Under Fire

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 31
Нэр: Under Fire                                                            Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Аббот – Эрэгтэй. 25-30 настай. Гол дүр.

Гриф – Эрэгтэй. 31 настай. Шар үстэй.

Валентино – Эрэгтэй. 45-50 настай.

Васкез – Эмэгтэй. 25-30 настай.

ГРИФ: Хөөе, хөөе, тайван.

АББОТ: Хараал идсэн буугаа буулга.

ГРИФ: Юу гэнэ ээ? Ямар новш нь вэ?

ГРИФ: Хөөрхий бяцхан тахианууд. Ер нь тахианы тулаан ямар учиртай юм бэ? Хүмүүс өөрсдийнхөө элдэв тэмцээнээс залхаад одоо амьтдыг зодолдуулдаг болоо юу?

АББОТ: Үгүй, энэ чинь соёлын ялгаа. Чиний ойлгож чадахгүй зүйл.

ГРИФ: Соёл оо? Тэгвэл нохой зодоон ч бас соёл байсан. Ямар нэг хөл бөмбөгийн од тахианы тулаан үзэж байгаад баригдвал амьтны эрх хамгаалагчид шуураад л ороод ирнэ.

АББОТ: Тэгвэл чи коллежид байхдаа өвдгөө гэмтээсэн нь сайн юм болж.

ГРИФ: Үргэлжлүүлж чадах л байсан.

АББОТ: Гэхдээ тэгээгүй. Чи арчаагүй новш шиг аашилж, энд хоцорсон. Тийм болохоор амаа татаад такогоо ид. Валентино хоол үлдээдэг хүнд дургүй.

ГРИФ: Хэрэггүй, баярлалаа. Миний ходоод гэдэс ийм юманд бэлэн биш байна.

ЭР - 1: Хоолоо дуустал нь идээрэй, залуу. Тэр бэлэн болсон.

АББОТ: Ажилдаа оръё доо. Босс энд байна.

ВАЛЕНТИНО: Аббот. Миний энд авчрахаас дургүйцдэггүй ганц Америк.

ГРИФ: Сайн уу, Валентино?

ВАЛЕНТИНО: Замбараагүй байгаад уучлаарай. Охиныхоо төрсөн өдөрт зориулаад амтлагч туршиж байна. Өчигдөрхөн л уйланхай бяцхан охин байсан санагдах юм. Харин одоо бүсгүй хүн болж байна.

АББОТ: Тийм ээ, хурдан том болж байгаа биз?

ВАЛЕНТИНО: Чи ийм юм мэдэхэд арай л залуу санагдах юм, Аббот. Чи хүүхэдтэй юу?

АББОТ: Байсан бол үнэхээр танд хэлнэ гэж бодоо юу?

ВАЛЕНТИНО: Тэр ийм болохоор л таалагддаг юм. Толгойгоо ажиллуулж мэддэг залуу. Барааг чинь үзье.

АББОТ: 50 ширхэг чанартай Америк гар буу. Таны захиалсны дагуу мөшгөх боломжгүй.

ВАЛЕНТИНО: Цэвэрхэн юм аа. Аятайхан эд байна. Сериал дугаарын мэдээллийг нь авъя.

ГРИФ: Бүгд байж болох хамгийн шинээрээ байгаа.

ВАЛЕНТИНО: Залуус маань тэр гацдаг Хятад хогоо сольж их баярлах нь дээ.

АББОТ: Тийм ээ, нутгийн цагдаа нар ч бас сонсоод баярлах байх. Харин одоо... төлбөр чинь хаана байна?

ЭР - 1: За. Ингээд болсон уу, Америк аа?

ГРИФ: Үгүй. Би тэгж бодохгүй байна.

АББОТ: Бэлэн мөнгө юм уу? Валентино, бид кокейн гэсэн. Кокейноор төлнө гэж тохирсон.

ВАЛЕНТИНО: Наад мөнгөөрөө кокейн аваач дээ.

АББОТ: Юугаар? Хараал идсэн алтан зоосоор уу? Би тэдэнд хар тамхи өгнө гэж амласан. Мексикийн хамгийн чанартайг нь.

ВАЛЕНТИНО: Би баригдмааргүй байна.

АББОТ: Бид хоёр чамайг барьж өгөхгүй шүү дээ.

ВАЛЕНТИНО: Чамайг тэгнэ гэж хэлээгүй. Гэхдээ манайхны дунд харх орсон байна. Түүнийг олох хүртэл зөвхөн бэлэн мөнгөөр.

АББОТ: Вал, Вал, сонсооч. Та одоо намайг маш хүнд байдалд оруулж байна.

ВАЛЕНТИНО: Энэ бизнес тэр чигтээ л хүнд шүү дээ. Эртхэн ухаарсан чинь дээр. Маргааш хэн нэгний хоол болохоосоо өмнө.

ГРИФ: Босс ч баяртай байхгүй дээ. Кокейн... яах вэ, байж болно. Гэхдээ цүнх дүүрэн мөнгө бол жинхэнэ муу ёр.

АББОТ: Тийм ээ, бид учрыг нь олно.

ГРИФ: Учрыг нь олох оо? Тэр хөгшин төгцгийг хараад ганц үг ч сөрж чадахгүй байсан шигээ юу?

АББОТ: Сонс, бид Валентиногийн ая талыг харж байх хэрэгтэй.

ГРИФ: Ая тал аа? Тэр галзуу амьтанд тийм юм байх ч үгүй.

АББОТ: Таконд дургүй гээ биз дээ?

ГРИФ: Би бухимдахаараа иддэг юм. За юу? Юу бухимдуулж байна гээч? Машины ард байгаа цүнх дүүрэн бэлэн мөнгө.

АББОТ: Ядаж амаа хаагаад зажлаач дээ.

ГРИФ: Санаа зовж байгаа юм чинь энэ үү?

ЭР - 1: Ямар зорилгоор явж байна?

АББОТ: Ажлын томилолт.

ЭР - 1: Та нар шиг залуус Мексикт ямар ажил хийдэг юм?

АББОТ: Зөвлөх үйлчилгээ.

ГРИФ: "Зөвлөх үйлчилгээ?"

АББОТ: Тэр нь зөв санагдсан юм.

ЭР - 1: 13 аа, наашаа хүрээд ирээч.

ВАСКЕЗ: Одоо очлоо.

ГРИФ: Энэ жинхэнэ муу ёр.

АББОТ: Тайвшир. Бүх юм зүгээр.

ВАСКЕЗ: Өглөөний мэнд.

АББОТ: Сайн уу?

ВАСКЕЗ: Та хоёрыг зөвлөгөө өгдөг гэж сонслоо.

АББОТ: Тийм, хатагтай.

ВАСКЕЗ: Сонирхолтой л юм. Машинд чинь зарлах ёстой юм бий юу? Зөвлөгөө өгөөд авсан дурсгалын зүйл ч юм уу.

АББОТ: Үгүй, хатагтай.

ВАСКЕЗ: Харин чамд?

ГРИФ: Харин л дээ, хонгор минь. Чи надад бүтэн биеийн нэгжлэг хийх үү? Хөөе, арай чанга гавлачихжээ. Надад тухгүй байна. Бас намайг утсаар яриулаагүй. Би тоглосон юм даа. Хүмүүс тоглоом ойлгохоо больжээ. Намайг эндээс гарга л даа. Намайг гаргах хүртэл амар заяа үзүүлэхгүй дээ.

ВАСКЕЗ: Найз чинь овоо чанга дуутай юм аа. Хананы цаанаас сонсогдож байна.

АББОТ: Тийм ээ, Гриф дуугүй байх эрхээ хэзээ ч ашиглаж үзээгүй хүн.

ВАСКЕЗ: Амнаасаа болж үхэх юм байна даа. Чи ч бас чирэгдэж магадгүй, Алекс.

АББОТ: Маяа. Би сул амтай хамтрагчаас хамаагүй дор нөхцөл байдлыг даваад гарч байсан шүү дээ.

ВАСКЕЗ: Тийм үү? Чи болгоомжтой байхгүй бол Грифт тэр сул ам нь ч үлдэхгүй. Машиндаа цүнхтэй мөнгө авч явна гэдэг болгоомжгүй үйлдэл.

АББОТ: Би ч бас хүсээгүй.

ВАСКЕЗ: Кокейн яасан юм, Алекс? 10 кг-ыг авах ёстой байсан. Барааг нь харж байж л баривчилгаа хийнэ. Чи мэдэж байгаа.

АББОТ: Валентино шүү дээ. Тэр анзаарчихсан. Урьдынхаасаа илүү сэжигч болчихсон. Ганц ч уут кокейн гаргахгүй байгаа. Муу новш.

ВАСКЕЗ: Тэгвэл энэ дохио байж магадгүй.

АББОТ: Үгүй. Тэгнэ гэж байхгүй шүү. Намайг битгий гарга. Би энийг чадна. Зүгээр л... хугацаа хэрэгтэй байна.

ВАСКЕЗ: Валентино чамайг хэнд ажилладгийг мэдэх хүртэл хэр удаан тэсэж чадна гэж бодоо вэ? Эсвэл Гриф. Тэр мөрдөгчтэй яваагаа мэдэх хүртэл хэр удах бол?

АББОТ: Мэдэхгүй.

ВАСКЕЗ: Болгоомжтой л байгаарай даа. За, одоо явж болно. Зөвлөгөө өгөхгүй байсан чинь дээр шүү.

ГРИФ: Тэднийг хараал идэг. Намайг утсаар ч яриулаагүй.

АББОТ: Тийм.

ГРИФ: Би зарга мэдүүлнэ. Ядаж л мөнгөө авч үлдлээ.

АББОТ: Үгүй, боссод хүссэн юмыг нь өгөхгүй бол бэлэн мөнгө байсан ч гэсэн, бид хоёрын хурууг тасалж хаяна.

ГРИФ: Тэр кокейн хүсэж байгаа, харин бидэнд алга.

АББОТ: Их сайн анзаарсан байна шүү, Гриф. Мэдээж бидэнд хараал идсэн кокейн байхгүй. Тийм болохоор хоёулаа борлуулагч олох хэрэгтэй.

ВАСКЕЗ: Чи Валентиногийн дэргэдээс холдох хэрэгтэй байна.

АББОТ: Тийм үү?

ВАСКЕЗ: Тэгэхгүй бол энэ...

АББОТ: За.

ВАСКЕЗ: сахал чинь...

АББОТ: Таалагдахгүй байна уу?

ВАСКЕЗ: Хамаг хацар ураад хаячихлаа.

АББОТ: Чи өдөр болгон сахлаа авах завтай хар тамхины наймаачинтай уулзахгүй л бол өөр арга алга даа.

ВАСКЕЗ: Чи анхных нь байж болно.

АББОТ: Валентинод анхдагчид таалагдахгүй байх.

ВАСКЕЗ: Чамд гарах боломж байгаа.

АББОТ: Ийм юм ярина гэж бодоогүй юм сан.

ВАСКЕЗ: Бид чамайг энэ даалгавраас гаргаж чадна. Чамайг... энэ бүхнээс холдуулж болно.

АББОТ: Бууж өгнө гэж үү?

ВАСКЕЗ: Алив ээ. Энэ ажил мухар зам л гэсэн үг. Хар тамхины дайн нэг хэсэгтээ л дуусахгүй.

АББОТ: Тийм ээ, тоглоом биш.

ВАСКЕЗ: Бид архиар гал унтраах гэж хичээж байна. Чи энэ бүхнээс залхахгүй байна уу? Чамд олон хүнд юм тохиолдсон. Рэйчел. Морган.

АББОТ: Үгүй, тэдний тухай ярихгүй.

ВАСКЕЗ: За, уучлаарай. Би зүгээр л... Буцаад өнхрөхөө мэдсээр байж уулын өөд мацахаас залхаж байна. Бурхан минь гэж, чи өнөөдөр алуурчинд зэвсэг өгчихсөн. Юуны төлөө вэ? Хэзээ нэг өдөр бид тэрнийг хэдхэн сар шоронд хийж чадна гэсэн итгэл найдвараас болж. Ингэж бага цалинтай, аюултай ажил хийх хэрэг байна уу?

АББОТ: Эрүүл мэндийн даатгалтай шдээ.

ВАСКЕЗ: Тийм ээ, тэр чинь Валентино чамайг хүчилтэй торхонд хийхэд их хэрэг болох байх.

АББОТ: Алив ээ. Алив. Хөөе. Надад тийм юм тохиолдохгүй.

ВАСКЕЗ: Магадгүй шдээ. Чи өөрөө тэрнийг сэжиг авчихсан гэж хэлсэн шүү дээ. Хар тамхитай тэмцэх албаных гэдгийг чинь удахгүй мэдчихнэ.

АББОТ: Хоёулаа энэ ажлаас гараад юу хийх юм бэ?

ВАСКЕЗ: Явж болно шүү дээ.

АББОТ: Хаашаа? Хаашаа явах юм?

ВАСКЕЗ: Мэдэхгүй ээ. Эндээс хол газар луу. Тэр цүнхтэй мөнгө байхад хоёулаа далайн эрэг дээр амьдарч болно. Сайхан амьдарч болно шдээ. Энэ ажил чамайг хангалттай зовоосон. Би явах ёстой.

АББОТ: Новш гэж, Гриф. Яаж энд орж ирсэн юм бэ?

ГРИФ: Тайвшир. Гэмт хэрэгтнүүд гэдгээ мартаа юу? Чи юмаа гаргачхаж.

АББОТ: Итгэмээргүй юм.

ГРИФ: Чамд өглөөний хоол авчирсан. Тако. Чиний дуртай аргаар бэлдсэн. Бас хэзээ ч идэж барахгүй их сонгино өгсөн. Над руу битгий амьсгалаарай даа. Бас энэ жүүсний чинь хугацаа дуусчихсан байна.

АББОТ: Наадах чинь намайг энд ирэхэд л байсан. Хөөе, би түрүүн чамайг буудчих шахлаа.

ГРИФ: Тийм ээ, би бараг л өмдөндөө дусаасан.

АББОТ: Гриф. Энд юу хийж яваа юм бэ?

ГРИФ: Өөрсдийгөө аварч байна. Би борлуулагч олсон.

АББОТ: Чи Делгадотой ярьсан юм уу?

ГРИФ: За, байз. Цусны даралтаа жаахан буулга. Би хэнтэй ч яриагүй. Миний танил ярьсан.

АББОТ: Уучлаарай, танил аа? Ямар танил?

ГРИФ: Тэр хамаатай юм уу? Би чиний хүссэнээр борлуулагч олчихлоо.

АББОТ: Борлуулагч аа? Тэр чинь Валентиногийн барааг нууцаар зардаг хөгийн новш.

ГРИФ: Тийм ээ, тэр чинь сайн зүйл. Яагаад гэвэл хоёулаа хар тамхиа авч, Делгадо боссоо хуурсныхаа хариуд амьдаараа шарагдана. Хэн хэндээ ашигтай.

АББОТ: Бурхан минь гэж.

ГРИФ: Чамд өөр санал байвал би сонсоход бэлэн.

АББОТ: Хаана уулзъя гэсэн юм? Бас яасан бэ? Хаана уулзах ёстой юм?

ГРИФ: Зам дагуу хавцал байгаа. Чамд харагдана.

АББОТ: Делгадо энд чамтай уулзъя гэсэн юм уу?

ГРИФ: Яг тохирсон цагтаа. Хөөх, онгоцны сэг байна. Догь юм.

АББОТ: Энэ таалагдахгүй байна. Уулын хяр, нуугдах газар гээд энэ чинь аллагын бүс байна.

ГРИФ: Чи тэнгисийн цэрэг юм уу? Хэн ч биднийг алахгүй ээ, тайвшир.

АББОТ: Би тайвширч чадахгүй. Чи мэддэг болсон баймаар юм.

ГРИФ: Тийм ээ, би анзаарсан. Би найман сар чамтай хамт байлаа. Чи цаг үргэлж л юмнаас болгоомжилж байдаг. Тэгэхээр жаахан тайвшир.

АББОТ: Тэр хоцорч байна. Хоёулаа салъя.

ГРИФ: Хоёр минут юу ч биш.

АББОТ: Үгүй, наймаанд хоёр минут хүртэл чухал. Валентино мэдчихсэн ч байж магадгүй. Одоо Делгадог хүчилтэй торхонд толгойгоор нь дүрж байгаа биз.

ГРИФ: Эсвэл тэр зүгээр л хоцорч байгаа. Харав уу? Би юу гэж хэллээ? Сайн уу, Делгадо? Юу байна даа, найзууд аа?

ЭР - 1: Би чиний найз биш, тэнэг ээ. Би чиний төлөө их эрсдэл үүрч байна. Ядаж манай хэлээр битгий тогло.

ГРИФ: Үүнд чинь бид их талархаж байгаа. Тийм биз, Аббот?

АББОТ: Бараагаа авчирсан уу?

ЭР - 1: Тийм ээ, бараагаа авчирсан.

АББОТ: За, тэгвэл цаг үрэхээ болиод хурдхан бараагаа харуул.

ЭР - 1: Тэр яачихсан юм бэ?

ГРИФ: Урт замд бие засаж чадахгүй яваад л.

АББОТ: Та нар ийм газар сонгосонд л уур хүрч байна.

ЭР - 1: Тайвшир, найз минь. Би чамайг алахыг хүссэн бол буугаа нуухгүй. Би өөрөө гох дарна.

АББОТ: Бэлэн болохоороо буудаарай.

ЭР - 1: Боссын зөв байжээ. Чи үнэхээр галзуу новш юм байна. Мөнгө чинь хаана байна?

АББОТ: Тэгвэл... ингээд тохирсон уу?

ЭР - 1: Тийм ээ, тохирлоо.

АББОТ: Гайхалтай. Хар тамхитай тэмцэх алба. Бүгд доошоо.

ГРИФ: Холбооны мөрдөх товчоо! Ямар новш нь вэ? Наадах чинь--

АББОТ: Тийм ээ, тэмдэг! Чи нууцаар ажиллаж байжээ?

ГРИФ: Би юу? Өөрийгөө хэлээч.

АББОТ: Надад хэлэх ёстой байсан юм.

ГРИФ: Чи муу новш нуугдаж, хүн хуурч байжээ.

ЭР - 1: Хараал идсэн тагнуулууд!

АББОТ: Хөөе, наад буугаа буулгаарай.

ГРИФ: Хөөе, хөөе, хөөе. Юу гэнэ ээ?

АББОТ: Болгоомжтой байгаарай. Би духанд чинь сум зоочихно шүү!

АББОТ: Чи буугаа булга, Гриф. Хурдал.

ГРИФ: Чи өөрөө буулга. Муу хөгийн новш.

АББОТ: Энэ мэргэн бууч Валентиногийн хүн биш. Танай залуусын нэг байж таарна.

ГРИФ: Юу?

АББОТ: Яана гэж бодсон юм? Намайг энд авчраад түүнд алуулах гээ юу?

ГРИФ: Тэр манай хүн биш. Би мөрдөх товчооных, тэнэг ээ. Бид газар дүүрэн тэсрэх бөмбөг тавьдаггүй. Танай л хүн байж таарна. Чи л аллагын бүс гэж яриад байсан.

АББОТ: Сонс, сонс. Наадах чинь овоо сайн дуурайлгаж хийсэн тэмдэг байна.

ГРИФ: Дуураймал аа?

АББОТ: Би чамайг мөрдөгч гэдэгт итгэх шахлаа. Гэхдээ мэдээж чи мөрдөх товчооных биш. Хүн дуурайж тоглож байгаа хүүхэд шиг л байна.

ГРИФ: Өнгөлөн далдлалт. Нүдний шил онцгүй санаа байсан нь үнэн.

АББОТ: Хэн хийж өгсөн юм? Новшийн Ацтекууд уу? Хараал идсэн Латинчууд уу?

ГРИФ: Латинчууд аа? Намайг тэдний дунд орж чадна гэж бодоо юу? Энэ тэмдэг энэ буутай л адилхан жинхэнэ.

АББОТ: Их үнэмшилтэй байна.

ГРИФ: Тийм ээ, харин чи хар тамхитай тэмцэх албаных. Аббот, энэ чиний жинхэнэ нэр үү? Хүүхэлдэйн кино үзэж байгаад сонгосон нэр юм уу? Овог чинь Норк уу? Дэндүү илт байна. Бас ямар ч мөрдөгч ажиллагааны үеэр чам шиг их уухгүй.

АББОТ: Би ажиллагаанаас болоод л тэгж уудаг юм.

ГРИФ: Бидэнд ингэж байх цаг алга. Нэг нэгэндээ тэмдгээ харуулъя. Жаахан хүүхдүүд шиг.

АББОТ: Чи ч мэдээж тийм юманд дассан байлгүй.

ГРИФ: Гурав тоолоод. Нэг, хоёр, гурав.

АББОТ: Новш. Буцаагаад өг. Хурдан өг өө, алив, алив.

ГРИФ: Одоо зүгээр үү?

АББОТ: "Зүгээр үү?" гэсэн үү? Үгүй, бид зүгээр биш. Гэхдээ өөр арга байхгүй бололтой.

ГРИФ: Тийм ээ, энэ бичиг цаасны ажлаас салах боломж байсан юм. Богино ажиллагаа л гээд байсан. Үнэндээ би тэр ажилдаа дуртай. Ширээний ард сууж байсан нь үүнээс хамаагүй дээр.

АББОТ: Юу хийгээд байна?

ГРИФ: Шүдний бүрээс. Шүдний аппараттай адилхан. Ийм юмтай хоол идэх ямар хэцүү гээч. Би нэгийг нь залгичихсан.

АББОТ: Сайн юм болж дээ.

ГРИФ: Манай эхнэр үүнд их дургүй. Ямар хэрэгтэй гэж? Уг нь тушаал ахих байсан юм.

АББОТ: Чам шиг шинэков тушаал ахих гэж байсан юм уу? Мөрдөх товчоо ч мөн дөө.

ГРИФ: Тийм ээ, би үнэндээ 31 настай, за юу? Тэгэхээр харилцаагаа жаахан өөрчилье.

АББОТ: Бид туршлага ярьж байна. Чи энэ тал дээрээ дутуу биз дээ?

ГРИФ: Хараал идсэн мэргэн бууч. Чиний утас ажиллаж байна уу?

АББОТ: Үгүй, би ажиллагааны үеэр утас авчирдаггүй.

ГРИФ: Юу гэсэн үг юм бэ? Пейжер ашигладаггүй юм уу?

АББОТ: Пейжер ээ? Намайг хэдтэй гэж бодоо вэ?

ГРИФ: Чи яагаад ийм байдаг юм бэ?

АББОТ: Энэ чиний анхны ажил биш байсан бол утаснаас болж хүмүүс үхдэгийг мэдэх байсан юм.

ГРИФ: Тийм үү? За, за. Би мэдрэмжээрээ хийе.

АББОТ: Тийм ээ, амжилт хүсье.

ГРИФ: Гарынхаа мэдрэмжээр оруулчихна.

АББОТ: Хэн рүү залгаад байгаа юм?

ГРИФ: Манай ахлах байгаа юм. Биднийг эндээс гаргана.

АББОТ: Гайхалтай. Дахиад нэг мөрдөгч. Их хэрэг болох байх даа.

ГРИФ: Үгүй, үгүй. Тэр сайн мөрдөгчдийн нэг, надад итгэ. Надад анх зааж сургасан хүн.

АББОТ: Чи хэзээ ойлгох хүн бэ? Танайд сайн ажилтан байхгүй. Зөвхөн чи, бас нөгөө залуу л байна.

ГРИФ: Боль. Чамд дээр санаа байгаа юм уу?

АББОТ: Хүсээд байвал яриад үз л дээ.

ГРИФ: Тийм ээ. Эрхэм ээ.

ЭР - 2: Гриф.

ГРИФ: Эрхэм ээ, тохиролцоо буруугаар эргэсэн. Уулын хяр дээрээс мэргэн бууч бидэн рүү галлаад байна.

ЭР - 2: Уучлаарай, залуу минь. Үгүй. Үгүй, надад байхгүй.

ГРИФ: Эрхэм ээ.

ЭР - 2: Үгүй.

ГРИФ: Хавторн. Хавторн.

АББОТ: Байз.

ГРИФ: Хариулаач!

АББОТ: Хэн байсан бэ? Юу болчхов?

ГРИФ: Мэдэхгүй ээ.

АББОТ: Яахаараа мэддэггүй юм?

ГРИФ: Буудуулчих шиг л боллоо.

АББОТ: Буудуулах аа? Юу гэсэн үг юм бэ?

ГРИФ: Мэдэхгүй ээ.

АББОТ: Товчооны мөрдөгч үү?

ГРИФ: Ямар новш нь вэ?

АББОТ: Наашаа, наашаа ойрт.

ГРИФ: 911-рүү залгалаа.

АББОТ: Үгүй, тэгж болохгүй. Чи товчооны мөрдөгч буудуулахыг сонсчхоод орон нутгийн цагдаа руу залгая гэж бодож байгаа юм уу? Танай тэр академид ийм ойлгомжтой юмыг анзаарах чадварт сургаагүй юм уу?

ГРИФ: За, чиний зөв. Эргүүлийн цагдаа нар нэмэргүй.

АББОТ: Тийм ээ!

ГРИФ: Картелаас хүртэл том болчихлоо. Тэд биднээс илүү юм мэдэхгүй. Новш гэж. Юун чимээ вэ?

АББОТ: Сүлжээ сарниулагч.

ГРИФ: Яаж олж авсан юм бол?

АББОТ: Тэр цэргийн хүн. Мэргэжлийнх гэдэг нь илт байна.

ГРИФ: Чамайг гайхшруулсан бол яамай даа. Хэнгэрэг цоолчих шахлаа. Ганц холбоо барих юм маань эвдэрчихлээ.

АББОТ: Хөөе, хөөе. Өөр гарах арга байж магадгүй.

ГРИФ: Сайхан санаа байна. Би яг бодож байсан юм.

АББОТ: Мэдээж тэгж л таарна.

ГРИФ: Харагдаж байна уу?

АББОТ: Үгүй ээ, гялтайх юм юу ч алга. Хөдөлгөөн харагдах хүртэл дурангийнхаа тагийг хаачихсан байгаа биз.

ГРИФ: Одоо хаана ч байж магадгүй. Тойрч байж ч мэднэ.

АББОТ: Тийм ээ. Олж мэдэх ганц л арга байна. Олчихлоо.

ГРИФ: Би харчихлаа. Нэг цагийн зүгт. Биднийг цухуйхыг хүлээгээд байж байна.

АББОТ: Эелдэг юм. За. Делгадогийн машин хүртэл 90 метр зай байна.

ГРИФ: 85 метр орчим л байх.

АББОТ: Дундаж мэргэн бууч арван секундэд дөрвөн удаа буудаж чаддаг. Гэхдээ тэр дундаж биш гэдэг нь ойлгомжтой. Түрүүний залууг нэг секундэд хоёр удаа буудсан.

ГРИФ: Тэгэхээр бид өнгөрчээ.

АББОТ: Тийм болохоор зугтах гэж байгаа бол хурдан гүйх хэрэгтэй. Тохируулах цаг өгч болохгүй.

ГРИФ: Тэсрэх бөмбөгийг яах юм?

АББОТ: Захаар нь тавьсан л гэж найдъя.

ГРИФ: Нэг л итгэл төрөхгүй байна даа.

АББОТ: Би түүний анхаарлыг татна. Чи намайг галаар хамгаалж, би машин дээр очно.

ГРИФ: Үгүй, би өгөөш болохгүй шүү. Хоёулаа явъя.

АББОТ: Тэгвэл түүнд оногдох магадлал л нэмэгдэнэ. Үгүй.

ГРИФ: Тийм үү? Бас чиний намайг орхиод ганцаараа яваад өгөх магадлал ч нэмэгдэнэ. Хамт явахгүй бол би буудахгүй.

АББОТ: За за. Нэг нэгнээ галаар хамгаалж, аль болох оногдохгүй байхыг хичээе. Яаж байгаа юм? Зүгээр толио өг. Чи чинь ямар учиртай юм бэ? Одоо!

ГРИФ: Хурдлаарай, Аббот! Новш! Бурхан минь. Чи оногдчихсон уу? Чамайг оносон уу?

АББОТ: Зүгээр л шүргэсэн байна. Гэхдээ би азаар л энэ хүрлээ. Хоёуланд нь явах цаг гарахгүй байх.

ГРИФ: Юу?

АББОТ: Би ганцаараа яваад дараа нь чамайг ирж авъя.

ГРИФ: Үгүй, үгүй, үгүй. Тэгж тохироогүй. Одоо миний гүйх ээлж. Ойлгосон уу?

АББОТ: За, тэгвэл хурдхан хөдөлж үз. Би удаан хүлээхгүй шүү.

ГРИФ: Тийм ээ, би гүйлээ. Новш гэж.

АББОТ: Яв, яв!

ГРИФ: Бурхан минь!

АББОТ: Тэр чамайг онилчихсон байна.

ГРИФ: Мэдэж байна!

АББОТ: Яваарай!

ГРИФ: Новш. Би оногдчихлоо. Новш гэж. Би ингээд үхэх нь!

АББОТ: Хөөе, Гриф. Тэр сумаа цэнэглэж байна.

ГРИФ: Санаснаас хэд дахин их өвдлөө, новш гэж.

АББОТ: Алив ээ. Битгий хэвтээд бай. Явцгаая.

ГРИФ: Өвдөөд байна!

АББОТ: Би мэдэж байна. Гэхдээ цаг маш бага үлдчихлээ.

ГРИФ: Би өөрөө алхаж чадахгүй нь.

АББОТ: Новш гэж, алив!

ГРИФ: Би үхэж байна!

АББОТ: Алив.

ГРИФ: Ингээд үхэх юм байна. Новш. Новш! Новш гэж, би тэсэхгүй юм байна. Ингээд үхлээ.

АББОТ: Битгий тэгж хэлээд бай. Чи үхэхгүй.

ГРИФ: Би амьд байхыг ч хүсэхгүй байна. Ямар их өвдөж байгааг чи ойлгохгүй байна.

АББОТ: Сайн байна. Нэвт гарсан байна. Тэр нь үнэндээ сайн хэрэг.

ГРИФ: Яаж сайн байх юм бэ? Би хөлдөө нүхтэй болчихлоо.

АББОТ: Би олон удаа сумны шарх аргалж байсан. Сум нь үлдчихсэн байвал хэцүү байдаг юм. Нүхийг нь хурдан бөглөх хэрэгтэй.

ГРИФ: Алив ээ! Новш гэж, новш!

АББОТ: Гайгүй байна аа. Гайгүй байна.

ГРИФ: Алив ээ. Зөөлхөн. Яаж бөглөх гэж байгаа юм?

АББОТ: Нөгөө содон асаагуур чинь байгаа юу?

ГРИФ: Хуруу мэдрэгдэхгүй байна.

АББОТ: Хөөе, хөөе. Адреналин нөлөөлж байна. Сэрүүн байхыг хичээгээрэй. Асаагуур чинь хаана байна?

ГРИФ: Зүүн талын халаасанд. Тийм ээ, наадах чинь. Тамхитай хамт.

АББОТ: Тийм ээ, мэдрэгдэж байна. Чи дахиад тамхи татах чадалгүй болж ч магадгүй.

ГРИФ: Яасан?

АББОТ: Би өөрөө ч нэлээн хэд буудуулж үзсэн. Хамаг бие шатаж байгаа юм шиг өвддөг. Гар хуруу, хэлээ мэдэрч чадахгүй. Тийм ээ.

ГРИФ: Зоосоор яах гэж байгаа юм?

АББОТ: Энэ бол...

ГРИФ: Чи арай...

АББОТ: Шархыг чинь төөнөх хэрэгтэй.

ГРИФ: Новш гэж.

АББОТ: Би өмнө нь хийж үзсэн. Анх Афганистанд очоод өгзгөндөө буудуулсан. Хөлдөө буудуулах хэцүү гэж бодоо юу? Надад хүнд үзүүлэх догь сорви үлдээгүй. Энийг амандаа зуучих. Хурц хэлээ түр амрааж бай.

ГРИФ: За, хийгээрэй.

АББОТ: Дуртайяа. Ингээд. Болчихлоо, болсон.

ГРИФ: Би бөөлжих нь.

АББОТ: Мэдэж байна.

ГРИФ: Чи буудуулж байгаагүй гэсэн биз дээ?

АББОТ: Ажилтан гэдгээ нуух гэж худлаа хэлсэн юм.

ГРИФ: Өөр юу худлаа байсан бэ?

АББОТ: Чиний өдөр болгон надад авчирч өгдөг байсан тако.

ГРИФ: Каталина Суприм. Битгий л тэгж хэлээрэй. Би чиний төлөө хэрэг гаргаж очдог байсан.

АББОТ: Би ерөнхийдөө Мексик хоолонд тийм дуртай биш. Халуун ногоотой юм идвэл орой нь хэцүү байдаг юм.

ГРИФ: Мексик чамд тохирохгүй даалгавар байж дээ.

АББОТ: Дахиад энийг зууж бай.

ГРИФ: Үгүй.

АББОТ: Эхэллээ шүү. Хөл чинь яаж байна?

ГРИФ: Зайлж үз.

ЭР - 1: Би алдчихлаа.

ГРИФ: Юу байсан бэ?

АББОТ: Чи бас сонссон уу?

ГРИФ: Тийм, машин дотроос.

ЭР - 1: Алдсандаа итгэж өгөхгүй юм.

АББОТ: Би очиж шалгах ёстой бололтой. Үгүй байлгүй дээ.

ЭР - 1: Чи азтай юм. Салхи чамайг аварлаа. Жаахан зүүн тийшээ салхилсан бол гол судсыг чинь онох байлаа. Тэгж үхэх ч хэцүү шүү.

АББОТ: Чи хэн гээч нь юм бэ?

ЭР - 1: Зүгээр л бууж өг, хөвгүүд ээ. Энийг хурдхан дуусгая. Зовоохгүй ална гэж амлая. Зүгээр л босоод ирвэл би нугасыг чинь буудна. Юу ч мэдэрч амжихгүй.

АББОТ: Улсын хоёр ажилтан алах гэж оролдсоноо мэдэж байна уу?

ЭР - 1: Ажилтан байсан гэх нь зөв байх.

ГРИФ: Юу? Тэр юу гэсэн бэ?

ЭР - 1: Та хоёр энэ хэрэгт анхаарсан цагаасаа хойш л өнгөрсөн.

АББОТ: Юу яриад байгаа юм?

ЭР - 1: Миний хэлснийг бодоод үз. Нэр төртэй үх. Цаг авах хэрэг байхгүй.

ГРИФ: Хүлээн зөвшөөрөөч дээ. Хэн ч биднийг сонсохгүй.

АББОТ: Таарах ганц суваг байх л ёстой. Би хил дээр холбоо тогтоосон.

ГРИФ: Би таая. Чамд бүтэн биеийн нэгжлэг хийсэн хар тамхитай тэмцэх албаны хүүхэн байх.

АББОТ: Бид зүгээр л хамт ажилладаг.

ГРИФ: Тийм ээ, харин тамхи эрүүл мэндэд тустай.

АББОТ: Васкез богино долгионы дамжуулагчтай. Радиус дотор ороод ирвэл түүнтэй холбогдож болно.

ГРИФ: Биднийг баларч явсныг яаж мэдсэн юм бол?

АББОТ: Тэр ч бас мөрдөх товчооных байх. Та нар үргэлж л нэг юм баллаж явдаг.

ГРИФ: Одоо хүртэл манай хүн гэж бодоод байгаа юм уу? Тэр миний хөлийг нэвт буудчихсан.

АББОТ: Дараа нь хэргээ нуух гэж тэгсэн ч байж болно.

ГРИФ: Тэр хар тамхитай тэмцэх албаных ч байж магадгүй. Хувь хүртэхийг хүссэн байлгүй. Танай албаныхан авилгад автсан анхны тохиолдол биш.

АББОТ: Тэр манай албаных байсан бол алдаж буудахгүй.

ГРИФ: Мөрдөх товчооных байсан ч, надтай холбоогүй.

АББОТ: Ойлголоо.

ГРИФ: Валентино Делгадогийн тухай мэдсэн байх. Тэгээд энэ хөлсний алуурчныг явуулсан.

АББОТ: Үгүй байх аа. Тэр цэргийн хүн байна. Ядаж л цэрэгт байсан. Тусгай албаных байсан байх. Өөрийнхөө мөрийг баллаж, дайснаа буланд шахаж, ганц буугаараа бүтэн салаа шиг байлдаж чаддаг. Хөгийн новш.

ГРИФ: Биднээр яах гэсэн юм бол?

АББОТ: Бид гол зорилго нь биш байх. Авах гэж ирсэн юманд нь бид саад болж байгаа.

ГРИФ: Бид буудлагын бай болж байна.

АББОТ: Гэхдээ энэ байдлыг эргүүлж болно. Тохиролцоо хийх юмтай болж авъя.

ГРИФ: Цүнх үү? Тэрнийг найзуудтайгаа мансуурах гэсэндээ ингэж байна гэж бодоо юу?

АББОТ: Би баттай мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр дотор түүний хүсэж байгаа өөр зүйл байж магадгүй.

ГРИФ: Бид цаг хугацааг ухрааж чаддаг байсан бол ил гүйж байхдаа харж болох л байлаа. Гэхдээ хамгийн сүүлд тэгж гүйж байхдаа би хөлөө нэвт буудуулсан.

АББОТ: Ийм хөлтэй машин түрж чадах уу?

ГРИФ: Чадахгүй ээ. Гэхдээ хийхээс өөр арга байхгүй.

АББОТ: Гайхалтай. Тэгвэл чи жолоодоорой. Бэлэн үү? Урагшаа!

ГРИФ: Арын суудал.

АББОТ: Тийм ээ.

ЭР - 1: Сайн уу, Гриф?

ГРИФ: Тусламж хэрэгтэй байна.

ЭР - 1: Та хоёр наанаа юу хийгээд байна? Би харж байна аа.

АББОТ: Жаахан хурдлаач дээ.

ГРИФ: Тийм ээ, тийм. Амаа тат. Алив ээ, залуу минь. Онилж бууд л даа.

АББОТ: Хурдалж үз!

ГРИФ: Алив ээ.

АББОТ: Юу хийгээд байна аа? Хурдлаач!

ГРИФ: Арааг нь салгачихлаа.

АББОТ: Сум дуусчихлаа.

ГРИФ: Алив, алив, алив, алив, алив.

АББОТ: Зүүн тийшээ.

ГРИФ: За, за, за.

АББОТ: Үгүй, баруун! Баруун, баруун! Бурхан минь. Чи хүн дээгүүр явчихсан уу?

ГРИФ: Санаа зоволтгүй. Зүгээр түрээд бай. Бурхан минь. Бүтэж байна. Аббот!

ЭР - 1: Эхний бай уналаа.

ГРИФ: Сэрээрэй, тэнэг ээ. Галт тэрэг хөдөллөө.

АББОТ: Бурхан минь!

ГРИФ: Чамайг үхчихлээ л гэж бодлоо.

АББОТ: Чамд тийм аз таарахгүй. Одоо буугаад түр, новш гэж! Бурхан минь! Алив ээ!

ГРИФ: Тэр дугуй буудаад байна.

АББОТ: Зүгээр түрээд бай!

ГРИФ: Новш гэж. Хөгшөөн.

АББОТ: Үгүй, үгүй, үгүй!

ГРИФ: Хөл оночихлоо. Дугуйны хэлтэрхий. Миний хөлд дургүй байх. Новш гэж. Одоо боль оо, боль. Ингээд дууссан.

АББОТ: Үгүй!

ГРИФ: Бид хаашаа ч явж чадахгүй, Аббот.

АББОТ: Яагаад зогсож байгаа юм? Яагаад зогсчхов оо? Тэнд ойрхон байна шдээ!

ГРИФ: Аббот, ингээд болно. Бид цаашаа явж чадахгүй.

АББОТ: Новш гэж! Чиний хөл дандаа гай болох юм.

ЭР - 1: Та хоёр тэнэг намайг дугуйг нь буудахгүй гэж бодоо юу?

АББОТ: Муу хөгийн новш.

ГРИФ: Түүнийг хараал идээсэй!

ЭР - 1: Одоо зүгээр толгойгоо дээш нь ил гарга.

ГРИФ: Тэр зүгээр л биднээр тоглож байна.

АББОТ: Намайг сонс. Бидний нэг нь тийшээ очоод тэр цүнхийг авах хэрэгтэй. Яг тэнд байна.

ГРИФ: Аббот. Намайг өндрөөр үнэлдгийг чинь мэднэ.

АББОТ: Тийм ээ.

ГРИФ: Би ухаантай, азарга шиг чанга эр л дээ. Гэхдээ би чадахгүй байх.

АББОТ: Тийм ээ. Мэдэж байна. Би мэдэж байна. Чи сая миний амийг аварсан. Би явъя. Би явъя, би хийе.

ГРИФ: Бүтэн хуяг дуулгагүй бол тийшээ гарах боломж байхгүй.

АББОТ: Гриф. Би ийм газар хаанаасаа хуяг олж авах юм бэ?

ГРИФ: Би нэлээн төстэй юм хаанаас олж болохыг мэднэ.

АББОТ: Энэ бүтнэ л гэж найдъя.

ГРИФ: Делгадогийн солиоролд талархъя даа. Картелийн гишүүнд аврагдана гэж бодож явсангүй. Чи хөдөлж чадах нь уу?

АББОТ: Гэнэт 20 кг жин нэмснийг эс тооцвол ерөнхийдөө дажгүй.

ГРИФ: Чи миний хантаазыг бас аваад дахиад долоон кг нэмж болно.

АББОТ: Үгүй, үгүй, чи намайг галаар хамгаалах юм чинь жаахан хамгаалалт хэрэгтэй.

ГРИФ: Чи надад итгэдэг гэсэн үг үү?

АББОТ: Битгий хэтрүүлж бод.

ГРИФ: Ямартай ч, баярлалаа, Аббот.

АББОТ: Алекс. Миний жинхэнэ нэр Алекс Келсо. Энд үхэж таарах юм бол чамд жинхэнэ нэрээ хэлсэн нь дээр байх.

ГРИФ: Аббот нь арай дээр юм байна.

АББОТ: Ихэнх хүмүүс тэгдэг юм.

ГРИФ: Харин би Гриффин Кравфорд.

АББОТ: Байзаарай. Чи нууц ажиллагаанд жинхэнэ нэрээ ашиглаа юу?

ГРИФ: Өөр юм санаанд орохгүй байсан юм.

АББОТ: Одоо дуугүй бай. Намайг стресстүүлээд байна. Би анхааралтай байх ёстой.

ГРИФ: За. Гурав тоолоод шүү. Нэг...

АББОТ: Хоёр...

ГРИФ: Гурав!

АББОТ: Бурхан минь гэж! Сэтгэлийн тэнхээтэй бай. Хараал идэг! Новш гэж, түүний эрхтнийг буудчихлаа.

ГРИФ: Одоо эрхтэн бууддаг болоо юу?

АББОТ: Энэ залуу яг ямар учиртай юм бэ? Энийг чинь хараал идэг.

ГРИФ: Хурдлаач дээ, Алекс.

АББОТ: Би хичээж байна аа! Амаа татаад бууд! Яваад бай. Зүгээр л яваад бай. Делгадо! За. Үгүй! Алив ээ!

ГРИФ: Юу хийгээд байгаа юм?

АББОТ: Гартайгаа гавлачихсан байна.

ГРИФ: Түүнийг чирч болох нь уу?

АББОТ: Чи үнэхээр-- Үгүй! Энэ новш ямар том биетэй байгааг харж байна уу? Би босоод чирэхээс өөр арга байхгүй.

ГРИФ: Түр хүлээж бай.

АББОТ: Яарах хэрэггүй дээ. Би энд хэдэн үхдэлтэй сайхан хөгжилтэй байна.

ГРИФ: Байз. Түлхүүр чинь байгаа юу?

АББОТ: Ийм үед түлхүүр яг ямар хэрэг болох юм бэ?

ГРИФ: Дохиоллоо дар.

АББОТ: Дохио-- Тийм, тийм. За.

ГРИФ: Би... би оночих шиг боллоо. Яв, яв, яв, яв! Хаанаас буудаад байна аа?

АББОТ: Дурангаараа харахгүй байна!

ГРИФ: Алив, алив! Яв, яв, яв, яв! Алив, алив, алив! Суу, суу, суучих! Чамайг оночихлоо.

АББОТ: Үгүй, наадах чинь жижигхэн шарх.

ГРИФ: Тийм биш байна. Хантааз ав гээд байхад.

АББОТ: Үгүй, боль! Зүгээр шалбархай. Жижигхэн шалбархай. Битгий санаа зов.

ГРИФ: За.

АББОТ: Новш гэж.

ГРИФ: Битгий хөдөл, битгий хөдөл. Одоо өвдөнө шүү.

АББОТ: Хөөе, хөөе. Одоо ядаж л аятайхан сорвитой болох нь.

ГРИФ: Минийх шиг догь биш ээ.

ЭР - 1: За, чи сая сайн буудлаа. Бууны дуранг оноод хагалчихлаа. Сайн бууддаг хүнийг хүндлэх хэрэгтэй.

ГРИФ: Би оносон байна.

АББОТ: Тийм ээ.

ЭР - 1: Энэ цаг хугацааны л асуудал. Та хоёр нэг бол буудуулж, эсвэл цангаж үхэх болно. Аль нь ч байлаа гэсэн, би хүлээж чадна.

ГРИФ: Тийм ээ, ойлгуулаад өг. Алив. Ийм хурдан биш ээ. Аббот, тайвшир, тайвшир. Зөөлөн, зөөлөн.

АББОТ: Муу хөгийн новш минь.

ГРИФ: Алив.

АББОТ: Би Афганистанд ганцхан лонх уснаас өөр юмгүй бүтэн долоо хоног тэсэж байсан хүн.

ГРИФ: Тийм ээ.

АББОТ: Харин энэ юу ч биш.

ГРИФ: Тийм ээ, тийм. Сайхан хэллээ.

ЭР - 1: Бүгд л чадна гэж боддог. Гэхдээ чадахгүй. Уучлаарай, гэхдээ би даалгавартай. Би үргэлж даалгавраа биелүүлдэг.

АББОТ: Яруу найрагч байх нь.

ГРИФ: Залуу минь, амаа татаж үз. Яриа дууслаа.

АББОТ: Сайн байна. Сайхан хэллээ. Би чадахгүй нь. Алив ээ. Алив. Хоёулаа энэ хайрцгийг онгойлгож чадахгүй бол ямар ч хэрэггүй буудуулсан болно.

ГРИФ: Жаахан ус уусан нь дээр шүү.

АББОТ: Би зүгээр ээ. Би зүгээр.

ГРИФ: Шингэний дутагдалд орвол шөрмөс чинь татна.

АББОТ: Наад тамхиа татаад байвал улам л их цангах байх шүү.

ГРИФ: Тийм ээ, бас хорт хавдартай болгодог. Гэхдээ... би гарах гэж хичээж байгаа. Гэнэтийн сандралын үед надад ганц тус болдог эд. Үнэндээ би өмнө нь буудалцаанд оролцож байгаагүй.

АББОТ: Итгэхэд хэцүү л юм.

ГРИФ: Тийм ээ. Би, Гриф, чиний баатар, үлгэр дуурайлал. Би үнэндээ үхэхээс айхгүй байна. Харин дүрэмт хувцастай хүмүүс манай эхнэр дээр очоод хүүхдэд маань намайг үхсэн гэж хэлэх вий гэхээс л их айдаг.

АББОТ: Би эхнэр хүүхэдтэй хүнийг нууц ажиллагаанд оролцож байхыг өмнө нь харж байгаагүй. Ядаж л сайн дураараа биш.

ГРИФ: Чи нэг юмыг зөв хэлсэн. Би коллежоо төгсөөд олиггүй юм их хийсэн. Нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй байсан юм. Бас жаахан мөнгө олно. Хүүхэдтэй болно гэж бодоогүй. Алтан шүд зүүх хүртлээ хүүхэдтэй гэдгээ ч мэдээгүй явсан. Харин чи эхнэргүй юу?

АББОТ: Эхнэртэй байсан. Одоо бол байхгүй.

ГРИФ: Юу болсон юм?

АББОТ: Чамайг зогсоо зайгүй тамхи татдаг болоход хүргэсэн зүйл. Энэ ажил.

ГРИФ: Ичмээр юм. Холдож бай, би үзье. Тэгэхээр чиний асуудал гэвэл чи арай хүчлээд байна. Ах маань сэтгүүлээ иймэрхүү цүнхэнд хадгалдаг байсан. Би их хурдан цоож онгойлгож сурсан. Ингээд болчихлоо. Ердөө л энэ үү? Зүгээр л хар тамхи байна.

АББОТ: Тийм байх ёсгүй дээ. Мэргэн бууч цүнхтэй кокейний төлөө таван хүн ална гэж байхгүй.

ГРИФ: Бас товчооны мөрдөгчийг алахгүй. Хар тамхинаас болоогүй юм бол ямар зорилготой юм?

АББОТ: Мэдэхгүй ээ.

ГРИФ: Тохиролцоо хийх юмтай болно гэж бодсон юм сан. Тэр тохиролцоо чинь ингээд сүйрлээ. Хоёулаа ч үнэхээр болдог юмаа төлөвлөж дээ. Би тэр үед хоёр буугаар буудаж байсан. Одоо тэгээд бүх юмаа алдчихлаа. Наашаа өг! Новш! Новш гэж!

АББОТ: Ямар нэр өгөх гэж байна?

ГРИФ: Юу?

АББОТ: Чи жаахан бодож үзсэн л байлгүй. Эхнэр чинь ч бас өдөр болгон л бодож байх ёстой. Тэгэхээр ямар нэр өгөх гэж байна?

ГРИФ: Мэдэхгүй ээ, би... Брэнди гэвэл дажгүй санагдаад байгаа.

АББОТ: Үгүй, үгүй, үгүй. Туршлагаасаа хуваалцахад архины нэр өгөх дэмий байдаг юм. Би хүүхдээ Морган гэж нэрлэсэн. Хүмүүс түүнийг Ахмад Морган гэж дууддаг. Надад таалагдаагүй.

ГРИФ: Чи хүүхэдтэй юм уу?

АББОТ: Тийм ээ. Азаар ээжийгээ дуурайсан хүүхэд.

ГРИФ: Одоо нэрэндээ дасчихсан уу?

АББОТ: Үнэндээ би мэдэхгүй. Уулзаагүй хэдэн жил болж байна.

ГРИФ: Яагаад уулзаагүй юм?

АББОТ: Тийм ээ, би анх армиас гарсныхаа дараа хилийн хамгаалалт дээр ажиллаж байсан юм. Зүгээр л шалгалт хийдэг. Тэгээд нэг удаа Хуарезаас гарч яваа санваартныг зогсоосон. Би санваартнуудыг зогсоож шалгах дургүй. Ямар нэг шашин шүтлэгтэйдээ биш, зүгээр л тийм хүмүүсийг нэгжих надад таалагддаггүй юм. Гэхдээ... тэр үед машиных нь ачааг шалгатал... тэр дотор 15 жаахан хүүхдийг... чихчихсэн байсан. Заримыг нь багтаах гээд гарыг нь хугалчихсан. Гэдсэнд нь кокейн хийгээд оёсон байсан. Тийм юмны дараа яаж хүүхдээ харах болж байна?

ГРИФ: За, залуу минь. Брэнди гэхээ больё. Новш! Ямар новш нь вэ?

АББОТ: Хөөе, хөөе, хөөе, хөөе. Тайвшир.

ГРИФ: Яаж амьсгаатай байгаа юм бэ?

ЭР - 2: Аллага!

ГРИФ: Ямар новш нь вэ?

ЭР - 2: Аллага.

АББОТ: Амьсгалж байна гэж хэлэхэд хэцүү л юм. За, надад гуурс болгох юм хэрэгтэй байна. Бал ч юм уу, нэг тиймэрхүү юм.

ГРИФ: Наад новшоо үхүүлээч дээ.

АББОТ: Юу болоод байгааг хэлүүлэх хэрэгтэй шдээ. Хурдан бал ч юм уу, нэг юм олоод ир. Алив.

ГРИФ: За за.

АББОТ: Алив ээ.

ГРИФ: Бал олчихлоо.

АББОТ: Гайхалтай. Уучлаарай гэж хэлмээр байгаа ч, би харамсахгүй байна.

ГРИФ: Юу хийгээд байгаа юм бэ?

АББОТ: Яаралтай үеийн мэс ажилбар. Амьсгал нь нээгдэхгүй бол удахгүй үхнэ. Ингээд амьсгалж болох ёстой.

ГРИФ: Новш гэж. Бурхан минь.

АББОТ: Үгүй, хэрэггүй. Намайг сонс. Уушги чинь цусаар дүүрч байгаа. Чамд хангалттай хугацаа байхгүй. Гэхдээ үхэхээсээ өмнө яагаад цэргийн мэргэн бууч цүнхтэй хар тамхины төлөө ингэтлээ их зүтгээд байгааг хэлээд өг. Чиний ээлж.

ЭР - 2: Это внутри. Это внутри.

ГРИФ: Тэр үхчихсэн үү?

АББОТ: Тийм ээ, Гриф. Тэр үхчихлээ.

ГРИФ: Тийм. Юу гээд байсан бэ? Этро... это внутри?

АББОТ: Миний сонссоноор бол... Орос байх.

ГРИФ: Орос оо? Мексикийн гэмт хэрэгтэн яаж Орос хэл мэдэх юм?

АББОТ: Мөрдөх товчоонд орос хэл сурч байгаагүй юу?

ГРИФ: Хүйтэн дайнаас хойш тэгэхээ больчихсон. Гэхдээ би эхнэрээсээ хэдэн үг сурч авсан. Аав ээж нь хуучин Зөвлөлтийн хүмүүс. Это внутри... внут... Это внутри гэж дотор нь байгаа гэсэн үг.

АББОТ: Чи юу гэснийг нь ойлгочихсон юм уу?

ГРИФ: Тийм ээ. Гэхдээ энэ юу вэ?

АББОТ: За. Намайг сонс. Чи хэн ч бай гэсэн, бид флашийг чинь олсон. Тэгэхээр ярилцъя. Делгадо яг хэн юм? Тагнуулынх уу? Одоо ярьж эхэлсэн нь дээр шүү. Үгүй бол энэ флашийг бяц гишгэлээ. Чамд таалагдахгүй л байх.

ЭР - 1: Та хоёр шаардлага тавих хүмүүс нь биш.

АББОТ: Үнэндээ надад болох юм шиг санагдаж байна. Бид чамд хэрэгтэй флашийг олсон. Одоо хэлэх үү? Чи тагнуул уу?

ЭР - 1: Үгүй. Гэхдээ заримдаа тэдний дуудлагыг авдаг.

АББОТ: Чи цэрэг ч биш юм байна. Зүгээр л хөлсний алуурчин байна.

ЭР - 1: Би өмнө нь цэрэг байсан. Чи тусгай салаа гэж зөв таасан. Гэхдээ тэр их эртний явдал.

АББОТ: Тэгвэл хэл л дээ. Делгадо чамтай ямар холбоотой юм? Орос мэдээлэгч үү? Хамтран зүтгэгч чинь байсан уу?

ЭР - 1: Өнөөдөр духанд нь сум зоох хүртлээ уулзаж үзээгүй.

АББОТ: Энэ флаш дээр юу байгааг хэл л дээ. Орос банкны дансны дугаарууд уу?

ЭР - 1: Тэр чинь бид хоёроос давсан хэрэг. Би Делгадог Оросоос зугтаж гараад Мексикт хэдэн цаас хийх гэж байсан гэдгийг л мэдэж байна.

АББОТ: Хэнд зарж байсан юм?

ЭР - 1: Тэрийг хамтрагчаасаа асуусан нь дээр байх. Ахлах нь энэ бүхнийг зохион байгуулсан. Гэхдээ одоо тэр духандаа сумны нүхтэй хэвтэж байгаа. Тэгэхээр та хоёр нэлээн ярилцах хэрэгтэй байх.

ГРИФ: Тайван бай. Тэр үүнийг л хүсэж байгаа. Би чамд хэлэхийг хүссэн ч, асуудал хяналтаас гарчихсан.

АББОТ: Энэ бүхэн чиний өгсөн мэдээллээс болсон байна.

ГРИФ: За, за. Хавторн цүнхэн дотор мэдээлэл байгаа гэж хэлсэн. Гэхдээ би ийм юм гэж мэдээгүй. Бас биднийг алах гэж байгааг нь ч мэдээгүй.

АББОТ: Тэгвэл чи өнөөдөр намайг яах бодолтой байсан юм? Надад хэргээ чихэх гэж байсан уу?

ГРИФ: Би тушаалаа л дагаж байсан. Бид хоёулаа хууртсан байна. Түүний ажлыг амарчилж өгөх хэрэггүй.

АББОТ: За.

ГРИФ: Би мэдсэн бол чамд муу юм хийхгүй байсан.

АББОТ: Би адилхан биш. Юу гээч, Гриф... 15 хүртэл тоол.

ГРИФ: Алив ээ! Аббот!

АББОТ: Толгойгоо доошоо.

ГРИФ: Би чамд хэрэг болно. Хаачих гэж байгаа юм?

АББОТ: Эндээс явах гэж байна. За, чи намайг хүлээж чадах байх. Тэрийг чинь зөвшөөрье. Гэхдээ би чиний авчирсан усны саванд ганц дусал усгүй болтол тэсэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

ГРИФ: Аббот!

АББОТ: Тийм сайхан төлөвлөгөө биш. Надад арай дээр санаа байна. Галаа зогсооё.

ЭР - 1: Би тэгж чадахгүй.

АББОТ: Чи флашаа аваад энэ хавцлаас явмаар байвал чадах л болж дээ. Миний санал ийм байна. Би одоо дээшээ босоод, гараа толгой дээрээ өргөнө. Ямар ч буу зэвсэг байхгүй. Чи ч бас тэгээрэй. Тусгай салаанд байсныг чинь мэднэ. Жаахан ч болов нэр төртэй байхыг заасан байлгүй. Тийм учраас одоо нэр төртэй байж чадвал хоёулаа тохиролцож болно.

ГРИФ: Аббот, битгий.

ЭР - 1: Тохирлоо.

ГРИФ: Чамайг өндийх л юм бол тэр буудчихна.

АББОТ: Тэгээд яах юм? Би чамд итгэх үү?

ГРИФ: Тийм ээ, бараг л.

АББОТ: Гурав тоолоод эхэлье. Нэг...

ГРИФ: Аббот.

АББОТ: хоёр...

ГРИФ: Аббот, битгий!

АББОТ: гурав.

ЭР - 1: Флаш хаана байна?

АББОТ: Тэгээд яаж солилцмоор байна?

ЭР - 1: Эхлээд хойшоо ухар.

АББОТ: Ухар гэнэ.

ЭР - 1: Яваад бай. Дахиад жаахан хойшоо.

АББОТ: Үгүй. Үгүй, би тэнэг хүн биш. Чи энд бууж ирэхгүй бол би энэ флашийг яг одоо бяц гишгэлээ.

ГРИФ: Дахиад нэг байна.

АББОТ: Юу?

ГРИФ: Новш, новш!

ЭР - 1: Хамтрагч маань цагтаа ирэх шиг боллоо.

АББОТ: Новш! Новш гэж, Гриф! Энэ өвдөх байх даа.

ГРИФ: Бурхан минь. Новш гэж. Сайн байна. Муу худалч новш.

АББОТ: Анхны бизнес ангиллын нислэг. Новш гэж. Хоёулаа байх нь ээ?

ГРИФ: Хүлээгээрэй, Аббот! Новш гэж, ямар чанга хүлээ вэ. Энэ нэмэр болно л гэж найдъя. Новш! Би үнэхээр чадчихлаа. За. Алив, хонгор минь.

АББОТ: Хоёр хэлэх хэрэггүй. Чи эргээд ирлээ, муу чөтгөрийн зулбасга.

ГРИФ: Тэгэлгүй яах вэ. Нүүр улайх нь байна.

АББОТ: Эндээс аюулгүй гарч чадвал би чамд таван од өгнө.

ГРИФ: Хөгшөөн, надад юу ч харагдахгүй байна.

АББОТ: Чи намайг орхих ёстой байсан юм.

ГРИФ: Хоёулаа амьд гарах магадлал илүү. Тэсээрэй.

АББОТ: Хөөе!

ГРИФ: За, бид зүгээр байна.

АББОТ: Битгий дахиж тэгээрэй. Гуйя. Хөөе, зүүн, зүүн, зүүн! Зүүн! Новш гэж! Урд чинь гүүр байна.

ГРИФ: Бид холдох гэж байна. Холдох гэж байна шүү. Аббот! Аббот, чи амьд уу? Аббот, чи хаана байна?

ЭР - 1: Хараал идсэн новшнууд. Хамтрагч маань байрлал сайтай байсан нь болж. Та хоёрыг алуулаад шагналын мөнгөө олж авъя.

ГРИФ: Үгүй. Үгүй, үгүй, үгүй, үгүй. Алив л дээ.

ЭР - 2: Ингээд дууслаа. Битгий эсэргүүц.

АББОТ: Энийг машины араас оллоо. Чамд тусламж хэрэгтэй байх. Хөөе, хөөе, алив. Жаахан тайвшир. Чи хэцүүхэн харагдаж байна. Чи зүгээр ээ, одоо зүгээр. Цочирдсон царай гаргахаа боль. Надад ингэж байх цаг алга.

ГРИФ: Чи намайг аварлаа.

АББОТ: Үгүй, би хариуг чинь л барьсан төдий. Гэхдээ... чамд итгээгүйд уучлаарай.

ГРИФ: Зүгээр ээ. Би ч бас тэгэх л байсан.

АББОТ: Үгүй, чи тэгж чадахгүй. Би чамд хүлүүлэхээсээ өмнө хүзүүг чинь боогоод авах байсан.

ВАСКЕЗ: Ойлголоо. Хилийн хяналт байна.

ГРИФ: Наадах чинь...

ВАСКЕЗ: Дууслаа.

АББОТ: Новш гэж. Тийм ээ, сонслоо, сонслоо. Хэн бэ?

ВАСКЕЗ: Алекс.

АББОТ: Васкез.

ВАСКЕЗ: Ямар новш нь болоод байна? Хилийн ойролцоо буун дуу гарсан гэх мэдээ ирсэн. Хүүхдүүд тоглож байна л гэж бодлоо.

АББОТ: Үгүй, үгүй. Васкез, тэр чинь хүүхдүүд биш. Маяа, намайг сонс. Гриф бид хоёр машинтайгаа баригдчихсан. Нэг мэргэн бууч бидэн рүү гал нээгээд байгаа.

ВАСКЕЗ: Чи зүгээр үү?

АББОТ: Тийм ээ, одоохондоо амьд л байна. Бид өмнө зүгт...

ГРИФ: Новш. Новш гэж. Би гацчихлаа. Надад туслаарай.

АББОТ: Алив. Алив!

ГРИФ: Новш гэж. Новш гэж, бороо ороод байгаа юм уу?

АББОТ: Мэдээж.

ЭР - 1: Би зовоохгүй ална гэж амласан. Гэтэл та хоёр хамтрагчийг минь аллаа. Одоо дахиж тийм сайхан сэтгэл гаргаж чадахгүй. Алаад өгөөч гэж гуйх хүртэл чинь тамлан зовоох болно. Тэгээд ч сэтгэл ханахгүй.

ГРИФ: Галзуу новш юм.

АББОТ: Юу хийгээд байгаа юм бэ?

ГРИФ: Новш. Юу ч харагдахгүй байна.

АББОТ: Тийм ээ, ийм оройн цагаар ингэж бороотой байхад юу ч олж харж чадахгүй.

ГРИФ: Одоо тэгээд яах вэ?

АББОТ: Яах вэ гэж үү?

ГРИФ: Алив ээ, чи дандаа л хүнд байдлаас гарах арга олдог шдээ.

АББОТ: Энэ удаа биш. Үгүй, энэ удаа би ялагдлаа.

ГРИФ: Хөөе. Үгүй, үгүй, үгүй. Одоо ингэж тэнэгтэхгүй шүү.

АББОТ: Би яагаад энэ даалгаврыг авснаа хэлсэн билүү?

ГРИФ: Чи одоо л хэлэх гэж байх шиг байна.

АББОТ: Хүмүүст туслахын тулд. Жинхэнээсээ шаргуу хөдөлмөрлөж, зовж яваа хүмүүст туслахын тулд. Өнөөдөр л архиар гал унтраах гэж хичээж байснаа ухаарлаа. Заримдаа бүүр анхны цэгтээ буцаж очоод дахиад эхэлмээр санагдах юм. Хүнд хэрэгтэй юм хийнэ.

ГРИФ: Чи хэрэгтэй юм хийсэн, Аббот. Чи намайг аварсан. Наашаа өгч бай. Одоо амаа татаж үз.

АББОТ: Хөөе, хөөе, хөөе. Битгий наашаа ойрт. Зүгээр наанаа байж бай. Энд...

ВАСКЕЗ: Алекс.

АББОТ: Васкез.

ВАСКЕЗ: Бурхан минь гэж.

АББОТ: Васкез.

ВАСКЕЗ: Та нар зүгээр үү?

ГРИФ: Доошоо, доошоо.

АББОТ: Нааш ир.

ВАСКЕЗ: Бурхан минь. Эмч хэрэгтэй юм байна.

АББОТ: Үгүй, бид зүгээр. Бид зүгээр, за юу? Зүгээр л нэмэлт хүч авчирсан гэж хэлээч.

ВАСКЕЗ: Тийм ээ, тийм. Терренс, Данн хоёр удахгүй ирнэ. Энд юу болоод байгаа юм бэ?

АББОТ: Намайг сонс. Энийг хурдхан дарга нарт дамжуулж өгөх хэрэгтэй. Би юу байгааг нь хэлж чадахгүй. Гэхдээ Террэнс Данн хоёрыг ирэхээр хурдхан эндээс явцгаах хэрэгтэй.

ВАСКЕЗ: За. Цүнхэнд энэ л байсан уу?

АББОТ: Үгүй, үгүй, тэр дотор дүүрэн кокейн овоолчихсон байсан. Сатааруулах гэсэн арга. Тэд гол нь энийг л хүсэж байгаа. Энэ... Намайг энд байгааг яаж мэдсэн юм?

ВАСКЕЗ: Юу яриад байгаа юм бэ? Чи хэлсэн шүү дээ.

АББОТ: Үгүй. Васкез, би чамд хэлээгүй. Нэмэлт хүч ирэхгүй юм байна, тийм үү?

ВАСКЕЗ: Битгий ширүүн хөдлөөрэй, Алекс.

ГРИФ: Ямар новш нь вэ?

ВАСКЕЗ: Амаа тат. Би хэлсэн шдээ. Хоёулаа зугтах ёстой байсан юм.

ГРИФ: Найз бүсгүй чинь тохиролцоо хийчхэж.

ВАСКЕЗ: Надад сонголт байгаагүй. Чи энэ цөлд үхэхдээ харамсахгүй байж болно. Гэхдээ би харамсана. Чи намайг зугтахад тусалж чадахгүй бол арай өөр хүн чадах байх.

АББОТ: Васкез, чи юу хийчихсэн юм бэ?

ВАСКЕЗ: Би гарах арга олсон.

АББОТ: Маяа, тэдэнд итгэж болохгүй шүү дээ.

ВАСКЕЗ: Алекс, флашаа өг.

АББОТ: Чи надад байгааг мэдэж байсан!

ВАСКЕЗ: Хараал идсэн флашаа өг!

АББОТ: Энэ флашийг авмаар байна уу? Тэгвэл өөрөө наадаас ав.

ВАСКЕЗ: Флашийг авчихлаа.

ЭР - 1: Сайн байна. Машин дотроо хийчих.

ВАСКЕЗ: Тэднийг яах вэ? Ингээд явуулах уу?

ЭР - 1: Тэднийг надад орхичих.

АББОТ: Маяа! Маяа, чи... Маяа, буцаад ирээч! Васкез!

ГРИФ: Аббот. Аббот. Аббот!

АББОТ: Түүний сум их ойрхон өнгөрсөн. Бид гарч чадахгүй.

ГРИФ: Үгүй, ханатай ойрхон байвал мултарч чадна. Чи илүү халхавчтай. Тэр энд ийм хурдан ирсэн юм чинь ойрхон шалгах цэг байх ёстой. Тэгэхээр машин дээрээ очоод хурдхан шиг хил рүү давхиж, эндээс мултарч болно.

АББОТ: Хөөе, чи эхнэртээ хайртай юу?

ГРИФ: Юу?

АББОТ: Нэрийг нь хэн гэдэг юм?

ГРИФ: Алина.

АББОТ: Чи Алинад хайртай юу?

ГРИФ: Тийм ээ, хөгшөөн. Би эхнэртээ хайртай. Бас юу гээч? Чиний энэ тэнэг асуултаас болоод бид гэртээ харьж чадахгүй болчихвол түүнийг хэчнээн их уурлах бол гэхээс айж байна.

АББОТ: Бид гэртээ харина аа. Намайг сонс, Гриф. Бид зугтаад байж болохгүй. Ингэж лав биш. Бид энэ хавцлаас гарсан ч, тэр биднийг олчихно. Насаараа араа харж амьдрах ёстой болно. Чамаас гадна Алина, бас гэр бүл чинь тэр чигтээ. Би тэгэхийг хүсэхгүй байна. Тийм болохоор бид түүнийг яг энд, яг одоо зогсоох ёстой. Тийшээ хар даа. Тэр машины гэрлийг буудсан байна. Яагаад гээч?

ГРИФ: Яагаад?

АББОТ: Тэр дурантай байна. Дулаан мэдрэгчтэй дуран. Тэрнийг гаргаж ирэх хэрэгтэй.

ГРИФ: Тэгээд... кокейнээр зураас татаж орхиод түүнийг ирж үнэрлэнэ гэж найдах юм уу?

АББОТ: Нэг тиймэрхүү, тийм ээ. Васкез дохионы буутай байх ёстой. Тэрийг нь цэнэглээд муу новшийн нүд рүү буудна.

ГРИФ: Шатаах юм уу?

АББОТ: Үгүй, үгүй. Түүнийг харж чадахгүй болгоно.

ГРИФ: Яаж задгай газар гаргаж ирэх юм?

АББОТ: Нэг нь өгөөш болох хэрэгтэй. Санаа зоволтгүй, би хийе.

ГРИФ: Тэгвэл... түүнийг болгоод өгье.

АББОТ: Ажилдаа оръё, хамтрагч аа. Бид ингээд албан ёсоор картелд өртэй болж байна. Бэлэн үү? Гурав, хоёр...

ГРИФ: За, за. Дохиог нь авчихлаа. Одоо яах вэ?

АББОТ: Өгөөш.

ГРИФ: Новш гэж.

АББОТ: Гараад ир, муу хулчгар өлөгчин.

ЭР - 1: Васкез урвагч байсан. Тэр хүртэх ёстойгоо хүртсэн.

АББОТ: Үгүй, чи тэрнийг ингэж ярих эрхгүй. Алив ээ, алив. Алив. Хөөе. Намайг сонсож бай. Чи энэ хавцлаас амьд гарч чадахгүй. Чи үхэх болно. Ганцаараа. Хараал идсэн хамтрагч шигээ. Энд байх шив.

ЭР - 1: Тэр сул дорой байгаагүй. Ган төмөр л гэсэн үг. Харин чи... чи бол зүгээр л яс, мах.

АББОТ: Үүнийг хийцгээе.

ЭР - 1: Сонс, би чамайг алсныхаа дараа байгаа бүх боломжоо ашиглаж охиныг чинь ангуучилна.

ГРИФ: Хөөе, хөгийн новш оо. Үүний дараа яахыг чинь харъя.

АББОТ: Зайлж үз.

ЭР - 1: Бид тийм өөр хүмүүс биш. Тушаал биелүүлж яваа эрчүүд. Хоёулаа эндээс мултарч болно. Би хамтрагчийг чинь л алах ёстой.

ГРИФ: Одоо хангалттай. Аббот! Новш гэж. Их цус гарч байна. Чи зүгээр ээ.

АББОТ: Би ингээд дуусах юм шиг байна.

ГРИФ: Үгүй. Юу гэж дээ, чи чинь бух шиг л том залуу. Бараг 10 удаа буудуулсан. Алив ээ.

АББОТ: Түр хүлээж бай. Магадгүй... би дараа төрөлдөө арай дээр амьдрах байх.

ГРИФ: Новш гэж. Новш, новш. Аббот. Хөөе, хөөе. За, за, за. Чи амьд байна.

АББОТ: Тэр миний гар, хөл рүү буудсан.

ГРИФ: Бурхан минь, би хэлсэн шдээ. Чи бух шиг л том эр. Энд үхнэ гэж байхгүй ээ.

АББОТ: Алив, надад туслаарай.

ГРИФ: Алив. Бурхан минь! За, гэхдээ чи түрүүн намайг юу хийснийг харсан уу?

АББОТ: Тийм ээ, сайн байсан.

ГРИФ: Гайхалтай байсан!

АББОТ: Гэхдээ нэг асуудал нь чи тийм догь харагдаагүй.

ГРИФ: Битгий худлаа ярь. Муу новш. Явж хоол олж идье. Тако авч идье.

АББОТ: Энэ удаа Тайланд хоол идэх үү?

ГРИФ: Тайланд хоол.

ЭР - 3: Анхаар, анхаар, эхэлцгээе.

АББОТ: Битгий инээ. Алив ээ, камер ажиллаж байна. Энэ их чухал шүү.

ЭР - 3: За, бүгдээрээ анхаар. Эхэллээ!

АББОТ: Бурхан минь, зомби байна. Надаас холд! Үгүй, тэр зомби охин байна! Бурхан минь!

ГРИФ: Би цэнэглэж байна.

АББОТ: Юу гээд байгааг чинь сайн мэдэхгүй ч, ерөнхийдөө... Бурхан минь гэж!

ГРИФ: Муухай юм аа!

АББОТ: Үнэхээр муухай байна. Бурхан минь. Намайг уучлаарай, уучлаарай.

ЭР - 3: Дууслаа!

ЭМ - 1: Чи зүгээр үү?

АББОТ: Тийм ээ.

ЭМ - 2: Сая дажгүй болсон уу? Зураг авалт дууслаа. 1-р кадр, Б хэсэг.

Trailer

АББОТ: Новш гэж, Гриф. Чи яаж орж ирсэн юм бэ?

ГРИФ: Тайвшир даа. Гэмт хэрэгтнүүд гэдгээ мартаа юу?

АББОТ: Гриф, чи энд юу хийж яваа юм?

ГРИФ: Би борлуулагч олчихсон.

ЭР1: Тэр уулзахад бэлэн болсон.

АББОТ: Валентино, бид кокейн гэж тохирсон.

ВАЛЕНТИНО: Наад мөнгөөрөө худалдаад ав л даа.

ВАСКЕЗ: Кокейн яасан бэ, Алекс?

ВАЛЕНТИНО: Манайхны дунд харх орсон байна.

АББОТ: Валентино шүү дээ. Тэр анзаарчихсан.

ГРИФ: Босс ч үүнд баярлахгүй дээ.

ВАСКЕЗ: Өглөөний мэнд.

АББОТ: Чи дургүй гэсэн биз дээ?

ГРИФ: Би бухимдахаараа иддэг юм.

АББОТ: Итгэмээргүй юм. Делгадо энд уулзъя гэсэн юм уу?

ГРИФ: Яг цагтаа.

АББОТ: Энэ чинь аллагын бүс байна.

ГРИФ: Юу байна даа, найзууд аа?

АББОТ: Тэгээд тохирох уу?

ЭР1: Тохирлоо.

АББОТ: Хар тамхитай тэмцэх алба, бүгд доошоо.

ГРИФ: Холбооны мөрдөх товчоо, битгий хөдөл. Новш гэж.

АББОТ: Чи нууц ажилтан байсан юм уу?

ГРИФ: Би юу? Өөрийгөө хэлээч.

АББОТ: Надад хэлэх ёстой байсан юм.

ЭР1: Муу новшийн тагнуулууд.

АББОТ: Бэлэн болохоороо эхэл. Зүүн тийшээ!

ГРИФ: Одоо зүгээр үү?

АББОТ: Тийм ээ, амжилт хүсье.

ГРИФ: Одоо хаана ч байж магадгүй. Тойрч байж ч болно.

АББОТ: Сонс. Дундаж мэргэн бууч арван секундэд дөрвөн удаа буудаж чаддаг. Гэхдээ тэр дундаж мэргэн бууч биш. Түрүүний залууг нэг секундэд хоёр удаа буудаж алсан. Энэ чинь бүтнэ л гэж найдъя.

АББОТ: Яаж байгаа юм? Зүгээр толио өгөөч дээ.

Back to episodes Go home