Mashle magic and muscle_S02_03

Өгүүлэгч: Ийстон ид шидийн сургуулийн дотуур байруудыг хариуцдаг дарга нар байдаг. Гурван дарга нар Ийстон шидийн сургуулийн шилдэг сурагч нар байдаг. Бүгд Хутагт болох чадвартай сурагчид байдаг. Хэдэн жилийн өмнө 13-15 насны сурагчдын хооронд ид шидийн тэмцээн болсон. Бүх сурагчдыг хүчээрээ давамгайлсан нэг сурагч байсан. Тэр үед тэрээр 9 настай байсан. Нэр нь Маргарет Макарон. Орка дотуур байрны ирээдүйн дарга.

Маргарет: Энэ чинь... Сэлмэн саваа юу даа? Рэйн Эймэс. Арай... Ганц Маш Барндед биш, Хутагт хүртэл намайг зугаацуулах юм уу? Гэхдээ чи... Хүчгүй... өвөл.

Рэйн: Юу болоод байна аа?

Маргарет: Бүх хүчтэй шидтэнүүд Хутагт болохыг зорьдоггүй. "Хутагт" гэдэг чинь цол төдий зүйл шүү дээ. Хүч чадлыг эрэлхийлдэг би болон, хоосон цол хөөдөг чи... Хэн нь илүү хүчтэй бол?

Рэйн: Партизан.

Маргарет: Саундз.

Дот: За, би эхлээд хаяя. 67 гэнэ. За байз... "Дурлуулах шидэд өртөн, хууртсан тул 5 сая Лонд алдлаа." Юу вэ?! Шал тэнэг тоглоом байна! Үгүй ээ!

Лемон: Одоо би. 25 гэнэ. "Хайртай хүнээ нууцаар дагасан тул саатуулах байранд оров." "320 удаа алгасна."

Ланс: Энэ тоглоом бидний ирээдүйг зөгнөх аюултай байж мэдэх юм. "Дүү чинь гэнэт найз залуугаа гэртээ авч ирлээ. Эхлэл рүү буц"!?

Финн: "Алга болсон зүйлийг цагдаад аваачиж өгөв. 100 Лонд ав." Ашгүй дээ.

Маш: За, одоо миний ээлж. 98. За, байз... "Шид ашиглаж чадахгүй чинь баригдаад, цаазлуулав." "Тоглоом дууслаа."

Дот: Тоглоом дууслаа?! Инээдээ барьж дийлэхгүй нь!

Лемон: Яадаг тоглоом бэ?!

Ланс: Гравиоле. Гравиоле. Гравиоле.

Лемон/Дот: Дахиад үзье!

Ланс: Гравиоле. Гравиоле. Гравиоле.

Лемон/Дот: Дахиад үзье!

Ланс: Гравиоле. Гравиоле. Гравиоле.

Лемон/Дот: Дахиад үзье!

Өвөө: Ийм сайхан найзуудтай болох өдөр ирнэ гэж зүүдэлсэнгүй. Үүрд үргэлжлээсэй.

Финн: Гарцаагүй үргэжилнэ ээ.

Лемон: Би ирээдүйн эхнэр нь, мэдэв үү?

Дот: Энэ одоо яаж байгаа юм!?

Финн: Үргэлжлүүлэх ёстой.

Рэйн: Партизан!

Маргарет: Шива Саундз! Хаулин Саундз! Дайрахгүй байсан чинь дээр дээ. Чиний ашиглах шидэд хариу үзүүлж дэлбэрнэ. Рэйн Эймэс. Хүн яагаад тачаадахыг хүсдэгийг мэдэх үү? Урлаг, хайр, спорт, согтууруулах ундаа, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом... Энгийн амьдралд эдгээр зүйлс ямар ч хэрэггүй байтал... Яагаад? Хариулт нь энгийн. Уйтгар гуниг үхсэнээс ялгаагүй учир. Бид тачаалын төлөө амьдардаг. Тэгтэл чи... Их дуулгавартай, бусдад садаа их болох юм. Уйтгартай юм. Чам шиг үнэ цэнтэй хүн хэзээ ч миний санааг амраахгүй. Хурдан холдож үз. Би Маш Барндедтэй уулзахаар явмаар байна.

Рэйн: Ичгүүргүй бацаан. Ичгүүргүй бацаан надад хэлсэн... Ид шидгүйгээр Хутагт болно гэж. Энэ ертөнцийн ойлголтыг өөрчилнө гэсэн.

Маргарет: Зан ааш нь өөрчлөгдчихлөө?

Кайсэ: Маргареттэй тулалдах юм бол Рэйн эзэнтэн хүртэл шархдахгүй өнгөрч чадахгүй байх.

Валберг: Рэйн зожиг харагддаг ч гэсэн, бусдад санаа тавьдаг хүн. Ингэхэд, Кайсэ... Энэ тэмдгийн талаар чи мэдэх үү?

Кайсэ: Шидийн хүчийг дагаж нэмэгддэг тэмдэг биз дээ?

Валберг: Яг зөв. Ийстон шидийн сургуульд давхар зураастай хүүхдүүд олон бий. Гэхдээ гурван зураастай хүн их ховор. Давхар зураас ид шид өөрөө авьяасыг нь үнэлж байгаа бол, гурван зураас бурханд сонгогдсоныг илэрхийлж байгаа.

Маргарет: Аз жаргалын... зун.

Валберг: Гурван зураасыг хамгийн залуудаа авсан хүн бол... Рэйн Эймэс гэдэг эр.

Рэйн: Энэ ертөнцийн ойлголтыг өөрчилнө. Тэр ичгүүргүй бацааны ирээдүйг би баталгаатай болгоно.

Маш: "Шид ашиглаж чадахгүй чинь баригдаад, цаазлуулав." Гарч агаар амьсгаллаа.

Дот: Зүгээр юм шиг царайлж байгаа ч гэсэн хэцүү байгаа бололтой.

Финн: Мэдээж шүү дээ. Юу ч буруу хийгээгүй шүү дээ.

Лемон: Би оронд нь байсан бол энэ нийгмийг л буруутгах байсан.

Маш: Энд хэн ч анзаарахгүй. Хажууд нь энэ кремтэй талхыг идэж чадахгүй шүү дээ.

Маргарет: Гурван зураастан. Бурханд сонгогдсон авьяас. Энэ хэмжээнд хүрсэн миний үеийн хүн байна гэдэг... Би ямар азтай юм бэ? Хаулин Саундз шившлэгт хариу үзүүлж дэлбэрнэ. Гурван зураастан байлаа ч гэсэн шившлэг хэлж байж л шидээ ашиглана.

Рэйн: Орта Мадл чамайг ингэ гэсэн үү? Сургуулийн асуудлыг тоодоггүй чи энэ хүртэл ирнэ гэдэг. Орта Мадлын л хийж байгаа зүйл байх.

Маргарет: Юу яриад байгаа юм бол?

Рэйн: Чиний бай, Маш Барндед шид ашиглаж чадахгүй. Энэ ертөнцөд шид ашиглаж чадахгүй байна гэдэг хүнд тооцогдохгүй. Энгийн хүн бол цөхрөх биз. Шид ашиглаж чаддаг хүмүүст атаархаж, энэ хорвоод мэндэлсэндээ харамсаж... Энэ ертөнцийг үзэн ядах нь тодорхой. Гэхдээ Маш Барндед гэх хүүхэд өөр. Тэр... өөрийн хувь тавилантайгаа тэмцэж байгаа. Та нар шиг хархууд хэзээ ч ойлгохгүй биз.

Маргарет: Өө, гайхалтай үг хэллээ. Гэхдээ... Надад огт хамаагүй.

Эр 1: Гурван зураастай шидтэнтэй тулж байж ийм итгэлтэй байдаг... Хамраа сөхөөгүй нь лавтай. Хутагт болмооргүй байна гэж хэлээд өөрийн зоосоо дотуур байранд тушаасан. Маргарет өнгөрсөн жил дээд ангийнхнаас 10 алтан зоос авч, хамгийн их зоос авсан. Гэвч Хаулин Саундз дээр шившлэг хийхэд л дуусна. Маргарет Макарон гэх хүний гайхалтай авьяас нь энэ.

Маргарет: Сонсогдож байна... Дуусашгүй алга ташилт... Саундз Оркестр. Шид ашиглахаас өөр аргагүй боллоо доо. Шаг мад.

Кайсэ: Нөгөө... Гурван зураастан давхар зураастнаас ямар ялгаатай юм?

Валберг: Гурван зураастан бол бурханд сонгогдсон хүмүүс. Гурван зураастан мэдээж илүү шидийн хүч гаргаж чадна. Мэдээж ингээд дуусахгүй. Савааныхаа жинхэнэ төрхийг дуудаж чадна.

Кайсэ: Жинхэнэ төрх?

Валберг: Тийм. Бурханд сонгогдсон гэдэгт нь шалтгаан бий шүү.

Маргарет: Хаулин Саундз идэвхжихээсээ өмнө алга болчихлоо?

Рэйн: Аресыг дууд.

Валберг: Өөрөөр хэлбэл савааныхаа бурхны хүчийг дуудна гэсэн үг.

Маргарет: Саваа нь өөр болж байна? Хутагт Рэйн Эймэст өгсөн бурхны савааны нэр... "Сэлмэн саваа."

Рэйн: Шаг мад. Хар Партизан.

Маргарет: Саундз хуяг!

Маш: Аа... Нөгөө... Баярлалаа.

Рэйн: Юунд? Би энэ ойд туулайтай тоглож л байсан.

Маш: Туулайд яах аргагүй л дуртай байж.

Рэйн: Удахгүй сонгон шалгаруулалт болно.

Маш: Тийм.

Рэйн: Би хүнд урам өгөхдөө их муу. Тэгэхээр нэг л зүйл хэлье. Чи энэ ертөнцөд байгаагүй зүйлийг туулах гэж байгаа. Бүтэлгүйтлээ гээд сайн зүйл огт болохгүй. Ял. Ялаад өөрийн тэмцлийг харуул.

Маш: За.

Маргарет: Хайнга хүүхдүүд юм даа. Гурван зураастан гэдэг нь энэ байх нь. Аварга саваа шидийн суурь хүчээ гаргана. Анхан шатны шид хүртэл Хоёр дахь шидийн нөлөөлөлтэй. Өөрийн Хоёр дахь шидээ ашиглаж болох байсан ч, энэ хүүхдүүдийн аюулгүй байдал чухал юм даа. Эхийн сэтгэл гэдэг нь үү?

Эр 1: Маргарет, уучлаарай.

Маргарет: Зүгээр. Хамгийн амттайг нь сүүлд нь үлдээнэ.

Финн: Дараа нь...

Маш: Лангаас авсан зоос. Нэг хүнд гурав ногдох байх. Сонгон шалгаруулалтад хичээцгээе.

Финн: Чадахгүй нь! Уучлаарай!

Ланс: Удахгүй ээ. Хүлээж байгаарай, Анна.

Дот: Догдлоод унтаж чадахгүй нь! Ачаагаа шалгая даа. Усны сав, халаасны алчуур, шавж үргээгч, алчуур. Нүдний дусаалга, хүчил саармагжуулагч, өвчин намдаагч, туулга. Нүүр цэвэрлэгч, хөлсний тос, амны цацлага.

Өвөө: Маш, найзуудаас чинь сонссон. Шид ашиглаж чадахгүйг чинь бүгд мэджээ дээ? Шаардлагыг нь биелүүлэхгүй бол гэмт хэрэгтэн болно гэсэн. Уучлаарай. Миний л буруу. Чамайг илүү энгийнээр амьдруулсан бол. Таатай амьдралаар амьдруулсан бол. Эцсээ хүртэл нууж өгсөн бол.

Маш: Баяртай байна. Намайг ингэж их боддог өвөө байгаад... Сургуульд бага хугацаанд ч гэсэн явж үзэж, найзуудтай болсон. Кремтэй талх ч зөндөө идсэн. Би жаргалтай байна. Баярлалаа, өвөө.

Өвөө: За, эсэн мэнд гэртээ ирээрэй.

Өгүүлэгч: Хутагт болоход гурван шат давах ёстой. Эхэнд нь зоос цуглуулах. Хоёрт Хутагтад нэр дэвшигчийг сонгох шалгалт. Гуравт Хутагтын эцсийн шалгалт. Хоёр дахь шатанд орохын тулд тав болон түүнээс дээш зоос цуглуулсан байх ёстой.

Бичиг: МООР ТОМАТО ЛАНГ ДОТУУР БАЙР 3-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Өгүүлэгч: Энэ удаа Иносент Зерогийн хэргээс болж шалгалт урагшилсан.

Бичиг: ДОЛБ МАРКС ЛАНГ ДОТУУР БАЙР 3-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: ПОН ТОРУС ОРКА ДОТУУР БАЙР 2-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: ЛЭБЛАНК РАССЕЛ ЛАНГ ДОТУУР БАЙР 2-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Өгүүлэгч: Гурван алтан зоостой байхад л шалгарахаар болгосон.

Бичиг: МАКС ЛАНД АДЛЕР ДОТУУР БАЙР 3-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: АОРИО МОРРИС АДЛЕР ДОТУУР БАЙР 3-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: ДОТ БАРЕТТ АДЛЕР ДОТУУР БАЙР 1-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: ФИНН ЭЙМЭС АДЛЕР ДОТУУР БАЙР 1-Р АНГИ, ГУРВАН АЛТАН ЗООС

Бичиг: КАРПАЧИО ЛУО-ЯН ОРКА ДОТУУР БАЙР 1-Р АНГИ, ДӨРВӨН АЛТАН ЗООС

Тайлбарлагч: Ид шид бол бидний нийгмийн гол зүйл!

Бичиг: ЛАНС КРОУН АДЛЕР ДОТУУР БАЙР 1-Р АНГИ, ТАВАН АЛТАН ЗООС

Тайлбарлагч: Шид ашиглаж чадахгүй бол ямар ч эрх үгүй!

Бичиг: МАРГАРЕТ МАКАРОН ОРКА ДОТУУР БАЙР 3-Р АНГИ, ТАВАН АЛТАН ЗООС

Тайлбарлагч: Энэ ертөнцийн шилдэг шидтэнүүд энд цугларсан байна! Шалгуулагчид ордонд ирсэн байна!

Валберг: Энэ жил Маргарет Макарон оролцож байгаа юм байна. Хэцүү зам туулах нь дээ, Маш Барндед.

Бичиг: МАШ БАРНДЕД АДЛЕР ДОТУУР БАЙР 1-Р АНГИ, ДОЛООН АЛТАН ЗООС

Орта: Хүмүүсийг үнэлэмжээр нь ялгадаг. Журмыг үгүйсгэдэг чам шиг нэгнийг хүн гэж дуудахгүй. Намайг байгаа цагт чам шиг нэгэн хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй.

Маш: "Тийм зүйл байхгүй ээ." "Зүгээр!" "Оролдож үзэх юм бол чадна!" "Хичээгээрэй." Баярлалаа, Кевин, Том, Майк, Ким, Ямада, Кожи, Сатоми, Юкари. Би хичээнэ ээ. Хүлээж авахад бэлэн. Бүх чадлаараа.

Тайлбарлагч: Сүүлд орж ирж байгаа оролцогч бол... Адлер дотуур байрны Маш Барндед!

Эр 2: Хөөе, нөгөө Маш гэдэг хүүхэд... Шид ашиглаж чаддаггүй гэдэг мөн үү?

Эм 1: Хэрэв үнэн бол сонгон шалгаруулалтад оролцож байгаа шиг зүйл өмнө нь болж байгаагүй.

Эр 2: Энэ чиний байх газар биш!

Эр 3: Харь!

Эр 4: Тийм, харьж үз!

Бүгд: Харь! Харь! Харь! Харь! Харь!

Лэбланк: Хөөе! Тэрэн шиг хүн Хутагтын нэр хүндийг унагаах юм биш үү? Юу болж байгаа юм, эрхлэгч нар аа?!

Дот: Муухай юм бэ?

Финн: Маш өөрийн хүчээр энд байгаа байтал. Энэ шалгалтаас хамаарч түүний амь нас шийдэгдэнэ. Маш их дарамт мэдэрч байгаа байх. Урам өгөхгүй бол. Маш, санаа зоволгүй...

Маш: Харимаар байна.

Финн: Тэр ч тийм дээ.

Тайлбарлагч: Адлер, Ланг, Орка. Гурван дотуур байрны 12 оролцогчид цугларлаа! За, хурдан эхэлцгээе! Хасагдах тоглоом! Амьд үлдэх тоглоом юм шүү дээ! Үхсэн эсвэл амьд шалгалтыг та нарт зориул бүтээсэн! "Дэдарвантийн ичээ" гэдэг юм! Дүрэм энгийн! Тайзан дээр нуусан түлхүүрийг олж, зугтах!

Финн: Айн? Бодсон шиг аюултай сонсогдохгүй байна.

Тайлбарлагч: Гэвч түлхүүр Трол загасны сэлэх цэрвүүд байгаа! Заавал шидээ ашиглаж, шаар шиг хагалах ёстой!

Финн: Аюултай юм. Ийм шалгалт байсан байж.

Тайлбарлагч: Бас... Гурван Дэдарвант та нарыг хөөх болно!

Финн: Мангас!

Өгүүлэгч: Мангас байна.

Бичиг: ДАРААГИЙН АНГИД МАШ БАРНДЕД БОЛОН ХАТУУ ШААР

 

Back to episodes Go home