Өгүүлэгч: Өмнөх ангид... Маш теннист их сайн байлаа. Бас өршөөлгүй байлаа. Хутагтад дэвшигчийн сонгон шалгаруулалт, шалгарах шат... "Амь насны болор" үргэлжилсээр.
Маргарет: "Рэ" гэж байна. Миний дотор хүч, чимээ холбогддог. Та нарын хүч "До-Рэ-Ми-Фа-Соль-Ля-Си-До" дотроос "Рэ" нь байна. Өнгө нь өндөр болох тусам илүү хүчтэй болно. Тийм болохоор та нар доороосоо 2 дахь нь байна. Та нар надад хэзээ ч хаврыг үзүүлж чадахгүй. Хурдан болроо орхиод эндээс зайл.
Эр 1: Хоёрын эсрэг нэг шүү. Ойлгож байна уу?
Эр 2: Чамд ингэж ярих эрх...
Хоёул: ...байхгүй!
Эр 1: Вулфэс!
Эр 2: Рокс!
Эр 1: Макарон Хутагтын хэмжээний хүчтэй гэдгийг мэдэж байна.
Эр 2: Гэхдээ бид хоёр гурван алтан зоос цуглуулж энд ирсэн. Бид хоёр ч гэсэн дээд түвшнийх.
Эр 1: Хоёрын эсрэг нэг ялагдана гэж байхгүй...
Маргарет: Саундз: Алтан нарны туяа!
Эр 1: Вулф хуяг!
Эр 2: Рок хуяг! Хоёрын эсрэг нэг байж ганц энгийн шидээр...
Эр 1: Адилхан сурагч юм байж...
Хоёул: ...ийм их хүчтэй байна гэж үү?
Эр 2: Новш, бие минь хөдлөхгүй байна.
Маргарет: Миний өнгө "До-Рэ-Ми-Фа-Соль-Ля-Си-До" дотроос "Си" шүү. Та хоёр нийлээд "Рэ." Ялгааг нь ойлгосон уу?
Эр 2: Х-Хүчтэй юм!
Тайлбарлагч: Одоо болно! Нэг баг хасагдсан учир шалгалт дууслаа!
Дот: Юу ч хийж амжаагүй байтал дуусчихлаа. За яах вэ. Ямартай ч тэнцчихлээ! Урагшаа, Мөөг! Давшаарай, Мөөг! Өнөөдрийн MVP, Маш Барндед. Шалгарах шат ямар байсан бэ?
Маш: Кремтэй талх идмээр байна.
Дот: Хариулт болсонгүй! Дууслаа! Тийм ээ!
Маш: Гэнэт чимээгүй болчихлоо.
Валберг: Маш Барндед. Чиний хувьд хамгийн хэцүү сорилт одоо л эхэлж байна.
Эр 3: Эцэст нь түүний жинхэнэ хүчийг харах нь.
Эр 4: Өнгөрсөн жил Рэйн Эймэсийг эцэст нь тулгасан ганц хүн... Маргарет Макароны жинхэнэ хүч.
Маргарет: Халуун зун ирлээ. Дараагийн шалгалтын тэсэн ядан хүлээж байя, Маш.
Финн: Яасан бэ, Маш?
Маш: Майк намайг болгоомжтой бай гэсэн.
Финн: Майк? Цээжний булчин чинь уу?
Калдо: Макаронтой өрсөлдөнө гэхээр Мөөгөн толгойт хүүд хэцүү л байх нь дээ. Тийм ээ, Ноён Валберг? Ноднин Рэйн Эймэс 2 дугаар ангидаа Хутагт болсон нь Макарон шалгалтад ороогүй болохоор гэж хүмүүс их ярьдаг. Шидийн авьяас чадварын захиргааны толгойн хувиар би энэ жилийн дэвшигчдийг сайтар харах болно. Миний нүдээр энэ сургуульд Хутагт болоход хамгийн ойрхон хүн бол Маргарет Макарон. Би Макароныг хэдэн жилийн өмнө тэр тэмцээнд яасныг өөрийн нүдээр харсан. Ялангуяа Макароны хоёр дахь...
Валберг: Тэр ч тийм.
Калдо: Уучлаарай. "Энгийнээр бодвол тийм" гэж хэлмээр байгаа биз дээ? Та түүний талд бат зогсох юм аа. Юу нь тийм онцгой гэдгийг би мэдэхгүй л байна. Макаронд Хутагт болоход хэрэгтэй бүх зүйл бий. Гэхдээ Мөөгөн толгойтод тийм чадвар байхгүй л байх. Энэ хоёрын ялгаа тийм л их байна.
Лэбланк: Шалгарах шатанд намайг ичгүүртэй байдалд оруулсан. Мөөгөн толгойтыг би заавал ялна. Макарон, тэр Мөөгөн толгойт шид ашиглаж чаддаггүй гэсэн. Шидтэнүүдийн хувиар түүнийг будаа болгоё. Хоолонд нь туулга хийж...
Маргарет: Миний зугааг үгүй хийхгүй байхыг хүсье. Ална шүү. Ойлгосон уу? Танд ч гэсэн хамаатай... Орта Мадл.
Орта: Ажлаа л хийж байвал би юм хэлэхгүй ээ.
Маргарет: Тийм үү.
Лэбланк: Хутагтын өөдөөс юу ч болоогүй юм шиг... Энэ л Маргарет Макарон байх нь!
Маш: Яагаад ингэж их бэлдэнэ вэ? Өвөө минь хэлсэн болохоор тэр. Эхэндээ хэцүү байсан болохоор их дургүй байсан. Гэхдээ хийх тусам илүү хүндийг өргөж чаддаг болсон. Одоо бол бахархалтайгаар хэлж чадна. Миний төмөр өргөдөг шалтгаан бол... Тэнд туухай байгаа болохоор байх. Яагаад хүмүүст гар байдгийг мэдэх үү? Туухай өргөхийн тулд. Яагаад хүнд хөл байдгийг мэдэх үү? Хүндийн өргөлтийн туухай өргөхийн тулд.
Финн: Хэн ч асуугаагүй байхад, өөрөө өөртэйгөө яриад эхэллээ.
Маш: Яагаад хүмүүст толгой байдаг гэж бодож—
Лемон: Яагаад сэтгэлийн ачаа болсоор байдаг юм бол?
Финн: Хоёулаа болчихлоо! Эхэндээ тийм биш байсан. Гэхдээ яваандаа түүний үйлдэл бүрээс баяр, гуниг мэдрэх болсон. Сэтгэлийн ачаа болох шалтгаан надад байгаа гэж бодох юм бол... тэр шалтгаан нь... тэнд миний хайртай хүн байгаа болохоор юм болов уу?
Финн: Хий дэмий үрж байгаа энэ хугацаа яг юу вэ?
Лемон: Сэтгэлийн ачаа хайраас л үүсдэг.
Дот: Би чамтай нийлж болохгүй юу?
Лемон: Болохгүй!
Финн: Харимаар байна.
Дот: Яасан ч болохгүй юу?
Лемон: Яасан ч!
Дот: Гологдчихлоо!
Маш: Ийм орой болчхоо юу? Уургаа уух ёстой.
Финн: Бүгд дурын юмаа хийж байна.
Маш: Булчингаа уургаар тэтгэх нь өөрөө сайн бэлтгэл.
Калдо: Мундаг юм. Чухал хэрэг байна. Би ч гэсэн дагая.
Финн: Хэзээ дээ...
Маш: Өө, намайг дээрэлхэж байсан Хутагт байна.
Өгүүлэгч: Энэ хүнийг хэлж байгаа юм.
Финн: Яагаад Хутагт энд байгаа юм?
Калдо: Чи миний сонирхлыг татаад. Тоглоом тоглох уу? Дараагийн шат хүртэл цаг байгаа юм чинь.
Маш: Үгүй. Амармаар байна.
Финн: Татгалзчихлаа!
Дот: Хутагтын өөдөөс бүдүүлэг загначихлаа. Чи хол явна даа.
Калдо: Би Шидийн авьяас чадварын захиргааны толгой. Ид шидийн товчоонд орохоос өмнө заавал би шүүдэг. Надад хүлээн зөвшөөрөгдөхгүй бол Хутагт болж чадахгүй байж мэднэ. Тэгвэл яах вэ дээ. Би Авьяас чадварын захиргааны дарга ч гэсэн яах вэ.
Маш: Тоглоё. Тоглоё.
Финн: Гэнэт сонирхоод эхэллээ!
Маш: Тоглоё.
Калдо: Зүгээр тоглоом тоглуулахад хайран л юм. Намайг ялах юм бол энэ шалгалтад шууд тэнцүүлье.
Финн: Шалгалтад тэнцэх ээ? Ашгүй дээ, Маш.
Маш: Ингэхэд юу тоглох юм?
Калдо: Энгийн тоглоом. "Харах юм бол ялагдана."
Финн/Дот: "Харах юм бол ялагдана"?
Маш: Болж байна. Наад тоглоомыг чинь хүлээн зөвшөөрч байна.
Дот: Хуруу нь хурдан хөдлөөд, яг л цэцэг шиг харагдаж байна.
Өгүүлэгч: Маш гэнэт гарч ирсэн Хутагт Калдотой "Харах юм бол ялагдана" тоглохоор боллоо.
Маш: Тойрог?
Калдо: Мэдээж жоохон өөр дүрэмтэй. Хайч-чулуу-даавуу тоглохгүй. Би эхлээд хуруугаараа заах болно. Намайг гурав тоолоход чи тойргоосоо гаралгүйгээр миний зааж байгаа газар руу харахгүй бол ялна.
Финн: Ийм дүрэмтэй бол Маш давуу талтай. Юу сэдээд байна?
Маш: Мэдлээ.
Калдо: Гурван удаа тоглоно. Чи бүх тоглолтод бултах юм бол ялна.
Маш: За.
Калдо: За, эхэллээ шүү. Тийшээ харвал ялагдана. Гурав.
Финн: Газраас дайрч байна?
Калдо: Хоёр.
Финн: Энгийн тоглоом биш байж!
Калдо: Нэг.
Финн: Шид ашиглаж албаар дээш харуулах гэж байна.
Калдо: Тэг.
Маш: Ойрхон байлаа.
Калдо: Өө, сайн байна. За, үргэлжлүүлье. Тийшээ харвал ялагдана.
Финн: Айн? Хоёр зүг?
Калдо: Гурав.
Финн: Одоо аль нэг тийш харахгүй л бол...
Калдо: Хоёр.
Дот: ...бултаж чадахгүй нь!
Калдо: Нэг. Тэг. Нүцгэн гараараа ийм зүйл хийж чаддаг хэрэг үү? Сонирхолтой юм. Сонирхолтой юм.
Дот: Сэлэмнээс нь хар гал гарч байна...
Калдо: Энэ сэлэмнээс гарч буй хар гал хүрсэн зүйлээ шатаж дуустал шатсаар байх болно. Тэгэхээр саяных шиг хүрч болохгүй гэсэн үг.
Маш: Аймаар юм.
Финн: Үгүй ээ, Маш! Аюултай юм байна! Больсон нь дээр!
Маш: Болимоор байна.
Калдо: За, сүүлийнх нь. Эхэллээ шүү. Тийшээ харвал ялагдана.
Дот: Айн? Гурван зүг?
Финн: Доошоо харахгүй л бол ялагдана.
Калдо: Гурав. Хоёр.
Маш: Ойрхон.
Калдо: Нэг.
Финн: Доош харах мөчид доороос нь сэлмээр дайрна.
Дот: Ингэвэл доошоо харж чадахгүй шүү дээ!
Финн: Үсрэхээсээ өмнө тойргийг тэр чигээр нь газраас ухаж аваад...
Дот: ...доош харсан чигээрээ бултчихлаа!
Маш: Өө, баруун тийш харчихлаа. Ялагдчихлаа.
Калдо: Үгүй ээ, саяных тооцохгүй. Тэнцсэн гээд үзчихье. Зүгээр биз дээ? За, тэгж байгаа бол...
Калдо: Гэхдээ ийм түвшинд Макароны эсрэг хэцүү л байна байх даа. Саад болсон бол уучлаарай.
Дот: Нуруу хүйт оргичихлоо.
Финн: Яасан бэ, Маш?
Маш: Тэр хүн хором зуур эргэлзээгүй бол аюулд орох байлаа. Бас тэр хүн... Огт шид ашигласангүй.
Калдо: Мөөгөн толгойт. Миний сэлмийг нүүрээрээ хүлээж авахад бэлэн байлаа. Галзуурч байх шив. Тэгж их Хутагт болох шалтгаан байгаа гэж үү? Үхвэл бүх зүйл дуусах байтал. Тэр бидний талд байсан бол... Энэ түвшин хүртэл хүрээд ир.
Өгүүлэгч: Хэсэг завсарлагын дараа цаг нь ирлээ.
Тайлбарлагч: Сүүлийн шалгалт эхлэхэд бэлэн боллоо! Сүүлийн шалгалт нэгийн эсрэг нэг тулаан! Дүрэм энгийн. Өрсөлдөгч чинь бууж өгөх, ухаан алдах үед ялах болно. Эхний тулаан эхлэхэд бэлэн боллоо! Адлер байрны 1-р анги. Оролцогчдоос хамгийн их зоос буюу 7 зоос цуглуулсан... Маш Барндед! Түүнтэй өрсөлдөхөөр Орка байрны, 5 зоос цуглуулсан... Маргарет Макарон!
Финн: Хичээгээрэй, Маш. Өөрийн ирээдүйн төлөө... Өвөөгийнхөө ирээдүйн төлөө...
Валберг: Ийстоний урт түүх дунд ч ховор авьяастан гэж нэрлэгдэх Маргарет Макарон. Сүүлийн даваа чинь шүү, Маш Барндед.
Маргарет: Харамсалтай ч гэсэн үүнээс цааш үргэлжлүүлж чадахгүй л байх нь дээ. Намайг зугаацуулах өөрийн хувь тавилангаа биелүүлээрэй... Маш Барндед.
Маш: Утгагүй юм.
Тайлбарлагч: Эхний тулаан...
Маш: Өршөөгөөрэй. Энергиэ нөхөх хэрэгтэй.
Маргарет: Сонин тохиол вэ? Би ч гэсэн болох уу? Дүр! Дүр! Дүр! Дүр! Дүр! Дүр! Гүн! Дүр! Гүн! Дүр! Дүр!
Маш: Тартар сүмс ингэж их түрхэх юм бол, шарсан сам хорхойн амт байхгүй болчихно шүү дээ.
Маргарет: Юу ярина вэ? Тартар сүмсэндээ шарсан сам хорхой хийж байна. Шарсан сам хорхой тартар сүмсийг илүү амттай идэхийн тулд байдаг.
Маш: Галзуу хүний нүд байна. Ширүүн өрсөлдөгч байна.
Дот: Баларлаа. Миний бодол дээр үндэслэж үзвэл галзуу байх тусам илүү хүчтэй байгаад байна. Энэ өрсөлдөгч үнэхээр чанга байх нь!
Калдо: Орта Макароныг баталгаатай болохоор нь л сонгосон байгаа. Эхний дайралт болох энэ тэмцээний хооронд тэр юу ч хийгээгүй нь Макароны чадварт итгэж байгаа болохоор. Өөрөөр хэлбэл Макарон гарцаагүй Маш Барндедийг дуусгана гэдэгт итгэж байгаа. Тийм л их чадварын зөрүүтэй байгаа гэсэн үг.
Маргарет: За, эхэллээ шүү.
Эр 3: Г-Гайхалтай.
Эр 4: Ямар гээч шидийн хүч вэ...
Финн: Дотор муухайрч байна.
Дот: Зүгээр үү?
Ланс: Өртөхгүй байхын аргагүй шидийн хүч байна. Хутагттай тэнцүү гэгдэх хүч ийм байх нь. Давж харуулаач, Маш Барндед.
Маргарет: Налкос.
Финн: Энгийн шид байна!
Дот: Юу болоод байна аа? Маш ядах юмгүй л...
Маш: Боулингийн бөмбөг шиг юм..
Дот: Юу... Маш доороос авч чадахгүй байна!
Маш: Хана мөргөх нь!
Дот: Маш!
Финн: Маш!
Маргарет: Ингээд дуусчихгүй биз дээ?
Эр 3: Байхгүй байна.
Эр 4: Хааччихав?
Маш: Нугасны шид... Тамын уналт!
Эм 1: Хэрцгий юм.
Эр 3: Газар унагаачихлаа.
Эр 4: Ингээд дуусчихгүй биз дээ?
Эр 5: Макароныг нэг л дайралтаар.
Дот: Маш яаж өмнөх дайралтаас бултав? Хана мөргөөгүй юм уу?
Финн: Арагшаа гүйж байж. Маш тэр шидийг буцааж чадахгүй гэдгээ мэдээд, шидээс илүү хурдан арагшаа гүйж, хана мөргөхөөсөө өмнө зугтаж чадсан.
Дот: Айн? Аймар юм. Түрүүнээс хойш боулинг, доороос авах гэх мэт шидийн сургуульд ашигладаггүй нэршил ашиглаад байх юм. За, яах вэ.
Ланс: Хар даа!
Финн: Гэмтээгүй байна! Яг яаж?
Маргарет: Болоогүй байна. Зугаацаж эхлээ ч үгүй байна шүү. Тийм биз дээ? Маш Барндед?
Бичиг: ДАРААГИЙН АНГИД МАШ БАРНДЕД БОЛОН ШИДЭТ УДИРДААЧ
Back to episodes Go home