F.B.I. INTERNATIONAL s1-19
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан Ж.Тамир
Гарчиг: Хувьсгалын төлөө...
Гол дүрүүд:
Скот: эр, Скот Форрестер
Рейнс: эр, Рейнс, хар арьст мөрдөгч
Е: эр, Катрин Еэгер
К: эм, Жейми Келлет, хар тайрмал үстэй
Во: эм, үсээ боосон мөрдөгч Камерон Во
Смит: эр, халзан Еэгерийн дарга
Нэмэлт дүр:
Ста: эр, судлаач Стейтон
Ми: эр хөгшин судлаач Мишауд
Б: эм, Бельгийн мөрдөгч
Хо: эр дэслэгч Хондт
Я: эр, бага түрүүч Яанс, хэрэгтэн
Ээж: Яансын ээж:
Д: эр, Яансын найз цэрэг
Кла: эр доктор Мишаудын шавь
Жу: Тэгээд чи тэмдэглэхгүй юм уу? Юу ч уу?
К: Тэмдэглэх гэдэг үг тохирох эсэхийг мэдэхгүй л байна.
Жу: Чи ойлгож байгаа шд. Эгчийн чинь өдөр. Найзуудтайгаа гадуур гарч, сайхан үеэ дурсах хэрэгтэй.
К: Аанхан.
Жу: Чи жилд ганц өдөр, завгүй амьдралаасаа ганц мөчийг гэр бүлийнхэндээ зориулж чадахгүй гэж хэлэх гээ юу?
К: Би тан руу залгасан.
Жу: Энд ирсэн бол болох л байсан. Миний ганц охин.
К: Өглөөний арван цагт дарс уухыг чинь харах гэж онгоцонд суух уу? Сонсооч, би явахаас.
Жу: Юу гээч, чи хэзээ ч гэртээ байдаггүй. Жюнд таалагддаггүй байсан гэж бодож байна.
К: Тийм ээ, тэр байхгүй болохоор гомдоллож чадахгүй.
Жу: Өөрийгөө буруутгах хэрэггүй, за юу? Энэ эрүүл биш.
К: Хайртай шүү.
Скот: Сайн уу.
К: Сайн уу.
Сара: Би гарах гэж байлаа. Гэхдээ... намайг үлдээч гэвэл...
К: Үгүй ээ, би зүгээр. Би нууц товчооны тайлангуудыг унших ёстой.
Скот: Сайхан амраарай.
К: Сайхан амраарай.
*****************
Бельги улс, судалгааны төв.
Ста: /Голландаар ярина/ Дараагийн дээжийг өгч болно. Машин бэлэн болмогц.
Кла: мэдээж.
Ми: Ухаантай төрсөн чинь яамай, чиний Голланд хэл аймшигтай.
Ста: Өчигдрийн үр дүнг харсан уу?
Ми: Харсан. Үнэхээр урамтай. Үнэндээ нөлөөг нь сайжруулж чадвал бид эхлүүлж болно гэж... Юу вэ?
Ста: Бурхан минь. Дээжүүд. Бүгдийг нь битүүмжил.
Ми: Тийшээ. Тийшээ, дахиад буудахыг нь хүлээ, тэгээд бүгд зэрэг гүйнэ, за юу?
Эр: /Голандаар ярина/
Ми: Наашаа: Хурдан. Ор ор. Нааш ир...
Эр: Яваарай яв яв яв.
Эр: Юу болоод байна аа?
Эм: Яах гэж ингэдэг байна аа?
Гарчиг: Эф Би Ай интернейшнал /Холбооны мөрдөх товчоо/
Рейнс: Сайн уу. Брюсселд буудсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа. Ван Дэн Драйше судалгааны төвийн хоёр эрдэмтнийг хүндээр шархдуулж, Америкийн нэг иргэнийг хөнөөсөн халдлага. Доктор Кристофер Стейтон. Стэнфордод профессор болохоор суралцаж байхдаа “Эм Ар Эн Эй” /mRNA/ вакцины технологийг гаргаж алдартай болсон молекулын биологич. Одооны тахал тэрний ажлыг бусдад таниуахаас ч өмнө тэр ахиц дэвшил гаргаж байсан. Доктор Стейтон найман сарын өмнө Олон улсын судалгааны бүлэгтэй хамран ажиллаж, вирусын дараагийн мутацид бэлдэх зорилгоор Бельги рүү нүүсэн. Халдлага болох үеэр багийнхан бүгд байсан.
Скот: Голынх нь Люк Мишауд байна.
Во: Тэрнийг мэддэг юм уу?
Скот: Тэрнийг мэднээ. Доктор Мишауд тахлын үеэр ЕХ-ны эрүүл мэндийн салбарын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрнийг Европ дахь Энтони Фаучигийн хувилбар гэж хэлж болно.
К: Тэр бай байсан байж магадгүй.
Рейнс: Болох л юм. Доктор Мишауд сайн үйл их хийсэн, гэхдээ л эргэлзээтэй хүн. Тэр улс төрчдийг бас өөрийнх нь зөвлөмжтэй санал нийлээгүй бусад эрдэмтдийг шүүмжлэх дуртай байсан.
Во: Хувийн асуудал байж магадгүй. Дургүй нь хүрсэн лабораторийн ажилтан хариугаа авсан.
Скот: Эсвэл Мишаудыг золиослох гэсэн улс төрийн зорилтот үйлдэл байж болно.
К: Тэгвэл хөдөлцөгөөе.
Скот: Тэгээд Брюссель ЕХ-ны нийслэл гэж хэлж болно. Европол энэ хэрэгт оролцоно, тэгэхээр Еэгер хэрэг болно.
Рейнс: Аль хэдийн тэнд оччихсон, биднийг хүлээж байгаа.
Бельги улс.
Е: Сайн уу, Бельгийн Холбооны цагдаагийн тусгай байцаагч Беккерстэй танилц. Энэ бол мөрдөгч Форрестер, Келлет, Рейнс, Во. Холбооны мөрдөх товчоо.
Скот: Бидэнтэй ажиллахыг зөвшөөрсөнд баярлалаа.
Б: Энэ новшийг барихад туслах хэнийг ч зөвшөөрөхөд бэлэн байна. Би буу, бас тэднийг хэрэглэдэг хүмүүсээс айхгүй. Хорвоо гох дарах дуртай тэнэгүүдээр дүүрчихээд байна. Америкчууд та нарыг хэлээгүй юм шүү.
Скот: Гомдохгүй ээ.
Б: Ийшээ. Лаборатори хоёрдугаар барилгын хоёр давхарт байдаг. Баллистикийн судалгаа хийгдэж байгаа. Хажуугийн гуравдугаар байрны дээвэр дээрээс буудсан бололтой. Өөрийгөө буруутгахгүй байж чадахгүй нь.
К: Яагаад тэр вэ?
Б: Хэдэн сарын өмнө доктор Стейтон, доктор Мишауд хоёр манай хэлтэст тэр өдөр заналхийлэл хүлээж авсан гэж мэдэгдсэн, онлайн. Үзэн ядсан мессеж, тодорхой зүйл байгаагүй болохоор бид арга хэмжээ авч чадаагүй.
Скот: Тэр гомдлыг хармаар байна.
Б: Мэдээж.
Во: Энд үнэхээр байж болох юм уу?
Б: Судлаачид шалгаад, бүгд аюулгүй гэсэн. Нүд, амандаа хүрэхгүй байсан нь дээр байх.
Скот: Хэдэн удаа буудсан бэ?
Б: Багаад бодоход 12, гэхдээ бүгдийг олсон гэдэгт итгэлгүй байна.
Рейнс: Буудагчийг харсан хүн байхгүй юу?
Б: Хэтэрхий айсан байсан гэж бодож байна.
Скот: Хэрвээ доктор Стейтоныг буудах гэсэн бол амархан хийж болох байсан.
Е: Тэднийг ямар нэг зүйл хэлэхийг хүссэн гэх гээ юу?
Скот: Магадгүй.
К: Доктор Мишауд ажилдаа хурдан оржээ.
Б: Тэр, туслах Клаэстай хамт биологийн аюулыг илрүүлэхэд тусалж байгаа юм.
К: Ойлголоо. Тэрэнд зав гарвал бид хэдэн асуулт асуумаар байна.
Б: Мэдээж.
Ми: Би санаж байгаа бүхнээ цагдаа нарт хэлсэн, даанч санах юм алга.
К: Аймшигтай өдөр байсныг ойлгож байна. Гэхдээ мэдээлэл нэмэгдэх тусам хэн хийснийг нь олох боломж нэмэгдэнэ.
Ми: Ойлгож байна аа. Үнэнийг хэлэхэд би багийнхнаа л аврахыг хичээсэн. Бид их удаан илүү цагаар ажиллаж байгаа. Бараг л гэр бүл гэсэн үг.
Рейнс: Сүүлийн хэдэн сар гэр бүлд чинь хагарал гарсан уу? Хэн нэг нь явсан ч юм уу? Таагүй харилцаа? Цалин хөлс, албан тушаал ахихтай холбоотой маргаан ч юм уу?
Ми: Та юу гэж бодоо вэ? Дургүй нь хүрсэн ажилтан ийм зүйл хйисэн гэж үү?
К: Ажлын байранд хүчирхийлэл гарах бүрт бид энэ талаас нь шалгадаг юм.
Ми: Би шилдэгүүдийг хөлсөлдөг. Надад дайснууд байж болох ч, энд ажиллаж байсан судлаач бүр бидний хийж байгаа зүйлийн үнэ цэнийг ойлгодог.
К: Дайснуудынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Ми: Би зурагтаар гарч урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авахыг хэлэх бүрт интернэтээр намайг дарамталж эхэлдэг. Үнэнийг хэлэхэд би тахал өвчний эсрэг тэмцэх талаар эрдэмтдээс илүү мэддэг гэж олон хүнийг элэглэн дооглож байсан.
Рейнс: Интернэтийн энэ харилцаа заналхийлэл болсон гэж үү?
Ми: Тийм ээ. Тэдний талаас.
К: Заналхийлж байгаа профайлыг эзэд нь хэн болохыг та мэдэхгүй юу?
Ми: Мэдэхгүй ээ. Харамсалтай нь, надад бас КОВИД судалдаг олон эрдэмтний хувьд энэ сүрдүүлэг байдаг л зүйл болсон.
Рейнс: Сүрдүүлсэн хүмүүсийг олохын тулд таны цахим хаяг болоод мессежүүдэд нэвтрэхийг хүсч байна.
Ми: Тэг ээ. Дууссаныхаа дараа бүгдийг нь устгачихаарай. Тэдний түвшинд хүрсэндээ өөрийгөө үзэн ядаж байна. Энэ зүйл миний хэлсэн эсвэл хийсэн зүйлээс болсон бол... Магадгүй илэн далангүй хэлсэнээрээ би ийм зүйл үзэж байгаа байх. Гэвч Кристофер... тэр дэлхийд зөвхөн үнэнийг хэлэхийг хүссэн. Зарим мунхаг хүмүүс элчийг буудахаар шийдсэн бололтой.
****************
Б: Миний таамгаар... тэр хулчгар амьтан энд сууж байсан. Лабораторийг сайн харж байсан, арын шатаар амархан орж гарч болно.
Во: Гэхдээ буудсан өнцөг нь тохирч байна уу? Зарим сумны туссаныг харахад хэтэрхий эгц харагдаж байна.
Б: Санал нэг байна. Ойлт юм бол уу?
Во: Буудах үеэр доод давхруудад хүмүүс байсан уу?
Б: Тийм ээ. Барилгын өөр хэсгээс буудсан бол тэрнийг хүмүүс харах байсан.
Скот: Энэ барилга биш байх. Болох уу? Тэр... Мэргэн буучийн үүр байхад яг тохирох газар.
*******************
Во: Энд байна. Тэр тохирох цагийг хүлээж өдөржин суусан ч болох байж.
Б: Өнцөг нь?
Во: Лабораторитой нэг түвшинд. Шууд харагдаж байна.
Б: Новш. Би эндээс яасан ч буудаж чадахгүй.
Во: Би чаддаг хэдэн цэрэгтэй алба хааж байсан. Гэхдээ бүгд армийн зориулалттай зэвсэг, дуран хэрэглэдэг бэлтгэгдсэн мэргэн буучид байсан. Энэ амралтын өдрийн дайчдын ажил биш. Манай сэжигтэн цэрэг байж магадгүй.
Скот: Нотлох баримтны багт буруу газар эрж байгааг нь хэлэх хэрэгтэй байх.
************
Рейнс: Чиний олсон хонгио, хэргийн газар дээрх сумны хэлтэрхийг ашиглаад баллистикийн баг хэрэгтнийг ДСР-1 мэргэн буудагч буу, армийн сум ашигласан гэдгийг тогтоож.
Скот: Наадахыг чинь Бельгийн зэвсэгт хүчин ашиглаж байгаа.
К: Бид ойролцоо байдаг баазуудыг жагсааж, тэдний бууг бүртгэх боломжтой үгүйг шалгаж байгаа.
Во: Юм олдсон уу?
К: Ганц. Мертенс Либаэрт Агаарын бааз, Нидерландын хилийн ойролцоо байдаг. Баталагаа ирэхийг хүлээж байна, гэхдээ тэд тийм буугаар бэлтгэл хийдэг болохоор нэг нь алга болсон байж магадгүй гэсэн.
Е: Тэрнээс ч дор. Ганц буу алга болоогүй, мэргэн бууч ч гэсэн алга болчихсон.
Мертенс Либаэрт Агаарын бааз
Хо: Бага түрүүч Патрик Яанс ажлын байрандаа ирээгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй ойролцоогоор 48цаг болж байна. Өмнө нь мэргэн бууч, чиглүүлэгч байсан. Яанс энд буудлагын багшаар ажиллаж байсан.
Во: Манай залуу бололтой.
Хо: Тэрний файлыг уншиж болно. Тэр албаа олон жил нэр хүндтэй хаасан. Косовогоос Ирак хүртэл олон арван ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн. Зарим тулааны үеэр тэр хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан.
Скот: Одоо?
Хо: Хэдэн удаа сахилгын шийтгэл хүлээсний дараа бага түрүүч Янсыг тушаал бууруулж, захиргааны ажилд томилсон. Тэрнийг зэвсгийн даргаар томилсон.
Скот: Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?
Хо: Харамсалтай байгаа ч, ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй тэрэнд зэвсгийн агуулахыг хариуцуулсан.
Скот: Хэн ч юунд ч хүрч болохгүй шүү. Яг юу алга болсон бэ?
Хо: Мэргэн буучийн нэг винтов, 9мм-ийн хоёр гар буу, арван хайрцаг сум.
Эр: /гадаадаар ярина/
Хо: Тийм ээ. Нэг пуужин харвагч гранат.
Скот: Бага түрүүч Яансыг энэ бүгдийг аваад алга болсныг хэнд ч хэлээгүй юм уу?
Хо: Би энэ талаар өөрөө цагийн өмнө мэдсэн.
Во: Форрестер, хар даа. Бидэнд бичиг үлдээж.
Скот: Юу гэж байна?
Во: Жанс ЕХ-ны Ковид-19-өөс сэргийлэх арга хэмжээний талаар гомдол гаргаж байна. Энэ бол шинжлэх ухааны эсрэг, засгийн газрын эсрэг тунхаг. Энэ бүхэн эрх чөлөөний тухай... цагаан арьстнуудын үндэсний үзлийг шингээсэн хэмжүүр. Ард нь нэрсийн жагсаалт байна.
Скот: Доктор Мишауд эхэнд нь байна. Гэхдээ зөвхөн судлаачид биш, тэрний эхнэр, охин гээд бүгдийх нь нэрс байна. Бид яаралтай хөдөлж боломжит бай бүрийг аюулгүй болгох хэрэгтэй. Танай зэвсгийн нярав бүгдийг нь алахад хангалттай сум байгаа гэсэн байна. Явцагаая. Яг одоо.
********************
Ми: Манай гэрийнхэн ирчихсэн үү?
Рейнс: Тэд дотор байгаа.
Охин: Аав аа.
Ми: Зүгээр ээ. Зүгээр. Мэднэ ээ. Зүгээр.
Эх: Бид бүгд аюулд орсон гэдэгт итгэлтэй байна уу?
Е: Бид үнэлгээ хийж байгаа, гэхдээ... Тийм ээ. Танай гэр бүл, таны нөхөр бас тэрэнтэй ажилладаг хүмүүсийг заналхийлж байгаа.
Кл: Тэгэхээр бид... тэр залууг олох хүртэл... энд байх юм уу?
Рейнс: Ганц хоёр хоногоос хэтрэхгүй л гэж найдъя.
Ми: Хамгийн чухал нь бид гэр бүлээрээ хамт байна.
**************
Скот: Дэслэгч ээ, надад энийг ойлгоход туслаач. Хаашаа ч харсан улаан дарцаг харагдаад байна. Цэргүүдтэй гар зөрүүлсэн, арьс өнгөөр гутаан доромжилсноос бол зэмлэл хүртсэн. Либерал намын улстөрчдийн зургийг буудах дадлагад ашигласан. Энийг мэдсээр байж яагаад ямар ч арга хэмжэ аваагүй юм?
Хо: Арга хэмжээ авсан. Бага түрүүч Яансыг би цэргийн тагнуулд санал болгосон, тэд татгалзсан. Терроризмын 3-р зэргийн аюул гэж үзсэн.
Скот: Тэгвэл 4-р түвшинд оруулж болно.
Хо: Ингэхийг нь мэдсэн бол би асуудлыг мэдээж өөрөөр шийдэх байсан.
Скот: Үнэн үү?
Хо: Тийм ээ, үнэн.
Скот: Та өөр аргагүй болоод л тэрнийг тушаал буруулсан харагдаж байна.
Во: За. За. Бид юутай учирсанаа мэдэж авлаа. Бид бүгд нэг тал. Хамгийн чухал нь тэр залууг олох, тийм үү?
Хо: Тийм ээ, санал нэг байна.
Во: Сонсооч, би алба хааж байсан. Сохор дүр эсгэх нь зэвсэгт хүчинд экстремист улстөр болж хувирдагийг мэднэ. Ойлгож байна. Хаа сайгүй байдаг асуудал. Хэрвээ Патрик Яансын ертөнцийг үзэх үзэл бусдад төвөг учруулаагүй бол тэдний зарим нь тэрэнтэй санал нэг байсан гэсэн үг байж болох юм. Хэрвээ тийм бол тэдэнд юу хийх гэж байгаагаа хэлсэн байж магадгүй.
Скот: Мэргэн буучид ихэвчлэн хосоороо ажилладаг. Нэг нь байг таньж, арыг нь хамгаалж тусалдаг. Тэрэнд тийм хүн байсан уу?
Хо: Тийм ээ, байсан. Дагаад яв...
Скот: Бидэнтэй ярилцах зав гаргасанд баярлалаа, бага түрүүч ээ.
Д: Эрхэмээ надад таны асуултанд бүрэн гүйцэт, үнэнээр хариулахыг тушаасан. Би тэгн ээ.
Во: Танай дэслэгчийн хэлсэнээр Яанс таныг сургаж байсан.
Д: Тийм ээ, хатагтай. Би тэрнээс их зүйл сурсан. Бид баазад хамт ирсэн, тэрнээс хойш нөхөрлөж байгаа.
Скот: Нэг нэгнийхээ арыг хардаг байсан.
Д: Үргэлж.
Скот: Сэтгэлээ хуваалцдаг байсан уу?
Д: Заримдаа.
Во: Зэвсгийн агуулахыг дээрэмдэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн үү?
Д: Үгүй ээ, хатагтай.
Во: Гэхдээ та тэрнийг сүрдүүлэхийг сонссон.
Д: Тэр миний буудлагын багш байсан. Байдаг л зүйл.
Скот: Тэр Люк Мишауд, Кристофер Стейтоны тухай ярьж байсан уу?
Д: Мишаудыг ярьж байсан. Тэрнийг үзэн яддаг байсан. Нөгөөхийг нь мэдэхгүй юм байна.
Во: Докто Мишаудын талаар юу ярьсан бэ?
Д: Тэрний амыг нь хамхих юмсан гэсэн утгатай зүйл...
Хо: Бага түрүүч ээ...
Д: Та ойлгох хэрэгтэй, Патрик эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой гэж үзсэн учраас л энэ мэргэжлийг сонгосон. Засгийн газрыг, мэргэжилтнүүд гэгддэг хүмүүсийн үгэнд орж, өвчнөөс айж бууж өгөх нь дургүй хүргэм. Бага түрүүч Яанс үнэхээр та нарын хэлснийг хийсэн бол, тэр дүрэмт хувцасыг гутааж байна.
Скот: Хийсэн бол уу?
Д: Тийм ээ. Та нар буруу хүн хөөж байна. Патрик бол цэрэг, алуурчин биш.
Скот: Тэгвэл тэрний хаана байгааг хэлчих. Тэрнийг барихад тусал. Тэрний нэрийг цагаатгаж чадах ч юм билүү.
Д: Би мэдэхгүй ээ. Гэхдээ тэр үнэхээр зугтсан бол, тэр надад ийм мэдээлэл өгөхгүй. Та нар шиг хүмүүст хэлэх нь миний үүрэг гэдгийг тэр мэднэ.
Во: Тэгвэл тэр хэнд итгэх вэ?
Д: Патрик яасан ч зүгээр алга болохгүй. Ээж нь шаналах болно.
**************
Ээж: Үгүй ээ, би хүүгээ харалгүй арваад хонож байна.
К: Аваагүй дуудлага, дуут шуудан, мессеж ч байхгүй юу?
Ээж: Үгүй ээ, юу ч байхгүй.
Рейнс: Таныг зөвшөөрвөл утсыг чинь үзэж болох уу?
Ээж: Би тэнэг биш. Патрик амралтын өдрүүдээр ирдэг. Бараг л ням гараг бүр. Тэр сайн хүү. Та ээж дээрээ хэр олон очдог вэ?
К: Тийм их биш ээ.
Ээж: Миний хүү... дайны баатар... Ямар ч эмчээ илүү олон амь аварсан. Танд энийг хэлсэн үү? Тэр ийм зүйл хийхгүй. Патрик амьдралдаа гартаа буу бариагүй хүнийг буудаж үзээгүй. Тэд энийг та нарт хэлээгүй байлгүй.
Рейнс: Юу гэсэн үг вэ? Тэд гэж хэн юм?
Ээж: Тэр шинэ улстөрчид. Тэд зөвхөн хянахыг хүсдэг. Тэд миний хүүг ашиглаж олон нийтэд танигдаж, өрөвдүүлж, дараагийн авах арга хэмжээгээ төлөвлөж байгаа.
Рейнс: Та засгийн газрыг өрөвдүүлэхийн тулд эмч мэргэжилтнүүдийг алсан гэх гээ юу?
Ээж: Тэдний юу хийж чадахыг би мэдэхгүй. Та нар ч мэдэхгүй. Гэхдээ та нар ухаантай, тийм биз дээ?
Рейнс: Мэдэхгүй ээ. Хүүгийн чинь хариуцаж байсан зэвсгийн агуулахаас яагаад захиа алдсаныг та тайлбарлаад өгөхгүй юу?
К: Мөрдөгч Рейнс. Селесс бид хоёрт тусдаа ярилцах боломж олгохгүй юу? Чамайг зөвшөөрвөл.
Рейнс: За яах вэ. Доод давхарт байж байя.
Ээж: Баярлалаа.
К: Бид хоёр байвал илүү тухтай байх гэж бодсон юм. Болох уу? Үнэнийг хэлэхэд, та бид хоёрын дунд... Яг одоо хамгийн чухал зүйл бол та бид хоёр хүүг чинь амьд байлгах арга олох хэрэгтэй. Гэхдээ гэмгүй байлаа гээд үргэлж хангалттай байдаггүй. Бид Патрикийг яг одоо гэрт нь авчирч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Ээж: Яаж?
К: Та надад итгэх хэрэгтэй. Та чадахгүй бол энэ яаж дуусахыг бид бүгд мэдэж байгаа. Люк Мишауд шиг хөгийн амьтад Патрикийн нас барсныг зурагтаар хараад баярлана.
Ээж: Тэр намайг та нартай яриулахыг хүсэхгүй. Би...
К: Би хэн нэгнийг алдах ямар байдгийг мэднэ ээ. Бүх насаараа тэднийг аврахын тулд өөр зүйл хийж болох байсан бол уу гэж боддог. Та ингэхийг хүсэхгүй, надад итгээрэй.
Ээж: Тэр сайн хүн. Тэр зөвхөн сонсогдохыг хүсч байгаа... Тэрнийг амьд авчирна гэж надад амлах уу?
К: Амалж байна.
Рейнс: Хэлүүлж чадсан уу?
К: Тийм ээ, Яанс хоёр хоногийн өмнө ирээд машиндаа аялалын юмнуудаа ачсан. Меус голын ойролцоо газарт очиж, нуугдана гэж хэлсэн байна.
******************
Б: Меус манай хамгийн том гол. 500гаруй км урт. Яанс алга болоход ашиглаж болох олон тооны кэмпүүдтэй.
Е: Тэр армид бэлтгэгдсэн, кэмп ашиглахгүй байж ч магадгүй.
К: Хамгийн чухал нь машин. Бидний хайж байгааг мэдэж байгаа. Аль болох хурдан машинаасаа салах байх.
Е: Тэгвэл бааз, ээжийнх нь гэр хоёрын хооронд анхааръя.
Рейнс: Хөөе, энийг хар даа. Яанс 2019,2020онуудад Хогэ Кэмпен цэцэрлэгт хүрээлэнд амарч байгаа зурагаа инстаграмд тавьсан байна. Мэддэг газраа очсон байж магадгүй.
К: Таалагдаж байна.
Б: Би ойн хамгаалагчидтай ярья.
К: Сайн байна.
Рейнс: Баярлалаа. Гэхдээ нэг зүйл тохирохгүй байна. Мэргэн буучийн буунаас гадна тэр пуужин харвагч авч явсан. Пуужингаар тэр лабораторийг бүхэлд нь устгаж болох байсан. Стейтон, Мишауд гээд жагсаалтныхаа талыг ганц буудалтаар дуусгах байсан. Нэг нэгээр нь агнаж яах юм?
К: Нууцаар ажиллах дуртай юм бол уу? Буу тэрэнд холын зайнаас ажиллах, байрлалаа нууцлах боломж олгоно. Хэн нэг нь юу болоод байгааг мэдэхэд тэр аль хэдийн зугтчихна.
Рейнс: За, тэгвэл Ар Пи Жи- авч яах юм?
Смит: Дараагийн халдлагадаа том зүйл бэлдсэн байх. Саад болсонд уучлаарай, Катрин.
Е: Энэ бол Уиллем Смит. Манай Европолын дэд захирал. Энэ бол...
Смит: Би мөрдөгч Келлет, мөрдөгч Рейнс бас танай багийнхныг сайн мэднэ. Катрины бичсэн танай тайлан үргэлж “өнгөлөг” байдаг.
К: Тантай уулзаж байгаа нь таатай хэрэг.
Смит: Эртхэн уулзсан бол сайхан байхгүй юу. Чамайг мэддэггүй байсан бол миний дуудлагаас зайлсхийж байна гэж бодох байлаа.
Е: Таныг авчрыхыг хүссэн ч, энд амсхийх зав гарахгүй л байна.
Смит: Эсвэл Америкчуудын протокол зөрчдөг зуршлаас сураа юу?
К: Өршөөгөөрэй эрхэм ээ, бид сэжигтнийг барихад хамаг анхаарлаа хандуулж байгаа.
Е: Европол заримдаа яадгийг та мэднэ. Хүн суртлын цагираг дундуур дэвхрэх цаг алга.
Смит: Би бусдад таалагддаг хайрцаг биш.
Е: Тусдаа уулзаж болох уу, Уиллем.
Смит: Мэдээж.
Е: Миний шийдвэрт итгэхгүй байгаа бол надтай ярь, Америкчуудад уурлах хэрэггүй.
Смит: Хм... Катрин наадах чинь юу гэсэн үг вэ? Хил хязгаар хаана байна?
Е: Таных хаана байна? Урьдчилж хэлэлгүй ирж, миний нэр хүндийг унагаж байна.
Смит: Америкчуудыг хязгаарла гэж би олон сар хэлсэн. Гэтэл чи намайг үл тооморлож, эсрэг зүйл хийж байна. Адармаатай цэрэг хайж байгаа чинь надаас болоогүй. Замаа алдсан нь ганц тэр биш.
Е: Ухаалаг байлаа. Наашаа ирж байхдаа бодож олоо юу?
Смит: Чамайг халаагүй ганц шалтгаан нь танай баг үр гаргасан. Энэ өөрчлөгвөл чи байхгүй болно. Би заавал хийх болно.
Рейнс: Саад болсонд уучлаарай. Форрестор, Во хоёр Яансыг машиныг олж.
***************
Скот: Эндээ үлд. Шинжээчид ирэх хүртэл юунд ч хүрэх хэрэггүй.
Во: Ойлгосонгүй. Энэ хүнд зэвсгийг яагаад задгай газар орхисон юм бол? Анаарал татахыг мэдсээр байж.
Скот: Доошоо.
Во: Бид занганд орсон, буудаж байна. Бидний байрлалд тактикийн баг явуул... Сэжигтэн баруун өмнө зүгт байна. Болгоомжтой байгаарай.
Б: Мэдлээ. Офицерууд таван минутын зайд байгаа.
Скот: За. Эндээ суугаад, тэрнийг хүлээнэ. Тэрнийг хөдөлгөх хэрэгтэй, тэгээд тэрнийг буулгаж авна.
Во: Ар Пи Жи-г онох гэж байна.
Скот: Во.
Во: Зүгээр ээ. Тэр хааччихав аа?
Скот: Мэдэхгүй ээ.
**************
Е: Тэрний Хогэ Кэмпен цэцэрлэгт хүрээлэнд нуугдаж байгааг бид мэднэ. Яг одоо бид хайж байгаа. Гэхдээ маш том газар нутаг. Бидэнд цаг хугацаа, хүн хүч хэрэгтэй.
Ми: Би утсаа авмаар байна. Би мэдэгдэл хиймээр байна. Шинжлэх ухааны салбар солиотой алуурчнаас айхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
Е: Би ухаалаг хэрэг гэж бодохгүй байна.
Ми: Би өмнө нь хэтэрхий зөрчилддөг байсан байж болно. Гэхдээ би үнэнийг хэлэхгүй байхаас татгалзаж байна.
Е: Ойлгож байна аа. Гэхдээ сэжигтнийг барих хүртэл таны гэр бүлийн байрлалыг илчлэхээс бид зайлсхийх ёстой.
Ми: Ядаж, жагсаалтанд нэр нь багтаагүй манай ажилчдыг ажилдаа эргэн очихыг нь зөвшөөрч болохгүй юу? Тэдний өдөр бүр тэмцэлдэж айгаа вируснууд нөхцөл байдал тайван болохыг хүлээхгүй.
Е: Би даргаасаа асуух ёстой. Гэхдээ таны хэлж байгааг ойлголоо.
Ми: Баярлалаа. Дэлхий дээр мэдлэгийн хүч, мунхагийн хүчний хооронд дайн өрнөж байна. Яг одоо... Мунхаглал ялж байна...
*************
Эр: Зайгаа бариад, сэжигтэй зүйл олдвол надад мэдэгдээрэй.
Во: Таныг энд харна гэж бодсонгүй, бага түрүүч ээ. Танай найз өнөөдөр миний толгойг авах гэж оролдсон.
Д: Тийм бол би ч гэсэн таныг харсандаа гайхаж байна.
К: Энэ сайхан санаа гэдэгт итгэлтэй байна уу?
Скот: Өөрийгөө халхалж сурсан хүний эсрэг нисдэг тэрэг, дрон нэмэргүй. Беккерт хүн хүч хэрэгтэй.
К: Тэгвэл Яаныг аюултай гэсэн дохионуудыг харахаас татгалзаж байсан хүмүүсээр тэрнийг бариулах гэж байгаа юм уу?
Скот: Тэд цэргүүд. Тэд үүргээ гүйцэтгэнэ.
К: Тэд Патрик Яансын талаар тэгж бодож байсан.
Скот: Тийм олон хүн тэрийг өрөвдөхгүй байх.
К: Хэн ч өрөвдөх ёсгүй. Тэрний үзэл бодол хувиа бодсон, хэрцгий. Одоо тэр бүгдийг нь өөртэйгөө хамт зовлонд унагаж байна.
Скот: Ойлгож байна аа. Гэхдээ яг одоо тэр алуурчин нохойн гөлгийг барих хэрэгтэй.
************
Б: Энэ хэргүүдийг хаах харагтэй гэж бодож байна уу?
Рейнс: Залуус аа, зав байна уу?
Е: Мэдээж. Би захианд дүн шинжилгээ хийсэн. Нэг л сэжигтэй байна. Зарим эрдэмтэд нь тодорхойгүй байна. Яанс тэднийг яаж мэддэг нь тодорхойгүй.
Е: Юу гэсэн үг вэ?
Рейнс: Дангаараа бол чухал биш. Гэхдээ би ээжийнх нь гэрээс олсон бичвэрүүдтэй харьцуулж үзээд зарим нь тохирохгүй байгааг анзаарсан. Тэр залуу хоёр өгүүлбэр ч холбож чаддаггүй хүн.
Е: Тэгэхээр захиаг өөр хүн бичсэн байх нь.
Рейнс: Доктор Мишауд, нэрээ нууцалсан Кюбик гэдэг хэрэглэгчийн хувийн мессежээр солилцсон догол мөрүүдийг тэр чигээр нь авч хэрэглэсэн байна.
Б: Хамтрагч нь байж магадгүй.
Рейнс: Би Кюбик гол шийдвэр гаргагч гэж бодож байна. Патрик Яанс бүх зүйлд уурласан, бас аюултай. Гэхдээ хэн нэг нь тэр уурыг нь доктор Мишауд болоод тэрний хамтрагчид руу чиглүүлж байна.
Е: Ай Пи хаягийг нь хайсан уу?
Рейнс: Яаны цэргийн найзуудын нэг рүү хөтлөх байх гэж бодсон юм. Гэтэл, энэ домейн руу хөтөлсөн.
Е: Кей Ю коппенс цэг Бельги.
Б: Энэ Коппений их сургууль. Мишаудын хичээл заадаг газар. Марк Клаэс тэрний туслах, төгсөх ангийн оюутан.
Рейнс: Кюбик Клаэс мөн бол... Яансын эрдэмтэн байнуудыг ханаас олсныг, захиагаа яаж бичсэнийг бас лабораторийг яагаад пуужингаар харваагүйг тайлбарлаж байна.
Б: Нууц байранд байгаа байх аа?
Е: Тэрний нэр жагсаалтад байгаагүй. Би... Тэрнийг явуулчихсан...
*****************
Эр: Олон улсын цагдаа. Хаалгаа нээ!
Гадаадаар ярина...
Эр: Цэвэр. Мөрдөгч өө...
Эм: Хөөе. Болгоомжтой...
Рейнс: Хаашаа яараа вэ?
Кла: Би лаборатори руу явж байна.
Рейнс: Би таах уу. Лаборатори руу явахдаа хамаг юмаа аваад явдаг уу? Нэг удаагийн утас. Яантай энүүгээр холбоо барьдаг уу? Тэр хаана байна?
Кла: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Рейнс: Ойлгож байна аа. Чи залуу болохоор чамайг яаж чадагүй гэж бодож байгаа. Утсаа цэвэрлэчихсэн, өөр хүнээр гох даруулсан өөрийгөө ухаантай гэж бодож байгаа. Гэхдээ би чамайг тэр захиаг бичиж, интернэтээр сүрдүүлснийг мэднэ. Чамайг хорих хангалттай баримт байгаа. Мөрдөгч өө, энд санаатайгаар хүний аминд хүрэх ямар ялтай вэ?
Б: Бүх насаар нь хорих.
Рейнс: Чи туслахгүй бол... Би чамд сүүлчийн боломж өгье. Мишаудынхны байрлалыг Патрик Яанст явуулсан уу?
Кла: Би өмгөөлөгчтэй ярилцмаар байна.
*************
Е: Яасан? Юу болоо вэ? Тэрнийг олсон уу?
Е: Үгүй гэж айж байна. Та нарыг өөр газар руу шилжүүлнэ. Юмнуудаа ав.
Эх: Яагаад? Юу болоод байгаа юм?
Охин: Бурхан минь, тэр бидний хаана байгааг мэдчихэж, тийм үү?
Е: Бид бүх зүйл аюулгүй гэдгийг мэдэхээс нааш хөдлөхгүй. Одоохондоо өөр юм хэлж чадахгүй нь.
***************
Скот: Нүүлгэн шилжүүлээгүй байна уу?
Е: Үгүй ээ, эрлийн багаар хариу ирэхийг хүлээж байна. Хэр удаан хүлээж болохыг мэдэхгүй л байна. Яанс цэцэрлэгт хүрээлэнд байх магадлал хэр вэ?
Скот: Хэлэхэд хэцүү л юм. Во багийнхантай тэнд байгаа. Гэхдээ тэр их том газар. Сайн мэдээ гэвэл Клаэсийн утас бидэнд байгаа. Яанс холбоо барих гэж оролдвол... Дуудлага ирж байгаа байрлалыг олж болно.
Е: Холбоо барихгүй бол?
Скот: Эрик Рудолф 90-ээд онд ой руу зугтсаны дараа тэрнийг олоход гэж таван жил болсон. Тэгэхээр удаж ч магадгүй.
К: Зорилго нь энэ бол... Машиныг нь олсоноос хойш бид ойг нэгжихэд анхаарлаа хандуулсан. Анхаарал сарниулах арга бол яах вэ? Бүх анхаарлыг тийш нь татаад, өөр газар чөлөөтэй ажиллаж болно.
Скот: Ойролцоо өөр машин байрлуулаад, хайгуул эхлэхээс өмнө зугтсан бол... Аль хэдийн энд ирчихсэн байж магадгүй. За, энэ хавийг нэгжье. Биднийг хэлэх хүртэл тэднийг сайн харж байгаарай.
Е: Тэгье ээ.
*************
Эр: Наашаа. Нэг юм оллоо.
Д: Патрик, Би байна.
Во: Тэрнийх мөн үү?
Д: Тийм ээ.
Во: Буруу залуу хөөж байгаа гэж бодсоор л байна уу?
Д: Бүх насаараа бууны дурангаар харж амьдраад хүн өөрчлөгддөг юм. Тэр замаа алдаж.
Во: Энүүгээр хайж олно гэсэн чинь...
*************
К: Ийм зайд бол тэр өндөр газар байх ёстой.
Скот: Зөвшөөрч байна. Тэр дээвэр ямар вэ?
К: Хм...
Скот: Еэгер байна. Хөөе, бид хайж байна.
К: Юу гэж байна?
Скот: За, яг одоо очилоо. Смит Еэгэрийн удирдлагыг авч. Тэднийг яг одоо нүүлгэн шилжүүлж байна.
Смит: Мөрдөгч Форрестер.
Скот: Мөрдлөгийн ажил явагдаж байхад Катрин Еэгерийг халж байгаа юм уу?
Смит: Тэр байрлалыг илчилсэн. Би үндэсний цагдаагийн газартай хамтарч шинэ газар бэлдсэн. Мишаудын гэр бүл энд удах тусам, тэд улам аюулд орно.
Эх: Аюултай шдээ.
Ми: Бүх зүйл сайхан болно.
Скот: Тэднийг хар. Тэд айчихсан байна.
Смит: Бүх сонголт сайн биш. Гэхдээ бид хэрэгтний байрлалыг олсон. Тэр хавьд байгаа нь гарцаагүй. Нүүүлгэн шилжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг, одоо.
Скот: Та алдаа гаргаж байна.
Смит: Энд байлаа гээд аюулгүй байхгүй. Танай Америк судлаач хагас милийн цаанаас буудуулсан. Тэр ч гэсэн дотор байсан. Яанс зөвхөн эндээс л тэднийг хайх болно. Энд л биш бол тэд аюулгүй.
Скот: Тэднийг шилжүүлэхээсээ өмнө тэднийг нууцал.
Смит: Хөдөлцөгөөе. Одоо...
Эм: За, яваарай яв яв.
Эр: Машинд суу. Хурдан хурдан хурдан.
Эх: Суугаарай.
Эр: Хөдлөөд.
Эх: Машин руу. Суугаарай, суу.
Скот: Оногдчихсон уу? Эмч яаралтай. Жейми, буудагчийг харж байна уу?
К: Миний дээгүүр буудахыг сонссон. Явж байна...
Я: Буугаа хая. Яг одоо. Огцом хөдлөх хэрэггүй. Найзуудаа дуудах хэрэггүй. Бодох ч хэрэггүй.
К: За. За.
Я: Чи Америкт уу?
К: Би заналхийлэгч биш. Зүгээр л ярилцъя.
Я: Хэдхэн секундын дараа тэр хаалгаар цагдаа нар гарч ирээд намайг ална.
К: Чи хүмүүст муу зүйл хийвэл, намайг албал, тийм ээ. Гэхдээ тийм зүйл болохгүй байж болно.
Я: Амаа тат. Гарах гарц байхгүй. Одоо аль болох олон дайснаа авч явах л үлдсэн.
К: Би чиний дайсан биш, Патрик. Би тусалж чадна. Буугаа буулгах юм бол би амийг чинь аварч чадна.
Я: Миний амь хамаагүй. Миний даалгавар чухал.
К: Чиний даалгавар биелсэн. Чи Мишаудыг алсан, хэлэх гэсэн зүйл чинь хүмүүст хүрсэн. Чамайг хүмүүс сонссон. Чамд одоо буу хэрэггүй. Хойшоо бай. Бид зүгээр, бид зүгээр. /гадаадаар ярина/
Я: Би энд үхвэл... баатар болно. Миний эхэлснийг хэдэн зуугаараа ирж дуусгах болно.
К: Чи энийг хүсээ юу? Энд үхэхийг үү?
Я: Би хэний ч зориг гаргаж ашиглаж чадахгүй буу цэвэрлэж шүүгээнд амьдрахын тулд бүх насаараа тэмцээгүй.
К: Патрик, би ээжтэй чинь ярьсан. Тэр дахиад дайн хүсэхгүй, хүүгээ хүсч байгаа. Чамд хайртай хүмүүс байгаа. Селесс чамайг алдахыг хүсэхгүй байгаа. Би чамайг гэрт чинь аваачина гэж тэрэнд амалсан. Бүх зүйл утгагүй санагдаж байж болох ч, үргэлж ийм байхгүй. Бүх зүйл сайжирна.
Я: Чи итгэж байна уу?
К: Тийм ээ. Гуйя... Өөр хэн ч гэмтэх шаардлагагүй. Үгүй ээ. Үгүй. Үгүй ээ... Үгүй ээ. Үгүй. Үгүй ээ. Үгүй...
************
Ми: Эмч нар сайн юм аа. Намайг бүрэн эдгэрнэ гэсэн. Би амыг нь асууна аа.
Эх: Тэр удахгүй лабораторитоо эргээд оччихно.
Е: Бид бүгд баяртай байна.
Ми: Орчин үеийн анагаахын ид шидэнд талархая. Энэ хар дарсан зүүднээс сэрээд гэр бүлээ харлаа. Кристофер тэгж хэлж чадахгүйд харамсаж байна.
Скот: Шинжлэх ухааны салбар тэрнийг алдсандаа их удаан гашуудах байх.
Ми: Тийм ээ. Маркс Клаэс ч бас. Гайхалтай залуу. Тэрнийг оролцсоны мэдээд би их цочирдсон.
Б: Бид ч бас.
Ми: Миний шавь Патрик Яанс шиг улс төрийн үзэлтэй байна гэж төсөөлсөнгүй.
Рейнс: Улс төрөөс болоогүй. Би тэрний цахим нэрийн мэдсэний дараа Полимерик микро зүү гэсэн вакциы өөр технологийг сурталчилсан олон олон нийтлэл олсон.
Ми: Тийм ээ. Марк хэдэн жилийн өмнө тэр санааг мэдээд сэтгэл нь их хөдөлсөн. Тэрний докторын ажлын үндэс байсан. Гэхдээ... Кристофер бид хоёр багийг өөр зүгт чиглүүлсэн.
Рейнс: Тэр орхиж чадаагүй бололтой.
Скот: Лабораторит байхгүй үедээ интернэтэд Шинжлэх ухааны “хөгшин хамгаалагч”-ийг зайлуулах хэрэгтэй гэж шуугиан тарьж цагаа өнгөрүүлдэг байсан. Патрик Яансын тухай олж мэдээд... хувьсгалыг эхлүүлэх боломж олж харсан.
Рейнс: Яансын хуйвалдааны түүхийг батлаад л, цэргийн уур хилэн, дээр нь хохирогч гэсэн мэдрэмж төрүүлэхэд болох байсан.
Е: Шинжлэх ухааны дайнаас ч дор. Худал мэдээллийг санаатайгаар зэвсэг болгон ашигласан.
Ми: Бид бууж өгөхгүй гэдгийг баталъя. Манай багийнхан хоёр дахин илүү ажиллах болно. Гэхдээ одоохондоо биш. Нааш ир, нааш ир хайрт минь. Тэгэхээр энэ хүмүүс юу хийснийг хэлж өгье...
Е: Өршөөгөөрэй.
Ми: Чамаар бахархаж байна.
Охин: Аав аа, үгүй ээ.
Ми: Зүгээр ээ.
***********
Смит: Мэдээж хэн ч үхээгүйд баяртай байна. Гэхдээ тэр зөвхөн аз байсан. Чи Яансыг хамсаатныг аюулгүй байрнаас явуулсанаас болж бүгд эрсдэлд орсон. Катрин, бүгдийг цэвэрлэхийг хүсч байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чиний шийдвэрээс болж бид ийм байдалд орсон.
Е: Та тушаалыг баталсан.
Смит: Чиний саналын дагуу.
Скот: Энд юу болоод байна?
Смит: Таны оролцох хэрэг биш. Чиний шийдвэр гаргах чадваргүй чинь биднийг аюулд оруулсан.
Скот: Тэрэнд тохох хэрэггүй шүү.
Е: Скот, ингэх шаардлагагүй. Үнэн шүү. Бид...
Скот: Үгүй ээ, үгүй. Хэн ч байсан тийм шийдвэр гаргах байсан. Тэр үед тэр Клаэсийг хамгаалж байна гэж бодсон. Тэр үед тийм даалгавартай байсан. Бид бүгд.
Смит: Надад итгэ, мөрдөгч Форрестер. Энэ гамшигаас болж зэмлэх эрхтэй байсан бол би зэмлэх байсан.
Скот: Бид байг эрсдэлгүй болгосон. Өөр ганц ч хүний амь үрэгдээгүй. Биднийг протокол зөрчсөн гэж бичмээр байгаа бол бич. Гэхдээ эрдэмтнийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан хүн нь та. Тэрнээс болж тэр буудуулсан.
Смит: Дуугүй байж үз. Би аль хэдийн гүйцэтгэх захиралд хэлчихсэн. Дууссан. Би хатагтай Еэгерийг нэн даруй, бүрмөсөн халахыг санал болгосон.
Е: Чи надад зөвлөх гэж ирээгүй. Чи намайг халах шалтаг хайж ирсэн.
Смит: Катрин, би...
Е: Шалтаг олдохгүй болохоор чи тэр үнэнд дургүй тэнэгүүдийн гаргадаг үйлдлийг гаргаж байна.
Смит: Бичиг баримтны ажлыг гүйцээхэд нэгээс хоёр долоо хоног болох байх, алдаа гаргах хэрэггүй. Чи халагдсан.
19-р анги төгсөв.
Back to episodes Go home