Лин: Нобах аа Төрсөн өдрөөрөө юу авмаар байна?
Бах: Төрсөн өдрийн өндөг, дагагчид, бас манай анимэйшн дээр сэтгэгдлүүд үлдээх. Тэднийг авч болох уу?
Бичиг: 1-р анги: Диваажингийн түвшний сэлэмний арга барил
Эр өгүүлэгч: Сүнландын үйл явдлаас хойш, Нобах, Ван Линий байшинд орсон. Ван Лин сурах дуртай нь тогтоогдсон.
Бах: Энэ...
Жинкө: Сэлэмний мастерт бүү саад бол. Энэ бол агуу мартах заль мэхийн диваажинд хүрэх замын нэг хэсэг.
Бах: Ойлголоо. Сун Роноос болсон биз дээ? Тэр охин түүний хүчийг мэдчихсэн. Тэр аль хэдийн мэдсэн.
Жинкө: Тийм. Түүний хүчийг бусдад мэдэгдэхээс сэргийлж. Бидэнд илүү сайн төлөвлөгөө хэрэгтэй.
Бах: Ойлголоо.
Лин: Тиан.
Тиан: Байна.
Лин: Баталгаажуулах хүсэлт.
Тиан: Амжилттай.
Бах: Яагаад агуу мартуулах заль мэхийг ашиглахгүй байгаа юм?
Лин: Тэр. Гаж нөлөө нь нэлээн ихтэй. Мөн юм үлддэг. Аав минь бусдыг нь зохицуулах байх.
Бах: Ингэхэд. энэ юу юм?
Жинкө: Диваажин хүрэх зам.
Бах: Зүгээр тоглоом биз дээ?
Жинкө: Тийм.
Бах: Мэдлээ. Тэр маш их хүчтэй ч гэсэн, диваажингийн дээр бол гарч чадахгүй байлгүй дээ. Мөнх бус хүмүүс диваажингийн замыг олж харах боломжгүй. Диваажингийн зам ийм байлаа юу?
Рон: Өглөөний мэнд, Ван.
Лин: Мэнд. Өнөөдөр шалгалттай. Бэлэн үү?
Рон: Шалгалт? Өө үгүй ээ. Чи дахиад шалгалтын талбайг сүйтгэчихгүй биз дээ?
Лин: Санаа бүү зов би энэ удаа сайн биеэ барина.
Рон: Тайвшир даа, Ван. Би чамайг хэр хүчтэйг хэнд ч хэлэхгүй.
Лин: Мэдчихсэн юм уу?
Рон: Тийм. Чи хувилгаан болох үе шатанд явж байгаа. Аа? Буруу таасан уу? Чи хэр их хүчтэй юм бэ?
Лин: Ердийнх шиг нь л, зүгээр нэг жоохон юм мэддэг хүн.
Жиао: Лин. Энэ бол чиний диваажингийн зам програмчлалын томьёогоор хийсэн шидэт эдлэл. Энэ товчлуурыг дараад мөн тавигдсан үгүүдийг хэлэх юм бол, туяанд өртөгдсөн хүнийг хагас цагийн турш өнгөрснийг нь мартуулж чадна.
Лин: Юу гэж хэлэх юм?
Жиао: Чи гэрэлд итгэдэг үү? За... Тийм. Лин. Энэ бол чиний диваажингийн зам програмчлалын томьёогоор хийсэн шидэт эдлэл. Энэ товчлуурыг дараад тавигдсан үгүүдийг хэлэх юм бол, туяанд өртсөн хүний... Хөөе. Лин, хүлээж бай. Би дуусаагүй байна. Хөөе. Хэрэглэх үедээ бай руугаа битгий ойртоорой. Сонссон уу?
Эр сурагч: Өглөөний мэнд, Ван багш аа.
Зүкан: Мэнд.
Бичиг: Элит анги
Эм сурагч: Уншиж байгаа юм уу?
Эр2 сурагч: Уншсан уу?
Эм сурагч: Би нэг хараад л санаж чадна.
Чао: Харамсалтай нь. Өнөөдөр бид биеийн тамирын хичээлтэй. Биеийн тамирын шинэ багш Чантинг урлагийг мэддэг гэж сонссон. Би, түүний урлаг болон манай Чэн гэр бүлийн аянгын нударга, аль нь илүү хүчтэй бол гэж гайхаж байна?
Хао: Алив ээ. Багш нар бүгд алтан үрлийн шатанд байгаа. Чи тэдний өмнө хэтэрхий сул дорой.
Чао: Би багш нар шиг хүчтэй биш ээ. Гэхдээ Ван Линаас бол хүчтэй шүү.
Рон: Чэн дарга жоохон юмыг бодитоор хараасай.
Бичиг: Элит Анги
Эр3 сурагч: Багш ирж байна, суугаарай.
Шэнцун: Сайн байна. Эрч хүчтэй байх шив. Элит ангид байгаа бүгд. Биеийн тамирын хичээлийг удаан хүлээж байсныг мэднэ.
Чао: Тийм ээ.
Рон: Чэн дарга суугаач.
Шэнцун: Гэхдээ Өнөө өглөө маш харамсалтай мэдээ сонслоо. Танай бие тамирын багш чинь өвдсөн байна. Тийм, танай бие тамирын багш өвдсөн. Өнөөдөр та нарт зааж чадахгүй.
Лин: Мэдсэн юм аа.
Жинкө: Тийм болохоор л сэлэмний мастер нэг шөнийн дотор мартуулдаг шидийг хийсэн юм байна.
Шэнцун: Яг тийм. Бид одоо сэлэмний урлагийн хичээл орно. Ван багш та нарт заах болно. Бусад ангитай нэгдээд орно. Ингэхэд, хэлэх зүйл байвал, миний өрөөнд ирээрэй.
Эр өгүүлэгч: Энэ шалгалтыг, хэд хэдэн удаа давж чадаагүй хүн бүх зүйлийг төлөвлөсөн байлаа. Энэ удаа Ван Лин, удирдаж чадна.
Эр4 сурагч: Надаас холд.
Хао: Өө, яана аа. Энэ семестр анх удаагаа зааланд хүрээд ирлээ. Нэг л өөр санагдаад байх чинь.
Чао: Чөтгөрийн дэлхийн дайны дараа шинэчлэгдсэн. Тэгээгүй бол бид төгсөх хүртлээ энэ заалыг ашиглаж чадахгүй байх байсан.
Шиаоюү: Сун Роны ач шүү. "Цэцэг жимсний усан хөшиг" групп сургуулийг шинэчлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэж сонссон.
Рон: Тийм биш дээ.
Зүкан: За... Сэлэмний урлагийн хичээл эхлэхээс өмнө, Домогт мастерыг танилцуулсан дээр байх, Үхэшгүй сэлэм Фан Руи. Түүнийг одоо хаана байгааг мэдэхгүй ч. 10-аас дээш үе шат бол супер үе шат. Тэрээр диваажингийн зэрэглэлийн сэлэмний мэргэн ухааныг эрт эзэмшсэн гэдэг. Диваажингийн хаалгыг нэг цавчилтаар хуваасан гэдэг.
Эр6 сурагч: Диваажинд хүрэх замын зэрэглэлд хүрэх хэр хэцүү вэ?
Зүкан: Диваажингийн 3000 зам байдаг. Жинхэнэ үхэшгүй хүнд нэг арга замыг ойлгоход хэцүү байдаг. Зарим үхэшгүй хүмүүс бүр бүхэл амьдралынхаа турш замаа олж чаддаггүй. Хор хөнөөлтэй урлаг нь 10 дахь үе шатандаа уул, далайг сүйтгэж чадна.
Чао: Үхэшгүй сэлэм гайхалтай юм диваажинд хүрэх замын түвшний сэлэмний урлагийг мэднэ гэдэг.
Хао: Бид Элит анги байтал сурч чадахгүй.
Зүкан: Сурч авъя гэвэл өнөөдөр бол та нарын боломж. Миний ард хязгааргүйн сэлэм бүлгэмээс худалдаж авсан үггүй ном байгаа.
Эр7 сурагч: Юу? Энэ чинь 60-р бүсийн үнэт эрдэнэ болох үггүй ном.
Эр8 сурагч: Уран баримал л гэж боддог байлаа. Манай бүс тийм ядуу байтал ийм үнэт эрдэнэтэй болох гэж.
Эр7 сурагч: Хүлээ. Анхны бүтээлд байсан тохиргооны тухай ярьж байна уу?
Чао: Би арай ч 60 бүсийн үнэт эрдэнэсийг өөрийн биеэр харна гэж бодсонгүй. Гэхдээ яаж ашиглах юм бэ?
Хао: Авга ах минь биднийг өөрсдийн сүнсний хүчээ түүнд шингээх хэрэгтэй гэж хэлсэн.
Зүкан: Гуо сурагчийн зөв. Та нарын хийх ёстой зүйл бол, алгандаа сүнсний хүчээ цуглуулаад, ингэж дараад, нүдээ аниад, зүрх сэтгэлээрээ сонс. Өөрийн чинь сурах чадвараас хамаарч, өөртөө чинь таарах сэлэмний урлагийг сурах боломжтой. Онолоор, сэлэмний түвшин 1-ээс 5 хүртэл байдаг. Бас сэлэмний урлагийг бүрэн сурсан байх юм бол, үггүй ном шууд л харуулах болно. Би та нарт яаж хийдгийг нь харууллаа. Ойлгосон уу?
Чао: Хөөх. Аль хэдийн 5-р түвшин дээрээ байна.
Зүкан: Юу ч гэсэн, үггүй номоос сэлэмний урлагийг сурч чадахгүй байх боломжтой. Гэхдээ маш ховор тохиолдол шүү. Оролдоод үз. За дарааллаараа, 1-р ангийн, 3-р үе шатны... Кү Шуан.
Шуан: 4 дахь улирал. Энэ 4 жилийн турш яаж амьдарсныг мэдэх үү? Би бол энэ улирлын анимэйшний найруулагч болон гол зохиол бичигч нь. Энэ улиралд, Би өөрийнхөө шийдвэрийг гаргах болно. Би маргааш шалгалттай. Энэ удаа унамааргүй байна.
Тиан: Би удирдаад өгөх үү? Амархан зүйл биш шүү. За тэгье. Гэхдээ... Чи өөрийнхөө хүчийг мэдэхгүй юм уу?
Шуан: Аа.
Эр9 сурагч: Энэ жинхэнэ зохиолчийн хүч гэж үү? Сул дорой юм бэ.
Эр10 сурагч: Түүнийг аваад яв. Ард байгаа хүмүүст нь битгий садаа болго.
Эр8 сурагч: Кү Шуан.
Бичиг: Кү Шуан Сэлэмний урлаг сурах шалгалт Багш: Ван Зүкан Дахин сурах
Зүкан: Хэрэв сурах чадвар чинь муу бол, үггүй номын нөлөөнд автаж ухаан алдана.
Хао: Ван багш аа, ухаан алдахаас гадна, үс унгадаг юм уу?
Зүкан: Тийм ээ, гэхдээ сүртэй зүйл биш. Дараагийнх, Чэн Чао.
Эр8 сурагч: Юу? Миний сурах чадвар муу бол үсгүй болно гэж үү?
Эр10 сурагч: Багш аа шууд дахин сурах ангид орж болохгүй юу?
Чао: Би айхгүй байна. Яагаад гэвэл надад... угаасаа бараг л үс байхгүй.
Эр; эм сурагчид: Хөөх.
Зүкан: Үггүй номыг ашиглаад эхний оролдлогоороо 3-р шатанд хүрнэ гэдэг сайн шүү.
Бичиг: Чэн Чао Сэлэмний урлаг сурах шалгалт Багш: Ван Зүкан B анги
Хао: Бурхан минь. Чэн Чао хүчтэй юм аа.
Чао: 3-р үе шат.
Хао: Ван Лин байхгүй байсан ч чи дараа жилийн сүнсний сэлэмний тэмцээнд түрүүлэх боломжтой. Ван Лин чиний ээлж.
Жинкө: Сэлэмний мастераа яах бэ? Таны сурах чадвараар бол...
Лин: Би удирдаж чадна, санаа бүү зов.
Зүкан: Ван Лин шалгалтад орох бүрдээ осол гаргадаг тул. Энэ удаа үнэт зүйлийг даатгуулсан байгаа шүү.
Рон: Ван багш аа, зааланд даатгал авсан юм уу?
Зүкан: Энэ шинэ заал онцгой материалаар хийгдсэн. Маш бат бөх, устгагдах боломжгүй.
Рон: Ван, яг болох юм уу?
Лин: Жинкө
Жинкө: Юу?
Лин: Надад туслаарай.
Жинкө: Өө. Ойлголоо. Би хийх юм бол арай бага алдаа гаргана. Би таны диваажингийн замын 1%-ийг л сурсан юм чинь дээ.
Тиан: Удирдаж чадахгүй гэж хэлээ биз дээ?
Лин: Дахиад л бүтэлгүйтлээ.
Чао: Диваажингийн хаалгыг нэг цавчилтаар. Тэр яаж диваажинд хүрэх замын зэрэглэлийн сэлэмний урлагийг сурсан юм бэ?
Хао: Зугтаарай. Заал нурах нь.
Лин: Дахиад л бүтэлгүйтлээ. Ван багш аа. Дараа даатгал заавал аваарай.
Зүкан: Ван Лин сурагч аа. Чи... Яг хэн юм бэ?
Лин: Төгс сэргээн засахын арга барил.
Эр11 сурагч: Заал нурж байсан даа. Хэн зассан юм бэ?
Рон: Ван.
Лин: Чи гэрэлд итгэдэг үү?
Жинкө: Санаа бүү зов, сэлэмний мастер аа. Рон гэрэлд хэтэрхий ойрхон байсан болохоор жоохон их нөлөө авсан төдий.
Зүкан: Юу хийгээд байгаа юм? Сун Роныг эмчийн өрөө рүү аваад яв.
Зиян И: Мастерын минь диваажингийн хаалгыг нэг цавчилтаар хуваачихлаа.
Эр2: Сэлэмний мастер аа, хязгааргүйн сэлэмний бүлгэм төгс өв залгамжлах хүнийг олсонд баяр хүргэе.
Зиян И: Саналаа, тэр зүгт... Ойлголоо. Сүүдрийн бүлгэм уналтад орсон газар шүү дээ.
Эр2: Тийшээ явмаар байна уу?
Зиян И: Тийм. Би үхэх дөхөж байгаа. Надад тийм ч их цаг үлдээгүй. Хурдан хөдлөх хэрэгтэй.
Back to episodes Go home