Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 4-р анги Газар доорх сүнслэг судас
Ван ээж: Лин. Хичээлийн чинь цаг болох нь. Битгий хоцроорой.
Лин: За.
Эм хөтлөгч: Өглөөний мэдээ. Өчигдөр Сонхайн үхэшгүй урлагийн тактикийн баг маш сайн үр дүн гаргажээ. Дөрвөн сүлд бүлгэмийн эрэн сурвалжлагдаж буй Чин Жиаог хотын баатар Жуо И баривчилсан байна.
И: Би түүнийг цохиж унагаасан.
Эр1: Өнөөдрөөс Чин Жиао үүрд ирэх боломжгүй боллоо.
Эр2: Ах аа. Та намайг мэднэ шүү дээ. Би түрэмгий байх дуртай. Бид одоо өшөөгөө авах хэрэгтэй гэж бодож байна.
Ху: Би ч бас.
Эр1: Бидний мастер одоо диваажинд хүрэх замыг сурах гээд явж байгаа. Бид иймэрхүү асуудлыг өөрсдөө шийдчих нь.
Эр2: Би заавал өшөөг чинь авах болно.
Ху: Чин Жиао Шүэ Ху чиний өшөөг авах болно.
Эр1: Санаа бүү зов. Шүэ Ху маргааш 60-р бүсээс чиний өшөөг авна. Хмм.
Бах: Тэр юу хийж байгаа юм бэ?
Жинкө: Сэлэмний мастер чамайг дүрслээд чөтгөрийн парк бүтээж байгаа. Газар доорх сүнслэг судас нь бүх зүйлийг бүтээх гол түлхүүр. Шинэ байшингийн суурийг тавьж байгаатай адил. Энэ бол маш хэрэгтэй үйл явц.
Бах: Тэгвэл газар доорх сүнслэг судсыг яаж бүтээдэг юм?
Лин: Харж байгаачлан.
Бах: Энэ чинь? Энэ...
Жинкө: Сэлэмний мастер хоёр шаржигнууртай гоймонг өгч диваажинд хүрэх замаас материал авсан. Зөвхөн чиний төлөө.
Бах: Аа. За юу гэх гээд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ яаж нүцгэн гараараа бүтээчхэж байгаа юм?
Зүкан: Манайхан энэ бол газар доорх сүнслэг судас. Бид шинжлэх ухааны эрин үед орсон тул төв мандал нь сүнсний долгионд өртөж газар доорх сүнслэг судсыг ургуулж байгаа. Биеийн судаснууд шиг л газар доорх сүнслэг судаснууд зузаан, нарийн байдаг. Тэд царцдастай холбогддог. Зузаан сүнслэг судас нь хүчтэй сүнслэг цохилттой, харин нимгэн судас нь арай сул дорой. Сүнслэг судас тасрах үед янз бүрийн ер бусын үзэгдлүүд бий болдог. Бас бидний сүнслэг цохилтууд дутагдаж байгаа. Хичээл дээрээ нойр чинь хүрээд байвал энэ чинь тэр зүйл дутагдсанаас л болж байгаа.
Сурагчид: Ойлголоо, багш аа.
Зүкан: Чэнд ямар асуулт байгаа юм?
Чао: Хиймлээр сүнслэг судсыг хийх арга байгаа юу?
Зүкан: Тийм арга байсан ч хүн өөрийн биеэр сүнслэг үндсийг тэгж гүн байгуулах боломжгүй.
Чао: Үнэхээр боломжгүй гэж үү?
Зүкан: Хахаха. Чэн Чао ч гэнэн байна даа. Боломжгүй. Ямар ч боломжгүй.
Өгүүлэгч: Яг одоо сүнслэг үнсдийг бүтээсэн сурагч цонхоор юм бодон ширтэж сууна.
Зүкан: Тарж болно.
Хао: Цонх руу хар даа. Цас. Цас орж байна. Яагаад цас орж байгаа юм бэ?
Рон: Үзэсгэлэнтэй цас байх чинь ээ. Хачин юм аа.
Эр сурагч: 6-р сар байтал. Яагаад гэнэт цас орчхов?
Эр2 сурагч: Март даа. Хэдүүлээ цасаар байлдъя.
Зүкан: 6-р сард цас орох гэж. Хачин юм аа.
Жинкө: Сэлэмний мастер аа, талбай...
Лин: Тийм ээ. Харж байна.
Өгүүлэгч: Эхэндээ хэн ч энэ цасыг тоогоогүй ч гэсэн бүгдэд нь удалгүй маш ихээр нөлөөлж эхэлсэн юм.
Зүкан: Хэн нэгэн асуудал гаргасан байна. Өв залгамжлагчаа хайж байгаа болохоор намайг зогсоосон уу?
И багш: Тийм ээ. Энэ бол маш сайхан боломж. Магадгүй миний хайж байгаа хүүхэд үүнийг зогсоох байх.
Зүкан: Хэрэв тэр гарч ирэхгүй бол сурагчид аюулд орно.
И багш: Би байна шүү дээ. Хэрэгтэй бол би зохицуулах болно.
Зүкан: Нэг зүйл асууж болох уу? Та яагаад ингэж их яараад байгаа юм? Хорон муу сэлэмний үхэшгүй Чэн Наншуанаас болсон уу? Ойлголоо. Та үүнийг зохицуулна гэж амласан юм чинь миний сэтгэл амарлаа.
Лин: Ойлголоо.
Жинкө: Мастер аа, 60-р бүсийн газар доорх сүнслэг судас тасарч байна.
Лин: Зүгээр дээ би зохицуулах болно.
Жинкө: Та юм чинь амархан зохицуулах байх.
Лин: Тийм ээ.
Чао: Лин. Алив.
Хао: Чао. Надад зөндөө цасан бөмбөг байна.
Чао: Лин. Чи азтай байлаа. Миний цасан бөмбөгийн шуургыг хүлээж авч чадах уу? Хөөе. Алив ээ.
Жинкө: Мастер аа, бидэн рүү хэн нэгэн ширтээд байна. Бултах юм бол сэжиглэх байх.
Лин: Ойлголоо.
Рон: Чэн дарга аа, хоёулаа байж шударга бус байна шүү. Үүнийг хүрт.
Чао: Хөөе. Линтэй нэгдэх гэж байгаа юм биз. Тэгвэл Шиаоюү?
Шиаоюү: Би оролцохгүй ээ. Би цасан бөмбөг хийж өгье.
Жинкө: Мастер аа, цас ширүүсэж байна.
Лин: Санаа бүү зов. Бидэнд цаг байна.
И багш: Залуу байх сайхан юм аа.
Зүкан: Тийм ээ, Сэлэмний гэгээнтээн.
Чао: Яагаад гэнэтхэн ийм хүйтэн болчхов оо?
Рон: Чэн дарга аа, буцаад орцгооё.
Хао: Бидний бэлтгэлийн хувцас чинь хар сүнслэг торгоны хорхойн торгоор хийгдсэн. Яагаад даараад байгаа юм бэ?
Рон: Хачин юм аа. Ийм хүйтэн байх ёсгүй.
Шэнцун: Ван багш аа. Бидний газар доорх сүнслэг судсанд ямар нэг зүйл болсон уу?
Зүкан: Пан багш аа, санаа бүү зов. Сэлэмний гэгээнтэн зохицуулчих болно. Зүгээр дээ. Уух уу?
Шэнцун: Би зүгээр сурагчдынхаа аюулгүй байдалд санаа зовсон л төдий.
Зүкан: Сайхан туршлага болно доо. Хэт амархан байгаад байх юм бол сонирхолгүй шүү дээ. Энэ цасан шуургыг жилийн тусгай сургалт гээд бодчих. Хэрэгтэй бол Сэлэмний гэгээнтэн ч зохицуулж чадахгүй байсан би зохицуулна.
Шэнцун: Ингэхэд тэр өв залгамжлагчаа олсон уу?
Зүкан: Үгүй ээ. Түүнийг буруу газартаа ирсэн гэж л бодож байна.
Шэнцун: Рон юм болов уу?
Зүкан: Рон авьяастай. Гэхдээ бид Сэлэмний гэгээнтний өв залгамжлагчийг гэж хэлж чадахгүй.
Шэнцун: Мэдээж Лин биш байлгүй. Хахаха.
Чао: Гар хөлдлөө.
Эр3 сурагч: Чэн дарга уу? Хаалганд битгий хүрээрэй хүрэх юм бол хөлдөнө шүү. Манай нэг дүү хөлдчихсөн.
Чао: Гар нь уу?
Эр3 сурагч: Хэл нь. Ангийн хаалганууд ч ганцхан хөлдсөн юм биш. Тог хүртэл тасарчихсан. Энэ цас үнэхээр хачин юм. Чэн дарга аа. Ямар нэг зүйл хийгээрэй.
Хао: Энэ чинь нийтийн өмч. Багш бидэнд үхэшгүй мөнхийн урлагийг, үхэшгүй урлагаар нь л ял гэж хэлж байсан.
Рон: Чэн дарга аа, чи галт бөмбөг ашиглаж чадахгүй юу?
Чао: За. Би чинь элит ангийн хэдэн төгс оноотой сурагчдын нэг. Би дүү нараа дулаацуулах болно. Нууц гэрлийн хүчтэй луу минь. Миний дуудлагыг сонсооч.
Рон; Чао: - Хачин юм аа. - Үхэшгүй
Чао: Гэрэл.
Рон; Чао: - Мөнхийн гал. - Галт бөмбөгийг бэлдэхэд тэгж
Рон: уддаг юм уу?
Чао: Дэлхийн
Хао; Чао: - Чи мэдэхгүй шүү дээ. - бүх гал - Чао чинь халуун цустай. - ариун гэрэл болох болно.
Чао: Гараад ир. Галт бөмбөгийн урлаг.
Рон: Чэн дарга аа. Чи бэлдээгүй удсан байх аа.
Хао: Урлагийн хүч нь хэр удаан бэлтгэснээс хамааралгүй байдаг бололтой. Чао муу сул дорой амьтан. Чи чинь бүр галын сүнсний суурьтай шүү дээ. Би галын суурьгүй ч гэсэн миний галт бөмбөлөг тийм жижигхэн биш. Юу?
Чао: Хахаха. Би ганцаараа жижигхэн галт бөмбөлөгтэй биш юм байна. Ашгүй дээ.
Шиаоюү: Чэн даргын асуудал биш бололтой.
Рон: Шиаоюү оролдоод үзье.
Шиаоюү: За. Юу?
Хао: Яагаад? Юу болсон бэ?
Рон: Манайхан, бидний ойр орчмын сүнсний урсгал хамаагүй бага болсон байгаа мэдрэгдэж байна уу? Хар даа. Сүнслэг урсгалууд ердийнх шигээ бөөгнөрөл болон хуримтлагдаж чадахгүй байна. Элс шиг л.
Шиаоюү: Тийм ээ. Тэгээд л бидний хүч сул байгаад байж.
Рон: Энэ цасан шуурга манай газар доорх сүнслэг судсыг муутгасан байна.
Хао: Гэхдээ бид гэмтсэн газар доорх судсаа яаж засах юм?
Чао: Жишээлбэл бид эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд эмгэн хумсны ойд илүү олон зүйл хийж болно. Шиаоюү чи зүгээр үү?
Шиаоюү: Би... даараад байна.
Рон: Үгүй ээ. Шиаоюү чинь эрвээхэйн удмынх. Тэр хүйтэнд тэсвэргүй. Ван. Өөрийн чадвараараа ямар нэг зүйл хийгээч.
Чао: Бид Шиаоюүг эмчийн өрөөнд аваачиж багшийг хурдан олох хэрэгтэй.
Хао: Хүлээ. Лин ингэхэд хаана байгаа юм бол?
Эр2: Доод зэргийн бүс ийм зузаан газар доорх сүнслэг судсыг хүртэх эрхгүй.
Сурагчид: Битгий.
Хао: Яагаад бид нисдэг сэлмээ ашиглахгүй байгаа юм?
Чао: Нисдэг сэлмийг сургуулийн дотор ашиглах хориотой. Дүнгээ хасуулна шдээ.
Хао: Энэ бол онцгой нөхцөл байдал.
Жинкө: Сун. Хэдэн секунд тэсээрэй. Мастер бэлдэж байгаа.
Эр2: Санаа бүү зов, Чин Жиао. Би энэ бүсийг устгах болно. Нөгөө нэг 60-р бүсийн бяцхан залуу байх шив. Үхлээ ирж л дээ. Хүлээ. Энэ чинь... Боломжгүй. Чи чинь дөнгөж үндсэн үе шатных. Яагаад хөлдөхгүй байгаа юм? Миний агуу урлагийг мэдэр. Юу? Юу?
Жинкө: Мастер аа, та сүнслэг судсанд хэр их хүч өгсөн бэ?
Лин: Дутсан хэмжээг нь л. Сүнслэг хүч. Хүчний долгион.
И багш: Хэн бэ?
Бичиг: Уулзалт
И: За,
Эр хөтлөгч: энэ чинь дөрвөн сүлд бүлгэмийн Шүэ Ху. Эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэг. Жуо эрхэм ээ, та үүнийг бас төлөвлөсөн үү?
И: Тийм ээ. Бүх зүйл миний төлөвлөгөөгөөр. Би хорон мууг тэвчихгүй.
Back to episodes Go home