Иносент Зеро: Хайж байлаа, Маш Барндед. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Амьд байж байна гэж бодсонгүй. Чамайг гартаа оруулж чадахгүй нь гэж цөхөрч байлаа. Миний хөөрхөн... ...хүү. Чамайг өөртөө нийлүүлэхэд би бүтэн болно. За, эхлэх үү?
Валберг: Байз. Наад хүүхдийг чинь зүгээр өгчхөж чадахгүй нь... Иносент Зеро.
Иносент Зеро: Валберг.
Валберг: Ийстоны захирлын хувиар үүнээс цааш хийх зүйлийг чинь зүгээр өнгөрөөж чадахгүй нь. Сурагчдад маань гар хүрэхийг зөвшөөрөхгүй. Миний амь нас эрсдэх байсан ч хамаагүй.
Гайл: Аргагүй л Валберг. Цаг хугацааг зогсоох шидэд яах ч үгүй байна. Гэхдээ түүнийг гарч ирэхийг мэдэж байсан. Нэр хүндийг нь бид нар авна. Ю-Юу байсан бэ? Цусанд улангасаж байна уу?
Валберг: Айсандаа чичирч байх шив. Ухар, өчүүхэн амьтан минь!
Иносент Зеро: Миний хамтрагчдыг битгий дээрэлх л дээ, Валберг. Хөөрхий байгаа биз дээ?
Валберг: Чиний зорилго юу юм?
Иносент Зеро: Зорилго. Би төгс хүн болмоор байна. Үхэшгүй, үзэсгэлэнтэй, хүчирхэг. Тэгээд л болоо.
Валберг: Сонирхолгүй юм. Наад зорилгынхоо олон хүний амь золих гэж үү? Шидийн хүч хулгайлж, тамлаж, амь хороож...
Иносент Зеро: Юу яриад байгаа юм? Мэдээжийн зүйл битгий асуу, Валберг. Миний төлөө л гэр бүл гэж байгаа. Маш Барндед ч гэсэн тийм. Миний төлөө оршин буй. Миний зүйл. Тэр бол миний хүү. Мэдээж би түүнийг аваад харина.
Валберг: Чамтай хэзээ ч таарахгүй тавилантай байх юм даа. Маш Барндед энэ ертөнцийн найдварын гэрэл болно. Түүнийг яасан ч авч явна гэж байгаа бол эхлээд намайг давж гарах хэрэгтэй болж дээ.
Иносент Зеро: Хэдэн арван жил болжээ... Сүүлд саваа зөрүүлснээс хойш.
Валберг: Уранусыг дуудаж байна!
Иносент Зеро: Кроносыг дуудаж байна! Маш Барндед надад одоо хамгийн их хэрэгтэй байна. Энд чамайг үгүй хийе.
Дот: Юу болоод байна аа?
Валберг: Дараа тайлбарлая. Хөдөлж чадаж байгаа хүмүүс чөтгөрүүдийг аргал. Иносент Зеротой би учраа олно. Сурагчдадаа найдлаа шүү.
Маргарет: Саундз Фа!
Дот: Экспломб!
Ланс: Гравиоле! Юу гээч амьтад вэ?
Дот: Хэцүү нөхцөл байдал, том аюулд орсон гэдгээ мэдэж байна.
Калдо: Иносент Зеро. Ноён Валбергэд хурдан туслахгүй бол. Хатуу юм. Тэгвэл...
Орта: Тэд бүгдээрээ Давхар зураастантай тэнцэхээр хүчтэй.
Калдо: Орта.
Орта: Калдо, Ноён Валбергэд тусал. Туслуулахгүй нь бололтой.
Дот: Ямар олуулаа юм бэ?
Ланс: Гонгиноод байлгүй хийх зүйлээ хий!
Маргарет: Саундз Рэ!
Иносент Зеро: Хэдэн сурагчдад найдаж болж байгаа юм уу?
Валберг: Чи өөртөө санаа зовбол яаж байна? Энд бидэнд садаа болох зүйл үгүй.
Дот: Эд нар дуусахгүй нь.
Ланс: Тусламж удахгүй ирэх ёстой. Тэр болтол тэсэх юм бол...
Дот: Тэр чинь...
Орта: Үүнийг... Дээрээс унагах гээ юу?
Дот: Муу шүү! Биднийг завгүй байлгах зүйл байгаад байна.
Маргарет: Машид л байхгүй байна. Занганд оруулах гэж байна. Энэ урхи байна. Машийг найдвартай авах арга байж л таараа.
Дот: Нээрээ юу? Яаж мэдэж байгаа юм?
Маргарет: Эмэгтэй хүний совин.
Дот: Зүрх сэтгэл чинь эмэгтэй байж ээ? Би үргэлж аль нь юм бол гэж боддог байлаа. Маш! Ямартай ч эндэхийг бидэнд үлдээгээд яв! Тэр цамхагт байгаа Иносент Зерогийн туслахыг чи л балбаж чадна! Үнэн шүү!
Маш: За!
Дот: Тэр том цамхагт авирах гэж цаг их орохоос гадна, дайсны хувьд амархан бай болно. Цамхгаар Дарума унагааж тоглож байна.
Сэл: Дахиад уулзах шив. Маш Барндед. Цамхгийг нураасан ч нэмэргүй. Намайг ялах хүртэл тэр шид арилахгүй...
Маш: А-Аан... Хичээлийн шинэ жилээр миний хажууд суусан хүн мөн үү?
Сэл: Чи арай намайг мартчихсан юм биш биз?
Маш: Уучлаарай.
Дот: Экспломб!
Ланс: Гравиоле!
Маргарет: Саундз Рэ!
Дот: Дуусахгүй нь ээ! Яагаад хүүхэд энд?
Ситта: Бэйбиз!
Бичиг: ЮУ ВЭ!? Би Гэмт хэргийн савааны нэг гишүүн... Ситта Бэйби байна. Миний шид хүмүүсийг нялх хүүхэд болгодог. Нялх хүүхдүүд ямар ч "туршлагагүй" байдаг. Чи юу ч хийж чадалгүй үхэх болно.
Бичиг: ЮУ ГЭНЭ ЭЭ?
Бичиг: ЧАМАЙГ БОЛ
Бичиг: ШИДЭЭРЭЭ ЯЛНА!
Бичиг: ЭКСПЛОМБ!
Бичиг: ЭКСПЛОМБ!
Бичиг: ЭКСПЛОМБ!
Бичиг: ЭКСПЛОМБ!
Бичиг: НОВШ!
Дот: Муу шүү. Энэ ч муу шүү. Шид ашиглаж чадахгүй. Жинхэнээсээ үхэх нь. Новш! Дургүй ч гэсэн Лансаас тусламж гуйхаас. Тэнд байна!
Бичиг: ЛАНС!
Бичиг: АВРААРАЙ!
Ланс: Чи тоглоод байна уу? Нөхцөл байдлаа хараач. Айн? Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Ситта: Бэйбиз!
Ланс: Айн? Шид? Хүүхэд болсон нь түүний шид юм уу? Тэр одоо хамаагүй ч, ямар хачин царайтай юм бэ? Дургүй хүрч байна шүү. Гравиоле! Хүүхэд болсон Дотыг хамгаалангаа эд нартай тулалдах хэрэг үү? Гравиоле! Юу хийж байгаа юм?
Бичиг: АЙН! БИ ЖИНХЭНЭЭСЭЭ ХҮҮХЭД БОЛООД БАЙНА УУ ДАА!?
Ланс: Новш!
Ситта: Бэйбиз!
Бичиг: НОВШ!
Бичиг: АМАА ТАТ.
Бичиг: АМАА ТАТ. ОЙЛГОХГҮЙ БАЙНА!
Ланс: Надад уурлаж байгааг нь мэдэж байна.
Бичиг: АМАА ТАТ.
Бичиг: НОВШ. ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ ТОГЛООМ БАРЬЖ АВЧХААД БАЙНА.
Бичиг: ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч НАДАД АРГА БАЙГАА...
Ситта: Наад төрхдөө орсон үед л та нар ялагдах нь тодорхой болсон. Энгийн шидийнхээ 10-ны нэгийг ч ашиглаж чадахгүй байгаа биз? Юу ч хийж чадахгүй дайсантай байх үнэхээр зугаатай шүү! Өөртөө санаа зовохгүйгээр, илт давуу ялна.
Дот: Новш. Энэ хэвээрээ байвал үнэхээр...
Ситта: Урагшаа.
Бичиг: НОВШ!!
Бичиг: БҮЛЭГ ГРАВИОЛЕ.
Ситта: Юу болоод байна? Нялх хүүхэд болсон мөртлөө ийм хүчтэй... Байж боломгүй юм.
Дот: Энэ муу... Хүч нь хязгаарлагдмал байгаа ч гэсэн өөрөө шидийн хүчээ хязгаарлачихлаа. Дайсны шид хүчтэй. Шидтэн нь дорой байсан ч гэсэн, гайхалтай юм. Энэ л манай ангийн шилдэг сурагч, суут Ланс Кроун.
Бичиг: АРГАГҮЙ Л ИЛТ ДАВУУ БАЙЛАА ШҮҮ, НОВШ ОО.
Дот: Юу хэлж байгааг нь огт ойлгохгүй л байна.
Калдо: Энэ хорвоод насны зөрүүг үгүй хийх хүнтэй таарах л болно. Аргагүй л Ийстон.
Ланс: Дайсан дахиад байгаа. Анхаарлаа битгий сулруул.
Дот: Мэдэж байна.
Кайсэ: Ноён Райо. Ноён Валберг болон Иносент Зеро хоорондоо ямар холбоотой юм?
Райо: Шидийн ертөнцийг нэг агуу шидтэн бий болгож байсан юм. Хутагтыг үүсгэж, Бурхантай эн тэнцэхүйц хүчтэй нэгэн байсан. Түүнийг Адам гэдэг байсан. Түүний харанхуйн шидэд ойртох хүн ганц ч байгаагүй гэдэг. Ноён Валберг болон Иносент Зеро хоёул Адамын шилдэг шавь нар байсан.
Кайсэ: Тэгвэл тэдний хүч тэнцүү гэсэн үг үү?
Райо: Тийм. Гэхдээ бидэн рүү зорилго гарган дайрч байна. Амжилт олох боломж харагдсан л байх. Хэрэв Ноён Валберг ялагдах юм бол...
Иносент Зеро: Уулзалгүй удсан байна. Баярлаж байна шүү.
Валберг: Юу вэ?
Иносент Зеро: Ямар муухай юм бэ? Эртний найзыгаа мангас харсан мэтээр хүлээж авах юм. Эсвэл... Энэ төрхөөрөө байвал намайг найзаа гэж дуудах юм уу?
Валберг: Хүнлэг чанараа гээчихсэн юм уу, чи?
Иносент Зеро: Би хэн хүнээс илүү хүнлэг. Хүнлэг учраас миний хүсэл тэмүүлэл их гүн. Миний шуналд ёроол гэж байхгүй. Өнөөдөр надад хоёр хүсэл байна. Өөрийн хүү, Маш Барндедийг авч харих. Мөн чи, Валберг. Чамайг заавал алах болно. Таймз. Амьд үхдэл.
Валберг: Энэ... хориотой шид байна.
Сэл: Чи арай... намайг мартчихаа юу?
Бичиг: МАШИЙН ХАРАХ ӨНЦӨГ
Сэл: Хөөе, чи намайг сонсож байна уу!? Ална. Ална даа! Нэг юм санасан бололтой. Нээрээ сонссон шүү. Чиний найзууд сүлбүүлсэн ч гэсэн амьд гэсэн. Зөрүүд жоом шиг нөхдүүд юм даа. Чамайг аргалчхаад тэднийг өөрийн гараар хорооно доо. Муухай харж байна шүү. Чи ч гэсэн найзууд шигээ сүлбүүлмээр байна уу? Карборэйн!
Дот: Маш зүгээр байгаа даа? Тэр нүүрсэн жадны хэт их нягт. Сүүлд Абелын хүүхэлдэйд орсон болохоор аргыг нь олсон. Гэхдээ энэ удаа...
Маш: Хөб хөб хөб!
Сэл: Гүйж байна. Миний шидэн дээр гүйж байна. Карборэйн! Карборэйн!
Маш: Хөб хөб хөб!
Сэл: Карбо Хэви Рэйн!
Маш: Хөб хөб хөб!
Сэл: Я-Яагаад? Сүүлд миний дайралтаас бултаж л чадаж байсан. Тэгтэл, яагаад...
Маш: Саначихлаа. Хар өргөстэй хүн байна. Гэхдээ өмнө нь наадхыг чинь харсан шүү дээ. Нэг зүйлээ давтана гэдэг.
Бичиг: ДАРААГИЙН АНГИД ВАЛБЕРГ БАЙГАН БОЛОН ХАРАНХУЙН ШИД
Back to episodes Go home