Хятад кино - Мэн Ванрүгийн эргэн ирэлт
Линк: https://www.youtube.com/watch?v=X6ZI-hundJw
Дүрүүд:
|
Нэр |
Дүр, тайлбар |
|
Мэн Ванрү |
Гол дүрийн эмэгтэй |
|
Шан Ли Ли |
Хорон санаат хойд эх. Гоучаны 2 дахь эхнэр |
|
Хань Фэн |
Ванрүгийн том хүү |
|
Хань Кай |
Ванрүгийн бага хүү |
|
Хань Юү |
Ванрүгийн дунд хүү |
|
Чень Гоучань |
Мэн Ванрүгийн хуучин нөхөр |
|
Сон ноёнтон |
Хань Кайгийн ажилладаг агентлагийн захирал |
|
Сон хатагтай |
Сон ноёнтоны эхнэр |
|
|
Нарийн бичиг |
|
|
|
Эрэгтэй: Хатагтай, энэ бол таны болон таны эзний чинь унтлагын өрөө.
Эмэгтэй: Чи юунаас айгаад байгаа юм? Би арван найман жилийн өмнө Чэн гэр бүлд хүүхэд асрагч байсан. Гэхдээ одоо Чэн гэр бүлд би эцсийн шийдвэрийг гаргадаг болсон. Нааш ир. Ха-ха-ха.
Мэн Ванрү: Чи юу хийгээд байгаа юм бэ? Шү Лили, чи арван найман жилийн өмнө ч нууц амрагтай байсан, одоо ч нууц амрагтай хэвээрээ байна. Чи ичгүүргүй юм.
Шили: Би ичгүүргүй гэнэ ээ? Чи л жинхэнэ ичгүүргүй нь. Мэн Ванрү, би чамд сануулъя. Хэрэв чи энэ гэр бүлдээ үлдэж, хүүхдүүдийнхээ дэргэд байхыг хүсэж байгаа бол амаа хамхиж яв.
Ванрү: Хань Фэн ирчихлээ. Би одоо чамайг илчилнэ,
Лили: Хурдан яв.
Эрэгтэй: Чи зугтаахыг хүсээ юу?
Эмэгтэй: Биднийг илчилнэ гэнэ ээ? Би бол чиний тэр гурван эрдэнэ шиг хөвгүүдийн чинь хамгийн хайртай хойд эх нь. Тэд чамд итгэх үү, надад итгэх үү, харж л байя.
Шили: Ааа! ёо, ёо, ёо...
Хань Фэн (Том хүү): Өө, яагаа вэ?
Эрэгтэй: Юу болоод байна аа?
Шу Ли Ли: Чи ирчихэв үү?
Хань Фэн: Юу болов?
Эрэгтэй: Эзэн минь, Мэн Ванрү таны эхнэртээ өгсөн бөгжөнд атаархаад, эхнэрийг тань унтаж байхад нь хулгайлчихсан байна. Эхнэр тань мэдчихэнгүүт тэр эхнэрийг тань шатаар түлхчихлээ.
Мэн Ванрү: А Фэн, би тэгээгүй. Би бөгжийг хулгайлаагүй.
Ли Ли: Үүнийг хийсэн эсэхийг мэдэх амархан.
Эрэгтэй: Тийм.
Мэн Ванрү: Аа, би биш ээ. А Фэн, миний тайлбарыг сонс.
Хань Фэн: Та яах аргагүй миний төрсөн эх. Би хулгайн хэргийг чинь зүгээр өнгөрөөж болох ч, та миний хойд эхийг доромжилж болохгүй. Хүүхдүүд бид хамгийн сайн мэднэ. яг одоо хойд эхээсээ уучлалт гуй.
Мэн Ванрү: Чи намайг тэр хүнээс уучлалт гуй гэж байна уу?
Хүү: Яагаад хурдан очиж уучлалт гуйхгүй байгаа юм бэ?
Мэн Ванрү: Буруу зүйл хийсэн хүн нь тэр шүү дээ. Би яагаад түүнээс уучлалт гуйх ёстой юм? Хань Кай (Дунд хүү): Гэхдээ бөгж таны халаасанд илт байж байна шүү дээ. Энэ бол том ахын минь хойд эхэд өгсөн бэлэг. Яагаад таны халаасанд байгаа юм?
Мэн Ванрү: Хань Фэн, Хань Фэн. Та гурав миний төрсөн хүүхдүүд. Би та нарын төлөө л арван найман жил Чэн гэр бүлд байсан.
Хүү: Тэгэхээр чи том ахын ээжид өгсөн бэлгэнд атаархаж, хулгайлжээ.
Хүү 2: Одоо үйлдэл дээрээ баригдчихаад худлаа булзайруулж байна.
Аав: Хань Фэн, чи гэрт бүгдийг шийддэг.
Хань Фэн: Та алдаагаа хүлээхгүй, заль гаргаад байна. Жолооч Жао, тэрнийг хөөж гарга. Учрыг нь олсныхоо дараа би шийдвэр гаргана.
Жолооч: За,
Мэн Ванрү: Би явахгүй. Алдаа гаргасан хүмүүс нь тэд. Хань Фэн, чи миний төрсөн хүү. Үгүй ээ, би чамайг хамгаалахын тулд энд үлдэхийг хүсэж байна.
Хань Кай (Бага хүү): Таны хамгаалалт хэнд хэрэгтэй юм? Бид тань шиг ичгүүргүй асрагчийг хүсэхгүй байна.
Хань Кай: Ээж ээ та өөрийгөө мэдэж байгаа байлгүй. Та бол энэ гэр бүлийн гадны хүн.
Хань Фэн: Менежер Ван танд тусална,
Менежер: За, явцгаая.
Мэн Ванрү: Би явахгүй, би явахгүй, би явахгүй! Буруу зүйл хийсэн хүн нь тэр. Би яагаад түүнээс уучлалт гуйх ёстой гэж?
Дунд: Хүүхэд асрагч чи л шударга бус байна. Одоо үйлдэл дээрээ баригдчихлаа.
Бага: Одоо бидний сэтгэлийн хөдлөлөөр тоглож байна, тийм үү?
Том: Та алдаагаа хүлээхгүй заль гаргаж байна.
Ли Ли: Би чиний тэр гурван эрдэнэ шиг хөвгүүдийн чинь хамгийн хайртай хүн нь гэж хэдийнэ хэлсэн шүү дээ. Чи хэзээ ч надад итгээгүй. Одоо чи номондоо орсон уу?
Жолооч: Энэ бол чиний азгүйтэл. Чи харах ёсгүй зүйлээ харчихлаа.
Мэн Ванрү: Шү Лили, чи намайг хуурч, гомдоосон.
Аав: Чи энэ гэрээс зайлах болно.
Шу Ли Ли: Би гурван хүүгийн чинь хайртай хойд эх.
Ванрү: Гурван хүү минь хулгайчийг ээж гэж хүлээн зөвшөөрсөн. Тэд намайг гомдоож, хутгалсан.
Бага: Бид чам шиг ичгүүргүй асрагчийг хүсэхгүй байна.
Кай: Чиний төрсөн эх бол энэ гэр бүлийн гадны хүн.
Аав: Менежер Ван, гарга.
Ванрү: Энэ амьдрал бол миний, Мэн Ванрүгийн алдаа байлаа. Хэрэв дараагийн амьдрал гэж байвал...
Хүүхдүүд: Мэн Ванрү, би өлсөж байна. Мэн Ванрү, чи хоол хийсэн үү? Мэн Ванрү, чи яагаад хоол хийхгүй байгаа юм бэ? Би өлсөж байна.
Бага: Мэн Ванрү, чамд юу тохиолдоо вэ? Чи дүлий юм уу? Би чамтай ярьж байна!
Мэн Ванрү (Дотроо): 2019 оны 12 дугаар сарын 15. Би таван жилийн өмнөх үед ирлээ. Хань Кай: Мэн Ванрү, чи ажлаа ингэж хийдэг юм уу? Бид гэр бүлээрээ ирчихээд байхад чи хоол ч хийгээгүй байна. Чи асрагч хүний ёсоор ингэж ажилладаг юм уу?
Лили: Кай, ээждээ тэгж хэлж болохгүй ээ. Мэн эгч сүүлийн үед юм мартаад байдаг болсон. Магадгүй тэр үнэхээр мартсан байх.
Мэн Ванрү (Дотроо): Шү Лили л утасдаж өнөөдөр бүгд гадуур хооллоно гэж хэлсэн атлаа одоо намайг хоол хийсэнгүй гэж буруутгаж байна. Өмнөх амьдралдаа Шү Лили үргэлж үл ойлголцол үүсгэж, хүүхдүүдийн минь өмнө намайг гүтгэж, өөрөө гэм зэмгүй, сайн хүн болж жүжиглэдэг байж. Би хүүхдүүдийнхээ дэргэд үлдэхийн тулд бүхнийг тэвчиж, буулт хийдэг байсан. Тэвчих хэрэгтэй байж.
Мэн Ванрү: Тийм ээ. Би зүгээр л хоол хийхийг хүсээгүй юм. Би үүнийг санаатайгаар хийсэн. Хань Кай: Мэн Ванрү, чи бол асрагч! Хэрэв чи хоолны цагаар хоол хийхгүй байгаа бол бүгдийг өлсгөх нь зөв гэж бодоо юу? Лилиг сэтгэл ханатал уучлалт гуй, бөхий, сөгд, мөргө — үүний аль нэгийг нь ч орхиж болохгүй. Эсвэл Чэн гэрээс зайл!
Мэн Ванрү: Ойлголоо. Тийм байдаг юм бол би Чэн гэрээс явлаа.
Шу Ли Ли: Хөөе, Мэн эгч ээ, битгий тэгж хэл. Та хүүхдүүдийн эх шүү дээ, та явж болохгүй. Одоо энэ жаалууд чинь амжилттай яваа, тэдэнд асрах хүн хэрэгтэй байна. Би өөрөө тэдэнд үйлчилмээргүй байна.
Хань Кай: Хөөе, хойд ээж ээ, түүнийг явуулчих. Мэн Ванрү, хэрэв чамд үнэхээр зориг (нуруу) байгаа бол энэ хаалгаар гараад яв. Тэгвэл би чамайг хүндэлье.
Хань Кай: ээж ээ, түүнийг явуул, би тэгж бодож байна. Тэр уучлалт гуйхыг огт хүсэхгүй байна, зүгээр л жүжиглэж байна.
Хань Юу: Тэр гадаа гараад хөлдөж эсвэл өлсөж үхэх болно. Харж л бай, би 3 хүртэл тоолоход тэр дуулгавартай буцаад ирнэ. Гурав, хоёр, нэг... Гурав, хоёр, нэг! Харж байна уу, би тоолж дуусаагүй байхад тэр буцаад ирлээ. Тэр удахгүй уучлалт гуйх л болно. Жүжиглэхээ боль.
Аав: Хөөе, чи тэр цүнхээр яах гэж байгаа юм?
Хань Кай: Хөөе, хойд ээж ээ, түүнийг битгий зогсоо. Одоо бид гурван ах дүүс амжилттай карьертай болсон. Тэр гарцаагүй явахгүй. Тэр үнэхээр явах зүрхтэй байна уу?
Хань Кай: Тэр одоо ингэж чадна гэж үү? Тэр зүгээр л биднийг төрүүлсэндээ бардаж, бидэнд ааш гаргаж байгаа юм биш үү?
Хань Кай: Тэр уурлах эрхгүй хүн. Зүгээр л харж бай. Хэдэн өдрийн дараа тэр ичгүүртэйгээр буцаж ирнэ. Тэгэхэд нь бид түүнд сургамж өгөх болно.
Хүүхдүүд: Ээж ээ, би шалгалтандаа 100 оноо авлаа. Ээж ээ, ээж ээ... Би том болоод хүчтэй хүн болмоор байна. Ээж ээ, би дахиад өндөр болчихлоо, ирээдүйд модель болж болох уу? Нөхөр: Эхнэр минь, компани маань намайг тушаал дэвшүүллээ. Бидний амьдрал ирээдүйд улам сайхан болно.
Ванрү: Би салахгүй, би салахгүй. Хань Фэн, Хань Кай, Хань Кай... нар миний төрсөн хүүхдүүд. Тэд нар дэндүү жаахан байна. Тэд нар аавгүйгээр амьдарч чадахгүй. Би та нараас гуйж байна. Би та нараас гуйж байна. Намайг хүүхдүүдийн минь дэргэд үлдээх л юм бол би юу ч хийхэд бэлэн.
Шу Ли Ли: Тэгвэл чи ирээдүйд хүүхдүүдийнхээ асрагч нь болж болно шүү дээ. Ха-ха-ха! Мэн Ванрү: Би хийнэ, би хийнэ. Би зөвшөөрч байна.
Мэн Ванрү (Одоо үе): Одооноос эхлэн би зөвхөн өөрийнхөө төлөө амьдарна.
Хань Фэн: Ээж ээ цэвэрлэгээ хийгээрэй.
Хань Кай: Хөөе, ах аа, та нэг хэлээд өгөөч. Мэн Ванрү өнөөдөр оройн хоол хийхгүй биднийг өлсгөлөө. Бид түүнд хэдхэн үг хэлсэн чинь тэр дургүйцэж, бүр гэрээсээ зугтчихлаа.
Хань Кай: Тийм ээ, Мэн Ванрү одоо бүр хэрээс хэтэрч байна. Тэр бүр гэрээсээ зугтана гэж биднийг сүрдүүлж байна.
Хань Фэн: Түүнд тийм зүрх зориг байхгүй гэж би бодож байна. Тэр хэд хоногоос буцаад ирнэ дээ.
Хань Юу: Ах аа, одоо Мэн Ванрү хойд эхийг илт дээрэлхэж байна. Түүнийг буцаж ирэхэд нь чи түүнийг амархан уучилж болохгүй шүү.
Шу Ли Ли: За за, Хань Фэн. Мэн эгч яах аргагүй чиний төрсөн эх. Тэгээд ч би хүмүүсийн амны зугаа болохыг хүсэхгүй байна. За яах вэ, би Мэн эгчийг буцаж ирэхийг ятгаж утасдая. Хань Фэн: Хөөе, ээж ээ, битгий ятга. Та сууж бай. Өнөөдрөөс эхлэн хэн ч түүнтэй холбогдохыг хориглоно. Тэр явахыг хүссэн юм бол энэ гэрт амархан эргэж ирж чадахгүй байх ёстой. Ван ээж ээ.
Ван ээж: За ноёнтон.
Хань Фэн: Одоо дөрвөн хаалганы бүх цоожийг соль. Жолооч Жао нааш ир. Чи дахиад эдгээр хаалганууд дээр очоод бүх хаалганд нохой уя.
Жолооч: За, эрхэм ээ.
Хань Фэн: Би түүнийг энэ гэрт орж чадахгүй байхыг нь хармаар байна. Тэр зөрүүдэлсээр байж чадах эсэхийг нь харъя.
Ван ээж: Том эзэн дахиад л шөнөжин ажиллажээ. Тийм. Та шаргуу ажиллаж байна, залуу эзэн минь. Та юу идмээр байна? Би танд хийгээд өгье.
Хань Фэн: Үгүй ээ, баярлалаа.
Ван ээж: Тэгвэл эрт унтаж амар даа.
Фэн: ээж ээ. Өмнө нь уудаг байсан тайвшруулах шөл... Тэрийг надад хийгээд өгөөч.
Ван ээж: Аа, эзэн минь, таны уудаг байсан шөлийг үү? Өө, эрхэм ээ, би тэр шөлийг хийж чадахгүй.
Хань Фэн: Өө, би саначихлаа. Миний хойд эх тэр шөлийг хийж надад авчирч өгдөг байсан. Миний хойд эх хаана байна?
Ван ээж: Таны хойд эх тэр шөлийг хийж чадахгүй ээ.
Фэн: Гэхдээ өмнө нь уухад тэр дандаа өөрөө хийсэн гэж хэлдэг байсан шүү дээ.
Ван ээж: Тэрийг бол би мэдэхгүй юм. Миний мэдэх зүйл бол, таныг гэртээ хоол идэхгүй байх болгонд Мэн эгч дэлгүүр явж шинэ орц авч ирээд, унтахгүйгээр шөнөжин хашаанд нүүрсэн зуухан дээр шөл чанадаг байсан. Таныг иртэл шөнийн 2, 3 цаг хүртэл чанадаг байсан юм.
Хань Фэн: Нүүрсэн зуух байхгүй шүү дээ.
Ван ээж: Мэн эгч хэлэхдээ махны амтыг гаргаж, тэжээлийг нь шөлөндөө шингээхийн тулд тэгдэг гэсэн.
Фэн: Шөнийн 2, 3 цаг хүртэл үү?
Ван ээж: Мэн эгчийн шөл таван цагаас нааш болдоггүй юм.
Фэн: Та хэл дээ, Мэн Ванрү энэ бүгдийг хийж байсан гэж үү?
Фэн: Та хэл дээ, Мэн Ванрү энэ бүгдийг хийж байсан гэж үү?
Ван ээж: Тийм ээ.
Хань Фэн: Тэгээд яагаад тэр надад юу ч хэлээгүй юм бэ?
Ван ээж: Эцэг эхчүүд ийм л байдаг. Тэд өдөр шөнөгүй зүтгэдэг ч хүүхдүүд нь тэрийг хэзээ ч анзаардаггүй.
Ван ээж: Эзэн минь, та ажилдаа дэндүү эрт явж байна.
Фэн: Манай Чэн гэр бүл залхуучуудыг тэжээдэггүй. Зарим хүмүүс ордноос гармагцаа л унтаад өгдөг. Мөнгийг нь суутга. Бид дүрэм тогтоох хэрэгтэй.
Хань Фэн: Тэгэхээр тэр болгонд түүний зүүрмэглээд байсан нь шөнөжин надад шөл хийж өгөөд унтаагүйгээс болсон байх нь. Шөнөжин унтахгүйгээр... Мэн Ванрү өчигдөр шөнө ирсэн үү?
Ван ээж: Өө, залуу эзэн минь. Хаалганы цоож солигдсон, эргэн тойронд том нохойнууд уяатай байгаа.
Ван ээж: Тэгвэд нохойнуудыг авч хая.
Ван ээж: За, залуу эзэн минь.
Фэн: Өө, нээрээ, хаалганы цоожийг буцаагаад сольчих.
Ван ээж: За, залуу эзэн минь.
Ван ээж: Эзэн минь, та яагаад Мэн эгч рүү залгахгүй байгаа юм бэ? Залгах уу?
Хань Фэн: Чи залга.
Ван ээж: За, за
Мэн Ванрү: Энэ тахиа үнэхээр тарган байна.
Эмэгтэй:
Ванрү: Тэрийг хараач. Энэ тахиа үнэхээр тарган байна. Маш сайн тэжээжээ. Тийм ээ, тийм ээ, энэ нь зүгээр юм байна. Босс оо, таны энэ тахиануудыг би бүгдийг нь авъя.
Босс: Нээрээ юу?
Мэн Ванрү: Мэдээж тийм.
Эмэгтэй: Мэн эгч ээ, битгий яар аа.
Эмэгтэй 2: Тийм ээ, Мэн, битгий яар.
Босс: Мэн босс оо, миний тахианы фермд мянга мянган тахиа байгаа. Та үнэхээр бүгдийг нь авна гэж үү?
Мэн Ванрү: Тийм ээ, бүгдийг нь.
Босс: За, маш сайн байна.
Ван ээж: Залуу эзэнтэн, Мэн Ванрү таны утсыг тасалчихлаа.
Хань Фэн: Юу? Мэн Ванрү миний утсыг тасалчихлаа гэнэ ээ? Үргэлжлүүлэн залга.
Ван ээж: За.
Эмэгтэй: Эгч ээ, та хүүхэд асрагч хийж олон жил цуглуулсан бүх мөнгөө энэ тахианы фермд хөрөнгө орууллаа. Хэрэв бүтэлгүйтвэл танд бүр оршуулгын мөнгө ч үлдэхгүй шүү дээ.
Мэн Ванрү: Санаа зоволтгүй ээ, алдагдал хүлээхгүй.
Босс: Тийм, тийм, алдагдал хүлээхгүй. Одоо үед хүн болгон мах идэж байна. Яаж алдагдал хүлээх вэ дээ, тийм ээ? Ха-ха-ха.
Босс (Дотроо): Эцэст нь нэг тэнэг хүн оллоо.
Эмэгтэй: Хөөе, Мэн, чи алдагдал хүлээхгүй гэдэгтээ тийм итгэлтэй байна уу?
Мэн Ванрү: Надад итгэ. Өнгөрсөн жил гахайн тахал гарсан. Хүн болгон гахайн мах идэхээс айж, тахианы мах идэж эхэлсэн. Тахианы махны үнэ тэнгэрт хадсан.
Ванрү: Тахианы мах өчигдөр нэг (жин) нь 5 юань байсан шүү дээ. Яагаад одоо 15 юань болчихов?
Худалдагч: Авгай минь, бидний худалдаж авах үнэ хоёр дахин нэмэгдчихсэн. Би яаж ч чадахгүй.
Ванрү: Хэн үүнийг дийлж идэх юм бэ?
Мэн Ванрү: Санаа зоволтгүй, надад төлөвлөгөө бий. Босс оо, гэрээнд гарын үсэг зуръя. Босс: За, за, за. Гэрээнд гарын үсэг зурцгаая. Үзгээ барьчих.
Ванрү: За, за. Хамтран ажилласанд баяртай байна.
Босс: Одооноос энэ тахианы ферм таных боллоо, Мэн босс оо. Надад бол энэ бол хүнд байдлаас мултарч буй хэрэг, харин таны хувьд урагшлах алхам юм. За, би ингээд явъя даа. Ха-ха-ха!
Мэн Ванрү: За, өнөөдрөөс эхлэн эгч дүүс бид ажилдаа орно.
Ван ээж: Мэн таныг блок хийчихэж.
Хань Фэн: Мэн Ванрү намайг блок хийчихсэн гэнэ ээ? Тэр галзуурчихаа юу?
Ван ээж: Эзэн минь, битгий уурла. Би одоо Мэн эгчийн өрөө рүү орж шөлний жор байгаа эсэхийг харъя. Намайг хүлээж бай
Хань Фэн:, би чамтай хамт явъя.
Ван ээж: Явцгаая.
Хань Фэн: Та Мэн Ванрүг хэлж байна уу? Тэр энд амьдардаг гэж үү?.
Ван ээж: Тийм.
Хань Фэн: Энд чинь нохой тэжээдэг газар шүү дээ. Би түүнийг дээд давхрын хоёр дахь унтлагын өрөөнд амьдардаг гэж санаж байна.
Ван ээж: Тэр өрөөг хатагтай хувцасны өрөө болгож өөрчилсөн. Тиймээс Мэн эгчийг энд амьдруулахаар зохицуулсан юм. Тэр энд арван найман жил амьдарсан.
Хань Фэн: Арван найман жил ээ? Нохойн байранд арван найман жил амьдарсан гэж үү? Яагаад тэр надад хэлээгүй юм бэ?
Ван ээж: Мэн эгч та нарыг ажил ихтэй байгаад чинь өрөвддөг байсан. Тэр маш ядуу амьдарч, бага идэж, их ажилладаг байсан. Тэр та нарт энэ тухай хэлэхийг хүсээгүй. Эзэн минь, би эхлээд жорыг нь хайя.
Хань Фэн: Ван ээж ээ, энэ юу вэ? Ван ээж: Энэ бол Мэн эгчийн хайртай зүйл. Тэр үүнтэйгээ хамт унтдаг.
Хань Фэн: Тэр дахиад үнэ цэнэтэй зүйл хулгайлчихаа юу?
Фэн: Энэ чинь...
Дурсамж:
Фэн: "Ээж ээ, би шилдэг сурагч боллоо."
Ванрү: "Манай Хань Фэн үнэхээр гайхалтай. Чи том болоод агуу хүн болно." Нэг, хоёр, гурав,
Бүгд: еэ!
Ван ээж: Мэн эгч таны дуртай төрсөн өдрийн бялууг авахын тулд гурван сар мөнгө цуглуулсан. Гэвч та түүнийг төрсөн өдрийн баяртаа ч оролцуулаагүй.
Хойд ээж: Ха-ха, чамд таалагдаж байна уу?
Фэн: Бялуу үнэхээр амттай байна, ха-ха-ха. Гэр бүлийн зураг авцгаая.
Хань Кай: За. За, би хойд ээжтэйгээ хамт зогсмоор байна.
Хойд ээж: За, Ван ээж ээ, бидний зургийг авч өгөөрэй.
Хойд ээж: Явцгаая, бялуугаа идэцгээе.
Хань Фэн: Гэвч тэр өдөр надад бэлдсэн бялууг нь би мэдээ ч үгүй.
Ван ээж: Тэр таны төрсөн өдөр байсан. Мэн эгч доголон хөлөөрөө танд төрсөн өдрийн бялуу авах гэж арван миль газар алхсан юм.
Хань Фэн: Хөл нь яасан юм бэ?
Ван ээж: Та их сургуулийн элсэлтийн шалгалтын өмнөх шөнө зүүдэндээ яваад (sleepwalking) шөнө дунд ганцаараа гадагшаа гарсан. Мэн эгч таны араас явсан. Та машинд дайруулах шахсан. Мэн эгч таныг түлхэж холдуулаад өөрөө гэмтсэн юм.
Хань Фэн: Миний хойд эх тэр шөнө намайг буцааж авчраагүй гэж үү?
Ван ээж: Үгүй.
Ванрү: Хань Фэн? Хань Фэн. Хань Фэн.
Хань Фэн: Аав аа, ээж ээ. Та хоёр энд юу хийж байгаа юм бэ?
Аав: Чи зүүдэндээ гадаа гарсан байна. Хойд эхийн чинь халамжийн ачаар чи гэртээ эсэн мэнд ирлээ.
Хань Фэн: Баярлалаа, хойд ээж ээ.
Ван ээж: Таныг аварсан хүн бол Мэн эгч байсан юм. Дараа өдөр нь тэр доголон хөлөө чирээд арван миль алхаж төрсөн өдрийн бялуу авсан. Тэр танд бялуу авч өгсөн. Гэвч та төрсөн өдрийн зургаа ч түүнтэй хамт авахуулаагүй. Тэр үед Мэн эгчийн хөл гэмтсэн байсан тул сайн ажиллаж чадахгүй байсан. Гэрт түүнд маш хүйтэн ханддаг байсан. Та түүнийг залхуурч байна, шаргуу ажиллахгүй байна гэж хэлсэн. Хатагтай ч бас түүнд маш их хүнд ажил өгдөг байсан. Хөл нь гэмтсэн, өвдөж байсан болохоор тэр шөнөжин унтаж чаддаггүй байсан. Мэн эгч та гурван хүүхдийн төлөө маш их зүйл золиосолсон. Ертөнцөд түүн шиг эх хүн хаана байх вэ?
Мэн Ванрү (Дурсамж): "Хань Фэн, чиний ходоод муу шүү дээ, өглөө эрт яагаад кофе ууж байгаа юм бэ?" "Хань Фэн, битгий орой болтол ажилла. Эрт унт." "Хань Фэн, хүйтэн болж байна. Хувцсаа зузаал."
Ван ээж: Мэн эгч залгаж байна. Хань Фэн...
Ван ээж: Хөөе, Мэн. За. Баярлалаа, Мэн. Баярлалаа.
Хань Фэн: Тэр юу гэж байна? Тэр эрүүл мэндийн шөл хэрхэн хийхийг хэлж байна уу? Тэр намайг асууж байна уу? Тэр хэзээ ирэхээ хэлж байна уу?
Ван ээж: Мэн эгч зүгээр л тахианы нөөцөө нэмээрэй гэж хэллээ. Тэр өөр юу ч хэлээгүй. Тэр таны тухай дурссан ч үгүй.
Ванрү: Байна уу, Ван ээж ээ.
Хань Фэн: Би байна. Мэн Ванрү.
Хань Фэн: Ван нарийн бичиг, ээжийг минь хаана байгааг шалгаж өг.
Нарийн бичиг: Захирал аа, аль ээжийг?
Хань Фэн: Чи санаж байгаа биз дээ. Миний ээж ганцхан байгаа, тэр бол Мэн Ванрү. Би түүнээс өөрөө биечлэн асууна... хэрэв тэр намайг хүүгээ гэж одоо хүртэл хайрладаг хэвээрээ бол.
Ван ээж: Залуу эзэн, залуу эзэн, залуу эзэн.
Хань Кай: Том ах юу хийж байгаа юм бэ?
Ван ээж: Том залуу эзэн Мэн эгчийг хайж байна.
Хань Кай: Юу? Тэр Мэн Ванрүгээр яах гэж байгаа юм?
Худалдагч 1: Энэ шинэ хүүхэн бизнес хийж мэдэхгүй бололтой. Өчигдөр хажуугийн тахиа зардаг Лю махныхаа үнийг 50 хувь хямдруулж зарсан. Энэ шинэ хүн байж... Өө Бурхан минь, яаж нэг жинг 8 юаниар зарж зүрхэлдэг байна аа?
Худалдагч 2: Ха-ха, энэ нь ч таарч. Тэр хэд хоногоос дампуурна. Тэр бидний бизнесийг булааж чадахгүй биз дээ?
Хэрэглэгч: Танай махны чанар сайн юм.
Ванрү: Баярлалаа, баярлалаа. Гэхдээ танай үнэ арай өндөр байна. Өчигдөр тахиа зардаг хүн 50 хувь хямдруулсан байсан. Энэ үнэ чинь таалагдахгүй байна.
Мэн Ванрү: Эрхэм ээ, таныг хэн гэдэг вэ?
Эрэгтэй: Хүмүүс намайг "Хоёрдугаар ах" гэдэг юм. Би энд гахайн мах зараад олон жил болж байна. Намайг сонс. Чи хямдрал зарлах хэрэгтэй. Ингэж байж чи бага алдагдал хүлээнэ. Мэн Ванрү: Ах аа, баярлалаа. Та миний тахианы махны төлөө санаа зовох хэрэггүй ээ. Би танд хэлье, та гахайн махныхаа үнийг өнөөдөр л буулгаж зарах хэрэгтэй. Тэгэхгүй бол маргааш та зарж чадахгүй.
Эр: Чи яагаад тэгж хэлж байгаа юм?
Худалдагч: Өө ах аа, та яагаад түүнийг сонсоод байгаа юм? Тэр энд ирсэн шинэ хүн. Тэр юу мэдэх юм?
Ванрү: Итгэх эсэх нь таны хэрэг.
Эр: Би энэ жил маш их мах нөөцөлсөн. Би хямдрал зарлахгүй ээ.
Мэн Ванрү: Гахайн махны тухай мэдээ гарахад нэг цаг дутуу байна. Зах дээрх тахианы махны үнэ өөрчлөгдөж эхэлнэ. Бүх гахайн мах борлогдохгүй болно.
Худалдагч: Ах аа, та яагаад одоо хүртэл шинэ хүнд итгээд байгаа юм? Тийм ээ.
Худалдагч 2: Ах аа, та өчигдөр шөнө дахиад согтуу байсан юм уу?
Эр: Өнөөдөр би эрт хааж, махаа эрт зарж дуусгаад, эрт гэртээ харьж эхнэртээ цаг гаргамаар байна. Бүх бараа 30 хувь хямдарлаа. Богино хугацааны хямдрал шүү. Өнгөрч явахдаа бүү алдаарай.
ЭР 2: Хөөе, би удаан харлаа, танай бизнес сайн биш байна. Тийм болохоор та үнээ буулгаж, надад 30 хувь хямдруулж өг. Би 100 жин авбал ямар вэ?
Эмэгтэй: За.
Мэн Ванрү: Уучлаарай, бид тахианы махан дээр хямдрал зарлахгүй. Хэрэв та авах бол хурдан ав. Тэгэхгүй бол та гурав дахин өндөр үнээр ч авч чадахгүй болж магадгүй. Хэрэглэгч: Юу? Би зөв сонсож уу? Гурав дахин өндөр үнэ гэнэ ээ?
Худалдагч: Хөөе Мэн, чи юу хийгээд байгаа юм?
Эр: Би чамд хэлье, чиний мах одоо л зарагдахгүй бол гар дээр чинь муудах болно.
Мэн Ванрү: Уучлаарай. Хэрэв та авах бол би одоохон боогоод өгье. Хэрэв авахгүй бол дараа ирээрэй.
Эр: За.
Эм: Залуу, залуу минь. Битгий яваарай, залуу. Мэн.
Ванрү: Надад итгэ. Санаа зоволтгүй, манай тахиа заавал зарагдаж дуусна. Надад итгэ.
Эм: Чи л босс юм чинь, чамайг сонсъё.
Эр: Бүгд 70 хувийн хямдралтай юм уу?.
Худалдагч: Тийм ээ, зөв.
Эр: Би бүгдийг нь авъя.
Худалдагч: За. Ха-ха.
Худалдагч 2: Ах аа, та өнөөдөр согтуу байгаа юм уу? Та мөнгөө алдаж байна. Та яаж шинэ хүний үгийг сонсож чадаж байна аа?
Мэн Ванрү: Бараг дуусчихлаа. Шинэ үнийн жагсаалтаа бэлдсэн үү?
Ажилтан: Тийм ээ, Мэн. Бид үнэхээр үнээ гурав дахин нэмэх гэж үү?
Худалдагч: Аа, баярлалаа.
Худалдагч 2: Ах аа, та гэртээ хариад угаалгын хавтан дээр өвдөглөх хэрэгтэй болох нь дээ. Ванрү: Хугацаа дууслаа,
Чанга яригч: шуурхай мэдээ. Яаралтай мэдээ. Одоогийн байдлаар томоохон хотуудад гахайн тахал илэрсэн байна. Нэг мянган гахайг устгалд орууллаа. Бид мөн өвчтэй гахайнуудыг олж тогтоолоо.
Хүмүүс: Энд юм байна.
Эр: Босс оо, ммм... Босс оо, энэ... үүнийг би буцаамаар байна.
Худалдагч: Уучлаарай. Бид төлбөрөө тооцсон. Буцаалт эсвэл солилт байхгүй.
Эр: Энэ чинь надад алдагдал биш үү? Ийм үед хэн манай дэлгүүрт ирж гахайн мах идэх юм бэ? Чи тэр тахиа зардаг хүн шиг сайн биш байна. Гахайн мах идэж болохгүй боллоо. Тийм ээ, тахиа. Тахиа. Өө Бурхан минь.
Эр: Та үнэхээр үнээ гурав дахин нэмчихэж. Чи энэ зах дээр ганцаараа тахиа зардаг гэж бодоо юу? Юу болоод байна аа? Надад 500 жин тахианы гуя, 500 жин тахианы далавч, 500 жин тахианы цээж мах өгөөч.
Худалдагч: Уучлаарай эрхэм ээ, би махаа зарахгүй.
Эр: Чи үнээ нэмж байгаа юм уу? За зүгээр ээ, үнээ л хэлчих.
Худалдагч: Үнэ хэр зэрэг өсөхийг би шийдэхгүй. Та манай боссоос асуух хэрэгтэй.
Эр: За, танай босс хэн бэ?
Худалдагч: Тэр бол Мэн босс. Бид зүгээр л түүний төлөө ажиллаж байна. Тэр ямар үнэ хэлнэ, бид тэр үнээр л зарна.
Эр: Яагаад?
Худалдагч: Тэр Жянчэн дахь бүх тахианы фермтэй гэрээ хийчихсэн. Тахианы махны үнэ түүнээс хамаарна. Энийг хараач ээ. Мэн босс удахгүй хэдэн арван саяын хөрөнгөтэй болох гэж байна.
Худалдагч: Өө, миний 500 жин гахайн мах гацчихлаа.
Худалдагч 2: Би түүний хэлснээр хямдруулж зарах ёстой байж. Бүх зүйл дууслаа.
Ажилтан: Чи үнэхээр чадвартай юм. Би чамайг сонсох ёстой байж.
Хань Кай: Ах аа, та яагаад ийм газар ирсэн юм бэ? Эндээс муухай үнэр гарч байна.
Ванрү: Байна уу. За, би одоо очлоо. Тахиа ирлээ. Махаа хурдан зөөцгөөе.
Ажилтан: За, за.
Хань Кай: Мэн Ванрү, Мэн Ванрү, чи юугаа хийгээд байгаа юм?. Чи Чэн гэр бүлд буцаж ирэхгүй энд тахиа зарах үнэхээр ичгүүртэй байна. Одоохон гэртээ буцаж ир.
Мэн Ванрү: Би өөрийн гараар мөнгө олж байна. Үүнд ичмээр юу байгаа юм бэ?
Хань Кай: Мэн Ванрү, чи өнөөдөр биднийг сонссон нь дээр. Бидэнтэй хамт Чэн гэр рүү буц. Үгүй бол дараа нь буцаж ирэхэд чинь хэцүү байх болно.
Хань Кай: Ах аа, хараач,
Ван ээж: тэр чамайг аварсан. Дараа өдөр нь тэр доголон хөлөөрөө арван миль алхаж чамд төрсөн өдрийн бялуу авч өгсөн. Гэвч чи төрсөн өдрийн баяртаа түүний зургийг ч аваагүй.
Хань Фэн: Ээж ээ.
Хань Фэн: Ээж ээ.
Хань Кай: Ах аа, та түүнийг юу гэж дуудаад байгаа юм бэ? Та галзуураа юу?
Хань Фэн: Ээж ээ. Бид таныг авахаар ирлээ. Бидэнтэй хамт буцаад харь.
Хань Кай: Мэн Ванрү, чи үнэхээр ач мэддэггүй хүн юм. Гартаа байгаа тэр өмхий тахиагаа хурдан хая. Бид нартай хамт харь.
Хань Фэн: Чэнь Ханькай, амаа тат!
Ванрү: Хөөе. Та юу хийгээд байгаа юм бэ? Миний тахианд битгий хүр.
Хань Фэн: Ээж ээ, би танд үнэхээр тусалмаар байна.
Мэн Ванрү: Надад чиний тусламж хэрэггүй. Би чамтай хамт буцаж явахгүй. Чи ганцаараа харьж болно.
Хань Юү: Мэн Ванрү, чи өөрийгөө мэдэж байгаа байлгүй. Бидний чамайг буцаж ирэхийг урьж буй энэ боломжийг ашигла.
Ванрү: Өөрийгөө мэдэх ээ? Намайг буцаж ирэхийг урьж байна гэнэ ээ?
Хань Кай: Үгүй бол чиний статус юу юм бэ? Бид хэн юм бэ? Хэрэв ийм бохир, өмхий газар байсныг мэдсэн бол бид амьдралдаа хэзээ ч энд ирэхгүй байсан.
Мэн Ванрү: За, тэгвэл миний хэн болохыг хэлээд өгөөч.
Хань Юү: Чи бол ердөө л манай Чэн гэр бүлийн асрагч. Манай Чэн гэр бүл байгаагүй бол чи зөвхөн энэ бохир, өмхий зах дээр тахиа зөөж амьдралаа залгуулах байсан.
Хань Кай: Ах аа, та намайг цохичихлоо.
Хань Фэн: Амаа тат!
Хань Юү: Ах аа, та үнэхээр Мэн Ванрүгийн төлөө тэрнийг цохиж байна гэж үү?
Хань Фэн: Юу? Чи ч бас зодуулахыг хүсээ юу?
Хань Фэн: Ээж ээ.
Хань Кай: Ах аа, Мэн Ванрү зүгээр л жүжиглэж байгаа гэж би бодож байна. Тэр зүгээр л Чэн гэр бүлд буцаж ирэх боломж хайж байна.
Хань Фэн: Амаа тат! Эмч ээ, ээж минь яаж байна?
Эмч: Тэгэхээр тэр хүүхдүүдтэй байх нь ээ. Гаднах төрхийг нь хараад би түүнийг ганц бие, хөгшин хүн байна гэж бодсон. Танай ээж маш их тэжээлийн дутагдалтай, ясны сийрэгжилттэй байна. Дээрээс нь удаан хугацааны ядаргаатай болохоор өвдчихөж. Хүүхдүүд нь болох та нарт мөнгө дутаагүй л баймаар юм. Яагаад ээжийгээ ингэтэл нь ядраасан юм бэ? Төлбөрийн баримт
Хань Фэн: Баярлалаа, эмч ээ.
Жолооч: Байна уу.
Хойд эх: Би чамайг тэднийг ажиглаж бай гэж хэлээгүй билүү? Залгана гэсэн юу болов? Жолооч: Ямар нэг зүйл буруу байна, хатагтай. Та зүгээр сууж чадахгүй байх гэж бодож байна.
Жолооч: Ямар нэг зүйл буруу байна, хатагтай. Та зүгээр сууж чадахгүй байх гэж бодож байна.
Хань Фэний ээждээ хандах хандлага нь өөрчлөгдөж байна.
Хойд эх: Би үүнийг том асуудал гэж бодсон. Санаа зоволтгүй, тэр гурван тэнэг хүүг би гартаа чанга атгаж байх болно.
Хань Фэн (Дурсамж уншиж буй нь):
Ванрү: "2016 оны 5 дугаар сарын 8. Би маш их баяртай байна. Хань Фэн надад нэг шил үнэртэй ус өгсөн. Би үүнийг нандигнана."
Фэн: Би тэр үнэртэй усны үнэрт дургүй байсан болохоор л түүнд өгчихсөн шүү дээ. Тэр ийм жижигхэн зүйлийг ч санаж байх гэж.
Хань Фэн (Үргэлжлүүлэн уншина):
Ванрү: "2017 оны 1 дүгээр сарын 13. Өнөө өглөө сэрэхэд хөл минь гэнэт маш хүчтэй өвдлөө. Би Хань Фэнээр эмнэлэг рүү хүргүүлэхийг хүссэн ч, түүнийг яарч байгаа болохоор нь юу ч хэлээгүй. Автобусны буудал руу алхахад нэг цаг зарцууллаа.
Фэн: Гэрт унаа байгаагүй юм байна. Бие чинь өвдөж байхад яагаад хэлээгүй юм бэ?
Ээж ээ, яагаад энэ олон жил надад юу ч хэлээгүй юм бэ? Та яагаад ийм тэнэг байсан юм бэ? Би буруутай гэдгээ мэдэж байна. Би үнэхээр уучлалт гуйж байна. Ээж ээ, та сэрчихэв үү? Ээж ээ, та сэрчихэв үү? Бие тань яаж байна?
Хань Фэн: Жаахан ус уух уу? Тайван бай даа. Ээж ээ, та хэсэг хэвтэж амрахгүй юу?
Ванрү: Эмчилгээний зардлаа ав.
Фэн: Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ, би Чэн гэр бүлд тантай юу тохиолдсоныг шалгах болно. Би бүхнийг тодорхой болгож, танд үнэнийг хэлж өгнө. Ээж ээ.
Мэн Ванрү: Шалгаад байх зүйл байхгүй ээ. Тэр бүгдийг зүгээр л мартаж орхи.
Хань Фэн: Ээж ээ, Чэн гэр бүлд танд тохиолдсон бүх зүйлийг би заавал олж мэдэх болно. Би танд үнэнийг хэлж өгнө.
Эм 1: Мэн эгч ээ, та өөрийгөө сайн бодох хэрэгтэй.
Эм 2: Тийм ээ, Мэн эгч ээ. Таны нөхөр, хүүхэд чинь дэргэд чинь алга. Та ганцаараа байна. Та өөртөө илүү сайн анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол энэ чинь ямар аюултай вэ!
Мэн Ванрү: Мэдлээ. Дараагийн удаа анхааръя.
Мэн Ванрү: Хөөе, урд юу болоод байна аа? Маш их шуугиантай байна.
Эмэгтэй: Энэ миний хүүхэд биш байна. Миний хүүхэд хаана байна? Миний хүүхэд хаана байна? Миний хүүхэд хаана байна вэ!
Эм: Юу болоод байна вэ?
Бүсгүй: Сон хатагтайн хүүхдийг эмнэлэгт андуураад сольчихож. Юу нь болохгүй байгаа юм?
Эр: Яасан гэнэ ээ? Энэ бол зориуд хийсэн хэрэг. Сон Кэ одоо гар дээрээ өвчтэй хүүхэд тэврээд сууж байна. Түүний өөрийнх нь эрүүл хүүхдийг сольчихсон. Эх нь өөрийнхөө хүүхдийн төрхийг яаж мартаж чадах вэ дээ?
Бүсгүй: Ийм муухай хэрэг гэж байх уу?
Эр: Тийм биш гэж үү? Тэр өвчтэй хүүхдээ эмчлэх мөнгөгүй болохоороо хүүхдээ баян хүнийхтэй сольчихсон байх.
Мэн Ванрү: Өмнөх амьдралдаа би энэ тухай сонсож байсан. Сон гэр бүл үнэхээр өрөвдөлтэй.
Мэдээ: Хотын баян Сон Пингийн хүүг хулгайлсан хүний наймаачин эцэст нь баригдлаа. Тэр доголон цэвэрлэгч шиг зүсээ хувиргаад хүүхдийг хогийн саванд хийж авч гарсан байна. Одоо Сонгийн гэр бүл хүүгээ танихаар яарч байна. Гэр бүл нь эцэст нь эргэж нэгдлээ.
Ванрү: Энэ үнэхээр гайхалтай юм аа. Хүүхэд нь эцэст нь олдлоо.
Аав: Олоод яах юм? Сон Босс хүүхдээ таван жил хайсан. Түүний карьер нь уналтанд орж, эхнэр нь галзуурсан. Одоо түүнд гэр ч алга, мөнгө ч алга. Мөнгө ч алга.
Мэн Ванрү: Цэвэрлэгчийн дүрд хувирсан наймаачин... Хүүхдийг хогийн саванд нууж авч явсан...
Эм: Мэн эгч ээ! Зүүн хөл доголон цэвэрлэгч, хогийн сав. Хогийн сав яг мөн байна.
Эм 2: Мэн эгч ээ, та хаашаа яваад байна вэ?
Эрэгтэй: Замаас холд!
Ванрү: Хогийн саваа надад өг.
Эрэгтэй: Сүүлчийн удаа хэлье, замаас холд!
Ванрү: Хүүхэд хулгайлагч байна! Хэн нэгэн туслаарай. Санаа зоволтгүй ээ, хүүхэд минь. Чи удахгүй гэртээ харих болно.
Эхнэр: Тийм ээ, энэ манай хүүхэд байна. Тийм ээ, манай хүүхэд байна. Баярлалаа, том эгч ээ.
Нөхөр: Баярлалаа, хатагтай.
Эхнэр: Манай Сон гэр бүлд гаргасан таны энэ ач тусыг бид хэзээ ч мартахгүй.
Мэн Ванрү: Би ч бас эх хүн. Хүүхэд бол эх хүний амин судас байдаг. Би таныг ойлгож байна. Хүүхдийг хурдан эмнэлэгт хүргэж, гэмтэл байгаа эсэхийг нь шалгуул.
Сон Босс: Таны гар...
Нөхөр: Та Чэнь Гуожаны эхнэр үү? Би таныг хаа нэгтээ харж байсан юм шиг байна. Хүүхдээ төвхнүүлснийхээ дараа бид танд заавал ирж талархах болно.
Мэн Ванрү: Би биш ээ. Өө, зүгээр дээ. Хүүхдийг хурдан эмнэлэг рүү аваад яв. Хурдан яв.
Нөхөр: За, баярлалаа, баярлалаа.
Эм: Мэн эгч ээ, таны гар гэмтчихэж.
Мэн Ванрү: Зүгээр дээ, жижигхэн гэмтэл байна.
Эм 2: Үгүй ээ, эмчлэх хэрэгтэй. Эмнэлэг явцгаая. Явъя!
Хань Кай: Ах аа, таны гар бичмэл үнэхээр сайн юм аа.
Хань Фэн: Нээрээ дажгүй боллоо.
ТВ Мэдээ: Энтертайнмент салбарын залуу жүжигчин Чэнь Ханькай шөнийн хэрэгт холбогдлоо. Чэнь Ханькай хоёр эмэгтэйг буудалд дагуулж ирж хоносон бөгөөд тэдний нэг нь гэрлэсэн эмэгтэй байжээ.
Хойд ээж: Хань Кай, Хань Кай, чиний хувийн амьдрал ил болчихлоо.
Хань Кай: Айн? Юу? Өө, үгүй ээ. Бүх зүйл дууслаа. Манай агент залгаж байна.
Агент: Би чамд амьдралын хэв маягтаа анхаар гэж хэлсэн, гэвч чи сонссонгүй. Чиний шинэ драмын дүр чинь цуцлагдсан. Чи ойлгосон уу?
Хань Кай: Фан эгч ээ, та надад туслах ёстой, Фан эгч ээ.
Агент: Босс чамд дахиж мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна. Чи энэ асуудлаа өөрөө шийд. Хань Кай: Фан эгч ээ, байна уу, Фан эгч ээ! Ах аа, компани намайг гадуурхаж байна. Надад туслах арга олоод өгөөч дээ.
Хань Фэн: Чиний ажилладаг компани Сон Пингийн мэдэлд байдаг. Миний статусаар бол би түүнтэй уулзаж ч чадахгүй.
Хань Кай: Ээж ээ (хойд эхдээ), манай босс эхнэрийнхээ үгнээс гардаггүй хүн. Хэрэв түүний эхнэр ганц үг хэлж өгвөл надад боломж гарна. Ээж ээ, надад туслаач. Ээж ээ, гуйж байна. Шу Ли Ли: Өө, би чамд яаж туслах вэ дээ?
Хань Кай: Ээж ээ, та баян хатагтай нартай маажан байнга тоглодог шүү дээ? Та хатагтай Сон-оос надад туслахыг гуйж чадна.
Хань Юү: Хойд ээж ээ, та Хань Кайгийн карьер ингэж сүйрэхийг зүгээр хараад сууна гэж үү? Түүнд туслаач. Хань Кай өмнө нь модель байсан, жүжигчин болохын тулд маш их хичээсэн. Ингээд нурж байгаа нь харамсалтай байна.
Шу Ли Ли (Дотроо): Мэн Ванрү, Чэнь Хань Фэн нар надаас хэдийнэ хөндийрчихсөн. Хэрэв би одоо юу ч хийхгүй бол Чэнь Ханькай ч бас надаас холдох болно. Гэхдээ би яаж хатагтай Сонтой нэг түвшинд байх билээ дээ? Зүгээр дээ.
Шу Ли Ли: Хань Кай, чи энд хүлээж бай. Ээж нь нэг утасдаад үзье.
Хань Кай: Би таныг хамгийн шилдэг нь гэдгийг мэдэж байсан юм.
Шу Ли Ли: Тэр үед би зүгээр л хориг татгалзана, хэн ч намайг буруутгаж чадахгүй.
Хань Кай: Ээж ээ, би яах вэ? Та надад нэг арга бодож олооч.
Шу Ли Ли: Хань Кай, үүнд битгий санаа зов.
Ван ээж: Хатагтай, Сон Пин гэдэг хүн залгаад таныг уулзах боломжтой эсэхийг асууж байна. Тэд манай гэрт зочлохыг хүсэж байна.
Хань Кай: Ээж ээ, та үнэхээр гайхалтай юм. Та манай том боссыг гэртээ урьж чадлаа.
Шу Ли Ли (Дотроо): Би бүр утасдаж амжаагүй байхад том босс өөрөө ирж байна уу? Тэр ирж байна гэдэг чинь үнэхээр том аз.
Шу Ли Ли: Хань Кай, ээж нь чиний төлөө юу ч хийхэд бэлэн.
Хань Кай: Ээж ээ, та надад маш сайн хандах юм.
Шу Ли Ли: Сон Боссд намайг өдөржин гэртээ байна, хүссэн үедээ ирж болно гэж хэлээрэй.
Эм 1: Мэн эгч ээ, манай бизнес дөнгөж эхэлж байгаа ч бид хөрөнгө оруулалтаа хэдийнэ нөхчихлөө. Та үнэхээр ухаалаг юм.
Эм 2: Мэн эгч ээ. Бид таныг дагах болно.
Мэн Ванрү: Санаа зоволтгүй, та хоёр байгаагүй бол миний бизнес ч бас амжилттай болохгүй байсан. Нээрээ, надад нэг шинэ санаа байна. Ферм дээрх бүх тахиагаа зараад дуусахаар эхлэлийн хөрөнгө маань хангалттай болно гэж бодож байна. Дашрамд нь, би Ван ээжид тахиа хүргэж өгье. Та хоёр эндээ харж бай.
Эм 1: Санаа зоволтгүй ээ.
Эм: Зарагдаад дуусахаар нь бид цэгцэлчихнэ ээ.
Мэн Ванрү: Маш их баярлалаа.
Ван ээж: Өө, Мэн хатагтай. Та яагаад өөрөө ирэв ээ?
Хань Фэн: Ээж үү?,
Ванрү: танд цаг байхгүй биз дээ? Би завтай байсан болохоор өөрөө аваад ирлээ.
Ван ээж: Би өөрөө хийчихье.
Ванрү: Зүгээр ээ, надад хүч байна. Би хийчихье.
Хойд ээж: Мэн эгч яагаад энд байгаа юм? Хэрэв Сон Босс түүнийг ийм хувцастай харвал...
Аав: Тэр ирэхгүй гэж хэлээгүй билүү?
Хойд ээж: Яг тийм.
Хань Кай: Түүнийг зүгээр л асуудал тарихаар ирлээ гэж би бодож байна. Хэрэв Сон Босс намайг ийм ичгүүртэй хүн гэж мэдвэл би энэ салбарт яаж амьдрах юм бэ? Би яах ёстой вэ? Та надад туслах ёстой.
Ванрү: Манай ээж боломжийн хүн, яаж ийм ичгүүргүй байдаг байна?
Хань Кай: Би компанийн хамт олондоо аав минь гайхалтай бизнесмэн, ээж минь баян хатагтай гэж хэлсэн. Хэрэв тэд ээжийг минь өмхий асрагч, гадаа бохир тахиа зардаг гэж мэдвэл... Энэ ичмээр биш гэж үү?
Хань Фэн: Чи өөрөө маш олон дуулиантай од хүн байж, ийм үг хэлэх нүүр байна уу? Өөрийнхөө ажлыг л бод.
Хань Фэн: Ээж ээ, би танд тусалъя.
Ван ээж: Хөөе, залуу эзэн. Би хийчихье. Хувцсаа битгий бохирдуул.
Хань Фэн: Ээж ээ, би танд аяга ус хийж өгье.
Мэн Ванрү: Үгүй ээ, би юмнуудаа өгчихөөд л явна.
Шу Ли Ли: Мэн эгч ээ, та яагаад одоо буцаад ирэв ээ? Бид Сон Боссгийн гэр бүлийг дайлахаар маш их завгүй байна, танд бэлдсэн зүйл алга. Таны өмнөөс үнэхээр харамсаж байна.
Мэн Ванрү: Сон Босс хүүхдийнхээ хэргээр Чэнд ирсэн юм уу?
Кай: Буруу юм хийх юу байх вэ? Тэр надаас чухал гэж үү? Мэн Ванрү, би чамд сануулъя. Манай хойд эх Сон-ийг энд урих гэж маш их хичээсэн. Хэрэв тэр чамаас ийм өмхий үнэр үнэртвэл би чамайг зүгээр орхихгүй шүү.
Хань Фэн: Чэнь Ханькай, чи яаж ингэж ярьж чадаж байна аа?
Мэн Ванрү: Сон гэр бүлийг Шү Лили урьсан гэж үү?
Хань Кай: Тийм биш бол, чи урьсан гэж үү?
Жолооч: Хатагтай, эрхэм ээ. Сон Боссийн машин манайд орж ирлээ.
Шу Ли Ли: Мэн эгч ээ, та одоо явж болохгүй юу?
Ванрү: Тэгье ээ.
Жолооч: оройтчихож. Мэн эгч ээ, та гал тогоонд ороод хүлээж байхгүй юу? Тэднийг явсны дараа та гарч ирж болно.
Аав: Жао жолоочийн хэлснийг сонсоогүй юм уу? Гал тогоо руу хурдан ор!
Хань Кай: Мэн Ванрү, чи намайг алах гээд байна уу?
Фэн: Ээж ээ, Хань Кай... Энэ асуудал үнэхээр яаралтай байна. Хэрэв та гал тогоонд баймааргүй байвал дээд давхарт гараач. Миний өрөө рүү.
Мэн Ванрү: Хэрэггүй ээ.
Аав: Өө, Сон Босс ирлээ. Ноён Сон, Хатагтай Сон, та хоёр манайд ирсэн нь маш их нэр төрийн хэрэг юм.
Хойд ээж: Ноён Сон, Хатагтай Сон, энэ хэргээр биеэрээ ирсэнд тань маш их баярлалаа.
Аав: Морилно уу. Сууна уу.
Эхнэр: Хатагтай Чэнь хаана байна?
Шу Ли Ли: Би байна.
Хатагтай Сон: Та Хатагтай Чэнь гэж үү?
Шу Ли Ли: Тийм ээ, би байна.
Сон Босс: Бид Хатагтай Чэнг хайж байна. Гэрийн эзэгтэйг хайхгүй бол өөр хэнийг хайх билээ?
Хань Фэн: Та миний ээж Мэн Ванрүг хайж байгаа юм уу?
Хатагтай Сон: Чи Мэн Ванрүгийн хүү юм уу?
Хань Кай: Хатагтай Сон, та яагаад Мэн Ванрүг хайж байгаа юм бэ? Тэр таныг гомдоочихсон юм уу?
Шу Ли Ли: Хатагтай Сон, хэрэв Мэн эгч таныг ямар нэг байдлаар гомдоосон бол би түүний өмнөөс уучлалт гуйя.
Аав: Та яагаад түүний өмнөөс уучлалт гуйж байгаа юм? Бид түүнийг гэрээсээ хөөчихсөн. Тэр одоо манай Чэн гэр бүлийн гишүүн биш. Сон Босс, хэрэв тэр гадуур асуудал тарьсан бол манай Чэн гэр бүлд огт хамаагүй шүү.
Эхнэр: Түүнийг хөөчихсөн гэж үү?
Хань Кай: Тийм ээ, тэр миний хойд эхийг дахин дахин гомдоосон. Хэрэв бид түүнийг хөөхгүй бол манай гэр бүл хэзээ ч амар амгалан байхгүй.
Хатагтай Сон: Чи бас Мэн Ванрүгийн хүү гэж үү?
Хань Кай: Хатагтай Сон, би биш ээ. Тэр бол зүгээр л нэг асрагч. Тэр миний ээж байх эрхгүй. Би хойд эхтэйгээ цуг өссөн. Миний хойд эх бол миний жинхэнэ ээж.
ХАнь фэн: Хань Кай,
Хань Кай: Ах аа, манай босст хурдан хэлээч, бид Мэн Ванрүтэй бүх харилцаагаа тасалсан гэж. Ах аа, та дүүгийнхээ карьерыг сүйрэхийг хармааргүй байгаа биз дээ. Тэр одоо өлсөж үхсэн, хөлдөж үхсэн байсан байх. Гэвч тэр ач мэддэггүй. Надад ийм хүнтэй ярих зүйл байхгүй.
Эхнэр: Таны хэлсэн зүйл үнэн үү?
Ванри: Тэдний хэлсэн зүйл үнэн.
Хань Кай: Мэн Ванрү, чи эцэст нь гараад ирэв үү. Хурдан Сон Босс, Хатагтай Сон хоёрт мөргөж уучлалт гуй!
Эхнэр: Хатагтай Чэнь, та үнэхээр мөн байна! Би таныг энд байхгүй гэж бодсон юм.
Мэн Ванрү: Хатагтай Сон өчигдөр танд хэлж амжаагүй юм. Би дахин Хатагтай Чэнь биш болсон.
Эхнэр: Тэр хамаагүй ээ. Бидний хайж байгаа хүн бол ТА.
Хань Кай: Юу?
Нөхөр: Чэнь эгч ээ, бид таныг эцэст нь оллоо.
Хань Кай: Юу болоо вэ?
Ванрү: Хатагтай Сон, хүүхэд тань яаж байна?
Эхнэр: Тэр өдөр тэр маш өндөр халуунтай байсан. Эмч хэлэхдээ биднийг цагтаа ирсэн нь аз болсон, ямар нэгэн хүндрэл үлдээгүй гэсэн. Одоо хүүхэд зүгээр болохоор бид танд талархахаар ирлээ. Хүүгийн минь амийг аварсанд үнэхээр их баярлалаа. Та зөвхөн түүний аврагч биш, манай гэр бүлийн аврагч юм шүү.
Шу Ли Ли: Өө, Мэн Ванрү. Би таныг Сон Боссгийн аврагч байна гэж төсөөлсөнгүй.
Хараал ид, тэр яаж ийм азтай байдаг байна аа?
Аав: Өө Бурхан минь. Энэ биш байх аа. Та хоёр андуурсан юм биш биз? Тэр зүгээр л тахиа зардаг хүн шүү дээ.
Хань Кай: Тийм ээ, тэр бол
Эхнэр: Мэн Ванрү, миний хүүгийн аврагч. Та нарт ямар нэг эсэргүүцэх зүйл байна уу?
Хань Фэн: Үгүй ээ, байхгүй. Ээж ээ, та хэзээ ийм мундаг зүйл хийгээ бэ?
Сон Босс: чиний ээж бол зоригтой, нинжин сэтгэлтэй хүн. Хэрэв тэр хулгайчтай нүцгэн гараараа тулалдаагүй бол хүүг минь хааш нь авч явах байсныг би мэдэхгүй.
Хань Фэн: Тулалдсан гэнэ ээ? Ээж ээ, та гэмтсэн үү?
Мэн Ванрү: Би зүгээр ээ.
Хань Кай: Сон Босс, Хатагтай Сон. Миний ээж таны хүүг аварсан юм бол миний энэ карьерын асуудлыг...
Нөхөр: Хүлээгээрэй. Чи саяхан л түүнийг миний ээж биш гэж хэлээ биз дээ?
Шу Ли Ли: Сон ноёнтон, Хань Кай сая тодорхой хэлж амжсангүй. Мэн эгч яах аргагүй түүний төрсөн эх. Гэхдээ Гуожань бид хоёр хоёр дахь амьдралаа зохиосон, би Хань Кайгийн хойд эх нь. Гэхдээ энэ хүүхдүүд миний дэргэд өссөн болохоор надад илүү ойр байдаг юм. Хань Кай: Тийм ээ, тийм. Сон Босс оо, намайг битгий харанхуйд үлдээгээч. Миний төрөл төрөгсөд...
Хань Фэн: Хань Кай, ээжийгээ ярьж дуустал хүлээ.
Хань Кай: Тэрний гар яах вэ? Түүний асуудал надаас чухал гэж үү? Би одоо олон нийтийн шүүмжлэл дунд байна. Тэр энэ олон жилийн хугацаанд ганцхан зөв зүйл хийлээ. Тэр одоо Сон Босс, Хатагтай Сон хоёроос миний төлөө гуйх ёстой.
Хань Фэн: Чи.
Мэн Ванрү: Хатагтай Сон, би Хатагтай Чэнь биш. Хань Кайгийн хувьд та түүнийг хүссэнээрээ шийдэж болно.
Аав: Хөөе, Мэн Ванрү! Хань Кай бол чиний төрсөн хүү. Чи түүний карьерыг сүйрүүлэх гэж үү?
Мэн Ванрү: Чи карьертаа зүгээр л саад бэрхшээл туулж байна. Хэрэв чи одоо гэмшихгүй бол ирээдүйд илүү том алдаа гаргах болно. Энэ бол миний хамгийн их харахыг хүсэхгүй байгаа зүйл.
Хань Кай: Мэн Ванрү, яаж эх хүн байж төрсөн хүүгээ ингэж харааж чаддаг байна аа?
Сон Босс: Мэн эгчийн төлөө би чамд дахин нэг боломж өгөхөд бэлэн байна. Гэхдээ одоо биш.
Хань Кай: Хэзээ вэ, Сон Босс? Хэзээ?
Сон Босс: Энэ чиний хандлагаас хамаарна. Компани хэнийг ч хавчихгүй. Чи алдаагаа үнэн сэтгэлээсээ ухаартал чиний бүх ажил зогсох болно.
Хань Кай: Ээж ээ!
Аав: Ноён Сон, Хатагтай Сон.
Ванрү: Өнөөдөр үнэхээр уучлаарай. Та нарыг эвгүй байдалд оруулчихлаа.
Хатагтай Сон: Эгч ээ, таны гурав дахь хүү таны энэ их хичээл зүтгэлийг хэзээ нэгэн цагт ойлгоно гэдэгт би итгэлтэй байна. Түүний зан чанарыг засахгүй бол эцэст нь тэр өөрөө л хамгийн их хохирно.
Ванрү: Түүнийг өөрчлөгдөнө гэж би найдаж байна.
Хатагтай Сон: Эгч ээ, энэ бол бидний зүгээс өгч буй өчүүхэн бэлэг. Та заавал авах ёстой.
Мэн Ванрү: 10 сая юан аа? Үгүй ээ. Би авч чадахгүй.
Хатагтай Сон: Хүү минь эсэн мэнд л байвал би арван сая битгий хэл тавин саяыг ч өгөхөд бэлэн байна. Сон бид хоёр хүүгийнхээ амийг ямар ч мөнгөөр сольж чадахгүй. Та энэ мөнгийг заавал авах ёстой.
Нөхөр: Мэн эгч ээ, хэрэв та энэ мөнгийг авахгүй бол бид явахгүй. Тэгээд ч миний хүүгийн амь арван сая юанийн үнэтэй биш гэж үү? Аваарай.
Мэн Ванрү: Үгүй ээ, би тэгж хэлээгүй юм. Миний хүү юугаар ч солишгүй үнэтэй. Би ч бас эх хүн, би таныг маш сайн ойлгож байна. Тэгвэл ингэе. Энэ мөнгийг та миний шинэ төсөлд хөрөнгө оруулалт болгож өг. Хамтран ажиллацгаая.
Сон хатагтай: Хөрөнгө оруулалт гэнэ ээ? Ямар төрлийн хувьцаа вэ?
Мэн Ванрү: Таван жилийн дараа газар сайгүй хүргэлтийн ажилчид байх болно. Хоол хүргэлтийн салбар цэцэглэн хөгжинө. Би хоол хүргэлтийн компани нээхээр төлөвлөж байна.
Сон босс: Хүргэлт ээ?
Ванрү: Одоо үед олон залуучууд гэртээ байх дуртай болсон, гадагшаа гарахыг хүсэхгүй байна. Тэд хоол хийж чаддаггүй. Би хүргэлтийн компани нээж, хэсэг залуусыг хүргэгчээр ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэснээр бид ихэнх хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна. Хатагтай Сон: Хайрт минь, Мэн эгчийн хэлж байгаа зүйл үнэхээр сонирхолтой юм.
Сон Босс: За Мэн эгч ээ, хэрэв та үнэхээр хийхийг хүсвэл бид танд техникийн бүх туслалцааг үзүүлэх болно. Мөн мөнгийг таны хэлснээр зарцуулна. Миний эхнэр бид хоёрт татгалзах зүйл алга.
Мэн Ванрү: Гайхалтай, сайхан хамтын ажиллагаа байх болно гэдэгт итгэлтэй байна. СОн Босс: Хамтран ажилласанд баярлалаа.
Сон хатагтай: Явцгаая.
Шу Ли Ли: Мэн Ванрү үнэхээр гайхалтай болчихож. Энэ бүгд миний буруу. Хэрэв би энд байгаагүй бол Мэн эгч Хань Кайгийн төлөө үг хэлж өгөх байсан байх.
Аав: Мэн Ванрү бол азгүй амьтан. Манай Чэн гэр бүл түүнийг олон жил тэжээсэн.
Хань Фэн: Би Хань Кай руу очлоо.
Шу Ли Ли: Хань Кай, Хань Фэн хоёр үнэхээр уурлахгүй биз дээ? Өө, миний чадваргүйгээс л боллоо. Би Хань Кай-д тусалж чадсангүй. Хань Кай-гийн асуудал... Хань Кай, Хань Фэн хоёр үнэхээр уурлахгүй биз дээ?
Хань Юү: Хэрэв та байгаагүй бол Хань Кай яаж олон нийтэд танигдах байсан юм? Өнөөдрийн асуудал бүгд Мэн Ванрүгийн буруу. Би түүнийг хэзээ ч уучлахгүй.
Хань Кай: Мэн Ванрү...
Хань Фэн: Эд зүйлс шидэж уураа гаргах нь чадваргүй хүний шинж.
Хань Кай: Тэрнээс болоод бүх зүйл ийм дээрээ туллаа.
Хань Фэн: Одоо боль. .
Хань Кай: Ах аа, надад тохиолдож буй бүх зүйл Мэн Ванрүгээс болсон. Би түүнтэй эх үрийн холбоогоо таслахыг хүсэж байна.
Хань Фэн: Дахиад нэг хэл дээ.
Хань Кай: Би эх үрийн холбоогоо тасалмаар байна гэж хэллээ.
Хань Кай: Ах аа, та үнэхээр намайг цохичихлоо.
Хань Фэн: Ээжийгээ огт тоохгүй байгаа чамайг зодохгүй бол өөр хэнийг зодох юм бэ?
Хань Кай: Тэр л эх үрийн холбоогоо үл тоож миний карьерыг зогсоосон шүү дээ. Одоо би шоу бизнесийн салбарт онигоо болох нь.
Хань Фэн: Чэнь Ханькай, бодоод үз. Хэрэв өнөөдөр ээж энд байгаагүй бол чамайг компани чинь хэдийнэ хөөчих байсан. Тэгсэн бол чи онигоо болох ч боломжгүй байх байлаа.
Хань Кай: Тэр ганц үг хэлээд л намайг карьерын минь оргилд буцааж авчирч чадах байсан. Тэр татгалзсан, намайг доош унахыг зүгээр л хараад зогссон. Энэ эх хүний хийх зүйл мөн үү?
Хань Фэн: Яагаад ээж чамд туслахгүй байгаа юм? Чи шалтгааныг нь мэдэхгүй байна уу?
Хань Кай: Өөр юу байх вэ дээ? Тэр Сон Боссгийн итгэлийг олж аваад, түүнийгээ зөвхөн өөрийнхөө төлөө ашиглахыг хүссэн. Бидэнд өгөхийг хүсээгүй.
Хань Фэн: Чи ээжийг маань ингэж л бодож байна уу.
Хань Кай: Энэ бол үнэн.
Хань Фэн: Эдгээрийг хар.
Хань Кай: Энэ юун дэмий юмнууд бэ?
Хань Фэн: Чи намайг огт санадаггүй юм байна.
Ванрү: Манай Хань Кай үүнийг өмсөхөөрөө үнэхээр царайлаг харагддаг. Тэр том болоод заавал од болно. Манай Хань Кай сайн мэдрэмжтэй.
Хань Кай: Энэ миний бага насны юмнууд биш үү? Яагаад одоо хүртэл хадгалаад байгаа юм?
Хань Фэн: Би хадгалаагүй юм аа. Ээж хадгалсан юм, Мэн Ванрү. Ээж чиний бага насны тоглоомыг ч хаяагүй, үргэлж хадгалж ирсэн. Ээж яаж чамд туслахгүй байх вэ дээ?
Хань Кай: Гэхдээ тэр сая надад туслаагүй шүү дээ.
Хань Фэн: Ээж чиний л сайн сайхны төлөө туслахгүй байгаа юм. Бид олон жил чиний тарьсан балиар зүйлийг цэвэрлэж ирлээ. Хэрэв чи одоо өөрөө хөгжихгүй бол эцэст нь маш том нүх рүү унах болно. Чи одоо миний хэлж байгааг сонсохгүй байна. Ээж яагаад энэ удаад ингэж хатуу хандаж байгааг чи ойлгохгүй байна. Энэ тэмдэглэлийн дэвтрийг уншаад чи ойлгох болно.
Хань Кай: Би уншмааргүй байна.
Хань Фэн: Үгүй ээ, чи заавал унших ёстой.
Жолооч: Өнөөдөр бүгд гэртээ байна. Болохгүй ээ.
Хойд ээж: Чи. Өдөр Мэн Ванрү чи намайг олон хүний өмнө эвгүй байдалд оруулсан. Чи яаж надад дуулгаваргүй байж зүрхэлж байна?
Хань Фэн: Юу болоод байна?
Шу Ли Ли: Хөөе Жао, тэрийг тэнд тавьчих. Хань Фэн, бидний дуу чамд саад болж байна уу? Хань Фэн: Ээж ээ, та юу хийж байгаа юм?
Шу Ли Ли: Би Хань Кайг сүүлийн үед сэтгэл санаагаар унаад байгааг нь харсан болохоор түүний сэтгэлийг сэргээх гэж жолооч Жао-гоор хэдэн цэцэг зөөлгөж байна. Би түүнд тусалж чадаагүй болохоор ядаж үүнийг л хийж чадна. Хань Кай арай дээрдсэн үү?
Хань Фэн: Хамаагүй дээрдсэн.
Шу Ли Ли: За. Хань Фэн, чи эрт харьж амар даа. Бид энд бараг дуусчихлаа.
Хань Фэн: За. Үгүй ээ, ээж ээ. Юу болов? Хань Кай цахирмаа цэцэгнээс харшилтай шүү дээ. Та мэдээгүй юм уу?
Шу Ли Ли: Явцгаая.
Ванрү: "2015 оны 5 дугаар сарын 8. Гурван өдөр дараалалд зогссоны эцэст би Хань Кай-г моделийн тэмцээнд бүртгүүлж чадлаа."
Хань Кай: Би тухайн үед ээжийг намайг дэмжихгүй байна гэж бодож байсан. Яаж ийм байж болох вэ? Тэр намайг бүртгүүлэх гэж дараалалд зогссон байх нь. Боломжгүй юм, энэ үнэхээр боломжгүй.
Ванрү: 2015 оны 10 дугаар сарын 8. Би эцэст нь Найруулагч Жан-д Хань Кай-гийн бэлтгэлийн бичлэгийг өглөө. Хань Кай үргэлж жүжигчин болохыг хүсдэг байсан."
Мэн Ванрү: Найруулагч Жан, Найруулагч Жан!
Найруулагч: Чи хаанаас гараад ирэв ээ, яв цаашаа.
Мэн Ванрү: Энэ бол Чэнь Ханькай-гийн жүжиглэлтийн бичлэг. Тэр жүжиглэхэд үнэхээр дуртай. Та нэг хараад өгөөч.
Найруулагч: Чи хэн бэ?
Мэн Ванрү: Би Чэнь Ханькай-гийн асрагч нь байна. Найруулагч Жан, Чэнь Ханькай өдөр бүр толины өмнө жүжиглэж бэлддэг. Түүнд нэг боломж олгооч. Тэр үнэхээр дуртай.
Найруулагч: За яах вэ, Чэнь Ханькай тийм шаргуу ажилладаг юм бол асрагч нь хүртэл түүнд тусалж байна гэдэг надад үнэхээр сонин санагдлаа. Би энэ мэдээллийг унших болно. Ванрү: Баярлалаа, найруулагч аа.
Хань Кай: Би шоу дуусмагц Найруулагч Жан намайг шалгаруулалтанд дуудсаныг санаж байна. Би үргэлж хойд ээжийг минь холбогдсон байх гэж боддог байсан. Тэр жүжиглэх анхны боломжийг надад олж өгсөн байх нь. Та миний төлөө ийм их зүйл хийсэн байж яагаад надад хэлээгүй юм бэ?
Хатагтай Сон: Лао Сон, манай компанийн технологийн баг Мэн эгчийн хүссэн хоол хүргэлтийн аппыг боловсруулчихлаа. Энэ үнэхээр дажгүй харагдаж байна. Хар даа. Хайрт минь...
Сон Босс: Дуусахаар нь чи Мэн эгч рүү очоорой. Би одоо Charoen Pokphand Group-ийн төсөл дээр ажиллаж байна. Чи Мэн эгчийн жижиг төслийг хариуцаж болно.
Хатагтай Сон: Та Мэн эгчийн төслийг одоо хүртэл дутуу үнэлсэн хэвээрээ л байна уу? Сон Босс: Хэдийгээр Мэн эгчийн төсөл их мөнгө олохгүй ч гэсэн бид аврагчийнхаа ачийг хариулах ёстой.
Хань Кай: Хань Фэн яагаад хоолны хайрцаг аваад байгаа юм?
Хань Фэн: Би ээж рүүгээ очиж уулзах гэж байна.
Хань Кай: Том ах аа, би ч бас явъя.
Хань Фэн: Халуун буутал гадагшаа гараад хэрэггүй ээ. Зүгээр л гэртээ бай.
Хань Юү: Мэн Ванрү чамайг маш их гомдоосон шүү дээ. Чи яагаад одоо хүртэл түүн рүү очих гээд байгаа юм?
Хойд ээж: Хань Юү, тэгж битгий хэл. Магадгүй Мэн эгч үнэхээр Хань Кайг сургахыг хүссэн байх.
Хань Юү: Тэр сургахыг биш, харин түүнийг гомдоохыг л хүссэн байх.
Хань Фэн: Хань Юү, чи яагаад ажилгүй гэртээ суугаад байгаа юм?
Хань Юү: Би амралттай байна, ах аа.
Хань Кай: Би чамайг сүүлийн үед нэг хэрэг дээр ажиллаж байсан гэж санаж байна.
Хань Юу: Үгүй ээ,
Хань Фэн: Хань Кай. Чи дахиад үйлчлүүлэгчдээ зэмлүүлсэн уу? Компаниас чамайг гэртээ харьж өөрийгөө дүгнэ гэсэн үү?
Хань Юү: Миний зан чанарт юу нь болохгүй байгаа юм? Би тэдний төлөө хэргийг нь ялж өгөө биз дээ?
Хань Фэн: Чэнь Хань Юү, чи хуульч хүн байж үйлчлүүлэгчдээ хамгийн наад захын тэвчээр гаргаж чадахгүй байна уу? Чи яаж хуульч хэвээрээ байгаа юм? Чи ээжийн зааж өгсөн зүйлийг огт санадаггүй юм байна. Нэг ч үг санасангүй.
Хань Юү: Мэн Ванрү юу ч мэдэхгүй. Тэр надад юу зааж өгч чадах юм?
Зөв. Тэр намайг хүйтэн хөндий, харгис гэж дууддаг байсан. Тийм ээ, тэр намайг зөвхөн ингэж л дуудаж чадна. Намайг өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад тэр ирээгүй шүү дээ.
Хань Кай: Тэр явдал болоод маш олон жил өнгөрлөө. Чи яагаад одоо хүртэл түүнийг дурсаад байгаа юм?
Хань Фэн: Чи нэгэнт дурдсан болохоор би чамд хэлье. Ээж чинь тухайн үед юу хийснийг чи мэдэх үү?
Шу Ли Ли: Хань Фэн. Хань Кай эцэст нь өвчнөөсөө салаад эдгэрлээ. Тэр таагүй зүйлсийг дахиж битгий дурс. Дахиж битгий дурс. Чи ээж рүү очих гэж байгаа биш үү? Би чамтай хамт явъя.
Хань Фэн: Яагаад? Хань Кай гэртээ байж өөрийгөө дүгнэх хэрэгтэй. Та гэртээ байж тэрэнд хань бол. Хань Юү, Ээж ухаан алдсанаас хойш чи очиж уулзаагүй. Надтай хамт яв. Явъя.
Сон хатагтай: Энийг хар даа.
Мэн Ванрү: Тийм ээ, яг энэ байна.
Сон: Энэ бол таны хүссэн зүйл. Дараа нь та юу хийх гэж байна? Хэрэв миний хэрэг болбол хэлээрэй.
Хатагтай Сон: Хатагтай Сон, та надад зөвхөн аппын ар талыг хариуцахад л туслахад болно. Бусдыг нь би өөрөө зохицуулна.
Мэн Ванрү: Нөхөд өө, хүргэлтийн апп бэлэн боллоо. Одоо бид энэ аппыг суулгах хэрэгтэй.
Эм: Аппыг татаж аваад сойз, ургамлын тос авцгаагаарай. Аппыг татаж аваад бэлэг аваарай. Хараач, энд жижиг бэлэгнүүд байна.
Эм 2: Оюутнууд аа, хараарай. Үнэгүй бэлэг өгч байна.
Ванрү: Энэ аппыг татаж авахад үнэгүй. Та нар дотуур байрнаасаа шууд хоол захиалж болно. Таны үүдэнд хүргээд өгөх болно.
Оюутан: Би ч бас татмаар байна. Надад татаж өгөөч.
Ванрү: Хараарай. За, хаягаа шууд оруулаарай. Таны үүдэнд хүргэж өгнө. Хар даа.
Ванрү: Байна
Эм: Хөөе Мэн эгч ээ, хурдан ирээрэй. Захиалга ирлээ. Хэдийнэ 20 гаруй захиалга ирчихсэн байна.
Мэн Ванрү: За, одоо хоолоо хүргэж өгцгөөе.
Эм: За.
Ванрү: Хатагтай Сон, бид ажилдаа орлоо.
Хатагтай Сон: За,
Ванрү: явцгаая.
Эм: Мэн эгч ээ, та ирчихэв үү. Мэн эгч ээ, өнөөдөр үд дунд бид зуу гаруй тахианы махтай хоол зарлаа. Ихэвчлэн бид зөвхөн амралтын өдрүүдэд л ийм их зардаг байсан шүү дээ.
Эм 2: Апп ашиглалтанд ороод ердөө гурван цаг болж байхад ийм их захиалга ирчихлээ. Цаашид бид энэ бүх захиалгыг яаж хүргэж амжих вэ?
Мэн Ванрү: Санаа зоволтгүй, цаашид захиалга улам нэмэгдэнэ. Зөвхөн бид хоёр ажиллах боломжгүй. Ресторан ч бай, хүргэлтийн баг ч бай, би бүгдийг нь өргөжүүлнэ.
Эм: Мэн эгч үнэхээр сайн санаа олжээ.
Эм 2: Бид цаашид Мэн эгчийг дагах болно.
Хань Юү: Мэн Ванрү сүүлийн үед тахиа зарахгүй байгаа, харин ресторан ажиллуулж байна.
Хань Фэн: Би чамайг ээжид шөл хүргэж өг гэж авчирсан болохоос түүнийг уурлуул гэж авчраагүй. Дараа нь түүнтэй эелдэг харьцаарай.
Ванрү: Би манай аппд бүрэн итгэлтэй байна. Одоогийн зах зээл дээр бид л ганцаараа ийм хоол хүргэлтийн апп ажиллуулж байна.
Эм 2: Тэд энд юу хийж байгаа юм бэ? Өнгөрсөн удаа та маш их уурласнаасаа болоод ухаан алдсан.
Эм: Та нар явцгаа, та нарыг энд хүлээж авахгүй.
Ванрү: Та нар ажлаа хийцгээ. Та нар энд юу хийж байгаа юм?
Хань Фэн: Ээж ээ, энэ бол миний танд зориулж хойд эхээс сурч хийсэн тэжээлийн шөл юм. Та амсаад үзээч.
Мэн Ванрү: Хэрэггүй.
Хань Юү: Мэн Ванрү, энэ бол миний том ахын танд зориулж өөрөө хийсэн шөл шүү дээ. Битгий ач мэддэггүй бай.
Мэн Ванрү: Би одоо завгүй байна. Та нарт өөр хийх зүйл байна уу?
Хань Фэн: Ээж ээ, та хэд хоногийн өмнө ухаан алдсан. Би Хань Юүг таны биеийг шалгуулахаар дагуулж ирлээ.
Мэн Ванрү: Хэрэггүй ээ.
Хань Юү: Мэн Ванрү, чиний хандлага чинь юу вэ?
Хань Фэн: Хань Юү, амаа тат. Би чамайг ээжийг уурлуул гэж дагуулж ирээгүй.
Ванрү: Чэнь Хань Фэн, чи дэндүү дээрэнгүй байна. Чи яагаад түүнийг албадаад байгаа юм?
Хань Юү: Ах аа, түүний одоогийн төрхийг хар даа. Түүнд бидний тусламж хэрэгтэй байна гэж үү? Би түүнийг өмнө нь өвчтэй гэж жүжиглэсэн гэж бодож байна. Тэр бидний өрөвдөх сэтгэлийг ашиглах гэж жүжиглэсэн. Энэ бол анхны эсвэл хоёр дахь удаа биш шүү дээ.
Хань Фэн: Чэнь Хань Юү, амаа тат. Ээж үнэхээр бие нь тааруу байна. Түүний эрүүл мэнд сайн биш байна.
Хань Юү: Намайг хүүхэд байхдаа үхэх гэж байхад тэр намайг тоосон гэж үү? Үгүй шүү дээ? Тэгэхээр түүний амьд явах эсвэл үхэх нь надад ямар хамаатай юм?
Хань Фэн: Чэнь Хань Юү,
Хань Юү: том ах аа чи түүний төлөө намайг цохиж байна гэж үү?
Хань Фэн: Амаа тат! Ээж ээ, Хань Юүгийн хэлсэн үгийг битгий тусгаж аваарай. Би түүний өмнөөс уучлалт гуйя. Түүнийг битгий тоо.
Мэн Ванрү: Би энэ уучлалтыг хүлээж авахгүй. Дахиж энд битгий ир.
Хань Фэн: Ээж ээ.
Мэн Ванрү: Дахиж ийм өөрийгөө тайвшруулсан зүйл хийхээ боль. Энэ утгагүй зүйл.
Хань Фэн: Би өмнө нь нандигнаж мэддэггүй байжээ. Би буруутай, ээж ээ. Та намайг уучилж чадах уу?
Мэн Ванрү: Оройтсон байна.
Хань Кай: Том ах аа, хоёрдугаар ах аа. Ээж яаж байна? Тэр зүгээр үү?
Хань Юү: Ээж гэнэ ээ? Чень Хань Кай. та хоёрын тархийг Мэн Ванрү угаачихсан юм биш биз дээ?
Хань Кай: Мэн Ванрү тархи угаасан гэнэ ээ? Ах аа, би тархиа угаалгаагүй.
Хань Юү: Мэн Ванрү юу хийсэн болоод та хоёр яг ховчдуулсан юм шиг байгаад байгаа юм бэ? Бидэнд гай болсон хүн нь тэр байхад одоо бүр манай гэр бүл түүнд өртэй юм шиг аяглах юм.
Хань Кай: Ээжийг минь хамгийн түрүүнд гомдоосон хүн бол бид. Тэр бидэнд муу зүйл хийгээгүй шүү дээ, тийм биз дээ?
Хань Юү: Чи мартчихаа юу? Намайг эмнэлэгт байхад тэр нэг ч удаа ирээгүй!
Хань Фэн: Хань Юү, миний яриаг сонс.
Хань Юү: Надад хамаагүй! Чи юу ч гэж хэлсэн би түүнийг уучлахгүй.
Хань Кай: Ах аа
Хань Фэн (Дүүдээ): Эмч түүнийг сэтгэл санааны цохилтонд орж болохгүй гэсэн болохоор л үнэнийг хэлээгүй юм. Гэтэл ээжийг минь үзэн ядах үзэн ядалт нь ийм гүн байх гэж. Яах вэ, түүнд хугацаа өгье.
Мэн Ванрү: Таны захиалга, дугаар 3229, ирлээ. 3229 дугаартай хоол.
Хань Юү: Мэн Ванрү, чи энд юу хийж байгаа юм?
Эрэгтэй: Өө, энэ минийх байна.
Ванрү: Таван одтой үнэлгээ өгөөрэй.
Эрэгтэй: За.
Хань Юү: Мэн Ванрү, би чиний хийсэн хоолыг идэхгүй. Чи надаас ийм аргаар уучлалт гуйх хэрэггүй.
Мэн Ванрү: Таны захиалга, дугаар 2234 ирлээ.
Хань Юү: Жүжиглэхээ боль.
Мэн Ванрү: Захиалга ирлээ, 2234!
Эмэгтэй: Минийх, минийх. Үнэхээр хурдан, амар юм аа. Баярлалаа.
Мэн Ванрү: Зүгээр дээ.
Хань Юү: Мэн Ванрү, чи юу хийгээд байгаа юм бэ?
Мэн Ванрү: Тавь, миний ажилд битгий саад бол.
Ажилтан: Хань Юү, хэрэв чи хоол идмээр байвал хүргэлтийн апп ашиглаж захиал.
Хань Юү: Та тахиагаа зарж чадахаа байгаад хүргэгч болсон юм уу?
Өвөө: Чи Сүн Цяний салах хэргийг хариуцсан өмгөөлөгч үү?
Юү: Тийм.
Эмээ: Бид Сүн Цяний хадам аав, ээж нь байна.
Юү: Шүүх хурал дууссан. Өнөөдөр энд ирэв?
Эмээ: Сүн Цянийг хамгаал гэж хэн чамд хэлсэн юм?
Хань Юү: Хэнийг хамгаалах нь миний эрх. Би та нарт тайлбарлах албагүй. Хэрэв өөр ажилгүй бол хурдан явцгаа. Миний ажилд саад болоод байна.
Өвөө: Чи өмгөөлөгч хүн байж яасан муухай хандлагатай юм?
Хань Юү: Энэ бол миний хандлага. Сонсмоор байвал сонс.
Эмээ: Явахгүй! Чиний гайгаар миний ач хүүг аваад явчихлаа. Миний ачийг буцааж өг!
Хань Юү: Тавь, хурдан! Тавихгүй бол би цагдаа дуудлаа шүү.
Өвөө: Чи Сүн Цяньтай ямар нэг холбоотой байх. Би өнөөдөр чиний хөлийг хугалах болно!
Мэн Ванрү: Болиоч!
Хань Юү: та зүгээр үү?
Мэн Ванрү: Би Чэнь Хань Юүгийн төрсөн эх байна. Тэр хэзээ ч тийм зүйл хийхгүй гэдгийг би амиараа батална. Энд ямар нэгэн үл ойлголцол гарсан байна.
Өвөө: Сүн Цянь хүүхдийг аваад явахад чи тусалсан уу? Хүүхэд бол манай Жан гэр бүлийн амин судас.
Хань Юү: Би Сүн Цяньд хүүхэд авч явахад туслаагүй. Надад тийм чадал байхгүй. Хүүхдийг эхэд нь өгөх шийдвэрийг шүүх, хууль л гаргасан. Танай хүү сүүлийн үед юу хийж байгааг та мэдэх үү? Танай хүү Жан Далон өглөөнөөс орой хүртэл хөзөр тоглохоос өөрийг мэддэггүй. Түүнд ажил байхгүй, орлого байхгүй. Тэр хэзээ хүүхдээ асарч байсан юм? Эцэг хүний хувьд хүүхдээ тоохгүй байхад шүүх яаж хүүхдийг түүнд үлдээх юм бэ?
Эмээ: Миний хүү Жан Далон ажиллахыг хүсэхгүй байна гэж үү? Түүний үйлдвэр ажилчдаа цомхотгосон. Тэр ажилгүй болоод сэтгэлээр унасан хүн. Хөзөр тоглоход яадаг юм?
Хань Юү: Тэр ганц хоёр өдөр сэтгэлээр унаагүй. Сүн Цянь түүнд өөрчлөгдөх гурван жилийн хугацаа өгсөн ч тэр ашиглаагүй. Насанд хүрэгчдийн нүгэл хүүхдэд хамаагүй шүү дээ.
Эмээ: Өө, миний ач хүү, миний үнэт эрдэнэ...
Мэн Ванрү: Хатагтай, үүнийг аваад хүүдээ үзүүл. Надад яг одоо хүргэгч хэрэгтэй байна. Дугуй унаж чаддаг, ажиллах чин хүсэлтэй бол би түүнийг ажилд авъя. Тэр мөнгө олж чадна. Хань Юү: Чи юу хийгээд байгаа юм? Чи өөрийгөө ч асарч чадахгүй байж яагаад бусдад орлого амлаад байгаа юм? Хоосон амлалт өгөхөө боль. Чи чадахгүй зүйлээ битгий хий. Миний төлөө ийм худал ярих хэрэггүй.
Мэн Ванрү: Чи хэтэрхий их юм бодож байна. Би үүнийг чиний төлөө хийгээгүй.
Хань Юү: Тэгээд хэний төлөө?
Мэн Ванрү: Тэдний гэр бүлийн төлөө. Би тэднийг салахыг хүсэхгүй байна. Хүүхэд нь сайн сайхан амьдраасай гэж би хүсэж байна.
Хань Юү: Гэхдээ чамд тийм чадал байхгүй. Бусдад хоосон амлалт өгч болохгүй.
Мэн Ванрү: Би энэ хүргэлтийн компанийн босс болохоор л тэр.
Хань Юү: Чи яаж босс байдаг юм?
Мэн Ванрү: Итгэх эсэх нь чиний хэрэг. Чи шалгаж болно.
Эмээ: Та босс нь юм уу?
Ванрү: Өнөөдөр миний хэлсэн бүх үг үнэн. Манай компани дөнгөж байгуулагдсан ч ажилчид дутагдалтай байна. Хэрэв хүү чинь ирвэл би ажилд авч чадна. Ингэж тэр нэмэлт орлоготой болно. Энэ бол хүүхдийн хувьд хамгийн сайн шийдвэр.
Эмээ: За, би одоо хүүтэйгээ холбогдоод танд очиж бүртгүүл гэж хэлье.
Ванрү: Би ч бас эх хүн. Бид бүгд хүүхдээ сайн яваасай гэж хүсдэг.
Эмээ: Баярлалаа, босс.
Өвөө: Маш их баярлалаа.
Эрэгтэй: Маш их баярлалаа. Таны ачаар муудалцаан гайгүй өнгөрлөө.
Мэн Ванрү: Зүгээр дээ. Би дараагийн захиалгадаа явлаа.
Эрэгтэй: За.
Хань Юү, чи хүмүүстэй харилцахдаа хэтэрхий хатуу байж болохгүй. Хандлагадаа анхаар. Хүргэлтийн ажилчин хүртэл үүнийг мэдэж байхад чи яагаад мэддэггүй юм?
Хань Кай: Ах аа, өнөөдөр танай ажил дээр нэг гэр бүлийнхэн асуудал тарьсан гэж сонслоо. Хань Фэн: Чи зүгээр үү?
Хань Юү: Та нар итгэхгүй байх л даа... Гэхдээ Мэн Ванрү өнөөдөр намайг тэр маргаанаас аварсан.
Хойд ээж: Мэн Ванрү юу?
Хань Фэн: Ээж яаж тусалсан юм?
Хань Юу: Тэр чамайг асуудалд орсныг мэдээд туслахаар очсон хэрэг үү?
Хань Юү: Тэр надад тусалсан. Бүр миний өмнүүр орж цохиулсан.
Хань Фэн: Юу? Ээж чиний өмнүүр орж цохиулсан гэнэ ээ?
Эм: Мэн эгч ээ, та хөлөө сайн анхаарах хэрэгтэй. Дахиж битгий гэмтээгээрэй.
Эм 2: Тийм шүү. Таны насан дээр, хүүхдүүд чинь дэргэд байхгүй байхад хөл чинь муудвал хэцүү шүү дээ.
Мэн Ванрү: Санаа зоволтгүй ээ, би эмнэлэгт байна. Нээрээ, Сүн Цяний нөхөр компанид бүртгүүлсэн үү?
Эм: Бүртгүүлсэн. Би хэд хэдэн захиалга өгчихсөн. Санаа зоволтгүй.
Ванрү: Ашгүй дээ.
Хань Фэн: Ээж ээ!
Ванрү: Та нар одоо явж болно оо.
Хань Кай. Алив орооч
Хань Фэн: Ээж ээ, Бид дөнгөж сая мэдлээ. Таны гэмтэл ямар байна? Шалгуулсан уу? Эмч юу гэж байна?
Хань Юү: Ясны хугаралтын сорви гэнэ ээ?. Таны хөл үнэхээр хугарч байсан юм уу? Мэн Ванрү, би тантай ярьж байна! Таны хөлөнд яагаад ийм олон ясны ургалт, сорви байгаа юм бэ?
Хань Кай: Ах аа, ясны хугаралтын сорви гэж юу юм бэ?
Хань Фэн: Энэ бол яс хугарах эсвэл цуурах үед эмчлүүлээгүйгээс болж, яс өөрөө бороолж тогтохдоо үлдээдэг сорви юм.
Хань Юү: Та миний өмнүүр зориуд орсон уу? Надад гэмтлээ харуулах гэж үү? Би мэдсэн юм аа!
Хань Фэн: Чень Хань Юү, чи яаж ингэж ярьж чадаж байна аа?
Хань Юү: Ванрү ярихгүй байна. Үнэхээр тийм зүйл болсон байна. Үнэндээ чи намайг хаагаагүй байсан ч би зүгээр л байх байсан. ЧИ албаар ингэсэн байна. Чиний хөл яаж хугарсныг хэн мэдэх вэ дээ?
Хань Фэн: Хань Кай, амаа тат! Ээж намайг зүүдэндээ алхаж байхад хөлөө хугарсан. Ээж намайг аврах гэж байгаад гэмтсэн юм.
Хань Кай: Хүлээгээрэй, ах аа. Таныг зүүдэндээ алхаж байхад хойд эх таныг гэрт авчирсан гэж би санаж байна.
Хань Фэн: Тэр зүгээр л нөхцөл байдлыг ашигласан хэрэг! Миний амийг аварсан хүн бол миний ээж. Хэрэв тэр үед ээж намайг түлхэж холдуулаагүй бол би одоо амьд байхгүй байх байсан. Өөр юу гээч? Моделийн тэмцээний шалгаруулалтад орохын тулд ээж гурван өдөр, гурван шөнө дараалалд зогсож бүртгүүлсэн.
Хань Юү: Одоо болно! Мэн Ванрү чамд юу гэж хэлсэн юм? Тэр чиний тархийг угаачихаж!
Хань Фэн: Ээж бидний тархийг угаагаагүй! Эдгээр жилүүдэд ээж бидний төлөө юу хийснийг бид л мэдэж байна.
Хань Юү: Тэр юу хийсэн юм? Хувцас угааж, гэр цэвэрлэхийг золиослол гэх үү? Тэр бол асрагчийн хийх ёстой л ажил!
Хань Кай: Чи яагаад өмнөх надтай адилхан болчихов оо?
Хань Фэн: Энэ тэмдэглэлийн дэвтэр... Би өнөөдөр үүнийг ээжид буцааж өгөх гэж байсан юм. Чи бидний үгийг сонсохгүй байгаа юм чинь өөрөө унш.
Хань Юү: Чи түүнийг хэзээ ч уучлахгүй гэсэн биз дээ?
Хань Кай: Ах аа?
Хань Фэн: Ээж ээ, уучлаарай. Хань Юүг ийм их уурлана гэж мэдсэнгүй.
Ванрү: ЧИ өнгөрсөн зүйлийг батлах албагүй. Тэр үнэнийг мэдэх шаардлагагүй. Түүний бие сэтгэл хөдлөлийг тэсвэрлэхгүй.
Хань Фэн: Үгүй ээ, тэр таныг ингэж үргэлж буруугаар ойлгож болохгүй. Өнөөдөр тэр хүссэн хүсээгүй үүнийг үзэх ёстой.
Хань Юү: Надад ажил байна. Та нар явж болно.
Хань Кай: Ах аа, ганцхан харахад л болно шүү дээ.
Хань Юү: Би хармааргүй байна гэж хэлсэн! Та нар яагаад намайг заавал үз гээд байгаа юм? Хань Фэн: Чи яагаад харахгүй байгаа юм? Чи харахаас айж байна уу? Чи үнэхээр ээжийг буруугаар ойлгосон гэдгээ мэдэхээс айж байна уу?
Хань Кай: За яах вэ, би харъя. Би юунаас айх юм? Тэр яаж өөрийгөө зөвтгөхийг харъя.
Хань Кай (уншина):
Ванрү: 1997 оны 4 дүгээр сарын 3. Хань Юүгийн бие улам муудаж байна. Эмчилгээний зардал ч нэмэгдэж байна.
Хойд ээж: Ямар эмчилгээний зардал? Эмчилгээ нь нэг сая юань болжбидэнд тийм мөнгө байхгүй.
Ванрү: Чэнь Гуожань, Шү Ли ЛИ хоёр өнөөдөр эмчилгээг зогсоохыг хүссэн. Гэвч би хүүгээ үхэхийг зүгээр хараад сууж чадахгүй.
Би та нараас гуйж байна. Миний хүүг авраач.
Хань Юү: Энэ худал! Аав, хойд эх хоёр яаж эмчилгээг зогсоохыг хүсэх юм бэ? Мэн Ванрү эмнэлэгт нэг ч удаа ирээгүй шүү дээ.
Хань Фэн: Чи тэр үед ээжийг хаашаа явсныг бодож үзсэн үү? Чэнь Гуожань, Шү Лили нар Хань Кайгийн эмчилгээний мөнгийг төлөхийг хүсээгүй.
Эмч: Хань Кайд ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай. Гэвч чөмөгний банкнаас тохирох хүн олдоогүй. (
Ванрү: минийхийг ав. Хэрэв тохирвол би хүүдээ чөмгөө өгөхөд бэлэн байна.
Хань Фэн: Ээж яагаад чам дээр ирээгүй вэ гэвэл тэр чамд харагдаж болохооргүй байсан юм. Тэр чамд чөмгөө өгснөөс хойш өөрөө бие нь муудаж, эмнэлгийн орон дээр удаан хэвтсэн. Тэр чамайг сэтгэлээр унаж, эдгэрэлтэнд чинь нөлөөлөх вий гэж айсандаа хэнд ч үнэнийг хэлэхийг зөвшөөрөөгүй. Гэтэл чи... Чи ээжийг нэг ч удаа ирээгүй гэж гомдоллож суудаг.
Хань Кай: Хойд эх орны чинь дэргэд хоёр удаа л ус дөхүүлж өгсөн. Гэвч ээж чинь чамд өөрийнхөө ясны чөмгийг өгсөн юм шүү дээ!
Хань Юү: Ийм зүйл яаж байж болох вэ? Ийм зүйл яаж байж болох вэ...
Шү Лили: Та гурвуулаа Мэн эгч рүү очсон уу? Тэр яаж байна?
Хань Юү: Хойд ээж ээ, та үнэхээр түүнд санаа зовж байна гэж үү?
Шү Лили: Мэдээж тэгэлгүй яах вэ.
Хань Юү: Тэгвэл та яагаад бидэнтэй хамт эмнэлэг яваагүй юм?
Шү Лили: Мэн намайг хараад баярлах болов уу гэдэгт би итгэлгүй байсан юм. Тэгээд ч тэр өнгөрсөн удаа та нарт тусалсан. Хэрэв тэр энэ боломжийг ашиглаад буцаж ирэхийг хүсэж байгаа бол би тэнд байвал тэр ярихаасаа ичих байх гэж бодсон юм. Тийм болохоор та нарыг ээжтэйгээ ганцааранг нь ярилцуулсан нь дээр гэж бодлоо.
Хань Юү: Би таныг ийм хоёр нүүртэй гэдгийг өмнө нь мэдээгүй юм байна.
Шү Лили: Юу гэнэ ээ?
Хөөе Хань Фэн, та нарт юу болоо вэ?
Хань Фэн: Юу ч болоогүй ээ, магадгүй ажлаасаа болоод их ядарсан байх.
Шү Лили: Тэр гурав сүүлийн үед надаас хөндийрөөд байна. Мэн Ванрү тэдэнд нөлөөлөөд байгаа юм биш биз? Үгүй ээ, би энэ гэр бүлийг хяналтандаа байлгах ёстой. Надад үнэмлэхүй эрх мэдэл хэрэгтэй.
Шү Лили: Гуожань, эмч хэлэхдээ чиний хөл өвдөөд байгаа нь ясны сийрэгжилтээс болсон гэсэн. Хар даа, би чамд шөл хийлээ. Би чамд халбагадаж өгье. Би хурдлах хэрэгтэй. Хөгшин зөнөг минь, чамайг зөнөж л байвал Чэн гэр бүл миний хяналтад байна гэсэн үг.
Чэнь Гуожань: За алив нааш ир.
Шү Лили: Гуожань, та яагаад ингэж яарч байгаа юм? Надад чамд хэлэх зүйл байна.
Гуожань: Энэнээс илүү яаралтай зүйл гэж юу байсан юм?
Шү Лили: Би унтаж, идэж ч чадахгүй байна.
Гоужань: Юу болсон юм? Миний хийж чадахгүй зүйл байхгүй.
Шү Лили. Мэн Ванрүгаас болж байгаа юм. Тэрнийг хар л даа, түүний бизнес улам л томорч байна. Тэр бүр тахиа, нугас зардаг компани нээж чадлаа. Би түүнд үнэхээр атаархаж байна. Чэнь Гуожань: Өө, тэр зүгээр л азтай байна. Тэр муу компани нь удахгүй дампуурах болно. Шү Лили: Мэн Ванрүгийн карьер үнэхээр сайн байна. Би ч бас залуудаа ирээдүйтэй байсан. Гэтэл одоо би гэрийн бүх ажлыг хийж, хувцас угааж, хоол хийж байна. Би түүнээс дутахыг хүсэхгүй байна. Та намайг компанид ажиллуулахгүй юм уу?
Чэнь Гуожань: Компанид орох гэнэ ээ?
Шү Лили: Тийм ээ, хэрэв та намайг оруулбал би ч бас Мэн эгч шиг амжилтад хүрнэ. Би түүнээс дутахгүй.
Чэнь Гуожань: Чи чинь баян хатагтай байж болох байтал заавал түүнэй барьцах юм. Тэр чинь аргаа бараад бизнес эхлүүлсэн хүн шүү дээ.
Шү Лили: Намайг тойрон хүрээлж буй найзууд маань намайг улам дордоод байна гэж хэлж байна. Би ч бас карьер хөөмөөр байна. Компанийг Хань Фэн удирдаж байгаа, би юу ч хэлж чадахгүй.
Чэнь Гуожань: За яах вэ, чи маргааш оролдоод үз.
Шү Лили: Та намайг хамгийн сайн ойлгох юм аа!
Шү Лили: Энэ суудал үнэхээр тухтай юм.
Хань Фэн: Миний оффист хэн сууж байна?
Шү Лили: Би байна. ээж нь байна.
Хань Фэн: Та яагаад компанид байгаа юм?
Шү Лили: Би ажиллахаар ирлээ, Хань Фэн. Өчигдөр аав чинь зөвшөөрсөн.
Хань Фэн: Та гэртээ суудаг байсан шүү дээ. Арван жил ажиллаагүй байж...
Шү Лили: Мэн эгч бизнесээ амжилттай авч явахад би яагаад гэртээ зэвэрч суух ёстой гэж? Би суралцахыг хүсэж байна.
Хань Фэн: Ээж минь амьдрахын эрхэнд тэгсэн юм.
Шү Лили: Би ч бас манай гэр бүлийн сайн сайхны төлөө шаргуу ажиллах болно. Хань Фэн, хойд эхийгээ дэргэдээ байлга. Би зүгээр л цай хийж өгч байсан ч болно.
Хань Фэн: Аав зөвшөөрсөн бол надад татгалзах зүйл алга.
Шү Лили: Хань Фэн үнэхээр сайн хүү юм аа. Би дөнгөж ирсэн болохоор юу ч мэдэхгүй байна. Би чиний нарийн бичиг болж болох уу? Ван нарийн бичиг-тай хамт ажиллая. Нарийн бичиг: Хатагтай, танд юу хэрэгтэй вэ?
Шү Лили: Өнөөдрөөс эхлээд энэ ширээн дээр сууж ажиллах болно.
Нарийн бичиг: Гэхдээ…?
Шү ЛИли: Бид хамтарч ажиллах болно. Чи надад туслах хэрэгтэй. Би сайн нарийн бичиг болох болов уу?
Нарийн бичиг: Мэдээж тэгэлгүй яахав. Хатагтай суу. Цай уу. Би Чэнь Ши-г компанийг өөрийн болгохоор Хань Фэнийг өөрийнхөө нарийн бичиг болгох болно.
Аав: Чи ажил дээр очоод Хань Фэнд тусалсан уу? Санаа амарлаа.
Хойд ээж: За ярихаа боль. Шөлөө уу.
Хань Фэн: Би тантай компанийн талаар ярих гэж ирлээ.
Аав: Юу болсон бэ?
Хан Фэн: Сүртэй зүйл биш. Гэхдээ санхүүжилттай холбоотой асуудал байна. Би шалгах хэрэгтэй байна.
Аав: Тэр чинь жижиг асуудал биш байна. Хойд ээж чинь компани дээр ажиллаж байгаа.
Шү Ли Ли: Тийм шүү зөвлөлдөх зүйл байвал ярилцаж болно шүү.
Хань Фэн: Нээрээ энэ аавд өгч байгаа зүйл юу юм?
Шү Лили: Энэ бол тамир тэнхээ оруулах тэжээллэг шөл байгаа юм. Аав чинь сүүлийн үед жаахан ядраад байгаа. Би уламжлалтын хятад эмчийг гуйж тусгайлан бичүүлсэн жор юм.
Хань Фэн: Байнга уувал дэмий байх. Аавд ер нь бага өгөөрэй.
Шү Лили: Тэгье ээ би маргаашнаас арай байгаар өгье.
Аав: За чи явж бай.
Хаь Фэн: За.
Шү Лили: Гоужань алив уугаарай.
Хань Кай: Ах аа, та аавын өрөөнд юу ярьж байсан юм?
Хань Фэн: Ажлын талаар ярьсан юм. Чиний ажил яаж байна? Буцаад орсон уу?
Хань Кай: Үгүй ээ.
Хань Фэн: Завтай үедээ бүжгийн бэлтгэлээ сайн хийж жүжиглэлтийн хичээлд суу. Сон захирал чиний өөрчлөгдөж байгааг харвал аажмаар чамд ажил өгнө гэж бодож байна.
Хань Кай: Мэднэ ээ ах аа
Хань Кай: Ээж ээ, юу гэнэ ээ?
Эрэгтэй: Сон босс түүнд дөнгөж сая 200 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэр одоо бизнесийн шинэ од болж байна. Хэрэв та түүнийг айлгачихвал цаашид яаж ажиллах болж байна?
Хань Кай: Юу? Сон захирал Мэн Ванрүд 200 сая юань өгсөн гэж үү?
Хань Кай: Та намайг өнөөдөр өөрийн нүдээр юу харсан гэж бодож байна?
Чэнь Гуожань: Чамд юу болоо вэ, яагаад ингэж яараад байгаа юм? Би чамайг гэртээ сууж өөрийгөө хяна гэж хэлсэн биз дээ. Яагаад дэмий гүйгээд байгаа юм?
Хань Кай: Бизнес одоо чухал биш байна. Хэрэв та өнөөдөр миний харсан зүйлийг харсан бол надаас илүү гайхах байсан.
Хань Фэн: Юу болсон юм?
Хань Кай: Би компани дээр өнөөдөр очтол Сон захирал Мэн Ванрүг маш хүндэтгэлтэй хүлээн авч байна. Хамгийн гол нь тэр 200 сая юанийн хөрөнгө оруулалт нэмж хийсэн байна.
Хойд ээж: Юу? Сон захирал Мэн Ванрүд 200 саяын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ ээ?
Хань Кай: Тийм. Сон захирал ээжид өмнө нь хөрөнгө оруулалт хийж байсан ч одоо нэмээд 200 саяыг хийсэн байна.
Шү Лили: Яаж тийм юм болдог бил ээ? Мэн Ванрүгийн хоол хүргэлтийн апп-д 200 сая юань хэрэгтэй гэж үү? Энэ бүхэн Мэн Ванрү Сон захирлын хүүхдийн амийг аварсантай холбоотой байх.
Аав: Тийм үнэхээр тэгсэн байна. Сон захирал зориуд хөрөнгө оруулалт хийж байна. Магадгүй Чэнь гэр бүлийн харилцааг ашигласан байх.
Хань Фэн: Болоо, ярихаа зогсоо. Ээж одоо манай Чэнь гэр бүлтэй ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байгаа. Тэгээд ч Сон захирал бол бизнесмэн хүн. Хэрэв тэр 200 сая зарцуулж байгаа бол энэ аппд ямар нэг онцгой зүйл байгаа гэсэн үг.
Аав: Өө, тэр муу аппд юу байх вэ дээ? Мэн Ванрү тэр мөнгийг удахгүй үрж дуусгах байх.
Хань Юү: Би нэг зүйлийг хэлэх ёстой. Ээжийн бизнесийн мэдрэмж танийхаас хавьгүй илүү шүү.
Аав: Тэр зүгээр л азтай байна.
Шү Лили: Хөөе, миний хай гэсэн "хоосон компани"-аа олсон уу?
Жолооч Жао: Таны тушаасан ёсоор олсон. Миний нэр дээр худалдаж авлаа.
Шү Лили: Чэнь Гуожаний бие удаан тэсэхгүй. Тэр хэдхэн хоногийн дараа эмнэлэгт хэвтэх болно. Хань Фэн аавыгаа асрахаар явахад компани миний хяналтад орно. Мэн Ванрү, чи намайг хэр удаан дарж чадахыг чинь харъя.
Жолооч Жао: Хатагтай, би танд их тус боллоо шүү дээ. Надад жаахан "чихэр" өгөхгүй юм уу?
Шү Лили: Өө, чи чинь яасан тэвчээргүй амьтан бэ, хахаха.
Чэнь Хань Фэн: Ван нарийн бичиг, миний хойд эхийг шалгаад өг.
Ван нарийн бичиг: Энэ бол хатагтай Чэнь болон Жао Сяолинь (жолооч) нарын мэдээлэл. Одоогоор тэд зөвхөн ажил олгогч, ажилтны холбоотой, өөр сэжигтэй зүйл алга.
Чэнь Хань Фэн: Миний зөн совин энэ бүхэн тийм ч энгийн биш гэж хэлээд байна. За, чи явж болно.
Ванрү: Энэ бүхэн тэдний буруу.
Хань Фэн: Ээж магадгүй мэдэж байгаа болов уу?
Туслах: Мэн захирал аа, энэ бол компанийн үйл ажиллагааны сүүлийн үеийн тайлан. Манай хэрэглэгчдийн тоо нэг сая давж, 2000 гаруй дэлгүүртэй хамтран ажиллаж байна.
Мэн Ванрү: Сайн байна. Хайчэн хотын зах зээл хэдийнэ ханасан байна. Өнөөдрөөс "Зуун хотын стратеги"-ийг эхлүүлнэ. Хэрэв үнэхээр амттай бол улс даяар түгэх болно. Датагаа цэгцэл, ирэх даваа гарагт Сон захиралтай төлөвлөгөөгөө ярилцъя.
Туслах: За, захирал аа.
Чэнь Хань Фэн: Байна уу? Юу? Аавыг минь түргэн тусламж аваад явсан гэнэ ээ?
Хань Кай: Ах аа.
Хань Юү: Ах аа
Чэнь Хань Фэн: аав яаж байна?
Хань Юү: Байдал муу байна. Саажилттай болсон.
Чэнь Хань Фэн: Яагаад ийм гэнэт?
Хань Юү: Мэдэхгүй. Эмч энэ нь удамшлын өвчин байж магадгүй гэж хэлсэн.
Хань Кай: Одоо бид яах вэ?
Хань Фэн: Ороод харцгаая. Аав аа?
Шү Лили: Хань Фэн, чи ирчихэв үү. Аавыгаа хар даа. Тэр дөнгөж жартай шүү дээ. Үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрөөх нь.
Хань Фэн: Тэр нэр төрөө маш их хичээдэг хүн, үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх болно.
Шү Лили: Бид түүнтэй илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Ялангуяа чи. Чи бол том хүү нь, түүнтэй хамгийн ойр хүн нь шүү дээ.
Чэнь Хань Фэн: Ойлголоо. Би энэ хугацаанд эмнэлэгт байж аавыг асаръя.
Аав: Хань Фэн.
Хань Фэн: Аав аа, та сэрчихэв үү?
Аав: Ус
Хань Фэн: За. Аав аа түр хүлээгээрэй. Ван нарийн бичиг, юу болсон бэ?
Нарийн бичиг: Асуудал гарлаа. Виза групптэй хийсэн 100 саяын мажилд асуудал гарлаа. БИд хуурагдсан байна.
Хань Фэн: Юу гэнэ ээ? Би яг одоо очлоо.
Аав: Хань Фэн, ус.
Хань Фэн: Аав аа, би одоо компани руу явлаа. Хойд ээж таныг асарна аа. Битгий санаа зов.
Хань Юү: Ах аа яасан бэ?
Хань Фэн: Компани дээр асуудал гарлаа. 100 саяын захиалга асуудалтай болж
Хань Юү: Юу? Би тантай хамт явъя.
Хань Фэн: Явцгаая.
Нарийн бичиг: Захирал аа, би аль хэдийнэ цагдаа дуудсан. "Виза Групп"-ийн охин компани гэх нэрээр халхавчилсан "хоосон компани" (shell company) байжээ.
Хань Фэн: Энэ салбарыг нь шалга. Яаж ийм зүйл болдог бил ээ? Яаж хамтын ажиллагааны ийм чухал мөчид болдог бил ээ?
Нарийн бичиг: За би шалгая.
Хань Фэн: Хүлээ.
Нарийн бичиг: Чень захирал аа
Хань Фэн: Би энэ төсөлд гарын үсэг зураагүй гэж санаж байна. Намайг эмнэлгээс иртэл хүлээ гэж хэлсэн шүү дээ. Хэн гарын үсэг зурсан юм?
Нарийн бичиг: Төслийг ТУЗ-ийн дарга (аав) зөвшөөрсөн байна.
Хань Юү: Дэмий юм! Аав дөнгөж өглөө сэрсэн. Тэр яаж өчигдөр зөвшөөрөх юм?
Хань Фэн: Энэ бол хойд эх. Зөвхөн тэр л аавын компьютерын нууц үгийг мэднэ. Тэр аавын нэрээр зөвшөөрөл өгсөн байна.
Хань Юү: Гэхдээ яагаад? Компани мөнгө алдах нь түүнд ямар ашигтай юм?
Хань Фэн: Би энэ хоосон компанийг түүнтэй холбоотой гэж сэжиглэж байна. Тэр миний туслахаар сүүлийн үед ажиллаж байгаа. Тэр бидний Виза групптэй байгуулсан хамтын ажиллагааг маш сайн мэдэж байгаа. Шү Ли Лиг сайтар ажигла. Дансанд нь их хэмжээний мөнгө байгаа эсэхийг шалга. Цагдаад яаралтай мэдэгдэж дансыг нь хаалга.
Нарийн бичиг: За.
Ванрү: Ван ээж ээ
Ван ээж: За. Мэн эгч ээ, таны бизнес маш сайн байгаа гэж сонслоо. Та одоо хүртэл өөрөө хүргэлт хийж байгаа юм уу?
Мэн Ванрү: Зүгээр ээ, өдөржин оффист суухаар нуруу өвдөөд байдаг юм. За би ингээд явлаа.
Ван ээж: Мэн эгч ээ, би таны жороор энэ шөлийг хийсэн юм. Гэтэл амт нь таныхаас өөр байх юм.
Мэн Ванрү: Өөр байна. Нэг л хачин амттай байна. Чи бүх орцоо хийсэн үү?
Ван ээж: Тийм ээ, тахиаг танаас авсан. Бусад зүйлсийг супермаркетаас авсан. Өөр юу ч ороогүй,
Мэн Ванрү: Өөр ямар нэг юм хийсэн үү?
Ван ээж: Яс бэхжүүлэх нунтаг.
Ванрү: Яс бэхжүүлэх нунтаг аа?
Ван ээж: Хатагтай (Шү Лили) хэлэхдээ энэ нунтаг эзэнд сайн гэсэн. Гэхдээ энэ нунтаг гахайн яснаас гаргаж авсан болохоор зүгээр байх.
Мэн Ванрү: Үгүй ээ. Би махтай өдөр бүр харьцдаг хүн, үнэрээр нь мэднэ. Үүнд өөр зүйл нэмсэн байна.
Ван ээж: Юу? Хань Фэнийг дууд.
Ван ээж: Тэд гэртээ алга. БҮгд байхгүй байна.
Ванрү: Тэд хаашаа явсан юм.
Ван ээж: Эзний бие гэнэт муудаад эмнэлэгт байгаа. Саажилттай болсон гэнэ.
Ванрү: Юу?
Хань Юү: Ах аа, одоо бид яах вэ?
Хань Фэн: Асуудлыг тодруулж байгаа болохоор одоо бидэнд хүлээхээс өөр зүйл байхгүй.
Дээрээс нь бид үнэн ил болохоос өмнө нь дайсантайгаа тулдаггүй байж.
Хань Юү: Тийм ээ.
Хань Фэн: За би одоо очлоо.
Хань Юү: Яасан бэ?
Хань Фэн: ээж намайг буцаад ир гэнэ. Чи надтай хамт яв.
Хань Фэн: Ээж ээ, та энэ нунтагт асуудал байгаа гэж үнэхээр итгэлтэй байна уу?
Ванрү: энэ нунтагт асуудал байна гэдэгт би итгэлтэй байна. Би өдөр бүр махтай харьцдаг хүн. БИ энэ яс бэхжүүлэх нунтаг асуудалтай гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Хань Юү: Ван ээж ээ, энэ нунтгаас дахиж аавд битгий өг.
Ван ээж: За.
Хань Юү: Хүлээ. Энэ яс бэхжүүлэх нунтгийг хойд ээж өгсөн гэл үү? Яаж батлах юм?
Хань Фэн: Би чадна.
БҮх хүмүүсийн асулгүй байдлыг хангахын тулд би гал тогоонд хяналтын камер нилээн дээр суулгасан. Ингэж хэрэг болно гэж бодсонгүй._
Хань Юү: Ах аа, компьютер.
Хойд ээж: Энэ бол нөхөртөө зориулж миний авсан яс бэхжүүлэх нунтаг. Чи энийг шөлөнд нь хийгээд сайтар хутгаарай. Ойлгсоон уу?
Нарийн бичиг: Захирал аа, таны шалгаатах гэсэн зүйлийг шалгууллаа. Нунтаг дотор "фтор" (fluoride) агуулагдаж байна. Энэ нь тархины эдийг үхжүүлж, саажилт үүсгэдэг. Тэр хоосон компанийн жинхэнэ эзнийг мөн олсно. Тэр бол жолооч Жао байна.
Хань Фэн: Шү ЛиЛи холбоотой юу?
Нарийн бичиг: Эцсийн ашиг хүртэгч нь Шү Лили байна. Түүний гадаад данс руу мөнгө орж эхэлсэн байна. Би цагдаад хандаж дансыг нь царцаасан.
Хань Фэн: Одоо тор татах цаг боллоо.
Шү Лили: Ван ээж ээ, энэ шөлийг нөхөрт минь бэлд гэсэн яасан? Та нар энд юу хийж байгаа юм?
Хань Фэн: Би бэлд гэж хэлсэн юм.
Ээж ээ та эмнэлэгт аавыг сахиад хэдэн өдөр ядарлаа. Та сайн амрах хэрэгтэй.
Шү ЛИли: Надад хэрэггүй ээ. БИ өчигдөр уламжлалт эмч дээр очиж уулзсан намайг юм идэх хэрэггүй гэсэн.
Хань Фэн: Та энэ шөлийг уух хүсэлгүй байгаа бололтой.
Шү Лили: Энэ шөл чинь аавд чинь зориулагдсан юм. Зөвхөн аав чинь л ууна.
Аав: Тэрэнд уулга.
Шү Лили: Гуожань
Аав: Чи ойлгохгүй байна уу?
Шү Лили: Би уухгүй. Гуожань чи юу хийгээд байна аа? Би уухгүй би уухгүй.
Аав: Би чамайг олон жил эрхлүүлж хайрласан. Гэтэл чи намайг хорлохыг хүснэ гэнэ ээ?
Шү Лили: Гуочань намайг сонс. Чиний бодож байгаа зүйл биш. Гуочань би тэгээгүй. Би чамайг хорлоогүй. Чи надад итгэх хэрэгтэй. Би тэгээгүй. Би тэгээгүй. Би тэгээгүй.
Хань Фэн: Аав аа, Шү Лили баривчлагдсан. Түүний хамсаатан Жао Жаолин ч бас баригдсан. Тэд хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх болно.
Аав: Хэрэв Ванрү байгаагүй бол би өдөр бүр юу ууж байснаа ч мэдэхгүй байх байлаа. Миний хөл яахлаараа гэнэт хөдлөхөө больдог байна аа?
Би Ванрүд маш муу хандаж байсан ч тэр намайг нинжин сэтгэлээр аварлаа. Хуучин байшин руу явцгаая.
Хань Кай: Аав аа, яагаад хуучин байшин руу гэж?
Чэнь Гуожань: Гэмшлээ илэрхийлэх гэж.
Эм: Мэн эгч ээ, та одоо мөнгөтэй болсон. Энэ хуучин байшингаар яах юм?
Эм 2: Мэн эгч ээ, хүн болгон таныг хурц нүдтэй гэлцдэг. Хүмүүс таны хүнсний болон түгээлтийн компанид хөрөнгө оруулсан. Бас маш их мөнгөтэй боллоо.
Эм: Тийм шүү Мэн эгч ээ. Одоогийн байдлаар бол та ямар ч байшин худалдаж авч чадна.
Мэн Ванрү: Би энэ байшинг зармааргүй байна.
Эм: Эд нар юу хийж байгаа юм бол оо?
Ванрү: Энд яах гэж ирсэн юм?
Хань Юү: Ээж ээ, бид хэтэрхий оройтож ухаарлаа.
Хань Кай: Бидний буруу
Аав: Би ч бас өвдөг сөгдөнө.
Чэнь Гуожань: Ванрү... Би үхэх ёстой. Үхэх ёстой. Би уучлалт гуйх нүүргүй ч гэлээ, манай гурван хүүд боломж олгооч.
Хань Фэн: Ээж ээ, бид буруутай. Бид үхвэл таарна. Бид танаас уучлалт хүсэхгүй, харин таны ачийг хариулах боломж олгохыг гуйж байна.
Хань Юү: Биднийг өрөө төлөхийг зөвшөөрөөч дээ, ээж ээ.
Хань Кай: Ээж ээ, дахиад таныг хүндэлж хайрлахыг зөвшөөрөөч дээ..
Мэн Ванрү: Та гурвуулаа том болцгоожээ. Ээж нь та нарыг зүгээр л сайхан амьдраасай гэж хүсэж байна. Надад одоо харамсах зүйл алга.
Back to episodes Go home