Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө ойлгохгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
Эр: Залуу авхай. Таны гаргасан араатны анчин Го 10 сая гаруй удаа татагдсан байна.
Эр2: Сурталчилгааг Сонхай даяар явуулж байгаа. Одоо та 60-р бүсийн хамгийн шилдэг охин болсон. Үгүй ээ, бүхэл Сонхайн.
Эр: Хараач, залуу авхай. 60-р бүсийн хөгжүүлэгчид тантай мэндэлж байна.
Ёшико: Сун Рон, миний эсрэг тэмцэж чадах зүйл чамд байгаа эсэхийг харцгаая. 60-р бүсийн хөгжүүлэгч найзууд аа, танай шилдэг охин буцаад ирлээ.
Эм сурагч: Зөөлхөн юм бэ.
Эм2 сурагч: Хөөрхөн юм.
Шиаоюү: Би түүнийг гараараа барьж болох уу?
Рон: Энэ хөөрхөн сүнсний тэжээвэр амьтныг хаанаас олсон юм бэ?
Эр: Залуу авхай, Хараач.
Ёшико: Яаж ганц эвэрт болон нохой надаас илүү хайрлагддаг билээ?
Хао: Бид өчигдөр уулан дээр Силвиг бараг үхэж байхад нь олон. Миний ур чадварын ачаар, би түүний амийг аварсан. Би бол одоо түүний хамгийн хайртай хүн. Силви. Силви.
Ёшико: Хүлээ. Энэ сүнсний араатан өөрийн хамгийн чухал гэсэн хүнээ хараад байгаа бололтой.
Бичиг: Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 3-р улирал.
Бичиг: 4-р анги Силвигийн үймээн
Бах: Тэнэг хүмүүс. Та нар энэ араатныг хэр их үнэ цэнтэйг мэдэхгүй байна. Ганц эвэртийн цус жинхэнэ үнэт эрдэнэ. Би үүнээс амсах юм бол... Хэн намайг зогсоож зүрхэлнэ бэ? Нөгөө, та нарыг бүгд анги руугаа яваад энэ үнэ цэнтэй араатныг үлдээснийг чинь харсан юм. Тэгээд муу хүн ирээд авч магадгүй гээд, хамгаалахаар ирсэн юм даа. Түүнийг хамгаалах гэж.
Лин: Хамгаалах аа?
Бах: Тийм ээ. Чи надад итгэхгүй байна уу? Намайг арай идэх гээд байсан гэж бодоо юу? Би чиний нүдэнд тийм заваан нохой юм уу? Уучлаарай. Чи үнэнээсээ хэлж байна уу? Миний эсрэг шид ашиглаад л. Бидний дунд ганц ч итгэх итгэл байхгүй гэж үү? За ойлголоо би тэгдэггүй байжээ. Намайг буулга. Би өөрийн гэсэн хөлтэй.
Ёшико: Чи эцэст нь ганцаараа боллоо. Тэнэг хөгжүүлэгчид. Та нар энэ араатныг хэр үнэ цэнэтэйг мэдэхгүй байна. Ганц эвэртийн цус бол жинхэнэ үнэт эрдэнэ. Жоохон уух юм бол би үхэшгүй мөнх болно.
Зүкан: Кампус дээр сүнсний араатан авчрах сургуулийн дүрэмд харш шүү.
Хао: Ван багш аа. би тайлбарлая.
Зүкан: Дахиж битгий тэгээрэй.
Эр: Залуу авхай, энэ араатан хүнгүй үедээ шидийн форматаар хамгаалагдсан, бас түүнийг ганцааранг нь байхад бид юу ч хийж чадахгүй байна. Бид яах ёстой бэ?
Ёшико: Ойлголоо. Энэ араатныг тойрсон формат руу орж чадахгүй юм бол, формат түүнийг багтааж чадахааргүй том болгоё.
Эр: Залуу авхай, бид яаж тэгэх билээ?
Ёшико: Чамд нөгөө улаан үр тариа чинь байгаа юу?
Зүкан: Араатны хөгжүүлэгчид нь эр дээр үеэс бясалгалын чухал салбар байсан. Хөгжүүлэгчид хулуун шидийг ашиглаж сүнсний араатнуудыг ялж тэднийг сурган авдаг байсан.
Чао: Газар хөдлөлт.
Зүкан: Сандрах хэрэггүй манайхан. Миний зааврыг дагаад зөв нүүлгэн шилж.
Хао: Силви. Силвиг өөрчлөгдөнө гэж чамд хэлээ биз дээ?
Рон: Хөөе, тэр асуудал нь биш ээ.
Чао: Силвид яг юу болчхов? Яагаад гэнэт ийм том болчхов оо?
Шиаоюү: Домогт зарим үнэ цэнэтэй эртний араатнууд маш их хоол идэх юм бол өөхөндөө асар их сүнсний энергийг хуримтлуулдаг гэсэн. Гэхдээ их хоол идэж ингэж том болдог араатан харж байгаагүй юм байна.
Зүкан: За хангалттай. Үймээн гаргахаа боль. Анги руугаа буцацгаа.
Эр2 сурагч: Ван багш аа, ийм том сүнсний араатныг ганцаар нь орхиж болохгүй.
Хао: Силви бол сайхан сэтгэлтэй тэжээвэр амьтан. Тэр ямар ч асуудал гаргахгүй ээ.
Эр2 сурагч: Гэхдээ бид бүгдээрээ харсан. Тэр маш их модны холтсыг идсэн.
Зүкан: Санаа бүү зов. Ганц эвэртүүд өвсөн тэжээлтэн бөгөөд нөхөрсөг амьтад.
Эм3 сурагч: Миний сүнсний сэлэм. Тэр идчихлээ.
Зүкан: Үнэндээ, ганц эвэрт чинь бүх зүйлийг иддэг.
Бах: Миний гэр сүйдчихлээ.
Хао: Би засаад өгнө өө.
Зүкан: Хүүхдүүдээ, намайг сонс. Силви бол хүний ертөнцөд устаж үгүй болсон эртний сүнсний араатан. Өнөөдөр тэр ямар ч асуудал гаргасан бай, бид түүнийг уучлах ёстой.
Хао: Би бол Силвигийн эзэн. Түүний гаргасан асуудалд би уучлалт гуйя. Би бүх хохирлыг нь барагдуулах болно.
Зүкан: Амралт байтал та нар сургууль дээр байсан хэвээрээ байна. Талархаж байна шүү. Бас Силви хүүхэд хэвээрээ.
Хао: Силви, өлсөөд байгааг чинь мэдэж байна, гэхдээ чи жин хаях хэрэгтэй.
Шиаоюү: Чи хэтэрхий их идээд байна. Өөрийн цуглуулсан сүнсний энергиэ гадагшлуулж, буцаан хэвийн болох хэрэгтэй.
Чао: Чи хэтэрхий том болчихсон учраас бид гэр рүүгээ аваад явж чадахгүй. Чи өнөөдөр зааланд өнжих нь дээ.
Рон: Санаа бүү зов. Маргааш өглөө эрт ирнэ дээ.
Хао: Би ойлгохгүй нь. Силви яагаад гэнэт ийм болчхов?
Шиаоюү: Бид эртний сүнсний араатнуудын талаар бага мэдлэгтэй шүү дээ. Эрт дээр үед араатнууд маш том биетэй байсан гэдэг.
Лин: Силви хотод биш, байгаль эхэд харьяалагдах ёстой.
Зүкан: Гараад ир. Би хаалгыг цоожиллоо.
Ёшико: Эзэндээ хаягдах муухай байгаа биз?
Эр: Залуу авхай, энэ бууж өгсөн байна.
Ёшико: Тэдгээр хөгжүүлэгч нар чиний жинхэнэ үнэ цэнийн талаар ерөөсөө мэдэхгүй. Хүрээд ир, Кюүмияа гэр бүл л чиний жинхэнэ хүчийг ашиглаж чадна. Хэрэв чи 3-р түвшиндээ орж чадах юм бол, бид хамтдаа Хуашиүг эзэлж чадна. Муу новш. Чи миний хувьслын чулууг идчихлээ. Гаргаад ир. Хэр их үнэтэйг нь мэдэх үү?
Хао: Силви орой даарах болов уу?
Эр: Залуу авхай, бид хамтарч энэ араатныг дарж авах уу?
Ёшико: Тэнэгүүд. Эндээс гарцгаая.
Эр хөтлөгч: Шуурхай мэдээ. Сонхай аварга мангасын дайралтад өртөж байна. А ангиллын гамшиг. 7 одны салаа үүнийг буулгаж авах гээд илгээгдсэн.
И: 7 одны салаа, сумаа бэлд. Галлаад.
Хао: Түүнийг алж болохгүй.
И: Бяцхан хөгжүүлэгч найз минь, энд аюултай шүү. Эндээс холд.
Хао: Тэр бол миний сүнсний араатан. Тэр ямар ч муу зүйлийг хүсээгүй. Ийм том биетэй ч гэсэн, сайхан сэтгэлтэй шүү дээ. Тэр...
И: Тараад.
Бах: Ингэж хол явна гэж бодсонгүй. Чи одоо яах юм? Намайг цохисон шигээ түүнийг өшиглөх үү?
Лин: Үгүй ээ. Түүнийг өвтгөчихнө.
Бах: Бид адил сүнсний амьтан байтал ингэж өөрөөр харьцаж байдаг.
Лин: Нобах аа, чамд найдлаа шүү. Чи суллах нь уу?
Эр хөтлөгч: Өө үгүй ээ. Өөр нэг том мангас Сонхайд гарч ирлээ. Бас, энэ нь 10 жилийн өмнө гарч ирсэн аварга бахтай адил.
И: Багш аа, багш байна. Бид одоо заавал ялна.
Бах: Муу дэггүй хүүхэд. Миний лацыг үнэхээр суллачихлаа шүү. Чөтгөрийн хааны хүч үнэхээр таалагдаж байна.
Лин: Болгоомжтой.
Бах: Аргагүй л эртний сүнсний араатан. Цохилт нь өвтгөж байна. Би өөрийнхөө аварга араатны их бууг бэлдлээ.
Лин: Хүлээж бай. Миний зааврыг хүлээ.
Бах: Юу хүлээгээд байгаа юм бэ? Өөрийнх нь аянгын хүч бэлэн болчих юм бол, бид бүгдээрээ үгүй болно.
И: Юу болоод байна? Багш яагаад юу ч хийхгүй байна?
Лин: Нобах аа амаа нээж бай.
И: Ойлголоо. Энэ аргаар сүнсний араатан гэмтэхгүй, түүний сүнсний хүч нь сорогдоно.
И: Багш аа, энэ аварга араатныг зогсоохын тулд бидэнд тусалсанд баярлалаа.
Бах: Өнөөдөр болсон зүйлээс болж, ганц эвэрт бүхэл дэлхийд мэдэгдэх болно. Цуст тулаан зайлшгүй гарна.
И: Энэ араатан аюултай. 7 одны салаад үүнийг даатгаж болох уу?
Лин: Үгүй ээ, Силви манай дэлхийд байх учиргүй.
И: Багш аа, та түүнийг хаашаа авж явж байгаа юм?
Лин: Гэр рүү нь.
Back to episodes Go home