The Daily life of the Immortal King_S04_11

Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?

Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?

Бичиг: 11-р анги Хорон муу сэлэмний эзэн төрсөн нь

Эм: Дайсан... Дайсны дайралт.

Бичиг: Дуудлагын хугацаа

Наншуан: Хайрт шавь нар минь. Багш нь буцаж ирлээ. Хэлээч. Юу болоод байгаа юм?

Эм: Би өөрийн багаас хэзээ ч урвахгүй. Аа. Аа!

Наншуан: Мэдэж байгаа бүх зүйлээ хэл.

Эм: За, эзэнтэн.

Бичиг: Заал

Эр: За. Дараагийнх нь.

Хао: Алив ээ, Лин.

Чао: Шиаоюү. Чи яагаад Нобахтай бэлтгэл хийгээд байгаа юм?

Шиаоюү: Рон дахиад л чөлөө авчихсан. Тийм болохоор Нобахтай бэлтгэл хийж байна.

Бах: Охин минь. Намайг басах хэрэггүй шүү. Би чинь чөтгөр байсан. Аа.

Шиаоюү: Нобах аа, багш бидэнд тулааны үеэр анхаарлаа бууруулж болохгүй гэж заасан даа. Зэрэглээний урлаг. Хэзээ дээ...

Бах: Яана даа. Залуухан байна даа.

Чао: Ингэхэд Сун сүүлийн үед их чөлөө авах боллоо. Асуудалд орсон юм болов уу? Ёо.

Эр: Бэлтгэлдээ анхаар.

Чао: Би бүх хүчээ гаргалаа шүү Лин. Алив. Лин. Туранхай юм байж яагаад ийм хүнд байгаа юм бэ?

Лин: Яана аа.

Бах: Тэр одоо жүжиглэхдээ ийм гаргууд юм уу?

Шиаоюү: Ван жүжиглэхдээ ийм гаргууд гэж үү?

Хао: Бүгдээрээ зурвас хүлээж авсан уу? Жуо биднийг энэ амралтын өдрүүдээр театрт урьсан.

Чао: Театр аа?

Хао: Эртний хөгжүүлэгчдийн тулааныг дуурайсан үзүүлбэртэй. Бидний бэлтгэлд тус болно. Энэ тоглолтын зохиол нь Үхэшгүй сэлэм. Бид Фан Рүйн эртний тулааныг үзэж чадна.

Сун: Сэлэмний гэгээнтэн та бидэн дээр зочилж байгаад баярлалаа. Би энэ 1000 жилийн настай тоорыг тантай хуваалцах гэж сонгосон. Өтгөн хаталтад тустай.

И багш: Сун эрхэм ээ. Би энд Роныг Хязгааргүйн сэлэмний бүлгэмийнхээ удирдагч болгох гэж урихаар ирсэн.

Сун: Сэлэмний гэгээнтэн та миний ач охиныг арай л өндрөөр үнэлж байна.

И багш: Итгэх эсэхийг чинь мэдэхгүй гэхдээ Рон Хуан Лоныг ялсан.

Сун: Та... Хуан Лонтой тулалдаж байсан нууцлаг хөгжүүлэгч миний ач охин байсан гэх гээд байна уу?

И багш: Яг тийм.

Рон: Сэлэмний гэгээнтэн та үндсэн үе шатны хөгжүүлэгч намайг жинхэнэ үхэшгүй үе шатны хөгжүүлэгчийг ялсан гэж хэлэх гээ юу?

Сун: Хахаха. Сэлэмний гэгээнтэн та тоглоом хийхээ болино уу. Хорон муу сэлэмний Чэн Наншуан хязгааргүйн сэлэмний бүлгэмийн удирдагч болохыг хүсдэг байсныг мэднэ. Сэлэмний гэгээнтэн та миний ач охиныг аюулд оруулах гээ юу?

И багш: Тийм биш ээ.

Сун: Хангалттай. Рон бол миний цор ганц ач охин. Би түүнийг аюулд оруулмааргүй байна.

И багш: Сун эрхэм та миний одоо хэлэх зүйлд итгэхгүй байж магадгүй. Гэхдээ би танд батлах болно. Таны ач охин бол гоц ухаантан.

Рон: Сэлэмний гэгээнтэн та энэ театрын тасалбарыг ав.

И багш: Энэ чинь нөгөө алдартай театр.

Рон: Хязгааргүйн сэлэмний бүлгэмийн түүхээс сэдэвлэж тоглолт хийнэ.

И багш: Ойлголоо. Чи намайг урьсан юм чинь би очих болно оо.

Рон: Гэхдээ би хязгааргүйн сэлэмний бүлгэмийн удирдагч болж чадна гэж бодохгүй байна. Ван.

И: Багш аа.

Бичиг: Багш аа, бүх урилгыг илгээсэн.

Бичиг: Ван би түүнд тасалбарыг өгчихлөө.

И; Рон: Тасалбарыг өгчихлөө.

Бичиг: Ок.

Бичиг: Ок.

Лин: Ойлголоо.

Жиао: Лин. Бид эмнэлэгт үзүүлэхээр явлаа. Нобах та хоёр гэртээ байж чадах уу?

Бах: Санаа бүү зов.

Лин: Аав аа, би үзлэгийн урлагаа ашиглаад...

Ван ээж: Хэрэггүй ээ. За юу?

Жиао: Тийм ээ, бид удахгүй буцаад ирнэ.

Бах: Чамд шил зүүх хэрэг байхгүй биз дээ?

Лин: Өөрийгөө биш та нарыг хамгаалах гэж л.

Бах: Хүлээ. Юу хийж байгаа юм бэ?

Лин: Чамд өгөх бэлэг байна.

Бах: Бэлэг? Энэ чинь...

Жинкө: Мастерын чамд бүтээж өгсөн шинэ чөтгөрийн ертөнц.

Бах: Шинэ чөтгөрийн ертөнцийн байршил нь хаана юм? Өөр орон зайд биз дээ?

Жинкө: Өмнө мастер чамд түр орших газар л гаргаж өгөн. Энэ удаа өөрөө бүтээсэн. Шал өөр шүү.

Лин: Чөтгөрүүдэд тохирсон гараг энэ сансарт байхгүй. Тийм болохоор би нэгийг бүтээчихсэн юм. Амархан байсан дөө.

Бах: Үнэхээр үү?

И: Бүгдээрээ ирчхэж. Эхэлцгээе.

Чао: Хүлээж байгаач, Жуо ах аа. Лин алга.

И: Санаа бүү зов. Лин аль эрт ирчихсэн.

Хао; Чао: Аль эрт ээ?

И: Энэ тасалбарыг дотоодоос тараасан. Бид зүгээр л тусалсан.

Рон: Мэдээгүй юм уу? Энэ онцгой тасалбарууд шаржигнуур бэлэн гоймон авч байхад дагаад ирсэн.

Хао: Аргагүй л Ван Лин.

Чао: Үнэхээр л сургуулийн минь азын сахиус.

Шиаоюү: Рон. Ван юу хийх гэж байгаа юм бэ?

Рон: Дотор ороод мэднэ дээ.

Шиаоюү: Орон зайг орлуулах чулуу.

И: Тийм ээ. Энэ бол онцгой хаалгыг нээж өгөх чулуу.

Хао: Ийм орон зайг орлуулах сахиусыг зөвхөн дээд түвшний хөгжүүлэгчид л хийж чадна.

Бичиг: Баян

Чао: Энэ театрыг үнэхээр чадварлаг хүн бүтээжээ. Гайхалтай юм аа!

И: Театр хол л доо. Тийм болохоор би та нарыг ингэж хүргэх болсон.

Лин: Одоо тэнүүчлээд байх хэрэггүй. Энэ бол миний та нарт зориулж бүтээсэн ертөнц.

Бах: Ёстой сайхан сэтгэлтэй амьтан. Ийм зүйлийг бүтээх хэцүү биз дээ?

Лин: Зүгээр дээ.

Жинкө: Энэ бол мастерын ажлын газар.

Бах: Яаж үүнийг хийсэн юм бэ?

Эльф: За. За.

Жинкө: Диваажингийн эльфүүд мастерын бүтээсэн бүх зүйлийг засна.

Бах: Тиймээс тэд будах хэв маяг өөр байсан ч гэсэн үүнийг сайжруулж чадна.

Жинкө: Түүнээс гадна мастер бас цаг агаарыг удирдаж чадна.

Бах: Үнэхээр... Гайхалтай юм.

Жинкө: Мастер аа, Рон болон бусад нь ирж байна.

Лин: За тэднийг тосож авцгаая.

И: Харж байгаачлан энэ бол дуураймал театр.

Чао: Хөөх. Жинхэнэ юм шиг л.

Хао: Энэ чинь Аянгын мөөг байх аа.

Чао: Юу? Номон дээр байсан 5-р түвшний ургамал биз дээ?

Хао: Домгоор бол эдгээр ургамлууд жинхэнэ үхэшгүйн дайны үеэр сүнслэг урсгалуудыг нь сорж авснаар үүссэн гэдэг.

Чао: Энэ газрыг зохиосон хүн үнэхээр өгөөмөр юм аа. Ийм нарийн ширийн зүйлийг хүртэл харж байдаг.

Хао: Жуо ах аа, энэ газрыг хэн бүтээсэн юм бэ?

Бах: Сайн уу?

Чао; Хао: Лин. Догь юм аа.

Лин: Та нар ч бас дээш гарах уу?

Чао: Мэдээж.

Хао: Хахаха.

Шиаоюү: Хөөх.

Чао: Чи яах юм? Гарахгүй юм уу?

Рон: Силви уулзалгүй удаж.

И: Сайн яваарай, Багш аа, Сун. Сэлэмний гэгээнтэн таныг хүлээж байлаа.

Бах: Залуу тийм аймаар байгаа юм уу? Сэлэм дээр зогсож нисэхтэй адил биш гэж үү? Яагаад уйлаад байгаа юм?

Чао: Миний сэтгэл зүрх өвдөж байна. Үгүй ээ.

Эм: Аа.

Бичиг: Зэрэглэл Аган Жиао Баншиан Нохой Жин

Наншуан: Хахаха Өршөөхгүй. Өршөөхгүй дээ. Чи дөрвөн сүлд бүлгэмийг сөнөөсөн байна. Би чамд диваажинд хүрэх замын уур хилэнг мэдрүүлэх болно. Сүнсийг нь хайх урлаг. Сун Рон. Чамайг олчихлоо. Чиний аура. Сэлэм минь. Энэ аура жоохон халуун ногоотой холилдсон байна.

Лин: Бүгдээрээ ирчихлээ.

Наншуан: Ах аа, та энд миний өшөө авалтыг зогсоохоор ирээ юу?

И багш: Чи бол манай бүлгэмийн урвагч.

Наншуан: Ах аа, хөгширсөн та одоо юу хийж чадах юм? Та хоёр хамтдаа надтай тулалд.

Рон: Ван. Түүний сүнслэг хүч нэмэгдэж байна.

Лин: Силви өөрийн хүчээ харуулаарай.

И: Багшийн өгсөн дотуур хувцас байгаагүй бол би энэ сүнслэг хүчийг тэсэж ч чадахгүй байлаа. Үнэхээр хүчтэй юм. Хорон муугийн эзэн шиг л.

И багш: За тулалдацгаая. Энэ чинь... Тэр диваажинд хүрэх замыг сурчхаж. Үгүй ээ. Би ялагдах нь.

 

Back to episodes Go home