Рон: Кюүмияа, чи яагаад ялагдсанаа ерөөсөө мэдэхгүй байна.
Ёшико: Юу?
Рон: Яагаад гэвэл чи л зөвхөн энэ анимэйшныг үзэхгүй байгаа.
Чао: Гуо Хао, Танай гэрийн ард талын уул ийм арвин ургацтай байдаг гэж мэдсэнгүй.
Хао: Мэдээж шүү дээ. Би чамд хэлээ биз дээ чиний дэлгүүрээс авчирсан бүх үхэшгүй мөнхийн ургамал чинь энд байдаг газарт ургадаг гэж. Дээд түвшний ургамлуудыг олохын тулд, чи уул руу явах ёстой.
Бах: Модны дор цус тогтоогч ургамал ургадаг.
Чао: Нобахыг авчрах нь зөв шийдвэр байж.
Хао: Үүнийг хар. Энд маш олон үхэшгүй мөнхийн ургамал байдаг. Бусад сүнсний араатнууд тэднийг идэх гээд ирэх байх.
Чао: Ямар том юм бэ. Энэ араатныг ийм том гэж бодсонгүй. Ойлгохгүй нь. Нобах чи ургамлыг үнэрлэсэн юм бол, өтгөнийг нь ядаж үнэрлээч дээ. Яагаад надад анхааруулаагүй юм бэ?
Лин: Нобах аа.
Бах: Юу вэ?
Лин: Болгоомжтой.
Чао: Зугтаарай. Гуо Хао, энэ ууланд ийм хэрцгий араатан байдаг гэж хэлэхгүй яасан юм бэ?
Хао: Шинэхэн суулгасан модноос болж энд ирсэн байх.
Бах: Хэн энэ зангыг тавьсан юм бэ? Би...
Чао: Дахиад нэг ирж байна.
Хао: Энэ чинь галт уулын бүсэд тэнүүчилдэг Рангуротора. Яагаад энд байдаг билээ? Доошлоорой, галаар үлээх нь. Бид ялсан уу?
Чао: Хүлээж бай.
Чао; Хао: Тан мэлхий.
Бичиг: 3-р анги Энэ нь чи байх болно доо, Силви.
Ёшико: Эрт дээр үед, зөвхөн өндөр түвшний хөгжүүлэгчид л сүнсний араатныг авч үлдэх онцгой эрхтэй байсан. Гэхдээ одоо бол юмс өөрчлөгдсөн. Хэн ч бас чи ч араатны эзэн болж чадна.
Жинзэ: Энэ бол одоо үеийн хамгийн халуун сэдэв болох, Араатны ангууч Го. Энэ апп ойр байх сүнсний араатныг олоход тусална. Нэгийг олж ухаан алдуулаад энэ хулуундаа хийх юм бол ялсанд тооцно. Түүний дараа араатан чиний тэжээвэр амьтан болно. Хөгжилтэй биш байна уу?
Хао: Нэг л танил сонсогдоод байх чинь.
Жинзэ: Яаж байна? Надтай цуг сүнсний араатнуудыг барих уу? Надаас гуйх юм бол, би та нарт дотоод шалгалтын кодыг өгч чадна шүү. чи 10 азын сугалаанд оролцох эрхтэй болно.
Хао: Дуугүй бай. Сүнсний араатнууд бидний найз болохоос чиний тоглоом биш.
Жинзэ: Тэнэгүүд. Явцгаая.
Хао: Бид ижил замаар явахгүй.
Бах: Тэгж хэлэхээсээ өмнө, намайг энэ модноос буулга. Хөөе, би чамтай яриад байна.
Чао: Гуо Хао, чи яагаад тэгж их уурласан юм бэ? Чи ч бас араатны анчныг тоглодог биз дээ? Тан шувуу утасны хувилбарыг нь тоглож байгаад яагаад тэгж уурласан юм?
Хао: Би үүнийг тоглоомын хувиар л тоглодог. Чи манай гэр бүлийг сүнсний тэжээвэр амьтны дэлгүүр ажиллуулдгийг мэднэ биз дээ. Үйлчлүүлэгчдийн зарим нь сүнсний араатныг дур зоргоороо барьж авдаг. Тэдний сонирхол буурах үед гудамжинд хаячихдаг. Би зөндөөг харсан.
Чао: Юу болоод байна? Яагаад ийм их занга ойр хавьд байдаг билээ?
Хао: Арай Тан шувуу үүний ард байгаа юу?
Чао: Яаж мэдэж байгаа юм бэ?
Хао: Тэр сүнсний араатнуудыг барихыг тулд энэ зангыг тавьсан. Араатан хүчтэй бол, тэднийг ялж өөрийн болгоно. Хэрэв үүн шиг сул дорой хүчгүй араатан байх юм бол үх гээд орхино.
Чао: Новш чинь. Ийм муухай арга ашиглаад.
Бах: Нэг л зүйл хачин байна даа. Тэнд. Энэ чинь ганц эвэрт.
Чао; Хао: Ганц эвэрт?
Хао: Тэр хүнд гэмтсэн байна.
Чао: Тэр давж гарч чадах болов уу?
Бах: Маш их цус алдсан байна. Тэр давж гарч чадахгүй байх. Түүнийг шинэхэн байгаа дээр нь хэдүүлээ идэх үү? Тоглосон юм даа.
Хао: Аав, ээж ээ. Новш. Тэд гэртэй алга.
Чао: Муу шүү. Тэд нар буцаж ирэхээс өмнө үхэж магадгүй.
Хао: Тэднийг март даа. Бид түүнийг аврах гээд үзэх хэрэгтэй. Ирээд түүнийг барихад тусал.
Чао: Юу болсон бэ? Тэр цус алдсаар байна.
Хао: Ван Лин, сая бидний цуглуулсан цус тогтоох ургамлыг өг дөө. Би цус тогтоох эм хийх болно. Эм бэлэн болох үед тэр аврагдана.
Чао: Болж дээ, хэр удах юм бэ?
Хао: 2 цаг.
Чао: 2 цаг аа? Наадах чинь дуусах үед, ганц эвэрт аль хэдийнээ үхчихсэн байна. Би нэг нэвтрүүлэг үзсэн. Шарханд түрхсэн ургамал цус алдалтыг зогсоож чаддаг гээн.
Хао: Чэн Чао боль. Чэн Чао. Хүлээж бай, Чэн Чао. Би чиний төлөө амьсгааг чинь барих болно. Хичээл дээр сурсан зүйлийг мартаа юу? Зэрлэг цус тогтоогч ургамлууд нь хортой. Тэднийг амандаа хазаж болохгүй.
Лин: Тэр одоо зүгээр ээ.
Чао: Шарх нь эдгээд эхэллээ.
Хао: Ингээд болно. Эмийн ургамал дэвтээсэн усанд жоохон хэвтчих юм бол, тэр эдгэрнэ.
Шабэй: Тэднийг олчихлоо.
Жинзэ: Үхлийн өрсөлдөгчид үргэлж бие биенээ татах юм.
Чао: Тэр үед нэлээн замбараагүй байсан болохоор сайн харж чадаагүй. Түүний үс үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Хао: Мөнгө шиг цагаан юм. Силви гэж дуудъя.
Чао: Хурдан эдгэж байна шүү, тийм муу байдлаас.
Хао: Ван, Силви яагаад чамд ингэж их наалдаад байна бэ?
Жинзэ: Тийм шүү. Энэ бол дээр үеийн сүнсний араатан. Түүний цус хурдан эдгээх ид шидийн нөлөөтэй.
Хао: Тан, чи манай дэлгүүрт юу хийж байгаа юм? Муурын хог худалдаж авах гэж ирээгүй бол, чамайг эндээс гарахыг хүсэж байна.
Шабэй: Сүнсний араатан хуулийн 106-р зүйлд заасны дагуу, нэг зэрлэг араатныг нэгээс олон хүн агнаж байх үед, бие махбодын анх гэмтээж чадсан хүн тэр араатны эзэмших эрхийг авдаг.
Жинзэ: Түүний хөлөнд байгаа сэлэмний шарх үүний баталгаа. Түүнийг надад өг.
Чао: Чи байх нь ээ. Гуо Хао яасан бэ?
Хао: Чи сүнсний араатныг дурдсан, үүнийг араатны хөгжүүлэгчдийн аргаар шийдье. Би чамайг сүнсний араатны халз тулаанд дуудаж байна.
Жинзэ: Харамсахгүй гэж найдъя даа.
Эр өгүүлэгч: Сүнсний араатны халз тулаан, хэллэгээс харахад, хоёр талаас гарах сүнсний араатны тулаан. Хуашиүгийн урт удаан түүхэнд араатны өмчлөлийн талаар олон маргаан гарсан. Тиймээс эрт дээр үед хөгжүүлэгчид сүнсний араатны тухай хуулийг гаргаж ирсэн ба сүнсний араатны халз тулаанаар үүнийг шийдэх болсон. Энэ зүйл одоо хүртэл үргэлжилсээр байгаа.
Жинзэ: Би ялах юм бол, наад жижигхэн араатан чинь минийх болно.
Хао: Би ялах юм бол, чи манай гэр бүлийн ууланд дахиж хөл тавихгүй.
Жинзэ: За ойлголоо.
Чао: Гуо Хао, дэлгүүрт чинь түүнийг ялах араатан байгаа юм уу?
Хао: Урагшаа, Нобах аа.
Бах: Үгүй ээ би орохгүй. Чиний асуудал юм чинь өөрөө шийд.
Хао: Гуйж байна. Бид чинь хамтрагчид.
Чао: Нобах аа, чи Силвиг Тан Жинзэгийн муу гарт орохыг харах тийм муу сэтгэлтэй гэж үү?
Бах: Чи намайг найзаа гэж боддог юм уу, эсвэл нохойгоо гэж үү?
Жинзэ: Танай араатан чинь тулалдахад хэтэрхий ичсэн бололтой. Чи одоо ялагдлаа хүлээсэн чинь дээр шүү.
Лин: Нобах аа.
Бах: Юу?
Лин: Сайхан харьцаарай.
Бах: За. Надаас гуйснаас чинь л боллоо шүү.
Чао: Юу хийгээд байгаа юм, Силви?
Хао: Буцаад ир. Чи алуулна.
Бах: Тэр ч зоригтой юм аа.
Хао: Болж байна. Бид чиний шийдвэрийг хүндэлнэ.
Жинзэ: Тэр өөрөө хүрээд ирж байна. Чи л эхэлсэн шүү. Рангуратора, түүнийг бяцал.
Хао: Силви, зуун мянган фаттаа ашигла.
Чао: Хүлээ. Бид Силвигийн чадваруудыг мэдэхгүй шүү дээ.
Хао: Силви одоо боломж нь. Уналтыг ашигла.
Жинзэ: Чам шиг хорхой шиг зүйл миний Рангуроторатой үзэлцэнэ гэнэ ээ. Энэ уйтгартай тоглоомоо зогсоо. Рангуротора, улаан бадамлянхуан жинхэнэ галаа ашигла.
Хао: Бултаарай, Силви.
Чао: Азаар Силви хурдан байж бүгдээс нь бултаж чадлаа.
Хао: Тэгж бодохгүй байна.
Жинзэ: Сүүлийн дайралт. Рангуротора. диваажинг тэслэх галыг ашигла.
Хао: Өө үгүй ээ.
Чао: Силви зугтаарай.
Лин: Силви, хичээгээрэй.
Жинзэ: Юу?
Чао: Юу болоод байна?
Хао: Силви... өөрчлөгдөж байна...
Жинзэ: Түүнийг энгийн нэг араатан биш гэж мэдсэн юм аа. Гэхдээ үр дүн ижилхэн л байх болно. Рангуротора, галлаад. Үгүй ээ ийм байх боломжгүй.
Лин: Силви түүнийг буулгаж ав.
Жинзэ: Би буцаад ирэх болно доо. Новш. Эелдэг байгаарай, бяцхан туулай. Миний сэлмийг буцаагаад өг. За... Би... Би ийм олон хавх тавих гээгүй юм аа. Бид найзууд биз дээ? Үгүй ээ!
Back to episodes Go home