Бичиг: 12-р анги Хүний Сайн Найз Нохой
Бичиг: ТЭНЭГ
Фэй: Бурхан минь. Түүний Аман Их Буу сайн юм аа! Нэг амьсгаагаар юу ч давталгүй маш олон үг хэллээ!
Бичиг: ХӨГШИН ОРАНГУТАН
Бичиг: ЗУЗААН УРУУЛ, БҮДҮҮН ХӨЛ, ТОМ БӨГС
Хао: Үгүй ээ. Миний Аман Их Буу давтагдсан суманд хүлээгддэг. Хэлэх үгс дуусаж байна.
Фэй: Чиний үгийн сан нэлээн хязгаарлагдмал бололтой. Бүдүүнээ! Байгаа юмаа гаргаад ир.
Хао: Новш гэж. Би түүний талаар юу ч мэдэхгүй. Өвдөх газар нь цохиж чадахгүй бол, энэ арга үйлчлэхгүй нь.
Бах: Ширүүн тулалдах тусам илүү их сүнслэг энерги ялгаруулна. Үүнийг ашиглаад- Тэр яагаад энд байгаа билээ?
Фэй: Айн? Хулчгар аа. Хөдөлгөөнгүй суу. Чамайг дараа болъё.
Хао: Ван Лин! Чи насаараа "Хулчгар Сүнсний оноо 5" байх юм уу?
Бичиг: ХУЛЧГАР Сүнсний оноо 5
Фэй: Яаж шинэ үг олчхов оо?
Хао: Чамайг муулах үг цөөн байж болно. Гэхдээ надад муулах өөр хүн байна! Намайг уучил. Анд аа! Хэнд ч хэрэггүй хулчгар! Үхсэн Хүүр! Зориггүй Амьтан! Юу ч чадахгүй хүүхэд! Урам Хугалагч! Хариуцлагагүй! Дорд Амьтан! Хүйтэн Сэтгэлтэй! Хүйтэн Цустай Мангас! Өрөвдөлтэй! Царайны Хувиралгүй! Хүйтэн Мөртэй!
Эр өгүүлэгч: Ван Лин түүний сахиус удаан тэсэхгүйг мэдэж байлаа.
Хао: Зөрүүд!
Эр өгүүлэгч: Мөн сүнслэг хүчнээсээ гадна
Хао: Нийгэмшээгүй! Найзаас Өмнөх Дайсан!
Эр өгүүлэгч: жаахан ч гэсэн сэтгэл хөдлөл гаргаж болохгүй.
Хао: Зүрхгүй!
Эр өгүүлэгч: Хэдий тэр үл ойлгуулах тусам
Хао: Тус Мэддэггүй!
Эр өгүүлэгч: өөрийгөө хязгаарлаж байлаа. Хэзээ ч ил гарч байгаагүй сэтгэл хөдлөл нь одоо тасралтгүй хальж, удахгүй сүнслэг бүрхэвч болох дургүйцлийг эвдэнэ.
Фэй: Өөрийнхөө хүнийг хазаж байгаа юм уу?
Бах: Би л чиний сөрөг энергийг шингээж чадна.
Лин: Тэгснээрээ... би сүнслэг хүчээ дураараа ашиглаж болно биз дээ?
Бах: Тэр арай... анхнаасаа төлөвлөсөн үү? Бяцхан эзэнтэн минь! Миний шингээж чадах хүч дууслаа! Өөрийгөө бэлдээрэй!
Хао: Анд аа. Энэ чинь арай чиний нөгөө- Хүн Төрхөд Нохой?
Фэй: Арчаагүй амьтан дээр эрлийз нохой нэмээд юу болбол гэж? Домогт хаягдмал газрын стиль үү? Гэсэн ч чи тавхан Сүнсний оноотой хулчгар амьтан хэвээр.
Лин: Холдоорой, найз аа.
Фэй: Юу...
Эр өгүүлэгч: Лиан Фэй хэлж байсан. Тэр үед зүүн талаасаа яг л хурдан ирж буй хогийн машинд мөргүүлж байгаа юм шиг мэдрэгдсэн.
Фэй: ...гээч нь вэ?
Хао: Ван Лин аа. Миний хичээл зүтгэл талаар болсонгүй. Чамайг муулж эцэст нь гаргаж ирлээ!
Лин: Хоёулаа сөрөг довтолгоогоо
Хао: Тийм.
Лин: эхэлье.
Жинзэ: Айн?
Эм хөтлөгч: 59 дүгээр Академийн олзлолт: 4. 60 дугаар Академийн олзлолт: 1. Хурдлуулах нэмэлт үзэгдэл цуцлагдлаа.
Зүкан: Айн?
Шиэ: Кан-кан. Түүнд Хүн-Амьтны Нэгдлийг зааж өгсөн хүн чи юу?
Зүкан: Тэгэлгүй яахав.
Шиэ: Надад тэгж байгаад зааж өгөхгүй биз? Өгнө биз дээ?
Эр өгүүлэгч: Тэмцээний дараа Ван Зукан гэртээ хариад хайрт нохойдоо бүтэн гурван өдөр заагаад амжилт олоогүй юм.
Жинзэ: Юу гэнэ ээ?
Шабэй: Сүнсний оноо 5 өөрийнхөө сүнслэг хүчийг тэр нохойтой нийлүүлээд Лиан Фэйг няцалчихлаа.
Жинзэ: Юу? Юу гэсэн бэ? Сүнслэг хүчний нэгдэл ээ?
Шабэй: Тийм ээ. Бас нийлсэн хүч нь аймшигтай их юм.
Жинзэ: Бидний толгойг эргүүлжээ. Нэг арга нууж байсан байна. Одоо хаана байгаа юм?
Шабэй: Тэр Галын Ширээн дээр байна.
Эм хөтлөгч: 60 дугаар Академи Галын Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 3. 60 дугаар Академийн олзлолт: 2
Буфэн: Битгий над руу чих. Чи л намайг энд дуудсан.
Жинзэ: 60 дугаарын бусад нь хаана байна?
Шабэй: Бүдүүлэг нь энэ ухаангүй хэвтэж байна. Бүдүүнээ Модны Ширээг хамгаалж байгаа. Сун Роны хувьд... олдохгүй байна.
Жинзэ: Усаар Зугтах Урлагаар бултчихсан байна.
Шабэй: Тэгээд л дохио алдчихаж. За, за. Би явлаа. Тэр нэгдмэл мангас Галын Ширээг олзлоод одоо миний зүг ирж байна.
Жинзэ: Дэлхийн Ширээ рүү яв. Газрын төвөө алдаж болохгүй! Лиан Жэн.
Жэн: Дүү минь.
Жинзэ: Лиан Жэн. Галын Ширээ рүү яг одоо хөдөл. Буцаагаад ав!
Жэн: За. Одоо хөдөллөө.
Жинзэ: Байдлын хувьд бид нэг хүн алдсан. Гэвч тэд бас нэгдэж нэг хүнээ алдсан. Тэр Франкенштейний хүч бидэнд ээлгүй байж болох ч, бид илүү олон ширээг эзэмшиж давуу тал болно. Дараа нь Усны Ширээг авах бодолтой байгаа байх. Би бүгдийг нь хамгаалуулахаар явуулбал хоёр тал хоёул хүнд гарз амсана. Дөрвийн эсрэг нэг... ...хэрэггүй. Бусад ширээнүүд хамгаалагчгүй учир амархан авч болно. Тэгэхээр бид тэр нэгдмэл мангасыг тойроод тулаанаас зайлсхийвэл бусад ширээнүүд амархан эзлэгдэх юм. Тэгээд л, тулаанаа үргэлжлүүлье. Бид 1:4 онооны харьцаагаа хадгалсаар байвал тэмцээний ялалтын болзлоо хангана. Шабэй, надтай Модны Ширээнд уулз. Тэгээд нэгдмэл мангасын хөдөлгөөнийг надад илтгэ.
Шабэй: Ойлголоо.
Лин: Чэн Чао!
Чао: Битгий яв! Муу хөгийн эмэгтэй! Айн? Миний сэтгэлийг хуурсан тэр эмэгтэй хаана байна?
Лин: Чи болзоонд явж байсан юм уу, Чэн Чао?
Чао: Ван Лин, чиний бодож байгаа шиг биш ээ! Ван Лин аа. Чи яагаад ийм хувцас өмсчихсөн юм?
Лин: Бахтай нэгдчихсэн.
Чао: Айн? Чи... Ойлголоо, ойлголоо. Бүгдэд л нохой хэрэгтэй шүү дээ. Тиймээс л бид "ганц бие ноход" гэж ярьдаг юм.
Эм хөтлөгч: Арав. Ес. Найм. Долоо.
Чао: 59 дүгээрхэд гурав,
Эм хөтлөгч: Зургаа.
Чао: манайд хоёр.
Эм хөтлөгч: Тав.
Чао: Өө!
Эм хөтлөгч: Дөрөв.
Чао: Тэгэхээр,
Эм хөтлөгч: Гурав.
Чао: энэ ширээг аваад,
Эм хөтлөгч: Хоёр.
Чао: оноог эргүүлэх юм байна!
Эм хөтлөгч: Нэг. 60 дугаар Академи Металлын Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 2. 60 дугаар Академийн олзлолт: 3.
Чао: Тийм ээ! Ван Лин аа, яг ямар ид шид нь тохиогоо вэ? Ван Лин инээчихлээ. Ван Лин инээчихлээ!
Эр өгүүлэгч: Ван Лин өөрөө ч яагаад үл таамаглах инээмсэглэл тодорсныг мэдэхгүй байлаа. Зөвхөн аав нь л үүнийг мэдэж байсан юм.
Эм хөтлөгч: 59 дүгээр Академи Галын болон Модны Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 4. 60 дугаар Академийн олзлолт: 1.
Чао: Айн? Я-Яаж ийм хурдан гүйцчихэв ээ?
Эр өгүүлэгч: Энэ мөчид Ван Лин Тан Жинзэгийн "Тианжигийн Морин Уралдааны Стратеги"-г санав. Тэрээр энэ газар нутагт хэчнээн хүчтэй байсан, хоригдсон мангасаас өөрцгүйг ухаарсан.
Чао: Энэ- Ван Лин мөн үү?
Бах: Хөөе. Би сөрөг энерги сорж чаддаг нь үнэн ч, хязгаартай шүү дээ! Одоо боль! Сүнслэг хүчээ хэт их ашиглавал бид бүгд дуусах болно!
Эр өгүүлэгч: Ван Линий бодсон ганц арга бол нэг алхам урд байх юм. Тэр өрсөлдөгчдөө ирэхээс өмнө бүх ширээг эзлэх байсан.
Зүкан: Энэ тэмцээнийг уг нь хэтэрхий хүчтэй нэгэн удирдахгүй байхаар хийсэн.
И: Гэвч тэрээр дэвжээг бүхлээр нь хормын зуур эзэлж чадах ч ширээнд сэлмээ хийх арван секундийн хугацаа нь түүний хэзээ ч гарч чадахгүй гяндан болж.
Рон: Ван Лин, Чэн Чао!
Чао: За, Сун Рон. Яг юу болоод байна аа?
Рон: Би Гуо Хаотой байна.
Чао: Та хоёр яагаад хамт байгаа юм?
Рон: Тэр Модны Ширээнээс яваад бид тааралдчихлаа.
Чао: Аа, тэр хулчгар!
Хао: Тан Жинзэг гэнэт над руу д-д-дайрна гэж хэн мэдэх вэ дээ?
Чао: Чи тэгээд оролдож ч үзээгүй юм уу?
Хао: Тэр новш чамайг ганцаараа нухчихаа биз дээ? Тэгсэн байж намайг ингэх гэж үү?
Чао: Би...
Рон: Амаа тат! Гуо Хао зөв зүйл хийсэн. Ялах түлхүүр бол өрсөлдөгчдөө дийлэх биш ширээнүүдийг олзлох юм. Бидэнд давуу тал байхгүй үед хэрэггүй тулаанаас зайлсхийх хэрэгтэй. Сая Гуо Хао надад тэр нэг юм бидний эсэргүү чадвартай гэж хэлсэн. Ажиглах.
Шабэй: Ерөнхийлөгч өө. Сун Роныг оллоо.
Жинзэ: Сун Хатагтай, чамд өөр юу үлдсэнийг хармаар байна.
Рон: Одоо бидэнд нэг маш том давуу тал байна. Ван Лин.
Бах: Чамайг ичихийг харах ямар ховор үзэгдэл вэ?
Рон: Тэд бараг л Ван Линтай тулгарахаас зайлсхийж байгаа байх. Тэгэхээр бид Ван Линийг нэг баттай ширээ гэж үзэж болно. Тэгээд бидний олзолсон Металлын Ширээтэй нийлээд дор хаяж хоёр ширээтэй болно гэсэн үг.
Чао: Тэгсэн ч гэсэн 2:3 байна биз дээ?
Хао: Тиймээс бидэнд дахиад нэг ширээ олзлох дэд баг хэрэгтэй болно.
Чао: Хэрвээ тэд биднийг явахад манайхыг авахаар ирвэл...
Рон: Чамд л найдах болж. Чэн Чао.
Чао: Ойлголоо.
Эр өгүүлэгч: Тэр мөчид Ван Лин өөрийгөө тэмцээнд ялах гол түлхүүр биш болохыг ойлгосон.
Чао: Асуудалгүй ээ. Надад даатга. Чэн овгийн үг байна. Эр хүний булчин бусдыг хамгаалах гэж л байдаг юм. Би хүчтэй, би хүчтэй!
Рон: Би Усаар Зугтах Урлагаар устай ойр байх гурван ширээг шинжээд ирсэн. Дэлхийн Ширээ хамгийн стратегийн газар байгаа. Гэхдээ тэд хамгийн хүчтэй гишүүнээ үлдээсэн. Тэгэхээр Гуо Хао бид хоёр тэдний хамгийн сул руу нь дайрлаа.
Шабэй: Үгүй ээ. Сун Рон, бүдүүнээ хоёр Галын Ширээ рүү хурдацтай хөдөлж байна.
Жинзэ: Боломжгүй! Галын Ширээ хамгийн хол байгаа. Модны Ширээнээс хөдөлсөн бол Хэ Буфэний хамгаалж байгаа Дэлхийн Ширээгээр дайрна.
Шабэй: Тэд усан дээгүүр хөдөлж байна!
Хао: Очлоо шүү! Суга минь!
Жэн: Айн? Хэн намайг дуудаад байна?
Хао: Суга аа. Ирээд мөргө.
Жэн: Үхмээр байна уу?
Жинзэ: Лиан Жэн. Сун Рон, бүдүүнээ хоёр наана чинь байна уу?
Жэн: Ерөнхийлөгч өө. Бүдүүнээг л харж байна. Нухчхаад ирье!
Хао: Тэнэг дүү чинь эцэг Гуо надад ялагдсан.
Жэн: Лиан Фэйг гэмтээсэн хүн чи юм уу?
Жинзэ: Тэнэг! Үүсгэлийн Төвөө хамгаалаад битгий оруул!
Эм хөтлөгч: 60 дугаар Академи Усны Ширээг олзоллоо. 59 дүгээр Академийн олзлолт: 3. 60 дугаар Академийн олзлолт: 2.
Жинзэ: Лиан Жэн. Галын Ширээг алдаж зүрхэлбэл Сурагчдын Зөвлөлөөс гараарай!
Хао: Хөөе! Жул аа! Хаашаа хараад байгаа юм? Эцэг чинь энд байна! Хөөе! Эцэг чинь энд байна!
Жинзэ: Чи хэн ч байсан, намайг сонсох хэрэгтэй байна. Ялсны дараа чиний хүслийг биелүүлэх болно.
Буфэн: Миний ээлж болсон байх.
Бичиг: БУЦААД ИР!
Жинзэ: Ялж л байвал хүссэнээ хий!
Back to episodes Go home