Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
Эр: Чи одоо яаж байгаа юм бэ?
Эр2: Болгоомжтой.
Эр: Уучлаарай. Гар халтирчихлаа.
Хао: Сонхайн хамгаалалт цаг хугацаа өнгөрөх тусам муудаж байх шив. Гудамж даяар сүнс хөөн зайлуулагчид байдаг боллоо. Хувь хүний чанар гэж зүйл мэдэхгүй юу? Муу новшнууд. Хэзээ нэг өдөр 7 оддын салаа та нарыг агуу шоронд хорих болно доо.
Лин: Хүлээж бай.
Хао: Ван, би хэтэрхий чанга хэлчихсэн үү?
Лин: Тийм.
Хао: Өө үгүй ээ. Тэр сүнс хөөн зайлуулагч миний ардаас ирж байна. Би яах бэ, Ван? Би үүнийг шийдэж чадах уучлалтыг бэлдээгүй. Ван чи эндээс яв. Түүний хүсэж байгаа хүн нь би.
Чао: Гуо Хао чи юу гэсэн бэ?
Хао: Чэн Чао?
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.
Бичиг: 7-р анги Сүнс хөөн зайлуулах багт тавтай морил
Эм сурагч: Энэ юун залуу бэ?
Эм2 сурагч: 3-р түвшний элит ангийн дарга гэсэн дээ. 60-р бүсийн сургуулийг ёс суртахуун сайтай гэж бодсон юмсан. Кампус дээр ийм хувцас өмсөж ирээд болж байгаа юм уу?
Эм сурагч: Энэ юу гэж байгаа юм бэ? Багш нар ямар нэг юм хэлэхгүй юм уу?
Чао: Хөөе, бохь өг. Сонсоогүй юм уу? Надад бохь өг.
Хао: Чэн Чао. Хүрээд ир. Чамтай ярих юм байна. Би...
Чао: Хүлээ, миний зооснууд.
Хао: Өөрийгөө хараач. Яаж хувцасласан байгаагаа. Ичмээр юм бэ.
Чао: Миний хувцас яасан юм бэ? Энэ чинь сүнс хөөн зайлуулах багын дүрэмт хувцас.
Хао: Чи сүнс хөөн зайлуулах багт орсон юм уу?
Чао: Тийм ээ. Энэ ч бас сүнс хөөн зайлуулах багийнх. Би тэдний төв байр руу өдөр бүр явдаг.
Хао: 60-р бүсийн элит ангийн дарга өөр улсын юманд орно гэдэг. Болохгүй зүйл шүү.
Чао: Би ямар хувцас өмсөх бас хаашаа орох нь миний шийдвэр. Чамд саад болох эрх байхгүй.
Хао: Гэхдээ... манай бүсэд муухай харагдана шүү дээ.
Чао: Муу харагдана гэж юу гэж байгаа юм? Миний ингэж хувцаслах хэнд ч нөлөөлөхгүй. Чи л илүү үглээд байна даг.
Хао: Би бол чиний найз. Өөрийгөө тэнэг байдалд оруулахаа боль. Наад хувцсаа соль.
Чао: Тэнэгт. Чи... Юу?
Шэнцун: Залуу, чи сургуульдаа сайн байгаа. Гэтэл одоо яагаа бэ?
Рон: Ван, Чэн даргад юу болсон бэ?
Хао: Түүний толгойд юу орсныг хэн ч мэдэхгүй. Тэр сүнс хөөн зайлуулах багт элсчихсэн.
Рон: Саяхан гудамжаар гарч ирэх болсон сонин залуус уу?
Хао: Тийм ээ.
Чао: Багш аа, сүнс хөөн зайлуулах багт орох нь нэр төрийн хэрэг.
Шэнцун: Би Би чамд анхааруулсан. Тийм бүлэглэлээс яг одоо гар.
Хао: Пан багш
Шэнцун; Хао: - Сүнс хөөн зайлуулах баг гэнэ үү?\N- түүнийг ятгаж чадахгүй байх.
Шэнцун: Инээд Хүргэмээр юм.
Рон: Чэн ахтай очиж ярих уу?
Хао: Үгүй ээ үгүй. Чэн Чао шууд дамжуулагчид шагнал өгсөн үеийг санаж байгаа биз дээ? Чэн ах түүнийг алах шахсан.
Рон: Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Чэн даргыг ийм муу гарт оруулж болохгүй.
Лин: Тэдэнд... өөрсдийн өгөөшийг үмхүүлэх хэрэгтэй.
Хао: Байг оллоо. Гудамжны эргэн тойронд өөр хүн байхгүй. Яваарай, Сун.
Рон: Болох юм болов уу? Өгөөшийг үмхэх юм уу?
Хао: Мэдээж. Тэд ийм харгис царайтай, бас чи ийм үзэсгэлэнтэй. Тэд чамайг хараад л, өөрсдийнхөө жинхэнэ царайг харуулна. Тэдний муу зан чанарыг бичиж авч, энэ бичлэгийг Чэн даргад үзүүлээд багаас нь гаргах хэрэгтэй.
Рон: Тулаан гарвал яах юм бэ? Би тэднийг гэмтээвэл хэн хариуцлага хүлээх юм?
Хао: Санаа бүү зов. Ван Лин бид хоёр очиж аварна.
Эр: Хүлээж бай.
Рон: Юу хүсээ бэ? Яагаад хувцсаа тайлж байгаа юм?
Эр: Авхай, та одоо явж болно. Бид тань шиг авхайг ийм заваан зүйл дээр гишгүүлж чадахгүй. Авхай та явж болно. Тань шиг авхайг,
Рон: Яадаг санаа бэ дээ, Гуо Хао.
Эр: ийм заваан зүйл дээр гишгүүлж чадахгүй.
Рон: Боллоо. Бид тэдний муу талыг гаргаж чадсангүй. Харин ч бид тэдний гоё сайхан чанарыг нотоллоо.
Хао: Би бууж өгөхгүй ээ. Би тэдэнд итгэхгүй байна. Тэд ямар нэг зүйл нууж байх ёстой. Чамайг өндөр үе шатных гэж мэдээд. Өөрсдийгөө дийлж чадахгүй гэдгийг ойлгосон учир, чамд сайхан хандсан байх.
Рон: Мэдэхгүй юм даа. Намайг сүнсний хүчээр хамгаалагдаж байсныг мэдсэн хэрэг үү?
Хао: Ирээд хараач. Намайг юу олсныг хар даа.
Рон: Гуо Хао чи юу харсан юм бэ?
Хао: Хараач.
Рон: Юу?
Хао: Тэд гудамжинд байгаа эмээд туслахгүй байна.
Рон: Гуо Хао, чи тэднийг арай л шантаачлаад байна.
Хао: Өөрөө хараач. Тэд зүгээр хараад зогсоод байна. Тэр эмээ тэдний сонирхлыг татахаар гэж үү?
Лин: Үгүй ээ. Тэдний нүд эмээгийн цүнхийг харж байж магадгүй.
Рон: Тийм шүү. LU цүнх байна. Тэр аюулд орчхож.
Хао: Бид тэднийг үйлдэл дээр нь барьж авна даа. Чэн Чао яахыг нь харъя... Юу болсон бэ? Чэн Чао тэнд юу хийж байгаа юм?
Рон: Тэд хөдлөөд эхэллээ. Эмээ би танд тусалъя.
Эр: Зугтаарай.
Чао: Ах нар аа та нар...
Эр: Зугт.
Эр2: Наадах чинь чөтгөр.
Хао: Одоо л ойлголоо. 2 сүнс хөөн зайлуулагч чөтгөрийг хөөж байж. Тэгээд л...
Рон: Юу хүлээгээд байгаа юм бэ? Очиж тусалъя.
Чао: Хүчтэй юм.
Эр: Зүгээр үү найз минь?
Чао: Гуо Хао? Чи энд юу хийж байгаа юм?
Рон: Түүнийг чамд даатгалаа.
Чао: За.
Хао: Уучлаарай, Чэн Чао. Би чамайг сүнс зайлуулагчдаас гар гэж гуйдаггүй байж.
Рон: Сүнс зайлуулагчдыг би муу хүмүүс л гэж бодсон... тэгээд л...
Эр: Зүгээр дээ. Бид анх Хуашиүд ирэх үед, маш олон хүмүүс биднийг буруугаар ойлгосон. Хуашиү рүү маш олон чөтгөр орж ирсэн. 7 оддын баг биднээс чөтгөрийг агнахыг гуйсан юм. Бид өөр улсын хүмүүс болохоор, Хуашиүгийн хүмүүс биднээс эмээж биднийг юу хийх бол гэж сэжиглэж байсан нь аргагүй. Сүнс зайлуулагч багийн туйлын зорилго нь Хуашиү, Сунланд хоёрын хоорондох 1000 жилийн хагацлыг тасалж, нэг нэгнийхээ соёлыг ойлгуулах явдал. Тийм болохоор бид хөөн зайлуулах урлагийг хийж Хуашиүгийн хүмүүст өөрсдийн хийсэн зүйлийг харуулж сүнс хөөн зайлуулагч багийн хүсэл тэмүүллийг мэдүүлэх гэсэн юм. Үүний тулд бид хүний ертөнцөөс бүх чөтгөрүүдийг хөөн зайлуулах болно.
Чао: Гайхалтай.
Хао: Энэ сүнс зайлуулагчдын багийн туйлын зорилго байх нь.
Эр: Тэгээд үүнээс болж, бидэнтэй адил зорилготой Чэн сүнс зайлуулагч багт орсон юм.
Эр2: Та хоёрыг сайн чадвартайг харлаа. Манай багт нэгдэх үү?
Хао: За, асуудалгүй ээ.
Рон: Хүлээ. Бид 2 гэсэн дээ. Ван бас нэгдэж болохгүй юм уу?
Эр2: Уучлаарай. Танай найз чинь хэтэрхий сул дорой. Сүнс зайлуулагч баг түүний аюулгүй байдлыг хангаж чадахгүй.
Чао: Болохгүй гэж үү? Ван Лины түвшин 5 ч гэсэн тэр...
Эр2: Чөтгөр хөөн зайлуулах бол аюултай ажил, жирийн нэг тоглоом биш шүү. Бид багийнхаа бүх хүний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Чао: Ван Лин, сүнс зайлуулагчийн хэлсэн үг муухай байсныг мэдэж байна. Тэр чамайг уриагүй. Чи гутарч байгаа байх. Санаа бүү зов. Би бүх чадлаараа хичээж чамайг багтаа оруулах болно.
Лин: Хэрэггүй ээ.
Чао: Ван Лин, би яагаад сүнс зайлуулагчийн багт орсныг мэдэх үү? Хэдэн өдрийн өмнө болсон сэлэмний шалгалтад чи миний Ли Чаог ялсан. Аав минь намайг Чэн гэр бүлийн гутамшиг гэж гэрээс минь хөөсөн. Би маш гуниглаж сэтгэлээр унасан. Тэгтэл сүнс зайлуулагчдын баг амьдралын минь хамгийн хар бараан үед тус болсон. Над шиг гутарч байсан нэгнийг авсан юм бол, 5-р түвшний Ван Лин чамайг ч бас авах нь тодорхой. Арын хаалгаар оруулсан ч хамаагүй, би чамайг сүнс зайлуулагчдын багт оруулах болно. Ийм орой саад болсонд өршөөгөөрэй.
Эр чөтгөр: Жоохон юм бэ. Энэ удаа 3 жоохон хүүхэд садаа болж, намайг жинхэнээсээ цохисон. Ажил дээрх хохирлыг минь барагдуулахгүй юм уу?
Эр: Энэ бол зайлшгүй хүчин зүйл байсан даа. Гэрээ дээр даатгал байхгүй гэж хэлсэн шүү дээ.
Эр чөтгөр: Муу новшийн хүмүүс.
Эр чөтгөр2: Дууссан бол эндээс гар. Мөнгөө аваад эндээс арил. Ард чинь хүлээж байгаа хүмүүс байна.
Чао: Сүнс зайлуулагчдын баг... Чөтгөрүүдтэй хамтарч байж.
Эр: Чэн, чи буруу үедээ ирлээ дээ.
Чао: Мажима Сан, энэ бүх зүйлийг төлөвлөсөн байсан гэж үү? Бидний нөхөрлөл. Сүнс зайлуулах саваа.
Эр: Чэн, Би үүнийг дуусгах хэрэгтэй. Чи хэтэрхий их зүйл мэдчихсэн.
Эр чөтгөр: Тэр саваа үнэхээр намайг өвтгөж чадна гэж бодоо юу?
Чао: Байж боломжгүй юм. Энэ бүх зүйл үнэн биш. Байж боломжгүй. Боломжгүй ээ. Үнэн биш.
Эр: Өөрсдийн гараар дуусгах цаг байхгүй бололтой. Энэ хүү шулмын хүчинд автлаа. Хөөе чи, найз чинь шулмын хүчинд автлаа. Би чамд... Чи ч зоригтой юм аа. Толгойдоо ямар нэг зүйл бодсон бололтой.
Лин: Энэ саваа дажгүй л юм байна. Энэ зүйлсийг хийж байхыг чинь харсан л даа.
Эр: Ухаантай залуу болох гээ юу? Урагшаа. Түүнийг дуусга.
Лин: Энэ тэдэнд хичээл болох болтугай.
Чао: Ван Лин.
Лин: Муу сүнс нь гарч ирлээ. Ухаанаа алдсан. Нэлээн... их зүйл шаардагдах нь дээ. За. Сэр... ээрэй.. яг одоо.
Чао: Юу болсон бэ? Сүнс зайлуулагчдын баг болон бүх чөтгөрүүд ухаан алдсан байна. Ван. Ван.
Лин: Чэн Чао, намайг аварсанд баярлалаа.
Чао: Аа. Үгүй ээ, Ван. Ван, би ойлгохгүй байна. Ван, хөөе.
Back to episodes Go home