Өгүүлэгч: Агаар дээр нэгэнтэйгээ тулах Валберг болон Иносент Зеро. Иносент Зеро цаг хугацааг ухраах шид ашиглан, тэдний багш байсан Адам Жобсын махан биеийг амилуулав. Цаазын ял авсан туслах болох, Нэкросоор Адамыг удирдуулан, дайрлаа. Гэвч Адамын хамгийн хүчирхэг харанхуйн шид Валбергэд нөлөөлсөнгүй. Захирал үнэхээр хүчтэй. Газар дээр Иносент Зерогийн гол гишүүн болох Сэл Варын дайралтыг буцааж, Маш хормын дотор ухаан алдуулав.
Маш: Энэ сургууль миний хувьд чухал. Үүнийг сүйтгэх гэж байгаа бол би хэдэн ч удаа ухаан алдуулж өгье... энэ булчингаараа.
Өгүүлэгч: Маш үнэхээр хүчтэй байлаа. Ийстоний ойролцоох тэнгэрт Райо болон Кайсэ Цүккоми нар 2 ангийн турш эцэст нь нэг юм Ийстон ид шидийн сургуульд ирлээ.
Кайсэ: Ноён Райо, удсан ч гэсэн бид Ийстон ид шидийн сургуульд бараг ирчихлээ.
Райо: Сайхан өгүүллээ, Кайсэ. Гэхдээ өгүүлэгчээс өмнө хэлэхгүй бол сайхан залуу болохгүй шүү. Над шиг.
Кайсэ: Нисэж байхдаа үсээ янзлах хэрэг байна уу?
Райо: Өө, хаширлаж байна уу, Шаун? Гэхдээ байна аа, гадаад үзэмждээ анхаарах нь халуухан залуугийн хувьд чухал.
Кайсэ: Догь юм! Ингэж байх цаг биш шүү дээ. Хурдалъя. Ийстонд Иносент Зеро ирчихсэн...
Райо: Яасан бэ, Кайсэ? Кайсэ... Өөрийгөө илэрхийлэх боломжгүй зогсчихсон байна. Хэн нэгэн цаг хугацааг зогсоох шид ашиглаж, Кайсэ тэр талбайд нь орчхож. Шидийн хүч багатай хүмүүс бүгд зогсчихсон байгаа. Уучлаарай, Кайсэ. Түрүүлээд явлаа. Иносент Зерогийн онилж байгаа Мөөгөн толгойт зүгээр байгаа даа. Калдо! Орта!
Калдо: Райо.
Райо: Та хоёр зүгээр байж ээ. Ийм олныг устгана гэдэг, аргагүй Хутагт нар юм даа. Халуухан юм.
Калдо: Зөвхөн бид нар биш ээ. Ийстонд мундаг сурагчид зөндөө байна.
Райо: Нээрээ, Мөөгөн толгойт яасан? Иносент Зерод онилуулж байгаа биз дээ?
Калдо: Зүгээр. Дээрээс нь Иносент Зерогийн гол гишүүнийг ялчихсан.
Маш: Калор нөхөх... Калор нөхөх...
Райо: Сүрхий юм. Гол гишүүнийг ялчхаад, амттан идээд сууж байдаг.
Орта: Хамгийн гол нь Ноён Валберг Иносент Зеротой тулалдаж байгаа.
Райо: Юу? Хаана?
Калдо: Мэдэхгүй ээ. Иносент Зеротой тулалдахдаа сурагчдыг гэмтээхгүй гээд, шилжих шидээр өөр тийш явсан байх. Одоо хаана байгааг нь мэдэхгүй.
Маш: Өө, би хайгаад ирье.
Орта: Хайх гэнэ ээ?
Райо: Яаж?
Маш: Булчингаараа.
Калдо: Үзээд алдъя.
Орта: Хайх шид ашиглаж чадахгүй гажиг амьтан хайх гэж үү? Үүнээс илүү... Энэ хүнийг байцааж, Иносент Зерогийн талаар мэдэж авъя. Энэ л хамгийн үр дүнтэй, зөв арга. Хутагтууд энэ орны хууль гүйцэтгэгчид. Хууль зөрчих хорон санаатнууд шийтгэгдэнэ!
Калдо: Бүх шидийг хаах хаалт.
Орта: Шилжүүлэх шид.
Маргарет: Наад гишүүн чинь ухаангүй байгаа. Өөрөө ашигласан биш. Өөрөөр хэлбэл...
Орта: Иносент Зерогийн талын хүн энд байгаа гэсэн үг. Хайцгаая.
Райо: Болгоомжгүй хөдөлж болохгүй болчихлоо. Бид эндэхийг орхих юм бол, сурагчдад аюул учирна. Тэгж л болохгүй.
Калдо: Юу байгааг нь мэдэхгүй байна. Та нар ч гэсэн эндээ байж бай! Туслахаар очиж чадахгүй байгаад уучлаарай, Ноён Валберг. Гэвч Ноблэс Оближийн цогцлол болсон та бидэнтэй ижил зүйл хийх байсан биз.
Райо: Ноблэс Оближ. Хүчтэй нь доройдоо туслах. Хэрэв Ноён Валберг дорой нь бол туслахаар очих хүн нь энэ орны номер нэг болох би! Заавал олоорой, Мөөгөн толгойт. Чи миний дараа орох халуухан залуу шүү.
Иносент Зеро: Үүнийг хараагүй хэдэн арван жил болжээ. Оройн зайн золиос. Огт муудаагүй байна шүү, Валберг.
Валберг: Одоо чиний ээлж, тийм үү, Иносент Зеро? Ноблэс Оближ.
Адам: Нэг өдөр ойлгох болно оо. Чи хүчтэй юм чинь.
Валберг: Багш аа, үлдсэнийг нь надад даатга. Ирж байна.
Иносент Зеро: Таймз колд!
Валберг: Цаг хугацаа зогсоох шид. Оройн зай!
Иносент Зеро: Өөрийнхөө эргэн тойрны зайг арилгачихлаа.
Валберг: Харагдахгүй талд нь гарчихлаа. Оройн зайн уналт! Хэзээ дээ цаг хугацааг өөрчилчхөв?
Иносент Зеро: Таймз Рэвунд! Дараа нь чиний хөл шүү, Валберг.
Валберг: Намайг дайрах үеийн сул зайг ашиглаж байна. Цаг хугацааг зогсоох шиг хүчтэй шидийг ийм олон удаа ашиглаж байна гэдэг... Илүү чадварлаг болж ээ? Муу мангас. Тийм бол... Бүх орон зайг арилгая! Оройн зайн уналт Түгшүүр! Болоогүй байна. Миний эсрэг цаг хугацааны хоцролтыг ашиглуулахын тулд оройн зайг арилгасаар байх болно! Цаг хугацааг зогсоох болон бүх шидийг чинь гаргана даа!
Иносент Зеро: Намайг ингээд ялж чадахгүй ээ, Валберг.
Валберг: Хэзээ дээ... Орон зайг ариглахаас өмнө цаг хугацааг зогсоочихсон хэрэг үү?
Иносент Зеро: Таймз Рэвунд!
Валберг: Юу...
Иносент Зеро: Нэмэргүй ээ, Валберг. Чи бид хоёрын хүч хэт их ялгаатай. Би зөвхөн өөртөө л сониурхаж байсан. Надад зорилго байсан. Үүнийхээ төлөө золиос гаргахад бэлэн. Гэтэл чи бусдыг хамгаалах зүйлийг л харж ирсэн. Өөрийгөө огт бодохоо больсон. Эгогүй хүмүүс дорой байдаг юм, Валберг. Бусдад таалагдах гэж хийсэн зүйлсийн чинь гай. Харамсалтай юм.
Валберг: Амь нас гэдэг үнэхээр нэг л хүний зүйл үү? Би хүүхэд байхаасаа бие султай байсан. Миний сурлага сайн биш, бас би хулчгар байлаа. Сургууль дээр надад байх газар үгүй, мэдээж найз ч байхгүй. Явах шалтгаан байхгүй болохоор хичээлдээ явахаа больсон. Өөртөө итгэлгүй байх нь намайг аймхай болгосон. Би бусдад гологдохыг хүсээгүй юм. Тиймээс гологдохоосоо өмнө хүнтэй холбоо тогтоодоггүй байлаа. Яваандаа энэ ертөнцийг уйтгартай гэж бодон, гутранги үзэлтэй болсон байлаа. Тэр үед миний уулзсан хүн бол...
Адам: Капибара цагт 50 километрийн хурдтай гүйж чаддаг гэсэн. Хичээлдээ ир л дээ.
Валберг: Адам багш байсан юм.
Адам: Дельфин унтах юм бол живдэг гэсэн шүү. Хичээлдээ ир л дээ.
Валберг: Багш амьтдын сонирхолтой мэдээлэлтэй манайд гэнэт ирдэг байлаа.
Адам: Гахай биеийн онцлогоосоо болоод тэнгэр рүү харж чаддаггүй гэсэн. Хичээлдээ ир л дээ.
Валберг: Хэдэн удаа татгалзсан ч...
Адам: Нохой халуун хоолыг хүн шиг идэж чаддаггүй гэсэн. Хичээлдээ ир л дээ.
Валберг: Ямар ч цаг агаартай байсан хамаагүй, яаж ч муухай хандсан хамаагүй... Багш надтай харьцах гэж оролддог байсан.
Адам: Анааш өдөрт ердөө 20 минут л унтдаг гэсэн. Хичээлдээ ир л дээ.
Валберг: Ахин дахин удаа. Нэг өдөр би асуусан юм. Яагаад ингэж их хичээнэ вэ?
Адам: Юу гэмээр юм? Чамайг орхиж чадахгүй байгаа болохоор.
Валберг: Би энэ үгийг сонсоод аврагдсан юм. Энэ ганц өгүүлбэр...
Адам: Айн? Инээсэн үү?
Валберг: Түүний үйлдэл, инээмсэглэл, Иносент Зеро. Энэ хэвээрээ өөрийнхөө төлөө амьдарч болно оо. Гэхдээ би эргэн тойрныхоо сайхан сэтгэлийн хүчинд өдийг хүртэл амьд байна. Тийм учраас би өөрөөсөө дорой хүмүүсийг орхино гэж байхгүй.
Иносент Зеро: Энд гаргах гэж байна уу, Валберг?
Валберг: Би амь насаараа төлөх байсан ч хамаагүй... Би өөрийн туйлын зорилгоо өөрчлөхгүй. Багшийн надад зааж өгсөн туйлын зорилго!
Иносент Зеро: Гурван зураастнууд дунд цөөхөн хэд нь л шидийн амьдчилалд хүрч чаддаг.
Валберг: Орон зайн гурав дахь! Тэнгэрийн вангийн хазайлт! Орон зайн гурав дахь! Тэнгэрийн вангийн хазайлт!
Иносент Зеро: Гурав дахь шившлэг саваанд байдаг бурхны хүчийг сулладаг. Чадвар чинь муудаагүй байна.
Валберг: Чи мэдэж байгаа. Тэнгэрийн вангийн чадвар бол бултах боломжгүй, орон зай арилгах шид.
Иносент Зеро: Валберг, чи муу. Таймз Колд! Юу вэ...
Валберг: Нэмэргүй. Энэ орон зайд ямар ч шидийг шилжүүлж болно. Зугтах газар байхгүй шүү, Иносент Зеро.
Иносент Зеро: Чи бүр ингэх байсан юм уу...
Валберг: Тийм. Захирлын хувьд миний хийж чадах зүйл энэ л байна. Тэнгэрийн ван ертөнцийг устга! Ингээд удаан хугацаанд чамтай хуваалцсан холбоогоо дуусгавар болгоё, Иносент Зеро!
Иносент Зеро: Таймз Зогс. Энэ орон зайн бүх цагийг зогсоолоо. Цаг хугацааг удирддаг надад ямар ч дайралт нөлөөлөхгүй. Надтай тулалдахыг сонгосон мөчид л чи ялагдсан. Эртний найзын хувьд чамайг шууд булш руу чинь илгээе. Таймз Суман Бороо. Ийм шархтай амьд үлдэхгүй биз. Шидтэнд нь үхлийн шарх өгчхөөд байхад шид нь...
Валберг: Гурав дахь бол савааны жинхэнэ хүчийг сулладаг. Шидийн хүчийг нь тулгаж өгөх юм бол шид хийсэн хүн нь үхсэн ч бай, саваа өөрийнхөө оюун санаагаар шившлэг хийх болно.
Иносент Зеро: Тэнэг юм. Тийм зүйл...
Валберг: Би энэ мөчид зориулан өөрийн шидийн хүчээ байнга хадгалж байлаа.
Иносент Зеро: Арай...
Валберг: Миний Гурав дахь чамайг үгүй хийх болно... миний амь насны төлөөсөөр.
Иносент Зеро: Анхнаасаа ингэж бодсон байж.
Валберг: Би өөрийн үүргээ биелүүлээгүй байгаа. Үргэлж харж байсан. Найзуудынхаа ирээдүйг хамгаалах гэж оролдож буй сайхан сэтгэлтэй сурагчдыг. Дүүгээ аврахын тулд энэ ертөнцийн хуулийг өөрчлөх гэж буй сурагч. Өвөөтэйгөө амьдрахын тулд ид шидгүй ч гэсэн Хутагт болох гэж найзуудаа хамгаалж, алдаагаа залруулдаг, сайхан сэтгэлтэй сурагч. Энэ ертөнц илүү сайхан болно. Нэг нэгнээ хүндэлдэг сул талыг хүлээн зөвшөөрдөг, сайхан сэтгэлтэй нийгэм. Үүний төлөө би тэднийг аврах ёстой. Дорой, хэврэг, миний бага байх үеийнх шиг хүмүүсийг. Шалтгаангүйгээр зовж буй хүмүүсийг... Би үүний төлөө урд алхаж, бусдыгаа замчлах ёстой. Ноблэс Оближ. Багш надад хэлж байсан шиг, цуг инээхийн тулд... Үүнийг би өөрийн үйлдлээр харуулах болно. Сурагчдадаа!
Орта: Тэр гэрэл...
Дот: Ю-Юу вэ?
Ланс: Шид!
Калдо: Орон зайн шид байна.
Райо: Тэгэхээр... Арай!
Маргарет: Бүхнийг чадагч дөрвөн улирал!
Өвөө: Ю-Юу вэ?
Брад: Айхавтар зүйл байна.
Софина: Арай Ноён Валберг...
Райо: Яагаад жижгэрээд байна?
Калдо: Орон зайн шид уудам газарт идэвхждэг.
Рэйн: Нэг л муу совин татаад байна.
Валберг: Иносент Зеро. Шид идэвхжсэнгүй. Арай цаг хугацааг ухраачихсан юм байх даа? Тийм аварга орон зайг тэр чигээр нь үү?
Иносент Зеро: Таймж Суман Бороо.
Валберг: Орон зайн уналт.
Иносент Зеро: Валберг. Чи хүчтэй. Гэхдээ би илүү хүчтэй болно. Өөрийнхөө төлөө амьдарч буй намайг чи гүйцнэ гэж байхгүй. Үүнийг одоо баталж харуулъя.
Валберг: Ямар хэрцгий тавилан бэ... Бидний туйлын зорилго хэзээ ч түмэнд хүрэхгүй юм гэж үү... Миний мөрөөдөж байсан ертөнц ийм жижиг зүйлд хагарч унах хэврэг зүйл байсан гэж үү? Ээ халаг...
Иносент Зеро: Хагацъя даа, Валберг.
Валберг: Маш Барндед!
Маш: Элсэлтийн шалгалтын үеэр та надаас асууж байсан. Өөрөөс чинь хүчтэй дайсан урд чинь гарч ирэх үед чи яах вэ гэж. Ухаан алдтал нь нүдэх болно... энэ нударгаараа!
Бичиг: ДАРААГИЙН АНГИД МАШ БАРНДЕД БОЛОН ХАМГИЙН АГУУ ШИДТЭНИЙ ҮҮСЭЛ
Back to episodes Go home