The Daily life of the Immortal King_S04_05

Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?

Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?

Бичиг: 5-р анги Ван Линий азын урлаг

Эм: Жуо мастер аа, Шүэ Ху нас барсан. Тэрээр аварч болохооргүй хэмжээгээр хүнд гэмтсэн байсан. Задлан шинжилгээний үр дүнгээс үзэхэд алгадуулаад маш өндрөөс унасан бололтой. Үхэшгүй үе шатны хөгжүүлэгч яаж алгадуулж үхдэг билээ?

И: Чи бас итгэж чадахгүй байх шив.

Эм: Уучлаарай Жуо мастер аа. Би танд эргэлзээгүй юм шүү.

И: Чамд өөр илтгэх зүйл байна уу?

Эм: За, дөрвөн сүлд бүлгэм таныг барих шагналтай зар тавьсан байна. Найдвартай мэдээллээр бол

Бичиг: Шагнал Жуо И 233,333,333 сүнсний зоос

Эм: зарим шагналын хөгжүүлэгчид аль хэдийн ажлыг хүлээж авсан байна. Гэхдээ тэднийг хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй.

И: Хахаха. Сул дорой юм байж. Бид бол шударга ёсны тал.

Эм: Хаха. Жуо мастер аа. Та бол хотын баатар болох үнэ цэнэтэй хүн. Өөрийгөө аюулд орсныг мэдсэн байж ингэж тайван байх гэж. Биширмээр юм. Юу ч гэсэн таныг болгоомжтой байна гэж найдаж байна.

И: Багш аа, туслаарай.

Бичиг: Их Гэгээрлийн Хязгаарлагдмал Хэвлэмэл Урлаг Лонг Жонсын Хувцас / Их Гэгээрлийн Урлаг Тяньшуань Торго / Тагтааны Нулимс / Алтан Хилэн Цамц

Жинкө: Та үүний төлөө шаржигнууртай гоймонгоо соливол яаж байна?

Лин: Хэрэггүй ээ.

Бичиг: Жилийн онцгой хямдрал 30%

Лин: Очиж авцгаая.

Бичиг: Их дэлгүүр

Эр: Тийшээ явъя.

Эр2: Хараач.

Чао: Их дэлгүүр энэ жил маш гайхалтай хямдрал зарласан гэсэн. Би тэр таталцалгүй жин авъя гэж бодоод удаж байгаа. Өнөөдөр авч чадах юм шиг ээ.

Эм2: Хөгжүүлэгчийн их дэлгүүрт тавтай морил.

Эм3: Нэг зайрмаг, нэг сүнсний зоос. Бүгд нэг сүнсний зоос шүү.

Эр3: Аварга сам хорхойг ирж хараарай. 500 грамм сам хорхой 800 сүнсний зоос шүү. Ихийг авч мөнгөө хэмнээрэй.

Хао: Сам хорхой ижилхэн чанартай үхрийн махнаас 300 дахин их уурагтай. Гэхдээ амттай биш шдээ.

Лин: Чи өмнө нь идэж байсан юм уу?

Хао: Авга ах маань аварга сам хорхойн фермтэй. Тийм болохоор би өмнө нь халуун ногоотой холиод идэж байсан юм.

Чао: Гуо Хао! Надад хэлэлгүй идэж ээ.

Хао: Амттай биш ээ.

Хао; Рон: - Би бүгдийг нь идсэн л гээд бодсон. - Чи бидэнтэй хоол хуваалцахгүй юм аа.

Хао: Чи. Үүнийг хар даа. Гайхалтай харагдаж байна! Хөөх. Эртний шидэт хэрэгслийн онцгой тасаг Эртний сүнслэг далавчийг зарж байна гэж бодсонгүй. Сүнсний цохилтыг далавч болгох нь маш дэвшилтэт үйл ажиллагаа. Сурахад маш хэцүү байдаг. Надад ийм сүнслэг далавч байсан бол ч...

Шиаоюү: Хөөх.

Бичиг: Нэр Завсарласан шидийн эд зүйл: Мин хааны тогосны далавч Онцгой хямдарсан үнэ 99,980,000

Шиаоюү: Бараг л 100 сая зоос юм байна.

Чао: Эдгээр эртний шидэт хэрэгслүүдийг эртний агуйгаас олж авсан. Тэднийг их дэлгүүр дээр зарахаас өмнө засаж янзалж хууль ёсны дагуу гаргаж ирдэг.

Рон: Гэхдээ миний мэдэж байгаагаар хүмүүс эдгээр шидэт хэрэгслүүдийг

Бичиг: Нэр Хоосон штатив Онцгой хямдарсан үнэ 128,900,000

Рон: зүгээр мөнгөөр авдаггүй.

Хао: Тийм ээ. Эдгээр шидэт хэрэгслүүд засварлагдсан ч гэсэн бүгд өөрсдийн дуртай эзнийг сонгодог.

Бичиг: Нэр 88 сүнсний дүрэм Онцгой хямдарсан үнэ 299,999,999

Хао: Эдгээр эртний шидэт хэрэгслүүд өөрсдийн гэсэн оюун санаатай. Худалдаж авч чадсан ч бай удирдаж чадахгүй.

Чао: Гэхдээ домгийн дагуу бол эртний шидэт хэрэгслийг удирдаж чадах нэгэн тэдний бодлыг сонсож чаддаг гэдэг. Би үүний талаар сонсож байсан юм байна.

Өгүүлэгч: Энэ үед Лин баахан дуу чимээ сонсож байв. Яагаад гэвэл эдгээр шидэт хэрэгслүүд бүгд Линд зарагдахыг хүсэж байгаа.

Эм4: Гуйж байна. Намайг аваач. Миний өд зөөлхөн бас цэвэрлэхэд амархан шүү.

Эр4: Намайг аваач. Намайг эм хийх дээр ашиглахгүй байсан ч халуун тогоо болгож ашиглаж болно. Би түүндээ сайн шүү.

Эм5: Гуйж байна, намайг бас аваач.

Бичиг: Нэр 88 сүнсний дүрэм Онцгой хямдарсан үнэ 299,999,999

Эм5: Намайг аваад яваач. Танд зарагдахгүй байх нь үнэхээр хайран хэрэг.

Жинкө: Мастер аа, тэд үнэхээр зовсон харагдаж байна.

Эр5: Гуйж байна, ах аа.

Лин: Хэрэгцээгүй ээ.

Эм5: Намайг аваач.

Лин: Шаржигнуур гоймон хамаагүй дээр.

Эм5: Гуйж байна, намайг аваач. Би хямдхан шүү.

Рон: Ван, намайг хүлээгээч.

Эм6: Аа. Менежерт хэлээрэй. Яагаад Тогосны далавч өнгөө алдчихаж байгаа юм бэ?

Захирал: Тэд 60-р бүсийнх үү?

Эр6: Тийм ээ.

Захирал: Худалдагчдад тэднээр их зүйл авахуул гэж хэлээрэй. Сүнсний хүчээр нь өндөр үнэ төлүүл.

Эр6: За. Гэхдээ тэр чинь дүрэм зөрчсөн хэрэг биш үү?

Захирал: Чи миний өөдөөс юм яриад байна уу?

Эр6: Үгүй ээ.

Захирал: Би дөрвөн сүлд бүлгэмийг танина.

Бичиг: Шагналтай Жуо И 233,333,333 сүнсний зоос

Захирал: Гэхдээ би Жуо Итэй үзэлцэж барахгүй. Түүнийг мөнх бус орны шилдэг хөгжүүлэгч дэмждэг гэсэн цуу яриа байдаг. Хэн ч түүний дайсан болж зүрхлэхгүй. Гэхдээ би түүний бүсийн хэдэн сурагчдад саад болж чадна. Цаг хугацаагаар шийднэ дээ.

Бичиг: Тяньшуан торго 10 Тагтааны нулимс 10 Алтан хилэнц хүрэм 10

Лин: Эднийг авмаар байна.

Эм7: За. Хүлээж байгаарай. Нийтдээ 800 зоос болно. Дараа дахин үйлчлүүлээрэй. Баримт нь уутан дотроо байгаа.

Бичиг: Шилдэг борлуулагч

Эр худалдагч: Та үнэхээр мэдрэмжтэй юм. Энэ хоосон шил бол манай дээрх хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн.

Чао: Юу?

Бичиг: Тулааны бэлтгэлийн өрөө

Эр худалдагч: Энэ нь нэг тоглогчийн хоорондох тулаантай бөгөөд бэлтгэлийн бүстэй.

Бичиг: Ганц тоглогчийн горим Олон тоглогчийн горим

Эр худалдагч: Тулааны туршлага багатай хөгжүүлэгчдэд тохирсон. Бас маш олон номтой. Хүссэн зүйлээ сонгоод сурч болно. Одоо авах юм бол мөн таталцлын эсрэг жин авах болно. Танд ашигтай шүү. Бүгдийг нэг дор худалдаж аваарай.

Бичиг: Хоосон шил Онцгой хямдарсан үнэ 60,000

Чао: Гэхдээ 60,000 зоос юм байна шдээ.

Эр худалдагч: За санаа бүү зов. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцэх гэж

Бичиг: Сүнсний хүчээ оруулна уу

Эр худалдагч: бид сүнсний хүчний дэвшилтэт төлбөрийг санал болгож байгаа. Энд хуруугаа дарж бүртгүүлнэ. Ирээдүйд таны өсгөх сүнслэг хүчийг бид хүлээж авах болно. Тэгэхээр эрхэм ээ. Та ирээдүйд илүү сайн хичээж суралцахад л болно.

Хао: Тайвшир, Чао. Зүгээр юм уу? Хэрвээ үүнд бүртгүүлэх юм бол чиний олж буй сүнсний хүч бусдынх л болно.

Эр худалдагч: Санаа бүү зов. Бид бүх хүчийг чинь авчихгүй. Та хэсэгчлэн төлж болно. Тэгэх юм бол хөгжүүлэлтээ хийнгээ дэлгүүр сайхан хэсэж болно. Хаха.

Хао: Энэ чинь...

Эр худалдагч: Тийм ээ. Энэ бол сүнслэг араатны хамгийн сүүлийн үеийн өндөг.

Бичиг: Сүнслэг араатны өндөг

Эр худалдагч: Ховор сүнслэг араатан олох 2%-ийн боломжтой. Одоо худалдаж авах юм бол бид асрах гарын авлагатай өгнө. Эрүүл саруул төрнө гэж амлаж байна.

Хао: Хэд юм?

Эр худалдагч: Хямдхан. Зөвхөн 100,000 сүнслэг зоос. Хоёр дахийг нь хагас үнээр. Худалдаж аваарай. Онцгой хямдрал байна шүү.

Шиаоюү: Хачин юм аа.

Эр худалдагч: Зөвхөн 100,000 зоос.

Шиаоюү: Чэн болон Гуогийн хүссэн зүйлийг яаж мэдээд байна?

Эр худалдагч: Сайхан боломж шүү худалдаж аваарай.

Лин: Тэд дуртай бүх зүйлийг чинь мэддэг.

Шиаоюү: Ойлголоо.

Рон: За яах вэ. Бид Чао болон Хаог сүнсний хүчээ ашиглаж худалдан авалт хийхийг болиулах хэрэгтэй. Хүлээ. Би мөнгөөрөө төлөх болно. Болох уу?

Эр худалдагч: Уучлаарай, Сун хатагтай. Тэгж болохгүй.

Рон: Яагаад? Би төлж чадна шдээ.

Эр худалдагч: Уучлаарай, Сун авхай. Бид тайлбарлах эрхтэй.

Жинкө: Мастер аа, тэд албаар ингэж байна. Роныг уурлуулж байна.

Бичиг: Жилийн онцгой хямдрал 30% Бяцхан элбэнхийг хагас үнээр нь аваарай

Эр худалдагч: Яана аа. Мартчихаж. Түүний хэлсэнчлэн та бүхэнд үнэгүй зүйл авах боломж бий. Солилцох төхөөрөмжийг аваад ир. Өө яана аа. Харж байгаачлан ийм зүйл бий. Та бүхэн 100 зоос ашиглаж сугалаанд оролцож болно. Алтан бөмбөг хожсон нь хямдралтай бараа авах эрх авна. Мөнгөн бөмбөг авсан нь зөөлөн цаас хожно.

Бичиг: Зөөлөн цаас

Эр худалдагч: Оролдож үзмээр байна уу? Баяр хүргэе. Та 8 сугалааны эрх хожлоо.

Лин: Би үүнийг авмаар байна. Өөр юу хэрэгтэй вэ?

Эр худалдагч: Үүнийг зөвхөн нэг алтан бөмбөгөөр авч болно. 30,000 бөмбөгийн нэг нь л алт. Бас өөр олон зүйлс бий. Яаж авч чадах юм?

Эр8: За. Азын цагийн хязгаартай урлаг. Нэг цагийн турш азтай байх болно. Ашиглах уу?

Лин: Тийм ээ.

Чао: Тийм ээ.

Хао: Лин. Чи үнэхээр азтай юм аа. 60-р бүсийн сахиус болох хэрэгтэй.

Чао: Лин чи миний үүрдийн анд шүү.

Эр худалдагч: Манайхан. Уучлаарай. Би буруугаар бодсон байж. Дүрмийн дагуу бол хоёр алтан бөмбөг олж байж хоосон шилийг авч болно.

Лин: Мэдсэн юм аа.

Эр худалдагч: Нэг алтан бөмбөг олсон юм чинь дахиад нэгийг авахад болно. Мэдээж. Миний буруу. Танд нөхөн төлбөр олгохын тулд, 8,000 зоосны хязгаартай 50%-ийн хямдралтай купон санал болгож болно. Байж боломгүй юм. Миний буруу байжээ. Та гурвыг авах ёстой. Алтан бөмбөгийг гурван удаа авах ёстой. Бурхан минь. Харамсалтай юм, эрхэм ээ. Та бараг л... Юу?

Чао: Лин. Би чамд хайртай.

Рон: Өөр юу гэмээр байна?

Эр худалдагч: Та купон хожлоо. Гэхдээ дахиад үзмээр байна уу? Хэрвээ бууж өгөх юм бол энэ шилийг аваад явж болно. Гэхдээ хэрэв та хоёр улаан бадмаараг авч чадвал, энэ сүнсний араатны өндгийг бас хожих болно.

Хао; Чао: Хөөх.

Эм7: Менежер ээ, сэрээрэй.

Бичиг: Үнэгүй

Бичиг: Бүх төрлийн анимэгийн баримлын 10%-ийн хөнгөлөлтийн купон

Захирал: Энэ залуу юу хийгээд байна аа? Манай дэлгүүрийн хамгийн шилдэг борлуулагч гэж үү?

Эр7: Тайвшир, босс оо.

Захирал: Хурдан түүнийг юунд дуртай гэдгийг нь олж мэд. Дахиад купон хожуулж болохгүй.

Бичиг: Бяцхан элбэнх

Эр худалдагч: Эрхэм ээ, та сугалаа сугалахаа болих юм бол

Бичиг: Бяцхан элбэнх

Эр худалдагч: үнэгүй өгье.

Бичиг: Дахиад нэг үнэгүй Картаа ашиглаж үнэгүй аваарай.

Бичиг: Бяцхан элбэнх

Эр худалдагч: Эрхэм ээ. Үүнийг танд. Зүгээр дээ. Хямдхан зууш шүү дээ.

Бичиг: Энэ картаар дахиад нэгийг үнэгүй аваарай

Эм7: Менежер ээ.

Эр худалдагч: Би борлуулалт хийхэд тохирохгүй хүн бололтой.

Рон: Хао. Юу болсон бэ?

Хао: Би бодож үзсэн юм аа. Ирээдүйн сүнсний хүчээрээ ямар нэг зүйл авах нь сайхан санаа биш бололтой.

Чао: Өнөөдөр Лин азтай биш байсан бол Хао бид хоёр занганд унах байлаа.

Хао: Энэ зүйлс үнэхээр сэтгэл татам. Гэхдээ бид худалдаж авч чадахгүй.

Шиаоюү: Тэгэхээр, бид хэтрүүлж үрж болохгүй. Өөрсдийн мөнгөөр л юмаа худалдаж авах хэрэгтэй.

Рон: Энэ бүхнийг ойлгоход оройтоогүй байна.

Чао: Манайхан, надад нэг санаа байна. Бид өнөөдөр Линий хожсон зүйлийг буяны үйлсэд хандивлаж болох байх.

Хао: Тийм шүү.

Рон: Би ч бас санал нийлж байна.

Шиаоюү: Би ч бас.

Лин: Би ч бас.

И: Багшийн илгээсэн зүйл байх. Юу юм бол?

Бичиг: Хязгаарлагдмал хэвлэлттэй Лонг Жонсын костюм Хэрэглэхийн өмнө энэхүү гарын авлагыг анхааралтай уншиж, зохих ёсоор нь хадгална уу

 

Back to episodes Go home