FBI 20

F.B.I. INTERNATIONAL s1-20

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан Ж.Тамир

Гарчиг: Хар пенгуин

 

Гол дүрүүд:

Скот: эр, Скот Форрестер

Рейнс: эр, Рейнс, хар арьст мөрдөгч

Е: эр, Катрин Еэгер

К: эм,  Жейми Келлет, хар тайрмал үстэй

Во: эм, үсээ боосон мөрдөгч Камерон Во

 

Нэмэлт дүр:

Ф: эр, Унгарт сууга элчин сайд ДеЛило

Эми: эм, Германд суугаа элчин сайд Эми Шварц

Та: эм, Таня

То: эр, Томас

Га: эр, Томасын аав

Ма: эм, Томасын ээж

Л: эр, Левинсон, Ваттсын бие хамгаалагч

 

Герман улс, Берлин.

Та: Хэний үдэшлэг юм?

То: Минийх.  

Та: Тэгвэл би Английн хатан хаан.

То: Эрхэм дээдэс ээ.  Томас.

Та: Таня. Томас, чи Берлинд хэр удаж байгаа вэ? Өөрөө оролцохгүй байж үдэшдэг зохиогоод л.

То: Хоёр жил.

Та: Зураач уу?

То: Оюутан. Кунстгүүт-д.

Та: Танай аав, ээж баян байх. Энэ газар тансаг юм. Би тэгж...

То: Зүгээр ээ. Би наадахаас чинь бүх насаараа зугтаж байна.

Та: Сайн байна.

То: Тийм ээ. Манай найз Ноа, тэмдэглэхийг хүссэн юм. ДААД-д хамрагдсан. Нэг тийм дэгжин...

Та: ДААД гэж би мэднэ ээ. Тэрэнд хамтрагдахын тулд зураач найзууд маань бөөрөө өгөхөөс буцахгүй.

То: Тийм ээ. Аав, ээж маань бахархаад байхаар хүмүүс биш.

Та: Чи эцэг эхийнхээ бодолд анхаардаг хүн биш байх.

То: Биш ээ.

Эр: Оройн мэнд.

Га: Оройн мэнд. Дахиад хоцорч байх шив.

Ма:Томасыг манай талыг дуурайсан гэх гэж байгаа бол Левинсонтой чамайг арын гудамж руу гаргана шүү.

Га: Танай аав бидний хуриманд хоцорсон.

Ма:Таван минут.

Га: Томас.  Бурхан минь гэж...

Ма:Томас? Томас... Габриел. Габриел.

Га: Томас. Томас.

Ма:Тэрэнд туслах хэрэгтэй.

Га: Левинсон, түргэн дууд.

Ма:Тэр яагаад байна аа?

Га: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй...

Ма: Нэг юм хий л дээ. гуйя, тэсээрэй хүү минь.

Га: Томас. Томас. Томас...

Гарчиг: Эф Би Ай интернейшнал /Холбооны мөрдөх товчоо/  

К: Тэрэнд чамайг халах шалтгаан байхгүй.

Е: Смитэд шалтгаан хэрэггүй, боломж  хэрэгтэй байсан. Тэгээд ашигласан.

К: Яагаад чамаар оролдоод байга юм?

Е: Бид хэрэг  дээр хамтарч ажилласан. Герман даяар биеэ үнэлэгчдийн сүлжээ ажиллуулдаг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг. Тэр хэрэг Смитийн карьер байсан. Тэр бүлгийн толгойлогчийг барьж, тушаал дэвшсэн. Надад тэрнийг хоёр талд ажиллаж байгаа итгэх үндэслэл байсан. Бас зөв хүмүүст төлөөс төлсөн.

К: Тайлан гаргасан уу?

Е: Тэгэлгүй дээ. Нууц байх ёстой байсан. Гэвч юу ч болоогүй. Удалгүй Европол намайг авч би бүгдийг орхисон. Гэтэл хоёр жилийн өмнө Смит Европол удирдах албан тушаалтнаар ирсэн. Миний араас ирэх нь цаг хугацааны л асуудал байсан.

К: Хөгийн амьтан.

Е: Надад хоёр долоо хоног үлдсэн. Би тэмцсээр байгаа. Энэ /германаар хэлнэ/ “Дас ист нох нихт дас эндэ фом Лийд”/Das ist nocht nicht das Ende vom Lied/. Герчуудын хэлдэгээр “Дуу дуусах болоогүй байна”.

К: Элчин сайд аа?

Е: Элчин сайд аа.

К: Энэ бол Унгар дахь АНУ-ын элчин сайд, Фрэнк ДеЛило. Катрин Еэгер, манай Европолын хамтрагч.

Ф: Катрин.

Е: Танилцахад таатай байна. Энэ бол Германд суугаа АНУ-ын элчин сайд Эми Шваарц. Тусгай мөрдөгч Жейми Келлет.

Ф: Бид яаралтай Скот Форрестертой ярилцах хэрэгтэй байна.

********************

Скот: Миний ажлын өрөөнд хоёр битгий хэл ганц ч элчин сайд ирж байгаагүй. Энд ирсэнийг бодоход яаралтай хэрэг гарсан байх.

Ф: Бас нууцлалтай.

Эми: Берлинд сурч байсан Америкийн зураач оюутан  өнөөдөр өдөр ухаангүй байдалтай олдсон. Тун хэтрүүлсэн.

Скот: Үхсэн үү?

Ф: Эмнэлэгт. Хүнд байдалтай.

Скот: Сонсоход харамсалтай байна. Гэхдээ Бундесполицай-/Цагдаагийн газрын/ хэрэг бололтой.

Эми: Хүүгийн аав нь Габриел Ваттс.

Скот: Тэрбумтан.

Эми: Тэр хариулт хүсч байгаа.

Скот: Цагийг тань үрсэнд уучлаарай, сайд нар аа. Гэхдээ бид баячуудын хувийн мөрдөгч биш.

Ф: Энэ өнөө өглөө өөрийн биеэр над руу залгасан АНУ-ын ерөнхийлөгчид тусалж байгаа хэрэг. Өөр баталгаа хэрэгтэй бол... Би Холбооны мөрдөх товчооны дарга руу ярьж болно...

Эми: Берлин дахь Германы үндэсний цагдаагийн газраас боломжтой бүх дэмжлэгийг авна.

**************

Скот: Томас Ваттс. 19 настай хүү, сургуулиа төгсөхөөс хоёр хоногийн өмнө Берлин дахь байрандаа тун хэтрүүлсэн байдалтай олдсон. Эцэг эх нь Пало Алтогоос нисч ирсэн. Томас тэдэнтэй үдийн хоол идэх ёстой байсан. Ирэхгүй болохоор нь тэд байранд нь очсон. Тэд таван минутын дараа ирсэн бол хүү нь үхэх байсан.

Рейнс: Ганц ч пост байхгүй. Олон мянган дагагчтай. Аавынх нь цахим сүлжээгээр дамжиж орж ирсэн байх. Габриел Ваттс, Форс Инновейшнийг үндэслэн байгуулагч. Дэлхийн 7 дахь тэргүүн баян, хөрөнгийн хэмжээ нь 62,5тэрбум доллар.

К: Яаж амьдардаг бол гээд төсөөл дөө.

Рейнс: Тансаг амьдралтай хүү тун хэтрүүлэх нь ховор тохиолдол биш. Миний хэрэг биш ч гэсэн, яагаад энэ хэргийг авсан юм?

Скот: 62,5тэрбум доллар. Энэнээс болоод. Энэ надад ч гэсэн таалагдахгүй байгаа. Тэгэхээр жаал хаанаас хар тамхи авсныг аль болох хурдан олж мэдээд дуусгая.

Е: Би Берлиний Би Кей Эй/Эрүүгийн цагдаагийн газар/-тэй ярилцлаа. Биднийг хүлээж байгаа.

Берлин, Эрүүгийн цагдаагийн газар.

Леон: Гэртээ ирсэн чинь сайн хэрэг./Германаар ярна/.   

Е: Баярлалаа Леон. /Германаар ярина/. Энэ бол Холбооны мөрдөх товчооны тусгай мөрдөгч Скот Форрестер, тусгай мөрдөгч Келлет, Рейнс, Во нар.

Леон: Леон Хонзел. Берлиний цагдаагийн ахлах байцаагч. Та нар болно гэвэл манай уулзалтын өрөөг ашиглаж болно.

Скот: Дуртайяа.

Леон: Ийшээ.

Скот: Хар тамхины тасагт та хэр удаан ажилласан бэ?

Леон: Таван жил, сарын өмнө болсон. Зургаан сар ахлах байцаагчаар.

Скот: Томас Ваттсын хорны шинжилгээний хариу ирсэн үү?

Леон: Тийм ээ. Тэрний биеэс оксикодон, бас бага хэмжээний фентанил илэрсэн. Фентанил энд маш ховор байдаг. Бид “Америкийн асуудал” гэж нэрлэдэг.

К: Фентанил борлуулагчдын мөрөөдөл. Үнэ нь маш бага боловч хүчтэй донтуулдаг.

Рейнс: Германд фентанилын тун хэтрүүлэх явдал нэмэгдсэн үү?

Леон: Үгүй ээ, үгүй. Томас Ваттсаас илэрсэн нь онцгой тохиолдол гэдгийг баталж байна. Ирчихлээ...

Е: Баярлалаа, Леон.

Леон: Хэрэг болбол хэлээрэй, Катрин. Тусалж чадвал бид баярлана шүү.

Скот: За, ачаагаа энд үлдээе. Рейнс, Во хоёр Томасын байр руу яв. Наймаачныг зааж өгөх юм олдож магадгүй. Найзууд, хөршүүд, тасархай цаас. цагдаагийн  газарт байгаа бүх мэдээллийг би мэдмээр байна. Келлет, чи бид хоёр эмнэлэгт очиж эцэг, эхээс нь ярилцлага авна. Еэгер, Бундесполицай-аас гадуур холбоо барих хүн байгаа бол одоо яг цаг нь. Ахлах байцаагч Хонсел фентинолын тун хэтрүүлэх явдлыг их л хурдан үгүйсгээд байсан.

Е: Би ч гэсэн анзаарсан. Берлинд байдаг холбоотнуудтайгаа яриад үзье. За юу?

Скот: За. Бэлэн үү?

**************

Скот: Ноён, хатагтай Ваттс? Тусгай мөрдөгч Скот Форрестер. Энэ бол тусгай мөрдөгч Жейми Келлет. Холбооны мөрдөх товчоо.

Га: Ашгүй дээ. Габриел Ваттс. Миний эхнэр Мариан.

Ма: Сайн уу.

Га: Э-энэ бол Марк Левинсон, бие хамгаалагч. Манай гэр бүлд 15 жил  болж байгаа. Тэр холбоотой зүйлийг сонсох зөвшөөрөл...

Скот: Хэн зөвшөөрсөн билээ?

Га: Би зөвшөөрсөн.

К: Томаст ийм зүйл тохиолдсонд харамсаж байна,  хатагтай Ваттс.

Ма: Та нар тэрнийг хордуулсан хүнийг олох уу?

К: Бид тэгэх гэж ирсэн.

Ма: Юу бодож байгааг чинь мэднэ ээ. Баян айлын хүү, эцэг эхтэйгээ тэрсэлдэж байгаа. Гэхдээ Томас тийм биш. Тэр хэзээ ч биднийг асуудалд оруулж байгаагүй. Хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй. Ганц зоос ч асууж байгаагүй.

Га: Бид өгөхийг хүсээгүйдээ биш. Би оролдсон... Тэрнээс гуйсан... Берлин рүү нүүнэ гэж хэлэхэд нь би бие хамгаалагч гэж хэлсэн. Хувийн жолооч. Томас бүгдээс нь татгалзсан. Насанд хүрсэн болохоор... өөрөө шийдвэр гаргана гэж хэлсэн.

Скот: Хэвийн зүйл хүсч.

Га: Та хүүхэдтэй юу?

Скот: Үгүй.

Га: Намайг сайн сонс. Хүүгээ аюулгүй байлгахын тулд та эцсийн зоосоо шавхаж, өөрт байгаа бүх зүйлээ,  өмсөж байгаа бүх хувцасаа, биеийнхээ бүх эд эсэхийг ч өгөхөөс буцдаггүй юм. Гэтэл том болсных нь дараа тэгж чадахгүй.

Ма: Манай аав, ээж хоёр энгийн хүмүүс байсан. Томасын урлагийн сургуульд ороход нь би Габриелийг явуул гэж ятгасан.

Га: Энэ бидний шийдвэр байсан. Тэр зөв зүйл  байсан.

Скот: Бид мөрдлөгөө дөнгөж эхэлж байна. Гэхдээ асуухаас арга алга... Томасыг хорлох гэж оролдсон байх боломжтой хүн байгаа юу?

Га: Яах гэж?

Скот: Хувийн өс хонзон. Хүүгээр чинь дамжуулж, танд, мөнгөнд чинь хүрэхийн тулд.

Га: Үгүй ээ. Хэн ч байхгүй.

Ма: Томас хаа явсан газраа найзтай болдог.

****************

Леон: Би баталж байна. Хурууны хээг  байна уу, сайн шалгаарай.

Эр: За.

Леон: Хэргийн газраас опиод олсонгүй. Гэхдээ Си Эс Эс лабораторит дээж шинжлүүлэхээр явуулсан.

Рейнс:  Хяналтын камер?

Леон: Барилгын лоббийд нэг камер байдаг. гудамжны эсрэг талын барилгын үүдэнд хоёр камер байгаа. Тэднийг ашиглан үдэшлэгт ирсэн хүмүүсийг тодруулахаар ажиллаж байгаа. Мэдүүлэг авахаар явцагаасан.

Во: Тэр хооронд бид энэ хавийг харж байя.

Леон: Өө, тэг тэг Хүссэн бүхнээ хий.

Во: Рейнс, чиний шүүгэнд хэдэн цамц байдаг вэ?  

Рейнс:  20орчим.

Во: Энэнээс олон уу?

Леон: Гэрчүүд ирсэн. Мэдүүлэг авахад бидэнтэй хамт байхыг хүсч байгаа бол.

Рейнс:  Тэгье ээ.

Во: Финн Мюллер. 7жилийн өмнө Берлиний урлагийн сургууль төгссөн, одоо Мюнхенд амьдардаг. Эндхийн үдэшлэгт юу хийж байсан юм? \

М. Би ДААД-д ажилладаг. Тийм ээ, Мюнхенд. Та мэдэхгүй байх.

Во: Дойче Академишер Аус-тауш-дийнст. Германы эрдмийн солилцооны алба. Би мэднэ.

М: Тийм ээ, өршөөгөөрэй. Би ДААД-ын элсэлт авдаг. Тэр... тэр их сайн зураач байсан. Би Томасыг дэмжсэн. Тэрнийг авсан болохоор би Берлинд баяр хүргэхээр ирсэн.

Во: Та хэр удсан бэ? 

М: Хагас цаг. Би их сургуулийн оюутнуудтай шөнийг өнгөрөөхгүй л дээ.

Во: Үдэшлэг дээр хар тамхи хэрэглэж байгааг анзаарсан уу?

М: Урлагийнханд тийм байх магадлал үргэлж байдаг. Гэхдээ би өөрийн биеэр хараагүй, үгүй.

***************

Ноа: Би ойлгохгүй байна. Тэр уудаггүй. Ганц шар айраг уугаад л буйдан дээр унаад өгдөг. Аав, ээж нь намайг эмнэлэгт тэрэнтэй уулзуулахгүй байгаа. Зөвхөн  гэр бүл. Итгэмээргүй. Би Томасын дотны найз.

Рейнс: Яаж танилцсан юм?

Ноа: Хичээлийн эхний 7хоног. Том дотогшоо хүн. Бидэнд овгоо, хэний хүүхэд гэдэгээ хэлж байгаагүй. Бид ч тоогоогүй. Тэр зүгээр л Том байсан. Ойлгож байна уу? Дараа нь тэр энэ тансаг байрыг аав нь авч өгснийг хэлсэн. Надаас хүнд хэлэхгүй гэсэн амлалт авсан.

Рейнс:  Үдэшлэгийн тухай юу хэлж чадах вэ?

Ноа:Зүгээр л хэдэн найз баяр тэмдэглэсэн.

Рейнс:  Тэр шөнө энэ газрыг таглсан зуу гаруй зураг байсан.

Ноа: Би ярьж дуусаагүй байна. Би хэтрүүлэхгүй байхыг хичээсэн. Дээд тал нь 12хүн. Гэтэл цахим сүлжээ, үдэшлэг бол үдэшлэг шүү дээ. Хаа сайгүй ийм байдаггүй гэж үү? Үдэшлэгээс өмнө тэр зотон хоосон байна. Би итгэлтэй байна.

Рейнс:  Тэрнийг мэдэх үү?

Ноа: Том нэг охинтой ярьж байсан. Би танихгүй ч гэсэн тэр зураг дээрх шиг хар үстэй байсан. Бас тэр хар өнгийн... юу гэдэг билээ.. цэргийн гуталтай байсан. Нас нь ахимаг харагдсан. 25 орчим байх. Ийшээ орж байгааг нь харсан. Гэхдээ би толгойнх нь арыг л харсан.

Рейнс:  Тэд хэзээ эргэж ирсэн бэ?

Ноа: Эргэж ирээгүй. Томас охинтой байх нь ховор. Танихгүй хүн бүр ч үгүй. Би саад болохыг хүсээгүй юм. Гэхдээ тэрнийг гэртээ ирэхгүй болохоор нь...

Рейнс:  Гэр ээ?

Ноа: Миний хэлэх гэсэн...

Рейнс:  Ноа, Томын энд амьдардаггүйг би мэднэ. Шүүгээнүүд нь хоосон, нөүтбүүк байхгүй. Хувийн эд зүйлс байхгүй. Зөвхөн зургийн хэрэгслүүд. Тэр энд зураг зурдаг, гэхдээ амьдардаггүй.  Том Кройцбергт байртай. Эцэг эх нь тэрнийг хэзээ ч тэнд амьдруулахгүй гэж хэлсэн.

Берлин, Кройцберг.

К: Энэ Томасын ядуу амьдрал уу?

Хал:  Бүх шүүгээг нь нэгж. Юм олохоос нааш зогсож болохгүй.

Эр: энд юу ч алга.

Хал: Шаардлагатай бол бүгдийг нь нураа. Буугаа хая.

Е: Буугаа хая.

Скот: Скот Форрестер, Жейми Келлет, Холбооны мөрдөх товчоо. Бид Бундесполицайн даалгавраар явж байгаа. Зэвсэгээ хая.

Л: Бүгд сул зогс. Буугаа буулга. Бид нэг баг.

Скот: Ямар чөтгөр нь вэ? Юу болоод байгаа юм?

Л: Энэ залуус Грей Дезерт-д ажилладаг.

К:Үгүй байлгүй дээ.

Л: Энэ хувийн зүйл биш. Габриел Ваттс тэднийг олон жил хөлсөлж байгаа. Тэр баталгаа, хамгаалалт хүссэн.

Скот: Ингэж ажиллахгүй.

Л: Миний ойлгосноор Холбооны мөрдөх товчоо Германы засгийн газрын урилгаар ирсэн байх аа? Та нарт баталгаа хэрэгтэй бол би дуртайяа...

К: Тэд мөрдөн байцаалтын газрыг бохирдуулж байна.

Скот: Энэ газрын бусниулах нь хараад идсэн тэнэг хэрэг. Одоо ямар ч нотлох баримт олдохгүй.

Л: Би та нартай л адил Габриел Ваттсыг зааврын дагаж байгаа.

Скот: Над шиг үү?

К: Бид Ваттст ажилладаггүй.

Л: Би өөрөөр хэлье. Зүгээр л Томаст хэн ОксиКонтин өгснийг мэдэхийг хүсч байна. Энэ бидний цорын ганц даалгавар.

Скот: Хөөе...

Л: Ноён Ваттсыг зааврын дагуу Грей Дезерт бүгдийг түрүүлж шалгах болно. Та нарыг хүсвэл бид олсон зүйлээ хуваалцахад бэлэн.

Скот: Берлиний цагдаагийн газар...

Л: Ахлах байцаагч Хонсел зөвшөөрөл өгсөн. Томасын цахилгаан хэрэгсэл бол Габриел Ваттсыг хувийн өмч.

Скот: Та сонсоогүй юм шиг байна. Бид Габриелд ажилладаггүй.

Л: Тэгвэл наадахаа өөрт нь хэл.

************

Скот: Та Холбооны мөрдөх товчоог авчрахын тулд мэддэг улстөрч болгонтой холбогдсон. Тэгээд та өөрийн хувийн мөрдлөгийг явуулсан.

Га: Миний хүү тэнд байна. Миний хүүг ийм болгосон хүнийг мэдэхийн тулд би бүх боломжоо ашиглаж байна. Олон боломжит шийдлийг ашиглах. Тэгж байж бүтээмжийг нэмэгдүүлдэг юм. Энэ бол шинэ санаачлага.

К: Та бидний мөрдөгт саад болж, ажлыг удаашруулж байна.

Скот: Грей Дезерт тэр нөүтбүүк, утсыг Тел Авив руу явуулна. Тэд тэднийг задална, тийм ээ, тэд сайн шалгана. Гэхдээ тэд багадаа гурав хоног шаардана. Манай багийн мөрдөгч, яг одоо, энд Берлинд байгаа. Тэдний нууцыг цагийн дотор тайлж чадна. Баттай.

Га: Мөрдөгч Форрестерт хүссэнийг нь өг.

Л: Эрхэм ээ, Грей дезертийн хүмүүс...

Га: Хий, Марк.

*****************

Е: Илсэ, уулзсанд баярлалаа.

Илсэ:  Үргэлж, Катрин.

Е: Чи Интерполоос өмнө Бундесполицайд байсан байх аа?

Илсэ:  Байсан.

Е:Ахлах байцаагч Леон Хонселийн талаар юу хэлж чадах вэ?

Илсэ:  Авлигач биш ээ. Зүгээр л их зантай, бусдад таалагдах гэж цөхөрсөн хүн.

Е: Яагаад тэр вэ?

Илсэ:  Аав нь парламентад байгаа.

Е: Үргэлжлүүлэх хэрэггүй.

Илсэ:  Танай Америкийн тун хэтрүүлсэн хэргийг би бодож үзсэн.

Е: Юу юм?

Илсэ:  Үдэшлэгт ирсэн хүмүүсийг өмнө нь баривчлагдсан хүмүүстэй харьцуулсан.

Е: Тийм ээ, тийм тийм. Бид шалгасан.

Илсэ:  Мэднэ ээ, Катрин. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн зочдыг давхар шалгасан. Томасын нийлүүлэгч нь өөрөө хэрэглэдэг байж магадгүй. Хар тамхины эзэнд хүргэж өгч магадгүй.

*************

Смит: Катрин.

Е: Одоо биш ээ.

Смит: Европолын мөрдөгч байгаа цагт чи надад илтгэх болно. Дутаад байна. Тайлан... АНУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр Европолоос энэ хэргийн мэдээллийг хүссэн. Надад даргадаа хэлэх юм алга.

Е:Ноён Смит, алдаа гаргахгүйн тулд би тодорхой хэлчихье. Энэ миний сүүлчийн хэрэг,  би илрүүлэх болно. Улс төрчид...

***************

Рейнс:  Томасын нөүтбүүк. Гаднаас нь харахад маш цэвэрхэн. Хичээл, гэр бүлийн зурагнууд. Гэтэл... Ганц түлхүүр хийхэд л нууц нэрээр ашигладаг цахим хаягаа хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй.

Во: Томас авъяасаа овгоосоо тусдаа байлгахыг хүссэн.

К: цахим хаяг руу нь буц даа. Үдэшлэгийн дараа шинэ дагагч байна уу?

Рейнс: 37.

К: Тэр... Тэр байна...

Рейнс: Таня Кесслер. Зургаан жилийн өмнө Фрайе их сургуулийг төгссөн. Томас шиг зураач, гэхдээ амжилтанд хүрээгүй бололтой.

Во: Хаягийг нь олчихлоо.

****************** 

Та: Берлинийг залуу уран бүтээлчдийн сүм гэдэг. Даанч дээд зэрэглэлийн байранд орж чадахгүй, баян эцэг эхгүй л бол амьдрах боломжгүй.

Скот: Бас авъяас.

Та: Уучлаарай, ингэхэд юу болоод байна?

К: Томас Ваттс.

Скот: Та тэрнийг хэр сайн мэдэх вэ?

Та: Бид хоёр хоногийн өмнө л уулзсан. Тэрний байранд үдэшлэг болж байсан. Снап дээрээс харсан юм.

Скот: Тэгэхээр та танихгүй хүний гэрт очиж, аав нь 62,5тэрбум доллартай аавын хүүтэй шөнөжин ярилцсан гэх гээ юу?

Та: Би мэдээгүй.

К: Юу гэж ярьсанаа яриач?

Та: Би гарах гэж байсан... Үдэшлэг таалагдаагүй. Тэгээд харсан чинь Томас зогсож байсан. Над шиг уйдсан харагдсан. Бид цагийг сайхан өнгөрүүлсэн. Эсвэл... би цагийг сайхан өнгөрүүлсэн. Дараа нь тэрнээс сураг гарах байх гэж найдсан. Гэхдээ...

К: Тэр эмнэлэгт байгаа. Тун хэтрүүлсэн.

Та: Юу?

Скот: Юу болсон талаар ярьж өгөөч.

Та: Юу, тэр зүгээр үү?

Скот: Бид мэдэхгүй.

Та: Томас ДААД-ын тэтгэлэг авсан гэсэн. Та нарын хувьд юу ч биш байх, зураачдын хувьд маш том зүйл. Тэгээд би тэмдэглэе гэж хэлсэн. Би юм ууя гэсэн. Гэхдээ тэр хар тамхи гаргаж ирсэн.

К: Тэр үү?

Та: Тийм ээ.

Скот: Өмнө нь Окси  хэрэглэж байсан уу?

Та: Би цагаан цэцэг болж жүжиглэхгүй. Гэхдээ Томас, жаахан хуучинсаг санагдсан. Би гайхсан. Тэр хоёр эм гаргаж ирээд бид нэг нэгээр нь уусан.

Скот: Ганцыг уу?

Та: Эхэндээ... Тэгээд, Томас солиотой юм шиг болчихсон. Би чамайг зурмаар байна. Надаар зуруулаач гээд байсан. Томас тавиур, хандаа гаргаж ирсэн... Тэгээд тэр нэмээд эм уугаад байсан. Би тэрнээс зүгээр үү гэж олон асуусан. Гэхдээ... Тэр эзэмдүүлчихсэн юм шиг л зураад байсан.

Скот: Тэгээд юу гэж, тэрний биеийг муудахаар нь орхиод явчихсан юм уу?

Та: Үгүй ээ. Нар мандсан. Томас нойр хүрч байна гэхээр нь  залгаарай гэж хэлээд би гэр рүүгээ явсан. Тэр надад таалагдсан. Хүнтэй анх уулзаад шууд нүдэнд тусдаг тэр мэдрэмжийг мэдэх үү?

К: Мэдээж.

Та: Ямар ховор гэдгийг мэдэх үү?

Скот: Хар тамхи хаанаас авсанаа хэлсэн үү?

Та: Хотод ирсэн нэг хүн холбож өгсөн гэсэн.

*************

Во: Зөрчил гаргаж байгаагүй, зээлийн картыг хэтрүүлж ашигладаггүй. Тогтмол бэлэн мөнгө авдаггүй.

Рейнс: Эмээгээ нас барсны дараа мөнгө өвлөж авсан. Тэрнээс хойш ажил хийсэн түүх байхгүй.

Скот: Тэр хотоос гадна  байдаг хүн Томаст хар тамхи өгдөг байсан гэсэн. Тэгэхээр...

Е: Аан.

К: Яасан?

Е: Финн Мюллер. Тэр урлагийн тэтгэлэг авахаар болсон болохоор нь Томаст баяр хүргэхээр Мюнхенээс ирсэн, мөн үү?

Во: Тэгж л хэлсэн.

Е: Финн Мюллер өмнө нь Берлинд ирж байсан.

*************

Во: Та зургаан сарын өмнө тун хэтрүүлсэнээ бидэнд хэлээгүй. Яагаад биднээс нуусан юм?

М: Ингэнэ гэж мэдсэн юм. Шүүмжлээд л. Би хар тамхичин биш, за юу?

Е: Таны хорны шинжилгээнд сургуулийн автобусыг нь унагаж чадах хэмжээний опиоид таны цусанд байна гэж гарсан. Гэхдээ та дассан болохоор амьд яваа. Хар тамхичин биш гээд дахиад хэл дээ.

М: Би бүтэн жил цэвэр байсан. Миний хийсэн хамгийн хэцүү зүйл. Тийм ээ, стресс дахин оруулдаг. Би зураач нарын ирээдүй надаас шалтгаладаг шинэ ажил хийж байгаа. Эм... надад тусалсан.

Во: Та Томасын гэрт баяр хүргэхээр ирсэн байх аа? Тэрэнд ч гэсэн туслах гэж оролдсон уу?

М: Өглөө сэрэх бүрт миний тархи биетэй маань агаар  шиг хэрэгтэй зүйлээс татгалзахыг шаарддаг. Би хэнийг ч ийм зүйлд оруулахгүй.

Во: Танд байгаа мэдээлэл тэрнийг ийм болгосон хүнийг олоход тусална.  

М: Одоо бүгд аппликейшнаар явагддаг болсон. Зөвхөн гишүүд оруулдаг. Убер-хоол гэдэг шиг амархан, супер дээд зэрэглэлийнх.

Е: Та Томасыг санал болгосон уу?

М:Үгүй ээ, би сая хэлсэн. Үгүй.  

Во: Тэр апп чинь хэрэгтэй байна.

М: Шварце Пингуан. Англиар хар оцон шувуу. Гэхдээ кодгүй бол ямар ч хэрэггүй. Тэд 7хоног бүр кодоо сольдог. Кодгүй бол хичнээнийг ч захиалсан хариу ирэхгүй.

Во: Тэгвэл бидэнд код авч өг.

Рейнс: Томасын нөүтбүүкний нууцлагдсан  хэсэгт хар  тамхи захиалдаг апп байгаагүй.

К: Тэгвэл утсан дээр нь?

Во: Бие хамгаалагч нь зөвхөн нөүтбүүк л өгсөн.

Скот: Юу? Энэнээс залхаж байна шүү.  

************

Га: Наашаа. Хурдлаарай. хурдан хурдан хурдан.  

Эм: Аль өрөө вэ?

Эр: Наашаа.

Эм: Хурдлаарай. Хөнжлийг нь ав...

Эр: Ямар  байна? Тог бэлэн...

Эм: Гараа холдуул...

Эр: Даралт нь яаж байна, хараарай.

Эм: Холдоорой... Дахиад...

Ма: Үгүй ээ. Бурхан минь... Гуйя, үгүй ээ. Гуйя. Гуйя, үгүй ээ. Үгүй ээ...

*****************

Скот: Гүнээ эмгэнэж байна, ноён Ваттс. Бид буруутай хүнийг олохын тулд чадах бүхнээ хийх болно.

Га:  Би... Мариан бид хоёр... Та бүхний тусламжид талархаж байна. Гэхдээ... Одооноос манай баг хариуцах болно...

Эми: Үнэнийг хэлэхэд би та нарыг баярлана гэж бодсон. Өнөө өглөө та нар хэргийг Бундесполицайд өгөхийг хүссэн.

Скот: Тийм ээ, 19 настай хүүхэд бидний нүдэн дээр үхэхээс өмнөх хэрэг.

Эми: Бундесполицай энэ мөрдлөгийг та наргүйгээр явуулах хангалттай...

Е: Хонсел  байгаа цагт чадахгүй.

Эми: Уучлаарай, би хэнтэй яриад байгаа билээ?

Скот: Таны хамтран ажиллаж байгаад талархаж байна. Бид хар тамхи нийлүүлэгчийг барихаас нааш энэ хэргийг орхихгүй гэдэгээ танд хэлье.

Эми: Би Холбооны мөрдөн товчооны захиралтай ярих уу? 

Скот: Залга. Хувийн хамгаалалтын компани олон улсын мөрдлөгт оролцоод байгааг сонсоод тэр баярлах байх. Ер нь би өөрөө залгая.

*****************

Леон:  Мөрдөх ажиллагааныхаа талаар надад мэдээлэл өгөх үү?

Скот: Таны Кесслер. Томас Ваттсын амьд байхыг харсан сүүлчийн хүн. Тэр тэрэнд хар тамхи өгсөнөө үгүйсгэсэн, гэхдээ... ингэх нь тэрэнд  ашигтай.

К: Тэр хотоос гадна байдаг окси нийлүүлэгчийг заасан, тэр нь Финн Мюллер дээр аваачсан. ДААД-ын элсэлт хариуцсан зөвлөх.

Во: Финн Мюллер бидэнд хар тамхи захиалдаг апп-ын талаар хэлсэн. Хар Пенгуин. Тэр Томаст апп өгөөгүй гээд байгаа. Гэхдээ утас нь байхгүй болохоор шалгах боломж алга.

Скот: Утасны асуудал юу болж байна?

Леон:   Бид буцааж авахаар зохицуулж байгаа.

Е: Тэгвэл Грей дезерттэй шууд харьцаж байгаа байх нь ээ?

Леон:   Бид хэргийг илрүүлэхэд туслах гадны тусламжийг хүлээж авахад бэлэн, жишээлбэл та нар.

Рейнс: Апп-ыг туршиж үзэх үү?

Скот: Туршъя. Эхлүүл.

Рейнс: За, Финн Мюллер.

Во: Цэс асуу.

К: Арван хөх, таван цас?

Скот: Өнөөдөр гэж хэл. За, Рейнс, Во хоёр хар тамхийг авна. Келлет, чи бид хоёр зайнаас ажиглаж, хүргэлтийн хүнийг дагаж, нийлүүлэгчийн агуулахад очино. Тэгээд... Хамтарч дайрна. За юу?

Леон: За. Тэгье. Алив, эндээс гар.

Велвет куртейн клуб:

Эр: Алив ээ, наашаа ирээд суу.

Эр: За.

Эр: Тийм ээ.

Скот: Энд юу ч алга.

Эр: Клубээс гар. Гудажны эсрэг талд цэцэрлэг байгаа.

Рейнс: Бид хөдөллөө.

Эр: Би харж байна. Цэцэрлэг рүү яв.

К: Харчихлаа.

Л: Тоглоом дууссан. Бүү хөдөл... Тэрнийг өргө. Эргээд хар...

Эр: Битгий хөдлөөд бай.

Скот: Хөөе хөөе хөөе. Юу хийгээд байгаа юм?

Л: Ажиллагаа явуулж байна.

Скот: Энэ зөвхөн хүргэгч. Чи үнэнээсээ юу?

К: Чи бидний ажиллагааг сүйтгэчихлээ.

Л: Тэр зугтах гэж байсан. Надад талархах хэрэгтэй.

Рейнс: Эх үүсвэрийг нь олох ганц боломжийг үгүй хийсэн үү?

Л: Эх үүсвэр чинь энэ байна.

******************

Эр: Худлаа ярихааа боль.

Скот: Утгагүй юм. Ямар ч утга алга. Тэгвэл би нэг юм асуучихъя. Хувийн компанид мөрдөх ажиллагааны талаар мэдээлэл өгч болохгүйг мэдэхгүй байж чи яаж хар тамхины хэлтэст таван жил ажилласан юм?

Леон: Гаргасан хичээл зүтгэлээ талаар болгохгүйн тулд би зөвхөн тэдэнд болж байгаа үйл явдлыг л хэлсэн. Тэр...

Е: Ахлах байцаагч аа, таны байр суурийг ойлгож байна. Олон улсын асар хурц гэрэл  Берлинд таны удирддаг хар тамхитай тэмцэх хэлтэс дээр тусчихаад байна. Энэ гэрэл хурдан алга болох тусам хүмүүс таныг юу хийж байгаагаа мэддэг гэж бодох болно. Гэвч таны чадваргүй байдал энэ удаа бүх зүйлийг урвуугаар эргүүлчихлээ.

Леон: Намайг өршөөгөөрэй. Би байцаалт авах ёстой.

Е: Мэдээж, тэгэлгүй яах вэ.

К: Залуус аа, мэдээ байна.

Рейнс: Левинсон Томасын утсыг Бундесполицайд өгсөн. Дээр нь Хар Пенгуан апп байсныг баталсан.

Скот: Томас аппыг өнгөрсөн баасан гарагт хэрэглэсэн мэдээлэл байна уу?

Рейнс: Арав гаруй окси захиалсан.

К: Тэгвэл боллоо.

Во: Хүргэлтийн залууд байсан хар тамхи фентинолтой байсан. Томасын уусантай таарч байна.

Скот: Хүргэгч юу гэж байна?

Рейнс: ярьдагаа л. Юу ч мэдэхгүй. Эмийг надад албаар байрлуулсан. Томас Ваттс, хар пенгуин аппын талаар юу ч мэдэхгүй гэсэн.

Л: Баярлалаа, маш их баярлалаа.

Скот: Одоохон.

Л: Мөрдөгч Форрестер. Гомдоогүй гэж найдъя. Ноён, хатагтай Ваттс шударга үнэнийг олсон гэдгийг танд дамжуулаарай гэсэн. Гэхдээ яг тэр үед тэнд очсондоо бид баяртай байна.

Скот: Тэгвэл та нар Берлинээс явах гэж байна уу?

Л: Тийм ээ. тэд буцахыг хүсч байгаа. Оршуулгын ёслолыг зохицуулах ёстой.

Скот: Ингэхэд, та энд ирээд гурав, дөрөв хонож байгаа юу?

Л: Бид пүрэв гарагт газардсан.

Скот: Ваттсынханд эмгэнэлийг минь дамжуулаарай.

Л: Баярлалаа.

Скот: Тэд биднээс түрүүлж очсон.

К: Юу?

Скот: Томас Кройцбергт нууц байртай байсан. Эцэг эхээсээ хүртэл нуудаг. Гэхдээ Левинсон тэнд биднээс түрүүлж очсон, утас, нөүтбүүкийг нь хураасан.

Рейнс: Германы цагдаа нар тэрэнд мэдээлэл өгч байсан. Хонсел үнэнээ хүлээсэн.

Скот: Гэхдээ Во та хоёр тэр байрлалыг олсон. Келлет бид хоёр шууд тэр байр руу явсан. Тэд яаж  биднээс түрүүлж очсон байх вэ? Хаягийг зөвхөн бид мэдэж байсан. Митте-д байдаг үдэшлэг болсон байрны гадна бичлэгийг бид шалгасан. Зөв үү?

Рейнс: Зөв.

Скот:  Кройцбергт байдаг нууц байрны гадна талд камер байгаа эсэхийг шалга. Томасыг үдэшлэг рүү явахаас өмнө тэрэн дээр хэн очсоныг шалга.

************* 

Скот: Та хэдэн асуултанд хариулах хэрэгтэй байна.

Га: Уучлаарай,  би бодохдоо...

Скот:  Та биш ээ. Тэр...

*************

Скот: Энэ бол та. Пүрэв гарагийн оройн 11цагт Кройцбергт байдаг Томасын нууц байрнаас гарч яваа  бичлэг.

Л: Үгүй ээ, энэ би биш.  

Скот: Өөр өнцөгөөс хармаар байна уу? Энэ байна. Гудамжны эсрэг талын мөнгөний машиных.

Л: За яах вэ. Тэгээд юу гэж?

Скот: Та Ваттсынхантай Калифорниос нисч ирсэн шөнөө яагаад Томасын байранд ирсэн юм?  

Л: Би энэ гэр бүлд 15жил болж байна. Би Томаст сайн байдаг.

В: Тэгвэл та ирсэн шөнөө эцэг эхэд нь Томастай уулзахаар нууц байранд нь очино гэж хэлээ юу?

Л: Мэдэхгүй ээ. Санахгүй байна. Бүгд цагийн зөрүүнд орсон байсан.

Во: Финн Мюллер Томаст апп-ыг өгөөгүй гэж хэлсэн.

Скот: Таня Кесслер хотод байгаа нэг танил нь тэрнийг танилцуулж өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэрний мэддэг хүн.

Л: Би биш.  

Скот: Та бидний мөрдлөгийг мэдэх хүртэл тэр утсыг нуусан. Тэгээд апп-ыг татаж суулгаад, Хар Пенгуин рүү чичилсэн.

Л: Тийм  биш ээ. Та нар залууг барьсан. Та нар наймаачнаас хар тамхийг олсон.

Во: Таны тэрний халааснаас татаж гаргасан уут уу?

Скот: Надад Холбооны мөрдөх товчооны тэр чигээрээ байна. Аппликейшнийг тэрний утсан дээр яг хэзээ татсаныг мэдэхэд надад хэр хугацаа шаардагдана гэж бодож байна?

Л: Би өмгөөлөгч авмаар байна.

Га: Яаж чадаж байна аа?

Л: Энэ осол байсан. Би мэдээгүй.

Га: Яаж чадаж байна аа?

Скот: Хөөе.

Га: Чи яаж чадав аа?

Л: Би мэдээгүй.

Скот: Тайвшир.

Га: Миний хүүг...

Скот: Ноён Ваттс.

Рейнс: Алив ээ, ноён Ваттс.

Л: Үгүй ээ. Энэ осол байсан.

Леон: Сайн харж бай.

Л: Намайг уучлаарай.

Га: Яаж чадав аа?

Скот: Ноён Ваттс.

Леон: Тэрнийг аваад гар.

Га: Миний хүү. Миний хүү.

Скот: Яаж хүрснийг мэдэхгүй ч, чадсандаа баяртай байна.

***************

Эми: Би уучлалт гуйх ёстой.

Скот: Үгүй ээ, та ажлаа хийсэн. Надтай л адил.

Эми: Дипломат хүний хувьд танаас дипломат харилцааны талаар суралцах ёстой бололтой.

Скот: Хн. Үгүй ээ, та хүнд байдалд орсон байсан.

Эми: Ямар нэг зүйл хэрэг болбол эргэлзэлгүй залгаарай.

Скот: Үнэнийг хэлэхэд, нэг юм байна. Та Европолын удирдагчдыг хэр мэдэх вэ?

************** 

Смит: Яаж ингэснийг чинь мэдэхгүй байна.

Е: Юу тэр вэ?

Смит: Намайг өнөөдөр халж, чамайг ажилд чинь эргүүлж авсан.  Гүйцэтгэх захирал намайг зайлуулж, чамайг үлдээх улс төрийн дарамт ирсэн гэсэн. Катрин, чи юу хийсэн бэ?

Е: Сайн байна. /дуулна/ 

К: Тийм ээ, хатагтай. Маш их баярлалаа. Үгүй ээ, мэдээж. Би ямар учиртайг мэдэж байгаа. Дахиад баярлалаа. Маш их талархаж байна.

Во: Хэн юм?

К: Ерөнхий прокурорыг аллагаас аварсныг санаж байна уу?

Во: Мэдээж.

К: Форрестер бид хоёр олон талаас ажилласан... Ноён, хатагтай Ваттс. Ирсэнд баярлалаа.

Ма: Бид яагаад энд байгааг ойлгохгүй байна.

К: Тийм ээ.  Тодорхой мэдээлэл өгөөгүйд уучлаарай. Гэхдээ би итгэлтэй байхыг хүссэнюм.

Га: Юунд тэр вэ?

К: Томас нөүтбүүк дээрээ зарим зүйл нуусан байсан. Нууц нэрээр урлагийн бүтээлээ цахим ертөнцөд тавьдаг байсан.

Во: Тэр хүмүүст нэрээрээ биш урлагийн бүтээлээрээ танигдахыг хүссэн.

К: Тэрний зурагнууд.

20-р анги төгсөв.

 

Back to episodes Go home