгүй ээ. Дэррил хараал идсэн хаалгаа битгий нээ.
Ти: Дэррил ямар чөтгөр нь байсан бэ?
Ай: Толгой нь дэлбэрчхэж байгаа юм уу?
Гу: Тэнгэр минь гэж.
Ти: Дэррил бид одоо яах вэ? Цагдаа дуудах уу?
Ко: Мэдэхгүй ээ, Твиг. Гадаа толгойгүй цогцос байна, бас жүчээнд хотод бослого дэгдээхээр хэмжээний хангалттай зэвсэг бий, тиймээс цагдаа дуудах нь тийм ч зөв сонголт биш байх. Чи юу гэж бодож байна, хараал идсэн тэнэг минь?
Ти: Тийм ээ, чиний зөв.
Ко: Та 2.
Ай: Хөөе, хөөе…
Гу: Новш гэж.
Ко: ярь.
Гу: За за, бид нэг эмэгтэйг алчихсан.
Ай: Үгүй ээ, үгүй, үгүй. Бид тэгээгүй. Бид хэнийг ч алаагүй. Энтони алсан.
Ко: Хэн байсан юм?
Гу: Зүгээр л нэг хөгшин эмэгтэй.
Ко: Хэн юм?
Гу: Мэдэхгүй ээ, бид мэдэхгүй.
Ай: Үгүй ээ, үгүй, үгүй. Тэр үнэнийг хэлж байна.
Гу: Сонсооч, Энтони хоолны газраас охиныг дагаж гэрт нь очоод жаахан айлгамаар байна гэсэн. Гэтэл нэг хөгшин эмгэн буу бариад гараад ирсэн. Тэгтэл Энтони тэрнийг буудчихсан.
Ай: Дараа нь бид нохойг нь авчихсан. Хөгшөөн, хөгшөөн тэгээд л болоо бурхны нэрээр тангараглаж байна.
Ко: Нэг жаахан охин ганцаараа ингэж байгаад би нэг л итэхгүй байна.
Ай: Тийм ээ, би яаж гэдгийг нь мэдэхгүй байна л даа. Гэхдээ бид чамд болсон бүгдийг хэлсэн.
Ти: Чи хараал идсэн нохойг нь өгөх байж дээ.
Гу: Түр хүлээгээрэй, чи түрүүн бослого гэсэн үү?
Ко: Юу?
Гу: Бослого хийхэд хангалттай хэмжээний зэвсэг саравчинд байгаа гэсэн. Та муу 2 новш надаас юм нууж байгааг чинь би бүр мэдээд байсан юм аа.
ай : Чи надаар тоглоод байна уу хөгшөөн?
Гу: Чи зүгээр л нэг ажил гэсэн
Ай: тэр хэнд хамаагүй
Гуй : та нар ирэх замынхаа турш худлаа хэлсэн байна.
Ай: чи чинь яачихаад байгаа юм бэ? Хөгшөөн
Гуй: бүгдийг хараал идэг. Бүгдийг нь би гарлаа
Ай: хөөе залуу минь зогсож бай Шон сонсооч хөгшөөн тэр бяцхан солиот Энтони толгойг дэлбэчихлээ.Тэр бяцхан солиот чамайг бас алж орхино.
Гуй.: Би азаа үзнэ ээ.
ко:Хөөе шон шон.. Хүлээ хүлээ. Үлдчих, хоноод яв. Бид энийг хамтдаа даваад гарна. Ахан дүүсийнхээ төлөө маргааш бидний ажилд тусла.
Гу: Ахан дүүсийг хараал ид. Чамайг ч бас хараал идэг муу солиотой….
Ай: Тэнгэр минь.
Ко: Би Энтониг журамт эрчүүд авчир гэсэн. Журамт эр ийм байх ёсгүй. Чи яах вэ? Чи журамт эр мөн үү?
Ай: Ийм нөхцөлд энэ асуултанд чинь үгүй гэж хариулна гэж үү?
Ко: Асуултанд хариул.
Ай: Тийм ээ.
Ко: Би хараал идсэн журамт эр. Сайн байна. Цогцсыг цэвэрлэ.
Бэ: Гэрийнхээ үүдэн дэх цогцсыг даралттай шүршигчээр л цэвэрлэх хэрэгтэй байх даа.
Ко: Чамд зугаатай байна уу?
Бэ: Үнэхээр хөгжилтэй, харин чамд?
Ко: Чи надад таалагдаж эхэлж байна шүү.
Бэ: Бид адилхан зүйл мэдрэхгүй байгаа нь харамсалтай.
Ко: Манай зочид өчигдөр чамайг уурлуулсан гэж сонссон.
Бэ: Тийм ээ, тэгж хэлж болно.
Ти: Тэр юу гэж байна?
Ай: Тийм ээ, тэр юу гэж байна?
Ко: Би нохойг чинь өгөөд эвтэйхэн салахыг хүссэн гэтэл чи…өөр төлөвлөгөөтэй байсан бололтой. Би чамтай тогломоор л байна, нээрээ шүү, гэхдээ харамсалтай нь надад тэрнээс илүү чухал ажил байна л даа.
Бэ: Муугүй л төлөвлөгөө байна, яагаав нөгөө хотын танхим руу халдах төлөвлөгөө чинь.
Ти: Ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ, Дэррил?
Ко: Чи буруу хүнээрээ л оролдож байна даа, охин минь.
Бэ: Надад бяцхан удирдах төвийн чинь зурган баримтууд байгаа шүү. Бид Фернандэз сенатчийн аймаар маникены талаар ярилгүй өнгөрч болохгүй байх. Чи тэр хиймэл үсийг худалдаж авсан уу, эсвэл чөлөө заваараа тийм юм хийж суудаг юм уу?
Ко: Эсвэл би нохойны чинь толгойд сум зоох ёстой байх л даа.
Бэ: Буун дуу гарах л юм бол би бүх зругийг цагдаагийн газар луу явуулна. Та нар шиг хуурамч үндсэрхэг новшнууд бүгдээрээ унах л байх даа.
Ай: Нохойг нь хулгайлсан хүн нь би л дээ, тэгэхээр намайг алахаар ирсэн үгүйг нь мэдээд өгөөч.
Ти: Хараал ид, би л бүгдийг нь дуусгахаас.
Ко: Хүлээн зөвшөөрье өө, чи намайг үнэхээр хэцүү байдалд орууллаа.
Бэ: Өө сайн байна, тэгвэл би зөв л замдаа яваа юм байна.
Ко: Юу гээч, нохойг чинь хараал идэг. Би чамайг алах хэрэгтэй юм шиг байна.
Бэ: Тэгж болно оо, гэхдээ намайг алвал флашыг чинь хаана нуусныг чи хэзээ ч олохгүй. Тэр адгийн шаарнуудыг жагсаалтыг харахыг хүсэх олон хүн байгаа байх даа.
Ко: Чи үхсэн гэж мэдээрэй.
Бэ: Янзтай, дахиад ганцхан юм хэлчихье, эрэг дээр байгаа найзад чинь тусламж хэрэгтэй бололтой.
Ти: Тэр нум сумтай юм байна. Тэр хараал идсэн нум сумтай байна. Сугалаач ээ, Дэррил сугалаатхаач.
Ко: Тайвшир алив хөдлөлгүй зогсож бай.
Ти: Хүлээ чи яах гэж байгаа юм бэ, яах гэж байгаа юм?Аа новш гэж!
Ко: Хүлээ чи яах гэж байгаа юм бэ? Твиг охинд флаш байгаа.
Ти: Чамайг цааш нь харуулна даа. Там руугаа тонил бяцхан өлөгчин минь.
Ай: тэр үхчихсэн үү?
Ко: Тэрэнд жагсаалт байгаа.
Ай: яамр жагсаалт?
Ко: Хараал идсэн жагсаалт.
Ай: Наадхаа хэдэн ч удаа хэлсэн болно гэхдээ би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна шүү дээ. Хөөе хөөе хөөе битгий битгий л дээ битгий.
Ко: Гараад Твигийг зогсоо, охиныг алж болохгүй. Тэгээд тэрнийг надад амьдаар нь авчир. Үгүй бол чи тэрний гарт үхсэн дээр байж гэж бодох болно шүү, чи ойлгов уу?
Ай: Ойлголоо.
Ко: Ойлгосон уу, гэж байна?
Ай: Ойлгосон гээд байна шүү дээ.
Ко: Яв.
Ай: Энийг хараал идэг.
Ко: Арчаагүй новш.
Ти: Хөөе, зогс! Хэн нэгэн зугтах газаргүй болжээ дээ? Чи эндээс амьд гарахгүй ээ, би баталчихья. Өө новш гэж! Үгүй ээ, битгий болиоч.
Бэ: Ингэсэн ч болоосой түлхүүрийг нь олоогүй юм. Гэхдээ л учрыг нь олсон.
Ти: Би хүүхэдтэй хүн шүү дээ, Жаахан хүүтэй бас эхнэртэй хүн. Намайг үнэхээр уучлаарай. Өршөөгөөч дээ. Би чанга залуу шиг харагдах гэдэг ч үнэндээ үгүй ээ. Эмэгтэйчүүдэд дургүй юм шиг байдаг ч тийм биш. Нээрээ шүү. Намайг амьд үлдээвэл би дахиад хэзээ ч эмэгтэйчүүдийн тухай муухай юм ярихгүй ээ. Эхнэрээ бүх чадлаараа хайрлана. Хүүгээ сайн хүн болгож өсгөнө. Үнэхээр сайн эр хүн болгоно. Гуйя би үхмээргүй байна, хүссэн бүхнийг чинь хийе.
Бэ: Хүүг чинь хэн гэдэг юм?
Ти: Юу?
Бэ: Хүүгийн чинь нэр?
Ти: Новш гэж! Адолф.
Бэ: Надаар тоглож байгаа байлгүй дээ.
Ти: Үгүй ээ.
________________
Ко: Өглөөний мэнд чи шөнөжин унтлаа. Чамайг зүүдэндээ уйлдгийг хүн хэлж байсан уу?
Бэ: Диэго.
Ко: Хүссэнээрээ л оролд, гэхдээ чи хүлгээ тайлж чадахгүй ээ. Скаут байсан юм. Чи энийгээ ойд орхичихсон байна лээ. Бэлтгэлтэй ирсэн байна шүү. Жинхэнэ хатуужил. Чи хатуужилтай юм аа. Хүлээн зөвшөөрье өө. Бас энийг олсон. Онц юм биш гэж бодтол, координатууд бололтой. Энийг би авчихья.
Эм: Дэрил өөртэйгөө яриад байгаа юм ий?
Ко: та 2-ыг танилцуулья гэтэл хэдийн танилцчихсан гэсэн.
Эм: За за. Сайн нохой байна. Намайг санаж байна уу? Чи их гайхсан харагдаж байна. Ганц эрчүүд л хүүхдээ өөрийнхөө нэрээр нэрлэдэг гэж хэн хэлсэн юм? Би журамт эрчүүдийн толгойлогч байж магадгүй ээ, гэхдээ ганц удаа тийм байж болно биз дээ? Чамайг энд их асуудал тарьсан гэж дууллаа. Тэгээд хэл л дээ, хонгор минь. Флаш хаана байна? Чи хийж байгаа зүйлийнхээ хэр хүндийг ойлгохгүй л байх шиг байна. Гэхдээ дахиад бодоо үз гэж зөвлөе.
Бэ: Чи намайг үнэхээр хэлнэ гэж бодоогүй биз дээ? Хүү чинь өөрөө ч хэлсэн. Тэр жижигхэн пластик диск ердөөө ганц л байгаа. Бас ганцхан би л хаана байгааг нь мэдэх болохоор одоо үхртэл амьд байна.
Эм: За за, ингэвэл яаж байна? Хэрвээ бидэнд хэлэвэл чамайг тавьж явуулах бага ч гэсэн боломж байж болох юм.үгүй бол миний тэвчээр алдарч тамруу тонил гээд деррилд чамд хүссэнээ хий гээд хэлчхэнэ шүү. Тэгэхээр чамаас дахиад нэг асууя чихэрхэн минь.флаш диск хаана байна?
Ко: би хэлсэн шдэ
Эм: чи тэгэхээр тоглоогүй байжээ? 2уулаа буруу ойлголцсон бололтой шүү. Хонгор минь чи бидэнтэй нэгдвэл ямар вэ? Золиг гэж, ийм чанга эмэгтэйн эрч хүч бидэнд хэрэг болж мэдэх юм шүү.
Бэ: Больё доо.
Эм: Өө тийм үүХарамсалтай л юм. Аваад ир. Нохой чинь их зөөлөн амьтан гэдгийг чи мэдэх үү? Тийм ээ, чамайг унтаж байх хооронд бид 2 их дотноссон шүү. Хөвгүүд чамтай учраа олоод жаахан завгүй байсан байх. Намайг өглөө ирэхэд энэ хөөрхий амьтныг гаргахаа ч мартчихсан байсан. Тэгээд би авч гарч бие засуулсан гээч.Тэгсэн биз дээ? Тийм ээ. Суу. Сайн хүү шүү. Тийм ээ, миний сайн жаал. Гайхалтай биш гэж үү дээ? Ноход их сонин амьтад шүү. Эзэндээ хайртай ч гэлээ аав ээжээсээ ч илүү хайрладаг юм нь мэдээжээр хоол. Ялангуяа мах. Тийм ээ, энэ жаал ч махадн дуртай. Тийм ээ, хайрт минь. Чи үнэхээр дуртай. Юу гээч, би ч бас чам шиг нохойнд дуртай. Үргэлж л тийм байсан. Үнэнийг хэлэхэд би хүнээс ч илүү амьтдад хайртай. Хүмүүс намайг ааш муутай гэж ярьцгаадаг ч энэ бяцхан амьтдын өмнө бол чанга дуугарч ч чаддаггүй. Харин миний хүү бол өөр шүү. Тэр үнэхээр харгис хэрцгий бусдыг зовоохдоо нүдээ ч цавчдаггүй. Тийм үү, хонгор минь?
Бэ: Болиоч.
Эм: Өө таалагдсангүй бололтой. Зүгээр ээ, зүгээр. Одоо зүгээр байгаа биз дээ?
Бэ: Та 2 маш том алдаа хийж байна.
Эм: Охин минь флаш хаана байгааг хурдан хэл, эсвэл саяынх шиг алдаанууд гарч бага багаар томорсоор эцэст нь, тэр дахиад амьсгал ч авч чадахааргүй болно шүү.
Бэ: За за.
Ко: Юу за гэж?
Бэ: Би хаана байгааг нь хэлье. Гэхдээ… Надад нэг юм амла.
Эм: Торонд нь хий. За нөхцлөө хэл.
Бэ: Би энэ сандлаас мултархаараа та 2-ыг 2ууланг чинь ална, харин тэр үед та 2 там руугаа тонилно гэж амла.
Ко: Яаж сандлаасаа мултрах гээв?
Бэ: Эмэгтэй скаут.
Ко: Хараал ид гэж. Новш гэж, новш. Новш.
Эм: Зогс! Хүүгээрээ чамайг алуулах гэж байсан юм. Гэхдээ өөрөө чамайг зүйл дуусгая.
Бэ: Намайг алчихвал флашаа олж чадахгүй.
Эм: Өө чиний зөв өө. Уучлаарай, зулбасга минь.
Бэ: Үгүй ээ. Би буцаад ирнэ ээ, за юу? Чи шархдаж болохгүй шүү, би буцаад ирнэ ээ, эргээд ирнэ амлаж байна.
_________________
Ко: Удсан ч хөгжилтэй байлаа шүү.
Бэ: Дуусах болоогүй шүү…..Сайн байна, Диэго, Диэго сайн уу, Алив нааш ир. Нааш ир хүрээд ир сайн уу алив хүрээд ир, тийм ээ, мэдэж байна.
Эм: Ямар хөөрхөн 2 вэ? Тархийг минь оноогүй бололтой.
Бэ: Тийм бололтой.
Эм: Новш гэж.
Бэ: Дайр.
Эм: Үгүй ээ, болиоч битгий.
Бэ: Таны зөв байж, тэр үнэхээр маханд дуртай.
24 цагийн дараа.
Эм: Сайн уу, Ребекка би тагнуулын төв газрын Кэйт Монтана байна. Чи энэ юу болохыг мэдэх үү?
Бэ: Магадгүй ээ.
Эм: Энэ бол флаш диск. Дотор нь АНУ-гийн хамгийн аюултай террорист бүлгэмийн гишүүдийн нэрс бий. Бид олон жил тэднийг мөшгиж байгаа. Тэд бүх 50 мужид өргөжиж, хууль хүчний байгууллага засгийн газарт шургалсан. Харин чи 16 настай охин ганцаараа тэдний нууц баазыг үгүй хийсэн.
Бэ: Нэг нь зугтчихсан.
Эм: ДиЖэй Турнер. Санаа зоволтгүй ээ, бид олчихно.
Бэ: Та юу хүсээв?
Эм: 2 асуулт л асуух гэсэн юм. Эхний асуултанд тийм гэж хариулвал би 2 дах асуултаа тавьна. Эхний асуултанд үгүй гэж хариулвал, би чамтай гар бариад эх орныхоо төлөө хийсэн үйлсэд чинь талархлаа ТТГ ийм зүйл болсныг мартана. Тэгээд чи хуучин амьдрал руугаа буцаж болно. Тэгээд юу гэж бодож байна? Эхний асуултыг сонсмоор байна уу? Энэ эхний асуулт биш шүү.
Бэ: Тэгье ээ.
Эм: Ребекка чи ТТГ-ийн хамгийн залуу ажилтан болохыг зөвшөөрч байна уу?
Бэ: За яахав.
Эм: Тийм эсвэл үгүй л гэдэг хариулт хүлээж байна.
Бэ: Тийм.
Эм: Сайн байна. Тэгвэл 2 дах асуултаа асууя. Энэ юуны түлхүүр болохыг мэдэхэд бэлэн үү?
Бэ: Тийм. Харин одоо миний нохой хаана байна?
______________
Ай: За хөдөлгүүрээ шалгая, За энд нэг тос нь байна, бас энд нэг тос. Энд бас нэг…Муу төмрийн сэг. Хүмүүс намайг журамт эр гэдэг, гэртээ тугаа барьна. Энэ бидний их нутаг, алив алив үзүүлээд өг. Новш гэж…
“Wrath Of Becky Trailer”
Бэ: 4н неонацист манай нуурын байшин луу дайрч аавыг маань хөнөөснөөс хойш 2 жил өнгөрчээ. Би одоо 16 тай. Өргөж авсан гэр бүлээсээ 3н ч удаа зугтсан. Диэго нааш ир. Энэ бол Элэна Кан. Би тэрэнтэй бүтэн жилийг өнгөрөөсөн.
Эр: Одоо дараагийн мэдээндээ орьё өөрсдийгөө журамт эрс гэж нэрлэдэг этгээдүүд Филлморт ирэх нь ээ. Лхагва гарагт хотын тэнхимд юу болохыг бидэнд зөвхөн цаг хугацаа л харуула бололтой.
Са: Бидэнд суудал зааж өгөх юм уу эсвэл наанаа зогсоод байх юм уу?
Бэ: Дагаад яваарай.
Са: Ингэж нэг, чөтгөр гэж! Тэр албаар тэгсэн.
Бэ: Диэго дайр. Диэго! Диэго!
Ко: Эх орноо хамгаалж шаардлагатай даалгавар бүрээр урвалтыг зогсоохын төлөө. Эрх чөлөөний төлөө.
Бүгд: Эрх чөлөө.
Ти: Хэн байна.
Ко: Бэки байна аа.
Өсвөр насныхны цуст өшөө авалтын түүх.
Ти: Үгүй ээ.
Хөгжилдөөнөөр дүүрэн үйл явдлууд.
Ти: цагдаа дуудах уу?
Ко: Саравчинд маргааш хотынхны эсрэг бослого гаргахаар хэмжээний зэвсэг байгаа.
Сонирхол татах кино.
Ко: Зүгээр л хараал идсэн нохойг нь охинд өг.
Энэ бол жинхэнэ өшөө авалт.
Ко: Үнэхээр хөгжилтэй байлаа шүү.
Бэ: Хараахан дуусаагүй байна аа.
Бэкигийн уур хилэн.
Back to episodes Go home