Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.
Бичиг: 10-р анги Сун гэр бүлийн ариун таяг алга болсон нь
Эр хөтлөгч: Өглөөний мэнд үзэгчдээ. Сонхайн сувгийн өглөөний мэдээнд тавтай морил. Өнөөдөр жил бүрийн дээд гэгээнтний өдөр тохиож байна. Мянган жилийн түүхтэй Сүны гэр бүл Дээд гэгээнтний өдөрт зориулан диваажингийн газарт дэнлүүний гайхамшигт үзүүлбэр үзүүлэх болно. Сонхайн бүх давхаргын хөгжүүлэгчид диваажинд хамтдаа баяраа тэмдэглэх болно. Цэцэрлэгт хүрээлэнд орохыг хүссэн бясалгагчид эдгээр шаардлагыг хангасан байх ёстой.
Ёшико: Сүнланд дахь ёслолын зан үйлтэй адилхан юм. Хөөрөөд байх юм байхгүй шүү дээ.
Эр хөтлөгч: Нэг нь, та цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд уламжлалт Хуашиү хувцас өмсөх ёстой. Хоёрт, хостой ирэх ёстой.
Ёшико: Аав аа байна уу?
Хэрээ /аав/: Ёшико, Өнөөдөр Хуашиүд дээд гэгээнтний өдөр тохиож байгааг мэдэж байгаа биз?
Ёшико: Тийм ээ.
Хэрээ /аав/: Жил бүр өндөр гэгээнтний өдрийн дэнлүүний үзүүлбэрт Сун гэр бүлийн өв, Ариун таяг, үзэсгэлэнд тавигдах болно.
Ёшико: Аав аа та арай...
Хэрээ /аав/: Тэр зүйлийг аваад ир. Чи цагаан нүдэн цэнхэр лууг авах даалгаврыг гүйцэтгэж чадаагүй. Энэ удаа дахиад бүтэлгүйтэж болохгүй шүү.
Ёшико: Ойлголоо. Миний сайхан амралт ингээд үгүй боллоо. Гэхдээ Хуашиү дахь зан үйлүүд сэтгэл хөдөлгөмөөр юм. За. Би энэ хүмүүстэй цуг явбал орж чадах байх.
Эр: Хүлээ, авхай.
Ёшико: Юу вэ?
Эр: Хос чинь хаана байна?
Ёшико: Юун хос?
Эр: Захирлын дүрмээс харвал, ийшээ орохын тулд заавал хостой байх ёстой.
Ёшико: Ганц бие хүмүүсийг доромжилж байгаа зүйл.
Эр: Санаа бүү зов. Хосгүй байгаа нь чи ганцаараа биш. Тэд бүгдээрээ ганц бие. Та үнэхээр царайлаг авхай байна. Өөрт таарах нэгнээ олох байх аа.
Ёшико: Аа. Энэ домогт хосыг нь олж өгөх булан уу? Энэ чинь элит ангийн Лин Шиаоюү. Хэнд ч хоргүй юм шиг харагддаг. Түүнийг сонгоё. Өө, чи чинь Шиаоюү байх аа. Өнөөдөр ч маш гоё хувцасласан учраас чамайг анх хараад таньсангүй.
Шиаоюү: Аа. Баярлалаа.
Ёшико: Шиаоюү хамтдаа орцгооё.
Шиаоюү: Аа? Намайг ийшээ оруулах Сун ахыг хүлээж байгаа юм аа.
Ёшико: Өө тийм үү, би ч бас Сун ахыг хүлээж байгаа.
Шиаоюү: Тийм үү?
Ёшико: Мэдээж. Миний зорилго бол Хуашиүтэй соёлын солилцоо хийх. Болон хүмүүсийн амьдралыг судлах.
Шиаоюү: Хуашиү хүмүүсийн амьдралыг судлах аа?
Ёшико: Яг тийм. Энэ дээд гэгээнтний өдөр бол ховор боломж. Миний хүслийг биелүүлэхэд тус болоорой.
Шиаоюү: За. Гэхдээ чи чинь баян гэр бүлийнх. Асуудал байхгүй биз дээ?
Ёшико: Яг тийм, ямар асуудал байх юм бэ?
Шиаоюү: Дээд гэгээнтний өдөр шүү дээ. Нэлээн ядрааж магадгүй.
Ёшико: Шиаоюү тийм зүйл хэлэх хэрэггүй. Гэр бүлээс минь болоод намайг гадуурхах хэрэггүй. Би тохирохгүй гэж үү?
Шиаоюү: За. Сун ах аа, би энд байна.
Эр хамгаалагч: Уучлаарай, би жоохон завгүй байсан юм. Энэ чинь...
Шиаоюү: Тэр бол...
Ёшико: Намайг санахгүй байна уу, Сун ах аа? Би чинь Шиаоюүгийн ангийн хүүхэд.
Эр хамгаалагч: Өө. Тийм ээ, чи чинь Шиаоюүгийн ангийн хүүхэд. Болж байна, бидэнд угаасаа илүү хүн хэрэгтэй байсан юм. Чи цуг явах уу?
Ёшико: За. Юу? Илүү хүн ээ?
Эр2: 8-р ширээ 20 шарсан будаа захиалсан.
Эр3: Алив хурдлаарай. Карри тахиа бэлэн боллоо. Надад илүү олон аяга таваг хэрэгтэй байна.
Эр2: Очлоо.
Эр3: Агуулахын өрөөнөөс улаан лууван аваад ир хурдал.
Эр4: Өршөөгөөрэй, зөрлөө шүү. Аяга таваг ирлээ.
Эр5: Болгоомжтой.
Ёшико: Юу вэ? Би хаана байна?
Шиаоюү: За. Хувцсаа сольё.
Эр2: 8 дугаартай ширээ 20 ширхэг шарсан будаа захиалсан.
Эр3: Хурдлаарай.
Эр: Шиаоюү цаг боллоо. Чамд энэ 200 тавгийг үлдээлээ.
Шиаоюү: За.
Эр: Шинэ хүн гуай явж тэр аягыг угаа.
Ёшико: Шиаоюү энд ажил хийх гэж ирсэн гэж бодсонгүй. Мэдсэн бол түүнийг сонгохгүй байх байсан юм. Энэ олон аягыг цэвэрлэх гэж маш их цаг болох нь.
Эр: Шиаоюү бүгдийг нь угаачихсан уу?
Шиаоюү: Тийм.
Ёшико: Юу? Ийм хурдан уу? Тэр ч ёстой хурдан ажиллах юм аа.
Эр: Явж тэр 200 кг байцааг угаа.
Шиаоюү: За.
Ёшико: Хуашиүд ингэж ажилладаг юм уу?
Эр: Шинэ хүн ажлаа сайн хий.
Ёшико: Аа? За, за. Юун ажил бэ? Заваан юм бэ. Би чинь Кюүмияа гэр бүлийн охин тэгтэл надаас Сун гэр бүлийн төлөө ийм заваан ажлыг хийлгэж байдаг. Сун Рон, би хариугаа авах болно доо.
Эр: Та хоёр, угааж дуусчхаад явж хонины шорлог бэлд.
Шиаоюү: За.
Ёшико: Өө яана аа. Ямар их мах бэ. Өнөөдөр дуустал ажиллах нь.
Шиаоюү: Кюүмияа, баян гэр бүлийн охин ийм газар ажиллана гэж бодсонгүй.
Ёшико: Би ч бас ажилчны амьдрал ийм хэцүү гэж бодсонгүй.
Шиаоюү: Зүгээр дээ. Барилгын талбай дээр боржин чулууг зөөж, уурхайд сүнсний хүчтэй чулуу ухахаас хамаагүй дээр.
Ёшико: Тийм дээ. Би түүнийг Кюүмияа гэр бүлд ажилла гэж ятгах болно. Хүлээ. Би ямар нэг зүйл мартаад байна уу. Би энд таяг хулгайлах гэж ирсэн, ажиллах гэж биш. Шиаоюү чи ихэвчлэн Сун гэр бүлд ажиллах гэж ирдэг үү?
Шиаоюү: Тийм ээ, Сун Роны ачаар.
Ёшико: Би Сун гэр бүлийн төв танхимд очиж үзэхийг хүсдэг байсан. Чи намайг аваад явж болох уу?
Шиаоюү: Нөгөө... Гэр бүлийн биш хүн танхим руу явж болохгүй л дээ.
Эр: Та хоёр зөөгч хийгээрэй.
Шиаоюү: Очлоо,
Эр: Энэ хоолыг Сун гэр бүлийн төв танхим, мөн танхимын өмнөх талбай руу энэ уух зүйлсийг.
Ёшико: 20 метр. Би чадна.
Эр: Болгоомжтой. Асгах юм бол цалингаас чинь авна шүү.
Ёшико: Ойлголоо. Тэнэгүүд. Яагаад ингээд овоолчхож байгаа юм бэ?
Эр: Хурдан наадахаа байрлуул. Гал тогоонд зөндөө ажил байгаа.
Ёшико: Ойлголоо. Эцэст нь дууслаа. Дараа нь төв танхим руу орох замаа олох.
Аянга: Энэ зөөлөн амт удаан үлдэж бас сэтгэл сэргээж байна. Миний зөв бол, та хонины шорлогийг хийсэн байх аа?
Ёшико: Аа? Үгүй ээ.
Аянга: Та хэтэрхий соёлтой байгаад байна аа авхай. Энэ дэлхийд тань шиг охид, ийм амттай лийрийн шөл хийж болох байсан.
Ёшико: Өршөөгөөрэй. Миний ажилд саад болохоо болино уу.
Аянга: Ажил аа? Одоо ажил дээр байгаа юм байж, яагаад ийм өндөр зэрэглэлийн үнэт эрдэнийг өөртөө авч явдаг билээ?
Ёшико: Чиний юу яриад байгааг мэдэхгүй нь.
Аянга: Ханцуйнд чинь саваа хэлбэртэй эрдэнэ нуугдаж байна. Би харж болох уу?
Ёшико: Ингээд боллоо.
Эр6: Өө миний лийрийн шөл.
Аянга: Азаар би бултаж чадлаа. Охин хаана байна?
Ёшико: Шиаоюү чи зүгээр үү? Хувцсыг чинь солих гээд дотогш оръё.
Эр: Зогс. Ийшээ орж болохгүй.
Ёшико: Чамд өрөвдөх сэтгэл алга уу? Харахгүй байна уу? Түүний хувцас нь норчхож.
Эр: Хувцас солих өрөө нэгдүгээр давхарт байгаа.
Шиаоюү: Би тийшээ ганцаараа явъя. Чи намайг хаалган дээр хүлээж бай.
Ёшико: За. Ийм амархан орно гэж бодсонгүй. Суны хамгаалалт муу юм. Гэвч энд маш олон өрөө байна. Суны ариун таяг хаана байгаа бэ? Аавын хувийн мөнгө номын шүүгээний ард нууц өрөөнд нуугдсан байдаг. Суны нууц зүйл ч бас адилхан байх.
Шиаоюү: Кюүмияа, Би хувцсаа чангалж чаддаггүй ээ. Орж ирээд тусалж болох уу?
Ёшико: Шиаоюү би очлоо.
Шиаоюү: Кюүмияа, туслаач. За гал тогоо руу буцъя. Оройтож очих юм бол цалингаас хасна.
Ёшико: Үгүй ээ, надад гүйцэтгэх даалгавар байгаа. Ийм газарт ажиллах нь миний даалгавар биш. Шиаоюү, дээд гэгээнтний зан үйлийн төгсгөлд тэд том савааг харуулна.
Шиаоюү: Яг тийм. Тэр бол Сун гэр бүлийн өв, ариун таяг.
Ёшико: Тийм ээ тэр. Тэр хаана байдаг юм бол?
Шиаоюү: Энэ барилгын зоорин дахь зэвсгийн өрөөнд. Кюүмияа...
Ёшико: Амархан юм. Сун гэр бүлийн ажилчин хүртэл тэр газрыг нь мэдэж байдаг. Сун гэр бүл хамгаалалтын мэдрэмжгүй юм уу?
Роны өвөө: Чи... Яаж өргөж чадаж байгаа юм бэ? Байж боломжгүй.
Рон: Энэ чинь... Гэр бүлд өвлөгдөж ирсэн ариун таяг. 13500000 кг жинтэй.
Роны өвөө: Үгүй ээ, боломжгүй. Хамгийн хүчтэй гэр бүлийн тэргүүн л өргөж чадсан. 1000 жилд хэн ч өргөж чадаагүй би хүртэл.
Ёшико: Юу байсан бэ? Газар хөдлөлт үү?
Роны өвөө: Таныг жинхэнэ бурхан гэдгийг ойлгож чадаагүй намайг өршөө. Миний хүндлэлийг хүлээж авна уу. Уучлаарай, Ван мастер аа. Таныг муулсанд. Уучлалт гуйж байна.
Ёшико: Тэнд юу болсон юм бэ? Энэ өвөө яагаад 5-р түвшний залуу шүтээд байна? Энэ чинь...
Back to episodes Go home