Mashle magic and muscle_S02_01

Өгүүлэгч: Хутагтууд. Ертөнцийн гол хүчнүүдийг ашигладаг шидтэнүүд. Хутагт болсон бол дээд албаны газар болох, Ид шидийн товчоонд нэгдэх үүд нээгддэг. Ид шидтэй холбоотой бүхий л асуудлыг шийддэг газар. Улс орон болон нийтэд аюултай гэж үзсэн зүйлүүдээс сэргийлэх үүрэг мөн хүлээдэг.

Бичиг: РЭЙН ЭЙМЭС ШИДЭТ ХЭРЭГСЛИЙН ЗАХИРГАА СЭЛМЭН САВАА

Өгүүлэгч: Өмнөх ангиудад...

Бүгд: Тийм ээ, тийм ээ!

Өгүүлэгч: Магиа Лүпстэй тулалдсан тулаанд ялж, Лангийн бүх зоос Адлерт очсон. Маш болон түүний нөхөд Хутагт болоход ойртсоор байлаа. Гэвч... Селл Вартай тулалдсаны улмаас, Маш ид шид ашиглаж чаддаггүй нь сургуулиар цуу яриа болон тархсан байлаа.

Маш: Арай гэж давж гарлаа шүү. Хичээл тараад ялалтаа тэмдэглэе.

Финн: Арай гэж давсан гэж?

Эр 1: Би харсан шүү! Багш нарт хэлнэ дээ! Чи шид ашиглаж чаддаггүй биз дээ!

Бүгд:  Чадна! Чадна!

Эр 1:  Гэхдээ сая...

Бүгд: Чадна! Чадна!  Чадна!

Эр 1: ЗЗа.

Финн: Бүгд орилоод л таарсан шүү дээ. Илүү том зүйл болохоос өмнө

Эр 2: Хөөе, Маш Барндед! Чи шид ашиглаж чаддаггүй гэж үнэн үү?

Финн: Баларчихжээ!

Эр 2: Яасан бэ, Маш?

Маш: Чадна. Шид. Ашиглаж чадна. Шид... ашиглаж чадна...  Шид... ашиглаж чадна...

Эр 2:  Юу вэ? Зурагдсан пянз уу?

Маш: ШШид...

Финн: Бидний бэлтгэл үр дүнгээ өгч байна. Тийм ээ!

Эр 2: Битгий худлаа ярь. Цуу яриа болоод тархсан байгаа. Том асуудал шүү!

Финн: Явъя, Маш.

Маш: Ба ба ба ба...

Эр 2: Хөөе, Финн. Шид ашиглаж чаддаггүй хүн хамгаалах юм бол чи гэмт хэрэгтэн болно шүү. Худал мэдүүлэг өгөх юм бол асуудал улам л хүндэрнэ дээ. Тэгэхээр, Финн... Маш шид ашиглаж чаддаггүй биз дээ? Худлаа хэлэх гээ юу, Финн? Шид ашиглаж чадахгүй амьтны талд орж яах гэсэн юм бэ, Финн?

Финн: Амаа тат! Би хэнтэй нийлэх чамд хамаагүй биз дээ! Их зориг гаргасан юм сан. Нэлээн шахагдсан харагдаж байна. Тэр чинь...

Бичиг: ЛАНС

Бичиг: Шиста Комплекс

Финн:  Ланс!

Маш:  Шиста Комплекс!

Эр 2: Гэнэт яаж байгаа юм?

Ланс: Чи миний дургүйг хүргэсэн. Тэгээд л болоо.

Маш:  Уухай, Шиста Комплекс, уухай!

Финн:  Ланс.

Эр 2: Дургүй чинь хүрсэн гэнэ ээ?

Финн: Тэр чинь... Лемон болон ДДот?

Лемон: Дотын гэмтэл бидний бодсоноос илүү хүнд байжээ. Зургаан хугарсан хавирга, цөмөрсөн гавал, бүх мөч нь цууралттай, цэврүү, түлэгдэлт, дотор эрхтний гэмтлүүд...

Өгүүлэгч: Хичээлийн дараа, Адлерын дотуур байрны өрөө 302т, Ланг байрыг ялсан ялалтаа тэд тэмдэглэж байлаа.

Маш: Лангийн зоос бидэнд байгаа юм чинь, Хутагтад сонгогдтолоо хүлээх л үлдлээ.

Финн: Гэнэт?

Лемон: Асуудал ихтэй байгаа ч гэсэн, одоо жоохон л үлдлээ!

Финн: Том асуудлыг тоохгүй л үлдээх гээд байна даа. Гэхдээ... Тэд энд байна! Яагаад хүүхэлдэй барьчихсан байгаа юм? Ямар ч үдэшлэгийн уур амьсгал алга! Арай энд...

Абел: Юмыг яаж мэдэх вэ гээд хөзөр авчирсан.

Финн: Үдэшлэг хийх бодолтой байж!

Абел: Та нартай найз болох бодол байхгүй, Абиссын байдал дээрдэж байгаа учир уур амьсгалыг мэдэрнэ. Дээд тушаалтнууд ийм л зүйл хийнэ.

Финн: Хэлж байгаа байдал нь таалагдахгүй байна.

Абис: Абел эзнийг тоглоомд ялж зүрхэлсэн хүнийг би... хорооно.

Финн: Ямар ч хөгжилтэй зүйл алга!

Лемон: Ийм аймар зүйл битгий ярь л даа. Цай уух уу?

Абис: Айн? За. ББаяБаярла... Баярлалаа...

Абел: Өршөөж үзээрэй. Абисс охидыг "эм" дууддаг, ямар ч туршлагагүй.

Финн: Яагаад энд байгаа юм?!

Лемон: Аа гээрэй! Чиний хийсэн зүйлд талархлаа илэрхийлээд хоолыг чинь халбагадаж өгье!

Маш: Өө, зүгээр ээ. Өөрөө идчихнэ.

Лемон: Өө, муухай юм!

Маш: Амттай байна.

Лемон: Аргагүй л Маш!

Финн: Түүнийг ингэж хооллож болохгүй л байх!

Лемон: Дөнгөж гэрлэсэн хосууд шиг л санагдаж байна!

Финн: ЛЛанс? Ингэхэд чи замын дундаас алга болчихсон. Зооринд юу хийж байсан юм?

Ланс: Аан. Ланг дотуур байрны гартай тулалдсаны дараа, цаазын ял авсан гэх хүмүүстэй тааралдсан. Тэдний нэгэнтэй нь тулалдаж байсан ч, яагаад ч юм тулаан дундаас больчихсон.

Финн: Тэр зооринд цаазын ялтай хүмүүс байгаа юм уу? Аймаар юм!

Абис: Боол.

Абел: Худлаа.

Абис: Аргагүй л Абел эзэнтэн.

Финн: Хоёулхнаа худлаа ярьж тоглож байна! Дэндүү замбараагүй юм.

Абис: Маш. Өнөөдөр урьсанд баярласнаа илэрхийлж нэг зүйл анхааруулъя. Чи нүдэнд нь өртсөн байгаа... Иносент Зерод. Шидийн орны гэмт хэргийн том эзэн... Тэд энэ сургуулиас шидийн чадвар өндөртэй хүн хайж байгаа. Тэдэнд тусалсны хариуд Абел эзэнтэн хүчээ олж авсан.

Абел: Туслуулсанд уучлаарай.

Финн: ЗЗүгээр дээ. Яагаад өрөөндөө мартсан хөлөгт тоглоомоо авчрахад нь би цуг явах ёстой гэж?

Абис: Абел эзэнтэн гар аргаар гурав дахь чадвараа олсон нь Иносент Зерогийн хүчний ач. Жинхэнэ гурван чадварт хүмүүс илүү аймшигтай. Абел эзэнтэн зоос олохын тулд тэдний хүчийг зээлсэн төдий. Илүү том зүйлийн төлөө гаргасан жижиг золиос. Гэхдээ тэр хариу үйлдэл... Иносент Зерогийн хайж байгаа хүн чамтай ямар нэг холбоотой юм шиг. Болгоомжтой байсан нь дээр. Тэд заавал дахиад ирнэ. Бид ямар нэг шийтгэл хүлээх л байх. Эргэн тойрноо харж чадаагүй юм чинь ойлгомжтой биз. Абел эзэнтэн үнэндээ ээж шигээ сайхан сэтгэлтэй хүмүүсийг тайван амьдрах ертөнцийг л бий болгох гэсэн юм. Тэрийг нь би мэдсээр байж... Абел эзэнтнийг зогсоосонд баярлалаа. Чи үүнийг бодит болгож чадаж магадгүй юм. Хэн ч тайван амьдрах ертөнцийг. Найдаж байгаа шүү, Маш.

Маш: За.

Эр 2: Сэмээрхэн. Сэмээрхэн. Сэмээрхэн. Түрүүн айчихсан ч гэсэн, одоо түүнийг шид ашиглаж чаддаггүйг заавал нотолно доо. Харъя даа. Лангийн 2 дахь шилдэг, Абисс? Яагаад дотно юм шиг ярьж байдаг билээ? Түүн шиг азгүй амьтан... Юу болоод байна аа?

Абел: Энэ өрөөнд яах гэж ирсэн юм?

Эр 2: Лангийн шилдэг, Абел. Энд юу хийж байгаа билээ?

Абел: Яах гэж ирсэн юм гэж асууж байна.

Эр 2: ЮЮу болоод байна аа?!

Лемон: Сая та хоёр юу ярьсан юм?

Өгүүлэгч: Тэгээд маргааш нь Ид шидийн товчоонд...

Шүүгч: Ингээд Маш Барндед шид ашиглах чадваргүйгээ нуусан талаар яаралтай хэлэлцүүлэг хийх болно. Маш Барндед. Шид ашиглаж чадахгүйгээ нуух нь ноцтой гэмт хэрэг. Залуу хүү. Энэ ертөнцийг хэн бүтээсэн бэ?

Маш: Мундаг хүн үү?

Шүүгч: Энэ ертөнцийг Бурхан бүтээсэн. Бурхан юунаас ч илүү үзэсгэлэнтэй энэ ертөнцийг бүтээсэн. Ид шидийг ч гэсэн. Бурхан хүмүүс бид нарт өгсөн гайхамшиг. Энэ үзэсгэлэнт, яруу гайхамшигт аюул учруулж байгаа нь чи. Ойлгож байна уу? Чи шавжаас өөрцгүй. Шавж нарыг хурдан зохицуулах ёстой.

Маш: Үргэлж төгс биш байж болно биз дээ?

Шүүгч: Юу?! Энэ чиний шийдэх зүйл биш

Райо: Баталгаатай итгэл гэж энэ ертөнцөд байхгүй.

Шүүгч: Та чинь...

Райо: Эцсийн эцэст амжилттай байхад л болно. Үүний тулд эхлээд өөртөө итгэх хэрэгтэй. Жинхэнэ эр хүн болох бололцоо чамд байна.

Бичиг: РАЙО ГРАНЦ ИД ШИДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АХМАД ГЭРЭЛТ САВАА

Шүүгч: Хутагт. Яагаад энд байдаг билээ?

Райо: Тэр чухал биш! Тийм биз, Мөөгөн хүү?

Маш: Өө? Тийм.

Райо: Гэхдээ байна аа, Мөөгөн хүү... Бид дүрмийн дагуу амьдардаг. Дүрэм гэдэг олонхын төлөө л байдаг зүйл. Хүн болгонд тааруулах гэж үзвэл хэзээ ч тушаал батлагдахгүй. Тэгвэл яасан нь дээр вэ? Их амархан. Чи олонхыг өөрийн талд татахад л болно. Ташрамд хэлэхэд чиний хэлж байгаа зүйл үнэн байх албагүй. Хэн хэлж байгаа нь чухал.

Маш: Лаа?

Райо: Наад лаагаа асаа. Мэдээж хүрэхгүйгээр.

Маш: Хүрэхгүйгээр?

Райо: Тийм. Ид шидээр дүүрэн энэ ертөнцөд чи ид шидээс илүү гайхамшиг үзүүлэх хэрэгтэй. Чи үнэхээр эр хүн мөн үү? Үүнийгээ батал.

Шүүгч: Утгагүй юм. Ид шид ашиглаж чадахгүй хүн яаж хүрэхгүйгээр лаа асаах юм? Саваа? Шид ашиглаж чадахгүй хүн саваагаар яах гэж байгаа юм? Юу ч хийж чадахгүй. Райо эрхэм үнэхээр хэрцгий юм. Боломжгүй зүйл асууж, бууж өгүүлэх гэж байна. Саваагаа маш хурдтайгаар газарт үрж, үрэлтээр гал асааж байна! Гэхдээ энэ шалыг чулуугаар хийсэн шүү дээ.

Маш: Ойлголоо. Энэ ертөнцийн олонхыг... би болгоод өгье.

Райо: Сайн залуу байна!

Кайсэ: Өө! Хутагт!

Орта: Шид ашиглаж чаддаггүй сурагчийг шийтгэх ээ? Утгагүй юм...

Рэнатус: Би ийм зүйлд дургүй шүү!

Калдо: Амаа тат.

Софина: Ноён Валберг юугаа бодож байсан юм бол?

Цүрара: Хүйтэн юм.

Орта: Дэг журмыг хамгаалах гэж хууль байдаг юм. Харж үзэх гэсэн ойлголт байхгүй.

Маш: Өнөөдөртөө ингээд завсарлах уу?

Шүүгч: Юун утгагүй зүйл яриад байгаа юм?! Тийм зүйл зөвшөөрнө гэж байхгүй!

Маш: Айн? Юу вэ? Яаж байгаа чинь энэ вэ?

Орта: Яагаад асуудал шийдэгдсэн юм шиг аашлаад байгаа юм?

Шүүгч: Юу? Та нар чинь... Хутагтууд! Энд ямар хэргээр ирэв?

Рэнатус: Ядаргаатай юм. Ноён Валберг л биднийг дуудсан юм.

Бичиг: РЭНАТУС РЭВОЛИД ШИДИЙН ОРШУУЛГЫН ЗАХИРГААҮХЭШГҮЙ САВАА

Цүрара: ХХүйтэн байна.

Бичиг: ЦҮРАРА ХЭЙЛСТОҮНИД ШИДИЙН СУДАЛГААНЫ ЗАХИРГААМӨСӨН САВАА

Рэнатус: Ядаргаа. Харья.

Калдо: Чийртэй юм.

Бичиг: КАЛДО ГЭХЭНАШИДИЙН АВЬЯАС ЧАДВАРЫН ЗАХИРГААГАЛТ САВАА

Рэнатус: Хэнтэй яаж яриад байгаа юм?

Калдо: Яаж ч бодсон чамаас өөр хэнтэй ярих юм?

Бичиг: АГИТО ТАЙРОНШИДИЙН АМЬТДЫН ЗАХИРГААЛУУН САВАА

Софина: Дэг журамтай нийцэх тал дээр уян хатан байдал хамгийн ухаалаг сонголт гэж бодном.

Бичиг: СОФИНА БРИВИАХОРИОТОЙ ШИДИЙН БИЧЭЭСНИЙ ЗАХИРГААМЭДЛЭГТ САВАА

Орта: Дэг журам нь санаа зөрөлдөж буй хүмүүсийг зогсоох гэж байдаг. Харж үзэх юм бол энэ журам алдагдана.

Бичиг: ОРТА МАДЛ ШИДИЙН ХҮЧНИЙ ЗАХИРГАА ЦӨЛИЙН САВАА

Орта: Ялангуяа бидэн шиг дээд зиндаанд байдаг хүмүүст. Сэтгэл хөдлөлөөр хандан, харж үзэх гэдэг нь байж боломгүй зүйл. Дээр нь шид ашиглаж чаддаггүй гэдгээ нууж, Ийстон сургуульд сурсан байна. Үхлээрээ нүглээ цайруул.

Маш: Аа...

Орта: Хутагт нарын санаа нийлсэн шийдвэр гэж бодож болно.

Иносент Зеро: Наад бодлыг чинь зөвшөөрөхгүй. Бид бол... Иносент Зеро. Энэ хүү... бидний зүйл. Гараа тат.

Рэнатус: Яагаад Иносент Зеро...

Софина: Энэ хүү ховор гаралтай байж таарлаа.

Маш: Би хэний ч зүйл биш.

Рэнатус: Тэр одоо хамаатай гэж бодоо юу?

Иносент Зеро: Бид тоглоогүй байна. Баталгаа болгож... Энэ хүний дотор шидэт шимэгч оруулсан байгаа.

Кайсэ: Шидэт шимэгч?!

Маш: Ээ, хэн бэ?

Өгүүлэгч: Шидэт шимэгч. Хүний шидийн хүчээр хооллож, өөрийн авгалдайн сав болгодог аюултай шидийн амьтан. Салгах гэж оролдсон хүнийг дараагийн саваа болгодог.

Иносент Зеро: Бид та нарт өөрсдийн зорилгоо үүгээр дамжуулж байна. Энэ ертөнц биднийх.

Райо: Өөрөөр хэлбэл Шидийн товчоотой дайн зарлаж байгаа юм биз дээ? Удаан үргэлжилсэн зөрчилдөөнд цэг тавих гээ юу? Болж байна. Шидэт шимэгчийг би салгая.

Кайсэ: Осолтой шүү дээ! Хүчтэй шид ашигладаг хүмүүсийн хувьд хар дарсан зүүд шүү дээ. Дотор чинь орох юм бол шууд нас биед хүрнэ!

Райо: Тэгээд хэн хийх юм? Ийм зүйл болж байхад Шидийн орны хамгийн халуухан залуу болох би л...

Маш: Айн?

Райо: Яаж байгаа юм?!

Кайсэ: Яаж байгаа юм? Сая миний ярьсныг сонсоогүй юу? Хүчээр хуулах юм бол чи дараагийн сав нь болно шүү дээ! Шидэт шимэгч яг л шааран тоглоом шиг болчхож!

Бичиг: ИД ШИДИЙН ТОВЧООНЫ АЖИЛТАН КАЙСЭ ЦҮККОМИ

Кайсэ: Юу болчхов?! Ам руу чинь орчихлоо шүү дээ! Аман дотроо зангидсан юм уу? Интоорын мөчир шиг?!

Маш: Тийм. Хэлээрээ зангидсан.

Кайсэ: Утгагүй юм! Аман дотроо алж чадахгүй гэдгээ мэдээд, хөдлөхгүй болгоод, зангидсан гэж үү?

Бичиг: ИД ШИДИЙН ТОВЧООНЫ АЖИЛТАН КАЙСЭ ЦҮККОМИ

Кайсэ: Их зөөлхөн хандаж байна! Диваажинд оччихсон юм шиг харагдаж байна!

Маш: Дайсны элчийг ялж, өвгөнийг ч гэсэн аварчихлаа. Хэрэг хаагдлаа.

Кайсэ: Блэс гуай! Ашгүй дээ. Танд юу болох нь вэ гэж их айж байлаа.

Райо: Төгс үйлдэл хийлээ. Чи их үзэсгэлэнтэй юм.

Орта: Чиний асуудал дуусаагүй байгаа биз дээ? Дэг журам л бол дэг журам. Шид ашиглаж чадахгүй чиний бодол авч хэлэлцэгдэж болохгүй. Энэ бол ертөнцийн дүрэм. Чамд цаазын ял оноодгоороо онооно. Одоо чамайг эндээс

Маш: Явахгүй. Явахгүй. Намайг авч явж чадахгүй биз дээ?

Орта: Ингэж хүүхэд шиг аашиллаа гээд чи аврагдахгүй.

Маш: Явахгүй.

Райо: Хүлээ! Чиний бодолд бүгд санал нийлсэн гэж хэлсэн ч, миний саналыг хүлээж аваагүй байгаа биз дээ?

Орта: Чиний санал бидэнд хэрэггүй. Дэг журмыг дага. Энэ бол энэ ертөнцийн дүрэм. Үгүй бол чамайг ч цаазлах болно.

Райо: Миний яриаг сонс!

Маш: Өө, энэ сэлэм...

Софина: ННоён Валберг. Рэйн!

Өгүүлэгч: Шид ашиглах чадамжгүйг нуун дарагдуулсан хэргийн хэлэлцүүлэг, гэнэт дайран орж ирсэн Хутагтууд. Мөн Валберг хүртэл гарч ирлээ. Нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа Маш Барндедийн ирээдүй хэрхэх бол?

Бичиг: ДАРААГИЙН АНГИДМАШ БАРНДЕД БОЛОН ГЭР

 

Back to episodes Go home