Mashle magic and muscle_S02_07

Иносент Зеро: Хүлээлгэсэнд уучлаарай, миний Маш Барндед. Зугаалгад явж байгаа юм шиг догдолчихлоо.

Маргарет: Налкос.

Маш: Боулингийн бөмбөг шиг юм.

Дот: Юу... Маш доороос авч чадахгүй байна! Хана мөргөх нь! Маш!

Финн: Маш!

Маргарет: Ингээд дуусчихгүй биз дээ?

Эр 1: Байхгүй байна.

Эр 2: Хааччихав?

Маш: Нугасны шид... Тамын уналт!

Ланс: Хар даа!

Дот: Юу?

Финн: Гэмтээгүй байна! Яг яаж?

Калдо: Унахаасаа өмнө Макарон чимээгээр өөртөө зөөлөвч хийсэн.

Эр 1: Нугасны шид гэж анх удаа л сонсож байна!

Эр 2: Тэр шид ашиглаж чаддаг юм уу?

Калдо: Мөөгөн толгойт энгийн зүйлийг шид гэж байгааг нь хэн ч анзаарахгүй гэж үү?

Маргарет: Илүү... Илүү их намайг зугаацуулаарай! Налкос. Налкос Контэ!

Дот: Муу шүү! Ийм ойрхноос дайралтад нь өртөх юм бол...

Финн: Зогсоочихлоо?

Дот: Юу болоод байна?

Маргарет: Ямар нэг зүйл хамгаалах гэж буй хөдөлгөөн... Хамгаалах зүйл байгаа бол хоёул бүрэн чадлаараа тулалдаж чадахгүй шүү дээ. Наадхаа үлдээ.

Маш: Арай... Өөрийгөө сайн үйл хийж байна гэж бодоо юу?

Маргарет: Үгүй ээ, өөрийгөө зугаацуулахын л тулд.

Тайлбарлагч: Г-Гайхалтай! Эн тэнцүү тулаан! Ордон тэр чигээрээ доргиж байна!

Финн: Ямар дэмий солилцоо байв аа?

Дот: Аймар юм. Саяны хормыг буцаамаар байна.

Ланс: Хэн нь ч бүрэн хүчээ гаргахгүй байна. Нэгнээ шалгаж байх шиг байна.

Калдо: Хоёр дахь нь Макаронд давуу тал өгнө. Гэвч хоёр тал бүрэн хүчээ гаргавал тулаан тэр дороо дуусна.

Маргарет: За, намайг зугаацуулаарай, Маш Барндед.

Маш: За.

Маргарет: Өөрийн юу чаддагаа харуул. Саундз Фа! Ялихгүй шид гэж битгий бодоорой. Миний шид цохиод л болчихдог зүйл биш шүү.

Маш: Юу вэ?

Маргарет: Миний эсрэг чи сул тал олонтой. Саундз Фа! Нэмэргүй.

Эр 1: Шударга бус юм биш үү?

Эм 1: Хувийн шид нь ийм том ялгаатай байна.

Маш: Хааж болохгүй байна. Дотроос ирж байгаа мэт байна.

Маргарет: Сэтгэл гонсойж байна шүү. Харамсалтай юм. Чи миний тартар биш байсан бололтой. Саундз Хүрээлэх Оркестр!

Финн: Тэр...

Дот: ...муу шүү!

Маргарет: Ингээд дууслаа.

Дот: Маш!

Финн: Маш!

Эр 1: Боломжгүй байж л дээ.

Эр 2: Илт давуу юм.

Эр 3: Макарон үнэхээр суут юм.

Калдо: Макарон бүрэн хүчээ гаргалгүй ялчхав уу?

Маргарет: Байхгүй байна?

Эр 1: Юу вэ? Гэнэт булуулчхаж!

Эр 2: Юу болоод байна аа?

Эр 3: Газар доороос?

Маргарет: Дуу хадахгүй болохоор ингэсэн үү?

Эр 1: Юу болоод байна аа?

Финн: Би харсан. Маш шид ирэхээс өмнө газар ухаж доошоо орсон. Чимээ долгиолдог. Гэвч долгион нь юманд хүрэхэд сулардаг. Газар доор орж чимээг багасгасан гэж үү? Дуу чинь гэхдээ их хурдан шүү дээ. Аймар юм.

Маш: Дөрвөн толгойт шид...

Эр 1: Арай...

Маш: Толгой тастах өшиглөлт!

Эр 1: Хөөх.

Эр 2: Аймар юм.

Эр 3: Үгүй байлгүй.

Тайлбарлагч: Макароныг нэг дайралтаар! Маш Барндед мундаг юм!

Калдо: Мөөгөн толгойт үүнийгээ шид гэсээр байх юм уу?

Эр 1: Д-Дээр нь гарчихлаа!?

Эр 2: Шидийн сургуульд ийм зүйл харна гэж бодсонгүй!

Тайлбарлагч: Дээрээс нь нүдээд эхэллээ! Макароны дээрээс догшин дайралтууд ирсээр байна! Зогсохгүй нь!

Эр 1: Ингэж хэтрүүлэх хэрэг байна уу?

Калдо: Үгүй ээ. Маш Барндед ойлгож байгаа.

Маргарет: Би ийм зүйлийг л хүлээж байлаа. Жинхэнэ төрхөөрөө чамтай үзье. Саундз Метаморфосис!

Эр 1: Х-Хөөе, тэр...

Эр 2: Хүүхэд?

Маш: Үстэй болчихлоо.

Маргарет: Намайг их царайтай болгоно гэдэг... Чи үнэхээр... нүгэлтэй юм.

Финн: Төрх нь өөрчлөгдчихлөө.

Дот: Тэр...

Калдо: Маргарет Макароны жинхэнэ төрх.

Маш: Чигчий хуруугаараа Х гаргачихлаа.

Райо: Мөөгөн толгойт шалгаруулалтад сайн байгаа болов уу? Өнөөдөр ч гэсэн сайхан харагдаж байна.

Кайсэ: Ноён Райо, баларлаа! Иносент Зеро хөдөл эхэлсэн гэх мэдээ авлаа!

Райо: Иносент Зеро юу?

Иносент Зеро: Б-Бид бол... Иносент Зеро. Наад хүү чинь бидний зүйл. Гараа тат.

Райо: Мөөгөн толгойтын араас явж байгаа байх.

Кайсэ: Яах вэ?

Райо: Хамгаалалтаа бэхжүүл. Ямартай ч Ийстонд байгаа Орта, Калдо хоёр бидэнд цаг хожиж өгөх хэрэгтэй. Тэгээд, хэн хөдөлж байгаа юм? Толгойлогчдын нэг нь үү?

Кайсэ: Үнэндээ... Иносент Зеро өөрөө.

Райо: Муу мэдээ шүү.

Маш: Нөгөө... Чи хүүхэд болчихлоо.

Маргарет: Зүгээр нэг хүүхэд болчхоогүй шүү. Төрмөл шидийн хүчээ гаргах үед би ийм төрхтэй болдог. Тэр шидээ чамд үзүүлье.

Лемон: Үгүй ээ!

Эм 1: Юу болчхов?

Эр 1: Макарон шилжчихлээ!

Эр 2: Түүний чих сул тал нь юм байх даа?

Маргарет: Шидийн хүчээ суллахад миний ашиглаж чадах шид олон болдог. Өөрөөр хэлбэл миний одоогийн төрх

Маш: Одоо хангалттай. Айн?

Финн: Алга болчихлоо?

Маргарет: Энд байна?

Маш: Тэр дээр үү?

Маргарет: Хэлсэн биз дээ? Одоогийн би... чимээ болсон.

Маш: Над шиг булчинтай төрлийн хүн үү?

Маргарет: Мэдээж үгүй!

Эр 1: Юу вэ? Маш хурдан хөдөлж байна!

Калдо: Чимээгээр дамжин хөдлөх шид. Дууны хурдаар хөдөлж байгаа. Шидгүйгээр түүнийг барьж авна гэдэг дуунаас хурдан хөдлөх ёстой болно.

Финн: Сонсогдохтой зэрэгцэн ирэх дайралт...

Дот: Яаж ч бодсон гэсэн...

Маргарет: Үнэхээр чанга юм гээч. Гэхдээ... Ингээд дууслаа. Байхгүй байна?

Эр 1: Юу вэ?

Эр 2: Яаж бултчихав?

Маргарет: Яаж...

Калдо: Дууны аялах хурдыг ашиглалаа. Дуу хатуу биет дээр шингэн болон хийнээс хурдан дамждаг. Мөөгөн толгойт хананд хүрснээр дайралт ирэхээс түрүүлж дууг мэдэрсэн. Түүний хариу үзүүлэх ер бусын хурд л үүнийг хийж чадна.

Маргарет: Нэмэргүй. Надад энэ байгаа. Тартар сүмс? Хэзээ дээ... Ингэвэл би чимээ гаргаж чадахгүй.

Дот: Маш ялчихсан уу?

Ланс: Түр зуур л аргацааж байна. Хэн нь ч ялж болно. Үүнээс цааш юу болохыг үнэхээр хэлж мэдэхгүй нь. Үгүй ээ, Макаронд Хоёр дахь байгаа. Түүнийг сул талтай байхад нь харах нь зөв.

Маргарет: Чамайг хүлээн зөвшөөрье. Надад өрсөлдөгч болж чадах хүн гэж хэлье. Саундз Хоёр дахь... Үхлийн харанга.

Маш: Юу вэ?

Маргарет: Сонссон хүн нь шууд ухаан алддаг, үхлийн хонх. Нэг минутын дараа 2 километрийн радиуст дуугарах болно. Зогсоох ганц арга нь надаас энэ савааг авах. Дууны хурдаар зугтах намайг нэг минутын дотор барьж чадахгүй бол чи ялагдана.

Финн: Маш хурдан гүйдэг ч гэсэн...

Дот: 2 километр гэхээр бид хүртэл өртөх юм биш үү?

Ланс: Дэвжээ дотор л дуугарах учраас аюулгүй. Зугтаж буй өрсөлдөгчийг саяны аргаар барина гэж байхгүй. Цөхрөлд орчихлоо доо, Маш.

Маргарет: За, эхэлье. Нэмэргүй. Нэмэргүй шүү. 30 секунд л үлдлээ шүү.

Дот: Новш! Цаг яваад байна.

Маргарет: 20...

Финн: Маш!

Маргарет: 15...

Лемон: Маш!

Маргарет: 10 секунд үлдлээ. Энэ тулаан...

Эр 1: Урагш зугтах замыг нь хаачихлаа.

Маргарет: Баруун, зүүн гэсэн л сонголт байна. Баруун! Рефлексээрээ барьж чадахгүй болохоор миний явах зүгийг таасан л байгаа. Дүр эсгэж байна уу? Гэхдээ дорой байна. Түүний хүрч чадахааргүй зайг би авсан байгаа. Намайг барих гэдэг боломжгүй. Чигчий хуруугаараа юу? Үгүй байлгүй!

Эр 1: Мөөгөн толгойт дууны уралдаанд түрүүлчихлээ!

Эр 2: Ингээд Хутагт болоход нэг шат үлдлээ.

Маргарет: Шид ашиглалгүй... Мундаг юм аа. Алмайрч байна. Би ялагдлаа.

Финн: Ашгүй дээ... Ашгүй дээ, Маш.

Дот: Битгий уйлаад бай!

Финн: Чи ч гэсэн уйлж л байна шүү дээ!

Ланс: Хамгийн том даваагаа давчихлаа.

Лемон: Баяр хүргэе, Маш!

Валберг: Шид ашиглалгүй Макароныг ялчихдаг.

Калдо: Сонирхолтой юм. Чи үнэхээр сонирхолтой юм.

Эр 1: Юун чичрэлт вэ?

Эр 2: Юу болоод байна аа?

Эр 3: Хөөе, хар даа! Тэнгэр рүү хар даа!

Дот: Тэнгэр цуурч байна!

Ланс: Тэр...

Иносент Зеро: Бүгдэд нь мэнд хүргэе.

Валберг: И-Иносент Зеро.

Иносент Зеро: Хайж байлаа, Маш Барндед. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Амьд байж байна гэж бодсонгүй. Чамайг гартаа оруулж чадахгүй нь гэж цөхөрч байлаа. Миний хөөрхөн... ...хүү. Чамайг өөртөө нийлүүлэхэд би бүтэн болно. За, эхлэх үү?

Валберг: Байз. Наад хүүхдийг чинь зүгээр өгчхөж чадахгүй нь... Иносент Зеро.

Өгүүлэгч: Хүчирхэг Маргарет Макароныг ялсан дариуд Иносент Зеро дайрав. Машийг өөрийн хүү гэж дуудаж буй Иносент Зерогийн зорилго юу бол?

Бичиг: ДАРААГИЙН АНГИД МАШ БАРНДЕД БОЛОН ТОМ ЦАМХАГ

 

Back to episodes Go home