The Daily life of the Immortal King_S03_05

Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.

Ёшико: Юу?

Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.

Эр хүүхэд: Энэ хэд бэ?

Эр: Мянган жилийн настай боловсруулах зуух, маш бага үнээр зарагдаж байна. Эртний сүнсний сахиус, надад бүгд бий.

Эр2: Гайхалтай хараатай юм аа, найз минь. дэлгүүрийн минь эрдэнэсийг сонгож авлаа. Үүнийг хар. Төгсгөл хэсгийг нь хар, болор зэв, сийлбэр болон сувдаар тоглож буй хоёр луу. Энэ бол Цяньлуны үеийн жинхэнэ луу алах сэлэм.

Жиао: Муугүй шүү, гэхдээ тийм дээр үеийнх шиг харагдахгүй байна.

Эр2: Үнэнийг хэлэхэд, Энэ сэлэм дөнгөж бясалгагчийн агуйгаас гарч ирсэн.

Жиао: Итгэлтэй байна уу?

Эр2: Найз маань үүнийг зараад өгөөч гэж гуйсан юм. Бас ийм чухал зүйлийг өөр дээрээ удаан байлгамааргүй байна. Та өнөөдөр энэ сэлэмтэй учрах завшаантай байсан байх. Би танд дажгүй үнэ хэлээд энэ таных болно.

Жиао: За, хэд юм?

Эр2: Наян мянга.

Жиао: Явцгаая, Линлин. Шуналтай наймаачид.

Эр2: Буруу ойлгочихлоо найз аа. Найман мянга гэх гэж байсан юм аа. Үгүй ээ 80.

Жиао: Наад үнэт сэлмээ өөртөө үлдээж луугаа агнаарай.

Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.

Бичиг: 5-р анги    Чи бол миний сэлэм

Эр3: Өчигдөр оройны тэргэл сартай өдөр, Хуашиүгийн дөрвөн шилдэг сэлэмчин Сонхайн хамгийн өндөр цэгт цугларч дэлхийн хамгийн шилдэг сэлэмчин хэн болохыг мэдэхийн тулд дэлхийн өмнө хэний ч төсөөлж байгаагүй тэмцээнийг зохиосон. Сүүлийн сэлэмний тэмцээн зуу гаруй жилийн өмнө болсон. Дөрвөн сэлэмчний ур чадвар бүгд дээд зиндаанд хүрсэн. Өмнөдийн Е мастер...

Чао: За, за. Яаж тулалдсаныг нь хэлээч.

Эр3: Сэлмээ хуйгаас нь гаргахаас өмнө тэдний хүч хаа сайгүй мэдрэгдсэн. Энэ үед цагаан хувцас өмссөн нууцлаг сэлэмчин бууж ирсэн. Тэр хулсан малгай өмссөн байсан ба, цагаан нөмрөгтэй, гартаа цагаан сэлэм барьж сарны гэрэлд жихүүдэс төрүүлэм байв.

Эм: Хуашиүгийн хамгийн шилдэг сэлэмчид энд цугласан байна.

Эр4: Бидний тэмцээнд саад болдог чи хэн бэ?

Эм: Та 4 нийлээд надтай ирж тулалд.

Эр3: Уурласан, дөрвөн сэлэмчин нэгэн зэрэг сэлмээ сугалав. Гэхдээ нүд ирмэх зуур, тэдний нүдний өмнө аянга цахиж, бүх дөрвөн сэлэм нь мохов. Хормын дотор бүгд ялагдсан.

Эм: Муу хорхойнууд та нар миний хайж байгаа сэлэмчин биш.

Эр3: Нууцлаг сэлэмчин хөлийнхөө үзүүрээр газар зөөлөн өшиглөж харанхуйд алга болсон.

Чао: Чи үүнийг зохиосон биз дээ? Хэн ч дөрвөн сэлэмчинг ялж чадахгүй.

Хао: Үнэнийг л хэлсэн юм. Би шууд дамжуулалтаар үзсэн.

Зүкан: Чэн Чао, Ван Лин.

Чао: За.

Зүкан: Шалгалтаа энэ тайз дээр ирж өг.

Чао: Очлоо. Ван, чи өшөө илүү сэлэмтэй болж болохгүй юм уу? Би чиний жижигхэн модон сэлмийг эвдвэл надаар төлүүлэхгүй шүү. Ли Чао.

Лин: Чи бүх хүчээ ашиглахгүй гэсэн дээ.

Чао: Ли Чао.

Лин: Жинкө.

Чао: Ли Чао.

Лин: Ямар нэг юм хэлээч.

Чао: Ли Чао. Ли Чао.

Шиаоюү: Ингэж муруйгаад л. Дахин хийгдэх бололтой.

Рон: Юу болсон бэ? Далай минь намайг сонсохгүй байна. Болгоомжтой, Ван.

Хао: Юу болоод байна?

Рон: Хичээгээрэй, Чэн дарга аа.

Хао: Ваны сэлэм яаж ийм соронзон хүчтэй байгаа юм бэ?

Рон: Ван Лины сэлэм сэрэх үе шат дээрээ аль хэдийн очсон хэрэг үү?

Лин: Сэрэх үе шат аа?

Шиаоюү: Тийм. Сүнсний сэлмийг эзэн нь хэсэг хугацаанд ашигласны дараа, энэ нь сэрэх үе шатандаа очно. Энэ үе шатанд сэлэм нь цочромтгой, түрэмгий, тэрслүү болдог.

Рон: Миний далайнууд яагаад Жинкөд татагдсан юм бэ?

Шиаоюү: Сэрэх үе шатанд байгаа сэлэм соронзон орон үүсгэдэгтэй холбоотой юм. Энэ талбайд, ижил хүйстний сэлэм бие биенээсээ холддог өөр өөр хүйсийн сэлэм бие биенээ татдаг.

Чао: Ли Чао түүнээс болж муруйсан гэсэн үг үү?

Рон: Бид одоо яах бэ? Бидний сүнсний сэлэм ингээд муруйчихлаа. Шалгалтыг өгч чадахгүй нь.

Шиаоюү: Надад нэг санаа байна. Надтай цуг сэлэмний булш руу явах уу?

Чао; Рон; Хао: Сэлэмний булш аа?

Чао: Лин, яагаад энд амьдрахыг сонгосон юм бэ?

Шиаоюү: Би сэлэмний сүнс эгчээ олоод ийшээ ирж амьдрахаар болсон.

Хао: Яагаад баахан эвдэрсэн сэлэм газарт байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ сүнсний сэлэмний булшны газар. Зохисгүй эсвэл буруугаар хийгдсэн бүх сэлэм энд ирдэг.

Рон: Чиний өссөн газар юм уу?

Шиаоюү: Тийм ээ. Тийм болохоор сэлэм хийж үзэх маш их материалтай байсан юм. Санаа бүү зов. Эгч минь та нарын сэлмийг засаж чадна. Эгчээ бид буцаад ирлээ.

Сэлэм эгч: Шиаоюү, өнөөдөр эрт ирж байх чинь. Найзуудтайгаа иржээ.

Шиаоюү: Эгч ээ, Бэлтгэлийн үеэр сэлмүүд минь бага зэрэг гэмтсэн. Танаар үзүүлмээр байна.

Чао: Эгч ээ, миний Ли Чаог аварч чадах эсэхээ хараач.

Сэлэм эгч: Гадаа зогсоод байх хэрэггүй ээ. Орж ирээд суу. Энэ нээх сүйдтэй зүйл биш дээ. Нэг тал руугаа нугалагдсан л байна. Тэгшилчих юм бол асуудалгүй.

Рон: Эгч ээ, миний далайнуудыг хараад өгөөч.

Сэлэм эгч: Энэ олон сэлмэнд юу болоо бэ?

Рон: Хэлэхэд хэцүү. Тэднийг шалгах юм бол мэднэ дээ.

Чао: Ван чиний сэлэм яачхаа вэ?

Рон: Далайнуудаа та нар яагаад гуниглаад байгаа юм бэ?

Сэлэм эгч: Ойлголоо. Сүнсний сэлэм сэрэх үе шатандаа орохоороо өөр хүйстэй сэлмэнд татагддаг. Гэхдээ ийм их таталцлын хүчтэй сэлмийг анх удаагаа л харж байна.

Чао: Сайн ойлгодоггүй ээ. Ван чиний сэлэм тоорын модоор хийгдээ биз дээ? Яаж таталцлын хүчтэй байгаа юм бэ?

Сэлэм эгч: Сэрэх үе шатанд байгаа сэлэм ихэвчлэн түгшүүртэй, эргэлзэх байдалд ордог бөгөөд энэ нь түүнийг зөрүүд болгодог. Соронзон орон нь сэлэмний сэтгэцийн асуудлын гадаад илэрхийлэл юм. Энд зөв харилцаа холбоо, удирдамж хэрэгтэй.

Хао: Түүнд сэлэмний сэтгэл зүйч хэрэгтэй гэсэн үг үү?

И: Хүн байна уу? Ба... Сурагчдаа, та нар энд яах гэж ирээ бэ?

Сэлэм эгч: Жуо, тэд бол Шиаоюүгийн найзууд. Сэлмээ засуулах гэж ирсэн юм.

И: Ойлголоо. Наад сэлэм чинь яагаад гэдсэнд чинь наалдчихаа вэ?

Чао: Жуо, үүнийг мартъя дөө. Та ч бас сэлмээ засуулахаар ирээ юу?

И: Тийм.

Рон: Үүнд юу болсон юм бэ?

И: Саяхан Сонхайд гарч ирсэн цагаан хувцастай сэлэмчний талаар сонссон байх. Ойрын өдрүүдэд уулзсан бүх сэлэмчдээ тулаанд дуудаж, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлсөн. 7 оддын салаа түүнийг барихаар явсан.

Шиаоюү: Тэгээд юу болсон юм?

Чао: Сэлэм... муруйсан нь нэг л ижилхэн байх шиг.

Хао: Цагаан хувцастай хүн ямар сэлэм ашигладаг юм.

И: 1 метр урттай, тоорын модоор хийсэн, маш түрэмгий, хүчтэй таталцлын хүчтэй. Тулааны үеэр бидний бүх сэлмийг өөртөө татан, нугалсан. Байна уу? Юу? Цагаан хувцастай сэлэмчин дахин гарч ирсэн?

Эр5: Ахмадаа бидний сэлэм муруйчихсан. Бид сэлэмгүйгээр тулалдаж чадахгүй.

Рон: Жуо, биднийг явуулж болохгүй юм уу? Та сэлмээ засуултал энд байж бай.

И: Гэхдээ... та нар дөнгөж ахлах ангийн сурагчид.

Чао: Чөтгөрүүдтэй тулалдахад бид нар байсан гэдгийг битгий мартаарай.

Эм: Сул дорой. Миний дайралтыг тэсэж чадах сэлэм алга уу?

Эр6: Түүнийг бариад ав.

Эр7: Залуу авхай, энэ сэлэмчний зан авир их сонин юм. Манай хүмүүс түүнтэй тулалдах гэж оролдсон ч, тэдний зэвсгүүд нь л гэмтсэн. Энэ байдлаараа, бидний зэвсгийн нөөц дуусах нь.

Эр8: Мэдээ. Залуу авхай  7 оддын салаа ирж байна.

Ёшико: Эндээс явцгаая.

Эм: Бодсоны дагуу, чи ч бас миний хайж байсан сэлэмчин биш байна.

Чао: Сайхан хөдлөлөө, Шиаоюү.

Эм: Хөөх нугардаггүй сэлэм гараад ирлээ.

И: 60-р бүсийн бяцхан хөгжүүлэгч нар ирээдүйтэй шүү. Гэхдээ тэдний чадвар түүнийг тогтоож чадахгүй. Багшаа та яах юм бэ?

Лин: Жинкө тоглоом хийхээ боль. Тулалдах цаг боллоо.

Жинкө: Үгүй ээ.

Сэлэм эгч: Сэрэх үе шатанд байгаа сэлэм нь ихэвчлэн зөрүүд болдог. Тэднийг хүчлэх нь бүр муутгаж болно. Найз аа, яагаад надад наалдаад байгаа юм бэ?

Жинкө: Эгч та надад таалагдаж байгаа учраас.

Сэлэм эгч: Намайг ямар сэлэмний сүнсэнд дуртайг мэдэх үү?

Жинкө: Та ямар сэлэмний сүнсэнд дуртай юм?

Сэлэм эгч: Би бусдыг хамгаалж чаддаг хүчирхэг сэлмэнд дуртай.

Жинкө: Би маш хүчтэй шүү эгч ээ.

Рон: Ван, болгоомжтой.

Эм: Өөр хүн байна уу?

Жинкө: Эгчийгээ гэмтээлгэхгүй шүү.

Лин: Хүлээ. Тэр чинь...

Жиао: За, за, Линлин. Ойлголоо. За, чи яллаа. Жижигхэн модон сэлэм л биз дээ. Би чамд аваад өгье.

Эр2: Найзаа та бодлоо өөрчлөө юу. Танд зориулж энэ сэлмийг хадгалж байлаа.

Жиао: Тэнэгт. Би наад сэлмийг чинь авахгүй. Энэ тоорын модны сэлэм хэд юм?

Эр2: 998

Жиао: Галзуураа юу? Энэ жижигхэн юм чинь 9.8 мөнгөний л үнэтэй.

Эр2: Эрхэм ээ. Энэ бол жинхэнэ Фибеженнангаар хийгдсэн.

Лин: Ах аа, энэ сэлэмний хуй хаана байна?

Жиао: Сэлэм болон хуйн хос болдог. Чи хуйг нь алдсан юм чинь, ийм сэлмийг ингэж өндөр үнээр зарж байх гэж. Харьцгаая, Линлин. Ийм шударга бус зүйлийг тэвчиж чадахгүй нь.

Эм: Эцэст нь, би чамайг оллоо.

Жинкө: Эгч ээ.

Эм: Чи бол миний сэлэм.

Эр хөтлөгч: 9-р сарын 29-ний орой, Жуо И болон 7 оддын салаа Сонхайн гудамжаар явж хүмүүстэй хүчээр халз тулалдаж байсан гэх цагаан хувцастай сэлэмчинг баривчилсан байна. Бясалгалын хэлтсийн хэлж байгаагаар, хэрэгтэн агуу шоронд хоригдсон.

И: Баярлалаа, багш аа, бас нэг хачирхалтай хэргийг шийдэж өглөө.

Лин: Чи юмсыг цэвэрлэсэн үү?

И: Санаа бүү зов хангалттай зүйлүүдийг хийж дуусгасан. Таныг холбогдсон гэж хэн ч мэдэхгүй. Хуйгаа олсон юм чинь, таны сэлэмний таталцлын хүч байхгүй болсон байх ёстой.

Лин: Тийм ээ. Сэлэм хэр хурц байсан ч, түүнийг хамгаалах хуй хэрэгтэй.

И: Өө тийм багш аа. таны хуй хаана байна?

Лин: Түүнд хичээл заалгуулж байгаа.

И: Хичээл?

Эм: Миний буруу байжээ эгчээ, намайг тавьж явуулаач.

Сэлэм эгч: Үгүй ээ. Чи ийм болгосон юм чинь өөрөө зас. Бүх сэлмээ засна шүү.

Эм: Би видео тоглоом тогломоор байна.

 

Back to episodes Go home