Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
Эр дуучин: Миний өмнө буй ертөнц, өөрчлөгдөж эсвэл холдсон ч гэсэн. Би чамайг цаг хугацааны төгсгөлд хүлээсээр байх болно. Бидний амьдралын ихэнх хэсэг нь урьдаас төлөвлөгдсөн байдаг гэж хэлэхийг сонссон. Бидний хүлээлтээс давж, өдөр тутмын хэвшил минь үгүй болж байна. Чамд хэрэгтэй үед, Би үргэлж чамд гараа хүргэж тус болно. Шалтгаан хэрэггүй ээ, Би үргэлж чиний хажууд байх болно. Хааяа би сэтгэлээр унадаг. Хааяа би гунигладаг. Гэхдээ зовлон бэрхшээл удахгүй байхгүй болно гэж би чамайг инээмсэглэн урамшуулна. Нэгэн цагт салхи шиг архирч байсан гэж ээж минь хэлсэн. Итгэл найдвараа мэдэр. Үзэсгэлэнтэй байхыг тэсэн ядан хүлээ. Бид нэг нэгнийхээ хажууд байгаа учир энэ хүч ирдэг. Миний өмнө буй ертөнц, өөрчлөгдөж холдсон ч гэсэн. Би чамайг цаг хугацааны төгсгөлд хүлээсээр байх болно. Би чамайг цаг хугацааны төгсгөлд хүлээсээр байх болно.
Бичиг: 12-р анги Эвлэрэв
Лин: Өө новш.
Жинкө: Харамсмаар юм. Тэд үүн дээр маш удаан ажиллаж байсан байтал.
Бах: Ийм болсон юм бол миний хийж чадах зүйл зөвхөн цаг хугацааг ухраах. Би өөрийнхөө амьдралаас алдсан ч бай, та нар миний хажууд байх юм бол, би ганцаардахгүй ээ.
Чао; Хао; Рон: Төрсөн өдрийн мэнд. Лин Шиаоюүд төрсөн өдрийн мэнд. Төрсөн өдрийн мэнд Ли Шиаоюү.
Шиаоюү: Баярлалаа. Би... Өнөөдөр миний төрсөн өдөр байсан гэдгийг хүртэл мартаж.
Бах: Өөрийгөө чөтгөр биш гэж мэдсэн тэр өдрийг хүртэл. Гэвч би хүн ч бас биш. Хэн ч биш... Чөтгөрүүд бид амьдарч эсвэл үхэх нь хэнд ч хамаагүй. Та нар бохирын хоолойд нуугдаж үлдсэн амьдралынхаа турш бүтэлгүй амьтад шиг баймаар байна уу?
Эр чөтгөр: Манай ахан дүүсийг сүнс хөөн зайлуулах баг авсан гэдгийг бид мэдсэн.
Бах: Та нар биднийг яагаад нохой шиг амьдарч байгааг бодож үзсэн үү? Хүмүүс бидэнтэй нохой шиг харьцдагаас болж биш, бид нар өөрсдийгөө нохой гэж боддог учраас. Энэ бол хүн төрөлхтөн, муу хүн төрөлхтнүүд, бидний төрөлх газрыг устгаж, бидний амьдралыг авсан. Бид үүрд хүн төрөлхтний сүүдэр дор амьдрах уу?
Эр чөтгөр: Манай ахан дүүс бүгд энд хоригдож байгаа. Гэхдээ Кюүмияа гэр бүлийн хүчний талбар дэндүү хүчтэй. Тэр хүчний талбарыг устгаж байж л бид тэднийг аварч чадна.
Бах: Бид үхэх болно. Бид тэр өндөр үнийг төлөх болно. Гэхдээ... бид эцсийн ялалтыг авах болно. Эцсийн эцэст, Би ямар ч чөтгөр зовохгүй тийм ертөнцийг бүтээнэ. Би бол... чөтгөрийн хаан.
Лин: Нобах аа. чи энд юу хийж байгаа юм? Амандаа юу хийчихсэн юм бэ? Чи авсан хүн нь байх нь ээ.
Эр чөтгөр2: Хаан минь, хамтдаа доошоо дайрч, хүмүүсийг алцгаая.
Эр чөтгөр3: Тэнд хүн байна. Эхлээд түүнийг идье.
Бах: Дуугүй бай. Та нар бүгд ухарцгаа. Энэ хүн маш аюултай.
Лин: Ойлголоо. Нэгийн эсрэг нэг үү, эсвэл та нар миний эсрэг үү.
Бах: Хүлээ, хүлээ. Хоёулаа танилцаад удаж байгаа шүү дээ. Чамтай тулалдах нь амиа хорлохтой адил гэдгийг мэдэж байна. Тийм болохоор энхийн замаар шийдье.
Лин: Энхийн?
Эр чөтгөр2: Хаан минь юу хийгээд байна? Тэр хүнийг яагаад идэхгүй байгаа юм бэ?
Эр чөтгөр3: Чи юу мэдэх юм бэ? Энэ чинь хэлэлцээр гэдэг нь. Хаан минь идэхээс өөр зүйл мэдэх учиртай.
Бах: Бид хоорондоо мэтгэлцээн хийж болохгүй гэж үү?
Лин: Мэтгэлцээ?
Бах: Тийм. Би гурван асуулт асууна. Чи бүгдэд нь хариулах юм бол. Бүх чөтгөрүүд чамд бууж өгнө.
Лин: Хэрвээ би чадахгүй бол?
Бах: Чи Хуашиү руу буцаж энэ бүх зүйлээс хол байх болно. Энэ чинь угаасаа Сүнланд. Би чөтгөрүүдийг Хуашиү руу дайруулахгүй.
Лин: За.
Бах: Яагаад ийм хурдан зөвшөөрчхөв өө?
Лин: Намайг ялагдана гэж бодоо юу?
Бах: За, сонс. Зурагт үзүүлсэн шиг блок диаграммыг гүйцэтгэнэ. Гаралт нь юу бэ? Би чамайг 60-р бүсэд ямар байсныг харсан. Чи арифметикийн хичээл дээр дандаа өөр зүйлд анхаардаг. Чи гэрийн даалгавраа үргэлж гэгээрсэн харандаагаар хийдэг байсан. Чи энэ асуултад хариулж чадахгүй.
Лин: x=1 y=1 k=0 s=1-1=0 t=1+1=2 x=0 y=2 k=0+1=1 1 3-аас их буюу тэнцүү бол худал. s=-2 t=2 x=-2 y=2 k=2 2 3-аас их буюу тэнцүү бол худал. s=-4 t=0 x=-4 y=0 k=3 3-аас их буюу тэнцүү 3 нь үнэн. Эцсийн гаралт (-4, 0) байна.
Бах: Байж боломжгүй. Чи арифметикийн шалгалт бүрд 60 оноо авдаг. Яаж үүнийг хариулж чадаж байгаа юм бэ?
Лин: Шалгалт бүр дээр 60 авах амархан гэж бодоо юу?
Бах: Юу вэ? Тэр оноогоо маш сайн хянаж шалгалт бүр дээр албаар 60 авдаг гэж үү?
Эр чөтгөр3: Хаан минь юу хийгээд байна? Яагаад ингэж удаад байгаа юм?
Эр чөтгөр2: Яараад яах юм бэ? Энэ бол чөтгөрүүдийн ирээдүйг шийдэх хэлэлцээр.
Лин: Хоёр дахь асуулт.
Бах: Чамайг хэр сайныг харъя л даа. Масс, анхны байрлал, анхны хурд нь дурын байдлаар өгөгдөх масстай цэг гэж үзэж болох 3 селестиал биетийг өгөв. Тэдний хоорондох таталцлын хүчийг ашиглаж хөдлөх хөдөлгөөний хэвийг нь ол.
Лин: Гурван биетийн бодлого.
Бах: Яг тийм. Хариулт байхгүй 3 биетийн бодлого. Олон мянган жилийн турш ямар ч хөгжүүлэгч хариултыг нь олж чадаагүй. Чамайг яахыг чинь харъя.
Эр чөтгөр3: Хаан өөрийн шидээ ашиглаж байна уу?
Эр чөтгөр2: Аргагүй л хаан ийм агуу хүчтэй.
Бах: Чи юу хийгээд байна аа?
Лин: Мэдлэг бэлтгэлийн үр дүнгээс бий болно. Би чамд тэдний орбитуудыг харуулах гэж байна.
Бах: Боль. Болчихсон гээд бод. Чи хүний ертөнцийг бас устгах гээ юу?
Лин: Өө. Сүүлийн асуулт.
Бах: Новш чинь. Тэрээр одон орон судлалаас эхлээд газарзүй хүртэл бүгдийг мэддэг, бас итгэмээргүй хэмжээний хүчтэй. Одоо яах вэ? Энэ дэлхийд түүнийг ялах зүйл байна уу?
Лин: Алив ээ.
Бах: Оюун ухааны тоглоом уу? Үгүй ээ, тэр намайг ална. Түүний мэдэхгүй зүйл гэж байна уу?
Лин: Нобах.
Бах: Яах вэ? Алив. Бид хамтдаа маш олон зүйлийг давсан. Чөтгөрүүдийн сүйрлийн өдөр болох нь уу? Сүйрлийн өдөр. Ойлголоо. Төрсөн өдөр. Төрсөн өдөр. Миний төрсөн өдөр хэдэнд юм?
Лин: Тэр бол...
Бах: Хариул. Сүүлийн асуулт. миний төрсөн өдөр, сар, он. Би ойлголоо. Энэ олон жил, би чамайг өөрийн найзаа гэж бодсон. Гэхдээ миний буруу байж, чи намайг нохойгоо л гэж үзсэн.
Лин: Үгүй ээ.
Бах: Дуугүй бай. Чи ч ганцаараа биш, бүхэл бүтэн хүн төрөлхтөн. Чи л манай ертөнцийг үгүй хийсэн. Бид хүний ертөнц рүү зугтаж ирсэн ч, долоон оддын салаа биднийг хөөж баривчилсан. Кюүмияа гэр бүл биднийг ашигласан. Хүн та нар биднийг ерөөсөө боддоггүй.
Лин: Шиаоюү болон Силви хоёр...
Бах: Дуугүй бай. Өхөөрдөм чөтгөрүүдийг л сайхан сэтгэлтэй гэж бодоо юу? Бусад чөтгөрүүд амьдрах эрхгүй гэж үү? Хүн төрөлхтөн та нар ийм. Хамгийн заваан зүйлсийг хийдэг юм байж шударга ёс гэж хуцдаг. Энэ олон жил би чамаас айж амьдарч ирсэн. Өнөөдөр, бид хэнээс ч айхгүй.
Лин: Нобахаа тоглоомоо боль.
Бах: Цаг хугацааг зогсооно. Цаг хугацааг ухраах.
Лин: Нобахаа тоглоомоо боль.
Бах: Цаг хугацааг ухраах.
Лин: Нобахаа тоглоомоо боль.
Рон: Нобах аа?
Лин: Боль, Нобах аа.
Бах: Би чамайг ялж чадахгүйгээ мэдэж байна, гэхдээ бүх чөтгөрүүд миний ард зогсож байна. Чи миний занганд уналаа даа. Би чиний одоогийн байдлыг чинь ялж чадахгүй ч, нялх байсан чамайг ялж чадна. Новш чинь. Төрснөөсөө хойш ийм хүчтэй байсан юм уу? Цаг хугацааны хууль чамд үйлчлэхгүй бололтой. Миний одоо хийж чадах зүйл бол чамайг цаг хугацаанд түгжих. Ван Лин, би хаана байна аа? Би хүн эсвэл чөтгөрийн аль нь юм бэ?
Лин: Явцгаая, Нобах аа. Тэд чамайг хүлээж байгаа.
Бах: Ялагдагч. Би бол ялагдагч. Цаг хугацаа орон зай өөрчлөгдсөн ч, би чамайг яасан ч ялж чадахгүй. Би бууж өглөө, гэхдээ 2 нөхцөлтэйгөөр. Чи зөвшөөрөх үү? Нэгт, миний чөтгөр найзууд минь гэмгүй. Тэднийг өршөө.
Лин: Би та нарын амьдрах боломжтой энгийн ертөнцийг бүтээсэн.
Бах: Дэмий хоосон хичээл зүтгэл гаргаж.
Лин: Уучлаарай. Би чамд өртэй боллоо. Нобах аа. Чиний хоёр дахь нөхцөл чинь юу байсан юм?
Бах: Ван Лин, би... чиний нохой хэвээр байж болох уу?
И: Кюүмияа, надтай цуг хөгжүүлэгчдийн хэлтэс рүү яв.
Ёшико: Манай гэр бүлийг аварсанд баярлалаа. Би юу ч хэлээгүй шүү. Чи л намайг цуг яв гэсэн. Юу хүлээгээд байгаа юм?
Хао: Сүнланд дахь далайн эргүүд маш гоё гэсэн. Буцахаасаа өмнө тэнд жоохон очих уу?
Чао: Тэгье өө. Энэ бүх тулаан намайг бүр ядраачихлаа.
Рон: Ван. Ван.
Дуучин эр: Цэнхэр тэнгэрийг хараач,
Рон: Юу?
Дуучин эр: салхин дахь цэвэр тэнгэр.
Лин: Би олчихсон.
Дуучин эр: Далайн сэвшээ салхи, чиний тэврэлт шиг зөөлхөн. Миний зүрх сэтгэл
Рон: Хөөх. Үзэсгэлэнтэй юм.
Рон; Дуучин эр: - Хараач Ван.\N- болох буланг олмоор байна.
Дуучин эр: Зун яг л гал тэрэг буудал дээрээ зогсож байгаа юм шиг,
Хао: Хөгжилтэй байгаа биз?
Дуучин эр: асуудлаа ардаа үлдээнэ. Таавчиг өмсөж яваад.
Эм: За май.
Дуучин эр: Кокосын төгөлд хэн түрүүлж хүрэхийг хараарай. Тайвширсан уур амьсгалд инээд нь алс хол хөвж байна. Хөлийн мөр нь тойрог хэлбэрээр эргэлдэнэ. Давалгаан тэднийг устгаж, зугтаад, дахиад хийгээрээ гэж хэлнэ. Эцэс төгсгөлгүй мөрөөдөл дэлхийг хөдөлгөнө. Өнгөнд дунд уусаж хамтдаа уурлаарай. Даллаж буй гараа ашиглаж од бүрийн бүжигтэй холбогд.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р бүлэг.
TRAILER
Бичиг: Чидиан дээрх Кушуаны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээв
Эр: Ямар хүчтэй чөтгөрийн салхи вэ!
Эм: Тийм ээ.
Рон: Юу болоод байна? Үнэхээр нисдэг тэргээр сургуульд ирлээ гэж үү?
Лянзи: Чи 60-р хөгжүүлэгчдийн ахлах сургуулийн хамгийн алдартай эмэгтэй Сун Рон байх аа.
Бичиг: Жиугон Лянзи\NДүрийн дуу оруулагч: Жао Шуанг
Лянзи: Сургууль хоёр алдартай залуу авхай хэрэггүй. Жиугон гэр бүлийн чөтгөрийг хөөн зайлуулах техникээр эзлэн авах болно.
Эр2: Жиугон хатагтай бид барааг авчирлаа.
Лянзи: Гаргаад ир.
Эр2: Ойлголоо.
Лянзи: Эзнийгээ гаргаж ирэх өгөөш болоход хэцүү байх даа.
Эр3: Залуу авхай түүнийг хаясан байсан.
Лянзи: Энэ миний томоохон төлөвлөгөөний эцсийн асуудлыг шийднэ.
Эрчүүд: Жиугон, Жиугон бидэнтэй хэн ч харьцуулагдахгүй.
Эр4: Залуу авхай, үүнийг хараач. 60-р хөгжүүлэгчдийн ахлах сургуулийн сурагчид таныг үүдэн дээр хүлээн авч байна.
Лянзи: Би тэр нэг эвэрт илжиг болон нохойноос
Лянзи; Эр5: - долоон дор байгаа юм уу? - Залуу авхай тайвшир.
Лянзи: Гаргаад аль. Хэдэн сүнслэг чулууны үнэтэй болохыг мэдэх үү?
Рон: Жиугон Лянзи, чиний сорилтыг би хүлээж авлаа.
Лянзи: Сун Рон, одоо миний эсрэг юу хийж чадахыг чинь харъя. 60-р хөгжүүлэгчдийн ахлах сургуулийн сурагчид аа, та бүхний залуу авхай буцаж ирлээ.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал
Бичиг: 10-р сарын 2-ноос өдөр бүр ням гарагийн 12:00 цагт, Зөвхөн Билиби дээр
Back to episodes Go home