Рон: Хамгийн сайндаа бид Чэн Чаог Металлын Ширээг хамгаалж байхад Галын Ширээг олзолно. Гэвч оноо гурав хоёр болно. 59-ийнхэн рүү ойртож чадахгүй болж магадгүй. Тиймээс, бидэнд ялахын тулд дахиад нэг нууц арга хэрэгтэй байна. Чи л ганц үүнийг хийж чадна, Ван Лин аа.
Шабэй: Нэгдлийн дараа Ван Линий сүнслэг хүч тэнгэрт тулсан ч тэрээр нэг хүн хэвээр. Өөр ширээ рүү явахыг завдвал үлдээсэн ширээг нь авчихна. Хэ Буфэн Металлын Ширээг олзолмогц бидний ялалт бат болох болно. Яасан ч ялах л юм шиг байна. Боломжгүй!
Эм: 60 дугаар Академи Галын Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 2 60 дугаар академийн олзлолт: 3
Шиэ: Юу?
Шабэй: Ерөнхийлөгч ялагдчихлаа! Тийм бол, Сун Рон, Гуо Хао нарын үйлдлээр удирдлагаа алдана! Хэрвээ тэд одоо хамгаалалтгүй байгаа хоёр ширээг эзэлбэл бид дууслаа! Хо Буфэн. Дэлхийн Ширээ рүү буцаарай! Юу ч болж байсан үлдсэн хоёр ширээг хамгаалах хэрэгтэй!
Эм: 60 дугаар Академи Модны Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 1 60 дугаар Академийн олзлолт: 4
Рон: Гайхалтай, Ван Лин! Ганцхан чи л үүнийг хийж чадна. Ван Лин аа. Анхны Сүнслэг хүч чинь хэт бага үед нэгдлээ буцаад гаргавал чи Изабелийн радараас чимээгүй алга болно. Нобах хүн төрх авч Ван Линий дүрд хувилан Усны Ширээн дээр сууж Изабелийн анхаарлыг тат.
Шабэй: Ван Лин тэнд байна. Тэгээд хэн Модны Ширээг авсан юм? Аа! Сүнс!
Рон: Тэдний их бахархаад байдаг Бүтэн Газрын Ойлгомжийг өөрсдийнх нь эсрэг ашиглана.
Шабэй: Энэ мангас хаанаас гараад ирэв ээ? Хол бай! Яагаад удирдлага ажиллахгүй байна аа?
Бах: Чиний сүнслэг утас зөвхөн хүмүүст л үйлчилдэг. Би гэхдээ хүн биш! Бас, тавьсан тор чинь хаана байгааг чинь хэлж өгсөн. Өөрийнхөө ухаанд ялагдчихлаа. Залуу хатагтай, энэ хуучин цагаан гааг амс!
Шабэй: Үгүй ээ!
Рон: Байна уу? Чэн Чао?
Хао: Дахиад нэг уналаа!
Рон: Наагуур чинь юу болж байна? ...Чэн Чао?
Хао: Металлын Ширээ олзлогдоогүй байгаа. Чэн Чао, Хо Буфэн хоёр хөөцөлдөж тоглосоор байгаа байх. Би шалгаад ирье. Сун Рон аа. Дэлхийн Ширээ рүү явж Ван Линтай уулз!
Рон: За! Баярлалаа, Гуо Хао.
Зүкан: Тийм ээ! Дөрөв нэг. Бидэнд гүйцэх боломж байна.
Жиао: За, Металлын Ширээн дээр юу болж байна?
Эр өгүүлэгч: Ван Лин ялалтын зүг мятаршгүй явж байгаа ч, дотроо Ноён Ваны санаа их зовж байгаа. Бага байхаасаа л Ван Лин өрсөлдөөнийг зорилгынхоо хамгийн дор тавьдаг байсан. Хожигдож байгаа мэт жүжиглэж байсан ч Яг зөв.
Эр: Ганц сурагч энэ шалгалтад бүтэн оноо авсан... Ван Лин аа.
Эр өгүүлэгч: эсвэл санаандгүй гүйцэтгэчихсэн ч, бүгд Ван Линий хувьд ямар ч утга учиргүй байсан юм.
Эм сурагч: Ван Лин аа, Бид гурав ойрхон амьдардаг юм байна.
Эм сурагч; Лин: - Хичээл тараад хамт алхах уу? - Үгүй ээ.
Лин: Баярлалаа.
Эр сурагч: Битгий асуу гээд байхад чинь! Үргэлж л сонин байдаг шүү дээ. Түүнийг жаахан сэтгэцийн өвчтэй гэж сонссон.
Эр өгүүлэгч: Ван Лин амьдралын утга учрын талаар бодохоо больсон. Түүний хувьд бүх зүйл зүгээр л...
Жиао: Хэмжүүр. Хамгийн чухал зүйл бол сэтгэл хөдлөлийнхөө өнгийг удирдах юм.
Ван ээж: Манай хүүд хэцүү байгаа байх даа.
Жиао; Эр өгүүлэгч: - Эрт л том болж байна гээд бодчих. - Хэдийгээр Ван Лин
Эр өгүүлэгч: доторх ертөнцөө чанд нууцалж байсан ч жаахан ч гэсэн гэрэл гарч ирж байсан юм.
Рон: Би, Сун Рон. Чамайг үргэлж хамгаална гэдгээ амлая.
Лин: Баярлалаа. Сайн ажиллаа.
Рон: Юу яриад байгаа юм бол оо? Ядаргаатай юм аа.
Чао: Ван Лин аа. Чи бол миний амьдралын анд!
Хао: Баттай. Би шүү дээ.
Чао: 60 дугаар Сонхай. Сүнслэг Сэлэм Баг бэлэн боллоо!
Эр өгүүлэгч: Хэн ч байтугай, Ван Лин өөрөө ч тэр жаахан гэрэл нь хаврын дулаан нарны гэрэл болон хувирч галын үр бадраахыг мэдээгүй байлаа.
Чао: Ван Лин аа! Ван Лин аа!
Хао: Ашгүй дээ! Ван Лин аа! Зүгээр байна!
Хао: Чэн Чао! Айн? Юу? Чэн Чао! Чэн Чао!
Бах: Ингээд л ухаан алдах гэж үү? Одоогийн хүүхдүүд тоглоом даахаа больчихсон. Баларлаа! Тэр эцэстээ тулж байна гэж битгий хэлээрэй.
Жингэ: Юу болж байна? Багшаасаа хэзээ ч ийм төрлийн сэтгэл зүйн хэлбэлзэл мэдэрч байгаагүй.
Эр өгүүлэгч: Ван Линий хувьд ч адилхан. Тэр өөрийгөө хязгаарлаж байсан.
Чао: Бид яллаа! Бид яллаа!
Хао: Гайхалтай! Ван Лин аа! Чи шилдэг нь!
Эм: Арав. Ес. Найм. Долоо. Зургаа.
Эр өгүүлэгч: Гэвч мэдрэмжээ удирдахыг оролдох болгонд тэр нь тогооноосоо хальж асгарч буй ус мэт илүү их буцалж байлаа.
Лин: Бидний нууц шүү. Амла.
Рон: Ван Лин, би чамайг заавал аврах болно! Ван Лин! Бид чадлаа!
Шэнцун: Ван Лин юу хийгээд байгаа юм? Яагаад зогсчхов?
Рон: Ван Лин, чи их хичээсэн.
Эм: Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг. 60 дугаар Академи Дэлхийн Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 0 60 дугаар Академийн олзлолт: 5
Зүкан: Бид эргүүллээ! Бид эргүүлчихлээ!
Шэнцун: Сун Рон болон Ван Лин хоёр эцсийн мөчид ялсан гэж бодохоор! Ангийн хамгийн сайн болон муу хоёр! Хэн тэгнэ гэж бодох вэ? Гайхшрууллаа шүү!
Эр өгүүлэгч: Ноён Ван илүү их гайхширсан байна.
Зүкан: Тийм шүү! Нөхцөл байдлыг эргүүлсэндээ итгэхгүй нь.
Эр өгүүлэгч: Сун Роны ганц үг Ван Лины зүрхийг тайвшруулж чадлаа.
Жиао: Жуо Хөгжүүлэгч ээ, би Металлын Ширээн дээр юу болж байгааг хармаар байна.
И: За. Найруулагч аа, тасалъя.
Хао: Чэн Чао, сэр л дээ! Хэн нэгэн туслаарай! Тэр үхлээ!
Зүкан: Эмнэлгийн баг явуул! Шиэ Зааварлагч аа,
Хао: Хэн нэгэн!
Зүкан: Сүнслэг Битүүмжлэлээр хамгаалагдана гэсэн биз дээ?
Хао: Чэн Чао!
Зүкан: Чэн Чао яагаад ингэж гэмтээд байгаа юм?
Шиэ: Эдгээр сурагчид үсрээд л суурь барилгынх. Гуравдугаар зэргийн Алтан Үрэлтэй байж хамгаалалтын битүүмжлэлийг нэвтэлдэг! Яагаад ийм их хүчтэй хүн тулааны талбарт гарч ирдэг билээ?
Рон: Ван Лин аа, чи энгийн байснаасаа инээсэн нь хамаагүй хөөрхөн юм байна! Наад инээмсэглэлээ хадгал. Би харж байгаа шүү!
Шиэ; Зүкан: Юу?
И: Тэр яагаад энд байна?
Лиүеин: Баяртай, Сун Рон!
Рон: Ван Лин... Бид...
Жиао: Үгүй ээ.
Лин: Чи түүнд... ...юу хийчхэв ээ?
Бах: Зогс! Цаг зогсоолт! Энэ ч хангалтгүй гэж үү?
Лиүеин: Хахаха! Тэнэг царайлангаа Сун Роныг хамгаалж байсан гэж бодохоор... Өрөвдөлтэй юм. Тэр энэ удаад үхчихлээ! Чи яг л над шиг юм байна. Өрөвдөлтэй. Алив! Ал! Намайг алаад чи эрх чөлөөтэй болно!
Рон: Ван Лин аа. Чи их хичээлээ.
Лиүеин: Алив ээ!
Лин: Сун Рон... Сун Рон!
Лиүеин: Аймхай! Хулчгар! Яагаад зугтаад байгаа юм? Буцаад ир! Намайг ал!
Лин: Агуу Шинэчлэх Урлаг яагаад ажиллахгүй байна?
Бах: Битгий дэмий үрээд бай. Сүүдрийн Урсгалын охин арай л харгис байлаа. Тэр Хатагтай Суны сүнсийг нэг цохилтоор үгүй хийлээ.
Лин: Гэхдээ тэр үхээгүй байна. Дулааныг нь мэдэрч байна. Түүнийг аварч болно оо!
Бах: Уурлахаа боль доо. Үхэж буй амийг сэргээх боломжгүй. Би цаг хугацааг зогсоочихсон байгаа учраас л түүний дулааныг мэдэрч байгаа юм. Би урлагаа буцаагаад авчихвал Хатагтай Сун үүрд явах болно.
Лин: Өөр арга байхгүй юу? Би түүний төлөө бүх сүнслэг хүчээ золиослоход бэлэн байна.
Бах: Бүү тогло. Энгийн хүн яаж чиний сүнслэг хүчийг дийлэх юм? Би чамд цаг хугацааг үүрд зогсоож өгье. Тэгснээр тэр сүүлийн амьсгалаа хадгалж чадна. Эсвэл жинхэнэ ертөнц рүү...
Эр2 сурагч: Сонин юм аа!
Эр3 сурагч: Харин тийм. Яадаг тэнэг вэ?
Бах: ...буцаад явахыг сонговол...
Эм2 сурагч: Тэр үү? Булхайцсан л байх.
Лин: Үгүй ээ. Би алийг нь ч сонгохгүй. Энэ ертөнцийг... ...шинэчлэх болно.
Бичиг: 15-р анги: Жэн (Тав дахь удаа)
Back to episodes Go home