Орта: Ноён Валберг. Яагаад биднийг дуудсан юм? Шид ашиглаж чадахгүй гэдгийг нь нууж, Ийстон сургуульд хүртэл суралцуулж байдаг. Хэлэлцэх шаардлага байхгүй. Дүрмийн дагуу түүнд хамгийн хатуу шийтгэлийг онооно.
Валберг: Хутагтууд аа, түүний ялыг түр хойшлуулж болох уу? Иносент Зеро анх удаа л элч илгээж байна. Биднийг түүнд хүргэх магадлал өндөр байна. Одоо түүнийг алдаж болохгүй.
Маш: Айн? Сургуулийн захирал их чухал хүн юм шиг байна.
Райо: Чи... Ноён Валберг Хутагт байсан. Залуу байхдаа Иносент Зеротой ганцаараа тулалдаж явсан домог шүү дээ. Мөн хамгийн шилдэг гэгдэх миний ганц хүндэлдэг хүн. Шид хэрэглэгчдийн дундах эр хүн. Сайн сонс.
Маш: За.
Орта: Ноён Валберг, таны байдлыг ойлгож байна. Гэхдээ зөвшөөрч чадахгүй. Дэг журмыг хамгаалахын тулд хууль байдаг. Шид ашиглах чадамжгүй хүмүүс арчигдах ёстой. Тэгж шийдэгдсэн...
Софина: Ноён Валберг, яаж байна?
Валберг: Тэр шид ашиглаж чадахгүй нь үнэн. Юманд хатуу ханддаг, хичээлдээ ч сайн биш. Гэхдээ хүмүүсийн сэтгэлийг татах ховор авьяас түүнд бий. Түүн шиг хүмүүс бидний энэ ертөнцийг харах өнцгийг өөрчилнө гэдэгт би итгэдэг. Мэдээж ингээд дуусахгүй. Өдийг хүртэл шид ашиглаж чаддаггүй хүмүүс дор үзэгддэг байсан. Би энэ үзэлд их шүүмжлэлтэй ханддаг. Бидний үнэ цэн түүхийг дагаж өөрчлөгддөг. Гэвч өөрсдийн үнэ цэнийг дахин тодорхойлоход зориг шаардлагатай. Өдийг хүртэлх буруу зүйлсээ хүлээн зөвшөөрөх ёстой болохоор. Тийм учраас... Буруу зүйл буруу хэвээрээ л байна.
Орта: Ноён Валберг. Хэдий та ч гэсэн дүрмийг үгүйсгэж өөрийн бодлыг тулгаж байгаа чинь...
Рэйн: Би ч гэсэн гуйж байна.
Софина: Рэйн, чи хүртэл үү?
Рэйн: Захирлын бодолтой санал нийлж байна. Маш Барндедэд итгэл хүлээх чадвартай гэдгээ батлах шалтгаан бий. Миний итгэлийг ч гэсэн.
Маш: Туулайд дуртай юм уу?
Рэйн: Үгүй, тийм биш.
Калдо: Рэйн, хэлэх гэж байгаа зүйлийг чинь ойлгож байна. Гэхдээ зөөлөн сэтгэл дүрмийг өөрчилж болохгүй.
Рэнатус: Ядаргаатай юм. Дүрмээ дагаад хурдан дуусгая.
Софина: Ноён Валбергийн хэлж байгаа зөв ч гэсэн, олон нийт үүнийг зөвшөөрөхгүй л байх.
Орта: Дахиж бодох шаардлага байхгүй. Шид ашиглаж чадахгүй хүмүүс арчигдах ёстой. Та нар сэтгэл хөдлөлөөр зөв шийдвэрийг няцааж байна.
Шүүгч: Би ч гэсэн чамтай санал нэг байна. Бидний шидийн хүч Бурхнаас өгсөн онцгой зүйл. Шид ашиглаж чадахгүй хүмүүс хасагдах нь тодорхой. Тэр бидэнтэй ижил биш болохоор. Гэхдээ шид ашиглаж чадахгүй нэгэн миний амийг аварлаа. Дүрмээ дагах ёстой гэдгээ мэдэж байгаа ч гэсэн, би үүрэгтээ хайнга хандаж байгаа бол тэрүүгээр болог. Гэхдээ энэ хэргийг шийдэх хүн нь би. Түүний цаазыг хойшлуулахыг хүсэж байна. Намайг хүссэнээрээ шийтгэ. Гэхдээ би өөрийн бодлоо өөрчлөхгүй.
Орта: Нэг л нөхцөлтэй зөвшөөрье. Иносент Зерогийн эсрэг бидний хяналт дор л байна. Иносент Зеротой тулалдахаар хүчтэй гэдгээ батлах ёстой. Энэ жилийн Хутагт болоход нэр дэвшиж чадвал баталгаа болно. Бүтэлгүйтэх юм бол шууд арчигдана. Хойшлуулж л байгаа юм чинь.
Маш: Мэдлээ. Ойлголоо. Гэхдээ захирлын хүслийг гүйцээж, бүгдтэй нь тайван амьдрахад... Энэ хангалтгүй биз. Иносент Герог би ялна. Энэ нударгаараа. Ийм зүйл л болсон.
Финн: Иносент Зеро. Тийм аюултай байгууллагатай тулалдахаас өөр аргагүй гэж үү?
Ланс: Чи шид ашиглаж чадахгүй юм уу?
Маш: Тийм.
Ланс: Шидгүйгээр намайг ялах гээ юу? Үнэхээр ашиглаж чадахгүй байж.
Маш: Тийм.
Дот: Тийм үү. Тэгвэл явж тоглох уу?
Финн: Айн? Гэнэт тоглохоор явна гэж... Дот Машд санаа зовсон л байж дээ. Цаазыг нь хойшлуулсан юм чинь муухай аашилснаас л дээр байх. Гэхдээ ямар хувцастай ирцгээх юм бол доо?
Дот: Хүлээлгэчихлээ!
Финн: Бүтэн хуяг!?
Дот: Тоглоно гэдэг нь тулалдах гэсэн үг юм чинь.
Финн: Утгыг нь мэддэггүй юм биш үү?
Маш: Ирчихлээ.
Финн: Маш байна. Бэлтгэлийн хувцастай байна!
Маш: Найзуудтайгаа анх удаа тоглох гэж байгаа болохоор юу өмсөхөө мэдсэнгүй.
Финн: Дасгалын дугуйгаар яах гэж байгаа юм? Арай ч дээ. Энэ хоёртой цуг явмааргүй байна.
Ланс: Хоцорчихлоо.
Финн: Ашгүй дээ, Ланс энгийн байна...
Ланс: Хайр
Финн: Мангар юм! Сая ирмэсэн үү? Ярьсан уу?!
Дот: Тийм ээ, шууд дайраад ир!
Ланс: Дүү минь, өнөөдөр их хөөрхөн байна.
Финн: Энэ хүмүүс үнэхээр зэвүүн юм!
Дот: Марчет гудманд л тоглож болох тоглоом энд байдаг. Тэр, хар даа. Гижигддэг коалагийн нус хатуурснаар, хамрыг нь гижигдэж, үүгээр дартс тоглоно.
Финн: Өө! Сонирхолтой юм.
Маш: Оролдож үзье.
Дот: Анх удаа тоглож байгаа хүнд байгаа онох хэцүү байдаг л даа.
Маш: Уучлаарай, Дот.
Дот: Анхны удаа юм чинь. Би яадгийг нь харуулъя. Нисдэг гар өчилт үү? Алив! Болж байна!
Ланс: Явцгаая.
Финн: За
Маш: Шинэ саваа?
Ланс: Тийм. Шинэ саваа авч үзмээр байгаа юм. Хутагтад нэр дэвших шалгалт удахгүй эхэлнэ гэж сонссон. Иносент Зерогийн хэргээс болж энэ жилийн шалгалт эрт болох байх. Гэхдээ энэ нь бидэнд ашигтай. Зоосны тоогоор бид шалгалт өгөх нь тодорхой. Шалгалтаа давчих юм бол эцсийн шат л үлдэнэ. Шид ашиглаж чадахгүй байлаа ч гэсэн... Би дүүгийнхээ төлөө чамд зөөлөн хандахгүй. Ирчихлээ. Энэ газар.
Өвгөн: Тавтай морил. Ийстоний хүүхдүүд үү?
Финн: Тийм.
Маш: Олон зүйл байна.
Дот: Савааны дэлгүүр сэтгэл хөдөлгөх юм аа!
Финн: Би ч гэсэн саваагаа сольдог юм билүү?
Маш: Хөөх.
Финн: Шидийн хүч чинь тохирох савааг чинь гаргаж ирдэг.
Өвгөн: Саваа бол шидийн хүч гаргадаг хэрэгсэл. Шид ашиглагч хүний хувьд биеийн нэг хэсэг л гэсэн үг. Таарсан саваа шидийн хүчийг нэмэгдүүлдэг.
Финн: Хичээлийн ачаар миний шидийн хүч өссөн бололтой.
Өвгөн: Тийм учраас шидийн хүчээ ойр ойрхон хэмжиж... Өөртөө тохирох савааг сонгосон нь дээр. Гайхалтай. Хоёр чадвартай хүмүүсийн саваа дунд ч гэсэн их ховор эд.
Финн: Гайхалтай.
Дот: Таалагдахгүй байна!
Өвгөн: Чи хэмжихгүй юм уу?
Маш: Айн?
Финн: Үгүй ээ! Маш шидийн хүчгүй болохоор саваа хариу үйлдэл үзүүлэхгүй.
Маш: За, тэгвэл...
Финн: Хэмжих гэж байгаа юм уу?
Маш: Тэр юун саваа вэ? Шалан дээр уначхаж. Айн? Аймар юм. Юу...
Өвгөн: Тэр үү? Энэ дэлгүүрт их удаан байгаа саваа. Их хүнд болохоор хэн ч өргөж дийлдэггүй юм. Доороос нь элфийн ус оргилж, тэр усаар гайхалтай саваа бүтээж болдог гэдэг. Гэхдээ домог төдий л зүйл л дээ. Ямар ч хүч, шидтэй байсан сүүлийн 1000 жилд үүнийг өргөж дийлээгүй л байгаа.
Дот: Болохгүй ээ, өвөө! Түүнд ийм зүйл хэлж...
Финн: Та юу ч мэдэхгүй байна!
Өвгөн: Юу гэсэн үг юм? Х-Хөөе, чи яах гэж...
Маш: Үүнийг авъя.
Өвгөн: Баярлалаа. Энэ саваа чинийх.
Маш: Тийм ээ.
Дот: Аймаар юм.
Өгүүлэгч: Эцэст нь Ланс саваа авсангүй.
Лемон: Уучлаарай, гэрийн ажил удчихлаа!
Том: Надад ч гэсэн хулсаар хийх зүйл гарчихлаа!
Маш: Лемон. Сэнпай.
Дот: Тийм ээ! Тоглоё!
Бүгд: Сурагчийн амьдрал гэж энэ л байх!
Маш: Хөгжилтэй байлаа. Найзуудтайгаа анх удаа л ингэж гарч байна. Дараа дахиад ингэж явцгаая.
Финн: За.
Дот: Мэдээж!
Лемон: Дахиад явцгаая!
Ланс: Дараа нь дүүгээ дагуулж явна.
Том: Ху-Ху-Хулс!
Өгүүлэгч: Тэгээд хэдэн өдөр өнгөрлөө.
Маш: Алтан зоос, нэг, хоёр, гурав... Долоо.
Ланс: Сонгон шалгаруулалтын бэлтгэл хангагдлаа.
Маш: Цаг нь боллоо. Гэхдээ эхлээд...
Рэйн: Гэртээ харимаар байна аа? Яг шалгалтын өмнө харина гэж үү? Үнэхээр үү?
Маш: Уучлаарай. Х-Х-Харихгүй ээ. Ямартай ч харьчхаад ирье.
Финн: Сая юун дурсамж байсан бэ?
Орта: Шид ашиглаж чадахгүй хүн Хутагт болох гэж байна. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Валберг захирал хөгширч байгаа. Зөв шийдвэр гаргаж чадахгүй болж байгаа. Эрх мэдэлтэй хүмүүс асуудал дэгдэхээс өмнө зогсоох чадалтай. Тэгэхээр би ямар нэг зүйл хийхгүй бол болохгүй. Тодорхой хэлье. Түүнийг Хутагт сонгох шалгалтад оролцуулахгүй болго. Орка дотуур байрны дарга, Маргарет Макарон.
Маргарет: Орта надаас юу гуйна гэдэг ховор шүү. Гэхдээ би хүний үгийг дагах хүн биш шүү дээ. Надад нэг зүйл л хамаатай. Тачаал.
Орта: Мэдээж үүнийг бодсон. Маш Барндед Лангийн дарга Абелыг ялсан.
Маргарет: Зоос горилогч Абел уу? Муугүй шүү. Гэхдээ зоос ихтэй байлаа гээд хүчтэй гэсэн-
Орта: Шид ашиглалгүй ялсан. Дараах ажлыг нь би цэвэрлэнэ. Хүссэнээ хий.
Маргарет: Хавар ирлээ.
Эр 1: Аймаар юм.
Өвөө: Өө, Маш! Ашгүй эргэж ирэх шив дээ, Маш!
Маш: Ямартай ч амьд үлдлээ.
Брад: Гайгүй байгаа юм уу?
Маш: Т-Тийм. А-Амархан.
Брад: Ү-Үнэхээр үү?
Бүгд: Өршөөгөөрэй!
Өвөө: Айн? Үгүй байлгүй. Та нар... Айн? Машийн найзууд уу? Сэтгэл хөдөлчихлөө. Маш найзуудтай болсон байна гэдэг. Машийг гаднах ертөнц рүү гаргаж чаддаггүй байсан болохоор ийм өдөр ирнэ гэж бодож байсангүй.
Дот: Найзууд гэх тийм өнгөцхөн хүмүүс биш шүү.
Өвөө: Айн?
Дот: "Өрсөлдөгч" гэдэг үгийг "анд" гэж уншдаг юм. Би түүнээс илүү хүчтэй шүү.
Өвөө: Өрсөлдөгчтэй хүртэл болчхож.
Лемон: Хадам аав аа, танилцахад таатай байна. Ирээдүйн мэндийг мэдэж байна. Машийн ирээдүйн эхнэр болох хүн байна.
Өвөө: Сүйт бүсгүй хүртэл үү!?
Лемон: Одоохондоо хөтлөлцөөгүй байгаа болохоор санаа зоволтгүй.
Финн: Тайван байгаарай. Маш сургуульдаа их сайн байгаа.
Дот: Сүртэй зүйл биш ч, ургамлын гаралтай цай байгаа.
Өвөө: Өө, баярлалаа.
Ланс: Чи ийм хүн биш дээ. Миний зүгээр танд өгч байгаа зүйл. Миний бараа.
Өвөө: Хэн бэ?
Ланс: Миний дүү.
Өвөө: Яагаад!?
Маш: Хүн болгон өөр чухал зүйлтэй гэдгийг ойлгодоггүй юм.
Өвөө: Т-Тийм үү. Бүгд онцгой хүүхдүүд байна шүү.
Финн: Тийм шүү.
Өвөө: Хэцүү байдаг байх даа.
Финн: Тийм.
Өвөө: Гэхдээ... Машийг өдийг хүртэл гадагшаа гаргаж чаддаггүй байсан. Ийм сайхан найзуудтай болох өдөр ирнэ гэж зүүдэлсэнгүй. Үүрд үргэлжлээсэй.
Финн: Гарцаагүй... Гарцаагүй үргэлжлэх болно оо.
Маргарет: Урилгагүй зочиллоо шүү. Абелийг шидгүй явна гэдэг. Ийм зүйлийг зүгээр өнгөрөөнө гэж бодоо юу? Тэр хүүхдийг нэрийг хэн гэсэн бэ?
Эр 1: Маш. Маш Барндед.
Маргарет: Тийм, тийм. Маш Барнде- Өө. Чи түүнийг хамгаалж байгаа юм уу?
Рэйн: Энүүгээр өнгөрч явсан төдий. Муухай инээд сонсогдоод байсан юм.
Маргарет: Энэ чинь... Сэлмэн саваа... Хутагт, Рэйн Эймэс.
Өгүүлэгч: Орта Мадлын тушаалаар Оркагийн дарга Маргарет Макароны хорон санаат гар ойртож байгааг Маш одоог болтол мэдэхгүй.
Дот: Хөлөгт тоглоом тоглоцгооё!
Маш/Лемон: Тийм ээ!
Өгүүлэгч: Үнэхээр мэдэхгүй байлаа.
Бичиг: ДАРААГИЙН АНГИД РЭЙН ЭЙМЭС БОЛОН БУРХНЫ БЭЛЭГ
Back to episodes Go home