Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 3-р анги Мастеруудын хоорондох цуурай
Эр: Чин Жиао яагаад дахиад байхгүй байгаа юм?
Эр2: Ах аа, зарим тус мэддэггүй хүмүүс бидэнтэй тулаан өдсөн. Чин Жиао тэднийг зохицуулах гэж явсан.
Эр: Хэн?
Эр2: Хэн ч биш ээ. Чин Жиао даалгавраа биелүүлчхээд шууд ирэх болно гэж хэлсэн.
Чин Жиао: Чи бол миний №1-ийг хулгайлсан хүн.
Эм хөтлөгч: Шинжлэх ухааны хөгжүүлэгчийн эрин үеийн эхлэлээс хойш Хуашиүгийн хөгжүүлэгчид биеийн чадварт илүү их анхаарах болсон.
Бичиг: Ван Нас: 28 Интернетийн компанийн програмист
Эм хөтлөгч: Өвөө та чадварлаг харагдаж байна. Биеийн чадварын хөгжүүлэлт танд ашиг тусаа өгч байна уу?
Эр3: Тийм ээ, маш сайн өгч байгаа. Алтан үрлийн түвшинд хүрэх тийм хэцүү биш байх. Хаха.
Зүкан: Манай тамирын талбай саяхан болсон чөтгөрийн дайны дараагаар засварлагдсан. Манай бие тамирын хичээлүүд хоцорч байгаа. Бид...
Шэнцун: Ван багш аа, жоохон буруу бодож байна шүү. Таны заадаг аянгын нударга болон хэлний арга барил тулаанд ямар ч хэрэгцээгүй.
Зүкан: Пан багш аа, та арай...
Шэнцун: Хэрэв ирээдүйд дайн болох юм бол түүнд зориулагдсан урлагууд байх хэрэгтэй. Тийм болохоор сурагчдаа бүх төрлийн сүнсний тооны тэгшитгэлийг дээр бичиж болон уншиж сургах хэрэгтэй.
Зүкан: Гэхдээ биеийн тулааны урлагийг бас сурах чухал шүү дээ. Пан багш аа, та элит багш ч гэсэн миний бие тамирын хичээлийг шууд авчхаж болохгүй. Өөрийн дураар аашлаад л.
Шэнцун: Хол бай, хол бай.
И багш: Өршөөгөөрэй. Та нарт бие тамирын багш хэрэгтэй юу?
Бичиг: Тулааны урлагийн багш авч байна Хаяг: Шонхайн 60-р бүсийн хөгжүүлэгчийн сургууль Холбоо барих: Ван Зүкан
Зүкан: Чи чинь... Сэлэмний гэгээнтэн таныг ирнэ гэж мэдсэнгүй. Уучлаарай.
Шэнцун: Сэлэмний гэгээнтэн гэнэ ээ? Хязгааргүйн сэлэмний бүлгэмийнх билүү?
И багш: Тийм ээ.
Зүкан: Ямар гээчийн хүч вэ.
И багш: Миний сүнсний хүчний 10% бие тамирын багш болоход чинь тохирох уу?
Зүкан: Мэдээж. Сэлэмний гэгээнтэн та яагаад манайд орохыг хүссэн юм?
И багш: Үнэндээ би өв залгамжлагчаа хайж байгаа юм. 60-р бүсийн хэн нэгэн миний өв залгамжлагч болж чадна гэж бодож байна.
Зүкан: И багш аа, би таныг өрөөнд чинь хүргэе. За. И багш аа. Манай сургуульд тулааны урлаг зааж чадах нь танаас шалтгаална шүү.
И багш: Юу гэж байгаа юм?
Зүкан: Пан багш үнэхээр хатуу шүү.
И багш: Зүгээр нэг алтан үрлийн түвшин дээр байгаа л хөгжүүлэгч биз дээ? Тэр намайг тулааны урлаг заахаас зогсоож чадах юм уу?
Шэнцун: Хмм. Чи хэн ч байсан анги даах тал дээр намайг хэн ч барахгүй шүү.
Рон: Энэ бол манай шинэ бие тамирын багш. Би түүнийг хэдэн өдөр ажигласан.
Хао: Алив ээ. Хөгшин, намхан л багш байна шд. Бидэнд зааж чадах юм уу?
Чао: Түүнийг басах хэрэггүй. Нууц мастер байж болно шүү дээ. Би зүгээр л бие тамиртаа суумаар байна. Хэн ч багш байж болно.
Лин: Сэлэмний Гэгээнтэн Хуашиүд юу хийж байгаа юм бол?
Жинкө: Сэлэмний мастер аа, зөвхөн өөр сэлэмний мастер л өөр нэг сэлэмний мастераа татаж чадна. Магадгүй тэр өв залгамжлагчаа хайж байгаа байх.
Лин: Зүгээр дээ. Миний сэлэмний чадвар бусадтай л адил.
Шэнцун: Харж байгаачлан. Өнөөдөр бид асуулт хариулттай. Шинэ бие тамирын багш сургуультай танилцаж байгаа. Түүнд жоохон цаг орох байх. Харамсалтай юм аа.
Жинкө: Сэлэмний мастер аа, энэ чинь...
Бичиг: Зүүн Өмнөд Баруун Хойд
Лин: Жижиг байрлалын массивын энгийн хувилбар.
Жинкө: Ойлголоо. Энэ хүн Роныг алахаар ирэх нь ээ?
Лин: Тийм.
Эр4: Диваажин болон Дэлхийн газрын зураг таныг замчлах болно. 60-р бүс рүү. Анхаар, урд цахилгаан нүд байна.
Чин Жиао: Юу? Юун цахилгаан нүд вэ? Намайг яаж мөрдөж зүрхлэв ээ?
И багш: Пан багш аа. Хүчтэй юм аа.
Чао: Бид энэ улирал бие тамирын хичээлдээ сууж чадахгүй бололтой.
Шиаоюү: Үнэндээ би чиний аянгын нударгын хүчийг хармаар байсан юм.
Чао: Юу? Үнэхээр үү?
Шиаоюү: Тийм биш ээ. Зүгээр сэтгэлийг чинь дээрдүүлэх гэсэн төдий. Алив ээ.
И багш: Та бүхэн тулааны урлагийн тал дээр авьяастай юм байна. Магадгүй бүр элит байх.
Хао; Шиаоюү; Чао; Рон: Сайн байна уу, И багш аа. Баяртай, И багш аа.
И багш: Буцаад ир.
Лин: Хэзээ тамирын хичээл орох юм?
И багш: Пан багш хатуу юм аа. Би зөндөө хичээсэн. Бид нэгдмэл байж л үүнийг хийж чадна.
Рон: Нэгдмэл?
Чао: Манай шинэ багш нууц мастер гэж хэлсэн биз дээ?
Хао: Тэр сүнсний судлыг ашиглаж өөрийнхөө биеийг агаар дээр хөвүүлж байна. Энэ бол дээд зэрэглэлийн хөвөлт.
И багш: Гуо сурагчийн зөв. Энэ бол тамирын хичээлийн нэг хэсэг. Манай сургуульд та бүхэн хөвөлтийн аргыг төгсөхөөсөө өмнө сурах болно.
Чао: Гэхдээ одоогийн хичээлийн хуваариар яаж төгсөхөөсөө өмнө сурах юм бэ?
И багш: Хөвөлтийн урлагийн гол зүйл бол өөрийн сүнсний хүчийг удирдах. Өөрөөр хэлбэл, бөглөрөл ба нүүлгэн шилжүүлэлт.
Рон: Бөглөрөл ба нүүлгэн шилжүүлэлт ээ? Ю хаан үерийг номхотгож байсан. И багш аа, би ойлголоо.
И багш: Рон сурагч үнэхээр ухаантай юм. Заахад урамтай байх нь.
Чао: Рон чи юу ойлгосон юм? Би ойлгохгүй байна аа.
Рон: Чэн дарга аа, манайхан би тамирын хичээлдээ яаж суух аргыг оллоо.
Эр4: Сүнландын өртөө дээр ирж байна.
Чин Жиао: Бяцхан охин чамайг олоход хэцүү юм аа. Би чамайг өөрийн урлагаар 49 өдөр тамлана даа.
Бичиг: Багшийн өрөө
Рон: Пан багш аа. Өглөөний хичээлийн цаг боллоо. Таныг санаад байна.
Шэнцун: Санах аа?
Рон: Тийм ээ, Пан багш аа. Чэн дарга ангийг томоотой байлгаж байгаа. Бүгд таны асуулт хариултын хичээлийг хүлээж байна. Тийм ээ, Ван?
Лин: Тийм.
Шэнцун: Та нарыг ингэж сурах хүсэл эрмэлзэлтэй байна гэж мэдсэнгүй. Ийм сайхан эерэг байгаа юм чинь та нарын сурах хүслийг үгүй хийж болохгүй.
Чао: Пан багш аа. Бид өглөөний асуулт хариултыг хангалттай байсан гэж бодсонгүй. Тийм болохоор дахиад нэг удаа асуулт хариулт авъя.
Шэнцун: Дахиад нэг удаа?
Чао: Тийм ээ, Пан багш аа. Сургуулийн элит сурагчдын хувиар бид үргэлж өсөж дэвжиж байх ёстой. Цаг явж байна. Бидэнтэй яваач, Пан багш аа. Тийм ээ, Лин?
Лин: Тийм ээ.
Хао: Пан багш аа. Дахиад таны хэрэг гарлаа. Сурагчид эм хийх хичээлийн өмнө сурсан эрч хүч өгөх эмийг цэвэршүүлэх урлаг дээрээ суралцаж байна.
Шэнцун: Гуо сурагч аа. Сурагчид ядрахгүй байна уу?
Хао: Одоогийн байдлаа ойлгож өнгөрснөө дүгнэнэ. Та бидэнд ингэж хэлсэн шүү дээ! Тийм ээ, Лин?
Лин: Тийм ээ.
Шэнцун: За явцгаая.
Зүкан: Пан багш яагаа вэ?
Шиаоюү: Пан багш ирээгүй юм уу?
Рон: Үгүй байлгүй дээ. Пан багш сургуулийн бүх зүйлд оролцдог. Багш байхдаа юманд хоцорч үзээгүй.
Шиаоюү: Ван. Камер байхгүй.
Лин: Пан багш аа. Бид таныг сүнсний дуудлагын хичээл дээр хүлээж байна.
Шэнцун: Би хаалгаа нээх гэж байсан юм.
Зүкан: Би Пан багшид хичээл заахад нь туслах уу?
Рон; Шиаоюү: Үгүй ээ.
Шэнцун: Сурагчид аа. Би дуудлагын хичээлийг заахгүй байж болох уу? Би заахгүй ээ.
Бичиг: Эм | Эр
Рон: Пан багш аа. Энд байна уу? Битгий нуугдаад бай. Пан багш аа. Таныг байгааг мэдэж байна.
Шэнцун: Сун сурагч аа. Та нар тамирын хичээлдээ суусан нь дээр байх.
Рон: Өнөөдөр үү?
Шэнцун: Үгүй ээ. Би тамирын хичээлийг чинь шинэ багшид даатгая.
Эр сурагчид: Ашгүй дээ, эцэст нь тамирын хичээлдээ сууж чадах нь. Амаргүй байлаа шүү.
И багш: Өнөөдөр би багш болсноосоо хойш анх удаа та нарт хичээл орох гэж байна. Ирээдүйд та нар олон тулааны урлаг сурах болно. Гэхдээ өнөөдөр би та бүхний хүчийг шалгамаар байна.
Чао: И багш аа. Яагаад бид зүгээр бөмбөг шидэх шалгалт өгч байгаа юм?
И багш: Зүгээр бөмбөг шидэх шалгалт нь та нарын үндсэн хүч болон биеийн чинь уян хатан байдлыг шалгана. За Чэн сурагч аа. Оролдоод үз. Үндсэн түвшин дээрээ байгаа хөгжүүлэгч 80 метр шидэж байвал сайндаа орно. Чэн сурагч 100 метр шидлээ. А дүн авлаа. 100 л метр. Дараагийнх Ван сурагч.
Шиаоюү: Ван баллахгүй байгаа?
Рон: Бөмбөгөө буцааж аваасай билээ.
Лин: Энэ бөмбөг ёстой хөнгөхөн юм.
Жинкө: Сэлэмний мастер аа, яах вэ? Энэ бол таталцлын урлагийн түр зуурын хувилбар. Жинг нь хэсэг хугацаанд сая дахин нэмнэ.
Лин: Шидсэний дараагаар 1 секундийн дотор хэвэндээ орно. Тийм жинтэй бол хол шидэхгүй байлгүй.
Жинкө: Магадгүй.
Чин Жиао: Эцэст нь ирлээ.
Бичиг: Шүэ Ху
Бичиг: Шүэ Ху
Эр2: Даалгавар юу болж байна?
Чин Жиао: Санаа бүү зов, Шүэ Ху ах аа. Зүгээр л нэг жижиг сургууль байж.
Эр2: Болгоомжтой байгаарай. Тэнд сүүдрийн бүлгэм устгагдсан шүү дээ.
Чин Жиао: Сүүдрийн бүлгэм чинь зүгээр ахицгүй л газар байсан даг. Бидэнтэй харьцуулагдахгүй.
И багш: Энэ сурагч биш байна. Ван Лин 50 метр шидэж уналаа.
Лин: Харав уу? Бөмбөг буцаад ирлээ.
Жинкө: Гэхдээ сэлэмний мастер аа, бөмбөг чинь дэлхийг тойроод ирчихсэн.
Чин Жиао: Хаха. Сүүдрийн бүлгэм бол зүгээр нэг ахицгүй л газар байсан. Бидэнтэй харьцуулагдахгүй. Аа.
Зүкан: Сэлэмний Гэгээнтэн минь.
И багш: Тайвшир даа Кан.
Зүкан: Та сурагчаа олсон уу?
И багш: Үгүй ээ. Би Ван сурагчийг унана гэж бодоогүй. Түүнд сурах зүйл их байна.
Зүкан: Тэгэхээр та...
И багш: Хүлээж байна.
Зүкан: Юу?
И багш: Дөрвөн сүлд бүлгэмийн хорон санаатан сургуульд ямар нэг зүйл хийх гэж байгаа гээд сонссон. Гэхдээ хүлээсээр залхаж байна. Тэр хаана байна аа?
Зүкан: Тэгэхээр та хичээлээ үргэлжлүүлэн заах юм уу?
И багш: Би тэднийг бага багаар шалгах болно. Маргааш би тэднийг өдөн бөмбөг рүү аваачина.
Back to episodes Go home