FBI 21

F.B.I. INTERNATIONAL s1-20

Үргэлжлэх хугацаа: 42мин

Орчуулсан Ж.Тамир

Гарчиг: Яахаа мэдэхгүй...

 

Гол дүрүүд:

Скот: эр, Скот Форрестер

Рейнс: эр, Рейнс, хар арьст мөрдөгч

Е: эр, Катрин Еэгер

К: эм,  Жейми Келлет, хар тайрмал үстэй

Во: эм, үсээ боосон мөрдөгч Камерон Во

 

Нэмэлт дүр:

Ээж: эм, Скотын ээж

Г: эр, генерал Финли

Ра: эр, Майк Раферти

Кен: эр, шинэ дарга, төлөөлөгч Кен

Ас: эм, Астрид

Да: эр, Төлөөлөгч Дандриж

П: эр, генерал Пол

 

 

Ээж: Сайн уу, Скот

Ра: Та Анжела Кесседигийн хүү байх аа? Ээж чинь амьд байгаа.  

Ээж: Вашингтон дахь Товчоонд хавтаст хэрэг байгаа. “Хатчинсон” гэсэн хаягтай. Надад хэрэгтэй байна.

Г: Танд бүх төрлийн хувийн мөрдөн байцаалдаа зогсоож, болихыг тушааж байна.

Скот: Та бол урвагч. Та Оросуудад мэдээлэл зардаг байсан. Тэгээд зүгээр л... алга болсон.

Ээж: Эх орон маань надаас чамайг золиослохыг шаардсан. Би чамд хайртай. Холбоо барина аа.

Польш улс, Хелм.

С: Аан?  Хоёр...

Гадаадаар ярина...

Ха: Яв. Явъя...

Эр: 4-9-Чарли делта, хөөрөхийг зөвшөөрч байна.

Эр: Онгоц хөөрөхөд бэлэн. Холбоо тасарлаа.

Эм: Та хэнийг хүлээсэн юм?

Ха: Хуучны нөхөр. Тэрэнтэй дахиад хэзээ ч уулзахгүй байх. Ямар чөтгөр нь...

Е: Битгий март, би Герман хүн тэгэхээр... хэтэрхий их сэтгэл хөдлөл хэрэггүй...

Скот: Юу болоо вэ?

К: Еэгерийн “Нислэг” багтай ажиллах сүүлчийн хэрэг.

Скот: Тийм ээ, мэднэ. Сануулах хэрэггүй. Би тэрний ятгах гэж оролдсоор байгаа.

Е: Та нар надгүйгээр сайн байх болно.

Во: Боломжгүй.

Рейнс: Тэгээд чиний оронд хэн ирэх вэ?

Е: Наадахыг чинь бодож олох хэрэгтэй.

Рейнс: Чи сонгох юм уу?

Е: Тийм ээ.  Европолд тушаалд дэвшсэний нэг хэсэг...

Во: Бурхан минь, тушаал дэвшчихэж. Гайхалтай.

Е: Кам. Кам, Скотын хэргийг хэлэлцэх хэрэгтэй.

Скот: Тийм ээ.

Е: Эхлэх үү?

Во: Тийм ээ.

Рейнс: Гурван цагийн өмнө Польшийн Хелм хоын ойролцоох нисэх буудлаас хөөрсөн хувийн онгоц унасан. Белорусийн хилийн ойролцоо. Онгоцонд хоёр нисгэгч, хоёулаа Америк, Британий онгоцны үйлчлэгч, онгоцны эзэн байсан. Грег Хатчинсон, бас Америк. Энэ сүйрэл механик гэмтэл байгаагүй. Онгоц дөнгөж аюулгүй байдлын шалгалтаар дөнгөж орсон, бас засварын мэдээлэл нь ямар ч алдаагүй байсан. Польшийн нисэх албаны хүмүүсийн  мэдээлж байгаагаар газар дээрх гэрчүүд, радарын дохио болон бусад ойролцоо байсан нислэг удирдагчдын хэлж байгаагаар газраас онгоцыг чиглэн нэгэн биет нисч явсан гэсэн. Газраас агаарт ангиллын пуужинг байсан байх өндөр магадлалтай. Хатчинсон сүүлийн 15жил Зүүн Европ, Орост ажиллаж байсан чинээлэг үйлдвэр эрхлэгч. Эхнэр, хоёр хүүхэд нь байгаа. Польшийн цагдаагаас боломжтой бүх мэдээллийг ав, дараа нь яахаа шийдье.

К: Хатчинсон гэсэн нэр яагаад сэтгэлийг чинь зовоогоо вэ?

Скот:  Ээжтэй холбоо барихад... надаас Хатчисоны хавтаст хэргийг асуусан.   

К: Дотор нь юу байсан юм?

Скот: Жинхэнэ хавтаст хэргийг би  харж чадаагүй.

К: Хорвоод Хатчинсон ганц хоёроох тогтохгүй. Юу юм?

Скот: Эргээд ирье...

Гарчиг: Эф Би Ай интернейшнал /Холбооны мөрдөх товчоо/ 

 Скот: Ээж ээ.

Ээж: Сайн уу.

Скот: Та зүгээр үү?

Ээж: Хурдан ярих хэрэгтэй. Хатчинсоны онгоцны хэрэг, чи шалгаж байна уу?

Скот: Тийм ээ.

Ээж: Бүх зүйл Павел Новиков гэдэг хүнтэй холбоотой. Тэр онгоцонд суух ёстой байсан.

Скот: Та хаана байна?

Ээж: Новиковыг ол. Явах болчихлоо. Би аюулд орсон.

Скот: Үгүй ээ, үгүй, ээ...-ээж ээ.

***********

Скот: Юу олов?

К: Тэгэхээр Павел Новиков Оросын Тагнуулын тав газрын Гадаадын тагнуулын албаны дарга. Маш нууц туршуулуудыг бэлтгэдэг. Тэрнийг Оросын шилдэг тагнуулуудын Царь/хаан/ гэж хэлж болно.

Во: Новиковын талаар нэмэлт мэдээлэл бол сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, сонгуульд хөндлөнгөөс оролцож, улс төрийн инженерчлэл, цэргийн далд ажиллагаа гэх мэтэд оролцдог.

Е: Хамгийн чухал нь тэр Кремльд маш ойр байдаг. Нэг эсвэл таваас дээр зөвлөхүүд.

Во: Энэ залууг яагаад шалгаж байгаа юм?

Скот: Надад мэдээлэл ирсэн.

Во: За, Новиков, Хатчинсонтой ямар холбоотой юм?

Е: Хэрвээ Хатчинсон Орост их мөнгө олж  байсан бол Новиков тэрний хамгаалалт байж магадгүй. Мэдээж, тохирсон үнээр.

Рейнс: Онгоцыг бөмбөгдсөн байж магадгүй сэжигтнүүд олдсон. Польшийн мөрдөчид халдлагаас нэг хоногийн өмнө энэ хоёрыг Белорусийн хилээр нэвтэрч, нисэх буудлын ойролцоо эргэлдэж байгаад, хэдэн цагийн дараа буцаж гарсныг тогтоосон. Хайх ажиллагаа амжилттай болсон. Тэд бол Владислав болон Степан  Павлович, ах дүү хоёр.  Холбооны мэдээлээс харахад тэднийг Оросын Меркадеруулд гэж нэрлэдэг. Кремлинийхэн алуурчин гэсэн утгаар ашигладаг хэллэг.

Е: Рамон Меркардераар нэрлэж. 1940онд Мексикт Леон Троцкийг мөсөн сүхээр алсан хүн.

К: Зав байна уу? 

Скот: Аанхан.

К: Тэр чиний амьдралыг орхиод 15жил болж  байна. Тэрнийг Хатчинсоны хавтаст хэргийн асууснаас хоёр сарын дараа тэр тэнгэрт дэлбэрчихлээ? Скот, ээжид чинь үнэхээр  итгэж болох уу?

Скот: Форрестер. Тийм ээ, санаж байна. Хаана байдгийг нь мэднэ ээ.  Удахгүй очилоо. Майкл Рафферти байна. Тагнуулын төв газрын хэрэг хариуцсан ажилтан. Надтай уулзъя гэж байна.

К: Агентлаг оролцож байгаа юм уу?

Скот: Очоод сонсоод ирье.

К: Скот. Скот. Маш болгоомжтой байгаарай.

*************** 

Скот: Раферти.

Ра: Павел Новиковыг яагаад шалгаад байгаа юм? Боль доо, танай ажлын компьютерийн үсэгнүүд...

Скот: Бүртгэгдсэн. Би мэднэ. Баттай эх сурвалжаас мэдээлэл  ирсэн.

Ра: Ээж чинь үү? Тийм ээ, Хатчинсоны хавтаст хэрэг үү? Ээжийн чинь чамд явуулсан шалгалт байсан юм? Өөрийнх нь хэлснийг хийх нь үү гэдгийг харах гэж. Чи хийсэн.

Скот: Би тэрнийг холбоо барихад ОПР-т мэдэгдсэн. 

Ра: Үгүй ээ, чи хавтаст хэргийг асуусан, тэгээд бодлоо өөрчлөөд ОПР-т мэдэгдсэн биз дээ? Тийм үү, үгүй юу?

Скот: Майк, ямар хэрэг гараа вэ?

Ра: Чамаар тоглож байна, Скот. Ээж чинь биш байсан бол чи мянган милийн цаанаас ч харах байсан.

Скот: Ингэхэд Хатчинсоны хавтсанд тэрний анхаарлыг татах юу байгаа юм?

Ра: Лав л тэрний нэрийг цэвэрлэх юм байхгүй. Хатчинсон, Новиковтой ойр байсан болохоор тэрний анхаарлыг татсан. Хатчинсоны тухай тодорхой мэдээлэл олж, Кремльд Новиковыг илчлэхийг хүссэн. Гэвч тэрнийг хөдлөхөөс өмнө Новиков зугтчихсан.

Скот: Новиковоор яах гэсэн юм?

Ра: Тэр хүн чанартай болсон. Буруу хүмүүст буруу зөвлөгөө өгсөн. Одоо Кремльд нэр хүндгүй болж зугтаж байгаа. Ээж чинь, Орост үнэнч хүн болохоор тэрнийг олж алахын тулд чамайг ашиглахыг хүсч байгаа.

Скот: Чи надад Краковт хяналтын камерын зураг өгсөнөөс болж би энэнд оролцсон. Намайг тэрнийг хайна гэдгийг чи мэдэж байсан... Чиний хүссэн юм энэ  үү? Тэрний зуучлагч юм уу? Аан? Холбоо тасраад, сандарч эхлээ юу? Тэгээд тэрний олоход намайг ашиглахаар шийдээ юу? 

Ра: Тийм ээ. Би тэрнийг сайн мэддэг гэж бодож байсан. Надаас, АНУ-аас урваж, Орост бүрэн уусах хүртэл... Тэрнийг элсүүлж, эргүүлсэн хүн бол Новиков.

Скот: Тэр үнэхээр зугтаж байгаа бол тэрнийг авчрах нь Америкчуудын ашиг сонирхолд нийцэх юм биш үү? Тэр Кремлтийн дээд зиндаанд багтдаг, Загалмайлсан эцэг шиг нүүр нүүрээ харах хэрэгтэй шд. Бид тэрний толгойд байгаа мэдээллээр Оросын халдах хүслийг арван жилээр ухрааж чадна.

Ра: Тийм ээ, энийг чи шийдэхгүй. Бодох ч хэрэггүй. Туршуул болохдоо өргөсөн тангарагаа санаж байна уу? Мартчихсан байж магадгүй. “Би АНУ-ын бодлогыг гадаад, дотоодын бүх дайснуудаас хамгаалан, дэмжих болно.”

Скот: Аанхан.

Ра: Энд ээж чинь Оросын тагнуул болбол тухайн нөхцөлд тохирох ёс зүйг дагах болно, энийг чинь хүн бүр зөвшөөрнө  гэсэн ямар ч заалт байхгүй. За за, Товчооны сөрөг тагнуулын хуулийн цоорхой. Байгаа бүх зүйлээ хүлээлгэж өг. Дураараа юу ч хийх хэрэггүй. Эх орныхоо төлөө биш юм аа гэхэд... Скот, өөрийнхөө төлөө. Яагаад гэвэл чиний ажил... чиний эрх чөлөө... энэнээс хамаарч мэднэ.

****************

Ээж: Сайн уу. Новиков Хорватын, Пулад байгаа. Чи тэнд очиж тэрнийг олох хэрэгтэй.

Скот: Яах гэж? Ээж ээ, юу болоод байна аа?

Ээж: Тэр бууж өгөхийг хүсч байгаа. Гэхдээ надаас өөр хэнд ч итгэхгүй. Би ганцхан чамд итгэдэг. Энэ бидний хувьд ямар том хэрэг болохыг чи мэдэхгүй.

Скот: Бид гэж хэн юм?

Ээж: АНУ. Кремль тэрнийг зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ. Тэрэнд тусалсан хэн ч бай санамсаргүй хохирогч болно.

Скот: Хүлээгээрэй, та Новиковтой шууд харьцаж байгаа юм уу?

Ээж: Тийм.

Скот: Та одоо хаана байгаа юм? Та зүгээр үү?

Ээж: Болгоомжтой байгаарай.

Скот: За.

К: Төлөөлөгч     Дандриж манай багийг өрөөндөө дуудсан. Яаралтай гэсэн.

Скот: Гайхалтай.

Кен: Миний өрөө байнга нээлттэй, тэгэхээр... Мөрдөгч Форрестер. Кен Дандриж. Ингэж нэг биечлэн танилцах гэж.

Скот: Танилцахад таатай байна. Төлөөлөгч Педилла яагаа вэ?  

Кен: Өөр газар томилогдсон. Сайн залуу, гэхдээ... эндээс бүрмөсөн явсан. Товчоо идүү идэвхтэй удирдах албан тушаалтан хүссэн.

Скот: Аан.

Кен: Танай хамтрагчдаас Хатчинсоны хэргийн талаар мэдээлэл авч байлаа,

Скот: За.

К: Польш руу явж ослын газрыг шалгаад, мэдүүлэг авбал зүгээр байх.

Кен: Төлөөлөгч Ворсоугийн баг ажиллаж байгаа.

Во: Бид мөн онгоцыг буудсан ах дүү хоёр сэжигтнийг шалгаж байгаа. Владислав болон Степан Павлович.

Рейнс: Гол сэжигтнүүд. Цорын ганц гэж хэлж болно.

Кен: Сайн байна. Сайн байна, сайн байна, сайн байна. Над руу зарим нэг дээр байдаг хүмүүс залгасан. Төрөл бүрийн агентлагууд манайхаас ч бас. Павел Новиковын тухай юу мэдэхийг асуусан. Над руу яагаад бүгд залгаад байгааг мэдэх хүн байна уу?

Скот: Жижиг сажиг зүйл сонссон ч, одоохондоо шалгах зүйл алга.

Кен: Би яагаад танаас биш тэднээс сонсдог билээ?

Скот: Бүх зүйл их хурдан болж байна, Кен. Манай баг өнгөрсөн шөнө тэнгэрт дөрвөн хүн дэлбэлсэн хүмүүсийг олохоор ажиллаж байгаа. Тэгэхээр... Тийм л байна...

Кен: Шударга байна. Хэрэг дээрээ ажилла, Хатчинсоныг анхаар. Тэр бай байсан, за юу? Хэтрүүлж бодох хэрэггүй, өөр олон чиглэлд татагдах хэрэггүй. Анхаарлаас гадуур байж, бэлэн байдалд, мөрдлөгөө тэндээ явуул. Өөр заавар ирэхээс өмнө.

Скот: Ойлголоо.

****************

К: Форрестер хааччихав? Энд уулзана гэсэн шд. Катрин, тэр хаана байна?

Е: Явчихсан.

Хорват, Пула.

Ас: Сайн уу.

Скот: Сайн уу. Скот Форрестер.

Ас: Астрид Яансен. Суугаач.

Скот: Тэгэхээр... Та Голландын үндэсний цагдаа байх нь?

Ас: Тийм ээ. Европолд томилогдсон.  Сүүлийн хоёр жил Хорватыг хариуцаж байгаа. Бас энд, Пулагийн цагдаа нартай сайн харилцаатай.

Скот: Катрин Еэгер, таныг маш өндрөөр үнэлдэг.

Эр: Өршөөгөөрэй эрхэмүүд ээ.

Ас: Таныг ч бас. Дабл эспрессо? Нэг элсэн чихэр.

Скот: Яаж таагаа вэ?

Ас: Катринд мессеж явуулсан юм.

Скот: Аргагүй л юм.

Ас: Надад Новиковын тухай мэдээлэл байхгүй. Бас тэрнийг Хорватад байгаа гэх юу ч алга. Тэрний мэргэжлийг бодвол аргагүй байх. Гэр бүл, найзууд эсвэл бизнесийн хамтрагчидтай нь холбоотой юу ч байхгүй. Гэхдээ Хорват, Орос удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа ч гэсэн.

Скот: Оросын элчин сайдын яаманд зочид ирсэн үү, тэндхийн үйл ажиллагаа идэвхжсэн, ямар нэг цуу яриа гарсан уу?

Ас: Гараагүй ээ. Та зөв улсад ирсэндээ итгэлтэй байна уу? Хорватыг байнга Словенитай эндүүрдэг юм.

Скот:  Үгүй ээ, би энд байх ёстой гэдэгтээ итгэлтэй байна.

Ас:   Европол, Хорват хоёр ч Новиковын байгаа газрыг олохыг хүсч байгаа. Мэдээж, амьд. Тэгэхээр би танд хэрэгтэй тусламжийг үзүүлэх болно. Мэдээж, нууцаар. Таныг итгэлгүй, эсвэл хуурамч гэж үзэх хүртэл. Тэгвэл та ганцаараа болно.

Скот: Болж л байна. Надад ажиллачихаар газар байхгүй биз? Бүртгэлгүй, чагнах төхөөрөмжгүй.

Ас: Дагаад яв.... Таны дараа.

Скот: Сайхан.

Ас: Хорватын цагдаагийн газар хар тамхины нууц ажиллагаанд ашигладаг юм.

Скот: Та юу гэж хэлж зөвшөөрөл аваа вэ?

Ас: Аваагүй. Лука, боомтын мастер ганболлын лигт цуг байдаг юм.

Скот: Надад л сайн болж.

Ас: Энэ бидний холбоо барих хэрэгсэл.

Скот: Гайхалтай.

Рейнс: Форрестертой холбогдлоо.

Скот: Сайн уу.

К: Чи хаана байна?

Скот: Хорватын Пулад.

К: Яах гэж?

Скот: Тэр онгоцонд явсан хүмүүсийг хэн алсныг мэдэх, Новиков гэдэг чухал хүнийг өөрийн болгож өчүүхэн боломж бидэнд байгаа болохоор Гэхдээ энэ одоохондоо бидний дунд үлдэх ёстой. Энийг дээд албан тушаалтнуудад хэлж болохгүй, тэгвэл тэд энэ газрыг дүүргэх болно. Тэгвэл бүх зүйл талаар болно. Би эндхийн дугаартай болсон. Хэрэг гарвал надтай холбоо барихын тулд би та нарт мессеж бичнэ.

К: Чи биднийг ямар байдалд оруулж байгаагаа ойлгож байна уу?

Скот: Тийм ээ.

Во: Новиков Хорватад байгаа юм уу?

Скот: Миний эх сурвалж тийм гэж хэлсэн. Эсвэл ирж яваа.

Рейнс: Тэгэхээр Хатчинсоны сүүлийн 24цагийг судалсан. Тэр ул мөрөө баллах гэж би болгоомжтой хөдөлж байсан. Зарим нэг дижитал тоос үлдээсэн байна лээ. Өдөржин хэн нэгэнтэй холбоотой байсан. Үл мэдэгдэх хүнийг бүртгэс байсан. Яах аргагүй хүн хүлээж байсан. Хэрвээ тэр хүн Новиков байсан бол яагаад онгоцонд суугаагүй мэдэх юм алга. Гэхдээ аллагын баг энийг мэдэж байсан болохоор тэрнийг байгаа гэж бодоод дайрсан.

Скот: Тэдний талаар мэдээлэл байна уу?

Во: Польшид сэжигтэн гэгдсэнээс өөр юм алга. Төлөөлөгч Ворсоу мэдээллээ нууцлаад байгаа.

Скот: Хатчинсон Хорваттай ямар нэг холбоотой юу? Хайгаад үзье. Хэрвээ Новиковт байхгүй бол Хатчинсоноор дамжуулаад хайгаад үз. Новиков Хорватад байгаа эсвэл ирж яваад ямар нэг шалтгаан байх ёстой.

Е: Хатчинсон өнгөрсөн 15 жилд Пулад очиж байсан.  Үргэлж Сан зочид буудалд буудалладаг байсан.

Скот: За, би тийшээ явъя...

К: Ээж чинь яагаад энийг чамаар, ганцхан чамаар дамжуулж байгаа юм?

Скот: Тэр... Надад итгэсэн байх...

К: Хэрвээ Новиков зугтаж байгаа дүр эсгэж байгаа давхар туршуул бол яах вэ?

Скот: Тэгвэл удахгүй мэдэгдэх байх.

К: Ээж нь энэ талаар худлаа яриагүй бол? Эсвэл буруу мэдээлэл бол?  

Скот: Тэгвэл чи “Нислэг” багийн шинэ дарга болж, анхны баривчилгаа чинь би байх  болно.

Во: Төлөөлөгч Дандриж,Парисийн хэрэг дээр ажиллаж байсан генерал Пол Финлитэй хамт орж ирж байна.

Скот: Жейми... Тэд мэдэх ёсгүй... Одоо биш.

К: Скот, тэрний төлөө яах гэж ийм эрсдэл гаргаж байга аюм?

Скот: Миний ээж болохоор.  

Да: Мөрдөгч Форрестер хаана байна?

К: Мэдэхгүй ээ.

Да: тэгэхээр энд байхгүй байх нь?

К: Үгүй.

Да: Энэ барилгад уу, эсвэл Будапештат уу?

К: Энэ барилгад.

П: Хэрвээ энд хэн нэг нь мөрдөгч Форрестертой хамтран ажиллаж, мэдээлэл нууцж байгаа бол Линкевин профайлаа шинэчлэхийг санал болгож байна.

К: Бид протоколын дүрмийг  сайн мэднэ, Форрестер ч ялгаагүй. Тэрэнд энэнээс өөр арга байгаагүй байх. Гэхдээ тэр цаг нь болохоор холбоо барих болно.

П: Та экс найз охин нь байх нь ээ? ... За, сонс. Би бүгдийнх нь өмнөөс ярьж чадахгүй. Тэгэхээр хэн нэгэнд чинь асуудал байгаа бол, Форрестерийн үйлдлийг эсэргүүцэж байгаа бол гараа өргө, эсвэл төлөөлөгч Дандрижтай тусгайлан уулзаж болно.

*************

Скот: Сайн уу.

Ээж: Пулад ирчихсэн үү?

Скот: Тийм ээ.

Ээж: За, сайн байна. Би Новковын байрлалыг олж өгөхийг бодъё.

Скот: Оролдоно гэж үү? Ээж ээ, би энд байхын тулд бүх зүйлээ эрсдэлд оруулсан.

Ээж: Мэднэ ээ. Би чадах бүхнээ хийж байна. Гэхдээ энэнд өөр хэн ч оролцох ёсгүй. Тэгэхгүй бол тэр айгаад алга болчихно. Сайн дураараа эсвэл өөр байдлаар.

Скот: Ямар ч өнгөлөн далдлалт алга.

Ра: Би чамаас нуугдаагүй. Чамай алуулахаар аварч байна.

Скот: Би  сайн байгаа.

Ра: Тийм үү? Сан зочид буудал руу явж байна уу? Хэрэггүй. Угаасаа хуурамч мэдээлэл.

Скот: Тэгвэл нүүрээ харж байгаа Краковт хийсэн шигээ бүх мэдээллээ солилцвол яасан юм? Яагаад ингэж эсэргүүцээд байгааг чинь чи ойлгохгүй байна.

Ра: Яагаад гэвэл энэ чиний эрх мэдэл, хэрээс хэтэрсэн хэрэг. Чи Оросын тагнуулд хууртаад байна. Хэрвээ чи энийгээ болихгүй бол бүх зүйл...

Ас: Суу.

**************

Ас: Би мэдээлэл цуглуулж байна. Тэгэлгүй яах вэ. Би орон нутгийн цагдаа, Европолд чадлаараа нөлөөлөх гэж оролдоно. Гэхдээ тэд бүх зүйлийн талаар хариулт авахыг хүсч байгаа.  Аль болох хурдан.

Скот: Гарахыг хүсч байгаа бол би би ойлгож байна.

Ас: Би Катринд өртэй.

Скот: Тийм ээ.

Во: Форрестер холбогдож байна.

К: Яасан бэ?

Скот: Раферти алуулсан... миний нүдэн дээр.

Во: Хэн тэгснийг харсан уу?

Скот: Аллагын баг. Ах дүүс. Би хоёуланг нь харсан.

К: Скот, энийг дээш нь мэдэгдэх хэрэгтэй.

Скот: Тийм ээ. Тэг.

К: Дандриж, Финли хоёртой холбогд.

Рейнс: За.

Е: Новиков?

Скот: Одоохондоо сураг алга.

К: Скот.

Скот: Холбоо барина аа.

***************

Эм: Танд юугаар туслах вэ? Англиар?

Скот: Тийм ээ.

Эм: Танд юугаар туслах вэ?

Скот: Би зүгээр л жаахан харах гэсэн юм. Баярлалаа.

Но: Сайн уу, Скот. Одоо яах вэ?

Ас: Орон нутгийн цагдаа нар энэ байрыг биеэ үнэлэгчдийг барихад ашигладаг. Шөнө болтол цэвэр байх ёстой.

Скот: Урт хугацаа шаардахгүй. Суу. Новиковыг олсон. Сонс, би  Хорватын цагдаа, элчин сайдын яамаар дамжихыг хүсэхгүй байна. Тэрнийг шууд Дандриж, Финлийд хүлээлгэж өгнө, шууд АНУ-руу аль болох хурдан явмаар байна.

К: За, тавхан минут хүлээчих. Би шилжүүлэх төлөвлөгөө гаргаад эргээд, залгана.

Скот: Ойлголоо.

Но: Баярлалаа.  Намайг олох гэж том эрсдэл гаргасныг чинь мэднэ ээ.

Скот: Яагаад зугтсан юм?

Но: Би дайныг эсэргүүцдэг. Энэ тэвчээрийн хязгаар гэж хэлж болно.

Скот: Энд, Пулад юу хийж байгаа юм?

Но: Би Грег Хатчинсонтой Польш авахаар онгоцонд нь уулзах ёстой байсан. Гэвч таван км-ын зайд машины дугуй хагарчихсан. Тэр нислэгт сууж чадаагүй. Тэгээд... чи юу болсныг мэднэ. Сөрөг тагнуулын ажиллагааны улмаас нууц байр байдаг болохоор энд ирсэн юм. Итали руу явах завь олж, тэнд очсон хойноо яахыгаа шийдье гэж бодсон. Гэвч цаг дуусч байна.

Скот: Ээжийг яаж мэддэг юм?

Но: Оросыг тагнах гэж би тэрнийг элсүүлсэн.  Гэвч тэр хэзээ ч  юм тэр урваж хоёр талд ажиллаж эхэлсэн. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч, яагаад гэдгийг нь мэднэ. Чи... Би тэрэнд итгэх болсон, үнэнийг хэлэхэд хайртай болсон. Даанч  тэр сайн байгаагүй. Оросоос явмаар байгаагаа хэлэхэд тэр... тэр АНУ-д өөрийнхөө хэн гэдгийг илчилж, надад туслана гэж амалсан.

Скот: Тэгвэл тэр АНУ-д үнэнч байх нь ээ?

Но: Тийм ээ.

Скот: Тэр одоо хаана байгаа вэ?

Но: Би мэдэхгүй ээ.

Скот: Эднийг мэдэх үү?

Но: Тэд үү? Аллагын баг. Шилдэг нь.

Скот: Тэднийг хэн явуулсан бэ?

Но: Мэдээж, Кремль.

Скот: Хэрвээ ээжтэй холбоотой байгаа бол, тэрнийг холбогдож чадна гэж бодож байгаа бол тэднийг болиул.

Но: Тэрний хэлтэс биш.

К: За, Финли, Дандриж хоёр Валенарагийн онгоцны зогсоол дээр хүлээж байх болно. Тэд одоо хөдөлж байгаа. Новиковыг тэнд аваачиж чадах уу?

Скот: Тийм ээ, бид тэнд очино. Явцагаая.

****************

Скот: Тэгэхээр, таныг алуулахгүйн тулд боломжтой бүхнийг хийе, за юу? Инээдтэй байна уу?

Но: Егөөтэй. Энэ олон жил... тэр олон туршуулууд... бүх төлөвлөгөө... Тэднийг явахад бэлэн болоход би эцсийн сануулга өгдөг байсан. сүүлчийн ганц зөвлөгөө. Энэ мөчөөс эхлээд... Үхэл үргэлж чиний мөрөн дээр байх болно.

Скот: Хн.

Но: Одоо айвал би хоёр нүүрт болно.

Скот: Танаас болж алуулсан таван хүнийг яах вэ? Тэдэнд наад яриаг чинь сонсох боломж байгаагүй. Доошоо бол...

Но: Тэдэнд тохиолдсон зүйл аймшигтай.

Скот: Таныг тэдний үнэ цэнэд хүрнэ гэж найдъя.

Но: Тэр энд байна.

Скот: Хэн?

Но: Ээж чинь.

Скот: Пулад уу?

Но: Тийм ээ.

********************* 

Ас: Тэрнийг аваад яв.

Скот: Явах хэрэгтэй.

Но: Гар хугарчихлаа.

Скот: Өгзөрөө хөдөлгө... Буу... тэр буутай байна. Доошоо.

Ас: Надад даатгачих. Яв.

Скот: Яв яв...

Но: Хоосон.

Скот: Суу... Суу... Барьж бай. Дээрээс нь дар. Ороолтоо өгчих. Өвдөнө шүү.

Но: За.

Скот: Гурав гэхээр...

Но: За.

Скот: Нэг...

Но: нэг...

Скот: За. Зүгээр үү? за. Бараг л болсон.

Но: За.

Скот: За. Ингээд... За за...

Но: Хүлээ.

Скот: Зүгээр үү?

Но: Тийм ээ.

Скот: Толгой дээгүүрээ. Толгой дээгүүрээ.

Но: За за за.

Скот: за... За...

Но: Тийм ээ.

Скот: Хөөе хөөе. Над руу хар. Бид хөдлөх хэрэгтэй. Хөдлөх хэрэгтэй.

Но: Биднийг эндээс авч болохгүй гэж үү? Аан?

Скот: Юу хүсээ вэ? Уртасгаман лимузин, үдэшлэгийн машины алийг нь сонгох вэ?

Но: Оргилуун дарс.

Скот: Явъя. Босоорой, хөдөл.

Но: За за. новш... Бурхан минь...

Скот: Зүгээр үү?

Но: Ээжийгээ санагдуулчихлаа.

Скот: Тийм ээ. Хөөе.

Ас: Новиков зүгээр үү?

Скот: Тэр зүгээр ээ.

Ас: дараагийнхаар зүүн эргэ. Тэрүүгүүр ороод хоёр гудамж явна. Тэнд цонх нь тенитэй саарал шкода тавьсан байгаа. түлхүүр, радио дотор нь байгаа.

Скот: Ойлголоо.

Но: Хөөе...

Скот: Тэр байна. Машинд ороодхооч? За... Алив ээ.

К: Скот.

Скот: Сайн уу.

К: Байрлалыг чинь харж байна.

Рейнс: Дандриж, Финли хоёр онгоцны зогсоолд, хүлээж байгаа.

Во: Чи дөрвөн минутын зайд байна. Урагшаа чигээрээ.

Скот: Гурван минутын дараа очино.

Но: Ээж чинь уулзъя гэж байна.

Скот: Юу?

Но: Тийм ээ, бидэнтэй зугтъя гэж байна. Арван км-ын зайд байгаа. Эсрэг тийшээ...

*****************

Но:  Чи юу ч гэж шийдсэн бай, би ойлгоно оо.

Скот: Тийм ээ. Хамгаалалтын бүсээ зүү.

Ас: Яансэн байна.

Скот: Форрестер байна. Ах дүүсийн нэг нь бөгсөнд наалдчихлаа.Хар ауди.

Ас: Байрлалыг чинь харж байна. Утсаа битгий тасал.

Скот: Бариарай... Болчихлоо. Би цэвэр.

Ас: Сайн байна. Гэхдээ ах дүүсийн бараа алга.

Но: Хн...

Скот: Яасан?

Но: Оросоор “яахаа мэдэхгүй” гэсэн үг. Код байгаа юм.

Скот: Юу гэсэн?

Но: Тэр илчлэгдсэн. Холбоо барих хэрэггүй.... Харамсалтай байна...

Скот: Тэрний гар нь хугарсан. Бусдаар бол зүгээр.

Но: Намайг Павел Новиков гэдэг. АНУ-аас орогнол хүсч байна, би бүрэн хамтарч ажиллана.

П: Батлан хамгаалах хэлтсийн генерал Пол Финли. Би танд Америк бол “боломжоор” дүүрэн орон, бид танд хамтран ажиллах боломж олгоно гэж амлахаар ирлээ. Тэр үед бид таныг орогнох эрхтэй үгүйг шийднэ.

Но: Ойлголоо.

П: Та маш том амжилт гаргалаа. Ээжийн чинь эх орондоо учруулсан хохирлыг та зуу дахин эргүүлэн төллөө.

Да: Сайн байлаа, мөрдөгч өө.

Скот: Сүүлд Новиковын байгаа гэсэн онгоц хөөрөөд хол явж чадаагүй.

П: Би энэ онгоцыг дагалдахаар тийрэлтэт сум ачсан Ф-15 байлдааны онгоцтой ирсэн. Новиков Вашингтонд очих болно. Надад итгэ.

Скот: Новиковыг авчрахад ээж маань тусалсан. Бидэнд тусалсан. Тэгэхээр та, өөр хэн боловч... энэ ямар утгатайг мэдээсэй гэж хүсч байна.

Да: Оролцуулах хэрэггүй, мөрдөгч өө. Бид бүгд...

П: Анжела Кэсседи бидэнд өөрийн биеэр үнэнч гэдэгээ хэлбэл... тэр үед бид ээжийн чинь яахыг шийдэх болно.

Скот: Та үнэнийг мэдэж байгаа. Бид бүгд мэднэ.

**************

Скот: Энэ ажилд маш их... таагүй зүйлийг харж, туулдаг. Хамгийн гайхалтай нь төрсөн гэрээсээ хол, хаа нэгтээ... адилхан хуулийн ажилтантай уулзаж... гараа барьж... тохиролцоонд хүрдэг нь гайхалтай. тэгээд танилцаад арван секундын дараа тэр хүнд амиа даатгадаг. Чиний амийг аврахын тулд би юу ч, юу ч хийх байсан гэдгийг хэлэхийг хүсч байна.

Ас: Би хэлэх үг бэлдсэн байсан юм. Чинийх дээр болж таарлаа.

Скот: Голландаар “төлөө” гэхийг яаж хэлэх вэ?

Ас: Прост.

Скот: Прост. Ээж ээ?

Ээж: Тэрнийг аюулгүй газар аваачсан уу?

Скот: Тийм ээ.

Ээж: Баярлалаа.

Скот: Та хаана байгаа юм?

Ээж: Энэ хэзээ ч бүтэхгүй байсан.

Скот: Ээж ээ, дахиад битгий алга болоорой... Би тусалъя.

Ээж: Скот... Намайг март... Энэ удаа, үнэнээсээ... Хайртай шүү.

Скот: Ээж ээ.

***************

Е: Хөөе.  

Скот: Сайн уу, Танк. Сайн уу, анд минь. Хөөе...

К: Сайн уу.

Скот: Сайн уу.

К: Эргээд тавтай морил.

Скот: Баярлалаа, залуус аа. Надад тусалсанд, бас итгэсэнд баярлалаа.

Е: Эргээд ирсэн чинь сайн хэрэг.

Скот: Тийм ээ. Энэ удаа та нарыг хүнд байдалд оруулсанаа мэднэ ээ. Би...

Во: Тайлбрлах хэрэггүй.

Рейнс: Новиков Вашингтонд газардсан. Бүгд шийдэгдсэн.

Скот:   Сонсоход таатай байна. Танай Ерополын хамтрагч Яансен тэр, шилдэг нь.

Е: Мэдсэн юм аа. Тэр намайг орлох хүмүүсийн жагсаалтанд байгаа.

К: Ээж чинь?

Скот: Дахиад мананд замхарсан. Тэрний мэдээлэл байна уу?

Рейнс: Үгүй ээ, зургийг нь хаа сайгүй тараасан. Хорватад нуугдаж байж магадгүй... За, үдэх үдэшлэг зохиох л үлдлээ дээ.

***********

К: Би “бурхан минь, тэр шоронд орчихлоо” л гэж бодсон.

Во: Бүгд Еэгерийн тухай дуртай түүхээ ярина:

Е: Үгүй ээ, гуйя.

Во: Тийм ээ. Алив ээ.

Е: Наадах чинь дэмий зүйл.

Во: Би сонсоогүй шд.

Е: Бурхан минь.

Во: Би өөрийнхийгөө ярина аа. Анх тэрэнтэй уулзахдаа би их сандарч байсан. Над руу ирэхээр нь би гараа сунгасан. Тэгсэн чинь тэр инээгээд... Тэгсэн чинь миний таслахаа мартсан үнэ бичсэн шошиго миний захнаас цухуйж байсан. Тэр салгаад, миний захыг засч өгчихөөд өөрийгөө танилцуулсан.

Е: Гайгүй дурсамж байна.

К: Миний дуртай дурсамж...  Найзын хувиар, бас  хамтрагчийн хувиар үргэлж ард чинь байх болногэж хэлсэн. Би чамайг санана, Катрин.

Е: Би  та нарыг аль хэдийн санаад эхэлчихлээ.

Рейнс: Бид бүгд санана.

Е: Босч байгаа юм уу? Бурхан минь.

Рейнс: Тэгэлгүй яах вэ.

Во: Тийм ээ.

Скот: Төлөө.

Во: Төлөө.

Еэ: Прост.

Бүгд: Прост.

Е: Нүдээ нүдээ нүдээ нүдээ... Ингэдэг билүү?

К: Нүдээ...

Төгсөв.

 

Back to episodes Go home