Mashle magic and muscle_S02_05

Өгүүлэгч: Шидийн ертөнцөд эртний 13 саваа байдаг гэж ярьдаг. Саваанууд зөвхөн төрмөл авьяастай хүмүүсийг сонгон, сонгосон хүмүүстээ ерөөлийг хайрладаг. Тэдгээр саваануудыг Мастер Саваа гэж нэрлэдэг. Хутагтад дэвших шалгалтын шалгарах шат, "Амь насны болор." Гурван хүнтэй баг нөгөө багуудынхаа болрыг хагалах зорилготой. Гэвч...

Финн: Баг... Багийн тэмцээн байтал яагаад энд тэндгүй тарчихсан байгаа юм? Новш!

Маш: Баларлаа. Финнийг олохгүй бол.

Дот: Ингээд баларч байгаа юм биш үү? Хурдан олохгүй бол.

Ланс: Тэд ч хэцүү байдалд орчихлоо доо.

Финн: Баларлаа, баларлаа, баларлаа. Маш, Дот хоёрын болор байхгүй. Миний л болор үлдсэн байгаа. Амь насаараа хамгаалахгүй бол.

Эр 1: У-Уучлаарай. Намайг өршөөгөөч!

Финн: Карпачио. Мөрөн дээр нь хутга зоолттой байна.

Карпачио: Хэн оргилд байх нь биднийг төрсөн цагаас тодорхой байдаг. Авьяас тэгш тараагддаггүй. Тийм учраас чи өөрийнхөө амьдралаар л амьдрах ёстой. Ойлгосон уу, дорой минь?

Финн: Ийм зүйл хийж байдаг... Адгийн юм! Түүнтэй одоо таарчих юм бол... Явчихлаа. Зугтах юм бол миний чимээгээр намайг барих болов уу? Ямартай ч энд нуугдъя. За. Өөрийгөө байгалийн эд мэт байлгах хэрэгтэй. Би бол хана. Битгий ир. Би бол хана. Битгий ир. Би бол хана. Би бол хана. Би бол... Байхгүй байна. Хана болох төлөвлөгөө амжилттай.

Карпачио: Юу хийж байгаа юм?

Финн: Би бол хана.

Карпачио: Сонирхолтой юм.

Финн: А-Авраарай! Гуйя. Гутлыг чинь, хөлийн хурууг чинь хүртэл долоож өгье. Авраарай!

Карпачио: Чи... Финн Эймэс байна шүү дээ.

Финн: Айн? Яаж намайг мэдэж байгаа юм?

Карпачио: Арай гэж тэнцсэн сурагч.

Финн: Би хэзээ дээ алдартай болчхоо вэ?

Карпачио: Сайн санаж байна. Яагаад чам шиг хүн Ийстонд байгаа билээ гэж бодсон. Тэгтэл чи энд Хутагтад дэвших шалгалт өгчихсөн явж байдаг. Ах чинь оруулсан уу? Чам шиг авьяасгүй новшнуудыг харахаар миний дургүй хүрдэг. Наад болроо надад өг. Чамд зохихгүй. Хурдан өг.

Финн: Аймаар юм! Сүрдмээр нөхөр байна. Гэхдээ... энэ болорт Машийн ирээдүй байгаа. Миний хийх сонголт бол... Энэ болрыг хамгаална... Яагаад би гэнэт цус алдаад эхлэв? Шид?

Карпачио: Яах гэж байсан бэ? Дорой юм байж сүрхий царайлж гэнэ. Яах гэж байсан гэж асууж байна.

Финн: Өө, үнэхээр айсан үед мэдрэгддэг тэр мэдрэмж байна. Миний судаснууд нарийсаж, зүрх хавчигдаж эхэлж байна.

Карпачио: Бидний чадварын ялгааг чи сайн мэдэж байх учиртай. Наад болроо угаасаа л алдана. Дуулгавартай өгчих. Илүү өвдөлт мэдрээгүй чинь дээр. Чи ч гэсэн тийм болмооргүй байгаа биз дээ? Дахиж хэлэхгүй шүү. За, өг.

Маргарет: Энэ шалгалтад гурван онцгой оролцогч байна. Шид ашиглах чадваргүй Маш Барндед. Шилжиж ирсэн сурагч, Ланс Кроун. Тэгээд... Шилдэг сурагч, Карпачио Луо-Ян. Гэхдээ надтай адилхан Хутагт болохоор хүн биш гэж бодсон юм сан. Надтай ижил Орта Мадл санал тавьсан биз. Карпачио үндэсний эрдэнэс болсон саваанд сонгогдсон суут хүүхэд. Сургуулийн хамгийн авьяаслаг хүүхэд гэж хэлэхэд буруудахгүй л байх. Арай том болж амжаагүй байгаа. Бэлэн болоогүй жимс. Дэлхийн бэлэг... Амьд бүхэнд талархъя... Мөн намайг төрүүлж өгсөн аав, ээждээ баярлалаа.

Карпачио: Ойлгохгүй байна. Наад болор чинь угаасаа минийх болох байтал.

Финн: Битгий бууж өг. Энэ тулаанд болрыг л хамгаалчих юм бол... Намайг дутуу үнэлж байгаа нь миний боломж. Би хувийн шидээ ашиглаагүй байгаа. Үүндээ найдах болно. Данжерос!

Карпачио: Юу ч болсонгүй? Зугтахын тулд худал хэлж. Удахгүй гүйцчихнэ.

Финн: Чанжэс!

Карпачио: Энэ эхний болрыг хагалсан газар байна. Миний ялсан сурагч байхгүй байна. Газар өөрчилдөг шид. Финн шид ашиглаагүй нь миний анхаарлыг сарниулах гэж байсан гэж үү?

Финн: Тийм ээ. Нэлээн холдчихлоо. Өөрийн шидээ эцсээ хүртэл хадгалсан нь болж. Энэ янзаараа зугт... Айн? Миний хөл... Өвдөж байна... Новш... Хөлийн чимээ? Муу шүү.

Карпачио: Эцсийн арга чинь байсан уу? Сайн ойлгож байгаа биз дээ? Чи бид хоёрын ялгааг! За, өг. Дорой амьтан. Битгий өөдөөс сөргөөцөлд.

Эр 1: Яадаг шид вэ? Дайралтаа шилжүүлээд байгаа юм байх даа?

Эм 1: Арай хэтэрч байна аа.

Карпачио: Одоо хангалт-

Финн: Үгүй... Үүнийг л чамд өгөхгүй.

Маш: Үнэхээр баяртай байна. Чам шиг сайн найзтай байгаадаа.

Финн: Би азгүй амьтан ч гэсэн... Хулчгар ч гэсэн...

Маш: Дараа дахиад ирцгээе.

Финн: Чадахгүй. Найзаа хаях шиг арчаагүй зүйл хийж чадахгүй! Налкос! Налко-

Карпачио: Одоо хангалттай. Гутмаар юм. Чадахгүй байж хичээдэг хүмүүс хамгийн их дургүйг минь хүргэдэг. Наад зүтгэл чинь дэмий байсан гэдгийг би харуулаад өгье.

Эр 1: Хөөе, муу шүү. Хоолойгоо хэрчих юм бол...

Финн: Үүнийг л...

Лемон: Боль.

Эр 1: Энэ янзаараа байвал үхнэ шүү дээ.

Финн: Үүнийг л яасан ч...

Маш: Дэмий байгаагүй. Би ирчихсэн болохоор. Финн... Баярлалаа.

Финн: Маш. Маш.

Маш: Уучлаарай, удчихлаа. Айн? Юу болж байна аа?

Карпачио: Би өвдөлт мэдэрч чадахгүй.

Маш: Юу вэ?

Карпачио: Миний саваа онцгой.

Маш: Юун утгагүй зүйл яриад...

Финн: Машийн дайралт өөрт нь буцаж ирж байна?

Карпачио: Миний шид өөрийн өвдөлтөө эсрэг хүндээ шилжүүлэх. Би гэмтэх юм бол...

Финн: Маш! Шарх нь эдгэчихлээ?

Карпачио: Миний мэдэрч буй бүх өвдөлт энэ саваанд шингэнэ. Би хүсэл биш. Шархдах боломжгүй байх нь эртний саваа болох Мастер Савааны адис. Энэ чадвар намайг сонгосон цагаас эхлээд идэвхжсэн. Тийм болохоор би төрсөн цагаасаа хойш өвдөлт мэдэрч үзээгүй.

Валберг: 13 ширхэн байдаг эртний савааны хамгийн эртнийх нь. Мастер Савааг бүрэн чадлаар нь ашиглаж байна. Сонгогдсон нэгэн гэгддэг авьяастан. Энэ жилийн 1-р ангийнхан хоосонгүй байна шүү.

Карпачио: Би өвдөлт мэдэрч үзмээр байна. Гэхдээ чам шиг амьтан надад өвдөлт мэдрүүлж чадахгүй. Хурдан дуусгая.

Финн: Өөрийгөө хутгалж, дайснаа гэмтээнэ. Бултах боломжгүй дайралт.

Карпачио: Нэмэргүй. Ямар ч дайралт надад нөлөөлөхгүй.

Финн: Муу шүү. Бүх дайралт нь Маш руу буцаж байна. Карпачио үргэлж дайрч байгаа юм шиг л байна! Үүнийг яаж тулаан гэх юм бэ?

Карпачио: Инээдтэй юм. Хүмүүсийн хувь тавилан ямар чадвартай төрснөөс нь шийдэгдэнэ. Чиний хийж байгаа зүйл өөрийнхөө л төлөө. Ямар ч нэмэргүй. Тэнд байгаа Финн Эймэс ч гэсэн адилхан. Дунд сургуулиасаа л азгүй амьтан байсан. Ахтайгаа байнга харьцуулагдаж, хичээлдээ унахын наагуур явдаг. Анхнаасаа энд байх ёсгүй байсан юм. Энд байх ёсгүй хүн. Ганц болор ганцаараа хамгаалчхаж чадахгүй. Бусдад аврагддаг, дорой амьтан... Нүд хорсож байна, Финн.

Маш: Тэр ч тийм шүү. Чадахгүй зүйлээ эртхэн больсон нь дээр. Өөрийгөө бодитоор үнэлж, өөрийнхөө байх газрыг сонгох нь чухал. Финний үйлдэл чамд нэмэргүй харагдаж байж магадгүй. Нүд чинь ч хорсож байж болно. Гэхдээ... Айсан ч гэсэн эсрэг чинь чадахаараа зогсож... Өөрөөсөө хэт их хүчтэй хүний өөдөөс тэмцэж байгаа найзыг минь дорд үзэн, шоолохыг... би зөвшөөрөхгүй.

Финн: Маш. Үргэлжилсэн дайралт? Маш үүнээс илүү гэмтэх юм бол...

Карпачио: Эдгэрэлт гүйцэхгүй хурдаар үргэлжлүүлж дайрна. Нэмэргүй. Ийм энгийн арга угаасаа бүтэхгүй. Түүнд жоохон ч гэсэн найдаж байсан юм сан. Харамсалтай юм. Юу вэ? Бурхны хөшөө цуурч байна уу? Бурхны хөшөөнд хэр хэмжээ байсан хэрэг үү? Боломжгүй юм. Ийм зүйл болж байгаагүй шүү дээ.

Маш: Мэдээж би чамаас сая дахин хүчтэй. Үүнийг ойлгосны дараа чи миний өөдөөс Финн шиг зогсож чадах уу?

Финн: Маш.

Карпачио: Ямар гээч биетэй нөхөр вэ? Энэ муу. Бурхны хөшөөг анх удаа л хэн нэгэн цуулж байна. Гэхдээ Бурхны хөшөө өөрөө идэвхждэг. Дайралт хүлээж авах тусам илүү хамгаалалттай болдог. Чамайг шууд алахгүй ээ. Сэтгэл хөөрч байна... Ийм хүн бас байдаг гэдэгт... Бүх зүйл бүдэг харагдаж байна... энэ ертөнцөд. Төмөр саваа?

Эр 1: Үгүй байлгүй!

Эр 2: Хуруугаараа төмөр савааг хэлбэрт оруулж байна уу?

Бүгд: Теннисний цохиур уу?! Тариураас бултангаа Бурхны хөшөөний цууралт руу үргэлжилсэн цохилт хийж байна?! Тэр... хананд ойлгож тоглож байна уу даа?

Карпачио: Байж боломгүй юм.

Маш: Тэгж их мэдмээр байвал мэдрүүлээд өгье. Өвдөлтийг.

Финн: Арай хэтрүүлчхэв үү?

Эр 1: Хөөе, үгүй байлгүй дээ?

Эр 2: Ийм зүйл байж болно гэж үү?

Эм 1: Мастер Саваанд сонгогдсон суут Карпачио.

Эр 3: Хананд ойлгодог теннис шиг юманд ялагдчихлаа!

Валберг: Мастер Савааны эзнийг илт ялчихлаа.

Финн: Нөгөө, Маш... Уучлаарай, миний буруу.

Маш: Баярлалаа. Би болхи болохоор үргэлж бусдад төвөг уддаг. Чиний ачаар та нартай цуг байж чадах нь. Баярлалаа.

Финн: За, ашгүй дээ.

Карпачио: Энэ өвдөлт байх нь... Цус гарсаар байна... Зүрх цохилох тусам өвдөлт тарж байна. Өвдөж байна... Өвдөж байна... Өвдөлт гэдэг ийм... аймшигтай зүйл гэж үү? Ийм... Өөр хүний төлөө энэ их өвдөлтийг тэссэн хэрэг үү?

Маш: Зүгээр үү?

Финн: Тийм ээ. Баярлалаа.

Маш: Өөрөөсөө хүчтэй хүний эсрэг чи Финн шиг зогсож чадах уу?

Карпачио: Аргагүй л ялгаа их байж. Би цэвэр ялагдлаа.

 

Back to episodes Go home