The Daily life of the Immortal King_S03_09

Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.

Ёшико: Юу?

Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.

Хао: Чэн Чао, Дээд гэгээнтний үдэшлэгт хэнийг урихаа сонгосон уу?

Чао: Би Линийг уримаар байна.

Шиаоюү: Уучлаарай, Чэн дарга аа. Би маргааш ажилтай.

Чао: Юун инээдтэй байна? Чамд урих өөр хүн байгаа юм уу?

Хао: Би Ёшико Кюүмияаг урина. Түүнийг үү? Чи зүүдлээд байна шүү. Чи түүнийг хүртэх эрхтэй гэж бодоо юу?

Хао: Алив ээ, би жоохон анализ хийсэн. Эхлээд тэр Хуашиүд шинэхэн ойр тойронтойгоо танил биш гаднын хүн. Тэр ихэмсэг, хүсэл тэмүүлэлгүй мэт харагдаж магадгүй, түүнд найдаж болох хүн хэрэгтэй байгаа нь гарцаагүй. Миний мөрдөлтөөс үзэхэд, манай сургуульд түүнтэй ярьж чадах хүн цөөн. Энэ давуу талыг ашиглаж чадах юм бол, би интоорын цэцгийн зүрхийг булааж чадна.

Чао: Үнэнийг хэлэхэд, би бол түүний гаргах хүйтэн царайг л төсөөлж байна.

Хао: Чи... Чиний жинхэнээсээ уримаар байгаа хүнийг мэдэхгүй гэж бодоо юу?

Чао: Би түүнийг хүртэх эрхгүй шүү дээ.

Хао: Чэн Чао. Жилд энэ үдэшлэг ганц удаа л болно. Энэ боломжийг чи алдаж болохгүй.

Чао: Гэхдээ би...

Хао: Чамд алдах зүйл байгаа юм уу? Юу хүлээгээд байгаа юм?

Чао: Гуо Хао.

Хао: Чэн Чао.

Чао: Хийцгээе. Сун.

Рон: Ван. Маргааш... Маргаашийн үдэшлэгт орох чиний хувцас бэлэн үү?

Лин: Тийм.

Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.

Бичиг: 9-р анги    Дээд гэгээнтний өдрийн тангараг

Лин: Гуо Хао.

Хао: Чамайг анх удаа л ийм хувцастай харж байна. Зохиж байна шүү.

Лин: Хао чиний хос хаана байна?

Хао: Өнөөдөр чинь дээд гэгээнтний өдөр, түгжрээтэй байгаа.

Чао: Хурдан явж болох уу? Би яарч байна.

Хао: Ван, чи яагаад бас ганцаараа ирсэн юм? Сунтэй хэрэлдээ юу?

Рон: Диваажингийн газарт тавтай морил хөгжүүлэгчид минь. Би бол Сун гэр бүлийн дараагийн тэргүүн, Сун Рон. Өнөөдөр жил бүрийн дээд гэгээнтний өдөр тохиож байна. Энэ өдөр бас Сун гэр бүл өвөг дээдсээ шүтдэг өдөр. Диваажингийн үүсгэн байгуулагчийн хэлснээр, хостой ирж буй зочид, купоноор Диваажингийн эргэн тойрноор аялах боломжтой. Диваажин нь зочдод үнэ төлбөргүй хөнгөн зууш, амттангаар үйлчлэх болно. Оройн 11 цагт, бадамлянхуа усан сангийн дэргэд өвөг дээдсээ тахих зан үйл болно. Сун гэр бүлд уламжлагдан ирсэн ариун баганыг дэлгэж өвөг дээдсээ тахин шүтэх болно. За одоо 9 цаг болж байна. Хөгжүүлэгчид минь дарааллаараа ороорой.

Хао: Ван, хоёулаа яах бэ?

Эр хамгаалагч: Бүгд анхаараарай бид нэг хүнийг хайж байна. Ван Лин, Ван Лин. Тусгай зочдын хэсгээр орно уу. Гэр бүл чинь тэнд хүлээж байгаа.

Эр: Ирээд үзээрэй. Вайжянгаас ирсэн бургасны улаан шорлог. 100% Вайжиан бургасны улаан шорлог.

Рон: Ван, бид энд анх ирж байсан үеийг санаж байна уу?

Лин: Тийм. Өвөө чинь чамд барьж өгсөн гэсэн.

Рон: Тийм. Намайг энд өөрийн хамгийн чухал хүнээ авчир гэсэн. Гэхдээ диваажин чиний төлөө хаагдсан байсан учир, өнөөдрийнх шиг хөл хөдөлгөөнтэй байгаагүй.

Лин: Өнгөрсөн улирал л болсон зүйл, хэдэн жилийн өмнө болсон юм шиг санагдаж байна шүү.

Рон: Ван, өнөө орой, аав ээж минь ажлаар гадагшаа явсан байгаа. Манайд ирж хоол идэх үү?

Лин: За. Гэхдээ... чамд шаржигнууртай гоймон байгаа юу?

Рон: Тийм. Өө тийм ээ. Намайг дагаад яв.

Роны өвөө: Ронрон, чи буцаад иржээ.

Рон: Өвөө... Та яагаад энд байгаа юм бэ?

Роны өвөө: Хүү минь, чи манай ач охин Сун Ронтой ямар холбоотой юм?

Рон: Өвөө, бид адил элит ангийнх.

Роны өвөө: Хүү минь, аавынхаа юу хийдгийг хэлж болох уу?

Лин: Гэртээ веб нийтлэл бичдэг. Тэр бие хөгжүүлэх үе шатаа даваагүй байгаа.

Рон: Өнөө үед интернет маш их хөгжсөн. Веб дээр зохиолч хийх нь сайн цалинтай байх ёстой.

Роны өвөө: Сун Рон, чиний энэ улирлын хөгжүүлэлт яаж байна?

Рон: Би суурь үе шатаа давсан. Алтан эмийн үе шатандаа бэлэн болсон.

Роны өвөө: Хүү минь, чиний үе шат юу юм?

Лин: Үндсэн суурь үе шат. 5-р түвшин.

Роны өвөө: Миний тэтгэвэрт гаралтаар Сун гэр бүлийн одоогийн тэргүүн гэр бүлийг дампууруулсан. Одоо энэ юунд ч сайн биш хүнийг аваад ирлээ. Чи гэр бүлээ сүйтгэхийг хүсээ юу?

Рон: Өвөө, Ван үнэндээ.

Роны өвөө: Дуугүй бай. Чи энэ 5-р түвшний тэнэгийн өмнөөс яриад байна. Эндээс гар та хоёр.

Эр хамгаалагч: Эзэн минь. Тайвшир. Гэр бүлийн дүрмийг мартаа юу?

Рон: Тийм шүү. Миний хэлснийг үл тоож болох ч, өвөг дээдсийн шийдвэрийг үгүйсгэж чадахгүй биз дээ?

Роны өвөө: Тийм ээ. Чи гэр бүлд хүлээн зөвшөөрүүлмээр байгаа бол, Сун гэр бүлийн үе уламжлагдан ирсэн 3 сорилыг давах ёстой.

Лин: Сорил?

Эр2: Ирж үзээрэй. 100% жинхэнэ хонины махтай шорлог. Халуун лийрийн шөл.

Роны өвөө: Эхний сорил бол...

Рон: Өвөө энэ чинь зүгээр зугаа цэнгэлийн тоглоом.

Эр хамгаалагч: Эзэн минь сайн байна шүү.

Роны өвөө: Би ч хөгширч дээ. Залуу байсан бол илүү их оноо авах байлаа.

Эр хамгаалагч: Аргагүй л манай эзэн. Гайхалтай хүч.

Роны өвөө: Одоо чиний ээлж.

Рон: Болгоомжтой.

Лин: Санаа бүү зов. Би өвөөг чинь тэгж их ичээхгүй.

Эр хамгаалагч: Энэ алдаа юу?

Эр2 хамгаалагч: Юу болсон бэ? Төхөөрөмжид ямар нэг зүйл болоо юу?

Эр сурагч: За. Нумын утсыг хурууныхаа эхний зангилаа дээр тавь.

Эм сурагч: Битгий чих рүү минь үлээгээд бай.

Эр сурагч: Уучлаарай.

Роны өвөө: Энэ бол хоёр дахь сорилт.

Рон: Өвөө та шааруудыг харвах юм уу?

Роны өвөө: Уулын орой дээр юу байгааг хараарай.

Эр хамгаалагч: Уучлаарай залуу авхай. Энэ бол эзний тушаал.

Рон: Маш хол байна шүү дээ. Ийм хол зайтайг онож чадах юм уу?

Роны өвөө: Одоо чи хий.

Эр хамгаалагч: Бид одоо өөрсдийгөө сайн нуух ёстой.

Роны өвөө: Хүүхдээ, алдах юм бол алга болоорой.

Эр хамгаалагч: Юу вэ?

Роны өвөө: Хангалттай хол байна, гэхдээ зөрчихлөө. Сонс, түүнийг аваад яв.

Лин: Хүлээ. Сумыг дахиад жоохон нисгэ. Явцгаая.

Эр хамгаалагч: Эзэн минь, гурав дахь сорил бэлэн болсон. Та түүнийг ялах учиртай.

Роны өвөө: Хэрэггүй ээ.

Рон: Биднийг хүлээж бай. Өвөө, яагаад биднийг энд авчирсан юм бэ?

Роны өвөө: Энэ бол сүүлийн сорил.

Рон: Хүлээж бай. Өвөө та...

Роны өвөө: Сун гэр бүлийн сүүлийн сорил бол би.

Эр хамгаалагч: Эзэн минь та болохгүй ээ. Тань шиг үе шаттай хүн суурь үе шаттай хүнтэй тулалдах юм бол болохгүй.

Рон: Тийм шүү, Ван таныг өвтгөчих юм бол яах юм бэ?

Роны өвөө: Тэнэгт. Ронро. 60 жилийн өмнө чиний эмээ яг энэ газарт гурван сорилыг давсан. Надтай гэрлэх гэж, тэр маш олон хэцүү замыг туулсан. Тэр үед би андгайлсан, түүнийг өвтгөхгүй дэлхийг бүтээнэ гэж. Тэгээд, би энэ диваажингийн газрыг бүтээсэн.

Рон: Өвөө, элсэлт дээр яагаад ийм олон дүрэм тавьсныг ойлголоо.

Роны өвөө: Хүүхдээ, чи үнэхээр түүнд үнэнч юм бол энэ сорилтыг дав.

Рон: За.

Лин: Тийм ээ. Ойлголоо, эхэлцгээе.

Роны өвөө: Чи... Яаж наадахаа өргөж чадаж байгаа юм? Байж боломжгүй.

Рон: Энэ чинь Энэ бол гэр бүлд уламжлагдан ирсэн Нарны Ариун таяг. 13500000 кг жинтэй.

Роны өвөө: Үгүй ээ боломжгүй. Сун гэр бүлийн хамгийн хүчтэй тэргүүн л өргөж чадна. Үүнийг сүүлийн 1000 жил хэн ч өргөж чадаагүй. Би хүртэл. Жинхэнэ бурхныг харж чадаагүй намайг өршөө. Миний хүндлэлийг хүлээж авна уу.

Лин: Ингээд боллоо.

Рон: Үзэсгэлэнтэй. Ариун таягийн зан үйл эхлэх цаг болж. Таяг уснаас гарч ирнэ.

Эр5: Таяг хаана байна?

Рон: Юу?

Роны өвөө: Нарны ариун таяг хаана байна? Юу болсон бэ? Өө үгүй ээ. Яг одоо ариун зүйлийг өргөж чадах хүн... тэр бол...

 

Back to episodes Go home