Киноны нэр: Хулгайлагдсан охин
Дүрүүдэд:
Мара- охиноо алдсан гол дүрийн ээж Амина- хулгайлагдсан охин Карим- Марагийн хуучин нөхөр, Аминагийн аав Митч/Митчэлл- Хулгайлагдсан хүүхэд олж өгөх ажил хийдэг залуу Карл- Митчийн хамтрагч Льюис- Митч-д ажил олгогч, АНУ-гийн ТТГтэй хамаарлтй ажилладаг залуу Өвөө- Марагийн аав Майя- Марагийн хамгийн анхны хариуцсан хэрэг. Жэйди гэх алга болсон хүүгийн ээж ЖэйДи- Майя-н хүү Дасиа- Ливанд байдаг Митчийн танил эмэгтэй Сорая- Дасиагийн охин
Мара: Хонгор минь.Хүрээд ир. Тансаг өглөөний зоог байна.
Өвөө: Амина, өглөөний цай!
Амина: Өвөө!
Мара: Өглөөний мэнд, аав.
Өвөө: Бороо... Виски чинь болъё. Өвдөлтийг чинь намдаая.
Мара: Баярлалаа. Болгоомжтой.
Өвөө: За, за.
Мара: Өө, сайн найзтайгаа эргээд уулзжээ.
Өвөө: Тэр нэг шийдэхээрээ...надад нэг хүнийг санагдуулаад байдаг юм.
Мара: Хэн гэдгийг нь мэдэхгүй юм.
Өвөө: Хөөрхөн юм. Мина, жүржийн шүүс уух уу?
Амина: Аав!
Өвөө: Маргааш ирнэ гэж бодсон шд.
Мара: Өнөөдөр хэдэн юм?
Өвөө: Бурхан минь, Хорин гурван шд.
Мара: Новш! Тэгээд? Мартчихаж, би.
Өвөө: Чи түүнийг аавтайгаа уулзахыг нь болиулж чадахгүй.
Мара: Түүний талд ороод байгаа юм уу?
Өвөө: Би талцаагүй байна. Охин чинь аавыгаа мэдэх эрхтэй. Нэгэн цагт нэгнээ хайрлаж байсан шүү дээ.
Мара: Тийм ээ, би тэрийг сүйтгээгүй шд. Тэр л шөнөжин ажилладаг байсан. Хэнтэй хаана гэдгийг нь бурхан л мэднэ.
Өвөө: Мэднэ ээ.
Мара: Нааш ир. Аав нь байна. За.
Амина: Аав!
Карим: Сайн уу, зулзага аа.
Мара: Амласнаараа арван цагт.
Карим: Би зургаа гээд аваад ирнэ ээ.
Мара: За, баяртай үр минь. Зүгээр үү?Санаа зовсон харагдаж байна.
Карим: Тийм ээ, зүгээр.Ажлын л асуудал. Би зүгээр.
Карим: За.
Карим: Гараа болгоомжтой, Амина.
Мара: Энэ юу вэ? Энэ? Үлгэр ярих уу?Үлгэх сонсмоор байна уу? Рики, Раки хоёрын аялал амьтны хүрээлэнд эхэлжээ.
Амина: Үлэг гүрвэлүүд амьтны хүрээлэнд!
Мара: Бидний түүхэнд бол тийм ээ.
Амина: Тийм ээ!
Мара: Шинэ костюм нь таалагдаж байна уу?
Амина: Тийм ээ, ээж!
Мара: Тийм! За, юу дутуу байгаа билээ? Эм! Мэдээж аавд. Бид ингэж төлдөггүй.
Эмийн санч: Гэхдээ энэ угаасаа аавын чинь эмийн үнэ.
Мара: Магадгүй. Гэхдээ би өмнө ньингэж төлж байгаагүй. Бүх баримт энд байна.
Дэлгүүрийн зарлал: Өнөөдрийн онцгой хямдрал,... үйлчлүүлэгчид 20% хямдрал авна,тасалбараа касс руу өгнө үү.
Мара: Би менежертэй чинь уулзаж болох уу?
Эмийн санч: Би менежер нь, хатагтай.
Мара: Френкт юу тохиолдоо вэ?
Эмийн санч: Өнгөрсөн долоо хоногт тэтгэвэртээ гараад, гэр бүлтэйгээ Бока руу нүүсэн. Түр хүлээгээрэй.
Мара: За.
Эмийн санч: Өө! За, юу болоод байгааг ойлголоо. Таны зөв байна.Бид зарим мэдээллийг шинэчилчихлээ. Үнэхээр уучлаарай, хатагтай. Урд талын кассаар очоод төлж болно.
Мара: Баярлалаа. Мина? Амина? Мина? Амина?! МИНА! Миний охиныг харсан хүн байна уу?Тэр үлэг гүрвэлийн хувцастай...
Дэлгүүрийн хамгаалагч: Хатагтай,та гарна уу...
Мара: Та түүнийг харсан уу?Энд байна уу? Новш! Мина! Та жаахан охин харсан уу?Дөнгөж дөрвөн настай! Бурхан минь, гуйя,надад туслаач! Бурхан минь!Гуйя! Та нар олсон уу?Тэд хаана байна?
Өвөө: Тэдэнд жаахан хугацаа өг.
Цагдаа эр 1: Юу болж байна?
Цагдаа эм 1: Бид Аминаг олохын тулдчадах бүхнээ хийж байна.
Мара: Карим түүнийг авч явсан гэж би мэдээд байна. Тийм гэдэгт итгэлтэй байна.Өчигдөр тэр хачин авирлаад байсан. Дараа нь Мина надад түүнийг утсаар хэн нэгэнтэй миний талаар яриад байсан гэсэн.
Өвөө: Тэр өмнө нь ингэнэ гэж сүрдүүлж байсан.
Мара: Тийм.
Цагдаа эр 1: Хэрэв тийм бол,бид нэг зүйлийг ойлгоход хэцүү байна... яагаад Каримуулзалтынхаа үеэрАминаг зүгээр авч үлдээгүй юм бол?
Мара: Би яаж мэдэх юм бэ?
Цагдаа эр 1: Та ямар нэг юм хийсэн байжболох эсэхээ бодож болох уу?
Мара: Миний хийсэн зүйл гэнэ үү?
Өвөө: Новш! Энэ түүний буруу биш.
Цагдаа эр 1: Би тэгж хэлэх гээгүй.
Өвөө: Тэр үүнийг өдөөхюу ч хийгээгүй.Чи чинь яачхаа вэ?
Мара: Тэр түүнийг гэртээ аваачих гэж байгаа байх.
Цагдаа эм 1: Гэртээ?
Мара: Сири.
Өвөө: Сири.
Мара: Тэр үүний талаар байнга ярьдаг байсан. Гэр бүлийнхээ ойролцоохэмнэлэгт ажилд орох тухай. Бид салсны дараа тэр тэгэх гэж оролдсон, би түүнийг охиныг гадаад руу авахаас сэргийлэхийн тулд түүнд хориг хүртэл тавьсан. Та бүх нисэх онгоцны буудлуудыг шалгах хэрэгтэй. Юу? Юу болсон бэ?
Цагдаа эм 1: Холбооны хуульдэцэг эх хүүхдээ авч явахыгхориглосон заалт байхгүй...
Мара: Энэ бол хулгай.Тэр охиныг хулгайлсан.
Цагдаа эм 1: олон улсын хэмжээнд өөрийнх нь хүүхэд л дээ. Хэрэв тийм бол,уучлаарай, бидний хийж чадах зүйл алга.
Өвөө: Тоглоод байна уу? Тэр зүгээр л...тэр зүгээр л түүнийг аваад явж чадна гэж үү?
Мара: Тэгэхээр би зүгээр л... би зүгээр л...охиноо алдана гэсэн үг үү?
Цагдаа эр 1: Бид бүх журмыг дагаж байна,... бид замын хаалтууд тавьсан...
Мара: Өөр ямар боломж байна? Юу? Та хүүхэд хулгайлагчийн тухай хэлж байна уу? Тийм ээ, Охайогийн аль нисэхонгоцны буудлаас Сири рүү нисэхийг хэлж өгч болох уу?
Нисэхийн ажилтан: Түр хүлээнэ үү.
Мара: За. Чи надаас нуугдаж чадахгүй.Би чамайг харж байна. Олсон доо!
Нисэхийн ажилтан: Сири рүү явах нислэгүүдПорт Колумбоос Амстердамаар дамжиж нисдэг. Үнэ нь 750-аас 1000 долларын хооронд.
Мара: За, баярлалаа.
Цагдаа эр 1: Бид Каримынд очсон.Харамсалтай нь бүгдийг нь цэвэрлэсэн байсан. Цөөн хэдэн зүйл л үлдсэн байсан.
Мара: Та Порт Колумбус нисэх онгоцны буудлыг шалгасан уу?
Цагдаа эр 1: Түүний машиныг урт хугацааны зогсоолоос олсон. Бид нислэгийн жагсаалтуудыг шалгаж байна,гэхдээ одоо түүнийг улсаас гарсан гэж сэжиглэж байна.
Мара: Карим Салех Талеб.
Өвөө: Түүний гэр бүлтэй холбоо барих ямар ч мэдээлэл байхгүй.
Мара: Рентген.
Эмнэлэг 1: - Рентген.- Уучлаарай, би ойлгохгүй байна.
Өвөө: Тэр аав нь Рияд хотод, Саудын Арабд амьдардаг гэж хэлсэн,гэхдээ тэнд байсан ямар ч бүртгэл алга. Сонс доо, тэр хэзээ ч тийшээ яваагүй,тэд ч энд ирж байгаагүй!
Эмнэлэг 1: Уучлаарай, ийм нэртэй хүн алга.
Мара: За
Өвөө: Би мэдэхгүй. Та хуульч биз дээ,ямар нэг мөрдөгч ч юм уу байхгүй юу? Чиний хандлага надад ч бас таалагдахгүй байна, найз аа! Бурхан минь...
Мара: Карим Аминаг гадаад руу авч явахад,итгэхэд бэрх ч, энэ нь гэмт хэрэг биш байсан. Би охинтойгоо уулзалгүй... хоёр жилээс илүү хугацаа өнгөрсөн. Түүнийг харж чадахгүй өнгөрөөсөнөдөр бүр... суманд оногдсон мэт өвддөг. Таны гайхалтай өгөөмөр сэтгэлийн ачаар,... би Вашингтонд очих боломжтой боллоо. Би хаалга бүрийг тогшиж,хүн бүртэй, албан тушаалтан бүртэй уулзана. Охиноо олохын тулдчадах бүхнээ хийнэ. Түүнийг байх ёстой газар нь,гэрт нь авчрах хүртлээ би амрахгүй. Ээж минь намайг бага байхад орхисон,харин би өөрийнхөө хүүхдийг орхихгүй. Таныг орхиод явахаас айж байна.
Өвөө: Үгүй, больж үз. Өөрийнхөө итгэл дээр бат зогс.Би чамд заасан шиг. Тийм ээ.
Мара: Хайртай шүү.
Өвөө: Хайртай шүү.
Мара: Май.
Захиргааны ажилтан эм: Зорилгоо мэдэгдэнэ үү.
Мара: Сенатын тогтоол гаргуулах өргөдөл.
Захиргааны ажилтан эм: Мөн мужийн захирагчийн дэмжлэг...,дараа нь аваад ир.
Захиргааны хамгаалагч эр: Та хаалга хааж зогсож болохгүй, хатагтай.
Мара: Уучлаарай, би энд зогсож болно,Үндсэн хуулийн эрхийн хээ дагуу!
Захиргааны ажилтан эм: Ирэх зургаан сарын дотортанд уулзалтын цаг илгээнэ.
Мара: Зургаан сар уу? Би хүлээнэ. Би хүлээж байя.
Захиргааны ажилтан эм: Хатагтай...
Мара: Та англиар ярьдаг уу?Би рентген дээрх гарын үсгээ уншиж чадахгүй байна. Энэ улсад гардагхүүхэд хулгайлах хэргийн ихэнхийгэцэг эхчүүд үйлддэг. Энд Карим Талеб гэж бичсэн байна. Өнгөрсөн жил 25 мянгаасилүү хүүхэд эцэг эхийнхээ гарт хулгайлагдсан,гэтэл юу ч хийгдээгүй! Энд тийм нэртэй албан тушаал байхгүй. За. Ямартай ч баярлалаа.
Сурвалжлагч эр: Мара Деннинг охиноо алга болсноосдөрвөн жилийн дараа байгуулсан эцэг эхчүүдийн эсэргүүцлийн бүлэгтэйгээ хамт... өлсгөлөн зарлах ажиллагааявуулахаар Вашингтонд эргэн ирлээ...
Митч: Суучих уу?
Мара: Ямар нэг тусламж хэрэгтэй юу?
Митч: Үгүй. Гэхдээ би танд тусалж чадна.
Мара: Сонс доо, ковбой,би ганцаараа байхыг л хүсэж байна, за юу?
Митч: Би хүүхэд эргүүлэн олдог ажил хийдэг.
Мара: Үүнийг та хийсэн юм уу? Хууль ёсны юу?
Митч: Хулгайтай адилхан л хууль ёсны.
Мара: Надад мөнгө байхгүй, тэгэхээр...
Митч: Би мэднэ. Наадхаа ав. Чамд тавих санал байна. Надад ажилла. Чи бусдын хүүхдүүдийг олоходнадад тусална. Харин би чинийхийг олоход тусална. Мөн энэ ажил нэлээд сайн цалинтай шүү. Залгаарай. Мара, энэ бол Карл. Хэл шинжлэл гээд миний хийж чаддаггүй бараг бүхнийг хариуцдаг. Тэр бол миний хоёр дахь хүн.
Карл: Би чиний цорын ганц дарга шүү...
Митч: Тийм ээ.
Карл: Танилцсандаа таатай байна.
Митч: Залгасанд баяртай байна.
Мара: Зөвшөөрөл биш шүү.
Митч: За. Май. Хөөе. Энэ бол сайн хэрэг. Надад Ойрх Дорнод даяар холбоо бий.Бид түүнийг олно. Цаг хугацааны л асуудал.
Мара: Би охиноо хараагүйдөрвөн жил, 86 хоног, дөрвөн цаг...
Карл: Сүүлд хэзээ хоол идсэн бэ?
Мара: Есөн хоног.
Карл: Май.
Мара: Би чадахгүй.
Митч: Бид чиний хамгийн сайн боломж, Мара.
Карл: Зүгээр үү?
Митч: Май.
Мара: Та нар яагаад намайг хүссэнийг ойлгохгүй нь. Би оёдолчин мэргэжилтэй.
Митч: Хэрвээ би үнэнээ хэлбэл... манай багт эмэгтэй хүн хэрэгтэй. Энэ ажилд чисэжиг багатай харагдана.
Карл: Бас чи хүчтэй. Эхлэхэд чинь хангалттай.
Митч: Аавын чинь эмчилгээнд туслах хэмжээний мөнгө. Анхны хэргээ эхлэхэд бэлэн үү?Явъя. Энэ... энэ бол Майя. Түүний хүү, Жей Ди. Аавтайгаа бараг уулздаггүй байсан,нэг л өдөр аав нь ингэж шийдсэн. "За, би хүүхдээ буцааж авмаар байна". Тэр эмэгтэйг ухаан алдтал нь зодоод,хүүхдээ Мексик рүү авч явсан. Надад илүү мэдээлэл хэрэгтэй.Тэр нуугаад байна. Айж байгаа бололтой.
Мара: Мэдээж айж байгаа. Өөрийгөө хараач. Хадны шуудай шиг царайлчхаад.
Митч: Чамаас илүү хэн ч ямар санагдаж байгааг нь ойлгохгүй, Мара.
Майя: Тэр таныг хүүг минь буцааж авчирч чадна гэсэн.Үнэн үү? Гуйя. Би зүгээр л хүүтэйгээ баймаар байна. Унтаж чадахгүй нь.Амьсгалж ч чадахгүй байна.
Мара: Бид түүнийг буцааж авчрахыг хичээнэ ээ. Эхлээд хүүгийнхээ талааржаахан ярьж өгч болох уу?
Майя: Тэр зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Тэр хэдэн цагаар ч хамаагүйзураг зурж чадна, бас... амьтанд их дуртай.
Мара: Миний үүрэг юу юм?
Митч: Чиний ажил бол хүүхдийг тайван байлгах. Ядаж л тэднийг үйлчлүүлэгчидбуцааж өгөх хүртэл.
Карл: Чи бүхнийг хэвийн мэт харагдуулахболомжийг бидэнд олгоно.
Мара: Тэгэхээр би ээжийн дүрд тоглоно.
Митч: Яг тийм. Төлөвлөгөөг алхамалхмаар тайлбарлая. Байг олж, эргүүлэн авахөөрөө хангалттай хэцүү. Дараа нь хуурамч бичиг баримтаархил давуулна.
Мара: Яаж?
Карл: Мексикээс Аризона л орно. Амархан.
Митч: Мексикт золбин нохой их бий. Хөөе... За, эхэллээ.Явцгаая. Анхааралтай хар.
Карл: Новш... Орчихлоо.
Митч: Өө, өө. Хөөе, түр хүлээ. Новш!
Мара: Юу?
Карл: Хичээл цуцлагдсан бололтой.Хурдал. Хараал ид!Бид боломжоо алдчихлаа.
Митч: Өөрсдөө хийхээс өөр арга алга. За, бэлд.
Мара: Энд хийж болохгүй биз дээ?
Карл: Хөөе. Түүнтэй тогломоор байна уу? Энэ юу вэ?
ЖэйДи: Өө! Үгүй, үгүй!
Митч: Түүнийг ав! Түүнийг ав! Түүнийг ав! Түүнийг ав! Чи хий! Хурдал! Алив ээ, яв, яв! Надтай яв, зүгээр ээ! Алив!
Карл: Хөөе. Юугаа хараа вэ?Зайл эндээс.
Мара: Би чамайг гэмтээхгүй, за юу? Би чамайг ээж дээр чинь гэрт чинь хүргэж өгнө.Ээж рүүгээ. Сайхан биш гэж үү? Сайн хүү. Гараас минь барь.
Митч: Новш!
Мара: Өө, уучлаарай!
Митч: Мара! Мара. Хөөе. Ийшээ. Энд!
Карл: Энд! Алив ээ. Хөдөл, хөдөл,яв, яв!
Митч: Алив ээ! Яв, яв, яв!
Мара: Хөөе, бид зүгээр л... За. Сайн хүү.
Митч: За, тэр ирчихлээ. Энд байлгаж бай. Мөнгөө авчхаад ээжийг нь авчирна.
Мара: Тоглоод байна уу?
Митч: Бизнес эхлээд шүү.
Мара: Дахиад хоёрхон минут, за юу?
Майя: Баярлалаа.
Митч: Мэдээж.
Майя: Явж болох уу?
Митч: Тэр хүлээж байгаа.
Майя: Баярлалаа. Бурхан минь. Бурхан минь! Бурхан минь!
Митч: Түүний авсныг авъя? Сайн уу. Яаж байна? Чиний хувь. Баярлалаа.
Мара: Хөөх, энэ... Миний зургаан сард хийдгээс ч их юм. Гэхдээ Амина-г олоход хаанаа ч хүрэхгүй.
Митч: Бид сайн зүйл хийсэн. Мэдэж байгаа биз дээ?
Мара: Тэгээд яагаад хөлсний цэрэг шиг санагдаад байгаа юм бол?
Митч: Бид эрсдэлийнхээ төлөө цалин авах ёстой.
Мара: Тэр үнэхээр туйлдсан байсан.
Митч: Гэхдээ тэр мөнгөө олж чадсан.Тэгэхээр сайн хэрэг биз дээ?
Мара: Би хэзээ ч тийм мөнгө олж чадахгүй.
Митч: Чи тэгэх шаардлагагүй.
Мара: Тийм ээ. Энэ ажлууд төлбөр нь болно.
Митч: Эцэст нь.
Мара: “Эцэст нь” гэдэг нь хэзээ гэсэн үг юм?
Митч: Заримдаа бүх зүйл маш тодорхой байдаг. Хүүхдийг олно, гаргах аргаа олно.Энгийн л зүйл.
Мара: Гэхдээ минийх тийм биш, тийм ээ?Аминагийнх.
Митч: Хуучин нөхөр чинь мөрөө сайн балладаг.Чи өөрөө ч үүнийг мэднэ. Эцсийн эцэст чи түүнийг надаас удаан хайж байгаа.
Мара: Чи хүүхэдгүй, тийм үү?
Митч: Үгүй.
Мара: Тэгвэл… Чи яагаад үүнийг хийдэг юм бэ?
Митч: Би тэнгисийн явган цэргээс дөнгөж гарсан.Панам хотын эрэг. Ёстой уруудаж явсан.Шилжүүлж ашиглах чадвар ч бараг байгаагүй. Ахмад дайчдын төвд эргэлдэж,ажил хайж байсан. Тэгээд нэг өдөр нэг залуу орж ирээд… Вашингтоны нэг ээж хүүхдээ буцаажавмаар байгаа тухай ярьж байсан. Мөнгө нь ч нэлээд сайн байсан. Тэгээд… Би нэлээд гайгүй хийгээд байсан.Надад зорилго өгсөн. Тэгээд л багаа бүрдүүлээд, Карлыг авсан. Үлдсэн нь түүх дээ.
Мара: Ажил бүтэлгүйдэж байсан уу?
Митч: Тэр талаар ярихгүй байцгаая.Өнөөдөр сайн өдөр байсан. Ирээдүйн төлөө.
Карл: Шотланд уу?
Митч: Хүүхдийн эмээ нь хойд эцэг ньхүчирхийлдэг гэх нотолгоо өгсөн.
Мара: Тийм ээ, ял шийтгэлтэй… гэхдээ бид буцааж авах үедтэр Эдинбургт байхгүй, ажлаар явчихна.
Митч: За.
Зөвлөх эм: Танд яаж туслах уу?
Мара: Тийм ээ, сайн байна уу. Ливанд байгаа бүх эмнэлгийн жагсаалтыгхаанаас авч болох вэ?
Митч: Бидэнд шинэ хэрэг байна.Нэн тэргүүний.
Карл: Албани! Тэнд байдал их ширүүссэн гэж бодсон.Замбараагүй байгаа гэсэн. Тийм ээ, эмх замбараагүй байдал бол сайн халхавч.
Мара: Бусад мэдээлэл хаана байна?
Митч: Надад байгаа нь энэ л.
Карл: Энэ л байх ёстой доо.
Мара: Тэнд.
Митч: Мара, түүнийг ав.Алив.
Мара: Ариа? Надтай хамт яв, хонгор минь.
Митч: Алив ээ. Алив ээ. Алив ээ. Явцгаая. Явцгаая.Явцгаая.
Карл: Ойрхон бай.
Митч: Явцгаая.
Митч: Ийшээ. Энэ зүгт!
Карл: Хөөе, холд! Буц! Түүнээс холд! Хөөе! Гар!
Хамгаалагч: Гар, зайл!
Карл: Яв, яв, яв!
Хамгаалагч: Хана руу наалд.
Митч: Алив ээ, явцгаая.
Карл: Явцгаая.
Митч: Алив ээ.
Мара: Алив ээ, хурдал.
Митч: Алив ээ.
Мара: Алив ээ, хурдал.
Митч: Алив ээ. Машин руугаа хүрэх хэрэгтэй байна. Яв, яв, яв. Хөөе, ухар. Ухар.
Карл: Хол бай!
Мара: Яв, яв!
Карл: Хол бай!
Мара: Надад бүү хүр.
Карл: Хөөе!
Митч: Хөөе! Мара! Алив ээ, гүй! Яв! Яв, яв, яв, яв!
Карл: Яв, яв!
Митч: Новш!
Карл: Тээвэр хаана байна? Митч?
Митч: Тэр онгоцыг болиулчхаж.
Карл: Хэн?
Митч: Льюис.
Карл: Энэ ТТГ юу?Яагаад бидэнд хэлээгүй юм бэ?
Мара: ТТГ? Юу гэнэ ээ? Льюис гэж хэн юм?
Митч: Хөөе. Зөвхөн мэдэх шаардлагатай хүн л мэдэх зүйл байсан.
Карл: Мэдэх шаардлага...
Мара: Хөөе, хөөе, хөөе.
Карл: Би чиний хамтрагч! Надад мэдэх эрх бий!
Мара: Боль. Энэ юу гэсэн үг юм?
Карл: ТТГ биднээр бохир ажил хийлгээд, буруудахаар ньбиднийг орхиод явж байна гэсэн үг.
Мара: Үнэн үү? Тэд бидэнд туслахгүй гэж үү?
Митч: Би зохицуулна.
Мара: Бид эцэг эхийн төлөө ажилладаг гэж бодсон.
Митч: Тэгдэг ээ. Охиноо буцааж авах гэж байгаа л аав,хэн мөнгө төлж байгаа нь хамаагүй.
Митч: Хамаагүй гэж үү?
Мара: Бид юу хийж, хэний төлөө хийж байгаагаас л бүх юм шалтгаална. Биднийг эндээс хурдан гарга.
Өвөө: Юу хийж байгаагаа мэдэж байгаа гэж найдаж байна.
Мара: Би хүмүүсийн хүүхдийг л буцааж өгч байна.
Өвөө: Тэгээд энэ Аминаг буцааж аваххамгийн зөв арга мөн үү? Хэт их итгээд байхаар чинь санаа зовоод байна... чи хаашаа хүрэх гэж байгаагаамартаад байх шиг.
Мара: Сонс. Би хэнд, юунд итгэхээ өөрөө шийднэ. Явалгүй болохгүй нь. Хайртай шүү. Дараа нь 500 фут яваад,байр зүүн талд байна. Ядаж л тэгж бодож байна,бага зэрэг тодорхойгүй байна.
Митч: Тийм ээ, Карл зураг авч яваа.
Мара: За. Гол орц нь гол зам дээр. Гэхдээ буланд гал тогоо рууорох өөр зам бий. Яав?
Митч: Чи үүнд төрөлхийн юм шиг л байна.
Мара: Бид буруу эцэг эхэд нь өгчбайгаа бол яах вэ? Ээж нь тохиромжгүй хүн байвал яах вэ?
Митч: Юу гэх гээд байна?
Мара: Би бараг л түүнийг орхих шахсан. Амина. Одоо харин түүнгүйгээр амьдарч чадахгүй. Би эмнэлэгт Каримтай танилцсан,гар хөлдөө асуудалтай байсан. Тэр миний бүх шинжилгээг хийсэн. Түүнээс хойш бид уулзаж эхэлсэн. Тэр эелдэг, хөгжилтэй, надад анхаарал тавьдаг байсан. Надад аюулгүй мэдрэмж өгдөг.Би жирэмсэн болно гэж бодоогүй. Би үнэхээр айсан. Каримд зурвас үлдээгээд,өөрөө клиник рүү явсан. Бичиг баримтад гарын үсэг зурах гэж байхад Карим яаран орж ирсэн... зүгээр л... дүүрэн сэтгэл хөдлөл. Тэр хайртай зүйлдээингэж л ханддаг хүн. Тэр “Бид чадна. Бүх юм зүгээр болно” гэж хэлсэн. Тийм ч байсан. Хэсэг хугацаанд. Дараа нь тэр их сонин аашлаад л,оройтож ирдэг болсон. Намайг ажлаасаа гар гээд л.Би ч бас уудаг болчихсон бололтой.
Митч: Ер нь бол чиний буруу биш.Чи тэр хүнийг сайн мэдэхгүй байсан.
Мара: Би юунд өөрийгөөшийтгэх ёстойг чи яаж мэдэх юм?
Митч: За. Миний мэдэж байгаа зүйл бол энэ. Эцэг эхчүүд, тэдэнд чи хэрэгтэй.
Мара: Харин чи? Чамд би хэрэгтэй юу?
Митч: Робесон.
Льюис: Юу байна? Румын яах вэ?
Митч: Ажиллаж л байна.
Льюис: Петрагийн аав охинообуцааж авахыг үнэхээр хүсэж байгаа. Охин нь түүнд хорвоогийн хамгийн чухал нь. Чиний хувийн хэргүүдийг би эсэргүүцэхгүй, гэхдээ ТТГ чамаас авах ёстой зүйлсийн хохирлоор биш.
Митч: За, би энэ эцэг эхчүүдэд чтусална гэж бодож байна.
Льюис: Тэд ч маш их талархаж байгаа. Гэхдээ чи цэргийн хүн,чи ойлгоно гэдгийг мэдэж байна... гэрийн эзэгтэй, эмээ өвөөгийн зовлон энэ улс болон түүний нөөцийг аюулгүй байлгахаас илүү чухал биш. Миний хэргүүдийг доош нь бүү тавь, Митчелл,эс тэгвээс чамд юу ч үлдэхгүй.
Митч: За, Румынийг жагсаалтын дээд талд гаргая.
Льюис: Деннингтэй байдал ямар байна?
Митч: Сайн.
Льюис: Тэр одоо ч хүүхдээ хайж байна уу?
Митч: Мэдээж.
Льюис: Аль болох удаан хэргийг нууц байлгахаа бүү мартаарай.
Митч: Яагаад тэгж хэлж байгаа юм?
Льюис: Карим Талеб аюултай хүн. Түүнгүйгээр амьдрал нь дээр.
Митч: Хэр аюултай гэж, Льюис?
Льюис: Нууц. Чи ажлаа хий, би ч өөрийнхөө ажлыг хийнэ.
Мара: Сайн байна уу. Та англиар ярьдаг уу?
Зөвлөх эм: Тийм ээ, хатагтай.
Мара: Баярлалаа. Ээ... Танай эмнэлэгт миний өвчтөн бий,гэхдээ түүний карт уншиж чадахгүй байна. Би зөвхөнрентген эмчийн нэрийг нь л мэднэ. Түүнтэй ярьж болох уу?Нэр нь Карим Талеб.
Зөвлөх эм: Түр хүлээнэ үү.
Мара: За.
Зөвлөх эм: Тэр өнөөдөр ажиллаагүй.Та зурвас үлдээх үү?
Мара: Талеб?
Зөвлөх эм: Тийм.
Мара: T-A-Л-E-Б. Тийм гэж үү? Тэр мөн үү? Мөн байна!
Өвөө: Юу? Амина?
Мара: Бурхан минь. Алив ээ. Митч. Митч? Олчихлоо. Карим Ливанд байгаа гэнэ.
Митч: Яаж?
Мара: Бейрутийн наах нь эмнэлэгт байгааг нь шүүсээр байгаад мэдлээ. Тэр тэнд бүтэн жил ажиллаж байгаа гэнэ.
Митч: Итгэлтэй байна уу?
Мара: Бурхан минь, Митч. Чи намайг Сири болон ойрх улсууд руу нь хэчнээн дуудлага хийснийг мэдэх үү? Хэдэн зуу. Эцэст нь тэр новш тэнд байж. Тэр бүр нэрээ ч өөрчлөөгүй байна.
Митч: Ингэх гээд л байж ээ? Ирээд, намайг ашиглаад л.
Мара: Үгүй ээ, энэ чинь миний олж чадах хамгийн том баримт. Би зүгээр л тийшээ очмоор байна.
Митч: Би чамд юу гэж хэлдэг билээ? Зогсоод, бод!
Мара: Над руу орилох хэрэггүй. Эцэст нь би бодитой зүйлд хүрээд байна.
Митч: За, уучлаарай. Би... Чиний зөв. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ чи тийшээ ганцаараа явахгүй. Тэгэхээр цаг нь болохоор бүгдээрээ явъя. Төлөвлөгөөтэй. Бэлтгэлтэй.
Мара: Тэгээд тэр нь хэзээ юм, Митч?Дандаа л тэгж хэлэх юм. Цаг нь одоо шд. Бид очих хэрэгтэй. Бейрутийн ажил одоо ч хэвээрээ юу?
Митч: Үгүй. Бейрутийн ажил хэтэрхий эрсдэлтэй.
Мара: Тэгвэл тэр ажлыг ав, тэгээд захиалагчбиднийг тийш нь гаргахад тусална. Гуйя.
Карл: Бидний мэдэж байгаагаар бол гарах цэгүүд энд. Мөн арын үйлчилгээний хаалга.Хувийн хамгаалалтаас зайлсхийх хамгийн сайн зам.
Мара: За. Бидэнд ганц л урилга байгаа, тиймээс би л орно.
Митч: Хэрвээ баригдвал, ганцаараа тулаад гарна гэсэн үг.
Мара: Тийм ээ. Өмнө нь ч хийж байсан.
Митч: Үгүй.
Митч: Надад таалагдахгүй байна.
Мара: Юу?
Карл: Тоглоод байна уу? Төгс төлөвлөгөө шд,бидний хамгийн том олз.
Митч: Ливан одоо ч тогтворгүй байгаа мэдэж байгаа биз дээ? Бейрут цэргийн хяналтад байгаа, харин энэ хүмүүс хувийн хамгаалалт хөлслөх мөнгөтэй. Хэрвээ бүх юмс бүтэлгүйдвэл та нарыг гаргах нь миний ажил. Үгүй, би татгалзана.
Мара: Үгүй ээ. Би тийшээ гарахөөр боломж дахиж олдохгүй байж магад.
Митч: Өөр арга олно оо.
Мара: Найман жил боллоо. Найман хараал идсэн жил! Би дахиад хэр удаанхүлээх ёстой гэж?
Митч: Бурхан минь.
Карл: Яаж байгаа юм?
Митч: Би хэлсэн шүү дээ. Надад таалагдахгүй байна.Аюултай санагдаж байна.
Карл: Хэт баян улс төрчдөөс хүүхэдавахаас ч илүү аюултай гэж үү?
Митч: Магадгүй тэр Ливаныг мартсан нь дээр ч юм бил үү.
Карл: Нээрэн үү? Чи нэг нь өөрийнх нь хүүхэд байна гэж амласан болохоор... тэр бидний даалгасан бүх ажлыг хийсэн. Төсөөл дөө, Митч,чамайг тэгж хайрлах ээжтэй байна гээд. Би бол энд ингэж дуусахгүй л байсан. Алив ээ, найз аа.Энэ ажиллагааг явуулахад туслаач. Тэгээд бид очоод,хийдгээрээ хийе… дараа нь түүний охиныг буцааж авахад нь тусална. За юу? Алив ээ, найз аа,тэгэх үү?
Митч: За.
Карл: Зүгээр дээ.
Мара: Юу?
Митч: Энэ байшинг дотроос нь гадар хүртэляг таг мэдсэн нь дээр шүү. Бүх өрөө, бүх гарц. Энэ удаа дүрмээрээ.Миний дүрэм. За? За. За.
Мара: Баярлалаа.
Митч: За. Чамайг асууж байна.
Өвөө: Би Аминаг чадлаараа хүлээлээ. Ээж чинь явах үед,санаж байна уу? Би мэдээгүй... бид хоёр зүгээр байх эсэхийг. Чи маш жаахан байсан.Санаж байна уу? Би чамайг нэг удаа парк руу авч явсан. Чи авирдаг тоглоомон дээргарч байгаад унасан.
Мара: Би шүдээ цохичихсон.
Өвөө: Тэгтэл тэр эмэгтэй... гүйгээд ирсэн. “Ээж чинь хаана байна?”гэж асуусан. Тэгэхэд чи...
Мара: "Ээж минь явсан. Гэхдээ аавминь энд байна, бид зүгээр ээ."
Өвөө: Тэр мөчид л би чамайг үргэлж зүгээр байхыг ойлгосон. Чи миний төлөө хүчтэй байх ёстой.
Мара: Үгүй ээ. Аав аа, гуйя, битгий.
Өвөө: Түүнд намайг маш их хайртайг дамжуулаарай.
Мара: Аав аа, аав аа...
Өвөө: Би одоо амрах хэрэгтэй байна. Тийм ээ.
Митч: Зүгээр үү?
Сорая: Сайн уу! Ээж ээ!
Митч: Чи хэн бэ, Сораяд юу хийчхэв?
Сорая: Хөөе!
Митч: Чи их өндөр болжээ.Наашаа ир. Ээж чинь ирсэн үү?
Сорая: Тийм ээ.
Митч: Чамайг харахад сайхан байна.
Дасиа: Удаан уулзсангүй шүү.
Митч: Дэндүү удлаа, Дасиа. Энэ бол Мара.
Дасиа: Сайн уу.
Мара: Сайн уу.
Дасиа: Сорая, очоод цай аваад ир. Гуйя.
Митч: Энд ер нь өөрчлөгдсөн юм алга.
Дасиа: Үгүй ээ, заримдаа энд бараг л амьтны хүрээлэн шиг болдог. Дургүйлхэхгүй гэж найдъя. Гэхдээ та зочны өрөөнд унтана.
Мара: Өө, үгүй ээ.
Дасиа: Эрчүүдтэй хамт өрөө хуваалцуулахгүй гэсэн юм.
Мара: Их бодолтой юм.Баярлалаа.
Дасиа: Алив ээ.
Дасиа: Робесон хуучин нөхөр чинь энд амьдарч байгаа гэсэн. Энэ тухай ярихад зүгээр үү?
Мара: Тийм ээ, мэдээж.
Сорая: Танд авчирлаа.
Мара: Өө, баярлалаа. Баярлалаа.
Дасиа: Суугаач.
Мара: Тэр гайхалтай юм.
Дасиа: Хүүхдүүд хурдан томордог шүү. Хуучин нөхрөө хаанаажилладгийг мэдэх үү?
Мара: Хотын захын нэг эмнэлэгт гэжбодож байна. Гэхдээ хаана амьдардгийг нь мэдэхгүй.
Дасиа: Маргааш чамайг тийш ньдагуулж очъё. Юу олж мэдэж чадахыг харцгаая.
Митч: Хөөе.
Мара: Эцэст нь би түүний байгаа тэнгэрийн жижигхэн оддын доор ирсэн мэт санагдаж байна.
Митч: Охиндоо ойрхон байгаа мэтмэдрэх нь аргагүй ээ. Гэхдээ эхлээд энэ ажилдаабүрэн төвлөрөх хэрэгтэй байна. За?
Мара: Мэдэж байна.
Дасиа: Тэр түр хугацааны гэрээтэй байсан.Одоо энд байхгүй. Хөөе. Энэ бол ахиц шүү. Тэр хотод байгаа. Бид түүнийг олно.
Митч: Хөдөлж чадах нь уу?
Мара: Болох байх аа. Тийм ээ.
Митч: За. Өнөө орой баатарлаг үйлдэл хэрэггүй шүү. Хүүхдийг аваад шууд гарна. Болгоомжтой байгаарай,Мара.
Мара: Баярлалаа.
Үдэшлэг эм: Сайн байна уу?
Мара: Сайн, сайн байна.
Үдэшлэг эм: Та элчин сайдын яамных уу?
Мара: Өө, үгүй. Улс төрийг хараал идэг. Би санхүүгийн салбарт ажилладаг.
Үдэшлэг эм: Өө, гайхалтай. Миний зочдоос танилцахыг хүссэн хүн байвал хэлээрэй.
Мара: Их сайхан сэтгэлтэй юм. Тэгвэл одоохондоо эмэгтэйчүүдийн өрөө хаашаа вэ?
Үдэшлэг эм: Коридороор доошоо.
Мара: Баярлалаа. Маш их баярлалаа. Алив ээ. Сайн охин. За, явцгаая.Алив ээ. Зүгээр дээ.
Үдэшлэг эм: Миний охинтой юу хийж байгаа юм?
Мара: Би түүнд гэм хүргэхгүй.
Үдэшлэг эм: Түүнийг надаас авч явж байгаа юм биш үү?
Мара: Боль.
Үдэшлэг эм: Салма, наашаа.
Мара: Салма. Бурхан минь.
Мара: Тэр мөн үү?
Митч: Зүгээр үү?
Мара: Жолоод!
Хамгаалагч: Тэднийг харлаа, барьж аваарай.
Мара: Зүгээр дээ, хонгор минь.
Митч: Доошоо! Толгойгоо доош нь! Нэг чиглэл!Болгоомжил! Новш.
Карл: Дотор юу болоо вэ?
Митч: Мара, хэлэх гэж байна уу?
Мара: Сайн охин байна. За... Сайн охин. За, зүгээр ээ.
Митч: Тэр ирчихлээ.
Салма аав: Мэдээж. Маш их баярлалаа.
Митч: Осол байсан,Мара.
Мара: Чи Аминаг дахиж хайхгүй, тийм үү?
Митч: За, би гарлаа. Гэртээ харих зам ольё.
Карл: Би хамт явъя.
Митч: Үгүй. Аюултай. Ядаж байдал цэвэр эсэхийг мэдтэл зочид буудалдаа бай.
Карл: Хэн бэ?
Дасиа: Дасиа.
Карл: Дасиа байна.
Дасиа: Дасиа!
Карл: За, за, за. Сайн уу.
Дасиа: Сайн уу.
Мара: Сайн. Чи энд байх ёсгүй.
Дасиа: Надад нэг мэдээлэл байна.
Карл: Юуны тухай?
Дасиа: Аминагийн тухай.
Карл: Үгүй.
Мара: Бид явах ёстой.
Карл: Робесоныг хүлээ.
Мара: Үгүй. Мэдээллүүд удаан хадгалагддаггүй. Би өөрөө явъя.
Карл: Үгүй. Түүний хэлснийг сонссон.
Мара: Дээд тал нь хэдхэн цаг. Тэгвэл ядаж ямар нэг мэдээлэл авна.
Карл: Новш.
Дасиа: Энд хүлээж бай.
Карл: Ороод, гарна. За?
Мара: Тийм. За.
Митч: Чи энд юу хийж яваа юм?
Льюис: Энэ бол миний нутаг. Илүү чухал асуулт нь, би чамд Румынд оч гэж тушаасныгяагаад биелүүлээгүй вэ? Энэ бүхний төвд Деннинг байна,... цус асгарсан баривчилгаанд ороод биднийг ил болгосон хүн. Энд байх ёсгүй нэг эмэгтэй... гэхдээ миний сүүлийн найман жилхийсэн бүхнийг сүйрүүлэх эрсдэлтэй.
Митч: Мөн биднийг оруулж, гаргажчадах цорын ганц хүн.
Льюис: Тийм үү?
Митч: Тийм.
Льюис: Тэгээд чи Бейрутэдажил авах ёстой байсан гэж үү?
Дасиа: Тэр хамгийн бага ач охинтой ньнэг сургуульд сурдаг.
Мара: Хаана? Чи Аминатай уулзаж байсан уу?
Дасиа: Чи Амина-тай уулзсан уу?
Амина ангийн хүүхдийн ээж: Нэг удаа.Тэр нэлээд эсэргүү санагдсан,
Дасиа: Нэг удаа. Тэр Аминагнэлээд эсэргүү гэж бодсон гэнэ.
Мара: Тийм үү? Сайн байна. Сургууль хэдэн цагт тардаг вэ?
Дасиа: Үдээс хойш гуравт...
Мара: За, хаяг өгч чадах уу?
Льюис: Робесон, чамд маш тодорхой хэлье, чи ойлгоогүй бололтой. Миний ашиг сонирхолд, бас чинийхэд ч,... тэр Карим Талебийг олох ёсгүй.
Митч: Тэгээд чи намайг Каримыг мөрдөхөө боль гэж хэлэхэд би больсон. Гэхдээ чи надаас тэр эхийгохиноос нь хол байлга гэж хүсвэл,... одоо яг юу болоод байгаагнадад үнэнээр нь хэл.
Амина ангийн хүүхдийн ээж: Чи нөхрийнхөө эндэх амьдралынтухай хэр мэдэх вэ?
Дасиа: Нөхрийнхөө эндэх амьдралынтухай чи юу мэдэх вэ?
Мара: Юу ч мэдэхгүй. Яасан?
Дасиа: Яагаад асууж байгаа юм?
Амина ангийн хүүхдийн ээж: Орой болчихлоо. Би явъя.
Дасиа: Яагаад? Хүлээ. Тэр явах хэрэгтэй. Хүлээ. Хаягийг нь өгчих. Гуйя?
Амина ангийн хүүхдийн ээж: Би чадахгүй.
Мара: Гуйя, гуйя. Эх хүний хувиар.
Амина ангийн хүүхдийн ээж: Эх хүний хувьд би чамд охиноо очиж хар гэж хэлэх байна. Зүгээр байгаа эсэхийг нь харчхаад явсан нь дээр шүү.
Дасиа: Эх хүний хувьд тэр чамайг охиноо очиж хар гэж байна, зүгээр байгааг нь шалгачхаад л яв.
Амина ангийн хүүхдийн ээж: Дайсны минь дайсан бол миний найз. Амжилт хүсье.
Дасиа: Сонс. Би сургууль дээр очиж чадахгүй.Гэр бүлдээ гай тарьж болохгүй. Ойлгож байна уу?
Мара: Мэдээж. Мэдээж. Хэдхэн хоногт чи надад өөрийн минь улс олон жил туслаагүйгээр тусаллаа.
Дасиа: Яв.
Митч: Чи намайг түүнд худал хэлүүлсэн.
Льюис: Үгүй. Бүх баримтыг мэдээгүй бол энэ худал биш.
Митч: Чи муу...
Льюис: Би чамайг түүнийг ямар нэг зүйлд татан оруулах боломж олгосон, тийм үү?
Митч: Анхаарлыг нь сарниулах гэсэн.
Льюис: Амьдралд нь зорилго өгөх зүйл. Дараа нь чи түүнийг энэ хүртэл дагуулж ирсэн.
Митч: Чи намайг ашигласан.
Льюис: Түүнд байгаа мөрүүд худал гэдгийгчи итгүүлэх хэрэгтэй... мөн түүнийг яаралтай энэ улсаас гарга.
Митч: Хэрвээ би тэгэхгүй бол?
Льюис: Тэгвэл түүний эсвэл гэр бүлийнх ньаюулгүй байдлыг би баталж чадахгүй.
Митч: Чамаас.
Льюис: Хэнээс ч бай. Түүний цөхрөл байдлыг тогтворгүй болгож байна.Ийм л үед хүмүүс гэмтдэг. Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу? Одоо чи түүний төлөө бус, эх орныхоо төлөө ажиллах хэрэгтэй.Чи ойлгож байгааг мэдэж байна. Дахиж над ингэж гараа бүү хүргэ.
Мара: Энэ байна.
Карл: Нэлээд сайн хамгаалалттай юм байна.Хүнд хаалга, харуул, камер. Арын хаалга алга. Сургууль 10 минутын өмнө тарсан.
Мара: Тэгэхээр тэр энд амьдардаг хэрэг үү?
Карл: Хөөе.
Мара: Яасан?
Карл: Тэр мөн үү? Хөөе, хөөе! Чамайг харчихна.Хаалгаа хаа. Бидэнд төлөвлөгөө алга. Чи юу ч хийсэн, биднийг бариад өгчихнө. Царайгаа нуу. Үгүй ээ! Хөөе! Хөөе! Хараал ид.
Карим: Амина! Амина!
Карл: Чи ямар новшоо хийчхэв ээ?
Мара: Түүнийг ав. Дуугүй л түүнийг машин руу аваад яв.
Карим: Амина!
Мара: Болгоомжтой! Болгоомжтой!
Карл: Түүнийг тайвшруул. Түүнийг тайвшруул.
Мара: Яв, яв, яв!
Карл: Алив ээ! Хөөе, Мара, Алив ээ!
Мара: Зүгээр дээ. Зүгээр дээ. Хэн ч чамайг өвтгөхгүй, за юу? Амина...
Карл: Хараал ид. Алив ээ.
Мара: Юу гэсэн үг вэ? Карл!
Карл: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй!
Карим: Амина!
Мара: Юугаа хийгээд байна аа, Карл?
Мара: Карл, яв!
Карл: За. Алив ээ, Алив ээ, алив ээ. Хараал ид. Алив ээ! Хараал ид! За, явлаа.
Амина: Үгүй ээ!
Дасиа: Үгүй, үгүй, үгүй. Тэр энд байж болохгүй.
Карл: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Биднийг оруулаач, оруулчих. Энэ замбараагүй байдлыг өнгөртөл л.
Мара: Зүгээр дээ. Тэр англиар ярьдаг уу?Англиар ярьдаг эсэхийг нь мэдэхгүй.
Дасиа: Амина?
Мара: Түүнд би хайртай гэдгийг хэл. Мөн түүнийг энэ улсадогт авчрах ёсгүй байсан гэдгийг хэл. Би мэдээгүй, түүнийг олж чадаагүй. Би зүгээр л...түүнийг Америк руу буцааж аваачмаар байна,... түүний ээж нь байж,чиний ээж баймаар байна.
Дасиа: Тэр бол чиний ээж.Тэр чиний ээж, Амина.
Амина: Надад ээж байхгүй.Миний ээж нас барсан.
Мара: Юу?
Дасиа: Тэр “Надад ээж байхгүй.Миний ээж нас барсан” гэж хэллээ.
Карл: Юу болоод байна аа?
Митч: Юу вэ, новш!
Карл: Харагдаж байгаа шигээ биш ээ.
Митч: Үнэхээр үү?
Карл: Бид түүнийг авч явахаас өөр сонголт байгаагүй.
Митч: Энд байж болохгүй.
Мара: Амина. Амина, чи надтай хамт явах ёстой.
Амина: Үгүй!
Дасиа: Үүнийг ав. Чи илүү ухаалгаар бодох ёстой байсан юм.Энэ бол буруу зам.
Мара: За тэгэхээр... Карл саячи англиар сайн ярьдаг гэж хэллээ. Зөрүүд юм аа, тийм үү? Ямартай ч надтайадилхан зүйл байна аа. Магадгүй тэр андуурсан байх.Магадгүй чи ярьдаггүй ч юм билүү.
Амина: Би англи хэлээр ангидаанэгдүгээрт ордог.
Майя: Чи үргэлж л маш ухаантай байсан, Мина.
Амина: Амина.
Мара: Амина, уучлаарай. Чи явснаас хойш би үүнийг өдөр бүр авч явсан. Бас... Энэ бол чи бид хоёр. Чи дөрвөн настай байсан, төрсөн өдөр чинь. Одоо чи нэлээд том болжээ.Ямар нэгэн хоббитой юу? Усанд сэлэх дуртай хэвээрээ юу?
Амина: Манайд усан сан бий.
Мара: Хөөх. Үнэн үү?
Амина: Би багт уралддаг. Би... Яаж хэлдэг билээ?
Мара: Өө, ахлагч уу?
Амина: Ахлагч.
Мара: Нөгөө, би чамд усанд сэлэхийг заасан хүн. Гэртээ, нуур дээр,өвөөтэй чинь хамт.
Амина: Миний “жадди” энд бий. “Жадди” гэдэг нь тэгждууддаг билүү? Тэр хаана байна?
Мара: Өө... Тэр нас барсан. Удаан хугацаанд өвчтэй байсан,... гэхдээ чамд маш, маш их хайртайгэдгээ... хэлэхийг хүссэн.
Митч: Чи хүлээх ёстой байсан.
Мара: Би хүлээж ханасан, тэнэг минь.Боломж хараад би ашигласан.
Митч: Чи болчимгүй загналаа.
Мара: Би түүний ээж. Би түүнийг харсан шүү дээ.Энэ олон жилийн дараа. Би үүнийг маш удаан төсөөлж ирсэн. Зүрх минь, Митчелл.Би тэсэж чадсангүй. Митчелл, энэ чинь би.Би түүнийг над руу гүйж ирнэ гэж төсөөлдөг байсан. Харин одоо тэр намайгяг л новшийн мангас мэт харж байна. Бид энэ улсаас яаж гарах вэ?
Митч: Бид Аминаг Каримд буцааж өгөх ёстой.
Мара: Энэ тоглоом уу?
Митч: Би түүнийг гаргаж чадахгүй. Буцаахгүй болбид бүгд аюулд орно.
Мара: Яагаад? Юу болсон юм?
Митч: Надад итгэх хэрэгтэй.
Мара: Юу? Чамд итгэх гэнэ ээ?
Митч: Тийм.
Мара: Эцэст нь хэн ч надад туслахгүй байхад өөрөө бүгдийг хийсний дараа,... одоо түүнийг буцааж өг гэж байгаа хэрэг үү? Юу болоод байгаа юм бэ? Намайг давж гарах гэж оролдвол,би чамайг ална. Түүнд хуруугаа л хүргэвэл ална шүү.
Митч: Зогс! Зогс!
Мара: Юу болоод байгааг хэлээч!
Митч: Карим Лалын ахан дүүсийнбайгууллагатай холбоотой. За, одоо чи мэдлээ.
Мара: Юу?
Митч: Тэр гэр бүлийнхээ холбооноосболж татагдсан бололтой. Түүнийг мөнгө угаахадалбадаж ашигласан. Тэгээд л Тагнуулын төв газартүүнийг илрүүлж.
Мара: Өө, ТТГ мэдэж байсан гэж үү?
Митч: Мара, бид хөлсний гүйцэтгэгчид. Миний холбоотон Льюис нададКарим ТТГ-тай мэдээлэгчийнгэрээ байгуулсан гэж хэлсэн. Тэр тэдний төлөө ажилладаг. Хариуд нь тэр Аминагөөртөө үлдээх эрхтэй. Тэр тэднийг энднүүлгэн шилжүүлсэн. Уучлаарай. Би үүнийг дөнгөж сая л мэдлээ.
Мара: Тэр бүх мухардал. Тэр Вашингтонд минийхайгуулыг хааж, чамайг харин Аминаг надаас хол байлгахын тулд хөлсөлсөн.
Митч: Тийм ээ.
Мара: За, Лалын ахан дүүс. Би түүнийг өөр хүнтэй явалдаад байна гэж бодсон.
Митч: Хэрвээ бид чамайг гаргаж чадахгүй, түүнийг буцаахгүй бол... Тэр юу хийхийг би үнэндээ мэдэхгүй. Гуйя, болиоч...
Мара: Чи намайг өөрийнхөө төлөө ажиллуулсан. Чи надтай унтсан.
Митч: Уучлаарай, за юу?
Мара: Тэгэхээр одоо чи яах гэж байна, Митч? Учир нь би түүнийг буцааж өгөхгүй. Бид хоёул үүнийг мэдэж байгаа. Тиймээс надад тусал, эсвэл намайг явуул. Бүх зүйл дууссаны дараа би чамтай дахиж хэзээ ч яримааргүй байна. Бэлэн үү?
Митч: Май. Нүүрээ битгий ил гарга.
Амина: Бид хаана байна аа?
Митч: Хил давахын тулд бичиг баримт авах хэрэгтэй. Ингэж хурдан шийдсэнд баярлалаа. Чамд өртэй боллоо.Дамаскт очоод залгана аа.
Амина: Тэр чиний нөхөр үү?
Мара: Үгүй.
Амина: Тэр Америкт бидэнтэй хамт байх уу?
Мара: Үгүй, бид зүгээр л... хамт ажилладаг. Хөөе, савлуур дээр суух уу? Алив ээ. Зүгээр дээ. Суучихсан уу? За, барьж байна. За. Бэлэн үү? Нэг, хоёр, гурав. Надад ч бас иймэрхүү юм бий.
Хилийн цэрэг: Паспорт. Энд америкчууд байна. Тэд бичиг баримт шалгах гэж байна.
Карл: Новш.
Митч: Хараал ид.
Амина: Юу болоод байна?
Мара: Өөр зам олж чадна аа.
Митч: Хаана ч ийм л байна.
Хилийн цэрэг 2: Хаашаа явж байгаа юм? Яв, яв. “Ялла”! Чи америк хүн үү? Чи хэн нэгэнтэй хамт явж байгаа уу?
Мара: Хүлээ. Чи яагаад байна аа? Бидэнд хамгийн зөв нь энэ, Митч.Зүгээр дээ, явъя, хайрт минь.
Митч: Мара...
Мара: Биднийг аюулгүй байлгах юу байдаг юм бүгдийг нь хэл.Би түүнийг дахиж алдахгүй.
Хилийн цэрэг: Хөөе!
Мара: Яв, Амина.
Хилийн цэрэг 2: Бүү хөдөл!
Карл: Буугаа тавь!Буугаа тавь! Боломжтой байгаа дээрээ гүй!Яв!
Амина: Одоо бид хаашаа явах вэ?
Мара: Би хилийн гарц олохоор явна. Зүгээр дээ.
Амина: Би өлсөөд байна.
Мара: Үүнийг ав.
Амина: Би зөвхөн ногоо иддэг.
Мара: Өөр юм надад алга.
Амина: Би одоо гэртээ харимаар байна.
Мара: Би хэлсэн шүү. Бид гэртээ харина.
Амина: Америк биш. Надад энд таалагддаг.Найзууд, гэр маань.
Мара: Сонс. Америкт чи маш олон шинэ найзтай болно.
Амина: "Жадди" тэнд байхгүй.
Мара: Тийм ээ, үгүй ээ...
Амина: Хэн байх юм?
Мара: Би, Мина.
Амина: Амина.
Мара: Амина. Чи бид хоёр.
Амина: Би тантай хамт баймааргүй байна.
Мара: За яах вэ, чи үнэнээсээ хэлээгүй ээ.
Амина: Би аавтай баймаар байна. Та яагаад намайг ааваас салгаж байгаа юм?
Мара: Суу. Уучлаарай. Чамайг өвтгөх гээгүй шүү. Зүгээр үү? Зүгээр л... Надад ямар хэцүү байсныг чи мэдэхгүй. Бас... чамайг олоход намайгямар удаан хугацаа зарцуулсныг.
Амина: Гэхдээ би хэзээ ч төөрөөгүй.
Мара: Юу?
Амина: Би зүгээр л гэртээ байсан. Таныг ирээд намайг хай гэжби гуйгаагүй. Хаашаа явж байгаа юм?
Мара: Зүгээр ээ, би зүгээр л... хүлээж бай.
Карим: Тэр хаана байна?
Мара: Тэр аюулгүй.
Карим: Тэр хэнтэй хамт байгаа юм?
Мара: Найзтайгаа.
Карим: Би түүнийг хармаар байна. Одоо.
Мара: Тийм ээ, өвдөж байгаа биз? Найман жилийн шарх. Чи яаж ингэж чадсан юм бэ?
Карим: Уучлаарай. Уучлаарай. Чамд хийсэн бүхнийг минь уучлаарай. Тангараглая, Мара. Би... би гарцгүй болчихсон байсан. Хэрвээ үлдсэн болта хоёрыг аюулд оруулах байсан. Одоо бол түүнийг маш хүчтэйбайгууллага хамгаалж байгаа.
Мара: Тийм ээ. Түүнийг хулгайлахад чинь тусалсан хүмүүс. Ямар солиотой сонсогдож байгааг ойлгож байна уу?
Карим: Миний ажилладаг хүмүүс намайг, гэр бүлийг минь нүү гэж сүрдүүлсэн... Түүнгүй байна гэж төсөөлж ч чадаагүй. Үнэндээ би түүнд илүүсайхан амьдрал өгөхийг хүссэн. Чимээгүй байж, дүрмээр нь тоглоход л тэд хүссэнийг минь өгсөн.
Мара: Чи түүнийг надаас хулгайлсан. Миний бяцхан охин.
Карим: Бидний бяцхан охин.
Мара: Надад ойртох ч хэрэггүй.
Карим: Уучлаарай. За?
Мара: Чамайг хайж байгааг минь чи мэдсэн үү?
Карим: Тэд чамайг энгийн амьдарч байгаа гэж надад хэлдэг байсан.
Мара: Чи тэгээд түүнд итгэсэн гэж үү?
Карим: Тэгэх нь амар байсан.
Мара: Чи миний хамгийн... үнэтэй бүхнийг минь авсан. Чи миний амьдралыг бүрмөсөн сүйрүүлсэн. Тэгээд чи энэ бүх хугацаандтүүнд намайг үхсэн гэж хэлсэн. Би ойлгохгүй байна...Чи намайг яаж ингэтлээ үзэн ядаж чаддаг юм бэ?
Карим: Үгүй. Би чамайг үзэн ядаагүй. Би бодохдоо...
Мара: Дуугүй! Чи юу гэж бодож байгаад чиньнадад хамаагүй, Карим. Бурхнаар тангараглая, дахиад нэгмуу үг хэлбэл би чамайг ална. Чи огт ойлгохгүй байна. Гэхдээ тэр одоо миний алдсанбяцхан охин биш. Тэр намайг танихгүй. Тэгэхээр... Би нэг ёсондоо үхсэн юм байна,тийм үү? Чиний ачаар. Түүнийг чамтай хамт аюулгүй байна гэжнадад амла. Амла!
Карим: Амлаж байна. Тэр аюулгүй. Тэр аз жаргалтай.Түүнд энд сайхан амьдрал бий. Чи өөрийн нүдээр харсан.
Мара: Энэ бүхэн үнэн байсан уу?Чи бид хоёр?
Карим: Тийм. Би чамд хайртай байсан, Мара. Үнэн шүү.
Мара: За, тэгэхээр чиАминад үнэнийг хэлнэ. Чи энэ бүх хугацаанд ээж нь хажууд нь... байгаагүй шалтгааныг өөрийнхөө буруу байсан гэж хэлнэ. Түүнийг олохын тулд минийхийсэн бүхнийг чи хэлнэ. Чи түүний уучлалыг гуйна... дараа нь бидэнд хамтдаа амьдралаадахин босгоход тусална, за юу?
Карим: Тэгнэ.
Мара: Энэ чиний төлөө биш. Энэ түүний төлөө. Миний охинд юу хэрэгтэйгби ойлгоно. Би үргэлж тэгж ирсэн. Амина, зүгээр ээ, би амлаж байна. Хөөе. Санаарай, би чамд үргэлж хайртай байсан.
Карим: Амина!
Амина: Аав аа!
Trailer
Мара: Би охиноо хараагүй дөрвөн жил болж байна.
Митч: Түүнийг олоход чинь тусалъя. Алив ээ.
Мара: Чи бяцхан охиныг минь хулгайлсан. Сайн уу, хөөрхнөө. Нааш ир. Амина?
Текст: Бодит явдлаас сэдэвлэн бүтээв.
Мара: Карим түүнийг авсныг мэдэж байна.
Цагдаа эм 1: Эцэг, эх нь хүүхдээ авахаас сэргийлдэг хууль байхгүй.
Мара: Энэ чинь хулгай. Охиныг минь хулгайлчихсан.
Цагдаа эм 1: Уучлаарай, бидэнд хийж чадах зүйл байхгүй.
Мара: Түүнийг эргүүлж автлаа би яс тавихгүй.
Митч: Сууж болох уу?
Мара: Танд яаж туслах уу?
Митч: Хэрэггүй ээ, гэхдээ би чамд тусалж чадаж магадгүй. Би хүмүүст хүүхдээ олоход нь тусалдаг. Чамд тавих санал байна. Чи надад тусал, хариуд нь би чамд тусалъя.
Мара: Яагаад намайг сонгосныг чинь ойлгохгүй байна.
Митч: Чиний үүрэг бол хүүхдийг тайван байлгах.
Мара: Ээж болно гэж үү?
Митч: Яг тийм.
Карл: Бас чи зоригтой.
Мара: Би чамайг ээжтэй чинь уулзуулна. Таалагдаж байна уу?
Митч: Яваарай. Энд байлгаж бай. Төлбөрөө төлөхөөр нь түүнийг оруулж ирнэ.
Мара: Тоглоод байна уу?
Митч: Бизнесс түрүүнд нь. Шинэ хэрэг гарсан.
Карл: Ойрхон бай. Явцгаая. Яваарай.
Хамгаалагч: Хөөе хойшоо.
Митч: Бараг л төрөлхийн мэт хийх юм.
Мара: Энэ миний охиноо олох хамгийн том сэжүүр байсан.
Митч: Бид өөр арга олно.
Мара: Найман жил боллоо. Намайг ахиад хэдэн жил хүлээж чадна гэж бодоо вэ? Митч: Доошоо.
Текст: Хэр хол явах вэ?
Льюис: Улсдаа зүтгэ, түүнд биш.
Текст: Аврахын тулд.
Митч: Чи намайг ашигласан.
Текст: Хайртай хүмүүсээ.
Мара: Тэр энд амьдардаг. Чи түүнийг надаас хулгайлсан.
Текст: Кейт Бэкинсэйл. Скотт Ийствүүд.
Митч: Яв.
Мара: Юу болоод байгааг надад хэл.
Митч: Боль.
Мара: Хэлээч. Түүнийг би алдахгүй.
Текст: Хулгайлагдсан охин.
Back to episodes Go home