Armless cleaning lady is a hidden tycoon; the snobbish manager pays dearly
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 104мин
Линк: https://www.youtube.com/watch?v=7nQhgkf62jI
Гол дүрүүд:
Фу: эр захирал
Т: эр, дэд захирал
Чао: эм, гаргүй эмэгтэй
Жу: эм, Лин овогтын охин
Т: Эзэгтэй үнэхээр биеэ даасан, шантрахыг мэдэхгүй юм аа. Үнэхээр ирчихсэн ажил хийж байна.
Фу : Ерөнхий менежерт очоод хүнээр харуул гэж хэл. Гаргүй хэр удаан тэсэхийг нь харъя.
Т: Мэдлээ, дэд захирал аа.
Фу: Жинхэнэ төрхөө харуулахаар чинь чамаас сална.
Э: Жу арь, чи гадаадаас ирэнгүүтээ Фу Яаншэнтай уулзана гээд байсан. Удахгүй хуримаа хийх гэж байна уу?
Жу: Би Лин овогтын хайртай охин. Фу ах бид хоёр заяаны хосууд.
Э: Тийм ээ, тийм тийм.
Жу: Миний гутал.
Чао: Уучлаарай. Уучлаарай. Санамаргүй унагачихлаа. Би одоохон аваадахъя.
Жу: Гаргүй юм уу? Заваан юм аа. Фужи компанид нохой, муур хүртэл ордог болчихсон юм уу?
Э: Хөөе. Энэ Шанелийн хэдхэн ширхэг байдаг гутал. Хэдэн саяын үнэтэй. Хурдан мөнгийг нь өг.
Чао: Юу? Тийм үнэтэй гутал юм уу? Манай тосгоны байшин 300мянгын үнэтэй. Уучлаарай. Би цэвэрлэдэг бодис аваад ирье.
Жу: Тэнэг юм уу? Ийм гутлыг бодисоор цэвэрлэдэг гэж хэн хэлсэн юм? энийг чи амиараа ч төлж дийлэхгүй.
Чао: Уучлаарай. Би үнэхээр мэдсэнгүй. Санаа битгий зов, гутлыг чинь болохгүй болгочихвол би харуцлагаа хүлээнэ ээ.
Жу: Төлж чадахгүй бол долоогоод цэвэрлэ.
Э: Хөөе. Чи тахир дутуу болохоос дүлий биш биз дээ. Юугаа хараад байгаа юм, долоогооч.
Чао: Гутлыг чинь муухай болгосон нь миний буруу ч гэсэн, надаар гутлаа долоолгоно гэхээр... арай хэтэрч байгаа юм биш үү?
Э: тосгоны тахир дутуу амьтанд юуных нь нэр хүнд байдаг юм.
Жу: Хүн ир. Энийг тонгойлго.
Чао: Яах гээ вэ? Надад битгий хүр. Намайг тавь.
Э: долоо.
Жу: Долоо.
Э: Хурдан долоо.
Эр: Долоогооч.
Жу: Хурдан долоо.
Эр: Азгүй амьтан.
Эр: Эзэгтэй. Залуу эзэгтэй дээр ирж байж, яагаад ийм даруухан байгаа юм?
Эмээ: Миний бэр охин биеэ даана гэсэн. Төвөг удмааргүй байна. Та нар, дагах хэрэггүй.
Эр эр: Мэдлээ.
Чао: Намайг тавь. Тавиач. Намайг тавь.
Эмээ: Боль.
Эр: хэн бэ?
Жу: Юун хөгшин зөнөг вэ? Хүний хэрэгт оролцохоо боль.
Эмээ: Фу овогтын бэрд хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Та нар аминаасаа уйдаа юу?
Жу: хүүе хүүе хүүе. Би буруу сонссон байлгүй дээ. Ийм гаргүй амьтантай хэн суудаг юм?
Э: Жу арь. Чи баян айлд төрсөн болохоор ийм ядуу хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Ач хүү нь тэнэг амьтан байгаа байлгүй. Ийм хэрэггүй амьтантай гэрлээд, үр удмаа залгуулна гэж бодсон юм байх даа.
Эр: Сайхан хэллээ.
Эр: Ийм хүмүүс байх гэж.
Эмээ: Дэмий юм ярихаа боль. Хүн ир. Эд нарыг хөөж гарга. Хойшид Фужи компаний хаалгаар бүү оруул.
Жу: Том ярьж байх шив. Хөгшин зөнөг өө, энэ Фу груп. Хэн болоод бид нарыг хөөж байгаа юм? Би Фу Яаншэний эмээ байна. Энэ... манай Фу овогтын бэр.
Эм: юу?
Эр: Юу гэнэ ээ?
Эр эм: үнэн юм бол уу? Нээрэн гэж үү?
Эмээ: Тэгээд чамайг хөөж чадахаар байна уу?
Жу: би буруу сонсоод байх шиг байна. Фу овогтын бэр ээ? Мөнгө ч үгүй, гар ч үгүй энийг хэн эхнэрээ болгох юм? Фу ах бүр ч суухгүй.
Э: Яг зөв. Хөгшин хатагтай, өмссөн хувцас чинь 50юань ч хүрэхгүй байх. Фу эзэгтэйн нэрийг барина гэнэ ээ? Та нар галзуураа юу?
Эмээ: Би худлаа хэлээгүй.
Э: Та нар сайн сонс. Жу арь авхай Фу ноёны сүйт бүсгүй. Тэр хоёр удахгүй хуримаа хийх гэж байгаа.
Чао: Сайн хүнтэй байсан байх нь ээ.
Эмээ: Юу гэнэ ээ? Миний ач хүү чам шиг хүн чанаргүй, өөдгүй амьтанд сайн болохгүй.
Жу: Муу хөгшин зөнөг. Юу гэнэ ээ?
Эмээ: Миний ач хүүг уруу татсан заль үнэг.
Жу: намайг доромжилно гэнэ ээ?
Чао: Хөгшин хүнд гар хүрээд. Чи хүн мөн үү?
Жу: Муусайн шоргоолжнууд... та нарыг яасан ч яадаг юм. Хүн ир. Энэ тэнэг амьтдыг гаргаж хая.
Эмээ: Хэн надад хүрэхийг харъя л даа. Фу Яншэн. Миний ач хүүг дууд.
Жу: Хөгшин зөнөг өө, жүжиглэх сайхан байна уу? Фу ах чам шиг амьтантай уулдаг хүн биш. Тамд оч мэдэв үү
М: Юу болоод байгаа юм? хэн Фу захиралтай уулзана гээд байгаа юм?
Э: Жу арь. Фу компаний ерөнхий менежер байна.
Жу: Менежер ээ. Ирсэн чинь сайн боллоо. Энэ хоёр өөрсдийгөө Фу эзэгтэй, Фу ахын эхнэр гээд байна. Хурдан хүн дуудаж эд нарыг гаргаж хая.
М: энэ... Хаанаас ирсэн сүнс вэ? Фу компанид яах гэж ирсэн юм. хурдан явцагаа.
Эмээ: Чи намайг танихгүй юу? Би Фу компаний захирал Фу Яншэний эмээ нь байна. Фу эзэгтэй байна.
М: Би энд ажиллаад удаагүй ч, хараад мэдэж байна. Фу эзэгтэй, юу гэж ийм хувцас өмсөх юм? хямдхан, ямар ч чанаргүй зах дээр зардаг хувцас шүү. Бас энэ... гаргүй. Фу овогттой холбоотой байх ямар ч боломж байхгүй.
Жу: Цаг үрэхээ боль. Би... Фу Яншэний сүйт бүсгүй байна. Эд нэр Фу овогтын нэрийг бариад байна. Эд нарыг сайн сургаад өг.
М: Фу захирлын сүйт бүсгүй. Дэд захирал түрүүн захирлын эхнэрт санаа тавь гээд байсан. харах нь ээ, бөөн брэндийн хувцас өмсчихсөн.
Жу: юугаа хараад байгаа юм? Хурдан хөдлөөч.
М: Мэдлээ. Фу эзэгтэй, би сайн сургаад өгье. Эд нарыг барьж бай.
Чао: Эмээг тавь. Асуудал байгаа бол надтай ярь.
Эмээ: Бэр минь, битгий ай. Би энд байгаа цагт надад хүрч чадахгүй. Би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Жу: Дэмий юм ярихаа боль. Та нар энэ хоёрыг бүгд нэг нэг алгад. Энэ хөгшин зөнөгийн амыг таглаад өг. Дахиад худлаа ярихгүй болгоод өг.
Э: Би эхэлье.
Чао: Эмээ.
М: Тэгвэл би дараагийнх нь.
Эмээ: Бэр минь. Хөгшин би өдий хүртэл наслахдаа ингэж доромжлуулж үзээгүй. Та нар... та нар
Чао: Эмээ... эмээ... эмээ. Эмээ. Яасан бэ, эмээ... эмээ...
***************
Т: Фу захирал аа, баларлаа. Эзэгтэйд муу юм тохиолдсон байна.
Фу: явъя. Очиж харъя.
Чао: Эмээ зүрхний шигдээс болчихлоо. Гуйж байна. Түргэн дуудаад өгчих л дөө.
Жу: дуудаад үзэг л дээ. Хөгшин зөнөг үхчихлээ. Нийгмийн хог шаарыг цэвэрлэж байна гэж бод.
Эмээ: халаас... халаас...
Чао: Гуйж байна. Эмээгийн эмийг халааснаас нь аваад өгөөч? Гуйж байна. Хүний амь аварвал буян л болно. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна.
М: Лин авхай.
Жу: Аан?
М: Надад нэг санаа байна. Дээрээс нь цацчихъя.
Жу: Энийг авмаар байна уу?
Чао: Баярлалаа. Эмээд хурдан уулгаад өгөөч дээ.
Жу: За яах вэ. Тэгвэл амыг нь олигтой ангайлгаж бай.
Чао: Яаж байгаа юм бэ?
Жу: Өө, уучлаарай. Гар халтирчихлаа. Өөрөө түүгээд ав...
М: Лин авхай, та мартаа юу? Гар байхгүй юм чинь.
Жу: Одоо яадаг билээ? тэгвэл чи амаараа түүж аваад энэ хөгшин зөнөгт уулгахгүй юу.
Чао: Та нар үйлийн үрээ амсана даа.
М: Юу гээд байгаа юм? Хөгшин зөнөг чинь үхэх гэж байгааг харахгүй байна уу?
Чао: Эмээ. Хөлөө холдуул.
М: Тэр байна. Тэр байна. Тэнд бас...
Жу: Өгөхгүй за юу.
Чао: Эмээ, яах вэ? Эмээ.
Жу: Хэрэггүй амьтан. Намайг цохино гэнэ ээ?
Чао: Яах вэ? Эмээгийн эм байхгүй болчихлоо.
М: хөөе. Энд нэг үлдчихэж.
Чао: Гуйж байна. Гуйж байна. Эмээд хурдан өгөөч дээ. Фу Яншэний эмээ мөн шдээ. Төрсөн эмээ нь.
М: Хүсвэл өгч болох л юм. та хоёр Лин авхайн дургүйг дахин дахин хүргэсэн болохоор чадахгүй нь дээ. Ингэе. Миний хөлөн завсраар мөлхөөд гар. Лин авхай сэтгэл хангалуун байх юм бол би өгье. Алив...
Жу: Яасан? Дургүй байгаа юм уу? Тэгвэл хөгшин зөнөгийн үхэхийг хараад байж бай.
Чао: За яах вэ. Тэгье. Та нар эмээг аварна гэж амал.
Хүмүүс: мөлхөөч. Хурдлаач. Хурдан мөлх. Байж байгааг нь хар даа. мөлх. Тэр хар даа.
Э: Хурдлаач...
Эм: байж байгааг нь.
Фу: Фу овгийн хүнд хүрч байдаг... үхмээр байна уу?
Жу: Яншэн, хүрээд ирэв үү.
Фу: Эмээ. Эмээ.
Жу: Үнэхээр эмээ нь байж.
Э: Нээрэн Фу эзэгтэй байж. Тэгвэл тэр хүн бас Фу овогтын эхнэр нь гэсэн үг үү?
Фу: Эмээ, яаж байна?
Чао: Эмээ.
М: Баларсаан. Баларсан. Би ч том асуудалд орлоо доо.
Фу: Зүгээр үү?
Чао: Зүгээр ээ.
Фу: Миний эмээг та нар ингэсэн үү?
Жу: Яншэн,... би чиний эмээ гэж мэдээгүй. Ийм хямдхан хувцас өмсчихсөн байсан болохоор... төвөг удахаар ирсэн юм байх гэж бодсон юм.
Фу: Амаа тат.
Э: Тийм ээ, Фу захирал аа. Та Жу арьтай гэрлэнэ гэсэн биз дээ? Яаж... ийм тахир дутуу амьтан таны эхнэр байх юм?
Фу: Юу гэж дуудсан бэ?
Э: Тахир дутуу.
Фу: Юу гэнэ ээ?
Э: та-тахир дутуу...
Фу: Юу гэсэн бэ?
Э: Фу эзэгтэй. Фу эзэгтэй.
Жу: Яншэн. Би юугаараа энэ тахир дутуу амьтнаас дутуу юм? Тэр чамд тохирохгүй. Яагаад тэрэнтэй гэрлэж байгаа юм?
Фу: Фу Яншэн, миний хэнтэй гэрлэх та нарт хамаагүй.
Жу: Үгүй ээ. Бүгд сайн сонс. Чао Шиниан, Фу Яншэн миний эхнэр. Фу групийн эзэгтэй. Тэрэнд дахиад гар хүрэх юм бол манай Фу овогтоор оролдсоноос өөрцгүй.
Чао: Надаас ичихгүй байгаа юм байх даа. бүгдэд нь намайг эхнэрээ гээд зарлачихлаа.
Жу: Яншэн. Бид хоёр гадаадад сурч байхдаа танилцсан. Миний чамтай гэрлэхийг хүсдэгийг чи мэднэ. Ингэж болохгүй шдээ.
Эмээ: Манай Фу овгийн бэр Шиниан. Чам шиг ядарсан нэгнийг дээрэлхдэг, харгис хэрцгий эм манай Фу овогтын босгоор энэ насандаа алхахгүй.
Жу: Яншэн. Би... уурандаа л тэгчихлээ. Намайг уучилна биз дээ. Тийм үү?
Фу: Лин Жу арь. Миний сүйт бүсгүй гэсэн нэр барьж чи хангалттай төвөг удсан. Сая би ирээгүй байсан бол миний эмээ энд үхэх байлаа. Сайн сонс. Нэн даруй Фу овогт, Лин овогийн хамтын ажиллагааг зогсоо. Одооноос Лин овогт Фу овогтын дайсан болсон.
Жу: Яншэн.
Э: Ян... яншэн... гуйж байна.
Жу: Яншэн... Яншэн болохгүй.
Э: Уучлаарай.
Фу: Аваад яв...
Жу: Яншэн, битгий л дээ. Битгий... үгүй ээ. Болохгүй...
Фу: чи...
М: Фу захирал аа.
Фу: Фу компаний ажилтан байж, хүн чанар байхгүй. Эрх мэдэл, эд хөрөнгөний шуналд автсан.
М: Фу захирал аа, миний буруу. Надад дахиад ганцхан боломж өгчих.
Фу: Зэн туслах. Энийг дахиад Хайчэнд харах хүсэл алга. Хөөж явуул.
Т: Мэдлээ.
М: Фу захирал аа. Надад боломж өгөөч дээ. Фу захирал аа, надад ганцхан боломж өгчих.
Фу: явъя. Гэртээ харья.
Э: Фу захирлыг тахир дутуу амьтанд ийм сайн гэж бодсонгүй. Жу арь, одоо яах вэ? Хоёулаа Фу овгийг уурлуулчихлаа. Одоо баларсаан.
Жу: тахир дутуу... муу өөдгүй эм. Ямар ч хамаагүй аргаар... Фу Яншэн, минийх...
****************
Фу: Эмч ээ, ямар байна?
Эм: Гайгүй ээ. Гэхдээ эзэгтэйг зодоод бие нь хаа сайгүй хөхөрчихсөн байна. Шарх шүлдээхгүйн тулд өдөр болгон тос түрхэх хэрэгтэй. Фу захирал аа. Та өөрөө түрхсэн нь дээр байх.
Фу: Би юу? Эмээ, та тусалбал дээр байх.
Эмээ: Хөөе. Би чадахгүй ээ. Нас өндөр болоод сайн харахаа больсон. Сайн харж чадахгүй.
Фу: Чи эмч байж, түрхээд өг. Над шиг эр хүн яаж түрхэх юм?
Эмээ: Юу яаж түрхэх юм гэж? Нөхөр нь байж. Халамжтай бай. Май. Хурдан түрх. Шарх нь болохоо байчихна. Явъя.
Эм: За.
Чао: Яншэн, би өөрөө түрхэх үү?
Фу: Сая юу гэсэн бэ?
Чао: Би... Хамаагүй нэрийг нь дуудчихлаа...
Фу: Би түрхээд өгье.
Чао: гэхдээ...
Фу: Тосоо сайн түрхэхгүй бол... эмээ мэдчихвэл санаа нь зовно.
Чао: Болно оо. нуруундаа би өөрөө түрхчихье.
Фу: Битгий хөдөл. Энэ шарх... юуных вэ?
Чао: Энэ... аав ээж хоёр... би багадаа сургуульд сурж, дизайнер болохыг хүсдэг байсан. тэд нар охин хүүхэд мөнгөний гарз гэдэг байсан. тэгээд намайг өдөр болгон зоддог байсан. Тэгээд намайг тариан талбай дээр ажиллуулна гээд сургуулиас гаргачихсан.
Фу: Одоо надтай гэрлэсэн болохоор... дахиад ийм юм болохгүй.
Чао: баярлалаа.
Фу: Би Зэн туслахад хэлээд хамгийн сайн дизайны сургуультай холбоо барья. Маргаашнаас хичээлдээ явж болно.
Чао: Дизайны сургууль... Хэрэггүй ээ. Эмээ та хоёр надад сайн байдаг шд. Одоо би ажил хийгээд надад өгсөн сүйн бэлэгний мөнгийг төлөхийг хүсч байна.
Фу: Авъяастай хүнд ямар ч саад саад болдоггүй. Сургууль жил болгон тэтгэлэг зарладаг. Тэтгэлгийн тэмцээнд шалгарч чадвал 500мянган юаний шагналтай.
Чао: Гэхдээ, би гаргүй болохоор...
Фу: Фу Яншэний эмэгтэйд боломжгүй юм гэж байхгүй. Энэ утсыг хэрэглэж бай. Дуугаар удирдаад надтай холбогдож болно. Дахиад өнөөдрийнх шиг явдал гарах ёсгүй.
Чао: Яншэн, баярлалаа. Би урмыг чинь хугалахгүй ээ.
***************
Эм: Чианчиан, чи сая юу гэсэн бэ? Чиний эгч Лин Жу арь тосгоны тахир дутуу хүнд дээрэлхүүлсэн гэсэн үү?
ч: Тийм ээ. Хоёр гаргүй эм. Надтай таардаг юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Чао: Чао Шиниан, хиймэл гартай болохоор чамайг анзаарахгүй.
Эм: хар даа. Шанелийн сүүлийн үеийн загвар өмсчихсөн байна. Тавхан ширхэгийг үйлдвэрлэсэн гэсэн.
Ч: би Хайчэний баян айлын авхай нартай бүгдтэй нь уулзаж байсан. яагаад хараагүй байдаг билээ?
Эм : Хөөе. Нэг баян айлын нууц хүүхэд байх. Танилцаад авъя.
Ч: Сайн уу. Намайг Лин Чианчиан гэдэг. Чи аль айлын охин бэ? Хоёулаа найзууд болъё.
Чао: Сайн уу. Намайг Чао Шиниан гэдэг.
Ч: Юу вэ? Намайг дорд үзээд байгаа юм уу? Юу вэ?
Эм: хиймэл гар байна.
Эм: Чианчиан түрүүн гаргүй хүн Фу Яншэнийг уруу татсан гээд байсан... энэ юм биш үү?
Чао: худлаа ярихаа боль. Фу Яншэн миний нөхөр.
Ч: муу өлөгчин. Манай хүргэн ахыг булаасан хүн чи байх нь ээ. Амыг чинь ураад өгье л дөө.
*************
Фу: Яагаад гэнэтхэн бачуураад байна аа? Арай... Шиниан зүгээр байгаа?
Т: Захирал аа, баларлаа. Том хэрэг мандаж.
Фу: Яасан?
Т: манай Ван овогттой хамтарч хийж байгаа ажилд том асуудал гарч.
Фу:Очиж харъя.
Т: За. Явъя.
Чао: дахиад хэлье. Фу Яншэн бид хоёр хуулийн дагуу гэрлэсэн. Чиний эгч Лин Жу арь өөрийнхөө дураар ярьж байгаа юм. Фу Яншэнээс зүүгдээд... нууц амраг нь болохыг хүссэн болохоос. Яагаад намайг дээрэлхээд байгаа юм?
Ч: Хараал ид, дургүй хүрчихлээ. Миний эгчийг юу юу гэнэ вэ?
Эм: Чианчиан. Өөрийгөө зовоох хэрэггүй. Ийм хэрэггүй амьтад зовж байж л өөрийнхөө хэн болохыг ойлгодог юм.
Чао: Та нар яах гээ вэ? Та нар яах гээ вэ? Намайг тавь. Тавиач. Би та нартай муудалцах гэж ирээгүй. Би юм сурахаар ирсэн.
Ч: юм сурна аа? Чао Шиниан. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Бид нартай нэг сургуульд сурч чадна гэж бодоо юу? Байж байгаагаа хар даа, гар ч байхгүй. Өрвөлзөөд өт шиг харагдахгүй байна уу?
Эм: Энэ өтийг хурдан жорлонд хий. Гэр рүү нь явуулъя.
Чао: Яах гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм? боль. Намайг тавь. Тавь гэж байна.
Ч: Эгч ээ, би сүйт залууг чинь хулгайлсан хүнийг олчихлоо. Өнөөдөр би өшөөг чинь авч өгнө өө.
*****************
Чао: Яах гээд байгаа юм? та нар хүнийг хууль бусаар хорьж байна. Хууль зөрчиж байна. Би багшид хэлнэ шүү.
Ч: Багшид хэлнэ ээ? Тэнгэрийн хаан байсан ч чамд туслахгүй. Эгчээс хариу ирчихэж. Мэдсэн юм аа. Гаргүй юм байж Фу захирлаас зүүгдээд байгаа амьтан мөн байна. Баранд ажилладаг байсан гэж байна. Тэндээс л эрчүүдийг урхидах арга сурсан байлгүй.
Эм: тэр өмссөн хувцасыг нь хар даа. өдөөн хатгасан.
Эм: юбка нь ямар богинохон юм. эрчүүдийг урхидах гэж өмсдөгөөс зайлахгүй.
Чао: Би тийм хүн биш. Аавын маань бие муу байсан болохоор би мөнгө олох гэж баранд ажилласан юм.
Ч: Зөрүүдлээд л байна уу. Яншан ах чиний өрөвдөлтэй царайнд хууртсан байлгүй. Наашаа өгөөдөх, сайн сургаад өгье.
Чао: намайг тавь. Тавиач дээ. Намайг тавь... үгүй ээ...
Ч: сайн ярьдаг байх аа. Эрчүүдийн яаж урхиддагаа хэл л дээ.
Эм: Тэр хөдөлж байгааг нь хар л даа. эр хүн хүсээд байгаа юм биш үү?
Эм: Юугаа хүлээсэн юм. хурдан зургийг нь ав. Дараа нь Хайчэний цахим сүлжээнүүдээр тавьчих. Эрчүүд бүгд хараг.
Чао: Тэнгэр та нарыг харж байгаа. Та нар үйлийн үрээ эдэлнэ дээ.
Ч: Зөрүүдэлсээр л байх шив. Амыг чинь түлээд өгье л дөө. Хэлгүй болгоод өгье.
Чао: Үгүй ээ. Үгүй ээ.
*************
Ч: Зөрүүдэлсээр л байх шив. Амыг чинь түлээд өгье л дөө. Хэлгүй болгоод өгье.
Чао: Үгүй ээ. Үгүй ээ.
Ч: Сайн барьж бай.
Чао: намайг тавь...
Фу: энэ утсыг аваад яв. Хэрэг гарвал дуугаар удирдаж болно.
Чао: Сири, Фу Яншэн руу залга.
Эм: Баларлаа. Дуу хоолойгоор залгаж байна.
Эм: Залгаж байна.
Эр: Фу захирал аа, ашгүй дээ. Асуудлаа шийдчихлээ.
Эр: Таны ачаар Ван овогтын төсөл хэрэгжиж болохоор боллоо.
Ч: Юугаа харсан юм? хурдан утсыг нь таслаач.
Эм: Өгөөдөх.
Чао: Яншэн, туслаарай. Яншэн, туслаарай. Яншэн, туслаарай. Яншэн, туслаарай.
Фу: Үгүй ээ. Хурдан явъя.
Бүгд: Фу захирал аа.
Ч: Муу өөдгүй эм. Яншэн ахыг дуудна гэнэ ээ? Сайн сонс, Яншэн ах чамд хууртсан байсан ч... чам шиг хог новшоос уйдахаараа гаргаад хаях юм чинь.
Эм: Тийм ээ. Фу захирал шиг том компаний захирал хүн завгүй байгаа. Чам шиг амьтныг тоож ирэхгүй.
Чао: Хэрэг гарвал намайг залгаарай гэсэн. Заавал намайг авахаар ирнэ. Би итгэж байна.
Эм: гарч байхгүй хэрэггүй амьтан. Хоосон мөрөөдөж байх шив.
Эм: Чианчиан. Энэ өтгөрүүлсэн давсны уусмал. Жинхнээсээ өвдөж байж л өвдөлт гэж юу байдгийг ойлгоно. Тэгж байж л хэн гэдгээ ойлгож, баян айлын эхнэр болох гэж зөрүүдлэхээ болих байлгүй.
Ч: тэгвэл шархан дээр нь асгаад өгье. Сүйт залуугаа алдаад миний эгч яаж зовсныг ойлгох байлгүй.
Фу: Юу хийгээд байгаа юм?
Чао: Яншэн...
Лиу: Юу хийгээд байгаа юм?
Ч: Лиу багш. Яагаад энд байдаг билээ?
Чао: Багш аа. Ашгүй та хүрээд ирлээ.Би шинээр ирсэн оюутан. Лин Чианчиан хаанаас юу сонссоныг мэдэхгүй. Эд нар намайг дээрэлхээд байна.
Ч: багш аа. Тэрний ярихыг сонсох хэрэггүй. Манай хүргэн ахыг урхидсан амьтан.
Эм эм: Тийм ээ.
Ч: Би зүгээр л сургамж өгч байгаа юм.
Лиу: Лин Жу арийн сүйт залууг урхидсан гэсэн үү? манай хотын хамгийн баян, хамгийн хүчирхэг Фу захирлыг уу?
Ч: Тийм ээ.
Лиу: за яах вэ. Би иймэрхүү амьтдыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг. Дизайны сургуульд ийм ичгүүргүй амьтад байх ёсгүй.
Чао: Тийм биш ээ. Намайг гүтгэж байна.
Лиу: Гүтгэсэн? Ийм олон хүн чамайг буруутгаж байна. Эд нар бүгдээрээ нийлээд хуйвалдаж байгаад гүтгэсэн гэх гээ юу?
Чао: Тийм. Намайг зүгээр байхад дээрэлхээд байна.
Лиу: Шалтаг тооцож байх шив. Буруу юм хийсэн бол шийтгэлээ хүлээх ёстой. Хурдан уучлалт гуй.
Чао: би буруу юм хийгээгүй. Яагаад уучлалт гуйх ёстой юм? хүмүүс буруу юм хийсэн гэвэл... миний буруу болчихдог юм уу? Багш хүн байж, хүн болгонд ижил тэгш хандах ёстой байтал... нийлээд намайг дээрэлхэж байдаг. Багш хүн ийм байдаг юм уу?
Лиу: Амаа тат. Сайн сонс. Бүгд чиний буруу гэж байхад... чиний буруу байж таараа. Яагаад өөр хүн дээрэлхэхгүй байгаа юм?
Чао: Надад итгэхгүй байгаа бол би захирал дээр очино. Захирал чинь итгэхгүй бол боловсролын яаманд очино. Хайчэнд юмны учир мэддэг хүн байх л ёстой.
Эм: Хөөе.
Бүгд: Фу захирал аа.
Фу: Эзэгтэйг хайж ол.
****************
Т: Фу захирал аа, яасан бэ?
Фу: Юу ч биш. Хурдан эзэгтэйг хайж ол.
Эм: муу өөдгүй эм. Зугтана гэнэ ээ. Чамайг болгоод өгье л дөө. Явъя.
Лиу: намайг сулла. Фу Яншэн сургууль дээр ирчихсэн. Намайг ингэснийг чинь мэдэх юм бол... та нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Ч: хар даа. мөрөөдөж дуусаагүй л байна.
Лиу: Чианчиан,... зураг зурж сурах гэж ирсэн хүн. Тэрэнд урлаг гэж юу байдгийг мэдрүүлээд өг. Нүцгэн модел болго.
Чао: Юу? Би энд сурахаар ирсэн. Та нарын зугаа болох гэж ирээгүй.
Ч: харин ч бид нар шиг ирээдүйн мастеруудтай нэг ангид байгаадаа баярла. Нэр төрийн хэрэг гэж бод. Хүнд талархаж сур. Багш аа, гаргүй юм чинь... гаргүй венус болговол ямар вэ?
Эм: Гэхдээ Венус Дэ Мило дээгүүрээ нүцгэн байдаг шдээ. Тэгвэл... амархан юм байна.
Ч: хувцасыг нь тайлчихвал болох юм биш үү?
Чао: Үгүй ээ. Үгүй ээ. Боль. Гараа тат. Надад битгий хүр.
Ч: Сайн сонс. Урлагт өөрийгөө зориулах гэж ирчихээд... чам шиг амьтан урлагт өөрөөр яаж хувь нэмрээ оруулах юм? харин ч бид нарт тусалж байгаадаа баярла. Хазна гэнэ ээ? Та нар хурдан хувцсыг нь тайл.
Чао: Намайг тавь... тавь гэж байна... Яншэн. Яншэн.
Ч: Хүргэн ахын нэрийг дуудна гэнэ ээ? Хоолойгоо хаттал орилсон ч чамайг ирж аврахгүй. Аманд нь юм чих.
Фу: больцогоо! больцогоо! Битгий ай. Би ирчихлээ.
Чао: Яншэн. Чамайг ирнэ гэж мэдэж байсан юм.
Эм: Фу захирал. Үнэхээр хүрээд ирж. Энэ мууд ийм сайн хандаж байдаг.
Эм: Арай... энэнд үнэхээр сайн юм биш биз дээ?
Ч: Дэмий юм ярихаа боль. Яншэн ах миний хүргэн ах. Манай эгчид хайртай. Яншэн ах аа. Наадахдаа өлөгчиндөө битгий хүр. Миний эгч таны сүйт бүсгүй. Өөр эмэгтэйтэй ийм дотно байгаа чинь... миний эгчийг араар нь тавьж байгаа гэсэн үг.
Фу: Өлөгчин гэнэ ээ?
Ч: Тийм. Хүний эрийг булаадаг ийм өөдгүй өлөгчин.
Фу: Дахиад хэлчихье. Чао Шиниан, Фу Яншэн миний эхнэр. Тэрнийг үл хүндэтгэж байгаа бол манай Фу овогтыг үл хүндэтгэж байгаа хэрэг.
Эм: Юу? Фу захирал Чао Шинианыг эхнэрээ гээд хэлчихлээ.
Эм: хэрвээ энэ үнэн бол Лин эгч худлаа хэлж байсан байна шд.
Чао: байн байн олон хүний өмнө миний хэн гэдгийг хэлсээр байтал… би ч гэсэн чамайг надад сайн гэж буруугаар ойлгохоор байна.
Ч: Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Яншэн ах аа... та ийм гаргүй мангастай гэрлэх хүн биш. Тэрэнтэй үнэхээр гэрлэх юм бол Хайчэний элэг доог болно.
Эм: Тийм ээ, Фу захирал аа. Яаж ч бодсон Лин овог бол Хайчэний баяуудын нэг. Лин Жу арь та хоёр яг тохирно. Чао Шинианд таны гутлыг ч арчих эрх байхгүй. Тоглохоо боль л доо.
Фу: Айж ичихийг ч мэдэхгүй. Миний эхнэрийг ахин дахин дорд үзэж байдаг. Намайг тоглож байна гэсэн үү? Зэн туслах.
Т: байна.
Фу: хурдан залгаад Ли овогтын компанийг нь дампууруулна гэж хэл.
Эм: Юу?
Т: Хайчэний Ли компанийг яг одоо дампууруул.
Эм: Би…
Эр: Чи, юу хийгээд байгаа юм? Фу захирлыг яаж уурлуулсан юм? Манай компани дампуурчихлаа.
Эм: Фу захирал аа. Миний буруу. Манай компанийг үлдээчих л дээ.
Фу: та нар миний эхнэрээс уучлалт гуй. Үгүй бол танай Жан, Ван, Чэн компаниуд бүгд дампуурна гэж мэд.
Эм: Фу эзэгтэй. Фу эзэгтэй. Өршөө. Бид нарын буруу. Бид нарыг уучилчих л даа.
Эм2: Энийг бүгдийг нь Лин Чианчиан санаачилсан. Бид нар буруугүй.
Эм: Тийм ээ. Бүгд Лин Чианчианы хийсэн хэрэг. Тэр л Фу эзэгтэйг нууц амраг, хүний нөхөр булаасан гэж цуу яриа тараасан.
Эм: Чамаас болж манайх дампуурчихлаа. Чамайг ална даа.
Эм: Яг зөв. Энэ байгаагүй бол бид нар ингэхгүй л байсан.
Эм: Сайн сургаад өг. Фу захирал, Фу эзэгтэй хоёр уучилж магадгүй.
Ч: миний хамар… Яншэн ах аа. Намайг өрөвдөөч дээ. Фу эзэгтэй. Фу эзэгтэй. Миний буруу. Чамайг жинхэнэ Фу эзэгтэй гэж зөвшөөрье. Миний эгч буруу бодож байж. Чамайг хүний гэр бүл үймүүлдэг, өөдгүй амьтан гэсэн болохоор л… намайг уучилчих л даа.
Чао: Лин Чианчиан. Хэнийх нь зөв бурууг мэдэхгүй байж хүнийг дээрэлхэж байхдаа чи намайг уучилсан уу?
Ч: Би…
Чао: чиний уучлалыг хүлээж авахгүй. Алдаа гаргасан бол шийтгэлээ өөрөө хүлээ. Яншэн, баян айлын авхай нар анх удаа хүн дээрэлхээгүй байх.
Фу: Зэн туслах, эзэгтэйн хэлснээр хий. Эд нарын юу хийснийг бүгдийг нь судал. Бүгдийг нь хуулийн дагуу шийтгэ. Шоронд ялзарч байг.
Ч: Үгүй ээ. Яншэн ах аа. Манай Лин овогтынх Хайчэнд алдартай. Та ингэж болохгүй биз дээ.
Фу: Танай Лин овогтоос хэн айх юм. Хурдан аваад яв.
Ч: Яншэн ах аа.
Эм: Үгүй ээ. Бид нар дутах гачигдах юмгүй өссөн. Шоронд орох юм бол тэсэхгүй. Бид нарыг уучилчих л даа. Фу захирал аа.
Фу: Чи…
Лиу: Фу захирал аа, би сохор байж. Фу эзэгтэй, намайг өршөө. Би танд зураг зурахыг зааж өгье.
Чао: Чам шиг хүн багш байх эрхгүй. Багш гэсэн мэргэжлийг доромжилж байгаа хэрэг.
Фу: Энийг Хайчэнаас хөөж явуул.
Лиу: Үгүй ээ. Фу захирал аа. Фу захирал аа, миний буруу.
Фу: Зүгээр үү?
Чао: Зүгээр ээ.
Фу: Фу эзэгтэй. Гэртээ харья. Дахиад чамайг дээрэлхэхийг хэнд ч зөвшөөрөхгүй.
******************
Аав: Хөөх. Элит сургуулийн хүмүүс ч өгөөмөр юм аа. 20мянган юаний ногоо зарчихлаа шүү дээ.
Ээж: Шиниан гэдэг хэрэггүй амьтнаас 200мянгыг авчихсан. Манай Зичиан хүнтэй суух мөнгөтэй боллоо.
Аав: хэрэггүй амьтан...
Ээж: Юу гэнэ ээ? Тэр муу Чао Шинианыг харсан юм биш биз? Хаана байна?
Аав: сая тэр машин дотор байсан. Нэг эрэгтэй хүнд тэврүүлчихсэн байсан.
Ээж: Юу? Тэр муу золиг. Гаргүй юм байж эр хүн уруу татаж байдаг. Хотын эрчүүдийг ийм юманд дуртай гэж мэдээгүй юм байна.
Аав: Харин тийм. Хөөе. Саяны машин их үнэтэй байх аа. Хэдэн саяын үнэтэй машин байх. Чи бид хоёр ногоо зарах гэж зовж байхад. Тэрний байгааг хар. Хотод тансаг амьдарч байна шд. Байгаа газрыг нь олж очоод... ахиухан юм салгаж авах хэрэгтэй.
*****************
Эмээ: Юу болоод байна аа? Сургууль руу яваагүй билүү? Яагаад ингээд шархадчихдаг байна аа?
Т: эзэгтэй, залуу эзэгтэй сургууль дээрээ хүмүүст дээрэлхүүлээд...
Эмээ: Юу?
Фу: Эмийн сан.
Эмээ: Яншэн, чи хэлээдэх. Ингэхэд юу болоод байгаа юм?
Фу: Лин Жу арийн дүү, Лин Чианчиан. Нианниантай нэг ангид сурах юм байна. Лин Жу арийн явуулгаар... юуг нь мэдэхгүй байж Нианианыг дээрэлхсэн байна.
Эмээ: Тэвчих арга алга. Манай Фу овгийн бэрийг дээрэлхэж байдаг. Бид нарыг хүн гэж бодохгүй байна.
Чао: Эмээ. Уурлах хэрэггүй. Яншэн тэд нарыг сайн сургаад өгсөн.
Эмээ: тэгсэн ч гэсэн. Нианниан. Чи хангалттай зовлоо. Манай Фу овог чамайг хамгаалах ёстой. Хүнийг дорд үздэг тийм хүмүүст Фу овогтын хүнд гар хүрч болохгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Зэн туслах.
Т: Эзэгтэй, байна.
Эмээ: сайн сонс. Арав хоногийн дараа манай Фу овогт Хайчэнд урд өмнө байгаагүй том хурим хийнэ. Элбэг хангалуун хурим хийж, Фу овогтынх хэн болохыг харуулъя.
Чао: эмээ, том хурим хийх хэрэггүй. Тэгээд ч зөндөө их мөнгө орно. Яншэн та хоёр надад сайн байдаг шдээ. Хурим хийх хэрэггүй ээ.
Эмээ: Охин минь. Эмээ нь энэ удаа хайхрамжгүй байж. Яншэн та хоёр гэрлэсэн болохоор эмээ нь баярлаад зарлаж, хүмүүст мэдэгдэхээ мартчихсан байна. Чи бол манай Фу овогтын албан ёсоор авч суусан эхнэр. Тэрнээс болоод л хүмүүс ингэж чамайг үл тоомсорлож байгаа юм.
Фу: Сандрах хэрэггүй. Эмээгийн үгэнд ороход болно. Фу Яншэний эхнэр энэ зэргийн байх ёстой.
Чао: Баярлалаа, эмээ. Баярлалаа, Яншэн.
Эмээ: юун Яншэн бэ? Миний нөхөр гэж дууд.
Фу: Фу эзэгтэй, би дахиад чамайг яасан ч зовоохгүй.
*****************
Чао: Яншэн. Яншэн.
Жу: гаргүй мангас. Фу Яншэнтэй гэрлэнэ гэнэ ээ. Сайн сонс. Ганцхан би л Яншэн эхнэр болох ёстой. Хуримын хувцасыг нь тайлаад аваад ир, би өмсөнө.
Чао: Үгүй ээ. Үгүй ээ.
Жу: Харав уу. Энэ хувцас… надад яг таарч байна. Харин чи… Яншэн дэргэд байх эрхгүй, тэнэмэл нохой. Сэжиг хүрэм амьтан.
Ч: ийм хүн яах гэж амьдрдагийг ойлгохгүй юм. Би байсан бол аль хэдийн үхчихсэн байгаа.
Чао: Үгүй ээ. Үгүй ээ. Наадах чинь миний хуримын даашинз. Болохгүй ээ. Болохгүй ээ.
Фу: Би энд байна. Хар дарсан байх.
Чао: Намайг сахиж байсан юм уу?
Фу: Тийм. Сүүлийн үед олон юм болсон болохоор чамд санаа зовоод… өнөөдөр би харж байх болохоор… хурдан унтаж амар.
Чао: Хэрэггүй ээ. Маргааш компаний ажилтай шдээ. Надаас болж ажлаа хойшлуулж болохгүй. Би төвөг удмааргүй байна.
Фу: Эхнэрээ халамжилж байхад юу нь төвөгтэй байх вэ дээ. Эмээ хүмүүст хурим бэлд гээд хэлчихсэн. Чиний биеийг сайжрахаар хоёулаа хуримаа хийе. Эртхэн амар. Би ойрхон байж байя.
Чао: Чао Шиниан, чи юу хүссэн юм? Юу гэж чамайг үнсэх вэ дээ? Тэрний хувьд чи эмээгийнх нь хүчээр гэрлүүлсэн эмэгтэй. Эрт орой хэзээ нэгэн цагт салж л таараа.
**************
Эмээ: Шиниан. Энэ манай бас гадаадын шилдэг дизайнеруудын хийсэн хуримын даашинзнууд. Хамгийн сайхан даашинзнууд. Сайн хар даа. таалагдаж байна уу?
Т: залуу эзэгтэй, энийг хар даа. Энэ Италийн хааны ордны дизайнерын хийсэн даашинз. Хормой нь хэдэн мянган ягаан өнгийн алмазаар чимэглэсэн байгаа. Гэрэлд гялалзаад их гоё харагдана.
Чао: гоё даашинз байна. Таван сая аа? Яншэн, эмээ, хэтэрхий үнэтэй юм байна.
Фу: Дараагийнхыг нь харуул.
Т: Энэ даашинз… шанелийн шилдэг дизайнер Меригийн өөрөө хийсэн бүтээл. Цагаан сувдаар чимэглэсэн. Сувдыг нь Номхон далайн өмнөд хэсгийн хар сувднаас гаргаж авсан. Хорвоод ганцхан байгаа эд.
Чао: арван сая аа? Хэрэггүй ээ, хэрэггүй. Хэтэрхий үнэтэй юм байна.
Фу: Дараагийнх нь.
Т: Эзэгтэй, та сонголт сайтай юм аа. Энэ бүр ч сайхан даашинз. 200жилийн өмнө Европын ихэс дээдсийн өмсөж байсан даашинз. Энэ даашинзыг алтан утсаар оёсон. Хамгийн сүүлд энэ даашинзыг Английн хатан хаан өмсөж байсан.
Чао: үнэ нь 300сая гэнэ ээ? Яншэн, эмээ. Хуримын даашинзыг ганц л өдөр өмсөнө. Ийм үнэтэй даашинз авах хэрэггүй. Би Пиндуодуогоос захиалаад авчихъя. Сайхан харагддаг мөртлөө, хямдхан. 7хоногийн дотор бол буцаасан ч болно.
Эмээ: Яалаа гэж болдог юм? Фу овогтын бэр байж... хурим тансаг болох ёстой. Ингэе... чи сонгож чадахгүй байгаа бол Зэн туслах аа, бүгдийг нь авчих.
Т: за.
Фу: Хурим эмэгтэй хүний хувьд их чухал үйл явдал. Зөрүүдлэх хэрэггүй, эмээгийн хэлснээр хий. Бүгдийг нь ав.
Т: Залуу эзэгтэй, энийг хар даа. эд нарыг эзэгтэй танд зориулж сонгосон юм. бүгд хорвоод хосгүй гоёл чимэглэлүүд. Хар даа, аль нь таалагдаж байна.
Чао: Эмээ. Хэрэггүй ээ. Шианюуд иймэрхүү хямдхан зүүлтнүүд зөндөө байгаа. 9юаниар бүр үнэгүй хүргээд өгчихнө. Тэгээд ч шигтгээ нь илүү том, илүү гялалздаг.
Эмээ: Энэ золиг тоглож байгааг нь. Манай Фу овогтын хүн хуурамч юм зүүж яаж болдог юм? би эд нарыг харсан. Бүгд гоё юм байна лээ. Бүгдийг нь ав.
Т: Мэдлээ, эзэгтэй.
Чао: би энийг хэзээ зүүх вэ дээ.
Эмээ: охин минь. Фу овогтын бэрд иймхэн зүүлт чимэг юу ч биш. Эмээ нь чамд өдөр болгон шинийг зүүлгэмээр байна.
Фу: Эмээгийн өгч байгаа бэлэг. Авчих л даа.
Чао: Тэг... эмээ, Яншэн, би утсаар яриадахъя. Байна уу, ээж ээ.
Ээж: Муу золиг. Яагаад утсаа авахгүй удаад байгаа юм? аавын чинь бие муудаад байна. Хурдан мөнгө авчирч өг.
Чао: юу? Юу? Эмч аавыг эдгэчихсэн гэсэн биз дээ? Эмч эдгэчихсэн гэсэн биз дээ? 200мянга байхад болно гэсэн. Яагаад дахиад өвдчихсөн юм бэ?
Ээж: Олон юм ярихаа боль. Хурдан ир. Үгүй бол аавынхаа цогцосыг харна гэж мэд. Энэ хавийн хүмүүс чамайг ачлалгүй гэж хэлэх байлгүй. Хн...
Чао: байна уу? Байна уу?
Эмээ: Шиниан, яасан? Ямар нэг юм болоо юу?
Фу: Царай чинь сайнгүй байна. Бие чинь өвдөөгүй биз?
Чао: Үгүй ээ. Гэртээ удаан амарчихлаа. Гадуур гарч алхмаар байна.
Фу: за. Би машин бэлдээдэхье. Жолооч...
Чао: Зүгээр ээ. Би ганцаараа алхмаар байна. Удахгүй хүрээд ирнэ.
Фу: ганцаараа явж болохгүй. Тэгвэл ядаж жолооч аваад яв.
Чао: Төвөг удах хэрэггүй ээ. Бид хоёр гэрлэсэн ч гэсэн, би жаахан ганцаараа баймаар байна.
Фу: За яах вэ. Ямар нэг юм болох юм бол шууд хэлээрэй.
Чао: За.
Эмээ: Яншэн. Манайх хэзээнээсээ ёс заншлаа дагасаар ирсэн. Шиниан та хоёр гэрлээд удчихлаа. Тэгээд ч хуримаа хийх гээд бэлдээд эхэлчихлээ. Чи аав ээж хоёр дээр нь очих хэрэгтэй шүү.
Фу: За, эмээ. Би сүйн бэлгээ бэлдээд, удахгүй очино оо.
Эмээ: Зөв дөө.
****************
Чао: Яншэнтай гэрлэлтээ бүртгүүлчихсэн болохоор аав, ээж хоёрт хэлэх хэрэгтэй. Ээж ээ.
Ээж: Хүн чанаргүй амьтан. Аав чинь ухаангүй болчихоод байхад дуудахгүй л бол ирэхгүй юм аа. Талархаж мэддэггүй амьтан.
Чао: Ээж ээ. Ах аа. Аав яагаад гэнэтхэн бие нь муудчихсан юм бэ?
Ээж: эмч, бие нь дахиад хэзээ ч муудаж магадгүй гэсэн. Одоо 500мянга... үгүй ээ... нэг сая юань байж байж аавыг чинь эмчилнэ гэсэн.
Чао: Сая гэнэ ээ?
Ах: Тийм ээ. Чи хотод ийм удаан амьдарч байж мөнгө олсон байлгүй дээ. Хурдан мөнгөө өг.
Чао: Надад ямар ч мөнгө байхгүй шдээ.
Ээж: байхгүй ээ. Би хэд хоногийн өмнө хот орсон. Чамайг баян эрт тэврүүлээд, үнэтэй машинд суугаад явж байхыг би өөрийнхөө нүдээр харсан.
Чао: Ээж ээ. Та харсан юм уу. Өнөөдөр миний ирсэн шалтгаан бол та нарт хэлэх гээд... тэр хүн бид хоёр...
Ээж: бурхан минь. Хотын эрчүүдийг ийм юм сонирхдог гэж би үнэхээр бодсонгүй. Чам шиг гаргүй амьтныг сонирхож л байдаг. Эртээд өгсөн 200мянгаа чи тэрэнтэй унтаж олсон уу? Тийм байж бас мөнгөгүй гэчихжээ. Хурдан мөнгөө өгөөдөх.
Чао: Ээж ээ. Надад мөнгө байхгүй ээ. Тэр 200мянгыг чинь би өрийн бичиг бичиж байж зээлсэн юм.
Ах: Ээж ээ. Хар л даа. хотын эрчүүдийн зугаа болоод, одоо бүр гадны хүмүүстэй нийлдэг болж. Хүнтэй суусан охин хүүхэд асгасан устай адил гэдэг үнэн мю байна. Ийм охид талархаж мэдэхгүй, сургаад ч үгэнд орохгүй.
Ээж: За яах вэ. Чи тэгж л бай. Их том болжээ. Хотод тансаг амьдраад. Эцэг чинь ийм болчихоод байхад ч тоохгүй. Өнөөдөр чамайг би зодоод алчихъя л даа.
Аав: Хөөе. Өвдөж байна шдээ. Ёоёоёо... өвдөж байна. Намайг алах чинь дутаа юу?
Чао: Аав аа? Таныг ухаангүй байгаа гэсэн биз дээ? Яагаад гэнэтхэн ухаан орчихов оо?
Аав: Тийм ээ, тийм тийм. Би би ухаангүй байгаа. Би... сая гэнэтхэн... гэнэтхэн ухаан орчихлоо... энийг хар даа.
Ах: Тийм байна. Энийг л ид шид гэх байх.
Ээж: муу өөдгүй хог. Юугаа хийгээд зогсоод байгаа юм? аав чинь сэрсэн ч гэсэн биеийг нь сувилахад нэг сая хэрэгтэй. Хурдан өгөөдөх.
Чао: Та нар надад худлаа хэлж байсан юм уу? Намайг мөнгө олдог машин гэж бодоод байгаа юм уу?
Ах: Худлаа яриа л биз. Аав, ээж хоёр чамайг хичнээн олон жил өсгөсөн билээ дээ. Нөхөн төлбөр авах эрхтэй биз дээ?
Чао: Нөхөн төлбөр өө? Таныг өвдсөн гээд би гэрээсээ хол ажил хийх гэж хичнээн зовж байгааг та мэдэх үү? Та нарт өрөвдөх сэтгэл байна уу?
Ээж: Золиг минь. Гадуур тэнэж ирчихээд... өрөвдөлтэй царай гаргаад... өнөөдөр ахыгаа хүнтэй суулгах нэг сая юань өгөхгүй юм бол... чамайг нөгөө Ли Гуангунд аваачиж өгнө гэж мэд.
Чао: Юу гэнэ ээ? Та нар намайг ингэх гэж дуудсан юм уу? Намайг хүчээр хүнтэй суулгах гэж үү? Аав аа. Ээж ээ. Бид хоёр хоёулаа та хёорын хүүхэд. Яагаад хар бага байхын намайг тийм хүнтэй суулгах гээд байдаг юм бэ? Нэг бол байнга зодож, загнаж байдаг. Тийм л хэрэггүй байсан юм бол яах гэж намайг гаргасан юм?
Аав: бид нар чамайг гаргасан гэж бодоо юу? Чамайг төмс шиг замын хажуугаас олсон юм.
Чао: Юу гэнэ ээ?
Ээж: Ханиа. Олон юм яриад нэмэргүй. Хурдан хүлээд, Ли овогтынд аваачаад өгчихье. Өнөөдөр энэ хэргийг нэгмөсөн шийдчихье.
Чао: Би гэрлэхгүй. Би аль хэдийн гэрлэчихсэн.
Аав: Юу гэнэ ээ? Миний халаасанд гэрлэлтийн баталгаа байгаа. Итгэхгүй байвал өөрөө аваад хар.
Ээж: Түй. Чам шиг амьтан... гар ч байхгүй... ямар эр хүн авч суудаг юм?
Аав: Ли Гуангун тэр золиг... эхнэр олж чаддаг байсан бол чиний гэдсийг хүүхэдтэй болох гэж ашиглахгүй байсан юм.
Чао: Миний хэлсэн үнэн.
Аав: Фу Яншэн. Өнөөг айхтар баян хүн байна. Фу захирал.
Ээж: Чи... чи үнэхээр байн нөхөртэй болсон юм уу? Фу захирал уу?
***************
Ээж: Чи... чи үнэхээр байн нөхөртэй болсон юм уу? Фу захирал уу?
Чао: Бас Яншэн удахгүй хуримаа хийнэ гэсэн. Тийм болохоор би та хэдэд хэлэх гэж ирсэн юм.
Аав: муу өөдгүй эм. Хотод очоод удаагүй байж... бид нарыг тэнэг гэж бодоо юу? Хуурамч баталгаа авчихчихаад хуурч байх шив.
Чао: Тийм биш ээ. Энэ Яншэн бид хоёрын гэрлэлтийн баталгаа.
Ах: Хөөе. Худлаа хэлэх юм бол... ядаж бичиг баримтаа итгэхээр юм авчраач. Фу Яншэн. Хотын тэргүүн баяны нэр байна. Тийм хүн чамайг яаж тоодог юм?
Ээж: Яг үнэн. Гар ч байхгүй юм байж Фу Яншэнтэй гэрлэнэ гэж мөрөөдөж байдаг. Сайн хар. Битгий мөрөөд...
Чао: Ээж ээ. Яншэн бид хоёрын гэрлэлтийн баталгаа. Битгий ур л даа.
Ээж: чи Фу Яншэнтэй гэрлэсэн бол би хатан хаан байна.
Аав: Юугаа хийсэн юм бэ? Хурдан хүлээдэх. Хурдан Ли Гуангунд аваачиж өгье. Эр хүнээр дутаад байгаа биз дээ? Өнөө шөнийг нөхөртэйгөө өнгөрөөхгүй юу...
Т: Фу захирал аа. Энэ залуу эзэгтэйн амьдардаг Чинхэ тосгон.
Фу: Хурдан. Чаогийнд очиж сүйн бэлгээ өгье.
*************
Чао: Та нар... хүн барьцаалж байна. Хууль зөрчиж байна. Би Фу Яншэний эхнэр.
Аав: чи... дуугүй бай. Томоотой бай, мэдэв үү? Удахгүй нөхөр чинь ирнэ.
Ах: Тэр...
Г: Хөөх...
Аав: Хөөе. Мөнгөө.
Г: 300мянга. Бүтэн байгаа. Ийм хөөрхөн байсан юм уу. Гаргүй юм байна шдээ. Яаж болох юм?
Аав: Ли, гараар ядаг юм? гэдэс нь байхад л болно. Хүүхдийг чинь л гаргаж байвал болоо шд. Арван бондгор хүү төрүүлэхэд л болно.
Г: Таны хэлдэг зөв.
Ээж. Болно оо болно. Хурдан хөдөлцөгөөе. Хуримын шөнө оройтлоо. Аан.хурдан хурдан хурдан.
Чао: ээж ээ. Аав аа. Намайг битгий зар л даа.
Г: хонгор минь, би чамд сайн байна аа.
Чао: Яах гээд байгаа юм?
Г: муу өлөгчин хазна гэнэ ээ. Өнөө шөнө чамд нөхөр гэж юу байдгийг үзүүлээд өгнө өө.
Чао: Туслаарай. Туслаарай.
Фу: боль.
****************
Фу: боль.
Чао: Туслаарай... туслаарай. Надад битгий хүр. Битгий хүр. Цаашаа...
Фу: Шиниан. Шиниан. Хар даа. би байна. Би байна. Би байна.
Чао: Яншэн. Яншэн.
Фу: уучлаарай. Уучлаарай. Би оройтчихлоо.
Г: хэн бэ? Яагаад миний эхнэрт гар хүрээд байгаа юм? холдооч. Ёоёоёо...
Ээж: Та нар хэн юм? хүний гэрт дураараа ороод. Яагаад хүн зодоод байгаа юм? итгэнэ үү байна уу, би цагдаа дуудчихна шүү.
Фу: Гэгээн цагаан өдрөөр миний эхнэрээр оролдож байдаг. Та нар л шоронд байвал таарна.
Аав: Юу гэнэ ээ? Энэ хэрэггүй амьтан чиний эхнэр гэсэн үү?
Чао: Яншэн. Би гэрлэчихсэн гэж хэлсэн ч... надад итгэхгүй байна. Миний гэрлэлтийн баталгааг урчихсан.
Фу: Урсан? Айхыг мэдэхгүй.
Ээж: энэ өөдгүй амьтан үнэн хэлсэн байж. Хот руу яваад хэдхэн хоночихоод... бид нараас нуугаад... хотын хүнтэй гэрлэчихсэн байна.
Ах: гайгүй байлгүй. Миний дүүтэй үнэгүй унтана гэж байхгүй шүү. Надад эхнэр авах мөнгө өгөөгүй байж. Сайн сонс. Энэ хэрэггүй амьтныг Ли ахад 300мянгаар зарчихсан. Энийг авмаар байгаа бол 300мянгыг өгөөдөх.
Ээж: 300мянга аа? Энийг хар л даа. ийм амьтанд татагдахыг бодоход бас нэг юу ч үгүй хоосон амьтан байлгүй. Иймэрхүү амьтад гаднаас нь харахад сайхан ч гэсэн, цагаа тулахаар юу ч үгүй байдаг юм.
Фу: 300хан мянгаар зарсан гэнэ ээ?
Ээж: Яасан? Үнэтэй байна уу? Чи ч дээ, амьдралдаа 300мянгыг харж байгаагүй байлгүй. Дэмий юм ярихаа боль. 300мянгаас ганц ч зоос буулгахгүй.
Фу: та нарын нүдэнд энэ хүн 300хан мянгын үнэтэй гэж үү?
Ах: Харин ч 300 мянга үнэтэй байна гээч. Жинлээд үзэх юм бол миний өнөөдөр зарсан гахайн маханд ч хүрэхгүй байлгүй.
Т: Амаа тат. Фу захирлыг дорж үзэж, залуу эзэгтэйг элдвээр хэлж байдаг. Арьсыг чинь өвчөөд өгье л дөө.
Ээж: Фу захирал аа? Чи хэлээдэх, ямар Фу захирал?
Фу: Би Фу компаний захирал Фу Яншэн байна. Чао Шиниан, Фу компаний залуу эзэгтэй. Сайн сонс...
Аав: Ийм хэрэггүй амьтантай суучихаад өөрийгөө бас Хайчэний тэргүүн баян гээд байгаа юм аа.
Г: Чи Фу захирал бол, би Фу захирлын аав нь байна. Намайг алгадна гэнэ ээ. Сайн сонс. Манай хоёрдугаар авга Фу компаний том менежер. Фу захирлын итгэлт хүн. Та нар Фу захирал, тэрний эхнэрийн нэрийг барьж байдаг. Би одоохон дуудаахъя. Та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ. Юундаа инээсэн юм?
Аав: Ли. Чамаас айгаад байх шиг байна.
Ах: Сонсож бай. Ли ахын өмнө сөхрөөд хурдан уучлалт гуй. Дээр нь түрүүний хэлсэн мөнгийг хурдан өгөөдөх. Тэгвэл бид нар чамайг харж үзэж болох юм. Тэгэхгүй бол... Фу захирал чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Фу: та нарын хэлээд байгаа Фу захирал намайг яахыг харж л байя. Хурдан залгаад харуулаадах.
Аав: үхэх гэж байгаагаа мэдэхгүй том дуугарч байх шив. Ли, хурдал. Фу захирал руу яг одоо залга. Эд нарт хэн болохоо харуул.
Г: За, одоохон. Фу захирал аа. Би...
Фу: Ярь...
Г: Нээрэн Фу захирал байна. Нээрэн, Фу захирал байна... Фу захирал аа, амь өршөө. Гуйж байна. Би таныг таньсангүй. Би ингээд гуйя. Би дахиад таны эмэгтэйгээр оролдохгүй. Ганцхан удаа уучилчих.
Фу: Одоо хэтэрхий оройтсон.
Г: Фу эзэгтэй. Фу захиралд хэлээд өг л дөө. Танай аав ээж хоёр л надаар ийм юм хийлгэсэн. Таны хэн гэдгийг мэдсэн бол би сая амьтай байсан ч, тантай гэрлэхгүй байсан.
Фу: аваад гар. Хөл гарыг нь хугалаад, тайган болгоод өг. Дахиад эмэгтэй хүнд хүрэхгүй болгоод өг.
Т: Мэдлээ, Фу захирал аа.
Г: Фу захирал аа, гуйж байна. Гуйж байна. Үгүй ээ. Үгүй ээ. Фу захирал аа.
Эр: Яв...
Фу: Та гурав...
Ээж: буруу ойлгосон байна. Буруу ойлгочихож. Муу золиг, Фу захиралтай суусан гэдэгээ эртхэн хэлэхгүй яасан юм?
Чао: хэлээд байхад итгэхгүй байсан биз дээ?
Аав: Хүргэн минь. Ингэж ч хөгөө чирэх гэж. Бид чинь нэг гэр бүл болж таарлаа шүү дээ.
Ээж: Тийм ээ. Миний хүү, яваад идэх юм, сайн дарс аваад ир. Хэдүүлээ гэр бүлээрээ уулзсаных сайхан хоол идчихье.
Ах:. За за. Би хурдан яваад ирье.
Чао: Хэрэггүй. Та нар миний төрсөн эцэг эх биш гэсэн байх аа. Бас намайг зарах гэж оролдсон... Яншэн надад сайн өмгөөлөгч олоод өг. Би энэ хүмүүсээс холбоогоо тасалмаар байна.
***************
Ээж: Юу гэнэ ээ? Муу өөдгүй эм юу гэнэ вэ?
Аав: өрөвдөх сэтгэлгүй хог. Чамайг яаж зовж өсгөсөн билээ? яасан баян хүнтэй суугаад бид нар хэрэггүй болоо юу? Бид нараас холбоогоо тасалж байгаа юм уу?
Ах: Хүнд талархаж сур.
Фу: өнөөдөр би Шиниан бид хоёрын хуримын талаар ярих гэж байсан юм. та нар цусан холбоогүй юм бол... эхнэр бид хоёр та нартай хамааралгүй юм байна. Сүйн бэлэгнүүдээ аваад яв.
Бүгд: мэдлээ.
Ээж: ёоёо... өвдөж байна. Энэ их юмыг аваад явчихаар бид нар яаж амьдрах болж байна аа?
Аав: Тийм ээ. Бид нарт ядаж талыг нь үлдээчих л дээ. Тэгэх үү? Танай Фу овгийнхон энүүгээр дутахгүй биз дээ?
Фу: Дахиад замд хөндөлсвөл хүн барьцаалж, хүний наймаа хийсэн хэргээр барьж өгөөд, эсвэл Хайчэнээс бүрмөсөн зайлуулна гэж мэд.
Ээж: Хөөе...
Аав: Ёстой...
Ээж: Баларлаа. Баларлаа. Миний гарт орж ирсэн эд хөрөнгө алга болчихлоо.
***************
Чао: Яншэн. Баярлалаа.
Фу: Шиниан. Шиниан.
Эм: Фу захирал аа, баяр хүргэе. Эзэгтэйд ч бас. Залуу эзэгтэй жирэмсэн болж.
****************
Эм: Фу захирал аа, баяр хүргэе. Эзэгтэйд ч бас. Залуу эзэгтэй жирэмсэн болж.
Фу: Эмч ээ, саяны хэлдэг үнэн үү? Би аав болох нь.
Эм:. Тийм ээ. Эхний хэдэн сар ядарч болохгүй, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Тэгж байж л ургаа сайн тогтоож чадна.
Эмээ: миний охин. Сэрчихэв үү. Яаж байна? Өвдөж байгаа юм байна уу?
Чао: Зүгээр ээ, эмээ. Би жаахан ядарсан байх.
Эмээ: Хэлээч.
Фу: Шиниан. Хоёулаа хүүхэдтэй болсон.
Чао: Тэгэхээр би ээж болно гэсэн үг үү?
Фу: Сайхан мэдээ байна. Одооноос юунд ч санаа зовох хэрэггүй. Хоёулаа хүүхдээ л харж хандахад болно.
Чао: за. Тэгнэ ээ.
Эмээ: Мартсанаас. Бэр маань хөл хүндтэй болсон болохоор хуримаа хурдан хийхгүй бол болохгүй. Гурав хоногийн дараа хийе.
**************
Жу: Чиний хэлсэн үнэн юм уу? Тэр гаргүй шулам Фу овогтын хүүхдийг тээсэн гэнэ ээ?
Эм: Үнэн. Фу овогтынхон тэрний өмнө сөхрөх нь халаг болж байна гэсэн.
Жу: тийм байх ёсгүй. Яахаараа жирэмсэн болдог юм? Фу овгийнхон тэрнээс болгоомжлох ёстой биз дээ? Өөр шиг нь хүүхэд төрчихвөл яах юм?
Эм: Жу арь тайвшир л даа. Лин овогтын байдал хүнд байна. Өмнөх шигээ байхаа больсон. Хурдан мартсан нь дээр. Тэгэхгүй бол Лин Чианчиан шиг болчихвол яана?
Жу: Март аа? Яасан ч үгүй. Яншэн минийх. Тэр хүүхэд яасан ч төрөх ёсгүй.
******************
Эм: Фу эзэгтэй. Өнөөдөр үнэхээр нүд салгахын аргагүй үзэгслэнтэй байна. Алдартай одуудаас ч хөөрхөн харагдаж байна.
Эм2: Тийм ээ. Фу захирал ч азтай юм аа. Ийм хөөрхөн эхнэртэй байх гэж.
Чао: Та хоёрт баярлалаа.
Эм: Эзэгтэй, жаахан амраад ав. Хурим эхлэх болохоор бид хоёр ирж авна аа.
Чао: За. Хүүхэд минь... энэ хорвоод мэндэлснийхээ дараа чи хамгийн жаргалтай хүүхэд болно оо. хоёулаа явж аавыгаа харъя. Тэгэх үү?
Эм: Фу захирал Лин жу арьт сайн байсан гэж би сонссон. Тэр хоёр бүр гэрлэх тухай ярьж байсан гэсэн. Яахаараа Фу захирал гаргүй хүнтэй суучихдаг байна аа?
Эм2: Аяархан яриач. Фу захиралд эм уулгаад... тэр эмэгтэй оронд нь орчихсон гэж би сонссон. Хүүхэдтэй болчихсон болохоор Фу захирал гэрлэхээ аргагүй болсон гэж байна лээ.
Эм: Харахад даруухан харагдаад байсан тийм хүн байсан юм уу? Хүний оронд орж байдаг.
Эм2: Фу овогтынх хүүхдийг нь бодоод л ингэж байгаа биз. Хүүхдийг нь төрөхөөр хөөгөөд явуулах байлгүй.
Эм: Тэгэх байх. Явъя.
********************
Чао: Тийм байх ёсгүй. Яншэн надад хичнээн сайн байдаг билээ дээ. Миний хүү, сая сонссон үг бүгд худлаа. Хоёулаа аав дээрээ очиж асууя.
Жу: Яншэн. Чи үнэхээр тэр хүнтэй гэрлэх гэж байгаа юм уу?
Фу: үг, үйлдлээ мэд. Шиниан миний эхнэр.
Жу: Гэхдээ...
Фу: Лин Жу арь. Өнөөдөр Шиниан бид хоёрын хуримын өдөр. Бид нар чамайг уриагүй. Эндээс яв.
Жу: Яншэн. Чи яагаад ийм хүйтэн сэтгэлтэй юм бэ? Би... миний сэтгэл...
Фу: Миний эхнэр Чао Шиниан. Яв. Хүн дуудаж чирч гаргахаас өмнө.
*****************
Чао: Би анхнаасаа л тоглоом байж. Фу Яншэн. Лин Жу арьт хайртай байсан юм байна. Яагаад надаар тоглож байгаа юм бэ? ... Яншэн, уучлаарай. Би гэрлэлтийн баталгаагаа хамгаалж чадсангүй. Ингээд уруулчихлаа.
Фу: Ямар ч болсон бай гэрлэлтийн баталгааны утга өөрчлөгдөхгүй. Миний хувьд чи миний эхнэр. Чи л миний дэргэд байхад болно.
Чао: Энд байх хувьгүй юм бол... гэрлэлтийн баталгаа байгаад ч яах билээ. Чао Шиниан. Зүүднээсээ сэр.
Сун: Чинхэ тосгоноос явсан би Фу захирлын хуриманд оролцох юм гэж зүүдэлж ч байсангүй. Одоо санамсаргүй таарахад л болно. Тэгвэл би Фу захирлын эхнэр болж чадна. Чао Шиниан. Ээж аав хоёр чинь чамайг Хайчэнд ажил хийхээр явсан гээд байсан. энд юу хийж байгаа юм?
Чао: Сун Фэйфэй. Чи мөн байна. Их өөрчлөгдсөн байна шүү. Чамайг хараад таньсангүй. Чинхэ тосгонд байхдаа бид хоёр хамт тоглодог байсан.
Сун: Дотно болж харагдах хэрэггүй. Надад таарсан шиг аз хүн болгонд таардаггүй юм. Би баян найз залуутай болсон. Ингэхэд чи энд юу хийж байгаа юм? чи сонссон уу? Өнөөдөр Хайчэний тэргүүн баячууд бүгд энд цугларна гэж сонсоод баян нөхөр хайж ирээ юу?
Чао: Үгүй ээ.
Сун: өөрийнхөө хэн гэдгийг бодооч. Гаргүй мангас байж. Ямар байн айл чамайг авах вэ дээ.
Чао: Тэрэнд чи санаа зовох хэрэггүй.
Сун: Наад цүнхэнд чинь юу байгаа юм? Аан, ойлголоо. Юм хулгайлж байгаад газар дээрээ баригдаа юу.
Чао: Чамтай маргаж байх зав алга. Холд.
Сун: зугтах гээ юу? Тэгвэл цүнхэндээ юу байгааг харуул. Баян айлаас юм хулгайлсан хулгайчийг би бариад өгье.
Чао: Чи... наадах чинь миний цүнх. Чамд ухах эрх байхгүй.
Сун: эндхийг хаанах гэж бодоо вэ? Хүссэнээ хийж болно гэж бодоо юу? Өнөөдөр би чамайг сургаад өгье л дөө.
Т: Зогс. Юу хийгээд байгаа юм?
Сун: Эндхийн хамгаалагч уу? Би энэ хулгайчийг барьчих... юу хийгээд байгаа юм? энэ хулгайчийг бариач.
Т: Фу эзэгтэйд гарч хүрч байдаг. Фу овгийнхон чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Манай Фу овогтын босгоор алхана гэж бүү горьд.
Сун: Юу? Энэ яахаараа Фу эзэгтэй байдаг юм? арай... нууц амраг нь юм уу? Тэгээд хуйвалдаад байгаа юм уу? Намайг тавь. Манай найз залуу мэдэх юм бол та нарыг зүгээр өнгөрөөхгүй дээ. Намайг тавь.
Т: аваад яв.
Сун: Намайг тавь.
Т: Залуу эзэгтэй. Та зүгээр үү? Хурим эхлэх гэж байна. Та яагаад энд байдаг билээ?
Чао: Бөгчимдөөд. Жаахан агаар амьсгалах санаатай. Уучлаарай. Зэн туслах аа, дахиад төвөг удчихлаа.
Т: Зүгээр ээ. Залуу эзэгтэй, би таныг хуримын танхимд хүргээд өгье.
Чао: Зэн туслах аа. Явж ажлаа амжуул. Би хаана гэдгийг нь мэдэх болохоор өөрөө орчихъё.
Т: За. Залуу эзэгтэй. Хэрэг гарвал надтай холбоо бариарай.
Чао: За.
Т: Байна уу?
Чао: Юу ч болсон бай, Яншэнд хэлэх хэрэгтэй байх. Хүүхдийн аав нь юм чинь...
***************
Сун: Хөөх. Хайр аа, чи амжиж ирээгүй бол тэр хүмүүс намайг хөөх гэж байлаа шд.
Ш: би Фу компаний менежер. Фу захиралтай дотно байдаг хүн. Миний эмэгтэйд гар хүрсэн хэн ч бай... би зүгээр өнгөрөөхгүй.
Сун: Хайр аа. Тэр гаргүй эмэгтэй. Хулгай хийсэн. Даанч нууц амраг нь тэрнийг хамгаалаад байсан. тэгээд намайг хөөсөн байхгүй юу. Миний өшөөг аваад өг.
Ш: Санаа битгий зов. Би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.
Сун: өвдөж байна шдээ. Хайр аа, миний ээмгийг яагаад авч байгаа юм бэ? Өнөөдөр зүүх гэж түрээсэлж авсан ээмэг. Саяын үнэтэй ээмэг.
Ш: Яарах хэрэггүй.
Сун: энэ сая юаний үнэтэй ээмэг алга болчихвол... энд авах магадлалтай хүн хэн байж таарах вэ?
Ш: Тэгэхээр... сайхан санаа байна. Муу новш.
Эр: Юу болоод байна аа?
Сун: миний ээмэг алга болчихсон байна. Чи л авсан байж таараа. Хурдан өгөөдөх.
Чао: Сун Фэйфэй. Яагаад зүгээр байхад хүн алгадаад байгаа юм? бас гүтгэж байдаг.
Сун: миний ээмэг их үнэтэй ээмэг. Энд байгаа хүмүүс бүгд баян хүмүүс. Чамаас өөр хүний юм хулгайлах хүн байхгүй. Миний ээмгийг чи цүнхэндээ нуусан байлгүй. Хурдан гаргаад ир.
Хүмүүс: хурдан өгөөч. Гаргаж өг. Авсан юм бол өгөөч. Хурдан гаргаж өг. Яахаараа хулгай хийдэг юм?
Эм: харин тийм. Хурдан өгөхгүй бол харамсана гэж мэд.
Чао: би аваагүй. Хүн гүтгэхээсээ өмнө нотлох баримтаа гаргаад ир.
Сун: Фу овогтын хуриман дээр хулгай хйиж байдаг. Үнэнээ хэлэхгүй. Цүнхэнд чинь юу байгааг харъя л даа. Хуурамч гэрлэлтийн баталгаа байна... зураг нь ч мэдэгдэхгүй. Нэр нь ч уншигдахгүй болчихож.
Чао: Миний гэрлэлтийн баталгааг өг.
Ш: энэ баталгаа жинхэнэ байсан ч,... хэн тахир дутуу хүнтэй гэрлэх юм? нэг хэрэггүй амьтан биз. Тийм биз дээ?
Эр: Тийм шүү.яг үнэн.
Эр: Ямар хүн юм бол доо. Гаргүй хүнийг эхнэрээ болгож байдаг. Нэг бол галзуу, нэг бол тэнэг амьтан байж таараа.
Эм: Дал наятай өвгөн байж магадгүй.
Чао: Миний нөхрийг доромжлохоо боль. Нэгэнт явахаар шийдсэн юм чинь Яншэнийг ичгэвтэр байдалд оруулж болохгүй.
Сун: Нөхөр? Нөхөр чинь хэн юм? Чао Шиниан, чи хэзээнээс хэлгүй болчихоо вэ?
Чао: Миний хүүхдийн аав.
Эр: Инээд хүрчихлээ.
Чао: Би жирэмсэн. Одоо больцогоо.
Ш: жирэмсэн. Тахир дутуу юм байж, хүүхдээрээ түрий барих гээ юу? Сайн сонс. Чи жирэмсэн юм бол наад гэдсэн дэх хүүхэд чинь эцэггүй бутач байж таарна. Тийм биз дээ?
Сун: Чао Шиниан, жүжиглэхээ боль. Бид нар нэг тосгонд өссөн. Чиний ямар хүн болохыг мэдэхгүй гэж бодоо юу? Ямар эр хүн чамд хүрдэг юм?
Фу: Тэр хүн нь... би байна. Яасан? Гэмтэж бэртээгүй биз?
Чао: хүүхэд биш хоёр зүгээр.
Сун: эр хүн урхидахдаа үнэхээр сайн юм гээч. Явалддаг хүн нь ганцаар тогтохгүй юм байна. Биеэ үнэлэгч. Харсан болгонтойгоо сээтэгнээд...
Чао: Худлаа ярихаа боль.
Сун: Хайр аа, хотын хүмүүсийг хар даа. өнөөдөр энэ гаргүй новш хоёр залуутай байхыг харлаа.
Фу: Фу овогтын газар дээр, Фу Яншэн миний эхнэрээр оролдож байдаг.
Сун: Фу овогтын газар... Фу захирлын юмыг та нар хулгайлаад байгаа юм биш үү. Миний найз залуу, Фу захирлын баруун гар. Тэнэглэхээ больж үз. Тийм ээ, хайр аа.
Ш: Фу захирал аа. Би энэ эмэгтэйг мэдэхгүй. Надтай ямар ч хамааралгүй. Би тайлбарлаад өгье.
Сун: Юу яриад байгаа юм бэ? Фу захирал яахаараа ийм гаргүй амьтантай гэрлэдэг юм?
Ш: Амаа тат. Хурдан Фу захирал, Фу эзэгтэй хоёроос уучлалт гуй.
Сун: Юу гэнэ ээ? Чао Шиниан... энэ мангас... Фу эзэгтэй гэсэн үү?
Фу: Фу компанид байгаа ялзарсан алимнуудыг цэвэрлэх цаг нь болж. Хэн дуртай нь Фу овгийн нэрийг ашиглаж, хүн хуурдаг болж.
Т: Чи... чамайг халсан. Хурдан зайл.
Ш: Фу захирал аа. Фу захирал аа. Энэ эмэгтэй албаар намайг урхидсан. Бас Фу эзэгтэйг гүйтгээд байсан. Фу захирал аа, энэ надад ямар ч хамаагүй. Надад дахиад ганцхан боломж өгчих.
Сун: Шиниан. Шиниан. Миний буруу, Шиниан. Нэг тосгонд амьдардаг байснаа бодоод, чи хүнд өс санадаггүй, сайхан сэтгэлтэй шдээ. Намайг уучилчих л даа. тэгэх үү? Миний буруу. Миний буруу. Шиниан, миний буруу
Чао: чамайг тосгоны хүмүүстэй нийлээд намайг гаргүй гэж доромжилдог байсныг л санаж байна. Намайг шуудуу руу түлхэж унагаад... миний юмнуудыг газраар нэг тарааж хаядаг байсан.
Фу: Миний эхнэрийг дээрэлхсэн хүмүүсийг бүгдийг нь хөөж гарга. Дахиад харах хүсэл алга.
Т: Мэдлээ.
Эр: Фу захирал аа. Намайг өршөө... эд нараас болж байгаа юм.
Ш: Чи…
Эм: Фу захирал аа, би ч гэсэн эд нарт хууртсан байна. Надад ямар ч хамаагүй.
Т: та нар Фу компанид дахиад ажиллахгүй. Зайлцагаа.
Сун: Фу захирал аа, уучлаач дээ.
Бүгд: Фу захирал аа. Фу захирал аа. Фу захирал аа. Фу захирал аа.
Сун:. Намайг тавь. Надад битгий хүр.
Фу: Удахгүй, шинэ гэрчилгээ авч өгнө өө.
Чао: Яншэн. Надад хэлэх юм байна.
Т: Фу захирал аа. Удахгүй чухал уулзалттай.
Фу: За. Би удахгүй эргээд ирнэ.
Чао: Өнөөдөр олны танил хүмүүс зөндөө ирсэн. Яншэн Фу овогтын нэрийг бодоод уулзахгүй бол болохгүй.
Т: Залуу эзэгтэй. Фу захирал намайг таныг дээш нь аваачиж амруул гэсэн. Танд бэлэг бэлдсэн байгаа. Удахгүй хүн авчирч өгнө. Ийшээ... Залуу эзэгтэй, яасан бэ?
Чао: Зүгээр ээ. Явж ажлаа хий. Намайг дагах хэрэггүй. Энэ хүүхэд байгаагүй бол... Яншэний гэрлэхийг хүсдэг хүн Лин Жу арь байх тийм ээ. Сайн юм боллоо. Өнөөдөр эзэнд нь буцаагаад өгчихье.
Жу: Яншэн. Чи минийх.
**************
Чао: Лин Жу арь. Ямар хэргээр ирээ вэ?
Жу: Өнөөдөр Яншэн та хоёрын хуримын өдөр. Би ирж баяр хүргэлгүй яах вэ...
Фу:Шиниан. Хуримын даашинз аваад ирлээ. Хаалгаа нээ. Чи бэлэн болчихсон уу? Би зочид хүлээж авах хэрэгтэй байна.
Жу: За. Ойлголоо. Чао Шиниан. Энэ хурим чинийх биш. Гол дүр нь анхнаасаа л би байх ёстой.
Чао: Яншэн та хоёрт боломж олгоё гэж бодож байсан юм. Миний хүүхдэд гар хүрч зүрхэлсэн болохоор чинь...
****************
Эр: Одоо... сүйт бүсгүйг алга ташилтаар угтан авцагаая.
Хүмүүс: Юу болоод байна аа? Энэ юу вэ? Лин овогтын авхай байна.
Эм: Фу захирлыг хөдөөний охинтой гэрлэж байгаа гэсэн биздээ?
Эм: Гаргүй хүн байдаг гэсэн. Яагаад Лин авхай гараад ирэв ээ?
Эм: Фу захирал, Лин авхай хоёр сайхан зохицож байна.
Эр: Гаргүй юм байж Фу эзэгтэй болно гэж бодож байдаг. Алиалагч байсан байх.
Эр: Аргагүй дээ. Фу захирлын эхнэр Лин авхай байж таараа. Тэр тахир дутуу амьтан айгаад алга болчихож.
Эм: харин тийм. Тахир дутуу хүнтэй суучихаад... хүүхэд нь ч гэсэн тийм төрчихвөл яана? Тэгвэл Фу овогтынх нэр нүүргүй болно шд.
Хүмүүс. Тийм шүү. Тэр ч үнэний ортой л доо. Үнэн шүү. Яг зөв.
Жу: Зав гаргаж Яншэн бид хоёрын хуриманд ирсэн та нартаа баярлалаа. Бид хоёр өнөөдөр...
Фу: Лин Жу арь. Чи Шинианыг яасан бэ?
Жу: Яншэн. Өнөөдөр бид хоёрын хуримын өдөр. Яагаад надад уурлаад байгаа юм? энд дандаа алдартай, одууд, хүндтэй хүмүүс ирчихсэн байна. Фу овогтын нэр нүүрийг бодох хэрэгтэй биз дээ?
Эмээ: Хорт могой. Үхмээр байна уу? Миний бэр, Шиниан хаана байна?
Жу: Эмээ. Дахиад өвчин чинь хөдөлчихсөн юм уу? Бэр охин чинь би байна.
Эмээ: амаа тат. Хүний хуриман дээр жүжиг тавьж байдаг. Би энийг яасан ч зөвшөөрөхгүй.
Жу: Эмээ. Та арай... Яншэн бид хоёрын хуримыг сүйтгэх гээгүй биз дээ?
Фу: Хангалттай. Миний хуриманд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Надад тодруулах юм байна. Фу Яншэн миний эхнэр, анхнаасаа Чао Шиниан байсан.
Жу: тэр гаргүй амьтан яасан гэж? Сүйт бүсгүй чинь Чао Шиниан юм бол яагаад энд байхгүй байгаа юм?
Эм: Тийм ээ. Сүйт бүсгүй нь Лин авхай биш юм бол... сүйт бүсгүй нь хаана байгаа юм?
Бүгд: харин тийм. Хаана байгаа юм?
Эр: Ингэхэд юу болоод байна аа? Өөрийгөө тохирохгүй гэж мэдээд зугтчихсан юм бол уу?
Эр: Тэгсэн байж таараа.
Эр: Тэр чинь...
Эм: Тэр хэн бэ?
Чао: Уучлаарай. Эрхэм зочдыг хүлээлгэчихлээ.
Фу: Шиниан, чи зүгээр үү?
Чао: Зүгээр ээ. Азаар болгоомжтой байсан болохоор зүгээр. Тэрнийг зүгээр байхгүй гэж мэдэж байсан юм.
Фу: Эмээ Лин овогтынд урилга өгсөн гэсэн. Лин Жу арь ирэх нь гарцаагүй.
Чао: Ирэх нь баттай.
Фу: дандаа хар буруу арга хэрэглэж мэднэ.... хуриман дээр муу юм болохыг хүсэхгүй байна. Болгоомжтой байгаарай.
Чао: Юу хийнэ гэж? Хуриман дээр олон хүн ирнэ.
Фу: Юу ч байлаа гэсэн би хүүхэд та хоёрыг хамгаална. Чи ч гэсэн болгоомжтой байгаарай.
Чао: За.
Жу: Яншэн. Энэ чинь юу гэсэн үг юм? Та нар миний хуримыг сүйтгэж байгаа юм уу?
Фу: Лин Жу арь. Ингээд ямар хэрэг байгаа юм? намайг чиний жүжигт тоглоно гэж бодоо юу?
Эр: Жүжиг байсан байж.
Эм: хар л даа. Фу захирал гаргүй эхнэртээ хайртай юм байна. Энэ эмэгтэй үнэхээр чадвартай юм биш үү.
Эр: Лин авхай өөрөө жүжгээ найруулаад, өөрөө тоглосон юм бол уу?
Жу: Яншэн. Хар л даа. хүмүүс чамайг муу хэлж байна. Энэ эм, энд байх эрхгүй.
Фу: Эрхгүй гэнэ ээ? Тэгээд чамд ямар эрх байгаа юм? Хувиа хичээсэн хоёр нүүртэй чам шиг хүнийг би яасан ч тоохгүй. Бид хоёрын дунд юу ч байгаагүй. Бүгд чиний хоосон хийрхэл.
Чао: Лин Жу арь. Зүүднээсээ сэр. Яншэн чамд хайргүй. Бүгд чиний хоосон мөрөөдөл. Яагаад намайг зовоогоод байгаа юм? Яагаад миний хүүхдийг хүртэл алах гэж оролдож байгаа юм?
Жу: Чи... амаа тат.
***********
Жу: Чам шиг амьтанд дуугарах эрх байхгүй. Чиний наад хүүхэд... үхэж байхдаа таарна...
Эмээ: манай Фу овгийг юу гэж бодоо вэ? Лин Жу арь. Үхмээр байна уу?
Жу: Манай Лин овог хичнээн том, хүчирхэг билээ... энэ хөдөөний амьтан юугаараа намайг гүйцэх юм? Мөнгөний төлөө л Яншэнд наалдаж байгаа юм. харин би... Яншэнд чин сэтгэлээсээ хайртай.
Чао: Тийм биш...
Фу: Хангалттай. Чиний хийсэн жигшүүртэй хэргүүдийг хараад бөөлжис цутгаж байна.
Эмээ: Манай бэрийг, төрөөгүй байгаа хүүхдийг нь хорлох гэж оролдоно гэнэ ээ? Манай Фу овогтын нэр хүндийг унагаж байдаг. Чи юу хүсээд байгаа юм? Манай Лин овгийг байхгүй болгоод өгье л дөө. Танай Лин овгийн яахыг би харна аа, гайгүй.
Хүмүүс: Хөөе тэрийг хар даа. дэлгэц асчихлаа... тэр юу вэ?
Эр: Хөөх. Бурхан минь. Ямар аймаар хүн бэ?
Эмээ: Шиниан. Миний охин их зовлоо. Одооноос Яншэн бид хоёр чамайг хамгаална. Чамайг дээрэлхсэн хэн ч бай манай Фу овгийг дээрэлхэж байна гэсэн үг. Бид нар яасан ч тэвчихгүй.
Чао: Эмээ. Баярлалаа.
Жу: тийм байх ёсгүй. Лин Жу арь би... ийм тахир дутуу амьтанд ялагдахгүй.
Фу:ийм хүн чанаргүй байх гэж. Харамсалтай нь бид нар бэлтгэлтэй байсан. чиний төлөвлөгөө бүтсэнгүй.
Жу: Тийм үү?
Эм: Хар даа. Лин Жу арь, Чао Шиниантай ярилцаж байна.
Жу: Энэ зурагнууд бүгд жинхэнэ. Яншэний хайртай хүн нь би... энэ хөдөөнөөс ирсэн зальт үнэг чамтай гэрлэх гэж хуурч байгаа юм. Яншэн бид хоёрын дундуур орж гэр бүл үймүүлсэн өөдгүй амьтан. Энд байх эрхгүй.
Бүгд: тэр зураг бичлэгнүүд жинхэнэ л юм шиг байх юм. харин тийм. Тэгэхээр энэ гаргүй эмэгтэй үнэхээр энэ хоёрын дундуур орсон юм бол уу?
Эм: Хүүхдээ ашиглаж байгаа байх.
Эр: Фу захирал харуицлагатай хүн. Энэ хүнтэй яах аргагүй гэрлэхээс аргагүй байдалд орсон байх. Хүүхдээс болсон биз.
Бүгд: Үгүй байлгүй дээ.
Чао: Лин Жу арь... чи ийм өөдгүй арга хэрэглэж намайг гүтгээд... бүх үнэн илрэхээс айхгүй байна уу? Намагт унахаас айхгүй байна уу? Зураг засварлах арга хичнээн сайжирсан ч... энэ зурагнууд чинь хуурасч гэдэг нь тодорхой байна.
Жу: Хуурамч аа. Чи муу хүүхдээрээ түрий барьж баян айлын бэр болох гэсэн өөдгүй амьтан. Сургуульд ч сурч үзээгүй байж... намайг байцааж байдаг чи хэн юм? би Яншэнтэй хамт гадаадад сурсан. Олон жил нэг нэгэндээ сайн байсан. чи бид хоёрын дундуур ороогүй бол өнөөдөр би тэрэнтэй би гэрлэх байсан.
Эмээ: Амаа тат. Лин Жу арь. Худлаа ярьж дуусах болоогүй юу? Яншэн, Шиниан хоёрыг худал үгээр салгана гэж бодоо юу?
Фу: Лин Жу арь. Энэ зурагнууд хаанаас гарч ирснийг чи сайн мэдэж байгаа... энэ чиний хүнд мөнгө өгч, нууцаар зураг авахуулж, засварлуулсан баримт. Энд бүгд тодорхой бичээтэй байгаа. Чамд хэлэх муу үг ч алга. Өөрийгөө хүртэл сүйтгэж байдаг. Чамайг хараад ой гутаж байна.
Жу: Яншэн. Би чамд хайртай. Нэг хэсэг ухаанаа алдчихсан байж. Би...
Фу: чиний яриад байгаа хайр зүгээр л арга заль. Хүн ир... чирээд гарга...
Жу: Үгүй ээ. Үгүй.
Эр: Лин авхайг ийм хүн гэж бодсонгүй.
Эм: Фу захирлын дургүйг хүргэсэн болохоор Лин овог ч удахгүй байх даа.
Жу: Муу эм. Чи удахгүй үхнэ дээ. Чи миний бүх юмыг булаасан. Тамд очино доо чи...
Фу: Хурдан аваад яв.
Жу: чи тамд очино доо.
Фу: Шиниан.
Чао: миний бие таагүй байна.
Жу: үйлийн үр.
****************
Эм: Фу эзэгтэйн байдал сайнгүй байна. Хүүхэд зулбах эрсдэлтэй. Байнгын хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй. Аль болох тайван байж, ядарч болохгүй. Тэгэхгүй бол юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй.
Фу: Тэгвэл хүүхэд...
Эм: Хүүхдийг авч үлдэх боломж байна. Гэхдээ ирэх долоо хоног их чухал үе шүү. Асаргаа сувилгааг эмчийн хэлснээр хийгээрэй. Тэгэхгүй бол эрсдэл улам нэмэгдэнэ.
Эмээ: Эмч ээ, бид нар юу анхаарах ёстой вэ?
Эм: шингэц сайтай хоол ид. Нэмэлт бүтээгдэхүүн, тэжээллэг хоол өгөх хэрэгтэй. Хамгийн чухал нь ядарч болохгүй,сайн амрах хэрэгтэй. Би зулбалтын эсрэг эмч бичиж өгье. Гэрийнхэн нь биеийн байдлыг нь байнга ажиглаж байх хэрэгтэй.
Эмээ: За за за. Баярлалаа, эмч ээ. Баярлалаа, эмч ээ. Яншэн. Хурдан явж нэмэлт бүтээгдэхүүн авч өгье. Шиниан сайн амраад аваг. Жирэмсэн хүн ядарч болохгүй.
Фу: Эмээгийн хэлдэг зөв. Сайн амраад ав. Би удахгүй ирнэ.
Чао: За.
*****************
Фу: юу бодож байгаа юм? эмээ бие чинь сул байгаа болохоор зутан хийж явуулсан.
Чао: Яншэн. Эмээ өнөөдөр их ядарсан байх.
Фу: Эмээ чам дээр ирнэ гээд байсан. би ядарч байгаа байх гээд эрт амар гээд хэлчихсэн. Санаа битгий зов. Гэрт үйлчлэгч нар эмээг асарч байгаа.
Чао: за. Тэгвэл боллоо... Яншэн. Баярлалаа.
Фу: Тэнэг гэдэг нь. Чи миний эхнэр. Баярлалаа гэж хэлэх хэрэггүй. Нааш ир. Хурдан зутангаа уу. Би халбагадаад өгье.
Чао: Санаа битгий зов. Би хурдан эдгэрнэ ээ. Чиний төлөө... гэр бүлийнхээ төлөө... бас хүүхдийнхээ төлөө...
Фу: Тэгж бодож байвал сайн байна. Бие чинь таагүй байвал надад хэлээрэй. Алив...
****************
Ах: Хаачихав аа? Мөнгө хааччихав аа? Мөнгөө олохгүй байна. Мөнгөгүй бол казинод оруулахгүй. Заавал ялах хэрэгтэй.
Ээж: Чи муу золиг. Дахиад мөрийтэй тоглоод байгаа юм уу? Энэ гэрийг хоослох чинь дутаа юу?
Ах: хожчихвол мөнгөтэй болчихно шдээ. Та юу хүсээд байгаа юм? Тэгээд ч, энэ мөнгө тэр эм баян залуутай болоод олж ирсэн мөнгө биз дээ?
Ээж: Мөрийтэй тоглохоос өөр юм мэдэхгүй. Чи ингэхэд хэзээ ухаан орох хүн бэ? Чамд хийж чаддаг юм байна уу? Намайг галзууруулмаар байна уу?
Ах: аан?
Аав: Үглэхээ болиод өгөөч. Зичиан ямар жаахан хүүхэд үү? Өөрөө мэдэж байгаа биз?
Ээж: Хөөе. Чи л эрхлүүлсэнээс болж байгаа юм. энэ гэрийн байгааг хар. Бас чи... өдөржин уухаас өөр юм мэдэхгүй. Энэ гэрийг боддог хүн байна уу? Хөөе хөөе. Чи яах нь вэ?
Ах: Би өнөөдөр оройн хоолонд ирэхгүй шүү. Явж тоглолоо.
Ээж: хөөе...
Эм: Та бүхэнд мэдээ хүргэе. Хайчэний тэргүүн баян Ф Яншэн өнөөдөр хуримаа хийлээ. Түүний хуриманд бизнес, урлаг соёлын олон олон алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн мэдээллийг хүлээн авна уу.
Ээж: Тэр муу золиг. Баян айлын эхнэр болчихож. Хүний ач мэдэхгүй өөдгүй амьтан. Бид нараас холбоогоо тасалчихаж байгаа юм. гайгүй байлгүй. Эн Фу Яншэн... хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй гэсэн. Бид нарт нэг саяыг өгөх ёстой. Үгүй ээ. Хэдэн саяыг.
Аав: Эртээд яаснаа мартаа юу? Фу Яншэнаар хамаагүй оролдох хэрэггүй.
Ээж: Хөөе. Яагаад болохгүй гэж? Тэр өөдгүй эмийг бид нар өсгөсөн. Бид нарт мөнгө өгөх л ёстой.
Аав: Чиний хэлдэг ч зөв шүү.
Ээж: энэ байшинг нь хар даа. том байгаа биз дээ?
Аав: Тийм байна. Тийм байна.
Чао: Аав аа. Ээж ээ. Та хоёр энд юу хийж байгаа юм?
Аав: Шиниан. Бид хоёр чамайг харахаар ирлээ.
Ээж: Тийм ээ. Чи хичнээн сайхан амьдарч байна. Сайн байна.
Чао: та нар бага байхын л намайг тоодоггүй байсан. гэнэтхэн яах гэж ирээ вэ? Мөнгө нэхэх гэж ирээ юу?
Аав: Чи юугаа... үгүй ээ. Чам дээр ирэхгүй байсан юм биш. Төвөг удахгүй гээд л... ирэхгүй байсан байхгүй юу. Хар л даа. ийм сайхан байшинд, сайхан амьдарч байж. Хөгшин болсон бид хоёрыг хаячихаж болохгүй биз дээ?
Ээж: Тийм ээ. Бид нар чамайг өсгөх гэж хичнээн зовлоо доо. Хөгшин болсон эцэг эхээ харж үзэх хэрэгтэй биз дээ?
Чао: Тэнгэр бурхан харж байгаа. Намайг тийм байдалд оруулчихаад, хөгширсөн хойноо надаар асруулах гээ юу? Хар багаасаа ажил хийж олсон мөнгөө би бүгдийг нь та хоёрт өгсөн. Шунал чинь ханах болоогүй юу?
Аав: мөнгө өгөх дургүй байгаа юм биз дээ? Өгөхгүй бол... бид нар чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Ээж: Тийм ээ. Өчнөөн жил хүнээр өсгүүлчихээд... хүний ач мэддэггүй амьтан. Өнөөдөр бид хоёр мөнгө өгөхгүй бол бид нар нөхөр дээр чинь очино.
Чао: та нарын гаргасан үйлдлээс болоод та нарыг гэх сэтгэл надад үлдээгүй. Сохор зоос авч чадна гэж бодож байгаа бол Яншэн дээр очоод үз.
Аав: бид хоёр байгаагүй бол чи замын хажууд үхчихсэн байгаа. Булшны чинь өвч хэдэн метр ургаа байлгүй. Бид нараас сална гэж бодож байгаа бол битгий мөрөөд.
Ээж: Яг зөв. Муу өөдгүй эм. Чи харамсана даа.
Аав ээж: Хөөе. Чи... чи... чи...
*****************
Чао: Зэн туслахтай холбогд. Зэн туслах аа, юу болоо вэ?
Т: Залуу эзэгтэй. Яаралтай хэрэг гараад. Та нэг юм шалгаад өгөхгүй юу? Захирлын өрөөнд хамтарч ажиллах гэрээний бичиг байна уу хараад өгөөч?
Чао: Түр хүлээж байгаарай. Би хараадахъя. Зэн туслах аа, олчихлоо.
Т: Залуу эзэгтэй, та бэлдээд тавьчих. Би хүн явуулъя.
Чао: Төвөг удах хэрэггүй ээ. Жирэмсэн болсноос хойш би гэртээ хийх юмгүй уйдаад байна. Би компани дээр аваад очъё.
Т: За. Яаралтай хэрэг болоод байгаа юм. залуу эзэгтэй, танд баярлалаа. Би ресепшнд хэлчихье. Таныг хүн хүлээж байгаа.
Чао: За. Удахгүй очилоо.
Т: баярлалаа.
***************
Эм: Сайн байна уу. Фу захирлын өрөө хамгийн дээд давхарт байгаа. Та шууд яваад орчих.
Жу: Нүд сайтай юм гээч.
Фу: Яах гэж ирээ вэ?
Жу: Яншэн. Манай Лин овгийг өршөөгөөч гэж гуйхаар ирлээ.
Фу: Лин овгийг өршөө гэнэ ээ? Хэл л дээ. Би яагаад уучлах ёстой юм?
Жу: Ма-манай аав бүх насаа компанидаа зориулсан. Компани нь дампуурчихвал яагаад тэсэхгүй.
Фу: тийм жигшүүртэй хэрэг хйиж байхдаа... ийм өдөр ирнэ гэж бодохгүй яасан юм?
Жу: Яншэн. Манай Лин овгийг өршөөх юм бол... би хий гэсэн бүгдийг чинь хийе.
Фу: Лин компаний одоогийн байдлыг харахад... чи оронд нь юу өгч чадах юм?
Жу: Яншэн. Гуйж байна... Лин компанийг зүгээр орхичих л доо. Тэр тахир дутуу амьтантай чамайг хуваалцах байсан ч хамаагүй, би зөвшөөрье. Яншэн.
Фу: чи хэзээ ч Шиниан хэмжээнд хүрэхгүй. Хувцасаа өмсөөд, гар. Зэн туслах, гаргаж өг.
Т: Лин авхай. Ийшээ...
Жу: Зэн туслах аа. Яншэнд манайхыг уучлах арга байхгүй гэж үү?
Т: Лин авхай. Фу захирал шударга хүн. Лин компаний асуудал уучлалт гуйлаа гээд шийдэгдэх асуудал биш.
*****************
Ээж: Оруул гэж байна. Хурдан оруулаадах.
Эм: Ингэж болохгүй ээ. Цаг аваагүй бол дураараа орж болохгүй.
Ээж: Юуны чинь цаг авах? Надад хүргэнтэйгээ ярих чухал юм байна. Хурдан буугаад ир гэж хэл.
Аав: бид нар Фу захирлын хадам ээж аав хоёр байна. Бид нарыг оруулахгүй бол энд ажиллана гэж бодох ч хэрэггүй.
Ээж: Яг үнэн. Бид нэр тэр хэрэггүй амьтныг хичнээн жил өсгөлөө дөө. Мөнгө нэхэхгүй яах юм.
Жу: Чао Шинианы өргөж авсан эцэг эх юм биз дээ. Сайн юм боллоо. Шуналтай, ичгүүргүй ийм хүмүүсийг амархан ашиглаж болно.
Эм: уучлаарай. Фу захирал хуралд орчихсон байгаа. Ингэе. Би Фу захирлын туслахтай холбоо бариадахъя за юу?
Аав: Туслах аа? Юуны чинь туслах вэ? Бид нар хүргэнтэйгээ уулзах гэж байна. Хүргэнтэйгээ._
Ээж: бурхан минь. Ийм юм гэж байх уу? Охинтойгоо ч уулзаж чадахгүй.
Жу: Эгч ээ. Ах аа. Яншэн завгүй байгаа. Хэлэх юм байгаа бол надад хэлчих.
Аав: Чи хэн юм?
Жу: Би Яншэнийг багаасаа мэднэ. Миний итгэлт хүн байгаа юм. та нарын хэрэг яаруу юм бол би хэл хүргээд өгье.
Ээж: Чи чи бид хоёрт тавин саяыг өгөөдөх.
Аав: Тэгж чадахгүй бол... битгий хүн цаг үрээд бай. Би нарт мөнгө хэрэгтэй байна
Жу: миний хий гэснийг хийх юм бол... би дахиад мөнгө өгнө шүү. Чашо Шиниан, би үхлийн муугаа үхнэ дээ. Яншэн бүх насаараа харамсаж амьдрах болно.
****************
Эм: Авхай. Энэ Фу компаний байр. Дуртай хүн нь ордог газар биш.
Чао: Фу захиралд баримт бичиг өгөхөөр ирлээ. Хурдан хэлээд өгөхгүй юу?
Эм: Хн. Фу захиралд бичиг баримт өгнө өө. Фу захирал гэж хэн болохыг мэдэх үү? Ийм юм байж, чи яаж бичиг баримт бичдэг юм?
Чао: Хурдан мэдэгдээд өг. Чухал баримт бичиг гэсэн.
Эм: Тахир дутуу юм байж.... гэртээ томоотой сууж байж болдоггүй юм уу? Энд яах гэж ирсэн юм? Фу компанийг буяны байгууллага гэж бодоо юу?
Чао: Дахиад хэлье. Энэ баримт яаралтай хэрэгтэй гэсэн. Оройтох юм бол чи хариуцлагыг нь үүрч дийлэхгүй.
Эм: Хариуцлага аа? Гаргүй тахир дутуу юм байж... юуныхаа хариуцлага яриад байгаа юм? өөрийнгөө хэн гэж бодоо вэ? Фу захирлын эхнэр үү?
Чао: Чиний хэлдэг зөв. Би Яншэний эхнэр байна.
Эм: худлаа ярихаас ичихгүй байна уу? Түрүүн баян, дэгжин Фу авхай ирээд явчихсан. Гар ч байхгүй чам шиг тахир дутуу хүн... мөрөөдөж байх шив. Тоглоом хийхээ боль. Дээшээ гарч гуйлга л гуйх гэж байгаа биз?
Чао: Замаас холд. Би баримт өгөх хэрэгтэй байна.
Эм: Зайл зайл зайл. Баян хүн болж жүжиглэхээ боль. Чам шиг гуйлгачин хурдан явахгүй бол хамгаалагч дуудчихна шүү.
Чао: Чи...
Эм: Яваач.
Чао: Чи жирэмсэн хүнийг түлхэж унагадаг нь яаж байгаа юм?
Эм: жирэмсэн болж жүжиглэх гээ юу? Чамайг яв гэж хэлээд байгаа юм биш үү? Фу компани чам шиг гуйлгачны дураараа ордог газар биш.
Фу: Юу болоод байгаа юм?
**************
Эм: ф-ф-фу захирал аа. Энэ хүн... танд бичиг баримт өгнө гэж худлаа яриад байсан. би оруулахгүй гэсэн чинь... дайрч орох гээд байсан. би түлхээгүй. Өөрөө халтираад уначихсан.
Фу: Тийм үү? Фу компанид чам шиг худалч хүмүүс хэрэггүй. Хөөж явуул. Зүгээр үү?
Чао: Зүгээр ээ. Бичиг баримтаа унагаачихлаа.
Т: Фу захирал аа. Бичиг баримт бүрэн байна. Энэ ажилтныг би яг одоо ажлаас нь халуулъя.
Фу: сайн сана, хэн ч бай миний эхнэрийг үл хүндэтгэх юм бол Фу компаниас шууд хал.
Т: мэдлээ.
Фу: Ийм юмыг хүнээр явуулчихгүй яасан юм. жирэмсэн байж. Энэ хүртэл ганцаараа явж байдаг.
Чао: Миний бие одоо сайн байгаа. Тэгээд чөдөржин гэртээ байхаар уйдаад байх юм. Яншэн. Би ч гэсэн чадах юмаа хиймээр л байна.
Фу: Чи л жаргалтай байвал болох нь тэр. Бусдыг нь надад даатгачих.
Чао: Баярлалаа, Яншэн.
Фу: Чи миний эхнэр. Талархах хэрэггүй. Энэ бол нөхрийн хувиар миний хийх ёстой юм.
******************
Чао: Хариул.
Ээж: Шиниан, хурдан хүрээд ир. Хүн утсаар яриад аав чинь осолд орсон гээд байна.
Чао: Та нар дахиад л худлаа ярьж байна уу? Дахиад та нарт хууртах хүсэл алга.
Ээж: Энэ удаа үнээн. Надад итгэ. Аавтай чинь холбоо барьж болохгүй байна.
Чао: Тэгвэл хэлээдэх. Юу болсон юм?
Ээж: Утсаар тайлбарлаж болохгүй байна. Нэг хүнээс л болсон юм шиг байна. Би хүртэл айгаад очиж чадахгүй байна. Ахад чинь итгэх арга алга. Миний охин, хурдан хүрээд ир. Аав чинь чамайг ирж аврахыг хүлээж байгаа. Энийг нөхөртөө хэлж болохгүй шүү. Тэр хүмүүс мэдчихвэл юу ч хийж мэднэ. Иймэрхүү юмыг өөрсдөө л мэдэж байхад болно. Өөрсдөө шийдэх хэрэгтэй. Та хоёрын харилцаанд нөлөөлбөл яана?
Чао: Гэхдээ яагаад тан руу утсаар ярьсан юм?
Ээж: Золиг минь, яасан олон юм асуудаг юм? аавыгаа үхүүлмээр байна уу? Хурдан ир.
Чао: та нар надаас юм нуугаад байгаа юм биш үү?
Ээж: Үгүй ээ. Чамайг Фу захирал хамгаалж байгаа. Би юу гэж чамаас юм нуух юм? аавынхаа төлөө... хүрээд ир л дээ. Аав чинь болохоо байлаа.
Чао: За яах вэ. Би очъё.
Ээж: За...
Чао: Яншэн руу залга. Яншэнд Вичатын мессеж явуул. Яншэн, аавд нэг юм тохиолдсон гэж байна. Би оччихоод ирье. Би удахгүй холбоо барина аа.
Ээж: би хэлснийг чинь хийчихлээ. Тэр хэрэггүй амьтныг дуудчихлаа. Гуйж байна. Гуйж байна. Бид нарыг явуулчих л даа. бид нар юу ч мэдэхгүй. Бид нар юу ч хараагүй.... Гуйж байна. Бид нарыг явуулчих.бид нар юу ч мэдэхгүй. Бид нар юу ч хараагүй...
Жу: Амаа тат. Хэн чамайг Яншэний тухай ярь гэсэн юм? тэрэнд хэлчихвэл яах юм? надаас урвасан хүмүүс сайнаа үзэхгүй.
Аав: Бид нар мөнгөтэй л болох гэсэн юм. чамайг хүн ална гэж арай ч бодсонгүй. Бид нарын амийг өршөөчих л дөө. Миний хүүг л явуулчих.
Ээж: Манай ганц хүү. Амийг нь өршөөчих л дөө. Хүүг маань алчихвал... би яаж өвөг дээдсийнхээ царайг харах юм бэ? Бид нарыг хам хэрэгтэн болгох гээд байгаа юм уу? Тэр хэрэггүй амьтныг алаад ямар хэрэгтэй юм? бид нарыг зүгээр л явуулчих л даа.
Ах: Лин овогт. Галзуу амьтан. Казинод алдсан мөнгөө буцааж авч чадаагүй байхад. Намайг чирч авчирчихаад... нохой шиг зодно гэнэ ээ? Чи удахгүй муугаа үзнэ ээ гайгүй. Тэр хэрэггүй амьтнаас ч долоон дор амьтан.
Жу: Амаа тат. Чи өөрөө ямар ч хэрэггүй амьтан. Үхэхийг тэгж их хүсээ юу? Чам шиг амьтанд намайг хараах эрх байхгүй.
Ээж: миний хүүг явуулаач дээ. Гуйж байна. Миний хүүг л явуулчих. Би хэлсэн болгоныг чинь хийе.
Жу: Худлаа ярихаа боль. Би та нар шиг тэнэгүүдийг сайн мэднэ. Миний тэвчээр барагдаж байна шүү...
*****************
Жу: Дуулгавартайгаараа Шиниан руу утсаар яриад чимээгүйхэн ир гэж хэл. Чао Шиниан. Миний нүдний өмнө үхэх болно. Залгаач.
Чао: хариул.
Ээж: Хөөе. Муу өөдгүй хог. Чи хаана байна. Хурдан ир. Чи...
Жу: Чао Шиниан. Өнөөдөр чиний үхэх өдөр. Би чамайг ална. Чи хэзээ ч эргэж ирэхгүй. Бас дахин төрөхгүй.
Фу: Хурдан эзэгтэйн байгаа газрыг ол. Машин бэлд. Хурдан хөдөлье.
Т. Мэдлээ, Фу захирал аа.
Фу: Бас... Хүмүүс цуглуулаад хөдлөхөд бэлэн бай гэж хэл. Бушуул.... хөдлөхөд бэлэн бай гэж хэл. Бушуул.
Т: Мэдлээ.
Чао: Ээж ээ. Ээж ээ. Та нар... Лин Жу арь. Чи юу? Чи юу хийгээд байгаа юм?
Жу: яарах хэрэггүй. Би та нарыг бүгдийг нь там руу илгээнэ
Чао: Бензин. Лин Жу арь. Чи галзуураа юу? Бид нарыг амьдаар нь шатаах гээ юу?
Жу: Чи зөв таалаа. Чао Шиниан... чи ингээд үх... та нар бүгдээрээ үх. Чи үхэж байж л Яншэн чамайг гэхээ болино. Там руу тонил...
Чао: Яншэн, чамтай хамт өтөлнө гэж амалсандаа хүрч чадахгүй нь. Хойд насандаа дахиад эхнэр, нөхөр болж төрье.
Жу: Чао шиниан. Чи үхэж байж л Яншэн миний сайн талыг олж харна. Бид хоёр яахын аргагүй төгс тохирсон хосууд. Гэтэл тэр чамайг сонгосон. Тэр бүх насаараа харамсах болно. Чао Шиниан. Би чиний үхэхийг өөрийнхөө нүдээр харах болно. Үхэх амархан биш байлгүй... Яншэн.
Фу: Шиниан.
Чао: Яншэн, уучлаарай.
Фу: Наадахаа цагдаад аваачиж өг.
Жу: Намайг тавь.
Төгсөв.
Back to episodes Go home