Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 7-р анги Дэлбэрэлтийн урлаг?
Жу: Хахаха. Сонхайн 60-р бүс! Би та бүгдийг өнөөдөр галт наадмаар үгүй хийх болно.
И: Хуан эрхэм ээ, тус болсонд баярлалаа.
Хуан: Зүгээр дээ. Би тэдний бүлгэмийг олчихлоо.
И: Дөрвөн сүлд бүлгэмийг тийм амархан олчхож байгаа юм уу?
Хуан: Санаа бүү зов. Тэд байхгүй байна. Үхэшгүйн урлаг. Далавч. Болгоомжтой байгаарай. Жу Жэний догшин галын ариун сэлэмний энерги хүчтэй шүү.
И: Эрхэм ээ, тус болсонд баярлалаа.
Хуан: Бас чамд хэлэх зүйл байна.
И: Хуан эрхэм ээ. Хуан эрхэм ээ. Эрхэм ээ, юу хэлэх гэж байгаа юм?
Хуан: Март даа. Би чам руу дөрвөн сүлд бүлгэмийн байршлыг явуулчихлаа. Шалгаад үзээрэй. Тэр энэ бүгдийг таамагласан л байх. Би үүний тал дээр санаа зовоогүйн дээр байх.
Бичиг: Элит анги
Чао: Энэхүү буяны худалдааг манай бүсийн тэргүүн дэмжсэн гэж сонссон.
Рон: Жуо эрхэмд багшилсан хүнийг яриад байгаа биз дээ?
Хао: Тийм ээ. Тэр мөн. Манай тэргүүн бол долоон оддын бүлгэмийг санхүүжүүлдэг нэгэн. Бас Пан багшийн хэлсэн онцгой шагналыг би олж мэдсэн.
Шиаоюү: Ном юм болов уу?
Хао: Тэргүүн Чэний чадах л зүйл байвал нэг хүслийг нь биелүүлж өгнө гэсэн.
Чао: Хөөх. За, Хао чи өнөөдрийн худалдаанд зориулж юу авчирсан юм?
Хао: Ирээгүй байгаа. Талбай дээр очихоор чи өөрөө харчих нь. Чи юу авчирсан юм?
Чао: Хаха. Өнөөдөр би их дэлгүүрт явж байхдаа нэмэлтээр олсон онцгой хэрэгслээ авчирсан. Хаха.
Хао: Чи... Яагаад аавынхаа сэлмийг аваад ирсэн юм бэ? Дахиад зодуулна гэхээс айхгүй байна уу?
Чао: Үгүй ээ. Аав минь зөвшөөрсөн. Манай гэр бүл жил бүр нэг шинэ сэлэм урладаг. Энэхүү сэлмийг 1982 онд хийсэн. Аав минь биднийг буяны үйлсэд зориулсан худалдаа хийхийг сонсоод өөрийн биеэр дугаар 4382-р сэлмийг хандивласан. Хуучин ч гэсэн хэрэгтэй шүү. Ядаж л саримс бяцлахад төгс тохирно.
Шиаоюү: Надад тийм ч их шидэт хэрэгсэл байхгүй. Бас надад байгаа зүйлс энэ худалдаанд тохироод байхгүй. Тийм болохоор би шавран баримал заръя гэж бодсон.
Лин: Чи хийсэн юм уу?
Шиаоюү: Тийм ээ.
Рон: Хөөрхөн юм аа. Шиаоюү ч авьяастай юм аа.
Шиаоюү: Энэ бол та нарт өгч байгаа миний бэлэг.
Хао: Хөөх. Янзын. Уран барималч нартай өрсөлдөх нь.
Шиаоюү: Таалагдаж байгаа бол ашгүй дээ. Миний сэлэмний сүнс зааж өгсөн юм. Би энэхүү уламжлалт гар урлалыг үргэлжлүүлэх ёстой.
Рон: Ван чи юу авчирсан юм? Шиаоюү. Ван ямар нэг галзуу зүйл авчраагүй байгаа?
Шиаоюү: Тийм биш байлгүй дээ. Ван бол... Аа!
Рон: Үгүй ээ, арай л хэтэрнэ, Шиаоюү.
Хао: Юу хэтэрнэ гэж вэ? Рон юу яриад байгаа юм бэ?
Рон: Юу ч биш ээ, Гуо.
Чао: Лин. Чиний будаа агшаагч ажиллаж байгаа юу?
Эм сурагч: Зарж байна шүү.
Бичиг: Нэмэлт: Өндөр үнэлгээтэй
Эм сурагч: Сайхан ашигласан улаан буудай 12 плюс цахилгаан соронзон эм цэвэршүүлэх зуух.
Эм2 сурагч: Онцгой бэлтгэлийн тэлээ, хөгжүүлэлтэд хэрэгтэй шүү. Хахаха.
Эр сурагч: За. Үндсэн үе шатанд байгаа хөгжүүлэгчдэд зориулсан үхэшгүй урлагийн азын хайрцаг. Нэг хуулиас нь 300 зоос.
Эр2 сурагч: Би нэгийг авъя. 18 ширхэг талхны далдуу мод. Энэ яадаг үхэшгүйн урлаг юм?
Чао: Бүх л зүйл байна шүү.
Шиаоюү: Сурагчид л худалдаанд оролцсон биз дээ?
Рон: Тийм ээ. Тэд бол үйл ажиллагааны хорооны гишүүд. Тэд лангуу бүрийн орлогыг бүртгэж, нийт буяны санг нэгтгэх үүрэгтэй.
Рон; Чао: Хөөх.
Эм: Захиалга тань цагтаа ирлээ.
Эр2: Та ноён Гуо юу? Энд гарын үсгээ зурна уу.
Хао: Тийм ээ, Гуо Хао байна. Хурдан ирсэнд тань Баярлалаа.
Эр2: Хотын шуурхай хүргэлт таны дараагийн захиалгыг хүлээж байх болно. За.
Лин: Энэ чиний шидэт хэрэгсэл үү?
Хао: Тийм ээ. Өчигдөр л төрсөн зулзаганууд.
Рон: Хөөх.
Шиаоюү: Муур. Хөөрхөн юм аа.
Рон: Тэд бол Цасан Хаш сүнсний муурнууд.
Хао: Рон мэддэг байх нь ээ? Манай сүнсний араатнуудын дэлгүүрт өчигдөр төрсөн муужгайнууд юм. Бүгдийг нь албан ёсоор бүртгэж авсан. Өнөө өглөө л бичгийг нь хүлээж авсан даа.
Чао: Тийм болохоор л одоо авчиржээ. Хөвсгөр юм аа.
Хао: Болгоомжтой байгаарай, Чао. Чи жоохон хатуу шүү. Аяар.
Чао: Яана аа. Болиоч. Буцаад ир!
Рон: Хахаха
Жу: 60-р бүсийн хамгаалалт ч ёстой муу юм аа. Чин Жиао болон Шүэ Ху яг яаж ийм дорд газарт алуулсан юм бэ?
Шэнцун: Өршөөгөөрэй, чи аль ангийнх вэ?
Жу: Би энгийн ангийн сурагч.
Шэнцун: Энгийн ангийнх аа?
Жу: Нөгөө... За... Мэдчихсэн үү? Гэхдээ тэр бол зүгээр л нэг алтан үрлийн үе шатны хөгжүүлэгч. Боломжгүй.
Шэнцун: Нэр болон ангиа хэл. Чиний үс чинь шаардлага хангахгүй байна.
Жу: Юу? Тэр бол...
Шэнцун: Асуудал банйа уу? Манай сургуулийн сурагчдын үсний засалт энгийн байх ёстой. Чи яаж үсээ засуулчихсан юм? Үсээ будах нь хориотой.
Жу: Уучлаарай, багш аа. Арай ч дээ. Би чинь үхэшгүй мөнхийн өмнөх үе шатных шдээ. Яагаад би алтан үрлийн үе шаттай хүний өмнө бөхийгөөд байгаа юм?
Шэнцун: За. Чамайг соёлтой байсан учраас нэрийг чинь тэмдэглэж авахгүй ээ.
Жу: Баярлалаа, багш аа. Би дүрмийг дагах болно оо.
Шэнцун: Гэхдээ би царайг чинь цээжилсэн шүү. Үсээ будчихаар хорон санаатан шиг харагдаж байна. Маргааш гэхэд хар болгоорой. Эс үгүй бол эцэг эхийг чинь дуудаж байгаад үсийг чинь засуулна шүү.
Жу: За багш аа. Баярлалаа, багш аа. Төгсөөд олон жил болсон байж одоо хүртэл багш нараас айна гэж мэдсэнгүй. Би маргааш энэ дорд сургууль руу ирэх ч үгүй. Өнөөдөр би 60-р бүсийн сургуулийг устгах болно. Догшин галын ариун сэлэмний энерги.
Чао: Алив ээ. Хөгжүүлэлтийн энергийн ундаа. 20% хямдралтай зарагдаж байна шүү.
Хао: Уучлаарай. Ийм сүнслэг муурны төлөө хамгийн багадаа 3800-г л санал болгож чадна.
Жинкө: Мастер аа. Энэ бол Жу Жэний догшин галын ариун сэлэмний энерги байна.
Лин: Мэдэж байна.
Чао: Лин. Чи ч бас сурталчлах хэрэгтэй. Чимээгүй суугаад байвал юмаа зарж чадахгүй шүү. Илүү эрч хүчтэй бай. Над шиг шатаж байгаа мэт.
Хао: Март даа. Линтэй танилцаад удаж байна шүү дээ. Түүнийг мэдэхгүй гэж үү? Тэр үг хэлэхийн оронд өөрийгөө алахыг илүүд үзнэ.
Рон: Би Ванд тусалж будаа агшаагчийг нь зарвал яаж байна?
Хао: Хүлээ. Рон чиний шидэт эд зүйл юу юм? Хараагүй юм байна шд.
Рон: Тийм ээ. Сүртэй зүйл биш дээ. Энэ бол Цэцэг жимс усан хөшиг группийн сурталчилгааны пуужин хөөргөх товчлуур.
Жинкө: Миний догшин галын ариун сэлэмний энерги алга болчихлоо. Үгүй байлгүй дээ. Үхэшгүй мөнхийн өмнөх үе шатанд байгаа хөгжүүлэгчид мэдэрч чадах ёсгүй. За. Азаар надад Б төлөвлөгөө байгаа. Догшин галын ариун сэлэмний энерги.
Өгүүлэгч: Ван Линээс өөр хүн маш аюултай будаа агшаагч буяны худалдаанд дунд байгааг анзаарахгүй байлаа.
Жу: Эцэст нь. Амжилттай боллоо. Тийм ээ. Ингээд л. Хэрэв үүнд хэн нэгэн хүрэх юм бол энэ сургууль тэр чигээрээ үгүй болно. Дэлбэрэлтийн урлагийг мэдэр.
И: Багш аа, хяналтын систем унтарсан. Ойр хавьд хэн ч байхгүй. Та түүнийг асуудалгүй зохицуулж болно.
Лин: За.
И: Түүнийг яаж зохицуулах бол? Хөөх.
Лин: Дээвэр дээр байна. Чи очиж зохицуул.
И: За багш аа.
Жу: Хачин юм аа. Яагаад миний авчирсан будаа агшаагч алга болчхов?
И: Бүтэхгүй ээ. Дөрвөн сүлд бүлгэмийн Жу Жэн гуай. Бид чиний санааг мэдсэн байсан.
Жу: Тэгэхээр чи байх нь ээ. Үгүй ээ. Чи бол зүгээр л нэг алтан үрлийн үе шатны хөгжүүлэгч. Би чамайг амархан алчих нь.
И: Би бол шударга ёс харин чи бол хорон санаатан. Бид дайснууд. Шударга ёсыг төлөөлөгч юунаас ч айхгүй.
Жу: Хаха. Чи өөрийгөө хэт өндрөөр үнэлж байна. Жижиг сувдны асар их туяа. Тэнгэрийн түвшний шидэт хэрэгсэл?
И: Багшийн надад зориулж оёсон дулаан дотуур хувцасны өнгөлөг хувилбар нь маш хүчтэй. Хуяг болон шидийн хамгаалалт нь бүрэн ажиллаж байна. Хмм. Чи намайг гэмтээж чадахгүй.
Жу: Чи бол зүгээр л нэг алтан үрлийн үе шатны хөгжүүлэгч. Яаж тэнгэрийн түвшний шидэт хэрэгсэлтэй байгаа юм бэ? Боломжгүй.
И: Би бол Сонхайн шударга баатар Жуо И. Хэрвээ намайг гэмтээж чадвал чи ялна.
Жу: Алтан үрлийн үе шатны хөгжүүлэгч яаж намайг басамжилж чадаж байна аа? Хэрвээ өөрийн урлагийн дайралтаар ялж чадахгүй юм бол биет дайралтаар ялж чадна. Чи догшин галын ариун сэлэмний энергийг хүртээд л үгүй болно.
Эр сурагчид: Хөөх.
Эр3 сурагч: Дээвэр дээр үргэлж дэлбэрэлт болж байх юм. Аймаар юм бэ.
Эм3 сурагч: Магадгүй азгүй хорон санаатан дээвэр дээр үүнд өртсөн байх.
Эр4 сурагч: 4-р улирал шүү дээ. Хорон санаатнууд ухамсаргүй юм байх даа?
Рон: Ван.
Лин: За.
Рон: будаа агшаагч чинь хэдийн үнэтэй юм?
Лин: Тэр бол...
Рон: Мөнгө л өгч байвал болно.
Бичиг: Элит анги
Чэн тэргүүн: Манай сургуулийн босгосон нэг сая сүнслэг зоосыг алслагдсан бүс нутгийн бүсүүдэд хөгжлийн зориулалтаар хуваарилсан.
Шэнцун: Чэн тэргүүний шагналыг хүртсэн Ван Линд баяр хүргэе.
Чао: Яагаад вэ?
Хао: Рон будаа агшаагчийг нь худалдаж авсан. Пуужингийн түлш болгож ашиглана гэж байна лээ.
Чэн тэргүүн: Ван Лин. Чи юу авмаар байна? Тэтгэлэг? Гэрчилгээ юу? Эсвэл сүнслэг эдлэл үү?
Лин: Шаржигнуур бэлэн гоймонгийн багц.
Back to episodes Go home