Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
И: Тэднийг битгий зугтаалга. Бүгдээрээ сууж бай. Битгий хөдөл. Новш. Жуо И төв руу ярьж байна. Дуудлага худалдааны хамгийн үнэ цэнтэй бараа хулгайлагдлаа. Төмөр зам дагуу бүх газрыг самнах хэрэгтэй.
Аянга: Жуо,
И: Аянгын эрхэм ээ, та энд юу хийж байгаа юм?
Аянга: Би эхлээд асууя. Энэ чиний хайж байсан зүйл үү?
Эр: Залуу авхай бид хүссэн зүйлээ авсан.
Ёшико: Надад харуул.
Эр: За, залуу авхай минь.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.
Бичиг: 6-р анги Одоо миний ээлж
И: Дуудлага худалдааны хамгийн үнэ цэнэтэй зүйлийг авчирч өгсөнд баярлалаа Аянга аа.
Аянга: Зүгээр дээ. Жуо та дуудлага худалдаанд оролцох гэж ирээ юу?
И: Үгүй ээ, би энд дуудлага худалдааны зүйлүүдийг аюулгүй тээвэрлэлтийг хамгаалах гэж ирсэн. Ажил минь дууссан болохоор хийх юмгүй болсон. Тийм болохоор хүний ертөнцийн хамгийн том дуудлага худалдааны газраар зочилъё гэж бодсон юм. Та харин энд оролцох гэж ирээ юу?
Аянга: Тийм ээ. Энэ бол хүний ертөнцөд жилд нэг удаа болдог гайхалтай зүйл. Бүх том гэр бүлүүд ирж, олон тооны үнэ цэнэтэй зүйлүүд энд эргэлдэнэ. Энэ боломжийг алдаж болохгүй.
И: Цаг дууслаа, танхим руу явцгаая.
Аянга: Хүлээж байгаарай, Жуо. Өөрийнхөө хувийн мэдээллийг нууцал.
Эр хүүхэд: Картаа явуулаарай ахаа. Би бүр хүлээгээд л байна.
Лин: Өнжлөө.
Эр хүүхэд: Одоо миний ээлж, картаа сугаллаа. Залуу Горимоны үр дагаврыг идэвхжүүллээ. 6 гарт гориллаг дуудаж байна. Чи дууссан даа. 6 гарт горилла, Гориллагийн архиралтыг хэрэглэ.
Эр2 хүүхэд: Ямар муу карттай юм бэ.
Эр3 хүүхэд: Ах аа та ч муу юм аа.
Эр хүүхэд: Ах аа, та яагаад ялагдсанаа мэдэх үү? Таны картууд хэтэрхий сул дорой байсан болохоор.
Эм хөтлөгч: Хөгжүүлэгчдийн ард түмэн минь, Сонхайн танхимын дуудлага худалдаанд тавтай морил. Энэ улирал бид хүний ертөнцөөс 10 мянга гаруй зүйлсийг цуглуулсан, тэдний дунд 10 мянган жилийн настай үхэшгүй мөнхийн ургамал хүртэл байгаа бөгөөд, том мастеруудаар хийгдсэн алтан эм болон шидэт утаснууд байгаа. Өнөөдөр бид 10 мянган зүйлсээс А зэрэглэлийн зүйлсийг сонгож танилцуулна. Бүгд маш их үнэ цэнэтэй. Өнөөдөр энд ирсэн та бүхэн хүний ертөнцийн хамгийн том гэр бүлүүдийн нэг болон бясалгалын бүсийнх гэж итгэж байна. Дуудлага худалдаанд идэвхтэй оролцож үнэ хаялцаарай. Өнөөдрийн эхний зүйлээр, диваажингийн номын үлдэгдэл, 1 сая сүнсний зоосноос эхэлнэ. 1.5 сая зоос. 8 дугаарт оролцож 3 сая болголоо. 2 дугаарт оролцогч 3.5 сая. Дугаар 8 3.6 сая.
И: Аргагүй л дэлхийн шилдэг дуудлага худалдаа. Хуучин ном л байтал үнэ нь хэдэн секундийн дотор үржигдчихлээ.
Аянга: Жирийн нэг хуучин ном биш ээ. Домогт нууц шидийг хадгалдаг. 3 мянган жилийн өмнө, Тан болон Сүн гэр бүл баруун бүс нутагт хоорондоо худалдаа хийх гэсэн. Аль аль нь хэлэлцээрийг зөрчихгүйн тулд, эвдэршгүй шидийг ашигласан байдаг. Хамгийн их оролцсон дугаар 2 болон 8 нь, Сун болон Тан гэр бүл. Тэдний үнэ хаялтаас харахад Дугаар 2 арай түрэмгий байсан. Тан гэр бүл байх. дугаар 8 нь жоохон хамгаалсан маягтай болохоор Сун гэр бүл.
И: Юмыг тооцоолохдоо маш сайн юм аа, Аянгын эрхэм ээ, үнэ хаялцагчдын жинхэнэ төрхийг хэдэн сэжүүр авч байгаад л мэдчихлээ. Гэхдээ та яагаад үнэ хаяагүй юм?
Аянга: Тэдний тулаанд оролцох бодол алга. Мэдээж, энэ нь бас...
Эр4 хүүхэд: Алив ээ.
Эр5 хүүхэд: Намайг хүлээж бай.
Лин: 2 шаржигнууртай гоймон.
Эр6 хүүхэд: Энэ юу вэ? Хог байна. Санаа бүү зов ах аа. Танд 2 хайрцаг шаржигнууртай гоймон байна. Та алтан карт олох байх аа.
Эм хөтлөгч: Дараагийн зүйл нь WL Жон өмд.
И: Юу болоод байна? Өмд дуудлага худалдаанд байна гэнэ үү?
Аянга: Жуо, та тэднийг мэдэхгүй хэрэг үү? Тэд нар ердийн өмд биш.
Эр3: Нэлээн үнэтэй байх даа, тэд галзуурчээ.
И: Арай...
Эм хөтлөгч: Нууцлаг худалдан авагч санамсаргүй байдлаар энэ хувцсыг олж авсан. Энэ өмдийг агуу хөгжүүлэгч өмсөж байсан гэдэг. Энэ өмд нь цөмийн дайралтаас хүртэл хамгаалж чадна. Өмд дээр W болон L гэсэн үсэг байгаа. Тийм болохоор WL өмд гэж нэрлэгдсэн.
Ван ээж: Хань минь Линлины өмд хаана байна аа?
Жиао: Аймаар хуучирчихсан шүү дээ. Би хаячихсан.
И: Хурдлаарай. Энэ бол маш үнэ цэнэтэй эрдэнэс.
Эм хөтлөгч: 5 сая зоосноос эхэлнэ. 10 сая. Дугаар 2 10 саяыг санал болголоо. Түрэмгий үнэ хаялцаж байна шүү. Дахиад үнэ хаях хүн байна уу?
Эм хөтлөгч; Рон: - 10 саяыг дуудлаа.\N- Яах бэ аав аа?
Рон: Бид хориглох шид дээр хэтэрхий ихийг үрчихсэн.
Сун: Новш. Ийм үнэ цэнэтэй зүйл гарч ирнэ гэж бодсонгүй.
И: Ийм дуудлага худалдаанд над шиг хүн оролцохгүй юм байна өө.
Аянга: Бас дуудлага худалдаа удахгүй дуусах нь. Оролцогч нар ихэнх мөнгөө ашиглачихсан. Танаас илүү үнэ хэлж чадах хүн байхгүй байх.
Эм хөтлөгч: 11 сая.
И: Юу болсон бэ? Ийм өндөр үнэ хэлэх хүн байсаар байна гэж үү?
Аянга: Сонирхолтой. Дугаар 9 чимээгүй сууж байсан болохоор түүний жинхэнэ төрх илчлэгдээгүй. Би Хуашиүгийн бүх гол гэр бүлүүдийг мэднэ. Эдгээр гэр бүлүүдээс ангид байх ганц үлдсэн нь...
Эр4: Залуу авхай, манай сүнсний зооснууд бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл. Одоо үрчих юм бол...
Ёшико: Энэ өмдийг авсан хүн нь дэлхийг эзэгнэнэ.
Эр хүүхэд: Явцгаая, Янян. Энэ ах ёстой азгүй юм байна. Түүний хажууд байвал бид ч бас азгүй болно.
Эм хөтлөгч: 16 сая. Баяр хүргэе, Дугаар 9 өмдийг худалдан авлаа. Зочид минь, энэ дуудлага худалдааны сүүлийн зүйл дээр ирлээ. Энэ маш үнэ цэнэтэй шүү. Дуудлага худалдааны байраас хулгайлагдах шахсан. Гэвч мастерын тусламжтай, 7 оддын салаа буцааж олж чадсан. За энэ дуудлага худалдааны хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хүлээн авцгаая. битүүмжлэгдсэн цагаан нүдтэй цэнхэр луу.
Эр; эм хүмүүс: битүүмжлэгдсэн цагаан нүдтэй цэнхэр луу.
Жинзэ: Аав аа, энэ л байна.
И: Хүлээ. Энэ чинь...
Аянга: Тийм ээ. Таны бүх хүслийг биелүүлж чадах бүхнийг чадагч хүслийн хайрцаг, битүүмжлэгдсэн цагаан нүдэт луу.
Эм хөтлөгч: Бид 10 сая зоосноос эхлэх болно. Одоо үнэ хаялцаж эхэлж болно. Дугаар 9 15 саяыг санал болголоо. Дугаар 2 16 саяыг. 20 сая.
Эр хамгаалагч: Тайвшир, эзэн минь. Бидэнд тийм их зоос байхгүй.
Сун: Бид шидэт уулаа барьцаанд тавьж болно.
Эр хамгаалагч: Эзэн минь тэр чинь өвөг дээдээс уламжлагдан ирсэн зүйл.
Сун: Чи галзуураа юу? Энэ чинь бүхнийг чадагч шидэт луу. Одоо авч чадах юм бол хүссэн хэмжээгээрээ зоосыг олж болно.
Эр хамгаалагч: Тийм ээ.
Сун: 30 сая. Тийм ээ, Тан цамхгийг барьцаалмаар байна. Зоос хэрэгтэй байна аа.
Эм хөтлөгч: Дугаар 5 32 саяыг.
Эр5: 33 сая.
Эм хөтлөгч: Дугаар 3 33 саяыг.
Эр6: 34 сая.
Сун: Намайг зогсоох хэрэггүй. Би үүнийг авах хэрэгтэй. Нэмээд.
Эм хөтлөгч: Дугаар 2 35 саяыг.
Ёшико: 40 сая.
Эм хөтлөгч: Дугаар 9 40 саяыг санал болголоо. Өөр үнэ хэлэх хүн байна уу? 40 саяыг нэг удаа дуудлаа.
Ёшико: Би бүх том гэр бүлүүдийн санхүүгийн байдлын талаар судалгаа хийсэн. Өнөөдөр надаас илүү үнэ хэлж чадах хүн байхгүй.
Эм хөтлөгч: Дугаар 13 45 саяыг.
Ёшико: Юу?
И: Аянгын эрхэм ээ, танд тийм их зоос байхгүй гээ биз дээ?
Аянга: Хөөрөх хэрэггүй ээ, Жуо. Би үнэнийг л хэлж байсан.
И: Яагаад гэнэт зоостой болчихсон юм бэ?
Аянга: Улаан өмд нь миний цуглуулгынх байсан юм.
И: Тэр бүх зүйлийг төлөвлөжээ.
Эм хөтлөгч: 45 саяыг нэг удаа дуудлаа. 45 саяыг хоёр удаа дуудлаа.
И: Хүлээ. 87 сая.
Лин: Хангалттай өндөр байна уу?
И: Тийм ээ.
Эм хөтлөгч: 87 саяыг нэг удаа дуудлаа. 87 саяыг хоёр удаа дуудлаа. 87 саяд зарагдлаа.
И: Багш аа, Багш аа, энэ таны хүссэн хулуу.
Аянга: Итгэж чадахгүй нь. Жуо Игийн ард байсан санхүүжүүлэгч хүүхэд гэж үү? Эсвэл нас ахихгүй шидийг сурсан хөгшин хүн үү? Юу вэ. Хулууг задлах аргыг би л мэднэ. Муу шүү. Эрт дээр үеийн лацыг хүчээр онгойлгочихлоо.
Луу: Хүн гуай, чи намайг сулласан уу?
Лин: Тийм.
Луу: Хүн минь, би чиний ямар ч хүслийг биелүүлж чадна. Хэл.
И: Энэ бол бүхнийг чадагч шидэт луу. Багш аа, та ямар хүсэл хэлэх гэж байгаа юм бэ? Багш аа. Багш аа, та юу хийчих бэ? 87 саяыг ингээд үгүй хийлээ.
Back to episodes Go home