Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 12-р анги Жинхэнэ үхэшгүй үе шатны дайн
И багш: Диваажинд хүрэх замтай холилдсон хүч нь арай л дэндүү хүчтэй юм. Сун Рон уу? Үгүй ээ. Үгүй. Тэр өдрийнхөөс илүү хүчтэй байна.
Наншуан: Ах аа. Та тэр охиныг хамгаалахад хэтэрхий хөгшиднө. Би диваажинд хүрэх замын 10%-ийн хүчээ л харууллаа. Гэтэл та ингэж амьсгаадаж байх гэж. Таныг болон Сун гэр бүлийн ач охиныг алж л байвал би цор ганц өв залгамжлагч болно.
Чао: Хөөх шоу эхэлж байна.
Хао: Гэхдээ жоохон хол байна шүү. Хоёр жүжигчний царайг харж чадахгүй байна.
Бах: Хахаха. Энэ бол жинхэнэ үхэшгүй үе шатны хөгжүүлэгчдийн хоорондох дайныг дуурайж буй үзүүлбэр болохоор тулааны уур амьсгалд нь төвлөр. Түүний сүнсний хүч жинхэнэ үхэшгүй үе шатыг ч давж байна.
Хао: Хараач. Өөр нэг жүжигчин гараад ирлээ.
Наншуан: Хмм. Хахаха. Ах аа. Та ийм аргаар надтай эн зэрэгцэн гэж бодоо юу?
И багш: За ингэвэл яаж байна? Тэнгэр болон газарт хязгаар үгүй. Сэлэм болон урлаг цор ганц.
Рон: Ямар их хүч вэ. Өмнөхөөсөө 10 дахин илүү. Яана аа. Түүний сүнсний хүч хязгаарыг давчихлаа. Гэхдээ Ван. Тэд биднийг харж чадахгүй байгаа бололтой.
Лин: Яагаад гэвэл би үл үзэгдэх урлагийг ашигласан.
Рон: Юу?
Чао: Энэ л нөгөө нэг дуураймал театр гэдэг нь үү? Үнэхээр бодитой юм аа.
Бах: Тэр хязгааргүйн сэлэмний бүлгэмийн нууц аргыг ашиглаж. Зөв санаж байвал насыг нь богиносгодог доо.
Наншуан: Багш танд хамгийн дээд урлагийг зааж өгсөн. Гэхдээ тэр диваажинд хүрэх замыг ойлгоо ч үгүй байсан. Алив ээ, ах аа. Харцгаая.
И: Багш аа. Зүгээр суух цаг алга.
Наншуан: Хэн нь илүү хүчтэйгээ.
И: Одоо яах вэ?
Лин: Хүлээгээд харж бай.
Наншуан: Ха.
И багш: Дүү минь чи өөрчлөгдөөгүй байх шив. Хэрцгий догшин хэвээр л.
Рон: Би яагаад ингэж уурлаад байгаагаа ойлгохгүй байна.
Жинкө: Рон. Хорон муу сэлэмний эзний хүч сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг.
Лин: Тийм ээ.
Чао: Аа.
Жинкө: Сул дорой байх тусам илүү хүчтэй нөлөөлнө.
Чао: Яагаад? Би яагаад одоо хүртэл найз охингүй байгаа юм бэ? Шиаоюү. Чи миний...
Шиаоюү: Чэн сэрээрэй.
Хао: Би гэнэтхэн гэрийн даалгавраа дуусгах ёстойгоо саналаа.
Бах: Хүүхдүүд ээ, тайвшраарай. Аа. Энэ бол миний шинэ гэр. Битгий энд тулалдаад бай. Тулаанаа өөр газар очиж хий.
Лин: Ариутгал.
Чао: Хачин юм аа. Надад юу болсон бэ?
Хао: Тийм ээ. Юу ч санахгүй байна.
И багш: Сэлэм.
Наншуан: Ах аа. Та сэлэмтэй нэг болсон ч таны гарт сэлэм алга.
И багш: Миний гарт сэлэм минь байхгүй ч зүрх сэтгэлд минь бий. Энэ ертөнц дээрх бүх зүйл миний сэлэм болох болно.
Бах: Диваажингийн хаалгыг нээнэ гэдэг диваажингийн сэлмийг ашиглахтай адил. Харгалзах газрын сэлэм байсан гэж бодсонгүй. Аа. Ямар хүчтэй сэлэмний урсгал вэ. Газрын сэлэм ч бас диваажинд хүрэх замд ойртохоор юм.
И багш: Чэн Наншуан. Чи маш олон муухай зүйлс хийсэн. Өнөөдөр би чамайг багшийнхаа төлөө алах болно.
Наншуан: Багш аа та түүнд газрын сэлмийг хүртэл заажээ.
И багш: Би үүнийг өөрөө сурсан.
Наншуан: Дуугүй бай. Тэр нас барсан ч гэсэн Дхарма болж гарч ирээд таныг хамгаалж байна шүү дээ. Гэхдээ тэр хэзээ ч намайг магтаж байгаагүй.
Эр багш: Наншуан?
Наншуан: Багш аа, яагаад ахыг минь өв залгамжлагчаар сонгосон юм бэ?
Эр багш: Би шийдсэн. Та хоёрын зам мөр ондоо. Энэ нь дээр. Хэрвээ чи зөв замаараа явах л юм бол диваажинд хүрэх замыг сурах болно. Чи ахаасаа илүү суралц.
Наншуан: Гэхдээ би бүсийнхээ тэмцээнд нэгт орсон шүү дээ.
Эр багш: Би нэгт орсон хүн миний өв залгамжлагч болно гэж хэлээгүй. Энэ алтан гүүр бол чиний шийдлийг шалгах нууц орон. Хамгийн их замыг туулсан нь нэгт орох болно.
Наншуан: Хахаха. Би яллаа. Би нэгт. Би ахыгаа ялчихлаа.
Эр багш: Хараач. Ахад чинь чамтай өрсөлдөх бодол байгаагүй. Чи зөвхөн амжилтыг харж найз нөхдөө умартсан.
Наншуан: Байж боломгүй юм. Үгүй ээ. Тэр алхаж чадахгүй болсон төдий.
Эр багш: Наншуан. Чи залуухан байна.
Наншуан: Ингэж ярихаа боль, багш аа. Би зүгээр л танаас надад боломж байсан хэвээр юм уу гэж асуумаар байна. За. Ойлголоо. Багш аа, Гэгээрлийн хавцал нь ёроолгүй гэж би сонссон юм байна. Ах аа. Өнөөдөр багшийн Дхармагийн өмнө таны газрын сэлэм эсвэл миний диваажинд хүрэх замын сэлэм аль нь хүчтэй болохыг харцгаая. Аа.
Эр2: Мастер аа. Би тэсэж чадахгүй нь.
Наншуан: Хахаха.
И багш: Өнөөдөр би Чэн Наншуантай тулалдаж үхсэн ч дахин энэ ертөнцөд аюулыг бий болгож чадахгүй.
Жинкө: Мастер аа. Сэлэмний гэгээнтэн тэсэхгүй нь.
И багш: Энэ чинь...
Наншуан: Үгүй ээ. Түүнд намайг зогсоох хүч байх учиргүй. Сонирхолтой. Маш сонирхолтой. Ах аа, танд ийм хүчтэй шидэт хэрэгсэл байх гэж. Миний дараагийн урлаг бол Диваажингийн хаалгыг нээх.
Бах: Гайхалтай. 100 жилийн сөрөг сэтгэл хөдлөл хадгалагдсан байна.
Шиаоюү: Бас диваажинд хүрэх замын хүч.
Чао: Үнэхээр гайхалтай онцгой эффекттэй юм аа.
Хао: Онцгой тасалбар авсан хүмүүс дунд нь орж болно гэж сонссон.
Чао: Үнэхээр үү?
Бах; Шиаоюү; И: Чэн Наншуан сүүлчийн цохилтоо хийх нь.
Лин: Би буцаад ирнэ ээ.
Рон: Аа. Ван болгоомжтой байгаарай.
Хао: Лин очих нь. Үнэхээр орчихлоо шүү.
Чао: Догь юм аа. Хараач. Түүний хөлний доорх сэлмийг харав уу?
И багш: Чи! Энэ сурагч биш ээ.
Бичиг: Сун Рон Гуо Хао Ван Лин Бай жинжин Лү Бэй Сон Зибин Чиао Чиао
И багш: Ван Лин. 50 метр шидлээ. Унасан.
Наншуан: Ах аа, та хэнийг дуудах нь надад хамаагүй. Та миний энэ урлагийг дийлж чадахгүй. Ха.
И багш: Дэндүү хүчтэй байна. Чи адилхан урлагийг нь мэддэг байсан ч түүнийг зогсоож чадахгүй байх. Хэрвээ би газрын сэлмээ ашиглаж чамд туслах юм бол ялж чадаж магадгүй.
Лин: Агуу ариутгалын урлаг.
Наншуан: Аа! Цавч! Энэ мангас үхэх ёстой. Аа!
Лин: Ялж эсвэл ялагдах. Хүчтэй эсвэл сул дорой. Тэд үнэхээр чухал гэж үү?
Наншуан: Чи надаас надаас нэгээр илүү л төдий. Надад ингэж хэлэх чамд эрх байгаа юм уу?
Бичиг: Зам
Наншуан: Зам...
Хао: Битүүмжлэх зам? Битүүмжлэх зам аа? Юу юм?
Бах: Үүнийг чинь 3,000 диваажинд хүрэх замыг сурсан хүн л авч чаддаг гэсэн дээ.
Наншуан: Байж боломгүй юм. Үгүй байлгүй дээ!
И багш: Ах аа, та юу хийх гэж байна?
Лин: Хорон мууг хөөн зайлуулна.
Наншуан: Аа!
Лин: Жуо И. Түүнийг баривчил.
И: Ойлголоо, багш аа.
И багш: Ийм хүчтэй хөгжүүлэгч манай ертөнцөд байна гэж мэдсэнгүй. Ах аа. Та хязгааргүйн сэлэмний бүлгэмийг удирдахгүй биз?
Лин: Би тохирох хүн биш ээ. Үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр байх болно.
И багш: Надад тийм ч их цаг үлдээгүй. Та яв даа. Би үлдсэн сүнслэг хүчээ ашиглаж энэ ертөнцийг засаад эцэст нь энд үхэх болно.
Лин: Засах аа?
И багш: За. Дуусгаж чадахгүй л байх. Багшийнхаа урмыг хугаллаа даа. Магадгүй тэр Наншуаныг сонгох ёстой байсан байх.
Лин: Дахиад 500 жил амьдарвал болох уу?
И багш: Юу?
Бичиг: Амьдрах хугацаа +500 Тийм - Үгүй
И багш: Энэ чинь...
Лин: Одоо ингээд хайх цагтай боллоо. Би тэдэнтэй цуг сургуулиа хамгаалах ёстой.
И багш: Ойлголоо. Та яг ямар сэлэмний урлаг ашигласан юм бэ?
Лин: Мэдэхээрээ дараа нь зааж өгье.
И багш: Дараа нь?
Шиаоюү: Ван.
Чао: Лин.
Жинкө: Баг бүрдүүлэх цаг боллоо.
Хао: Лин чи үнэхээр догь байлаа. Онцгой эффект үнэхээр гайхалтай юм аа.
Чао: Тийм ээ! Чиний сүнслэг хүч 5-р зэрэглэлийнх гэж мэдээгүй байсан бол жинхэнэ гэж итгэхээр байлаа.
Шиаоюү: Нобах хамтдаа сууж болохоор газар олсон.
Чао: Та Фан Рүйн дүрд тоглосон жүжигчин байх. Жоохон танил харагдаад байх юм.
Хао: Гарын үсгээ өгч болох уу? Та үнэхээр сайн байлаа.
И багш: Дараа ирж болно шүү.
Рон: Ван чи үнэхээр сайн байлаа. Шиаюү бид хоёр шаржигнууртай бэлэн гоймон хийе гэж бодоод байж байлаа.
Шиаоюү: Зүгээр байх өө. Ван засчихна.
Бичиг: 2 сарын дараа...
Бичиг: Цэцэг Жимс Усан хөшин групп
Бичиг: Их эмч
Жиао: Эмч ээ. Эхнэр минь сүүлд үзүүлснээсээ хойш муудаад байгаа. Үргэлж л дотор нь муухайрна.
Эмч: За. Санаа бүү зов. Зүгээр л жирэмсэн болсон байна.
Жиао: Миний хоёр дахь хүүхэд.
Эмч: Тийм ээ. Баяр хүргэе.
Жиао: Хахаха. Мөнх бусын ертөнц дахиад илүү аюултай учрах нь дээ.
TRAILER
Хао: Авга ах минь Сун Роныг хүнд өвдсөн гэж хэлсэн.
Шиаоюү: Үгүй байлгүй дээ.
Чао: Бараг үнэн байх. Найдвартай мэдээллээр түүнийг аль хэдийн эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Аль хэдийн нарийн шинжилгээнд хамрагдахад бэлэн болсон.
Бах: Яана аа. Залуу нас гэж гайхалтай юм.
Эр: Эрхэм ээ, та яриаг нь сонсох уу?
Роны өвөө: Хмм?
Эр: Ганц бие эрэгтэй, ганц бие эмэгтэй нэг өрөөнд. Авхай аюулд орж магадгүй. Би энд яахын аргагүй эхэнд ирсэн.
Зүкан: Ноён Ван, бидний шавь нарын нэгийн хувиар үнэхээр сайхан сэтгэлтэй бас багш нараа хүндэлдэг. Мөн ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан удаагүй. Тэрээр мөн манай 60-р сургуулийг гайхамшиг бүтээж байхад олон удаа удирдаж байсан. Тэрээр суралцах маш хүсэл эрмэлзэлтэй. Сайхан бөгөөд өрөвч сэтгэлтэй. Хамгийн гол нь маш эелдэг, хүнтэй ойр дотно байдаг.
Эр2: Байж боломгүй юм. Үндсэн үе шатны хөгжүүлэгч чи яаж хөлдөөгүй юм бэ?
Эр3: Миний зэрэглэлийг булаасан нь чи байж.
Эр4: Би чамайг үгүй хийх болно.
Рон: Ван Линд бэлдсэн миний онцгой бэлэг. Хурдан дээрдээрэй.
Лин: Сун Рон.
Рон: Ван Лин. Ван Лин.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал
Back to episodes Go home