Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 6-р анги Энэ бүгд чиний буруу
Өгүүлэгч: Диваажинд хүрэх замын 3,000 нууц урлагийг ертөнцийн бүхэл хөгжүүлэгчид хүсэмжилдэг. Нэгийг нь л мэдэж чадсан хүн дийлдэшгүй болно. Зарим хөгжүүлэгчид бүхэл амьдралынхаа турш эдгээр нууц урлагийн барааг ч харж чаддаггүй. Өдөр бүр, тоо томшгүй олон эльфүүд завгүй ажилладаг. Диваажинд хүрэх замын 3,000 нууц урлагийг цэвэрлэгээг хийдэг ба ертөнц дахь жижиг сажиг асуудлыг шийдэж байдаг.
Эльф1: Сүнсний энергийн мастер аа, өнөөдөр хоёр шинэ хүн ирсэн.
Эльф2: Сайн уу? Алдартай хүмүүс шүү. Сүнсний энергийн мастер. Тэднийг яах вэ?
Эльф3: Энэ гэмтлүүд чинь. Эргэлзээгүй. Тэр л хийсэн байх.
Эльф2: Юу гэнэ ээ?
Эльф3: Март даа. Түүнийг Жиан Лиүеинтай адилаар Сарны худаг руу хийчих. Юу хийснээ ухаараг.
Эльф4: Жиан Лиүеин гарч ирээгүй байгаа билүү?
Эльф3: Тэрээр бүрэн ойлгоогүй байгаа. Магадгүй үлдсэн амьдралынхаа турш худагт гацах биз. Диваажинд хүрэх замыг хүсэмжилсэн хөгжүүлэгчдийн тоо сүүлийн үед ихэслээ шүү. Ажил чинь юу болж байна?
Эльф4: Манайхан, болгоомжтой шалгаарай. Бид хорон муу санаатай хөгжүүлэгчдэд диваажинд хүрэх урлагийг зааж өгч болохгүй.
Наншуан: Би бол хязгааргүйн сэлэмний бүлгэмийн жинхэнэ өв залгамжлагч.
Эльф1: Түүний нэр бол Чэн Наншуан бөгөөд хязгааргүйн сэлэмний бүлгэмийн №2 төдийгүй жинхэнэ үхэшгүй үе шатны 9-р түвшинд явж байгаа. Энэ бол оюун санааны шатных нь 6751 дахь сорилт нь.
Эльф4: Түүний хүч хангалттай. Яагаад сургахгүй байгаа юм? Ямар нэг зүйл буруу хийгээ юу?
Эльф3: Тэр багшийгаа үл хүндэтгэсэн.
Эльф4: Түүнд зааж өгч болохгүй. Багшийгаа хүндэтгэж чаддаггүй хүн яаж диваажинд хүрэх замыг сурах билээ?
Эльф1: Ойлголоо.
Наншуан: Харамсалтай юм. Бараг сурах шахсан байтал. Ах аа, та үхэх болно за юу? Би залуухан байна. Нэг л өдөр диваажинд хүрэх замыг сурах л болно. Бас надад маш олон гайхалтай шавь бий.
И: Би хорон мууг тэвчиж чадахгүй.
Эр: Хэтэрч байна аа. Тэднийг барахгүй гэж бодсон юм байх даа?
Жу: Ах аа, 60-р бүс үнэхээр хачин юм. Тэнд үнэхээр олон хүчтэй хөгжүүлэгчид бий. Магадгүй бид багшид илтгэсэн нь дээр байх.
Эр: Тэрээр бүх зүйлийг мэддэг. Мэдээгүй байгаа гэж хэлэх гээ юу?
Жу: Тэр бол...
Эр: Энэ бол багшийн бидэнд өгч буй сорилт. Бид бүгд үхэшгүй байдлын өмнөх шатныхаа оргил үед байгаа. Бид тэднийг ялж чадахгүй байх учиргүй. Бид энэ асуудлыг багшийг буцаж ирэхээс өмнө шийдэх ёстой. Манай багшид Зэро гэх нэртэй шавь байсан гэж сонссон. Түүнийг одоо хаана байгааг мэдэхгүй л дээ.
Жу: Бидэнд өөр нэг ахан дүүс байжээ?
Эр: Тэр биднээс хамаагүй илүү хүчтэй. Гэхдээ Зэро үүнийг зохицуулах юм бол бид ичгэвтэр байдалд орно. Бид ч бас багшийн шилдэг сурагчид шүү дээ.
Жу: Тийм ээ. Гэхдээ та энэ хүмүүсийг өөрийн биеэр шийдэх хэрэггүй. Би зурвас хүлээж авсан. 60-р бүс маргааш буяны худалдаа хийнэ гэсэн.
Эр: Тэгэхээр тэнд чиний Догшин Галын ариун сэлэмний энерги гарч ирэх нь ээ?
Жу: Тийм ээ. Ах аа, миний догшин галын ариун сэлэмний энергийг хүртсэн хэн ч бай дэлбэрэх болно.
Эльф4: Хмм? Хөөе, хөөе. Нас барсан шинэ хөгжүүлэгчийг авахад бэлэн үү?
Эльф3: Тэр цагаан жагсаалт дахь хүнтэй яаж тэрсэлдэж зүрхэлсэн юм бол?
Эльф1: Диваажинд хүрэх замын цагаан жагсаалтад байдаг уу? Хэн юм бэ?
Эльф2: Мэдэхгүй юм уу? Чиг баримжаа олгох сургалт дээр юу сурсан юм бэ? Тэр бол...
Бичиг: Элит анги
Шэнцун: Энэ ангийн төлөөлөгчид болох Чэн Чао болон Сун Роны хүсэлтээр бид маргааш буяны худалдаа зохиох болсон. Өнөө орой харьчхаад маргаашийн худалдаанд өгч болох хэрэглэдэггүй эд зүйлсээ авчраарай.
Сурагчид: За.
Шэнцун: Энэхүү буяны борлуулалтаас олсон бүх орлого ядуу бүлэглэлүүдэд туслахад ашиглагдах болно. Энэ буяны худалдаанд оролцох бүх хүмүүс нэмэлт дүн авах болно. Бас хамгийн их мөнгө олж чадсан сурагч онцгой шагнал авах болно. Бүх сурагчид энэ буяны үйлсийг сайн анхаарч үзээрэй.
Жинкө: Мастер аа, та маргааш юу зарахаа шийдсэн үү?
Лин: Үгүй ээ. Тохирох юм байгаасай гэж л найдаж байна.
Наншуан: Миний нэр бол Чэн Наншуан. Энэ бол оюун санааны шатны сорилтын 6753 дахь оролдлого.
Бах: Чамайг маргааш буяны худалдаанд оролцоно гэж сонссон.
Лин: Тийм ээ.
Бах: Юу хийж байгаа юм? Үгүй байлгүй дээ. Би энэ гэрт нэлээн удаан амьдарсан ч ийм зүйл байгаа гэж мэдээгүй юм байна.
Лин: Надтай цуг явах уу?
Бах: Чамайг юу нуугаад байгааг хармаар байна шүү. Энэ чинь...
Жинкө: Энэ бол Диваажинд хүрэх замын номын сан. Тэд бүгдээрээ диваажинд хүрэх замын эльфүүд.
Бах: Энд байна. Азтай бас маш хүчтэй ч гэсэн гэхдээ диваажинд хүрэх замын дээр бол гарахгүй биз. Хмм. Энгийн хөгжүүлэгчид диваажинд хүрэх замын барааг ч харж чаддаггүй. Диваажинд хүрэх зам. Хүлээ. Яагаад түүний шүүгээ диваажинд хүрэх замын орон зайтай холбогддог билээ? Тэр болон диваажинд хүрэх зам...
Бичиг: Бяцхан элбэнх, шаржигнууртай бэлэн гоймон
Бичиг: Бяцхан элбэнх, шаржигнууртай бэлэн гоймон
Лин: Би үүгээр юм сольж авмаар байна.
Бах: Чи ерөөсөө өөрчлөгдөхгүй юм аа? Гэхдээ зүгээр ээ. Түүний диваажинд хүрэх замтай харьцах холбоо миний бодсон шиг сайн биш бололтой.
7 Эльф: Лин таныг ирж байгаа гэж мэдсэнгүй. Уучлаарай, бид оройтчихлоо.
Эльф1: Тэр хэн юм бэ? Яагаад 7 удирдагч түүнтэй мэндлээд байгаа юм?
Эльф2: Тэнэг ээ. Тэр бол цагаан жагсаалт дахь цорын ганц хүн.
Бах: Арай ч дээ. Яагаад ингээд сөгдөж байгаа юм бэ? Чиний нохой болсондоо баяртай байна.
Бичиг: Бяцхан элбэнх, шаржигнууртай бэлэн гоймон
Эльф3: Диваажинд хүрэх замд хийх наймаа бол яг эн тэнцүү явагддаг.
Бах: Гэхдээ ийм шаржигнууртай нэг ширхэг гоймонгоор юу сольж авах юм бэ?
Жинкө: Чиний хувьд зууш байж болох ч, мастерын хувьд бол эрдэнэс нь.
Эльф3: Тийм ээ. Таны нандигнадаг зүйлтэй солилцоо хийх нь нэр төрийн хэрэг.
Бах: Энэ чинь...
Эльф3: Диваажинд хүрэх замын алтан торгон хорхой. Түүний торгоор хийгдсэн хувцас маш тэсвэртэй бөгөөд бүхэл төрлийн доргилтоос хамгаалж чадна. Биеийн доторх гэмтэл ямар ч байсан бай, гадна тал нь зүгээр харагдана.
Лин: Үгүй ээ. Өөр зүйл.
Эльф3: Энэ бол жин хасах урлагийн бүтээл болох жин хасах саван.
Бичиг: BMI: Биеийн жингийн индекс
Эльф3: Усанд орж байхдаа ашиглах юм бол илүүдэл биеийн өөхөө угааж арилгах ба мөн биеийн өөхний эрүүл хувийг хадгална.
Наншуан: Би бол Чэн Наншуан. Энэ бол оюун санааны шатны сорилтын миний 6798 дахь оролдлого. Энэ чинь хөөс үү? Үгүй ээ.
Эльф3: Найрсаг байдлын эм. Үүнийг ууснаас сүнсний хүч тань шууд нэмэгдэнэ. Гэхдээ бүх хүний хөгжүүлэлт өөр болохоор бүтэхгүй байх боломжтой.
Бах: Бүтэх магадлал нь?
Эльф3: Тоглоом дээр хөзөр сугалахаас илүү өндөр.
Бах: Сайн л эм байна үүнийг эцэг эхдээ өгье гэж бодоогүй юм уу?
Лин: Тэд надад хүчээр бүх зүйлийг шийдэж болохгүй гэж заасан. Энгийн байх нь сайхан шүү дээ. Өөр илүү энгийн зүйл байна уу?
Өгүүлэгч: Нарны худаг ашиглагдаж байсан ба диваажинд хүрэх замын эльфүүд завгүй байв, ингэснээр Чэн Наншуан диваажинд хүрэх замын урлагийг сурах боломжийг олж авсан юм.
Наншуан: Би бол Чэн Наншуан. Энэ бол оюун санааны шатны сорилтын миний 6999 дахь оролдлого.
Бах: Ганц шаржигнууртай гоймонгийн төлөө яаж ийм их зүйл авч байгаа юм бэ? Эдний нэг нь л гэхэд үхэшгүй мөнхийн өмнөх үе шатны хүмүүсийн хүсэмжилсэн зүйл байна даг.
Жинкө: Яагаад гэвэл шаржигнууртай гоймон нь мастерын хувьд хамгийн нандин зүйл нь.
Бах: Гэхдээ шаржигнууртай гоймонг яагаад ингэж нандигнаж байгаа юм бэ?
Эльф3: Урт түүх ээ.
Өгүүлэгч: Энэ бүхэн Ван Линий гурван настай байхдаа хийсэн зургаас эхлэлтэй.
Эльф3: Ямар хүчтэй юм бэ. Сүнсний энерги нь дэндүү хүчтэй байна. Үүний сүнслэг энерги нь ертөнцийн түвшний ид шидийн эд зүйлстэй ч харьцуулшгүй юм. Бяцхан хүү, чи энэ зургаа надтай солилцмоор байна уу?
Бичиг: Бяцхан элбэнх шаржигнууртай бэлэн гоймон
Эльф3: Надад энэ зураг таалагдаж байна. Би энэ нэг уут гоймонгоор соливол яаж байна? Шударга наймаа. Бас би чамайг диваажинд хүрэх замын цагаан жагсаалтад оруулъя. Болох уу? Шударга наймаа шүү. Хүүхдүүд их итгэмтгий байдаг. Тэрээр ямар ч хүчтэй байсан намайг олж чадахгүй.
Өгүүлэгч: Гурван настай Ван Лин анх удаагаа шаржигнууртай гоймонг идсэн юм. Түүнээс хойш шаржигнууртай гоймон идэх дуртай болсон.
Эльф4: Энэ бүгд чиний буруу.
Эльф3: Уучлаарай.
Лин: Үүнийг авъя.
Бах: Энэ чинь хорон мууг тамгалж чадах зүйл үү?
Наншуан: Би диваажинд хүрэх замыг сурчихлаа. Ах аа, би танаас нэг алхмаар илүү боллоо. Диваажинд хүрэх зам үнэхээр хүчтэй юм.
Back to episodes Go home