The Daily life of the Immortal King_S03_11

Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа мэдэхгүй байна.

Ёшико: Юу?

Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.

Эр: Байж боломжгүй юм. Ямар ч хүчтэй хүн үүнийг өргөж чадахгүй.

Эр2: Жуо мастер энд байсан ч болоосой.

Роны өвөө: Ван мастер аа. Сохор байж би танд муухай үг хэлснийг минь өршөө. Тийм болохоор та сайхан сэтгэл гаргаж ариун таягийг минь буцаагаад өгөөч.

Рон: Өвөө, ичмээр юм бэ. Бос.

Аянга: Саад болсонд өршөөгөөрэй, гэхдээ энэ хэрэгт өшөө том зүйл болсон байх.

Эр3: Аянгын эрхэм ээ. Аянгын эрхэм ээ.

Эр4: Аянга эрхэм ээ таныг харахад таатай байна.

Роны өвөө: Эрхэм ээ та юу гэж бодож байна?

Аянга: Миний харснаар, өнөө орой бяцхан хөгжүүлэгч найз минь Сун авхайтай үргэлж хамт байсан. Яг хажууд нь гэх юм уу? Түүнд ийм хулгай хийх боломж байгаагүй.

Рон: Тийм шүү өвөө. Та биднийг байнга харж байсан биз дээ?

Роны өвөө: Гэхдээ бүхэл Хуашиү дотор ариун таягийг өргөж чадах хүн байхгүй.

Аянга: Энэ бяцхан хөгжүүлэгч гоц ухаантан бас таяг өргөж чадах байсан ч, тэр хэзээ ч диваажингийн энэ газрыг орхиогүй. Хэрэв та хайсан бол таяг олох боломжтой байсан. Миний мэдэж байгаагаар Суны ариун таяг хүслээрээ хэмжээгээ сольж чаддаг. Маш том цамхгийн багана шиг болж чадна эсвэл үсний нэг ширхэг шиг ч жижиг болж чадна. Тийм болохоор, нэг л дүгнэлтэд хүрлээ. Гаднын хүчний нөлөөнд автсан Суны ариун таяг, утас шиг жижиг болсон.

Эр3: Аргагүй л Аянга эрхэм, тооцоолохдоо сайн юм.

Аянга: Таяг хулгайлагдаагүй ээ. Яг байрандаа байгаа. Үүнийг хар.

Роны өвөө: Би хэтэрхий хөгшин болохоор сайн харж чадахгүй байна уу? Би юу ч харж чадахгүй нь.

Эр4: Итгэж чадахгүй нь. Таяг хаана байна?

Рон: Ван, бид яах ёстой бэ?

Лин: Манайхан, бид... хяналтын камерыг шалгаад үзэж болохгүй гэж үү?

Эр5: Хяналтын камертай юм байна шүү дээ.

Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.

Бичиг: 11-р анги    Сүнланд руу явах зоригт аялал

Ёшико: Ай чиний дотор буй хар хүчтэй гинж, миний өмнө жинхэнэ хүчээ харуул. Чи бид хоёрын хийсэн гэрээгээр Кюүмияа би чамд тушааж байна, хүчний талбарыг хоёр дахин нэмэгдүүл. Ай чиний дотор буй хар хүчтэй гинж, миний өмнө жинхэнэ хүчээ харуул. Чи бид хоёрын хийсэн гэрээгээр Кюүмияа би чамд тушааж байна, Байна уу? Хэн бэ?

Рон: Кюүмияа Ёшико, мэдэхгүй царайлах хэрэггүй. Чамайг гэртэй байгааг чинь мэдэж байна. Таягийг хулгайлах тийм зоригтой байсан юм бол, яагаад хаалгаа түгжээд дотор нуугдаад байгаа юм? Онгойлго. Яагаад нуугдаад байгаа юм? Онгойлго. Новш. Салгачихлаа.

Хао: Санаа бүү зов Сун. Надад нэг арга бий. Түүнийг хүчээр гаргаад ирэх байх.

Ёшико: Юу хараад байгаа юм? Зан үйлийг үргэлжлүүл. Ай чиний дотор буй хар хүчтэй гинж, Надад өөрийн жинхэнэ хүчээ харуул.

Хао: Өмнөдийн Сүнланд дахь хамгийн том гэр бүл болох, Кюүмияа зугтчихлаа. Өмнөдийн Сүнланд дахь хамгийн том гэр бүл болох, Кюүмияа гэр бүл хог.

Ёшико: Энд хүлээж бай. Би буцаад ирнэ.\N

Хао: Кюүмияа гэр бүлийн охин Ёшико бол худалч бөгөөд булхайцагч новш. Новшийн охин Суны ариун таягийг хулгайлж аваад зугтсан. Кюүмияа Ёшико бол новшийн охин. Ёшико Кюүмияа зугтсан.

Рон: Ван, энэ Кюүмияаг хүчээр гаргаж ирнэ гэж үү?

Хао: Ёшико Кюүмияа бол новшийн охин. Кюүмияа, хаалгаа нээх цаг боллоо.

Ёшико: Манай гэрийн урд юу хийж байгаа юм? Эндээс явахгүй бол цагдаа дуудна шүү.

Рон: Дуугүй бай, Кюүмияа. Чи бол гэмгүй юм шиг царайлж байгаа энгийн нэг хулгайч. Ариун таягийг минь буцаагаад өг.

Ёшико: Битгий худлаа ярь. Би танай гэр бүлээс юуг ч аваагүй.

Эр: Залуу авхай, та арай өөрөөр хэлээд байна.

Рон: Хяналтын камер чамайг газар дээр чинь бичиж авсан. Чи үүнийг хийгээгүй гээд хэлэх гээд үз.

Ёшико: Тийм ээ, би очиж шалгаж үзсэн ч гэсэн, гэхдээ би юуг ч аваагүй.

Чао: Чи гэмшихгүй байна уу?

Хао: Би чам шиг ийм ичгүүргүй хүнийг харж байсангүй.

Жинкө: Сун, Ар талын толгодоос таягийн сүнсний хүч мэдрэгдэж байна.

Рон: За, чи таягийг аваагүй юм бол, ар талын толгодыг чинь шалгахад дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

Хао: Хараач, үүний хулгайчийн мөн чанар гэдэг юм.

Ёшико: Чамтай ингэж байх цаг алга. Энэ бол Сүнланд. Чи хувийн өмчид халдаж байна. Та нар бол хууль бусаар нэвтрэгч. Өндгийг авах гэж тахиаг нь алах болно.

Чао: Сүнс зайлуулагч багын хүмүүс чиний туслах гэдгийг ойлголоо.

Хао: Бид зөв газартаа ирсэн бололтой.

Ёшико: Тэднийг хөөгөөд явуул.

Чао: Бид нар жоохон хүн хүчний дутагдалтай байна тийм биш гэж үү?

Хао: Хүлээж бай, Ван Лин хаана байна?

Лин: Сун Роны юмыг буцаагаад өг.

Ёшико: Сун гэр бүлээс би юуг ч аваагүй гэж хэлээд байна шүү.

Лин: Ариун таягийг буцаагаад өг.

Ёшико: Яв, би завгүй байна.

Лин: Ариун таягийг, буцаагаад өг.

Ёшико: Чи өөрөө л эхэлсэн шүү. Аа?

Лин: Буцааж өгөх юм уу? Дахиад л уу?

Ёшико: Тэнэг. Чи юу хийснээ мэдэж байна уу? Алга болчихлоо. Бүгд алга болсон.

Лин: Энэ юун газар бэ? Жуо И?

И: Таныг харсандаа таатай байна багшаа.

Ёшико: Чи яаж амьд гарсан байдаг билээ.

И: Багш аа, та намайг гадаадад суралцаж сүнс зайлуулагч багын жинхэнэ төрхийг мэдэж ав гэж явуулсан. Тийм болохоор би Сүнландад очсон. Хэдэн судалгааны дараа, Сүнс зайлуулагч баг хүний ертөнцөөс чөтгөрүүд хулгайлаад байсныг мэдсэн. Чөтгөрүүд Кюүмияа галт уулын дотогшоо очиж хэзээ ч буцаж гарч ирдэггүй гэсэн. Би тэгээд нууцаар орохоор шийдсэн. Тэгээд олсон зүйл бол Кюүмияагаар хулгайлагдсан бүх чөтгөрүүд бүгд галт уул дотор хоригдож байсан. Галт уул нь хаалтын лацтай байсан. Чөтгөрүүд туйлын өлсгөлөнд нэрвэгдэх үед, тэд нэг нэгнээ алдаг байсан. Тэр хүчний талбараас амьд үлдсэн нь чөтгөрийн хаан болох байсан.

Лин: Чөтгөрүүдийг сайжруулахыг хүссэн юм уу?

И: Тийм ээ. Хуашиүд галзуурч догширч байсан чөтгөрүүд нь түүний чөтгөрийн солонгоор дуудагдсан.

Ёшико: Түүний зөв. Гэхдээ чөтгөрийн хаан бүтээгдэх гэж байтал, хүчний талбар чөтгөрүүдийг тогтоож чадахаа больсон. Би Суны ариун таягийг хулгайлж хүчний талбарыг хүчирхэгжүүлэх гэж байсан юм.

Лин: Тэгэхээр чи байж.

Ёшико: Үгүй ээ. Би олсон нь үнэн, Гэхдээ өргөж чадаагүй.

И: Тэгвэл хэн байсан юм? Ариун таягийг хулгайлсан нь?

Ёшико: Би чамайг хүчний талбар дахь бүх чөтгөрийг устгасан гэж бодсон.

И: Энд долоо хоног байгаад үз тэгвэл чи ойлгоно.

Лин: Хүчний талбарыг устгавал болно биз дээ?

Ёшико: Боль. Чи бүх чөтгөрүүдийг суллаж Сүнландыг устгах гээ юу?

Лин: Өөр яах юм бэ? Хуашиүд тахал үүсгэхийн тулд тэдгээрийг хадгалах юм уу?

Ёшико: эвдэрчихлээ.

И: Сүны ариун таяг. Хэн үүнийг энд авчирсан юм бэ? Та нар. Чөтгөрүүдийг битгий зугтаалга.

Эр6: За.

Бах: Жуо И?

И: Нобах? Чи энд юу хийж байгаа юм?

Бах: Бороо орж байна. Хүүхдүүд намайг уух зүйлс аваад ир гэсэн юм. Жуо, чи ажлаар явж байгаа юм уу?

И: Тийм ээ. Нобах аа, чи надад нэг юм хийгээд өгч болох уу? Бид хууль бусаар орогнож байгаа зүйлсийг хайж байна. Тэднийг олоход тусалж болох уу?

Бах: Тэр зүгт 300 метрийн цаана, хурдтай хөдөлж байна.

И: Нобах аа, баярлалаа. Би чамайг дараа нь лаазалсан хоолоор дайлах болно оо.

Эр чөтгөр: Хүлээж бай.

Бах: Одоо хурдан зугт. Энд аюултай.

Эр чөтгөр: Түүний гадаад төрх байдал, төрөл зүйл өөрчлөгдсөн ч хүчийг тань өөрчлөх боломжгүй. Та манай эзэн хаан. Та өөрийнхөө сэнтийд буцаад заларч, чөтгөрүүдийг аварч өгөөч.

Бах: Чамайг юу яриад байгааг мэдэхгүй нь. Өөрийн мэдэлгүй, би хүний ертөнцөд олон жил амьдарсан. Би чөтгөрүүдтэй харилцаагаа тасалж, хүний амьдралд дасан зохицсон. Чөтгөрүүдийн хувьд, надад тэдний талаарх маш бага дурсамж л байна. Би хүн болон чөтгөрүүдийн тулаанаас холуур Миний өмнө буй ертөнц,\N аливаа зөрчилдөөн, хэрүүл маргаанаас хол, энгийн амьдралаар амьдарна гэж найдаж байсан. өөрчлөгдөж эсвэл холдсон ч гэсэн. Тэр өдрийг хүртэл...

 

Back to episodes Go home