Лиүеин: Тавхан Сүнсний оноотой хэрэггүй амьтан.
Лин: Би бүх дэлхийг шинэчилсэн. Болдгоороо болох л ёстой. Бүх зүйл анхны хувилбартаа орох болно. Сун Рон. Чи сэрээгүй л байна уу? Сун Рон.
Бичиг: 15-р анги: Үхэшгүй Хааны Арчаагүй Байдал
Бичиг: 15-р анги: Үхэшгүй Хааны Арчаагүй Байдал
Лин; Бичиг: - Сун Рон... 15-р анги: Үхэшгүй Хааны Арчаагүй Байдал
Жингэ: Сун Роны сүнс бутарчихсан. Үхсэн амийг амилуулах боломжгүй.
Бах: Сүүдрийн Урсгалын охин хэтэрхий харгис байлаа. Чиний Агуу Шинэчлэх Урлаг зөвхөн физик гэмтлүүдийг л эмчилдэг. Нэмэргүй ээ. Хэдэн ч удаа шинэчилсэн, үр дүн нь өөрчлөгдөхгүй.
Лин: Би сая Жиан Лиүеинг гүйцээчихсэн бол, эдгээр зүйлс болохгүй байсан.
Бах: Гэхдээ, би... одоохондоо цаг хугацааг зогсоочихсон. Шийдэл олох хүртэл цаг гаргая.
Лин: Цаг хугацааг удирддаг гээгүй билүү?
Бах: Би сүнслэг хүчийг хурдатгалын туяа болгодог чадвартай. Бидний биеийн сүнслэг урсгалуудыг гэрлийн хурдтай дүйцтэл хурдасгадаг. Тэгснээр ертөнц харьцангуй хөдөлгөөнгүй мэт санагдана.
Лин: Хэрвээ тийм бол, гэрлийн хурдыг давбал, өнгөрсөн рүү явах боломжтой юу?
Бах: Онолын хувьд бол тийм. Гэхдээ оддын хэмжээний сүнслэг хүч хэрэгтэй болно.
Лин: Надад... тэр сүнслэг хүч нь байгаа бол яах вэ?
Бах: Галзуураа юу? Цаг хугацааг ухраах нь тэнгэрийг басамжлахтай адил. Учир холбогдлын хуулийг зөрчих болно!
Лин: Тэнгэр ээ? Хэнд хамаатай юм?
Бах: Хүү минь, эрсдэлийг тооц. Толгой дээрээ аянгад цохиулж ч магадгүй.
Лин: Түүнийг алдсанаас л дээр биз дээ?
Бах: Би Чөтгөрийн Хаанаар хэдэн мянган жил амьдарсан. Өнөөдөр, чиний төлөө энэ амиа золиосолъё.
Жингэ: Эзэнтэн минь, сайн яваарай.
Эр сурагч: Дүү минь, зургаас харахад чи нөгөө "Сүнсний оноо 5" шинэ оюутан уу? Бүү санаа зов, дүү минь. Ах нар нь чамайг харж хандах болно.
Лин: Баярлалаа.
Эр сурагч: Бусдыг харж хандах ч хэцүү шүү дээ. Ах нарыгаа цалингүй ажиллуулахгүй байлгүй дээ. Айн? Ах нарынхаа хичээлийг ойлгохгүй байна уу? Айн? Байгаа бүх алтан үрэл, сүнслэг тамгаа өг!
Чао: Чэний Шударга Ёсны Цохилт! Хам аа, зүгээр үү? Намайг Чэн Чао гэдэг. Сонхай Чэн овгийн 12 дахь ахлагч.
Лин: Ардаас чинь!
Хао: Миний шинэ Таван Хорын Архийг амс!
Чао: Энэ бол Гуо Хао. Бид хоёр нэг бүлэгт байсан юм.
Хао: Найз аа, зүгээр үү? Энэ арван юаниар чинь яах юм?
Лин: Нээрээ, яах гэж арван юань гаргалаа?
Зүкан: Өнөөдөр бид 6-р хэсгийг явах болно. Эртний Нууц Урлаг: "Бусдад хийх хиймэл ид шид" Шао Мэнчан. Уруу Татах Шившлэг. Шившигч нь сүнслэг хүчээ шившлэг унших ба гарын хөдөлгөөнөөр бусдад шилжүүлнэ.
Эм сурагч: Хар даа! Юугаа хийгээд байна аа?
Зүкан: Ван Лин аа. Юу болов?
Чао: Тогоо алтан үрлээ аавдаа өгөөд юу гэхийг нь сонсоно.
Хао: Сайшаах байлгүй. Ямар том тогоо дүүрэн алтан үрэл вэ?
Жинзэ: Яасан?
Лин: Аав аа. Ээж ээ. Би ирлээ.
Жиао: Хань аа, оройн хоол боллоо!
Ван ээж: Лин-лин аа, тайван ид!
Лин: Цадчихлаа.
Эр өгүүлэгч: Ван Лин үргэлж мөрөөддөг амар тайван амьдралаараа амьдарсан. Гэхдээ энэ бүхэн өөр ертөнцийн түүх юм. Нобахын Цаг Хугацааны Удирдлага болон Ван Лины Орон Зайн Удирдлага нэгэн цэгт давхцаж, асар их сүнслэг хүч цоо шинэ ертөнцийг үүсгэсэн юм. Шинэ ертөнц өмнөхийнхөө бүх зүйлийг сорж,
Жингэ: өөрөөр хэлбэл, дэлхий үхэж байна.
Эр өгүүлэгч: Яг зөв. Цаг хугацаа зогссон мэт, хуучин ертөнцөд энэ бүхнийг зогсоох хүн төрөлхтөн үлдээгүй юм.
Бичиг: Тамын Орчин (Доод ертөнц)
Даама: Чи итгэхгүй байж магадгүй. Би бол шинэхэн Даама. Бай, саяны чичиргээ юу вэ?
Эр туслах: Эзэнтэн минь, саяных газар хөдлөлт.
Даама: Ойлголоо.
Эр2 туслах: Эзэнтээн.
Даама: Яасан?
Эр2 туслах: Надад нэгэн хэцүү үйлчлүүлэгч байна.
Даама: Хөөрхий! Ямар залуухан... Юу?!
Эр2 туслах: Тийм ээ, тэр бол Хуагуо Хүрхрээ Холбооны залуу хатагтай Сун Рон.
Даама: Хуагуо Хүрхрээ Холбоо. Овог нь Сун... Хүлээ! Тэр миний багшийн...?
Бичиг: Генийн Зураглал Харьцуулалт
Бичиг: ДНХ Таарамж
Рон: Энэ юун
Рон; Эр2 туслах: - газар вэ? - Юу ч биш ээ! Бүү санаа зов!
Эр2 туслах: Та зүүдэлж байна!
Даама: Аа, тийм! Та зүүдэлж байна. Хахаха.
Эр3 туслах: Эзэнтээн! Муу мэдээ!
Даама: Одоо бас юу вэ?
Чао: Хөөх! Өмнө энд ирэхдээ үнэгүй орж байж билээ.
Хао: Яагаад ийм хүүхдээрээ юм бэ? Ван Лин, чи ирж байсан уу? Ван Лин? Ван Лин?
И: Энэ бол алдарт Дагинын Агуй. Дагинын ам руу гараа хийхэд, ирээдүйг чинь хэлдэг. Яарах хэрэггүй ээ. Нэг нэгээрээ.
Эм: Та энэ семестр гурван модуль дээрээ унана.
Хао: Хүүхэд биш биз дээ? Битгий дэмий юман дээр уйлаад бай.
Эм: Та 40 насандаа анхны хайртайгаа учирна.
И: Таны ээлж.
Лин: Айн? Оо! За...
И: Айн? Яагаад чимээгүй байна? Сүлжээ тасарчхав уу?
Лин: Ээ...
Чао: Яасан бэ?
Хао: Ван Лин аа! Ирээдүй чинь яана гэнэ?
Бичиг: Даамагийн Шүүх
Даама: Аргагүй л багшийн минь удам! Найзууд нь хүртэл сайн юм аа!
Эр2 туслах: Хурдал л даа! Үгүй бол тэр нөхөр бүх гурван орчныг сүйтгэх болно!
Бичиг: Өөрчлөлтийг бататгах
Даама: Засчихлаа! Хурдал! Энэ хатагтайг ертөнц рүү нь явуул!
Жингэ: Сүүлийн 10,000 жил тунасан сүнслэг энергиүд дахиад харанхуй болж. Айн?
Рон: Юу болоод байна? Чи хэн бэ?
Чао: Хөөх! Хөгжилтэй байлаа шүү!
Хао: Ван Лин аа, өнөөдөр жаахан гонсгор байх чинь. Ямар нэг юм болоо юу?
Лин: Би... анх удаагаа л ирсэн баймаар юм. Гэхдээ, эрт дээр үед ирж байсан юм шиг санагдаад байна. Бас, би нэг онцгой хүнтэй хамт байсан. Айн?
Чао: Битгий санаа зов доо. Хөгжилдөх гэж ирсэн шүү дээ!
Лин: Тийм ээ.
Хао: Алив ээ. Алсыг харагч дээр сууцгаая.
Жингэ: Сун Рон. Одоо ойлгож байна уу?
Рон: Тийм бол, намайг аврахын тулд Ван Лин санаандгүйгээр шинэ ертөнц үүсгэчхэж.
Жингэ: Тийм ээ. Багш одоо догширч, шинэ ертөнцийн Үүсгэгч болсон. Тэрээр амжиж сэрэхгүй бол, энэ ертөнц сөнөх болно.
Рон: Ваныг яаж сэрээх болж байна?
Жингэ: Сун эгч ээ, намайг ашигла.
Рон: Айн?
Чао: Хөөх! Үзэсгэлэнтэй!
Хао: Ван Лин аа, яасан бэ?
Лин: Уучлаарай. Би... мэдэхгүй ээ. Би уг нь аз жаргалтай байх ёстой. Гэхдээ нэг л онцгой зүйл дутаад байна.
Рон: Би бэлэн.
Жингэ: Сун эгч ээ, айхгүй байна уу? Бид багшийнхаа ертөнцийг устгах гэж байна.
Рон: Залуу охины хувьд, дурлах нь дэлхийн сүйрэлтэй адил!
Жингэ: Ойлголоо. Сун эгч ээ, явцгаая.
Рон: Ван Лин аа! Сэрээрэй! Ван Лин аа! Одоо сэр л дээ!
Чао: Хурдан яв. Тэр хүлээж байна.
Лин: Тийм ээ. Уучлаарай. Хүлээлгэчихлээ.
Рон: Эцэст нь чамайгаа оллоо.
Эм: Оролцогч сэлмийг бариагүй. Үүсгэл идэвхжүүлэлт бүтэлгүйтлээ.
Буфэн: Би... өшөө тэсэхгүй нь!
Эм: 60 дугаартай Академи Модны Шүтээнийг барьжээ. 59 дугаартай Академийн олзлолт: 1 60 дугаартай Академийн олзлолт: 4
Чао: Сун Роны төлөвлөгөө бүтэж!
Буфэн: Би түүнийг болон та нарыг алга болгох болно!
Чао: Айн? Хо Буфэн? Яагаад уначихсан юм?
Эм: 60 дугаартай Академи Дэлхийн Шүтээнийг олзоллоо. 59 дугаартай Академийн олзлолт: 0 60 дугаартай Академийн олзлолт: 5 60 дугаартай Академи яллаа.
Зүкан: Тийм ээ!
Хао: Тийм ээ!
Ван ээж: Лин-лин.
Рон: Ван! Бид яллаа!
Лин: Тийм ээ.
Рон: Ван Лин. Ван Лин. Би... Бид...
Эр3: Сун хатагтай.
Рон: Айн?
Эр3: Сун хатагтай, энэ тэмцээнд ялсан сэтгэгдлээ хуваалцаач.
Бах: Хүү минь, чи ийм л төгсгөлийн төлөө маш их хичээлээ. Энэ л хамгийн сайн нь гэж үү?
Лин: Сонин юм аа. Агуу Шинэчлэх Урлаг минь яагаад болохгүй байна?
Бах: Чи тэнгэрийг басамжилж сүнслэг энергийн хямрал үүсгэсэн. Байгалийн анхны хуулиуд ноёрхлоо алдсан.
Лин: Одоо буцаж чадахгүй юу?
Рон: Дэлхийн төгсгөл рүү чамтай хамт тэнэх... их романтик сонсогдож байна.
Бах: Нэг арга байгаа л даа.
Рон: Айн? Энэ чинь...
Жингэ: Намайг ашиглан өмнөхийг таслахад үүссэн ертөнц.
Бах: Цаг хугацаа, орон зайн давхцалд шинэ ертөнц үүссэн. Сүнслэг дурсгалаар Сун Рон түүнийг дахин цаг хугацааны цагариг болон орон зайн цагариг болгон хуваасан.
Лин: Гол санааг хэл.
Бах: Эднийг ашиглан цаг хугацааг ухрааж болно.
Рон: Ашгүй дээ! Дэлхийг аварч чадах нь.
Бах: Гэвч, энэ нь цаг хугацааны аялал биш. Цаг хугацааны ухраалт.
Лин: Ямар ялгаатай юм?
Бах: Сун Рон хатагтай энэ үеийн ой санамжаа алдах болно.
Рон: Зүгээр ээ. Эцэст нь дэлхийг аврах л хамгийн чухал. Бас, Би цаг хугацаа яаж ч эргэсэн бай, хүсэл тэмүүлэл минь цаг хугацаа, орон зайг давж хөөрөн чиний хажууд очно гэж бодож байна.
Жиао: Лин-лин! Амжлаа шүү. Үгүй бол, дэлхий сүйрэх байлаа!
Бах: Хүү минь, энэ битүүмжлэлд орох үед чиний хайр сэтгэл битүүмжлэгдэх болно. Тэр охин та хоёрын үерхэл дахин замхрах болно.
Чао: Ван багш аа, бид яллаа!
Шиэ: Би одоо юу гэж хэлэх юм?
И: Энэ газрыг шинжил. Ухаж гарга.
Эр4: За.
Лин: Би зөвхөн энх тайвныг хүсэж байна. Нээрээ, Нобах.
Бах: Айн? Бас яасан?
Лин: Би нэг зүйл саналаа. Дахиад цаг хугацааг ухраахад туслаач.
Бах: Мм.
TRAILER
S1 PV1 EN
00:03 - 00:05
Хүмүүс үхэшгүй болохын тулд суралцдаг агуу эрин үе
00:10 - 00:11
Шууд: 13 дахь сүнслэг илдийн аварга шалгаруулах тэмцээн
00:11 - 00:11
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсангийн финал
00:11 - 00:13
Ес-Ес-Найм
00:15 - 00:16
Хүч чадал л захирна
00:18 - 00:19
Хорон хүчний эсрэг сорон сэрэмжтэй бай
00:21 - 00:21
Агуу боломжтой хаагдсан нэгэн
00:42 - 00:43
Анхааруулга
01:12 - 01:14
Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал
01:14 - 01:16
Хятадын уран зохиолын зохиолч Кушуаны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээв
S1 PV2 EN
00:00 - 00:02
Эхлээд 60-р ахлах сургуулийн сурагчдыг
00:02 - 00:04
59-р ахлах сургуульд танилцуулъя.
00:04 - 00:06
Сүнслэг илдийн тэмцээний
00:07 - 00:09
энгийн дүрмүүдийг танилцуулж өгье.
00:09 - 00:10
Сун Рон.
00:10 - 00:11
Ван Лин.
00:12 - 00:13
Гуо Хао.
00:13 - 00:13
Чэн Чао.
00:14 - 00:16
Бах, та тавт
00:16 - 00:17
баяр хүргэе.
00:17 - 00:21
Та бүхэн жил бүрийн Сүнсний илдийн аварга шалгаруулах тэмцээний 4396 дугаарт шалгарлаа.
00:21 - 00:23
Энэ жил заавал ялах болно.
00:24 - 00:26
Тэмцээнд би оролцъё.
00:28 - 00:29
Бүх 6 салаа сонс.
00:29 - 00:31
Намайг дага.
00:31 - 00:32
Бид Ван Линийг аврах болно.
00:36 - 00:37
Дайчин ах минь.
00:38 - 00:39
Үзэсгэлэнтэй сарнай
00:39 - 00:41
өргөстэй байдаг юм шүү.
00:58 - 01:01
Энэ тахилын ширээг өгөхгүй шүү.
01:04 - 01:06
Хэр удаан тэвчихийг чинь харъя.
01:08 - 01:09
Уучлаарай, аав аа.
01:10 - 01:12
Би таны хүссэн шиг мастер болж чадсангүй.
01:13 - 01:14
Гэхдээ би илүү
01:14 - 01:17
хүчтэй болох урам зориг олж авлаа!
01:17 - 01:18
Шатааж орхиё,
01:18 - 01:19
Чөтгөрийн шүд ээ!
01:27 - 01:28
Найдлаа шүү.
Back to episodes Go home