Өгүүлэгч: Хутагтад дэвших шалгалтын сүүлийн шатны үеэр Иносент Зеро гэнэт дайрлаа. Валберг захирал болон Иносент Зеро нар тэнгэрт гаран нүүр туллаа. Газар дээр шидийн улмаас цаг хугацаа зогсон, Маш Иносент Зерогийн гол гишүүн, Сэлийг цохиж байлаа.
Маш: Одоо саналаа. Хар өргөстэй хүн байна. Гэхдээ өмнө нь наадхыг чинь харсан шүү дээ. Нэг зүйлээ давтана гэдэг.
Өгүүлэгч: Маш өмнө нь тулалдсан хүнийхээ царайг мартдаг ч, өмнө нь харсан шидээ мартдаггүй. Адам Жобс. Үлэмж их шидийн хүчтэй, хэдэн зуун жил Шидийн ертөнцөд ноёрхсон домогт шидтэн байлаа. Ид шидийн онолыг эмхэтгэж, боловсролын системийг үүсгэсэн. Мөн захиргааны байгууллага, Ид шидийн товчоог байгуулсан. Түүний нөлөө шидийн нийгэмд шууд мэдэгдэж байлаа. Гэвч түүний амьдралын сүүлийн жилүүд ид шид ашиглаж чадахгүй хүмүүст зориулагдсан байлаа. Ноблэс Оближ. Хүчтэй нь доройн төлөө байдаг. Тэрээр энэ үзлээ Валбергийг оролцуулан, гурван шавьдаа даатгасан. Харин одоо...
Валберг: Багш аа.
Иносент Зеро: Эцэст нь би гартаа оруулсан. Хүний биеэс амь насыг нь эргүүлэн авчрах шид. Гэвч махан биедээ өнгөрөөсөн үеийг нь эргүүлэн авчирч чадна. Оюун санаа нь эргэж ирэхгүй.
Валберг: Юу хийх нь...
Нэкрос: Үүнээс цааш... Нэкрос Манс миний бие тантай тулалдъя. Утсан хүүхэлдэй удирдах миний онцгой чадвар. Таныг сайхан зугаацуулах болно оо.
Валберг: Та нар намайг хэр их уурлуулах гэсэн юм?
Нэкрос: Өө, яана аа. Дайрах гэж байгаа юм уу? Хүүхэлдэй хэдий ч нэгэн цагт таны багш байсан хүн шүү.
Валберг: Э-Энэ шид...
Иносент Зеро: Тэгж их удаан насалсан багш маань настайгаа тэмцэж чадалгүй өтөлж, хөгширсөн. Гэвч би багшийн цогцсыг ид үе рүү нь сэргээсэн. Түүхэн дэх хамгийн агуу шидийн хүч. Багш чамд их сайн байсан даа. Гайхалтай эргэн уулзалт байгаа биз дээ?
Валберг: Ноблэс Оближ гэсэн үү?
Адам: Тийм. Хүчирхэг хүмүүс дорой хүмүүсээ хариуцаж, замчлах явдал.
Валберг: Надад бол өөрсдийгөө хамгаалахаа умартсан хүмүүсийн хэлдэг үг шиг л санагдаж байна.
Адам: Наадах чинь ч гэсэн үнэн, Валберг. Бид бусдын төлөө тэгж зүтгэх шаардлага байхгүй. Тэнэг ээ! Багшийгаа битгий няцаагаад бай! Дээрэлхэх гээд байгаа юм уу?
Валберг: Үгүй.
Адам: Тоглож байсан юм даа. Ийм зүйл хэлж байна аа гэхээр чи хүүхдээрээ байна аа л гэсэн үг! Нэг л өдөр ойлгох болно оо. Чи хүчтэй юм чинь.
Нэкрос: Буцаачихлаа!?
Валберг: Багш миний мэдэх хамгийн агуу хүн байсан. Гэхдээ цаг үе өөрчлөгдсөн. Өнгөрсөн биш одоо цаг л чухал. Үймээн дэгдээх гэж эргэж ирж байгаа бол, багш минь байсан ч гэсэн би өршөөхгүй. Учир нь одоогийн би хамгийн хүчирхэг нь, багш аа.
Иносент Зеро: Валберг.
Нэкрос: Валберг Байган. Энэ орныг Хутагтын хувиар удирдаж, одоо ч гэсэн Шидийн орны шилдэг нь байсаар байгаа эр. Түүний чадвар яах аргагүй энэ шидийн орны хамгийн хүчирхэг нь. Гэвч өнөөгийн л Шидийн оронд. Харанхуйн хүч! Адам Жобсын харанхуйн шид бүхнийг оргүй хоосон руу аваачна. Бүхнийг харанхуйгаар бүрхэнэ. Харанхуйд хавчигдсан чинь дээр дээ. Харанхуйн могой!
Валберг: Энэ шидийн хүч... Үнэхээр түүний ид үе нь байна.
Нэкрос: Адам Жобсын Шидийн орныг удирдаж явсан агуу хүч... Харанхуйн шид. Хүрсэн бүхнээ харанхуй руу илгээдэг шид. Өрсөлдөгчийнхөө шидийг хүртэл харанхуй руу илгээнэ. Харанхуйн шид өөр шидээр буцаагдах боломжгүй. Валберг өөрийн шид нь үйлчлэхгүйг мэдэж байгаа учир Харанхуйн могой руу эргүүлж дайраагүй. Багшийнх нь ашигладаг байсан харанхуйн шид шүү дээ. Энэ талаар мэдэхгүй байна гэж байхгүй. Энэ тоглоом шилдэг нь юм! Миний ашиглаж ирсэн зүйлсээс хамгийн шилдэг нь! Одооноос өөрийн зүйл мэт ашиглах болно оо! Харанхуйн давхар могой! Харанхуйн шидийг зогсоочихлоо?! Харанхуйн хүч! Миний гар! Миний гар!
Валберг: Яасан? Битгий санаа зов. Миний шид орон зайг удирддаг. Чиний алдсан биеийн хэсэг өөр газар руу явсан төдий. Чи үхэхгүй.
Нэкрос: О-Ойлголоо. Миний бие, орон зай, бүхнийг цавчсан гэсэн үг юм байна. Харанхуйн шид байсан бүх орон зайг шилжүүлчихсэн байх нь. Тэгвэл шилжүүлж чадахааргүй харанхуйн шидээр дайръя. Харанхуйн шид Абсол! Харанхуйн шидийг давж гарна гэдэг боломжгүй. Хэдий Валберг байлаа ч гэсэн ийм том зайг арилгана гэж байхгүй! Үгүй байлгүй. Ийм том зайтай шидийг хүртэл арилгачихлаа! Шидийн орныг эзэгнэж явсан хүнийг би ашиглаж байгаа шүү дээ. Хэдий хамгийн хүчирхэг нь ч гэсэн ийм хүчний ялгаатай байна гэж байхгүй. Дээр нь би харанхуйн шид ашиглаж байгаа. Бүх шидийн оргил нь болсон харанхуйн шид шүү дээ! Харанхуйн Трэмэндос! Харанхуйн шид бүрэн хүчээрээ! Хоёр шид тулахад харанхуйн шид ялагдана гэж байхгүй!
Валберг: Андуураад байх шиг байна. Өдийг хүртэл ашигласан чадварууд бүх энэ савааны чадвар. Шид хэрэглэнэ гэж үүнийг хэлдэг юм, хүү минь.
Нэкрос: Ямар гээч шидийн хүч вэ?
Валберг: Орон зайн золиос!
Нэкрос: Ц-Цаашаа! Цаашаа! Цаашаа!
Адам: Нэг л өдөр ойлгоно оо. Чи хүчтэй юм чинь.
Валберг: Багшийн заасан бүх зүйлийг би өвлүүлэх болно. Дахин нэг удаа амар тайван нойрс доо.
Иносент Зеро: Огт муудаагүй байна шүү, Валберг.
Валберг: Одоо чиний ээлж, тийм үү, Иносент Зеро?
Дот: Экспломб!
Ланс: Гравиоле!
Дот: Дахиад л уу? Новш!
Калдо: Арай л олуулаа байна. Бидний шидийн хүчийг тамирдуулах гэж байна.
Орта: Гомдоллох хэрэггүй.
Калдо: Нөхцөл байдлыг тайвнаар дүгнэж байна. Мөөгөн толгойтод тусалмаар л байна. Эндээс явчих юм бол сурагчид аюулд орно.
Сэл: Нэг харсан шид чинь чамд үйлчлэхгүй юм уу?
Маш: Нөгөө...
Сэл: Айн?
Маш: Яагаад миний араас яваад байгаа билээ?
Сэл: Бие бүтээх хориотой шидийн талаар мэдэх үү?
Маш: Бие бүтээх хориотой шид?
Сэл: Бүе бүтээх хориотой шид. Цусан төрлийн 6 хүний зүрхээр үхэшгүй мөнх зүрх бүтээх харанхуйн шид. Тэгээд аав зургаан хүүхэд бэлдэж, зүрхийг нь тэжээсэн юм. Өөрөөр хэлбэл чи аавын бүтээсэн хүн. Аавын төгс биеийг бий болгохын тулд бүтээсэн зүйл.
Маш: Хөөх!
Сэл: Баярла. Нэр хүндийн хэрэг шүү. Бурханд хамгийн ойрхон хүний нэг хэсэг болох учраас.
Маш: Өөрөөр хэлбэл булчингаа хөгжүүлэхэд уураг хэрэгтэй гэдэгтэй ижил гэсэн үг үү? Би тийм оршихуй байх нь ээ?
Сэл: Юу яриад байгаа юм?
Маш: Өө. Хүнд юм. Хүнд юм аа. Миний амьдрал ч. Ямартай ч дуг хийлээ.
Сэл: Хормын дотор унтчихлаа. Хөөе, битгий унт!
Маш: Бүтэхгүй нь. Сэрсэн ч гэсэн бодит хэвээрээ байна. Ингэхэд чи миний ах гэсэн үг үү?
Сэл: Биш. Аавын цусыг цогцост хийж бүтээсэн хувилбар төдий. Аавын төлөвлөгөөг бүтээхийн тулд би төрсөн.
Маш: Ойлголоо.
Сэл: Аавын биеийн нэг хэсэг болно гэдэг хүүгийнх нь хувьд хамгийн нэр төрийн хэрэг. Тэгтэл чам шиг хог гараад ирдэг. Уур минь хүрч, тайвширч чадахгүй нь. Чиний амь угаасаа утга учиргүй. Ашиг гаргаж байгаад нь баярлаж байгаа биз дээ? Би өөрийн гараар чамайг үхтэл чинь... Новш чинь, ярьж дуусаагүй байхад!
Маш: Амьдрал хүнд байна уу, утгагүй байна уу, надад хамаагүй. Би дийлдэшгүй. Бүх чадлаараа хүрээд ир.
Сэл: Түүнд хэмнэлийг өгч болохгүй. Аавын бүтээсэн зүйл болохоор хүчтэй гэдгийг нь ойлгож байна. Тэгвэл... Анхнаасаа бүх хүчээрээ тулалдъя.
Маш: Хүрээд ир.
Сэл: Хэпайтусыг дуудаж байна.
Маш: Юу вэ?
Сэл: Энэ бол савааны бүрэн чадвар. Жинхэнэ төрх нь!
Маш: Хөөх.
Сэл: Шид олон янзаар хувирч болдог. Ашиглаж буй хүнийхээ шидийн хүчинд тулгуурлаж.
Дот: Юу вэ?
Калдо: Үлэмж их шидийн хүч...
Сэл: Аав чиний зүрхийг л хүсэж байгаа. Бусад хэсгийг нь хэдэн хэсэг тастаад хаяя! Алмазан зүсэгч!
Маш: Ойрхон байлаа. Миний хичээл хийдэг газар.
Сэл: Энэ дискний үзүүрүүд нь алмаз. Энэ дэлхийд зүсэж чадахгүй зүйл үгүй. Бас чамайг хэдэн хэсэг болготлоо хөөх болно.
Маш: Дискнүүдийг орхиод шууд дайрлаа. Ойлголоо. Үлдсэн хоёр нь намайг ойртуулахгүй зориулалттай байх нь. Аюултай юм! Дөрвөн ширхэг үнэхээр аюултай юм!
Сэл: Яасан? Айгаа юу? Гэхдээ чи зугтсан ч гэсэн, шийтгэл болгож энд байгаа бүх хүмүүсийг би хядах болно! Хар алмаз!
Маш: Дахиад нэг юм гараад ирлээ.
Сэл: Дуудах шидээр жинхэнэ хүчээ гаргасан саваа чадварууд нь нэмэгдээд зогсохгүй, гаргаж чадах шидийн хүч нь хэд дахин нэмэгддэг юм. Энэ 1000 алмаз энэ сургуульд байгаа хог шааруудын биеийн сүлбэх болно. Өөрийнхөө шинэ гэр гэж бодсон энэ онцгүй газар чинь, ямар ч хэрэгцээгүй чиний дагагч нарыг бүгдийг нь ална. Томоотой бууж өг, Маш Барндед! Эндээс явж байна уу? Яах гээд байна? Сурагчдыг үлдээгээд зугтаж байна уу? Дайрч чадахгүйгээ мэдээд бууж өгсөн үү? Найзууд нь тулалдаж байхад хаячхаж байгаа юм уу?
Маш: Сургуулийг тойроод ардаа үлдээчихлээ.
Сэл: Үгүй байлгүй. Хөөж байсан дискнүүдийг ардаа үлдээчихсэн гэж үү? Ямар гээч хурдаар гүйдэг юм бэ? Миний биеэс тас зуураад, диск ирэх үед намайг хамт гэмтээх гэж байна. Гэхдээ харамсалтай байна. Надад ийм зүйл байгааг мартчихсан уу? Миний алмазан арьсыг ямар ч цохилт эвдэж чадахгүй! Чамайг хэдэн хэсэг болгоно! Үх! Ингээд л болоо юу? Хог шаар! Өрөвдөлтэй төрх вэ! Хүлээж байгаарай. Чиний найзуудыг ч гэсэн хэдэн хэсэг болгоод араас чинь... Э-Энэ бүтэц. Кремтэй талх? Яг юу...
Маш: Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Чамайг алсан байх учиртай!
Маш: Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Энэ юу болоод байна аа...
Маш: Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Яагаад амьд байгаа юм?
Маш: Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Боль! Крем нь хамар руу ороод байна!
Маш: Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Амьсгалж...
Маш: Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Амьсгалж чадахгүй нь.
Маш: Кремтэй талхан үдэшлэг. Кремтэй талхан үдэшлэг.
Сэл: Амьсгалж... чадахгүй нь...
Маш: Хоёр толгойт булчингийн шид. Аварга могойн боолт.
Өгүүлэгч: Хүчилтөрөгчийн дутагдал. Тархи хүчилтөрөгчөөр дутах үед хий зүйл харж эхэлдэг. Маш диск ирэхээс өмнө үлдсэн цаг болон алмазны хатуу байдлыг авч үзэн, хүчээр дайрахаа больсон. Тэгээд гарны булчингаа тэсрэлттэй чангалж, гүрээний судсыг нь дарж, хүчилтөрөгчийн замыг нь хаасан. Үр дүнд нь хормын дотор дайснаа ухаан алдуулсан. Мэдээж Хар алмаз ч гэсэн.
Маш: Энэ сургууль миний хувьд чухал газар. Үүнийг сүйтгэнэ гэж байгаа бол, хэдэн удаа ч хамаагүй боож унагаана шүү... энэ булчингаараа.
Бичиг: ДАРААГИЙН АНГИД ВАЛБЕРГ БАЙГАН БОЛОН ХАМГИЙН ТОМ АЮУЛ
Back to episodes Go home