Өгүүлэгч: Хутагтад дэвшигчийн сонгох шалгалт. "Дэдарвантийн ичээ" гэдэг нэртэй. Тайзан дээр нуугдсан Трол загасны сэлэх цэрвүүд түлхүүр нуусан байгаа. Заавал шидээ ашиглан шаар шиг хагалан зугтах ёстой. Гэвч гурван Дэдарвант араас чинь хөөх болно.
Финн: Боломжгүй!
Тайлбарлагч: Одоо болох сонгон шалгаруулалтын шат "Дэдарвантын ичээ." Мэдээж энэ шатыг давахгүй бол үндсэн шалгалтад орж чадахгүй! Рафл толь үзэгчдэд бүхнийг толилуулах болно! Булхайцах хориотой! Оролцогчид бэлэн үү? Ингээд тэмцээнийг эхэлье!
Финн: Харимаар байна. Орондоо унтмаар байна.
Лэбланк: Түлхүүр олоход л болно биз дээ? Эспэшиал!
Тайлбарлагч: Дэдэрвантуудад шид үйлчлэхгүй болохоор болгоомжтой байгаарай! Сүхэнд нь хүрэх л юм бол хасагдана. Тэсэхийн аргагүй өвдөлттэй тайзнаас буух болно! Нэг оролцогч хасагдлаа! Ингээд 11 оролцогч үлдлээ!
Бичиг: Нэг оролцогч хасагдлаа 11 оролцогч үлдлээ
Дот: Ямартай ч Дэдэрвантаас зугтаж, түлхүүрийг олох хэрэгтэй.
Ланс: Түлхүүрийн байрлалын талаар сэжүүр байхгүй. Сохроор түлхүүр хайна гэдэг их муу шалгалт байна. Ямар нэг арга байгаа л байх.
Макс: Энэ чинь шалгалт шүү дээ. Дайснаас шидээ ашиглан яаж зугтахыг шалгаж байгаа гэж үү?
Тайлбарлагч: Яг тийм! Дэдэрвантуудад шид үйлчлэхгүй! Энэ тайзан дээр тэднийг хүчирхэг шидээр бүтээсэн. Нэг хүний хүчээр ялж чадахааргүй дайсан гарч ирэх үед зугтах сонголт үргэлж ашигтай сонголт байдаг. Энэ шалгалт зугтахаас өөр аргагүй үед ямар шийдвэр гаргахыг чинь шалгаж байгаа юм.
Дот: Шал утгагүй юм! Энэ сургуулийг тэнэг гэдгийг мэдэж байгаа ч гэсэн...
Эр 1: Нэг оролцогч шууд хасагдчихлаа.
Эр 2: Энэ жилийн оролцогчид сул байна шүү.
Эр 3: Өмнө жил Рэйн байсан юм чинь аргагүй шүү дээ.
Тайлбарлагч: За, амь нас чинь тулчихсан болохоор зугтаарай!
Эр 1: Үгүй байлгүй! Нэг л дайралтаар уу?
Эр 2: Элгээ тэврээд, хүчтэй амьсгалж байна.
Эр 3: Зугтахгүй бол болохгүй байдалд хэр байхыг чинь шалгаж байгаа шүү дээ.
Лэбланк: Миний яаж ч чадаагүй Дэдэрвантийг... Галзуу юм!
Маш: Одоо түлхүүр олоход л болно.
Тайлбарлагч: Тийм. Дэдэрвантууд бол хий үзэгдэл. Амьд биет биш. Дайралт авсан ч дорхноо босоод ирнэ.
Маш: Балай юм. Тэгвэл орооцолдохгүй л байхаас. Түлхүүртэй шаар хаана байгаа юм бол?
Макс: Жижиг.
Маш: Миний толгой хүрэхгүй бололтой. Айн? Жижигхэн болчихлоо.
Макс: Би шид ашигласан юм. Энд байна. Алга болчихлоо. Дэдэрвантууд хараа муутай ч, сайн сонсголтой. Болгоомжтой байхад л болно. Арилгах.
Маш: Хэвэндээ орчихлоо.
Макс: Миний шид юмсын хэмжээг хүссэнээрээ өөрчлөх.
Маш: Тэгээд л би жижигхэн болчхож.
Макс: Тийм.
Маш: Шалгалт байтал тусалсанд баярлалаа.
Макс: Юу хэлнэ вэ? Энэ шалгалтад хамтарч ажилласан нь дээр шүү дээ. Мэдээжийн зүйл. Өөрөөр хэлбэл хоёулаа хамтарч байгаа гэсэн үг. Цугтаа шалгалтыг давъя.
Маш: Айн? Гэнэт юм. За, яах вэ. Намайг аварсан юм чинь.
Макс: Үнэхээр эелдэг юм. Эхлээд түлхүүрийг олъё. Дэдэрвантын эргүүл хийж байгаа газраар л байгаа.
Маш: Айн? Яагаад?
Макс: Энэ чинь шалгалт. Гэнэтийн нөхцөл байдалд чадвараа яаж ашиглахыг харж байгаа ч гэсэн, шийдвэр гаргаж болох нөхцөл бүрдүүлсэн л байгаа. Айн? Үгүй байлгүй, зогтусчихсан уу?
Маш: Уучлаарай. Сайн ойлгосонгүй.
Макс: Энгийнээр хэлбэл... Дэдэрвантуудыг дагана.
Маш: Мэдлээ.
Дот: Хаана байгаа түлхүүр вэ? Хаана!
Ланс: Энэ чинь...
Бичиг: ЧИМЭЭ БИТГИЙ ГАРГА.
Бичиг: МЭДЛЭЭ.
Бичиг: АЮУЛГҮЙ.
Бичиг: АЮУЛГҮЙ.
Бичиг: ХӨӨЕ, ТЭР ЗҮЙЛ...
Макс: Мэдсэн юм. Дэдэрвантуудын голд түлхүүр байж. Шаарын доор байгаа зүйл... дуут дохио юу?
Маш: Дэлбэртэл нь хийлэхэд болно биз дээ? Амархан.
Макс: Айн? Хүлээ! Ойлгомжтой... Тэнэг юм уу?
Маш: Чадчихлаа.
Макс: Чи л тэгсэн. Тэр шаар... Хийлэх үед Дэдэрвантуудыг дуудах чимээ гаргадаг юм байна. Миний шид юмсын хэмжээг өөрчилдөг. Яаж хийгээр дүүргэх вэ?
Маш: Шаарыг хагалж болохгүй юу?
Макс: Дэдэрвант харагдахгүй байна. Одоо л амжуулъя.
Маш: За.
Макс: Шаард хүрэх үед хүртэл чимээ гарна гэж бодсонгүй. Тэр ч аргагүй л дээ. Шаараас түлхүүрийг шууд сугалчхаж болохгүй л юм байна. Дохиог нь эвдэлчихвэл түлхүүр унаад ирэх юм биш үү? Түлхүүр ч унахгүй, шаар ч хий нь гарахгүй байна. Түлхүүр шидээр дотор нь хөвж байгаа хэрэг үү? Шидээр шаарыг хийлэхээс өөр аргагүй байх нь. Гэхдээ ямар шид ашиглавал болох юм? Дохиог нь эвдэлчихсэн. Бэлэн. Бигдак.
Эр 1: Хөөе! Шидээрээ шаарыг том болгож байна.
Эр 2: Тэнэг юм уу?
Эр 3: Том болгож яах гэж байгаа юм?
Тайлбарлагч: Шааран дотроос хүрэхэд ч гэсэн чимээ гаргах ба, дотор нь орж болохгүй!
Лемон: Маш.
Эр 1: Айн? Юу вэ?
Эм 1: Арай тэр...
Бүгд: Брекданс хийх гэж байгаа юм уу?
Эр 1: Үгүй байлгүй дээ.
Эм 2: Боломжгүй шүү дээ!
Эр 2: Боломжгүй.
Бүгд: Аймаар юм!
Макс: Хариулт нь энгийн. Би шидээрээ шаарыг том болгож, том нүхээр шаарыг хийгээр дүүргэнэ. Брекданс хийж!
Абел: Ойлголоо.
Абис: Мундаг юм.
Эр 1: Амьд зэвсэг.
Эр 2: Амьд зэвсэг байна!
Маш: Ёо.
Макс: Эхний түлхүүрийг авчихлаа!
Өгүүлэгч: Маш, Макс хоёр түлхүүр авч байх хооронд бусад газруудад...
Ланс: Гравиоле. Ингээд энэ шатыг давлаа.
Дот: Чи.
Финн: Битгий дайраарай! Битгий цохиорой! Би өвдөх дургүй! Уучлаарай!
Дот: Зүгээр үү, Финн?
Финн: Дот!
Дот: Түлхүүр авчихсан уу? Бүтэлгүй юм. Би л тусалъя даа.
Финн: Дот, цус гарч байна!
Дот: Бүтэлгүй ч юм даа.
Финн: Үгүй ээ, цус!
Дот: Бүтэлгүй юм!
Финн: Цус гараад байна!
Маш/Макс: Тийм ээ, тийм ээ, тийм ээ.
Макс: Ямартай ч чадлаа шүү. Юу л болох бол гэж бодож байлаа.
Маш: Нөгөө, сэнпай...
Макс: Айн? Яасан?
Маш: Май.
Макс: Айн?
Маш: Таны ачаар авсан түлхүүр болохоор та эхэлж ав.
Макс: Чи үнэхээр сайн хүн юм.
Маш: Айн? Тийм биш.
Макс: Наад түлхүүрээ чи ав. Гарц тийшээ байгаа. Хурдан дуусгах юм бол дүнд нөлөөлнө гэж ярьдаг.
Маш: Айн? Гэхдээ...
Макс: Чиний талаар Рэйнээс сонссон юм.
Маш: Туулайн хүн.
Макс: Чамайг ийм сайн хүн гэж бодсонгүй. Түлхүүр яаж авах аргыг мэдчихсэн. Би ганцаараа авчихна аа. Маш, би догь л царайлж байгаа юм. Чам шиг хүнд туслах гэж байгаа нь миний эго. Санаа зоволтгүй. Коохай нь сэнпайн нүүрийг тахлах нь чухал зүйл шүү.
Маш: За. Баярлалаа.
Макс: Тэгээд... Миний муу совин зөв байж. Орка байрны Карпачо Луо-Ян. Сэнпай шиг байж чадсан болов уу, Рэйн? Хүрээд ир.
Тайлбарлагч: Түлхүүр авсан оролцогчид нэг нэгээрээ гарч ирсээр байна!
Эм 1: Уух зүйл болон алчуур.
Дот: Маш!
Маш: Дот, Финн.
Дот: Шаар болон тэсэрдэг шид сайхан тохирч байна лээ.
Маш: Айхтар гэмтсэн байна шүү.
Дот: Финний түлхүүрийг ч гэсэн авчихсан.
Маш: Зүгээр үү?
Ланс: Чи шид ашиглалгүй шаарыг хагалж чадлаа.
Маш: Тусламж аваад болгочихсон л доо. Гэхдээ яагаад надад түлхүүр өгсөн юм бол? Ямар нэг шалтгаан байсан л харагдсан.
Ланс: Яасан?
Маш: Үгүй ээ, зүгээр л...
Тайлбарлагч: Дараагийн шатанд 9 оролцогч л шалгарна! Сүүлийн шалгарах оролцогч хэн байх вэ?
Маш: Сэнпай...
Тайлбарлагч: Гараад ирлээ! Сүүлийн оролцогч бол... Орка байрны Карпачио Луо-Ян! Гэхдээ яасан их цус вэ? Ингэж их бэртэх шаардлага байсан гэж үү? Бусад оролцогчидтой дайн зарлаж байна уу?!
Карпачио: Сул дорой хүмүүс хэрэггүй. Сул дорой хүмүүс хэрэгцээгүй. Тийм учраас би тэднээр яасан ч болно.
Маш: Хөөе. Чи яаж байгаа юм? Цааш хэтрүүлэх юм бол цохино шүү. Ингэх шаардлага байсан юм уу?
Карпачио: Хэлсэн биз дээ? Би хүссэн зүйлээ хийнэ.
Финн: Карпачио Луо-Ян. Энэ жилийн шилдэг сурагчдын нэг. Ланс шиг, дээд зэрэглэлийн шидтэн.
Эм 1: Уух зүйл болон алчуур.
Карпачио: Сул дорой хүмүүс надтай битгий ярь.
Бүгд: Арай...
Маш: Уучлаарай. 3 цагт уудаг гэртээ хийсэн тусгай булчингийн бэлдмэл.
Бүгд: Уураг байна!
Маш: Нунтаг буурцаг уураг шингээхэд тусалдаг юм.
Финн: Нүүр рүү нь цацсан усаар уургийн бэлдмэл хийж ууж байдаг. Аймаар юм.
Маш: Уучлаарай, уураг хэзээ уух нь их чухал байдаг юм. Бас хүмүүсийг сул дорой гээд байх юм. Би өөрөөсөө хүчтэй хүнтэй таараагүй л байгаа шүү. Бас хүч чадал гэдэг хүн бүрд өөр байдаг. Айн? Хүчтэй гэж юу гэсэн үг юм?
Финн: Өөрөө хэлсэн зүйлээ ойлгохоо байчихлаа!
Тайлбарлагч: Одоо болно! Тулаанаа шалгалтдаа ашигла! Ойлгосон уу? Дараагийн шалгалт руугаа оръё!
Финн: Нөмрөгийн өнгө өөрчлөгдчихлөө!
Тайлбарлагч: Дараагийн шалгалт бол! "Амь насны болор" гэдэг нэртэй! Энэ удаа багийн тулаан! Нэг багт 3 хүн байна! 9 оролцогчдоос 3 баг бүрдэнэ! Баг хуваагдсаны дараа гишүүн бүр нэг болортой болно. Эсрэг багийнхаа болрыг хагалах ёстой! Бүх болор нь хагарах үед тэр баг хасагдана!
Дот: Ойлголоо.
Финн: Тэгээд л багийн тэмцээн байх нь.
Дот: Хөөе! Тайлбар чинь ярвигтай болохоор манай хүний толгой хүрэхгүй байна! Илүү амар тайлбарлаач!
Тайлбарлагч: Өөрөөр хэлбэл багаар хуваагдаад, нөгөө багийнхаа болрыг хагална.
Дот: Бусад хүмүүсийн болрыг хагална. Амархан байгаа биз!
Маш: Би, болор хагална. Би, болор хагална.
Дот: Тийм! Хагал! Хагална!
Маш: Болор хагална.
Финн: Түүнээс илүү... Ланс өөр багт байна. Яах вэ?
Тайлбарлагч: Одоо болрыг гардуулах болно. Энэ болор их хэврэг болохоор зөөлөн хандаарай!
Финн: Энэ болор шалгалт, бидний хувь тавиланг шийднэ. 3 хүний баг, бүгдийнх нь болор хагарвал хасагдана. Минийх хагарсан ч гэсэн...
Маш: Халтирчихлаа.
Финн: З-Зүгээр дээ. Дотын болор...
Дот: Арай л гулгамтгай юм.
Бичиг: ЗҮРХ БАГИЙН 2 БОЛОР
Бичиг: НАС
Бичиг: 23 СЕКУНД
Финн: Муу шүү, муу, муу! Миний болор хагарах юм бол дуусах нь байна!
Дот: Зүгээр дээ. Чиний болрыг бид заавал хамгаалах болно.
Финн: Та хоёр... Тийм дээ. Энэ хоёр миний талд байгаа юм чинь. Гавьяа байгуулчихсан байгаа биш дээ? Гэмшсэн царай гаргаач.
Тайлбарлагч: Та бүхнийг хүлээлгэчихлээ! Шалгалт эхлэх цаг боллоо! Тайз шилжээд! Өмнөх шат шиг оролцогчид энд тэндгүй байна. Аль баг болроо авч үлдэн, энэ шатыг давах бол?!
Бичиг: ГАНЦААР...
Финн: Б-Багийн тэмцээн байтал яагаад энд тэндгүй тарчихдаг байна аа? Новш!
Өгүүлэгч: Цор ганцаар байлаа.
Бичиг: ДАРААГИЙН АНГИД ФИНН ЭЙМЭС БОЛОН НАЙЗУУД
Back to episodes Go home