The Daily life of the Immortal King_S03_08

Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.

Ёшико: Юу?

Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.

Эр: Сайн уу? Усны тоолуурыг авахаар ирлээ.

Эр3: Бидэнд өөрсдийн худаг бий. Усны тоолуур байхгүй.

Эр2: Сайн уу? Хүргэлтийн үйлчилгээ. Илгээмж авчирлаа.

Эр3: Энэ байшинд хэн ч онлайн худалдаа хийдэггүй. Буруу хаяг байна.

И: 7 оддын салаа байна хаалга нээ.

Эр3: Бид 7 оддын салаанаас үйлчилгээ захиалаагүй. Буруу хаалга.

И: Хэн ч битгий хөдөл. Гараа дээрээ гарга.

Эр2: Ахмадаа, бид арай л хүн хүч дутмагтай байгаа гэж бодохгүй байна уу?

И: Тийм дээ. Чи тэднийг тогтоож бай. Би тусламж дуудаад ирье.

Эр2: Жуо, бид ирчихлээ. Жуо, та бүгдийг нь ганцаараа ялаа юу?

И: Тийм ээ.

Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.

Бичиг: 8-р анги    Хуурамч баатар

Эм: Уучлаарай, Жуо мастер аа. Миний буруу.

И: Тоглож байсан юм аа. Ийм жижиг шарх надад өвчин мэдрүүлэхгүй.

Эм: Жуо мастер аа, тайз дээр 10 секундийн дотор гарна уу.

Эр4: За Хуашиүн 4396 дахь жилийн, Сонхайн баатар, Жуо Иг хүлээн авцгаая. Жуо И мастер.

И: 10 жилийн өмнө чөтгөрүүд бидэн рүү дайрсан үед. Би долоон оддын салаан дадлагажигч байсан. Бусадтай адил, би дайнд орохоос айж байсан. Хамгийн чухал мөчид, долоон оддын салаа маш том хохирлыг амссан. 5-р түвшний чөтгөрийн хаантай тулгарч. Бидэнд ямар ч итгэл найдвар байгаагүй. Би зугтахыг бодож байсан, гэхдээ аварга мэлхийн урд зогсож байсан хүүхдийг харсан. Хэрвээ би ямар нэг зүйл хийхгүй бол, хүүхэд Аварга мэлхийд бяцлуулах байлаа. Яг тэр үед, би өөрийн айдсаа даван гарч, өөрийнхөө мэдээч үгүй сүнсний хүчийг гаргаж, аварга мэлхийг агаар руу цөлсөн. Энэ дайны дараа, би Сонхайн хамгаалагч болно гэж шийдсэн. Та нар түүнээс хойш юу болсныг мэдэж байгаа. 2 жилийн өмнө бид аллагын бүлгэм болох сүүдрийн бүлгэмийг буулгаж авсан. Хэдэн сарын өмнө бид чөтгөрүүдийн хоёрдугаар дайралтыг зогсоосон. Дайны дараа чөтгөрийн ертөнцөөс маш олон чөтгөр зугтаж. Сонхайн дээр байх хүний ертөнц болон чөтгөрийн ертөнцийг холбох хагарал Энэ хагарлаар чөтгөрүүд манай ертөнцөд ирсэн ба, Сонхайн хамгаалалтын хувьд асуудлыг үүсгэсэн. Гэхдээ санаа бүү зов Сонхайн иргэд минь, Өчигдөр би 100 гаруй хууль бусаар орогнож байсан чөтгөрүүдийг баривчилсан. 7 оддын салааг дэмждэг танд баярлалаа. Бид Сонхайг хамгаалсаар байх болно. Баярлалаа.

Эр; эм хүмүүс: Жуо И. Жуо И.

И: Баярлалаа.

Эр; эм хүмүүс: Жуо И. Хэн гэрлийг унтраачхав? Юу болсон бэ? Юу болов?

Эр хүүхэд: Энэ юун залуу бэ? Юу болоод байна?

Чао: Юу болсон бэ?

Эр6: Энэ чинь хуурамч.

Эр7: Тэгж бодохгүй л байна. Хяналтын бичлэг худлаа хэлдэггүй. Би итгэхгүй байна.

Эм2: Жуо мастер биднийг хуурсан гэж үү?

Эм3: Мэдэхгүй ээ.

И: Энэ чинь өчигдрийн

Эр8: Энэ Жуо мастер уу?

И: хяналтын камерын бичлэг. Энэ чинь... миний санаж байгаагаас арай өөр байна даа.

Эм3: Жуо И хуурсан байна.

Эр хөтлөгч: Сонхайн баатар бол хууран мэхлэгч. Жуо Игийн гайхалтай амжилтууд зохиомол.

Эм хөтлөгч: Чи муу намайг хуурчээ. Миний залуу насыг буцааж өг.

Жинзэ: Мэдсэн юм аа. Жуо И чинь дөнгөж алтан эмийн үе шатных. Яаж 5-р түвшний чөтгөрийн хааныг ялж чадах юм бэ?

Чао: Тайвшир. Энэ бичлэг хуурамчаар үйлдэгдсэн байж магадгүй.

Эм сурагч: Яаж бичлэгийг тэгэх юм бэ?

Чао: Бид Жуо мастерт итгэх ёстой. Би түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан. Тэр ямар ч зүйлийг хуурамчаар үйлдээгүй.

Шэнцун: Жуо И манай сургуулиас 4386 онд төгссөн, яг арван жилийн өмнө болсон. Энэ хэрэг манай бүстэй ямар ч холбоогүй.

Эм хүүхэд: Чи биднээс урвасан. Би мөнгөө буцааж авмаар байна.

Эр хүүхэд: Мөнгөө авмаар байна.

Дарга: Жуо, харж байгаачлан, олон нийт нэлээн ууртай байна.

И: Дарга аа, Энэ бүгд гүтгэлэг. Би 7 оддын багт олон жил ажилласан. Миний хийсэн бүхнийг та харсан, намайг ямар хүн гэдгийг мэднэ биз дээ? Би яаж

И; Дарга: хийсэн зүйлээ хуурамчаар үйлдсэн байж болно гэж?\NТайвшир.

И: Бид сайн тодруулж, энэ гүтгэлгийн ард хэн байгааг мэдэх ёстой. Энэ бол бясалгалын хэлтсийн асуудал.

Дарга: Жуо И. Жуо И. Суу. Чи энэ олон жил ямар ч магтаал хүртэлгүй ажиллаж ирсэн. Бид бүгд мэднэ. Энэ 10 жил чи ганц ч амрах өдөр аваагүй. Одоо урт амралт авсан нь дээр байх.

И: За.

Дарга: Явахаасаа өмнө сэлэм болон тэмдгээ үлдээгээд яв.

Эр2: Жуо мастер аа, бид...

И: Тайлбар хэрэггүй ээ, хамтрагчид минь. Та нарыг юу гэж хэлэх гэж байсныг мэднэ. Толгод үргэлж байж, голууд урссаар байх болно, гэхдээ би энэ үүргээс гарлаа. Сонхайн энх тайван хамгаалалт та нарын гарт. Новш. Ширээ дээр түлхүүрээ орхичхож. За, сэлмээрээ нисээд.

Эр2: Эцэст нь ажлын донтой хүн алга боллоо. Бид байнга ажиллах шаардлагагүй болсон.

Эм3: Баяртай. Би одоо сайхан унтаж чадах нь.

Эм4: Залхуурал мандтугай.

Эр2: Залхуурах.

Эр2; Эм3: Залхуурах. Залхуурах.

И: Сайн уу, шүхэр өгөөч.

Эм хөтлөгч: Сонхайн бясалгалын хэлтэс долоон оддын салаан ахмад болох Жуо Игийн хэрэг дээр ажиллах гэж тусгай багийг гаргасан байна. Жуо И халагдсан бөгөөд 7 оддын салаан ахлагч, тэр итгэл үнэмшлээсээ урваж, бясалгалын үйл ажиллагааг тасалдуулсан.

И: Өө үгүй ээ.

Эр чөтгөр: Жуо мастер аа, та ажлаасаа гарсан, тэгсэн байж чөтгөр бид нарыг тоодог хэвээрээ байх шив.

И: Чи муу намайг хуурчээ.

Эр чөтгөр: Үгүй ээ үгүй. Чи буруугаар ойлгосон байна. Миний ажил бол чамайг үгүй хийх. Гэнэтийн арын хөгжмийн өөрчлөлт, нэг онцгой хүн гарч ирлээ гэж бодсон юм. Гэхдээ хүний зулзага л байх шив. Буруу үед буруу газартаа гарч ирлээ дээ.

И: Багш аа.

Лин: 50% мартуулалтын арга.

И: Багш аа, Та миний дурсамжийг сольж ирсэн тийм үү? Одоо л ойлголоо. Би хуурмаг дурсамжаар амьдарч байж. Тэдний хэлсэн зүйл үнэн. Би бол булхайцагч.

Лин: Уучлаарай, Жуо И.

И: Багш аа, Яагаад намайг сонгосон юм бэ? Яагаад надаар бүх гавьяаг авахуулсан юм бэ?

Лин: Чи үүнийг хүртэх учиртай. Чи аварга бахыг ялж чадаагүй байж болох ч, намайг аврах гэж ерөөсөө эргэлзээгүй. Чи сүүдрийн бүлгэмийг буулгаж аваагүй байж болох ч Сонхайн аюулгүй байдлын төлөө өдөр бүр шаргүй ажилладаг. Хэн ч чамаас илүү үүнийг хүртэх эрхгүй.

И: Багш аа, одоо хэтэрхий оройтсон. Бүхэл Хуашиү намайг булхайцагч гэж бодож байгаа. Багш аа, энэ чинь...

Лин: Цэнхэр эмийг авах юм бол, мартуулах арга хэрэглэгдэнэ. Бүхэл дэлхийн дурсамж өөрчлөгдөнө. Бүгд сүүлийн 2 хоногт болсон зүйлсийг мартана.

И: Улаан эм нь?

Лин: Энэ нь гүзээлзгэнийн амттай. Залгих юм бол хүч чинь дээшлэх болно.

И: Уучлаарай, багш аа. Би алийг нь ч авахгүй. Би баатар болохыг хүсэж байна л даа, гэхдээ одоогийн би үүнийг хүртэх эрхгүй. Би бүх чадлаараа хичээж жинхэнэ баатар болмоор байна. Багш аа, та надад хэдэн аргаа зааж өгч, өөрөө бэлтгэл хийх боломжтой болгож өгөөч.

Лин: За.

Эм4: Сайн уу.

Ёшико: Гайхалтай. Миний төлөвлөгөөн сүүлийн дайсан эцэст нь алга боллоо.

 

Back to episodes Go home