Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 8-р анги 60-р бүсийг хамгаалсан нь
Эр: За харцгаагаарай. Энэ бол дээд түвшний шидэт эд зүйлс шүү.
Жиао: Шөнийн зах хөл хөдөлгөөнтэй хэвээр гэж бодсонгүй. Биеэ буцааж авах арга зам байгаа болов уу? Ах аа, миний сүнсний цөмийг Сонхайн далайгаас олж өгсөнд баярлалаа.
Ву: Санаа бүү зов, Чин Жиао. Өшөөгөө авсны дараагаар би хамгийн сайн сүнсний бадамлянхуаг ашиглаж биеийг чинь дахин бүтээх болно.
Жиао: Шүэ Ху болон Жу Жэн хоёр аль хэдийн явсан нь харамсалтай.
Ву: Үнэхээр энд юм уу, Чин Жиао?
Жиао: Итгэлтэй байна. Мастер бэлтгэлээ хийхээр явахаас өмнө нууц зүйл үлдээсэн. Хэрэв бүлгэмд аюулд орох юм бол энд ирж хуучных нь найзаас тусламж хүсэж болно гэсэн.
Эр3: За. Очлоо.
Ву: Хөөх, үнэхээр байдаг юм байна.
Жиао: Энэ чинь домогт...
Ву: Тэгэхээр энэ бол байдлыг эргүүлэх ганц зүйл.
Дарга: Хахаха. Сайшаасанд баярлалаа, эрхэм ээ. Жуо И маш их туслалцаа үзүүлсэн учраас бид энэ удаа дөрвөн сүлд бүлгэмийг хурдан ялж чадлаа. Тийм ээ, бид удахгүй бас бусад гэмт хэрэгтнүүдийг барих болно.
И: Эрхэм ээ.
Бичиг: Баривчлах захирамж
И: Үнэндээ Хуан эрхмийн тусламжгүй байсан бол би үүнийг хийж чадахгүй байсан.
Дарга: Чи үүнийг хүртэх эрхтэй Жуо И. Тэр над руу залгаж чамайг маш сайн ахмад гэдгийг хэлсэн.
И: Хахаха. Ингэхэд бид дөрвөн сүлд бүлгэмийн эсрэг мэдээлэл хүлээж авсан. Энэ мэдээллээр бол дөрвөн сүлд бүлгэм аль хэдийн Нувагийн нууц орон руу очих түлхүүрийг авчихсан бололтой.
Дарга: Нувагийн нууц орон. Тэр чинь домогт нууц орон шүү дээ.
И: Чэн Наншуан буюу Хорон санаат сэлэмчин нь Сэлэмний гэгээнтэнтэй хамт нэг багшийн доор байсан. Тэрээр үүнийг хийхэд гайхаад байх зүйлгүй.
Дарга: Эдгээр вааран баримлууд нь бүгд эртний хүүхэлдэйн мастеруудын хийсэн хагас боловсруулсан бүтээл. Нэг л идэвхжих юм бол бүгд тулааны шидэт хэрэгсэл болж хувирна. Шион Ву хэдэн тулааны вааран баримал цуглуулж чадах бол гэж би гайхаж байна. Түүнд үүнийг өгч болохгүй.
И: За, эрхэм ээ.
Зүкан: Энэ удаа дөрвөн сүлд бүлгэм бүх хүчээрээ дайрах болно. Гол тулааны талбар болох манай бүс анхааралтай байх хэрэгтэй. Тэд маш олон тооны тулааны вааран баримлуудыг ашиглаж дайрах боломжтой. Тагнуулын шинжилгээгээр, энэ удаа дөрвөн сүлд бүлгэм биднийг бүслэх гэж олон талаас дайрна гэж үзсэн.
Шэнцун: Тэр баримлуудын түвшин хэд вэ?
И багш: Нэг идэвхэжсэн Нува нууц оронгийн тулааны вааран баримлууд нь багадаа л нялхсын сүнсний түвшинтэй.
Шэнцун: Нялхсын сүнсний түвшин гэнэ ээ? Тэр чинь... Аюулгүй байдлыг хангахын тулд бүх сурагчдаа гэрт нь хариулах хэрэгтэй.
И багш: Пан багш надад итгэхгүй байгаа юм уу?
Шэнцун: Эрхэм ээ, уучлаарай. Би тийм утгаар хэлээгүй шүү.
И багш: Хэрэв одоо бүгдийг нь явуулчих юм бол эсрэг талдаа урам зориг өгч магадгүй. Хуучин заль мэх төдий. Би байна шүү дээ. Хэрэв би эдгээр хүүхдүүдийг хамгаалж чадахгүй юм бол Сэлэмний гэгээнтэн гэж дуудагдах эрхгүй. Аа...
Зүкан: Ойлголоо. Хангалттай сүнсний цохилтоор Сэлэмний гэгээнтэн ахин залуу болж чадна.
Чэн тэргүүн: Таныг жинхэнэ хүчээ гаргаж байгааг хараагүй удсан байна. Кан, Пан та хоёр сайн хичээгээрэй.
Зүкан: Тулааны өмнөх бэлтгэлийг хэлж байна уу?
Чэн тэргүүн: Тийм ээ. Сэлэмний гэгээнтэн энд байгаа тул бид сурагчдын аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй болно. Энэ бол сургуулиа нэгтгэж маш сайн хамгаалалтын бэлтгэл хийхэд нэмэр болно.
Зүкан: Эрхэм ээ, та үнэхээр л ухаантай юм.
Чэн тэргүүн: Сурагчид хэтэрхий удаан амар тайван байдалд сурсан. Том хүүхдүүд болсон юм чинь ах нарынхаа тулалдаж ирсэн хүнд хэцүү тулааны туршлагыг хуримтлуулах цаг болсон.
Шэнцун: Харж байгаачлан, сүүдрийн бүлгэмийн хэргийн дараа бид дахин өөр нэг бүлгэмтэй тулалдах хэрэгтэй боллоо. Өнөө өглөө бид дөрвөн сүлд бүлгэмээс тулааны тунхаг хүлээж авсан.
Эр сурагч: Тулааны тунхаг гэж юу юм бэ?
Эм сурагч: Мэдэхгүй ээ, сонсож байгаагүй юм байна. Мэдэхгүй.
Хао: Авга ах маань өмнө нь нэг удаа дурдаж байсан юм байна. Дайны тунхагтай л адил зүйл.
Бичиг: Тэнгэр Дэлхий Хар Шар
Хао: Гэхдээ манай бүс чинь дөнгөж хар түвшнийх. Зөвхөн доод зэрэглэлийн бүсүүд л дээд зэргийн бүсийг тулаанд дуудаж болдог. Хэрвээ амжилттай бүтэх юм бол зэрэглэл ахина.
Рон: Өөрөөр, дээд зэрэглэлийн бүс доод зэрэглэлийн бүсийг тулаанд дуудаж байгаагүй гэсэн үг.
Шиаоюү: Дөрвөн сүлд бүлгэмийн түвшин нь?
Лин: Тэнгэр.
Шиаоюү: Тэнгэр түвшний бүс хар түвшний бүстэй тулаан зарлаж байна гэж үү?
Жинкө: Мастер аа, дөрвөн сүлд бүлгэм биднийг өндрөөр үнэлж байгаа бололтой.
Шэнцун: Бусад дээд зэрэглэлийн бүстэй харьцуулахад бид нэлээн сүүлдэж эхэлсэн, гэхдээ бид олон зүйлийг туулсан. Сүүдрийн бүлгэмийн хэрэг, сүнсний сэлэмний тэмцээн, бас чөтгөрүүдийн дайралтаас болж том хохирол амссан. Гэхдээ шударга ёс үргэлж ялах болно гэдгийг санаж яв. Бидний сургууль хаашаа ч алга болохгүй. Өнөөдрийн хичээлээр би та нарт хамгаалалтын чадвар заах болно. Бас 3,000-аас доошгүй үгтэй миний энэ ярианы талаар зохион бичлэг бичээрэй.
Сурагчид: Өө...
Бичиг: Тунхаг
Ву: Ха.
Бичиг: Тунхаг
Бичиг: Тунхаг
Ву: Сонхай хамгаалалтаа авсан гэж байна.
Жиао: Ах аа, ийм олон вааран баримлууд нууц оронгоос дуудагдана гэж бодсонгүй шүү.
Ву: Тулааны вааран баримлуудтай байхад бидний хүн хүч 10-1 болох болно. Бид хэзээ ч ийм давуу талтай байж үзээгүй. Хахаха. Тоглоом дөнгөж эхэлж байна.
Эм: Мэдэгдэл. Цайз нь Үхлийн цөлд өтгөн сүнслэг дохио илрүүллээ.
Эм2: Маш олон вааран баримлуудыг цуглуулчхаад 60-р бүс рүү зүглэж байна.
И: Манай баг энэ удаагийн тулаанд оролцох ёсгүй. Гэвч дөрвөн сүлд бүлгэм хорон муу тул би яаралтай нөхцөл байдлын хамгаалалтын механизмыг идэвхжүүлэх тушаалыг хүлээж авсан. Шударга бид найз нөхдөдөө дайсныг нь дарахад туслах болно.
Эр4: Эрхэм ээ, нөхцөл байдал одоогоор ийм байна. Тэд үхэгсдийн цөлөөс 60-р бүс рүү явах замдаа бидний бүсийг дайрч өнгөрнө.
Хөгшин эр: Тэгвэл юугаа хүлээгээд байгаа юм? Жуо И бол мөнх бус орны шилдэг хөгжүүлэгч гэж сонссон. Түүнд тус хүргэх хэрэгтэй.
Эр4: Гэхдээ бидний үйл хөдлөл гинжин холбоог үүсгэж болно шүү дээ. Тааварлашгүй зүйл болно.
Хөгшин эр: Хмм. Бүгд л мөнх бус орны шилдэг хөгжүүлэгчийн найз болохыг хүснэ шүү дээ. Тэгвэл зөвхөн өөртөө л найд.
Эм3: Элизабет дарга аа. Тагнуулын хэлж байгаагаар Шиаогийн бүс 60-р бүсийн хэрэгт оролцож байгаа бололтой.
Элизабет: 60-р бүсийн тэргүүн Чэн бол миний хуучны найз. Түүнд туслах хэрэгтэй.
Кюүмияа: Би 60-р бүсэд хэзээ ч туслахгүй. Гэхдээ та нар үүгээр өнгөрч бас болохгүй.
Эм3: Мэдлэгийн бүсийн нөлөөнд автсан, Кюүмияа гэр бүл бас 60-р бүсэд туслахаар шийдсэн байна.
Элизабет: Улам л сонирхолтой болоод ирлээ. Энэ бол миний тушаал. 60-р бүсэд туслуулахаар хамгийн сайн хөгжимчнөө явуул.
Эм3: Ойлголоо.
Аянга: Харж байгаачлан, энэ удаа Шион Вугийн ахалсан вааран баримлын арми маш хүчтэйгээр урагшилж байна. Бүх том бүсүүд тэднийг зогсоож найздаа туслах гэж хичээцгээнэ. Сонхайн ойр орчим эмх замбараагүй байдалд автсан.
Эм4: Ийм хорон муу бүлгэмийг заавал шийтгэх ёстой.
Аянга: Энэ бол хөгжүүлэгчдийн холбооны учир утга. Хорон муутай тулгарч, шударга ёсны хөгжүүлэгчид бид нэгдэх ёстой. Энэ удаа 60-р бүс хорон муутай шууд нүүр тулгарч байна. Би тэдэнд туслах ёстой.
Зүкан: Энэ удаа дөрвөн сүлд бүлгэмтэй тулахын тулд бид маш олон бүсээс тусламж хүлээж авсан. Би олон жил багш хийж байгаа ч ийм давуу талтай байж үзсэнгүй. Багш нар та бүхэнд хамгаалалтын чадварыг өнөөдөр зааж өгсөн байх. Өнөө шөнө бэлтгэлээ хийх болно. Байгалийн жамыг дагаж, мөнхийн зам хязгааргүй!
Чэн тэргүүн: Байгалийн жамыг дагаж, мөнхийн зам хязгааргүй!
Шэнцун: Байгалийн жамыг дагаж, мөнхийн зам хязгааргүй!
Сурагчид: Байгалийн жамыг дагаж, мөнхийн зам хязгааргүй!
Лин: Агуу үл үзэгдэх урлаг.
Жинкө: Мастер аа, тулааны вааран баримлууд ойртож байна.
Лин: Би байгаа болохоор санаа зовох юмгүй.
Рон: Ёо.
Шиаоюү: Сун Рон, зүгээр үү?
Рон: Ямар хүчтэй юм бэ. Үгүй ээ, вааран баримлууд дэндүү хүчтэй юм. Ван Лин ганцаараа тэднийг зохицуулж чадах уу?
Шиаоюү: Тэр зүгээр байх болно оо. Аа!
Рон: Нобах аа? Энд юу хийж байгаа юм?
Бах: Охин гуай, би 60-р бүсэд суурьшаад 10 гаруй жил болж байна. Тийм болохоор би ч бас үүний нэг хэсэг. Надад энэ боломжийг олгосонд баярлалаа. За бидний ээлж боллоо. Аа.
Ву: Ямар сул дорой юм бэ. Нэг дайралтыг ч тэсэж чадахгүй. Гэрлийн шившлэг. Олшруулалтын шившлэг. Холилдсон шидийн шившлэг. Хязгааргүй сэлэм болон Бамбайн шившлэг.
И багш: Боль. Шион ву.
Ву: Ха. Хэн юм гэж бодтол. Авга та байх шив. Ах аа, та хөгшрөөд сул дорой болсон. Хэт өөрийгөө хүчлэх юм бол үхэлтэйгээ ойртоно шүү. Хол бай, авга ах аа. Та миний вааран баримлын армийг ганцаараа ялж чадахгүй. Танд намайг зогсоох хүч байхгүй. Хмм. Өнөөдөр би заавал 60-р бүсийг устгах болно. Сэлэмнүүд! Надад 100,000 сэлэм болон эдгээр вааран баримал дайчид байна. Та намайг яаж зогсоох юм?
Жинкө: Мастер аа, цаг нь боллоо.
Лин: За. Агуу зэвсэг хураалт!
И багш: Диваажингийн зам?
Жиао: Үгүй ээ.
Зүкан: Аргагүй л Сэлэмний гэгээнтэн. Шион Вуг ганцаараа унагаалаа.
И багш: Би зүгээр орлон тоглогч болчихлоо. Чи үүнийг яаж таамагласан юм бэ?
Back to episodes Go home